Categories
мэдээ нийгэм

“Авьяаслаг Монголчууд” шоуны Улаанбаатар дахь урьдчилсан шатны шалгаруулалт эхэлжээ

Монгол орон даяар авьяастныг тодруулах эрэлд гардаг “Авьяаслаг Монголчууд” шоу хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Энэ жилийн шалгаруулалтын нийслэлд дэхь урьдчилсан шатны үзлэг өнөөдөр эхэллээ.

Тус шоунд орж өөрийн авьяасаа дэлхийд таниулахыг хүссэн хэн бүхний өмнө Монгол тв-ийн үүд хаалга нээлттэй байх юм. Тус телевизийнхэн энэ гуравдугаар сараас орон нутгийн бүсчилсэн бүртгэлийг эхлүүлэхээр төлөвлөжээ. Зүүн бүсийнхэн гуравдугаар сарын 6-10-нд Дорнод аймагт, баруун бүсийнхэн гуравдугаар сарын 16-20-нд Ховд аймагт, төвийн бүсийнхэн гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 1-нд Дархан-Уул аймагт, мөн дөрөвдүгээр сарын 1-3-нд Эрдэнэт хотод бүртгэл хийх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *