Categories
мэдээ нийгэм

Автомашин шатсан тухай хоёр дуудлага иржээ

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын төвд энэ сарын 04-05-нд
нийслэлд гал түймэр гарсан тухай 2, орон нутагт гал түймрийн 2 дуудлага
ирснийг алба хаагчид шуурхай ажиллан унтраажээ.

Тухайлбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цацал багийн Өргөөгийн 6
дугаар гудамжинд автомашин шатаж байгаа тухай, Дархан-Уул аймгийн Дархан
сумын 4 дүгээр багийн 21 дүгээр хорооллын 18-ын таксины буудал дээр
автомашин шатаж байна гэсэн дуудлага иржээ.

Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 68
дугаар байрны уурын зуух, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо,
Алтан-Овоогийн 26 дугаар гудамжны 3 тоотод гэр шатаж байна гэсэн
дуудлагыг хүлээн авч, онцгой байдлын бие бүрэлдэхүүн шуурхай ажиллан
утраажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *