Categories
мэдээ улс-төр

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг ХЗБХ-нд шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Ерөнхийдлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан уг хуулийн төсөлд шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, Худалдан авах ажиллагаа болон төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны хяналт, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, Хувийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, Иргэний нийгмийн байгууллагын идэвх, оролцоог дэмжих, улс төрийн хүрээнд шударга ёсыг бэхжүүлэх, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, мэргэшлийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах, Авлигын эсрэг боловсролын түвшинг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагаа гэсэн үндсэн чиглэлтэй байхаар үзэл баримтлалд тусгасан ажээ.

Авлигатай тэмцэх хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар дэмжин, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын гишүүн Билэгт зурган илэрцүүдУИХ-ын гишүүн М.Билэгт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр суурийг шүүгч нар нь барьдаг болсон байна. Гадны хөрөнгө оруулагч нарын ажлыг гацаагаад байгаа шүүгч нарыг яах ёстой вэ. Энэ тухай бодитой жишээ байна. Шүүгч нарын хууль бус үйлдэлтэй холбоотой бодитой судалгаа юу байна вэ?

Ч.Өнөрбаяр зурган илэрцүүдЕрөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгч шүүгч нарын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй, хуулиар хориглосон. Энэ асуудлыг Монголын хуульчдын холбоонд шилжүүлсэн. Энэ байгууллагын дэргэд шүүгч нарын ёс зүйтэй холбоотой хариуцлагын хороод ажилладаг. Хуульчдын ёс зүйн хороонд хандах ёстой.

Х.Энхжаргал: зурган илэрцүүдАТГ-ын дарга Х.Энхжаргал: Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо шалгахаар хуульчилсан. Энэ асуудлаа байнгын хороонд гарга. Харин авлига авсан гэмт хэргийн шинжтэй асуудлыг АТГ шалгана. Ажиллахад бэлэн. Одоогоор шүүгч нартай холбоотой шалгагдаж байгаа хэрэг байхгүй.


-Чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө

Хэлэлцүүлгийн шатанд мөн үндэсний хөтөлбөртэй холбоотойгоор байнгын хорооноос оруулжирсэн саналуудаар санал хураалгалаа. Үдээс хойших хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонсоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *