Categories
мэдээ нийгэм

Авто худалдааны цогцолборыг сайжруулах шаардлагатай

Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, Авто худалдааны цогцолбор зэрэг шинэ тутам байгуулагдсан байгууллагуудын ажлын явц 70 хувиас 79 хувьтай буюу “Ажил сайжруулах шаардлагатай” гэж дүгнэгдсэн байна-

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнгөрөгч баасан гаригт болж,”Нийслэлийн хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явуулсан дүн мэдээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа танилцуулжээ.

Улсын үзлэгт нийслэлийн нутгийн захиргааны төв байгууллагууд, орон нутгийн өмчит болон төсөвт байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд, дүүргийн дэргэдэх хэлтэс, албад төрийн болон хувинй хэвшлийн сургууль, цэцэрлэгүүд, эрүүл мэндийн байгууллагууд зэрэг нийт 1576 байгууллага хамрагдахаас 1539 байгууллага хамрагдсан байна.

.Үзлэгийн нэгдсэн дүнгээр Нийслэл: төрийн ажил-88,4 хувь, архив-87,1 хувь, албан хэрэг хөтлөлт-86,6 хувь, мэдээллийн технологи 89,7 хувь, Дундаж дүн-87,9 хувь, Дүүргүүд: төрийн ажил-92,1 хувь, архив-87,9 хувь, албан хэрэг хөтлөлт-88,9 хувь, мэдээллийн технологи-87 хувь, Дундаж дүн-89 хувь, Боловсрол: төрийн ажил-92,3 хувь, архив-88,1 хувь, албан хэрэг хөтлөлт-88,8 хувь, мэдээллийн технологи-80,8 хувь, Дундаж дүн-87,5 хувь, Эрүүл мэнд: төрийн ажил-92,2 хувь, архив-88,7 хувь, албан хэрэг хөтлөлт-88,3 хувь, мэдээллийн технологи-87,1 хувь, Дундаж дүн-89,1 хувь Нийт 798 байгууллага 88,4 хувьтай үнэлэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *