Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батцэцэг: Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажил үргэлжилж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


Засгийн газар байгуулагдаад 100 хоногт хийсэн ажлаа Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ танилцууллаа. Шинэ Засгийн газрын тавьсан үндсэн дөрвөн зорилтын хүрээнд ГХЯ тоймтой ямар ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бэ?

-Засгийн газрын дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх ажилд ГХЯ бусад яамтай адилхан үүрэг, хариуцлагатай оролцдог. Аль нэг яам зөвхөн өөрийн чиглэлийн ажлыг хариуцна гээд Засгийн газрын бодлого шийдвэрийг ялгаварлах, өөрийн үзэмжид нийцүүлэх боломжгүй.

ГХЯ-ны хувьд коронавирусийн эсрэг вакцины нөөцийг бүрдүүлэх, хилийн чандаас иргэдээ татан авах ажилд түлхүү оролцох шаардлага гарсан. Засгийн газрын өгсөн үүрэг чиглэлийн дагуу бид дөрвөн төрлийн нийт 3.6 сая тун вакцин авчирч, шаардлагатай нөөцийг бүрдүүлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцлоо. Нийт 16 удаагийн нислэгээр вакцин татан авах ажилд ГХЯ-ны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашигласан.

Энэ ажилд хилийн чанд дахь нийт дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд идэвх зүтгэлтэй оролцсоныг хэлэх хэрэгтэй. Дээр нь тусгайүүргийн 43 нислэгээр, мөн урд, хойд хилийн боомтоор 5000 гаруй монгол иргэнийг эх орондоо авчрахад манай яамны ажилтнууд хэдэн сарын ажлаа зориулсан. Засгийн газрын дэвшүүлсэн эдийн засгаа сэргээх зорилтын хүрээнд ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих төсөл амжилттай урагшилж байна, олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ашиглалтад оруулах, газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах, орон сууцны шинэ хорооллууд барих томоохон төслүүд ч тохиролцооны дагуу хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд ГХЯ тэргүүлэх үүрэгтэй оролцож байна.

Засгийн газар богино хугацаанд коронавирусийн эсрэг вакцины нөөцийг бүрдүүлсэн нь томоохон амжилт байлаа. Та вакцин татаж авах ажилд ГХЯ голлох үүрэгтэй оролцлоо гэж байна. Яг ямар үүрэг гүйцэтгэсэн юм бэ?

-Вакцины талаарх яриа хэлцэл хоёр талт, олон талт хамтын ажиллагааны хүрээнд яригдсан. Дипломат харилцааны шугамаар ярьж тохирч байж бодит үр дүнд хүрэх нь эхнээсээ тодорхой байсан юм. Энд манай улс цаг алдаагүй, бүх үйл явцад эхнээсээ зохион байгуулалттай сайн оролцсон. Вакцин нийлүүлэх боломжтой үйлдвэрлэгчдийг судлах, тэдэнд хүсэлт гаргах, гэрээний нөхцөлийг тохирох, тээвэрлэх нислэг, маршрутыг тогтоох, хүлээн авах ёслолыг зохион байгуулах гээд олон ажлыг урт удаан хугацааны туршид ярьж хэлэлцэж явсны үр дүнд бид харьцангуй сайн нөхцөлд ард иргэдээ вакцинжуулах боломжтой болсон. Өмнөх Засгийн газар цаг үеийн нөхцөл байдлыг мэдэрч, 10 сарын турш вирусийн тархалтыг хумьж чадсан нь ч энэ амжилтад хүрэхэд чухал нөлөөтэй байлаа. Шинэ Засгийн газар энэ бодлогыг амжилттай үргэлжлүүлж, бодит үр дүнд хүргэж чадсан. Манай Төрийн нарийн бичгийн даргын төлөөлөлтэй ажлын хэсэг яриа хэлэлцээг үр дүнтэй хийсний үр дүнд вакцины үнийг хөнгөлж, улсын төсвийн зардлыг хэмнэсэн гэдгийг ч энд тэмдэглэх нь зүйтэй. Энэ бүх ажил амжилттай болсон нь манай Гадаад харилцааны үндэс суурь зөв, манай дипломатуудын ур чадвар өндөр гэж дүгнэхээс өөр аргагүй юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улс нийт 3,800,540 тун вакцин татан аваад байгаа. Дархлаажуулалтад хамрагдах ёстой зорилтот бүлгийн 1,792,657 хүн буюу 86.7 хувьд нь вакцины нэг дэх тунд, 651,588 хүн буюу 30.6 хувьд нь хоёр дах тундаа хамрагдсан нь хүн амд эзлэх хувиараа дэлхийд нэлээд өндөр үзүүлэлт болоод байна. Монгол Улс бүс нутагтаа вакцинжуулалтын явцаар тэргүүлж байгаа бол, хүн амаа бүрэн вакцинжуулсан хувиар дэлхийн улс орнуудын 16-д жагсаж байгаа нь бидний ажлын үр дүн гэж харж байна. Түүнчлэн энэ оныг дуустал манай улс вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн шугамаар 1.2 сая орчим тун вакцин нэмж авна. Зургадугаар сарын 1-нээс өмнө 100 мянган тун пфайзер вакцин ирнэ. Пфайзер вакциныг ойрын үед нэмж оруулах талаар яриа хэлэлцээ хийж байна. Японы Засгийн газрын буцалтгүй тусламж, НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар “КОВИД-19 цар тахал болон онцгой байдлын үед нийгмийн эрүүл мэндийн чадавхыг бэхжүүлэх” хоёр үе шаттай төсөл хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 2.6 сая тун вакцин худалдан авах 15.6 сая ам.долларыг Японы Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангийн манай дансанд шилжүүлсэн.

СаяханМонгол Улсын вакцины дипломат ажиллагаагэдэг нийтлэл гадаадын хэвлэлд гарсан байсан. Өнгөрсөн хугацаанд манай улс зөвхөнвакцины гадаад бодлогоявуулсан гэсэн үг үү?

-Засгийн газрын вакцины бодлого амжилтай хэрэгжиж байгаа нь гадаад ертөнцийн анхааралд өртсөн байж магадгүй. Дэлхийн олон улс энэ жилдээ багтаж вакцинжуулалтад хамрагдахгүй нь гэсэн тооцоо,судалгаа байгаа. Ер нь Монгол Улс цомхон мөртлөө, гадаад харилцааны чадварлаг бүтэцтэй гэдэг ойлголт олон улсын улс төрийн харилцааны хүрээнд нэгэнт тогтчихсон юм шиг санагддаг. Ялангуяа академик хүрээлэлд. Өнгөрсөн түүхийг судалдаг эрдмийн хүрээний хүмүүс зүй тогтол хайж байгаад тийм гаргалгаанд хүрсэн байж магадгүй. Вакцины гадаад бодлого гэж байсан уу, байсан бол тэр нь зөв үү, үгүй юү гэсэн асуултад Гадаад харилцааны сайдын хувьд өнөөдөр би тийм, ийм гэж хариулах боломжгүй. Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл нь вакцинжуулалт байсан уу гэвэл би тийм гэж хариулна. Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд манай яам тэргүүлэх байр суурьтай оролцсон уу гэвэл мөн л тийм гэж хариулна. Түүнээс биш манайд зөвхөн “вакцины” гэсэн тодотголтой богино хугацааны гадаад бодлого байж болохгүй байх. Алтан аргамж бол урт хугацааны, тогтвортой, ойлгомжтой, шинжлэх ухааны үндэслэлтэй үзэл баримтлалын тогтолцоо гэдгийг манай Гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхой заачихсан байгаа.

Иргэдийн татан авалтад ГХЯ яаж оролцдог юм бэ. Хилийн чанд дахь дипломат төлөөлөгчийн газруудын ачаалал өндөр байсан уу?

-Хилийн чанд дахь монгол иргэдийн аливаа асуудал ГХЯ-ны хариуцах үндсэн чиг үүрэгт хамаарна. Үүнийг манай яамны зөвхөн консулын үйл ажиллагаанд хамаатуулж болохгүй, гадаадаас нутаг буцах хүсэлтэй иргэд байгаа бол тэднийг эх оронд нь авчрахад энэ яам бүр онцгой үүрэг гүйцэтгэх ёстой. Энэ хүрээнд нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, тусгаарлалтын хоногийг бууруулах, тусгай үүргийн нислэгийн тийзийн үнийг багасгах гээд хэд хэдэн санаачилга гаргасан. Засгийн газар ч дэмжсэн. Гадаадын 87 улсаас 40 орчим мянган иргэнээ эх оронд нь ирүүлэхэд бид сайн оролцсон. Энэ амаргүй ажлыг хэрэгжүүлэхэд төрийн олон байгууллага оролцсон гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Ер нь аливаа Засгийн газрын үйл ажиллагаанд төрийн бүх байгууллага оролцож байж бодлогыг нь хэрэгжүүлдэг. Нэгэнт бодлого гарсан бол дипломатууд төвд, эсвэл хилийн чандад үүрэг гүйцэтгэж байгаагаас үл хамаарч, шийдвэрийг хэрэгжүүлэх үйлсэд бүх нийтээрээ оролцох ёстой. Бодлогын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх нь хаана ч хүнд хэцүү зорилт болдог, тиймээс хилийн чанд дахь дипломат ажилтнуудын ачаалал их өндөр байсан.

ГХЯыг улс орны дотоодод хэрэгжүүлдэг ажлуудад тэр бүр оролцоод байдаггүй гэж хүмүүс ойлгодог. Эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд танай яам яаж оролцсон бэ?

-Төр, засгийн аливаа шийдвэр ард иргэдээ яаж сайн сайхан амьдруулах вэ гэдэгт л чиглэгддэг. ГХЯ-ны үндсэн чиг үүрэг нь энэ улсын үндэсний аюулгүй байдлыг дипломат шугамаар сахин хамгаалах явдал гээд Үндэсний аюулгүй байдлын, Гадаад бодлогын үзэл баримтлалд заачихсан байгаа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах дотоод гол хүчин зүйлийн нэг нь ард иргэд нь баян чинээлэг байх явдал гэсэн нэг гаргалгаа байдаг. Хэрэв тэр үнэн бол ГХЯ-ны өдөр тутмын хийдэг ажилд тэр хөдөө хээр явдаг малчид, үйлдвэрлэл эрхэлж байгаа ажилчид, зах дээр худалдаа хийж байгаа хүмүүсийн ахуй амьдрал хамгийн их хамаатай. Эцсийн эцэст тэдний ажиллаж амьдрах сайн сайхан нөхцөлийг бүрдүүлэх явдал дипломатуудын хийдэг ажлын гол зорилго байж таарна. Иргэдийн эрх ашгаас давсан гадаад харилцаа гэж угаасаа байж болохгүй шүү дээ. Тэгэхээр эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө манай яаманд хамгийн их хамаатай. Энэ чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил харин овоо бий. Хилийн ачаа тээврийн боомтын үйл ажиллагааг сэргээж хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, экспорт, импортыг ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмд оруулах, гадаад худалдааны бараа эргэлтийг нэмэгдүүлэх, дор хаяж цар тахлын өмнөх хэмжээнд хүргэх гээд олон ажил яг энэ цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл болно. Яг одоо бол экспорт, импортын үйл ажиллагаа сэргэж байгаа. Алтанбулаг, Замын-Үүд дэх боомтын бөөгнөрлийг багасгах, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, голлох хилийн боомтууд дээр ариутгал, халдваргүйжүүлэлт хийх цэг байгуулах, импортын барааг тээвэрлэх ачааны автомашиныг Улаанбаатар хот руу саадгүй явуулах гаалийн хяналтын нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ажлууд ГХЯ-ны үндсэн чиг үүрэгт огт хамааралгүй мэт харагдаж болно. Гэвч үнэн хэрэгтээ эдгээр ажлууд ихэнхдээ хоёр талын, заримдаа гурван талын харилцааны шугамаар зохицуулагддаг. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2021 оны эхний дөрөвдүгээр сарын дүнгээр 4.45 тэрбум ам.доллар болж, экспортын дүн импортын дүнгээс 535.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсанд манай яам зохих хувь нэмрээ оруулсан гэж би боддог. Экспортод 2.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн, түүхий эд гаргаж, хэмжээ нь цар тахлын өмнөх буюу 2019 оны мөн үетэй тэнцүү болсон. Статистикийн тоо баримт зүгээр бий болчихоогүй, олон хүний хүч шингэсэн хөдөлмөр гэдгийг дурдах хэрэгтэй.

Ерөнхий сайд цар тахалгүй наадмаа хийхээ мэдэгдсэн. Цар тахалгүй наадам хийхэд танай оролцоо юу вэ?

-Монгол Улс долдугаар сарын 1-нд хилээ нээнэ гэдгийг Улаанбаатар дахь гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нартай хийсэн уулзалтын үеэр би зарласан. Засгийн газар надад тийм үүрэг чиглэлийг өгсөн. Ингэж зарласнаар манай яаманд вакцинжуулалтад хамрагдсан иргэдээ харилцан хүлээн зөвшөөрөх яриа хэлцлийг эхлүүлэх давхар үүрэг ногдож байгаа. Аялал жуулчлалын аюулгүй бүсийн нэгээр зарлагдаж чадвал манайд ирэх сонирхолтой гадаад иргэдийн тоо нэмэгдэж болно. Тэдэнд виз өгдөг нөхцөлийг нь хялбаршуулбал аялал жуулчлалын салбарт нэмэр болно гэсэн тооцоо судалгаа байдаг. Бид цахим Монгол хөтөлбөрийн хүрээнд цахим виз олгодог системийг хэрэгжүүлэх боломжийг судалж байгаа. Цар тахлын дараах хүнд үеийг даван туулахад вакцинжуулалтаа сайн хийж чадсан улс орнууд давуу талтай болж магадгүй. Хэрэв тийм бол визийн уян хатан бодлого зайлшгүй хэрэгтэй. Ер нь долдугаар сард гадаадын хэдэн жуулчинд виз олгосон бэ гэдгээр тухайн жилийн наадмын гадаад цар хүрээг тодорхойлдог нэг хэмжүүр тогтоож ч болох юм.

Засгийн газар цаашдаа хүүхдүүдийг вакцинжуулах ажилд гол анхаарлаа хандуулна гэсэн. Вакцины хангалт, нийлүүлэлтийн талаар ГХЯ хамгийн сайн мэдээлэлтэй байгаа гэж ойлголоо. Хүүхдийн вакцины талаар олон нийтэд тодорхой, албан ёсны ойлголт өгөөч?

-Хүүхдийн вакцин том хүнийхээс өөр найрлагатай байна гэж би бодохгүй байгаа. Тунгийн хувьд хэмжээ нь бага байж магадгүй. Туршилт хийж байгаа дөрвөн компани байгаа гэсэн, эмнэл зүйн туршилт хийх тодорхой үе шаттай, тэр нь амжилттай болчихвол эрүүл мэндийн байгууллагууд үе шаттай зөвшөөрөл өгөх бололтой. Хамгийн сүүлчийн мэдээгээр пфайзер компани 12-15 настай хүүхдүүдэд вакцин хийх зөвшөөрөл авчээ. Туршилтыг насны ангиллаар хийдэг юм байна. 12 хүртэлх насны хүүхдэд хийх вакцины зөвшөөрөл жаахан удаж гарч магадгүй гэнэ. Тэр нь бас дотроо таваас 11 хүртэлх насныханд, зургаан сартайгаас тав хүртэлх насныханд гээд өөр өөр түвшинд цаг хугацааны ялгамжтай гарч магадгүй юм шиг байна. Гэхдээ энэ бол эрүүл мэндийн салбарын, мэргэжлийн хүний үнэлэлт биш, вакцины нийлүүлэлтийн талаарх яриа хэлэлцээг яг одоо хариуцаж байгаа гадаад харилцааны салбарын хүмүүсийн одоо цаг дээрх ойлголт. Цаашдаа энэ ойлголт ч тогтмол өөрчлөгдөх юм шиг байна. Цаг хугацааны хувьд зөвшөөрөл нь яаж ч гарсан Засгийн газар хүүхдүүдийг вакцинжуулах асуудлыг эн тэргүүний зорилт болгож ГХЯ-нд тодорхой үүрэг чиглэл өгсөн. Бид хэлэлцээрийн эхний үе шатыг эхлүүлсэн, удахгүй тодорхой тохиролцоонд хүрэх байх.

Төрийн үйлчилгээг цахимжуулах, нэгдсэн сүлжээ нэвтрүүлэх зорилтын хүрээнд хийсэн ажлуудын талаар мэдээлэл өгөөч?

-ГХЯ-ны иргэдэд хүрдэг гол ажлын нэг нь консулын үйлчилгээ байдаг. Апостиль гэдэг гэрчилгээний баталгааг консулын байгууллага гаргадаг. Нотариатын үйлчилгээ хийдэг. Монгол Улс цахим үндэстэн болох зорилт дэвшүүлсэн, иргэд төрийн үйлчилгээг хилийн гадна, дотор хаана амьдарч байгаагаасаа үл хамаарч түргэн шуурхай авдаг болох боломжийг бүрдүүлэхэд бид анхаарч ажиллаж байна. Одоогийн байдлаар төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Mon­golia” платформаар дамжуулан гадаадад байгаа монгол иргэд түгээмэл 40 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн. Цаашлаад гадаадад байгаа иргэдэд нотариатын үйлчилгээг цахимаар хүргэх ажлыг монгол иргэд олноор оршин суудаг улс орнуудад туршилтын журмаар нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хилийн чандад оршин суугаа иргэд энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн сайн дурын нийгмийн даатгалд цахимаар хамрагдах боломжийг нээсэн. Цар тахлын үед ард иргэдээ дэмжих 300 мянган төгрөгийг гадаадын 87 улсад оршин суугаа 170 гаруй мянган иргэнд и-баримт цахим системээр дамжуулан шуурхай олгосон. Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гадаадад байгаа иргэдэд тоон гарын үсэг олгох нөхцөлийг хялбарчилж чадвал консулын үйлчилгээ иргэдэд хаана оршин суугаагаас нь үл хамааран илүү хурдан, илүү хялбар хүрэх боломж бүрдэнэ.

Засгийн газрын 100 төсөл хөтөлбөрт танай салбарын оролцоо ямар байгаа вэ?

-Засгийн газрын 100 төсөлд гадаад улс орнуудын оролцоо чухал. Гадаадын хөрөнгө оруулалт, шинэ техник технологид суурилсан бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгдсөн байгаа. Ийм нөхцөлд ГХЯ сонирхогч байгууллагуудыг холбож өгөх үүрэг хүлээдэг. Яг бодитой үр дүн нь ил тодорхой харагддаггүй мөртлөө, сүүлд бодоод байхад гадаад, дотоодын олон байгууллагыг холбож өгч, дараа нь тоймтой ажлын эх суурь тавигдсан байдаг. Би хилийн чанд дахь дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартайгаа онлайнаар нэг бүрчлэн уулзаж Засгийн газрын зорилтуудтай холбоотой үүрэг өгсөн. Ялангуяа хувийн хэвшлийн хооронд харилцаа холбоо тогтооход ГХЯ онцгой үүрэг гүйцэтгэх ёстой. Ер нь манай бүтээгдэхүүнийг хэзээ, хэн ирж авах бол гэж хүлээж суухгүй, өөрсдөө хэрэглэгчдэд нь хүргэдэг арга замыг эрж хайх нь бүтээлч санаачилга гэж үздэг хандлага сүүлийн үед гарч байгаа. Энэ хандлага, ялангуяа Засгийн газрын томоохон төслүүдийг урагшлуулахад хилийн чанд дахь манай дипломат төлөөлөгчийн газруудын удирдамж болох ёстой. Дээр нь ХЗДХЯ-тай хамтран бид цахим виз нэвтрүүлэх төслийг эхлүүлсэн. Жуулчдын тоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад хялбар үйлчилгээ үзүүлэх зэрэг ач холбогдолтой энэ төслийн хүрээнд бид цахим визийн системийг боловсруулж, нууцлал, аюулгүй байдал, төлбөр тооцооны шийдлийг тодорхойлсон. Монгол Улсад оршин суух гадаадын иргэдийн статус, визийн хураамж, нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан зэрэг харилцааг зохицуулсан захиргааны хэм хэмжээний актуудын төслийг боловсруулсан. Цахим визийн системийн туршилтыг зургадугаар сард багтаан эхлүүлж, аялж жуулчлах, спорт, урлагийн арга хэмжээнд оролцох зорилгоор ирж буцах, дамжин өнгөрөх хүмүүст цахим виз олгох төлөвлөгөөтэй байна.

Ерөнхий сайд БНХАУд айлчилна, айлчлалын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Хоёр талын урьдчилан тохиролцсон төлөвлөгөөний дагуу Ерөнхий сайд 2021 онд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын бэлтгэл ажлыг хийж байгаа, тодорхой товыг эцэслэн тохиролцсоны дараа олон нийтэд мэдээлнэ.

Монгол Улс хилээ нээсний дараа ГХЯ өндөр, дээд хэмжээний ямар ямар айлчлал хэрэгжүүлэх вэ?

-ГХЯ өндөр, дээд айлчлалын асуудлыг түнш орнуудтайгаа тогтмол ярилцдаг. Тодорхой шийдэлд хүрснийхээ дараа хоёр тал харилцан тохиролцож байж товыг нь нэгэн зэрэг зарладаг. Коронавирусийн тархалтын улмаас хойшлогдсон олон арга хэмжээ бий. Гэвч дэлхийн улс орнууд гадаад харилцааны үйл ажиллагааны тасралтгүй, тогтмол чанарыг хадгалахад чиглэгдсэн янз бүрийн шийдлийг олж хэрэгжүүлж байна. Манай гадаад харилцаа бүх чиглэлд хэвийн үргэлжилж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг хассан гэх жүжиг

Нийгмийн даатгалын тухай хуульд 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр 2017 онд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ ажил олгогч болон даатгуулагчийнх тус бүр долоон хувь байсныг 9.5 хувь болгон нэмэгдүүлсэн. Ингэхдээ хуулийн дагуу ажил олгогч болон даатгуулагчийн шимтгэлийг тус бүр 2018 оноос нэг хувь, 2019 оноос 0.5 хувь, 2020 онд мөн нэг хувиар буюу гурван жилийн хугацаанд 2.5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Цар тахалтай холбоотойгоор 2020 онд хэрэгжих нэмэгдлийг нэг жилээр хойшлуулсан. Ингээд 2021 оны нэгдүгээр сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хоёр хувиар (ажил олгогч нэг хувь, даатгуулагч нэг хувь) нэмэгдэж байгаа. Энэ нь ажил олгогч болон ажил хийдэг хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн. Аль аль нь одоо байгаа шүлс шиг жоохон цалингаа юу ч үгүй болгох нь гэж дургүйцэв. Үүнтэй уялдуулж өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэлийн дээрх хоёр хувийг бууруулахыг хэлэлцэж олонх дэмжсэн. Угтаа хоёр хувиар бууруулж байгаа хэрэг огт биш. НДШ-ийг таван хувиар нэмэх гэж байгаад гурвыг нь нэмчихсэн. Үлдсэн хоёр хувийг нь цар тахлаас болоод нэмэхээ больё л гэж байгаа юм. НДШ-ийг хоёр хувиар бууруулчихлаа гэж хөөрцөглөөд ярьж байгаа бүхэн шоу. Шоу хийгээд байгаагаа НДШ-ийг хасч байна гэж яриад байх юм. Бүх зүйл хуучнаараа л байгаа. Иргэд ч энэ бүхнийг чинь мэдэж байгаа.

Нэгэнт нийгмийн даатгалын тухай бичсэнийх манай тэтгэвэр яагаад ийм бага байдаг, даатгалын мөнгө нь яагаад арвиждаггүй тухай хэдэн зүйл эргэцүүлье гэсэн юм. Манай улсын нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоо харьцангуй залууд тооцогдох ч ижил хугацаанд, манайхаас сүүлд энэ системийг эхлүүлсэн улс орнуудад энэхүү салбар нь аль хэдийнэ туршлагажин тогтворжчихсон жишээ олонтаа. Харин манай Нийгмийн даатгалын сан, тэтгэврийн даатгалын сан хөгжиж өөдлөх бүү хэл, сангийн сав нь хоосорч дампуурахад ойрхон байна. Иргэд шимтгэл төлсөөр байтал даатгалын сан нь хоосорч, улсаас шууд татаас авах замаар үйл ажиллагаа явуулдаг нь хачирхалтай. Иргэд бүх насаараа хөдөлмөрлөөд шударгаар шимтгэлээ төлөөд явсан байтал нэг л мэдэхэд сан нь хоосорч, хэн нэгэн ялсан намын томилогдож ирсэн дарга хумсалж, бүр алдагдалтай ажилладаг. Түүнийгээ нөхөхийн тулд бүх ачааг ажил хөдөлмөр эрхлэгчдийн нуруун дээр үүрүүлдэг. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын тоо-цоолсноор сая орчим цалинтай хүний 34.7 хувь нь бүх төрлийн татвар шимтгэлд зарцуулагдаж байна гэсэн тооцоо байна. Энэ нь хүмүүсийн гар дээр тун бага мөнгө үлдэж байна гэсэн үг. Сүүлийн дөрвөн жилийн дотор НДШ таван хувиар нэмэгдсэнээр иргэдийн орлого 10 хувиар буурч. Татвар нэмэгдсэн ч тэр нь үр ашигтай зарцуулагдсан бол иргэд нь дургүйцдэггүй. Харин манайд татвар үр ашиггүй зарцуулагдаж байгаад л иргэд туйлын дургүйцдэг. Манай улсын хувьд цалингаас суутгах татвар шимтгэл зэрэгт маш болгоомжтой хандах ёстой. Ялангуяа ирээдүйгээ даатгаж байгаа гэсэн итгэлээр Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэдийнхээ итгэл үнэмшлийг алдах, сөрөг байлгах маш хортой гэж шинжээчид үздэг.

Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч 50, 50 хувиар төлдөг. ААН үүнийг төлөөгүй бол асар их дарамт ирдэг. Гүйлгээг нь зогсоож, дансыг нь хаадаг, ингээд дампууруулах зүйл рүүгээ явдаг. Тэр ажил олгогч өөрийнхөө тавин хувийг төлөхөөс гадна өөрийн байгууллагад ажиллагч хувь иргэний мөнгийг хурааж төлүүлж байх ёстой гэсэн хууль байдаг. Социализмаас салаад ардчилсан нийгэмд 30 жил амьдарчихаад ААН хувь хүнд яагаад санаа зовох ёстой гэж. Хувь хүн өөрөө өөрийнхөө төлөө санаа зовох ёстой. Тэр хүн тэтгэвэрт яаж гарах нь өөрийх нь л санаа тавих ётой зүйл баймаар юм. Ажил олгоод ажилласан хөлсөнд нь ажил олгогчийн өгөх ёстой төлбөрөө төлөөд дахиад хувь хүний өгөх татварыг заавал хурааж авч нийгмийн даатгалд төлж байх үүрэг бол ямар ч хэрэггүй дэмий үүрэг юм. Зүгээр үүрэг байдагсан бол ч яах вэ гэхсэн. Үүнийгээ биелүүлээгүй бол тухайн ажил олгогч шууд шоронд явах хүртэл хатуу хуулийн заалттай байдаг.

Цалингийн 30 хувийг НДШ нэрийдлээр татчихдаг. Энэ нь ААН-үүдэд мөн л дарамт болж ирдэг. Өгч байгаа жаахан цалингийн гучаад хувийг аваад явчихаар тэр хүнд юу үлдэх юм бэ. Тэгээд цалин багатай гэсэн муу нэр ажил олгогчдод очдог. Тэднийг шулаач, харамч, зарж байна гэх зэргээр нийгэм даяараа харааж байдаг. Нийгмийн даатгалын шимтгэлийн өгөөжийг ажилтан ч, компани ч яваандаа хүртэхгүй болчихоод байгаад гол учир бий. Ажиллаж ажиллачихаад тэтгэвэртээ гарахдаа дөнгөж гурван зуухан мянган төгрөгөөр л гарцгаадаг. Тэгэхлээр энэ салбар дахь тогтолцоо, зохицуулалтын бурууг дан ганц шимтгэл нэмэх хэлбэрээр аврах боломжгүй. Шимтгэл хураамж дээд цэгтээ тулчихаад байна. Үүнээс цааш нэмэх юм бол ажил олгогч ч ажил хийж яваа хүмүүс ч тэсэхгүй. Нийгмийн даатгалын одоо байгаа үрэлгэн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй болоод удаж байна. Дор хаяж иргэдэд өөрсдөд нь сонголтыг өгөх хууль гаргамаар байна. Нийгмийн даатгал төлж байгаа хүмүүст ямар давуу тал бий болж байгаа нь тодорхойгүй. 20 хэдтэй залуу ажилд ороод, тэтгэвэрт гартлаа НДШ төлөөд өнөөдрийн тэтгэвэр авч байгаа хүмүүс шиг амьдарна гэвэл үнэхээр хэцүү.

Ер нь Нийгмийн даатгалын ерөнхий газар гэж нүсэр том энэ байгууллага байх шаардлага байна уу. Орчин үед бүх зүйл цахимжсан байхад баахан хүн ажиллуулж татвар төлөгчдийн мөнгийг үрж байх хэрэг байна уу. Хагас цэрэгжсэн форм цолтой бараг цагдаа, цэргээсээ том энэ байгууллага юу хийдэг юм бэ. НДЕГ гэж аймаг, сум бүрт салбартай энэ байгууллагад хийх ажил байдаг юм уу. Энэ олон мянган орон тоог цөөлөх хэрэгтэй. Иргэдэд цар тахлын үед улсаас олгосон 300 мянган төгрөг, 50 мянган төгрөгийг иргэдийн данс руу шилжүүлэхэд ганц ч хүний хэрэг байсангүй. Тийм байхад эдний хэрэг байна уу. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж хаалттай байгууллага байдаг, хэн юу хийдэг нь тодорхойгүй. Гаргаж байгаа шийдвэр нь хариуцлагагүй. НДШ төлөгч бидний мөнгийг системийн бус эрсдэлтэй банкинд байршуулаад алдсан. НДШ-д хуримтлуулсан мөнгийг удирдаж буй сайд нь үрээд л дуусдаг. Ийм л жишиг одоо хүртэл явлаа. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн Капитал банк дампуурахын өмнөх өдөр тухайн үеийн ХНХ-ын сайд байсан С.Чинзориг 300 тэрбумыг шилжүүлсэн байсан. Нийгмийн даатгалын мөнгийг үрэн таран хийчихээд С.Чинзориг гишүүн сайхан сайхан зүйл яриад одоо УИХ-д сууж байна. Ийм жишээ бүх эрх барьж байсан намд байгаа. Нийгмийн даатгалын мөнгийг өсгөж байна гэдэг нэрийдлээр хүүг нь хулгай хийдэг. Огтхон ч өсдөггүй. Нийгмийн даатгалд хуримтлагдаж байгаа мөнгө гэж байдаггүй. НДШ-ийн мөнгө гэж байхгүй явсаар өдийг хүрсэн. Нүсэр том бүтэцтэй энэ үрэлгэн байгууллагыг татан буулгах хэрэгтэй. Гэтэл гадны улсад нийгмийн даатгалын мөнгө нь тоо томшгүй өсч байдаг. Нийгмийн даатгал нь ашигтай ажиллаад ирэхээр эргээд тэтгэвэр авагчдадаа сайнаар нөлөөлдөг.

Өссөн мөнгөний ашгаас тэтгэврийнхэндээ олгодог жишээ олон байдаг. Мөн өөр маягаар ч тэтгэвэр олгодог аргууд энэ дэлхийгээр нэг байгаа биз ээ. Хамгийн ойрын жишээ гэхэд бидний өдөр бүр үздэг солонгос сериал дээр тэтгэвэрт гарах болохоор нь бүх төлсөн нийгмийн даатгалаас нь хувиар бодоод нэг дор мөнгийг нь өгчихдөг бололтой юм билээ. Энэ бол байж болох л жишиг. Шударга л санагдаж байна. Хүн амын насжилт тийм ч өндөр биш манай улсын хувьд Нийгмийн даатгалын сан алдагдалтай, ямар ч нөөцгүй байна гэдэг нь энэ сангийн менежмэнт буруу, тэнд намаас очсон луйварчид л хагартлаа баяжиж ирснийг харуулж байгаа юм. Тиймээс бид гадны улсын туршлагаас судлах хэрэгтэй.

Бас нэг инээдэмтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг шийдвэр саяхан гарсан. Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66. Гэтэл тэтгэврийн насыг 65 болгосон. Тэтгэвэрт гараад нэг жил болоод бурхан болсон тохиолдолд насаараа төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл шууд л улсын орлого болдог. Үр хүүхдэдээ өвлүүлэх, үр шимийг нь хүртдэггүй тогтолцоо манайд хэрэгждэг. Энэ бүгдээс харахад, Нийгмийн даатгалын ерөнхий газар гэгч байгууллага иргэдийг мөлжих байгууллага юм уу. Хуруу хумсаа хугалан байж хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө шимтгэл төлөх хэрэг байна уу гэх зүйл иргэдийн дунд яригддаг.

Ер нь нийгмийн даатгалыг улс төрөөс хол байлгах ёстой. Аливаа зүйл улс төртэй хутгалдаад ирэхээрээ л явдаггүй, хөгждөггүй. Улстөржсөн шийдвэрүүд хэрхэн хохирол, алдагдал учруулдаг жишээ энэ салбараас тод харагддаг. Даатгуулагч иргэд, ажил олгогчдод ачаалал үүрүүлдэггүй зөв системд оруулах шийдэл өнөөдөр үгүйлэгдэж байна. Хувийн даатгалын ажил эхлэл төдий байгаа, сайн хөгжиж өгөхгүй л байна. Энэ арга цаашид хөгжинө гэхэд бас хэцүү. Яагаад гэвэл хувийн даатгал хийж байгаа байгууллага цаашид 80 жил байж чадах уу гэдэгт хэн ч баталгаа гаргаж чадахгүй. Дээр нь бидний хэн нь ч зуун жил бизнес хийж үзээгүй, монголчууд бүүр нэг газар, нэг ажил удаан хийх дэмий гэж үздэг. Тэгэхлээр энэ хувийн байгууллага гучин жилийн дараа байх уу гэдэгт хэн маань ч итгэхгүй байна. Мөнгө хурааж байгаад л хулхидаад, дампуурсан гэж хуураад л арилна гэх айх айдас бидний ясанд шингэсэн. Хувийн тэтгэврийн байгууллагууд төртөй хамтарвал бас арай итгэл төрүүлэхүйц юм даа. Эрхбиш улс байх байлгүй дээ.

Categories
мэдээ улс-төр

Б.Батцэцэг: Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хүүхдүүдэд хийх вакцины нөөц бүрдчихнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-Манай улс шаардлагатай вакцинжуулалтын 71 хувийн нийлүүлэлтийг татан авчихаад байгаа. Үлдсэн вакцинжуулалтыг хэрхэн татан авах ажлыг зохион байгуулж байна вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Дэлхий даяар вакцин худалдан авах өрсөлдөөн өрнөж байна. Өнгөрсөн жил Монгол Улсын Засгийн газар арван сарын хугацаанд дотооддоо коронавирусийн халдварыг тархаахгүй маш сайн барьж тогтоосны хүчинд вакцинтай золгосон. Өнгөрсөн жил өдийд энэ өвчлөл Монголд тархсан бол вакцингүй маш хүнд байдалтай байх байсан. Засгийн газар өнгөрсөн оны долдугаар сараас эхлээд вакциныг татан авах чиглэлээр идэвхтэй ажиллаж хоёр талт болон олон талт харилцаагаар бүхий л шугамаар вакциныг эх орондоо татан авчрах хэлэлцээрүүдийг хийж эхэлсэн.

Вакцин үйлдвэрлэж байгаа бүхий л улс оронтой хамтран ажилласан. Энэ хугацаанд хилийн чандад ажиллаж байгаа 45 дипломат төлөөлөгчийн газрын бүх дипломатууд маш идэвхтэй ажилласан гэдгийг онцолъё. Вакцинтай холбоотой асуудал нь бүх улс оронд сорилт болж,ямар нөхцөл байдал үүсэхийг таашгүй байсан. Монгол Улсын хувьд нэлээд хүчин чармайлт гаргаж ажиллаж зорьсон хугацаандаа вакцинаа оруулж ирсэн гэдгийг надтай уулзаж буй Элчин сайдууд хэлж байна. Түүнчлэн гадны сонин хэвлэлүүд Монголын вакцины дипломат бодлого амжилттай хэрэгжиж байгаа талаар онцолж байна. Монгол Улсын шинэ Засгийн газар долдугаар сарын 1-н гэхэд иргэдийнхээ 60 хувь буюу зорилтот бүлгээ 100 хувь насанд хүрсэн иргэдээ вакцинжуулна гэсэн зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар 11 хоногийн өмнө явж байна. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 1-нээс өмнө зорилгодоо хүрчихнэ. Өнөөдрийн байдлаар 3,603,740 доз вакцин авсан. ОХУ-ын спутник вакцин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл нь хүлээгдэж байгаа. Бусад бүх вакцин ДЭМБ-аар зөвшөөрөгдсөн. Нийт 16 удаагийн татан авалтаар эх орондоо вакцин авчраад байна.

-Ковакс хөтөлбөрийн хүрээнд манай улсад орж ирэх ёстой вакцинуудын хугацаа нь хойшлогдсон байна лээ. Яагаад вакцины татан авалт хойшлох болов?

-Энэтхэг улсад нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Вакцин үйлдвэрлэж байгаа улс орнуудын дотоодынх нь халдвар ихсэх, өөрсдийн иргэдээ вакцинд хамруулах шаардлага хэрэгцээ хурдацтай өсч байгаа. Үүнтэй холбоотойгоор вакцин үйлдвэрлэж байгаа улс орнуудын гадаадад экспортлох боломж бол багассан. Ковакс хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгийн “Serum” хүрээлэнд олон оронд түгээх ёстой вакцины ихэнх тунг үйлдвэрлэх ёстой байсан. Гэвч дотоодын нөхцөл байдлаас нь шалтгаалж тавдугаар сарыг дуустал хойшлуулахаа мэдэгдсэн. Үүнээс улбаалаад Ковакс хөтөлбөрийн хүрээнд ирэх вакцины хуваарь хойшилсон. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас вакцин татан авах тал дээр маш идэвхтэй ажилласан. Олон орны Ерөнхий сайд нартай утсаар ярьсан, захидал бичсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгчтэй вакцины асуудлаар тусгайлан ярьсан. Миний хувьд АНУ-ын төрийн нарийн бичгийн даргатай утсаар ярилаа. Олон орны төр засгийн удирдлагуудтай түвшин түвшиндээ ярьсны үр дүнд БНХАУ дотооддоо нийлүүлж байгаа вакцинаасаа давуу байдал олгож вакциныг богино хугацаанд нийлүүлсэн. Одоо ч нийлүүлсээр байна. Үлдэж байгаа вакцин гэрээ хэлцлийн шатандаа явж байгаа. Одоо таван сая гаруй тун вакциныг татан авна. Бид вакцины нэлээд нөөцтэй болох шаардлагатай. Нөөцөлнө. Гурав, дөрөв дэх тун хийх нөхцөл байдал гарахыг үгүйсгэхгүй. Ковакс хөтөлбөрийн хүрээнд Астразенека 48 мянган тун, Астразенека, Пфайзер вакциныг нийлүүлээд нэг сая гаруй тунг он дуустал авахаар тохирсон. Зургадугаар сарын 1-нээс өмнө 100 мянган Пфайзер вакцин ирэхээр хуваариа тохирсон. Синофармын вакцин 800 мянган тунг авах дутуу байна. Энэ сардаа багтаад авчихна. Спутник вакцины 980 мянган тунг энэ ондоо багтаад авна гэж тохирсон. Спутник вакцины хувьд үйлдвэрлэлтийн хэмжээ нь харьцангуй бага. Дээрээс нь дотооддоо орон нутагт идэвхтэй вакцинжуулалт явагдаж байгаа учраас тодорхой хугацаагаар удааширсан. Пфайзер компанитай оны эхнээс

Вакцин үйлдвэрлэж байгаа бүхий л улс оронтой хамтран ажилласан. Энэ хугацаанд хилийн чандад ажиллаж байгаа 45 дипломат төлөөлөгчийн газрын бүх дипломатууд маш идэвхтэй ажилласан гэдгийг онцолъё. Вакцинтай холбоотой асуудал нь бүх улс оронд сорилт болж,ямар нөхцөл байдал үүсэхийг таашгүй байсан. Монгол Улсын хувьд нэлээд хүчин чармайлт гаргаж ажиллаж зорьсон хугацаандаа вакцинаа оруулж ирсэн гэдгийг надтай уулзаж буй Элчин сайдууд хэлж байна. Түүнчлэн гадны сонин хэвлэлүүд Монголын вакцины дипломат бодлого амжилттай хэрэгжиж байгаа талаар онцолж байна. Монгол Улсын шинэ Засгийн газар долдугаар сарын 1-н гэхэд иргэдийнхээ 60 хувь буюу зорилтот бүлгээ 100 хувь насанд хүрсэн иргэдээ вакцинжуулна гэсэн зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар 11 хоногийн өмнө явж байна. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 1-нээс өмнө зорилгодоо хүрчихнэ. Өнөөдрийн байдлаар 3,603,740 доз вакцин авсан. ОХУ-ын спутник вакцин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл нь хүлээгдэж байгаа. Бусад бүх вакцин ДЭМБ-аар зөвшөөрөгдсөн. Нийт 16 удаагийн татан авалтаар эх орондоо вакцин авчраад байна.

-Ковакс хөтөлбөрийн хүрээнд манай улсад орж ирэх ёстой вакцинуудын хугацаа нь хойшлогдсон байна лээ. Яагаад вакцины татан авалт хойшлох болов?

-Энэтхэг улсад нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Вакцин үйлдвэрлэж байгаа улс орнуудын дотоодынх нь халдвар ихсэх, өөрсдийн иргэдээ вакцинд хамруулах шаардлага хэрэгцээ хурдацтай өсч байгаа. Үүнтэй холбоотойгоор вакцин үйлдвэрлэж байгаа улс орнуудын гадаадад экспортлох боломж бол багассан. Ковакс хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгийн “Serum” хүрээлэнд олон оронд түгээх ёстой вакцины ихэнх тунг үйлдвэрлэх ёстой байсан. Гэвч дотоодын нөхцөл байдлаас нь шалтгаалж тавдугаар сарыг дуустал хойшлуулахаа мэдэгдсэн. Үүнээс улбаалаад Ковакс хөтөлбөрийн хүрээнд ирэх вакцины хуваарь хойшилсон. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас вакцин татан авах тал дээр маш идэвхтэй ажилласан. Олон орны Ерөнхий сайд нартай утсаар ярьсан, захидал бичсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгчтэй вакцины асуудлаар тусгайлан ярьсан. Миний хувьд АНУ-ын төрийн нарийн бичгийн даргатай утсаар ярилаа. Олон орны төр засгийн удирдлагуудтай түвшин түвшиндээ ярьсны үр дүнд БНХАУ дотооддоо нийлүүлж байгаа вакцинаасаа давуу байдал олгож вакциныг богино хугацаанд нийлүүлсэн. Одоо ч нийлүүлсээр байна. Үлдэж байгаа вакцин гэрээ хэлцлийн шатандаа явж байгаа. Одоо таван сая гаруй тун вакциныг татан авна. Бид вакцины нэлээд нөөцтэй болох шаардлагатай. Нөөцөлнө. Гурав, дөрөв дэх тун хийх нөхцөл байдал гарахыг үгүйсгэхгүй. Ковакс хөтөлбөрийн хүрээнд Астразенека 48 мянган тун, Астразенека, Пфайзер вакциныг нийлүүлээд нэг сая гаруй тунг он дуустал авахаар тохирсон. Зургадугаар сарын 1-нээс өмнө 100 мянган Пфайзер вакцин ирэхээр хуваариа тохирсон. Синофармын вакцин 800 мянган тунг авах дутуу байна. Энэ сардаа багтаад авчихна. Спутник вакцины 980 мянган тунг энэ ондоо багтаад авна гэж тохирсон. Спутник вакцины хувьд үйлдвэрлэлтийн хэмжээ нь харьцангуй бага. Дээрээс нь дотооддоо орон нутагт идэвхтэй вакцинжуулалт явагдаж байгаа учраас тодорхой хугацаагаар удааширсан. Пфайзер компанитай оны эхнээс

идэвхтэй ажиллаж, гэрээнийхээ урьдчилсан нөхцөлүүдийг үндсэндээ тохирсон. Пфайзер компанитай зургадугаар сарын эхээр эхний 250 мянган тунг хүлээж авна. Гуравдугаар улиралд нэг сая нэг мянган тун, дөрөвдүгээр улиралд мөн адил нэг сая нэг мянган тунг Пфайзер компанитай арилжааны шугамаар 2.5 сая тун вакцин худалдаж авахаар тохироод гэрээ байгуулахаар ажиллаж байна.

-Ерөнхий сайд Пфайзер компаниас хүүхдүүдэд вакцин худалдан авна гэж мэдээлсэн. Хүүхдүүдэд хэзээ вакцин хийж эхлэх вэ. Дэлхий нийтэд судлагдсан вакцин байна уу?

-Одоогоор дэлхий дээр хүүхдэд вакцин хийсэн орон алга. Албан ёсоор бүртгэгдээгүй. АНУ, Канад улс хүүхдүүддээ вакцин хийхээ зарласан. Пфайзер компани хүүхдэд вакцин хийх туршилт 100 хувийн үр дүнтэй болсон гэж хэлж байгаа. Пфайзер компани хүүхдэд зориулсан вакцин үйлдвэрлээгүй. Энэ вакцин нь өөрөө хүүхдэд тохирох юм аа гэж байгаа юм. Эхний ээлжинд 12-18 насны хүүхдэд Пфайзер, модерна вакциныг хийхээр төлөвлөж байгаа. Модерна туршилтын шатандаа явж байгаа. Вакцин үйлдвэрлэж байгаа улс орны компани бүр хүүхдийн вакцин хийх гээд туршиж байна. Зарим нь байгаа вакцин дээрээ хөгжүүлэлт хийж байна. Зарим нь хүүхдийн вакцин үйлдвэрлэж байгаа улсууд байна. Удахгүй ОХУ, БНХАУ, Энэтхэг хүүхдийн вакцин гаргах байх. Куб улс хүүхдэд нэг тунгаар хамранд нь дусаадаг вакцин үйлдвэрлэж байгаа тухай мэдээлэл бидэнд ирүүлсэн. Вакцины үйлдвэрлэлт, хөгжүүлэлт маш богино хугацаанд явагдаж байна. Монгол Улс вакцинжуулалтаараа дэлхийд тэргүүлж байгаа улс орнуудтай зэрэгцээд вакцинжуулалтаа хийж байна. Бид хүүхдүүддээ вакцин хийх ажлыг эрчимтэй судалж байна.Засгийн газар болж өгвөл ирэх хичээлийн жил эхлэхээс өмнө хүүхдийн вакцин олон улсад зөвшөөрөгдөөд, ДЭМБ баталгаажуулчихвал хүүхдийн вакцин хийх бэлтгэл ажлаа хангаж байгаа гэсэн үг. Пфайзер компанитай хийсэн хэлцлийнхээ дагуу хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө вакцины тодорхой хэмжээний нөөц бүрдчихнэ. Тиймээс вакцинаа хүүхдүүддээ хийгээд эхлэхэд бүх зүйлээ бэлдчихсэн байна.

-Манай улсад вакцины татан авалт Ковакс хөтөлбөрийн хүрээнд, хандиваар, худалдан авалтаар гээд гурван чиглэлээр орж ирж байгаа. Худалдан авалтын санхүүжилт 100 хувь төлөгдөөд явж байгаа юу. Цаашид худалдан авах вакцины санхүүжилтийг хаанаас гаргах вэ?

-Монгол Улсын Засгийн газар вакцин худалдан авахад ямар ч саадгүйгээр төлбөр тооцоог хийж байна. Бид арилжааны шугамаар авч байгаа вакцинуудаа нэлээд эртнээс төлөвлөсөн. Иргэдээ вакцинжуулах санхүүжилтийг Сангийн яам маш хурдтай шийдэж,төлбөрийг 100 хувь төлсөн. Виросел вакцины 100 хувь дөрвөн сая тунгийн төлбөрийг төлсөн. Татан авалтууд хуваарийнаа дагуу ирж байгаа. Пфайзер компаниас татан авах вакцины төлбөрийг тохирч, Сангийн яам хөрөнгө мөнгийг шийдэж өгсөн.

-Вакцинуудын үнэ өртгийн талаар мэдээлэл өгөөч?

-Манай улсад БНХАУ-аас тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлсэн. Гэхдээ энэ гэрээнүүд нууцлалтай байдаг учраас тэр бүр вакцины өртгийг дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Манай улсын худалдан авч байгаа вакцины хамгийн өндөр үнэтэй нь БНХАУ-д үйлдвэрлэж байгаа Синофармын Веросел вакцин. Өөрөө их өндөр өртөгтэй бүтээгдэж байгаа юм билээ.

-Вакцины тасалдал үүсэх үү?

-Вакцины тасалдал үүсэхгүй. Бидэнд Вироселл вакцины нөөц бий. Вакцинжуулалт тасралтгүй бүх аймгуудад зэрэг хийгдэж байна. Виросел вакцинд тасалдалт үүсэхгүй. Виросел вакцины 348 мянган тун өнөөдөр ирнэ. Энэхүү вакцины нэлээд нөөцтэй болж байгаа. Спутник вакцины татан авалтын нарийн хуваарийг ОХУ-тай ярьж тохирно.

-Хил нээх, вакцины гэрчилгээ олгох ажил ямар түвшинд явж байна вэ?

-Дэлхий даяар нийтээрээ хүлээн зөвшөөрсөн вакцины гэрчилгээ гэх зүйл одоогоор алга. Улс орнууд өөр өөрсдийн вакцины гэрчилгээний загвараа гаргаад харилцан ярьж эхэлж байна. Хэсэгчлээд буюу бүтэн хилээ хаасан 120 гаруй улс байна. Бид долдугаар сарын 1-н гэхэд хилээ нээж, гадны иргэд ирэх бололцоотой болгохын тулд одооноос яриа хэлцлээ эхэлж байна. Emongolia.mn дээр бид вакцины гэрчилгээний загвараа гаргачихсан. Нэн тэргүүнд хоёр тун буюу бүрэн тун вакцинд хамрагдсан байх ёстой гэх шаардлага бий. Энэхүү гэрчилгээг зөвшөөрүүлэх ажлыг улс орон бүртэй харилцан тохирно. Бид хилээ нээлээ гэхэд эхлээд хоёр хөрш, шууд нислэгтэй орнуудтайгаа харилцан вакцины гэрчилгээг тохирох ажлыг хийж байна. Тавдугаар сарын 20-ноос эхлээд бусад улс орнуудтайгаа тохирно. Бусад улс ч цахимаар энэ асуудлаа шийдэж байгаа.Дэлхий даяар бүрэн тунд хамрагдсан иргэдийг харилцан зорчихыг зөвшөөрөх дүр зураг харагдаж байна. Вакцин хийлгэх эсэх нь хүний эрх ч гэлээ ихэнх улс орон вакцинтай иргэдийг улс орондоо нэвтрүүлэх бодлого барихаар байна. Тиймээс иргэд маань вакциндаа бүрэн хамрагдах хэрэгтэй. Вакцины гэрчилгээгээ бид англи, монгол хэл дээр хийсэн. Цаашид НҮБ-ын зургаан хэл дээр вакцины гэрчилгээгээ хийнэ.

-Сошиалаар шуугиад байгаа зүйлийн талаар асуухад таны компани ахмадуудад олгох нэг сая төгрөгийн ваучерийг 30-60 саяд хэвлэх боломжтой байхад 592 саяар хэвлэсэн байна гэх мэдээлэл явж байна. Энэ үнэн үү?

-Тэр мэдээллийн талаар би хараагүй байна. Энэ талаар компани нь мэдэгдэл хийх байх. Би таван жил тухайн компанийн үйл ажиллагаанд огт оролцоогүй. Зах зээлийнхээ зарчмаар ажлаа хийгээд явсан болов уу. Үүнийг зориуд улстөржүүлж,гүтгэж байна гэж үзэж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Гончигдорж: УИХ-ын хууль зөрчсөн ажиллагаа хэтрээд байна даа

Академич Р.Гончигдоржтой ярилцлаа.


Та энэ жил ээлжит сонгууль болох ёсгүй, 2023 онд сонгууль болох ёстой гэж үздэг. Цэцэд гаргасан гомдол тань юу болж байгаа вэ. Хариу өгсөн үү?

-Уих Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ирэх сарын 9-ний өдөр зохион байгуулахаар тогтоол баталсан учраас энэ тогтоолыг Үндсэн хуулийн 30.2 дахь Ерөнхийлөгчөөр “иргэнийг зургаан жилийн хугацаагаар… сонгоно” гэснийг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэснээр мэдээлэл энэ оны нэгдүгээр сарын 29-нд гаргасан гэдгийг та бүгд мэдэж байгаа байх. Энэ үед 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд 4.2.1-д ээлжит сонгууль гэж Монгол Улсын Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан жил тутам явагдах сонгуулийг хэлнэ гэж заасныг энэ тогтоол шууд зөрчсөн байсан.

Гэхдээ би том зөрчлөөр нь Үндсэн хууль зөрчсөн гэдгээр Цэцэд өгсөн юм. Сонгуулийн хуулийн дээр дурдсан заалт минийхтэй таардаг бөгөөд 2023 онд ээлжит сонгууль болно гэснийг зааж байгаа юм. Харамсалтай нь эхлээд Цэцийн нэг гишүүн, дараа нь гомдол гаргасны дараа гурван гишүүн Цэцэд миний тавьсан асуудлаар маргаан хянан хэлэлцэхгүй гэснээр Цэц одоо явагдаад байгаа Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуульд заасны дагуу шийдвэр гаргаагүй.

УИХ Сонгуулийн хуулиа зөрчиж гаргасан тогтоолоо хүчингүй болгохгүй сонгуулийн ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Үндсэн хууль болон хуулиар удирдагддаг нийгэмд бол хууль зөрчсөн тогтоол гаргахгүй, гаргасан бол хүчингүй болгож энэ сонгуулийн ажиллагааг зогсоох ёстой. Хэн, юу энэ бүхнийг хуулийн оронд удирдаад байна вэ гэж асуухаас өөр аргагүй байна. УИХ эрх мэдлээ хэтрүүлэн тогтоол гаргаж ээлжит бус сонгууль (ээлжит гэж нэрлэж байгаа ч) зарлан Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг тасалж байгаа нь Үндсэн хуулийн хямралыг үүсгэх үйлдэл гэж үзэж байгаа. Тэр тусмаа цар тахал хүрээгээ тэлж хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал ноцтой байгаа энэ цаг үед шүү.

НөгөөЗөвхөн нэг удаа сонгогдоногэсэнтэй холбогдоод ҮХЦ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хоёр заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаад УИХ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч сонгуулийн хуульдаа нэмэлт орууллаа. Үүнд Ерөнхийлөгч хориг тавьсан. Энэ талаар та байр сууриа илэрхийлээч?

-УИХ өөрийн санаачилгаар өөрчлөлт оруулсан уу, эсвэл Цэцийн шийдвэр нэмэлт оруулах зайлшгүй байдлыг бий болгосон уу гэдэгт л байгаа юм.

Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн зүйл, хэсгийг дүгнэлт гаргахдаа түдгэлзүүлдэг, эцсийн шийдвэр гаргахад тэр түдгэлзүүлсэн нь хүчингүй заалт, хэсэг болдог. Цэц уг хуулийн 3.1.2, 5.4 гэсэн заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнээд эдгээр заалтыг бүхэлд нь түдгэлзүүлээгүй, улмаар хүчингүй болгоогүй. Хэрэв хүчингүй болгосон бол УИХ зайлшгүй өөрчлөлт оруулах үүрэг хүлээж, өөрчлөлт оруулна. Гэтэл Цэц эдгээр заалтуудаас “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан…уугуул” гэсэн хэсгийг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл, ингэж хасвал Үндсэн хуульд дүгнэлтийг хүлээж авснаар энэ дүгнэлт Цэцийн эцсийн шийдвэр болж 3.1.2, ба 5.4 заалтуудаас дээрх үгүүд хасагдаж хүчинтэй үлдсэн. Ингээд л асуудал шийдэгдчихсэн байхад УИХ эдгээр заалтуудаас өөрийн санаачилгаар өөрчлөн найруулалт хийсэн яах ч аргагүй уг хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-ээр санал авах өдрөөс нэг жилийн өмнөх хугацаанд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтаа зөрчсөн байгаа биз дээ. Энэ үндэслэлээр Ерөнхийлөгч хориг тавьсан байналээ. УИХ-ын хууль зөрчсөн ажиллагаа хэтрээд л байна даа. Хүнээр бол “Намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав” гэдэг шиг л аашилж байна.

Гэлээ гэхдээ Ерөнхийлөгчийн сонгууль товлосон хугацаандаа зохион байгуулагдахаар бэлтгэл ажлууд нь хангагдаад явж байна. Гурван намаас нэр дэвшигчдээ тодруулаад СЕХнд бүртгүүлчихсэн. Ямар шалтгаанаар сонгуулийг хойшлуулдаг юм бол, манайд?

-Хууль ёсны сонгуулийн хувьд сонгууль товлон зарлах хугацааг хойшлуулах, товлон зарлагдсан үед сонгуулийн үйл ажиллагааг зогсоох хуулийн зохицуулалтууд бий. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.6, 8.7, 8.8 дахь хэсгүүдээр зохицуулсан байдаг. Одоогийн нөхцөл байдалтай уялдуулж товчилж хэлье. Манай улсад тархаад байгаа коронавирусийн нөхцөл байдлыг “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулсан буюу учруулахуйц аюул тохиолдсон онцгой нөхцөл байдал бий болсон”гэж үзвэл УИХ сонгуулийн үйл ажиллагааг зогсоож 8.6, онцгой нөхцөл байдал арилсны дараа УИХ ажлын долоон өдөрт багтаан санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулийг зарлана (8.7).

Манай сонинд хуульч сонгуулийг хойшлуулахдааонц болон дайны байдал зарласан нөхцөлд сонгууль хойшлуулж болногэж ярьсан шүү дээ.

-Тийм биш л дээ. Дэглэм, (онц байдал, дайны байдал г.м)-тэй холбоотой биш, онцгой нөхцөл бий болсонтой холбоотой юм. Хуулийн заалтаа хар даа. Сонгуулийн хуульд 8.5. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулж болно. Үндсэн хуульд тэр онцгой нөхцөлийн нэг хэсгийг 25.2.1-дээр миний дээр хэлснээр тодорхойлсон байдаг.

Зогсооно гэдэг нь зогсоосон тэр явцаас үргэлжлүүлж сонгуулийг явуулна гэсэн үг гэж ярьсан даа.

-Үгүй л дээ. Хуульд тодорхой заасан. 8.6-д Сонгууль товлон зарласны дараа энэ хуулийн 8.5-д дээр дурдсан заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд УИХ ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсооно. 8.7-д Энэ хуулийн 8.5, 8.6-д заасан онцгой нөхцөл арилсны дараа УИХ ажлын долоон өдөрт багтааж санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулийг товлон зарлана. Энгийн жишээгээр тайлбарлая. Нийтийн марафон гүйлт гараанаас гараад байтал замд ноцтой эвдрэл гарч онцгой нөхцөл байдал бий болж марафоныг зогсоолоо. Дараа нь зам засагдаж онцгой нөхцөл байдал арилахад уг марафоныг дахин эхлүүлэхдээ дахиад л гараанаас нь эхлүүлдэг, оролцогчид ч өөрчлөгдсөн байдагтай адил юм даа. Хуульч нэрээр хуулийг гуйвуулж болохгүй л дээ.

Одоо сонгуулийн нэр дэвшигчийг хуульдаа сольж болдог уу?

-Энэ сонгуулийг хууль бус гэж үзэж байгаа хүнээсээ л одоо болоод байгаа юмыг асуугаад байх юм даа. Ерөнхийлөгчийн сонгуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэгт “Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно”гэж заасан байдаг. Одоо нэр дэвшигчдийг бүртгэчихлээ гээд байгаа биз дээ. Тэгэхээр сольж болохгүй нь ээ.

Та АНын ууган гишүүн. АНд өрнөөд байгаа асуудлуудын талаар байр сууриа илэрхийлээч?

-АН дүрэм журамтай байсаан. Тухайлбал, намаа УИХ-ын сонгуульд ялагдуулсан бол Намын даргаасаа чөлөөлөгдөж, дараагийн сонгууль болтол намаас нэр дэвшүүлдэг албан тушаал хашихгүй байх дүрмийн хариуцлага. Тийм ч учраас З.Энхболд дарга 2016 онд сонгуульд АН ялагдсан учир намын даргаасаа чөлөөлөгдөж, 2020 он хүртэлх хэсэг хугацаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилласан. Энэ нь намаас нэр дэвшүүлдэг албан тушаал биш. С.Эрдэнэ АН-ыг 2020 оны сонгуульд ялагдуулсан болохоор Ц.Туваанд тамгаа шилжүүлэн намын даргаасаа чөлөөлөгдсөн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэр үнэртсэн үү, тамганы асуудал гаргаж ирээд л намын даргын сонгуулийг хоёр хэсэгт хувааж хаях шиг болсон. Би чинь С.Эрдэнэ даргын үед тогтоосон мөнгөний шалгуураас болоод одоо АН-ын саналын эрхгүй гишүүн болохоор нарийн ширийнийг сайн мэдэхгүй юм. О.Цогтгэрэл гишүүнийг л АН-ын дарга гэж бодож яваа хүн. АН-ын УИХ дахь бүлгийг гишүүд нь бүгд л ингэж үздэг юм билээ. Дээр хэлсэн дүрэм журмаар бол 2024 оны УИХ-ын сонгууль болтол С.Эрдэнэ АН-аас нэр дэвшүүлдэг албан тушаал хаших эрхгүй хүн. Түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нь дүрмээ зөрчсөн явдал. 2023 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болдгоороо болбол АН учраа сайхан ололцчихно гэж итгэж байна. 2021 онд сонгууль хууль бусаар зарласан нь нийгэм, эдийн засаг, улс төрийн олон асуудал тарьж байна даа. Үндсэн хуулиа сахихгүй бол дарангуйлал их ойрхон шүү. Эцэст нь 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа сүүл рүүгээ хэтэрхий яарч сандраад бас сонгуульд зориулсан популизмд хөтлөгдөөд, дээр нь энэ нэмэлт, өөрчлөлтөд дутуу дулимаг хийснээс өнөөгийн төр болон улс төрийн амьдралд гараад байгаа хямралт нөхцөл байдал бий болж байгаа юм уу гэж хэлмээр байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Бүх иргэн төр засагтай харилцдаг и-мэйл хаягтай болно

УИХын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


Хаврын ээлжит чуулганаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэж батлахаар болсон. Эдгээр хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улс цахим үндэстэн болж цахим шилжилт хийх ажлууд эхэлсэн. Цахим засаглал бий болгохын тулд суурь үндсэн хуулиуд байх ёстой. Ихэнх мэдээлэл төр засагт байдаг. Нэгдүгээрт, нийтийн мэдээллийн тухай хууль ямар ач холбогдолтой вэ гэхээр хоорондоо мэдээллээ солилцохыг хэлж байгаа юм. Тухайлбал, хорооны Засаг даргаас тодорхойлолт авахын тулд цагдаа, шүүхээс баахан тодорхойлолт авдаг. Өөр төрийн байгууллага руу явуулах зүйлийг л байхгүй болгочихно гэсэн үг. Төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцох юм. Түүнчлэн эмнэлгүүд хоорондоо мэдээллүүдээ солилцож болно. Хүмүүс хувийн эмнэлэг, төрийн эмнэлгээс ч үйлчилгээ авдаг. Нэг эмнэлэг дээр түүх нээлгээд өөр эмнэлэг дээр очоод дахиад түүх нээлгэдэг. Үүнийг цахимжуулж болно.Элчин сайдын яамнаас виз хүсэхэд олон байгууллагаас тодорхойлолт авах шаардлагагүй болно. Түүнчлэн тендерт ороход олон байгууллагаас тодорхойлолт авах ч шаардлагагүй. Нийтдээ мэдээллийг ил болгоно гэсэн үг. Хоёдугаарт, Хувь хүний мэдээлэл аюулгүй байдалтай холбоотой хуульд орж байгаа гол өөрчлөлт нь хэн нэг иргэний мэдээллийг төрийн байгууллага, эсвэл цагдаа, татварын байцаагч орж үзэхэд заавал хувь хүнд мэдээлэл ирнэ. Нийтэд нээлттэй мэдээлэл нь хоёр гурван ангилалтай байх юм. Тухайн хүний хурууны хээ, эрүүл мэндийн байдалтай холбоотой мэдээлэл, хөрөнгийн мэдээлэл зэрэг нь нууцлалтай байна. Заавал зөвшөөрөл авч үзнэ. Бусад мэдээлэл нь үзэж болохоор байх жишээтэй. Гуравдугаарт, одоо үйлчилж байгаа Цахим гарын үсгийн хууль батлагдаад 10 гаруй жил болчихсон. Ямар байдлаар хэрэглэж ирсэн гэхээр банкин дээр гүйлгээ хийхэд ашиглаж байсан. Одоо бүх иргэн төр засагтай харилцдаг и-мэйл хаягтай болно. Нэг удаадаа үнэгүй тоон гарын үсгийг өгчихье гэж байгаа юм. Тэрүүгээр ийш тийшээ очихгүйгээр хоёр гурван хамгаалалтын хэрэгслээр тухайн хүн гарын үсгээ зураад баталгаажуулна. Хүн болгон гарын үсэгтэй болчихож байна гэсэн үг. 500 гаруй төрийн үйлчилгээг цахим руу шилжүүлж байгаа. Тэр үйлчилгээнүүдийг иргэн тоон гарын үсгээрээ хамрагдаж авах боломжтой болно. И-мэйл хаягаар төрөөс ирэх мэдээллийг авдаг болно. Орон нутагт тоон гарын үсгээ ашиглаад төрөөс үйлчилгээ авч болно. Эдгээр гурван хууль цахимын үндсэн суурь гурван хууль нь. Дараа нь кибер аюулгүй байдлын тухай хууль орж байгаа. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой болохоор тагнуул, Батлан хамгаалах яам давхар ажлын хэсэг байгуулагдаад судалгааны ажил явж байна.

Манайд цахим аюулгүй байдал хэр байдаг вэ?

-Манайд хууль нь байхгүй. Эхлээд эрх зүйн үндсийг нь бий болгох хэрэгтэй.Технологи өөрөө маш хурдацтай хөгжиж байгаа учраас кибер болон цахим шилжилттэй холбоотой хуулиудыг богино хугацаанд шинэчлээд яваад байх шаардлага үүсч магадгүй. Тоон гарын үсгийн хууль 10 жилийн өмнө батлагдсан хэдий ч зөвхөн банкны гүйлгээ хийхэд ашиглах боломжтойгоор баталчихсан.

Цаг үетэйгээ хамт зэрэгцэж явахгүй бол хоцорчихоод байдаг талтай.Кибер аюулгүй байдлын хувьд бүх системд аюулгүй байдалд аудит хийж үздэг, гадны халдлагад хэр их өртөж байгааг үзэх ёстой. Программ авахдаа албан ёсны газраас нь авдаг байх хэрэгтэй. Иргэд болон зарим төрийн байгууллага хуурамч программ авч ашигладаг. Энэ мэтээс хамаараад компьютер нь халдлагад өртөх боломж ихэсдэг.

Вакцинжуулалт манайд өрнөж байгаа хэдий ч халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийг олгоод эхэлсэн. Иргэдэд олгож байгаа мөнгөний санхүүжилт хаанаас гарч байгаа вэ?

-Иргэдийн орлого тасалдчихсан учраас мөнгө тараах нь буруу биш гэж бодож байгаа. Иргэдийг хариуцлагатай болгох шаардлага үүсч байна. Бид бүгд энэ өвчнөөс салахгүй бол зарим нь салаад, зарим нь өвчлөөд байвал нөхцөл байдал дээрдэхгүй. Ийм их зардал гаргаж байхад нэг удаа бүгд хичээгээд энэ өвчнөөс салчих хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтийг нь гаргаж байгаа гэж ойлгосон. Эрүүл мэндийн даатгалын сан ашгийн байгууллага биш. Өмнө нь Эрүүл мэндийн даатгалын сан ашигтай ажиллах ёстой гээд мөнгийг нь банкинд хийгээд хүүлээд суучихдаг байсан. Цөөхөн өвчинд нөхөн олговор өгдөг. Жилийн 500 тэрбумын 100 тэрбумыг нь зарцуулаад, 400 тэрбумыг нь хүүлээд сууж байдаг байсан. Угтаа хуримтлал хэлбэрээр ашиглах бус төлсөн хэмжээгээр нь иргэдэд буцаагаад зарцуулах ёстой.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн төсөөллийн хуулийн талаар та ямар байр суурьтай байна?

-Бусад улсын туршлагыг харж байхад Төсвийн хууль орохоос өмнө тооллого хийдэг. Аудитын газар нь төрийн өмчийг тоолдог. Ноднин төрийн өмчит компани нийтдээ 32 их наяд активтай байна гэж бүгд л уулга алдаж байсан. Гэтэл төр татвар төлөгчдийн төлсөн мөнгөөр авсан төсвийн байгууллага, төрийн өмчит компаниуд болон төрөөс санхүүждэг бүх байгууллага хэдэн төгрөгийн хөрөнгөтэй гэдгийг хэн ч мэдэхгүй. Тооллогыг нь хийгээд бүртгэлжүүлээд явах хэрэгтэй.

Жил бүр актлагдсан бараа бүтээгдэхүүнээс орж ирж байгаа орлого төсөв дээр орж байх ёстой. Жил болгон баахан land-200 авдаг. Хуучин нь хаачсан юм гэдэг асуултад хэн ч хариулдаггүй. Байгууллагаасаа хоёр гурван хүний бүрэлдэхүүнтэй комисс гаргаад акталчихдаг. Хэдээр зарсан юм бүү мэд. Японд тооллого хийгээд, актын хугацаа дөхвөл веб сайтад бүгдийг нь тавьчихдаг. Тэндээс эргээд орлогоо олж ажилладаг. Гэтэл манайд төр өөрийнхөө өмчийг мэддэггүй. Зөвхөн төсвийн мэдэгдэл гэхээр татварын орлого дээр тулгуурлаад хийчихээд байдаг сул талтай. Энэ тал руу өөрчлөлт хийх шаардлагатай гэж харж байгаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхний 100 хоног: Бүгдийг шийдсэн хөл хорио

НЭГ. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА ВАКЦИН: ЭРГЭЛЗЭЭ, ИТГЭЛ

Яг 100 хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдээ танилцуулж, тангараг өргүүлчихээд УИХ-ын чуулганы индэр дээрээс Засгийн газрынхаа дөрвөн зорилтыг танилцуулж байв. Ерөнхий сайдын амлалт гэж болох зорилтуудынх нь эхэнд “Цар тахлыг богино хугацаанд даван туулах төлөвлөгөө” байсан.

Түүндээ “Нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана” гэж ам гарч байв.

100 хоногийн дотор вакцинжуулалтыг амжуулах нь үнэндээ амаргүй байв. Гэхдээ Засгийн газар 25 хоногийн дараа 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр вакцинжуулалтыг хийж эхэлсэн. Эхний тунг өөрөө хийлгэж байв.

Ингээд дөрөвдүгээр сарын 10-наас дахин хатуу хөл хорио тогтоосон. Харамсалтай нь хөл хорионы явцад вакцинжуулалт тасарч, иргэд цухалдан шуугьж байв. Тиймээс Ерөнхий сайдын хэлсэн үгэнд иргэд эргэлзэж эхэлсэн юм.

Засгийн газраас 1.3 сая тун “СпутникV”, 500 мянган тун “Пфайзер”, 3 сая тун “АстраЗенека”, 4 сая тун “Синофарм” вакциныг захиалсан байдаг. Гэхдээ дээрх хугацаанд татан авалт тасарсан. Зарим үйлдвэрлэгч дотоодоо хангах шаардлагатай болж, заримд нь манай улстөрчид нөлөөлсөн гэдэг мэдээлэл бий. Хөл хорио 12 хоног вакцингүй үргэлжлээд 950 мянган тун “АстраЗенека”, “Синофарм”-ын вакцинууд бууснаар үргэлжилсэн. Уржигдрын байдлаар нийслэлийнхэн вакцинжуулалтад 92.3 хувьтай хамрагджээ.Вакцин ч дараалж ирсээр одоо орон нутагт вакцинжуулалт явж байна.

Гэхдээ вакцинжуулалтын явцад “Хятадын вакцин шахлаа” гэсэн шүүмжлэл нэлээд гарсан. Үнэхээр ч манайд хийгдсэн вакцины дийлэнх нь Хятадын вакцин байсан юм. Тэгвэл хатуу хөл хориог сулруулахын өмнөх орой уг вакциныг хүлээн зөвшөөрснөө мэдэгдсэн. Үүний дараа дэлхийн 100 гаруй орон Хятадын “Синофарм”-ын үйлдвэрээс вакцин авах хүсэлт хүргүүлсэн байна. Ер нь бол Засгийн газар вакцинжуулалт дээр маш амжилттай ажилласан.Вакцин “олсон”, иргэдээ хамруулснаараа дэлхийд дээгүүрт тэмдэглэгдэж буйг энд онцлох ёстой.Үүний дараа Ерөнхий сайдад итгэх итгэл ч сэргэж байгааг хэлэх хэрэгтэй.

ХОЁР. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА ОЮУ ТОЛГОЙ: ХЭЛЭЛЦЭЭР, СӨРӨГ НЭХЭМЖЛЭЛ, ОЮУ ТОЛГОЙН ӨГӨӨЖ

Оюу толгойн гэрээ, ер нь Оюу толгой төслийг тойрсон нэлээд үйл явдал Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын эхний 100 хоногт өрнөлөө.

Оюу толгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах Засгийн газрын ажлын хэсэг “Рио Тинто”-гийн төлөөлөлтэй гурван удаагийн уулзалтыг хийсэн. Мөн 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэлд сөрөг нэхэмжлэл гаргажээ. Ингэхдээ тус компанийн хувьцааны олонхыг эзэмшигч “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед”, “Туркойс Хилл Ресурсес Лимитед” компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлт гаргасан байна. Мөн “Рио Тинто” компани Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн, Оюу толгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах зэрэг сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа юм.

Түүнчлэн 2021 оны дөрөвдүгээр сарын 10-наас тавигдсан хатуу хөл хорионы үеэр иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг олгосон. Ингэхдээ “Оюу толгой” ХХК-иас татварын актын дагуу Төрийн санд төлсөн нэг их наяд 26.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Ингэж монгол хүн анх удаа Оюу толгойн өгөөжийг хүртсэн гэхэд болно.

ГУРАВ. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА ЭДИЙН ЗАСАГ: “10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан дөрвөн зорилтод “Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц арга хэмжээг Засгийн газар цар тахлыг даван туулах төлөвлөгөөнд тусгаж, үе шаттай шуурхай хэрэгжүүлнэ” гэсэн “өгүүлбэр” бий.

Үүнийг хэрэгжүүлэх “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г 2021 оны хоёрдугаар сарын 10-нд олон нийтэд танилцуулж, 17-нд Засгийн газрын хуралдаанаар баталсан. Үүгээр ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл, залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг, эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг, стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг, ХАА-н үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг, Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх буюу ЖДҮ эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл олгохоор тусгасан. Энэ төлөвлөгөө одоо ид хэрэгжиж байгаа. Эрэлт ч их байна.

ДӨРӨВ. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ: ТАВАНТОЛГОЙД НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР, ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ

Ерөнхий сайд 2021 оны нэгдүгээр сарын 29-нд бас “Нүүрсээ угааж, зэсээ хайлуулж, газрын тос, төмрийн хүдрээ боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулах шаардлагатай. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадвал 70 хувь, цаашлаад 100 хувь дотоодоосоо хангах нөхцөл бүрдэнэ.Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгах болно. Авто замын төслүүдийг хэрэгжүүлэхдээ ач холбогдлоор нь эрэмбэлж, тэргүүн ээлжинд хилийн боомтууд болон аялал жуучлалын замыг холбох болно. …Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэх болно” гэж байв.

Тэгвэл тэрээр вакинжуулалтын ажил шувтрах үед уул уурхай, томоохон төслүүдийн нутаг болсон говийн аймгууд, тэндэх боомтуудад ажиллаад ирсэн. Томилолтын үеэрээ Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Таван толгой нүүрс баяжуулах үйлдвэр”, Таван толгойд цахилгаан станц барих ажлыг эхлүүлэв. Мөн “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замыг ирэх оны долдугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар тогтов. Түүнчлэн “Таван толгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замд шаардлагатай санхүүжилтийг үе шаттайшийдвэрлэхээр болсон.

ТАВ. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ: ХЭРГИЙН МАТЕРИАЛЫГ НУУЦААС ГАРГАЖ, Б.ХУРЦ ЯЛ ШИЙТГҮҮЛЛЭЭ, Т.ЧИМГЭЭ НАРЫГ СУЛЛАХ УУ

Ийм хүлээлт нийгэмд үүссэн гэхэд болно. Суурийг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө тавьсан.

Тэрээр 2021 оны гуравдугаар сарын 8-нд 401 дүгээр ангид очиж ял эдэлж буй Т.Чимгээтэй уулзсан юм. Уулзалтын дараа хэвлэлийнхэнд “Шүүхээр тогтоосон гэм, буруугийн асуудлыг ярих эрх байхгүй. Гэхдээ шүүн таслах ажиллагаанд хүний эрх зөрчсөн эсэх асуудал нь Засгийн газрын харьяа байгууллагуудад хамааралтай. Тиймээс Т.Чимгээтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа. Мөрдөн байцаалтад байгаа зарим нууц асуудлыг ярих боломжгүй ч өнгөрсөн хугацаанд ил болсон зарим зүйлийг эргэж ярих нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн”гэв. Мөн “Т.Чимгээг нэг жил гаруй хугацаанд Төв аймгийн хорих ангид стандартын бус өрөөнд хорьсон. Ингэхдээ яллагдагчаар татагдсан байхад нь ял эдэлж буй хүнийг өрөөнд нь оруулж дарамтлуулсан асуудал өмнө нь яригдаж байсан. Энэ бол Монгол Улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцыг зөрчсөн асуудал болно” гэдгийг онцолсон.

Улмаар 2021 оны гуравдугаар сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материал, холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн юм.

Тэр өдөр нь Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт шалгагдсан ТЕГ-ын дарга Б.Хурцад Дээд шүүх ял шийтгэв.

Ингэснээр Т.Чимгээ нар хэзээ суллагдах вэ гэдэг асуудал яригдаж эхэлсэн. УЕПГ-ын эх сурвалж энэ асуудлаар “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар Улсын ерөнхий прокурор дүгнэлт бичиж хяналтын шатны шүүхэд хүргүүлсэн. Шүүх хянан хэлэлцээд шийдвэрлэнэ. Үүний дараагаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах эсэх асуудал нь шийдвэрлэгдэнэ” гэсэн тайлбарыг өгөөд байна.

ЗУРГАА. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: ЦЭЦ, ШҮҮХ, СЕХ

Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх хэмжээлшгүй өндөр болсон. Монголын улс төр Ерөнхий сайдын оролцоогүйгээр өрнөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд юунд ч нөлөөлж болох хүчтэй болсон гэсэн үг.

Тиймээс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноос хойш өрнөсөн улс төрийн үйл явдлуудад оролцсон уу үгүй юү биш, оролцоо нөлөөлөл нь их үү, бага уу гэж л ярих ёстой юм.

Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Үндсэн хуулийн Цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй гэж шийдсэн. Тавдугаар сарын 6-ны дүрэв гаригт болсон ҮАБЗ-ийн хурал дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын муудалцсан, тэгэхэд нь болсон “харилцан яриа”-наас энэ бүхэн тодорхой харагдана. Ерөнхийлөгчийн хувьд Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж буйгаа шуудхан хэлжээ.

Дээд шүүх 2021 оны дөрөвдүгээр сарын 27-нд хуралдаж, хоёр АН-ын дарга, Үндсэн дүрмийн алийг ч бүртгэлгүй, татгалзаж шийдвэрлэсэн. Үүнээс улбаатай эмх замбараагүй байдал одоо нийгмийг хамарч мэдэхээр болоод байна.

Ингэж Дээд шүүхээс “мултарсан” АН-ын асуудал СЕХ-нд шилжчихэж байгаа юм. Гэвч СЕХ-ноос АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс С.Эрдэнийг “сонгож” бүртгэсэн. Энэ нь хоёр АН-ыг улам хагалсан үйлдэл боллоо гэж улс төрийн ажиглагчид дүгнэж байна.

ДОЛОО. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА МАН, МАХН-ЫН НЭГДЭЛ: ЕРӨНХИЙ САЙДЫН ӨРӨӨНӨӨС ЭХЛЭВ

МАН-аас МАХН төрж, өрх тусгаарлаад арваад жил болсон. Нэг угсаа гарвалтай энэ хоёр нам нэгдэх яриа дуулдсаар ирсэн. Гэхдээ ажил хэрэг болж байсангүй. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр хүчтэй яригдаж ирээд сураг алдарч байлаа.

Харин энэ удаад ажил хэрэг болсон. Энэ “хэргийн эзэн” нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болов. Тэрээр 2021 оны хоёрдугаар сарын 10-нд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Төрийн ордонд хүлээн авч уулзсан. Тэр үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр МАХН-аас шинэ Засгийн газарт хандан гаргасан зөвлөмжүүд бүхий Мэдэгдлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардуулсан. Мөн Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээг өөрчлөх зэрэг олон асуудал МАН, МАХН нэг ижил байр суурьтай байгааг ярилцсан.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар хойшид авч хэрэгжүүлэх ажил, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ МАХН-тай хамтран ажиллахад бэлэн гэдгээ дахин илэрхийлж хамтарсан ажлын хэсэг байгуулж, бүтээлч байдлаар хамтран ажиллах боломжтой” гэж байр сууриа илэрхийлжээ.

Түүнчлэн тэр уулзалтаар МАН, МАХН-ын нэгдэх асуудал дээр хоёр тал ажлын хэсэг гаргах, яаралтай хэлэлцэх тохироонд хүрсэн гэдэг.

Ингээд гуравдугаар сарын 1-нд хоёр намын удирдлага “Эх орончдын өдөр”-ийг хамт тэмдэглэж, удалгүй хэлэлцээр эхэлж нэгдэх шийдвэрт хүрсэн.

НАЙМ. Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА “ТООСГО”-НУУД: С.АМАРСАЙХАН, Б.САЙХАНБАЯР, БАТЦЭЦЭГ…

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын зарим сайд өнгөрсөн 100 хоногийг ихээхэн асуудалтай өнгөрөөв.

Тухайлбал, Шадар сайд С.Амарсайхан байна. Эхнэр нь “улаан бүс”-т дураараа зорчиж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн. Удалгүй хүүгийнх нь төрийн тэтгэлэг авсан баримт дэлгэгдэж баахан шуугиулсан. Хувийн ийм асуудлууд нь ар араасаа хөвөрсөн гэхэд болно.

Батлан хамгаалахын салбарт цэргийн амь нас хохирсон, цэргүүд хүний амь хохироосон хэргүүд цуварсан даа.

Мөн хатуу хөл хорионы үеэр вакцин тасарч иргэдийг бухимдуулсан явдал яалт ч үгүй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй холбогдоно.

Эндээс Ерөнхий сайд цаашдаа танхимынхаа боловсон хүчний бодлого дээр анхаарах шаардлагатай гэсэн үг.

Сайд нар нь хувийн асуудлаараа нурж байна. Салбараа сайн зохион байгуулахгүй байна. Хөрш улсуудын ижил салбарын сайд нартай харилцах тал дээр “жижигдэж” байх юм.

Зарим дэд сайд, агентлагийн дарга нар ч асуудалтай байгаа нь дуулдах болсон.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын удирдлага өөрчлөгдөж, дагаад Засгийн газарт салхи орно. Мөн МАХН-тай нэгдсэн яриа хэлэлцээнийхээ дагуу тус намаас хүмүүс орж очно. Тэр үед энэ мэт сайд нараа “тоосго” болгон сугалах тухай улс төрийн хүрээнд яригдаж л байна. Харин сэлгээ хийхдээ шахаа биш мэдлэг, зангаргийг нь харж томилгоо хийгээсэй.

ЭЦЭСТ НЬ:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхний 100 хоног ийм л “эрээн бараан”-тай өнгөрлөө. Вакцин дээр яахын аргагүй “100” буюу “Онц”авч байна. Хамгийн сайхан мэдээ энэ байлаа.

Эдийн засгийг сэргээх, томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлжээ. Дажгүй.

Гэм нь Л.Оюун-Эрдэнэ улстөржилтөөс ангид байж чаддаггүй нэгэн бололтой юм. Бас нэг онцлог нь “сул” гишүүн байхаасаа зууж авсан нэлээд асуудалтайгаа одоо ч зууралдсаар явж байх юм.

Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийн хэргийн материалыг нууцаас гаргасан. Т.Чимгээг суллана гэж гүйв. Б.Хурцыг ялд уналаа. Оролцоогүй гэвэл худлаа болно.

Ерөнхийлөгчийн сонгуультай бас л холбогдох бололтой. Цэц, Дээд шүүх, СЕХ-ны Ерөнхийлөгч болоод АН-тай холбоотой шийдвэрээс ангид байж чадаагүй л болов уу даа.

Хамгийн гол нь энэ бүхнийг бүгдээрээ хатуу хөл хорио тавьж байгаад араар нь шийдчихсэн байх юм.

Нэг зүйлийг онцлоход, Л.Оюун-Эрдэнийн үйлдлүүд нь системтэй, зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй яваад байгаа нь анзаарагдаж байна. Бас тэр хугацаатай “амлалт” ярьдаг, хариуцлага тооцож болох барьцтай.

Одоо нэг “юм” бий. Тэр Ерөнхий сайд болоод 100 хонолоо, яасан ийснийг нь дээр тоймлов. Та юу гэж дүгнэх вэ?

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Мөнхцэцэг: Улс орны засгийн газрууд цар тахлаас сургамж авч, илүү шударга, хүнлэг нийгмийг бий болгох ёстой

УИХын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


Олон улсын парламентын холбооны ээлжит 142 дугаар ассамблейн бэлтгэл ажлын хүрээнд олон улсын парламентын гишүүдийн цахим хурал зохион байгуулагдлаа. Таны хувьдЦар тахал дэлхий дахины тэгш бус байдалд хэрхэн нөлөөлж байна вэсэдэвт илтгэлийг тавьсан байсан. Ямар асуудлууд хэлэлцсэн бэ?

-Олон улсын парламентын холбооны ээлжит 142 дугаар Ассамблейн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй цахим хуралдаан өнгөрсөн долоо хоногт болсон. Би НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учралын хамт оролцсон. Илтгэгчид болон хэлэлцүүлгийн үеэр үг хэлсэн орнуудын парламентын гишүүд дэлхий дахинд тулгараад буй хөгжлийн нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх, цар тахлын дараа улсууд хэрхэн сэргэн босох, тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд дэлхийн улс орнууд хамтран ажиллах тухайд санал хэлцгээсэн. Мөн НҮБ-ын 75 жилийн ойд зориулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын эхлүүлсэн “НҮБ-75” хэмээх “Хүсч буй ирээдүйгээ хамтдаа бүтээн байгуулъя” уриан дор дэлхийн ирээдүйн талаар олон улсын түвшинд өрнөж буй хамгийн өргөн хүрээний яриа хэлэлцүүлгүүдийн нэг болох тунхаглалын талаар хэлэлцүүлэг хийлээ. Би энэ хуралдаанд “Ковид-19” цар тахал дэлхий дахины тэгш бус байдлыг хэрхэн гүнзгийрүүлж байгаа талаар үг хэлсэн. Цар тахал дэлхий дахины тэгш бус байдлыг гүнзгийрүүлж чинээлэг улс орнууд ба хөгжиж буй улсуудын хоорондын ялгааг улам бүр ихэсгэж байгааг илтгэлдээ онцлон дурдсан.

Ажлын байрны тэгш бус байдал бий болж, цар тахал технологийн хөгжлийг хурдасгахад хувь нэмэр оруулж, бизнесийн тодорхой салбаруудад цахимаар ажлаа явуулах, гэрээсээ ажиллах боломжийг гаргаж байгаа ч дэлхийн хүн амын 40 хувь нь интернэтэд холбогдоогүй байгаагийн улмаас цахим хуваагдал гүнзгийрч байна. Мөн цар тахлын сөрөг нөлөө эмэгтэйчүүдэд илүү хүндээр тусч байгааг дурдсан. Дэлхий даяар эмэгтэйчүүд зайнаас ажиллах боломж багатай салбарт зонхилон ажилладаг. Тэр дундаа хөл хорионоос үүдэлтэй ажлын байр алдах явдалд хамгийн их өртөж буй жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд ажиллаж байгаа юм. Дэлхий дахины тэгш бус байдлын нэг илрэл бол “Ковид-19”-ийн вакцины хүртээмж чинээлэг болон ядуу улс орнуудын хувьд ихэд ялгаатай байгаа явдал гэдгийг би дурдсан. Бага орлоготой орнууд вакцины төлбөр төлөх, вакцинжуулалтад хүн хүчний болон эдийн засгийн ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна.Эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн хамгаалал, зохистой цалин хөлс, татварын шударга тогтолцоо зэрэг бодлогуудыг хэрэгжүүлж чадаагүй улс орнууд цар тахлын эдийн засаг, хүн хүчний гамшигт илүүтэй нэрвэгдэж байгаа тул улс орны засгийн газрууд цар тахлаас сургамж авч, илүү шударга, хүнлэг нийгмийг бий болгож, сайн сайхан маргаашийг бүтээх ёстой гэж илтгэлдээ онцлон дурдсан.

Зохиогчийн эрх, Патент, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиудын ажлын хэсгийг та ахалж байгаа. Эдгээр хуульд онцлох ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Аж үйлдвэрийн IV хувьсгал оюуны өмч, зохиогчийн эрхийн салбарт хүчтэй нөлөөлж байна. Технологи хөгжихийн хэрээр шинэ бүтээлийн нэр төрөл олширч байна, мөн тэр хэмжээгээр зохиогчийн эрхийг зөрчих, бүтээлийг илүү хялбар аргаар хувилан олшруулах боломжтой болсон тул эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа юм. Мөн 2006 онд батлагдсан Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль батлагдсанаас хойш Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудад дотоодын хууль тогтоомжоо нийцүүлэх шаардлагатай болсон. Иймээс зохиогчийн эрхийн хамгаалалтын олон улсын гэрээ, конвенц болон дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэн зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зохицуулалтыг боловсронгуй болголоо. Мөн цахим орчин, өргөн нэвтрүүлэг, дуу авиа, дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрх зүйн зохицуулалт, зохиогч, эрх эзэмшигчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгосон.Түүнчлэн 2015 онд нэгдэн орсон “Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай Марракешийн гэрээ”-ний дагуу хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан тэдний хүртэж болох хэлбэрт шилжүүлэх, ийм бүтээлийг хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан үйлчилгээ үзүүлэх байгууллагаас хилээр нэвтрүүлэх, хуулбарлах, нийтэд түгээхэд зохиогчийн эрхийг хязгаарлах, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалтыг хийлээ. Бас нэг шинэчлэл бол албан үүргийн дагуу туурвисан бүтээл, кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл, компьютерийн программ, мэдээллийн сан, дүрслэх урлагийн бүтээл, архитектурын бүтээлийн зохиогчийн эрхийг нарийвчлан заасан. Тухайлбал, дүрслэх урлагийн бүтээлтэй холбоотой зохицуулалт тодорхой бус байснаас эрх эзэмшигч, зохиогчид багагүй хохирол учирч байгааг зохицуулж, дүрслэх урлагийн бүтээлийг дахин борлуулалтын үнийн дүнгээс зохиогчид таван хувийг төлдөг байх зохицуулалтыг нэмж тусгасан. Патентын тухай хуулийг мөн адил дэлхийн чиг хандлага болон нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн шинэчилсэн. Тухайлбал, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон ашигтай загварыг бүртгэхээс гадна тухайн бүтээлийн онцгой эрхтэй холбоотой асуудлыг зохицуулах, лицензийн гэрээний зохицуулалтыг нарийвчлан тусгасан. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргах зохицуулалтыг шинэчлэх, мөн шүүлт хийлгэх хүсэлт гаргах, шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын бүтээлийг нийтэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтуудыг нарийвчлан тусгалаа.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Бараа, барааны тэмдэгтийг хуурамчаар үйлдэхгүй байхыг энэ хууль зохицуулж байгаа гэж ойлгож байгаа.

-Оюуны өмчийн тухай хууль 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг тусгах шаардлагатай болсон. Мөн Монгол Улс дахь бизнесийн үйл ажиллагаа өргөжиж байгаатай уялдуулан аж ахуй эрхлэгчдийг зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс барааны тэмдэгт тавигддаг шаардлагыг Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын Ковенцид нийцүүлэн аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгохгүй байх зохицуулалтыг хуульд нэмж тусгах шаардлага бий болсон юм. Тиймээс Барааны тэмдэг, Газар зүйн заалтын мэдүүлэг гаргах болон бүртгэхтэй холбоотой зохицуулалтыг олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болголоо. Тухайлбал, барааны тэмдгийн шүүлтийг чанаржуулах, маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах боломжийг бүрдүүлсэн. Мөн Монгол Улсын нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын Конвенц, Худалдаанд хамаарах Оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт нийцүүлэн барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барааны тэмдгийг таван жилийн турш ашиглаагүй бол хүчингүй болгох тухай зохицуулалтыг тусгалаа.

УИХын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаа, төрийн байгууллагын өмчлөлд байсан өмч, төсөв, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл сонсож, ажлын хэсгүүдийг байгуулсан. Биеийн тамирын тухай хуульд өнөөдөр ямар нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэн байна вэ?

-Монгол Улсын төрөөс биеийн тамир спортыг дэмжих тал дээр онцгойлон анхаарч байна. МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийтийн биеийн тамирыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгох, мэргэжлийн спортыг дэмжиж, тамирчдын тив, дэлхий, олимпийн түвшинд өрсөлдөх чадвар, амжилтыг нэмэгдүүлэх тухайд онцгойлон анхаарч бодлогын тодорхой заалтууд оруулсан. Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороог Засгийн газрын тохируулагч агентлаг болгон байгуулсан. Биеийн тамир, спортыг хөгжүүлнэ гэдгийг зөвхөн мэргэжлийн спортоор ойлгож, тив дэлхийн тэмцээн уралдаанд гаргаж буй амжилтаар хэмжих ёсгүй. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, бүх насныхан спортоор хичээллэх орчин нөхцөлөөр хангах нь Монголын хүн амын талаар төрөөс явуулах бодлогын нэг том чиглэл байх ёстой.Тийм учраас одоо үйлчилж буй Биеийн тамир спортын тухай хууль болон Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, хуулийн хэрэгжилтэд тулгамдсан асуудал болон УИХ-д өргөн мэдүүлэхээр боловсруулж буй Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал хүргүүлэх зорилго бүхий ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж эхлээд байна. Ажлын хэсэг Биеийн тамир, спортын тухай хууль, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөл-бөрт тусгагдсан суманд биеийн тамирын арга зүйч ажиллуулах, зарим дүүргийн спорт цогцолборыг ашиглалтад оруулах, магадлан итгэмжлэгдсэн спорт клубт хичээллэсэн иргэний төлбөрийн тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх хуулийн заалтыг сэргээн хэрэгжүүлэх зэрэг хууль, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлын талаар хяналт шалгалт явуулж, санал боловсруулах юм. Энэ ажлын хүрээнд анхаарал татаж буй нэг асуудал бол Биеийн тамир, спортын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.6-д спортын холбоод баталж, мөрдүүлэхээр заасан тамирчны ёс зүйн дүрмийн хэрэгжилтийн асуудал юм. Сүүлийн үед тамирчид холбогдсон допингийн болон эрүүгийн гэмт хэрэг, ёс зүйн алдаанууд удаа дараа гарах болсон нь олон нийтийн санааг зовоож байна. Тийм учраас спортын салбар дахь ёс зүйн хэм хэмжээг эргэн харах, шаардлагатай бол хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцлагыг чангатгах хэрэгтэй юм.

МАНын Бага хурал болж Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр болсон. Та Бага хурлын орлогч даргаар ажилласны хувьд хурлын тухайд мэдээлэл өгөөч?

-МАН-ын Бага хурлын Х хуралдаан энэ сарын 2-нд цахимаар хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд оролцох МАН-ын нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн баталж, нэр дэвшигчээ тодрууллаа. Мөн МАХН-тай нэгдсэн гэрээний дагуу шат шатны байгууллагад МАХН-ын гишүүдийн орох төлөөллийг хэлэлцэж, дүрэмдээ өөрчлөлт оруулсан. МАН-ын Бага хурлын гишүүд Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар нэр дэвшүүллээ. Мөн сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр хэлэлцүүлэг өрнөж, гишүүд саналаа хэллээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийн мөрийн хөтөл-бөрөө боловсруулахдаа иргэд сонгогчид, эрдэмтэн судлаачдын саналыг авч, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар боловсруулсан. Мөрийн хөтөлбөрт Монгол Улсад хүний эрхийг хангах, шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлэх, нийгэм дэх баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, улс төрийн намын шинэчлэлийг хийж, парламентын засаглалыг бэхжүүлэх зорилтууд тавьсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалагч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ҮАБЗ-ийн тэргүүн зэрэг өнөөгийн Монголын нийгэмд ард түмнээ талцуулж хуваадаг бус эв эеийг эрхэмлэн, зөвшилцөл ойлголцлыг чухалчилдаг албан тушаал юм. Тийм учраас МАН-ын Бага хурлын гишүүд Монголын нийт ард түмний итгэл дааж ажиллах, бусад төрийн институцитэй хамтран богино хугацаанд улс эх оронд хөгжил дэвшил авчирч чадах хүн гэж МАН-ын дарга У.Хүрэлсүхэд итгэл хүлээлгэн нэр дэвшүүллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Д.Энхбатыг монголчуудын оюун санааны удирдагч байж чадна гэсэн итгэл үнэмшлээр сонголоо

УИХын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


Хөдөлмөрийн үндэсний намаас (ХҮН) “Ерөнхийлөгчөө захиалъяхэмээх санал асуулга явуулсан. Үүний үр дүнд ХҮНаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь тодорсон гэж ойлгосон. Санал асуулга хэдий хугацаанд үргэлжилж, хэдэн хүн тодроод байв?

-“Ерөнхийлөгчөө захиалъя” хөдөлгөөн 45 хоногийн хугацаанд үргэлжилж, 20 мянган иргэд саналаа өгсөн. Нийслэлийн бүх дүүрэг,21 аймаг болоод гадаад оронд оршин суугаа монголчууд маш идэвхтэй саналаа өгсөн. Нийтдээ 140 орчим хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхийг санал болгосон. Зарим санал өгч байгаа хүмүүс өөрсдийгөө ч санал болгож байлаа. Энэ дундаас зарчмаа баримтлан таван хүнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсан юм. Үүнд Д.Энхбат, эдийн засагч Д.Жаргалсайхан, Баабар буюу Б.Батбаяр, “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарт нэрээ дэвшүүлэх хүсэлт тавьсан. Санал тавьсан эрхмүүд маш эерэгээр хүлээн авч гурав нь зөвшөөрсөн хүсэлтээ илэрхийлсэн. Ингээд төлөөлөн удирдах зөвлөл 100 хувийн ирцтэйгээр хуралдаад гурван хүн дээр нууц санал хураалт явуулсан.66.7 хувийн саналаар Д.Энхбат нэр дэвшихээр баталгаажсан.”Датакомын” Д.Энхбат 1990 онд интернэтийг Монголд анх оруулж ирж танилцуулсан хүн. “Зөв ХҮН электорат” эвслийн зүгээс нэр дэвшигчдэд эрдэм мэдлэгтэй, хийсэн ажилтай, хар мөргүй хүн байх ёстой гэсэн үндсэн шаардлагыг тавьсан. Манай эвслээс гэхээсээ илүүтэй монголчуудыг төлөөлж, оюун санааны удирдагч байж, дэлхийн зах зээлд монголчуудыг төлөөлөх хамгийн сайн дипломатч, нэгтгэгч байна гэсэн итгэлээр шийдвэрээ гаргасан.Эрүүл нийгмийг хүссэн, хуулийн өмнө шударга байдаг зөв хүнийг улс төрийн намууд сонгон дэвшүүлдэг байгаасай гэж хүсч байна. Энэ үзэл баримтлал дээр тулгуурлан бид шийдвэр гаргасан. Монголд оюун санааны лидер, гадаад улсад үйл ажиллагаа явуулах, монгол бизнесүүдэд зах зээлийг нь нээж өгөх, залуучуудад итгэл бий болгон сэргээж өгч чадах ийм хүн Ерөнхийлөгчид нэр дэвших нь зүйтэй гэж үзсэн юм.

Монголчууд Ерөнхийлөгчөө өөрсдөө сонгох ёстой. Нэг нам эвслээс сонгохоос илүүтэй нийт монголчуудын төлөөлөл байх ёстой. ХҮН, “Зөв хүн Электорат” эвсэл энэ хөдөлгөөнийг зарлахдаа өөрсдийнхөө нам,эвслийн гишүүнийг дэвшүүлье гэж бодохгүй байсан. Яагаад гэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч нийт монголчуудын төрийн тэргүүн, эв нэгдлийнх нь баталгаа байдаг.Бид мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлсэн. Цаашид бид хуулийн хүрээнд ажиллана.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Энхбат ХҮНд гишүүнээр орох уу?

-Өөр намын харьяалалтай биш учраас ХҮН-ын гишүүнээр элсэж болно. Элсэхгүй байсан ч болно. Өмнө нь дандаа хоёр намаас Ерөнхийлөгч сонгогдож гарч ирээд намаа төлөөлөөд байдаг жишиг явсаар өдийг хүрлээ. Угтаа Ерөнхийлөгч ард иргэдийн төлөөлөл байх ёстой. Манай намын эрх ашиг бол 30 дугаар асуудал. Монгол Улсын эрх ашгаас давсан нам хувь хүн, бүлэглэлийн эрх ашиг гэж байх ёсгүй. Тэр утгаараа одоогийн төрийн тэргүүнийг нам бус хүн байгаасай гэж бид үзсэн. Ерөнхийлөгчөөр сонгогдвол бид монголчуудыг нэг зүгт харуулж, оюун санааных нь удирдагч байж чадах, монголчуудыг гадаад зах зээлтэй холбож чаддаг гадаад харилцааны хамгийн сайн мэргэжилтэн байж чадах нэгэн байх шаардлагыг тавина. Улс төрийн намууд нь шударга зөв хүнээ дэвшүүлдэг байгаасай гэх зарчмыг л бид баримталсан. Манайхаас дэвшсэн Д.Энхбат хамгийн хүчтэй өрсөлдөгч байж чадна. Нэр дэвшигчид бүгд энэ шаардлагыг биелүүлж байгаа.

Танай нам 21 аймагт намын үүрүүдээ байгуулсан уу?

-Бид 21 аймагт намынхаа үүрийг байгуулаад явж байна. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой бэлтгэл ажлаа хангаж байгаа. 21 аймагт сонгуулийн штабаа байгуулна. Аль болох цахим орчин сошиал сүлжээг ашиглаж сонгуульд оролцох болов уу. Энэ удаагийн сонгууль ковидын нөхцөл байдал хүндрэлтэй цаг үед зохион байгуулагдах нь. Тиймээс иргэдээ нэг газар бөөгнөрүүлэх, цуглуулах, иргэддээ дарамт бухимдал стресс өгөхгүй байхыг хичээнэ. Сонгуулийн сурталчилгааны үеэр бид иргэддээ итгэл найдвар, гэрэл гэгээ өгөхөөр ажиллана. 16 хоногийн турш сонгуулийн сурталчилгаа үргэлжлэхээр нийслэлийн есөн дүүрэг болоод 21 аймгаар явах боломж бололцоо ховор байх болов уу.

С.Ганбаатар гишүүн танай намаас Ерөнхийлөгчид нэр дэвших саналтай байгаагаа илэрхийлсэн юм уу?

-Албан ёсоор саналаа өгөөгүй. Ойр дотныхоо хүнээр танадуулсан зүйл бол бий.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?

-Сонгуультай жил учраас айхавтар том реформын шинжтэй хуулийн төслүүд орж ирэхгүй. Сонгууль дөхөөд ирэхээр иргэдэд таалагдах гэсэн популист байдлаар хуульд хандах гээд байдаг зүйл ажиглагддаг. Тиймээс аль болох реформын шинжтэй хуулийг сонгуулийн өмнө нь батлах нь буруу. Учир нь иргэдэд яавал нэр хүнд олох вэ, хэрхэн саналыг нь авах вэ гэсэн байдлаар хандаад ирэхээр улс оронд хэрэгтэй зөв хууль батлагдахгүй байх эрсдэлтэй. Харин сонгуулийн дараа хэлэлцэж батлах хуулийн төслийг нягт нямбай үзэж хэлэлцүүлэх хэрэгтэй.

Хөл хорио хэр үр дүнтэй болж байна гэж та бодож байна?

-Хөл хорио тогтоогоогүй бол ковидын тархалт улам л хяналтаас гарна. Өнөөгийн нөхцөлд хөл хорио тогтоохоос өөр замгүй. Харин хөл хориотой зэрэгцүүлээд вакцинжуулалтаа хурдацтай өрнүүлэх ёстой. Манайд бэлэн байдал муу байна. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ ч хангалтгүй байна. Одоо ганц найдвар вакцин л байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

МАН тарж, АН хоёр хуваагдаж, МАХН нэгдэж, ХҮН нэр дэвшигчдээсээ болж тарчихгүй бол сонгууль болно

Энэ жил Монголд Ерөнхийлөгчөө сонгох сонгууль болно. Үүнтэй холбоотойгоор улс төрийн амьдрал ч идэвхжиж байна. Энэ удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох иргэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдохоор болсон. Энэ долоо хоног улс төрд нэлээд халуухан үйл явдлууд өрнөнө. Учир нь парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, зарлах ёстой. Хуулийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах хугацаа дөрөвдүгээр сарын 30наас ирэх сарын 2ны өдрүүдэд болно. УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсвэл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй. МАН, АН, ИЗНН-МАХН-МУНН-ын “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат” эвслийнхэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлээд байгаа.

Өдгөө намууд ямар хүнийг Ерөнхийлөгчид сойхоо мэдээлээд эхэлсэн. Эрх барьж буй МАН-ын хувьд энэ сонгуульд намын дарга У.Хүрэлсүхийг сойх нь тодорхой болсон. У.Хүрэлсүхтэй дүйх хэмжээний өрсөлдөгчийг бусад нам, эвсэл гаргаж ирэхгүй бол У.Хүрэлсүх илүүрхэж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах асар өндөр боломжтой. Нөгөө талд Ерөнхийлөгч Х.Баттулга МАНыг тараах захирамж гаргачихаад байгаа. Захирамж гэдэг эрх зүйн акт гаргах боломжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд тусгаж өгсөн байдаг бөгөөд энэ нь дотогшоо чиглэсэн буюу өөрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулахад чиглэсэн агуулгатай байх ёстой хэмээн хуульч тайлбарласан байна лээ. Гэвч Ерөнхийлөгч МАНыг татан буулгах тодорхой үндэслэлтэй захирамж гаргасан гэдгийг ч хэлэх хүмүүс байсан. Харин МАН энэхүү захирамжийг хууль зөрчсөн гээд огт тоохгүй байгаа бололтой юм. Ямартаа ч Ерөнхийлөгчийн захирамж гарсан учраас сонгуульд ямар нэг байдлаар нөлөөлөх л ёстой.

АНын хоёр даргын хэнийг нь жинхэнэ даргаар бүртгэх вэ гэдгийг Улсын дээд шүүхийн хуралдаанаар өнөөдөр эцэслэнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодрохоос өмнө тэдний хэн нэг нь албан ёсоор АНын даргаар бүртгэгдэх ёстой. Одоо энэ намын хувьд хагарах шалтгаан дууссан. Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшинэ гэгдэж байсан ч эцсийн мөчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд нэр дэвших эрхгүй болов. Үүнээс л болж энэ нам хагарсан. Тэгвэл одоо нам салах шалтгаангүй болж байна. Ардчилсан намаас Р.Амаржаргал нэр дэвшихээ зарлачихлаа. Түүнийг улс төрийн томоохон шийдвэр гаргаж чадахгүй, бөөрөнхий хүн хэмээн ярьдаг хэсэг байдаг ч яалт ч үгүй АНын лидер мөн. Түүнчлэн УИХын сонгуулийн өмнө АНаас гарч бие даан нэр дэвшсэн Н.Алтанхуяг АНаас Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой байгаа аж. Тэрээр самбарын өмнө гарч ирээд “Шударга бусын хонгил” гэсэн гарчиг тавиад “хичээл” зааж эхэлдэг. Гол нь тэрээр бие даан нэр дэвшиж УИХ-д суусан учраас АН-аас нэр дэвших нь эргэлзээтэй. Мөн л АНын лидерт зүй ёсоор тооцогдох Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад хүч үзэж болохгүй гэж хэмээн олон нийт үзэж байгаа. Түүний хувьд сайн хуульч гэдгээрээр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Ерөнхийлөгчид нэр дэвшлээ гэхэд гайхаад байх зүйлгүй. Харин аль эртнээс л хүч үзнэ гэдгээ илэрхийлсэн сайд асан Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр яригдаж байна. Түүний хувьд “Жорлонгоо өөрчилье” төслийг санаачлагч. Тэрбээр нэр дэвшээд яллаа гэхэд Монголын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болно. Гэвч монголчуудын хувьд эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох хүлээлт шаардлага өнөөдөр бий эсэх нь эргэлзээтэй. Эндээс харахад, аль аль нь байж болох л хувилбарууд. Хамгийн гол нь бусад нам нэр дэвшигчдээ тодорхой болгож, сонгуулийн бэлтгэлдээ орчихоод байхад АНын хуваагдал талцал сонгуульд сөргөөр нөлөөлөх эрсдэл их. АНын энэ талцалд Ерөнхийлөгчийг буруутай гэж ажиглагчид үздэг. Энэ хагарал, бутрал АНын сонгуульд ямар ч сайн нэр дэвшигч өрсөлдлөө гэсэн муугаар нөлөөлж таарна.

Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа оролцох субьект бол ХҮН. ХҮНын ард Электорат эвсэл бий. Тэд “Ерөнхийлөгчөө захиалъя” хэмээн хөдөлгөөн өрнүүлж, иргэд Ерөнхийлөгчид ямар хүнийг хүсч хүлээж байгааг олж авсан гэнэ лээ. Эндээс ДеФакто Д.Жаргалсайхан, Ц.Оюунгэрэл, Б.Болдсайхан, Б.Нямтайшир, Д.Энхбат нарын таван хүний нэр хамгийн олон дэмжлэг аваад байгаа юм байна. Нийгмийн зүтгэлтэн, эдийн засагч ДеФакто Д.Жаргалсайхан байж болох л хувилбар. Биднийг дэлхийтэй холбосон хүн буюу интернэтийг Монголд авчирсан “Датаком”ын Д.Энхбат Ерөнхийлөгчөө захиалах иргэдийн хүсэлтэд багтжээ. Маш хүчтэй өрсөлдөгч. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нөлөөтэй нэгэн. Б.Болдсайхан эмчийн хувьд “Зүрх мартахгүй” төслийг санаачлан зүрхний өвчтэй олон хүүхдийн амь насыг аварсан ачтан. Нийгэмд маш сайн дүр. Харин Б.Нямтайшир бол Монголын толгой бизнесмэнүүдийн нэг, МАК хэмээх бизнесийн том айлын удирдагч. Тэрээр мөн л байж болох хувилбар. Эдний хэн ч нэр дэвшлээ гэхэд сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр байна. Хэрвээ ХҮН зөв хүнээ гаргаж ирэх юм бол ард түмэн ч дэмжихгүй гэх зүйлгүй. Иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нь л харах шинжтэй байна. ХҮН нэр дэвшигчээс болоод задарчихдаггүй л юм бол энэ намд Ерөнхийлөгчийн сонгуульд шаанс бий. Ганц будлиангүй нь энэ нам байх шив дээ.

“Та бидний эвсэл”ээс МАХН УИХ-д нэг суудалтай болсон нь фэнгшүй хэмээх С.Ганбаатар. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь өрсөлдөж, дориун санал авсандаа их л найдаж байгаа аж. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх хүсэл тэмүүлэл ихтэй байгаа. МАН, МАХНын нэгдэх шийдвэр эцэслэгдээгүй, яриа хэлцлийн түвшинд явж байна. Хэрвээ эл хоёр нам нэгдчихвэл энэ эвсэл тарах уу, тарахгүй юу гэдгээс гадна Ерөнхийлөгчийн сонгуульд хүн нэр дэвшүүлэх үү, дэвшүүлэхгүй юү гэдэг ч асуудал сөхөгдөнө. Мань хүн нэр дэвших шаансгүй болоод ирвэл хэмээн бодож өөр хувилбар хайн тавхайгаа эргэтэл гүйж байгаа гэнэ лээ. Энэ нь ч ортой л юм. Гэхдээ С.Ганбаатар өөрчлөгдөөгүй ч, сонгогчид их өөрчлөгдсөн дөө.

Үнэндээ монголчууд сэлэм эргүүлсэн, шулуун шударга гэж ярьсан улсуудаас залхаж гүйцлээ. Хуулиа барьдаг, боловсролтой, ёс зүйтэй, гадаад оронд Монголоо бүрэн төлөөлж чадахуйц хүн үгүйлэгдэж байна. Ард түмэн эх орончоос, бөхөөс, сэлэм эргүүлэгчээс хаширчихжээ. Бүр цаашлаад шударга ёс гэдэг бол хийсвэр зүйл гэдгийг ч ойлгож эхлээд байна. Тиймээс энэ удаагийн сонгуулиар тулхтай, зөв хүнийг ард түмэн хүлээж сууна. Сонгууль дөхөөд намуудын улстөржилт утгаа алдах нь. Хэт улстөржвөл ард түмэн дургүйцэх шинжтэй. Цар тахлын хүнд хэцүү үед өөрсдийн зөөлөн суудлын төлөө л ясаа цайтал тэмцэхээс өөр юу ч хийхгүй байна гэж шүүмжилж байна. Эрх баригчдад ард түмний өвчин зовлон падлий ч байхгүй байгаад иргэд ихээхэн дургүй байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Гончигдорж: Цэц УИХ-ын хууль тогтоох эрх мэдэл рүү халдах боломжгүй

Академич Р.Гончигдоржтой ярилцлаа.


Зарим иргэдээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгогдоно гэж Үндсэн хуульд байгааг бичээгүй нь Үндсэн хууль зөрчлөө гэх мэдээллийг Үндсэн хуулийн Цэц хэлэлцээд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хоёр заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргалаа. Энэ талаар таны байр суурийг тодруулмаар байна?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ын 3.1.2, 5.4 гэсэн хоёр заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн Хуулийн Цэц дүгнэжээ. Тухайн заалтуудыг дэлгэрүүлж харвал, 3.1.2-т “ “нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг” ойлгоно гээд, 5.4-т “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчид сонгогдох эрхтэй” гэж томьёолжээ.

ҮХЦ дүгнэлтдээ эдгээр заалтаас тодорхой хэсгүүдийг нь түдгэлзүүлснээр 3.1.2-т “нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг” ойлгоно гэж, 5.4-т “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” гэсэн томьёололтой болж байгаа юм.

Тэгвэл зөвхөн нэг удаа сонгогдоно гэсэн үг нь ороогүй юм байна шүү дээ.

-Тийм. Ингэж хуульд нэмэх тухай шийдвэр Үндсэн хуулийн Цэцээс гарах боломжгүй. Хэрэв тэгвэл Үндсэн хуулийн Цэц УИХ-ын хууль тогтоох эрхэд халдсан буюу Цэц хууль тогтоогч болж Үндсэн хуулиа зөрчих болно. Цэцийн эцсийн шийдвэр гарвал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2 болон 5.4 дэх хэсгүүд дээрх томьёололтой л болно. УИХ ямар нэг өөрчлөлт, нэмэлт оруулах шаардлагагүй бөгөөд түдгэлзүүлсэн хэсгүүд хасагдах нь редакцийн шинж чанартай өөрчлөлт юм. Учир нь дээрх заалтууд дахь Монгол Улсын Үндсэн хууль гэсэн эшлэлд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлага нь багтаж байгаа юм.

Цэц тэгвэл тэр заалтуудыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн юм байна гэж ойлголоо.

-Энд л гол зөрчилт байдал (парадокс) байгаа юм.

Цэц мэдээлэл гаргагчдын хуульд оруулахыг хүссэн “зөвхөн нэг удаа сонгогдоно”гэдгийг оруул гэвэл УИХ-ын хууль тогтоох эрхийг булаачих гээд тэгж болохгүй болохоор дээрх редакцийг л хийхийг шаардсан дүгнэлт гаргахаас өөр аргагүй болчихоод байгаа юм.

Яагаад ийм парадокс үүсчихсэн юм бэ?

-Ерөнхийлөгчийн сон-гуулийн тухай хууль нь Үндсэн хуулийн зохих заалтыг эшилсэн болохоор энэ хуулиас Ерөнхийлөгч байсан, байгаа хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж болох эсэх талаар хариулт гарахгүй. Нөгөө талаас дээд шүүх хуульд тайлбар хийдгийн адил манай Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд шууд тайлбар хийдэггүй, зөвхөн маргаан шийдвэрлэх замаар Үндсэн хуульд нийцээгүй, зөрчилдсөн хуулийн заалт, хэсгийг түдгэлзүүлж, улмаар хүчингүй болгодог. Товчхон хэлбэл, уг асуудлыг шийдэх маргааны объект нь сонгуулийн хууль биш болохоор л тэр.

Ерөнхийлөгч байсан, байгаа иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болохгүй гэж шийдэгдээгүй гэсэн үг үү?

-Цэцийн дүгнэлтийн түвшинд энэ асуудал шийдэгдээгүй, УИХ ч шийдэх үүрэг Цэцээс хүлээгээгүй, бас тийм нэмэлт Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд оруулах боломжгүй. Учир нь энэ хуулийн 81.1-ээр энэ хуульд нэмэлт оруулахыг хориглосон. Харин мэдээлэл гаргагчдын “барьцаад” байгаа үгүүдийг хуулийн заалтуудаас хасаж байгаа нь ҮХЦ-ийн эрх мэдлийн асуудал юм.

Тэгээд шийдэгдэх боломжгүй юм уу?

-Аль нэг УИХ-д суудалтай намаас Ерөнхийлөгч байсан, эсвэл байгаа иргэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд хандахад түүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн, эсвэл бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан үед уг маргаан үүснэ. Гаргасан маргааныг Үндсэн хуулийн 66.2.2-оор Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэнэ. Ингэж л шийдэгдэнэ.

Та энэ жил ээлжит сонгууль болох ёсгүй, 2023 онд сонгууль болох ёстой гэж үздэг. Цэцэд гаргасан гомдол тань юу болж байгаа вэ?

-Хүлээгээд л байна. Нэгдүгээр сарын 29-нөөс хойш Цэцийн саяны асуудалд гаргасан дүгнэлтийн үндэслэх хэсэг дотор Үндсэн хуулийн 30.2 дахь “Ерөнхийлөгчөөр…иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг “зөвхөн нэг удаа сонгоно” гэж салгаж авч үзсэн байна лээ. Тэгэхээр “зургаан жилийн хугацаагаар сонгоно” гэдэг нь мөн салгагдаж буюу одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил гэдгийг хүлээн зөвшөөрөх үндэслэл тэнд харагдаж байна. Одоогийн улс төрийн хурцадмал байдал, цар тахал өргөн тархаж байгаа энэ үед Үндсэн хуулийн Цэц миний гомдол, мэдээллийн дагуу хурдхан шийдвэр гаргаж сонгууль зарласан УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлж, улмаар хүчингүй болгож шийдвэрлээсэй гэж хүсч сууна. Би одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жил болгох гэж зүтгээд байгаа юм биш ээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт л ийм болгосон юм шүү. Буруу гэж бодвол нэмэлт, өөрчлөлт, түүнд шилжих хавсралт хуулийг л дутуу дулимаг хийж гэж ойлгоорой. Үндсэн хуульдаа бүрнээ нийцүүлж, Үндсэн хуулиа мөрдөх ёстой шүү дээ.