Categories
мэдээ нийгэм

​Автомашины гэрлийн тусгалыг саринуулах наалтыг үнэгүй нааж байна

Оройн цагаар орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй жолооч нар гэрлээ шилжүүлэхгүйн улмаас зам тээврийн осол гарах хандлаг буурахгүй байгаа.

Тийм өчигдрөөс эхлэн Замын цагдаагийн газрын албанаас буруу талдаа жолооны хүрдтэй автомашинд зориулагдсан гэрлийн гялбааг сааруулагчийг нааж, өгч байгаа аж. Уг наалт нь гэрлийн тусгалын гялбуулах хэсгийг саринуулдаг эерэг нөлөөтэй юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг “anti lights”-ыг зарим автомашинд үнэгүй нааж өгч байгаа ажээ. Мөн энэ үеэрээ гэрлийн гялбааны талаар жолооч нарт хэрэгтэй инфографик бүхий мэдээллийн зурагт санамжийг тарааж буй гэнэ.

Харанхуй үед хэт хурц гэрэл гэнэт тусах нь жолоочийн хүүхэн хараанд нөлөөлж, гэрэл туссанаас үүдэн тухайн хүн 10 орчим секундийн турш юу ч харах боломжгүй болгодог аж. Үүнийг ерөнхий нэршлээр “хурц гэрлийн гялбаанд орох” гэж ярьдаг байна.

Мэдээлэлж буйгаар, шөнийн цагаар гарч буй зам тээврийн ослын 60 хувь нь энэ төрлийн үйлдлээс болдог ажээ. Ялангуяа буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн хийц нь эсрэг талын автомашины жолоочийн нүдийг хүчтэй гялбуулдаг сөрөг нөлөөтэй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *