Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ш.Раднаасэдийн ярьснаар нэг сейф алтан гулдмай 1.5 км үргэлжлэх боодол 20 мянгаттай тэнцэнэ DNN.mn

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хэлсэн үг олон нийтийн анхаарлыг татах болов. Тэрээр “…Албан тушаалтны бүрэн эрхийг дууссаны дараа хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ гэж байна. Тэгвэл ял шийтгэл авахгүйн төлөө дахин, дахин УИХ-ын гишүүн болж үхэн үхтэлээ явна биз дээ. Тэд чинь хэдэн тэрбумаар нь мөнгөө хийчихсэн хүмүүс. Бэлэн мөнгө нь гэрт нь багтахгүй болчихоод алтаар аваачиж хурааж байна гэж байгаа. Худлаа биш шүү. Бэлэн мөнгө нь гэрт нь багтахаа болиод, угааж дийлэхгүй болчихоод алтан гулдмай болгож хадгалж байна гэж байгаа. Энэ хуулийнхны дунд явагдаж байгаа яриа ш дээ. Чинбат аа, чи мэдэхгүй байна гэж байхгүй. Та нар ийм хүмүүсээ гаргаж ир л дээ…” гэсэн юм.

Түүний яриагаар бол хүмүүс орлогоо бэлэн мөнгөөр хадгалах боломжгүй болж, алтан гулдмай болгож байна гэсэн агуулга. Тэгвэл алтан гулдмай хэдэн төгрөгтэй тэнцэж болох вэ?

Манай улсад Стандартчилал хэмжил зүйн газрын харьяа Сорьцын хяналтын газар нь үнэт металлыг хайлж, гулдмайлах, сорьц тогтоох, үнэт металл олборлолтын тайлан баталгаажуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Алтан гулдмайн хэмжээ янз бүр. Албаны хүмүүсийн тайлбарлаж буйгаар нэг алтан гулдмайн нийтлэг хэмжээ нь нэг кг байдаг юм байна. Харин Монголбанкинд хадгалагддаг алтан гулдмайн хэмжээ 12.5 кг байдаг аж. Монголбанкны алтны худалдан авах үнийн өчигдрийн ханшаар нэг грамм алт 207,311.74 төгрөгтэй тэнцэж байв. Энэ үнэлгээгээр бол нэг кг алт 207,311,740 төгрөгтэй тэнцэж байна.

Өөрөөр ч бодож болно. Нэг унци алт 31,104 граммтай тэнцдэг. Тэгвэл нэг кг алтыг унцид шилжүүлбэл 31.9 унцитай тэнцэх нь. Олон улсын үнэт металлын бирж болох https://goldprice.org/ цахим сайтад нэг унци алт өчигдөр 20:00 цагийн байдлаар 1805.4 ам.доллартай тэнцэж байлаа. Монголбанкны ам.долларын өчигдрийн хаалтын ханш 3433.19 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд нэг кг алтан гулдмай 197,736,122.985 төгрөг болж байна. Монгол Улс жилдээ 20 гаруй тонн алт худалдан авч, мөнгөжүүлснээр валютын нөөцийг нэг тэрбум ам.доллараар зузаатгадаг. Өөрөөр хэлбэл, 20 гаруй тонн алт нэг тэрбум ам.доллартай тэнцдэг гэвэл нэг кг алт 50.000 ам.доллартай тэнцэж болох нь. Монголбанкны ам.долларын өчигдрийн хаалтын ханш 3433.19 төгрөг байсан гэвэл нэг кг алт 171,659,500 төгрөг болохыг тооцоолж болж байна. Энэ бол иргэд, аж ахуйн нэгжүүд түгээмэл хэвлүүлдэг алтан гулдмайн жингийн хэмжээ. Нэг кг алтан гулдмай хүний гарын алганд өлхөн багтах хэмжээний жижигхэн овор хэмжээтэй. Тэгвэл Монголбанкинд хадгалагддаг алтан гулдмай бол 12.5 кг-аар хэмжигддэг юм байна. Энэ хэмжээгээр бол Монголбанкны алтны худалдан авах үнийн өчигдрийн ханшаар нэг грамм алт 207,311.74 төгрөгтэй тэнцэж байв. Энэ үнэлгээгээр бол 12,5 кг алт 2,591,396,75 төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, нэг унци алт 31,104 граммтай тэнцдэг гэвэл 12.5 кг алтыг унцид шилжүүлбэл 401.8 унцитай тэнцэх нь. Олон улсын үнэт металлын бирж болох https://goldprice.org/ цахим сайтад нэг унци алт өчигдөр 20:00 цагийн байдлаар 1805.4 ам.доллартай тэнцэж байлаа. Монголбанкны ам.долларын өчигдрийн хаалтын ханш 3433.19 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд 401.8 унцитай нэг гулдмай 2,490,469,396.606 төгрөг болж байна.

Монгол Улс жилдээ 20 гаруй тонн алт худалдан авч, мөнгөжүүлснээр валютын нөөцийг нэг тэрбум ам.доллараар зузаатгадаг. Өөрөөр хэлбэл, 20 гаруй тонн алт нэг тэрбум ам.доллартай тэнцдэг гэвэл 12.5 кг алт 625,000 гаруй ам.доллартай тэнцэж болох нь. Монголбанкны ам.долларын өчигдрийн хаалтын ханш 3433.19 төгрөг байсан гэвэл 12.5 кг алт 2,145,743,750 төгрөг болохыг тооцоолж болж байна.

Өөрөөр хэлбэл, нэг алтан гулдмай хамгийн багадаа хоёр зуун сая төгрөг өлхөн гардаг юм байна. Ш.Раднаасэд гишүүний мэдээллийн цаад “хэрэгтнүүд” гэртээ нэг кг-тай ганц алтан гулдмай хадгалдаггүй нь лавтай. Дундын хэмжээний сейфэнд гэхэд нэг см зузаантай, 10 см урттай, таван см өргөнтэй алтан гулдмай хэд орох боломжтой вэ. 40 см-ийн өндөртэй, 30 см-ийн урттай, 20 см-ийн өргөнтэй сейфэнд гэхэд 120 ширхэг орох боломжтой. Энэ тоогоор бодоход л нэг сейфэнд 20.5 тэрбум төгрөгтэй тэнцэх алтан гулдмай багтах боломжтой болж байна. 20.5 тэрбум төгрөгийг 20 мянгатын нэг боодолд шилжүүлэхэд 10,250 боодол 20 мянгатын дэвсгэрт болох боломжтой.

Монголбанкны танилцуулгаар 20 мянгатын дэвсгэртийн нэг боодлын хэмжээ өргөн нь 72 мм, урт нь 150 мм, өндөр нь 15 мм. Энэ хэмжээг 10.250 боодолдоо шилбүүлбэл нэг сейф алтан гулдмай гэхэд нийт хэмжээ нь 153.7 метр өндөртэй, 73,8 метр өргөнтэй, 1537 метр урттай 20 мянгатын дэвсгэрт болохоор байгаа юм. Хамгийн энгийнээр зүйрлэвэл, уртааш нь залгаж тавихад 1.5 км урт болж таарч байна.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хэлдгээр гэртээ мөнгө нь багтаж ядаад алтан гулдмай болгодог гэх агуулга ингэж л харагдаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

П.Дэлгэржав: Нүүрсний хэргийн жинхэнэ эзэд нь хятадууд. Монголчууд гүйцэтгэгчид DNN.mn

Аз транс” нүүрс тээврийн компанийн захирал П.Дэлгэржавтай ярилцлаа.


-Нүүрсний хэрэгт нэлээд чухал зүйл ярих хүмүүс нүүрс тээврийнхэн. Нүүрсний хулгайд 40 их наяд төгрөг алдагдлаа, хулгайчид ийм ийм хүмүүс гэж ирээд л зарлаж байна. Зөв нэрлэж чадаж байна уу, нүүрсний хулгай гэж чухамдаа аль нь вэ?

-Нүүрсний хулгайн талаар эхэлж ярья. Нүүрсийг хаанаас ч хулгай хийж болно. Жишээ нь, хөрс хуулалтын компаниуд байдаг. Тэд ажил авахын тулд тендерт ялах ёстой. Манайх эхлээд хамгийн багадаа таван метр ухна. Хэрэв нүүрс гарахгүй бол 10 метр ухна гээд тендерийнхээ бичиг баримтыг бэлдээд, ажил авдаг. Гэтэл хоёр метр ухахад л нүүрс гараад ирж байна. Тэр хөндийгөөр нэг нүүрс. Харин компани таван метр ухах эрхтэй. Тооцоолоогүй хэдэн сая тонн нүүрс ингээд бэлэн гараад ирлээ. Ингээд компанийн мэдлийнх болчихдог. Хилээр гаргаж чаддаг бол хэдэн сая тонныг ч гаргаж болно. Над руу жолооч нар ярьдаг байсан. “Танд Монгол дотроо юм уу Хятад руу гаргаад зарчих гарц байна уу. Манай ахын эхнэрийн ахын компани хөрс хуулалтын компанитай” гэж ирээд л ярьдаг юм. Нэлээд эрт л дээ. Хулгай хийхэд бэлэн ийм нэг хувилбар байх жишээтэй.

-Өөр ч бас байдаг байх нь…?

-Байна. Уурхайгаас дөрвөн км орчим Хятадын нэг угаах үйлдвэр байдаг юм. Эзэн хятадуудтай нь танилцаад үйлдвэр дотор нь явж ороод асуусан. “Та нар хаанаас нүүрсээ авч угаадаг вэ” гэхээр Эрдэнэтийн зэсийг нь ялгаад авчихсан овоолго байдаг даа. Тэр овоолгыг дахин угааж зэс гаргадагтай адилхан хятадууд хөрс хуулалтын овоолчихсон шороог угааж байж нүүрс гаргаж авдаг гэж хариулдаг. Уг нь шороо угааж байгаа юм бол хаягдал нь шороо л гарах учиртай. Гэтэл ерөөс тийм зүйл харагдахгүй. Нүүрс л угаагаад байгаа юм. Би их гайхсан.

Бас нэг хулгай бол фү-ний цавчаа гэж байна. ЭТТ-оос ачаад Цагаан хадан дээр буулгана. Тэндээсээ Хятадын Ганц мод руу ачиж буулгана. ЭТТ-оос ачаад Цагаан хаданд буулгахад нэг машинаас нэг тонн нүүрс заавал дутна. Бүх компанид адилхан. Өдөрт 2000 машин явлаа гэж бодохоор 2000 тонн нүүрс цавчдаг. Цаашаа Ганц мод руу явахад бас дутна. Нэг машинаас бас нэг тонн, ингээд дахин 2000 тонн дутна. Өдөртөө 4000 тонн, 10 хоногт 40.000 тонн, 100 хоногт 400.000 тонн нүүрсийг цавчиж байгаа юм. Бүх бичиг баримт нь бүрдүүлэлттэй, ямар нэгэн зөрчил байхгүй гарч байгаа нь тэр шүү. Түүнээс гадна уурхайнхан өөрсдөө тээврийн компанитай. Уурхайгаас юу гараад тээврийн компаниараа юу зөөж байгааг хэн ч мэдэхгүй. Уурхай дээр 73 тонн аччихаад фү-гээ 70 тонн гаргана. Цагаан хад руу өөрийнхөө хүмүүстэй “Фү-гээ тэгж тохируулсан” гээд л нэг машинаас гурван тонныг цавчих боломж ч байна. Ингэхээр нүүрсийг хэн ч хулгай хийж болохоор харагдаж байгаа юм. Энэ хулгайг мэдэхийн тулд Монголын гаалиар гарсан нүүрсний хэмжээ Хятадын гаалиар орсон нүүрсний хэмжээ хоёрыг харьцуулж харах хэрэгтэй. Манайх ЭТТ-оос ачаад Цагаан хадаас гадна Хангиар, Замын-Үүдээр гаргаж байгааг давхар тооцож үзэх хэрэгтэй.

-Нүүрсний хулгай дотроо гурав дөрвөн төрөлтэй. Үүний нэг нь таны хэлдгээр хилээр гарсан нүүрсний зөрүү гэж яригдаж байгаа. Гол нь түүнд гар бие оролцсон хүмүүсийг тогтоож, хариуцлага хүлээлгэх ёстой гэж олон нийт үзээд байгаа шүү дээ?

-Эд нар хулгай хийгээгүй байж мэднэ. Заавал хулгайчийг зарла гэж шахаж байгаа учраас Засгийн газар шахагдаад нэрс хэлчихсэн болов уу гэж харж байгаа. Гол нь бидний босс, их мөнгөтэй, эрх мэдэлтэй гээд байгаа хүмүүс хулгай хийж чадахгүй. Харин хятад компаниуд хулгай хийсэн байх магадлалтай. Учир нь тэд өөрсдөө худалдан авагчид. Уурхайг мөнгөөр зодоод нүүрс ачаад авах юм бол өөрсдийнхөө тээврээр зөөгөөд аваад гарчихна. Харин манай тал бол тэдэнд туслагчид. Тэд УИХ-ын гишүүд, том мөнгөтэй боссууд. Бидний хувьд боссууд боловч хятадуудын хувьд боолууд юм байгаа шүү дээ, эд нар.

Жишээ нь, А.Адъяасүрэн гишүүн байна. Тэрээр дөрвөн компанитай. Гэтэл УИХ-ын гишүүн болонгуутаа компанигүй болчихсон. Тийм зүйл байхгүй шүү дээ. Тэр компаниудад нь бүгд хятатуудад шилжчихсэн. Тэдэнд зүгээр өгчихнө гэж байхгүй. Монгол талыг хариуцаад сууж байгаа л байхгүй юу. Ачаа олох, С бичгийг монгол компаниудаас булааж авч тэдэнд өгөх, Монголын дарга нарт хээл хахууль өгч байж ашигтай шийдвэр, дүрэм журам гаргуулах л ажил хийж яваа. Сая хэвлэлээр ямар ч бүрдүүлэлт хийхгүйгээр баахан нүүрс ачиж гарсан байна гэж мэдээлсэн. Тэд чинь хятад компанийн машинууд байгаа. Монголчууд хулгай хийхээс илүү туслан гүйцэтгэсэн байна даа гэж харагдаж байгаа.

-Хятадад нүүрсний хэргээр томоохон баривчилгаа болсон, бүр цаазын ял оноосон гэх мэдээллүүд яваад байгаа. Манай талд ч ноцтой баримтуудыг ирүүлж байгаа гэх. Нүүрс тээврийнхэнд энэ талаар мэдээлэл бий юү?

-Хятадад хууль бол хууль. Манайхаас нүүрс аваад ороод ирэхэд тэднийг цаазалчихгүй байх. Харин тэндээ хуулиа зөрчиж, авлига өгсөн, авсан асуудал гарсан болов уу. Би нэг жишээ хэлье л дээ. Ганц модод байх үед нэг хятад найз маань дуудаж байна. “Жорж оо, чи яагаад баяжихгүй байна аа. Чи яах ийхийн зуургүй 200-300 машинтай болох боломж байна” гэж байна. Би давхиад очлоо. Хэлж байна, нөгөөх чинь. “Танай улсад нүүрс зөөж байгаа машин дотор 3000, 4000 нь хуурамч бичиг баримттай явж байгаа. Тэд бүгд хятадын машинууд. Чи үүнийг л төрдөө матчих. Танай улс чинь тусгаар тогтносон бүрэн эрхт улс байна даа. Шууд хураана. Шанд нь чамд 300 машиныг нь шууд өгнө. Манай улсад л лав ингэдэг” гэлээ. “Би өөрөө ороогдоод бөөн асуудал болно, больё байз” гээд өнгөрч байсан. Захын ийм жишээ байна.

Одоо 40 их наядаар хулгай хийсэн гээд байгаа. Энэ ямар ч утга учиргүй тоо. Харин бодитой тоо хэлье. Өнөөгийн байдлаар ЭТТ-оос 86 сая тонн нүүрс экспортолсон. Үүнийг экспортлохын тулд автомашинаар зөөнө. Энэ зардалд 22 их наяд төгрөг зарцуулсан. Өөрөөр хэлбэл, эд нар С зөвшөөрлийг булааж хятадуудад өгснөөр 22 их наяд төгрөгийг монголчуудаас булааж авсан гэсэн үг. Түүнээс гадна 86 сая тонн нүүрсийг ЭТТ-оос ачаад Ганц модод буулгахад замын хураамж төлнө. Энэ нь 340 тэрбум төгрөг болж байгаа. Энэ мөнгө “Эрдэнэс Монгол” компанийн данс руу ордог. Тэд энэ мөнгийг яасан бэ гэдгийг шалгах хэрэгтэй.

Хамгийн аюултай нь эрх мэдэлтнүүд, төр засгийнхан маань тусгаар тогтнолоо хулгай хийгээд байгаа шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Хамгийн сүүлд Засгийн газрын 362 дугаар тогтоол гэж гарлаа. С бичгийг хуучин АТҮТ олгодог байсан бол одоо энэ тогтоолоор худалдан авагч талд шилжүүлчихлээ. Ингэснээр хятад компаниуд монголчуудад С бичиг хуваарилах юм байна. Бид хятадуудаас “Надад өгөөч” гээд гуйх юм гэнэ. Манай нутаг дээр ингэж болж байгаа юм уу. Тэгвэл ЗТХЯ гэж байх хэрэг байна уу. Үнэхээр итгэж чадахгүй байна. Уг нь төр засаг хувийн хэвшилтэйгээ нэг баг болж бизнес хийгээд улс орноо хөгжүүлдэг болохоос хувийн хэвшлийнхээ юмыг хулгайгаар татаж унагаагаад гадаадын хүмүүст өгнө гэж юу вэ. Сая ковидын үеэр ЭТТ-оос Ханги Мандал, ЭТТ-оос Мааньт, Улаанбаатар, Замын-Үүд рүү нүүрс ачлаа. Тэнд монгол компаниуд нэг ч ачилт хийж чадаагүй, бүгд хятад компаниуд явсан. Ингээд бод л доо.

-Нүүрсний хулгайн асуудал дэгдсэнээс хойш хил дээр юу болж байна вэ?

-Тээвэр явах нь явж л байна. Гол нь энэ жагсаалыг ямар нэгэн аргаар зогсоолоо гэхэд хил дээр дараагийн том дэлбэрэлт болоход энүүхэнд байна. Урд хил дээр ямар ч хязгаарлалтгүйгээр хятад машиныг оруулж ирж номер дугаар олгоод, С зөвшөөрөл өгсөөр байгаад хахчихлаа. Тээвэрт монголчууд орж чадахаа больсон. Өөрийн нутаг дээр тээвэрлэлт хийж чадахгүй байна гэсэн монголчууд урд дэлбэрэхэд бэлэн болчихсон.

Гол нь үндсэн шийдлийг л олох учиртай. Том машинуудыг оруулж ирж номер дугаар оруулахыг хязгаарлах хэрэгтэй. Монголчууд өөрсдөө тээврээ хийчих бүрэн боломжтой болсон шүү дээ. Түүнээс гадна төрийн хийх ажил их байна. Гааль, С зөвшөөрөл, бөмбөлөг тээвэр дэх коронавирусийн илрүүлэлт гэх зэргээр хууль зөрчсөн олон асуудал бий. Түүнийг шалгах ёстой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Пүрэвдулам: Гишүүдийн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг ерөнхий прокурор оруулж ирэх эрх нь нээлттэй DNN.mn

Хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдуламтай ярилцлаа.


-Нүүрсний хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүдийг зарлалаа. Гэтэл холбогдсон хүмүүс өөрсдөөс нь мэдүүлэг аваагүй, ямар нэгэн холбоотой байдлаар хуулийнхан хандаагүй гэж ихэнх нь мэдэгдээд байна. Юу болчихов?

-Эхлээд жагсагчдын тавьж байгаа шаардлага хууль ёсных уу гэдэг дээр дүгнэлт өгөх ёстой. Үндсэн хууль болон бусад хуульд зааснаар шүүхээр хэрэг нь нотлогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд үл тооцох зарчим байгаа нөхцөлд энэ бол боломжгүй шаардлага. Хуульчид бид ганц нүүрсний хэрэг гэлтгүй хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд хүмүүсийн нэрсийг зарлаж болохгүй. Энэ бол хүний эрхийн маш том зөрчил.

Хуулиараа эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудалд гэм буруутай юм шиг олон нийтэд нэрсийг зарлах нь хууль зөрчиж байна гэж шүүмжлэлтэй хандаж ирсэн. Уг нь цагдаа проукрор олон нийтийн шүүмжлэлийг хүлээж аваад нөхцөл байдал дээрдэж байсан. Өөрөөр хэлбэл, жагсагчдын шаардлага хууль бус. Ийм шаардлагыг биелүүлж байна гээд хуулиа зөрчөөд байж болохгүй. АТГ-ын хэсэг бүлэг хүмүүсийн нэрс зарлалаа. Үүнээс нэг ноцтой асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа огт явагдаагүй буюу эрүүгийн хэрэг үүсгэх зорилгоор шалгагдаагүй, байцаалт мэдүүлэг аваагүй, зарлан дуудах хуудас мэдэгдэл өгөөгүй байгаа үед хүний эрхийн маш том зөрчил гаргаад нэрсийг нь зарлачихсан. Ихэнх нь өөрсдөө мэдээгүй гэж байна. Женко Баттулга байна уу, Раднаасэд байна уу гэдгээс үл хамаараад энэ бол хүний эрхийн зөрчил. Цаашид ийм жишиг тогтох юм бол маш эрсдэлтэй. Олон нийт шаардаж байна гээд зарлаад байвал том хэлмэгдүүлэлт болох магадлалтай. Ийм зүйлийг энгийн зүйл болгож болохгүй.

-Тэгвэл таныхаар гарц нь юу байсан бэ?

-Засгийн газар үнэхээр олон нийтийн шаардлагыг биелүүлэх гэж байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлж, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл бүрдсэн үү, гэмт хэрэг байна уу гэдэгт ажиллагаа явуулсны дараа олон нийтэд мэдээлэл өгч болно. Тэгэхдээ прокурорын зөвшөөрөлтэй, нэрийг нь хэлэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэдэг байдлаар олон түмэнд хэлж болох байтал эсрэгээр нь овог, нэр, албан тушаалтай нь зарлачихлаа.

-Одоо нэгэнт зарлачихлаа. Нэр холбогдсон гишүүдийг хууль эрх зүйн хүрээнд шалгах нөхцөл манайд бий юү. Эрхийг нь түдгэлзүүлээд шалгах боломжтой юу?

-Анхнаасаа хуулийг нэг мөр хэрэгжүүлэх ёстой. Төрийн үйл ажиллагаа хууль дээдлэх зарчимд үндэслэх ёстой. Гэтэл Засгийн газар нь өөрсдөө анх нүүрсний мафи байна гээд ярьчихсан. Энэ бол хариуцлагатай албан тушаалтны амнаас гарсан үг. Түүнийг олон нийт үнэн л гэж хүлээж авна. Ингээд эргээд шаардлага нь зүй ёсны шаардлага болж хувирч байгаа юм. Гэтэл Засгийн газар дараа нь мэдэгдлээсээ буцсан. ЗГХЭГ-ын дарга нь 40 их наяд төгрөгийг бодит биш тоо, ийм байх боломжгүй гэсэн. Энэ бол Засгийн газрын барим тавим, хариуцлагагүй үйл ажиллагаа. Тиймээс олон нийт Засгийн газраас өөрсдөөс нь хариуцлага нэхэх ёстой.

УИХ-ын нэлээд гишүүд болон экс Ерөнхийлөгч шалгагдаж байгаа гэсэн боловч эрүүгийн хэрэг үүсээгүй байна. Эрүүгийн хэрэг үүсгэлээ гэж бодоход Улсын ерөнхий прокурорт эрх түтгэлзүүлэх бүрэн эрх нь байгаа. Ерөнхий прокурор УИХ-ын гишүүн буюу төрийн өндөр албан тушаалтныг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаатай нь холбогдуулаад УИХ-ын нэгдсэн чуулган дээр эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг гаргадаг. УИХ-ын гишүүдийн олонхоор тухайн хүнийг шүүхээр эцэслэж гэм буруутай эсэхийг тогтоолгож шалгуулъя гэж дэмжиж болдог. Гэм буруугүй бол түдгэлзүүлсэн шийдвэр хүчингүй болж бүрэн эрхийн ажлаа үргэлжлүүлнэ. Гэм буруутай бол ял шийтгэлээ хүлээгээд явна. Ийм л зохицуулалт байгаа.

-Хэдхэн жилийн өмнө ЖДҮ-ийн хэрэг яг л ингэж босч ирсэн. УИХ-ын гишүүд холбогдсон нь тодорхой байсан. Ерөнхий прокурор УИХ-ын чуулган дээр орж ирээд гишүүдийн эрхийг түдгэлзүүлээд шалгая гэж хүртэл хэлээд дийлээгүй.

-ЖДҮ, Хөгжлийн банк, ковидын үеийн гээд бид их юм ярьдаг. Одоо нүүрсний хэрэг гэж ярьж байна. Албаны эрх мэдлээ урвуулан ашиглах гэдэг гэмт хэргийн зүйлчлэлийг 2017 оны тавдугаар сард Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр байхгүй болгочихсон. ЖДҮ-ийн хэрэг дээр л гэхэд шууд тэр хүн өөрөө зээл аваад явахгүй. Өөрсдийнх нь хамаарал бүхий ашиг сонирхолтой хүмүүс дээр албаны эрх мэдлээ урвуулан ашиглах буюу өөрсдийнхөө нөлөөг ашигласан байх боломжтой. Нүүрсний хэрэг дээр ч тэр.

Өөрсдөө хүрз бариад, машинаар нүүрс зөөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бүрдэхгүй. Албаны эрх нөлөөгөө урвуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байгаа. ЖДҮ-ийн хэрэг ийм байдлаар л замхарсан. Нүүрсний хэрэг ч ийм байдлаар замхарна. Хөгжлийн банк ч тэр. Учир нь шууд утгаараа гэмт хэрэг үйлдэхэд гар бие орохгүй. Дандаа эрх мэдлийнхээ давуу байдлыг ашигладаг. Тодорхой жишээ байгаа шүү дээ. Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж нэг удаа хүүгийнхээ бизнесийг Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэхээр эцэг хүнийхээ хувьд тусалсан гээд хээв нэг хэлж байсан шүү дээ. Энэ чинь албаны эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг шүү дээ.

Одоо Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтыг чангаруулж болно, хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй, хялбаршуулсан журмыг ч тооцохгүй байж болно. Гэхдээ бидний хамгийн чухал анхаарах ёстой хуулийн өөрчлөлт бол 22.2 буюу албаны эрх нөлөөгөө урвуулан ашиглах гэмт хэргийг буцааж сэргээх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол эдгээр хүмүүс хуулийн хариуцлага хүлээх хуулийн үндэслэл бүрдэхгүй байх эрсдэлтэй.

-Ерөнхий прокурор түдгэлзүүлэх санал оруулаад ирэх боломжтой байна. Гол нь гишүүд дэмжих нь чухал байх, тийм үү?

-Харамсалтай нь та бид мэдэж байгаа. Ихэнх тохиолдолд гишүүд ашиг сонирхол нэгтэй байдаг юм уу, хамгаалаад үлддэг. Түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзээд байдаг. Зүй нь гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсч байгаа тохиолдолд гэм буруугаа шүүлгээд гишүүнийхээ бүрэн эрхийг үргэлжүүлэх боломжтой. Гэвч ийм байдлаар хаацайлж ирсэн жишигтэй.

Төрийн гурван өндөрлөг гэж бидний ярьдаг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим хууль дээдлэх ёстой байтал энэ хүмүүс өөрсдөө хуулийг үлгэрлэх битгий хэл биелүүлэхгүй байгаа. Жишээ нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн эрх мэдлийг намынхаа удирдах зөвлөлөөс авлаа гэдэг маш хариуцлагагүй мэдэгдэл. Өнөөдөр Ерөнхий сайдын эрх хэмжээ урьд хожид байгаагүй нэмэгдсэн. Гэтэл улс төрийн намын удирдах зөвлөлийн заавраар хэрэгжүүлнэ гэдэг байж болохгүй. Нам засаг гэж хуучин ярьдаг байсан тэр зүйл эргээд ирж байгаа хэрэг үү. Одоо төр засаг, хуульт засаглал гэж ярьдаг үе. Хоёрт, Ерөнхийлөгч нь шүүх засаглал, улсын ерөнхий прокурорын төлөөлөл, цагдаа, АТГ-ын төлөөллийг өмнөө сулгачихаад зааварчилгаа өгч байна. Та нар ажлаа хий, шаардлагатай бол ийм асуудал хөндөнө шүү, бүрэн эрх түдгэлзүүлэх, Засгийн газар огцруулах хэмжээний асуудал яригдана шүү гэж байна. Энэ бол Үндсэн хуулийн бус арга гэж хуульч хүнийхээ хувьд харж байгаа. Өөрсдөө хуулийг уландаа гишгэсэн увайгүй үйлдлүүд гаргахгүй баймаар байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Э.Батжаргал: Б.Ганхуяг захирал том төслийг ил тод, шуурхай явуулна гэсэн нь буруудлаа DNN.mn

Эрдэнэс Таван толгой” компанийн Нийгмийн судалгаа, хөгжлийн төвийн дарга асан Э.Батжаргалтай ярилцлаа.


-Жагсаалын эхний өдрүүдэд Монголын оюутны холбооны өмнөх удирдлагууд зохион байгуулж байна гэж Х.Нямбаатар сайд мэдэгдсэн. Та бол оюутны байгууллагад ажиллаж байсан хүн. Үнэхээр залуусыг уриалж, зохион байгуулсан хэрэг үү?

-Яриа эхлэхээс өмнө хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгд, бид өнөөдөр ардчилсан чөлөөт эдийн засагтай, хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс оронд амьдарч байгаа. Хоёрт, хүнийг аль нэгэн байгууллагад ажиллаж байснаар нь шалтаглаж хэсэг бүлгээр цоллоод нэрийг нь зурагтай олон нийтэд гаргаж тавиад, эд нар жагсаал зохион байгуулсан, санхүүжүүлж байгаа гэж Хууль зүйн сайд мэдэгдсэн. Түүнийхээ дараа тэр нэр дурдсан хүмүүсийг цагдан хорьж, гэрт нь үзлэг шалгалт шөнөөр хийж, эхнэр хүүхдүүдийг байцаасан үйл явдал өрнөж байгаад иргэн хүнийхээ хувьд эгдүүцэж байна. Нэг ёсондоо хэвлэлээр цоллосныхоо дараа, хөрсийг нь бэлдэж байгаад барьж хорьчихдог, айлгаж ичээдэг, шөнө орой дагадаг юм байна. Ийм асуудал өнөөдөр 21 дүгээр зуунд Монгол Улсад болж байна гэхээр ой тойнд багтахгүй байна. Монгол Улсад оюутны байгууллага үүсч хөгжөөд 80 гаруй жил болсон. Энэ хугацаанд энэ байгууллагаар овоглосон хэдэн арван мянган залуус бий. Тэднийг ийм байдлаар хахаж хавчих юм бол цаашид энэ байгууллагад ажиллаж байсан гэдгээ хэлэхээс хүн бүр эмээнэ. Энэ асуултыг зорьж асууж байгаад олзуурхаж байна. Өөр ямар ч хэвлэл энэ тухай хөндөхгүй байгаа. Хамгийн гол нь өмнө нь ажиллаж байсан албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж нийгэмд цоллож, энэ хүмүүс жагсаалыг өдөөн турхирч байгаа, боодол мөнгө тарааж байгаа гэж ойлгуулж буй зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж хэлнэ.

-Оюутны холбоо тийм их хүч чадалтай, мөнгө төгрөгтэй байгууллага уу. Б.Ганхуяг захирлыг энэ байгууллагаар дамжуулж мөнгө угаасан, жагсаал зохион байгуулсан гэж үзээд байгаа шүү дээ?

-МОХ бол төрийн бус байгууллага. Б.Ганхуяг захирал 2001-2006 оны хооронд ажиллаж байсан. Бараг 20-иод жилийн өмнөх ажил нь. Миний хувьд 20102014 он хүртэл ажиллаж байсан. Бод доо. Одоо энэ талбай дээр жагсаж байгаа залуус миний, эсвэл Б.Ганхуяг гэдэг хүний үгэнд ороод, өмнө нь ажиллаж байсан 40, 50тай хүмүүсийн үгээр жагсаад өдийг хүртэл 10 дахь хоног явна гэдэг бол эрүүл хүн бодоход итгэхгүй. Бүр “Эрдэнэс Тавантолгой” компанид ажиллаж байгаа залуусыг өмнө нь залуу байхдаа оюутны байгууллагатай холбоотой ажиллаж байсан, эсвэл ар гэр нь ажиллаж байсан, зүгээр нэг салбар жижиг сургуулийн оюутны холбоонд хамаарч байснаар нь үндэслээд хорьчихож байна. Ажлаас нь халж байгаа. Ямар нэгэн үндэслэлтэй, хуулийн дагуух тушаал шийдвэр танилцуулахгүйгээр “Яг одоо зайлцгаа” гэж хандаж байгаа.

Та бас халагдсан гэв үү?

Би энэ сарын 8нд ажлаасаа халагдсан. Оюутны холбоонд байгаагүй, жирийн мэргэжилтэн, гэрээт ажилтнуудыг хүртэл хоморгонд нь халж байгаа. Ямар ч хамааралгүй олон залуусыг барьж хорьж гаргаж буцааж дуудаж байцааж суллаж байх жишээтэй. 21 дүгээр зууны хүний эрхийн асар том зөрчил энэ мөн. Ялангуяа Оюутны холбоо нэрээр халагдаж байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд маш хүнд тусч байгаа. Халагдсан залуус бүгд л цалингийн зээлтэй, ипотекийн зээлтэй, бага насны хүүхдүүдтэй. Миний хувьд 35 настай. Цалингийн, ипотекийн зээлтэй. Залуусыг санхүүжүүлээд жагсаалд уриалах хэмжээний хүн биш байхгүй юу. Гэтэл өнөөдрийн Эрдэнэс Таван толгой компани дээр болж байгаа үйл явдлыг харахад 1937 онд лам нар, шашны зүтгэлтэн бүрийг хэлмэгдүүлж хороосон. Түүн шиг 100 жилийн дараа Оюутны холбоонд нэр холбогдсон хүн бүрийг хэлмэгдүүлж ажил амьдралгүй болгож, дээр нь байцааж цагдан хорьж байна. Монголын залуучуудын холбоо бүр тугаа бариад талбай дээр зохион байгуулалттай жагсаж байна. Тэд нартай хэн ч юм ярихгүй. Гэтэл Б.Ганхуяг гэдэг хүн 20 жилийн өмнө МОХ-нд ажиллаж байсан учраас энэ л зохион байгуулж байгаа гэж бүхий л болж бүтэхгүй юмыг оюутны байгууллагад нааж байгаад олон залуус бухимдаж байгаа.

-“Эрдэнэс Таван толгой” компани дотор нэлээд бужигнаж байгаа бололтой. Хэчнээн хүн халагдсан бэ. Жишээ нь, таныг халсан үндэслэлийг юу гэж тайлбарлах юм?

-Ажлын байран дээрээ байхад шууд орж ирээд л “Бүтцийн өөрчлөлт орсон. Танай төвийг татан буулгасан. Танай орон тоо байхгүй болсон. Одоо ажлаа хүлээлцэж өг” гэсэн. Шинэчилсэн бүтэц батлаагүй хэрнээ шууд хүмүүсийг халаад эхэлчихсэн. Үнэхээр ойлгохгүй байна. Төв оффисын 200 гаруй ажилтны бараг тал нь халагдсан. Оюутны холбоонд ажиллаж байсан гэдгээрээ нийгэмд гадуурхагдаж бүр үзэн ядагдаж, бүх юмны буруутан болгож хүчээр түлхэж байна.

Хэвлэлийн хурлаар Б.Ганхуяг, Ц.Энхтүвшин, Х.Батсайхан нарын хамаарал бүхий хүмүүсийн дансаар мөнгө орж гарсан гэсэн л дээ…?

-Тэр баримтаа гаргаж ирж чадахгүй долоо хоног болж байна шүү дээ. Үнэхээр тэр гүйлгээ шилжээд орчихсон байвал хүлээн зөвшөөрнө. Тийм зүйлгүйгээр олон нийтийн дунд яс хаяж байгаа юм шиг төөрөгдүүлж, залуусыг хоморголж нийгмийг бухимдуулж байгаад гайхаж байна.

-Та “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал Б.Ганхуягтай хэзээнээс хамтарч ажиллаж эхэлсэн бэ?

-Б.Ганхуяг захирлыг би Оюутны холбоонд ажиллаж байхдаа төдийлөн мэддэггүй байсан. 2015 онд би гадагшаа явж сурч ирээд АПУ компани, ЗГХЭГт Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлд ажилтан байлаа. 2019 оны хавар Б.Ганхуяг захирал уулзаад “За чи гадаадад “пиар”ын чиглэлээр сурсан юм байна. Манай компани томоохон төслүүд эхлүүлж байгаа. Үүнийг олон нийтэд зөв нээлттэй, ил тод хүргэх хүсэл сонирхол байна” гээд ажлын санал тавьж байсан. Ном журмынх нь дагуу материалаа бүрдүүлж, шалгаруулалтад ороод тэнцээд ажиллаж эхэлж байлаа. Компанид ажилд ороод хамгийн түрүүнд ил тод нээлттэй байх зарчмыг баримталж компанийн цахим хуудаст “Шилэн компани” гэдэг цэсийг нээж, тэндээ 9700 орчим хуудас материалыг ил болгосон. Одоо л ил тод болгож байна гээд байгаа баримтууд аль хэдийнэ сайтан дээр байршсан мэдээлэл.

Би тэр нарийн ширийн нүүрсний гэрээг мэдэхгүй юм. Гэхдээ Б.Ганхуяг захирлын хувьд байнга тавьдаг шаардлага бол ил тод нээлттэй, хурдан шуурхай, үр дүнтэй ажиллана. Томоохон төслүүдээ шуурхай явуулна гэсэн амбиц өөрт нь байсан. Тэр амбицныхаа хойноос хэтэрхий хурдтай ажиллаж байлаа. Маш их цагаар ажиллана. Хүмүүсийг маш их шахдаг. Тэр нь зарим хүмүүст таалагдаагүй байж магадгүй. Тухайн үед зарим дэд захирлуудыг сольж байсан удаатай. Нүүрсний мөргөцгийн хулгай л гээд байгаа. Тэр явдал 2012-2014 онд болсон асуудал. Гэтэл Б.Ганхуяг захирал 2019 онд энэ компанид ажиллаж эхэлсэн. Ингээд харахаар эргэн тойронд байгаа бусдын хамааралтай асуудлыг Б.Ганхуяг түүний ажиллаж байсан Оюутны холбоотой холбож, нийгэмд эд нарыг зүйл дуусга гэдэг байдлаар гаргаж тавьж байна. Гэтэл бодит байдал шал өөр байна шүү дээ.

-Том төслүүд шуурхай явсан гэдэгтэй санал нийлнэ…?

-Төмөр замын төслүүд байна. Маш том төслүүд. Цаашлаад компанийг ил тод болгох, уурхайчдын нийгмийн асуудлыг шийдэх гээд олон ажил бий. Б.Ганхуяг захирлын хувьд энэ компани Эрдэнэт үйлдвэртэй дүйцэхүйц хэмжээний нэг саалийн үнээ болж чадсан. Тиймээс сүүлийн хоёр жил тэнд уурхайчдын оффис, ажилчдын кемп барих том бүтээн байгуулалтыг эхлүүлсэн, эхнээсээ ашиглалтад орж байгаа. Загийн усны төсөл гээд говь руу ус татах төсөл 70 гаруй хувьтай яваа. “Тэрбум мод” төслийн том хүлэмжүүд бий болж эхэлсэн. Сайжруулсан түлш гээд л ярих бол их юм бий. 1072 хувьцааны ногдол ашгийг хүмүүс өнөөдөр хөндсөөр байна. Ногдол ашгийг 2020 онд өгч байсан. Ирэх жил 2022 оны ногдол ашиг өгөхөөр бүрэн боломжтой гэж Б.Ганхуяг захирал ярьж байсан. Тооцоолол нь тэгж гарсан юм билээ. “Эрдэнэс Таван толгой” түүний охин компаниудын дор 7000 гаруй ажлын байр шууд бий болсон. Цаана нь тээвэр, орон нутаг гээд хамгийн багадаа 4050 мянган хүний нийгмийн асуудлыг шийдэж байсан томоохон төсөл гэж харж түүн рүү бид нар зорьж ажиллаж байсан.

-Гол нь том гэрээнүүд хаалттай байсан асуудал өнөөдөр олон нийтийн анхаарлыг татаад байна л даа. Ил болгоод эхэлтэл Б.Ганхуяг захирлын нэр холбогдоод эхлэх шиг боллоо?

-Нүүрс худалдах, худалдан авах гэрээ 2020 оноос нээлттэй болж эхэлсэн. Өмнө нь бол бүгд нууц, юу болоод байгаа нь мэдэгддэггүй гэж ярьдаг байсан. Намайг ажилд анх орж байхад өмнөх захирлын үед ерөөсөө тэр хавиар дүүрэн цүнхний компаниуд явж байдаг. Гэрээ байгуулаад л, зуучлал яриад явдаг байсан. Б.Ганхуяг захирал ирснээс хойш тэр зүйлийг байхгүй болгосон.

Үнэндээ тэр хүний буруу нь бусад төрийн өмчит компаниуд шиг нам жим, өнөө маргаашаа аргацаагаад л, ямар ч амбицгүй, ямар ч зорилгогүй байсан бол илүү дайсан багатай байх байж. Төслүүдээ урагшлуулъя, явуулъя гээд залуучуудаар баг бүрдүүлсэн. Жишээ нь, АНУ-ын Сити банкинд захирал байсан залууг авчраад ажиллуулж байсан. Япон, Австралид төгссөн залуусаар баг бүрдүүлж ажилласан. Тэгж ажилласан нь буруудсан юм болов уу.

Өөрөө ч хэлдэг байсан. Хүмүүс янз бүрийн ах дүү, амраг садангаа ажилд оруулъя, тийм дарга болгоё гэхээр мань хүн тодорхой шаардлага тавьдаг байв. Үгүй гэхээр аль нэг улстөрч нь хэвлэлээр юм бичнэ, ярина. Иймэрхүү зовлонгууд хөндлөнгөөс харахад байсан. Өнөөдрийн энэ үйл явцад залуучуудын урам хугарсан байх. Том амбицтай, том зорилготой үндэсний хэмжээний төслийг бүтээн байгуулна гээд л гадаадаас ирцгээсэн залуус. Мэдээж аливаа том төсөл шүүмжлэл хардлага дагуулна гэдгийг гадарлаж байсан. Гэхдээ арай ийм хэмжээнд хүрч баривчилгаа болно гэж төсөөлөөгүй ажиллаж байжээ, бид.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Түвшинжаргал: Дизель түлшээ Хятадаас авъя гэхээр өндөр үнэтэй, төлөлт шууд хийхийг шаарддаг DNN.mn

– Дизель түлшний 21 хоногийн нөөцтэй болсон гэв –


Дизель түлш нийслэл орон нутагт аль алинд нь хомсдол үүсээд багагүй хугацаа өнгөрсөн. Ялангуяа уул уурхайн бүс нутаг, нүүрс тээврийн бүсэд дизель түлшний нөөцгүй болсон нь хүндрэл учруулж эхлээд байв. Нүүрс тээврийн компаниуд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болж, дизель түлш хомсдоод зогсохгүй олдсон нь литр тутам нь 5000 төгрөгт хүрч байгааг орон нутгийнхан хэлж байв. Түүнчлэн нийслэлд ч ялгаагүй ШТС-уудад тасарсан хэрнээ шагийн түлш энд тэндгүй худалдаалсаар байсан юм. Бид энэ талаар тогтмол сурвалжлага, ярилцлага бэлтгэн хүргэсээр байгаа.

Петровис: 13 ШТС-аар дизель түлшийг худалдаалж байна

Энэ долоо хоногт нөхцөл байдал ямар байгаа талаар нефть импортлогч компаниудтай холбогдон тодрууллаа. Ялангуяа дизель түлш худалдаалж байгаа ШТС-ууд хаана ямар байршилд байгааг мэдээлэхийг хичээв. “Петровис” компанийн борлуулалтын менежер н.Мөнх-Оргил “Манай компанийн хувьд өнгөрсөн хугацаанд тасалдал үүсээгүй. Бид хэвийн үед ямар хэмжээгээр нөөцөө бэлддэг байсан тэр нөөцөөрөө л явж байсан. Гэвч улсад гаднаас нийлүүлж байгаа нөөцийнх нь хэмжээ багассан. Тэгэхээр бусад компаниудын нөөц ч багасч таарна шүү дээ.

Ингэхээр яалт ч үгүй эрэлт бий болно. Зэргэлдээ хоёр ШТС байлаа гэхэд нэг нь байхгүй бол нөгөөхөөс нь худалдаа хийх эрэлт өснө. Ийм шалтгаанаар манай худалдан авалт нэмэгдсэн. Бид тээврээ гүйцэхгүй байсан. Хамгийн гол нь аюулгүйн нөөц болох эмнэлэг, цагдаа, онцгойгийн хэрэглээг таслахгүйн тулд өдөр бүр 500-1000 литр түлшийг үлдээж дараагийн орлогод шилжүүлж байсан.

Өнөөдөр ч манай ШТС-ууд хэвийн түгээж байгаа. 13 ШТС-аар дизель түлшийг худалдаалж байна. Удахгүй есөн ШТС-д нэмж бууна” гэв.

Шунхлай: Хотын төв болон зүүн хэсгээр хэвийн олгож байгаа

Тэгвэл “Шунхлай” компанийн борлуулалтын менежер “Дизель түлшний нийлүүлэлт бага байгаа. Өдөрт 2-3 вагон л орж ирж байна. Тийм болохоор бид бүрэн хүчин чадлаараа 24 цагийн турш худалдаалж чадахгүй байгаа. Ялангуяа хотын баруун чиглэлд нэлээд эрэлттэй байдаг юм байна. Нийлүүлэлт хийлээ, удахгүй дууссан мэдээлэл ирдэг. Харин хотын төвөөр болон зүүн хэсгээр хэвийн олгож байгаа” гэв. Бусад компанийн хувьд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байв.


Дизель түлшний нөөц болон цаг үеийн асуудлаар Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тос, бүтээгдэхүүний хэлтсийн дарга Б.Түвшинжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.


-Дизель түлшний нөөц юу болж байна вэ?

-Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 21 хоногийн нөөцтэй болсон.

-БНХАУ болон ОХУ-аас ачигдсан дизель түлш ирсэн үү?

-Ирж байгаа. Тасралтгүй орж ирсээр байгаа. Одоо цаашид хэвийн болно. Ер нь яагаад тасалдах шалтгаан үүссэн бэ гэвэл манай улс сард 80-85 мянган тонн дизель түлш хэрэглэдэг. Үүний 45.000 тонныг нь ОХУ-ын нефть, үлдсэн 35.000 тонн бусад компаниуд нийлүүлдэг. Гэтэл бусад компаниудын хомсдолоос болоод нийлүүлж чадахаа больчихсон. Ангарск нь бас хэмжээгээ багасгаад цаанаасаа татдаг болоод явдал, зай нь холдоод татан авалт удааширсан. Гэтэл манай ердийн хэрэглээнийхэн өдөрт 20.000 төгрөгт авдаг байсан бол ховордох сургаар 100.000 төгрөгт авдаг болоод хомсдол үүсгэчихсэн. Одоо бол тогтворжсон. Сая Хятадаас 280 вагон “Евро-5” авлаа. ОХУ-ын нийлүүэлт ч тогтворжлоо. Сая төмөр замын асуудал гацаад байсныг бүгдийг шийдлээ. Өмнө нь хоногт 20, 30 вагон түлш орж ирдэг байсан бол одоо 100 вагон түлш орж ирж байна.

-Шатахууныг боломжтой нэг нь чөлөөтэй оруулж ирэх тухай асуумаар байна. Заавал наана нь олон төрлийн шат дамжлага гэхгүйгээр үндсэн том лабораториор оруулаад шаардлага хангавал худалдаалж болдог эрхийг олговол ямар вэ. Тэгвэл өнөөдрийн хомсдол, үнийн хөөрөгдөл буурах биш үү?

-Нефтийн бүтээгдэхүүн чинь онцгой бараа бүтээгдэхүүн. Тэсэрч дэлбэрэх аюултай. Стандарт шаардлага нь өндөр, хэн дуртай нь оруулж ирээд байх боломжгүй. Тиймээс яамнаас импортлох, худалдах, жижиглэнгийн худалдаа хийх тусгай зөвшөөрлийг яам олгодог.

Тэсэрч дэлбэрэх аюултай онцгой бараа бүтээгдэхүүн учраас аюулгүй ажиллагааны нарийн стандарт бий. Түүнийг нэлээд сайн үзэж харж шалгаж байж зөвшөөрлөө олгодог. Дурын хүн оруулж ирээд дэлбэрэх тэсрэх, алдаж асгах гэх мэт олон сөрөг үр дагавар бий болох эрсдэлтэй.

-Тэгвэл өнөөдрийн нефть импортлогчид эрэлтийг бүрэн хангаж чадаж байгаа юу?

-Хангалтай. 100 гаруй компани оруулж ирэх тусгай зөвшөөрөлтэй.

-Дизель түлшний импортын эх үүсвэрийг нэмэх талаар ямар байр суурьтай байна вэ. Хоёрдогч, гуравдагч хөрш улсаас авдаг байх хэрэгтэй гэж мэргэжлийн хүмүүс яриад байгаа шүү дээ?

-ОХУ-аас яагаад түлхүү аваад байна вэ гэхээр манай Засгийн газар нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр урт хугацааны гэрээ хийчихсэн. Жишээ нь, АИ-92 гэхэд 830 ам.доллараар, дизель түлшийг 10 хувь хөнгөлөх зэргээр нэлээд хөнгөлөлттэй нөхцөлөөр авчихсан. Хоёрт, 45 хоногийн дотор төлбөрөө цувуулж төлж болдог. Тэр нь манай импортын компаниудад давуу. Яахав, БНХАУ-аас авч болно.

ОХУ-аас одоо бидний авч байгаа нь “Евро-2” шүү дээ. Тэгвэл Хятадаас “Евро-5” гээд арай үнэ өндөр үнэтэйг авах хэрэгтэй болно. Тэд төлбөрөө 100 хувь төлсний дараа ачуулдаг. Тэгэхээр манай компаниудад нэлээд хүндрэл үүсгэдэг.

-Ер нь цаашид нэмэх шаардлагатай биз дээ?

-Мэдээж шаардлагатай. Гэхдээ бид хоёр л улстай хиллэж байна. Жишээ нь, Казахстанаас авъя гэхээр ОХУ-ын нутгаар дамжиж таарна. Дамжуулан өнгөрүүлэх зөвшөөрлийн асуудал гарч ирнэ. Бид мөнхийн хоёр хөрштэй. Гуравдагч улс гэхээр энэ хоёр улсын нутгаар дамжих болчихоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Цогтбаяр: Би Зеленскийг дуурайхгүй DNN.mn

“Нүүрсний хулгайчдыг зарла” жагсаалд оролцож буй жүжигчин У.Цогтбаяртай ярилцлаа.


-Иргэд тайван жагсаалыг эхлүүлээд найм хоног өнгөрлөө. Жагсаалд та яаж яваад нэгдэв?

-Би жагсаалын хоёр дахь өдрөөс нэгдсэн. Мэдээж эхлээд бусдын адил хардаж байсан л даа. Ингээд хоёр дахь өдөр нь очоод урлагийнхантайгаа нэгдээд зураг хөрөг авахуулаад, залууст “Үзэл бодолдоо тууштай байгаарай” гээд уриалсан. Орой нь ажилтай байсан учраас яваад өгсөн. Гэтэл над руу маш олон мессэж, коммент ирсэн. Цогтоо чи очно биз дээ, ирнэ биз дээ гээд л. Би хүн юм чинь бодно биз дээ. Ямартаа ч очно, байж бай л даа. Би чинь Яармагт байдаг. Хүүхдүүдээ хүргэж байна гээд жаахан хошигнолтой бичсэн. Тэгээд ирсэн. Маш олон залуус ирсэн байсан. Хэвлэлийнхэн ч тэр. Надаас яриа авсан. Би өөрийнхөө үзэл бодлоо хэлсэн. Төрөөс төрсөн тэрбумтнуудыг шалгамаар байна. Дансыг нь шалга. Тэднийг цалингаараа амьдардаг гэдэгт итгэхгүй байна гэж хэлсэн.

Удалгүй Ерөнхий сайд хүмүүсээ дагуулж гарч ирээд мэдэгдэл хийсэн. Хүний хэлж ярьж байгаагаас ямар хүн бэ гэдгийг харж болдог. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг оюуны потенциальгүй, зарчимч, эх оронч хүн биш байна гэж харсан. Иргэдэд шаардлагатай, зөв мэдээллийг өгч чадаагүй. “Би юунаас ч айхгүй байна” гэж байна лээ. Тийм бол яагаад хулгайчдаа зарлахгүй байгаа юм. Шаардлагатай бол нэрс зарлана гээд гурван жил болсон. Яагаад тэр нэрсийг зарлахгүй байгаа юм бэ.

Энэ жагсаалд нэгдэх болсон миний нэг шалтгаан бол Солонгост санхүүгийн чиглэлээр ажилладаг монгол залуугийн пост байсан л даа. Солонгосын алдарт “Киа” компанийг худалдаж авах өртөг хэд болохыг тайлбарласан байсан л даа. 44 их наяд төгрөгөөр “Киа”-г худалдаж аваад, дээр нь 50.000 ажилчныг нь 50.000 ам.долларын цалингаар цалинжуулах хэмжээний өртөг гэсэн. Тэгээд би огшсон. Хэрэв төрд хулгайч байгаагүй, долларын тэрбумтангууд төрөөгүй бол бид утаагүй байх байсан. Маш олон хүн зуурдаар нас барахгүй байв. Монголын гурван сая хүний эрх ашгийн төлөө дуугарна гэдэг сайн зүйл биз дээ. Нүүрсний мөнгийг завшаагүй бол бид метротой байх байсан, хэзээ ч түгжрэлгүй, хэдэн давхар замтай гайхалтай Улаанбаатартай байх байсан.

-Таныг жагсаалыг толгойлох болсныг олон янзаар тайлбарлаж байна л даа. Буруутгах аргагүй…?

-Жагсаалд нэгдээд ирэхэд залуус “Алив Цогтоо чи” гээд доороос өргөчихсөн. Намайг арай олон хүн таньдаг учраас анхаарах байх гэж бодсон байх. Бид УИХ-ыг тар гээгүй, Засгийн газрыг огцор гээгүй, Ерөнхийлөгч өө та солигд гээгүй. Та нар дансаа шалгуулчих, хулгайч биш гэдгээ баталчих. Тиймээс нүүрсний хулгайчдаасаа эхэлчихье л гэж байгаа юм. Энэ нүүрсний 44 их наядын асуудлаар Хятадад холбогдох хүмүүсээ цаазаар аваад манай талд баримтаа өгчихсөн, хүмүүсийн нэрс илгээчихсэн гэж зарлаад байхад Хууль зүйн сайд өөрөөр тайлбарлаад байгаа. “Нэрс ирээгүй, зүгээр хууль эрх зүйн талаас туслалцаа үзүүлэхэд бэлэн шүү” гэсэн гэнэ. Ядаж л тэр тусыг авчихъя л даа. Тэглээ гээд арай ч бид Хятадын колони болчихгүй байлгүй дээ. Иргэнээ нэгдүгээрт тавьдаг орон болмоор байна.

-Таны цаана хэн нэгэн эрх мэдэлтэн байх вий гэсэн хардлага үргэлжилсээр байна. Та яаж батлах вэ?

-Намайг хүмүүс маш их хардаж байна. Зөв өө. Хардалтаа хадгалж байгаарай. Үүнийг цаг хугацаа харуулна. Хардалтыг буруутгахгүй. Манайхан төрдөө итгэхээ байчихсан. Хамт байгаа нэгэндээ итгэхгүй. Өмнөх бүх жагсаал ихэнх нь жүжиг байсан учраас хардаж байгаа юм.

-Жагсаал үр дүнд хүрч чадаж байна уу?

-Чимх чимхээр л хүрч байна. МАН-ын генсек Амарбаясгалан нууцын гэрээг ил болгож гэж мэдэгдэнэ лээ. Энэ бол “Бид ухаарсаан. Цаашдаа бид хулгай хийхгүй. Өмнө нь бол хийсэн” гэсэн үг шүү дээ. Мэдээж цаашдаа үр дүн гарна. Залуусыг тарааж чадахгүй. Үнэхээр энэ нийгэм болохоо байчихаад л зогсож байна шүү дээ. Уг нь байр орон сууцаа зараад зээлээ төлж дуусгаад гадаадад амьдарч чадна. Боломж чадамж байна. Би бүр төсөл бичээд иргэнийхээ эрхийг дээдэлдэг улсад иргэншил хүсч чадна. Гэхдээ надад Монголд амьдрах сайхан байна. Багын найзуудтайгаа, байрныхаа дүү нартайгаа, оюутан цагийн найзуудтайгаа, аав ээжтэйгээ зундаа хөдөө гардаг. Ийм л баймаар байна. Монгол дэндүү баян орон шүү дээ.

Би Мальтад дэлхийн 100 гаруй орны залуустай англи хэл сурч байсан. Би сайн сурч чадаагүй л дээ. Гэхдээ тэнд байгаа залуус Монголын талаар сонсоод хараад гайхдаг. Ямар өргөн уудам нутагтай юм бэ гэж. Бусад орнууд улсынхаа нэг хилээс нөгөө хил рүү явахад 30 минут, нэг цаг зарцуулдаг юм билээ. Гэтэл бид хэдэн өдөр явах уу. Ийм сайхан орон өнөөдөр ийм хүнд олон асуудалтай байх боломжгүй. Үр хүүхдүүдийнхээ төлөө тэмцэхээс аргагүй. Ээж маань намайг маш их хориглож байгаа. “Миний хүү битгий яваач. Шударга ёс ноёлсон нийгэмд хүүхдүүдээ аавгүй амьдруулснаас шударга бус нийгэмд хүүхдүүдээ аавтайгаа амьдруулсан нь дээр шүү. Хүмүүс чамайг юу гэвэл юу ч гэж хэлэг. Битгий яв” гэсэн. Би зөрүүдлээд л ирж байгаа.

-Таныг үндэсний телевизийн хэлэлцүүлгээс гараад явчихсанд олон нийт нэлээд шүүмжилж байна. Заавал гарах шаардлага байсан уу. Том зүйлийн төлөө явж байгаа хүмүүс ядаж бусдыг сонсох, хүлээцтэй хандах соёл байсангүй гэсэн шүүмжийг харсан байх?

-Төрөөс 10 хүн төлөөлнө гэсэн. Тэр өдөр хүний эрхийн өдөр байсан. Бид ч баярласан. Иргэдээ сонсох нь, бидний шаардлагын хариуг өгөх нь гэж хүлээсэн. Төрийн талаас МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар гэх мэт 10 хүн ирнэ гэсэн. Бид ч судалгаа тооцоо, тодорхой зүйлтэй оръё гэж ярилцаад эдийн засагч, судлаач хүмүүстэй холбогдохыг хичээсэн. Гэвч хэлэлцүүлгийн цаг тулсан байсан учраас амжаагүй. Ингээд яваад орсон.

Гэвч нөхцөл байдал, орчин, хандлага өөр байсан. Ядаж л бидэнд ярих хугацааг тэгш олгоогүй. Бидний тавьсан шаардлага тодорхой. Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлах. Гэвч чадаагүй. Х.Баттулга нь байна уу, 76 гишүүн нь байна уу, хэн нь байх эсэх нь надад хамаагүй. Хэрэв холбоогүй бол өөрсдийгөө батал. Энэ тийм ойлгомжгүй байна уу. Би тийм л зүйл хүссэн. Тэр ярилцлагыг бүтэн харсан хүмүүс ойлгож байгаа байх. Гэтэл намайг хэлэлцүүлгийг орхиод гарчихлаа гэж маш их дайралт дарамт ирж байна. Х.Нямбаатар сайд ч залгаж байна. Хэрэв би хамтардаг байсан бол утсыг нь авна шүү дээ. Надад тэгэх шаардлагагүй. Би үзэл бодолдоо тууштай байсаар байна.

-Украин улсын ерөнхийлөгчийг та мэдэх байх. Хошин шогийн жүжигчин байсан хүн. Зеленский ерөнхийлөгч болоод Украин дайнтай байгаа. Та арай Зеленскийг дуурайгаад байгаа юм биш биз?

-Яг ийм хардлага яваад байгаа юм. Би жүжигчнээ хийгээд явж байтал улс төр надад сонирхолтой санагдаад, “Нээрээ ингээд яваад байвал Зеленский шиг болчих ч юм билүү” гэж явна гэж үү. Үгүй. Үнэхээр миний санаанд буухгүй байна. Би дөрөвдүгээр ангиасаа жүжгийн дугуйланд явсан. Миний мөрөөдөл хошин шогийн жүжигчин. Би чадсан. Би 10 инээдмийн кинонд тоглосон, 20 ангитай цувралын гол дүр бүтээсэн. Надад улс төрийн ажил хэзээнээсээ уйтгартай, үзэн ядмаар залхуутай, дэлгээд харахаас дургүй хүрдэг. Түүний оронд улс төрийн гэмт хэргийн тухай кино үзэх дуртай. Би тийм кино ч хийчихсэн. “Хэрмэл жүжгчид” гээд кино хийчихсэн. Одоо би бусдадаа тусалж байна. Одоо миний энэ үгийг баримтжуулаад аваарай. Би ямар ч албан тушаалд очихгүй. Хэрэв тэгвэл тэр цагт энэ бичлэг, зургийг гаргаад ирээрэй. Тэгвэл би үндэсний шившиг болж Монгол Улсын иргэн байх эрхээсээ татгалзъя. Үүнээс илүү яаж би итгүүлэх вэ?

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Казахстанд орон сууц бариулсан “ЭТТ”-н хэлтсийн дарга хэн бэ? DNN.mn

Нүүрсний хулгайн асуудал тав дахь өдрөө өндрөө авч байна. Олон нийтийн эсэргүүцэл тэмцлийн дунд дуулиан тарих асуудлууд сөхөгдөж эхэллээ. Үүний нэг бол УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар Засгийн газрын үйл ажиллагаа, нүүрсний хулгайн талаар байр суурь илэрхийлэхдээ “…”Эрдэнэс таван толгой” компанийн санхүүгийн хэлтсийн дарга хийж байсан хүн өнөөдөр Казахстан улсад орон сууцны хороолол барьж байна. Хэлтсийн дарга орон сууцны хороолол барьж байна гээд бод доо. Энэ асуудал гэрээ хэлэлцээрийг ил болгохоос эхлээд цэгцэрнэ…” гэсэн нь анхаарал татлаа.

Нүүрсний хулгайн хохирол 40 их наяд гарсан нь олон нийтийг бухимдуулж байгаа. Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх мөнгийг хил гаалиасаа эхлээд төрийн өндөр албан тушаалтан хүртлээ мафижиж эрх мэдэл албан тушаалаа ашиглаад завшчихсан гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр мэдэгдэхдээ нүүрсний хэрэг дээр орон нутгийн эрүүгийн цагдаагийн байцаагчдыг татан оролцуулж байна гэсэн нь хэр том далайцтай хэрэг болж байгааг харж болно.

Ийм мэдээлэл ил болохтой зэрэгцэн Эрдэнэс Таван толгой компанийн удирдлагын багт ажиллаж байсан этгээд гадаадад орон сууц бариулж байгаа тухай мэдээлэл ноцтой юм.

“Эрдэнэс Таван толгой”-г тойрсон нэлээд баривчилгаа өнгөрсөн сард өрнөсөн. Тус компанийн захирал Б.Ганхуягийг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсний маргааш Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нарыг АТГ-аас баривчилсан юм. Тэгвэл нүүрсний хэрэг мандсанаас хойш нэлээд олон албан тушаалтныг чөлөөлөөд байгаа. Тодруулбал, Эрдэнэс Таван толгой компанийн Уул уурхай, технологийн газрын дарга Д.Уужимсанаа, Худалдан авалтын газрын дарга М.Бат-Эрдэнэ, Ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг нарыг чөлөөлжээ. Тэгвэл эдгээр чөлөөлөгдсөн хүмүүс дунд Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга З.Амгаланбаатар багтсан нь анхаарал татаж байгаа юм. Эдгээр албан тушаалтнууд их хэмжээний мөнгийг үндэслэлгүйгээр бусад компани руу шилжүүлсэн байж болзошгүй гэж хуулийнхан шалгаж байгаа юм. Улсын өмчит энэ том компанид санхүү эрхэлсэн асуудлыг хариуцна гэдэг том албан тушаал. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн мэдэгдсэнээр бол санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан этгээд гэж тодотгосон. Хуулийнхны шалгалт энэ талд ч чиглэсэн байх боломжтой.

Тэгвэл өөр нэг сурвалж гадаадад орон сууц бариулж буй этгээд бол “Эрдэнэс Таван толгой” компанид удирдах албан тушаалтан хашиж байсан нэгэн гэж хэлж байгаа юм. Тэрээр зөвхөн Казахстан бус Узбекистан улсад ч энэ чиглэлээр бизнес эрхэлдэг болсон байж болзошгүй гэнэ.

Сүүлийн жилүүдэд Казахстан улсад монголчууд олноор суурьших болжээ. Казахстан бол барилгын салбар нэлээд эрчимтэй хөгжиж буй улс. Үнэ ханшийн хувьд манайхтай ойролцоо байдаг юм байна. Байршил сайтай газрын орон сууцны үнэ ханш м.кв нь 2.5 сая төгрөг бол энгийн орон сууцнууд 1.8 сая төгрөг аж. Казахстанд амьдардаг монгол иргэн “Гадаадын иргэн инвестор Казакстан улсад компани нээж түүнийгээ шууд удирдаад явах боломжтой. Компани нь хууль эрх зүйн харилцаанд орох бүрэн эрхтэй болохоор газар худалдаж авна. Эндхийн барилгын компаниуд барилга барьдаг хувь хүмүүстэй гэрээ хийж, барилга боссон даруйд худалдах эрхтэй. Орон сууц их эрэлттэй учраас маш хурдан зарагддаг. Монголын дарга нар Казакстанд байнга ирж явж л байдаг. Бодвол барилга бариулдаг юм байгаа биз” гэж байв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Оросоос дизель түлш хүлээгээд хэрэггүй DNN.mn

ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүнд үнийн хязгаар тогтоох шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Товчхондоо, Орос, Украины дайнтай холбоотойгоор Европын холбоо, “Их 7”-гийн бүлгийн орнууд Оросын газрын тосны үнийг торх тутамд 60 ам.доллараар хязгаарлах шийдвэр гаргасан юм. Одоогоор ОХУ-аас БНХАУ, Энэтхэг гэсэн хоёр орон л нефть импортолж байгаа. Хэрэв тэд 60 ам.доллараас өндөр үнээр худалдаа хийвэл Европын холбооны хоригт орох эрсдэлтэй.

Монгол Улс ч ОХУ-ын нефть импортлогч орон. Гэхдээ мэдээж Энэтхэг, БНХАУ шиг нөлөөлөх хэмжээний худалдан авалттай орон биш. Гэсэн хэдий ч үнийн хязгаар манайд ч үйлчлэх учиртай. Гэвч энд нэг асуудал бий.

Өнөөдөр Монгол Улс дизель түлшний хомсдолд ороод сар орчмын хугацаа өнгөрч байна. Хөдөө аж ахуй, уул уурхай гэсэн гол салбарууд дизель түлшээр ажлаа явуулдаг. Гэтэл арваннэгдүгээр сарын дундаас эхэлж орон даяар түлшний хомсдол үүсч, өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал дээрдэх биш, улам дордлоо.

Улаанбаатарт өнөөдөр бол ШТС-ууд бүгд хоосорч, хаа нэг өдрийн од шиг энд тэнд ганц хоёр цаг өгч дуулдаж байна. Гэтэл ченжүүд энд тэндгүй тонн тонноор худалдах тухай зарлал цахим сүлжээгээр буцалсаар. Литр тутмынх нь үнэ 4500-гаас эхэлдэг гэж байгаа. Орон нутагт байдал бүр хүндрэх шинжтэй. Ялангуяа уул уурхайн бүс нутаг, нүүрс тээврийн уурхайнуудад дизель хүрэлцэхгүй байгаагаас компаниуд машинуудаа зогсоож эхлээд байгаа юм.

Дизель түлш яагаад хомсдов, шийдэл юу вэ?

Засгийн газар дизель түлшний хомсодсон шалтгааныг ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбон тайлбарлаж сууна. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар дизель түлшний талаар мэдээлэл өгөхдөө “ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбоотойгоор дизель түлш тасалдсан. Хятад улсаас дизель түлш импортолж эхэлсэн. 24 мянган тонн захиалсан. Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас 18 мянган тонн түлш, ОХУ-аас 28 мянган тонн дизель түлш ачигдсан байна” гэлээ. Монгол Улсын дизель түлшний нэг сарын хэрэглээ 80 мянган тонн. Замдаа явж буй гэх түлш хагас сарын нөөц л гэсэн үг. Дизель түлшний хомсдлоос гаргах нөөц энэ яавч биш. Тун удахгүй дахиад л асуудал дэгдэх нь. Ер нь монголчууд бид дизель түлшний импортдоо өөрчлөлт хийх шаардлагатай болсны хатуу дохио л энэ болж байна.

Товчхон хэлбэл, бид ОХУ-аас нефть импортолдгоо болих хэрэгтэй. Олон жил монголчуудыг тэд нефть, цахилгаанаар “барьж” байна шүү дээ. Дэлхийд байхгүй өндөр үнэтэй, дээр нь хүссэн үедээ өгнө, өгөхгүй ч байж чадна. Түүний нэг жишээ л өнөөдөр хүртэл сар дамнан үргэлжилж байгаа нефтийн хомсдол. Дизель түлшний өнөөдрийн хомсдол бодит шалтгаан нөхцөл байхгүй, ерөөсөө хүнд суртлаас үүдэлтэй гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна. Тухайлбал, “Хүнд суртал манайд ч, ОХУ-д ч байгаа. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д айлчлахдаа “Роснефть” компаниас дизель түлшний зах зээлийн үнээс 10 хувийн хямдрал авч, таван жилийн гэрээ байгуулсан. Өмнө нь ч өчнөөн олон гэрээг Оросын талтай үзэглэж л байсан. БНХАУ, Энэтхэг, БНСУ, Япон гэрээгээ яс биелүүлдэг. Харин ОХУ бол өөр. ОХУ гэрээний үүргээ биелүүлдэггүй. Энэ бол аль социалист нийгмийн үеэс улбаатай зан. Манайд ч ийм зан бий. Энэ удаагийн дизель түлшний хомсдол хүнд суртлаас өөр шалтгаан байхгүй. Зарим хүмүүс дайны зэвсэг техникт дизель түлшний хэрэглээ өндөр байгаа гэж тайлбарлана лээ. “Орос дотоодоо хангалттай хангах нөөцтэй. Манай нийлүүлэлтэд ямар ч нөлөөгүй” гэх нэгэн байна. Үнэний ч ортой байж мэднэ.

Засгийн газрын хэмжээнд хатуу заалттай гэрээ байгуулчихаад хэдхэн хоногийн түлш ачуулж байгаагаас олон зүйл харагдана. Цаашдаа ч нөхцөл байдал дээрдэх шинжгүй байгааг мэргэжлийн зарим хүмүүс анхааруулж байгаа. Гэтэл Япон, Солонгос зэрэг орнууд хамгийн багадаа зургаан сарын нефтийн нөөцтэй байдаг. ОХУ дайнаас үүдэж Европын холбооны хоригт ороход ХБНГУ нефтиэ өөр улсаас авч эхэлсэн. Монгол Улс ч ийм алхам хийх хэрэгтэй болчихоод байна. Энэ тухай Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг манай сонинд ярихдаа “Эхний ээлжинд ойрхноор нь “Петрочайна” компанитай өмнөх гэрээ хэлэлцээрийг сэргээхийг зорьсон нь үр дүнтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Шинэчлэлийн Засгийн газрын үед нефтийн экспортыг ОХУ-аас гадна БНХАУ, Солонгос зэрэг орноос татаж байсан төдийгүй газрын тос олборлогч “Петрочайна” компанитай хамтран ажиллаж байсан жишиг бий. Өнөөдөр Монгол Улсад нефть нийлүүлэгч хоёр, гуравдагч орон зайлшгүй шаардлагатай байна. БНХАУ, Солонгос, Казахстан, Япон зэрэг орнуудтай хамтрах талаар Засгийн газар хөдлөх хэрэгтэй болжээ.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Алтанзул: Приус машины нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулахаар ажиллаж байна DNN.mn

“Приус” автомашины нүүрсэн янданг ченжүүд дамлаж зардгаас улбаалж утаа шүүгчгүй автомашинууд агаарт 200 орчим төрлийн хорт бодис ялгаруулж байдаг. Ялангуяа хүний сэтгэцэд нөлөөлдөг хамгийн аюултай гэгддэг хар тугалга нүүрсэн яндангүй автомашинаас өндөр хэмжээгээр ялгардаг тухай “Өдрийн сонин” хөндөн бичсээр ирсэн. Тэгвэл энэ асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Цагдаагийн ерөнхий газарт хандан Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд нүүрсэн яндангүй автомашин оролцохыг хориглох талаар албан бичгээр ханджээ. Энэ асуудлаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Алтанзултай ярилцлаа.


-Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд нүүрсэн яндангүй автомашин оролцохыг хориглох талаар та бүхэн цагдаагийн байгууллагад хандаад байгаа юм байна. Яг ямар чиглэл, зорилгыг барьж байна вэ. Энэ талаар эхлээд тодруулахгүй юу?

-Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 20 дугаар тушаалаар тээврийн хэрэгслийн нүүрсэн яндантай холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, түүнд тавих хяналтыг сайжруулах, Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтад оруулах тухай тусгасан.

Энэ хүрээнд бид мэргэжлийн байгууллагыг оролцуулсан ажлын хэсэг байгуулан өнгөрсөн хугацаанд ажиллалаа. Ажлын хэсэгт Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, цагдаагийн байгууллагуудын төлөөлөл оролцсон.

Ажлын хэсэг приус машины катализатор буюу нүүрсэн янданг иргэдээс өндөр үнээр худалдаж аваад улсын хилээр гаргаад байна. Ингээд яндангаа сольчихсон, эсвэл утааны шүүлтүүргүй автомашин хөдөлгөөнд оролцож, агаарт 200 орчим төрлийн хорт бодис ялгаруулдаг. Үүн дээр арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн. Шалгалтын явцад 2446 приус машин катализатор буюу нүүрсэн яндангүй байсан.

-Энэ бол нэг удаагийн шалгалтын тоо байх, тийм үү?

-Тийм. Магадгүй өөр олон машин нүүрсэн яндангүй замын хөдөлгөөнд оролцож байхыг үгүйсгэхгүй. Үүнийг зогсоох ёстой.

-Нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох асуудал маш чухал. Гаалийн байгууллага ченжүүдтэй үзээд бүр аргаа барсан гэдэг. Хууль эрх зүйн орчин нь тодорхой бус учраас гаалийнхныг ченжүүд шүүхэд өгчихсөн хөгтэй тохиолдол байгаа шүү дээ. Энэ тал дээр ажлын хэсэг ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын 1998 оны улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифан бус хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай 5 дугаар тогтоол батлагдсан байдаг. Энэ тогтоолын нэгдүгээр хавсралт батлагдсан. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалтын гурав дахь хэсгээс УИХ-ын 2006 оны тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 92 дугаар тогтоолын бүтээгдэхүүн гэсэн үгийг хассан хэсгийг дээрх төсөлд тусгагдсан байсныг нэмж оруулахгүй байя гэсэн саналыг Гаалийн байгууллагаас гаргасан байдаг.

Мөн энэ тогтоолд автомашины нүүрсэн яндан, нүүрсэн яндангийн хаягдал гэж нэмэлтээр оруулах хэсэг дээр автомашины нүүрсэн яндан, нүүрсэн яндангийн катализатор, тэдгээрийн хаягдал гэж өөрчилж оруулъя гэдэг саналыг Гаалийн ерөнхий газраас гаргаад чиг үүргийнхээ хүрээнд Сангийн яам руу өнгөрсөн тавдугаар сард хүргүүлсэн юм билээ. Харамсалтай нь Сангийн яам одоо хүртэл хариу өгөөгүй байна.

Хэдийгээр хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад одоогоор ороогүй байгаа ч Ажлын хэсгээс түр түдгэлзүүлэх арга хэмжээг аваад байгаа. Өөрөөр хэлбэл, нүүрсэн янданг улсын хилээр гаргахгүй байгаа гэсэн үг. Цаашдаа энэ хууль эрх зүйн орчныг тодорхой болгож, улсын хилээр гаргахыг хориглох ёстой. Бид ч энэ хүртэл ажиллана.

-Нүүрсэн яндантай байгаа үгүйг мэдэх гол хүмүүс бол оношилгооны төвүүд байдаг. Гэвч тэд ажиллаж чадахгүй байгаа учраас та бүхний нэг удаагийн шалгалтаар 2000 гаруй машин агаарт хорт бодис ялгаруулсаар байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Тантай санал нэг байна. Гол хяналт тавих ёстой газар нь АТҮТ-ийн техник хяналтын оношилгооны төвүүд. Үүн дээр маш сайн хяналт тавьж ажиллах ёстой. Зам дээр зогсож байгаа тээврийн хяналтын байцаагч, замын цагдаа нар машины доогуур ороод нүүрсэн яндан байгаа үгүйг хэлэх боломжгүй. Бид ч үүн дээр гол анхаарлаа тавьж байгаа.

