Categories
мэдээ цаг-үе

С.Баярмөнх: Соёлын гэж гоё нэртэй хууль оруулж ирээд, телевизүүдийг дампууруулах бодлого явж байна

ТV-8 телевизийг үүсгэн байгуулагч С.Баярмөнхтэй ярилцлаа.

-УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар ахиад л үндэсний телевизээс бусад телевизүүдэд монгол контентын эзлэх хувь 50 хувь байна гэсэн хуулийн төсөл хэлэлцэгдээд дэмжлэг авлаа. Үүнийг телевизийнхний амыг хаах оролдлого гэж нэг хэсэг нь тайлбарлаад байна. Харин та яаж хүлээж авч байна вэ?

-Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Ц.Оюунгэрэл сайд анх ярьсан юм. Уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлэг гэж байгаа юм. Түүнд нь уран сайхны кино, теле жүжиг, телевизийн олон ангит кино, хөгжөөнт хөтөлбөр, тоглолт, газар зүй, түүх ёс соёл заншил, зан үйл өвийг тайлбарлаж таниулсан нэвтрүүлэг багтах юм байна. Уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 50-иас доошгүй нь үндэснийх байна гээд заачихаж байгаа юм. Уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлэг гэдэгт багтаагүй маш олон хөтөлбөр бий. Мэдээллийн хөтөлбөр, ярилцлагууд, хөрөг нэвтрүүлэг, эрэн сурвалжлах нэвтрүүлгүүд бүгд хаягдсан.

Соёлын тухай хуулийг боловсруулсан ажлын хэсгийнхэн сэтгүүлзүйн мөн чанараа өөрсдөө ойлгосонгүй. Нийт нэвтрүүлгийн 50 хувь нь монгол байх ёстой гэж заах гээд ийм ийм жанр гээд тодорхойлчихож байгаа юм. Гэтэл маш олон нийтлэл нэвтрүүлгийг орхиод, хэдхэн юм багцлаад нийтлэл нэвтрүүлгийн 50 хувь гээд заачихаар үүн дээрээ үлдсэн бусад нэвтрүүлгийг нэмбэл нийт контентын бараг 90 хувь, заримдаа 100 хувь нь монгол нэвтрүүлэг болчихно.

-Та нар хууль санаачлаг­чидтай уулзаж учир байдлаа ярив уу?

-Соёлын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар бид Ц.Оюунгэрэл сайдтай уулзсан. Энэ хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болсон юм. Нуулгүй хэлэхэд баахан хэл, уран зохиолын хүмүүсийг, жүжигчидтэй аваад ирчихсэн байна лээ. Солонгос кинонууд гараад байна. Тэгэхээр бид хэл, соёлоо хамгаалахын тулд ийм хууль оруулж ирж байгаа юм гэсэн ойлголтыг танхимд өгчихөж байгаа юм. Тэгэнгүүт тэнд ирсэн эрдэмтэд, монгол хэл бичгийн хүмүүс, яруу найрагч, жүжигчид “Солонгос кино гаргаж болохгүй” гэж яриад байгаа байхгүй юу. Тэнд ирсэн мундаг яруу найрагч хүртэл хэвлэл мэдээллийн салбарынхныг жадалж, цавчсан хатуу үгс унагаж байна лээ. Түүнийг нь сэтгүүлчдээс бусад нь дэмжиж, алга ташицгаасан. Хэвлэл мэдээллийнхэн үг хэлэхээр дэмжлэг авахгүй, буруутгасан маягтай хүлээж авсан.

Тэнд оролцсон хүмүүс Соёлын тухай хуулийн нэмэлтэд юу орж байна гэдгийг уншаагүй, огт өөр юм яриад байсан. Та нар солонгос кино гаргаж болохгүй л гээд байна лээ.

Ажлын хэсгийнхнээс “Уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлэгт орсон уран сайхны кино, теле жүжиг, баримтат киног бид хийх юм уу” гэсэн чинь “Хийнэ” гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад 50 хүн, зарим нь зуун хүн ажиллаж байна. Үүнийхээ дэргэд дахиад ийм хэмжээний баг бүрдүүлэх болох нь. Уран сайхны кино, баримтат кино хийнэ гэдэг тоглоом биш. Ийм том баг ажиллуулах нүсэр ачааг Соёлын тухай хуулиар бидэнд үүрүүлэх гэж байна. Соёлын тухай хуулиар дамжуулж Монголынхоо соёлыг хамгаалах гээд байна уу гэвэл үгүй л байхгүй юу. Яагаад гэхээр уран сайхны хөтөлбөр, олон ангит киноны 50-иас доошгүй хувь нь үндэсний кино байна гэж заасан. Одоо бид чинь “Сэрэлт”, “Нүгэл буян” гээд хэдэн монгол киногоо насныхаа тооноос илүү үзлээ. Эргээд энэ хэдэн киногоо үзүүлээд байх юм уу. Энэ кино маань социализмын үзэл суртлын үед хийгдсэн уран бүтээлүүд. Социализм гэж байшинг бид нураачихсан шүү дээ. Тухайн үед хүмүүсийн тархийг киногоор угааж байсан бол эргээд бид эднийг үзүүлэх болж байна. Монголд жилд 40-50 кино хийгддэг юм билээ. Тэднийг давтаад байвал улиг болно. Капитализм гэж байшинг бид байгуулж байна. Энэ үеийн кинонуудад үзэгчдийг татах зорилгоор баахан зодоон, нүдээн садар самуун, аллага, хүчирхийлэл зонхилоод байгаа юм. Тэгэхээр энэ Соёлын хууль маань өөрөө соёлыг дэлгэрүүлэх бус нийгмийн хүчирхийллийг дэлгэрүүлэх гээд байна.

Соёлын довтолгоон гээд социализмын үед айлын ор дэрний даавууг шалгаад нугалаа болсон шүү дээ. Айлын эхнэрийн ариун цэврийг шалгаад, дотоожийг нь тайлуулаад, “Энийгээ угаасангүй” гээд нөхрийнх нь өмнө бүлтэлзүүлж байсан. Түүнтэй адилхан Соёлын гэж гоё нэртэй хууль оруулж ирээд яг нарийн яривал хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дампууруулах бодлого л явж байна. Яагаад гэхээр энэ хуулийн 3-ын 23 дугаар заалт дээр “Хэрэв дээрх заалтыг зөрчвөл аж ахуйн нэгжийг нэг саяас 10 сая төгрөгөөр торгох, үйл ажиллагааг нь зогсоох” заалт шууд оруулаад ирж байгаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллагыг ингэж дураараа зогсоож болдог юм уу.Энэ чинь өмнөх Хэвлэлийн эрх чөлөөний хуультайгаа зөрчилдөж байна шүү дээ. Телевизийг босгоход дор хаяж нэгээс хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг. Телевизийн тоног төхөөрөмжид хөрөнгө оруулж, маш олон хүнийг цалинжуулж ирлээ. Зүгээр л “Танай телевизийн уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлэг чинь 50 хувьдаа хүрэхгүй байна” гэсэн шалтгаанаар хаана гэвэл маш олон хуультай зөрчилдөх юм. Нэгдүгээрт Хэвлэлийн эрх чөлөөний хуультай зөрчилдөж байна. 1998 онд Э.Бат-Үүл тэргүүтэй хэсэг нөхөд дөрөвхөн заалттай Хэвлэлийн эрх чөлөөний хууль баталсан шүү дээ. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлийн бодлогод цензур тавихгүй гэж энэ хуульд заасан. Хамгийн гол заалт нь энэ. Мэдээллийн хэрэгсэлд цензур тавиад “Дороо алх, унт хэвт” гээд цэцэрлэгийн хүүхдүүдийг командалдагтай адилхан хуулийн төсөл оруулаад ирлээ. Захиргааны хэргийн шүүхэд заргалдсан ч болох юм билээ. Ажлын хэсгийнхэн бусад хуулиудыг судлаагүй бололтой. Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн хууль, Хэвлэлийн эрх чөлөөний хууль гээд олон хуультай зөрчилдөж байна.Ц.Оюунгэрэл сайд дараагийн УИХ-д сонгогдох сонгогдохгүй нь тодорхойгүй. Гэтэл нэг телевиз шүүхээр заргалдаад “Хамаа алга, телевизийнхээ эрхийг авч чаддаггүй юм аа гэхэд оруулсан хөрөнгөө гаргаад авъя” гэхэд тэр олон тэрбум төгрөгийг хэн төлөх юм бэ? Эцсийн эцэст татвар төлөгчдийн мөнгөөр л төлнө шүү дээ. Ийм ойлгомжгүй хуулиуд яваад байна. Одоо бас дахиад хуулиуд гарах гэж байгаа юм билээ.Контентын хууль гэж тусдаа гарах гэнэ. Өргөн нэвтрүүлгийн хууль гэж гарах юм байна. Дээр нь Хэвлэл мэдээллийн байгууллагын хууль гарах юм байна. Соёлын хуулийг яагаад онцолж яриад байна гэхээр дараа дараагийн хуулиуд дээр УИХ-ын гишүүд болгоомжтой хандаасай гэж хүссэн юм. Манай УИХ-ын гишүүд аливаа юмыг нураах дуртай болжээ. Соёлын тухай хууль дээр гишүүд ойлгоод зарим заалт дээр уян хатан хандаад, 50 хувь гэдгийг нь ядаж 30 хувь болгох хэрэгтэй байна. Гэтэл шууд өндөр босго тавиад телевизүүдийг амьдрах, оршин тогтнох нөхцөлгүй болгож хуулиар дарамталж байна. УИХ-ын гишүүд гэнэт юу болсон юм гэмээр хэвлэл мэдээлэлтэй холбоотой юмыг л шүүрч авдаг болжээ.

-Ардчиллын зарчмаар бол ямар нэг шийдвэр гаргахад эрх ашиг нь хөндөгдөж байгаа талуудын үгийг сонсох учиртай. Уг нь хуулийн ажлын хэсэгт телевизийнхний төлөөллийг оролцуулж, үгийг нь сонсох ёстой байх?

-Хэвлэл мэдээлэл олон түмний нүд чих болж, ард түмний баялгийг хулгайлах гэж байгаа этгээдүүдийг илчилж, хяналтын маш том үүрэг гүйцэтгэдэг чухал салбар. Хэвлэл мэдээллийнхний энэ ажил олон хүний дургүйг хүргэдэг юм байна. Хэвлэл мэдээлэлд улс төрчид таагүй ханддаг болжээ. Биднийг гэж байгаад, УИХ-д гараад өстөн мэт хандах нь их болж. Хэрэв чөлөөт хэвлэлийг, дөрөв дэх засаглалыг нураавал олон түмний мэдэх эрх зөрчигдөнө. Хяналт алга болно. Ард түмний татварын мөнгө үргүй зарцуулагдана. УИХ-ын гишүүд энэ бүхнийг тооцож, хэвлэл мэдээллийн салбарын торгон хил хязгаар руу халдахаа болиоч гэж хүсч байна.

-Контентыг телевизүүд өөрсдөө хийж амжих уу. Телевиз бүр олон нийтийн телевиз шиг нүсэр бүтэцтэй байж чадахгүй байх л даа. Эсвэл контент хийдэг студи, продакшн гээд өөрбүтэц байх ёстой юм уу?

-Манай телевизүүд контент хийж байгаа. Харилцаа холбооны зохицуулах хорооноос бас бидэнд цензур тогтоосон. 15 хувь нь ёс заншил, ахуй, амьдрал монгол соёлоо дээдэлсэн нэвтрүүлэг байна гэдэг ч юм уу. Тэдэн хувь нь монгол контент байна гээд заачихсан. Харилцаа холбооны зохицуулах хороо тэртэй тэргүй энийгээ хянаад явж байгаа. Харилцаа холбооны зохицуулах хороо Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Энэ байгууллагын журамд сэтгүүлчид эмзэг ханддаг. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хяналт тавьдаг юм чинь бид энэ агентлагийг, энэ салбарын эрх мэдэлтнийг шүүмжлэх боломжгүй хэмжээнд хүрэх вий. Олон талаас зохицуулалт орж ирж байна. Нэг хууль гарахаар заавал хэвлэлтэй холбоотой заалт шургуулдаг. Нэг журам дүрэм гарахаар мөн л хэвлэлийг зохицуулж явдаг. Өнөөдөр Монголын телевизүүд чадах чинээгээрээ л монгол контентоо хийж байна. Нөгөө талаар зан заншил хэл соёлын өвийг тайлбарласан нэвтрүүлэг олон телевиз хийдэг. Бүгд л ямаа яаж саах вэ. Чөдөр яаж зангидах вэ гэдэг рүү орж, телевиз гэдэг хошин шогийн юм болж байна. Бид ёс заншил, өв уламжлалыг тайлбарлах юмаа хийж байгаа. Олон телевиз хийгээд эхлэхээр уйтгартай, залхаасан юм болдог. Заавал хувь заахгүйгээр үзэгч сонголтоо хийх учиртай. Зан заншил түүхээ дээдэлдэг суваг байвал хүссэн хүн нь тэр сувгаа л сонгоно шүү дээ.

-Арилжааны телеви­зүүд, олон нийтийн телевизүүдийн сэдэв өөр байлгүй дээ. Бусад оронд ямар байдаг юм бол?

-Бусад орны жишгийг ажлын хэсгийнхэн нэрлэж байна лээ. Франц мэтийн улсуудад нийт киноны тэдэн хувь нь Франц кино байна гэж заадаг юм билээ. Энэ бол геополитикийн хувьд огт өөр ойлголт. Франц, Англи, Америк, Солонгос улсууд соёлоор дамжуулж өөрсдийгөө маш их сурталчилдаг. Энэ бүхний ард аль болохоор өөрийн үзэл суртлыг бусдад тулгах гэдэг их гүрний үзэл суртал явдаг.

-Үнэхээр монгол агуулгыг дэмжье гэж байгаа бол шилжилтийн үе санал болгох хэрэгтэй байж. 2025 он гэхэд энэ 50 хувьдхүрэх ёстой шүү гэдэг ч юм уу эсвэл аль нэг улсын киног тэдэн хувиас илүү гаргахгүй гэсэн бол хүлээж авахад амар байсан болов уу?

-Тодорхой цаг хугацаа өгөх ёстой байсан гэдэг зөв. Бага багаар үе шаттайгаар хувиа нэмж болох байсан. Гэтэл тийм юм байхгүй. Хэвлэл мэдээллийн амыг нь бариад авъя гэсэн юм шиг хориглосон, довтолсон, дараалсан хуулиуд ороод ирж байна. Заавал тийм кино үзүүл гэх мэтээр төрийн зүгээс шахалт үзүүлэх буруу. Үүнийг биолон телевизүүдийг дампууруулах гэсэн, үйл ажиллагааг нь зогсоох гэсэн оролдлого гэж харж байгаа. Би сонины, FM-ын, салбарт ч байлаа. Телевизийн салбарт ч байна. Ерэн оноос хойш хэвлэл мэдээллийн байгууллагыг яаж заазлах, амыг нь хаах, дуугүйболгох вэ гэсэн гинжин холбоо тасралтгүй явлаа. Багахан юм бичингүүт эмзэглээд, зарим улс төрчид шүүх цагдаадаа тулдаг. Ерээд оноос хойш энэ салбарт явахад хатуу үе ч байсан, өнөөдрийнх шиг хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүүгээ бөөнөөрөө уухайлан дайрч, буу зэвсгээ бариад, шүд амаа хурцалсан үе байгаагүй. Ийм байх ёстой, ингэхгүй бол энийг чинь хаана, хураана, авна гэсэн зарчим үйлчлээд эхэллээ. Тусгай зөвшөөрөл,лицензийг өчнөөн мөнгө зарцуулж төрөөс худалдаж авсан. 2012 оны сонгуулийн дараа юу болсон юм олон телевизэд лиценз тараасан. Хэрэв лиценз өгөөгүй байсан бол бид энэ бизнес рүү орохгүй. Хий гэж оруулчихаад, баахан техник тоног төхөөрөмж авчруулсан, телевизийн байрны тааз өндөр байх ёстой. Байраа хүртэл тохируулж 5,5 метр өндөр таазтай байх ёстой гээд хөрөнгө оруулсан. Энэ бүхнийг хийсний дараа хаана болиулна гээд дарамталж таарахгүй. Хамгийн амархан зодож, нулимж, өшиглөж дээрэлхэж болдог хогийн сав хэвлэл мэдээллийн байгууллага болчихоод байна. Хэн дуртай нь журам боловсруулаад хэвлэлийнхний эсрэг бариад гүйдэг. Энэ нийгэм юу болоод байна вэ.Аливаа хүчирхийлэл үзэн ядалт хорслыг төрүүлдэг. АНУ-д хар арьстан залууг цагаан арьстан цагдаа буудчихад яаж бослого үймээн дэгдэж байна. Манай сэтгүүлчид их хүлцэнгүй л дээ. Хүний зовлонг бичдэг ч өөрсдийнхөө зовлонг хүнд хэлэх дургүй, нэрэлхүү хүмүүс. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэгдсэн дуу хоолойтой, нэгдсэн бодлоготой явахгүй бол үнэндээ хэвлэл мэдээллийн байгууллагыг дотор нь бутаргаж байна. Сонины холбоо тэмцээд, сонин хэвлэлээс НӨАТ авдаггүй болсон үе ч бий. Бидний нэгдэлгүй байдлыг далимдуулаад хогийн тантан болгох хүйтэн цаг үе явж байна.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Ц.Оюунгэрэлийн “Монголоо таниулъя” шинэ номын хурим боллоо

Ц.Оюунгэрэл гишүүний бичсэн “Монголоо таниулъя” хэмээх шинэ номын нээлт Интерном их дэлгүүрт боллоо. Гишүүнийажлын хажуугаар хэдийдээ ном бичиж амжсан юм бол гэж хүмүүс гайхаж магадгүй. Харин мань зохиолч Соёл, спорт аялал жуулчлалын сайдын тамгаа өгсөнийхөө маргаашнаас ном бичихээр суусан агаад сарын дотор дууссан гэнэ.Номын нээлтийн үеэр Ц.Оюунгэрэл гишүүн “ССАЖЯ татан буугдахад гүн цочролд орсон. Сайдаар ажилласан хоёр жил дөрвөн сарын хугацаа надад маш их өөрчлөлт авчирсан юм. Монгол гэдэг улсыг зөв ойлгож, давуу талыг нь танилцуулж байж аялал жуулчлалын зах зээлд Монголоо гаргаж ирэх юм байна гэж бодогдсон” хэмээн ярьсан юм. “Айхавтар гарын авлага биш ч анхан шатны мэдээлэлтэй, бизнесийн санааны зах зухаас оруулсан” хэмээн зохиогч даруухан танилцуулсан. Ц.Оюунгэрэлийн шинэ ном гадаадын зочдоо ойлгоход монголчуудад туслана. Бас өөрсдийн өвөрмөц соёл, ёс заншилаа гадаадынханд хэрхэн ойлгуулах талаар өгүүлсэн байна лээ. Манайхан гаднын зочдоо хүндэтгэн дайлдаг хорхог боодгоохийхдээ ч анхаарах зүйл бий. Гадаадын зочдынхоо нүдэн дээр хонь гаргаж, гэдэс цэвэрлэж, мах эвдэж үзүүлэх нь зочдод маань тийм ч таатай сэтгэгдэл төрүүлдэггүй. Монголд аялаад буцсан гадаадын нэгэн эмч эх орондоо очоод Монголд аяласан сэтгэгдэлээ ярихдаа энэ мөчийг “яргалал” хэмээн тодорхойлсон гэнэ. Монголчууд болон гадаадын жуулчдын харах өнцгөөс эхлээд, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд ашигтай санаа оноо энд агуулагджээ. Аялал жуулчлалын зах зээлээс нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийг хүсч буй орон нутгийн удирдлагуудад ч энэ ном олон шинэ мэдээлэл өгөх вий. Номын нээлтэнд УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг гишүүн оролцож баяр хүргэлээ. Лу.Болд гишүүн эхний худалдан авагчдын нэг байлаа. Түүний бие төлөөлөгч 50 ном худалдан авсан юм. Эхний худалдан авагчид нь зохиогчийн гарын үсгийг авч, хамтдаа зургаа татуулна. “Ямар азаар Ц.Оюунгэрэл сайд огцорч, хүмүүст ашигтай мэдээлэлтэй ийм сайхан ном гарав гэж бодогдсон” хэмээн уг номын редактор хэлсэн билээ.

“Монголоо таниулъя” номоос Монгол болон Африкийн аялал жуулчлалын бизнес эрхлэгчид хамтдаа ашиг хүртэх тохиролцоонд хүрсэн тухай сонирхолтой жишээг иш татъя.

…Өвөрхангай аймгийн Орхон голын Улаан цутгалан хэмээх хүрхрээг Орхоны хөндий руу аялж буй бүх жуулчид очиж үздэг. Өмнө нь нутгийн удирдлага Орхоны хүрхрээгээ яг эргээр нь тойруулаад газар өгчихсөн байлаа. Зочин байгалийн үзэсгэлэнт тогтоц харахаар тэнд очтол эргэн тойронд нь час улаан дээвэртэй байшин, нурж унах шахсан хашаа, гандсан хуучин амбаарууд харагдах бөгөөд өнөөх 600 километр яваад очсон япон жуулчин шууд уйлахаарнөхцөл угтдаг байв.

Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо, аймгийн ССАЖ-ын газар, тус аймагт аялал жуулчлал явуулдаг бүхий л иргэд, байгууллагууд зөвлөлдсөний эцэст Улаан цутгалангаас нэг километр зайд байсан баазуудыг гаргаж, шинэ байрлалд шилжүүлэхээр болжээ. Мөн тухайн тойрог зайд автомашингүй орчин бий болголоо. Ингэснээр Улаан цутгаланг зорин очсон жуулчид үзэсгэлэнт хүрхрээнээснэг километрт машинаа зогсоогоод, нутгийн худалдаачдаас айраг, хуушуур, цай, ундаа худалдан авч хоолойгоо чийглэн, явганаар зугаалах болов.

Өмнө нь жуулчид хүрхрээд машинаа тулгаж зогсоогоод тэнд бушуухан зураг авахуулчихаад 10 минутын дотор нутгаас арилж өгдөг байсан бол өдгөө тэнд нааш цааш алхаж саатахаа оруулаад бүтэн цаг ба түүнээс арай илүү хугацаагаар саатах болжээ. Хэр илүү тухтай саатна, төдийчинээ их хэмжээгээр нутгийн иргэдэд орлого орох боллоо.

Энэ бол жижгэрүүлсэн жишээ. Амьдралд иймэрхүү хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд явагдах шаардлагатай…

2013 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дээд чуулган Африк тивийн хоёр орны нутаг дамжин урсдаг Зимбазе голын эрэг орчим болсон юм. Энэ голыг алдаршуулсан дэлхийн хамгийн том хүрхрээ болох Викториань Зимбабве, Замби улсын хил дээр байх бөлгөө. Энэ хоёр оронд ирж байгаа жуулчдын 90 гаруй хувь нь зөвхөн Викториа хүрхрээг л харахаар зорьдог. Иймээс хоёр улс хүрхрээний хамгийн хүчирхэг хэсгээс тал тал тийш аль болох уудам орчинд хонуулах бизнесийг дэмжихгүй байхаар тохирчээ. Нэг улсын нэг аймгийн нэг сумынхан байтугай, хоёр улсын хооронд хийж байгаа тохироо гэдгийг та анзаарсан байх аа.

Ингээд Зимбазе голын хүчирхэг хүрхрээний хоёр талд амьдрах хоёр улсын аялал жуулчлалын бааз, зочид буудлууд нь хүрхрээнээс холхон орших бөгөөд буудал бүрийн угтах үйлчилгээнийхэн Зимбабве, Замби улсуудын аль алиных нь өдрийн аяллуудыг борлуулдаг. Тэдгээр өдрийн аяллууд нь “Хүрхрээний орчим хоёр цаг хөтөчтэйгээр явган алхах (11 цэг дээр зураг авахуулна, хүрхрээний тухай музей үзнэ)”, “Хүрхрээний орчим дөрвөн цаг хөтөчтэйгээр явган алхах (30 гаруй цэгт зураг авахуулна, хоёр улсыг холбосон гүүрээр явган гарч, нөгөө улсын нутагт визгүй нэвтрэх бүсэд орчихоод ирнэ, хоёр талдаа хүрхрээний музей үзнэ)”, “Хүрхрээнээс олсоор дүүжилж доош үсрэх”, “Хүрхрээний газрын хагархай дээгүүр канатад дүүжлэгдэн зугаалах”, “Хүрхрээ дээгүүр нисдэг тэргээр аялж, дээрээс зураг авах”, “Хүрхрээ дээгүүр дельтапланаар нисэх”, “Зэрлэг ан амьтан үзэхсафари аялал” гэх мэтийн адал явдал байх юм. Эдгээр аяллууд доод тал нь найман доллар, дээд тал нь 100 долларын ханштай бөгөөд үйлчилгээний чанар, мэдээллийн баяжилт, авахуулсан зураг бүрт тусах онгон дагшин байгаль дэндүү гайхалтай.

Иргэд нь илүү ядуу Зимбабве талдаа ч, иргэдийн амьжиргаа манайхны түвшинд байгаа Замби талдаа ч хүмүүс гар дээрээс бараа зарахгүй юм. Жуулчид хамгийн их зорин очдог аяллын цэгүүдийн ойролцоо нийтийн унааны зогсоол, нийтийн худалдааны цэг хамтдаа байрлах бөгөөд тухайн цэгүүдэд манай захын дүр зураг ноёлох аж. Замби талдаа худалдаа нь маш цэгцтэй, супермаркетийн зохион байгуулалттайбол, Зимбабвегийн ийм худалдааны байр манай хорооллын захуудын жижигрүүлсэн хувилбар шиг байв. Тэр зах руу нэг л орсон бол заавал юм авч гарахаас өөр аргагүй санагдлаа. Хүн бүхэн бараагаа өрж тавиад, тал талаас “Энийг аваарай”, “Энэ илүү гоё шүү”гээд шаагилдчихав. Хэрэв энэ олон хүнбараагаа бариад, хүрхрээний захаар зугаалуулахгүй шавсан бол яана. Түүнээс нь зугатаад хүрхрээ рүү хүн очихоо больчихвол яана гэж бодох мөчид надад Тэрхийн цагаан нуурын хөвөө санагдаж билээ !…

Б.ЭГШИГЛЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхэлдэйн киноноос муу үгнүүдийг “баллуурдъя”

Зурагтаар бид архи олж харахаа байсан. Зар сурталчилгааны хуулийн буянаар уран сайхны кинонд ч золигийн архинуудын дүрсийг саармагжуулж харуулах болсон. Үүнтэй адилцензурдах ёстой зүйл хүүхэлдэйн кинон дахь хэрүүл хараалын үгс юм. Хүүхдүүд эцэг эхээсээ, сургууль цэцэрлэгийн найзуудаасаа элдэв үг хэллэг суралцдаг нь мэдээж. Гэхдээ л тэдний үгийн баялагт хамгийн их нөлөөлдөг зүйл нь хүүхэлдэйн кинонууд болонтелевизээр гардаг хүүхдийн кинонууд гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хэрэв хүүхэлдэйн кино нэртэй томчуудад зориулсан кинонуудыг та үздэг бол хүүхдийн дунд моодонд орсон элдэв хараалын үгс олныг олж сонсох вий.АНУ-дтелевизүүд үзэгч, олон нийтийн зөвлөлтэй байдаг гэнэ. Уг зөвлөлд багтдаг эцэг эх, багш, шашны төлөөлөгчид кинонд гарч буйхүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхүйцүг хэллэгийгхянаж, баллуурдах эрхтэй байдаг юм байна.Тиймээс америк хүүхэлдэйн кинондхараалын үгсийг ялгаж сонсогдохгүй болтол нь саармагжуулдаг аж.Хүүхдүүдийн үзэх дуртай “Маша баавгай хоёр” зэрэг бусдыг “чаддаг” үйл явдал ихтэйхүүхэлдэйн киног нэг бус оронд хориглосон нь мөнөөх эцэг, эхийн хяналттай холбоотой.Харин манайд ийм төрлийн цензур үгүй болохоор хүүхдүүд “Ээж ээ, би таныг үзэн ядаж байна” гэх мэт орчуулгын үг өөдөөс чулуудах нь хэвийн үзэгдэл болжээ.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жаргалтай монгол мал илүү дээ

Монгол малын махыг “миалсан” үг яриа хаа сайгүй сонсогддог болж. Уг ньмалчин монголчууд малынхаа махыг хорвоодхосгүй амттай л гэж бодоцгоодог. Гэтэл гадныхан манай малын махыг хэт булчинтай л гэнэ. Шууд хэлэхэд хурц шүдтэй монголчуудаас бусад нь монгол малын махыг дааж идэж чадахгүй юм байх аа. Монголчууд малаа “хөгшрүүлж” иддэгийг гадныхан бол яагаад ч ойлгодоггүй гэнэ. Дэлхийн зах зээлд махаа борлуулах гэсэн манайхан иймэрхүү сөрөг “пи ар” сонсох боллоо. Гэхдээ л Монгол мал дэлхийн жишигт нийцсэн мах үйлдвэрлэдэг ямар ч орны малтай харьцуулшгүй жаргалтай өсдөгийгсүүлийн үед мэдрэх боллоо.

Урд хөршийн нэгэн сүүний үйлдвэр 100 мянган үнээтэй гэдгээ сурталчилж байнааа. Тэр олон үнээ хэзээ ч манай үхрүүд шиг хээр талд тааваараа идээшилж үзээгүй дээ. Харин монгол мал бол дураараа тонгочиж өсдөг, усны тунгалгийг ууж, өвсний соргогийг түүж иддэг . Тэднийг таргалуулах гэж хөдөлгөөнгүй хашаад, химийн бордоотой элдэв тэжээлээр “угждаггүй” шүү дээ. Манай малчидөөрийнхөө тааваар биш малынхаатааваар амьдардаг улс.Эцсийн эцэст нар салхи мэдрээгүй, тааваараа нэг ч удаа тонгочиж үзээгүй аз жаргалгүй малын махыг идэж таашаал авах уу, жаргалтай өссөн малын махыг сонгох уу гэдэг сонголт дэлхийн хэрэглэгчдэд тулгарах ч юм билүү. Яаж ч бодсон монгол мал илүү дээ.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Адагт үлдсэн тэрбум

Энэ нь ямар нэгэн тэрбумаар илэрхийлэгдэх хөрөнгийн тухай бус харин хүн төрөлхтний хөгжлөөс гээгдэж хоцорсон тэрбум хүнийг хэрхэн сэхээх арга замыг эрэлхийлсэн ном юм. Мөн байнга л ядуу буурай гэгдэн бусдаас зээл тусламжхүртэж ирсэн бидний хувьд мөнгө тусламжаа өгч байгаа хүмүүсийн нүдээр харах боломжийг олгосон зохиолгэж хэлж болно.Зохиогч нь Пол Коллиер.Дэлхийн банкны судалгааны хэлтсийн захирал асан, Оксфордын их сургуулийн Африкийн Эдийн засгийн судалгааны төвийн захирал Пол Коллиер нь дэлхийн ядууралтай тэмцэж ирсэн нэгэн. Африкийн орнуудын эдийн засгаар мэргэшсэн, дэлхийд тэргүүлэх судлаачдын нэг тэрбээр “Мөргөлдөөний занганаас гарах нь” зэрэг олон номын зохиогч билээ. Тэрбээр “Адагт үлдсэн тэрбум” номондоо өнөөг хүртэл олон улсын байгууллагуудын үзүүлж ирсэн тусламжийн бодлогод шүүмжлэлтэй хандаж, улс орон бүр өөрийн онцлогт тохирсонхөгжлийн стратегитай байх ёстойг хүлээн зөвшөөрч, ядууралд нэрвэгдсэн улс орнуудадзориулан “Их найм” хөгжлийн шинэ, өвөрмөц гарц санал болгохыг уриалсан байна.

Уншигчдын хувьд дэлхийн хөгжлөөс гээгдэж хоцорсон адаг ёроолд үлдсэн гэгдэх тэрбумд Монгол багтах эсэх нь сонин буй за. Харамсалтай нь зохиогчийнхамгийн ядуу буурайг тодорхойлох таван шалгуурыг харвал ганц нэгээс бусад нь бидэнд ихээхэн танил санагдах вий. Дэлхий дээр туйлын ядуу буурай оронд амьдардаг тэрбум хүмүүсдөрвөн төрлийн занганд орсон байдаг гэж зохиогч тодорхойлсон. Тухайлбал адагт үлдсэн хүмүүсийн 73 хувь нь иргэний дайнд нэрвэгдсэн байдаг. Бурханы авралаар манайд тийм юм байхгүй. 29 хувь нь байгалийн баялгийн орлогыг тойрсонулс төр ноёрхсоноронд амьдардаг гэсэн нь манайхандхамааралтай тодорхойлолт. Байгалийн баялагтай орон ядуу амьдрах ёсгүйгэж олонхи монголчууд боддог. Харин зохиогч байгалийн баялгийгхөгжлийг чөдөрлөсөн занга гэдэгтээ оруулсан нь учиртай. “Ашигт малтмалаас олох орлого туйлын тогтворгүй учраас хямралд хүргэдэг. Өсөлт өндөр байх үед төсвийн зарлага маш эрчимтэй өсч болох ч хожим уналтын үедбуцааж бууруулах нь маш хэцүү байдаг. Өсөлт өндөр үед дипломат алба өргөжсөн байж болно. Гэтэл хүнд цаг ирэх үедхүмүүст хүрэх ёстой наад захын үйлчилгээний хөрөнгө оруулалтаас хасч танадаг” гэсэн нь өнөөгийн манай дүр зураг гэлтэй.”Нөөц баялаг ихтэй ардчилсан улс орнууд хөрөнгө оруулалтыг дутуу хийхээс гадна дэндүү олон тооны зардал ихтэй, үр ашиг муутай төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг” гэж тэр бас дүгнэсэн байна лээ.Байгалийн баялаг ихтэй орнуудад хүрдэг хараал, голланд өвчний тухай бол бид хангалттай ярьцгааж байгаа. “Байгалийн баялаг ихтэй байх тусмаа сонгуулийн өрсөлдөөний шинж чанарыг гуйвуулдаг. Энэ нь уг чанартаа ивээл өмгөөлөл үзүүлэх улс төрийн томилгооны бодлого (патронаж) үйлчлэх бололцоог олгодог”.”Төрийн үйлчилгээний бодлогын туйлширсан хувилбар нь ивээл хамгаалал, томилгооны улс төр бөгөөд сонгогчдыг төрийн мөнгөөр хахуульддаг явдал юм”. “Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдмал байх тусам ашигт малтмалаар баянардчилсан орны амжилт буурч байлаа” гэх мэтээр зохиогч судалгаагаа түшиглэн дүгнэжээ. Төр засгийнэрх мэдлийг хянах, тэнцвэржүүлэх үр өгөөжтэй хяналтын тогтолцоо байсан цагт улс нийгэм ивээл, патронажийн бодлогоос салж чадна гэжПол Коллиер дүгнэсэн байна лээ. Дээр дурдсан ёроол дахь тэрбумыг тодорхойлох шалгуур үзүүлэлтээ үргэлжлүүлье. Зохиолч бол үүнийгээ занга гэж нэрлэсэн. Мөнөөх адаг дахь улсуудын 30 хувь ньдалайд гарцгүйн дээр муу хөршүүдийн дунд амьдарч байна гэжээ. Монгол далайд гарцгүй нь үнэн ч хөршүүд харин муу хэмээх ангилалд багтахгүй. Муу хөрш гэдэгтээ зохиолч иргэний дайнд идэгдсэн, өвчин зовлон хилээр хальж орж ирдэг улсуудыг хэлсэн. Үүний эсрэгээр аливаа улсын сайн өсөлт ч бас хил даван хальдаг гэнэ. Дэлхийн дунджаар авч үзвэл хөрш орнууд нэг хувь орчмоор нэмжөсөхөд хөршүүдэд нь 0.4 хувийн нэмэлт өсөлт орж ирдэг гэж тэр тооцоолжээ. “Хэрэв танай улс далайн эрэг дагууоршдог болтанайх дэлхий нийтийн хэрэгцээнд үйлчилнэ. Харин далайд гарцгүй улс болөөрийн хөршүүддээ үйлчилдэг”гэнэ дээ.Адагт үлдсэн орнуудад нийтлэг ажиглагддаг нэг занга нь тэдний 76 хувь нь урт удаан хугацаандмуу засаглал, эдийн засгийн алдаатай бодлого явуулж ирсэн улс орны иргэд гэв.

Б.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Пицца хийдэг залуус ажил дээрээ шинэ оноо угтдаг

Баярын үеэр ажиллаж байдаг түргэний эмч, цагдаа, сэтгүүлчид шиг л “Хишиг өдөр”-тэй байдаг хүмүүс бол пицца хийдэг залуус юм байна. Учир нь аливаа баяраар тэдний “үйлдвэрлэдэг” пиццаны эрэлт хэрэгцээ нэмэгддэг. “Микс пицца”-гаар орж баярын үеийн үр бүтээлтэй нь танилцав. “Микс пицца”-ны ерөнхий технологич Э.Онон “Баярын хуваарьгаргаж сууна” гэсээр угтлаа. Баярын үеэр нэмэлт хүчээр ажилладаг гэж тэр тайлбарлав. “Микс пицца”-ны онцлог нь бусад пиццанаас хэмжээ том, үнэ нь адил гэнэ. Шинэ пицца мэндлэхдээл бусдаас ялгарах ийм онцлогтой байлаа. Одоо ч түүнийгээ хадгалсан хэвээр. Пиццаны хэмжээг инчээр илэрхийлдэг аж. 14 инчийн найман зүсэмтэй пицца 21900 байдаг бол 16 инчийн 12 зүсэмтэй пицца 26900 аж.

Захиалга ирэнгүүт шинээр хийж өгдөг гэж технологич нь тодотгож байна лээ. Захиалга авахдаа “Манай пицца тэдэн минутын дараа очно” гэж хэлдэг учраас цаг мөчтэй уралдана. Ачаалал ихтэй үед пицца хийх цаг нь сунжраад, бүтээгдэхүүнээ хүргэж өгөхөд жолоочидарван хором ногдох үе ч бий. Эдний жолооч нар ямар байшин руу яажочихоо андахгүй. Байнгын хэрэглэгч нарт хүрэх маршрут тодорхой. Учир нь эднийхэн саяхан байнгын хэрэглэгчдээ урамшуулахаар залгасан дугаараар нь судлахад нэг хүн 300 удаа захиалга хийсэн тооцоо гарчээ. Жилийн 365 хоногийн ихэнхи өдөр ньпицца зооглосон хүн бий гэхээр монголчуудын амьдралын хэв маяг өөрболжээ. Миксийнхэн дөрвөн салбартай. Гурван салбар нь өглөөний 10-аас шөнө 00 цаг хүртэл ажилладаг бол төв салбар нь 24 цагаар ажилладаг аж. Шөнө оройн цагаар үйлчлүүлэгчид олширно. Хурал цуглаан, семинарынхан ч пиццанд “За” гэнэ. Залуу хосууд, баяраар ажилладаг хүмүүс, гадаадын иргэдэдний байнгын үйлчлүүлэгчид учраас цагаан сар, наадмаар ч ажил ихтэй.

Өглөөний цайны цаг, өдрийн хоолны үе, орой ажил тараад гэртээ хоол хийхээс залхуурсан хүмүүс пицца захиалахаар утсаа шүүрч авдаг цагуудад энэ залуус завгүй ажилладаг.”Ядаж байхад тэр цагуудад түгжрэл ихтэй” хэмээн Э.Онон дуугарав. Пиццагаа халуунаар нь хадгалах цүнхээ бариад л түгээгчид ажилдаа гарна. Замын түгжрэлээс болоод амласан хугацаанаасаа хожимдох бол үйлчлүүлэгчдээ ямар шалтгаанаар хоцорч буйгаа мэдэгдэх дүрэмтэй.

Урьдчилсан захиалгууд дандаа онцгой байдаг гэлээ. Тухайн үйлчлүүлэгчийн онцлогт тохирсон орц санал болгодог. Пиццаны чимэглэл нь захиалагчбайгууллагын лого хэлбэртэй байх нь түгээмэл. Валентиний өдрөөр бүх пицца зүрхэн хэлбэртэй байдаг бол олон улсын эмэгтэйчүүдийн баяраар”Мартын 8″ гэсэн чимэглэл моодонд орно.

Нэг хазалтаар олонамт мэдрүүлэхийн тулд олон бүтээгдэхүүн хэрэглэдэг гэлээ.”Пицца хийдэг хүмүүс тогооч мэргэжилтэй байдаг. Пиццаг хэзээ ч сургуульд заадаггүй” гэж технологич ярьсан. Пиццаны тогооч хурдан шаламгай хөдөлгөөнтэй, ачаалал даах чадвартай байх учиртай. Дунджаар 15-20 хоромд пицца бэлэн болох нормтой. Энэхүү шаардлагыг залуу хүмүүс лхангах нь их. Эдний залуус шинэ оноо ажил дээрээ угтдаг аж. “Яг он солигдох үед та нар баярла гэсэн шиг хэсэгхэн хугацаанд захиалга ирдэггүй. Он солигдсны дараа эргээд л ажилдаа орно доо” гэж Э.Онон ярилаа.

-Ихэнхи зүйлийгнь бэлтгэл цехэд бэлтгээд ирүүлдэг юм гэж технологич тайлбарлав. Эднийх пиццаны гурилаа элддэггүй аж. Гараар гурилаа сунгаж татах нь нэлээд эв зүй шаардах бололтой.

Нэгэнт пицца хийдэг газар ирснийх гэртээ пицца хийхийг хүссэн эзэгтэй нарт зориулж гурилаа хэрхэн зөв зуурах талаар зөвлөгөө өгөхийг Э.Ононгоос хүслээ.

-Пиццаны гурилыг сонгохдоо зуурамтгай чанарыг нь бодолцох ёстой гэлээ. Энэ нь цавуулаг өндөр байх ёстой гэсэн үг. Ямар амтанд дуртай гэдгээсээ хамаарч зуурах гэж байгаа усандаа өндөг, сахар, давс халуун ногоо зэргийг нэмж болно. Гурилаа зуурсны дараа 30-40 хором амраана. Зуурмаг суналт сайтай резин шиг л байх учиртай. Мэдээж буцаж агшихгүй, хатуу биш, урсамтгай ч биш байх ёстой гэнэ шүү. Нэг кг гурилд 5 грамм исгэгч байхад хангалттай гэлээ. Амттай пицца хийхийн тулд гурилаа зөв зуурах нь хамгийн чухал. Пиццаны гурилыг хэлбэрт оруулахдаа хөөнө гэж тооцоод зузаан биш элдэх ёстой. Мэдээж элдэхгүй гараар сунгаж татаж чадвал бүр зүгээр л дээ.

Шинэ жилээр ачаалал ихтэй байдаг хүмүүсийн тухай сурвалжлах хүсэлт тавихад Миксийнхэн биднийг шуудочихыг зөвшөөрсөн. “Шинэ халаатаа өмсч, ширээний бүтээлгээ сольдоггүй” хүмүүс юм байна лээ. Энд харилцуур утас тасралтгүй хангинах юм. Гэрийн хаяг лавласан яриа өрнөнө. Тэдшинэ байрандаанүүж ирээд удаагүй гэнэ. “Азийн стандартад нийцсэн түргэн хоолны газар болохоор бэлтгэж байгаа” гэж технологич хуучлав. Нэг давхартнь засал чимэглэлийн ажил өрнөж байлаа.

Дуучдыг дуулаад өгөөч гэж гуйх. Харин пиццаны газар ажилладаг хүнээс юу хүсэх нь тодорхой. “Пицца хийж өгөөч” гэсэн гуйлтууд ирдэг. “Та манайхаас захиалаад ид” гээд өөрийн пиццагаа санал болгодог гэж Э.Онон буурьтай ярилаа. Интернэтээр хайруулын тавагны пиццаныжор явдаг. Хайруулын тавган дээр пицца хийж болох уу хэмээн лавлахад

“Пиццаг технологийн хувьд хайруулын тавган дээр хийх нь тохиромжтой биш. Пицца бүх юм нь тусдаа бэлтгэгддэг хоол учраас хайруулын тавган дээр хийхэд жинхэнэ утгаар нь амталж чадахгүй” гэлээ.

Пиццаны тогооч О.Банзрагчтай цөөн хором ярилцав.

Өглөөнөөс хойш ямар пицца түлхүү хийв?

-“Холимог”, “Махтай”, “Микс”, “Хавай”,”Салями” өдөртөө түлхүү гардаг л даа. Өглөөнөөс хойш тиймэрхүү л юм хийлээ дээ.

Шинэжилээр хэзээ баярладаг вэ?

-Шинэ жилээр гэртээ амарна гэж байхгүй. Эндээ л ажилладаг. Амарч байгаа үедээ ч нэмэлтээр ирж ажиллах үе гарна.Баярын үеэр ердийнхөөс хоёр дахин их ажилладаг.

Пиццанытогооч пиццанд дуртай байдаг уу?

-Эхэндээ их дуртай байснаа байнга хийгээд байхаар идэх хүсэл төрөхөө байчихдаг юм аа.

Тогооч хүний баярын ширээг тогооч өөрөө бэлтгэдэг үү?

-Манай гэрийнхэн бууз, нийслэл салатхийчихдэг юм. Гэртээ баярын хоол хийж амждаггүй ээ.

Ямар пиццандаа дуртай вэ?

-Холимог пиццанд.Пицца болгонд ордог зүйлс багтдаг болохоор амттай. Манай пиццаны гурилыггараар татдаг болохоор гурил нь зөөлөн хөвсгөр байдаг гэлээ.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

С.Ононбат: “Цэнхэр дэлгэц” хийх бүх юм бүрдсэн ч цаг хугацаа л алга

“On and off” продакшны захирал С.Ононбаттай ярилцлаа. Тэрбээр саяхан урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм алдрыг хүртсэн билээ.

-Гавьяат болсонд баяр хүргэе. Танд бусад шагнал авсан хүмүүсийг бодвол их л олон алдартай хүмүүс баяр хүргээдбайна лээ?

-Салбарын маань лонцлог юм даа.

-Өнгөрсөн хугацаанд их л олон алдартан төрүүлсэн байх?

-Тэгж өөрийгөө айхавтар дөвийлгөөд байх юу байх вэ. Үнэхээрийн тийм завшаан, боломж гарч ажилласан л даа. Их олон хүнтэй ажилласан. Зөвхөн рок поп биш урлагийн салбарынхантай ихэнхтэй нь ажиллаад үзсэн шүү.

-Шагналаа угааж байгаа юу?

-Арай эхлээгүй байна аа. Гэхдээ найз нөхөд, ах дүү нар хүлээж авлаа.

-Таныганхны реклам, клипийг хийсэн гэдэг юм билээ. Анхны реклам юу байв?

– Арилжаа сурталчилгааны алба гэж Үндэсний телевизэд байсан.Анх л реклам хийдэг болоод АССА-гийн рекламыг хийж билээ. Гоо сайхны сурталчилгаа, намуудын сурталчилгаа ч их хийсэн. Ардчилсан сонгууль эхлээд гурван намын реклам хийж байлаа. Түүнээс хойш олон сурталчилгаа хийсэн л дээ.

-Рекламаарбаруун солгойгүй “нүддэг” болохоор хийж байгаа уран бүтээлчиднь ч нийгмээ гэгээрүүлэхэд хувь нэмрээ оруулах үүргээ ухамсарлаж, өөрсдийгөө боловсруулахад анхаардаг болов уу. Заримдаа ч “бандийн юм бэ”, “үхсэн нохойн оцгор” ч бил үү учир утгагүй үгнүүдийг хүртэл моодонд оруулчихдаг?

-Үнэхээр тэгж байх ёстой. Нийгмийг дагуулна гэжтомоор яриад яах вэ. Реклам ч, урлагийн салбар ч тэрурд нь гишгэж байх ёстой юм.Хойноос нь дагадаг урлаг гэж байхгүй шүү дээ.

-Та анхМҮОНТВ-д туслах ажилтан, тайз засагч, найруулагчаар ажиллаж эхэлсэн юм билээ.Хаана мэргэжлийн сургууль төгссөн бэ?

-Би сургууль төгсөөгүй. Телевизэд анх тайз засагчаасаа эхлээд ажиллаж эхэлсэн. Туслах, ассисентгээд бүх шатдамжлагаар дамжиж, найруулагч болтлоо ажилласан л даа.

-Нэрт удирдаач, Ардын жүжигчин Ж.Чулуун гуай мэргэжлийн сургуульд сураагүй ч алдар хүндийн оргилд хүрсэн. Та бас түүн шиг сонин түүх бүтээж байгаа юм байна?

-Тэр үед миний хүсч байсан чиглэлээр хуваарь яг үнэндээ ирээгүй юм. Би практикаар л яваа хүн.

-Гэсэн ч”On and Off” бол хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн алдартай продакшн. Танай аав, ээж урлагийн хүн байсан уу?

-Ээж маань телевизийн найруулагч, соёлын гавьяат зүтгэлтэн Янжмаа гэжҮндэсний телевизэд хамгийн их хүүхдийн нэвтрүүлэгтэй ноцолддог хүн. Телевизийнхэн сайн мэднэ дээ. Манай ээж үндэсний телевизийнанхны найман боловсонхүчний нэг. Хар багаасаа л тэнд өсөж, бүх баяр наадмаар телевизэд очдог. Бэлгээ аваад бөөн баяр болдог байсан.

-Жүжигчдийн хүүхдүүд киноны хэсэгт орчихсон байдаг. Таны хувьд тийм юм байв уу?

– Тийм юм байхгүй.

-Ээж тань албан тушаалаа ашигладаг хүн бишбайжээ?

-Дүүгийн хүүхэд нэвтрүүлэгт орж байсан. Ахын охин ээжийн мааньхийдэг англи хэлний нэвтрүүлэгт орж байсан.

-Энтертаймент урлагт зах зээл байна гээд таны хэлсэн үгийг олж харсан. Танайх 20 жилийн турш энэ салбарттэссэн гэхээр орон зай ихтэй салбар гэсэн үг үү?

-Ямар ч салбарт орон зай бий. Яагаад гэвэл хүний хийгээгүй, бодоогүй нүх сүв үргэлж байдаг. Жишээлбэл, интернетэд ноёрхож байгаа тэр олон том компаниуд байхад facebookгараад л ирж байна. Энэ салбарт бид 20 жил ажиллалаа. Бид анхнаасаа ийм болно ч гэж мэдээгүй. Зүгээр л хийх ёстой ажлаа хийсээр өдий хүрсэн.

-Анх продакшнаа 1993 онд байгуулсан байна лээ. Тэгэхэд продакшн гэж юу хийдэг газрыг хүмүүс мэддэггүй л байсан болов уу?

-Мэдэхгүй шүү дээ. Гайхдагбайсан намайг. Ямар тэнэг юм бэ гэдэг.

-Тахарин би энэ төрлийн бизнест оръё гээд яагаад шийдчихэв?

-Нэгдүгээртклип, реклам хийх хүсэл сонирхолдоо автсан. Хоёрдугаарт энүүгээр мөнгө, хийж амьдарч болно гэдгийг мэдэж байсан. Телевизэд энэ бүхнийг хийдэг л байсан. Гэхдээ мөнгөөр хийж байсан нь цөөн.Боломж байгаа гэдэг нь харагдсан. Болох юм байна. Яалт ч үгүй тусдаа гарах ёстой юм байна гэж бодсон. Тусдаа гарахад бас нэг нөлөөлсөн юм юу гэхээр тэр үед мэргэжлийн техник аймаар үнэтэй байсан. Бид өөрсдийн техник авч чадахгүй гэдгээ мэдэж байсан. Гэхдээ телевизүүд байгаа юм чинь тэдэнд түшиглээд, хамтраад ажиллая гэсэн бодолтой байв. 1996-1997 онд DV гэдэг форматгараад энэ олон студи продакшн байгуулагдсан даа.

-Продакшн байгуулж гараадболомжийн захиалга олж авахад хэцүү байсан уу?

-Яг үнэндээ хэцүү байсан. Хүмүүс тухайн үед реклам, клип гэдгийг ч мэдэхгүй байлаа. Телевизийнхэн зүгээр авчихдагбайхад ийм зовлонтой юм хийж яадаг юм гэж ч ярьж байсан. Эцсийнбүтээгдэхүүнээ хараад бүгдэд нь таалагдсан л даа.Анхны бүтээгдэхүүн гэвэл Харангын”Манан”, Сараагийн “Мартаж болдоггүй сэтгэл” байна. Хэсэгхөгжмийн нэвтрүүлэгхийсэн. Энэ маань л анхны клип маягаар хийж байсан уран бүтээлүүд.

-Шинэ жилээр хүмүүс үзэх дуртай “Цэнхэр дэлгэц” танай уран бүтээл. Энэ шинэ жилээр “Цэнхэр дэлгэц” байгаа юу?

-Энэ жил бол яагаад ч амжаагүй. Бодсон, бэлтгэсэн, зохиол нь гараад, дүрүүдээ хуваарилаадхийх юмнууд бүрдсэн гэх юм уу даа. Цагхугацааны асуудал л байна.Зураг авалт нь элбэг сар хагасын ажил болдог.Нүсэр ажил. Тийм ч учраас олон хүн барьж авч хийхгүй л байгаа биз дээ.Анхных нь 2000 оны шинэ жилийн тоглолт. Бид 1999 онд зуун солигдох гэж байна гээдэнэ зуунддуулагдсан Монголын дуунуудыг оруулж”Пентатоник” хийж байсан. Түүнээсээ сэдэвлээд 2000 онд “Цэнхэр дэлгэц” хийсэн юм.

-Оросын телевизээр бас “Цэнхэр дэлгэц” шигтоглолт гараад байдаг болохоор ах нараас сэдэвлэсэн юм болов уу л гэж бодсон?

– Би оныг нь сайн санахгүй байна. 1999 онд оросууд хийсэн байдаг билүү. Бид бол 2000 онд л хийсэн. Хүмүүс яахав тэрийг дуурайсан л гэж яриад байгаа юм. Яг үнэндээ бол”Пентатоник”-оос л сэдэвлэж хийсэн юм. Хүмүүс харьцуулах дуртай болохоороо харьцуулж л байдаг.

-“Цэнхэр дэлгэц” бүтээх үеэр хэцүү юмнууд гардаг л байх.Хэцүү хүүхдэдээ хайртай байдаг гээд багш нар ярьдаг. Тандтийм тохиолдол байв уу?

-Хүмүүс энийг бараг л мэднэ дээ. Нэг удаа Аглуу алга болчихсон юм. Аглуу, Энхтуул, Бооёо гурав гол дүр байлаа. Аглуу нэг шинэ жилийн арга хэмжээнд оролцоод, алга болчихсон. Утсаа авдаггүй. Гэрийнх нь утас болдоггүй. Тэгээд бид нарFM-ээр зарлуулж байсан юм.107-гийнхон”Боллоо, Болиоч дээ” гээд нэвтрүүлэг хийдэг байсан. Тэрүүгээр нь зарлуулаад “Аглуу ажлаа хийе. Энэ олон хүнийг хүлээлгэхээ болиоч дээ” гэсэн.

-Тэгээд зарыг чинь олж сонсож гэнэ үү?

-Сонсолгүй яах вэ. Ээж нь сонсоод, олж өгсөн. Залуу л байсанюм чинь хариуцлагагүй л байхгүй юу. Одоо бол тэрийг ярихаар аймаар ичдэг юм. “Ёстой муухай юм болсон” гээд.

-Урлагийн энэ олон хүмүүсийг зохицуулаад, зохион байгуулалтад оруулна гэхээр та ааштай байх шаардлагатай юу?

-Үгүй ээ. Хүмүүс найруулагч гэхээр ааштай, ууртай байх ёстой гэж бодоод байдаг. Хашгирах үедээ хашгирна, яаж зүгээр байх вэ, хүн л юм чинь. Гэхдээаль болох нервтэхийг боддоггүй. Мэргэжлийн хүмүүстэй ажиллаж байгаа юм чинь мэргэжлийнх нь шаардлагыг тавих ёстой. Үүргийг нь зөв тодорхойлоод “Чи ийм үүрэгтэй, ийм юм хийх ёстой” гээд ойлгуулчихвал болдог. Гэхдээ орилж чарлах үе байна аа. Тэмээ гэхээр ямаа гээд байдаг хүмүүс ч бий.

-Сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач маягийн хүмүүс юм аа даа найруулагч гэдэг?

-Найруулагч тэр олон хүний сэтгэлийг судалж, ойлгож ажиллахгүйбол зөвхөн өөрийнхөө бодлыг тулгаад зүтгээд байвал тэр хүнээс юм гарахгүй. Чадахгүй хүнээсшаардах хамгийн тэнэг юм. Нэгэнт л чадахгүй бол юу ч шаардаад нэмэргүй.

-Шинэ жилийн захиалга ихтэй байгаа гэж сонссон. Юу хийдэг вэ?

-Манайхан зөвхөн концерт, реклам, баримтат кино гэхээсээ гадна эвентуудыг хийж эхэлсэн. Тухайн компанийг сурталчилсан үйл ажиллагааг 1994 оноос хийж эхэлсэн. Урьд нь”Next stop” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг байсан тэр маань үргэлжлээд, байгууллагуудын шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулдаг болсон. 20 жилийн ойн концертоо нийтэд үзүүлэхээр ажиллаж байгаа. Монтажныхаа шатанд яваа. Шинэ жилээр гаргах санаа бий.

-Таны ширээг тойруулаад зөндөө тоног төхөөрөмж байхыг бодоход та ч зөвхөн удирдлагаар хангаад явдаг дарга биш өөрөө нэлээд ажил хийдэг байх нь ээ?

-Урьд нь бол их хэцүү байсан. Одоо бол компьютерт монтаж хийх боломжтой болсон.Бинэг биш зэрэг зэрэг юм хийх дуртай. Тэгээд хоёр, гурваар нь ингээд тавьчихдаг юм. Өөрөө эцсийн монтажийг хийж кайф авах дуртай.Ялангуяа монтажаа өөрөө хийчих сонирхолтой. Яахав манайхан хийнэ л дээ. Би юм юманд нь оролцоно оо,хошуу дүрээд л авна.

-Танай баримтат киноноос олонд танил болсон ямар бүтээл байна?

-Ихэвчлэн байгууллагуудын ойн баримтат кинонууд байдаг. Английн хүүхдийг хамгаалах байгууллагатай хамтарч 1995-1996 онд “Мартагдсан ирээдүй” гээд баримтат кино хийж байсан. Тэр маань Ямагатагийн кино наадмаас тусгай шагнал авч байлаа. Гудамжныхүүхдүүдийн тухай анх л хийгдэж байсан кино. Тэрийг хүмүүс нэлээд мэддэг.

-Урьд нь хийж байсан уран бүтээлээ давтахгүй шинэлэг байх шаардлага уран бүтээлчдэд тулгардаг. Өөр байхын тулд таныг цэнэглэдэг юм юу вэ?

-Өөрийгөө байнга хөгжүүлэх л асуудал. Цэнэглэдэг олон юм бий.Манай гэр бүлийнхэн тэр чигтээ киноны фанатууд. Сайхан кино үзэх дуртай. Өдөртөө заавал нэг, хоёр кино үзэж байж унтана.

-Таныг FM-д ярилцлага өгөөд хөтлөгчид нь дурлаад суучихсан гэдэг үнэн үү?

-Үнэн.

-Тэгээд анхны болзоо нь Т.Ариунаагийн тоглолт үзэх байсан гэж сонссон. Байнгал уран бүтээлчдийн дунд ажилладаг ч ажлын бус цагт ч тэднийг сонгодог гэхээр та ерөөсөө урлагаар амьсгалдаг хүн юм аа?

-Ажил маань өөрөө тийм, сонирхол маань тийм учраас яалт ч үгүйтэрүүгээрээ л байна. Тэр бол өөрчлөгдөшгүй юм байх аа.

-Ердийн үед таны ажлын цаг хэр удаан үргэлжилдэг вэ?

-Өглөөдөө найм хагасаас ажил эхэлдэг. Орой 22-23 цаг хүртэл ажил дээрээ байдаг. Хувийн сектор шүү дээ. Бид цагт баригддаггүй.Цаг алдахыг хүсдэггүй. Энэ цаг хугацаанд их л юм хийж байх ёстой гэж боддог. Хийх ажилгүйбайсан ч өөрийгөө цэнэглэж юм үзэж харж байх ёстой.

-Сүүлийн үед юун дээр ажиллаж байна?

-Ойн тоглолтон дээрээ нэлээд ажилласан даа. “Никитон”-ы гурван клипэн дээр ажиллалаа.

-Ажил таны мөнгө олдог бизнес басхоббигэсэн үг үү?

-Яг тийм. Хоббиндоо хөтлөгдөж явсан гэх үү дээ. Би эхлээд хөгжимчин болох гэж явсан хүн. Олон хамтлагт тоглож байлаа.Гитарчин байсан. Өөжгий бид нар Пионерын ордны гитарын дугуйлангийн хүүхдүүд. Тэд маань хөгжмөө хөөсөн. Би камерын ард зогссонгэх юм уу даа. Надад энэ нь сонирхолтой санагдсан. Реклам хийх, концерт хийх үнэхээр гоё ажил.Концертыг би удирддаг. Тайзан дээр уран бүтээлчид байгаа ч удирдаж байгаа хүн нь би. Тэгэхээр надад их кайфтай санагддаг.

-Татайзны ардах нууц ноёнтон байх нь ээ?

-Хийж байгаа ажил нь тийм. Би тайзны хүн биш, тайзан дээр гарах шаардлага байхгүй. Миний хийж байгаа ажил дандаа ард өрнөдөг учраас хүмүүс заавал мэдэх албагүй шүү дээ.

-“On and off” гэдэг нэрийг яагаад сонгосонбэ?

-Видео хийдэг хүнийхувьд төхөөрөмжөө бодож нэр өгсөн юм. Заавал асааж байж ажлаа хийнэ. Дараа нь унтраана гэдэг утгаар.Явсаар олон утгатай үг болж таарсан. Англи хэл мэддэг танил мааньмөнхийн хөдөлгүүр гэсэн утга бас илэрхийлдэг гэж тайлбарласан л даа. Мандах, жаргах гэсэн утгаар хэлдэг гэж юм билээ.

-Танай дөрвөн хүүхэд бас л урлагийн хүмүүс болох байх даа?

-Б. Болдсайхан эмч хэлсэн билүү дээ.Эмч болохоос өөр замгүй байсан гэж. Ээжэмч, аав эмч. Миний өссөн орчин, мэддэг юм нь энэ учраас эмч болохоос өөрзам байгаагүй гэдэг шиг л гэрт бол дуулж хуурдсан л хүмүүс явдаг шүү дээ.Эдийн засаг, хуулиар явах эсэхийг би таашгүй. Гэхдээ тийм замаар явахгүй байх л гэж бодож байна.

Б.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Бат-Оргил: Cистемийг даган баясдаггүй аавын омголон зан надад үлдсэн

Төрболдын Бат-Оргилтой ярилцлаа. “Аж богдын харуул” хэмээн гитартай дуулдаг дэгжин залуу нэгэн үе охидын шүтээн байлаа. ЖүжигчинН.Сувдынхүү гэдгээр ньбүх л хүн мэдэх түүнтэй “Rosewood” хэмээх зоогийн газар ярилцав. Энэхүү зоогийн газар Т.Бат-Оргилын гэр бүлийн бизнес аж.

Шинэ жил дөхөж байгаа болохоор шинэ жилийн тухай дурсамжаас яриагаа эхэлье. Шинэ жил гэхээр таны сэтгэлд хамгийн түрүүн юу буудаг вэ?

-Цас. Даанч энэ жил цас алга байх шиг байна. Надад яагаад ч юм шинэ жил гэхээрхунгарласан цас санагддаг юм. Бага байхад Хандгайт руу явж гулгадаг. Тэнд өдөржингөө ноцолдож,хөлөрч, толгойноосоо уур савсуулаад л, аав, ээж чсайхан залуу байж, хамт чаргааргулгаад их л гоё санагддаг байсан. Орой нь нэг их ядарсан амьтад ирдэг.ДСНК-гийнёолконд хүүхдүүд орж, улаан саван дотор баахан орос чихэр ирдэг байсан, сургуулийн урлагийн үзлэг гээд олон юм санагддаг. Зөвхөн шинэ жил ч биш, ер нь тэр үеийг бодохоорамар амгалан амьдрал санагддаг. Амар амгалан амьдрал гэдэг ер нь юу юм бэ гэж сүүлд их бодсон л доо. Тэр нь тогтмол давтагддаг, хэвшсэн үйл явдлууд юм байна. Бид өнөөдөр хийсэн юмаа маргааш нь дахиад хийдэг нь тогтуун, түгшүүргүй амьдралын суурь нь байж. Хүн ойлгомжтой, нэгэн хэмнэл болсон амьдралд аз жаргалтай байдаг юм байна. Хүүхдийн хувьд хичээлдээ явна, гэрээ цэвэрлэнэ, хоолоо хийнэ, аав ээжийгээ хүлээнэ, дүүгээ цэцэрлэгээс авна гээд л.

Дүүтэйгээ хэр насны зөрүүтэй вэ?

-Арван нас. Ер нь эцэг эхийн хуралд нь ихэвчлэн би л явдаг байсан. Бидний амьдралд тийм юм их дутдаг болжээ.Маргааш юу болох нь ойлгомжгүй бужигнах нь хүмүүсийн сэтгэлд их нөлөөлдөг. Яагаад ороо бусгаа ерэн он гэж ярьдаг юм. Бидний хэмнэлийг эвдсэн учраас хүмүүс их түгшүүртэй болсон. Одоо ч хүмүүс тайвширч чадахгүй байна. Сайн, муугийн үнэлэмж их өөрчлөгдсөн.Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг муухай зарчим улам л газар авч байна. Хүмүүсхуучин үеэ санагалздаг нь барааны дутагдлыг үгүйлээд байгаа юм биш. Төгрөг 20-ийн ундаа, 10.60-ын хиам гээд ярьдаг. Тэр бүхэн тухайн үеийн бэлгэдэл нь байхгүй юу. Тогтвортой байдлыг хүмүүс хүсээд байгаа юм. Шинэ жил ч бай хуучны баярыг санахдаа бид тогтуун амьдралаа үгүйлдэг.

Одоо Т.Бат-Оргилхаана, юу хийж яваа бол гээд хүмүүс үгүйлж л байгаадаа. Та ч басхуучны дурсамж сэдрээдэг хүмүүсийн нэг. “Аж богдын харуул” гээд гитартай дуулдаг байсан сайхан залуу бидний дунд сургуулийн төгсөх жилүүдийг санагдуулж байдаг?

-Нэг хэсэг төрийн албанд байлаа. Төрийн албанд орохдоо Ашигт малтмалын газар ажилласан. Түүнээсхойш төмөр зам, уул уурхайгаар нэлээд явсан. 2012 оноос тэр бүхнийг орхиод “Реформ” клуб байгууллаа. Ер нь болохоо болилоо. Бидэнэ бүхнийг засч залруулахгүй бол гараа хумхиад сууж болохгүй нь гээд эхэлсэн л дээ.

-“Реформ” клубийнхэн юу хийж байгаа вэ?

– Монгол Улсадардчилсан реформууд 1990 оноос эхлэн хийгдэж байлаа. Харин2003 он гэхэд тэр бүх ажил үндсэндээ зогссон юм. Бид 2000 он хүртэл эдийн засаг, нийгмийн шинэчлэл хийснийхээ үр дүнг саяхныг хүртэл хүртэж байсан, харин реформзогссоны горыг одоо улсаараа амсч байгаа. Эдийн засгийн реформыг гүйцэд хийж дуусгаагүйн үр дагавар нь өнөөгийн эдийн засгийн уналт юм. Ардчилал, шинэчлэл гээд ярьдаг ч ажил нь зогсоод, зүгээр нэг лоозогнож, баялгаа булаацалдах болсон. Ийм болохоор нийгмийг шинэчлэх, сайжруулах ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Харин хэн үргэлжлүүлэх юм бэ гэдэг чухал. Ардчилсан хувьсгалын эхний давалгааг дандаа эсэргүүцэгчид хийсэн. Хуучин байшинг нураах амархан. Оронд ньшинээр барих хэцүү. Наад зах нь барилгын суурийгтавих, даацыг тооцоход нарийн мэргэжил шаардагдана. Шинэ нийгмийг байгуулах ажлыг салбарын мэргэжлийн хүмүүс авч явах юм. Энэ цаг хугацаань болчихжээ. Хуучин манлайлал маань үүргээ гүйцэтгэчихжээ. Шинэ манлайлал төрөөгүй байна.

Төрүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Монгол Улсын эв нэгдэлчухал. Бид маш их хагаралтай байна. Намаараа, нутаг усаараа, насаараа, хүйсээрээ гэх мэтчилэнхуваагдаж байна. Хулгай гараадбайгаа нь хүмүүс бүгд болохоо больсондоо биш системийн гажуудалд учирбий. Бид системийн гажуудлыг засчихвал хүмүүст хулгай хийх сэдэл нь төрөхгүй, боломж нь гарахгүй. Тиймсистемийг л бий болгох хэрэгтэй байгаа юм. Одоо салбар салбарын хүмүүс өөрийнхөө салбарыг яаж сайжруулах вэ гэдэгтбодлогын дүн шинжилгээ хийж байгаа. Манай эдийн засаг яагаад хөгжихгүй байна, эрүүл мэндийн салбар юу нь болохгүй гацчихав гэдэг дээр мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Тухайн салбарын гайгүй мэргэжлийн хүмүүсийг татаж оролцуулаад хийгдэж ирсэн өмнөх ажил ч их байгаа. Маш олон төслүүд хэрэгжиж байсан. Гэм нь түүнийг авч, ажил хэрэг болгоогүй нь олон. Тэр бүхнийг зангидаж байна. Нэг хэсэг хүн гарч ирээд өмнөх бүх засгийн ажлыг үгүйсгэдэг байж таарахгүй.

Одоо нэг намын сайд нар мөртлөө дараагийн сайд нь гарч ирээд өмнөх сайдаасаа огт өөр юм яриад үгүйсгээд байх болж?

-Энэ систем буруу байгаагийншинж. Хэрэв системийг нь зөв тогтоовол ямар ч шинэ удирдлага гарч ирсэн бодлого 180 хэм эргэнэ гэж байдаггүй. Тухайлбал, тогтсон системтэй газар гэвэл Япон Улс. Ямар ч Ерөнхий сайд гарч ирсэн өмнөх Ерөнхий сайдын ажлыг огт хамаагүй. Системийг амар хөдөлгөж чадахгүй. Энэ бол зөв системийн давуу тал. Хэрэв систем буруу бол түүнийг өөрчлөхөд бас хэцүү юм. Бид “Реформ” клубийн хүрээндээ системийг яаж засах вэ гэдэг яриа өрнүүлж байгаа.

Эдийн засгаа оношлох хэрэгтэй гэж ярьцгаадаг. Реформ клубийг ямар хүмүүс бүрдүүлж байна вэ?

-Олон салбарын мэргэжлийн хүмүүс бий. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг эмч нар хийхгүй. Тэрийг эрүүл мэндийн эдийн засагчид, хуульчид, болон эрүүл мэндийн системийн мэдлэгтэй хүмүүс хийдэг. Манайд эмч нарыг бэлтгэдэг ч системийн удирдлагын хүмүүсийг бэлтгэдэг хөтөлбөр одоо болтол байхгүй. Өнгөрсөн жилээс эхний анги нээгдэж байх шиг байна. Жишээ нь, мэс заслын сайн эмч эмнэлгийг яаж удирдахыг тэр хүн мэдэхгүй. Эмнэлгийг удирдана гэдэг цэвэр аж ахуйн ажил. Тоног төхөөрөмжийн элэгдэл ямар түвшинд байгааг, шинэчлэгдэх хуваарь ямар байх, техникийн сургалтыг хэзээ хийх, эмч сувилагчийн тооны зохистой харьцаа гэх мэтийг системийн удирдлагын хүмүүс авч явдаг. Иймд, реформыг цааш үргэлжлүүлэхийн тулд салбар салбарын системийн мэдлэгтэй мэргэжлийн хүмүүснэгдэж байгаа юм.

Улстөрчдөд мэдэхгүй юм гэж алга. Өнөөдөр огт өөр чиглэлээр ажиллаж байснаа маргааш өөр салбар толгойлоод л. Сайд болохоороо бүхнийг чадагч болчихдог юм биш үү?

-Тэр бол мөн л нөгөө системийн алдаа. Ирээдүйд энэ засагдана. Төрийн захиргааны онол өөрчлөгдөж байна. “Реформ клуб”тэр онолын туршилтын загвар гэх юм уу даа. Эдийн засгийн онол бас орвонгоороо өөрчлөгдөж байна. Бид их сонирхолтой үед амьдарч байна л даа. Үндсэндээ дэлхийн хөгжсөн орон, хөгжиж буй орнуудын ялгаа маш богино хугацаанд арилах мөчлөг тохиож байна. Хөгжсөн гээд байгаа улс орны тулгуур эдийн засгийн онол нь хоцрогдосныг тэд хүлээн зөвшөөрч эхэлж байна. Ерэн онд бид яаж баларлаа. Манай аав, ээж нарын ид бүтээдэг үед нь хуримтлуулсан туршлага, мэдлэг нь нэг л өдөр хэрэггүй болсон. Мань мэтийн сургуулиа дөнгөж төгссөн оюутнаас ялгаагүй болж, яахаа мэдэхээ байсан юм. Одоо барууны ертөнц яг тийм нөхцөлд орж байна. Эдийн засаг, төрийн захиргааны онолууд нь хаа байсан 200 жилийн түүхийг элээсэн. Орчин нь өөрчлөгдсөн байхад онол нь өөрчлөгдөхгүй байгаа учраас систем нь бас хямраад эхэллээ. Бидний хямрал тэдний хямрал үндсэндээ ойролцоо. Системийн хямралаас яаж гарах вэ гэхээр энэ онолуудыг түрүүлж туршсан нь, хэн хамгийн оновчтой онол гаргаж ирсэн нь дахиад манлайлах нөхцөл бүрдлээ. Одоогоор тэд биднээс илүү мэдэж байгаа юмгүй, ижил түвшинд орж байна. Энэ бол бидний хувьд асар том боломж юм.

Ирэх өдрүүд яаж өөрчлөгдөх гээд байгаа юм бэ, хэрхэн төсөөлж байна вэ?

-Эв нэгдэл чухал байна. Ардчилал гэдэг бид өөрийгөө яаж засах вэ. Төр засгаа яаж байгуулах вэ, тэр нь ямар дүрэм журамтай байх юм гэдгийг хүмүүс өөрсдөө шийдэж байгаа үйл явцыг л хэлж байгаа юм. Эцсийн бүлэгт ардчилал болард түмэн аз жаргалтай амьдрах ёстой гэсэн ганцхан зорилготой. Хаант засаглал юугаараа ялгаатай вэ? Сайн ноён гарахаар жаргадаг, муу ноён гарахаар зовдог.Хаанытаалалд нийцэхгүй бол хэний ч толгойг авдаг. Түүнээс л татгалзаж ард түмэн хотлоороо сайхан амьдаръя гэж ардчиллыг бүтээсэн. Орчин цагийн ардчилсан засаглалын хямрал яагаад бий болсон гэхээр нийгэм задраад эхэлсэн. Яагаад гэвэл хуучин цагт нэг хүн тосгонд төрсөн бол тосгондоо насыг элээдэг байсан. Одоо бол чи Монголдтөрсөн чмаргааш дэлхийн хаана ч амьдарч байж магадгүй. Дэлхий даяараа маш хөдөлгөөнтэй болсон учраас хуучин нийгэм эрхгүй задарсан. Нийгэм задрахаар түүнд суурилсан ардчилсан засаглал ард түмнээсээ тасарч, зүгээр л улс төрийн машин болж хувирсан. Хэний ч өмнөхариуцлага хүлээдэггүй. Зүгээр л хоосон амлалт дээр суурилсан төрийн тогтолцоо бий болсон. Тэрхүү задарсан суурийн оронд өөр нэг суурь бүрдүүлэх учиртай. Эв нэгдэл хэрэгтэй ч, хүмүүс одоо юугаараа нэгдэх вэ? Нутаг усаараа биш бол хамаатнуудаараа нийлэх нь мэдээж утгагүй. Энэ орон зайг мэргэжлийн нэгдлүүд нөхнө. Та өөрийнхөө мэргэжлээр салбартаа танигдсан бол Монголд, гадаадад, Дарханд байна уу онцын ач холбогдолгүй. Яагаад гэвэл хуучин хөдөлгөөнгүй хэв маягтай орчин өөрчлөгдсөн. Уламжлалт нийгэм нь төр, олон нийт, хувийн хэвшил гэж хуваагдаж ирсэн. Тэгвэл одоо тэрхүүхэвтээ хуваарилалтаас гадна салбараараа босоо хуваарь гарч ирж байна. Салбарын хүмүүс нэг нэгнээ сайн мэднэ. Энэ зөв юм ярьж байна, энэ гоомой юм хийж байна гэж хүмүүс ялгаад эхэлнэ. Одоо бол хэн ч юу ч ярьж байсан “Мэдэхгүй нэг юм яриад л байна лээ” гээдхэн уран донгоддогийг ньэрхгүй сонгоод байгаа юм. Салбараараа нэгдэхээр орж ирж байгаа мэдээллийг шүүн тунгааж, мэргэжлийн хүмүүс хоорондоо магадалсан мэдээллийг солилцох боломжтой шүү дээ.

Та яг ямар мэргэжлийн хүн бэ?

-Би эрх зүйч хүн.

Сүүлд бизнесийн удирдлагаар сурсан билүү?

-Америкт бизнесийн удирдлагаар мастер хамгаалсан. Төрийн захиргаанымастерийн зэрэг бас горилж байгаа.

Өөрөө нэг хэсэг Кадастрын газрын дарга байсан. Гитар бариад дуулаад явж байснаатөрийн алба руу огцом шилжилт хийсэн?

-Дуулах нь миний ердөө л хобби шүү дээ. Би анх 1995 онд Хууль зүйн яаманд хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1996-2002 он хүртэл Дэлхийн банкнытөсөлд мэргэжилтэн, удирдагчаар ажиллаж, эдийн засгийн шинэчлэлийг хийхэд шаардлагатай эрх зүйн шинэчлэлийн төслүүдийг зохион байгуулж байсан юм.

Энэ бүхэн таны ирээдүйн хандлага, үзэл санаа бүрдэхэд нөлөөлсөн байж таарна?

-Би яагаад АНУ явсан гэхээр бидний мэдлэг хүрэхгүй байгаа юм байна.Гадаадын зөвлөхүүдийн хэлсэн, ярьсныг ч сайн шингээж авч чадахгүй байна. Энэ товчлуур дээр дардаг юм гэж зааж өгөхөөс биш тэр нь яагаад ингэж ажиллаад байгаа юм гэдгийг ер нь цаад зарчим нь юу юм гэдгийг ойлгохгүйгээр цааш явахгүй юм байна гэж бодсон. 2002 онд АНУ яваад таван жил сурч байгаад ирсэн.

Асуултандаахариу авсан уу?

-Авсан. Ер нь манай зүйр цэцэн үгнүүд ямар үнэн юм бэ гэдгийг л бишрэн шүтсэн. Сайн явах санааных гэдэг үгний цаад утга учрыг бүтэн тав зургаан жил сурч байж ойлголоо. Бидний муу муухай амьдарч байгаа чинь бидний санаа муу болчихоод байгаатай холбоотой юм байна. Санаа гэдэг хоёр утгатай. Юмыг сайнаар бодож явахыг санаа гэж нэг хэлнэ. Нөгөө дэх нь агуу тэмүүлэлтэй санаа.Жишээ нь, бүгд л эзэн Чингэс хаан мундаг гэдэг. Гэтэл яагаад мундаг гэдгийг нь тайлбарлаж чадахгүй байна шүү дээ.

Яагаад мундаг гэж?

-Тэр хүнд агуу санаа байсан. Тэр санаа хэзээ хэрхэнтавигдсан гэхээр том гүрэн байгуулахаасаа аль өмнө адуугаа алдсан арван хэдтэй хүүхэд байхад нь бий болжээ. Бид ингэж хагарч бутарч болохгүй. Хагарсан бүхнийг нэгтгээд нэгэн улс болох юм бол сайхан амьдрах юм байна гэдэг санааг тээгч байсан тул бусад нь тэр санааных нь төлөө түүнийг дагасан. Хаа очсон газраа хууль журам гэж ийм юм байдаг гэдгийг таниулсан. Хэлсэн, хийсэн хоёр нь зөрдөггүй учраас хүмүүс итгэсэн.

Ингэхэд та МАН-ын гишүүн байх аа?

– Анх 1996 онд МАХН-д элссэн. Төрийн албандороод тангараг өргөөд намаас түдгэлзсэн. Одоо болтолсэргээгээгүй яваа.

Өөрөө яагаад нам гүм суугаад байдаг юм бэ?

-Би яагаад төрийн албанаас гарсан юм? Хэчнээн зөв бодолтой зөв яваад үр дүнд хүрэхгүй юм байна. Систем нь буруу байна. Чи зөв санаатайбайгаад УИХ-д орсон ч юу ч хийж чадахгүй. Тийм учраас олуулаа болох ёстой юм байна. Нөгөөтэйгүүрхүмүүжил доголдож байна. Хүүхдүүддээ би хэлдэг. Харын эсрэг тал юу вэ гэхээр мэдээж цагаан. Харин буруугийн эсрэг тал нь юу вэ гэхээр хүүхэд болсон хойно зөв гэдэг. Тийм биш. Буруугийн эсрэг тал нь амархан байдаг юм.Хүн хэзээ ч буруу юм хийчихье гэдэггүй. Амархан баяжих арга замыг лсонгодог учраас бурууддаг. Би биш бид эрх мэдэл авах ёстой. Бид гэдэгт мэдлэг туршлагатай, сэтгэлтэй хүмүүс олуулаа багтана.

Эрх мэдэлд хүрлээ гэхэд хийх юм нь тодорхойбайх нь ээ?

-Саалиа бэлтгэхээр саваа бэлд гэдэг. Би маш олон тийм тохиолдлыг харж байсан. Миний харж байсан ах нар төрийн эрхийг авчихаад дараа нь яахаа мэдэхгүй гүйх нь олон байсан. Түүн шигутгагүй юмыг дахиж хиймээргүй байна. Төрийн хэргийг залгуулахад заавал УИХ, Засгийн газрын гишүүн байх шаардлагагүй. Тэнд ойлгодогдэмждэг хүн байхад л ажил явна. Энэ засаг юу хийх вэ гээд ард түмэндээ хандаад байна шүү дээ. Гэтэл ингэдэг юм аа гээд хариу өгчих институт алга. Бид тэр орон зайг нөхнө. Эдийн засгаа сайжруулахын тулдяах вэ гэж энэ засгийнхан ажиллаж байна. Ийм сонголтууд байна гэдгийг бэлтгэж өгөх учиртай.Сонголтгүй ганцхан шийдэл тулгаад явах нь бас зөв биш.

Ингэхэд таны нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

-Өглөө 6 хагасаас эхэлнэдээ. Босоод хүүхдүүдийнхээ өглөөний цай ундыг бэлтгээд цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд, шөнө болтол ажиллана. Эхнэртэйгээ ээлжилж хүүхдүүдээ авна.

Таны өглөөнөөс орой болтол хийгээд байгаа ажлууд дунд дуу хөгжим багтдаг уу?

-Үнэндээ амжихгүй байна. Ямар нэг юмыг хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй. Тайзан дээр дуулах гэж байгаа бол бөөн дурын уран сайханч байж таарахгүй. Дуулаагүй удсан. Өөрөө зохиож дуулна, хөгжимдөнө гэхээр бэлтгэл өндөр байх учиртай.

Үзэсгэлэнт чамтайгаа учраагүй бол үүрд би амьд яваад ч яахсан билээ гээд таны дууны шүлэг байдаг. Олсон гэсэн үг үү?

-Олчихоод амьдраад байна даа.

Та таван хүүхэдтэйөнөр бүлийн тэргүүн. Их л залуугаараа өвөө болох гээд байна уу. Охин чинь нөхөрт гарсан гэсэн?

-Удахгүй болох байх аа.

– “Би эмээ болохгүй” гэдэг шиг юм болохуу?

-Яг өвөө болж байгаа даа ч биш. Өвөө болоогүй мөртлөө өвөө болсон хүнийг зөндөө таних юм байна. Хөгшрөлт хөдөлгөөнөөс хамаарна. Бие хөшвөл биеэр хөгширнө, сэтгэл хөдлөл байхгүйхөшүүн болоод ирэхээр хүн сэтгэлээрээ хөгширдөг юм байна. Аль алийг нь хөгшрүүлэхгүй гээд үзээд л байна.

Залуу харагдах жор байна уу. Үнэхээр оворгүй харагдаж байна?

-Дасгал хөдөлгөөн хийгээд заримдаа бэртчих гээд байдаг юм. Би эрсдэлтэй амьдралд дуртай. Уулын дугуй, фитнессээр хичээллэдэг. Бодибилдингээр хичээллэдэг байсан. Одоо арай хөнгөрүүлээд фитнесс болгосон. Нададтогтчихсон хэвшмэл амьдрал зохихгүй юм билээ. АНУ-д амьдарч байхдаагалзуурахаа шахаад буцаж ирсэн. Тийм тогтсон амьдралыг нутагтаа байгуулахыг хүсч байгаа ч өөрөө тийм амьдралд зохицож бас чадахгүй юм билээ. Хүний төлөө хүний нутагт амьдарна гэдэг утгагүй санагдсан. Тэндэх байр, машинаа зарчихаад ирсэн л дээ.

Хүмүүжил гэж та нэг бус хэллээ. Таны гэр бүлийн хүмүүжил өөр байсан байх?

-Би өөрийгөө бусдаас өөр гэж хэлэхгүй. Монгол хүүхдүүд яаж хүмүүждэг байсан тэр маягаар л хүмүүжсэн.

Төрболд гэж ямар хүн байсан юм бол. Н.Сувд шиг цуутай сайхан хүүхнийг аваад суусныг бодоход овоо л эр хүн байж?

– Аав маань гоё залуу байсан. Биеийн тамираар хичээллэдэг. Тэр талыг нь би авсан шиг байгаа юм. Гитар дарна. Кантри бол миний аавын надад уламжлуулсан хобби. Эрсдэлд дуртай гэдэг ааваас өвлөгдсөн чанар. Аав маань ямар ч дарга байсан “Битгий хуц” гээд хэлчихдэг. Тийм учраас өөрөө дарга болоогүй.Гэхдээ маштолгойтой мэргэжилтэн, энэ улсын хэмжээнд үнийн бодлогыг тооцож байсан хүмүүсийн нэг нь байсан. Олон юм яриад байдаг ч халчихаж болдоггүй нэг тийм зовлонтой хүн байсан л даа. Аавын тэр цус нь надад байдаг. Системийг дагадаггүй. Хүнд долигнодоггүй. Аав маань удтал өвдөж байгаад энэ жил өөд болсон доо.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхэд ээжийнхээ нүдээр хорвоог хардаг

Хүний замыг заана гэдэг хүндтэй хувь заяа. Хүүхэд ээжийнхээ нүдээр хорвоог хардаг гэдэг. Дөнгөж төрсөн нялх амьтан сайн муу, сайхан муухайг хэрхэн ялгах билээ. Ээж нь л чигийг заагч алтан гадас болдог. Энхрий үрээ хуурайлангаа”Гадаа хүйтэн байна, хүү минь даарчих вий дээ” гэхэд хүү нь хүйтэн болон даарах мэдрэмжийг таньж авна. Сайн, муугийн тухай ойлголтыг хүүхэд ээжээрээ дамжуулан тодорхойлдог. Ээж нь сайн хүн гэсэн бол хүүхдийнх нь хувьд сайн хүн. Ээж муу хүн гэж ярьсан бол тэр хүн хүүхдийн хувьд муу талын баатар байх вий.

Олон жилийн өмнө зурагтаар нэгэн эмэгтэйн ярихыг сонссон маань мартагддаггүй. Тэр ээж “Би хүүхдэдээ юу заажсургахаа чмэддэггүй” гэж уйлж байсан сан. Ээж байхад эрдэмтэн мэргэн байх хэрэггүй гэдгийг сүүлд ойлгосон. Зүгээр л өөрөө зөв хүн байхад хүүхэд нь амьдралд хандах зөв хандлагыг хуулбарлаж авдаг.Хүүхэд өөрөө ч мэдэлгүйгээр бидэнд багшилж байдаг. Ээж маань намайг цэгцтэй сургах гэж зөндөө л үглэсэн. Харин охин маань хувцсаатайлаад шидчихэж байгаагхараадби хүмүүжсэн. Охин маань дүүгээ өндөр дуугаар зандарч, цохиж авч байгааг хараад би өөрийнхөө “сүүдрийг” олж харж билээ. Түүнээс хойш хүүхэдтэйгээ хүчирхийллийн бус аргаар харилцах гэж их л хичээсэн дээ. Үнэндээ охин маань миний амьдралд тохиолдсон хамгийн том хүмүүжүүлэгч. Тэвчээртэй байхад тэр л намайг сургасан. Хүүхэд шөнө хэдэн ч удаа уйлсан ээж бүүвэйлж тайвшруулах учиртай. Мянган удаа өмдөө норгосон ч мянган удаа угааж цэвэрлэх л үүрэгтэй гэдгээ ухамсарладаг бус уу.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Н.Түвшинбаярт Чингэсийн одон хүртээе

Олимпийн аварга Н.Түвшинбаяр шагналаар дутаагүй гэдэг нь үнэн. Гэхдээ монголчуудыг магнай хагартал баярлуулсан хүнийг өөрөөр хэрхэн тодотгох билээ. Энэ одонг түүнд олгох санааг Санжийн Баяр саяхны ярилцлагадаа дурдсан юм. Монгол хүн олимпийн аварга болсны дараа улстөрчид ч нэг ширээний ард суусан гэдгийг тэр баталсан. Учир нь энэ одонг үндэстний эв нэгдлийг хангахад үүрэг гүйцэтгэсэн хүнд зориулсан юм байна. Энэ үндэслэлээр бол Н.Түвшинбаяр яах аргагүй энэ одонг хүртэх учиртай хүн. Энэ залуу шиг монголчуудыг баярлуулсан хүн магадгүй монгол хүн сансарт ниссэн өдрөөс хойш гараагүй. Үндэсний бахархлыг дэврээж, Монгол хүн дэлхийн дэвжээнд ялалт байгуулах боломжтой гэдэг итгэлийг энэ л залуу өгсөн билээ. Энэ өдрөөс хойш олон монгол залуус оролцсон тэмцээн, уралдаан бүрээсээ амжилтын буухиаг өртөөлж байгаа. Монгол хүн олимпийн аварга болох өдөр хол мэт санагддаг байсан бол өдгөө монгол хүн хаанаас ч од шүүрэхэд гайхах зүйлгүй болсон. Долдугаар сарын 1-ний хар өдрөөс хойш монголчуудын сэтгэлийг дэвтээсэн хүн бол Н.Түвшинбаяр. Монголчууд нүдэндээ нулимстай, бахархал дүүрэн уухайлсан баярт өдрийг мартах аргагүй. Таван хүний амь нас үрэгдсэн, ард түмний хилэн хорсол дэвэрсэн ул мөр нь хатаагүй Сүхбаатарын талбай энэ л өдөр баяр, жаргалаар цалгилж билээ. Долдугаар сарын 1-нээс өмнөх хойдох Монгол ондоо. Олимпийн аваргатай Монгол, аваргагүй Монгол хоёр ч огт өөр. Энэ бүхнийг нэг л хүн хийж чадсан гэхээр дэндүү бахархалтай, бас агуу.

Б.ЯНЖМАА