Categories
мэдээ цаг-үе

Бямбасүрэнгийн Хүдэр-Ян: Аавыг Ерөнхий сайд байхад өрөөнд нь нэг л удаа хальт орж үзсэн

Хэнтийд 1986 он. Д.Бямбасүрэн аав, ээж, үр хүүхэд, ах, дүүсийн хамт

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн том хүү Хүдэр-Янтай ярилцлаа. Тэрбээр ИЗ-НН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, “Хэт” компанийн дэд захирлын алба хашдаг.

-Таны ширээн дээрх хэвлэмэл хуудсыг харсан чинь ээж тань нэлээд хэдэн жилийн өмнө “Урлах эрдэм” гээд хэвлэлийн газар ажиллуулдаг байсан нь санагдлаа?

– “Урлах эрдэм”-ийг одоо манай бага дүү Биндэръяа авч яваа. Манайх чинь эмэгтэй эрэгтэй гээд сөөлжсөн зургаан хүүхэд байдаг. Онон, Хүдэр-Ян, Хонгорзул, Хашмаргад, Энхбайгаль, Биндэръяа гээд зургуулаа.

-Хүмүүс Д.Бямбасүрэн гуайг бүгд мэднэ. Харин угсаа гарлыг нь сайн мэдэхгүй. Буриад байх аа?

-Ер нь бид Буриадын Сонгоол овгийн улсууд. Анх манайхан хувьсгалын өмнө Хэнтий нутагт орж ирсэн гэдэг. Намайг багад хөгшин ээж хэлдэг байсан юм. “Бид чинь Ац, Сүхийн голоор нутагтай байсан улсууд аа” гэж.

-Тэгэхээр хэлмэгдүүлэлтийн үеийг туулаад өнгөрчээ?

-Хэлмэгдүүлэлтийн үеийг туулсан. Манай өвөө найман настайдаа арваад айлын дунд ганц эр хүн болж үлдсэн гэдэг юм. Арваад айлынхаа мал хуйг янзлах, түлээ модыг дөхүүлэх гээд бүх л ажлыг хийдэг байжээ.

-Бямбасүрэн гуайн аав Даш гэдэг хүний тухай ярьж байна уу?

-Тийм ээ. Даш гэж хүн байсан. Өвөөгийн аав, ах нь бүгд хэлмэгдсэн л дээ. Өвөө байнга түр цэрэгт татагддаг байсан гэдэг. Манай аав “Бага байхад аав дандаа түр цэрэгт татагдаад явчихдаг. Аавыгаа их санадаг байж билээ” гэж ярьдаг юм. Аав нэг эгчтэй хоёулаа улсууд. Нутагтаа бага насаа өнгөрөөсөн гэдэг.

-Бямбасүрэн гуайнд нэг очиход хөрөнгөөр исгэсэн буриад том талх, зөөхийгөөр дайлж байсан, буриад ахуйтай санагдсан л даа?

-Ер нь хүнд хамгийн ойрхон юм өсч төрсөн орчин, идэж ууж өссөн хүнс л байдаг. Түүнээс биш одоогийн гоё нэртэй, өнгө зүстэй хоол нэг их наалдацгүй. Бид ч гэсэн заримдаа Хэнтийгээс талх, зөөхийгөө зөөгөөд идчихдэг. Манайхан чинь онцлогтой, зөөхийгөө мойлтой тосоо барьсан талхаа, гогодтой хуушуураа бүгдийг нь хийнэ. Багадаа арьс нэхий, сураа элдээд, хазаар ногтоо хийгээд, ус түлээгээ бэлтгэж яг л хөдөөгийн ахуйд өслөө шүү дээ.

-Танай нэг дүү малчин болж, Ерөнхий сайд хүүгээ малчин болгохоор явуулж байна гээд телевизээр мэдээлж байсан даа?

-Миний доод талын эрэгтэй дүү л дээ. Мал ахуй гэр орон хөдөө байдаг. Нутгаа нэг нь сахих хэрэгтэй болсон. Тэгээд тэр дүү маань аравдугаар ангиа төгсөөд явж байсан. Өөрөө ч малд сонирхолтой. Хөдөө таван жил гаруй мал маллаад, тэндээсээ хань бүлтэй болоод хотод ирж, сургууль төгссөн. Одоо энд ажиллаж амьдарч байна даа. Хаш-Маргад маань одоо Хан-Хэнтийн дархан газрын даргаар ажиллаж байна. Онон эгч ТББ-д жендэрийн асуудлаар ажилладаг. Энхбайгаль маань Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал ажилтай.

-Харин та ямар мэргэжлийн хүн бэ?

-Би эрчим хүчний мэргэжлийн хүн. Анх Москвагийн эрчим хүчний дээд сургуульд Турбин хөдөлгүүрийн зохион бүтээгчийн ангид явсан. Ийм мэргэжлээр яваад, 1990 оны гуравдугаар сарын 8-нд ирсэн юм. Буцаад сургуульдаа явах гэсэн чинь тухайн үеийн нөхцөл байдлаас болоод явж чадаагүй л дээ. Энд Политехникийн дээд сургуулийн дулааны ангид турбины ашиглалтын инженерээр төгссөн.

– Аав тань зах зээлд шилжих үеийн анхны Ерөнхий сайд. Цаг төр ч хэцүү байж. Ерөнхий сайдын хүүхэд гэсэн давуу тал байв уу?

-Тэгэхэд Политехникийн дээд сургуулийн оюутан байсан. Бидний үед тусгай хангамж гэж хөөцөлддөггүй. Байдгаараа л байсан. Сургууль төгсөөд Эрдэнэтэд илгээлтээр явсан. Эрдэнэтийн дулааны станцад очиж, тэнд зуухны галчаас эхлээд 18 мэргэжил дамжиж явж, мастер болж байлаа. 1994 онд Эрдэнэтээс ирж, хотод ажиллаж эхэлсэн л дээ.

-Улс төрд орсон гэсэн үг үү?

-Улс төрд ороогүй. Тэр үед биднийг улс төрд оруулдаггүй байсан. Манай аав чанга. Биднийг ном унш, ажил хий гэж шахдаг байснаас биш улс төрд ойртуулдаг ч үгүй байлаа. Би аавыг Ерөнхий сайд байхад өрөөнд нь нэг л удаа хальт орж үзсэн.

-Тэр нь ямар учиртай байсан юм бэ?

-Нэг орой аав оройтох болоод ээж хоол хийгээд тавьчихсан байснаа хүргээд өгчих гэхээр нь би өрөөнд нь очиж үзсэн. Хоолыг нь өгөөд л гарч байгаа юм.

-Та Д.Бямбасүрэн гуайтай үнэхээр адилхан юм аа. Хүмүүс таныг Д.Бямбасүрэн гуайн хүү гээд шууд таньчихдаг байх даа?

-Таньдаг. Төрх байлгүй яахав дээ.

-Хүдэр-Ян гэдэг нэрийг яагаад танд сонгосон юм бол. Их л ховор дуулддаг нэр?

– Манай ээж охин төрвөл Хонгорзул гэж нэр өгнө гэж байсан юм билээ. Тэгээд би гараад ирсэн. Би чинь гэртээ мэндэлсэн шүү дээ. Аав маань намайг эх барьж авсан гэдэг. Ээж болохоор Хонгорзул гэж нэрээ өгнө гэж. Одоо миний эрүүл мэндийн гэрчилгээн дээр Хонгорзул гэдэг нэр байдаг. Сарын дараа аав нэг орой хэвтэж байгаад “За би хүүдээ нэр өглөө” гээд Хүдэр-Ян гэдэг нэр өгчихсөн гэж байгаа юм. Хүдэр гэдэг нь том хүдэр гэсэн утгатай, Ян гэдэг нь ян сарьдаг мөнх цастай уулын оргил гэдэг утгаар нэрлэсэн юм билээ. Ээж миний дараагийн дүү охинд Хонгорзул гэж нэрээ өгсөн. Миний дүү зураач хүн одоо уран бүтээлээ хийгээд явж л байгаа.

-Аав ээж тань сэхээтэн улсууд даа. Яагаад гэртээ хүүхдээ төрүүлчихсэн юм бол?

-Тухайн үедээ утас холбоо байхгүй. Ээж амаржих дөхсөн. Аав ер нь юмыг яаж мэдэхэв гээд номын санд суугаад, эх барихын ном уншсан гэдэг. Аав их зөнтэй. Хэд хоногийн дараа орой бууз идээд унтахаар хэвтсэн чинь гэнэт ээж өвдсөн гэж байгаа юм. Тэгээд л сандраад аав эх барьж авсан. Түргэн дуудсан ч амаржсаных нь дараа иржээ.

-Ямар ч байсан Д.Бямбасүрэн гуай эхнэрээ төрөхийг хараад ухаан алдаж унах хүн биш л байж?

-Аав ярьдаг юм. “Чамайг эх барьж авахдаа хүйг нь жаахан уртхан боочихсон байсан” гэж. Гар нь том юм чинь. Дөрвөн хуруу зай аваад бооно гэж уншсан шиг байгаа юм. Аав тэр үед хойно сургууль төгсөөд ирчихсэн, Статистикийн төв газар ажиллаж байж.

-Ээж тань юу хийдэг байв. Тэд хаана танилцсан бол?

-Ээж хэвлэлийн хүн. “Залуучуудын үнэн” сонинд ажиллаж байсан. Аавын дурсамжийн номууд дээр байдаг даа. Нутагтаа танилцсан гэж.

-Эцгийн тухай таны бага насны дурсамж юу байдаг вэ?

-Миний багад аав их завгүй байсан. Ер нь бараа нь бараг харагдахгүй шүү. Шөнө орой болтол ажил дээрээ сууна. Бид багадаа зуны улиралд бол хөдөө хоёр хөгшин дээрээ очдог. Тэгэхдээ манай эгч дөрвөн ой гарантай уншаад сурчихсан. Би ч бас тав, зургаан настай уншаад сурчихсан. Би чинь Хонгорзул дүүтэйгээ нэг ангид сурдаг байлаа. Манай аав эгчтэйгээ нэг ангид явдаг байсан юм гэдэг. Бид хоёр хөтлөлцөөд гүйж явдаг. Наймдугаар анги хүртлээ нэг анги байсан. Есдүгээр ангиасаа Хонгорзул маань Дүрслэх урлагийн дунд сургуульд шалгалт өгч орсон.

-Таныг мэргэжлээ сонгоход чиглүүлж байсан уу?

-Үгүй. Аравдугаар анги төгсөхдөө ямар ч байсан инженер болно гэж бодоод конкурсдэж байсан. Мэргэжил сонгохдоо аавтай хамт орсон. Ээж сургуулийн гадаа зогсч байсан юм. Турбины зохион бүтээгч гэсэн мэргэжил сонгосон. Ээж гадаа турба гээд сонсчихож,”Та хоёр очиж очиж турбаны мэргэжил аваад байхдаа яадаг юм” гэж билээ. Энэ мэргэжлээр Москвад сурч байхдаа зураг зурж, тоо бодоод л явдаг байж. Шалгалт өгөх гээд гурав, дөрөв хоног унтахгүй үе зөндөө. Нэг удаа физикийн шалгалт дээрээсээ хөөгдөж гарч байсан юм. Шууд элссэн учраас хэлний бэрхшээл байсан. Бусад хичээлээ амждаггүй. Физикийн хичээлийг мэднэ гээд лекцэнд нь суугаагүй. Тэр цаг дээрээ бусад хичээлээ нөхөж авдаг. Яг шалгалт боллоо. Федор Федрович Федров гээд багш “Чи яах гэж байгаа юм” гэсэн “Шалгалтаа өгье” гэсэн. “Би чамайг танихгүй” гэхээр нь “Би бас таныг танихгүй байна” гэсэн чинь “Гар” гэсэн. Тэгээд унагачихсан. Дөрөв хоногийн дараа өөр ангитай давхиад очлоо. Багш нөгөө үгээ хэлж байна. Би “Багшаа, одоо би таныг таньдаг болсон, шалгалтаа өгье” гэлээ. “Үгүй” гэж байна. Нэгдүгээр курстээ хоёр унаад гурав дахиа ордог байхгүй юу. “Чи яагаад миний хичээлийг тасалсан” гэж байна. Үнэнээ л хэллээ. Нөхөр конспектоо гаргаж ирээд эхний хичээлээс сүүлийн хичээл хүртэл бүх хичээлээр дөрвөн цаг шалгалт авсан. Тэгээд “За яахав чи ойлгодог юм байна, мэддэг юм байна. Гэхдээ би чамд олигтой дүн тавихгүй дээ” гэсэн. Нөхөр харин дөрөв тавиад гаргасан юм.

-Та хүүхэд байхдаа зүггүйтдэг байсан уу?

-Нэг их сахилгагүй хүүхэд байгаагүй. Гэр амьтай, ном шагайсан хүүхэд байсан даа.

-Ээж тань ямар хүн байсан бэ?

-Манай ээж сэтгүүлч, бас жаахан зохиол бичдэг. Ээжийн бичсэн шүлэг, өгүүллэгийн ном бий л дээ. Спортлог, цанаар сайн гулгадаг байсан. Хүүхдүүд том нь багыгаа чирээд өсдөг зарчмаар л бид өссөн. Аав ажил ихтэй учраас ээж л ар гэрийн ажлыг бүгдийг зохицуулдаг. Манайд аавын аав, ээжийн аав ээж бүгдээрээ шавааралдаад амьдарна шүү дээ. Жаахан хүүхдүүд мэдээж сахилгагүйтнэ. Орой ажил тарахын үед гэр жаахан эмхэрдэг шиг байгаа юм. Пижигнээд л гэрээ цэвэрлээд, хоол ундаа хийдэг байж.

-Картын барааны үеийг бидний үеийнхэн тод санадаг. Хүмүүс Засгийн газрын элдэв тогтоолын дугаарыг анзаардаггүй л болов уу. Гэхдээ хорьдугаар тогтоолыг бүгд мэддэг. Харин тэр үед танайхан картын барааны үеийг хэр мэдэрсэн бэ?

-Яг л бусдын адил байсан. Картын бараандаа оочерлоно. Мах, гурил будаандаа явна. Би нэг удаа нормын хоёр шил архийг нь дэлгүүрээс авч гарахдаа нэгийг нь хүний хөлд цохиод хагалчихсан. “Хөгшин аавд ёстой арьсаа хуулуулна даа“ гэж айсан ч гайгүй өнгөрч билээ. Хөдөө хөгшчүүл байдаг, хэдэн малтай болохоороо өвөлдөө мах, сүүгээр тасардаггүй л байсан. Сүү аарц хүрээд ирнэ, зөөхийгөө цохиод авчихна. Бас ч гайгүй байсан л даа.

-Хэдийнээс улс төрд орохоор шийдэв?

– Улс төрд бид их сонин түүхтэй орсон. 2011 онд Дорнодод “Хэт” компани нефтийн үйлдвэр барина гээд явж байхад Сү.Батболд, тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд байсан Д.Зоригт хоёр очдог байхгүй юу. Би тэдэнд хэлүүлсэн юм. “Бид үйлдвэрийнхээ шавыг тавих гэж байна. Манайхаар нэг ороод нээлтэнд оролцоод яваач” гэсэн юм. Тэгсэн нөгөө хоёр “Амжихаа байлаа” гэв. Би ажилчидтайгаа үйлдвэрийнхээ шавыг тавилаа. Орой нь газрын тосны сургуулийн захирал Цэвээнжав гуай “Хүдрээ, юу болсон бэ, танайх үйлдвэр барихаа больсон юм уу. Цаад хоёр сайд чинь Дачинд очоод Монголд үйлдвэр байгуулаад өгөөч гээд гуйгаад явж байх юм” гэсэн. Миний дургүй хүрсэн. Үндэсний компани үйлдвэр барихаар шав тавьж байхад хажуугаар нь давхиж гараад Хятадын компаниас гуйна гэдэг юу гэсэн үг вэ. Энэ улсууд чинь болохоо байсан юм байна. Зүгээр байж болохгүй юм байна гэж бодсон. Улс төрд орох сэдэл анх тэгж төрсөн.

-Монголд нефть боловсруулах үйлдвэр байгуулах ирээдүй бий юу?

-Ер нь 1996 оноос манайх нефтийн хайгуул хийгээд Монголын нефтьтэй гэсэн талбай болгон дээр шахуу ажиллаж үзсэн. Монголын анхны хувийн компани нефтийн хайгуул хийж эхэлсэн нь тэр. Түүнээс хойш Монголд нефть гарна гэдэг нь ойлгомжтой болсон. Ерөнхийлөгч очоод дээлээ мялаадаг чинь 1997 он шүү дээ. Тэр нефтийн үйлдвэр Монголд хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн. 2009 оноос Дорнодод үйлдвэр барихаар хөөцөлдсөөр өнгөрсөн жил 2014 оны долдугаар сарын 14-нд тусгай зөвшөөрлөө авлаа. Энэ сард багтаад Засгийн газрын хуралдаанаар орж шийдэгдэх юм шиг байна.

-Дорнодын газрын тосыг түшиглээд боловсруулах үйлдвэр барина гэсэн үг үү. Монголыг хангах хэмжээний тос гарах уу?

-Ер нь зөвхөн Дорнодын сав газраас жилдээ сая гаруй тонн түүхий тос гардаг. Дорнодын нефть хангалттай. Одоо байгаа нөөцөөр элбэг 20-30 жил Монголыг хангана. Хайгуул хийх хэмжээгээр газрын тосны нөөц нэмэгдэнэ. Гадныхны тусламжтайгаар газрын тос боловсруулах төслүүд явдаг. Дотоодынхоо тосон дээр боловсруулах үйлдвэр барина гэж манайх л дуугарсан. Бусад нь Оросоос тос авчирч нэрэхээр тооцоолдог. Боломж их байгаа. Манай төр барьж байгаа нөхөд хүсэх л юм бол бид боловсруулах үйлдвэр барьж чадна. Тэд хүсэхгүй байна. Нефтийн үнэ ханш савлахад хомсдол үүсэхэд нефть боловсруулах үйлдвэр барих тухай ярьдаг. Бусад үед нь мартчихдаг.

-Зарим нэг лидерийн хэлснээр бол Монголд газрын тос боловсруулах өртөг өндөр гэсэн. Нэг литр нь бараг 4000 төгрөг хүрэх юм биш үү?

-Бид өөрсдөө газрын тосоо боловсруулбал өртөг асар ихээр буурна. Манай тооцоогоор 1600 төгрөгөөр борлуулахад хангалттай. Одоо бол бензинээ борлуулахдаа хилийн үнэ, ашиг, зардлаа нэмээд тооцдог. Монголчууд түүхий эд нийлүүлэгч улс байгаад хожихгүй эцсийн бүтээгдэхүүн л хийх ёстой гэж боддог.

-Таны удам судрыг харсан ч том намууд сонирхож л байсан байх. Та яагаад Иргэний зоригийг сонгосон юм бэ?

-Би сүүлд улс төрд орж ирсэн. Анх оюутан байхдаа талбайд өлсгөлөн зарласан хүмүүсийг дэмждэг байлаа. Ардчиллынхан бүгд л ааваас зөвлөгөө авдаг, уулздаг байсан. Хажууд нь сонсож суудаг байсан болохоор энэ улсууд зөв юм хийж байна гэж дэмждэг байлаа. Сүүлдээ тухайн үед ярьж байсан, мөрөөдөж байсан нь огт өөр болоод, өөрсдөө дарангуйлагчид болоод эхэлсэн. Зам нийлэхгүй юм байна. Улс төрд орвол эхнээс нь шинээр эхлүүлье гээд Иргэний зориг, ногоон намд орсон юм.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүний сайхан сэтгэл

Хубилай хааны элч нар хэлэлцээр хийхээр ирснийг тухайн үеийн япончууд үл ойшоож цаазалсан гэдэг. Таван элчийн нэг нь монгол бусад нь солонгос, хятад цэрэг байж л дээ. Хожим 1925 онд хүний нутагт цаазлагдсан элч нарыг өрөвдсөн Сүзүки Хаяатосу хэмээх япон лам цаазын газартай ойр байсан өөрийн сүмдээ тэдний сүнсийг аргадаж, хөшөө босгосон гэнэ. Японд амьдардаг найз маань энэхүү өр өвдөм түүхийг ярьж өгсөн юм. Тэр энэхүү хөшөөг зорин очиж, өрөвч ламд талархсан сэтгэлээ илэрхийлсэн гэнэ лээ. Жёоружи хэмээх уг сүм Токиогоос холгүй Канагава мужийн Фүжисава гэдэг хотод байдаг.

2004 оны есдүгээр сарын 7-ны өдөр Япон дахь Монголын Элчин сайд энэ сүмд очжээ. Түүнээс хойш жил бүр есдүгээр сарын 7-нд Элчин сайд ирж хүндэтгэл үзүүлдэг болсон гэсэн. Энэ түүхийг сонсоод сэтгэл өвдөж билээ. Харьд цаазлагдсан Монголын элч нарыг өрөвдөж, он цаг мянганаар урсан өнгөрсөн ч тэдний сүнсийг аргадсан хүний сайхан сэтгэлийг биширсэн юм. Өмнөх үеийнхэн нь алдаа гаргаж болно. Гашуун сургамж, мунхаг үйлдэл аль ч улс орны түүхэнд бий. Харин түүхийн хар цэгийг эерүүлж, цайруулж байдаг сайхан сэтгэлт хүмүүс энэ ертөнцийг аварч, зөөллөж байдаг гэлтэй. Сүзүки Хаяатосу шиг эгэл баатруудын хүчээр хорвоо эргэж байдаг юм.

Б.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аварга матрын аманд толгойгоо хийхийг “Дэлхийн цирк”-ээс хараарай

-ДЭЛХИЙН ЦИРКИЙН ТОГЛОЛТЫГ ДАХИН ДОЛОО ХОНОГ СУНГАЖЭЭ-

Фидель хэмээх гурван метрийн урттай аварга матар Монголын үзэгчдийгуулга алдуулж байна. “Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” хэмээн монголчууд залуу насыг зүйрлэдэг. Оросын циркийг төлөөлж ирсэн амьтан сургагч Артём үнэхээр л матрын аманд толгойгоо хийхээс буцахааргүй зоригтой басцэл залуухан харагдана. Тэрбээр Фидель матартайгаа арван жил ажиллаж байгаа гэнэ. Биднийг багад “Гена” хэмээх найрсаг матрын тухай Оросын хүүхэлдэй гардагсан. Харин Фидель үнэндээ найрсаг гэх аргагүй амьтан гэнэ. “Матар найзархаг бус амьтан. Эзэн гэсэн ойлголт байхгүй, хүн гэж танихгүй, араатны зөв совингоороо хүлээж авдаг” хэмээн матар сургагч хэлнэ лээ. Энэхүү аварга амьтанд хүрч үзэх хүсэлтэй үзэгчдэд циркийн тоглолтын үеэр боломж олгож байгаа аж. Аварга матар Фидель найрсаг бус ч амьтан сургагч Артём толгойгоо аманд нь хийхэд тэвчихийг бодвол тийм ч муу амьтан биш бололтой. “Энэ бол үнэхээр аюултай үзүүлбэр ч бэлтгэгдсэн байдаг болохоор надад айх юм байдаггүй” гэж амьтан сургагч ярилаа. Тэрбээр зулзага байхаас нь эхэлж матартайгаа ажиллаж эхэлжээ. Түүнд хоёр ч том матар бий. Харин Монголд Фидельтэйгээ лирсэн. Матар нь том болох тусам илүү дасч, туршлага хуримтлуулж байдаг гэж эзэн нь хуучиллаа. “Үнэхээр зоригтой юм аа” гэхэд “Циркт ажилладаг хүмүүс эр зоригтой байдаг. Өндөр рүү авирахад ч эр зориг хэрэгтэй шүү дээ” гэж матар сургагч даруухан хэллээ. Матар мах зооглодог аж. “Хажууд нь юм унах л юм бол иддэг, хоол голдоггүй амьтан” гэнэ. Монголын нөхцөлд Фидель тун ч дажгүй дасан зохицож байгаа аж. Матар сургагчийнаав, ээж нь циркчид болохоор тэднийгээ дагаж циркт анх хөл тавьжээ. “Хар багаасаа гэртээ могой зэрэг амьтадтай цуг өссөн. 16 наснаасаа матар сонирхож, матартайгаа цуг бэлтгэл хийхээр шийдсэн юм. Одоо хүртэл матартайгаа ажиллаж байна” гэж Артём тайлбарласан юм.

“Дэлхийн цирк Монголд 2015” тоглолтын соруудын нэг ньциркийн хаан гэгддэг агаарын циркийн үзүүлбэр ажээ. Агаарын циркийн үзүүлбэрээр Ардчилсан Солонгос дэлхийд номер нэг байдаг гэнэ. Ардчилсан Солонгосын агаараар дүүлэгчдийн дунд улсынхаа ардын жүжигчин чиржээ. Ри Мён Шингэх энэ эмэгтэй 15 жил агаарт нисч байгаа гэнэ. Монголоос гадна Франц, Орост айлчлан тогложээ. Дэлхийд номер нэг байхын тулд тэд хэр их бэлтгэл хийдэг бол хэмээн сонирхлоо. Солонгосын циркчдийн багийн ахлагч ярихдаа“ Агаарын нислэг мэдээж амар үзүүлбэр биш. Маш их бэлтгэл хийдэг. Ким Жөн Ун их удирдагчийнхаа ач тусаар сайхан нөхцөлд аюулгүй сургуулилт хийдэг. Нэг өдөрт 7-8 цаг бэлтгэл хийдэг” гэж хуучиллаа. “Улс даяар тэнцэх хүмүүсээ багаас нь шалгаруулж авдаг. Багаас нь улсын зардлаар бүгдийг нь сургадаг.Зөвхөн нэг хүн бэлтгэдэггүй. Олон газар үзүүлбэр үзүүлдэг багууд явж байдаг” хэмээн Ардчилсан Солонгосын багийн ахлагч тайлбарлав. “Монголчууд найрсаг сайхан угтаж авсан. Бидэнд бүх нөхцөл бүрдүүлж өгсөнд баярлаж байна” гэж тэр ярьсан юм.

“Энэхүү Солонгосын циркчдийг авчрахын тулд гэхэд лтаван сар хөөцөлдсөн” гэж“ Монгол циркийн хөгжлийн төв”-ийн тэргүүн Н.Эрдэнэ тайлбарлав. Миний хувьд 9-12 сарыг дуустал олон улсын циркчдийн тэмцээнээр явдаг. Монгол Улсад ирж тоглоход манай үзэгчид ойлгох нь уу, яаж хүлээж авах зэргийг бодолцож албан ёсоор менежерүүдтэй нь харилцаж, гэрээ хэлэлцээр хийсний дараа Монголд ирдэг. Нэг удаагийн тоглолт зохион байгуулахын тулд бүтэн жил яриа хэлэлцээ хийгддэг гэж тэр ярилаа. 2016 онд Монголд тоглох дэлхийн циркийн үзүүлбэрүүдийн 30-40 хувийг нь аль хэдийнэ сонгон шалгаруулаад, гэрээ хэлэлцээр хийсэнажээ.

“Дэлхийн цирк 2015” тоглолт уржигдар албан ёсоор нээлтээ хийсэн. Өмнөнь 2013 онд Дэлхийн цирк Монголд тоглосон билээ. Энэ удаа 12 орны жүжигчид хүрэлцэн иржээ. “Монголд анх удаа ирж байгаа номерууд. Нэр нь адилхан болохоор хүмүүс хоёр жилийн өмнө ирж байсан тоглолтууд дахиж ирсэнгэж ойлгож магадгүй. Нэр тогтмол ч тоглолтын агуулга байнга өөрчлөгдөнө. Дандаа олон улсын шагналтай, шилдэг номеруудыг цуглуулж авчирдаг” гэж зохион байгуулагч хэлсэн.“Монгол циркийн хөгжлийн төв” хэмээх ТББ уг тоглолтын ерөнхий зохион байгуулагч аж. Дэлхийн циркийг Монголд авчрах нь өртөг зардал шаардсан ажил гэнэ. МCS “Кока кола” компани ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж бусад олон ивээн тэтгэгч тусалж дэмжжээ.

Хятадын циркчид “Үхлийн цагираг” хэмээх үзүүлбэр үзүүлж буй. Аварга том төмөр цагиргуудтайгаа тэд арван метр өндөрт агаарын номер үзүүлж байна даа. Эхний өдрийн тоглолтоор Монголын циркчид дэлхийн рекорд эвджээ. Манай “Шидэх банзнаас үсрэгчид” агаарт зургаа эргэж үзэгчдийг догдлуулсан юм. Манай циркчид Швейцарийн “Салто Натали” циркт тоглож байгаад Монголдоо “Дэлхийн цирк”-т тоглохоор иржээ. Энэ тоглолтод бас “Хайрхан” нэртэй аварга могой үзэгчдийг гайхашруулдаг жүжигчдийн нэг. Монголын циркчдийг төлөөлж оролцож байгаа юм билээ, тэд.

Монголын үзэгчид циркт дуртай. Эхний дөрөв хоногт тоглолтын тасалбар хэдийнэ борлогдож дуусчээ. Тиймээс тоглолтыг дахин долоо хоног сунгахаар болсон байна. 2013 онд мөн л тасалбар авахыг хүсэгчдийн урт дараалал үүсч, тоглолтыг долоо хоногоор сунгасан түүхтэй. Харин өчигдөр Циркийн кассанд 31 болоод дөрөвдүгээр сарын нэгний тасалбар л зарагдаж байв. Маргааш, нөгөөдрийн тоглолтын тасалбар асуусан хүмүүс их тааралдав. “Ашгаа бодоод тоглолтын хугацаагаа ахиад сунгах байлгүй дээ“ гэж нэг нь хэлэх сонсогдсон. Циркийн гадуур “Билет зарна” гэсэн хүн мэр сэрзогсоно лээ. Тасалбарын үнэн дээр 10 мянган төгрөг нэмж “шаглаж” байгаа сураг дуулдав. Тасалбар нь байрлалаасаа хамаарч 15 мянга, 20 мянга, 30 мянган төгрөгийн үнэтэй байна лээ. Дөрвөн настай Э.Есүгэн охин эмээтэйгээ тасалбар худалдаж авч байхад нь таарсан юм. “Шинэ цирк ирэх болгонд үздэг. Ах дүү нараараа хүүхдүүдтэйгээ үздэг юм. Энэ удаа долоо, найман тасалбар авсан. Цирк гоё энерги өгдөг юм” гэж охины эмээ М.Оюунцэцэг хуучиллаа.

Тоглолтын цаг дөхөхөд циркийн ойр орчим хүний хөлд дарагдлаа. Бяцхан үзэгчид ээж аав, эмээ өвөөгөө хөтлөн хамгийн хүндтэй суудалд заларна. Цирк дүүрэн баяр баясгалан. Канадын хосууд агаарт байрлуулсан савлуур дээр бүжиглэж, үе үе үзэгчдийг уулга алдуулсан эрсдэлтэй алхмууд хийнэ.

Дараа нь англи эр Маркус хийлийн хайрцаг барьсаар циркийн манежинд гарч ирлээ. Мөнөөх хайрцагнаас нь хийл бус мөнгөлөг өнгөтэй жонглёрууд гарав. Мань эр хүнд рок хөгжмийн галзуу хэмнэлээр эвлэгхэн жонглёрдоно. Үүгээр түүний ажилд ууссангүй. Латин, америкийн цоглог хөгжмийн аянд бөгсөө хөдөлгөн донжтойхон бүжиглэнгээ теннисний бөмбөг мэт бөмбөлгүүдээр наадна. Нуруундаа байрлуулсан жижигхэн саванд мөнөөх бөмбөлгүүдээ шидэн “гоол” хийхэд үзэгчид урамтайхан алга ташилтаар мялаах юм. Дараа нь бүр жижигхэн бөмбөлгүүдээр наадах төдийгүй хоёр ч ширхгийг амандаа шидээд оруулчихлаа. Аман дахь хоёр бөмбөлгөө ээлжээр өндөрт хөөргөж, эргэж амандаа хийн амаараа жонглёрдсон түүнийг үзэгчид нижигнэсэн алга ташилтаар мялаав. Дараа нь бас дөрвөн ширхэг малгайгаар бумерангийг орлууллаа. Малгайнууд түүний гараас алдарсан ч эргээд хурдтайгаар чиглэн ирнэ.

Дэлхийн цирктэй өдрүүд үргэлжилсээр…

Б.ЯНЖМАА

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Г.Шийлэгдамба: Элэгний С вирусийг гурван сарын дотор устгах эм оруулж ирнэ

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай элэгний С вирусийн эм, эмчилгээний тухай ярилцлаа.

Саяхан та АНУ-д айлчлахдаа элэгний С вирустэй хүмүүст зориулсан эмийн асуудлаар тохиролцоонд хүрсэн гэж сонслоо. Ямар үр дүнтэй ирэв?

-АНУ-д Эрүүл мэнд, спортын сайдаар ахлуулсан баг айлчлал хийлээ. Энд гурван үндсэн чиглэлээр ажилласан. Эхний зорилго нь В, С вирусийн эсрэг хамгийн сүүлийн үед гарсан, олон улсын хатуу хяналттай улс орнуудад зөвшөөрөгдсөн эмийг Монгол Улсад оруулж ирэх боломжийг хэлэлцэх, тодорхой тохиролцоонд хүрэх зорилго байсан. Түүнчлэн В, С болон бусад вирусийг эмчлэхээс гадна оношлох, сүүлийн үеийн өндөр түвшний аппарат, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр Монголд оруулж ирэх, эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулж, өвчилсөн хүмүүсээ нарийн оношилж, судлах талаар холбогдох байгууллагынхантай уулзахаар төлөвлөсөн. Гурав дахь зорилго нь Стэнфорд, Беркли их сургуулийн эрдэмтэдтэй уулзаж, Монгол Улс дахь элэгний өвчлөлд олон улсын анхаарлыг хандуулах, тодорхой хөтөлбөр танилцуулах, дэлхийд нэр хүндтэй их сургуулиудын эрдэмтэдтэй энэ чиглэлээр хамтарч ажиллахаар ярилцсан. Олон улсын төсөл, сангуудын анхаарлыг энэ чиглэлд хандуулах зорилготой уулзалтууд хийлээ.

Өмнө нь АНУ-ын “Гилеад Сайнсес” (Gilead Sciences) компанийн Sovaldi (Софосбувир) эмийг Монголд нэлээд маргаантай бүртгэж авсан. Америктаа 84 мянган ам.доллараар зарагдаж байсан эмийг Монголд 900 ам.доллараар нийлүүлэхээр эхний тохиролцоо хийсэн. Одоо түүний дараагийн шатны эм болох “Harvoni”-г Монголд бүртгүүлэх, нийлүүлэх тухай яриад эхэллээ. Үнэ ханшийн хувьд хэд байхаар тохиролцов?

-“Sovaldi” эмийг бид өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн. “Гилеад Сайнсес” компани Америктаа 84 мянган ам.доллараар борлуулж байсан энээмийг Монгол улсад курс буюу гурван сарынх нь эмчилгээнд шаардагдах эмийг 900 доллараар оруулж ирэх боломжийг олгосон. Энэ нь Гүрж, Египет, Португал, Монгол зэрэг улсад дээрх компаниас онцгой нөхцөлөөр олгох тохиролцооны дагуу хийгдсэн ажил байсан. Бид энэ эмийг бүртгээд удаагүй байтал дараагийн шатны “Harvoni” хэмээх шинэ эм өнгөрсөн оны сүүлээс олон улсын эмийн зах зээлд маш онцгой үр дүнтэй эмээр нэрлэгдэж, Европын холбоо, бусад хөгжилтэйулс орнуудад нэвтэрч эхэлсэн. Энэ эмийг үйлдвэрлэсэн “Гилеад Сайнсес” компанийнхантай ярилцаж албан ёсоор тохиролцоонд хүрч чадсан. Өмнөх “Sovaldi” эмэнд өгч байсан онцгой нөхцөлийг “Harvoni” эмэн дээр ижил олгохоор боллоо. Энэ эм бол 94 мянган долларын үнэтэй. Үүнийг бид 99 хувийн хөнгөлөлттэйгээр, гурван сарын курс эмчилгээнд шаардагдах эмийг 940 ам.доллараар Монголд оруулж ирэх боломжтой болж байгаа. Энэ хоёр эмийн ялгаа бий. Өмнөх эм бол Интерферон зэрэг заримэм, тариатай хавсарч хэрэглэж байж үр дүнтэй байдаг. Хэдийгээр бид “Sovaldi” эмийг хямдралтай үнээр нийлүүлсэн ч Интерферон тариа нь өндөр үнэтэй. Тухайн өвчтөндөө гаж нөлөө ихтэй тариа гэдгийг монголчууд мэднэ. Харин сүүлд гарсан “Harvoni” эм нь ямар нэг эмтэй хавсрахгүй дангаар нь хэрэглэдэг учраас элэгний өвчтэй хүмүүсийн талархлыг хүлээж байгаа, 98 хувийн үр дүнтэй эм. Монгол дахь вирусийн бүх хэлбэрт тохирно гэдэг нь судалгаагаар батлагдсан. Энэ эм бол 2-3 сарын хугацаанд С вирусийг устгах боломжтой. Монгол Улс 3 сая хүнтэй. 400-гаад мянган хүнд элэгний А, В, С, Д вирусийн асуудал байна гэхээр нийт хүн амд ногдох өвчлөлөөрөө дэлхийд нэгдүгээрт орж байгаа юм. Бид өнгөрсөн жилүүдэд ДОХ, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчингээд нийгмийн шинж чанартай олон өвчнүүдэд олон улсын байгууллагын туслалцааг авч байлаа. Элэгний өвчлөл, зүрх судасны өвчний дараа нас баралтаараа хоёрдугаарт ордог. Гэтэл энэ эм хавдар, элэгний хатууралд хүрэхээс нь өмнө вирусийг нь устгах юм.

Хавдартай, элэгний хатууралтай болчихвол нас баралтын тохиолдол маш өндөр. Гадаадад эмчлүүлэх, элэг солиулах мэс засалд орох нь асарөндөр өртөгтэй. Зардал чирэгдэл ихтэй байна. Хамгийн их эрсдэлтэй, тулгамдсан 7000-8000 хүний асуудал байна гэж мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэд судлаад гаргасан. Дараагийн ээлжинд эмчлүүлэх шаардлагатай С вирустэй 150 мянган хүний асуудал бий. Би энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд удахгүй танилцуулна. Монголд энэ эмийг эмчилгээнд хэрэглэх бэлтгэлийг маш сайн хангах учиртай. Ажлын хэсэг байгуулж, удирдамж заавар боловсруулж байна. С вирусийг эмчлэх, эмээр хангахажлыг улсын эмнэлгүүдээр дамжуулж, нарийн хяналтан дор хийнэ. Эмчилгээний өмнөх, дундах, дараахь вирусийг тоолох ажлыг давхар хийж байж үр дүнг хянах боломжтой. Хоёроос, гурван сарын дотор л С вирусийг устгах 98 хувийн үр дүн нь харагдах юм. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлбэл 2020 он гэхэд Монголд элэгний С вирусийг бүрэн устгана.Элэгний ийм өндөр өвчлөлтэй, нас баралт ихтэй байсан улс оронд С вирусийг устгаж чадсан дэлхийн бараг эхний улс болохоор бид зорьж байна.

Тухайн компанийн зүгээс тодорхой шаардлага тавьсан. Улсын төсөвт эмийн өртгийг суулгах, эмзэг бүлгийнхнийг хамруулах гэх мэт болзол тавьдаг гэж сонссон. Элэгний С вирусийн эмэнд зарцуулах хөрөнгө өнөөгийн нөхцөлд байхгүй гэж үзээд, өөр хямд арга зам хай гэсэн ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан ч гэдэг. Харин та энэ их мөнгийг яаж олох вэ?

-Бусад оронд бол Эрүүл мэндийн даатгалаар нь энэ асуудлыг шийддэг. Манайд даатгалаар энэ эмийг авчих нөхцөл хараахан бүрдээгүй. Цаад компанийн хувьд 99 хувиар хөнгөлж байгаа учраас Монголд тавьж байгаа нөхцөл нь нэг ч доллар үнэн дээр нэмж болохгүй. Өөрөөр хэлбэл арилжааны зориулалтаар ашиглаж болохгүй учраас улсын эмнэлгүүдээр дамжуулна. Нийгмийн бүх давхаргын өвчилсөн хүмүүсийг хамруулах ёстой гэдэг. Эмийн үнийг төлөх чадваргүй хүмүүсийн төлбөрийн асуудлыг Засгийн газар дээр ярьж байгаа. Тооцоо судалгаагаа хараахан эцэслээгүй байна. Ерөнхий дүн бий.С вирустэй 150 мянган хүн байна гэхэд эдний хэдэн хувь нь 940 доллараар энэ эмийг авч уух чадалтай вэ. Чадахгүй нь хэд байгааг судалж гаргаж ирнэ. Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулж өвчтөнүүдийн судалгааг гаргах ёстой. Үүнийг хэд хэдэн тестээр хийх учиртай. Нэг нь вирус тоолох. Вирусийг хүн болгон дээр тоолдог аппарат хэрэгсэл өндөр үнэтэй. Тестээр бөөнөөр нь вирусийг тоолж гаргадаг аргачлалууд бий. Тодорхой хүрээнд асуудлыг шийднэ. 150 мянган хүн байна гэвэл 150 сая ам.долларын асуудал бий. Эхлээд төсөвт ямар боломж бийг авч үзнэ. Хоёрдугаарт Олон улсын сангуудад хандахаар ажиллаж байна. Өндөр үнэтэй эм үйлдвэрлэгчийн хувьд олон улсынөмнө үүрэг хүлээдэг. Тийм учраас зарим улс оронд онцгой хөнгөлөлттэй үнээрэмээ олгож байгаа юм. Манайх шиг маш өндөр өвчлөлтэй, жижиг оронд энэ эмийн хүчээр С вирусийг бүрэн устгаж чадвалэм үйлдвэрлэгчийн хувьд ч маш их нэр хүндийн хэрэг тул бидэнтэй хамтарч ажиллаж байгаа юм. Стэнфорд, Берклид нээлттэй уулзалт хийхэд 99 хувийн хөнгөлөлтийн тухай сонсоод, алга ташиж хүлээж авсан. “Монгол Улс сайн байна” гэсэн. Үлдэж байгаа 1 хувийг төлөхийн тулд бид Засгийн газарт асуудал тавина. Олон улсын байгууллагууд, сангуудад хандах ёстой. Засгийн газрын хуралдаан дээр би айлчлалын үр дүнг танилцуулахад сайд нар тодорхой чиглэл өгсөн юм.

Хүүхдүүдэд В-гийн эсрэг вакцин хийж байгаа. Нэгэнт өвчилсөн хүмүүс хэцүү байх л даа?

-В вирусээр өвчлөхгүй байх боломж бий. Өвчилсөн хүмүүст эм байгаа. С вирусээс сэргийлэх вакцин байхгүй. Манайд вирусийнхалдвар авч байгаа тохиолдлууд нь нэгдүгээрт цус цусан бүтээгдэхүүнээр, 1960-1970 оны шприцны шарууд чинь одоо ийм байдалд хүргээд байна.

Элэгний өвчлөл ингэж их гаарахад тухайн үед шприцээ буцалгаж хэрэглэдэг байсан, олон хүнд дамжуулж тарьдаг байсан нь нөлөөлсөн талаар эмч мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Нэг талаар нийгмийн золиос болсон хүмүүс шүү дээ. С вирусийг бас бэлгийн замаар дамждаг гэдэг?

-Өвчлөлийн түүхийг аваад үзэхээр үнэхээр иргэдийн буруугаас биш, тухайн нийгмийн нөхцөл байдлаас болж эрсдэл үүссэн байдаг. Энэ тохиолдолд олон улсын байгууллагууд, үйлдвэрлэгч нарын зүгээс харж үзэж байгаа юм л даа. Бэлгийн замын халдварын хувьд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана.

Олон улсын байгууллагуудын зүгээс ДОХ, сүрьеэтэй тэмцэхэд зориулж бидэндмөнгө өгдөг. Гэтэл элэгний С вирусийн хувьд манайх хамгийн өндөр өвчлөлтэй гэдгээрээ тусламж авах боломж байна уу?

-Засгийн газар элэгний өвчлөлд онцгой анхаарч байна гэдэг олон улсын байгууллагуудад сайн мессеж болж хүрлээ. Есдүгээр сард ДЭМБ-ын дээд чуулганд илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Эмүүдээ оруулаад ирвэл есдүгээр сард эхний үр дүн гарах хугацаа. Египет гэхэд л энэ чиглэлээр тусламж авсан байдаг. Манайхыг бодвол хүн ам ихтэй улс. Harvoni эм харинЕгиптэд олгогдоогүй байх. “Sovaldi”эм олгогдсон. Энэ хөтөлбөр таван жилийн хугацаанд хэрэгжээд үр дүн байна, байхгүй, хүмүүс нь эмээ ууж байна, уухгүй байна гэсэн олон асуудал бий л дээ. Гэхдээ тэдэнд шаардлагатай мөнгөний нэлээд нь олон улсын төсөл хөтөлбөрөөс санхүүжсэн байдаг. Манай хувьд хүн амын дундах өвчлөл өндөр ч бусад оронтой харьцуулахад өвчилсөнхүний тоо цөөн шүү дээ. Тийм учраас Монголыг дэмжих нөхцөл бий.Хамгийн гол нь манай эрдэмтэд судлаачид нэг дуу хоолойтой байх учиртай. Зарим нь “Энэ эм чинь ийм хямдхан байгаа юм чинь хуурамч байна” гээд л зарим нь “Монголчуудыг клиник туршилтанд оруулах гэж байна” гээд л байхаар ажилдсайнаар нөлөөлөхгүй.

Иргэдийн зүгээс “Хурдалж болохгүй юм байх даа. Эм хүлээсээр байтал эхнээсээ үхэх нь” гэдэг. Таны бүрэн эрхийн хугацаанд энэ асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна уу?

-Эрүүл мэндийн сайд нь өөрөө очиж асуудлыг шийдлээ. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хэмжээнд асуудал тавигдахаар шийдэгдэхгүй. Бидэнэ ондоо багтааж, эхний үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол руу тээвэрлэх оруулж ирэх схемээ сайн хийх ёстой. Олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллага, төрийн байгууллагуудын ажлыг зөв зохион байгуулах хэрэгтэй байна.

Та ажлаа авангуутаа энэ асуудлыг шүүрч авсан. Тодорхой учир шалтгаан байсан уу?

-Угаасаа шийдэх ёстой асуудал гэдэг нь ойлгомжтой.Зөвхөн Г.Шийлэгдамба, Ч.Сайханбилэг шийдэх гээд байгаа асуудал биш. Өмнө нь олон жил яригдсан сэдэв шүү дээ. Ямар ч өрхөд, хамаатан, садан, найз нөхдийн хүрээнд элэгний асуудалтай хүн байдаг. Нийгэм тэр чигтээ энэ асуудлыг шийдэхэд чиглэсэн байхад эргэлзэж тээнэгэлзэх эрхбайхгүй. Би биш гэхэдхэн нэгэн хүн энэ асуудлыг шийдэх л байсан.

Элэгний Д вирусийн тухай хүмүүс тодорхой мэдээлэлгүй байдаг. Харин таны айлчлалын үеэр энэ тухай яригдсан байна лээ?

-Энэбол сүүлийн үед анхаарал татаж байгаа вирус. Д вирусийг шууд эмчлэх эм гараагүй. Эм бүтээгдэх шатандаа яваа. Д вирусийн эсрэг эмбүтээж байгаа багийнхантай Стэнфордын их сургуульд уулзсан. Сүүлийн нэг жилд ахицтай ажиллаж байгаа юм билээ.Д вирус В вирустэй хавсарч тохиолддог юм байна.

Манайд В-гийн тохиолдол нэлээд их байдаг. Аягүй бол Д вирусийг ялгаж оношлож чадахгүй явдаг юм байна даа?

