Categories
мэдээ улс-төр

Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Ерөнхийдлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан уг хуулийн төсөлд шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, Худалдан авах ажиллагаа болон төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны хяналт, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, Хувийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, Иргэний нийгмийн байгууллагын идэвх, оролцоог дэмжих, улс төрийн хүрээнд шударга ёсыг бэхжүүлэх, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, мэргэшлийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах, Авлигын эсрэг боловсролын түвшинг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагаа гэсэн үндсэн чиглэлтэй байхаар үзэл баримтлалд тусгасан ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх” үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх” үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр /2015.11.19/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн барилаа.

Монгол Улсад авлигын түвшинг бууруулах, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, нээлттэй, ил тод байдлыг хангах, хариуцлагыг дээшлүүлэх, шударга ёсны үнэлэмжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн гарч байгаа. Гэсэн хэдий ч авлигын асуудлыг улс төржүүлэхийг урьтал болгодог, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн тоо буурахгүй, ашиг сонирхлын зөрчил, авлигад өртөх өндөр эрсдэлтэй салбаруудад бодитой өөрчлөлт хийгдэхгүй, төрийн үйлчилгээний хүнд суртал чирэгдэл багасаагүй, хүртээмж муу, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны нээлттэй байдал боломжит түвшинд сайжраагүй, мэдээлэгчийг хамгаалах тогтолцоо хангалттай бүрдээгүй зэргээс үүдэн авлига түгээмэл оршсоор, нийгмийн тулгамдсан асуудал хэвээр байгаа хэмээн үзэж “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх” үндэсний хөтөлбөрийг боловсруулсан байна.

Энэхүү хөтөлбөр батлагдсанаар авлигатай тэмцэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, төрийн үйл ажиллагаанд шударга, зарчимч байдлыг хэвшүүлэх, нийтийн албаны зөв зохистой тогтолцоог өнөөгийн шаардлагад нийцүүлэн бүрдүүлэх, иргэд, олон нийтийн ёс зүй, ухамсар, сэтгэлгээг өөрчилж, зөв хандлагыг бий болгон төлөвшүүлэх, авлигын эрсдлийг бууруулах, эрсдлээс хамгаалах, хариуцлагыг сайжруулах талаарх төрийн бодлогыг тодорхойлж, энэ чиглэлээр хийж буй тэмцлийн үйл ажиллагаа үр дүнд хүрнэ хэмээн үзжээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *