Categories
мэдээ нийгэм

Автомашины дугаарын хязгаарлалт дөрвөн өдөр үйлчлэхгүй

-Харин битүүний өдөр буюу маргааш 3, 8-аар төгссөн машин явахгүй-

Монголын үндэсний уламжлалт “Сар шинийн” баяр болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлэг хүргүүлж байна.

Сар шинийн баярын өдрүүдэд гэр бүл ойр дотны хүмүүстэйгээ настан буурлууддаа хүндэтгэл үзүүлэх гэж замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал жилийн жилд өсөн нэмэгддэг.

2013 оны хоёрдугаар сард нийт дуудлага мэдээ мэдээлэл 3671 хүлээн авч байсан бол 2014 оны хоёрдугаар сард 6765 болон 84.3% өссөн үзүүлэлттэй гарчээ. Мөн зам тээвэр ослын улмаас 2013 оны хоёрдугаар сард 8 хүн нас барж байсан бол 2014 оны хоёрдугаар сард 9 болж 12.5%-аар, гэмтсэн хүн 361 байсан бол 380 болж 5.3%-иар тус тус өссөн байна.

Шинийн 1, 2-ны өдрүүдэд хотын зах гэр хороололын замууд ачаалал их авч бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулахаас гадна механик түгжрэл саатал ихээр бий болгодог учир замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих зэрэг үйлдлийг ихээр гаргадаг.

Энэ жилийн хувьд сар шинийн баяр олон хоног үргэлжилж байгаатайгаар замын ачаалал эрс нэмэгдэх, түгжрэл саатал бий болж магадгүй учир иргэд настан буурлууддаа золголт хийхдээ бие биендээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, тухайн айлынхаа хашаанд нь оруулж тавих зэрэг арга хэмжээг өөрсдөө авч хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Шинийн 3, 4–ний өдрүүдэд хотоос хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг тул Монголын цагаан сараараа хууль дүрмээ дээдлэн биелүүлж өв уламжлалаа сахин хамгаалж хар сар болгохгүй байх нь та бидний гарт байгаа тул тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, согтууруулах ундаааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохоос эрс татгалзах, урсгал сөрөхгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, бага насны хүүхдийг харгалзах хүнтэй, гараас нь хөтлөн аюулгүй байдлыг хангах, зориулалтын хамгаалах суудал, хамгаалалтын бүсийг нь зүүлгэж замын хөдөлгөөнд оролцох, явган хүний гарцын тэмдэг тэмдэглэлтэй хэсгээр зөвшөөрсөн гэрэл дохиогоор зам хөдлөн гарахыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас уриалж байна.

Сар шинийн битүүний өдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчлэх бөгөөд 3, 8-аар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй. Харин шинийн 1, 2, 3, 4-ний өдрүүдэд \ хоёрдугаар сарын 19, 20, 21, 22 \ улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй аж.

Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид нь “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллахаас гадна нэмэгдлээр Олон нийтийн аюулгүй байдал хамгаалах газраас 65 алба хаагч, УБ хотын Цагдаагийн газар дээр дадлага хийж байгаа 90 сонсогчийг ажиллуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *