ГССҮТөвд “Хар Хорин” захын хойд замд автобусанд зорчиж яваад гэмтсэн хүн ирлээ гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ.
Дуудлагаар цагдаагийн байгууллага очиж шалгахад “Нарангийн гол-Дүнжингарав” чиглэлд явсан Hyundai маркийн автобусны жолооч 35 настай эрэгтэй Ж нь тээврийн хэрэгслийг огцом зогсоох үйлдэл хийснээс зорчигч СХД-ийн хоёрдугаар хороонд суух 65 настай эмэгтэй И бариулын багана мөргөж хоёр хавирга нь хугарсан байна. Мөн нэг настай охин багана мөргөж тархи нь доргиж гэмтжээ. Хэргийг СХДЦХ-3 шалгаж байна.