Categories
мэдээ нийгэм

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” уулзалт болж байна

Яг одоо АТГ-т “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” уулзалт болж байна. АТГ-аас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналаа Засгийн газарт хүргүүлжээ. Уулзалтын эхэнд Үндэсний хөтөлбөрийн талаар мэргэжилтнүүд мэдээлэл хийж байна.

Авлигатай тэмцэх нь зөвхөн АТГ-ын ажил биш, төрийн алба, төрийн албан хаагчдын хуулиар хүлээсэн үүрэг гэдгийг тэд онцоллоо. АТГ-ын чиг үүрэг авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэдэг ажээ. Авлигыг бууруулахад төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг оролцоо чухал. Тиймээс хойшид онол ярьж, олон нийтийг сүрдүүлэх биш бодитой ажил хийхэд анхаарна гэдгээ мэдэгдлээ.

Авлигатай тэмцэх үйл ажиллагааг олон улсад “шүгэл үлээх” гэж нэрлэдэг. Шүгэл үлээгчийн талаар нийгэмд эерэг ойлголт төрүүлэх, тэднийг дэмжих, урамшуулах талаар анхаарна гэдгээ АТГ-аас мэдээлж байна. Тус газар дэргэдээ 18001969 тоот утас ажиллуулдаг бөгөөд уг утсаар авлигын талаарх үнэн зөв мэдээллийг авдаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *