Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Эрдэнэчулуун: АСЕМ-ын орнуудын уулзалтыг сайн хийж чадах болов уу гэж санаа зовж байна

Хүний аюулгүй байдлын судалгааны төвийн тэргүүн, Гадаад хэргийн сайд асанЛ.Эрдэнэчулуунтай ярилцлаа.

-Тантай уулзсаных гадаад харилцааны сэдвээр хэдэн сониуч асуултад хариу авмаар байна л даа. Монгол дэлхийн тавцан дээр тоглолт хийх боломж хэр байдаг вэ. АСЕМ-ын орнуудын уулзалтыг Монголд зохион байгуулна гээд байна. Эсвэл Хойд Солонгостой харилцах гүүр болно гэдэг?

-МанайхБНАСАУ-дЭлчин сайдын яамтай. ЗХУ-тай дипломат харилцаа тогтоосны дараа манайхтай дипломат харилцаа тогтоосон анхны улс Ардчилсан Солонгос байсан юм шүү дээ.

-Тэр утгаараа зуучийн үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үзсэн юм уу?

-Харилцаа сайн учраасбид өөрсдөө боломжтой байж магадгүй гэж үзэж байсан. Би тухайн үедээ энэ талаар тэдэнтэй зөндөө ярьж хөөрч, зуучийн үүрэг гүйцэтгэх гэж оролдсон. Цаадуул чинь яг хэрэг дээрээ дургүйцсэн юм шүү дээ. “Бид АНУ-тай шууд хэлэлцээ хийнэ” гэдэг байсан. Зургаан талын яриа хэлэлцээрийн түвшинд эд нар ярьж байгаа. Тэгэхээр Монголын гүйцэтгэх үүрэг маш бага. Бараг байхгүйтэй адил. Би өөрөө хөөцөлдөж байсан учраас болохгүй юм байна гэсэн бодол надад төрсөн.

-АСЕМ-ын орнуудын дээд түвшний уулзалт Монголд хийх нь үнэхээрач холбогдолтой юу?

-Чухал ач холбогдолтой. АСЕМ-ын орнуудын өндөр түвшний уулзалтыг Монголд хийвэл манай нэр хүндэд сайн. Гагцхүү бид үүнийгээ өндөр түвшинд бэлтгэжчадах уу гэдэг л асуудал байна. Яаж алах бол доо гэж би жаахан айж байна. Энэ чинь амаргүй асуудал. Би2003 онд Гадаад хэргийн сайд байхдаа Монголдолон улсын том хурал хийсэн. Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын тавдугаар бага хурлыг санаж байна уу. Тэр хуралд гадаадын 120 улсын төлөөлөгч оролцсон гээд бод. Хоёр жилийн өмнө Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурлыг манайд хийгээ биз дээ. Энэ хуралд би нэг салбар хуралд нь оролцсон. Хурлын зохион байгуулалт тааруусанагдсан. Гурван удаа үг хэлж, санал тавьсан. Хүний санаа оноог авахгүй юм байхчив лээ. Тийм олон улсын хурал гэж юу байсан юм.

-Одоо тэгээд нүдний булай болохгүйн тулд мэддэг чаддаг бүх улсууд нь оролцох ёстой юм биш үү?

-Мэддэг чаддаг улсуудаа энэ ажилдаа татаж оруулдаггүй. Ганц нэг хүнийг оролцуулж л байгаа байх даа. Өөрсдөө бичиг баримтааболовсруулж чадахгүй болохоороо тэтгэвэрт гарсан улсуудаа гуйдагюм.

-Та нардараагийн үеэ бэлтгэсэн юм байгаа биз дээ?

-Бид хүнээ бэлтгэсэн. Намчирхаж болох болохгүй хүмүүсийг тавиад байна л даа. Сайн муу нь хамаагүйхүнээ шургуулахаа л боддог. Одоо ямар улсууд гадаададтомилогдож байгааг хар даа.Урьд нь биднийг юу гэж шүүмжилдэг байсан гэхээр “Өө эд нар ар өврийн хаалгаар үр хүүхдээ оруулчихсан” гэдэг байсан. Одоо тэрнээс дор юм болж байгаа биз дээ. Удам дамжсан малчин гэж байхад яахаараа үе уламжилсан дипломатч байж болдоггүй юм. Харин ч тэр хүүхдүүд нь гадаад явчихсан, хэл сурчихсан, гадаадад биеэ авч яваад сурчихсан. Дээр нь аав ээжийнхээ сайн чанарыг авсанзалуучууд ньсайн дипломатч байж болно шүү дээ.

-Зарим хүний нүдэнд бол та угсаа залгамжилсан хунтайж шиг харагдаа байлгүй?

-Тэгээд юу гэж. Би хичээл зүтгэл гаргаж ажиллаагүй болГадаад хэргийн сайд болтлоо явахгүй байсан. Анх би 1972 онд Гадаад яамандОлон Улсын байгууллагын хэлтэст орсон юм шүү дээ. Яг нарийн яривал хамгийн дороос нь авахуулааддээд түвшинд хүртэл ажилласан. Цалинг нь бууруулахын тулд надад дэд атташе гэж дэлхийд байдаггүй албан тушаал өгч байсан. Дэд атташегаар хичнээн ч жил ажиллав даа. Дараа нь нэг юм атташе болсон. Цалин, албан тушаал нэмэлгүйарваад жил мартчихсан. Гэнэт “Эрдэнэчулууныг чиньмартчихсан байна ш дээ” гэж боловсон хүчний хэлтэст яриа хөөрөө болсон байна лээ. Яагаад миний албан тушаал нэмдэггүй, цол олгодоггүй юм гэж асуудал хэзээ ч гаргадаггүй байсан.

-Тэгэхэд гэр бүлтэй байсан уу.Багацалинтайгэж гэргий чинь шүүмжлээгүй юу?

-Би 1969 онд гэр бүл болсон. Би 600 төгрөгийн цалинтай. Эхнэр 700 төгрөгийн цалинтай. Манай эхнэр Гадаад худалдааны яаманд мэргэжилтнээр орчихсон. Бид Москвад Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн хоёр. Мань хүн эдийн засагчаар төгссөн болохоор болоод л байсан даа.

-Таныг НҮБ-аар бэлтгэгдсэн цөөхөн хүний нэг гэдэг.Ерэн онд та НҮБ-д Монголоо төлөөлж суусан.НҮБ-д ер нь хэр их ажилтай байдаг юм бэ?

– Тэр үед манайхидэвхтэй улс орнуудын нэг. Өдөр шөнөгүй ажилладаг байлаа. НҮБ юугаараа онцлог гэхээр бүгд эрх тэгш. АНУ ч Монгол ч нэг саналтай. НҮБ жижиг орнуудад хамгийн хэрэгтэй. Жижиг орнуудын дуу хоолой НҮБ-д л гардаг байхгүй юу.

-НҮБ-ын даргаар Солонгос хүн ажиллаж байна.Хэзээ нэг цагт Монгол хүн ажиллах ирээдүй бий юу?

-Хэзээ нэгэн цагт болно гэж хэлье. Ойрын 15-25 жилд манайхсонгогдохгүй. Тэрнээс наана манайх нөлөөтэй болох хэрэгтэй.

-Саяхан АНУ-ын компанийн эрх ашиг хөндөгдөхөд АНУ-ын Элчин сайд Мянганы сорилтын сангийн хоёрдугаар ээлжийн мөнгийгөгөхгүй дээрээ тулаад, манай томчуудыг дарамтлах шиг боллоо. Манай хууль дүрэм татварын бодлого олон улсын хэм хэмжээнээсөөр л байх. Тэрийгхаргалздаг ч үгүй юм биш үү?

-Би тэр талаар нарийн мэдээлэлгүй байна. Гэхдээ америкчууд тийм юмнаас сийхгүй. Том улс гэдэг тийм байдаг. Шударга ёс гэдэг юм огт байхгүй. Үүнийг монголчууд эргэцүүлж бодох ёстой. Тухайн үедээ би ярьж байсан. ЗХУ гээд нэг том ахын өвөрт далан жил унтлаа. Одоо нөгөөахын өвөрт орж байна. Ингэж болдоггүй. Монгол Улс нэгэнтээ л бие даасан бодлого явуулна гэж байгаа бол биеэ даасан шиг л даах ёстой шүү дээ. Ийм асуудалд бид анхааралтай хандах учиртай. Тухайн үед Хятад ямар мундаг байв. Хятадын Элчин сайдын түвшний улсууд надад ярьж байсан. Хэрвээ Орост болж байгаа шинэчлэлт өөрчлөлт Хятадад болсон бол зөвхөн Хятадаар зогсохгүй бүх дэлхийд сөргөөр нөлөөлөх байсан гэж. Тэр үнэн. Хятад улс төрийнхөө бодлогоо маш хатуу барьдаг. Гэсэн мөртлөө эдийн засгаа чөлөөлчихсөн. Зах зээлийн эдийн засагторохдоо өөрсдөө бүх юмаа судалж мэдэж байж алгуурхан орж байна. Улс төрөө хатуу барихгүй бол анархи үүснэ. Хятад шиг хүн амтай улсад анархи бий болбол эргэн тойрныг хүйс тэмтрээд хаячихна. Хятадуудын явуулж байгаа бодлого олон талаараа зөв. Өөрийн гэсэн онцлогтой. Өөрийнхөөхөгжил боловсрол соёл, боломжийг харж байж зөв алхам хийнэгэхээсбиш хүний хэлснээр явж болдоггүй л байхгүй юу.

-Та Хүний аюулгүй байдлын судалгааны төвийгтэргүүлдэг юм байна.Ер нь яаж яваад энэ салбар руу орчихов?

– Анх би хүний аюулгүй байдлын үзэл баримтлалтынталаар Нью-Йоркт1990-ээд онд НҮБ-ын дэргэд суугаа Монгол Улсын байнгын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа сонсч байлаа.1990 ондНҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хүний хөгжлийн илтгэлийг гаргаж эхэлсэн юм. Уг илтгэлийн гол үзэл санаа нь хүн төвтэй хөгжлийнтухай юм. 1994 онд гарсан Хүний хөгжлийн илтгэл нь хүний аюулгүй байдалтай холбоотой байсан юм билээ. Хүний аюулгүй байдлын тухай үзэл баримтлалыг дэлхийн хэмжээнд анх цаасан дээр буулгасан ньэнэ болов уу. Энэ үзэл баримтлалын санаачлагч нь Хөгжлийн хөтөлбөрийн Захирагчийн тусгай зөвлөх Пакистаны Сангийн сайд байсанМахбүб Уль Хак гэдэг хүн байсан.

Энэ хүн НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчдийг урьж үзэл баримтлалынхаа талаар танилцуулжутга учрыг нь тайлбарласанюм.Энэ үзэл санаа надад маш их таалагдсан. Хувь хүний аюулгүй байдлын наад захын жишээ гэхэд л оройгудамжинд айдасгүй явдаг байх, машинд дайруулчихвий гэх айдасгүй, нүхэнд унаж гэмтэхээс айдаггүйбайхаас эхэлнэ. Өнөөдөр манайд ямар байгаа билээ. Яагаад хүн төвтэй нийгмийн тухай ярьдаг болоод байгаа юм бэ гэдгийг бас нэг жишээн дээр хэлье. Социализмын үед 1960-аад онд Хрушев дарга АНУ-ыг 20 жилийн дотор хөгжлийн хурдацаараа гүйцэж түрүүлнэ гэсэн зорилт тавьж байсан санагдаж байна. Үнэхээр ган хайгуулалт, нефть олборлолт, улаан буудай хураалтаараа түрүүлсэн нь үнэн.Гэсэн хэдий ч ард иргэдийн аж амьдрал Америкийн түвшинд хүрсэн үү гэвэл үгүй.Хүний аюулгүй байдлын үзэл баримтлал гэдэг нь энэ тухай л ярьж байгаа юм. Манайхан олон хүүхэд төрүүл гээд уриалаад байдаг. Одон өгөхдөө гол нь биш. Хүн амын хөгжлийн бодлого манайд дутагдаад байгаа юм. Юуны түрүүнд ясли, цэцэрлэг, сургууль, багшхүрэлцээтэй байна уу гэдгээ гаргах хэрэгтэй. Ирэх 15 жилд хүн амын өсөлттэй холбоотойгоор хэдэн ясли, цэцэрлэг, сургууль нэмж байгуулах, хэдэн багш бэлтгэх шаардлагатай вэ гэдгээ урьдчилан тооцох шаардлагатай.Ингэж байж лбид зөв голдирлоороо хөгжиж чадна. Уялдаа холбоогүй юм гэж үгүй шүү дээ.Хөгжилтэй орнуудад хүүхэд төрүүл гэж зүгээр ярьдаггүй. Төрөл бүрийн зохицуулалт хийж хүүхэдтэй байх боломжийг нь гаргаж өгдөг юм байна лээ.Зарим газар хүүхдээ харахад эрэгтэй хүн оролцох ёстой. Аав нь хүүхэдтэйгээ гэртээ суух ёстой гэж ажлыг нь зохицуулж өгдөг. Зарим газар эхнэрийг нь хүүхдээ асраадгэртээ суух боломж олгохын тулднөхрийнх нь цалинг нэмдэг.

-Улс төрийн аюулгүй байдал гэхээрээ юуг хэлээд байна вэ?

-Өнөөдөр төр засаг нь ард иргэдийнхээ аюулгүй байдлыг яаж хангаж байна вэ. Тухайн хувь хүн сайхан амьдрахын тулд төр засаг нь юу хийх ёстой юм бэ гээд бодчих ёстой. Хүний аюулгүй байдлыг хангахын тулд улс төрийн байдал тогтвортой байх ёстой. Засгийн газар цэвэр байх учиртай.

-Тогтвортой гэдэг нь юу гэсэн үг вэ. Засаг нь байнга солигдохгүй байх ёстой гэсэн үг үү?

-Үгүй л дээ. Хичнээн ч засаг солигдож болно. Гэхдээ залгамжчанар нь хэвээр хадгалагдах ёстой. ШинэЗасгийн газар гараад өмнөх бүхнээ устгаад, одоо л би Монголын ард түмнийг сайхан байлгах гэж байна гэж ярьж болдоггүй байхгүй юу.

-Уламжлалыг хадгалахын тулд яах ёстой вэ. Урт хугацааны хөгжлийн бодлого тодорхойлох ёстой юу?

-Мэдээж шүү дээ.

-Танай байгууллагаас санаачилсан “Нэг цонхны үйлчилгээ” төсөл орон даяар хэрэгжээд Засгийн газрын нүүр тахалдаг ажлын нэг болсон. Төрийн бус байгууллага Хүний наймаатай тэмцэх хууль хүртэл батлуулна гэдэг том ажил. Яах аргагүй таны нэр нүүр хэрэг болсон л байлгүй?

-Анх 2006 онд “Нэг цонхны үйлчилгээ” бий болгохажлыг авч явах саналыг Швейцарийн хөгжлийн агентлаг надад тавьсан юм. Нэг цонхны үйлчилгээ бий болгохоор найман жил ажиллах зуураа миний санал болгосон Хүн худалдаалахтай тэмцэх санаагтэд бас дэмжижсанхүүжүүлсэн юм. Швейцарийн Засгийн газар Төрийн бус байгууллагуудыг дэмждэг, Монголд хэрэгтэйтөслүүдийг санхүүжүүлдэгтталархаж явдаг. Бид хууль эрх зүйн орчинг сайжруулах, урьдчилан сэргийлэх мэдээлэл иргэдэд өгөх, хохирогчид туслах, хууль сахиулах байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх талаар нэлээд ажил хийсэн.Гурван жил гаруй хугацаанд ажиллаж байж2012 оны нэгдүгээр сард Хүний наймаатай тэмцэх тухайхууль батлуулсан. Энд төрийн болон төрийн бус олон байгууллага оролцсон л доо. Бас Макаогийн Засгийн газартай Монгол Улсын Засгийн газар Хүний наймаатай тэмцэх тухайхэлэлцээр байгуулахад бид тусалсан. Хамгийн гол нь хуулиа хэрэгжүүлээд явах шаардлагатай байнаа. Хоёрдолоо хоногийн өмнө болсон зөвлөлдөх уулзалт дээр хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Бид басЕвропын холбооны дэмжлэгтэйгээр Хүний наймааны эсрэг ажилладаг төрийн бус байгууллагуудын сүлжээ байгуулсан юм. Манай сүлжээнд 19 байгууллага гишүүнээр орсон байгаа.

-Цаашид танд хийхээр төлөвлөсөн ажил байгаа юу?

-Хар тамхины асуудлаар ажиллах гээд тав зургаан жил болж байна. Санхүүжилт олдохгүйбайна. Хэдэн жилийнөмнө байдал өнөөгийнхтэйхарьцуулахад арай л дээр байсан болов уу. Уул нь тэр үеэс урьдчилан сэргийлэхажил хийгээд явсан сан болийм байдалд хүрээ ч билүү, үгүй ч билүү.Хар тамхинддонтож байгаа хүүхэд, залуучуудын тоонэмэгдэж байгаа бололтой.

-Хоол хүнсч хүний аюулгүй байдалтай холбоотой. Хоёр монгол хүний нэг нь жингийн илүүдэлтэй болсон нь том асуудал шүү. Та бол жингээ гайхалтай барьдаг хүн.Тухайлбал та юу иддэг вэ?

-Би хоолны дэглэм нарийн барьдаг хүн биш ээ. Гэхдээ дасал болсон хэдэн зүйл бий. Жишээ нь өглөө босоод алоэ эсвэл зөгийн балтай ус,ходоод цэвэрлэх цай уудаг, хэсэг хугацааныдараа уургийнагууламжтай коктейл эсвэл овьёосны каш иддэг. Витамин уудаг. Дасгал хөдөлгөөн хийнэ. Зав зай л гарвал хөдөлж байх хэрэгтэй. Шведэд судалгаа гарсан байна лээ. Урт наслах хамгийн гол жор хөдөлгөөн. Өдөр сайн хооллодог. Орой зургаагаас хойш мах идэж болохгүй гэдэг.Цагаан гурил, будаа идэхийг багасгах хэрэгтэй юм байна лээ. Тостой ботгирсон шөл уух сайн биш. Ясны шөл сайн. Нэг булууны ясыг нэлээд хоног чанаж шөл гаргах боломжтой байдаг.

-Таны аав Лувсан гуаймаршал Х.Чойбалсангийн нэгдүгээр орлогч байсан гэдэг. Харин ээж тань Эрдэнэ жонон ван Ширнэндамдингийнудмын эмэгтэй. Та бол жинхэнэ элит гаралтай хүн. Харин хүүхдүүдээ дипломатч болгох гэж хичээсэн үү?

-Үгүй дээ.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Ц.Намуун: Шинэ цомогтоо зохихгүй стиль өөртөө наагаагүй, яг өөрийнхөөрөө байсан

“Киви” хамтлагийн дуучин Ц.Намуун анхны бие даасан цомог болох “One moment” цомгоо “Чингис” зочид буудалд болсон хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа. Энд “Киви” хамтлагийн продюссер Б.Ангирмаа, Ц.Намууны өвөө УГЗ Д.Ухнаа гуай мөн цомгийг бүтээсэн “Осеан Грей” продакшны залуус хүрэлцэн ирсэн байлаа. Цомгийн дууны үгийг “Осеан Грей”-гийн санал болгосон “Опозит” хамтлагийн Г.Энэрэл бичжээ. Таван дууны үг бичихийн тулд тэрбээр 20 шахам дууны үг зохиож, Б.Ангирмаагийн шүүлтүүрээр орсон байна. Гэхдээ л Б.Ангирмаа дууны үгэнд сэтгэл хангалуун үлджээ. “Осеан Грей”-гийн залуус тэс өөр мэдрэмжтэй гэх зарим дууны үгийг онцолсон. “Ирээдүй рүү” гэх дуунд хайр сэтгэлийг өөр өнцгөөс мэдэрч, “Сэтгэлээ сейфлэж орхиё” гэх мэт өвөрмөц үг, утга санаа орсон хэмээсэн. Юутай ч цомгийнхоо нэрээр сонгож авсан “Ганц хором” дуу нь “Ганцхан хором ч чамгүйгээр тэсэхгүй нь, бүх л амьдрал ганц хором шиг” гэсэн дахилттай юм билээ. Цомгийн нээлтэд зориулсан мини тоглолтыг “Чингис” зочид буудалд хийнэ гэж продюссер нь мэдэгдлээ. УГЗ Д.Ухнаа гуай “27 жилийн өмнө Москвагаас эмээ нь ийм жаахан юм авчирч байсан” хэмээн гараараа халуун савны дайтай дүрслэн үзүүлж, зээ охиноо өхөөрдлөө. “Би Монголын бүх урлагийн салбарт оролцож, хашгирч гуугалдаг ч эдний ажилд хошуу дүрж байгаагүй. Охин таван настайдаа миний зохион байгуулсан “Бяцхан эстрадын дуучин” уралдаанд морины тухай дуугаар оролцож байлаа. Би урлагт 50 жил болоход нэг цомог, ном байхгүй. Охин маань CD гаргачихаар боллоо” хэмээн өвөө нь хуучилсан юм. Хэвлэлийн хурлын дараа Ц.Намуунтай хэдхэн хором хөөрөлдлөө.


-Анхны бие даасан цомгоо хүлээж авахад ямар мэдрэмж төрсөн бэ?

-“Киви” хамтлаг өмнө нь долоон CD гаргасан байна лээ. Сүүлийн 11 жил тэр болгонд догдолсон. Гэхдээ ганцаараа хийсэн цомгийг хүлээж авахад өөр мэдрэмж төрдөг юм байна. CD-гээ авчихаад эхний өдөр нь сонсоогүй. Хоёр дахь өдөр нь гаргаж ирээд машиндаа сонсоод явсан. Тэгсэн чинь сэтгэл хөдлөөд огшдог юм билээ. Маш гоё санагдаж байсан. Нулимс гарах ч шиг өөрийгөө харах ч шиг сэтгэгдэл төрдөг юм билээ.

-Төгөлдөр хуурчийн хувьд цомогтой болгох нь эмээгийн тань хүсэл гэж Б.Ангирмаа түрүүн хэлэх шиг болсон?

-Ер нь би таван настайгаасаа урлагийн хүн болсон. Төгөлдөр хуурч хүний гол зорилго, мөрөөдөл тоглолт хийх байдаг. Эмээ маань миний тоглолтыг үзэхийг маш их хүсдэг. Төгөлдөр хуураараа олон улсын хүүхдийн тэмцээн наадамд орж, хоёрдугаар байраас авахуулаад Гран при аваад, Монгол Улсын 2001 оны шилдэг хүүхэд болж тодорхой хэмжээгээр эмээ, өвөөгөө баярлуулсан. Тоглолт хийвэл бүр их баярлах байх гэж боддог. Хэзээ нэгэн цагт тоглолт хийнэ.

-Өөрийн чинь мэргэжлийг сонгох гэж гэр бүлийн хэлэлцүүлэг өрнөсөн гэсэн. Багадаа тийм хүн болох юмсан гэсэн мөрөөдөл байсан уу?

-Би багадаа дөрвөн мэргэжилтэй болно гэж ярьдаг байсан. Дуучин хөгжимчин, бүжигчин, загвар өмсөгч. Эргээд харахад мэргэжлийн төгөлдөр хуурч болчихсон. Арван нэгэн жил дуулж, бүжиглэчихсэн. Бас “Монгол модель”-ийн модель. Таван настай хүүхдийн яриа бүгд биелэгдсэн байдаг. Хүсч санаж бодож явбал мөрөөдөл биелдэг гэдгийг мэдэрсэн. Урлагийн хүн болох тухайд өвөө маань урлагийн хүн болохоор намайг олж харсан шиг байгаа юм. Өвөө маань ээж, эгч хоёрыг төгөлдөр хуурч болгох гээд чадаагүй юм билээ. Намайг төрөхөд л гэрт нэг төгөлдөр хуур байсан. Түүнийхээ ид шидийг надаар гаргуулсан юм, ер нь бол. Энэ мэргэжлээрээ бахархдаг. Сонгодог урлаг гэдэг хүн болгоны чаддаг юм биш. Сонгодог урлаг хүнийг хүмүүжүүлж, зөв хүн болгодог гэж боддог.

-Дөрвөн чиглэлээр нэг эмэгтэй ажиллахад хэцүү л дээ. Ихэнх цагаа юунд зарцуулдаг вэ?

-Оюутан байхад хамтлагт дуулна гэдэг хэцүү байлаа. Хичээлээ хийнэ, төгөлдөр хуураа давтана. Шалгалтаа өгнө. Дээрээс нь Киви “Хот лайн”,” Араас чинь тэврэлгүй явууллаа” гээд ид хитүүдээр бөмбөгдөж байсан. Хослуулахад хэцүү. Гэхдээ би өөдрөг үзэлтэн, шантардаггүй, бүгдийг зохицуулаад явдаг л даа.

-Киви хамтлагийн дуунуудаас болоод Намуунааг халуухан бүсгүй гэж хүмүүс төсөөлдөг. Гэхдээ хувь хүнийхээ хувьд ямар эмэгтэй бол?

-Би халуухан гэлтэй нь биш. (инээв) Ямар ч байсан бидний бүрдүүлдэг имиж бол эмэгтэй хүний гоо сайхныг харуулахыг хичээдэг.

-Шинэ цомогтоо Намуунаа өөрийнхөөрөө байж чадсан уу?

-Намуунаа гэж хэн бэ гэдэг дүр төрхийг шинэ цомогтоо харуулсан. Зохихгүй стилийг өөртөө наагаагүй. Яг өөрийнхөөрөө байсан. Хүмүүст өөрийгөө танилцуулж уран бүтээлээ хүргэх маягаар цомгоо цөөхөн хувь хэвлэсэн. Дизайны хувьд ч цүнхэндээ авч явахад амархан шийдэлтэй. Таван дуутай цомхон CD учраас.

-Намуунаагийн хувийн амьдралд ямар нэг өөрчлөлт гарсан уу. Гэр бүлийн амьдрал зохиох нь уу. Ээж болох нь уу гэж фэнүүд чинь сонирхох байх?

-Ука маань ээж болчихлоо. Ука маань надаас эгч шүү дээ. Одоо л амьдрал зохиож байна. Тэгэхээр надад хугацаа байна гэсэн үг.

-Кивигийн бусад гишүүд шинэ цомог гаргахад чинь хэр эрч хүч хайрласан бэ?

-Ука маань цомог гаргасан туршлагатай учраас маш сайн ойлгож байгаа. CD-ныхээ бүх нүүр будалтыг өөрөө хийсэн. Манай хоёр сонсоогүй байж байгаад одоо л сонсч байгаа. Тэр хоёрт маань таалагдсан. Найзууд маань ч “Чи ийм хоолойтой байсан юм уу” гэсэн. Гурвуулаа хоршиж дуулахаар анзаарагдахгүй. Арван жилийн хугацаанд дуулалт сайжирсан.

-Дуучин Намуунаа кинонд тоглосон байна лээ. Гол дүрд тоглох хүсэл бий юу?

-Тэгсэн ш дээ. Хүрлээ ахын кинон дээр хоёрхон хэсэгт гарсан. Кинонд тоглоно гэдэг хэцүү юм билээ. Гол дүрийн санал ирвэл бодож үзнэ. Зохиолоосоо шалтгаална. Үнэхээр авьяас байдаг бол яагаад болохгүй гэж.

-Таны удам сударт нэртэй төртэй Монголын түүхэнд үлдсэн хүмүүс бий. Удам судрынхаа үүх түүхийг сонирхож судалж байв уу?

-Манай өвөөгийн аав Монгол Улсын баатар Данзанваанчиг гэж хүн байсан. Би өвөөгийнхөө ааваар маш их бахархдаг. Бас ийм гэр бүлд төрсөндөө баяртай байдаг. Сайншанд руу очоод ирэх замд өвөөгийн маш том хөшөө байдаг. Тэнд очиж өвөөгийнхөө хөшөөнд мөргөчихөөд ирсэн. Монгол Улсынхаа төлөө тулалдаж, тав шархадсан баатар мундаг хүн байж. Өвөөгөөрөө би бахархдаг. Өвөөгийн амин охин. Эмээ маань эдийн засагч хүн. Тэтгэвэртээ гарсан ч Монголын ахмадын холбоонд үргэлжлүүлж ажиллаад хэзээ ч зүгээр суудаггүй хүн. Би өвөө эмээ дээрээ хүмүүжсэндээ баяртай байдаг. Гол нөлөө үзүүлсэн хүн эмээ маань. Бас их дуу цөөтэй, мэдлэгтэй, даруухан, урлагт их хайртай хүн. Сонгодог хөгжим байнга сонсдог. Дуурийн театрын алтан медальтай үзэгч хүртэл болж байсан. Ээж маань хэлний хүн байдаг. Москвад дунд сургууль, их сургууль магистраа төгсөөд, Парисийн Сорбоны их сургууль төгссөн боловсролтой эмэгтэй.

-Таныг маш их авьяастай гялалзсан эмэгтэй болоход мэдээж эцэг эхийн нөлөө бий. Аавынхаа тухай яриач?

-Аавтайгаа холбоотой байдаг. Манай аав Кабо Верде улсын парламентад ажилладаг. Өндөр боловсролтой, олон хэлтэй хүн байдаг. Маш их бахархдаг. Миний бүх CD, DVD байдаг. Манай аав бүгдийг цуглуулсан байдаг гэв. “Киви” хамтлагийн продюсер Б.Ангирмаа “Үнэхээр чанартай сайн цомог болсон. Дууны үг надад их таалагдсан. Ганцаараа дуулж байгаа болохоор хоолойн цар хүрээ их өөрчлөгдсөн. Дуугаралтын хувьд онцгой содон. Наяад он үнэртээд байх шиг орчин цаг ч ханхлах шиг. Таван дуугаа клипжүүлэх бодолтой байна. “Арвайн үндэс” биднийг дэмжиж ажилладаг. Цомогтоо зориулж мини тоглолт хийнэ. Удахгүй Ука минь ирнэ” хэмээн ярилаа. Цомоггүй үлдсэн “Киви”-гийн ганц гишүүн Аги харин бие даасан цомог гаргах бодолгүй яваа гэнэ. “Чиний цомог хэзээ гарах юм бэ гэсэн чинь манай Агий “Багш аа би цомог хийхгүй” гэж хэлсэн, амар хүн шүү гэж Б.Ангирмаа инээж байлаа.

Б.ЯНЖМАА

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хятадад тусгай тэтгэлгээр суралцах оюутнуудыг энэ сараас сонгон шалгаруулна

Ирэх таван жилд 1000 оюутныг БНХАУ-ын их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдэдтусгай тэтгэлгээр суралцуулахаар боллоо. Монгол Улсын БСШУЯ болонБНХАУ-ынБоловсролын яам хооронд байгуулах “Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахтухайсанамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. БНХАУ-ын Боловсролын яамыг төлөөлж, БНХАУ-аасМонгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолун гарын үсэг зурсан юм. Тэрбээр ярихдаа “Тусгай тэтгэлэгт жил бүр 140 магистр, 40 доктор, 20 бакалавр хамрагдана. Мэргэжлийн хувьд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хэрэгцээтэй хөдөө аж ахуй, мал аж ахуй, геологи, боловсрол, соёл урлаг гэх зэрэг арван чиглэл багтаж байна. Мэргэжлийнчиглэлийг Монголын талын хүсэлтээр харилцан ярилцаж өөрчилж болно” гэв.

Хятад улсын тусламжаар босох 21 сургууль хэзээ баригдахыг лавлахад:

-Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголын талын тавьсан хүсэлтийн дагуу Улаанбаатар хотод 21 сургуулийг барих, өргөтгөх ажлыг энэ жилдэээхлүүлнэ. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээрУлаанбаатарын сургуулиудын орчинг сайжруулахад тус нэмэр болно гэж найдаж байна гэв.Энэхүү санамж бичгийг 2014 онд БНХАУ-ын дарга Си Жиньпиний Монгол Улсад хийсэн айлчлалын мөрөөр байгуулжээ.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Боловсролд зарж байгаа мөнгө тухайн хүнийгсурсан мэргэжлээрээ ажиллаж амьдрахад нь оруулж байгаа хөрөнгө оруулалт юм. Японд сурсан инженерүүдэдэлектроникийн ажлыг өөрөө бий болгоод, аж ахуй эрхлээд явах чадварыг суулгах талаарбид Японы талтай яриад байгаа юм. Хятадын тухайд ч бид магистр, докторт суралцаж байгаа залуучуудаа бие даан хөгжөөд явахуйц сайн сургуулиуд, сайн хөтөлбөрийг санал болгох юм. Дэлхий дахинд сургууль төгссөн хүнд ажил бэлтгэх гэхээсээ ажлаа өөрөө бий болгохцаг үед ирээд байна. Үүнийг мэдлэгийн нийгэмгэж нэрлээд байгаа юм. Олон улсад суралцуулах шалгуур тодорхой байдаг. Япон оюутан элсүүлж авдаг журмынхаа дагуу авдаг. БНХАУ ч оюутан элсүүлэхжурмынхаа дагуу л авч ирсэн. Шинэ шалгуур бодож олох гэхээсээ тухайн сургуулийн шалгууруудыг тавиад явна.Аль болох нэр хүндтэй суралцаж чадах, сурах арга барил эзэмшсэн залуучуудыг сонгоншалгаруулна. БНХАУ-д суралцах оюутнуудын хувьд хоёр зүйлд онцгой анхаарч байна. Нэгдүгээрт сайн сургууль байх. Дэлхийн шилдэг 100-200 сургуульд багтаж байгаа сургуульд хүүхдээ явуулах талаар Боловсролын яамтай нь түлхүү ажиллана. Жишээлбэл ОХУ-д хамгийн нэр хүндтэй сургуульд жил бүр бид арван оюутан тэтгэлгээр сургадаг. Үүн шигээ солилцооны хөтөлбөрийн хүрээнд аль болох нэр хүндтэй сургуулиудруу явуулна. Хоёрдугаарт Хятад улсадболовсруулах салбар, анагаах ухаан, хөдөө аж ахуй, малын түүхий эдийг дахин боловсруулах чиглэлээрбиологи, биотехнологийн хүмүүс амжилт гаргаж байгаа учраас аль болох Хятад оронд ямар салбар түлхүү хөгжиж байна. Бидэнд хэн хэрэгтэй вэ гэдгийг бодолцож сонголт хийнэ. Боловсрол соёлын мэргэжлийг орхигдуулахгүй” гэв. Сонгон шалгаруулалтыг энэ сардаа багтаан хийж эхлэх гэнэ.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах 21 сургууль хаана баригдахыг сайдаастодруулахад: Сонгинохайрхан дүүрэгттаван сургууль, Баянзүрх дүүрэгт гурван сургууль, Хан-Уул дүүрэгт гурван сургуульгэх мэтчилэн төлөвлөсөн. Ажлыг энэ жил эхлүүлнэ гэдэг амлалтыг Хятадын тал хэлж байгаа. Мэдээж үе шаттай явах болов уу. Ямар ч байсан бидний зүгээсгурав дөрвөн ээлжтэй сургуулиудаасаа эхлэхээр тусламж үзүүлж байгаа талтайгаа хамтарч ажиллана. Улаанбаатар хотод гурван ээлжийг алга болгохоор зорьж байна. Газар нь бэлэн, шинэ сургууль барина, зарим нь өргөтгөл барих ч газрууд ч бий гэв.

Буянт-Ухаа хороололд зээлийн хөрөнгөөр сургууль цэцэрлэг барьж байгаа учраас Засгийн газар, хот худалдаж авах эсэх нь тодорхойгүй ажил удаашралтай байна гэдэг. Засгийн газар зээлийн хөрөнгөөр баригдах сургууль цэцэрлэгийг худалдаж авах уу хэмээх сэтгүүлчийн асуултанд Л.Гантөмөр сайд:

-Засгийн газар мэдээж худалдаж авна. Эхний ээлжинд Буянт-Ухаа хорооллын 50 хүүхдийн хоёр цэцэрлэгийг ирэх оны төсвөөс төлөх хэлэлцээр хийгээд Засгийн газарторуулах гэж байна. Буянт-Ухаа хорооллыг барьж байгаа корпорацидалдагдалгүй улсад ч дарамтгүй байдлаар асуудлыг шийдээд явна.Улаанбаатар хот дахин төлөвлөлт хийж, шинэ хороолол барьж байгаа газруудад сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдээрэй гэсэн шаардлага тавьж байгаа. Мэдээж бид төсөвт байгаа мөнгөний хэмжээгээр санхүүжилт хийнэ. Гэхдээ эхлээд барьчих, дараа нь худалдаж авна гэдэг зарчмаар хороолол болгон дээр гэрээ хийгээд явна. Жишээлбэл Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд сургуулийг ийм нөхцлөөр барьчихлаа. Энэ сургуулиа есдүгээр сарын 1-нээс ажиллуулах бэлтгэлээ хийж байна гэв.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Автобусны жолооч нарыг богино долгионы станцтай болгомоор юм

Хуулийг гууль болгодгийн жишээ автобусны чалчаа жолооч нар болж байна. Уг нь жолоо барьж байгаа үедээ гар утсаар ярихыг хориглодог. Гэтэл манайхан жолооны ард гар утсаараа чалчиж явах нь гэм биш зан. Тэр тусмаа олон хүн тээвэрлэж яваа автобусны жолооч нар уг нь утсаар ярьж анхаарлаа сарниулмааргүй байгаа юм. Гэсэн ч жолооч нар гэр бүлийн асуудлаасаа авахуулаад ярихгүй сэдэв гэж алга. Тэд ихэвчлэн “Би энд явна, чи хаана явна” гэж бие биенээсээ асууж лавлахад хамаг цагаа зарцуулдаг. Жолооч нар хэн хаана яваагаа мэдэлцэх нь ажлын шаардлага юм бол таксины жолооч нар шиг богино долгионы холбоогоор хангах хэрэгтэй. Ядаж л яриагаа сонсоод явахад хүн бүр бие биен рүүгээ залгаж, хамаг цагаа барахгүй. Гар нь сулрах байгаа даа. Үгүй бол автобусны жолооч нар бүгд хууль зөрчигч болж, зорчигчид эрсдэлтэй нөхцөлд амь дүйсээр явцгаах нь. Иймэрхүү арга хэмжээ авсны дараач утсаар ярьж хууль зөрчсөн жолооч нарыг зорчигчид шууд мэдээлж, торгуульдаг болж болно. Алийн болгон хууль зөрчиж, өөрийгөө ч өрөөлийг ч эрсдэлд оруулж явах вэ. Ямар нэгэн гарц заавал байж таарна. Жолооч нарыг богино долгионы станцтай болгох зардал лав хүний аминаас үнэтэй биш байлгүй. Жолоочийн зөрчлийг ямар утсаар мэдээлэх вэ?

Б.ЯНЖМАА

Categories
булангууд мэдээ соёл-урлаг

Б.Сарантуяа: Хөлөө жийж суугаад төрсөн өдрийн бэлгүүдээ задлах гоё шүү

Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа “Сэхүүн салхи” төрсөн өдрийн тоглолтоо энэ сарын 20-нд хийх юм. Тэрбээр өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд төрсөн өдрийн тоглолтынхоо тухай хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Төрсөн өдрийн ес дэх тоглолт нь “Монгол бөхийн өргөө”-нд болох аж. Тоглолтод “RANDOM”, “Олонхи” хамтлаг, ҮДБЭЧ, БЦДБЧ-ын бүжигчид, ая зохиогч Б.Ангирмаа, Ө.Хишигжаргал, Л.Насанбуян нар оролцох юм байна. Дуучны энэ удаагийн тоглолт, хэрхэн бүтэж буйг бодитоор харуулах “Сэхүүн салхи тоглолтын тухай” реалити шоу бэлтгэж байна лээ. Б.Сарантуяатай цөөн хором ярилцлаа.

“Өдрийн сонин”-д талархаж явдаг. Орон нутгийн аялан тоглолтын спонсор байсныг ерөөсөө мартаагүй шүү гэсээр дуучин биднийг угтлаа.

-Төрсөн өдөр чинь удахгүй болох нь ээ. Таны хувьд хамгийн мартагдашгүй төрсөн өдрийн бэлгийг хэн өгсөн бол?

-Олон бэлэг авч байсан болохоор ийм бэлэг муу, ийм бэлэг сайн гэж хэлж чадахгүй байна л даа. Анхны төрсөн өдрөөр маань MCS Кока кола бүтэн жилийн хэрэглээний кола үнэгүй нийлүүлж байлаа. Би хоолондоо дарс хийх дуртай. Дарс миний хэрэглээнд дандаа байдаг учраас АПУ компанийнхан бас бүтэн жилийн хэрэглээний “Хатагтай” дарсаа бэлэглэсэн. Хөдөө найр наадамд явахдаа тэр дарснуудаа авч явж билээ. Тэр бол сонирхолтой бэлэг байсан. Сая нэг сюрприз барьсан юм байна.

“United Colors of Benetton”-ы дистрибьютер “Promon trade” компанийн захирал Н.Оюунбат надад хаврын коллекцийн чемодан дүүрэн хувцас болчихоор мөнгөн дүнтэй бэлгийн карт бэлэглэсэн шүү. Нэг удаа бэлгийн карт аваад хамаатан саднууддаа бэлэг аваад таарсан. Одоо би 45 хүрч байгаа юм чинь өөрийгөө хувцаслана гэж бодож байгаа. Маргааш эрт shopping хийнэ. Эмэгтэй хүн хааяа дэлгүүр хэсээд, стрессээ тайлдаг. Би дэлгүүр хэсэх хоббитой хүн биш л дээ. Бас жаахан дутагдалтай. Олдсон дээр нь гялс авчихъя гээд шинэ жилээр тав зургаан хос гутал, шуба авчихдаг. Гэхдээ энгийн үедээ өмсөхгүй л дээ. Хүлээн авалт, улаан хивсний ёслол дээр өмсөхөөр тооцож авдаг. Найз залуутайгаа уулзах, хэн нэгний төрсөн өдөрт очихдоо сайхан хувцаслая гэж нэг их хичээдэггүй. Тоглолтон дээр өмсөх хувцсаа л боддог. Дэлгүүрүүдэд байдаг, энгийн хүн хэзээ ч сонирхохооргүй этгээд, галзуу солиотой загвартай гутлуудыг би л авдаг.

-Эр хүнээс авсан хамгийн том бэлэг гэвэл юу байх вэ?

-Хүүхэд байлгүй дээ (хөхрөв) Гэхдээ хөөрхий минь, Эрхмээгийн аав их гоё бэлэг өгдөг байсан юм аа. “Найз бүсгүй минь болооч” гэж бриллиант шигтгэсэн алтан бөгж бэлэглэж байлаа. Тэрийг мартахгүй шүү. Дээрээс нь Б+С = love гэсэн нимгэн алтан гинж бэлэглэж байсныг би сая зүүлт чимгээ янзалж байхдаа олж авсан. Ерөөсөө гундаагүй, алтан юм чинь гялалзаад байж байдаг юм билээ.

-Сараа төрсөн өдрөө хэд хүртлээ доргио тэмдэглэх болоо?

-Ер нь 50 хүртлээ гандан буурахгүй ш дээ. Хүмүүс намайг төрсөн өдрөө битгий тэмдэглэ гэдэггүй. Харин төрсөн өдрөө тэмдэглээч ээ, яагаад тэмдэглэхгүй байна аа гэцгээдэг. Гоё шүү. Миний ээжийн төрсөн өдөр их гоё болдог. Бид ээжийнхээ төрсөн өдрийг гоё тэмдэглэхийг боддог. Тийм учраас ер нь бол төрсөн өдрөө сайхан тэмдэглэнэ.

-Сарааг зүгээр л нэг эзэгтэй шиг, эр хүнийг хараад амьдрахыг хүстэл нь дурлуулах эр хүн учрах болов уу?

-Толгойд тийм программ суулгах хэрэгтэй юм шиг байна лээ. Тийм хүн хай, Сараа гээд хайлтын систем дээрээ тавиад хүлээгээд сууж байх хэрэгтэй юм болов уу. Заримдаа өөрөө хийчих юмаа ч “Надад туслаач” гэж хэлэх ёстой юм байна. Би болохоор “Аан, би өөрөө хийчихнэ ээ”, “Зүгээр зүгээр өөрөө авчихна”, “Надад байгаа” гэдэг. Тэгэхээр чинь хүн яаж надад туслах вэ дээ. Ер нь хүчирхэг мөртлөө заримдаа сул дорой харагддаг эмэгтэйчүүд л эрчүүдийг өөрийнхөө төлөө хөдөлгөж чаддаг юм биш үү.

-Хэн нэгэн эр хүнээс зүгээр л тусламж гуйх үе байсан уу?

-Байлгүй яах вэ. Ер нь туслалцаа гуйхад нэг ч удаа “Үгүй” гэж хэлж байсан хүн байхгүй шүү. Монгол эрчүүд их хүнлэг. Яахав машины хаалга онгойлгох, сандал тавьж өгөх, хувцас өлгөхдөө муу юм билээ, манай эрчүүд.

-Тоглолтоо яагаад “Сэхүүн салхи”-аараа нэрлэх болсон юм бэ?

-Монголчууд бүгд сэхүүн. Шал арчиж байгаа үйлчлэгч нь хүртэл “Гадуур нь яваарай” гээд загнаад өнгөрдөг. Ажлаа хийхдээ ч эзэн, дор дороо ноён шиг байдаг юм биш үү. Ийм сэхүүн ард түмэн. Тийм учраас “Сэхүүн салхи” гэдэг нь цаг үеэ олсон юм болов уу гэж боддог. Өрөнд орлоо, зээл авлаа л гэнэ. Сайн цаг ирнэ гэж найдаад, монголчууд өөрийнхөө оюун ухаан хүч чадалдаа итгэж , эвтэй найртай байж, Монгол Улсаа хөгжүүлэх аргаа л хайх ёстой шүү дээ. Би бас бодсон л доо. Зүгээр л нэг дурлал энэ тэр гэсэн нэртэй концерт байвал ямар уйтгартай вэ. Сэхүүн салхи гэхээр өөрчлөлтийн салхи ороод ирэх ч юм билүү. Сараа ч өөрчлөгдөөд гараад ирэх юм билүү. Бид тайзан дээр зоригтой шийдэл хийнэ ээ.

-Хүмүүс эдийн засгийн хямрал гэж их ярьж байна. Таны хувьд хямрал болж байгаа юу?

-Хямрал рок попынхон, урлагийнханд нөлөөлсөн гэж би бодож байна. Хямрал нөлөөлсөн учраас шинэ жилээр тэн хагас нь ажилгүй байсан гэж сонссон л доо. Миний хувьд бүтэн баг ажилладаг, менежмент сайтай байсан учраас үнэ ханшийн хувьд ч харьцангуй уян хатан байж, арванхоёрдугаар сарын 25 хүртэл тоглолтоо зохицуулаад, гадаадад монголчуудынхаа урилгаар ч тоглосон. Хямрал надад нөлөөлөхгүй байхуйцаар урьдчилан бэлтгэсэн. Хямрал болно гэдгийг мэдэж байсан. Өглөө босоод валютын ханш хэд байгааг сонирхдог.

-Банкир нөхөртэй байсны ул мөр үү?

-Уучлаарай, манай экс нөхөр банкир байгаагүй юм ш дээ. Гумболдийн их сургуулийг урлаг судлаачаар төгссөн юм билээ. Занабазараар хамгаалсан. Яахав “Голомт” банкны ТУЗ-ийн дарга байсан учраас банкир гэж ойлгоод байдаг болохоос биш. Ер нь мундаг хүн л дээ. Би өөрөө эдийн засагч мэргэжилтэй хүн. ХААИС-ийн сургуулийн нягтлан бодогч, эдийн засагчийн анги төгссөн хүн чинь ханш харалгүй яах вэ. Өмнөдмонголоос тоглолт хийгээч гэж ярихад би юанийн ханш хэд билээ гэдгийг сайн мэдэж байх ёстой. Аль валют нь өндөр ханштай байна тэр улсад очиж тоглоё доо гэж би наргиа болгодог.

-Та үндсэн мэргэжлээрээ хэзээ нэг цагт ажиллах болов уу?

-Үгүй байх аа. Дандаа тоо эргүүлнэ гэдэг уйтгартай ажил шүү. Зохион бүтээгч юм уу. Интерьер, дизайн ч юм уу, хүүхдийн зохиол ч юм уу хийж болно ш дээ.

-Таны тоглолтын өмнө реалити шоу хийх санаа хэнээс гарсан бэ?

-Үүнийг манай “Apple produсtion”-ы захирал Б.Анхтуяа санаачилж, надад хэлсэн. Тоглолтын өмнө хөрөг нэвтрүүлгээс уран бүтээлч хэрхэн ажилладаг, яаж ивээн тэтгэгчтэй, сонин хэвлэлийнхэнтэй уулздаг. Ямар ааштай, өдөр тутамдаа амьдралаа зохицуулж явдаг юм. Урлагийн ажлаа яаж хийдэг юм гэдгийг харуулах үүднээс ийм шоу санаачилсан юм билээ. “Би реалити шоу хийж байгаа шүү, нүүр амаа бэлтгээрэй” гэсэн чинь манай “RANDOM”-ын Бука “Хо хо” гээд “Найз нь угаасаа л гоё ш дээ, чи намайг яалгах гэсэн юм бэ” гээд тоглоод байгаа юм даа. Бас л гоё л байна л даа. Урлагийнхан реалити шоунд бэлтгэлтэй байна лээ.

-Төрсөн өдрийн тоглолтын дараа Сараа юу хийдэг бол?

-Хүлээн авалтын үеэр бүх ирсэн зочдод анхаарал тавиад, талархал илэрхийлээд, бараг өөрөө идэж ууж чадахгүй шахуу явж байгаад өглөө сэрээд хэвлэлээр юу гарсныг сонсоно, чагнана. Тэгээд л гоё зургуудаа үзээд, мэндчилгээнүүддээ хариулаад, унтлагынхаа хувцастайгаа том өрөөндөө ороод бэлгүүдээ задалж эхэлдэг. Хэн юу бэлэглэсэн нь сонин байдаг. Силкэн унтлагын хувцастай, том өрөөнд камин зуухны хажууд хөлөө жийж суугаад бэлгүүдээ задалж байгаа зураг байдаг. Тэр үе бас гоё шүү. Хамгийн гол нь тоглолт гоё болбол Сараа аз жаргалтай байдаг юм даа. Тийм үед хүлээн авалт супер л болдог. Тоглолт муухай болохгүй л дээ. Яахав жижиг сажиг алдаа гарчихаар жаахан сэтгэл дундуур болчихдог.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Д.Чулуунцэцэг: Монголын уламжлалт анагаах ухааныг гадныхан “био”, “натурал” гэж харж байна

Д.Чулуунцэцэг эмч Польш дахь Монголын уламжлалт эмнэлгийн эмч, судлаачдын нийгэмлэгийн тэргүүн юм. Монгол дахь Синергетик анагаах ухаан судлалын төвийн тэргүүн. Д.Чулуунцэцэг эмч Польшид ажиллаж олсон мөнгөөрөө Монголдоо хөрөнгө оруулдаг, ах дүүсээ тэтгэдэг эмэгтэй. Өдгөө тэр Монголын уламжлалт анагаах ухааны салбарыг Монголд мөнгө татах “саалийн үнээ” болгож, дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөх Монгол брэнд үйлдвэрлэхээр зүтгэж яваа аж.

-Таныг дэлхийн зах зээлд Монголын уламжлалт эм тан, уламжлалтын эмч нарын “ноу хау”-г худалдахаар олон ажил санаж сэдэж яваа гэж сонслоо. Энэ тухайгаа ярьж өгөөч?

-“Монголын уламжлалт анагаах ухааны арилжааны чадамжийг нээх цогц бодлогын санаачилга” санал болгохоор Монголдоо ирсэн юм. Би Польшид 1990 оноос хойш 26 жил ажиллаж амьдарч байна. Бидний санал болгож байгаа цогц бодлогын гол утга санаа ийм юм. Уламжлалт анагаах ухааны салбараа дэмжвэл 2050 он гэхэд Монгол Улсад 50 тэрбум ам.долларыг экспортоос оруулж ирэх чадалтай эдийн засгийн тулгуур салбар болж хөгжих ирээдүй бий. Энэ тухай би ганцаараа яриагүй ээ. “Синергетик анагаах ухаан судлалын төв”-өөс Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн загварыг сүүлийн 10 жилд судалсны үндсэн дээр бид хамтдаа цогц бодлогоо Монголын төр, олон нийтэд санал болгож байгаа юм. Иргэд маань Монголын уламжлалт анагаах ухаан, ардын эмнэх практик хоёрыг ялгадаггүй. Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлгийг бариа засал, зүү эмчилгээний хэмжээнд л ойлгодог. Монголын уламжлалт анагаах ухааны чадалтай эмч нар гадаад руу олноороо гарсантай ч энэ бүхэн холбоотой болов уу. 1991 оноос хойш 300 орчим эмч Польш болон Европын орнууд руу гарсан гэсэн тоо бий. Уламжлалт анагаах ухаанаа бид Монголдоо эхэлж баталгаажуулахгүй бол яаж дэлхийн түвшинд ярих вэ. Тийм учраас монголчууддаа эхэлж ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлээд дараа нь дэлхийн хүмүүст таниулахаар зорьж явна даа.

Монголын уламжлалт анагаах ухаан бол монголчуудын бүтээсэн байгалийн эмчилгээний арга технологи юм. Байгалийн эмчилгээг дэмждэг хүн амын хувь Бельги, АНУ, Австрали, Франц, Канадад тасралтгүй өсч байгаа судалгаа бий. Сүүлийн 20 жилд байгалийн эмчилгээ барууны хөгжингүй орнуудад эрэлт ихтэй болсон. Хятад, Энэтхэг, Япон, Солонгос, Түвд зэрэг улсууд ч төрийн бодлогоороо дэмжүүлэн, өөрсдийн уламжлалт анагаах ухааныг экспортод чиглэсэн эдийн засгийн салбар болтол нь хөгжүүлж байна.

Урьд нь бид уламжлалт анагаах ухаанаа сэргээх талаар л ярьдаг байлаа. Харин одоо бол Монголын уламжлалт анагаах ухаан Монгол Улсад мөнгө авчрах гарц гэж хараасай. Үнэндээ зэс, нүүрснээс хэд дахин илүү үнэ хүрэх шинэ бүтээгдэхүүн бол манай уламжлалтын эмч нарын ур чадвар, байгалийн эм тангийн үйлдвэрлэл юм. Дэлхийн хэмжээнд байгалийн эмийн худалдаа 2005 онд 65 тэрбум долларт хүрсэн байлаа. Харин 2050 он гэхэд энэ зах зээл бараг зуу дахин өснө гэсэн судлаачдын тооцоо бий.

-Дорнын уламжлалт эмчилгээний салбар бусад оронд яаж хөгжиж байна. Бусад улс орнууд эндээс хэр их мөнгө “зулгаадаг” юм бэ?

-Одоогоор баруунд хам­гийн нэр хүндтэй Азийн уламжлалт эмнэлэг гэвэл Хятад эмнэлэг, Энэтхэгийн Аюурвэдийн эмнэлэг, сүүлийн үед Далай ламын нөлөөгөөр Түвд эмнэлэг тодорч байна. Харин Польшид бол Монголын уламжлалтын эмч нарыг шүтдэг. Монголоос бидэн шиг багаараа гадаадад гарчихсан салбар байхгүй. Бид ганцхан Польшид ажиллаад байна уу гэвэл үгүй. Германаас, Англиас, Америкаас Польшид байгаа Монголын уламжлалт эмнэлгийн эмч нар руу хүмүүс зорьж ирдэг.

Хамгийн ойрын жишээ татахад “Helmut Kaiser” компанийн 2012 онд гаргасан “Уламжлалт анагаах ухаан Хятадад ба дэлхийд” гэсэн зах зээлийн судалгаагаар 2005 онд хятад эмийн худалдаа 14 тэрбум хүрч байсан бол 2010 онд 48 тэрбум ам.доллар болтлоо өссөн байна лээ.

Энэтхэгийн Аюурвэдийн эмнэлгийн хувьд эмийн бүтээгдэхүүнээс гадна бариа засал, иллэг, сувиллын үйлчилгээ, гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүний чиглэлээр илүү хөгжсөн байдаг.

Монголын уламжлалт анагаах ухаан бол уул уурхайгаас тав дахин их арилжааны хүчин чадалтай зах зээл гэдгийг бид шийдвэр гаргагчдад ойлгуулахаар хичээж байна. Монгол эмнэлэгийн мянган чадварлаг эмч байхад л Оюутолгойгоос илүү хэмжээний орлого бий болгоно.

-Тэгвэл одоо Монголын уламжлалт анагаах ухааны салбар маань ямархуу түвшинд явна вэ?

-Уламжлалт монгол эмнэ­лэг бол Торгоны зам, чөлөөт худалдааны сүлжээгээр явагдсан мэдлэг солилцооны үр дүнд XVIII зуун гэхэд оргилдоо хүрсэн, Энэтхэг, Түвд, Хятадын анагаах ухааны мэдлэгүүдийг нэгтгэж авсан агуу ухаан. Монголын уламжлалт анагаах ухаан 5000 жилийн түүхтэй гэж үздэг. Хүннү, Түрэг, Кидан, Чингэсийн эзэнт гүрний үед эрчимтэй хөгжиж байсан юм байна. Хаадын эмнэлэг гэж байсан юм билээ.

-Дээдсүүдэд зориулсан тусгай эм тан байсан гэсэн үг үү?

-Байлгүй яахав дээ. “Ноёны уудаг норов дүнтэн” гэж ярьдаг шүү дээ, “Норов 7” гэж эм бий. Ноёдууд л ууж байсан, биеийг тэнцвэржүүлж байдаг, 404 өвчнийг анагаах увидас чадалтай, дархлааг сайжруулж, хүнийг залуужуулж байдаг ийм эм.

Харин 1937-1959 оны хооронд энэ салбарын бүтцийг нь бүрэн устгасан, хориотой болсон байдаг. 1973 оноос эрчимтэй сэргээж эхэлсэн. Одоогоор Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн асуудлаар УИХ-аас 1999 онд баталсан Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төрийн бодлого болон 2015 он хүртэл баримтлах үндсэн чиглэл гэж гарсан. Үүний дагуу Уламжлалт монгол эмнэлгийн хөгжлийн асуудлыг ЭМЯ-ны ганц мэргэжилтэн, Уламжлалт анагаахын эрдэм шинжилгээ туршилтын хүрээлэнгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа нь үнэхээр хангалтгүй байна.

-Одоо яах ёстой вэ?

-Монголын уламжлалт анагаах ухааныг экспортын баримжаатай эдийн засгийн бие даасан салбар гэж үзэж, төрөөс баримтлах бодлогыг шинэчлэх хэрэгтэй байна. Уламжлалт монгол эмнэлгийн бие даасан хуулийг баталж, Уламжлалт монгол эмнэлгийн үйлчилгээ, сургалт, эмийн үйлдвэрлэл, худалдааны харилцааг тусгайлан зохицуулах ёстой. Уламжлалт анагаах ухааны төрийн бодлогыг багцалж барих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад харилцааг хангах үүрэгтэй төрийн захиргааны бие даасан байгууллага хэрэгтэй байна. Уламжлалт эмнэлгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг жижиг дунд үйлдвэрийг төрөөс бодлогоор дэмжиж өгөөч. Эмийн ургамал, эм танг олон улсад зөвшөөрөгдөхүйц чанар, стандарттай болгох, лицензжүүлэхэд төрийн дэмжлэг хэрэгтэй байна. Эмийн ургамлын нөөц ихтэй газар нутгийг тусгай хамгаалалтад авах, цаашдаа тарималжуулах талаар ч хийх юм их бий.

-Ингэхэд уламжлалт эмнэлгийнхэн хавдар гэх мэт хэцүү өвчнүүдийг эмчилж чаддаг уу?

-Бүх эмнэлгээр яваад аргаа барсан хүмүүс бидэнд ханддаг. Хавдар, чихрийн шижин өвчтэй олон хүн бидэнд хандаад үр дүнд хүрсэн жишээнүүд олон бий. Уламжлалт анагаах ухааны талаар ДЭМБ-аас гаргасан судалгаа байдаг. Ужиг өвчний эмчилгээнд уламжлалт анагаах ухааны аргыг түлхүү ашиглах, албан ёсоор эрүүл мэндийн системд нэвтрүүлэх, гүнзгийрүүлэн судлах зөвлөмжийг ДЭМБ-аас 2000 онд гаргасан. “Ужиг өвчнөөс сэргийлэх нь амин чухал хөрөнгө оруулалт” гэсэн тайландаа энэ талаар дурдсан байдаг. Эрүүл мэндийн зардлын 80 хувь нь архаг өвчний эмчилгээнд зарцуулагддаг. Уламжлалт анагаах ухаанд зарцуулсан мөнгө ирээдүйн эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулахад чухал хөрөнгө оруулалт болно гэж ДЭМБ үзжээ. Ирээдүйн архаг өвчтэй хэрэглэгчдийн гол сонголт нь байгалийн эмчилгээ гэсэн үг.

Уламжлалт анагаах ухаа­ны эмчилгээ яаж идэж уух вэ гэдгээсээ л эхэлнэ. Дөрвөн улиралдаа зохицуулж идээ ундаагаа, хувцсаа тохируулах учиртай. Бид хүн эмчлэхдээ сэтгэл засал хамт хийдэг. Ямар ажил хийж байна, ямар хоол идэж байна гээд л эхэлнэ. Ядаргаанд орсон бол бариа засал хийх үү, зүү төөнүүр хийх үү бүх юмыг нь судалж оношилж байгаад цогцоор нь эмчилнэ.

-Европ эмнэлгээр явахад нэг хэцүү юм нь бөөр, зүрх, элэгний эмч гээд тусдаа байдаг. Нэг эмчид нь үзүүлээд биеийнхээ байдлын талаар бүрэн мэдээлэл авч чадахгүй. Тус бүрт нь шинжилгээ өгөхөөр цаг, мөнгө урсдаг нь хэцүү. Гэтэл уламжлалтынхан хэдхэн хором судас бариад хүний өвчин хуучийг бүрэн тодорхойлж чадах уу?

-Уламжлалт эмнэлгийн үнэ цэнэ өсч байгаа нь үүнтэй холбоотой. Цогцоор нь эмчилнэ гэдэг уламжлалт эмнэлгийн давуу тал. Мон­голын уламжлалт анагаах ухааныг гадныхан био, нату­рал гэж харж байна. Биднийг байгалийн эмчилгээ хийдэг гэж харж байна шүү дээ. Тэгэхээр энэ салбарт дэлхийн брэнд үйлдвэрлэх боломжийг хөгжлийн гарц гэж үзэх учир­тай. Польшид бидний уламжлалт эм танг цай, кофе шигээ л хэрэглэдэг. Гэтэл бид уламжлалт эм тангаа бараг л хулгайгаар шахуу зөөж байна. Алийн болгон ингэж байх вэ. Тийм л учраас дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг судалгаа шинжилгээг уламжлалт эм тандаа хийлгэж баталгаа нотолгоотой болохоор зүтгэж байгаа юм. Ингэж байж л бидний үнэ цэн өсч, дэлхий биднийг хүлээн зөвшөөрнө. Эхний ээлжинд бид өргөн хэрэглээний 160 уламжлалт эмийн фармакопи, клиникийн судалгаа хийлгэж, патентжуулахаар болсон. Уг нь Ерөнхий сайд Н.Алтанхуягт ажлаа танилцуулж, “Уламжлалт анагаах ухааны ололт амжилтад тулгуурлан монгол брэнд үүсгэх асуудлыг судлаж, санал зөвлөмж боловсруулах” ажлын хэсэг байгуулагдсан. Эрүүл мэндийн яаманд мөн “Уламжлалт эмийн фармакопи боловсруулах ажлын хэсэг” ажиллаж эхэлсэн. Гэтэл энэ чиглэлээр асуудал хариуцсан хүмүүс нь огцорч, өөрчлөгдөөд ажил нэг хэсэгтээ зогсонги байдалд орчихсон нь хэцүү л байна.

-Хятад өөрөө уламжлалт эмнэлгийн угшилтай болохоор манай ардын эмнэлгийн хамгийн том өрсөлдөгч гэсэн үг үү?

-Уламжлалт монгол эмнэл­гийн төв нь Монгол Улс биш харин Өвөрмонгол болчих вий гэж эмзэглэдэг. Хятадын Засгийн газраас Өвөрмонголд Уламжлалт монгол эмнэлгийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө хэрэгжүүлж бай­гаа. Тэд гадаадаас жилд 25 мянган өвчтөн хүлээж авах хүчин чадалтай Уламжлалт монгол эмнэлгийн эрүүл мэндийн төвийг байгуулж, ашиглалтанд оруулсан байна лээ. Харин тэр гадаад өвчтөн гэдгийн дийлэнх нь Хятадад эмчлүүлэхээр очдог Монгол өвчтөнүүд байхаар тооцсон гэдгээ төвийн дарга нь ярьж байсан. Монголчууд уламжлалт монгол эмээ түгээх борлуулах тухай ярьж байх хооронд Монголд үйлдвэрлэсэн уламжлалт эмийг буриадууд Европын орнуудад худалдаалах ажлыг хийж эхлээд байгааг ч манай бодлого боловсруулагчид анзаараасай билээ.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ханаар тусгаарлагдсан хүмүүс

Зам хөндлөн гарахдаа ч чихэвчтэй донхолзож явдаг хүүхдүүд их тааралдах болжээ. Автобус унаанд явахдаа ч аанай л утасныхаа дэлгэц рүү шагайж явна.Ангийнхан, ажлын газрынхантайгаа “буу халж” үзээгүй чфэйсбүүк, твиттерт бурцгааж суудаг хүмүүс дэндүү олон. Таминь ээ, энэ янзаараа амьд харилцаа гэдэг юм алга болоод, эхнэр нөхөр хоёр зэрэгцэж суугаад фейсбүүкээр хэрэлдэхдээтулахвий. Хүйтэн хөндий их хотын харилцаа монголчуудын амьдралын хэв маягт ноёлох цаг айсуй.

Өөрийнхөө ертөнцөд амьдардаг хүмүүсийг аутизмтай гэж оношилдог. Япон ханзаар бол аутизм гэдэг өвчнийг ханаар тусгаарлагдсанхүний дүрсээр илэрхийлдэг гэж нэг судлаач ярьж билээ. Түм түжигнэж бум бужигнасан хотодхүн урсгал дунд явахдаач ганцаардах мэдрэмж төрнө.Хүн бүр өөрийнхөө ертөнцөд амьдарна. Хана нэвтэлж орох амаргүй. Хүний зовлонд дөжирч гүйцжээ, бид.

Багадаа хажуу айлаасаа давс, сонгино мэтийг гуйх нь хэвийн үзэгдэлд тооцогддог социализмын үед өссөн. Хонь гаргахаараа хажуу айлдаа гэдэс хүргэж хишиг хүртээгээд, айлын эгч “Сав хоосон буцаадаггүй юм” хэмээн чихэр атгаж өгөхөд жигтэйхэн баярладагсан. Цагаан сараархөршүүд тавагтай бууз солилцоно. Хэнийд ямар баяртай үйл явдал, хэрүүл болсныгойр хавийнхан анддаггүй үе байсан.Харин одоо бол хөршүүдтэйгээ мэндэлдэггүй, үг солилцож үзээгүй. Нэрийг нь ч мэдэхгүй зүс хараад өнгөрдөг болж.Үл үзэгдэх ханаар тусгаарлагдсан ертөнцөд амьдарч дадаж байна, монголчууд. Хүний жаргал, зовлонг нийтээрээ хуваалцдаг үед өссөн бид ингэж дөжирч байхад танихгүй хүнтэй үг сольж үзээгүй дараа үеийнхэн мааньсарны туулай шиг ганцаардах болов уу.

Б.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Нямдаваа: Улаанбурхан, вакцинаас хоцорсон эсвэл дутуу дархлаажсан хүүхдүүдийг түүж өвчлүүлж байна

Эрүүл мэндийн сайд асан, академич П.Нямдаваатай ярилцлаа.

Улаанбурхан газрын хөрснөөс арчигдах ээлжээ хүлээж байгаа гэж та бич­сэн удаатай. Гэтэл нөгөө арчигдаж байгаа өвчин Мон­голд олон тоогоор илрээд байна. Үүнийг вирус судлаачийн хувьд ямар шалт­­гаантай гэж харж байна вэ?

-Ганцхан манайд ч биш дэлхий дахинд улаанбурханыг устгах гээд байгаа юм. АНУ энэ өвчний тахалт тархалтыг таслан зогсоосон улс. Манайх бол тийм батламжаа өнгөрсөн жил авсан. 2012 оноос хойш улаанбурхан гараагүй. Энэ өвчин гаралгүй, оношлогдохгүй 12 сараас дээш болсон бол ийм батламж олгодог. Би бол ДЭМБ-ын Бүсийн хэмжээний улаанбурхан өвчнийг уст­саныг баталгаажуулах хо­рооны гишүүн. Долоо хоно­гийн өмнө Макаод болсон хуралд оролцоод ирлээ. Тахалт тархалтыг таслан зогсоосон оронд нэг хэсэгтээ улаанбурхан гарч болох юм. Яагаад гэвэл хөрш зэргэлдээ өвчтэй орноос халдвар дамжиж болно. Дэлхий дахинд устсаны дараа л тэр өвчин ахиж гарахгүй байж болно. Уг нь гарахгүй бол сайн ч энэ цочирдмоор асуудал биш. Яагаад гэхээр 2013-2014 онд манай бүсэд маш их өвчлөл гарсан. Урд хөршид жилдээ 40-50 мянган хүн сүүлийн хоёр жилд бүртгэгдэж байна. Австрали, Солонгосгэх мэт улсууд бас устгасан боловч аль алинд нь мөн л 1000-2000 тохиолдол бүртгэгдсэн. Устгасан гэж хүмүүс ойлгоод байгаа ч тархалтыг зогсоосон гэдэгт манай улс ордог юм. Сая надад ирсэн мэдээллээр 615 сэжигтэй тохиолдол илэрснээс 190 нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан байна. 190 гэдэг бол огт бүртгэгдэхгүй байснаа илэрч байгаа нөхцөлд бол их л тоо. Зургаан сартайгаас гучаад насны хүмүүст өвчин илэрсэн байна. Вакцинаас хоцорсон аль эсвэл дутуу дархлаажсан хүүхдүүдийг түүж өвчлүүлж байна. Бид энэ өвчнийг гаднаас орж ирсэн гэж үзэж байна. Генийн хэлбэрийг нь тодорхойлж үзэхэд Хятад улсад давамгайлж байгаа Н1 гентип давамгайлаад байгаа юм л даа.

Вакцин тариулах насанд хүрээгүй хүүхдүүд нийт өвчлөгчдийн 40 гаруй хувь байсан. Ийм тохиолдолд яах вэ. Вакцин хийх насыг нь наашлуулах уу. Уг нь та бүхний судалгаагаар есөн сартай болон хоёр настай хүүхдүүдэд вакцин тарих нь хамгийн үр дүнтэй гэж үзсэн байна лээ?

-Энэ болбас л шинэ үзэгдэл. Вакцинаар өвчлөлийн тархалтыг зогсоосон гэж үзэж байгаа улсуудад бас өвчлөгчдийн тал хувь нь вакцин тарих наснаас доош байгаа юм.

Зарим оронд улаан­бурханаас сэргийлэх эхний тунг 12 сартайд нь тарьдаг. Бид ДЭМБ-ын байгууллагын зөвлөмжийг л харгалзана шүү дээ. Тэр үед13 дахь сард анхны тунг хийх заалттай байсан. Энэ вакциныг бид 1972 оноос тарьж эхэлсэн л дээ. 1977-1978 ондөвчилж байгаа хүүхдүүдийн 70-80 хувь нь арванхоёр сараас доош байсан юм. Бид 1980-аад онд судалгаа хийж үзээд ДЭМБ-ын зөвлөмж болгосон насыг наашлуулсан. Түүний дараа манай судлаачийн хийсэн ажиглалтаар өөрөө улаанбурханаар өвдсөн ээжийн хүүхдэдээ дамжуулах дархлаа нь арай хүчтэй байдаг.8-9 сар хүртэл нь хамгаалдаг. Гэтэл улаанбурханаар өвдөөгүй, дархлаажуулалтын вакцин хийлгэсэн эхийн дархлаа арай сул байгаа юм л даа. ДЭМБ-ын хурлын үеэр энэ тухай бас ярьсан. Өвчлөл гарч байгаа үед голомтонд зургаан сартайгаас нь таръя гэж тогтсон юм.ЭМСЯ-д Дархлаажуулалтын үндэсний хороо энэ асуудлыг эцэслэн шийднэ. Яваандаа вакцин хийдэг хугацаагаа өөрчилж магадгүй. Гэхдээ нэмэлт судалгаа хэрэгтэй. Товлолыг нэг удаагийн өвчлөлөөр өөрчилж болохгүй. Товлол Засгийн газраар орж батлагдах ёстой. Бас нэг аюул байгаа нь вакцины товлолыг байн байн өөрчлөөд байх юм уу хэн нэгний дураар цоо шинэ вакцин оруулаад байх юм бол осолтой учраас Дархлаажуулалтын хуулийг ингэж чангалсан юм. Байнгын вакцинжуулалт оруулах эсэхийг УИХ шийднэ. Ямар товлолоор хийхийг Засгийн газар шийднэ.

Эцэг эхчүүд хүүхдэдээ вакцин хийлгэхээс айж эмээдэг, эргэлзэх нь их болсон. Вакцин тариулсны улмаас хохирсон гэгдэх хүмүүсийн мэдээлэл ч энд нөлөөлсөн байх. Ер нь вакциныг ямар ч хор нөлөөгүй болгож болдоггүй юм болов уу?

-Буруу сурталчилгаа энд нөлөөлсөн байж магадгүй. Хүн болгон огт өөр генетик тогтоцтой учраас вакцинд сул хариулдаг ганц нэг тохиолдол бий. 50 мянган хүүхэд вакцин тариулахад ганц нэг хүүхдэд хүндрэл өгсөн. Яахав вакцины хадгалалт, тээвэрлэлтийн алдаанаас хүндрэл өгч болно. Гэхдээ судалж үзэхэд вакцины хүндрэл гарсан хүүхэд удамшлын дархлааны дутагдалтай байсан. Хүн болгоны удамшлын төрхийг тогтоож байж, вакцин хийнэ гэвэл асар үнэтэй учраас ингэж байгаа улс дэлхийд үгүй. Вакциныг огт хүндрэлгүй болгох арга байхгүй. Хэт урвал өгдөггүй вакцин таривал дархлаа үүсэхгүй шүү дээ. Барууны орнууд үүнийг яаж шийдэж байна гэхээр эцэг, эх өөрөө тариулах эсэхээ шийддэг. Гэхдээ нэг онцлог бий. Вакциныг ямар ч оронд төсвийн мөнгөөр эсвэл даатгалаар хийдэг. Вакцин хийлгэх эсэхээ эцэг эх шийднэ. Гэхдээ вакцин хийлгээгүйн улмаас хүүхэд ньөвдвөл бүх зардлыг нь өөрсдөө төлдөг. Тийм л зам бий. Манай хүмүүсийн мэдээлэл сайжирсан учраас албан журмын юманд дургүй болчихжээ. Өөрсдөө л шийдэг. Манайхан гадагшаа явахад улаанбурханыг устгасан Америк зэрэг газраас шаардлага тавьдаг. Танай улсаас манайд амьдарч байгаа хүүхэд вакцин тариулсан гэрчилгээ байхгүй бол бид сургуульд авахгүй гэдэг. Бас эцэг эх өөрийн хариуцлагатай байх ёстой. Вакцин хийсэн эсэхийг ч мэдэхгүй явна гэдэг дэндүү хариуцлагагүй асуудал.

Өмнөд хөршөөс улаанбурхан авсан гээд л байна. Улаанбурханаас гадна гахай, тахианы томуу, элдэв цар тахал ч орж ирэх боломжтой шүү дээ. Энд эрүүл мэндийн байгууллагууд ямар бэлтгэлтэй байх ёстой вэ?

-Эрүүл мэндийн сал­барынхан юу хийж байгааг би мэдэхгүй. Эмнэлэг бүхнээс хамгаалж чадахгүй. Шувууны томуу энэ тэр орж ирэхгүй байгаа нь монголчуудын амьдралын хэв маягтай холбоотой. Манайхан нэг их шувуутай нялуураад байдаг улс биш. Тийм учраас гайгүй юм шиг байгаа юм. Шувууны томуу Хятадад зөндөө л гарлаа. Амьд шувуу зардаг зах дээрээс түүхий мах битгий ав гэж зөвлөж байгаа юм л даа. Манайхан бол болсон мах ч авахгүй.

Сүүлийн үед манайхан ч тахианы мах их идэх болсон. Урд хөршид хямд байна гээд Хятадаас тахианы мах зөөдөг хүмүүс олон байдаг?

-Тахианы чанасан маханд юу ч байхгүй. Чанахад вирус байсан ч үхчихнэ. Хятадаар явж үзсэн бол амьд шувууг алаад махыг нь шууд өгдөг үйлчилгээ байдаг. Шинээр нь худалдаж байгаа гэсэн үг. Манай шинэ хонины шөл гэдэгтэй ижил утгатай.Тэрүүгээр бүү яваач гэж байгаа юм. Болгосон тахиа, гахайны мах бол гэмгүй. Улаанбурхан амьтнаас халдахгүй. Улаан­бурханы вирусийг хадгалдаг амьтан байхгүй. Зарим оронд бага насны хүүхэд хил нэвтрүүлэхдээ халууныг нь үздэг журам бий. Манайх бол Хятад, Оростой найрамдлаа сайжруулах гэж байгаа учраас иймэрхүү шаардлага тавьдаггүй. Улаанбурхан өвчин гарна гэдэг тахал гарсантай адил. Энэ чинь гарахаа байсан өвчин тохиолдоод байна. Тийм учраас энд онцгой анхаарах учиртай. Уг нь хилээр нэвтэрч байгаа улсаас “Улаанбурханы тарилга хийлгэсэн үү” гэж асууж болох талтай. Тэр мэтийн юм жижигхэнд тооцогдож ирлээ. Анх цагаан сарын үеэр энэ өвчин орж ирсэн байж магадгүй. Хятадаас хүн оруулахгүй байж болохгүй. Хятадад явж байхдаа айл хэсч хэрэггүй. Жаахан хүүхэдтэй айлын хүүхэд туурсан байвал бушуухан холдох хэрэгтэй. Улаанбурхан саарсшиг үхлийн хувь өндөртэй биш учраас манайхан нэг их тоодоггүй тал бий. Хамгийн ноцтой юм бол бага насанд тохиолддог өвчин нас өндөрсөх тусам хүндрэл ихтэй. Нэг аймгийн нэгдсэн эмнэлэгт манайхан шалгалт хийхэд гэр бүлийн гурван хүн тууралттай байсан. Нөгөө улсуудыг эмч нар Эритромицины хордлого гэж хэвтүүлсэн байгаа юм. Улаанбурханы тархалтыг зогсоосон гэдгийг манай эмч нар устгасан гэж ойлгодог.Энэ өвчин ахиад гарахгүй болсон гэж хүлээж авдаг. 1987 оноос улаанбурханы вакциныг хоёр удаа хийдэг болсон. Үүнээс өмнө нэг удаа тарьдаг байхад вакцин хийлгэсэн хүмүүсийн дархлаа сулраад одоо өвчилсөн байж болно. Эмч нараа сургахад яам анхаарч байна. Гарахаа байсан өвчний талаар хичээл заахад ч хүнд. Хүүхдийн эмч нарт ялангуяа энэ тухай заах, давтан сургах учиртай. Гэтэл энд мөнгө шаардлагатай. Засаг мөнгөө хасаад байгаа.

Та бас элэгний В вирусийн вакцин гаргахаар судалж, өөр дээрээ хүртэл туршилт хийж явсан хүн. Сүүлийн үедэлэгний өвчлөл ихэсч байна. Америкаас оруулж ирж байгаа С вирусийг устгах эм манайхны хувьд маш өндөр үнэтэй байна. Эх орондоо элэгний өвчлөлийн эсрэг вакцин хийх, эм хийх, судалгааны ажил хийх боломж хэр байдаг вэ?

-1990 оноос хойш төрсөн бүх хүн В-гийн эсрэг вакцин хийлгэсэн.Тэр үед В вакцины үнэ өртөг хямдарсан байсан учраас бид вакцин үйлдвэрлэх шаардлагагүй болсон л доо. Том компаниуд хямдхан үйлдвэрлэж байхад бидний вакцин өртөг өндөртэй болоод бид үйлдвэрлэж чадаагүй. Вакцин бүтээчихээд, үйлдвэрлэж чадахгүй бол яах вэ. ДЭМБ-ын зөвлөмж бий.50 сая хүрэхгүй хүн амтай оронвакцин үйлдвэрлэх нь үр ашиг муутай гэдэг. Бид хэчнээн вакцин зохион бүтээлээ ч үйлдвэрлэх хүчин чадал байхгүй. Би өөрийнхөө биеэр амссан хүн. В вакциныг хийж болж л байсан. Ямар нэг юмыг бага тоогоор үйлдвэрлэхээр өртөг нь ихэсдэг. Сайн үйлдвэрлээд гадагш нь гаргаж болно л доо. Тэгвэл манай вакциныг хэн авах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Бид яаманд байхдаа хөөцөлдөөд нэг удаагийн зүү тариурын үйлдвэр байгуулсан шүү дээ. Солонгостой хамтарч байгуулсан анхны үйлдвэр одоо зогсчихсон байгаа. Бид жилд 100 сая бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулсан. Манайх бол 30-40 сая шприц хэрэг­лэдэг юм байна л даа. Илүүг нь экспортолно гэж тооцоолсон юм. Орос, Хятад хоёр зарах гэж байгаа бүтээгдэхүүнийг нь хамгийн хямдаар нийлүүлчихдэг. Монголдоо л үйлдвэрлэсэн бол үнэтэй авъя гэх эх оронч хүн ховор. Тэгсээр байгаад энэ үйлдвэр зогсч байна. Солонгосын технологитой Оросынхоос илүү үйлдвэр. Хятад, Оросын зах зээлд бас шприц оруулахыг хорьчихдог. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн биш байсан л даа. Хятад, Орос хоёр өвөрмөц улсууд. Ямар ч вакциныг худалдаж авдаггүй. Өөрөө хийж чадсан цагтаа л хэрэглэнэ. Мөнгөтэй бол судалгаа хийхэд бэлэн улсууд байна. Гэхдээ эцсийн үр дүн гарахгүй судалгааг улс санхүүжүүлэхгүй шүү дээ.

Элэгний өвчлөл өндөр, гаднаас оруулж ирэх эмийг дийлэх өвчтөн цөөн үед яах вэ?

-Үнийг бага ч болов буу­руулах хэрэгтэй. ЭМСЯ, “Оном” сан хамтарч хөөцөлдөөд С вирусийн эсрэг эмийн үнийг 99 хувь бууруулахаар гэрээ хийсэн. Ингэж хямдруулна гэдэг төр оролцож байгаа хэрэг. Ямар нэг юмыг 100 хувь төр дааж чадахгүй. Бид олсон мөнгөө 100 хувь төрд өгч байгаа биш. С вирусынэм нэг курс нь 900 гаруй доллар гэхээр курс эм нь 2 сая орчим төгрөг гэсэн үг.Ийм мөнгөөргуанзанд ордог хүмүүс байна ш дээ.Эмийг ямар нэг эмийн компани оруулж ирэх ёстой. Засгийн газар оруулж ирэх ёсгүй, хуулиараа. Ямар нэг эм оруулж ирэхэд тэр нь гарсан зардлаа нөхөж байж эм оруулж ирдэг. Монголчуудын боловсрол өндөр. Өөрийн чадавхиас өндөр хэрэглээтэй. Өөрөө мөнгө олох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй учраас зөрчил үүсч байгаа юм. Манайхаасөндөр элэгний өвчлөлтэй, элэгний хавдар ихтэй улсууд дэлхийд байна. Африкт байна. Зүүн өмнөд Азийн зарим улсууд бий. Тэд энэ шинэ эмийн тухай ерөөсөө мэдэхгүй байж л байна. Манайхан бол интернэт ашиглалт өндөр байна. Бид бол боловсронгуй ард түмэн. Гэхдээ ядуу.

Монголчууд яагаад элэгний өвчлөлд өртөмтгий байдаг юм бэ. Үндэстний онцлог байна уу?

-Бид бас тэгж хардаж байгаа юм. Яагаад гэвэл В гепатитаар өвдөхөдцагаан арьстануудаас 01 хувь нь халдвар тээгч болж үлддэг. 1000 хүн тутмаас нэг нь гэсэн үг. Гэтэл манайд 100 хүн тутмаас 10 нь халдвар тээдэг.

Энэчанар нь удамшдаг уу?

-Удамшил биш юм. Вирусийг хүлээж авах чадвар нь удамшдаг гэсэн үг. Өвчин нь удамшдаг юм биш.Тархи нугасны саа үүсгэдэг вирус 100 хүнд халдахад нэг хүнд л саа үүсгэдэг. 20 жилийн өмнө үүнийг судлах боломжгүй байсан. Одоо бол хүний бүх генийн дэс дарааллыг судалж тогтоодог болсон. Бидний бие ямар вирустэй найзалж болох вэ, ирээдүйд ямар өвчин тусч болохыг хэлдэг болсон байна. Америкт Обама Ерөнхийлөгч хоёрдугаар сард зарлачихлаа. “Одоо манайх хүн амдаа бодгальжсан анагаах ухааны тусламж үзүүлнэ” гэсэн. Бүх хүнд адилхан нэг үйлчилгээ үзүүлдгээ болино гэсэн үг. Тэр судалгаанд ирэх таван жилд Америк хоёр тэрбум ам.доллар зарцуулна гэсэн юм. Харин манайх тэр үед анагаах ухааны бүх хүрээлэнгүүдээ татан буулгаад, их сургуульд нэгтгэсэн. Бид уг нь Америкийг дуурайх дуртай юм бол түүнийг л дуурайх байсан юм. Одоо бол ямар нэг эмхүн болгонд тохирсон тунтай болж магадгүй. Би жишээлбэл толгой өвдвөл гурван аналгин уухаас нааш дарагдахгүй байж болно. Та бол тал аналгин уухад толгой нь эргэдэг байж болно. Одоо хүн болгоны генетик онцлогийг судалж байж дараа нь эмчилгээ хийх, урьдчилан сэргийлэх тухай ярьж байна. Тодорхой хэсэг өмөн удамших шинжтэй байдаг. Жишээлбэл хөхний хавдар. Анжелина Жоли 20 жилийн дараа хавдраар өвчлөхийг хүлээлгүй хөхөө авахуулсан. Сая бас өндгөвчөө авахуулсан. Хөхний хавдрыг дэмждэг өвөрмөц ген байдаг. Генийн мутаци байгаа эсэхийг шинжлүүлсэн. Заавал хавдар тусахгүйгээр вакцинтай адил урьдчилан сэргийлэх боломжтой.

Одоо бол манайд элэгний В, Д вирусийг ялгаж оношилж чадахгүй байгаа гэсэн яриа байдаг?

-В вирусийг л устгачих юм бол Д үржихгүй, дагавар вирус. В-тэй тэмцэх асуудлаа сайжруулбал Д-гийн асуудал аяндаа арилна. Гэхдээ В вакцин хийхээс өмнө халдвар авсан хүмүүс манайд нэлээд бий.

В вирусийн вакциныг та хавдрын эсрэг вакцин гэж нэрлэж байсан?

-Би ч тэгж нэрлэсэн юм байхгүй. ДЭМБ тэгж нэрлэж байсан юм. В вирус хүний биед ороход зарим хүнд тогтохгүй гадагшилчихдаг. Гэтэл В вирусийн халдвар авсан хүмүүсийн ойролцоогоор 10 хувьд нь тэр вирус үлдчихдэг. Бас л хүн хүний онцлог. 90 хувь нь В вирус туссан ч зүгээр өнгөрдөг. Халдвар авсан хүний дахиад 10 орчим хувь нь 30 жилийн дараа элэгний хавдар болдог. 1990 онд вакцин тарьж эхлэхээр 2020 оноос жаахан багасах ёстой гэж тооцоолсон. Гэтэл тэр үед С вирусийн асуудал шийдэгдээгүй байлаа. Харин одоо С вирус бас хавдар үүсгэдэг нь тогтоогдсон. С вирус хурц шарлалт үүсгэх нь бага. Халдвар авснаа хүүхэд насанд анзаарахгүй. Том хүн бол жаахан ядраад нойр нь хүрээд явдаг. Анзааргагүй хүн бол тоохгүй. Тэгэхээр энэ бол аюултай өвчин. Бидний хийсэн тооцоогоор 300-400 мянган хүн Свирусийн архаг халдвартай юм байна. Тэр улсуудаа толгой дараалан эмчилж чадвал 30 жилийн дараа элэгний хавдрын өвчлөлийг бууруулж чадна гэсэн тооцоо бий.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Г.Байгалмаа: Орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгохоор ярьж байна

Барилга хотбайгуулалтын дэд сайд Г.Байгалмаатай ярилцлаа.

-Ерөнхий сайдын саяхны мэдэгдэл хүмүүсийн анхаарлыг татлаа. Орон сууцны урт хугацаатай зээлийн урьдчилгаа 30 хувь байсныг 10 хувьд буулгаж, Засгийн газар баталгаа гаргах нь гэсэн хүлээлт үүслээ. Таныг энэ чиглэлийн ажлын хэсгийг ахалж байгаа гэж сонслоо?

-2013 онд Барилга, хот байгуулалтын яам, Монгол банктай хамтарсан дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Энэ хүрээнд барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих, импортын бараа бүтээгдэхүүнийг багасгах,дотооддоо үйлдвэрлэдэг болох, цемент арматурын үнийг барих, орон сууцны нийлүүлэлтийг нэмэхээр зорьсон юм. Энэ хөтөлбөр хэрэгжсэний дүнд нийлүүлэлт нэмэгдэхэднайман хувийн моргейжийн зээлийг гаргасан.Энэ зээл 30 хувийн урьдчилгаагаа бэлтгэсэн, орон сууцанд орохыг хүссэн хүмүүсийг бүрэн хамарч чадсан. Урьд нь жилийн 15-16 хувийн хүүтэй зээлд хамрагдсан иргэдээ бид найман хувийн зээл рүү шилжүүлсэн. Ингээд моргейжийн зээл нийтдээ80 гаруй мянган айлыг хамарлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд талуудын хүлээсэн үүрэг дотор “Барилгын салбарыг дэмжих, оронсууцны үнийг тогтворжуулахаар тусгагдсан. Үүндээ “Орон сууцны ипотекийн зээлийнурт хугацааны тогтвортойтогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр” гаргах ёстой гэдгийг Засгийн газарт үүрэг болгосон санамж бичиг зурагдсан байлаа. Энэ бүхэн гэнэтийн шийдвэр байгаагүй. Хоёр жилийн өмнөөс улбаатай зүйл. Хоёр жилийн өмнө мэргэжийн зээл эхлэхдээ 20 жилийн хугацаатай, найман хувийн хүүтэй, 10-30 хувийн урьдчилгаа төлөх нөхцөлтэйгээр, 80 метр кв-аар хязгаарласан зээл гаргаж байсан. Биддунд буюу түүнээс доош орлоготой иргэдийг дэмжих гэдэг утгаараа квадрат метртхязгаар тавьсан хэрэг. Ингээд Засгийн газар , Монголбанктай хэлэлцээд бид энэ хөтөлбөрөө батлуулахдаа 10-30 хувийн урьдчилгаа гэдгээхэлэлцээд 30 хувь байхаар тогтсон юм. Арилжааны банкныхан “30 хувийн урьдчилгаа төлсөн хүмүүс эрсдэл багатай байдаг учраас ийм босго тавих хэрэгтэй” гэж тогтсон л доо. Энэ бүх бодлого амжилттай хэрэгжсэнээр барилгын нийлүүлэлтийг хоёр дахин нэмж чадсан. Нийлүүлэлтээ дэмжихээр эрэлтээ дэмжих хэрэгцээ үүслээ.Сүүлийн хоёр жилд эдийн засаг тогтворгүй, өсөлт7.8 хувьд хүрч буурлаа. Эрэлтээ дэмжсэн зайлшгүйхэрэгцээ шаардлага үүссэн юм. 30 хувийнурьдчилгаагаабүрдүүлж чадаагүй хүмүүст боломж олгоё. 10 хувийн урьдчилгаа төлдөг болгочихъё. Үүнийг харааханэцэслэж шийдээгүй байна. Энэ тухай Засгийн газар, Монгол банкин дээр ярьж ажлын хэсэг гарч ажиллаад ерөнхийдөө ийм шийдвэрт хүрсэн. Судалгаа харахаар өнгөрсөн онд баригдсан 7000 орон сууц борлогдоогүй байна. Гэтэл2015 онд 25000 орон сууц ашиглалтад орно гэж тооцохоор30-аад мянган орон сууцны асуудал яригдах нь. Өнөөдөр хүмүүст эрэлтбайна. Орон сууцанд орохыг хүсдэг. Ийм тохиолдолд эрэлтээ дэмжсэн бодлого хөтөлбөр гаргахаар ажиллаж байна. Орон сууцыг бид худалдах худалдан авах гэсэн ойлголтоор явж ирсэн. Түрээсийн орон сууцны хөтөлбөр гаргаж, залуу гэр бүл, тогтмол орлогогүй гэр бүлийгхамруулах юм.

-МҮХАТ-аасдөрөвдүгээр сарын 1 гэхэд урьдчилгаа төлбөрийг 10 хувьд хүргэхсанал хүргүүлсэн байна лээ. Хэзээ энэ шийдвэр албажих бол. УИХ хэлэлцэж эцсийн шийд гаргана гэсэн үг үү?

-Энэ шийдвэр Засгийн газраар хэлэлцэгдээд, дараа нь УИХ-аар орно. Бид бонд гаргах гэж байгаа. Бонд бол шинэ юм биш. Угаасаа бонд гаргаж санхүүжилтхийгдээд, хүмүүстээ хүрээд, буцаад мөнгө нь төвлөрчихөөд байгаа юм. Түүнийхээ нөхцөлийг дахин шинэчилж, эргэлтэнд оруулна. Ажлын хэсэг Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох,тэт­гэврийн даатгалын тог­толцооны шинэчлэлийн та­лаар санал оруулахзорилготой.

-Тэтгэврийн мөнгийг банкинд хадгалаад байх биш урт хугацааны найдвартай зээлийг санхүүжүүлэх хэлбэрээр эргэлтэнд оруулж, давхар орон сууцны зээлийн тогтолцоогоо ч санхүүжүүлнэ гэсэн үг үү?

-Тийм ээ.

-Түрүүн та хэлсэн. 30 хувийн урьдчилгаа төлсөн хүмүүс эрсдэл багатайбайдаг гэж. Гэтэл энэ урьдчилгааг 10 хувьболгож бууруулахаар банкны чанаргүй зээлийн хэмжээ өснө гэсэн үг үү. Үүнийг яаж зохицуулж байна вэ?

-Бид иргэдээ дэмжих гэж байгаа нь энэ гээд банкинд түвэг удахгүй. Засгийн газрын баталгаа болгож 80 тэрбум төгрөг гаргах гэж байгаа. Өөрөөр хэлбэл 10 хувийн урьдчилгааг хувь хүн өөрөө гаргаад, 20хувийн баталгааг засаг гаргах юм. Орон суу­цанд орсон хүн төлбөрөө төлөх явцдаа хамгийн тү­рүүнд баталгааны 20 хувиа төлнө гэсэн үг. Эргэлт маш хурдан явна. Аль аль талдаа харилцан ашигтай, үр дүнтэй байна л гэсэн үг.

-Буянт- Ухаа 2 хороолол босч байна. Заримхүмүүс улсын хөрөнгө оруулалтад итгэдэггүй. Дундаас нь мөнгө идэх гээд чанаргүй барилга барьжбайж мэднэ гэдэг. Энд хяналт тавьдаг уу?

-ТОСКхөрөнгө мөнгөтэй хутгалддаггүй. Зохион байгуулалт менежментийг нь хийдэг. Баригдаж байгаа барилгуудыг үндэсний компаниуд нэгдэл болоодбосгож байгаа. Чанарт нь мэдээж хяналт тавьдаг. Улсын комисс хүлээж авдаг. Бүх холбогдох байгууллагууд нь ажиллаж байгаа. Улс дэд бүтэц шугам сүлжээгээөгч, сая 200 мянгад босч байгаа жишиг бий шүү гэж харуулахыг зорьсон.

-Буянт-Ухаа-2 хо­роол­лын орон сууны үнэ өм­нөхөөсөө өсөх үү?

-Өснө. Валютын ханшныхэлбэлзэлтэй уялдуулах байх.

-ТОСК-ынхан сургууль, цэцэрлэгтэй цогцолбор барина гэж сурталчилсан. Гэсэн ч сургууль цэцэрлэг нь хараахан бэлэн болоогүй байна. Зээлийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих уу гээд асуудал байгаа юм биш үү?

-Хотхон хорооллоор нь барьж байгаа нөхцөлдсургууль, цэцэрлэгийг зайлшгүй төлөвлөдөг.Орон сууцыг борлуулчихна. Сургууль, цэцэрлэгийг яах вэ гэсэн асуудал бий. Үүнийг концессоор барих уу. Бариад хүлээлгээд өгөх үү гэдэг тухайн обьект тус бүр дээр тохиролцоод шийдээд явна.

-Шинэ Яармаг хорооллын тухай ярьж эхэллээ. Хэнд зориулж босгох вэ. Санхүүжилт ньяаж шийдэгдэх бол?

-Шинэ Яармаг хороолол нийтдээ 4000 айлын орон сууц босно, сургууль, цэцэрлэг, олон нийтийн байгууламж нь бүгд зураг төсөлдөө тусгагдсан. Хятадын Экзимбанкнаас авсан зээлийн хөрөнгөөр санхүүжнэ. 85 хувийг нь Экзим банкны зээлээр хувийн хэвшлийнхэн гүйцэтгэнэ. 15 хувьд нь Хөгжлийн банкнаас ТОСК-оор дамжуулж санхүүжилт өгнө.Метрквадратын хувьддунд болондундаас доош орлоготой хүмүүст зориулагдана. Тансаг зэрэглэлийн орон сууцны эрэлт өнөөдөр маш бага шүү дээ. Шинэ Яармаг хорооллыг хоёр жилд барьж байгуулахаар төлөвлөсөн.

-Өнгөрсөн хугацаанд барилгын материалын үйлдвэрлэл дотооддоо хэр нэмэгдсэн юм бэ?

-Бид үйлдвэрлэлээ дэмжсэн бага хүүтэй зээлийг 2013 онд олгосон. Үүний үр дүнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг өртгөтгөх чиглэлээр зээл олгосон. Шинээр оруулж ирэх үйлдвэрүүдэд мөн зээл өгсөн. Барилгын салбарт шинээр 55 үйлдвэр үүд хаалгаа нээлээ.

-Цементээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасан уу?

-Цементийг 2016 онд бид гаднаас авахгүй. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өргөтгөсөн. МАК, Дорноговийн цементийн үйлдвэрүүдбаригдсан.

-Гаднаас орж ирж байгаа барилгын материалын чанарт хяналт тавьдаг уу?

-Бид шаардлага тавьдаг. Хэлээд анхааруулаад яриад байхад учир дутагдалтай бараа бүтээгдэхүүн орж ирж байдаг. Монголчууд өөрсдөө худалдаж аваад оруулж ирж байгаа юмыгавахгүй гэх хэцүү. Энэ талаар ярьж байгаа. Дотоодынүйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихгүйгээр барилгын материалын үнэ ханшийг бууруулах , чанарстандартыгсайжруулах тухай ярихад хэцүү. Барилгынматериалын сорилт шинжилгээний лабораториуд бий болгоёгэж байгаа юм.Улаанбаатар хотод байшин барилгыг нь барьчихсан. Ажиллаж эхлээгүй байгаа. Аймаг бүрт барилгын материалын сорилт шинжилгээний лабораторитой болъё гээдөөрсдийн нөөц боломжоор жишээ нь Архангайд гэхэдбарилга байгууламж барьсан. Гагцхүү тоног төхөөрөмж шаардлагатай. Лабораториуд байхгүйгээс шалтгаалаад судалгаа шинжилгээний ажлууд хоцрогдоод байна.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

“Өчигдрийг хайрла”

Улаанбаатарт Жон Ленноны 68 насны төрсөн өдрөөр Битлзийн хөшөө нээгдсэн гэдэг. Харин Битлзийн буурал фэн, МУСГЗ сэтгүүлч Ө.Рагчаасүрэн тэдний дуунуудын тухай номон хөшөө босгожээ. Энэ ном “Өчигдрийг хайрла” хэмээх гүн утга агуулгатай нэртэй. Өчигдөр байгаагүй бол өнөөдөр гэж байхгүй. Өнөөдөр гэж байхгүй бол ирээдүйн тухай ярих ч утгагүй. Тийм ч учраас өчигдрийн хүмүүсийн туулсан амьдрал, дурлаж хайрлаж бас нандигнаж байсан бүхэн үнэ цэнтэй. Цаг үе болгон өөрийн одтой. Үнэт зүйлтэй байдаг.

Э.Бат-Үүл, С.Баяр, Б.Долгион зэрэг олны танил хүмүүс Битлзийн тухай ярьж байхыг сонсч байсан. Битлзийн дөрвөл эрх чөлөөний мэдрэмжийг олон хүнд өгсөн юм билээ. “Тэд биднийг өөрчилсөн” гэж хүмүүс хэлдэг. Үнэндээ манай үеийнхэн Битлзийн гал улаан фэнүүд биш л дээ. Тэд бол бидний хувьд зүгээр л домог байв. Гэхдээ л Битлзийн үнэнч шүтэн бишрэгчид, тэдний бүтээсэн бүхэн, дүрэлзсэн сэтгэл зүрх нь Битлзийг хүндэтгэх сэтгэл төрүүлдэг юм. Өөр хэн энэ уртаас урт он жилүүдэд хүмүүсийн зүрх сэтгэлд мөнхрөн үлдсэн билээ дээ.

“Өчигдрийг хайрла хүмүүс минь. Өнгөрч одсон гэж түүнийг бүү март. Өнөөдөр та нарын зүрхэнд байгаа хайрын илчийг хэзээ асаасан билээ. Өчигдөр л асаасан шүү дээ. Гал халуун дурлалын оч анхлан гэрэлтсэн тэр мөчөө бол бүр ч мартахгүй. Хэн нэг нь өчигдөртөө сэтгэл дундуур үлдсэн байж магадгүй. Тэгвэл маргаашийн гэгээн итгэлийг энэ дуунуудаас л мэдэрнэ” хэмээн Ө.Рагчаасүрэн бичсэн юм. Пол Маккартнийн 1965 онд зохиосон “Yesterday” хэмээх дуу дэлхийн Гиннесийн дээд амжилтын номонд XX зууны дээд амжилтаар тэмдэглэгдэн үлдсэн. Тэгэхээр зохиогч өчигдрийн тухай онцлохоос аргагүй.

“Битлз энэ ертөнцийн хүмүүсийн санааг өнөөдөр зовоож байгаа бүхний тухай дуулсан. Ийм учраас Битлзийн дуунууд орчин үед улам хэрэгтэй. Хүмүүст хамгийн их дутагдаж байгаа халуун дулаан сэтгэлийг бие биендээ бэлэглэх тухай дуулсан. Байгаль ижийгээ хайрлан энэрэх тухай дуулсан. Эв нөхөрлөлийн тухай дуулсан. Дуу болгон нь хайр, өгөөмөр сэтгэл, итгэл найдварын тухай өөр хоорондоо огтхон ч адилгүй тус тусдаа нэгэн дууль байдаг. Хайраар дутахгүйн тулд хүмүүс Битлзийг сонсдогийн учир нь ийм юм” хэмээн номын зохиогч онцолсон. Битлзийн 35 шилдэг дууг тэр сонгон авч, өөрийн мэдрэмжээ уншигчидтайгаа хуваалцаж байна. Бас Битлзийн дуунд уяран хайлахдаа юуг төсөөлж мөрөөдсөнөө хүүрнэжээ. Мэдээж дуу төрөх үеийн сонин хачинг ч өгүүлэхээ мартаагүй. Битлзийн хамгийн алдартай дуунуудын нэг “Let it be” 1969 онд төрсөн түүх ийм. Дуу зохиогдох үед хамтлагийн дотоод уур амьсгал сайнгүй байснаас Пол Маккартни сэтгэл тавгүй байв. Нэг шөнө Маккартнийн зүүдэнд бурхан болсон ээж нь ирж ингэж хэлжээ. “Хүү минь чамд хичнээн хэцүү байсан ч сэтгэл битгий зов. Тэр бүгдийг зүгээр л байгаа чигээр нь орхи. Бүх юм сайхан болно” гэжээ. Ээжийн үг Маккартнийг “Let it be”-гээ зохиоход хүргэсэн гэдэг. Энэ дуу тухайн үеийн ЗХУ-д хүрсэн Битлзийн анхны дуу. Хөгжилтэй нь тэр үед пянзны нүүрэн дээр “Англи ардын дуу” гэж бичсэн гэдэг. Битлз гэдэг нэр коммунист нийгэмд хориотой байснаас тэр гэнэ. “Долоо хоногийн найман өдөр” хэмээх хөгжилтэй өгүүлбэрийг эндээс унших вий. Жоны гэр рүү очихоор явах замдаа Пол таксины жолоочоос “Амьдрал ямар байна даа” гэж асуужээ. “Борви бохисхийх ч зав алга. Долоо хоногт найман өдөр ажиллаж байна” гэж цаадах нь хариулсан байна. Энэ үгнээс санаа авч “Eight days a week” дуугаа зохиосон аж. Харин мөнөөх жолооч ямархан билэг танхай санаа хэлснээ мэдсэн болов уу…

Битлз хамтлагтай холбоотой түүхэн дурсгалт газруудыг очиж үзэх нь аялагчдын дуртай бас нэг жим. Харин талын Монголд тэр тусмаа Дарханд Битлзийн шүтэн бишрэгч ном бүтээж, “Битлзийн анд нөхдийн клуб” байгуулсан мэдээ мөнхийн залуу энэ хамтлагийн фэнүүдийн хувьд бас л сонин байх болов уу.

Б.ЯНЖМАА