Ах дүү найруулагч Жое Руссо, Антони Руссо нарын бүтээл, бүх цаг үеийн хамгийн их хүлээлт үүсгэсэн “Avengers” киноны дөрөвдүгээр анги
Тус бүтээл энэ сарын 24-нөөс БНХАУ, Австрали болон Ази, Европын зарим улсад, 25-нд Англид гарах бөгөөд албан ёсны нээлтээ энэ сарын 26-нд АНУ-д хийнэ.Түүнчлэн “Avengers: Endgame” бүтээл нээлтээ хийхээсээ өмнө хэд хэдэн дээд амжилт тогтоосон. Тухайлбал, тус киноны анхны трейлэр цацагдсан даруйдаа 289 сая хандалт авч рекорд тогтоосон бол, өнгөрсөн сарын 14-нд олон нийтэд хүрсэн дараагийн трейлэр 268 сая хандалт цуглуулжээ. Мөн урьдчилсан тасалбар борлуулалтаараа “Star wars: The Force Awakens” киноны 2015 онд тогтоосон дээд амжилтыг эвдсэн юм.
Үүнээс гадна дээрх бүтээл (MCU)-ээс гаргасан бусад ангитай харьцуулахад хамгийн урт кино болсон. Тус киноны өмнөх анги “Avengers: Infinity War” буюу “Цаглашгүй дайн” бүтээл хоёр цаг 40 минут үргэлжилж байсан бол “Эцсийн тулаан” 181 минут үргэлжлэх аж.