Categories
мэдээ нийгэм

Авто зам, замын байгууламж барихад шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэв DNN.mn

Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэснийг Засгийн газраас мэдээллээ.

Шийдвэр танилцуулах мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дээр нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зарим ажлыг танилцуулав. Цаашид хуралдаан бүрийн эхэнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх түгжрэлийн эсрэг явуулж буй үйл ажиллагааны талаар сонсож, шийдэл гаргах шийдвэрийг Ерөнхий сайд гаргасан” гэв.

Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын бонд болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх боломжийг судалж танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.

Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх 11 байршилд 16.45 км гол болон туслах гудамж зам, 963.7 у/м гүүрний барилгын ажлыг төлөвлөж дөрвөн байршилд нийт 4.36 км авто зам, замын байгууламжийн ажлыг барьж дуусган, бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 454 нэгж талбарын газрыг чөлөөлжээ.