Бүртгэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний дөрвөн сард 7842 болж, өмнөх оны мөн үеэс 2288 (22.6 хувь)-аар буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад,
- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2132 (34.7 хувь)
- Хулгайлах гэмт хэрэг 1,728 (59.4хувь)
- Мал хулгайлах гэмт хэрэг 271 (46.8хувь)
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 194 (7.7хувь)
- Дээрэмдэх гэмт хэрэг 116 (55.8хувь)
- Хөрөнгө завших гэмт хэрэг 95 (42.6хувь)-аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 189 (2.5 дахин), цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 22 (53.7хувь)-иар тус тус өссөн байна.
2021 оны дөрөвдүгээр сард 2,344 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 221 (10.4 хувь)-ээр өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 254 (23.4хувь), залилах хэрэг 101 (17.4хувь), хулгайлах хэрэг 87 (28.4хувь)-гоор өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 52 (53.6хувь)-оор, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 37 (46.8хувь)-гоор буурсан аж.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг энэ эхний дөрвөн сард 41 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4 (10.8хувь)-өөр өсчээ. Харин 2021 оны дөрөвдүгээр сард 11 бүртгэгдсэн нь өмнөх сараас 5 (31.3%)-аар буурсан байна.
Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2021 оны эхний дөрвөн сард авлигын 139 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 20 (12.6хувь)-иор буурсан үзүүлэлттэй гарчээ.
Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад,
- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 12 (10.2%)-оор,
- Хахууль өгөх гэмт хэрэг 10 (62.5%)-аар,
- үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг 8 (80%)-аар буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин 2021 оны дөрөвдүгээр сард 48 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 14 (41.2%)-өөр өссөн байна.
Бүртгэгдсэн авлигын хэрэг өмнөх сараас өсөхөд,
- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 6 (24%)-гаар,
- Хахууль авах гэмт хэрэг 6 (2 дахин)-гаар,
- Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг 3 (3 дахин)- аар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Бүртгэгдсэн 139 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад,
- 106 (74.1%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,
- 25 (17.5%) нь хахууль авах гэмт хэрэг, 6 (4.2%) нь хахууль өгөх хэрэг,
- 2 (1.4%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
- 4 (2.8%) хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байжээ.