Categories
гадаад мэдээ

Австри вакцинд хамрагдаагүй хүмүүст хөл хорио тогтооно

Европ тивд вакцинжуулалтын идэвх муу байгаагаас өвчлөл нэмэгдэж, цар тахлын голомт болохоос ДЭМБ анхааруулсан. Тэгвэл Австрийн засгийн газраас вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийг орон даяар хөл хорионд оруулах талаар энэ амралтын өдрүүдээр хэлэлцэж байна.

Даваа гаригаас эхлэн вакцинд хамрагдаагүй иргэдийг зөвхөн эмчид үзүүлэх, хүнс цуглуулахаас бусдаар гадагшаа гарахыг хориглох шийдвэрийг зөвхөн хоёр мужид хэрэгжүүлэх үү эсвэл орон даяар хорио тавих уу гэдгийг маргааш эцэслэн шийдвэрлэнэ.

Одоогоор вакцинд хамрагдаагүй иргэдийг 25 ба түүнээс дээш хүнтэй аливаа арга хэмжээнд оролцох, үсчин болон олонх ресторанаар үйлчлүүлэхийг хориглосон байгаа.

Австрийн иргэдийн 65 орчим хувь нь вакцинд хамрагдсан нь Европын эдийн засгийн бүс дэх орнуудтай ойролцоо түвшинд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *