Чингэлтэй дүүргийн V хороо буюу Гэсэр сүмийн баруун талын зам /III, IV хороолол-Бөмбөгөр/ -д зорчигч тээвэрлэж явсан том оврын автобус замаас гарч осолдсон хэрэг өнөө өглөө гарлаа.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар автобусны тоормос ажиллагаагүй болсоноос осол гарчээ. Энэ талаар ЗЦГ-аас тодруулга авах гэсэн боловч мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ.
Юутай ч ослын улмаас гэмтсэн зорчигч байгаагүй байна.