Нөгөө талаас хяналт шалгалтын ажлыг сайн явуулъя гэж ярилцаж байна. Иргэддээ бас сурталчилж ойлгуулах таниулах арга хэмжээг авах ёстой. Нүүрсэн яндангүй машин та биднийг, үр хүүхдүүдийг маань хордуулж байгаа. Болохгүй шүү гэдэг ойлголтыг иргэддээ сайн өгөх ёстой юм. Магадгүй тэд мэдээлэл дутмаг учраас санаатай, санамсаргүй худалдах асуудлууд байна.

-Танай ажлын хэсэгт эрүүл мэндийн байгууллага орж байгаа юу. Энэ асуудал дээр эрүүл мэндийн чиглэлийн нарийн судалгаа яригдах ёстой байх?

-Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байгаа. Нүүрсэн яндангүй автомашинаас ялгарч байгаа утаа нь хүний эрүүл мэндийг яаж хордуулж байгаа талаар нарийвчилсан судалгааг хийхээр ажиллаж байна.

Түүнээс гадна манай хорооноос ЦЕГ, Тээврийн цагдаагийн албанд хандаад байгаа. Дээр дурдсан нүүрсэн яндангүй 2446 автомашины эзэмшигчийн хаяг, нэр, машины марк дугаартай нь бид Тээврийн цагдаагийн алба руу алдбан тоотоор хүргүүлчихсэн. Эдгээр тээврийн хэрэгслийг хотын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авахыг хүссэн байгаа.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос үүний хажуугаар хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлсээр байна. Хөдөлгөөнт хяналт шалгалтын постуудыг ажиллуулж байна. Дээр нь Улаанбаатар хот руу орж гарч байгаа төв замууд дээр шалгалт хийж, өнөөдрийн /өчигдөр/ байдлаар 1032 тээврийн хэрэгслийг шалгаж 600-гийнх нь гэрчилгээг хурааж авсан. Тэд бүгд стандартаас давсан утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслүүд гэсэн үг. 8.1 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Долоон аж ахуйн нэгжид техникийн бүрэн бүтэн байдал хангаж ажиллах талаар албан шаардлага хүргүүлсэн. Нийслэлийн нийтийн тээвэрт явж байгаа 1228 автобусыг ээлжит оношилгоонд нь яаралтай оруулж, шаардлага хангахгүй байгаа 87 тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг хийлгүүлэх ажлыг эхлүүлээд явж байна.

-Нүүрсэн яндангүй машинаас ялгарч байгаа утаанд хар тугалга агуулагдаж байгаа. Хар тугалга хүний сэтгэцэд нөлөөлдөг. Цаашлаад бусад эд эрхтэнг ноцтой гэмтээдэг гэдэг. АНУ-д хар тугалгатай холбоотой нийгмийн ноцтой том кейс байдаг юм билээ. Нэг үе нийгэм нь маш эмх замбараагүй болж, дэлхийг цочроосон гэмт хэргүүд үйлдэгдэх болсон. Судлаачид судалж үзээд хар тугалгатай холбож тайлбарласан. Тиймээс бензин шатахууны чанарыг сайжруулж нийгмийн энэ асуудлаа цэгцэлсэн гэдэг. Өнөөдөр ч манайд ийм байж болзошгүй байна шүү дээ…?

-Ажлын хэсэг дээр ийм зүйл яригдсан. Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсэд “Евро 5” шатахууныг хэрэглүүлье гэдэг санал санаачилга гарч байгаа. Энэ асуудлаар манайх Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай нэлээд сайн ойлголцон ажиллаж байгаа. Одоо манайд дийлэнх хэрэглэж байгаа “Евро 2” шатахуун бол өндөр насжилттай мотортой тээврийн хэрэгсэлд ашиглахаар агаарт ялгаруулах хорт бодисын хэмжээ маш өндөр байгаа. Энэ чинь нөгөө бидний сэтгэцэд нөлөөлдөг хорт бодисуудын нэгдэл. Үүнийг багасгах зорилгоор “Евро 5” шатахууныг Улаанбаатар хотын агаарын бохирдол сайжруулах бүсэд хэрэглүүлье. Үнийн хувьд “Евро 2”-ын үнэтэй дүйцэхүйц байхаар татварын бодлогоор улс дэмжих ёстой гэдэг асуудлыг бид хөндөж тавьж байгаа. Энэ асуудал шийдэгдэх байх.

Нэг судалгаа сонирхуулж хэлье. Агаарын бохирдолд автомашины утаа яаж нөлөөлж байгаа талаар хамгийн сүүлд 2018 онд “ЖАЙКА” судалгаа хийсэн байдаг. Тэр судалгаагаар Улаанбаатарын агаарын чанарт нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн 10 хувийг автомашины утаа эзэлж байна гэж гарсан. Түүнээс хойш ямар ч судалгаа хийгдээгүй. Нөхцөл байдал ч улам дордсон. Одоо бол автомашины утаа 20-25 хувийг эзлэх магадлалтай гэж үзэж байгаа. Оны төгсгөлөөс энэ талаарх нарийн судалгааг эхлүүлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дизель түлш тасарч уул уурхай зогсоход ойрхон байна DNN.mn

Дизель түлш тасраад сар дамналаа. Өнгөрсөн сарын дундаас нийслэл болон орон нутгаар дизель түлш хомсдож эхэлсэн. Нефть импортлогч компаниуд энэ хомсдол нь түр зуурынх, хэд хоногоос хэвийн болно гэсэн жижүүрийн үгтэй угтаж байв.

Тэгвэл арванхоёрдугаар сар гарахад нөхцөл байдал улам хүндэрлээ. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотод гэхэд дизель түлш олгож байгаа ШТС алга байв. “Магнай трейд” компанид аль өнгөрсөн сараас дизель түлш тасарсан байсан. Тэр хэвээрээ, түгээгчид дизель түлш авахаар ирсэн жолооч нарыг буцаасан хэвээр. “Сод Монгол” ШТС жижиглэнгээр худалдаалахгүй, гэрээт байгууллагууддаа квоттой олгож байсан бол саяхнаас бүрмөсөн тасарчээ. Түгээгчид нь “Дизель түлш хэзээ ирэх нь тодорхойгүй байна” гэж байлаа.

“Шунхлай” ШТС-ууд ч ялгаагүй байна. “Өнгөрсөн долоо хоногоос тасарсан. Хэд хоногоос ирэх сурагтай. Баталгаатай хэлж чадахгүй” гэсэн тайлбарыг хэлж байсан юм. Гандангийн дэнж дээрх “Петровис”-д дизель түлш бас л алга. Түгээгч нь “Манай салбарын дизель түлш дууссан. Өөр салбаруудаар байгаа байх” гэх. Өнгөрсөн удаагийн сурвалжилгын үеэр “Тэс петролиум” дизель түлш чөлөөтэй худалдаалж байсан бол бас л тасарчээ. Жижиг компаниудад ч түгээлт алга. Нэг ёсондоо Улаанбаатар хотын хувьд ШТС-ууд дизель түлш худалдаалахгүй байна. Нөөц байхгүй, хэзээ түлш ирэх тухай ч тодорхой мэдээлэл байхгүй байна. Харин эсрэгээр нь фэйсбүүк сүлжээнд шагийн худалдаа гаарч байна. ШТС-уудаар литр тутам нь 3850 төгрөгөөр хулдалдаалагдаж байсан дизель түлшийг ченжүүд 4500 төгрөгөөр зарж байна.

ШТС-уудаар худалдаалахгүй байгаа учраас хот доторх дизель түлш хэрэглэдэг жолооч нар ченжүүдээс авахаас аргагүй болжээ. Гэвч гар дээрээс худалдаалж байгаа дизель түлш өндөр үнэтэйгээс гадна чанарын асуудал хөндөгдөж эхэлжээ. Шагийн түлш аваад хөдөө орон нутаг руу гарсан хүнд даацын машинууд замдаа зогссон талаар гомдол олон байна. Энэ талаар жолооч Г.Доржсүрэн “Хувь хүнээс түлш авсан юм. Хүнд даацын 35 машин өвлийн хүйтэнд тээвэрт гараад гацчихлаа. Худалдаж авсан дизель түлшээ хийсэн. Огт асахгүй байна. Хаана хандаж яаж асаахаа мэдэхгүй юм. Ченжүүд хүний амь амьдралыг бодмоор юм” хэмээж бухимдаж байв. Түүнчлэн хот хооронд тээвэр хийдэг жолооч Ч.Эрдэнэжаргал “Дизель түлш маш ховор байна. Уг нь нөөц байгаа боловч зохиомлоор хомсдол үүсгээд байгаа болов уу гэж хардаж байна. Учир нь шагчдад дизель түлш хэдэн зуун тонноор нь байна шүү дээ. Дизель түлш бол бензиний хажууд стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Хөдөө аж ахуйн бүх техник тоног төхөөрөмж, улс болоод хот хоорондын бүх тээвэр ложистик, үйлдвэрлэлийн зарим салбар уул уурхайн бүтээгдэхүүн, цахилгаан дулаан бүгд дизель түлштэй хамаатай. Бензин бол яахав. Олдохгүй бол автобус, вагон гээд зөндөө сонголт байна. Ер нь төр дизель түлшээ хянаж чадвал суурь үнэ 20 орчим хувиар буурах юм шүү дээ. Гэтэл дизель түлш хомсдоод шагийн гарт орсон нь улс төрийн зорилготой болов уу гэж дагуу харддаг байна” гэж байв. Тэгвэл хамгийн ноцтой нь уул уурхайн компаниуд дизель түлшний хомсдолд оржээ.

“Эрдэнэс Таван толгой”-н уурхайгаас Цагаан хад руу нүүрс тээвэр хийдэг нэгэн компанийн захирлаас цөөн хэдэн асуултад хариулт авсан юм.

-Орон нутгаар түлш хомсдоод байна гэсэн. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Шатахууны олдоц маш муу байна. Үнэ хөлс нь хамаа алга, олдож л байвал авмаар байна.

-Үнэ ханш хэр байх юм?

-Литр нь 5000 болсон шүү дээ. 5000-аараа олдож байгаа нь ч муу байна. Өмнө нь бид 3730 төгрөгөөр авдаг байсан. Дараа нь лирт тутам нь 3830, 3980, 4050 гээд өссөөр 5000 болоод байна.

-Түлш тасраад байгаа шалтгааныг юу гэх юм бэ?

-“Цаанаасаа ирэхгүй байна” гэдэг л тайлбар хэлэхээс өөр юм алга. Гэтэл Уул уурхайн сайд Ж.Ганбаатар хэвлэл мэдээллээр дизель түлш хэвийн байгаа гэж яриад байх юм. Үнэхээр гайхаж байна. Тэр хүн хөрсөн дээрээ бууж, нөхцөл байдлаа хараасай. Гаднаас мөнгө оруулж ирдэг ганц салбар уул уурхай зогсох нь байна шүү дээ.

Нэг удаадаа манайх найман тонн түлш хэрэглэдэг. Нэг дор ингэж олж авч чадахгүй байгаа учраас тээврээ бүрэн хүчин чадлаараа хийж чадахгүй байна. Энэ бол аж ахуйн нэгжид ч, улс оронд ч маш хохиролтой явдал. Одоо манай машинууд түлшгүй зогсож байна. Жолооч нар ч хэцүү байдалд орчихлоо. Жолоочоо буцаачихаар машин хөлдөх эрсдэлтэй учраас ч аль аль нь гацчихсан байна. Манайх шиг маш олон компани байгаа. Уул уурхайнхан нийтээрээ л ийм нөхцөл байдалтай байна гэв.