Аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө “Машинаа хашааны гаднах зогсоолоос алдсан” гэх дуудлагын дагуу СХД-ийн нэгдүгээр хэлтэсийн эргүүлийн офицер ахмад Д.Батгэрэл болон дэд ахлагч Д.Лхагважав нар цаг алдалгүй ажиллаж, автомашин хулгайлсан бүлэг этгээдийг барьсан байна.
Нийслэл хотод машины хулгай их байгаатай холбогдуулан иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн газраас анхаарууллаа.