-Хавсарч тохиолддог вирусууд илүү аюултай, эрсдэлтэй байдаг тухай судлаачид, эрдэмтэд ярьж байна лээ.Олон оношилгооны арга технологи гарч, эмчилгээ үр дүнд хүрч байгаа ч вирус нь түүнийгээ дагаад хөгжиж, өөрчлөгдөж байдаг гэж эрдэмтэд ярьсан. Элэгний эмчилгээнийасуудлыг хүссэн ч эс хүссэн ч олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах замаар л шийднэ. Хардаж сэрдэжцаг хугацаа алдах шаардлага байхгүй.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

“Хүн өөрийгөө нэг л хувь өөрчлөхөд амьдрал боломжоор дүүрэн”

Сөүлийн их сургуульд эмчилгээний сэтгэл судлаачаар ажилладаг И Мин Кюгийн “Хүн өөрийгөө нэг л хувь өөрчлөхөд амьдрал боломжоор дүүрэн” ном олон хэлээр хэвлэгдэж, шилдэг борлуулалттай номоор шалгарч байсан. Би яагаад ингэж амьдарч байна вэ гэж өөрөөсөө асуух үе хүн бүрт л тохиолддог. Ийнхүү сэтгэл хангалуун бус үедээ өөрийгөө ажиглавал хэд хэдэн дүгнэлтэд хүрнэ. Юуны түрүүнд өөртөө асуудал байгааг хүлээн зөвшөөрч ойлгох хэрэгтэй юм байна. Асуудал юунд байгааг ойлгохгүй, асуудал байгааг хүлээн зөвшөөрсөн ч үүнийхээ учир шалтгааныг гаднаас хайж,бусдыг буруутгаж орхивол өөрчлөгдөх аргагүй. Өөрөөр амьдрахыг хүсч байна уу гэж өөрөөсөө асуугаарай. Тийм гэж хариулбал жинхэнээсээ юу хүсч буйгаа олох хэрэгтэй.

Эхлээд биднийг хүрэхийг хүсч байгаа газраас маань тэс өөр чиглэлд хөтөлдөг бодол, үйлдэл юу болохыг таньж мэд. Харин шалтгааныг олсны дараа яах ёстойг энэ номд өгүүлжээ. Үр дүнг өөрчлөхийг хүсч байвал заавал учир шалтгааныг өөрчлөх учиртай гэнэ. Гэвч үүний тулд амьдралаа 180 хэм өөрчлөх ёстой гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ үзэл бодлын нэгхэмийн өөрчлөлт ба үйл хөдлөлийн өчүүхэн өөрчлөлтамьдралыг чиньэргүүлэх хүч гэдгийг зохиогч хэлэхийг хүсчээ.

Шинээр эхлэхэд хэзээ ч оройтдоггүй гэдгийгзохиогч давтан давтан сануулдаг. Агуу их ололт амжилтбол зорилтоо чиглэн системтэйгээр явж, бууж өгөлгүй эцэс төгсгөлгүй хичээсний үр дүн гэнэ. Үг хайрлахгүй магтсан хүмүүст хандан агуу ихМикеланджело “Одоогийн түвшинд хүрэхийн тулд хичнээн шаргуу ажилласныг та нармэдсэн бол би огт агуу харагдахгүй байсан” гэж хэлсэн гэдэг. Хөдлөхийн өмнө хүрэх газраа тогтоох учиртай. Өөрөөр хэлбэл зорилго тодорхойбол учир шалтгаан хүчтэй болж, зорилгоо биелүүлэх боломж өндөрсөх аж.Том болоод ямар хүн болох вэ гэж томчууд хүүхдүүдээс асуудаг. Зорилго чухал гэж эцэг эхчүүд хүүхдэдээ захидаг ч өөрсдөө болохоор “Болох бүтэхээрээ л амьдаръя” хэмээн амьдралаазөнд нь орхидог. Зорилготой болсны дарааирэх үүрэг хариуцлагаасхүмүүс түвэгшээдэг. Эрүүл мэндээ бодоодөглөө эрт босоод гүйнэ гэж өөртөө зорилго тавьсан ч өглөө нь ахиад жаахан унтмаар санагдаад, гүйхэд шаардагдах хичээл зүтгэлийг гаргахаас залхуурч орхино.Гэтэл амжилтанд хүрсэн хүмүүсийг судлахад бүгд л хатуу чанга зорилготой, түүндээ төвлөрсөн хүмүүс байжээ.

Авирч чадахгүй мод руугаа харах ч хэрэггүй гэсэн зүйр үг байдаг гэнэ. Энэ нь монголчилбол “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэгтэй дүйх утга. Хязгаар,хүрээнээсээ халих хэрэггүй гэсэн үг. Үнэн сонсогдож байгаа биз. Гэтэл зохиолч авирч ч үзэлгүйгээр авирч чадахгүй мод гэж хэлэх эрх байхгүй гэжээ. Хюндэй компанийн ерөнхийлөгч агсан Жон Жү Ён боломжгүй гэж хариулж байгаа ажилтнуудаасаа “Хийж үзсэн юм уу” гэж асуудаг байжээ.

Алдахгүйгээрамьдрах цорын ганц арга бол юу ч хийхгүй байх. Гэрээсээ гарвал бүдэрч унаж, машинд шүргүүлж болно. Гэхдээ тэглээ гээд насаараа гэртээ шигддэг хүн үгүй. Түргэн хоолны сүлжээ KFC-г үүсгэн байгуулагч Колонел Сандерс 66 насандаа бизнесээ эхлээд 70 нас нилээн гарч байж баяжсан. Тэрбээр шарсан тахианы бизнес хийхийг хүсч улс орон даяар явангаа хоол хийх аргаа зарахаар чармайжээ.Олон хүн “Хэзээ ч бүтэхгүй” хэмээн “Эртхэн боль” гэж зөвлөж байв. Тэрбээр 1009удаагийн татгалзсан хариу сонссоныдараа зөвшөөрсөн хариу авсанаж. Үгүй гэдэг үг сонсох бүртээ “За” гэдэг үг рүү нэг алхам ойртлоо гэж бодохыг зохиолчзөвлөжээ. Олон хүн зорилт гэхээр асар том, алс хэтийн зүйл байх ёстой гэж боддог. Тэгвэл сэтгэл судлаачид биелэх боломжтой зорилго тавихын тулд смарт дүрмийг ашиглахыг зөвлөдөг. Энэ нь тодорхой, хэмжих боломжтой, үйлдэл төвтэй, бодитой, тодорхой цаг хугацаатай байх ёстой гэнэ. Хэзээ нэгэн цагт баян болно гэсэн зорилго байж таарахгүй. Зорилттодорхой байх тусам хүрэх боломж өндөр болно. Жишээлбэл “Би 35 нас хүртлээ 20 сая төгрөг хуримтлуулна” гэсэн зорилго тавьж болно. Жин хасахаар шулуудсан хүн зорилтоо зөвхөн турах гэж тавьсан бол биелэхгүйбайх магадлал өндөр. Харин үүний оронд турах гэдэг хэмжих боломжгүйзорилтыг“Нэгдүгээр сард нэг килограмм, таван сард 5 килограммхасна” гэсэн хэмжих боломжтойзорилт болгон өөрчилбөл биелэгдэхмагадлал нэмэгдэнэ. Үйлдэл төвтэй зорилт байх учиртай. “Найрсаг хүн болно” гэхийн оронд “Өдий хүртэл мэндлээгүй хөршүүдтэйгээ өдөр бүр инээмсэглэн мэндлэнэ” гэвэл өөр байгаа биз. Архинд донтогчдын цуглааны хамгийн гол уриа нь “Зөвхөн өнөөдөр уухгүй байя”. Ерөөсөө уухгүй байя гэсэн шийдвэр нь маш хүнд дарамт болж төлөвлөгөөнөөсөө ухрахад хүргэж болно. Харин үүний оронд “ганцхан өдөр” гэдэг хэрэгжих боломжтой зорилт тавибал архинаас зай барихад амархан. Зорилго тодорхой цаг хугацаатай байх хэрэгтэй юмбайна. “30 насхүртлээ 100 сая төгрөг хуримтлуулна” гэж шийдсэн бол өнөөдөр 1000 төгрөг ч болов хадгалах хэрэгтэй.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

АШУҮИС-ийн судлаачид ялааны нүдэн дээрх бактерийг харах чадалтай боллоо

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Батбаатар “2014 онд гарсан шинэ технологи, дэлхийд тав байдаг тоног төхөөрөмжийн зургаа дахь нь Монголд суурилагдсан” хэмээн гайхуулав.Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд байгуулагдсан лаборатори гэнэ.Монгол судлаачдын үнэ цэнийг дээшлүүлэх, Монгол хүний эх орондоо хийсэн судалгаагхүлээн зөвшөөрүүлэхэд цөм лабораторинь тусална.Энд хүний эрүүл болон өвчтэй эсүүдийг мөнхжүүлж судалж эхэлжээ. Мөнхжүүлнэ гэдэг нь -80-200 хэмд хөлдөөж хадгалдаг аж. Онолын хувьд хүнийг хөлдөөгөөд, зуун жилийн дараа амьдруулж болох уу хэмээн лавлахад боломжтой гэж судлаачид хариуллаа. Түүгээр ч барахгүй хүний нэг эснээс бүрэн бүтэн хүн гаргаж авах ирээдүй бийг ч дурдав.Эсийн банктай болж, эсийг гүн хөлдөөж хадгалахболжээ.Мэдрэлийн эс, арьсны эсүүдийг тусад нь ялгаж аваад эмийн бодис хэрхэн үйлчилж байгааг судалж буй. Хавдрын болон чихрийн шижингийн эсүүдийг судалснаар яавал зөв эмчлэх аргыг олох аж.“Генийн дарааллыг уншина” л гэнэ. Өвчтэй хүмүүсийг генийн түвшинд оношлох боломжтой болжээ. Өвдсөн хүний удмын тогтолцоонд нь гажиг байна уу гэдгийг тодруулаад, эмчлэх арга замыг тодорхойлно гэсэн үг.

Даралт ихдэх, чихрийн шижин, хавдарөвчний генийг нөхцөлдүүлэхямар ген давамгайлж байгааг тодорхойлчихвол хожим ямар өвчинд өртөх эрсдэлтэйг нь хэлчихнэ. Анжелина Жоли ийм таамаглалындараа хөхний хорт хавдартай болохоос сэргийлж, хөхөндөө мэс хүргэсэн билээ.“Оношийн зөрүү их гардаг. Монголд оношлуулаад, Солонгост очоод үзүүлэхээр оношийн зөрүү 60 хувь гардаг” гэнэ. Харин техник технологийн буянаар энэ зөрүү багасах вий.Амьд эсийн бүтцийг алдагдуулахгүйгээр нэг нано метрийн нарийвчлалтайгаар харах боломжтой. Нэг нано метр гэдэг нь мм-ийг сая хуваасантай тэнцэх хэмжээ. Ялааны нүдэн дээр наалдсан бактеруудыгхарж чадна л гэнэ шүү.Гепатит В, С-гийн ачааллыг тооцдог байсан бол халдвар авсны дараа вирус идэвхжиж байгаа эсэхийг ялгаж чаддаг аппараттайболжээ. Хямралаас өмнөхөн амжиж эднийх цөм лабораторитой болсон аж. БСШУЯ-наас4,4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, сургууль өөрөө нэг тэрбумыг гаргасан аж. Цөм лабораторитой болсон учраас тус сургууль судлаач эрдэмтэн багш нарынхаа инновацийн төслүүдийг дэмжих зорилгоор АШУҮИС-ийн Шинжлэх ухаан Технологийг дэмжих сантай болжээ. Тус сангаас хорь гаруй төслөөс шалгарсан дөрвөн төсөлд500 сая төгрөгийн санхүүжилт олгох юм.Шалгарсан дөрвөн төслийн судлаачдын нэг Ш.Чимэдцэрэнтэй ярилцлаа. Тэрбээр АШУҮИС-ийн Эм зүй биологийн сургуулийн бичил эм дархлаа судлалынтэнхимийн багш аж.

-Монгол орны байгалийн гаралтай түүхий эдээс эмийн бодис гаргаж авах технологийг боловсруулах судалгааны ажлын хэсэг байгаа юм. Манай оронд уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг асар олон тооны эмийн ургамлууд, хүч чадал нь тодорхой болсон эм тангууд байдаг. Гэтэл эдгээрийг бид орчин үеийн шинжлэх ухааны түвшинд бүтэц бүрэлдэхүүн хэсгийг нь тогтоож, судлаад энэ эмийн бодисын энэ хэсэг хүч чадалтай, дархлаа сэргээх чадалтай бодис юм байна гээд цэврээр ялгаж, эмийн хэлбэрт оруулах учиртай. Янз бүрийн эмийн бодис дархлаа сайжруулдаг хүч чадал нэмдэг гэж яриад байгаа боловч мөн чанартаа дархлааны ямар эсийн түвшинд очиж нөлөөлж байна гэдгийг бид нотолгоондсуурилсан шинжлэх ухаанаар баталснаар манай эм тан ургамлын гаралтай бүтээгдэхүүн маань дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх юм гэж тэр тайлбарлав.

-Та ямар судалгаа хийж байв?

– Миний хувьд хавдрын иммунологийн чиглэлээр Анагаах ухааны магистрын болон докторын зэргээ хамгаалж байсан. Хавдар гэдэг маань дархлаа хомсдлоос болж үүсдэг эмгэг. Дархлааны байдал хорт хавдрын үедяажалдагддаг юм бэ. Дархлааны урвалын ийм эсүүд нь идэвхиждэг юм байна. Ийм уураг молекулууд нь багасдаг юм байна гэдэг судалгааг бид эмнэл зүйн түвшинд хийж байсан.

-Та судалгаагаа зөвхөн Монголдоо хийж байсан уу. Эсвэл гадаадад суралцаж судалгаа хийх боломж олдсон уу?

-Хэд хэдэн оронд очиж судалгаа хийх боломж надад олдсон. Жишээлбэл Австрийн Мал эмнэлгийн сургууль дээр биднийөдөр тутам хэрэглэдэг хүнсний будааг хордуулдаг хөгц мөөгөнцрүүд нь бидний дархлааны хариу урвалыгдарангуйлдаг гэсэн судалгаагхийсэн. Үүнийг нь хэвийн бичил биетнүүд, бактеруудаар эмчилж болно гэж үзсэн.

-Хөгцтэй ааруул идэх сайн гэж хөгшчүүл ярьдаг байсан?

-Олон талтай л даа.Бидэнд ашигтай ба хортой мөөг зөндөө байдаг. Өнөөдөр бидний хэрэглэдэг шар айраг, талханд исгэгч буюу мөөгийг хэрэглэдэг. Эмгэг төрүүлдэг бичил биетнүүд ч байдаг. Тэдгээр нь бидний хоол хүнсийг бохирдуулдаг. Тэр нь ариутгалын бодист устахгүй явсаар бидний иддэг гахай тахиаг энэ будаагаар бордоод, түүнийг идсэн хүмүүсийн дархлааны тогтолцоонд нөлөөлдөг. Солонгосын Йонсей их сургууль дээрсүрьеэгийн үед хэрэглэгддэг басл нэг эмийн судалгаа хийсэн. Манайх шиг сүрьеэгийнтохиолдол ихтэй газруудад хүн амын бараг 80 хувь нь сүрьеэгийн халдвартай гэж үздэг бөгөөд бидний хэн нь хоёрдогч хэлбэрийн тархины болон бөөрний өөр хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвдөж болох вэ гэдгийг тодорхойлдог оношлуур үйлдвэрлэдэг төсөл дээр ажиллаж байсан. Энэ бүх өндөр хөгжилтэй орнуудын их сургууль дээр явагддаг судалгааны аргууд нь эцэстээ ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэдэг. Технологи боловсруулна. Тэр патентыг бид үйлдвэрлэгчдэд өгнө гэсэн үг.

-Гадаадад манайхан судалгаа хийгээд яваад байсан. Одоо эх орондоо ажиллах боломж нээгджээ?

-Бүгд бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологиуд дээр ажиллаад юм сураад ирсэн гэтэл ирэхээр нь ажиллуулах лаборатори хязгаарлагдмал байлаа.Одоо энэ боломжийг манай сургууль Засгийн газрын тэтгэлгээр нээж өгч байна. Маш их зардал гаргаад гадаадад сурчихсан. Өөрсдөө маш их бүтээл хийсэн залуучууд байна. Гэтэл эх орондоо ирээд ажиллах нөхцөл бүрдээгүй байсныг маш богино хугацаанд бий болгож өглөө. Үе үеийн эрдэмтэн судлаачдын мөрөөдөл байсан ажил.

-Хүмүүсийн дархлаа улам бүр суларч байна гэдэг. Үнэхээр ч биднийг багад ханиад хүрэхэд аарц уухад л дарагдчихдаг байсан. Одоо бол хичнээн ч хүчтэй эм уусан дарагдахаа байлаа?

-Бидэнд дархлаа зохицуулгын алдагдал гэж бий болсон. Багадаа аарц чацаргана уугаад эдгэдэг байсан ньбидэнд нийгэморчноос ирэх стресс бага байсантай холбоотой.Стресс багатай байсан болохоор гаднаас халдвар авсан ч бие хэвийн зохицуулгатай учраас аарц уухад эдгэдэг байсан. Гэтэл одоо цалин мөнгө, хоол хүнсний аюулгүй байдал алдагдсан гэх мэтээр бид маш их стресстэй байдаг. Гар утас гэдэг бидний хэрэглээ ч байнга түүнээсээ хамааралтай болчихсон. Утасгүй явсан ч чихэнд утасдуугараад байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Энэ мэт чинь биднийг байнгын дарамтад оруулдаг.

-Жаахан хүүхдүүд чбас стресст ордог болов уу?

-Гэр бүл, хүүхдэдээ бид цаг зарцуулж чадахгүй байгаа. Хүүхэд зурагт үзээд, утсаар тоглоод саатаад, биднийг ажлаа хийх боломж олгоодбайдаг шүү дээ.Гэтэл тэр бүхнээс хүүхэд аймаар том стресс авдаг. Өвдөхөөрөө бүр үхчих гээд айлгаад байдаг. Яагаад гэвэл ямар ч хөдөлгөөн хийхгүй суухаар хүүхдүүд нийгмийн стресст илүү өртөөд, тэр нь дархлааг ньилүү дарангуйлдаг.

-Хүүхдэд юун стресс байх вэ гэж бид боддог?

-Дархлааны тогтолцоо нь бүрэнбүрдэж чадаагүй болохоорилүү их стресст ордог. Мөөгнийхордлогыг эдгээхэд бактер хэрэглэдэг гэж дээр ярьсан. Бидний хоол хүнсний бүтэц тэр чигээрээ өөрчлөгдсөн. Биднээс дээд үеийнхэн сүү, цагаан идээгээр л амьдардаг байлаа. Гэтэл тийм хэрэглээ байхгүй болсон ч хүүхдээ жаахан өвдөнгүүт антибиотик өгчихдөг. Өөрөөр хэлбэл бидний бие дэх олон бактерууд бидний дархлааг хүчтэй болгодог. Тэрийг нь тэжээдэг юм нь ашигтай бактертай сүү, айраг, тараг, ааруул ээзгий. Энэ хоол хэрэгцээнээс гарахаар өөрсдөдөө байгаа бактераа тэжээж чадахаа болиод, дээр нь нэмээд жаахан ханиад хүрэнгүүт антибиотик хэрэглэдэг. Антибиотик нь хүнд хэрэгтэй хэвийн бичил биетүүдийг устгачихдаг. Хэвийн бичил биетнүүд устмагц дархлаа тогтолцоо ажиллаж чадахаа болино. Энэ утгаараа аяндаа бид дархлаагаа дарангуйлаад өвдвөл хүнд өвддөг. Хүүхдүүдээ анхаараарай. Гэртээ гурав дөрөвхөн хүнтэй харьцдаг хүүхэд цэцэрлэгт орж, хорь, гучин хүүхэдтэй харьцаад эхлэхээр урвал өгч, хамраас нь нус гоожиж халуурах ёстой. Энэ хэвийн урвал. Тэгэнгүүт нь өвдчихлөө гээд гэртээ долоо хонуулаад антибиотик өгөөдцэцэрлэгт нь өгөхөөр ахиад ханиад хүрчихдэг. Гурван удаа ханиад хүрэхээр манай хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй юм байна гээд явуулахаа больчихдог. Зүй нь эхний удаа халуурахад халуун аарц уулгаад, тордоод цэцэрлэгт ньявуулаадбайсан бол улам хүчтэй дархлаатай болох байсан. Надаас хүмүүс “За чи дархлаа судлаач, дархлаа сайжруулдаг эм бэлдмэл юу байна” гэдэг. Би сайн унтаад амарчих, халуун аарц, чацаргана уу. Явган алх” гэхээр тоохгүйэм лнэхээд байдаг гэв.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Дуучин Н.Энхбат: Би 200 гаруй найр хөтөлсөн

Говь-Алтайн дуучин “Хонгорзул”, “Намайгаа дурсаарай”, “Гүнж тогоруу” дуугаараа овоглогдсонН.Энхбаттай ярилцлаа.

-Та хэзээ хотын хүн болчихов?

-2004 онд Улаанбаатар хотын иргэн болсон. Говь-Алтай аймагт 16 жил ажиллаж амьдарсан шүү дээ. 21-хэн настай залуу очиж байлаа.

-Та чинь гавьяат авчихсан байх аа?

-Аваагүй ээ. Гавьяат гэдэг цол надаас жаахан хол, би тэрнээс хөндий явж ирлээ шүү дээ.

-Хотод хэр төвхнөв?

-Хөдөө олон жил болсон. Байр сууриа олох, ахуй амьдралаа төвхнүүлэх гээд нэлээд зүтгэсэн. Дажгүй сайхан болсон.

-Та яагаад хотыг зорих болов. Говь-Алтайд байсан ч та олны сонсдог л дуучин?

-Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын тайзнаасуран бүтээлийнхээ гарааг эхэлсэн. Тэндээс миний бүтээлийг ард түмэн сонсдог гадарладаг, болсон.Амьдралын идэвхтэй үеийг олны массыг дагаж амьдрах ньчухал гэж бодсон хэрэг л дээ.

-Орон нутгийн тайзан дээрээс олны танил болно гэдэг хэцүү дээ. Та үүнийг яаж хийв?

-Хөдөөорон нутгийн дуучид хойд хормойгоороо, урд хормойгоо нөхдөг хүмүүс. Ёстой л халуунд халж, хүйтэнд хөрдөг дуучид. Бидтэнд өөрийгөө хөгжүүлнэ. Өөртөө багшилна. Би нэг л зүйлийг ойлгосон. Хөдөө дуулж болно. Өөрийн гэсэн урын сантай болох нь чухал юм байна гэж. Олон жил мөрөөдсөн. Тэгээд “Хонгорзул” гэдэг дууг 1999 онд дуулж, хит болсон. Араас нь “Гүнж тогоруу”, “Намайгаа дурсаарай”, “Сутай зүгийн нутаг” гээд дуунуудаа дууллаа. Нутгийнхаа хөгжмийн зохиолчдын бүтээлийг түгээх сэн гэсэн зорилготой байсан. Миний дийлэнх бүтээл манай нутгийн харьяат хөгжмийн зохиолч Цэрэндондовын ая байдаг юм шүү дээ. Тэгээд тэр бүтээлүүдийг түмэнд чадан ядан хүргэсэн ухаантай.

-Таны дуулах авьяас байгалийнх, ээж ааваас уламжлагдав уу?

-Хоолой байгалийнх. Гэхдээ миний ээж сайхан дуулдаг хүн байсан. Ажилчин хүн, юм юм л хийдэг байсан. Маш ухаантай, сийрэг хүн байлаа, миний муу ээж.

-Таныг яаж дуучин болгочихов?

-Би бол дуучин болно гэж бодоогүй байсан ш дээ.Хүүхэд байхын сэтгүүлч болно гэж мөрөөддөг байсан. Хавар сэтгүүлчийн сургуульд шалгалт өгнө гэж бэлтгэж байтал Улаанбаатараас Хөгжим бүжгийн элсэлтийн шалгалт ирээд, бид тоглолт хийж үзүүлсэн юм. Маргааш нь захирлын өрөөнд элсэлтийнкомиссын дарга нь “Чи дуучин болох юм байна. Чамд дуулаачийн урилга явуулъя” гэсэн юм.Урилгаявуулсан ч юм байхгүй, хуваарь нь ч ирээгүй. Сэтгүүлчээрээ ч шалгалт өгсөн юм байхгүй хоцорсон юм. Тэгэхэд 1983 онд Монголын радиогийн “Залгамжлагч” радиогоор миний нэг дуу явсан. Манайсургууль дээр радиогийнхон нэвтрүүлэг бэлтгэхээр ирэхэд, би дуулсан юм. Амралт эхлээд хөдөө суманд очсон байхад миний дуу радиогоор явахад их баярласан.

-Та сурагч байхдаасургуульдаа одбайсан уу?

-Ганц нэг дуулдаг л байсан. Гэхдээ би нэг их дуучин болчихно гэж бодоогүй.Биайлын гурав дахь хүүхэд. Эхээс арвуулаа шүү дээ. Арван хүүхэд бор амьдралд л өснө шүү дээ. Би багаасаа биеэ даасан юм. Гуравдугаар ангиасаа зуныхаа амралтаар айлын хүүхэд харж айлынхан надад форм, цүнх, хичээлийн хэрэгсэл авч өгсөн. Аав маань малын эмч. Тавдугаар ангиасаа аавтайгаатарилга, туулгалт, малын цус авах ажилд оролцоод, 75 төгрөг авдаг. Түүгээр ээж маань надад хичээлийн хэрэгсэл авч өгч байлаа. Долдугаар ангиасаа ээжтэйгээ сумын барилга дээр ажиллаж байсан юм. 135 цаас авна. Есдүгээр ангид аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн барилгачид манай суманд ажилласан юм. Нийтийн ахуйн үйлчилгээ барьсан. Тэнд ажиллаж 250 цаас авч билээ. Ээждээ л мөнгөө өгдөг. Нэг удаа харин сээгий малгай авч өмсч байсан. Тэр чиньховор байсан. 250 төгрөгөөр сээгий малгай орос найзаасаа авч өмсч байлаа. Багаасаа л бие даасан учраас хөдөлмөрийн үнэ цэнэ, ажлын амтыг мэдэрдэг. Ажилдаа хоёргүй сэтгэлээр хариуцлагатай хандах ёстойг ясмахандаа шингэтэл ойлгосон доо.

-Яаж дуучин болов?

-Цэрэгт ирээд 1986 ондБүх ард түмний урлагийн үзлэгээр мандан бадарлаа. Хилийн ба дотоодын цэргээс шалгарч солист болсон. Ганцхан цэрэг солистболсон нь би. “Дуулж явна, би” гэж дууллаа. Тэр үедМонголын радиогоор миний энэ дуу “Хүсэлтийн хариу”-гаар явдаг байлаа. Уран сайханч, байлдагч Энхбатын дуулсан “Дуулж явна би” дууг сонсъё гээд захидал ирдэг байлаа шүү дээ.

-Ээж чинь сонсоод их баярласан байх даа?

-Баярлалгүй яахав. Цэргээс халагдаад очиход “Миний хүүгийн дуу радиогоорявлаа” гэж байсан. Намайгансамбльд улирч үлдэх үү гэж байсан л даа. Говь-Алтайн эвлэлийн хорооны дарга залууБүх ард түмний урлагийн үзлэгийн үеэр тааралдаад “Чи халагдаад, Алтайд яваад оч. Эвлэлийн шугамаар сургуульд явуулж өгнө” гэж байсан юм. Би түүнийг нь сонирхоод Алтайд 1988 онд халагдаж очсон.Тэр үеэр Илгээлтийнэзэн залуучуудын улсын хоёрдугаар зөвлөгөөн Алтайд болж билээ. Тэр зөвлөгөөнд дуулж, олондахиулсан юм. Тэгээд чуулга авъя гэсэн. Тэгээд дуулсаар байгаад ирлээ. 2004 оноос хойш чөлөөт уран бүтээлч болсон доо.

-Дуучинхүн дуулаад хоолоо олж идэх боломжтой байна уу. Давхар бизнес эрхлэх үү?

-Юм юмтай л байх ёстой. Зах зээлд хүн ямар боломжтой байна. Түүнийгээ бүгдийг зарцуулдаг.Би юм юм л хийхийг боддог. УИХ-ын гишүүнд бараа болж явлаа. Бүх л ажилд нь гүйнэ. Би саяханвэб сайт нээсэн. Сэтгүүлчболох мөрөөдлөө хожуу биелүүлсэн гэх юм уу даа. Хэвлэлийн хүрээлэнгийн дээд курс төгсөөд, сэтгүүлч мэргэжлээр ажиллах санаа байна. Мэдээ, мэдээллийн Garag.mn гэж сайт бий. Тэрийг үүсгэн байгуулсан. Энэ чиглэлээрээ ажиллаж байна. Миний үндсэн мэргэжил соёл урлагийн менежер. Удирдлагынакадемидмастер хамгаалж байгаа.Гэхдээ би дарга болохдообиш. Хүмүүс намайг “Чи дарга болох гэж байгаа юм уу” гэдэг. Хүн болгон уул уурхайтай ноцолдох бишмонголчуудын оюун санаатай ноцолдохгүй бол үнэхээр хэцүү байна ш дээ. Улс орны хөгжил дэвшлээс хоцроод яахав гэж өөрийгөө хөгжүүлж яваа юм. Түүнээс бишбидарга болох гэсэн юм алга.

-Энд тэндшүтэн бишрэгчид сонин тохиолдлоор хандах тохиолдол байсан уу?

-Миний дуунууд ихэнх нь ээжийн, бүсгүй хүний тухай дуунууд байдаг. Сайхан л байдаг шүү дээ. Тоглолт дөхөөд ирэхээр “Нөхөртэйгээ энэдуугаар танилцсан. Анхныхаа хүүхдэд нэрийг чинь өгсөн” ч гэдэг юм уу сэтгэлийн үгтэй мэндчилгээ зөндөө л ирдэг байсан.

-Хүн сургуульдсурахаас гадна өөрийгөө яаж боловсруулах ёстой юм бэ?

-Боловсолтой хүн гэжолон сургууль төгссөн, олон дипломтой хүнийг хэлдэггүй юм байна. Ерөөсөө ухаарч чадсан хүн. Өөрийгөөбие, сэтгэлийг хөгжүүлсэн, өөрийнхөө үнэт чанар, давуу байдлаа нээгээд өнгөлж тордсон хүнийг боловсролтой гэх нь байна шүү дээ.

-Таны үнэт чанар юу байна?

-Бихудлааярьдаггүй, хүн хулхиддаггүй, шударга, өөрийнхөөрөө байдаг. Надад худлаа инээд,хуурамч зан байхгүй.

-Та хоёр охиндоо юу өвлүүлж үлдээхийг хүсдэг вэ?

-Би охидууддаа өмч хөрөнгө биш ухаан, боловсрол үлдээхийг л хүсдэг.

-Таны амьдралд ухаарал хайрласан хүн хэр их байв?

-Хүн алдаан дээрээ суралцдаг даа.

-Ер нь дуучин хүн хэр удаан тайзан дээр тэсч үлдэх ёстой вэ?

-Уг нь авьяас тэтгэврт гардаггүй гэдэг. Одоо бол хөл толгойгоо алдсан. Хэн нь дуулаад байгаа юм. Худал үгийг мянга давтвал үнэн, хулхидууг мянга цацвал хит гэдэг болоод байна. Дуучин хүнсоён гэгээрүүлэгч шүү дээ. Тэр сайхан дууны үгийг утга уянгыггүн ухааныг ойлгож түмэнд хүргэх учиртай. Дуулнагэдэг орилжхашгирахын нэр биш.

-Та бясалгал хийдэг үү?

-Би Буддын гүн ухаан, суу билэгт хүмүүсийн хэлсэн үг, туулсан амьдралыг сонирхдог. Б.Лхагвасүрэн гуайтай их ойр, Лоохууз гуай байна. 94 настай хүн. Энэ хүнтэй их ярьж зөвлөгөө авдаг. Зохиолч С.Галсан, Тэрбиш гуай байна. Би хөгшчүүлтэй их ярьдаг.

-Залуу дуучдаас хэнийг тоодог вэ?

-Ариунбаатар мундаг дуучин. Дуучин хүний дууны өнгө, тембэр бүх юм нийлмэл байх ёстой. “Улаанбаатар” чуулгынГанзориг гавьяат цээлхэн сонсголонтой сайхан дуулж байна. Нэг арга барилтай, ижилхэн улсууд бас их байна.

-Танд шавь бий юу?

-Үгүй би нэг их багш, шавь болоод байдаггүй. Гэхдээ хүнд зөвлөх дуртай. Ялангуяа залуу дуучдад “Чи ингэж ажилла”, “Тийм мартагдсан дуу байгаа” гэх мэтээр зөвлөдөг.

-Цагаансараарта хэр их ажилтай байдаг вэ?

-Цагаан сар гэлтгүй биажилтай лбайдаг юм. Дуулахын хажуугаар хурим найр, одон медалийн угаалга хөтөлдөг. Тийм учраас хурим найрыг монгол ахуй, ёс заншил талаас нь хөтлөхийг эрмэлздэг. Сүүлийн үед найр шоу болоод байна. Найр, хуримондоо, шоу цэнгүүн өөр. Төрийн дээд одон медалийн угаалга ч өөр шүү дээ. Тэр чинь төр, түмний хүндэтгэл учраас. Би найрыг дэгтэй, цэгцтэй, өөрийн гэсэн онцлогийнх нь дагуу хөтлөхийг хичээдэг. 200 гаруй найр хөтөллөө. Миний хөтөлсөн хосууд их сайхан явдаг юм. Би ажигладаг. Монголчууд их бэлгэшээдэг шүү дээ. Монгол хүн хүний орон гэрийг авахдаа хүртэл уг удмыг нь хардаг.Тийм учраас бүх талыг нь харж явдаг.

-Та нутагтаа очдог уу?

-Жил бүр очдог. Алтайн уулснадад алтан амь хайрласан. Би аав ээжийгээ шүтдэг, амьд байгалиа шүтдэг. Хадаг мадаг өргөөд байдаггүй. Сайхан тариа будаа цацаад, лусын шавьж хорхойнуудыг хооллож буян болмоор байгаа юм. Түүнээс биш тэр модыг баглаж хүлээд, яах юм.Овоонд хадаг уяж архи өргөөд яах юм. Сайхан сүү сааль, идээ будаа цацаад явбал лус савдаг баясана.

-Дуучин хүнд хоолой чухал. Хоолойгоо хэвээр нь хадгалах гэж өвөрмөц дэг барьдаг уу?

-Байхгүй. Би чинь гадаа гандаж, хөдөө хөхөрсөн дуучин. Хүйтэн ус уугаад дуулж л байна. Яриа дуучин хүнд муу гэдэг. Би чинь дөрвөн цаг, хурим найр хөтлөөд дуулна.Сүүлийнүед миний мөнгөө, цаг хугацаагаа, авьяасаа зарж хийсэнуран бүтээлийг зарим нөхөд дуулаад байна.

-Тэр чинь зохиогчийн эрх энэ тэрээр зохицуулагддаггүй юм уу?

-Зохиогчийн эрх хөгжмийн зохиолч, яруу найрагчид байдаг л даа. Гэхдээ жудаггүй л байхгүй юу.

-Тухайлбал ямар тохиолдол байна?

– Төрмандах гээд дуучин байна аа даа. “Аархал” гээд дуулаад байдаг. Тэр чинь“Намайгаа дурсаарай”-г дуулсан байна. Сонссон улсууд “ Таны дууг зохимжгүй дуулсан байна”, “Таны дууг тоглоод хаячихлаа” гэж байна. Олон хүнхэлж байна. Анхны юм анхныхаараа л байдаг. Тэр хүн надад “Энхбат ахаа, би таны дууг дуулъя” гээд хэлчихэж болно. Жудаг гэж байх учиртай. Бусдын үүрэнд өндөгөө дардаг хөхөө шувуу шиг битгий бай, хөдөлмөрлө зов. Тэгж байж амжилтанд хүрнэ.

-Таны хамгийн их хөдөлмөрлөсөн уран бүтээл юу вэ?

-Бүгдэд нь цаг хугацаа, хөдөлмөр зарцуулдаг даа. “Хонгорзул” дуу арав гаруй жил дуулагдаж байна.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл хийхээр бодож байна?

-Өөрийнхөө хүндэлж явдаг дуучидтайгаа хамтарсан тоглолт хийх бодолтой байгаа. Намраас амжих нь уу. Дуучин хүн сайхан хоолой, авьяастайгаас гадна сайн хүн байх нь чухал. Хүн чанар, хүнлэг сэтгэл гэж байх ёстой. Зарим нь хэт мөнгө хөөгөөд, өндөр тоо хэлээд суудаг. Хэзээ нэг цагт унана шүү дээ.

-Ингэхэд мэдээллийн салбарт хэр орон зай харагдаж байх юм?

–Сэтгүүлч хүн мэдээлэлтэй мэдлэгтэй байж ажиллана. Хөрвөх чадвартай байх ёстой. 1984 онд Говь-Алтайн “Алтайн хөгжил” сонинд анх мэдээ бичиж байлаа. Чандмань сумын ах дүү хоёр илгээлтийн эзэн малчны тухай анхны мэдээгээ бичиж байсан. Аавынхаа ажлын тайлангшөнөжин хамт сууж бичдэг байлаа. Ном их уншина. Найруулан бичих, зохион бичихдээ сайн л байсан. Энэ маш их нөлөөлж байсан байгаа юм.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгчийн бэлгийн чихрийг хүүхдүүддээ өгчихдөг, дээлийн торго нь байж л байна

Зуун нас дөхөж байгаа С.Намсрай эмээтэй хуучлахаар зорьж очлоо. Түүний хань Г.Лувсандандар гуай МУИС-ийн проректор байсан гэдэг. Эмээгийн хүү Л.Хангайг ОХУ-д Элчин сайд байсан гэдгээр нь хүмүүс мэднэ дээ. С.Намсрай гуай багадаа Жанжин Сүхбаатарын нэрэмжит сургуулийн сурагч болж байсан бол хожим С.Янжмаагийн нэрэмжит цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан сонин тохиол бий. Эмээ хүнтэй хуучлах дуртай ч бид унтаж байхад нь очоод “Сонины хүмүүс ирлээ” гээд охин нь сэрээчихсэн болохоор эхэндээ асуултад маань дурамжхан хариулж байв. Эмээ түлхүүрээ бариад шүүгээ рүүгээ алхав. Эмээтэй ярилцах үед байлцахаар ирсэн том охин нь “Ээж шүүгээгээ түгждэг юм уу“ гэхэд “Сервантаа түгждэггүй хэн байсан юм” гэнэ. Эмээтэндээ баавгайтай том том чихэр “жоорложээ”. Настны хүүхдүүд цагаан сард бэлтгэх ажил үүргийн хуваарьтай. Охин Л.Уранцэцэгийн тооцоогоор 200-гаад хүн ирэх жагсаалт гарчээ. Л.Уранцэцэг эгчийн хүү Тэмүүжин бууз, банш, боов дааж авсан. Тэр мянгаад бууз, дээр нь бас банш бэлтгэсэн гэнэ. Харин “Хүмүүсийн гар дээр тавих бэлгийг Хангай, Үрлээ хоёр дааж авсан” гэсэн.

Намсрай гуай та Сүхбаатар аймгийн хүн гэл үү?

-Тийм. Бүр Сүхбаатар сумынх. Чи чинь аль аймгийнх билээ?

Улаанбаатарт төрсөн л дөө. Сүхбаатар сумыг өмнө нь ямар хошуу гэдэг байсан бэ?

-Ёст бэйсийн хошуу гэдэг байсан юм даа.

Таныг 1917 онд төрсөн гэж сонслоо. Таныг багад хүүхдүүд юугаар тоглодог байв?

-Чулуугаар л тоглоно. Өөр юугаар тоглох вэ дээ. Би багадаа найм, есөн настай сургуульд орсон хүн шүү дээ. Ардын засаг байгуулагдсаны дараахан Сүхбаатар жанжин Ёст бэйсийн хошуунд очиход хошуу ноён ембүү барьж угтсан юм билээ. Ембүүг нь эргүүлээд ноёндоо өгч сургууль байгуулахдаа хэрэглээрэй гэж захижээ.

Та тэр сургуулийнх нь анхны сурагч гэсэн үү?

-Анхных арай биш. Хоёрдугаар ээлжинд нь орсон юм. Эхний сурагчид бараг ангиараа гавьяат болчихсон шүү. Манай тэр сургуулийг төгссөн Далхжав гавьяат багш, Банзрагч, Нямаа гээд олон хүнгавьяат болцгоосон.

Аав, ээж тань ямар хүмүүс байсан бэ?

-Хөдөөний малчин л байхгүй юу.

Хэр их малтай байв?

-Цөөхөн малтай, олон хүүхэдтэй айл байлаа. Есөн хүүхэдтэй айл байсан даа.

Та хэд дэх хүүхэд нь вэ?

-Дөрөв дэх хүүхэд нь. Нэг айлаас заавал нэг хүүхэд сургуульд авна гэхээр нь тэр олон хүүхдээс намайг явуулсан юм билээ. “Муугаараа буцаад ирж магадгүй” гээд. Тэгсэн чинь буцаж ирэх нь байтугай харин бүр сургуульд нь таарч тохироод яваад өгч. Эмээ нь одоо зөнөж байгаа юм уу ухаан их муудаж байна. Түүнээс биш насаараа багшилсан хүн шүү дээ.

Одоо Намсрай гуай Цагаан сар болох гэж байна. Таныг багад монголчууд Цагаан сарыг хэр өргөн тэмдэглэж байв?

-Үгүй яахав дээ, хөдөөний улсууд морьтой давхиж ирээд хөгшин улсуудтай золгоно. Тэр үед бэлэг сэлт гэж байх биш хадаг байвал бариад байхгүй бол зүгээр золгоцгоогоод, давхиад давхиад явчихна.

Орж ирсэн хүүхдүүдэд юу өгдөг байсан бэ?

-Боорцог өгвөл өгнө үгүй бол үгүй. Хөдөөний улсууд чинь хөөрхий минь юугаа өгөх вэ дээ.Тэр үед чадалтай улсууд нь хэдэн малтай байсан юм байгаа биз. Бүгдээрээ адилхан ядуу. Хорь, гучин малтай бол заяа. Тийм л байцгаасан.

Ууц тавьдаг байсануу?

-Байхгүй ээ байхгүй. Би ер нь Цагаан сар нутагтаа гаргаж үзээгүй. Жаахандаа нутгаасаа гарсан болохоор мэдэхгүй байна. Бага сургуулиа төгсчихөөд,1937 онд шууд Багшийн сургуульд орсон шүү дээ.

Лувсандандар гуайтай хэдийд танилцав?

-Багшийн сургуульд байхдаа 18-тай танилцсан.

Нөхөр чинь бассурч байсан уу?

-Тийм сурч байсан.

Энэ үеэр том охин Уранцэцэг ярианд оролцов:

-Ээж тэгж ярьдаг байсан. Энэ хоёрыг сурч байхад нормын дээл өгдөг байж л дээ. Тэгсэн чинь ээжийн дээл томдоод, аавынх арай гоё харагдаад, “Энэ дээл чамд таарах юм байна” гээд хоёулаа дээлээ сольж танилцсан гэсэн.

-Энэ Уранцэцэг багшийгаа танихгүй юу. Чи аль сургууль төгссөн юм бэ?

Танихгүй л дээ.

-Энэ Уранцэцэг чинь МУИС-ийн сэтгэл судлал, сурганы багш хүншүү дээ.

Хангай гуайг л Орост элчин сайд байсан гэдгээр нь хүмүүс мэддэг дээ?

-Хангай чинь миний отгон хүү шүү дээ.

Хангай гуай ямар хүүхэд байв?

-Хамгийн бага нь гээд эрх амьтан байсан. Нөхөр маань ЗХУ-д манай ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллахаар болоод би дөнгөж Хангайгаа төрүүлээд дагаж явж байлаа.Миний хүү чинь орос цэцэрлэгт байж байгаад сүүлдээ орос сургууль дамжсаар байгаад төгссөн. Анх аав нь очсон, сүүлд нь миний хүү Элчин сайд болчихдог байгаа даа. 14 хоногтой Москвад очиж байсан хүн чинь.

Та хэдэн хүүхэд төрүүлсэн бэ?

-Дөрөв.Уранцэцэг, Батмөнх, Булган, Хангай. Булганыг танихгүй биз дээ, миний хүү. Гадаадын жуулчдыг үйлчлэх газарт ажиллаж байсан даа.

Эмээ та хүүхдүүддээ өндөр боловсрол эзэмшүүлжээ. Лувсандандар гуай та хоёр одоогийнхоор бол төрийн томчуудыг их таньдаг байжээ. Янжмаа гуайнхтай айл байсан гэсэн үү?

– ЭМЯ-ны урд тал дэнжирхүү газар байсан юм. Тэрний урд тавдугаар хорооны халуун ус гэж байсан. Тавдугаар хорооны дэнж дээр Сүхбаатарын гэргий Янжмаа, хүү Галсан нартай айл байсан. Тэдний баруун хамар хашаанд нь Нацаг гээд их сургуулийн захирал байсан. Нацаг багш гэцгээдэг байлаа. Тэдний хашаанд буугаад Янжмаа гуай, Галсан нартай танилцаад хамар хашаа болохоор орж гардаг болж дотноссон юм.

С.Янжмаа гуай ямар хүн байсан бэ?

-Сайн сайн. Хээгүй, их амар хүн байсан ш дээ.

Та чинь Самбуу гуайг бас таньдаг байсан билүү?

-Нэг сайн танихгүй. Ерөнхийдөө мэдэж байна. Самбуу гуай чинь Зөвлөлтөд элчин байсан. Тэднийх сүүлдээ дөчин мянгатад, 50 дугаар дэлгүүрийн дэргэдэх байшинд байсан юм. Хүү нь Хангайтай хамт их сургуульд нэг ангид байсан.

Дөчин мянгатад тэр үеийн олны танил хүмүүс амьдардаг байжээ?

-Жараад оны эхээр олон сайхан байшин баригдаад, айлууд нүүж орсон. Албан газрууд байрны оочер бичдэг. Оочерийнхоо дарааллаар хүмүүст байр өгдөг. Тэр дугаараар дөчин мянгатад байранд орсон юм. Тэр байранд их олон нэртэй хүмүүс байсан. Оросын элчин сайдын яамны баруун талд манайх байлаа.

Социализмын үед танайх Цагаан сар хийдэг байсан уу?

-Заримдаа тэмдэглэдэг, заримдаа тэмдэглэдэггүй байсан. Тэр үед Цагаан сар гэж нэг их сүйд болж байсан юм байхгүй.

Одоо бол эмээ дээр цагаан сараар хүн их ирнэ биз?

-Охин Л.Уранцэцэг: -“Өндөр настай болохоор нь бэлгэдлийн шинж чанартай золгодог юм шиг байгаа юм. Манай ээж хий насаараа 98, 99-тэй” гэхэд эмээ: -“Морин жил ноднин өнгөрөөд энэ жил хонь жил гарч байгаа биз дээ” гэж лавлав.

Цагаан сараар Ерөнхийлөгчөөс бэлэгавдаг уу, Ерөнхийлөгчийн бэлгэнд юу ирдэг вэ?

-Хоёр удаа л авсан. Нэг дээлийн өнгө, хагас кг хэртэй чихэр. Тийм люм ирдэг юм.

Тэрийгнь та хүүхдүүддээ тараачихдаг уу?

-Чихрийг нь хүүхдүүддээ өгчихдөг, дээлийн торго нь байж л байна.

Та нийслэлийн тавдугаар сургуулийг байгуулсан гэсэн?

-Тавдугаар сургууль миний сургууль аа. Балжинням гэжзахын худалдаачин хүн өөрийнхөө хөрөнгийг хандивлаж, сургууль байгуулж байсан юм. Жижигхэндан байшин байсан. Одоо миний сургуулийн буурин дээр хүнсний дэлгүүр байгуулагдсан байна лээ. Дараа нь тэтгэвэрт гаран гартлаа цэцэрлэгийн эрхлэгч хийсэн. Тавдугаар сургуулийг мэднэ биз дээ?

Мэднэ мэднэ.

-Улаанбаатар байтугай улсын хэмжээнд манай тавдугаар сургууль дээгүүр байранд орж байна шүү дээ. Тэр үед хүмүүс хүүхдээ сургах дургүй. Гудамжаар явж байж голцуу эрлийз25 хүүхэд цуглуулсан юм. Тэр үед сургуулийн дэргэдэх Наймаачны гудамжинд дандаа хятадууд байсан юм чинь. Миний сургаж байсан хүүхдүүдээс Намсрайжав багш, Батсүх гэж гавьяат Минжүүрийн авгайнар л байх шив дээ.

Тэр үед эмэгтэй захирал цөөхөн байсан уу?

-Байгаагүй, анхныл эмэгтэй захирал. Хотын гүйцэтгэх захиргаанаас Намсрай гэж боловсролын хэлтсийн дарга байсан. Тэр л намайг сонгосон.

Та их л залуудаа захирал болжээ. Богино хугацаанд өөрийгөө харуулж чадсан байна?

-Оргүй сургуулийн овоо босголоо, хэдэн мянган хүүхэд төгсөө биз дээ. Гарзтайюм биш тэр гавьяатаа надад өгчихгүй л юм байна шүү дээ, манайхан чинь.

Та ямар шагналтай вэ?

-Медаль, янз бүрийн юм бий. Боловсролын тэргүүн бий.

Та тэр гавьяатын тэмдгээр яах нь вэ?

-Үр хүүхдэдээ үлдээвэл хэрэгтэй. Хэдэн медаль орхисноос дээр.

Багш нар түмний хүүхдийг сургах гээд өөрийнхөө хүүхдүүдийг орхидог байсан гэж ярьцгаадаг?

-Гайгүй дээ. Манай хүүхдүүд сургуульд оруулаад өгчихөөр өөрсдөө зөнгөөрөө явчихсан. Тэр үед одооныхтой адил хүүхэдтэйгээ зууралддаггүй үе байсан даа.

Та радиогоор голчлон юу сонсдог вэ?

-Сонирхох юм ердөө алга. Улс төр л сонирхоно.

За, сонсоод юу бодогдох юм бэ?

-Төр, засаг л сайхан байгаасай гэж боддог. Ерөнхийлөгч л төр, засгаа сайхан удирдаад явбал болоо шүү дээ.

Одооны удирдагчид сайн удирдаж чадаж байна уу. Таны санаанд нийцэх юм уу?

-Хэн мэдэх вэ. Хэрүүл хийсэн улсууд л байх юм. Эрх тушаал булаацалдсан л юмнууд байх юм байна шүү дээ. Яасан ч сайд, дарга болох дуртай улсууд юм.

Хуучны улсууд өөр байсан уу?

-Хн… тэр сайд, даргаас чинь зугтаана. Болох сонирхол байхгүй.

Танай нөхөр басдээгүүр алба хашиж байсан байх аа?

-Аюулаас хамгаалах яаманд нэгдүгээр хэлтсийн дарга бас байсан. Чойбалсан эд нарыг хамгаалдаг нэгдүгээр хэлтэс гэж тусгай хэлтэс байлаа шүү дээ.

Танд ажилтайгаа холбоотой юм ярьсан удаа байсан уу?

-Юу болж байгаа, яаж байгааг мэдэх ч үгүй. Тэрийг сонирхох сонирхол ч байгаагүй. Өөр өөрсдийн л хийдэг ажлаа хийхээс өөр юм байхгүй.

Сүхбаатарын Галсан гуайг амьд байхад очиход шугамын радиогоо сонсч суудаг сан?

-Хөөрхий дээ. Манай сайн найз байсан юм.

Тэднийд шинэ жилээс өөр ямар баяраар очдог байв?

-Хэдийд ч хамаагүй, өдөр шөнө ч хамаагүй. Эрээ цээр гэх юм байхгүй.

Та цагаан сараар хөл ихтэй байх нь ээ дээ?

-Овоо хэдэн улсирнэ ээ. Цагаансар ч яршиг байнаа. Ядраад байхад түвэг зүгээр.

Таны шавь нараас чинь хүн ирдэг үү?

– Байхгүй бараг цөмөөрөө үхээд дууссан юм чинь. Одоо Намсрайжав багш, Батсүх хоёр л байна. Намсрайжав багшаа танихгүй юу. Нэгдүгээр арван жилийн сургуульд их олон жил багшилсан. Си-1-ээр нэвтрүүлэг хөтөлдөг МоАХ-ны идэвхтэн Даваагийн ээж.

Цагаан сараар их бэлтгэл хийх үү?

-Хүүхдүүд л хийдэг юм. Надад бол хар яршиг. Үзээгүй Цагаан сар биш.

Настай болохоор багын дурсамж тодордог гэж үнэн үү?

-Мэдэхгүй. Нэг их тодорсон ч юм алга. Улам л уймраа болоод байна. Ижий нь ядраад байна аа.

Б.ЯНЖМАА

Гэрэл зургийг

Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Унаж татах нь онгод нь ороод бөө болж байгаа юм биш өвчин гэв

Даваа гаригийн 14 цаг гэхэд Монгол, Японы төвийн хурлын танхим дүүрэн хүнтэй байлаа. Энэ хүмүүс “Эмч, өвчтөн, гэр бүлд зориулсан уулзалт”-д оролцохоор зорьж ирсэн юм. Олон улсын эпилепсийн өдөр “Альфа долгион”, “Epi MON”, “Рефлекс” зэрэг мэдрэлийн эмнэлгүүд болон Монголын Неврологийн нийгэмлэг хамтран энэхүү уулзалтыг зохион байгуулжээ. “Эмч өвчтөн, гэр бүл хамтрахгүй бол өвчтөн ганцаараа энэ асуудлаас гарч чадахгүй” гэж М.Үүрийнтуяа эмч тодорхойлсон. Эпилепси нь ухаан алдаж, татах хэлбэрээр илэрдэг байна. Бага насны хүүхэд халуурч татах, архины шарталтын таталт зэрэгнь эпилепси буюу унаж татах өвчинтэй холбоогүй юм байна. Яагаад унаж татах болов гэсэн асуултыг хүмүүс тавьдаг. “65 хувьд нь тодорхой шалтгаан олж чаддаггүй” гэж Ж.Сарангэрэл эмч хэлсэн. Судалгаагаарнастай хүмүүст харвалтын дараахь эмгэг хэлбэрээр уналт таталт 10 хувь, төрөлхийн гаж хөгжил 8 хувь, тархины үрэвсэл 3 хувь тохиолдсон байна. “Хөдөө орон нутагт мориноос унах тохиолдол элбэг. Хурдан морины уралдаанд бага насны хүүхэдмориноос унаж, тархины гэмтэл авах тохиолдол их. Хамгаалалтын малгай өмсгөх шаардлагатай. Хөгжилтэй оронд хүүхдийг дугуй, ролик унуулахдаа хамгаалалтын малгай заавал хэрэглэдэг” гэж мэдрэлийн эмч нарын гаргасан гарын авлагад дурджээ. Тархины гэмтэл авсан хүн бүр таталт өгдөггүй.Нэг ийм тохиолдол байсан гэнэ.11, 12 насны ах дүү хоёр тоглож байгаад мөргөлдөхөд ах нь түүнээс хойшунаж татдаг өвчтэй болжээ. Гэтэл найман давхраас шуудай элс толгой дээр нь унасан залууд уналт таталт илрээгүй байх жишээтэй. Энэ өвчинд хүн харилцан адилгүй өртдөг хэрэг. Унаж татсан өвчтөний таталтыг хүчээр зогсоох гэж оролдож болохгүй гэнэ. Уналт нь өөрийн жамаар яваад аяндаа зогсдог учраас сэгсчих, зүрхний орчим дарах, массаж хийх гэж оролдох нь гэмтэл учруулж болзошгүй. Харин өвчтөнг хажуу тийш харуулж хэвтүүлээд, цамцны товч, зангиаг суллаж, амьсгалыг саадгүй болгох хэрэгтэй. Таталт 5 минутаас дээш хугацаанд тавигдахгүй бол, богино хугацаанд хоёроос дээш удаа таталт өгвөл эмч дуудах учиртай. Унаж татдагөвчтэй алдартнууд олон байдаг гэнэ. Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский, Альфред Нобель, зураач Ван Гог, Леонардо да Винчи,Ф.Достоевский зэрэг алдартнууд унаж татдаг өвчтэй байсан аж. Унаж татдаг хүмүүсийг бөө болговол зүгээр болно гэдэг өрөөсгөл.Зарим хүн бөө болчихвол зүгээр болно гээд эмээ уухгүй тасалдуулаад, өвчнөө хүндрүүлэх тохиолдол байдаг гэдгийг мэдрэлийн эмч нар сануулсан юм.

ХОВОР ТОХИОЛДОЛД УДАМШДАГ

Монголын Неврологийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, “Рефлекс” эмнэлгийн захирал Ж.Сарангэрэлтэй ярилцлаа.

Сүүдрээс гэрэлд гаръя гэж энэ хурлын үеэр ярьж байна. Манайханунаж татдаг хүмүүсийг группт байдаг, хөдөлмөрийн чадваргүй хүмүүс гэж хараад байдаг. Ийм өвчтөнүүдийн хувьд ямар боломж байгаа вэ?

-Эпилепситэй өвчтөний дөрөвний гурав нь ердийн амьдралаар амьдрах боломжтой. Өөрөөр хэлбэл эмийн эмчилгээгээ зөв хийж, зөв эмээ сонгож, эмчилгээ нь зөв байх юм бол эдгээр хүмүүс, ердийн сургууль суралцаж, их дээд сургуульд сурч, ажиллаж хөдөлмөрлөх бүрэн боломжтой байдаг. Сүүдэрт байна гэдгийн хувьд унаж татдаг өвчнийг тархины хүнд өвчин гэж үзээд, тухайн гэр бүлд ямар нэг унаж татдаг өвчтэй хүн байвал монголчууд харамсалтай нь нууж, хаадаг. Эмч бид энэ өвчин нууж хаахаар халдвартай, аюултай өвчин биш. Харин энэ өвчний талаар илэн далангүй ярилцаж, эдгээр хүмүүст сурч, хөдөлмөрлөх боломжийг нь олгох ёстой гэж үздэг.

Энэ өвчин удамшдаг уу?

-Ховор тохиолдолд удамшдаг. Хэрэв бид унаж татах өвчтэй хүнтэй хамт ажилладаг болэнэ өвчний тухай тодорхой мэдлэгтэй, анхны тусламж үзүүлж чаддаг байх учиртай. Уналт цөөхөн хором үргэлжилдэг тул айж сандарч болохгүй. Энэ өвчний тухайзөв ойлголттой бол тухайн өвчтөний нэг удаагийн хоёр минутын уналт, таталтын улмаас тухайн хүнийг ажлаас халах шаардлагагүй.

Түрүүн таны лекцийн үеэр нярай хүүхдийн таталтын бичлэгийг харуулахад татаж байгааг нь ялгахад хэцүү харагдсан. Өөр ямар нэг шинж тэмдгийг ажиглах боломж бий юу?

-Бага насны хүүхэд цэцэрлэг, сургуульд ороод бусад хүүхдээс оюун, танин мэдэхүйн хувьд хоцорч эхлэхээр эцэг эхчүүдэмчид ханддаг. Яагаад миний хүүхэд бусадтайгаа адилхан шүлгээ цээжилж чадахгүй байна гэх мэтээр. Тийм тохиолдолд оюун болон танин мэдэхүйн өөрчлөлттэй байвал эмч бидцаанань ямар нэг өвчин, уналт таталтын шинж тэмдэг байгаа эсэхийг оношилдог. Уналт таталтын өвчнийг батлах гол арга нь тархины цахилгаан бичлэг хийх.

Нярайн шарлалттай хүүхдүүдэд бичиж өгдөг фенобарбитал эмийн асуудал бэрхшээлтэй байгаа талаар мэдээлэгдсэн. Уг нь Эрүүл мэндийн яамнаас энэ эмийн бүртгэлийн асуудал шийдэгдсэн гэж мэдээлсэн санагдана?

-Одоо бид Монгол эм импэкст хоёр тамгатайбичиг хийжөгч, удаан хугацаагаар эм уух шаардлагатай өвчтөнүүдээ “Ийм тунгаар уух шаардлагатай шүү” гэдгийг урьдчилж мэдээлж байж эмийг нь олгуулж байгаа.

Эмэнд хордсон гэх хүүхдүүдийн зарим эцэг эх одоо ч хүүхдэд нь хордлогын ул мөр үлдсэн талаар ярьж байсан. Хордлого ийм удаан үргэлжлэх үү?

-Хордлогын хэмжээ, хордуулах бодисын тун хэр өндөр байснаас хамаарч эд эс гэмтэж үү, үгүй юу байнгын үр дагавар өгсөн эсэхээс их зүйл хамаарна. Тэр хүүхдүүдийн хувьд тийм хүнд, цаашдаа байнга үлдэх хор уршиг байгаагүй болов уу гэж бодож байна. Би өөрөө шинжилгээ хийгээгүй болохоор тэр талаар тодорхой юм хэлэх боломжгүй байна.

Уналт таталт өвчний хувьд эмийн эмчилгээ 70 хувийн үр дүнтэй гэлээ. Монголын ийм өвчтөнүүдийн хувьд төлбөрийн чадвараас хамаарч ихэвчлэн карбамезапин хэрэглэдэг юм билээ. Зарим эмч энэ эмийг бусад оронд хэрэглэхээ больсон, хэрэглээнээс гарсан гэдэг?

-Карбамезапинийг анх 1960-аад оноос дэлхий даяар хэрэглэж эхэлсэн. Уналт таталтын өвчтэй хүмүүст дэлхий нийтээр нэгдүгээр эгнээний эм хэвээр байгаа. Нэгдүгээр эгнээ гэхээр нэгдүгээр сонголтын эм гэсэн үг. Хэрэв хэсэгчилсэн уналт таталтын өвчтэй өвчтөн ирвэл би хамгийн түрүүнд хамгийн олон жил туршигдсан, хамгийн сайн судлагдсан хамгийн гаж нөлөө багатай, хамгийн хямдэмийг л сонгоно. Хоёр, гуравдугаар сонголтын гээд үнэ өртөг өндөр эмнүүд дэлхийн зах зээл дээр гарч байна л даа. Хэрэв карбамезапинд харшил өгөх, удаан хугацаагаар энэ эмийг уух боломжгүй тохиолдолд өөр эм сонгодог. Хоцрогдсон эм биш одоо ч Герман, АНУ-дяг хэрэгтэй хүндээ энэ эмийг сонгосон хэвээр байгаа. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд ургийн гаж хөгжил багатай эмийн тоонд багтдаг.

Өвтөнүүдэд юузахиж хэлэх вэ?

-Зөв эмчдээ хандаж, уналт таталтын шинж тэмдэг илрэхэд сандарч болохгүй. Яаран сандран тариа, эмийн эмчилгээнд орох шаардлагагүй. Үнэхээр оношоо батлуулсны дараа зөв эмчилгээ эхлүүлэх хэрэгтэй. Хэрвээ зөв оношлоод эмийн эмчилгээ эхэлсэн бол эмээ таслахгүй уугаарай. Ямар нэг хүндрэл бэрхшээл гарвал эм бичиж өгсөн эмчдээ эргэж хандаж байгаарай гэж хэлмээр байна.

Шууд мэс засал хийлгээд, уналтын голомтыг авчихна, эрүүл болно гэж ойлгож болохгүй нь ээ?

-Мэс засал гэдэг аргаа барсан, эцсийн шатны эмчилгээ. Өөрөөр хэлбэл хоёр, гурван төрлийн эм хэрэглээд, эмээр уналт таталтыг зогсоох боломжгүй бол мэс заслын эмчилгээнд шилждэг. Мэс заслаар уналт таталт үүсгээд байгаа тархины хэсгийг зүсч авдаг юм. Тархинд хэрэггүй хэсэг гэж байхгүй. Зүсээд авчихаар тэр хэсгийн үйл ажиллагаа байхгүй болно гэсэн үг. Тийм болохоор энэ хүсэх зүйл биш.

Ийм өвчтэй хүмүүсийн гэр бүлийнхэн юу анхаарах вэ?

-Гэр бүлийн амьдралын дэглэм тухайн өвчтэй хүнд зохицох ёстой. Гэр бүлийн гишүүдэд хэлэхэд ийм өвчтөнийг онцгой хайрлаад энхрийлээд, эрхлүүлээд байх шаардлагагүй. Тодорхой шаардлага тавих ёстой. Харин амьдралын дэглэмтэй байх ёстой. Наад зах нь унаж татдаг хүмүүс хангалттай сайн нойр авах учиртай. Орой нэг нь унтах гээд байхад нөгөө нь телевиз хангинуулаад байж таарахгүй. Баяр наадам болохоор “За ганц хундага яадаг юм” гээд шахаад байж болохгүй.

Хоол ундны хувьд хориглох хүнс гэж байх уу?

-Архины төрлийн бүх ундаанууд хориотой. Өөр хорих юм байхгүй.

МАНАЙ ЭМНЭЛЭГ ДЭЭР ЭПИЛЕПСИЙН БҮЛГҮҮД ХИЧЭЭЛЛЭДЭГ

“EpiMON” мэдрэлийн эмнэлгийн захирал М.Үүрийнтуяатай ярилцлаа.

Танай эмнэлгийн дэргэд эпилепсийн бүлгүүд хичээллэдэг гэж сонслоо?

-Уналт таталт өвчний үед эмийн эмчилгээнээс гадна, эмийн бус эмчилгээ, сэтгэл санааг дэмжих, өөртөө итгэх итгэлийг сайжруулах, тэднийг хөдөлмөрт мэргэшүүлэх чухал.Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээ эмийн эмчилгээнээс дутахгүй үр дүнтэй байдаг. Тухайн хүний сэтгэл зүйд чиглэсэн Эпилепсийн бүлгүүд хичээллэдэг. Өөрөөр хэлбэл манайхан сонирхлоороо нэгддэг. Хатгамал, оёдол, шүр сувд хийдэг нэг бүлэг бий. Тэр бүлгийнхэн хагас сайн өдөр долоо хоногт нэг удаа цуглаад, эмнэлэг дээрээөдрийнхөө цайг хамтдаа уугаад, урлалаа хийдэг. Бид үзэсгэлэн гаргаж, урласан зүйлийг нь борлуулж, орлогоод ээшлүүлэхэд нь тусалдаг. Төрсөн өдөр, шинэ жил тэмдэглэдэг, салхиндхамт гардаг бүлгүүд бий. Арван жилээс дээш таталт өгвөл ой ухаан буурч, анхаарал сулрах, зожиг болох, ганцааралд орно. Хамт олон ажил байхгүй, сэтгэлээ нээх хүн байдаггүй. Тийм учраас тухайн хүнд сэтгэл заслын эмчилгээ хийдэг.

Удаан хугацааны туршид уналт таталттай байсан өвчтөн сэтгэцийн өөрчлөлтөд орох уу?

-Эпилепсийн үеийн сэтгэцийн шинж тэмдгүүд байна. Жишээ нь айдастай болох хэзээ унах бол гудманд унах бол уу, ажил дээрээ унах болов уу гээд санаа зовно. Хүмүүс гудманд унахаар юмыг нь хулгай хийгээд явчихдаг.Тийм учраас унаж татдаг хүн шүү, тусламж дэмжээрэй гэсэн тэмдэглэгээ байх учиртай.

Ийм хүмүүс зан авирын өөрчлөлттэй байдаг уу?

-Байрлалаасаа шалтгаална. Эпилепсийн голомт чамархайн дэлбэнд байрлаж байгаа бол зан авирын өөрчлөлт гарна.Ер нь чамархайн дэлбэнд эпилепсийн 80 хувь нь байрладаг. Энэ үед ууртай догшин, хүнтэй нийцэхгүй, нийгэмд амьдрахад хэцүү, банкинд очоод оочерлосон ч хүнтэй маргалдаад цагдаа сэргийлэх болчихсон явах нь бий. Манай эмнэлэг дээр сургалтууд явдаг. Өвчтөн эмээ яаж уух, ар гэрийнхэн хүнтэйгээ яаж харьцах талаар сургалт хийдэг. Ар гэрийнхэн нь “Манай хүүхэд гэртээ унахгүй сууж байвал боллоо” гэдэг. Энэ буруу. Тэр хүн өөрт тохирсон хөдөлмөр хийх ёстой. Нийт эпилепситэй хүмүүсийн 60 хувь нь группт байдаг гэсэн судалгааны дүн бий. Бүгдийг нь группт хоморголон оруулж болохгүй шүү дээ.

Ямар тохиолдолд эмнэлэгт хэвтүүлдэг вэ?

– Олон жил эм ууж байгаа хүн хоёр жилд нэг удаа шинжилгээ өгөх шаардлагатай, ядраад нойргүйдээд байж болно. Уналт ойртоод байж болно. Тийм учраас жилд хоёр удаа цусан дахь эмийн тунгийн шинжилгээг хийлгээд манай эмнэлэгт хэвтвэл бид хөгжлийн бэрхшээлтэй, таталттай өвчтөнүүдэд хөнгөлттэй үйлчилдэг гэв.

Б.ЯНЖМАА

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Б.Галаарид: Зарим оронд сонины цаасны татварыг, шуудангийн зардлыг хөнгөлдөг, татвараас чөлөөлдөг жишиг бий

Монголынсэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридтай ярилцлаа.

-Улиран сонгогдсонд баяр хүргэе. Шинэ дүрмээ их хурлаараа батлуулаад авсан. Үргэлжлүүлээд ажиллах төлөвлөгөө бэлэн байх?

-Өнгөрсөн хугацаанд ажилласан туршлагадаа үндэслэн дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн. Дүрэмд зарчмын нэг том өөрчлөлт орсон. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бол мэргэжлийн холбоо байх ёстой. Үйлдвэрчний нэгдсэн эвлэл буюу хөдөлмөрийн харилцаа тусдаа. Үйлдвэрчний эвлэлийн хуулиар зохицуулагдсан тусдаа хараат бус бүтэц байх ёстой. Өөрийн зохицуулалт буюу ёс зүйн асуудал мөн тусдаа хараат бус байх ёстой. Ингэж гурван тусдаа юм байж манай салбар харилцан бие биедээ нөлөөлөхгүйгээр эрүүл зөв явах тогтолцоо бүрдэх юм байна гэж бодсоны үндсэн дээр манайх сая дүрэмдээ тусгасан. Мэргэжлийн эрх ашгийг хамгаалдаг, мэргэжлийн холбоо байна гэж томъёолсон. Хэвлэл, мэдээллийн салбарт хөрөнгө оруулж буй хөрөнгө оруулагчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, энэ салбарт ажиллаж байгаа ажилтнуудын мэргэжлийн эрх ашгийг хамгаалдаг холбоо байна. Мэргэжлийн эрхэнд нь халдсан тохиолдолд бид хамгаална. Манай салбарын эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд бид хамгаална гэсэн үндсэн зарчим суулгаж өгсөн.Хоёр дахь өөрчлөлт бол өөрийн бүтэц дотроотөвүүд бий болгосон. Телевиз, сонин сэтгүүл, FM радио, цахим сайтууд, орон нутаг, сургалт судалгаа гэсэн зургаан чиглэлээр төвүүд байгуулаад, төвийн дарга нар маань удирдах зөвлөлөө бүрдүүллээ. Энэ бол шинэлэг алхам. Чиглэл чиглэлээр хариуцсан эзэнтэй үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаа. Өөрнэг давуу тал нь саяын их хурлаар Удирдах зөвлөлийн гишүүд муу ажилласан тохиолдолд жил бүр хуралддаг бага хурлаараа шаардлага хангаагүй гишүүнийг сольдог, Их хурлаар дараагийн дараалалд жагссан хүнийг нөхөн томилдог тогтолцоог бий болгосон. Сураггүй алга болдог,ажил үүрэгтээ хариуцлагагүй ханддаг асуудал байхгүй болно гэж үзэж байгаа.

-Бүтцийн хувьд зохион байгуулалтанд оржээ. Харин сэтгүүлчдийн хувьд хамгийн эмзэг сэдэв болох цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал танаасхолдсон бололтой. Сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл гэж байгаа байхгүй нь мэдрэгддэггүй байгууллага. Юундаа байдаг юм бол?

-Үйлдвэрчний эвлэлийн хуулиа уншаарай гэж би сэтгүүлчдэд хэлдэг. Үүнийг дээрээс зохион байгуулж болдоггүй. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Үйлдвэрчний эвлэлээ байгуулаач ээ. Сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж байж үйлдвэрчний эвлэлээбайгуулдаг юм байна гэж мөн ч олон удаа анхааруулж хэлсэн. Өөрсдөө хөдөлж өгдөггүй юм. Яг үнэндээ Үйлдвэрчний эвлэлийн хуульуншвал бүх юм тодорхой бий. Нэг байгууллагад Үйлдвэрчний эвлэл хэд ч байж болно, хуулиараа. Салбарын үйлдвэрчний эвлэлүүд дээшээ хэвлэл мэдээллийн салбарын төв үйлдвэрчний эвлэлдээ харьяалагддаг.Төв Үйлдвэрчний эвлэл анхан шатны нэгжид байгаа гишүүнийхээ эрхийг шууд хамгаалдаг. Үйлдвэрчний эвлэлийнсалбартай газар ажилтан ажлаас хууль бусаар халагдлаа гэж үзвэл байцаагч явуулаад газардээр нь шалгалт хийх, Хөдөлмөрийн гэрээг нь шалгах зөвлөх, эрхтэй. Тэр битгий хэл шаардлага тавьж, гэрээнд нь өөрчлөлт хийх эрхтэй. Ийм том эрхтэй байгууллага шүү дээ. Ийм байхад манайхан үүнийгээ анзаардаггүй. Байгуулаачээ гэсэн саналыг тавьдаг. Байгуулна гээд гүйж явсан нөхөд сураггүй болчихдог. Удирдлагаасаа айдаг юм уу яадаг юм. Гэтэл дарга, удирдлагад ч Үйлдвэрчний эвлэл ашиг тусаа өгдөг. Үйлдвэрчнийэвлэл байгуулсан газар оны эхэнд гурвалсан гэрээгээбайгуулаад, эрх үүрэг нь тодорхойучраас ажилчидтайгаа зөрчилдөх юмгүйгээр ажил нь харин ч амар урагшилдаг. Үйлдвэрчний эвлэл сайн ажиллаж байгаа газар хөдөлмөрийн бүтээмж 30 хувиар өндөр байдаг гэсэн судалгаа байдаг.

– Та ажлаа өгнө гэж нэг бус удаа мэдэгдсэн. Яагаад гэнэт бодлоо өөрчлөв?

-Сонинд ярилцлага өгөхдөө “Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ажлаа өгнө” гэж хэлсэн. Сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй, хувийнхаа ажилд анхаарна гэсэн том төлөвлөгөөтэй байлаа. Гэтэл их хурал дөхөөд ирэхэд тодорхой хэлбэл хоёр гурав хоногийн өмнөөс“Хэдэн мандаттай юм”, “Та нар хэдээр зарах вэ” гэх мэт хачинсаналууд орж ирсэн. Би их цочирдсон. Зарим нь суудлаа зардаг бололтой юм байна. Ухаан санаанд орохгүй санаа оноо гараад эхлэхэд эргэлзэж эхэлсэн. Миний мэдэхгүй, ойлгоогүй юм явдаг юм байна.Хэд хэдэн газраас янз янзын санал ирээд, манай мандат нэг ширхэг нь 200 мянган төгрөг ч хүрч мэдэхээр нөхцөл сонсогдоод эхлэхээр би ч оволзуур зантай хүн юм байна. “Гурван жил энэ байгууллагыг хараат бус байлгах гэж, улс төрөөс ангид байлгах гэж, мэргэжлийн байлгах гэж зүтгэчихээднамайг яваагүй байхад эд увайгүй загнаж эхлэх нь. Болохгүйюм байна гээдбуцаж нэр дэвшинэгэдгээ зарласан.

-Сэтгүүлчдийн байгууллагад нөлөөтэй байх улс төрчид хичээдэг бололтой. Таны ард ямар нэгэннам хүчин байдаг уу?

-Миний хувьд гурван жил хэцүү өнгөрсөн. Би аль нэг нам руу далдагнаад гүйж чадахгүй юм байна. Хэн нэг улстөрчийг очоод, хормойдож чаддаггүй юм байна. Миний үндсэн зарчимсэтгүүл зүй улс төрөөс зайтай байх ёстой гэж боддог.Зайтай гэдэг нь хоёр тийшээ хараад суухын нэр биш л дээ. Ёс зүй, зарчимгэдэг юм үйлчлэх ёстой гэдэг утгаар өнгөрсөн хугацаанд энэ байгууллагыг хараат бус байлгах гэж хичээсэн. Түүнэс биш надтай мөр зэрэгцэж явсан, итгэл үнэмшил, үзэл бодлоороо нэг анд нөхөд маань төрийн эрх барьж л байна. Оюутан цагийн, ажлын талбарын найз нөхөд, улс төрчид зөндөө л байна. Хэнийг ч гээгүй. Саяын хурал дээрилэрхий хандлага ажиглагдсан.

-Дээхнэ үед ТҮЦбайгуулагдаад, хүн бүр шахам ТҮЦ-тэй болоод, сүүлдээ бүгдээрээ дампуураад дууссан. Ийм юм хэвлэлийн салбарт давтагдах юм биш байгаа. Энэ салбарынхан цуглаад хэн нь юу чадахаа, юугаараа ялгарч төрөлжихөө ярилцаж зөвлөлдөж болохгүй юм байх даа?

-Өмчийн хэлбэрээс хамаарч байгаа юм. Манайхан бараг л 100хувь хувийн хэвшилд тулгуурласан салбар. Үндэсний олон нийтийн телевиз, МОНЦАМЭ, салбарынхэвлэлийг хасвал дандаа хувийн хөрөнгө оруулагчдын нуруун дээр бүх ачаа яваа. Энд мэдээж өрсөлдөөн байдаг. Манай зах зээлийн багтаамж жижиг. Нэг зүй тогтлыг манайхан анзаарахгүй байх шиг. Ерөнхийдөө 500-600 хэвлэл мэдээллийн хэрэгслээс дээш нэмэгдэхгүй байна. Энд ажиллагсдын тоо тав, зургаан мянгаасдавахгүй байна. Дээд хязгаар нь тогтчихсон.Багцлагдаад, хүч хөрөнгөө нийлүүлж, цөөн хүчирхэгхэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх зам руу хүссэн ч хүсээгүй ч явах болов уу. Одоо бол эздийн сэтгүүл зүй манайд бий.Сэтгүүлч хүн нэг сонин гаргаад эзэн нь, нэг сайт байгуулаад эзэн нь. Телевиз байгуулаад эзэн нь. Бусад орны жишиг харвалхувьцаат хэлбэр рүү шилжээд байгаа. Олон хувьцаа эзэмшигчтэй. Хувьцаагаараа эрх мэдлээ хуваарилдаг хэлбэррүү явж байгаа. Олон нийтийн хэлбэр чтүгээмэл. Тэгээд ирэхээр нэгдэх багцлагдах үйл ажиллагаа явах байх. Сайт, сэтгүүл байгуулж оволздог үе байсан. Жижиг кабелийн телевизүүд олноороо байгуулагддаг үеийг өнгөрсөн хоёр жилд туулаад өнгөрсөн. Үүнээс цааш бөөн бөөнөөрөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл шинээр байгуулагддаг үе давтагдахгүй байх.

-Хөдөө орон нутагт хэвлэл төдийлөн хүрч чадахгүй байгаа нь шуудангийн зардал өндөр байгаатай холбоотой болов уу. Сонин нэг талаас харвал бизнес байж болно. Гэтэл нөгөө талд нь олон түмний мэдэх эрхийг хангадаг онцгой төрлийн үйлдвэрлэл шүү дээ. Бусад оронд шуудангийн зардлыг хөнгөлдөг, чөлөөлдөг татаас өгдөг жишиг бий юу?

-Өнгөрсөн хугацаанд Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дүрмээрээ хүлээсэн үүрэг нь гишүүддээ үйлчлэх гэдэг утгаараа зөвхөн сэтгүүлчдэд үйлчилж ирсэн. Одоо бол бид салбарын, мэргэжлийн толгой байгууллага гэдэгт дүрмээ чиглүүлсэн. Бид гурван шаталсан эрх ашиг хамгаалах шаардлагатай болсон. Хөрөнгө оруулагчдын эрх ашиг,хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх ашиг,энэ салбарт ажиллагсдынэрх ашигт үйлчилнэ. Бид яг энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна. Манайд эздийн холбоо олон бий. Энэ холбоодтойхамтарч, эрх ашгийг нь хамгаалахын тулд явах ёстой.Яагаад гэвэл саяын ярьдаг хөнгөлөлтүүд улс орнуудад байдаг. Жишээлбэл зарим улс орон цаасны гаалийн татварыг хөнгөлдөг, зарим ньшуудан харилцааны тээврийн зардлыг хөнгөлж байдаг. Зарим улс орон татвараас чөлөөлдөг гэх мэт зохицуулалтууд байдаг. Жагсаал цуглаанхийж давхихдаа гол нь биш. Харилцан ойлголцож, зөв гарц бий болгох талаар хамтран ажиллахад хэзээд бэлэн.Одоо бол их хурлаа дөнгөж хийгээд байна. Энэ чиглэлээр идэвхитэй ажиллах сонирхол байна.

Б.ЯНЖМАА