Монголын Залуучуудын Холбооноос барилгын салбар дахь чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, хүнд суртал, авлигыг арилгах, нээлттэй, ил тод байдлыг бий болгох замаар залуучуудын нөхцөл шаардлагад нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, залуус, залуу гэр бүлийг орон сууцжуулах зорилгоор БХБЯам, ЭХЯам, ШӨХТГазар, МҮОНР телевиз, Хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран “Авлигагүй орон сууц” төслийг санаачлан эхлүүлсэн юм. Тэгвэл энэхүү төсөл Орхон аймагт хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд эхний ээлжинд эрэлтийн судалгаагаа залуучуудын дунд гаргаад дууссан байна. Мөн Орхон аймгийн Залуучуудын холбоо ”Эрдэнэт бол хот” төслийн санаачлагыг дэвшүүлэн хэрэгжүүлэхээр, төслийн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм байна. Орхон аймаг нь залуусын хот гэдэг боловч статистик үзүүлэлтээр Залуучуудын хотоосоо явсан шилжилт хөдөлгөөн ихссэнтэй холбоотойгоор т хотоо гэсэн сэтгэлтэй хийж бүтээх залуусын тоо цөөрч ахимаг насны хүмүүсийн амьдрах тайван хот болон хувирах магадлал өндөр байгаа гэнэ. Мөн сүүлийн үед хийгдсэн статистик судалгаагаар улсын бүртгэлд нэг долоо хоногт 5 гэр бүл шинээр батлуулж байгаа боловч 6 гэр бүл салж байна гэсэн судалгаа гарчээ. Энэ нь залуучууд хотоосоо шилжин явах бас нэгэн шалтгаан болж байна гэж үзэж байгаа учраас тус төслийг санаачлан хэрэгжүүлэхээр зорин ажиллаж эхэлсэн байна.