Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Барсбаатар: Монголд хакердуулсан, аккаунтаа алдсан хүмүүсийн 90 гаруй хувь нь Fishing гэх халдлагад өртдөг DNN.mn

“Mandal risk man­agement” компанийн гүйцэтгэх захирал Г.Барсбаатартай ярилцлаа.

-Танай компани ямар зорилгоор хэзээ байгуулагдаж байв?

-Манай компани мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр байгуулагдсан. 2022 онд албан ёсоор байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компанийн зорилго гэвэл вирус буюу хакеруудаас хамгаалахаас гадна таны мэдээллийг хамгаалах юм. Мэдээлэл гэдэг нь юу байж болох вэ гэхээр ажил, банкны үйлчилгээ зэргээс эхлүүлээд бүх л зүйлээ онлайнаар хийдэг болчихсон энэ үед тэдгээр рүү ямар нэг аккаунтаар нэвтэрдэг. Урьд нь вирус гэхээр флаш залгасны дараа уг компьютер гацдаг, удаан ажилладаг, янз бүрийн сайт руу ордог байсан бол одоо вирус нь тэдгээр аккаунтыг хулгайлдаг буюу нэвтрэх нэр нууц үгийг хулгайлчихдаг гэсэн үг. Яаж вэ гэхээр и-мэйлээ алдлаа гэхэд эрсдэл нь та бүх аккаунт руугаа и-мэйлээр нэвтэрч байгаа. Мөн интернэт банк чинь холбоотой байдаг. Тэгэхээр манай компани энэ бүх эрсдэлийг хараад хүмүүс болон байгууллагын мэдээллийг хамгаалах шаардлагатай юм байна гэж үзсэн. Цахим залилан, гэмт хэрэг маш идэвхтэй байна. Ялангуяа ковидын үед нэлээн эрчимжиж дэлхий даяар 2019-2021 оны хооронд 300 гаруй хувиар цахим гэмт хэрэг өссөн. Манай Монголчууд ч мөн үүнд өртөж байна. Сүүлийн үед монголчууд өөрсдөө хакер хийдэг болчихсон болохоор байгууллага руу болон хувь хүн рүү чиглэсэн цахим гэмт хэрэг ихсээд байна. Байгууллага бол олон улсад шаардлага хангасан бүх программ хангамжаа аваад хүний нөөцөө ажлуулаад явдаг. Жижиг дунд үйлдвэрлэлийн компаниуд орхигдоод байгаа. Нэг бол хангалттай мэдээлэл байдаггүй. Хакераас хамгаална гэхээр яг тодорхой юм үнэхээр байдаггүй.

-Хамгаална гэхээрээ яаж хамгаалах вэ. Өмнө нь вирусээс хамгаалах систем гэж суулгадаг байсан шүү дээ. Одоо ямар үйлчилгээ байдаг вэ?

-Хувь хүний хувьд яаж өөрийгөө хамгаалах вэ гэхээр хүмүүсийн хамгийн түгээмэл өртдөг арга нь Fishing буюу загасчлах гэсэн утгатай халдлага их түгээмэл. Монголд хакердуулсан, аккаунтаа алдсан гэдэг хүмүүсийн 90 гаруй хувь нь энэ Fish­ing гэх халдлагад өртсөн байдаг. Яаж ажилладаг вэ гэхээр тан руу и-мэйл, чатаар түүх ирээд гол нь доор нь линк ирнэ. Уг линкэн дээр дарахад нэг нь таныг хортой веб сайт руу үсэргээд шууд автоматаар таны нөүтбүүкийг таниад таарсан төрлийн вирус суулгачихаж байгаа юм. Бүх юм цахим болчихсон болохоор вирус авахад амархан болчихсон. Fishing-ийн нэг төрөл нь ийм, вируснээс сайт руу үсэргэчихнэ. Хоёр дахь нь миний ордог сайтуудыг дуурайлгасан сайт үүсгээд миний нэвтрэх нэрийг хулгайлдаг. Хамгийн түгээмэл ашигладаг нь фэйсбүүк. Фэйсбүүкээс анзаарсан бол хааяа и-мэйл ирдэг. Таны аккаунтыг хакердах гээд байна, яаралтай энэ линкээр ороод өөрийгөө баталгаажуулаарай гэдэг. Уг нь фэйсбүүкээс иймэрхүү анхааруулга их ирдэг. Гэхдээ хакердах хүн маань уг и-мэйлийг яг дуурайлгаад биччихдэг. Хүн мэдэхгүй, анзаарахгүй дараад орчихно. Энэ үед яаж хамгаалах вэ гэхээр ирж байгаа и-мэйл нь яг хаанаас ирж байгаа вэ гэдгийг дандаа шалгаж байх ёстой. Хуучин бол бичиг үсэг, форматын алдаатай байсан бол одоо хакеруудын арга нь улам нарийссан. Шууд хараад ялгах ямар ч боломжгүй.

-Хуурамч гэдгийг нь таних, шалгах арга бий юу?

-Mouse-аараа дарахаасаа өмнө сумыг нь тухайн линк, и-мэйл дээр аваачаад үзээрэй. Тэгэхээр томроод ямар веб сайт руу үсрэх гэж байгаа нь харагддаг. Гар утсаараа бол линкэн дээрээ удаан дарчихад бодит сайт нь харагдана. Хүмүүс анзаарахгүй, мэдэхгүй, гэнэн зан гаргаад тэрэн дээр дарчихдаг. Тэгээд фэйсбүүкээс гаргачихна. Ингээд фэйсбүүк шиг өөр сайт үүсгэчихнэ. Тэгээд л хүн анзаарахгүй өө би фэйсбүүкээсээ гарчихсан юм байна гээд нэвтрэх нэр нууц үгээ дахин хийчихнэ. Хакерууд түүнийг нь хүлээж суудаг. Нууц үг, нэрийг нь аваад жинхэнэ фэйсбүүк рүү үсэрчихдэг.

-Мэдэхгүй удаан явах тусам ямар хор уршигтай вэ?

-Нэгдүгээрт, тэр хүн хувийн фэйсбүүкт нэвтрээд пэйж ажилуулдаг байлаа гэхэд нэвтэрч ороод админаар нь өөрийгөө нэмээд тэр хүнийг нь хасчихна. Тэгээд тэр хүн сүүлийн хэдэн жил пэйжээ хөгжүүлж, хэдэн ч төгрөг зарсан байдаг ч юм мэдэхгүй шүү дээ. Маш олон хүн пэйжээр дамжуулж орлого олж байгаа. Уг хүний хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулан хөгжүүлсэн пэйжээ алдчихаж байна. Хоёрдугаарт, нэр төрөө алдчихаж байгаа юм. Зураг хөргийг нь солиод, болж бүтэхгүй коммент бичээд байвал муухай шүү дээ. Гуравдугаарт, тэр хүний эргэн тойрон дахь хүмүүсийг нь луйвардах гэж оролддог. Яаж вэ гэхээр найзууд руу нь орж хараад ямар машинтай, гар утастай, гэр нь хаана гэх зэргээр хөрөнгийг нь харж байгаад, ямар нэгэн шалтаг зохиож бичээд, мөнгө авчихдаг. Мөнгө төгрөг авч залилахгүй ч гэсэн вирусээ тараана. Зуун төгрөгтэй байснаас зуун найзтай бай гээд вирустэй линкээ тараана. Хакер хийхэд нэг их хөдөлмөр шаардахгүй. Хакер гэхээр хүмүүс кинон дээрээс харснаараа төсөөлдөг. Америк, Орос хаана ч юм нэг харанхуй өрөөнд маш олон дэлгэцүүдийн дунд суучихсан, гоц ухаантай хүн юм нүдээд л банкнаас мөнгө авдаг гэж ойлгодог. Үнэндээ дурын хэн ч хакер болох боломжтой. Үүнийг интернэтээс хайгаад үзвэл ойролцоогоор тавин доллараар бүх программ, зааварчилгааг нь аваад хийхчихдэг болчихсон. Цаашлаад хакерын үйлчилгээ бий болсон. Наад захын англи хэлтэй хэрэглээний программ дээр ажилладаг хүн байхад л үйлчилгээг нь авах бүрэн боломжтой. Үүнээс болоод IT-гийн цөөхөн хэдэн мэргэжил байдаг байсан бол одоо маш олширсон. Нэг бол өрсөлдөгчөө хорлох, мэдээллийг нь авах, хэн нэгнийг тагнах, хорлох, эсвэл мөнгө олж авах зэрэг үйлчилгээг хүмүүс захиалдаг болчихсон. Хакер хүний мэдээллийг авчихлаа гэхэд хакерын хувьд хэн гэдэг нь чухал биш. Яагаад гэвэл тэр мэдээлэл гээд байгаа Fishing линкээ и-мэйлээр 500-100000 хүн рүү нэг зэрэг явуулчихаж байгаа юм. Яг энэ аргаар л луйвар явдаг. 2022 оны байдлаар манай Монгол өрхийн 97 хувь нь интернэттэй гэсэн судалгаа гарсан. Нийт иргэдийн 85 хувь нь интернэтэд ямарваа нэгэн байдлаар ордог, бүүр цаашилбал 3-18 насны хүүхдүүдийн 91 хувь нь цахим орчинд тогтмол хэрэглээтэй гэсэн судалгаа бий.

-Мэдээллийг нь хулгайлаад, цуглуулж байгаад шантаажилж мөнгө нэхдэг гэсэн үг үү?

-Хэд хэдэн төрлийн халдлагын аргууд байгаа юм. Эхнийх нь Fish­ing, дараагийнх нь файл цоожлох эрсдэлтэй вирус. Үгийг нь шууд хөрвүүлбэл барьцаалах, цоожлох гэсэн утгатай. Ийм вирус компьютерт суучихвал бүх файлуудыг цоожилчихдог. Түүгээрээ барьцаа нэхдэг.

-Адилхан линкээр нэвтрэх үү?

-Линкээр ч орж болно, халдах магадлал маш өндөр. Болохгүй сайт руу орно, болохгүй файл татаад авчихна, ялангуяа хүмүүс төлбөртэй программын үнэгүйг нь татаж аваад ашиглаад байгаа юм. Янз бүрийн тоглоом, зураг, видео татаж авах юм бол тэр файлууд өөрөө вирустэй байдаг. Энэ нь ямар эрсдэлтэй вэ гэхээр компьютерт байгаа бүх программын нэрийг солиод цоожилчихдог. Компьютер аслаа ч ямар ч программ руу нэвтрэхгүй дэлгэцэн дээр анхааруулга гарч ирнэ. Та халдлагад өртсөн байна, энэ зааврын дагуу энэ дансанд 24 цагийн дотор мөнгө хийхгүй бол таны файлуудыг нэг бол устгалаа, нэг бол олон нийтэд задрууллаа гэдэг. Энэ халдлага тогтмол гардаг болсон. Долоо хоногтоо хоёроос дээш хүн, манай байгууллагад энэ асуудлаар хандаж ирдэг болсон.

-Заавал мөнгийг нь төлж байж авах уу. Өөр аргаар авах ямар ч боломжгүй юу?

-Энэ яг уралдаан шиг болчихсон. Засах арга нь олдох тусмаа хакеруудын арга нь улам нарийссан. Одоо бол 99,9 хувийн магадлалаар сэргээх боломжгүй дээ. Дараагийн вирус нь тагнуулын зорилготой ихэвчлэн гар утсан дээр суудаг. Маш олон аргаар гар утсан дээр суудаг болсон. Линкээр дараад апплкейкшн татахад дагаад суучихдаг. Ингээд миний микрофон, камер, байршлын мэдээллийг татаад авчихдаг. Ингэснээр миний хэнтэй утсаар ярьж байгаа, ямар зураг дарж байгаа гээд утсан дээрх бүх мэддээллийг 24 цаг хянах боломжтой мөн утсан дээрх бүх файлыг татаад авчихна.

-Түүнээс хамгаалах арга бий юу?

-Энгийн наалтууд байж болно. Дурын шархны лент, скоч ч юмуу. Камер, микрофон дээрээ л наачих хэрэгтэй. Та анзаарсан бол шинэ гарч байгаа нөүтбүүк, утаснууд камер дээрээ гүйлгэдэг наалттай болчихсон. Ялангуяа байгууллагын зориулалттай компьютерүүд дийлэнх нь тийм байгаа. Дэлгүүрүүдээр орж үзээд анзаарвал камер дээр жижигхэн улаан наалтууд байдаг. Хортой код суулгахад амархан болчихсон учраас ийм шийдлүүд гараад байгаа хэрэг.

-Хүмүүс энд тэндхийн үнэгүй Wifi руу их нэвтэрдэг шүү дээ. Үүнээс вируст өртөх боломжтой юу?

-Боломжтой. Үнэгүй Wifi руу нэвтэрч байгаа тохиолдолд сүлжээнд нэг компьютер вирустэй байх юм бол тэр сүлжээгээр тархдаг. Хамгийн түгээмэл болдог нь гэвэл би өөрөө хакер байлаа гэхэд энд тэнд үнэгүй Wifi цацчихна. Миний Wifi руу орсон бүх хүний мэдээллийг нь хулгайлах боломжтой.

-Надаас нэг хүн асууж байсан юм. Монголын замын хөдөлгөөний түгжрэлийг google яаж мэдээд байгаа юм бэ гэж. Нээрээ яаж мэдээд байна вэ?

-Андройд утас ашиглаж байгаа хүн бүр google аккаунттай. Google миний утасны байршлыг байнгын авч байдаг. Google Map апплкейшнийг үнэгүй ашиглаад хариуд нь өөрийнхөө байршлын мэдээллийг өгдөг. Гар утастай бүх хүний мэдээлэл тэнд байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ байршилд хэдэн хүн байна, ямар хурдтай хөдөлж байна гэдгээр тооцоолоод түгжрэлийн мэдээллийг оруулдаг. Бид өдөр тутамдаа үнэгүй апплкейкшн ашигладаг. Жишээлбэл, фэйсбүүк бидний мэдээллийг цуглуулаад зарж байгаа юм. Анзаарсан бол нэг проекторын зураг харлаа гэхэд фэйсбүүк энэ хүн ийм юм сонирхоод байгаа юм байна гээд проекторын реклам надад байнга харуулна гэсэн үг.

-Хамгаалах программуудыг суулгахад үнэ өртөгийн хувьд хэд гэдэг вэ. Танай байгууллага байгуулагдсанаас хойш хэр олон хүн хамгаалах программ суулгая гэж хандаж байна вэ?

-Анх эхэлж байхад үйлчилгээ авдаг гурван төрлийн хүн байсан. Нэг нь бүх юмаа мэддэг ойлгодог, тодорхой хэмжээнд ашигладаг. Дараагийх нь эрсдэлтэй гэдгээ ойлгочихсон ч ямар программыг татах, хэр их өртөгтэй байдгийг мэдэхгүй төөрчихсөн хүмүүс. Гурав дахь нь эрсдэл байгаа үгүйг ч мэдэхгүй, ямар ч хамаагүй хүмүүс байдаг. Хүмүүст эхний ээлжинд ойлгуулахаар мэдээлэл өгсөн. Ингээд сүүлийн бүлгийн буюу юу ч мэдэхгүй хүн арай багассан. Тэгсэн программыг нь танайх зарчихаа, гадаадын сайтаас татахаар хэл мэдэхгүй, үнэтэй байна гэдэг. Манайх судалж байгаад АНУ-ын нэг компанитай холбогдоод тусгай гэрээ байгуулж, хаана ч байхгүй хямдхан үнээр гэрээ хийсэн. Өнгөрсөн жилээс үйлчлүүлэгчдэдээ санал болгоод явж байна. Гар утсан дээр суудаг программ нь жилийн 25000 төгрөг. Манай монголчууд программ, лицензэд мөнгө үрдэг гэдгийг мэддэггүй. Ковидын дараагаас л мэддэг болсон байх. Монголчууд бүх программын үнэгүй хувилбарыг ашигладаг болохоор тэр. Гэр бүлийн багц гэж байгаа. Таван төрлийн төхөөрөмжинд суулгах боломжтой. Жилийн 60000 төгрөг. Иймэрхүү хямдханаар хувь хүний асуудлыг шийдээд явж байна. Үүнийг бол нийгмийн хариуцлагын хүрээн бизнесээс ашиг олохгүй, хүмүүсээ хамгаалчихъя гэсэн утгаараа хийж байгаа. Бид маш олон контент, сургалт, илтгэл сошиалд тавьж байна. Манай яг үндсэн бизнес байгууллага руу чиглэсэн. Бүх төрлийн банк, хүргэлт, телефон, сервис гэх зэрэг компаниудтай хамтарч ажиллаж байна.

-Компанийн хувьд хэдэн төгрөгийн үнэ ханшаар хамгаалалтын системээ суурилуулдаг вэ?

-Томоохон байгууллага бол гадаадын шилдэг гэсэн тавиад компанитай хамтарч 100 гаруй бүтээгдэхүүнтэй болсон. Бид байгууллага дээр очоод бүтээгдэхүүн санал болгох гэхээсээ илүүтэйгээр танай асуудал юу байна гээд шийдэл санал болгодог. Уг байгууллагын эцсийн зорилго нь ямар нэгэн программ авах биш тулгараад байгаа асуудал, эрсдэлээ хаахад л байгаа юм. Тэгэхээр бид түүнийг шийдлээр санал болгож байгаа юм. Компани хэдэн хүнтэйгээс хамаараад янз бүрийн бүтээгдэхүүн санал болгодог. Энэ жилээс шинээр бий болгож байгаа бүтээгдэхүүн бол кибер аюулгүй байдал автосорсинг. Манай монголын ихэнх компаниуд IT-гүй байдаг. Үйлчилгээний компани бол бизнесээ л хиймээр байдаг. Байнга өөрчлөгдөж байдаг ийм юмтай зууралдмааргүй байдаг учраас арай нэг мэдлэгтэй нь IT-гаа хийдэг ч юм уу. Иймэрхүү үед энэ үйлчилгээгээ санал болгож байгаа юм. Яах вэ гэхээр танай байгууллага компьютерийнхээ тоогоор сар болгон төлбөр төлчих. Уг төлбөртөө танайх ашиглах бүх программуудыг оруулаад өгье. Асуудал гарлаа гэхэд манайхаас инженер нь очоод шийдээд өгнө. Ингээд явахад үйлчилгээ авч байгаа байгууллагадаа зардал хамаагүй бага. Арван хүнтэй байгууллага гэхэд сарын 400000 орчим төгрөгийг төлнө. Үүнийг нэлээн олон газрууд сонирхоод санал болгоод хамтарч ажиллаад явж байна. Аюулгүй байдал дээрээ хүмүүс наад захын анхан шатны мэдлэгтэй болох шаардлагатай байна. Гар утсан дотор бидний амьдрал тэр чигээрээ явдаг болсон. Хүмүүс би нэг ч хакердуулаагүй юм чинь хакердуулахгүй гээд л яваад байдаг. Энэ нь зүгээр л цаг хугацааны асуудал болчихсон. Тийм болохоор урьдчилан сэргийлж, хамгаалах шаардлагатай. Иргэдийг цахим дархлаагаа тогтоогооч ээ гэж уриалмаар байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Ц.Мөнхбат: Цахим гавыг хэрэглэх нөхцөл бололцоогоор хангах нь Засгийн газрын үүрэг DNN.mn

Цахим гавны хэрэглээний талаар хуульч, өмгөөлөгч Ц.Мөнхбаттай ярилцлаа.

-Хөдөө орон нутгийн иргэд цахим гав зүүж, хөдөлгөөн хязгаарлах ял тооцуулах явдал их түгээмэл байдаг. Гэтэл тэнд сүлжээгүй учраас эхний гурван сар дотроо хоёроос дээш зөрчил тооцуулан хорих ялаар солих тохиолдол их гардаг. Уг нь цахим гав хүнийг ажил хөдөлмөр эрхлэх, гэр орондоо байх эрхийг хязгаарлахгүй, хүний эрхийг хангасан энэрэнгүй ял гэдэг шүү дээ. Гэтэл тэдгээр иргэд гэр орондоо байх боломжгүй, мал хуйгаа маллах боломж хязгаарлагдмал. Энэ тохиолдолд хөдөө орон нутагт хэрэгжилтийг хэрхэн хангах ёстой вэ?

-Ял шийтгэл оногдуулж байгаа тохиолдолд түүнийг хэрэгжүүлэх нөхцөл нь тухайн ялтны үүрэг биш. Энэ бол Засгийн газрын үүрэг. Цахим гавыг хэрэглэх, нөхцөл бололцоогоор хангах нь Засгийн газрын үүрэг. Харамсалтай нь Засгийн газар энэ үүргээ биелүүлээгүй. Уг нь харилцаа холбооны салбарт бүх нийтийн үүргийн сан гэж бий.

Бүх нийтийн үүргийн санд төвлөрч байгаа мөнгийг сүлжээ байхгүй орон нутагт зарцуулж, сүлжээгээр хангах үүрэг нь бас л Засгийн газрынх. Эцсийн дүндээ цахим гав ял эдэлж байгаа хүмүүстээ зүгээр. Тухайн шүүгдэгчид ашигтай боловч хэрэгжих нөхцөл боломж нь байхгүй. Ийм нөхцөл байдал ажиглагдаж байгаа. Миний бодлоор сүлжээгүй газарт тэр цахим гав нь байж болно. Гэхдээ түүндээ хяналт тавих үүрэг нь шийдвэр гүйцэтгэгчийн л ажил. Гэтэл үүн дээр хүнд давхар ял оногдуулаад байгаа. Орон гэрээсээ тусгаарлагдмал, хөдөлмөрлөх эрх байхгүй. Уг нь цахим гав хөдөлмөр эрхлэх боломжоор нь хангах үүрэгтэй шүү дээ. Орон нутагт хэрэгжүүлэх нөхцөл боломжоо хангахгүйгээр шууд хэрэглээнд нэвтрүүлчихсэн.

-Үүнээс болоод эхний гурван сар дотроо хоёроос дээш зөрчил тооцуулаад хоригдчихсон хүмүүс буцаагаад гомдол гаргах эрхтэй юу?

-Уг нь бол эрх нь байх ёстой. Шүүх ч гэсэн эцсийн дүндээ тухайн оногдуулж байгаа ялыг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хангах үүрэгтэй. Яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн хуульд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооно гэж заасан. Шүүх асуудалд хүмүүнлэгээр хандах ёстой. Ийм хатуугаар хандаж болохгүй. Шүүх өнөөдөр тогтоолоор хэрэгжүүлж байгаа шийдвэрийнхээ үндсэн агуулгаа давхар харж байх ёстой.

-Тэгэхээр иргэдэд энэ талаарх мэдлэг боловсрол дутагдаад байна уу?

-Шүүхийн шийдвэрийг тайлбарлах, шүүхийн шийдвэрийг ойлгуулах, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажил. Шүүхийн шийдвэр гүйцэтгэхдээ тухайлбал ял эдэлж байгаа хүнд тайлбарлаж ойлгуулах, мэдлэг боловсролыг олгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд нь туслалцаа үзүүлэх чиг үүрэг нь шийдвэр гүйцэтгэгчийн асуудал. Харамсалтай нь орон нутгийн шийдвэр гүйцэтгэгчид хангалттай хүрэлцдэггүй. Орон нутгийн шийдвэр гүйцэтгэгч мэдлэг мэдээлэл олгохгүй шууд цахим гав зүүлгэж өгч байна.

Тэгээд л зөрчил гаргангуут нь шууд хорьчихдог. Гэтэл тэр зөрчил юунаас болж үүсээд байгаа юм бэ. Мэдлэг боловсролгүй байгаагаас үүсээд байгаа юм уу. Үүнийг нь хангалттай тайлбарлаж өгсөн юм уу гэдгийг харгалзан үзэх ёстой. Яагаад гэвэл Монгол Улс энэ шинэ зохицуулалтыг хэрэглээд удаагүй. Тийм учраас шийдвэр гүйцэтгэгч тухайн шийдвэр гүйцэтгэхэд хангалттай ур чадвар мэдлэг нь байхгүй, энэ талын мэдлэг өөрсдөд нь дутагдалтай гэж харагдаж байна. Үүнд иргэд буруугүй шүү дээ. Иргэд түүнийг мэдэх ч албагүй. Харин иргэдэд мэдээлэл олгох үүрэг нь Засгийн газар, шийдвэр гүйцэтгэгч байгууллагын үүрэг.

-Эрх үүргийг нь танилцуулаагүй байж эхний гурван сард хоёроос дээш зөрчил гаргангуут хорьчихдог. Хоригдоод гарч ирсний дараа иргэн ямар нэг байдлаар мэдлэг мэдээлэл өгөөгүй, боловсрол олгоогүй байж хорьсон талаарх гомдлоо эргүүлээд гаргах боломжтой юу. Тэр талаарх мэдлэг мэдээлэлтэй байсан бол би хоригдох ёсгүй байсан гэх мэтээр гомдлоо гаргаад цагаатгуулах ч юм уу нөхөн төлбөр авах боломжтой юу?

-Тэр хэцүү. Монгол Улс жам ёсны эрхийн хуулиар явдаггүй. Хууль дээр юу гэж байна, түүнийгээ л дагаж мөрдөнө. Тэгэхээр энэ нь хууль тогтоогчийн буруутай асуудал. Яагаад гэвэл хоёр удаа зөрчил гаргалаа. Эхний удаа сануулж болно. Шүүхийн шийдвэрээр танд ийм эрх үүрэг байгаа, та ийм алдаа дутагдал гаргалаа. Дараагийн удаа ийм зөрчил гаргавал таныг хорино шүү. Цахим гавыг хорих ялаар солино гэх мэтээр тайлбарлаж, боломжийг нь олгох ёстой. Гэтэл хууль дээр энэ нь байхгүй. Нэгэнт батлагдчихсан хуулийг шүүх хэрэглэнэ. Шүүх сонголтгүйгээр хэрэглэж байгаа. Тэгэхээр үүнийг шүүхийн буруу гэхэд ч хэцүү. Хууль тогтоогчид хуулиа тогтоохдоо үүнийг хэрэгжүүлэх механизмаар нь хангаж өгөх ёстой. Процессын шударга ёсны зарчим гэж байдаг. Үндсэн хуулийн томоохон зарчим. Тухайн процесс өөрөө шударга ёсыг хангаж чадаж байна уу. Алдаа дутагдал гарлаа гэхэд мэдлэг боловсрол байхгүй бол эхний удаад сануулга өгөх нь процессын шударга ёсыг хангаж байна гэсэн үг. Харамсалтай нь нэгэнт хуулиа баталчихсан бол энэ нь хууль тогтоогчийн асуудал болчихож байгаа юм. Үүнийг буруу гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хандана. Өнөөдөр Үндсэн хуулийн цэц хангалттай улс төрийн байгууллага биш.

Яг үндсэндээ Үндсэн хуулийг сахин хамгаалагч гэхээсээ илүү улс төрийн томилгоогоор очдог бүлэглэл болсон. Тиймээс Үндсэн хуулийн цэц яг энэ асуудал дээр Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргана гэж хэлэхэд хэцүү. Угтаа бол Үндсэн хуулийн цэц яг энэ асуудал Үндсэн хуулийн ямар агуулгыг зөрчөөд байна гэдэг дээр зарчмын хувьд дүгнэлт гаргах ёстой байгууллага. Гэтэл Үндсэн хуулиар үүнийг зохицуулаагүй байна гэдэг агуулгаар нь хараад байдаг. Үүнийг Үндсэн хуулийн зорилгоор нь тайлбарлах ёстой. Үндсэн хуулийн зорилго юу юм. Бидний сонгож авсан нийгэм юу юм. Үндсэн хуулийн оршил дээр энэ бүхэн байгаа. Тэрхүү Үндсэн хуульд байгаа оршил, тодорхой мэдлэг боловсрол иргэдэд олгох асуудал нь шүүхийн ч үүрэг, Засгийн газрын ч үүрэг. Хууль тогтоогч эрх мэдлийн ч үүрэг. Ер нь энэ бол төрийн үүрэг л дээ.

С.ОТГОНБАЯР

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Сүхбаатар: Ахмадуудын зөрчигдсөн эрхийг нь сэргээх, хүчирхийллээс хамгаалах чиглэлээр Монголын ахмадын холбоо идэвхтэй ажиллаж байна DNN.mn

Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатартай ярилцлаа.

-Тун удахгүй олон улсын ахмадын баярын өдөр тохиох гэж байна. Энэ өдөр холбооны зүгээс ахмадуудад зориулсан ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг олон улсын Ахмадын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Бид энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны нийгмийн хамгаалал, эрүүл мэнд” гэсэн сэдвээр ахмад настны үндэсний чуулган зохион байгуулах гэж байна. Төрийн ордонд энэ үйл ажиллагаа болно. Төрийн зүгээс ахмадуудад зориулсан арга хэмжээгээ нэгтгэн дүгнээд цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ, ахмадуудын санал бодлыг сонсож, зөвлөмж баримт бичиг гаргах үндэсний хэмжээний чуулган болгох зорилготой. Монголын ахмадын холбооны ээлжит VIII их хурал аравдугаар сарын 2-нд хуралдана. Үүнд ахмадын байгууллагууд оролцоно.

-Монгол Улсын хэмжээнд байх ахмадуудыг нийгмийн байдлаар нь судалсан тоо баримт байдаг уу?

-Улсын хэмжээнд 373000 ахмад настан нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. 6800 гаруй ахмад настан халамжийн сангаас тэтгэвэр авдаг. Ахмад настны тэтгэврийн дундаж хэмжээ 557500 төгрөг. Тэтгэврийн доод хэмжээ 550000 төгрөг болсон. Ахмад настны хуульд зааснаар ахмад настан гэдэг нь 55-аас дээш насны эмэгтэй, 65-аас дээш насны эрэгтэй хэмээн албан ёсоор тодорхойлсон. Нийт ахмад настны 66.3 хувь нь эмэгтэйчүүд. Эдгээр ахмадуудыг насаар нь аваад үзвэл 70 хүртэлх насных 261000, 70-79 настай 66700, 80-89 настай 24300, 90-99 настай 2900, 100 ба түүнээс дээш настай 106 ахмад настан байна. Ахмад настны ам,жиргааны байдал жил ирэх тусам буурч байгаа. Өнөөгийн байдлаар 19700 ахмад настан амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд амьдарч байна. 3800 ахмад настан харж хандах ах дүүгүй, ганц бие амьдардаг. 7000 ахмад настан бусдын асрамжид амьдардаг гэсэн судалгааг ахмадын байгууллага гаргасан.

Ахмадын тэтгэврийг яаж нэмж байж тэдний амьдрал баталгаажих вэ?

-Өнгөрсөн таван жилд төрөөс тэтгэврийг нийт найман удаа нэмсэн. Саяхан тэтгэврийн зөрүүг арилгах чиглэлээр тэтгэвэр бодох итгэлцүүрийг өсгөж батлаад, 394 тэрбум төгрөг улсын төсвөөс нэмж гаргахаар шийдээд, ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгахаар хичээсэн. үүнд Ахмадын холбоо талархаж байгаа. Олон жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс одоогийн тэтгэвэрт гарч байгаа хүмүүсээс бага тэтгэвэр авч байна гэсэн гомдол ахмадуудаас байнга гардаг. Тэр бүхэнд тодорхой хариу арга хэмжээг төрөөс авч байна. Гэхдээ сая авсан арга хэмжээнд гомдолтой хүмүүс байгаа. 1404000 төгрөгөөс дээш тэтгэвэр авч байгаа ахмадуудын тэтгэвэр нэмэгдээгүй. Ахмадын тэтгэврийн дээд хязгаар тогтоогоод өсгөсөн цалинг нь тайраад тэтгэврийг нь тогтоочихсон. Тэгэхээр уул уурхай, эрчим хүч, хүнд үйлдвэр, өндөр албан тушаалд ажиллаж байсан гээд тухайн үедээ өндөр цалин авч байсан хүмүүсийн тэтгэвэр өсөөгүй. монголын ахмадын холбоо судалж үзээд, хөдөлмөр нийгэм хамгааллын яам, засгийн газарт тэдгээр хүмүүсийн шаардлага хүсэлтийг хүргүүлсэн. дараагийн ээлжинд тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээг бүрэн гүйцэд хийгээд, хэт хязгаарлалт тавихгүйгээр тэдгээр хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн.

-Нөгөө талдаа цалин, тэтгэвэр нэмэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгддэг. Үүнийг төр засагт ямар нэг байдлаар асуудал болгон дэвшүүлсэн үү?

-Цалин, тэтгэвэр нэмэгдэхээр дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг. тэр нь тэтгэвэр нэмэгдсэн ч амьдралд бодитой нэмэр болдоггүй байдлыг бий болгодог. Ялангуяа 600 мянгаас доош төгрөгийн тэтгэвэртэй хүмүүс үнийн өсөлтөд унаад, амьдрал нь дээшилдэггүй улам дордсон хэвээрээ байна гэдэг хүсэлт шүүмжлэлийг Ахмадын холбоо тавьж байгаа. үүнийг төрийн зохицуулалттай зах зээл, худалдааны хууль гаргаад үнийн зохицуулалт хийгээд, өргөн хэрэглээний хүнсний барааны дээд үнийн хязгаарыг тогтоож өгөөч гэдэг хүсэлт тавьж байгаа.

-Ахмад настны тухай хууль байдаг. Амьдрал дээр энэ хууль хэр хэрэгждэг вэ?

-Нийгмийн халамжийн тухай багц хууль байна. Ахмад настны тухай хууль гэж бие даасан хууль бий. Энэ хуулиудын хэрэгжилтийг эргэж авч үзэх ёстой. Ялангуяа Ахмад настны тухай хууль батлагдаад зургаан жил боллоо. зургаан жилийн өмнө ахмадууд үндэсний чуулган хийсэн. тэгэхэд бие даасан хууль болгооч, бидний эрхийг хамгаалаач, эмнэлгийн үйлчилгээ, нийгэм хамгааллын асуудлыг хуульчилж бие даасан хуультай болгооч гэж хүсэлт тавьж байсан. тэрхүү хууль нь батлагдаад, хэрэгжиж эхлээд зургаан жил боллоо. Энэ хуулийн хэрэгжилтийн байдал, ямар зүйл заалт нь бүрэн хэрэгжихгүй байгаа юм, хаана нь хөрөнгө эх үүсвэр дутагдаад байгаа юм гэдгийг төр засгаас үнэлэлт дүгнэлт өгөөд, цаашид авах арга хэмжээг чуулганаар тодорхойлж өгөөч гэдэг хүсэлтийг ахмадуудаас тавьж байгаа. Жишээлбэл, ахмадуудад сувилал, эмнэлгийн байгууллагууд асрамж сувиллын үйлчилгээ үзүүл гэдэг. энэ заалтууд хөдөө, сум, орон нутагт төдийлөн хэрэгждэггүй. Яагаад гэвэл амралт сувилалын эрх нь хөдөө суманд очдоггүй. ингээд хөдөө орон нутгийн ахмадууд амралт сувилалд амрах эрх байхгүй. үүнийг судлаад үзэхээр жил бүр энэхүү үйл ажиллагаанд 38-40 тэрбум төгрөг хэрэгцээтэй байна гээд Нийгэм хамгааллын яаманд санал оруулдаг юм байна. улсын төсвийн тухайн жилийн бололцоог харж байгаад 21 тэрбум орчим төгрөг жил болгон баталдаг. тэр нь аймаг сум руу хуваарилахаар бага хөрөнгө очдог. тэгэхээр сум орон нутгийн ахмадууд жигд тэрхүү үйлчилгээг авч чаддаггүй. Ахмад настны тухай хуульд нэг чухал заалт байдаг. нь ахмад настанд зориулан сан байгуул гэдэг. газрын тогтоолоор сангийн дүрмийг баталсан. Тухайн байгууллагын цалин хөлсний зардлын гурван хувь хүртэлх хэмжээгээр ахмадын сан байгуулаад, тэрхүү сангаасаа ахмад настандаа хэрэгтэй байгаа тусламж дэмжлэг, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, амьдрал ахуйд нэмэр болох туслалцааг үзүүл гэж заалсан. Гэвч байгууллагууд түүнийг хэрэгжүүлдэггүй. тиймээс ахмад настнууддаа анхаарал халамж тавих хөрөнгийн эх үүсвэр байдаггүй. Ялангуяа төсөвт байгууллагууд үүнд маш хариуцлагагүй хандаж байна гэсэн шүүмжлэл ахмадууд тавьдаг. тиймээс үүнийг Сангийн яам, засгийн газрыг онцгойлон анхаарч өгөөч гэдэг хүсэлт тавьсан.

-Хөдөлмөр эрхлэх сонирхолтой ахмадууд их байх шиг. Ийм хүсэлтүүд ирдэг үү?

-Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6.2 тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн тоо байдаг. Аймгуудад жилдээ 100-150 сая төгрөг, дүүрэгт 250 сая орчим төгрөг хөдөлмөр эрхлэлтийн сангаар дамжуулан хуваарилдаг юм билээ. Гэвч энэ төсөв нь хүрдэггүй. Яагаад гэвэл нийт ахмадын 67.5 хувь нь хөдөлмөр эрхлэх сонирхолтой, ажил хийх чадвартай. Өөрөөр хэлбэл ажиллах хүч дээр нэмэгдээд 180 мянган ахмад ажил хийе, орлогоо нэмэгдүүлье гэдэг хүсэлт тавьдаг. Гэтэл үүнд хөрөнгө нь хүрдэггүй. Ахмадуудад хүү багатай, урт хугацааны зээл өгчихвөл тэд өөрсдөө ажлын байраа бүтээгээд зээлээ хугацаанд нь төлөөд явна гэсэн бүрэн идэвх сонирхолтой байдаг.

-Ахмадуудын хувьд эрүүл мэндийн асуудал нэлээд томоохон байр суурь эзэлдэг байх?

-Орон нутгаас хот суурин газар ирээд шаардлагатай шинжилгээ оношилгоог хийлгэхэд ахмадуудад ихээхэн асуудал тулгардаг. Хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхэд чирэгдэл ихтэй байна. Өрхийн эмнэлэгт ахмадад зориулсан эмч, тасаг тусад нь гаргаж үйлчилгээ үзүүлдэг болмоор байна гэдэг санал их ирдэг. Мөн ахмадуудад зориулсан эмийн хөнгөлөлтөд зорилтот эм бага байдаг. даралт, зүрх судас, бөөр зэрэг ахмадуудад чиглэсэн эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж өгөөч гэдэг хүсэлтүүд ч их ирнэ. нийт ахмад настны 49.7 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. 170 мянга гаруй ахмад настан байна гэсэн үг. тиймээс алслагдсан хороо, дүүрэгт ахмадын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хэрэгтэй. энэ асуудлыг шийдэж өгөөч гэж хүсэлт тавьсан. 2021 онд 221 дүгээр тогтоол гаргаад, Улаанбаатар хотод ахмадуудад зориулсан өргөөтэй бол. Газрын зөвшөөрөл, зураг төслийг нь баталж өг гэсэн засгийн газрын тогтоол байдаг. Үүнийг хэрэгжүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. VIII их хурлаараа үүнийг 2024 онд багтаан шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлт тавина.

-Гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд, хүүхдүүд их өртдөг гэх боловч ахмад настнууд ч ихээр өртөх болсон тухай мэдээлэл явах болсон. Энэ талаар Ахмадын холбоонд мэдээлэл ирдэг үү?

-Сүүлийн жилүүдэд ахмадууд хүчирхийлэлд өртөх тохиолдол нэмэгдсэн. Үр хүүхэд нь ахмад настан, аав ээжийгээ халамжилдаг нийгмийн байдал өөр болжээ. Аав ээжийгээ ад үздэг, гэр орноос нь хөөдөг, тэтгэврийг нь хураагаад авчихдаг. хэдэн төгрөгийн тэтгэвэр авч, хаана яаж зарцуулж байгаагаа өөрөө мэддэггүй. эзэмшигчээс нь өмч хөрөнгийг нь хамаатан садан, үр хүүхдүүд нь нийлж байгаад өөрсдийнхөө нэр дээр шилжүүлээд авчихдаг. Жишээлбэл, орон байрыг нь өөрсдийн нэр дээр болгочихоод гэрээс нь хөөдөг. Сүүлийн үед зоддог, дээрэлхдэг үзэгдлүүд их болсон. тиймээс ахмадуудыг хүчирхийллээс хамгаалах бүртгэл мэдээллийн нэгдсэн системтэй болгох, ахмадуудыг хүчирхийлэлд өртсөн үед нь хүний эрхийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагууд, ахмадын байгууллагатай хамтраад дор дор нь зөрчигдсөн эрхийг нь сэргээдэг, хүчирхийллээс хамгаалдаг арга хэмжээ хэрэгжүүлэх чиглэлээр Ахмадын холбоо идэвхтэй ажиллаж байна.

С.ОТГОНБАЯР

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Дотоод орчны агаарын чанарт судалгаа хийсэн багийн гишүүн О.Оюун-Эрдэнэ: Монгол Улс дотоод орчны агаарын чанарын стандарттай болох ёстой DNN.mn

Манай улс 2020 оноос сайжруулсан түлш буюу утаагүй түлшийг хэрэглэж эхэлсэн. гэвч жилийн жилд утаа нэмэгдсээр сайжруулсан түлш хэрэглэж эхлээгүй үетэйгээ дүйцэж очсон нь нүднээ илхэн харагддаг. Энэ талаар МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Сономдагва ярихдаа “Тухайн сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн жилд салхи ихтэй, хур тунадастай жил байсан учраас хүмүүст агаарын бохирдол багассан юм шиг мэдрэмжийг төрүүлсэн. Харин 2021-2022 онд салхи багатай, хур тунадас урьд жилийнхээс бага орсон учраас буцаад агаарын бохирдол нэмэгдсэн” хэмээн хэлж байв. Утаа ихэссэн шалтгааныг “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар “Сүүлийн үед агаарын чанар муу, салхигүй байгаа учраас манан ихтэй байна. Тиймээс утаа ихэссэн. Хоёрдугаарт, шахмал түлш хямдарсантай холбоотойгоор хэрэглээ их байна. Өнгөрсөн жилийн өдийд өдөрт 2500 тонн шахмал түлш түлдэг байсан бол энэ жил 3500 тонныг түлж байна. Тэгэхээр утаа өнгөрсөн оныхоос 10-15 хувиар нэмэгдсэн” хэмээн хэлж байсныг иргэд мартаагүй байх. Харин энэ талаарх ул суурьтай шинжилгээ судалгааг хийсэн байдаг эсэхийг тодрууллаа.

Сайжруулсан түлшний хэрэглээг энгийн зуух болон төслийн зууханд ямар ялгаатай шатаж буй судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ЦУОШГ-ын байгаль орчин хэмжил зүйн төв лаборатори, Монголын талбарын тархвар судлалын төгсөгчдийн холбоо, Нью-Йоркийн их сургууль, “Ач” анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд хамтран “Сайжруулсан түлшний шаталтаас дотоод орчинд ялгарах хийн бохирдуулагчдын концентрацийг тодорхойлсон дүн” хэмээх судалгааг хийжээ.

Уг судалгаанд дурдсанаар “Гадаад орчны бохирдлоос гадна гэр сууцны халаалт, хоол үйлдвэрлэлд биомасс түлш, нүүрс хэрэглэдэг 2.5 тэрбум хүний эрүүл мэнд дотоод орчны агаарын бохирдол ноцтой эрсдэл учруулсаар байна. 2015 онд 3.8 сая хүн цаг бусаар эндсэн нь өрхийн агаарын бохирдлоос шалтгаалсан байна. Монгол Улс суурьшлын бүсийн агаарын бохирдлыг бууруулахын тулд бохирдуулагч эх үүсвэрт чиглэсэн гэр хорооллын дахин төлөвлөлт орон сууцжуулалт, зуухны шинэчлэл, түүхий нүүрснийг сайжруулсан түлшээр солих зэрэг дунд хугацааны арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Гэвч суурьшлын бүсийн агаарын чанар ДЭМБ-ын удирдамжийн дунд хугацааны нэгдүгээр зорилтод ч хүрээгүй байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна” хэмээжээ. Ингээд судалгааны баг нийслэлийн Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүргээс 84 айлыг сонгон авч судалгаанд хамруулсан байна. Ингэхдээ энгийн болон төслийн зуухтай айлуудыг хамруулжээ. Судалгааг 24 цагийн турш тасралтгүй явуулав. Судалгааны дүнд “Өрхийн дотоод орчны агаар дахь химийн бохирдуулагчдын 24 цагийн дундаж концетраци хүхэрлэг хий Дөл зуухтай байшин сууцанд Монгол Улсын MNS4585:2016 стандарт болон ДЭМБ-ын 2021 оны удирдамжид заасан түвшинд байна. Харин энгийн зуухтай гэр болон байшин сууцанд сайжруулсан түлшийг түлэхэд 24 цагийн хүхрийн давхар ислийн концентраци Монгол Улсын MNS4585:2016 стандарт болон ДЭМБ-ын 2021 оны удирдамжид заасан түвшнээс 1.3-2.92 дахин өндөр байна. Сайжруулсан түлшээр галласан Дөл зуухтай байшин болон гэр сууцны дотоод орчны агаарын азотын давхар ислийн 24 цагийн дундаж концентраци Монгол Улсын агаарын чанарын MNS4585:2016 стандартад заасан түвшин байна. Харин энгийн зуухтай байшин сууцны дотоод орчны агаарын азотын давхар ислийн 24 цагийн дундаж концентраци Монгол Улсын агаарын чанарын MNS4585:2016 стандартад заасан хэмжээнээс 1.73 дахин ихэссэн байна” гэжээ. Тус судалгааны үр дүнгээр төслийн зуухтай байшин болон гэр сууцанд амьдарч буй хүмүүс агаарын чанар сайтай байна хэмээн гарчээ.

Тэгвэл сайжруулсан түлшийг төслийн зууханд түлсэн айлууд дотоод орчны агаарын хувьд стандарт нормд заасан хэмжээнд байсан уу гэдгийг иргэдээс тодрууллаа.

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Б.Булгантай ярилцлаа.

-Танайх ямар сууцанд амьдардаг вэ?

-Таван ханатай гэрт амьдардаг.

-Ямар зуухтай вэ?

-Өлзий зуухтай.

-Сайжруулсан түлшийг хэзээнээс хэрэглэж эхэлсэн бэ?

-Засгийн газрын шийдвэр гараад түүхий нүүрс суурьшлын бүсэд түлэхийг хориглосон цагаас хойш хэрэглэсэн.

Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар угаартах, эрүүл мэндэд сөрөг зүйл илэрсэн үү?

-Хэд хэдэн удаа угаартсан. Толгой өвдөж манарах, бөөлжих, дотор муухайрах шинж тэмдгүүд заримдаа ихээр илэрдэг болсон.

-Үүнийг та сайжруулсан түлштэй хамаатай гэж үзэж байна уу?

-Түүхий нүүрс хэрэглэдэг байхад ингэж угаартаж байгаагүй. Сайжруулсан гэх түлшний чанар жил бүр муудаж байна. Маш их тортогтой. Гал түлж эхлэхэд маш их утаа гардаг. Бүр хав хар утаа гарна. Шатаж дууссаны дараа маш их үнс гардаг. Гэрийн дээвэр тал хав хар тортогтой болдог. Түүхий нүүрс түлдэг байхад ийм их тортог суудаггүй байсан. Өвөлдөө бүх зүйл хүрэхэд л нил тортог, гар хумс хуруу байнгын нүүрсний өлөн хиртэй байдаг болсон. Угаагаад арилахгүй.

-Өөр зүйлүүд ажиглагдаж байна уу?

-Өглөө болгон толгой өвдөж сэрдэг. Үнэхээр хэцүү, толгой даагдахгүй. Ер нь л манай гэр бүл, гэр бүл ч гэлтгүй гал түлдэг танил тал, найз нөхөд, ойр хавийнхан бүгд ярьж байна. сайжруулсан түлшинд сайжирсан зүйл юу ч алга. Эхний жил овоо гайгүй байсан. Жил бүр муудсаар одоо худалдаж авахад л нил үйрмэг. Шуудайтай түлшний талаас илүү хувь нь үйрмэг болчихсон байдаг. Барьцалдуулагч бодисгүй хоёрдугаар гурил хольдог гэдэг нь үнэн байх. Гал түлэхээр зууханд хийх хооронд бужигнасан их тоос гардаг. Тэр нь гурил нь байх магадлалтай. Тэгээд үүнийгээ сайжирсан гээд байгаа. Энгийн хүний нүдээр харахад ч илт байна шүү дээ. Өөрсдөө гал түлж үзээгүй хүмүүс энэ талаар юу мэдэж шийдвэр гаргадаг юм бэ. Гал түлснээс хойш хувцас хэрэглэлээ угаахаар нэг эргүүлээд гаргаж ирэхэд л хав хар нүүрсэн дээр өнхрөөд боссон юм шиг л хир гардаг. Үүнийг шинжилж судалдаг газар гэж байна уу. Дунд боловсролтой би хүртэл эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг нь мэдээд байна шүү дээ.

-Танай гэр бүлээс эсвэл таньдаг хүмүүсээс энэ түлшнээс болж эрүүл мэндийн асуудлаар эмнэлэгт хандсан тохиолдол бий юу?

-Манай худууд энэ түлшийг хэрэглэж эхэлсэн жил угаартсан. Эхнэр нь тэр даруй нас барж, нөхөр нь одоо хөгжлийн бэрхшээлтэй болж бэрийн маань асрамжид ороод байна.

-Энэ хэзээ болсон үйл явдал вэ?

-2021 оны нэгдүгээр сард болсон.

Иргэн ийн ярилаа. Сайжруулсан түлшинд хяналт шалгалт хийж байсан тухайн үеийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын дэд дарга С.Даваасүрэн ингэж ярьж байлаа. “Иргэд сайжруулсан түлштэй холбоотой гурван төрлийн санал, гомдол хэлж байна. Нэгдүгээрт, өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжруулсан түлшний илчлэг муудсан. Хоёрдугаарт, үүрмэг их байна. Гуравдугаарт, уугилт их байна гэсэн. Бид “Тавантолгой түлш” ХХК-ийн түлшний лабораторийн шинжилгээнд байнгын хяналт тавьдаг. Үүнийг тодруулахад, “Тавантолгой түлш” ХХК мидлингээ маш ихээр нөөцөлж, гадаанаа удаадаг. Үүнээс болж илчлэг муудсан байх магадлалтай. Иймээс хоёр, гурван сараас биш, 14 хоногоор нөөцөлж, үйлдвэрлэлд оруулбал илчлэг өндөр байхаар байгаа юм. Нөгөө талаас сайжруулсан түлш түлж байгаа зуух шаардлага хангахгүй, түлшээ гүйцэд шатаахгүй, утаа их гарч байна. Бид түлшний бат бэх чанарт байнга хяналт тавьдаг. Уул уурхай, газрын тосны төв лаборатори болон SGS-ын лабораторид хийсэн шинжилгээг харьцуулсан байдлаар үзэхэд, түлшний бат бэх нь стандартын хэмжээнд байсан. Айл өрхөд очихдоо яагаад үйрмэгтэй байна вэ гэхээр тээвэрлэлт, зөөвөрлөлт их байгаагаас үйрмэг үүсч байна” хэмээн ярьж байлаа. Тэгвэл тухайн үед төслийн зуух авч чадаагүй айлууд нийслэлийн хэмжээнд маш их байдаг аж. Энэ талаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Н.Базар ярихдаа “Анх төслийн зуух хорооноос өгөхөд нь авахаар очтол манай нэр дээр хүн авчихсан байсан. Нэг өрхөд нэг зуух гэж байсан учир тухайн үедээ олж авч чадаагүй. Тэгээд л өнгөрсөн. Дараа нь сураг сонсох нь ээ манай нэр дээрх зуухыг хорооны хэсгийн ахлагч аваад хөдөө хамаатан руугаа явуулчихсан байсан” гэв.

Ингэж иргэдэд ёстой байсан төслийн зуух замаасаа алга болсон тохиолдлууд олон. Тэгвэл төслийн зуухгүй айлууд л зөвхөн угаартаад байна уу. 2019 оны цагдаагийн байгууллагын тайланд “өмнөх арван жилийн байдлаар угаартсан 118 тохиолдолд 158 хүн угаартаж нас барсан. Жил бүр 2500 гаруй хүн галлагааны улмаас эмнэлэгт ханддаг. Угаарын хийн хордлогын улмаас жилд 15-20 хүн нас бардаг гэх тоог албаныхан мэдээлжээ. Үүний шалтгаан нөхцөлийг авч үзэхэд, гэрт 101, байшинд 202, энгийн зуух 203, төслийн зуух 86, нам даралтын зуух зургаа байв. Үүнээс ханан пийшинтэй нь 86, ханан пийшин, зуух эвдэрсэн 73, зуух, яндангийн холбоос завсартай 34, яндан хөө тортогтой 30, үнс дүүрсэн 44, түлшээ дүүргээд түлсэн 85, яндан намхан 35, яндангийн хаалтаа хаасан 69, тодорхойгүй 50 тохиолдол, усгүйгээс зуух нь дэлбэрсэн гурван тохиолдол дээр цагдаагийн алба хаагчид ажилласан тухай тайландаа дурджээ.

2023 оны эхний хагаст нийслэлийн долоон дүүрэгт, 21 аймагт нийт 1720 хүн угаарын хийн хордлогын улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Хамгийн сүүлд олон хүн бөөнөөр угаартсан тохиолдол тавдугаар сарын 31-ний шөнө нийслэлийн хэмжээнд 40 хүн угаартаж, найм нас барсан хэрэг гарсан байдаг. Үүний хоёр нь бага насны хүүхэд байсан.

Энэ талаар “Сайжруулсан түлшний шаталтаас дотоод орчинд ялгарах хийн бохирдуулагчдын концентрацийг тодорхойлсон дүн” судалгааг хийсэн багийн гишүүн, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Танай багийнхны хийсэн судалгаагаар төслийн зуухтай айлуудын дотоод орчны бохирдол хэвийн хэмжээнд байна гэсэн. Төслийн болон энгийн зуухны ялгаа ямар болоод бохирдол зөрүүтэй гарав?

-Төслийн зууханд гал түлснээр дотоод орчны бохирдол ялгаатай байгаа болохоос төслийн зуух нь агаарын бохирдол үүсгэдэггүй гэсэн үг биш. Яагаад гэхээр зуухан дотор нүүрс шатна. Тэр тохиолдолд дотоод орчинд их бага ямар нэг хэмжээгээр бохирдол үүснэ. Нүүрс шатахын тулд хүчилтөрөгч зарцуулна. Хүчилтөрөгч зарцуулах явцдаа дутуу шаталт үүсч байдаг. Тэр дутуу шаталт дотоод орчинд зуух яндангийн битүүмжлэлээс хамаарч бохирдол үүснэ. Ямар ч зуух заавал ч үгүй агаар оруулах нэг нүхтэй. Тэр нүхээр бохирдол гадагшилж л байдаг. Энгийн зууханд нүүрс шатаах үед гарч байгаа бохирдуулагчийн түвшин, төслийн зууханд шатаах үед гарч байгаа бохирдлын түвшин ялгаатай гарсан. Энэ Нэгдүгээрт, үүнд шаталт болон ялгарч байгаа бохир дуудагчдын ялгарч буй концентрацийн хувьд ялгаатай зүйлүүд байдаг. Хоёрдугаарт, төслийн зуухтай ч гэсэн маш их бохирдол гарч буй айлууд бий. Тэр нь буруу галлагаанаас эсвэл ямар нэг байдлаар зуухны битүүмжлэл алдагдахад үүддэг. Зуухаа хэт дүүргэх, буруу шатаах, буруу талаас нь галаа түлэх гэх мэтээр бохирдол их гаргадаг. Жишээ нь, төслийн зуухтай хэрнээ угаартсан айлууд бий. Тэд дээрх жишээгээр буруу галласан. Зарим нь яндан дээрээ давхар яндан хийсэн. Тэгээд доторх яндан нь хугардаг шалтгаанууд бий.

-Энгийн зуух болон төслийн зуух бохирдлын хувьд дээрх ялгаатай юм байна. Агаарт бохирдол үүсгэхэд галлагааны тоо хамаарах уу?

-Гал түлж эхлэхэд утаа ихээр гардаг. Энэ нь агаарын бохирдолд нөлөөлдөг. Жишээ нь, бидний хийсэн судалгаагаар өдөржин гэртээ хүнтэй байдаг төслийн зуухтай айлууд өдөрт дунджаар 2.1 удаа гал түлж байсан бол энгийн зуухтай айлууд 3-4 удаа гал түлж байсан.

-Сайжруулсан түлшийг туршилтаар хэрэглэсэн тухай сүүлд мэдэгдэл гарсан. Өмнө нь туршдаггүй юм уу?

-Нүүрс түлж байгаа дотоод орчинд ямар бохирдол үүсч байна вэ гэдгийг хэр олон удаа туршиж үзсэн бэ гэдэг судалгааг хэд хэдэн удаа хийсэн бэ? Энэ бол тухайн түлш үйлдвэрлэж байгаа газар мэдээлэл хийх ёстой. Гэтэл шууд хүн дээр туршаад байна уу? Бас энэ асуулт мэдээлэл хүргэх хэрэгтэй. Үүнийг тухайн түлш үйлдвэрлэгч компани өөрийн лабораторид судалгаа хийж, тухайн технологийг шинэчлэх эрмэлзлэлийг хэрхэн хийсэн тухай судлах ёстой. Нүүрс түлэх гэр, байшин янз бүрийн орчинд бий. Янз бүрийн зуух байна. Гэтэл дотоод орчинд ямар бохирдол үүсдэг вэ. Хүний эрүүл мэндэд аюул учруулах хэмжээний бохирдол үүсч байна уу. Тэгвэл тэр технологийг яаж сайжруулах вэ. Үүнийгээ хийж байгаа юу. Эцсийн хэрэглэгч нь хүн, өрх айлууд байгаа. Өрх дотор хэн байдаг вэ. Хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд гээд хамгийн эмзэг бүлгийнхэн байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт иргэд, архаг хууч өвчтэй хүмүүс, эрүүл хөдөлмөрлөх насны хүн ам орно. Эцсийн хэрэглэгч нь хүн учраас хүн хордож, эрүүл мэндэд асуудал үүсгэхгүй байх ёстой. Өнөөдөр дотоод орчны агаарын чанарын стандарт байхгүйгээс болоод хамгийн энгийн, дэлхийд маш ховор тохиолддог нүүрстөрөгчийн давхар ислийн хордлогод хүүхдүүд өртөж байна. Жишээ нь, сүүлийн үед гараад байгаа ерөнхий боловсрол сургуулийн зориулалтын бус байранд сурагчдыг хичээллүүлж байгаа асуудал , Налайхад болсон үйл явдал тийм байх боломжтой. Налайхад CO2-оос хордсон гэдгийг тархвар зүйн судалгаагаар гаргаад ирсэн. Сургуулийн хүүхдүүдийг олноор нь сургах байрыг сонгохдоо стандарт дүрэм журмыг бариач ээ, үүн дээр нь хяналтаа тавиач ээ гэдэг зөвлөмжийг бид удаа дараа өгсөн. Энэхүү зөвлөмжийг дагаагүй. Яагаад гэхээр дагах нөхцөлд нь нэг чухал хэсэг нь орчны эрүүл мэндийн үнэлгээ хийлгэх ялангуяа хамгийн түрүүнд дотоод орчны агаарын чанарын үнэлгээ хийгдэх ёстой байсан. түүнийг стандартаар мөрдүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр Монгол Улсад тэр стандарт байхгүй. Бид энэ стандартыг батлуулахаар судалгаа хийгээд хоёр жил есөн сарын хугацаанд ажиллаж байна.

-Агаарт байх тоосонцрын хэмжээ дэлхийн стандарт нь PM2.5 байх ёстой. Гэтэл манайд үүнээс их байна гээд байгаа. Та бүхэн энэ талаар судалсан уу?

-Бид дотоод орчны агаарын чанарыг ямар хэм хэмжээнд байгааг тогтоох зорилготой Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөд 9 сарын турш үргэлжилсэн 24 цагийн тасралтгүй хэмжилт судалгааг хийсэн. Өвлийн улиралд дотоод орчны PM2.5 тоосонцорын концентраци агаарын чанар ДЭМБ-ын зөвлөмжөөс 4 дахин болчихдог. Харин гадаад орчин дахь Монголын MNS4585:2016 стандартаас 1.1 дахин их байдаг. Зуны улиралд PM2.5 бохирдуулагч дотоод орчинд 24.8 мкг/м3-30 мкг/м3 -ын хооронд байдаг. Гэтэл ДЭМБ-ын 2021 оны удирдамжаар үүнийг 24 цагийн дундажийг гадаад орчинд 15мкг/м3 болго гээд заагаад өгчихсөн.

-Сайжруулсан түлш хэрэглэдэг айлууд жил ирэх тусам чанар нь муудаад байна. Үнс, тортог ихтэй, үйрмэгтэй байна гэдэг. Энэ нь дотоод орчны бохирдол агаарын чанарт нөлөөлдөг гэсэн үү?

-Тортог дотоод орчны бохирдолд нөлөөлнө. Тортгийн судалгаа дэлхий нийтэд хийгдэж байгаа. Гэхдээ стандартчилах түвшинд хийсэн судалгаа ховор. Тортог өөрөө олон янзын эх үүсвэрээс гардаг. Гэхдээ тортгийн судалгааг зайлшгүй хийх ёстой. Судалгаа шинжилгээний дэмжлэг олон чиглэлээр бидэнд хэрэгтэй байгаа. Олон улсын байгууллагуудаас л тодорхой хүрээнд дэмжлэг үзүүлж дээрх судалгаануудыг гүйцэтгэсэн.

-Сайжруулсан түлшний хоруу чанар түүхий нүүрснээс их байна гээд байгаа. Мэргэжлийн хүмүүс үүнийг судалсан болов уу?

-Дотоод орчинд сайжруулсан түлшний PM2.5 тоосонцрын хэмжээг тодорхой хувиар бууруулах боломжтой. Гэхдээ дотоод орчныг бохирдуулахгүй гэсэн үг биш. Яагаад гэвэл ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнээс өндөр гарсан. Манай оронд стандарт байхгүй учраас бид ДЭМБ-ын зөвлөмжтэй харьцуулахаас өөр аргагүй. Харин хоруу чанарын хувьд аваад үзэхэд угаарын хийн хордлогын өртөлтийг нэмэгдүүлж байна. Энэ нь олон талтай. Нэгдүгээрт, түүхий нүүрс дутуу шаталт өгөөд эхэлхээр униар угаар гараад хүний нүдэнд тоос тоосонцор үүсгэж, утаа нь харагддаг. Тэгэхээр хүмүүс хоолой хорсоод, нүд хорсож, нулимс гарахаар хаалга үүдээ онгойлгож, агаарын солилцоо явуулдаг. Тэнд гарч буй угаарын хийг гадагшлуулдаг. Гэтэл угаасан нүүрс буюу сайжруулсан түлшнийх хүний нүдэнд харагддаггүй. Энэхүү угаарын хийг хүн мэдэрдэггүй. Ганцхан хулгана мэдэрдэг. Тэгэхээр үнэр, өнгө, амт байхгүй. Харагдахгүй, үнэрлэх мэдрэмжид огт нөлөөлөхгүй. Угаар мэдрэгч л түүнийг илрүүлнэ. Хүн өөрийнхөө мэдрэмжээр түүнийг тодруулах боломжгүй. Тийм учраас энэ угаарын хийн хордлого хүнийг шууд үхэлд хүргэж байна. Үүгээрээ сайжруулсан түлш түүхий нүүрснээс хортой. Тиймээс л дотоод орчны агаарын чанарын стандарт Монгол Улсад хэрэгтэй. Стандартыг тогтоосныхоо үр дүнд бид тэр нүүрсээ лабораторид судалж үзээд, дотоод орчинд тийм бодис ялгарч байна, энэ нь илүү байна гэх мэтээр судлаад, мэдээлээд тухайн хорт бодис, хоруу чанарыг бууруулахын тулд арга хэмжээ авч технологи сайжрах ёстой. Ингэж агаарын чанарыг сайжруулах ёстой. Иргэддээ энэ мэдээллийг өгөх ёстой. Өнөөдөр нэн даруй яаралтай батлах стандарт дотоод орчны агаарын чанарын стандарт юм.

С.ОТГОНБАЯР

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ЦЕГ: Осол гаргасан жолооч эмэгтэй биш эрэгтэй, согтуу биш эрүүл байсан DNN.mn

Олон нийтийн мэдээллийн сүлжээгээр “Согтуу жолооч гарцаар гарч байсан хоёр сурагчийг дайрч, нэг нь газар дээрээ нас барсан хэрэг гарлаа” хэмээх мэдээлэл цацагдаад байна. Энэхүү мэдээллийн дагуу сурвалжлав. Албаны мэдээллийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Батзоригоос тодрууллаа.


-Гарцаар гарч явсан хоёр сурагчийг согтуу жолооч мөргөсөн гэх хэргийг тодруулахгүй юу?

-Олон нийтийн зарим мэдээллийн хэрэгслээр согтуу жолооч гэсэн байна лээ. Тээврийн цагдаагийн албанаас албан ёсоор манайд өгсөн мэдээллээр 27 настай Н гэж эрэгтэй хүн приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд Тахилтын буудал орчимд явган хүний замаар гарч байсан 12-13 насны хоёр сурагчийг мөргөж, нэг нь газар дээрээ амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан. Нөгөө хүүхэд нь Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдол бүртгэгдсэн. ТЦА-наас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

-Тухайн жолооч согтуу байсан гэх мэдээлэл үнэн үү?

-Манайд ирсэн мэдээллээр тухайн жолооч эмэгтэй биш эрэгтэй хүн. Согтуу биш эрүүл гэсэн мэдээлэл урьдчилсан байдлаар мэдээлсэн. Баттай бус мэдээллээр тухайн газар дээр нэг эмэгтэй хүн явж таарсан юм шиг байна лээ. Тэгээд осол гарахаар нь хүүхдэд туслах гээд дэр тавиад үйлдэл хийхэд нь тухайн эмэгтэйг жолооч гэж ойлгосон юм шиг байна лээ. Жишээлбэл, тухайн осол гаргасан жолоочийг драйгерыг үлээлгэхэд хажуунаас нь зураг хөргийг нь дардаг. Тиймээс тухайн жолоочийн нотлох баримт, зураг сэлт бүгд мөрдөн шалгах ажиллагааных нь материалууд дунд байгаа учраас ТЦА-наас ирсэн албан ёсны мэдээлэл нь ийм байгаа.

-Тухайн жолоочийг 115 км.цагийн хурдтай явсан гээд байгаа. Энэ талаарх хяналт шалгалтыг хийж байгаа юу?

-Хэдэн км.цагийн хурдтай явж байсныг техникийн дүгнэлтээр гаргах байх. Одоогийн байдлаар есдүгээр сарын 21-ний өдөр гарсан хэргийг шалгаад явж байгаа учир бүх талын дүгнэлтүүд гараагүй байгаа учраас урьдчилсан байдлаар хэлэх боломжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны дүгнэлтүүдийн явцад тодорхой болох байх.

Жолооч гарц ойролцоо үед хэдэн км.цагийн хурдтай явах, согтуу байсан бол ямар хариуцлага тооцох, хурд хэтрүүлсэн бол ямар хуулиар зохицуулахыг “Legal service center”-ийн хуульч, өмгөөлөгч Б.Жигмэддоржоос тодрууллаа.

-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээр 115 км.цагийн хурдтай явсан тохиолдолд дүрэм зөрчсөнд тооцох уу. Үүнд ямар хариуцлага тооцох вэ?

-Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтоох зорилготой замын хөдөлгөөний дүрэм батлагдан гарсан байдаг.

Мөн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Эрүүгийн хууль зэрэг хууль тогтоомжуудаар замын хөдөлгөөнийг зохицуулж байна. Замын хөдөлгөөний дүрэмд “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж маш тодорхой зааж өгсөн байгаа. Мөн “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг … дагаж мөрдөнө.” “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж зааж өгсөн байдаг. Тэгэхээр 115 км/цагийн хурдтай явсан бол хурд хэтрүүлсэн байна. Энэ тохиолдолд гаргасан зөрчил, хор уршгаас нь шалтгаалж Эрүүгийн хууль эсвэл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

-Согтуугаар жолоо барьж яваад зам тээврийн осол гаргавал хүндрүүлэх нөхцөл болох уу?

-Хэн ч зам тээврийн ослыг санаатайгаар үйлддэггүй, санамсар болгоомжгүйгээр үйлддэг. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргавал гэм буруугийн холимог хэлбэртэй байдаг. Өөрөөр хэлбэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаж буй үйлдэлдээ санаатай, энэ гэмт хэргийн улмаас учруулж буй хохирол, хор уршигт болгоомжгүй юм. Тиймээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хүндрүүлж зүйлчилнэ. Үүнийг Монгол Улс Эрүүгийн хуульдаа тухайлан зохицуулж өгсөн байгаа. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 27.10.3. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасч нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

27.10.4.1-т зааснаар дээрх гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байна.

-Гарцаар гарч явсан хүүхдийн амь насыг хохироосон. Үүнд ямар хуулийн зүйл заалтаар хариуцлага тооцох вэ?

-Замын хөдөлгөөний дүрэмд явган хүний гарц хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.”, “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасч байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож…” гэх мэт байдлаар жолоочийг үүрэгжүүлсэн байдаг. Үүнийг зөрчиж зам тээврийн осол гаргаж хүний амь нас эрсэдсэн бол дээр хэлсэнчлэн Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ.

-Дахин нэг хүүхэд гэмтсэн байгаа. Энэ нь дахин хүндрүүлэх нөхцөл мөн үү?

-Хоёр дахь хүүхэд нь хүнд гэмтсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүндээ багтана.

-Сургуулийн орчинд жолооч ямар дүрэм баримтлан хөдөлгөөнд оролцох ёстой вэ?

-Боловсролын ерөнхий хуульд “Боловсролын сургалтын байгууллага нь болзошгүй эрсдэл, гамшгаас хамгаалах аюулгүй байдлыг хангасан, суралцагчийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлсэн орчин бүрдүүлсэн байна” гэж үүрэгжүүлсэн байдаг. Сургуулийн орчинд замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэлийг стандартын дагуу байршуулах ёстой. Үүнийг тухайн орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллага, сургууль хийж гүйцэтгэх үүрэгтэй. Жолооч тухайн тэмдэг, тэмдэглэлийг мөрдөж хөдөлгөөнд оролцоно.

-Одоогийн хууль болон замын хөдөлгөөний дүрэмд согтуу жолоочид оногдуулах хариуцлага нь ямар байгаа вэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25.2-т зааснаар Эрүүгийн хууль эсвэл зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Ингэхдээ тухайн хүний гаргасан хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар зэргээс харгалзаж үзнэ. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1. “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг. Харин дээр дурдсанчлан гэмт хэргийн шинжтэй бол Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ. Жишээлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасч зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин хүний амь нас хохирсон бол дээр дурдсан байдлаар хариуцлага хүлээнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Дашням: Намайг хотод ирэхэд хамгийн гоё барилга Урт цагаан байлаа DNN.mn

Монгол уламжлал академийн тэргүүн Л.Дашнямтай ярилцлаа.

-Та анх хэдэн онд Улаанбаатар хотод орж ирж байв. Таныг анх хотод орж ирэхэд Улаанбаатар ямар өнгө төрхтэй хот байсан бэ?

-Би анх 1960 онд Улаанбаатар хотод ирсэн. Одоо 62 жил болж байна. Нэгэн жарныг өнгөрөөд явж байна. Улаанбаатар том хот болж байгааг нүдээрээ харж, дунд нь амьдарч явна. Намайг анх ирэхэд Улаанбаатар хот ийм байгаагүй л дээ. Төвөөс Толгойт ороход хөндий, хоосон талаар л явдаг байлаа. Автобус удаж удаж явна. Арай гэж автобусанд суухаар яваад барагдахгүй хол газар санагдана.

Ингээд хот байгуулагдаад ирэхээр газар орон зай нь ч багасдаг юм шиг. Танил болчихоор ч тэгдэг юм уу, хол санагдахаа больсон. Манайх анх ирээд олон газар нүүсэн. Айл айлын хашаа дамжаад л. Энд тэнд их очно. Хамгийн удаан байсан нь Зайсанд юм. Одоогийн өндөр өндөр барилгууд байгаа хэсэг дандаа гэр хороолол, айлын хашаа л байсан. Сүүлдээ Дархан цаазат уул гэж биднийг хөөгөөд, ууланд нэг ч хүн буулгахгүй гэж хөөгөөд зовж л байлаа. Гэтэл одоо шигүү барилгатай болчихлоо.

-Таныг хотод ирснээс хойш бүтээн байгуулалтууд их явагдсан уу?

-Намайг ирснээс хойш Их дэлгүүр, 120 мянгат, 220 мянгат, 19 дүгээр хороолол гээд бүтээн байгуулалт өрнөсөн. Сүүлд Толгойтын хөндий байрууд баригдсан. Ингээд л хотын төрхтэй болж эхэлсэн. Бид чинь энүүхэн Төмөр замаас л хотын төв орно гэж ярьдаг байлаа шүү дээ.

-Хотын төв гэхээр аль хэсгийг хэлдэг байв?

-Сүхбаатарын талбайг л хэлээд байгаа юм. Тэр хэсгээс л хот гэж үздэг. Хот явах уу гэж бие биенээсээ асууна.

-Тэр үед Төмөр зам орчим гэр хороолол байсан хэрэг үү?

-Төмөр замд вагон тээр урдуур хүнгэнэтэл дуугараад явдаг байсан чинь одоо яг хот дундуур явж байна шүү дээ. Туул дагасан энэ их барилгууд байгаагүй. Энэ хойд энгэрүүдэд нэлийсэн хашаа хороо, айлууд байгаагүй. Байшин барилгын хувьд иймэрхүү л байсан даа.

-Тэр үед хөдөөнөөс хотод ирэхэд гайхаж балмагдах, хотын соёл гээд онцлоод цочирдох зүйл байв уу?

-Хөдөөний хүн хотод ирэхэд эхэндээ балмагдана. Жишээлбэл, хүн утсаар ярья гэж дуудуулахад харилцуурыг нь буцаагаад тавьчихаж л байлаа шүү дээ. Би Архангайн хүн. Архангайн бүх гол зүүн зүг рүү урсана. Туул гол баруун зүг рүү урсдаг. Тэгээд голын дээд доод гээд ярихаар зөрнө. Зүг заалгасан хүмүүс төөрнө. Хаашаа юм бэ дээ л гэнэ. Гол нь тийшээ урсдаг гэж би мэдэхгүй шүү дээ. Улаанбаатар Архангайг бодвол нам дор юм байна лээ. Анх ирээд хоёр сар шахам толгой өвдсөн. Цаг агаарын өөрчлөлт, нам дор байршлаас болоод тэгдэг юм уу.

-Тэр үеийн барилгууд одоогийнхоос намхан байсан шүү дээ. Хийц хэлбэр нь хэр байв?

-Одоогийн Занабазарын музей тэр үед их дэлгүүр байлаа. Тэр үеийн ганц том дэлгүүр нь Их дэлгүүр. Шатных нь дээр нэг их том тольтой. Тэр бүү хэл би доороос өгсөж яваад толинд тусах өөрийнхөө дүрсийг хараад таньдаг хүн ирж явна даа гэж бодож байсан ч удаатай (инээв). Доороос ирж яваад толинд өөрийгөө харчихаад том толинд харж үзээгүй хүн чинь нэг л таньдаг хүн тэндээс ирж явах шиг. Ойртоод очтол би өөрөө байсан. Тийм зүйл их болно доо.

-1960 онд хотод орж ирсэн гэхээр та тэр үед хэдэн настай байв?

-Би аравдугаар ангийн хүүхэд байсан.

-1966 оны их үерийг нүдээр харсан уу?

-Яг тэр үеэр би хойно оюутан байсан. Зуны амралтаа хойно өнгөрөөж байсан учраас нүдээр харж чадаагүй. Айхавтар аюул болж гэж дуулаад, сэтгэл зовж л суусан. Тэр явдал намайг ирээгүй жилүүдэд л болсон шүү.

-Тэр үед хүмүүсийн хамгийн их очдог газрууд юу байв?

-Тэр үед цирк зүүн хүрээний тэнд байсан. Одоогийн циркийн барилгыг бүр сүүлд барьсан, Румений тусламжаар. 220 мянгатын тэнд Сүүн зах гээд нэг их том задгай талбайтай газар байсан.

Тэнд бид хөлбөмбөг тоглодог байлаа. Усчны гудамж гэж одоогийн Их дэлгүүрээс баруун хойш уртаа гудамж байсан. Гандангийн эх хүртэл үргэлжилнэ. Гандангийн хойно ч хүрдэг байсан. Төгсгөл хэсэг нь бүр сүүлд газарт орсон доо. Шар дэлгүүр гэж хүн бүр мэддэг дэлгүүр байлаа. Одоогийн 25 дугаар телевизийн өөдөөс харсан буланд л байсан, одоо байна уу.

-Тухайн үед хүмүүсийн хамгийн мэддэг байсан газар ямар газрууд вэ?

-Шар дэлгүүр, Их дэлгүүр, Сүхбаатарын талбай, сүүлд Их дэлгүүр биднийг аравдугаар анги төгсөж байхад баригдсан. Улаанбаатар зочид буудал баригдсан. Хятадууд барьсан. 19 дүгээр хороолол, 120 мянгатыг оросууд барьсан. Тэгж л хотжиж эхэлсэн.

-“Ард” кино театр таныг ирэхэд байсан уу?

-Одоогийн барилга биш Хөрөнгийн бирж байгаа барилгад байсан. Ард кино театр, Нэгдүгээр арван жил, Багшийн сургууль одоогийн байгаа нь. Дээр үед тэнд Засгийн газрын ордон байсан юм билээ. Эдгээрийг олзны япончууд барьсан юм. Хотын захиргаа байгаа барилгад Алтай зочид буудал гэж байсан.

-“Аман хуур” кинонд гардаг бүтээн байгуулалт тэр үед өрнөж байв уу?

-“Аман хуур”-т гардаг хашаа байшин нураадаг зургийг Долоон буудалд авсан. Сүүлд л хашаа нурааж байгаа маягаар авсан л кино.

-Тухайн үед хүмүүсийн сонирхлыг татдаг барилга байв уу?

-Хамгийн гоё барилга Урт цагаан байлаа шүү дээ. Анхны хамгийн урт барилга, их гоё дизайнтай. Намхан хийгдсэн. Одоо тэгээд тухайн үеийн барилгуудыг тэнд энд байсан л гэж ярихаас байх юм алга. Улаанбаатарын музей байрлаж байна уу, Бөхийн өргөөний тэнд нэг байшин үлдсэн байх. Ахмадын ордон гээд байсан, байхгүй болсон. Одоо бөгтийсөн хүн зогсож байгаа хөшөө хэсэгт Улсын филармони байлаа. Тэнд “Цогт тайж” киноны зургийг авсан. Хоёдугаар давхраас ээж нь ном барьж буудаг шүү дээ. Тэр барилгууд одоо байхгүй болсон. Гадаадынхан тийм түүхэн барилгаа үлдээгээд, хамгаалаад явдаг юм билээ. Эсвэл тэр барилга нь байгууламжуудын хэвлийд бүтнээрээ орчихдог. Бүр хуучин барилгаа нөмөрт оруулаад дээр барилга барьчихдаг. Гэх маягаар үлдээдэг юм байна лээ. Манайх заавал нураагаад л оронд нь нэг юм барьдаг.

-Манайх хотожсон л гээд байгаа. Энд тэнд төлөвлөлтгүй бөөгнөрүүлэх нь хотжилт мөн үү?

-Энэ бол хотжилт биш. Астана хотын ерөнхий архитектор миний таньдаг хүн байдаг юм. Серик Руслан Беков гэж Казакстаны гавьяат архитектор хүн бий. Тэр хүн Казакстаны нийслэлийг байгуулсан ерөнхий архитектор. “Астанаг байгуулахад өчнөөн алдааг бид хийсэн. Танай Улаанбаатар түүнээс алдаатай хот. Ер нь эрүүл хот гэж хэлэхэд хэцүү. Үүнийг эрүүл болгох боломж ч байхгүй. Хотоо нүүлгээд, зарим хэсгийг нь гаргаад, зарим хэсгийг нь нураагаад, шинээр барих л зам байна. Одоо Улаанбаатарыг шинэчлэхээс нэгэнт өнгөрсөн байна” гэж хэлсэн. Тэр том хотын ерөнхий архитекторын нүдээр харахад ийм л байна. 1990 оноос хойш хотын төлөвлөлт гэж байхгүй болсон. Тэрнээс өмнө юу барихаа мэдэж байсан. Анхнаасаа Улаанбаатарын төлөвлөлт 1.5 сая хүнтэй болчихно гэж төлөвлөөгүй. Ийм их машинтай болно гэж бодоогүй. Хүн амаа 2.5 хувь өсөлттэй. Түүнээсээ тодорхой хувь нь Улаанбаатарт амьдарна. Аймгуудын өсөлт ч тийм их гэж төлөвлөөгүй. Тухайн үед аймгуудаас хот руу шилжихэд тийм амар байгаагүй. Одоо хүн хаана амьдрах нь чөлөөтэй болчихоор 1990 оноос хүн ам хот руугаа л овоорчихлоо. Дээрээс нь газар эзэмшилт хувьд өгдөг болсноор хотын төлөвлөлт гэж байхгүй болсон доо. Хотын төлөвлөлт гэж байсан боловч хэмжээг нь төлөвлөөгүй учраас сүүлдээ төлөвлөлт биш болчихсон л доо.

-Та олон хотоор явж үзсэн байх. Манайх шиг голын ай сав дотроо барилга байгууламж бариад байх юм уу?

-Ер нь хотуудыг голын дагуу барьдаг. Яагаад гэвэл усан хангамжийн асуудлаа шийдэж байгаа юм. Голынхоо дагуу барихдаа хэдэн метрийн зайтай байх вэ, тэр бүгд нь стандарт нормын дагуу төлөвлөлттэй. Хотын дундуур урсаж буй голоороо тээврийн хэрэгсэл болгочихдог. Бүр том сайхан суваг болчихсон. Жижиг зав, усан онгоц явж байхаар төлөвлөдөг. Тодорхой хэсэгт нь цөөрөмлөөд усан сан байгуулна.

Усан сангаасаа тодорхой хэмжээний ус тогтмол явдаг болгочихсон байдаг. Тэр нь ус зайлуулах хоолой гэх мэт дэд бүтцүүдийн ажил давхар хийгдчихсэн, үер усны аюул гэж байхгүй. тээврийн нэг хэрэгсэл болгож ашиглана. Зугаа цэнгэлийн талбай болгодог. Манайх бол Туул, Сэлбэ, Дунд голоо усан сан болгоод тээврийн хэрэгсэл зорчдог, зугаа цэнгэлийн төв болгох бүрэн боломжтой. Жил болгон хур тунадас хичнээн их орж байна. Үүнийг бид ерөөсөө ашиглаж чаддаггүй. Урсгаад л алдчихдаг.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм

Хуульч Г.Жалбуу: Яллагдагчаар татагдсан Б.Ганхуяг “Нүүрсний хэргийг илрүүлэхэд хамжилцъя” гэсэн нь боломжгүй юм DNN.mn

“Legal service center”-ийн хуульч, өмгөөлөгч Г.Жалбуутай ярилцлаа.


-Яллагдагч гэж ямар хүнийг хэлэх вэ. Хуульдаа юу гэж заасан байдаг вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ” гэж тодорхойлсон. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт холбогдсон хүнийг прокурор, мөрдөгч шалгаад гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хуулийн тохирсон зүйл, заалт, хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг, үүсгэж, яллагдагчаар татаж байна гэсэн үг. Тухайн хүн яллагдагчаар татагдаад мөрдөн шалгах ажиллагаа явагдах бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дууссан тохиолдолд прокурорын зүгээс яллах дүгнэлт гардуулан хэргийг шүүхэд шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан гэж мөрдөгч, прокурор үзвэл түүнийг яллагдагчаар татсан буюу уг хэрэгт яллагдагч гэж үзнэ. Түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг гагцхүү шүүх тогтоох учир яллагдагчаар татагдсан хүн бүрийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж үзэж болохгүй. Шүүхээр гэм буруутайг тогтоодог хуулийн зохицуулалттай.

-Нүүрсний хэрэгт холбогдоод буй “Эрдэнэс тавантолгой”-н захирал асан Б.Ганхуягийн шүүх хурал дээр хэлсэн үгээр жишээ авъя. “Би энэ хэргийг илрүүлэхэд хамжилцъя. Нүүрсний хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлмээр байна. Намайг болон ар гэрийнхнийг минь хамгаалалтад авч өгнө үү” хэмээн хэлсэн. Яллагдагчаар татагдсан хүн хэргийг нотлох боломжтой юу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.3 дугаар зүйлд хамтран ажиллах этгээдээр тогтоох талаар хуульчилсан. Энэ ажиллагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдэх ажиллагаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд хамтран ажиллах боломжтой байдаг.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйл /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/, 19.7 дугаар зүйл /Хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэх/, 20.7 дугаар зүйл /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, 29.9 дүгээр зүйл /Террор үйлдэхэд бэлтгэх/-д заасан гэмт хэрэгт хамтран оролцож болно, бусад төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх буюу хамтран ажиллах боломжгүй юм.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн шинжтэй мэдээ мэдээллийг төлбөртэйгөөр авах хуулийн зохицуулалт байдаг. Үүний дагуу иргэд гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээллийг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад өгөх, түүнд тохирох урамшуулал авах боломж байдгийг хэлэх нь зүйтэй байх. Түүнээс хамтран ажиллах хуулийн зохицуулалт зөвхөн дээр дурдсан гэмт хэргүүдэд л хамаарах юм гэж ойлгож болохгүй. Бид яллагдагчаар татагдсан этгээдийн хувьд ярьж байгаа шүү дээ.

Б.Ганхуягийн хувьд нүүрсний хэргийг илрүүлэхэд хамжилцъя, туслалцаа үзүүлье гэсэн нь хуульд заасан дээрх гэмт хэргийн төрөлд хамаарч байвал боломжгүй зүйл биш гэж харж байна, гэвч энэ хүсэлтийг хэрэг шүүхэд шилжиж ирсэн үед биш мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорт өөрөө, эсхүл өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргах байсан. Нүүрсний гэх тодотголтой яригдаж байгаа хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар зүйл заалтаар зүйлчлэгдэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа нь тодорхойгүй байна. Энэ төрлийн гэмт хэргүүд нь албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох, мөнгө угаах болон бусад төрлийн гэмт хэргээр зүйлчлэгдээд байх шиг байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч өөрөө, эсхүл өмгөөлөгчөөрөө дамжуулан хамтран ажиллах этгээдээр тогтоолгох хүсэлтээ прокурорт гаргаж, прокурор үндэслэлтэй гэж үзвэл санал бичиж шүүхэд хүргүүлэн улмаар шүүх шийдвэрлэх асуудал юм. Шүүх хуульд заасан дээрх гэмт хэргүүдээс гадна зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэргээ илчлэн ирсэн. Зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх, мэдээлэл өгөх, эрх бүхий байгууллагатай хамтран ажиллахаа илэрхийлсэн хүнийг прокурорын саналыг үндэслэн шийдвэрлэдэг. Үнэхээр энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн хүнийг тухайн хүний холбогдсон хэргийн ангиллаас хамаарч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар хуульд тусгайлан зааж өгсөн байдаг.

Гэтэл шүүхэд хэрэг ирсний дараа шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх шатанд хамтран ажиллах талаар хүсэлт гаргавал шүүх хүлээн авах боломжгүй, тийм эрх хэмжээ шүүхийн шатанд шүүхэд олгогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1, 13.2 дугаар зүйлд гэрч, хохирогчийг хамгаалах талаар хуульчилсан бөгөөд Б.Ганхуяг, түүний ар гэрийн гишүүдийн хувьд тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр тогтоогдсон тохиолдолд хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад, эсхүл шүүхийн шатанд гэрч, хохирогчоор тогтоогдсон хүн өөрөө, эсхүл өмгөөлөгчөөрөө дамжуулан хамгаалалтад орох хүсэлтээ шүүх, прокурорт гаргах боломжтой бөгөөд тухайн хүсэлтийг шүүх шийдэх хуулийн зохицуулалттай. Энэ хэргийн хувьд Б.Ганхуяг яллагдагч гэсэн нэр томьёотой оролцож байгаа учир түүний хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй.

-Яллагдагчийн үг хэргийг үнэн зөв илрүүлэхэд туслах уу?

-Яллагдагч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, эсхүл хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байх үүрэг хүлээхгүй бөгөөд түүний мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдвол хэргийг илрүүлэхэд тусална. Бүрэн боломжтой. Сэжигтэн, яллагдагч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн нь түүний эрх зүйн байдал буюу шүүхээс оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ач холбогдолтой.

-Яллагдагчаар татагдсан тохиолдолд тухайн хэргийн талаар баримт сэлт гаргаж өгч болох уу?

-Ямар ч үед яллагдагч өөрөө, эсхүл өмгөөлөгчөөрөө дамжуулан нотлох баримтыг гаргаж өгөх эрхтэй.

-Энэ нь яллагдагчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх боломжтой юу?

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор яллах болон цагаатгах талын нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулах үүрэгтэй, энэ ажиллагаанд яллагдагчаас өөрийнхөө гэмт хэрэг үйлдээгүй талаараа баримт гаргаж өгөх эрх нь нээлттэй бөгөөд энэ нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх, хөнгөрүүлэх бүрэн боломжтой.

-Яллагдагчаар татагдсан Б.Ганхуяг хэргийг илрүүлэх гол зангилаа мөн бол яагаад хэргийг задалж мөрдөн байцаалтад буцаахгүй байна вэ?

-Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх шийдвэрлэх боломжтой гэсэн учир яллагдагчдыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоосон гэж харж байгаа.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт түүний мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй, тогтоогдоогүй, тогтоогдох боломжгүй учир шүүх хэргийг прокурорт буцаагаагүй байх гэж л харж байна. Энэ бол шүүхийн эрх хэмжээний асуудал, яллагдагчаар татсан хүн бүрийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. Хэрэгт байгаа баримтаар түүнийг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх ч боломжтой.

-Нүүрсний хэргийн оролцогчид өөрсдийгөө далдлахын тулд яллагдагчийг албаар хорьж цагдаж байна уу?

-Манай улсын мөрдөх алба их сайн ажилладаг гэж би хувьдаа хардаг. Сүүлийн нэг жил орчмын хугацаанд том том асуудал, хэрэг маргаан гарсан бол манай цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд шалгаад илрүүлээд үнэхээр гэмт хэргийн шинжтэй бол гэм буруугийн асуудлыг тогтоолгохоор шүүх рүү шилжүүлэх учиртай. Хэн гэдэг, ямар албан тушаалтай байх хамаагүй бүх хүн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Тэр агуулгаар цагдаагийн байгууллага ч шалгах ёстой. Прокурор хяналтаа тавиад шүүх рүү шилжүүлэх, шүүх ч тэдгээр хүмүүсийн гэм бурууг тогтоогоод холбогдох зүйл заалтаар ял хариуцлага оногдуулах ёстой. Энэ дагуу шат шатандаа ажиллагаанууд хийгээд явж байгаа гэж бодож байна. Гэмт хэргийн шинжтэй асуудлыг яагаад ч дарж хаацайлж болохгүй гэж боддог учир гэм буруутай хэн ч бай хуульд заасны дагуу хариуцлагаа хүлээгээд явах нь шударга болов уу. Манай шүүх, цагдаа, прокурорын байгууллага энэ талаар ажиллаж чадна. Гэм буруутай хэн ч хариуцлагаас мултрахгүй, хариуцлагаа хүлээнэ гэж харж байна. Тухайн хэргийг түргэн шуурхай илрүүлэхэд шаардлагатай, ач холбогдолтойн зэрэгцээ хуульд заасан үндэслэл байгаа гэж мөрдөгч үзвэл цагдан хорих болон бусадтай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх бусад арга хэмжээ авахуулахаар мөрдөгч саналаа гаргах эрхтэй. Хуульд заасны дагуу өөр хэн нэгэн хүн хэрэгт хамааралтай, цагдан хоригдох шаардлагатай бол цагдан хорино. Хэн нэгэн хүн ял хариуцлагаас мултрах боломжгүй гэж харж байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвийн дарга, зүрхний хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзийтэй ярилцлаа.

-Зүрхний хэм алдалт олон төрөл байдаг гэсэн. Олдмол болон төрмөлөөс гадна ямар байдлаар зүрхний хэм алдалт үүсч болох вэ?

-Зүрхний хэм алдалтыг дотор нь гурав ангилж болно. Төрөлхийн, удамшлын, олдмол гэж. Удамшлын гэдэг нь генийн өөрчлөлтийн улмаас үүсдэг. Зарим хүмүүс төрөхөөсөө зүрхний хэм алдагдалтай байдаг. Тэр нь зүрхний хөгжлийнхөө явцад гарсан зарим нэг алдаанаас болж үүсдэг. Олдмол нь тухайн хүний амьдралын хэв маягаас хамаарна. Үүнд эрүүл амьдралын хэв маягийг сахиж байсан уу, үгүй юу гэдэг асуудал яригдана. Удамшлын хэм алдагдлын үед урьдчилан сэргийлэх боломжгүй. Генийн өөрчлөлтөөс үүсч байгаа учраас тэр. Тухайн өвчлөлийг эрт илрүүлэх, хэм алдагдал нь амь насанд нь заналхийлж байна уу гэдгийг оношлох шаардлагатай. Ингээд зохих эмчилгээ хийх асуудал яригдана. Төрөлхийн гэдэг нь удамшлаасаа өөр. Зөвхөн тухайн хүн л өвддөг. Анх зүрх нэг бүхэл булчинлаг эд байгаад тэр нь салаад, хавхлагууд үүсээд, судасжилтууд үүсээд, хөндийнүүд үүсээд явдаг өвчлөл. Энэ нь явцын дунд нэг ширхэг булчин нь тасрах ёстой байсан бол тасрахгүй үлдчихдэг. Тэр нь хэм алдагдах өвчлөлийг үүсгэж болно.

-Олдмол зүрхний хэм алдалт яагаад үүсээд байна вэ?

-Бидний амьдралын хэв маягаас шууд хамааралтай. Тамхи татах, жин ихтэй байх, дасгал хөдөлгөөн хийхгүй байх, буруу хооллох, өөх тос ихтэй хоол идэх гэх мэтчилэн.

Энэ бүхнээс болоод зүрхэн дэхь өвчлөл үүснэ гэсэн үг. Тэр нь хэм алдагдлыг үүсгэх гол эрсдэл болдог.

-Энэ өвчлөлийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Зүрх дэлсэх, зүрхний цохилтын тоо цөөрөх, амьсгаадах, янз бүрийн зовиурууд илэрч болдог.

-Зүрхний хэм алдагдалттай гэдгээ хүн яаж мэдэх вэ. Үүнийг яаж оношлох вэ?

-Дээрх шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Яаж оношлох вэ гэхээр гол хүндрэлтэй тал нь зүрхний хэм алдагдаж байх үедээ л хэм алдагдах өвчин оношлогддог. Тийм учраас бид эмчлүүлэгчдээ үзээд энэ хүн яг ямар төрлийн зүрхний хэм алдагдал байж болох вэ гэдгийг хараад, түүнээс нь шалтгаалаад оношлогоонуудыг зөвлөдөг. Зарим хүнд 24 цагийн эмчилгээ хийдэг. Хэрвээ өдөр болгоны хэм алдагдалттай өвчтөн бол 24 цагийн дотор илэрдэг. Хэрвээ өдөр болгон зүрхний хэм алдагддаггүй бол 24 цагийн бичлэг нь тухайн хэм алдалтыг илрүүлэх магадлал буураад явчихдаг. Тэр тохиолдолд бид хэр их давтамжтай байна гэдгийг нь ерөнхийдөө хардаг. 5, 7, 9 хоногоор хэм алддаг байж болно. Цаашлаад арьсан дор суулгацууд суулгадаг. Тэр нь 2-4 жилийн турш буюу өөрийнхөө батарейг дуусах хүртэл тухайн хүний зүрхний хэмийг хянаж байна гэсэн үг. Зарим эмчлүүлэгчид жилдээ нэг удаа хянуулдаг. Бусад үед нь зүгээр явж байдаг. Зүрхний хэм алдаагүй үедээ бүх төрлийн шинжилгээ өгөхөд ямар нэгэн өөрчлөлт илрэхгүй. Тэгэхээр жилдээ нэг л удаа зүрхний хэм алдагдаж байгаа тэр мөчийг л бичиж авах асуудал яригддаг.

-Тэгэхээр байнга бичээд байх боломжгүй биз дээ. Яаж жилд ганцхан удаа зүрхний хэм алдаж байгааг бичиж авах вэ?

-Бидэнд олон төрлийн шинжилгээний сонголтууд гарч ирсэн. 24 цагийн бичлэг. 5-9 хоногийн фолдерууд, 14 хоногоор бичих фолдер. Түүний дараа суулгацууд байна. Мөн энгийнээр хэлбэл хүмүүс халааслаад явж байдаг жижиг зүрхний бичлэгийн аппаратууд байдаг. Одоо Монголд ороод ирчихсэн. Тэрхүү аппаратууд их чухал үүрэг гүйцэтгэдэг. Эмчлүүлэгчид өөрийнхөө зүрхний хэм алдаж зовиурласан үедээ тухайн аппаратаа гаргаж ирээд зүрхний бичлэгээ хийнэ гэсэн үг. Ихэнхдээ хүмүүст нийтлэг тохиолддог алдаа нь зүрхний хэм алдагдаад эхлэхээр шууд эмнэлэг рүү явдаг. Очиход нь нөгөө хэм алдагдалт нь зогсчихсон байдаг. Ингээд бичлэгээр гарч ирдэггүй. Хуучин ийм байдал маш олон давтагддаг байсан. Одоо олон төрлийн технологиуд гарч ирснээр оношлох боломжтой болсон.

-Зүрхний хэм алдагдал нь янз бүр байдаг уу. Хурдсах, удаашрах гэх мэт?

-Зүрхний хэм алдагдал дотроо зүрх цөөрдөг 20-30 төрлийн хэм алдагдал байдаг. Зүрх нь олон цохидог 20-30 төрлийн хэм алдагдал байна. Нарийвчлаад аваад үзвэл маш олон төрлийн хэм алдагдлууд бий. Яг аль нь вэ гэдгээс хамаараад эмчилгээний сонголтууд нь бас өөр өөр. Зүрх цөөрдөг үеийн хэм алдагдалд бидний гол хардаг зүйл нь зүрх зогсолт байна уу, хориг байна уу, ажиллах ёстой зүрхний хэсгүүд дэс дарааллынхаа дагуу ажиллаж байна уу, үгүй юу, эсвэл тэр дотор ямар нэгэн саад байна уу гэдгийг харна. Тэгэнгүүтээ ачаалал даах чадвар буюу хүн дасгал хөдөлгөөн хийхэд зүрхний зогсолтын тоо өсөх, тайван үед нь буцаад буурах чадвараа хадгалж байна уу, үгүй юу гэдгийг үзнэ. Тэгэхгүй алхаад явж байсан ч зүрх цөөрөөд, гүйж байсан ч цөөрөөд байвал болохгүй гэсэн үг. Иймэрхүү тохиолдлууд аюултай гэж үзнэ. Энэ тохиолдолд суулгац эмчилгээнүүдийг их хийдэг. Зүрхний цохилтын тоог дээш нь өсгөж өгдөг. Зүрх нь ажиллахгүй цөөрсөн үед түүнийг нь өсгөж өгдөг. Бусад үед нь хянаж байдаг суулгац бий. Үүнийг фэйсмэйкер гэж нэрлээд байгаа.

-Энэ төрлийн өвчний тохиолдол нэмэгдсэн үү. Ямар эмчилгээнүүд хийдэг вэ?

-Манай эмнэлгээр жилдээ 250-300 хүнд энэ төрлийн өвчний мэс заслыг хийж байна. Бусад эмнэлгүүдээр жилдээ 20-30 тохиолдол хагалгаанд ордог гэж сонссон. Эдгээр нь зүрх цөөрдөг хэм алдалтын үед хийдэг эмчилгээ. Нөгөө талд зүрхний цохилтын тоо олширдог хэм алдагдлууд байгаа. Олон цохилдог гэсэн үг. Олон цохилдог хэм алдагдлын үед ихэвчлэн электрофизиологи оношилгоо, эмчилгээ хийдэг. Электрофизиологи оношилгоо, эмчилгээнд цавины венийн судсуудыг ашигладаг. Цавины венийн судас руу уян зүү хатгаад, жижигхэн гуурснууд тавьчихдаг. Түүн дотроо нарийхан цахилгаан мэдрэгч гуурсуудыг гүйлгэж зүрхэнд нь оруулаад, зүрхэн дотор болж байгаа цахилгааных нь үйл ажиллагааг шинжилдэг. Хаана нь цахилгаан ирж байна. Хаашаа тархаж байна. Хаана нь очиж байна. Яг явах ёстой замуудаараа явж байна уу. Эсвэл цахилгаан үүсэх ёсгүй газраа цахилгаан цэнэг үүсээд байна уу. Явах ёсгүй газраар цахилгаан цэнэг дамжаад байна уу. Түүнээсээ болоод хэм алдаад байна уу гэдэг байршлыг нь олоод, тэрүүхэн тэнд нь голомтыг нь түлдэг. Тусгай долгион ашиглаж халалт үүсгээд, тэрүүхэн хэсэгт нь түлээд сорвижуулах эмчилгээг хийнэ. Түлээд сорвижуулах эмчилгээ хийсний дараа түлсэн хэсэг сорви болчихвол тухайн хэм алдагдал эмчлэгдэнэ гэсэн үг. Хүн гараа зүсэхээр заримдаа сорвитой, заримдаа сорвигүй эдгэдэг шүү дээ. Түүн шиг сорвигүй эдгэчих юм бол тухайн хэм алдагдал давтагдах боломжтой. Олон улс болон манай эмнэлгийн өөрсдийн хийсэн судалгаагаар ойролцоогоор 7-15 хувь нь дахидаг гэсэн судалгаа гарсан. Дахисан тохиолдолд бид эргээд түрүүнийхээ үйлдлийг дахин хийнэ гэсэн үг. Үүний дараа дахих магадлал нэг хувиас доош буурч ирдэг. Энэ эмчилгээг хийхгүй бол тухайн зүрх дэлсдэг хэм алдагдал нь эмийн эмчилгээгээр эдгэдэггүй.

-Зүрх олон цохилдог хэм алдагдлын үед бас энэ эмчилгээг хийх үү?

-Бүх төрлийн хэм алдагдалд энэ эмчилгээг хийнэ гэсэн үг биш. Зарим хэм алдагдлын үед дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Дасгалжуулах хэрэгтэй. Ачаалал даах чадварыг сайжруулах ёстой байдаг. Манай амбулториор эмчлүүлэгчдийн 60-аад хувь нь дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай, зүрхний суурь дасгалжилт алдагдсан хүмүүс байдаг. Өнөөдөр Монголд дасгал хийдэг хүн маш ховор байна. Тиймээс зүрхний дасгалжилт нь алдагдчихсан хүмүүс их ирдэг. Энэ үед ерөөсөө л дасгал хий гэдэг. 2-3 сар дасгал хийгээд, зүрх нь дасгалжаад үйл ажиллагаа нь сайжраад, хэм алдагдал нь арилдаг. Зарим хүмүүстээ бид эм уулгадаг. Дэмжих төрлийн эмийг уулгаад, зүрхний үйл ажиллагааг буцаагаад жигдрүүлэхээр оролддог. Үнэхээр эмгэг голомтууд байгаа тохиолдолд хэм алдагдлыг үүсгээд байгаа, тусгай биеэ даасан хэм алдагдлын өвчинүүд үүсгэгч байгаа тохиолдолд бид электрофизиологи оношилгоо, эмчилгээг хийнэ. Энэ дотор нэг өвөрмөц хэм алдагдлын тухай бас ярих ёстой тэр нь тосгуурын жирвэгнээ гэх хэм алдагдалт. Тосгуурын жирвэгнээ ихэвчлэн амьдралын хэв маягаас шалтгаалдаг өвчин. Таргалалт, тамхи татах маш их нөлөөлдөг. Мэдээж нас хүйс нөлөөлнө. Түүнийг бид өөрчилж чадахгүй. Гэхдээ тамхи, таргалалт, хооллолт, дасгал хөдөлгөөн гэдэг зүйлийг хүн бүр өөрчлөх боломжтой. Эдгээрийн буруу хэвшилтэй байснаас болоод зүрхэн дотор жижиг сорвижилтууд үүсдэг. Түүнээсээ болоод тосгуурын жирвэгнээ гэдэг хэм алдагдалт үүсэх эрсдэлтэй.

-Энэ төрлийн зүрхний хэм алдагдалт хэр аюултай вэ?

-Тосгуурын жирвэгнээ өвчин нь ямар аюултай гэхээр цус шахах үйл ажиллагаагаа алдчихдаг. Шахах үйл ажиллагаа нь алдагдчихаар цусны урсгал удаашраад хуйлраад эхэлдэг. Жижиг хөндийнүүдэд нь бөглөм үүсдэг. Цусны гүйж байсан хорууд цусны эсэд наалддаг. Тэр нь тасраад явчихвал зүрхнээс гараад хамгийн эхэнд очдог гурван том судсанд наалдана. Энэ гурван том судас бүгдээрээ тархи руу явж байдаг. Түүнээс болж харвалт үүснэ. Тухайн хэм алдагдал нь өөрт онцлох зовиургүй яваад байж болно. Тийм учраас хүмүүс мэдэхгүй явж байснаа гэнэтхэн харвачихдаг. Ийм тохиолдлууд сүүлийн үед нэмэгдэж байгаа.

-Одоо залуу хүмүүс гэнэт зуурдаар нас барах боллоо гээд байгаа нь үүнтэй холбоотой байж болох уу?

-Зүв зүгээр байж байснаа гэнэт харвачихлаа гэж яригдаад байгаа шүү дээ. Гэх мэтчилэнгээр цаанаа суурь байх магадлал өндөр байдаг. Энэ хэм алдагдлын үед яах ёстой гэхээр цусны бүлэгнэлтийн эсрэг эм уулгадаг. Иргэд цус шингэлэх эм гэж ойлгоод уугаад байна. Гэтэл цусыг шингэлэх гэдэг ойлголт нэг өөр. Цусны бүлэгнэлт, бөглөм үүсэхээс сэргийлэх гэдэг ойлголт нэг өөр. Зарим эмнүүд эсүүд хоорондоо наалдахаас сэргийлж, бөглөмөөс хамгаалж байдаг. Зарим нь цусны бүлэгнэх тогтолцоонд нь нөлөөлж бөглөмөөс сэргийлж байдаг. Тэгэхээр эмч ямар эм бичиж өгсөн түүнийг маш сайн зөв уух ёстой. Зүгээр л эмнэлэг ороод цус шингэлэх эм уух гэсэн юмаа гээд л буруу ойлголцоод, буруу эм уугаад байдаг. Нэгдүгээрт, цусны бүлэгнэлийн эсрэг тусгай эмнүүдийг уудаг. Хоёрдугаарт, бидний хийж эхэлсэн хөлдөөх эмчилгээ гэдэг зүйл орж ирдэг. Эдгээр эмчилгээг эхэн үед нь хийлгэвэл өндөр ач холбогдолтой. Хэрвээ зүрхний хэм алдагдал нь удаан байнгын болчихсон байгаа тохиолдолд үр дүн бага. Дээрээс нь энэхүү хэм алдагдлын үед зүрхний хөндийнүүд тэлээд томрох гээд байдаг. Хэт томорчих юм бол бас үр дүн багатай болчихдог. Тийм учраас иргэд аль болох зовиуртай байсан ч, зовиургүй байсан ч 40 болон түүнээс дээш насандаа жилдээ нэг удаа зүрхний бичлэгээ хийлгэчихдэг, зүрхний ЭХО хийлгэдэг, суурь шинжилгээнүүдээ хийлгээд хянаж байх ёстой. Эрт оношилчихвол тосгуурын жирвэгнээ өвчний эмчилгээ буюу түлэх эмчилгээг хийж болно. Хөлдөөж ч болдог. Түлэх эмчилгээний үед нийт ажилбарын цаг их удаантай. 4-5 цаг болдог. Хүн хөдөлгөөнгүй хэвтэх хэрэгтэй. Тэгэхээр бүрэн унтуулганд оруулдаг. Ихэнх тохиолдолд унтуулна. Дээрээс нь эмгэг голомтыг түлэх процесс нь өөрөө 2-3 цагийн турш явагддаг. Тэгэхээр нэлээд удааширсан процесс өрнөнө.

-Та бүхний шинээр нэвтрүүлсэн хөлдөөх эмчилгээ түлэх эмчилгээнээсээ давуу талтай юу?

-Одоогийн бидний шинээр нэвтрүүлсэн эмчилгээ нь хөлдөөх төрлийнх. Энэ нь катетр гээд зүрхэнд ордог хэсгийн урд талд баллоон буюу шаар хэлбэрийн зүйл байж байдаг. Түүнийг голомт дээрээ аваачиж нааж байгаад хөлдөөх процессийг явуулдаг. Азотын хийг түүнд ашигладаг. Хөргөх процесс явуулаад, эдийг нь хөлдөөж сорвижуулдаг гэсэн үг. Процетурын хувьд 1-1.5 цаг орчим болдог. Ихдээ л 2 цаг орчим үргэлжилдэг. Хөлдөөх процесс нь өөрөө 20-30 минут хийгддэг. Тэгэхээр нөгөө мэс заслаа бодвол хамаагүй цаг хугацааны хувьд хурдан. Эмчлүүлэгч унтуулганд орох шаардлагагүй болчихдог. Хөнгөн тайвшруулах эмчилгээ хийж байгаад, тухайн эмчилгээгээ хийчихнэ. Дээрээс нь процедур хурдан хийгдэнэ гэдэг нь хагалгааны өрөөнүүд хурдан ашиглагдах боломжтой. Тэр хэрээр олон хүнд хүрнэ. Ийм давуу талуудтай гэсэн үг.

-Зүрхийг хөлдөөнө гэхээр тэр хооронд цусаа яаж шахах вэ. Хиймэл аппарат ашиглах уу?

-Зүрх зүгээр ажиллаж л байна. Бид жижигхэн голомтыг л түлж байгаа юм. Тэрхүү жижигхэн голомт хэсгээ л хөлдөөнө. Зүрхээ тэр чигт нь хөлдөөгөөд байгаа асуудал байхгүй. Тэнд байгаа жижигхэн хэм алдагдал үүсгэгч судсуудын булчинлаг хэсгийг л жаахан хөлдөөдөг. Тэгэхээр зүрхийг зогсоогоод, цусны эргэлтийг зогсоох зүйл байхгүй. Хүн өөрөө сэрүүн хагалгаанд ордог. Нөгөө түлэх эмчилгээний аргаасаа цаг хэмнэсэн, өвчтөнд илүү таатай, мэргэжилтнүүдийн хувьд дадлагажих боломж нь илүү өндөр. Цөөхөн тохиолдолд ороход бүрэн туршлагажаад, цаашид хийгээд явах боломжтой ажилбар.

-Ковид цар тахлаас хойш вакцин хийлгэснээс болж цус өтгөрөөд, залуу хүмүүс гэнэт нас бараад байна гэсэн ойлголтууд яваад байгаа. Үүнийг эмч мэргэжилтнүүд хэрхэн харж байна вэ?

-Бидний харж байгаагаар вакцин хийлгэнэ гэдэг нь өвчин тусахаасаа ялгаатай. Адилхан зүйлийг ашиглаж, дархлалыг өрнүүлж байгаа. Хүний биед өвчилсөн юм шиг процессийг үүсгэдэг. Гэхдээ өвчин үүсгэхгүй. Халдварлагдвал өвдөнө гэсэн үг. Өвдвөл тэр өвчний цаанаас эдгэрч гарах уу гэдэг асуудал яригдана. Вакцин хийлгээд өвдсөн юм шиг дархлалын урвалыг өрнүүлэх болохоос биш өвчлөлийг үүсгэхгүй. Нэг адилхан зүйл нь юу гэхээр энэ бол хүнд хэлбэрийн халдвар. Тиймээс түүний эсрэг бие тэмцэхэд маш их энерги хүч зарцуулдаг. Үүнээсээ болоод зүрхний суурь дасгалжилт, зүрхний үйл ажиллагаа алдагддаг. Зүрх нь олон цохилдог. Ядарчихдаг. Спортын тамирчдад энэ байдал их анзаарагддаг. Олимп дэлхий аваргад оролцож байсан өндөр зэрэглэлийн тамирчид гүйж чадахаа болиод суугаа болчихдог. Анхан шатны тамирчин шиг дасгалаа эхнээс нь хийж эхэлдэг. Иймэрхүү байдал маш их ажиглагдсан. Өвдсөний дараа бүр их ажиглагдсан. Вакцины дараа зарим тохиолдолд иймэрхүү зүйлүүд байсан. Энэ нь цусаа өтгөрүүлээд байгаа гэхээсээ илүү ерөнхийдөө бие махбодь энэ өвчний эсрэг тэмцэж байхдаа маш их туйлдаж ядарсны улмаас зүрх дасгалжилтаа алдаж байгаа нь илүү харагдсан. Үүнийг эдгээх ямар арга байна гэхээр буцаагаад зүрхнийхээ дасгалжилтыг сайжруулах. Өөрөөр хэлбэл ямар нэгэн эм уух биш эсрэгээрээ дасгал хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй гэсэн үг.

-Дасгал нь ямар байх вэ. Хэт өндөр ачаалал гэнэт авч болохгүй байх?

-Тухайн хүнийхээ биеийн байдал хэр их дасгалжилт алдсан бэ гэдгээсээ хамаарч хийнэ. Зарим хүмүүс алхаж чаддаггүй. Тийм хүмүүст олон улсын эрүүл мэндийн байгууллагаас зөвлөхдөө өдөр бүр долоон минут тасралтгүй алхах. Долоохон минут алх. Тэгээд амар. Долоо долоон хоногоор энэ хугацааг хоёр, хоёр минутаар нэм гэдэг. Энэ бол олон улсын зөвлөмж. Тэгэхээр маш бага багаар ачаалуулж байгаа юм. Бидний хувьд ажиглагддаг зүйл нь дасгал хий гэхээр маргааш нь фитнесст оччихдог. Иог хийдэг, заалны дасгалуудыг гэнэт хийдэг. Гэнэт сагс тоглодог, гэнэт бүжгэнд явдаг. Угаасаа дасгалжилт алдагдчихсан зүрх тиймэрхүү хэмжээний ачааллыг авч дийлэхгүй. Тийм учраас бид зөвлөхдөө ядаж эхний нэг сар зөвхөн кардио дасгал хий. Кардио дасгалыг буюу зүрхний цохилтыг өсгөх бууруулах, өсгөх бууруулах дасгал хий. Тэр нь юу байх вэ гэхээр алхах, дугуй унах, жаахан хурдан алхах, хэрвээ чадаж байвал хөнгөн гүйх. Гол нь үүнийгээ өдөр болгон тогтмол хугацаатай хийх. Тэгээд дор хаяж нэг сарын туршид хийх ёстой. Ингээд суурь дасгалжилт, кардио дасгалжилт сайжирсны дараа заалны дасгал гэх мэтээ нэм гэдэг асуудал яригдаж байгаа.

-Хүн өөрөө зүрхний хэм алдагдалтай гэдгээ мэдэхгүй, хааяа хааяа нэг зүрхний бичлэг хийлгэчихдэг. Ингэхдээ өөр өөр газарт очдог. Түүгээр нь хэм алдагдал нь үнэн зөв гарах уу. Та түрүүн хэлсэн. Жилд нэг удаа хэм алдагдах ч тохиолдол байдаг гэж. Энэ тохиолдолд онош үнэн зөв тогтоогдох уу?

-Олон давтамжтай үзүүлбэл эргээд илрэх боломжийг ихэсгэнэ. Ганцхан удаа үзүүлээд тэр нь зүгээр гарчихдаг. Түүгээр нь хэм алдагдал оношлогдохгүй. Тэгвэл хоёр удаа үзүүлбэл арай илүү. Гурван удаа үзүүлбэл бүр л магадлал ихэснэ. Гэхдээ бидний хувьд удаашруулсан байдлаар заавал эмнэлэгт ханд гэдгээсээ илүү хүмүүс анзаарч байгаа бол кино, гадны нэвтрүүлгүүдээр их гардаг болсон. Хүмүүс өөр өөртөө 24 цагийн эмчилгээ хийдэг болчихсон. Цээжиндээ 24 цагийнхаа аппаратыг зүүгээд гараад гүйдэг. Гараад алхдаг. Өөрсдөө зүрхний цохилтынхоо тоог хянадаг. Биедээ хэр хэмжээний ачаалал авах вэ, хэдэн минут дасгал хийх вэ, зүрхнийхээ цохилтын тоог тэдэд хүргэх ёстой гээд хүргэдэг. Энэ бүгдээ яаж хянаад байна гэхээр өөрсдөд нь хувийн хяналтын аппаратууд байдаг. Зүрхний цохилтын тоог хянадаг. Бичлэгээ хийчихдэг. Халааслаад явж байдаг. Тийм аппаратаар өөрийгөө хянаад, зүрхнийхээ суурь цохилтын тоогоо зохицуулаад, ачааллаа тааруулаад хянаад явж байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдал уг нь Монголд үүсэх хэрэгтэй л байгаа юм.

-Монголд энэ төрлийн аппаратууд хэр элбэг вэ. Хүмүүс худалдаанаас авч болох вэ?

-Элбэг байгаа. Монголд оношилгооны зүйлүүд хангалттай ороод ирсэн. 24 цагийн эмчилгээг маш олон эмнэлэг хийж байна. 2-4 жилээр ажилладаг суулгацыг олон эмнэлгүүд хийдэг болсон. Улсаас дийлэнх мөнгийг дааж байна. Мөн зүрхний цахилгаан бичлэг хийдэг гар аппаратууд бий. Иргэд өөрсдөө тодорхой хэмжээгээр санаачлаад өөрөө яаж эрүүл байх вэ гэдгээ бодоод, өөрийгөө хянаад дасгал хийгээд явах бүрэн боломжтой.

-Зарим эмчилгээний үед эм зөвлөдөг гэсэн. Эмийг заавал эмчийн заавраар уух уу?

-Хэм алдагдлын өвчний үед зайлшгүй 100 хувь эмчийн хяналтаар эм уух ёстой. Яагаад гэхээр хэм алдагдлын эсрэг ууж байгаа эм болгон эргээд хэм алдагдал үүсгэх боломжтой. Өөрөөр хэлбэл зүрхнийхээ цохилтын тоог цөөлөх гээд ууж байгаа эм зүрхний цохилтыг тоог унагаах цөөрүүлэх боломжтой. Хэт цөөрүүлэх тохиолдол байдаг. Ингээд эрсдэлд өртөх магадлалтай. Эмнүүдээ мэдэхгүй нэг төрлийн эмийг өөр өөр нэршлээр үйлдвэрлэгдсэнийг давхар уух, хослуулж хэрэглэх, хавсарч уух зэргээр эсрэг хэрэглээд байдаг. Ялангуяа зүрх дэлсэх хэм алдагдлын үед хүмүүс их эм уудаг. Зүрх дэлссэнээсээ, олон цохилсноосоо болоод өвчин хүндрэх биш эсрэгээрээ хэрэглэсэн эмнээсээ болоод хүндрэх тохиолдол их байдаг. Сандраад нэг эмийг давхар уудаг. Олноор нь уучихдаг тохиолдлууд их гардаг. Иймээс эмийн эмчилгээний үед заавал эмчийн хяналтаар уух ёстой.

С.ОТГОНБАЯР

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Х.Мөнгөн-Өлзий: Өнөөдөр Монголд дасгал хийдэг хүн маш ховор байна. Тиймээс зүрхний дасгалжилт нь алдагдчихсан хүмүүс их ирдэг DNN.mn

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвийн дарга, зүрхний хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзийтэй ярилцлаа


– Зүрхний хэм алдалт олон төрөл байдаг гэсэн. Олдмол болон төрмөлөөс гадна ямар байдлаар зүрхний хэм алдалт үүсэж болох вэ?

– Зүрхний хэм алдалтыг дотор нь гурав ангилж болно. Төрөлхийн, удамшлын, олдмол гэж.

Удамшлын гэдэг нь генийн өөрчлөлтийн улмаас үүсдэг. Зарим хүмүүс төрөхөөсөө зүрхний хэм алдагдалтай байдаг. Тэр нь зүрхний хөгжлийнхөө явцад гарсан зарим нэг алдаанаас болж үүсдэг.

Олдмол нь тухайн хүний амьдралын хэв маягаас хамаарна. Үүнд эрүүл амьдралын хэв маягийг сахиж байсан уу, үгүй юу гэдэг асуудал яригдана. Удамшлын хэм алдагдлын үед урьдчилан сэргийлэх боломжгүй. Генийн өөрчлөлтөөс үүсэж байгаа учраас тэр. Тухайн өвчлөлийг эрт илрүүлэх, хэм алдагдал нь амь насанд нь заналхийлж байна уу гэдгийг оношлох шаардлагатай. Ингээд зохих эмчилгээ хийх асуудал яригдана.

Төрөлхийн гэдэг нь удамшлаасаа өөр. Зөвхөн тухайн хүн л өвддөг. Анх зүрх нэг бүхэл булчинлаг эд байгаад тэр нь салаад, хавхлагууд үүсээд, судасжилтууд үүсээд, хөндийнүүд үүсээд явдаг өвчлөл. Энэ нь явцын дунд нэг ширхэг булчин нь тасрах ёстой байсан бол тасрахгүй үлдчихдэг. Тэр нь хэм алдагдах өвчлөлийг үүсгэж болно.

– Олдмол зүрхний хэм алдалт яагаад үүсээд байна вэ?

– Бидний амьдралын хэв маягаас шууд хамааралтай. Тамхи татах. жин ихтэй байх, дасгал хөдөлгөөн хийхгүй байх. буруу хооллох, өөх тос ихтэй хоол идэх гэх мэтчилэн.

Энэ бүхнээс болоод зүрхэн дэх өвчлөл үүснэ гэсэн үг. Тэр нь хэм алдагдлыг үүсгэх гол эрсдэл болдог.

– Энэ өвчлөлийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

– Зүрх дэлсэх, зүрхний цохилтын тоо цөөрөх, амьсгаадах, янз бүрийн зовууриуд илэрч болдог.

– Зүрхний хэм алдагдалттай гэдгээ хүн яаж мэдэх вэ. Үүнийг яаж оношлох вэ?

– Дээрх шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Яаж оношлох вэ гэхээр гол хүндрэлтэй тал нь зүрхний хэм алдагдаж байх үедээ л хэм алдагдах өвчин оношлогддог. Тийм учраас бид эмчлүүлэгчдээ үзээд энэ хүн яг ямар төрлийн зүрхний хэм алдагдал байж болох вэ гэдгийг хараад, түүнээс нь шалтгаалаад оношилгоонуудыг зөвлөдөг.

Зарим хүнд 24 цагийн эмчилгээ хийдэг. Хэрвээ өдөр болгоны хэм алдагдалттай өвчтөн бол 24 цагийн дотор илэрдэг. Хэрвээ өдөр болгон зүрхний хэм алдагддаггүй бол 24 цагийн бичлэг нь тухайн хэм алдалтыг илрүүлэх магадлал буураад явчихдаг. Тэр тохиолдолд бид хэр их давтамжтай байна гэдгийг нь ерөнхийдөө хардаг. 5, 7, 9 хоногоор хэм алддаг байж болно.

Цаашлаад арьсан дор суулгацууд суулгадаг. Тэр нь 2-4 жилийн турш буюу өөрийнхөө батарейг дуусах хүртэл тухайн хүний зүрхний хэмийг хянаж байна гэсэн үг. Зарим эмчлүүлэгчид жилдээ нэг удаа хянуулдаг. Бусад үед нь зүгээр явж байдаг. Зүрхний хэм алдаагүй үедээ бүх төрлийн шинжилгээ өгөхөд ямар нэгэн өөрчлөлт илрэхгүй. Тэгэхээр жилдээ нэг л удаа зүрхний хэм алдагдаж байгаа тэр мөчийг л бичиж авах асуудал яригддаг.

– Тэгэхээр байнга бичээд байх боломжгүй биз дээ. Яаж жилд ганцхан удаа зүрхний хэм алдаж байгааг бичиж авах вэ?

– Бидэнд олон төрлийн шинжилгээний сонголтууд гарч ирсэн. 24 цагийн бичлэг. 5-9 хоногийн фолдерууд, 14 хоногоор бичих фолдер. Түүний дараа суулгацууд байна. Мөн энгийнээр хэлбэл хүмүүс халааслаад явж байдаг жижиг зүрхний бичлэгийн аппаратууд байдаг. Одоо Монголд ороод ирчихсэн. Тэрхүү аппаратууд их чухал үүрэг гүйцэтгэдэг. Эмчлүүлэгчид өөрийнхөө зүрхний хэм алдаж зовууриласан үедээ тухайн аппаратаа гаргаж ирээд зүрхний бичлэгээ хийнэ гэсэн үг.

Ихэнхдээ хүмүүст нийтлэг тохиолддог алдаа нь зүрхний хэм алдагдаад эхлэхээр шууд эмнэлэг рүү явдаг. Очиход нь нөгөө хэм алдагдалт нь зогсчихсон байдаг. Ингээд бичлэгээр гарч ирдэггүй. Хуучин ийм байдал маш олон давтагддаг байсан. Одоо олон төрлийн технологиуд гарч ирснээр оношлох боломжтой болсон.

– Зүрхний хэм алдагдал нь янз бүр байдаг уу. Хурдсах, удаашрах гэх мэт?

– Зүрхний хэм алдагдал дотроо зүрх цөөрдөг 20-30 төрлийн хэм алдагдал байдаг. Зүрх нь олон цохидог 20-30 төрлийн хэм алдагдал байна.

Нарийвчлаад аваад үзвэл маш олон төрлийн хэм алдагдлууд бий. Яг аль нь вэ гэдгээс хамаараад эмчилгээний сонголтууд нь бас өөр өөр. Зүрх цөөрдөг үеийн хэм алдагдалд бидний гол хардаг зүйл нь зүрх зогсолт байна уу, хориг байна уу, ажиллах ёстой зүрхний хэсгүүд дэс дарааллынхаа дагуу ажиллаж байна уу, үгүй юу, эсвэл тэр дотор ямар нэгэн саад байна уу гэдгийг харна. Тэгэнгүүтээ ачаалал даах чадвар буюу хүн дасгал хөдөлгөөн хийхэд зүрхний зогсолтын тоо өсөх, тайван үед нь буцаад байна уу, үгүй юу гэдгийг үзнэ.

Зарим хэм алдагдлын үед дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Дасгалжуулах хэрэгтэй. Ачаалал даах чадварыг сайжруулах ёстой байдаг

Тэгэхгүй алхаад явж байсан ч зүрх цөөрөөд, гүйж байсан ч цөөрөөд байвал болохгүй гэсэн үг. Иймэрхүү тохиолдлууд аюултай гэж үзнэ. Энэ тохиолдолд суулгац эмчилгээнүүдийг их хийдэг. Зүрхний цохилтын тоог дээш нь өсгөж өгдөг. Зүрх нь ажиллахгүй цөөрсөн үед түүнийг нь өсгөж өгдөг. Бусад үед нь хянаж байдаг суулгац бий. Үүнийг фэйсмэйкер гэж нэрлээд байгаа.

– Энэ төрлийн өвчний тохиолдол нэмэгдсэн үү. Ямар эмчилгээнүүд хийдэг вэ?

– Манай эмнэлгээр жилдээ 250-300 хүнд энэ төрлийн өвчний мэс заслыг хийж байна. Бусад эмнэлгүүдээр жилдээ 20-30 тохиолдол хагалгаанд ордог гэж сонссон. Эдгээр нь зүрх цөөрдөг хэм алдалтын үед хийдэг эмчилгээ.

Нөгөө талд зүрхний цохилтын тоо олширдог хэм алдагдлууд байгаа. Олон цохилдог гэсэн үг. Олон цохилдог хэм алдагдлын үед ихэвчлэн электрофизиологи оношилгоо, эмчилгээ хийдэг. Электрофизиологи оношилгоо, эмчилгээнд цавины венийн судсуудыг ашигладаг. Цавины венийн судас руу уян зүү хатгаад, жижигхэн гуурснууд тавьчихдаг. Түүн дотроо нарийхан цахилгаан мэдрэгч гуурснуудыг гүйлгэж зүрхэнд нь оруулаад, зүрхэн дотор болж байгаа цахилгааных нь үйл ажиллагааг шинжилдэг. Хаана нь цахилгаан ирж байна. Хаашаа тархаж байна. Хаана нь очиж байна. Яг явах ёстой замуудаараа явж байна уу. Эсвэл цахилгаан үүсэх ёсгүй газраа цахилгаан цэнэг үүсээд байна уу. Явах ёсгүй газраар цахилгаан цэнэг дамжаад байна уу. Түүнээсээ болоод хэм алдаад байна уу гэдэг байршлыг нь олоод, тэрүүхэн тэнд нь голомтыг нь түлдэг.

Тусгай долгион ашиглаж халалт үүсгээд, тэрүүхэн хэсэгт нь түлээд сорвижуулах эмчилгээг хийнэ. Түлээд сорвижуулах эмчилгээ хийсний дараа түлсэн хэсэг сорви болчихвол тухайн хэм алдагдал эмчлэгдэнэ гэсэн үг. Хүн гараа зүсэхээр заримдаа сорвитой, заримдаа сорвигүй эдгэдэг шүү дээ. Түүн шиг сорвигүй эдгэчих юм бол тухайн хэм алдагдал давтагдах боломжтой.

Олон улс болон манай эмнэлгийн өөрсдийн хийсэн судалгаагаар ойролцоогоор 7-15 хувь нь дахидаг гэсэн судалгаа гарсан. Дахисан тохиолдолд бид эргээд түрүүнийхээ үйлдлийг дахин хийнэ гэсэн үг. Үүний дараа дахих магадлал нэг хувиас доош буурч ирдэг. Энэ эмчилгээг хийхгүй бол тухайн зүрх дэлсдэг хэм алдагдал нь эмийн эмчилгээгээр эдгэдэггүй.

– Зүрх олон цохилдог хэм алдагдлын үед бас энэ эмчилгээг хийх үү?

– Бүх төрлийн хэм алдагдалд биш. Зарим хэм алдагдлын үед дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Дасгалжуулах хэрэгтэй. Ачаалал даах чадварыг сайжруулах ёстой байдаг. Манай амбулаториор эмчлүүлэгчдийн 60-аад хувь нь дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай, зүрхний суурь дасгалжилт алдагдсан хүмүүс байдаг.

Өнөөдөр Монголд дасгал хийдэг хүн маш ховор байна. Тиймээс зүрхний дасгалжилт нь алдагдчихсан хүмүүс их ирдэг. Энэ үед ерөөсөө л дасгал хий гэдэг. 2-3 cap дасгал хийгээд, зүрх нь дасгалжаад үйл ажиллагаа нь сайжраад, хэм алдагдал нь арилдаг. Зарим хүмүүстээ бид эм уулгадаг. Дэмжих төрлийн эмийг уулгаад, зүрхний үйл ажиллагааг буцаагаад жигдрүүлэхээр оролддог. Үнэхээр эмгэг голомтууд байгаа тохиолдолд хэм алдагдлыг үүсгээд байгаа, тусгай биеэ даасан хэм алдагдлын өвчнүүд үүсгэгч байгаа тохиолдолд бид электрофизиологи оношилгоо, эмчилгээг хийнэ.

Энэ дотор нэг өвөрмөц хэм алдагдлын тухай бас ярих ёстой тэр нь тосгуурын жирвэгнээ гэх хэм алдагдалт. Тосгуурын жирвэгнээ ихэвчлэн амьдралын хэв маягаас шалтгаалдаг өвчин. Таргалалт, тамхи татах маш их нөлөөлдөг. Мэдээж нас хүйс нөлөөлнө. Түүнийг бид өөрчилж чадахгүй. Гэхдээ тамхи, таргалалт, хооллолт, дасгал хөдөлгөөн гэдэг зүйлийг хүн бүр өөрчлөх боломжтой. Эдгээрийн буруу хэвшилтэй байснаас болоод зүрхэн дотор жижиг сорвижилтууд үүсдэг. Түүнээсээ болоод тосгуурын жирвэгнээ гэдэг хэм алдагдалт үүсэх эрсдэлтэй.

– Энэ төрлийн зүрхний хэм алдагдалт хэр аюултай вэ?

– Тосгуурын жирвэгнээ өвчин нь ямар аюултай гэхээр цус шахах үйл ажиллагаагаа алдчихдаг. Шахах үйл ажиллагаа нь алдагдчихаар цусны урсгал удаашраад хуйлраад эхэлдэг.

Жижиг хөндийнүүдэд нь бөглөм үүсдэг. Цусны гүйж байсан хорууд цусны эсэд наалддаг. Тэр нь тасраад явчихвал зүрхнээс гараад хамгийн эхэнд очдог гурван том судсанд наалдана. Энэ гурван том судас бүгдээрээ тархи руу явж байдаг. Түүнээс болж харвалт үүснэ. Тухайн хэм алдагдал нь өөрт онцлох зовуурьгүй яваад байж болно. Тийм учраас хүмүүс мэдэхгүй явж байснаа гэнэтхэн харвачихдаг. Ийм тохиолдлууд сүүлийн үед нэмэгдэж байгаа.

– Одоо залуу хүмүүс гэнэт зуурдаар нас барах боллоо гээд байгаа нь үүнтэй холбоотой байж болох уу?

– Зүв зүгээр байж байснаа гэнэт харвачихлаа гэж яригдаад байгаа шүү дээ. Гэх мэтчилэнгээр цаанаа суурь байх магадлал өндөр байдаг. Энэ хэм алдагдлын үед яах ёстой гэхээр цусны бүлэгнэлтийн эсрэг эм уулгадаг. Иргэд цус шингэлэх эм гэж ойлгоод уугаад байна. Гэтэл цусыг шингэлэх гэдэг ойлголт нэг өөр. Цусны бүлэгнэлт, бөглөм үүсэхээс сэргийлэх гэдэг ойлголт нэг өөр. Зарим эмнүүд эсүүд хоорондоо наалдахаас сэргийлж, бөглөмөөс хамгаалж байдаг.

Зарим нь цусны бүлэгнэх тогтолцоонд нь нөлөөлж бөглөмөөс сэргийлж байдаг. Тэгэхээр эмч ямар эм бичиж өгсөн түүнийг маш сайн зөв уух ёстой. Зүгээр л эмнэлэг ороод цус шингэлэх эм уух гэсэн юмаа гээд л буруу ойлголцоод, буруу эм уугаад байдаг. Нэгдүгээрт, цусны бүлэгнэлийн эсрэг тусгай эмнүүдийг уудаг.

Хоёрдугаарт, бидний хийж эхэлсэн хөлдөөх эмчилгээ гэдэг зүйл орж ирдэг. Эдгээр эмчилгээг эхэн үед нь хийлгэвэл өндөр ач холбогдолтой. Хэрвээ зүрхний хэм алдагдал нь удаан байнгын болчихсон байгаа тохиолдолд үр дүн бага. Дээрээс нь энэхүү хэм алдагдлын үед зүрхний хөндийнүүд тэлээд томрох гээд байдаг.

Долоохон минут алх. Тэгээд амар. Долоо долоон хоногоор энэ хугацааг хоёр, хоёр минутаар нэм гэдэг. Энэ бол олон улсын зөвлөмж

Хэт томорчих юм бол бас үр дүн багатай болчихдог. Тийм учраас иргэд аль болох зовиуртай байсан ч, зовуурьгүй байсан ч 40 болон түүнээс дээш насандаа жилдээ нэг удаа зүрхний бичлэгээ хийлгэчихдэг, зүрхний ЭХО хийлгэдэг, суурь шинжилгээнүүдээ хийлгээд хянаж байх ёстой. Эрт оношилчихвол тосгуурын жирвэгнээ өвчний эмчилгээ буюу түлэх эмчилгээг хийж болно. Хөлдөөж ч болдог.

Түлэх эмчилгээний үед нийт ажилбарын цаг их удаантай. 4-5 цаг болдог. Хүн хөдөлгөөнгүй хэвтэх хэрэгтэй. Тэгэхээр бүрэн унтуулгад оруулдаг. Ихэнх тохиолдолд унтуулна. Дээрээс нь эмгэг голомтыг түлэх процесс нь өөрөө 2-3 цагийн турш явагддаг. Тэгэхээр нэлээд удааширсан процесс өрнөнө.

– Та бүхний шинээр нэвтрүүлсэн хөлдөөх эмчилгээ түлэх эмчилгээнээсээ давуу талтай юу?

– Одоогийн бидний шинээр нэвтрүүлсэн эмчилгээ нь хөлдөөх төрлийнх. Энэ нь катетр гээд зүрхэнд ордог хэсгийн урд талд баллон буюу шаар хэлбэрийн зүйл байж байдаг. Түүнийг голомт дээрээ аваачиж нааж байгаад хөлдөөх процессыг явуулдаг. Азотын хийг түүнд ашигладаг. Хөргөх процесс явуулаад, эдийг нь хөлдөөж сорвижуулдаг гэсэн үг. Процетурын хувьд 1-1.5 цаг орчим болдог. Ихдээ л 2 цаг орчим үргэлжилдэг. Хөлдөөх процесс нь өөрөө 20-30 минут хийгддэг. Тэгэхээр нөгөө мэс заслаа бодвол хамаагүй цаг хугацааны хувьд хурдан.

Эмчлүүлэгч унтуулгад орох шаардлагагүй болчихдог. Хөнгөн тайвшруулах эмчилгээ хийж байгаад. тухайн эмчилгээгээ хийчихнэ. Дээрээс нь процедур хурдан хийгдэнэ гэдэг нь хагалгааны өрөөнүүд хурдан ашиглагдах боломжтой. Тэр хэрээр олон хүнд хүрнэ. Ийм давуу талуудтай гэсэн үг.

– Зүрхийг хөлдөөнө гэхээр тэр хооронд цусаа яаж шахах вэ. Хиймэл аппарат ашиглах уу?

– Зүрх зүгээр ажиллаж л байна. Бид жижигхэн голомтыг л түлж байгаа юм. Тэрхүү жижигхэн голомт хэсгээ л хөлдөөнө. Зүрхээ тэр чигт нь хөлдөөгөөд байгаа асуудал байхгүй. Тэнд байгаа жижигхэн хэм алдагдал үүсгэгч судсуудын булчинлаг хэсгийг л жаахан хөлдөөдөг. Тэгэхээр зүрхийг зогсоогоод, цусны эргэлтийг зогсоох зүйл байхгүй. Хүн өөрөө сэрүүн хагалгаанд ордог. Нөгөө түлэх эмчилгээний аргаасаа цаг хэмнэсэн, өвчтөнд илүү таатай, мэргэжилтнүүдийн хувьд дадлагажих боломж нь илүү өндөр. Цөөхөн тохиолдолд ороход бүрэн туршлагажаад, цаашид хийгээд явах боломжтой ажилбар.

– КОВИД цар тахлаас хойш вакцин хийлгэснээс болж цус өтгөрөөд, залуу хүмүүс гэнэт нас бараад байна гэсэн ойлголтууд яваад байгаа. Үүнийг эмч мэргэжилтнүүд хэрхэн харж байна вэ?

– Бидний харж байгаагаар вакцин хийлгэнэ гэдэг нь өвчин тусахаасаа ялгаатай. Адилхан зүйлийг ашиглаж, дархлалыг өрнүүлж байгаа. Хүний биед өвчилсөн юм шиг процессыг үүсгэдэг. Гэхдээ өвчин үүсгэхгүй. Халдварлагдвал өвдөнө гэсэн үг. Өвдвөл тэр өвчний цаанаас эдгэрч гарах уу гэдэг асуудал яригдана.

Вакцин хийлгээд өвдсөн юм шиг дархлалын урвалыг өрнүүлэх болохоос биш өвчлөлийг үүсгэхгүй. Нэг адилхан зүйл нь юу гэхээр энэ бол хүнд хэлбэрийн халдвар. Тиймээс түүний эсрэг бие тэмцэхэд маш их энерги хүч зарцуулдаг. Үүнээсээ болоод зүрхний суурь дасгалжилт, зүрхний үйл ажиллагаа алдагддаг. Зүрх нь олон цохилдог. Ядарчихдаг. Спортын тамирчдад энэ байдал их анзаарагддаг.

Дасгал хий гэхээр маргааш нь фитнест оччихдог. Иог хийдэг, заалны дасгалуудыг гэнэт хийдэг. Гэнэт сагс тоглодог, гэнэт бүжгэнд явдаг. Угаасаа дасгалжилт алдагдчихсан зүрх тиймэрхүү хэмжээний ачааллыг авч дийлэхгүй

Олимп дэлхий аваргад оролцож байсан өндөр зэрэглэлийн тамирчид гүйж чадахаа болиод суугаа болчихдог. Анхан шатны тамирчин шиг дасгалаа эхнээс нь хийж эхэлдэг. Иймэрхүү байдал маш их ажиглагдсан. Өвдсөний дараа бүр их ажиглагдсан. Вакцины дараа зарим тохиолдолд иймэрхүү зүйлүүд байсан. Энэ нь цусаа өтгөрүүлээд байгаа гэхээсээ илүү ерөнхийдөө бие махбод энэ өвчний эсрэг тэмцэж байхдаа маш их туйлдаж ядарсны улмаас зүрх дасгалжилтаа алдаж байгаа нь илүү харагдсан. Үүнийг эдгээх ямар арга байна гэхээр буцаагаад зүрхнийхээ дасгалжилтыг сайжруулах. Өөрөөр хэлбэл ямар нэгэн эм уух биш эсрэгээрээ дасгал хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй гэсэн үг.

– Дасгал нь ямар байх вэ. Хэт өндөр ачаалал гэнэт авч болохгүй байх?

– Тухайн хүнийхээ биеийн байдал хэр их дасгалжилт алдсан бэ гэдгээсээ хамаарч хийнэ. Зарим хүмүүс алхаж чаддаггүй. Тийм хүмүүст олон улсын эрүүл мэндийн байгууллагаас зөвлөхдөө өдөр бүр долоон минут тасралтгүй алхах. Долоохон минут алх. Тэгээд амар. Долоо долоон хоногоор энэ хугацааг хоёр, хоёр минутаар нэм гэдэг. Энэ бол олон улсын зөвлөмж. Тэгэхээр маш бага багаар ачаалуулж байгаа юм.

Бидний хувьд ажиглагддаг зүйл нь дасгал хий гэхээр маргааш нь фитнест оччихдог. Иог хийдэг, заалны дасгалуудыг гэнэт хийдэг. Гэнэт сагс тоглодог, гэнэт бүжигт явдаг. Угаасаа дасгалжилт алдагдчихсан зүрх тиймэрхүү хэмжээний ачааллыг авч дийлэхгүй. Тийм учраас бид зөвлөхдөө ядаж эхний нэг cap зөвхөн кардио дасгал хий.

Кардио дасгалыг буюу зүрхний цохилтыг өсгөх бууруулах, өсгөх бууруулах дасгал хий. Тэр нь юу байх вэ гэхээр алхах, дугуй унах, жаахан хурдан алхах, хэрвээ чадаж байвал хөнгөн гүйх. Гол нь үүнийгээ өдөр болгон тогтмол хугацаатай хийх. Тэгээд дор хаяж нэг сарын туршид хийх ёстой. Ингээд суурь дасгалжилт, кардио дасгалжилт сайжирсны дараа заалны дасгал гэх мэтээ нэм гэдэг асуудал яригдаж байгаа.

– Хүн өөрөө зүрхний хэм алдагдалтай гэдгээ мэдэхгүй, хааяа хааяа нэг зүрхний бичлэг хийлгэчихдэг. Ингэхдээ өөр өөр газарт очдог. Түүгээр нь хэм алдагдал нь үнэн зөв гарах уу. Та түрүүн хэлсэн. Жилд нэг удаа хэм алдагдах ч тохиолдол байдаг гэж. Энэ тохиолдолд онош үнэн зөв тогтоогдох уу?

– Олон давтамжтай үзүүлбэл эргээд илрэх боломжийг ихэсгэнэ. Ганцхан удаа үзүүлээд тэр нь зүгээр гарчихдаг. Түүгээр нь хэм алдагдал оношлогдохгүй. Т эгвэл хоёр удаа үзүүл бэл арай илүү. Гурван удаа үзүүлбэл бүр л магадлал ихэснэ. Гэхдээ бидний хувьд удаашруулсан байдлаар заавал эмнэлэгт ханд гэдгээсээ илүү хүмүүс анзаарч байгаа бол кино, гадны нэвтрүүлгүүдээр их гардаг болсон.

Зүрх дэлссэнээсээ, олон цохилсноосоо болоод өвчин хүндрэх биш эсрэгээрээ хэрэглэсэн эмнээсээ болоод хүндрэх тохиолдол их байдаг

Хүмүүс өөр өөртөө 24 цагийн эмчилгээ хийдэг болчихсон. Цээжиндээ 24 цагийнхаа аппаратыг зүүгээд гараад гүйдэг. Гараад алхдаг. Өөрсдөө зүрхний цохилтынхоо тоог хянадаг. Биедээ хэр хэмжээний ачаалал авах вэ, хэдэн минут дасгал хийх вэ. зүрхнийхээ цохилтын тоог тэдэнд хүргэх ёстой гээд хүргэдэг. Энэ бүгдээ яаж хянаад байна гэхээр өөрсдөд нь хувийн хяналтын аппаратууд байдаг. Зүрхний цохилтын тоог хянадаг. Бичлэгээ хийчихдэг. Халааслаад явж байдаг. Тийм аппаратаар өөрийгөө хянаад, зүрхнийхээ суурь цохилтын тоогоо зохицуулаад, ачааллаа тааруулаад хянаад явж байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдал уг нь Монголд үүсэх хэрэгтэй л байгаа юм.

– Монголд энэ төрлийн аппаратууд хэр элбэг вэ. Хүмүүс худалдаанаас авч болох вэ?

– Элбэг байгаа. Монголд оношилгооны зүйлүүд хангалттай ороод ирсэн. 24 цагийн эмчилгээг маш олон эмнэлэг хийж байна. 2-4 жилээр ажилладаг суулгацыг олон эмнэлгүүд хийдэг болсон. Улсаас дийлэнх мөнгийг дааж байна. Мөн зүрхний цахилгаан бичлэг хийдэг гар аппаратууд бий. Иргэд өөрсдөө тодорхой хэмжээгээр санаачлаад өөрөө яаж эрүүл байх вэ гэдгээ бодоод, өөрийгөө хянаад дасгал хийгээд явах бүрэн боломжтой.

– Зарим эмчилгээний үед эм зөвлөдөг гэсэн. Эмийг заавал эмчийн заавраар уух уу?

– Хэм алдагдлын өвчний үед зайлшгүй 100 хувь эмчийн хяналтаар эм уух ёстой. Яагаад гэхээр хэм алдагдлын эсрэг ууж байгаа эм болгон эргээд хэм алдагдал үүсгэх боломжтой. Өөрөөр хэлбэл зүрхнийхээ цохилтын тоог цөөлөх гээд ууж байгаа эм зүрхний цохилтыг тоог унагаах цөөрүүлэх боломжтой. Хэт цөөрүүлэх тохиолдол байдаг. Ингээд эрсдэлд өртөх магадлалтай. Эмнүүдээ мэдэхгүй нэг төрлийн эмийг өөр өөр нэршлээр үйлдвэрлэгдсэнийг давхар уух, хослуулж хэрэглэх, хавсарч уух зэргээр эсрэг хэрэглээд байдаг.

Ялангуяа зүрх дэлсэх хэм алдагдлын үед хүмүүс их эм уудаг. Зүрх дэлссэнээсээ, олон цохилсноосоо болоод өвчин хүндрэх биш эсрэгээрээ хэрэглэсэн эмнээсээ болоод хүндрэх тохиолдол их байдаг. Сандраад нэг эмийг давхар уудаг. Олноор нь уучихдаг тохиолдлууд их гардаг. Иймээс эмийн эмчилгээний үед заавал эмчийн хяналтаар уух ёстой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Засгийн газар багш нартай зөвшилцөлд хүрэхгүй бол ажил хаяна гэв DNN.mn

Багш нар ажил хаялт зарлахаар болсон гэх мэдээллийг тодрууллаа. Энэ талаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Д.Мөнхбаатараас тодруулахад “Энэ үйл ажиллагааг манай холбооноос зохион байгуулж байгаа. Гэхдээ бид шууд ажил хаялт хийхгүй. Эхний ээлжинд Засгийн газартай уулзахаар хүсэлт өгсөн. Түүгээр зөвшилцөлд хүрэх байх гэж найдаж байна. Хэрэв Засгийн газар бидний асуудлыг хүлээж авч зөвшилцөлд хүрэхгүй бол ирэх сарын 5-ны өдөр буюу Багш нарын баярын өдрөөр орон даяар багш нар ажил хаялт зарлахаар төлөвлөж байна. Тиймээс Засгийн газар багш нарын асуудалд нааштай хариу өгөх байх гэж найдаж байна” гэв.

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо Засгийн газарт зөвшилцөх хүсэлт гаргаад байгаа аж. Хэрэв багш нарын цалинг нэмэхгүй бол ажил хаях юм байна.