Categories
мэдээ нийгэм

“Автомашингүй өдөр” унадаг дугуйн парад болно

2012 оноос хойш Монголын залуучуудын холбооноос санаачлан залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, зөв зүйлд уриалах зорилготой Спирт үү, Спорт уу аяныг зохиун байгуулж ирсэн. Тэгвэл энэ жил “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” нээлтээ энэ сарын 6-нд Залуу дугуйчин клубтэй хамтран унадаг дугуйн парадыг хийж, 500 байгууллагад унадаг дугуйн зогсоол байгуулах тухай албан хүсэлтийг тавих юм байна.

Манай улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд унадаг дугуйн хэрэглээ 7 дахин өссөн гэсэн судалгаа бий.Тодруулбал 2012 онд 300, 2013 онд 500, 2014 онд 1000 гаруй дугуйчин оролцож байжээ. Харин энэ жил ойролцоогоор 1500-2000 гаруй дугуйчин оролцох юм. Дугуйн параданд оролцох дугуйчид Чингисийн талбайд бямба гаригт өдрийн 15:00 цагт хөдлөх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *