Өнөөдөр Швейцарийн Ньон хотод байрлах Европын хөлбөмбөгийн холбооны төв байранд Аваргуудын лигийн 1/8 шигшээ тоглолтын оноолтын сугалаа явагдаж хэн нь хэнтэй хасагдах шатны эхний үед таарах вэ гэдгээ тодрууллаа. Сугалааны дараа багууд дараахь байдлаар хуваарилагдав.
Үүнд:
Гент – Вольфсбург
Рома – “Реал”Мадрид
ПСЖ – Челси
Арсенал – Барселон
Ювэнтүүс – Бавари
ПСВ – “Атлетико”Мадрид
Бенфика – Зенит
Сугалааны дагуу эхэнд бичигдсэн багууд 2016 оны хоёрдугаар сарын 17,18-н ба 24,25-нд эхний тоглолтуудыг нутагтаа, хариу тоглолтуудыг гуравдугаар сарын 9,10-н ба 16,17-нд өрсөлдөгчийнхөө нутагт зочлон тоглох болно.
Б.ХУЛАН