Categories
мэдээ нийгэм

Автомашинаас шидэгдсэн иргэдийг аварчээ

Нийслэлийн Налайх дүүргийн зургадугаар хороо, Шижирийн даваанаас баруун зүг 20 км-т зорчиж явсан машин жалга руу унасан осол гарчээ.

Чингэлтэй дүүргийн харъяат, иргэн Б-ын эзэмшлийн “Тоёота хонтар” загварын бага оврын ачааны автомашин жалга руу унасан дуудлагаар өчигдөр орой 17:22 цагт онцгой байдлынхан ослын газарт очин иргэн 60 настай П, Б нар автомашинаас шидэгдсэн байсныг аварчээ. Тэдэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, дүүргийн Яаралтай түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *