Categories
гадаад мэдээ

Австрали улс ОХУ-ын арилжааны банкнууд, тэрбумтнуудад хориг тавив || DNN.mn

Австрали улс ОХУ-ын арилжааны банкнууд, хөрөнгө оруулалтын сан, тэрбумтнуудад хориг тавив

Австрали улсын Засгийн газар ОХУ-ын арилжааны 11 банк, Хөрөнгө оруулалтын сан, Төрийн байгууллага болон зарим хувь хүмүүст хориг тавьснаа мэдээллээ.

Хувь хүмүүсийн дунд тэрбумтан Олег Дерипаска багтжээ. Тэрбээр Австрали улстай нэлээд ойр бизнесийн харилцаатай юм. Олег Дерипаска өөрийн “Rusal International” компаниараа дамжуулан Австралийн хөнгөн цагааны “Queensland Alumina” компанийн 20 хувийг эзэмшдэг. Харин үлдсэн 80 хувийг “Rio Tinto” эзэмшдэг аж.

Түүний хөрөнгө ОХУ Украины зөрчлөөс өмнө 5.5 тэрбум ам.доллар байсан бол 2.6 тэрбум ам.доллар хүртэл буурна гэж “Forbes” тооцоолсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *