Нийтийн тээвэрт явж буй автобуснуудыг тогтмол хянах “Улаанбаатар хотын нийтийн тээврийн удирдлагын төв”-ийг өнөөдөр нээлээ. Ирэх сараас эхлэх нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автобуснуудыг цахим системд шилжүүлэх ажил хийгдэж байгаа аж. Удирдлагын төвийг цахим системд шилжүүлсэн байна. Тус төв Улаанбаатар хотын нийтийн тээврийн системийг бүхэлд нь удирдаж хөдөлгөөнд оролцож буй автобусыг тогтмол хянах юм байна. Эхний ээлжинд 1100 гаруй автобусанд цахим системийн төхөөрөмжийг суурилуулах аж. Одоогоор эдгээр төхөөрөмжийг суурилуулах ажил үргэлжилж байгаа юм байна. Ирэх сарын таван гэхэд автобусанд суулгаж дуусах гэнэ. Мөн эхний ээлжинд иргэдэд олгох 700 мянган смарт картыг оруулж иржээ. Нийслэлийн хэмжээнд 500 цэг байгуулахаас 280 цэгтэй гэрээ байгуулахаар болжээ.
One reply on “Автобуснуудыг цахимаар хянадаг боллоо”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru