Categories
мэдээ нийгэм

Авлигатай тэмцэх газар Г.Баасанг шалгана

Related imageАТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар А.Цэдэн-Иш “Монголын ахмадын чөлөөт холбоо”-ны тэргүүн, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанг гэрчийн мэдүүлэг авахаар зарлан дуудах хуудас илгээжээ.

Тус холбооны санхүүжилт болоод зарцуулалттай холбоотой иргэн А.Отгонбаяраас ирсэн гомдол, мэдээлэлд гэрчийн мэдүүлэг авах үүднээс ийнхүү дууджээ. Мөн “2012-2016 оны хооронд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай байгуулсан хамтран ажиллах гэрээ, гэрээний санхүүжилттэй холбоотой ямар арга хэмжээ зохион байгуулсан талаар холбогдох баримтын баталгаат хуулбарын хамт ирүүлнэ үү” хэмээсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *