Categories
редакцийн-нийтлэл

Э.Бат-Үүл: МАН-ын зарим улстөрчид тэнэгээ бусдад гайхуулахаас ичдэггүй юм аа

УИХын гишүүн  Э.БатҮүлтэй ярилцлаа.

Орон нутгийн сон­гуулийн хуулийг хоёр нам бас л гацаанд оруул­чихлаа. Та энэ та­лаар ямар байр суурь­тай байгаа вэ?

-УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамт явуулах манай намын байр суурь баттай байх ёстой. Өнгөрсөн 20-иод жилийн турш энэ хоёр сонгуулийг тусад нь явуулсан. Үр дүн нь их хор хохиролтой болохыг харуулсан. Монголд  орон нутгийн бодлого ямагт хаягддаг. Орон нутгийн амьдрал төрийн бодло­гоос дандаа хаягдаж хо­цордог. Үүнийг засах хэ­рэг­тэй гэсэн учраас өмнөх парламентын үед Эр­дэнэбү­рэн гишүүн бид хоёр хоёр сонгуулийг зэ­рэг явуулах хуулийн тө­сөл санаачилж,  бат­луул­сан. Улс хөгжихийн эхлэл нь орон нутаг хөгжих яв­дал шүү дээ.

Аймаг, нийслэлийн сонгуулиа одоо хамт явуулаад, сум дүүр­гийн сонгуулиа намар тусад нь хийе гэсэн буултыг танай нам хий­сэн байх аа?

-УИХ-ын болон орон нутгийн сонгууль зэрэг болоход аль аль нь өөр тогтолцоогоор явна. Ийм гарцаагүй байдлаас бо­лоод манай нам буулт хийсэн юм. Гэвч Хувьсгалт нам түүнийг нь авч өгөх­гүй байх шиг байна л даа.

Ардын нам хоёр сон­гуулийг салгах гээд байгаа нь луйвар хийх нь гэсэн хардлага тө­рүүлээд байна л даа.

-Ардын намын муй­харлаж байгааг хар­да­хаас өөр аргагүй. Орон нутгийнхныг эхлээд УИХ-ын сонгуульд намын ги­шүүдээ сонгож өг. Энэ ажилд хүчээ төвлөрүүлж ажиллачихаад дараа нь өөрсдийнхөө сонгуулийг хий гэсэн хуваарь гаргаж өгөх гээд байна шүү дээ, МАН-ынхан. Өнгөрсөн 20 жилийн турш ийм л зарч­маар явж ирсэн. Үүнийгээ өөрчлөхийг хүсэхгүй бай­на. Үнэндээ мэдээллийн технологи хөгжсөн өнөө үед хоёр сонгуулийг хамт явууллаа гээд хүндрэл, бэрхшээл гарна гэдэг бол зүгээр шалтаг төдий юм.

Сонгуулийн хугацаа улам ойртоод байдаг. Одоогийн байдлаар хоёр намын бүлэг ямар тохироонд хүрчихсэн байгаа вэ. Сонгуулиас өмнө асуудлыг амжиж шийдэх болов уу?

-Мухардмал байдал үүсчихээд байна. Хэрэв асуудлыг шийдэж ча­дахгүй бол хариуцлагыг нь хэн хүлээх юм бүү мэд. Үндсэн хуулиар бол хуу­лийн хэрэгжилтийг Ерөн­хий сайд хариуцна гээд заачихсан байгаа.  Тэгэ­хээр энэ хуулийг нэг тийш нь шийдэж чадахгүйгээр сонгуулийн хугацаа тул­чихвал хариуцлагыг нь Ерөнхий сайд хүлээнэ. Гэвч тэд хэн нэгэн рүү буруугаа бухах гэж орол­дох байх л даа.

Сая ээлжит бус чуул­ганаар танай на­мынхан Батлан хам­гаалахын сайдыг огц­руу­лах гээд дийл­сэн­гүй. Одоо яах бодолтой байна вэ?

-Ардын намаас хийж байгаа үйлдлүүдийг бү­хэлд нь харахаар ер нь энэ сонгуулиар шийдсэн аргаа хэрэгжүүлье гэсэн бодолтой байгаа юм уу даа. Зориуд төрийн на­рийн бичгийн дарга нарыг улс төрийн албан ту­шаалд аваачиж байна. Энэ нь төрийн албаны олон хүнд “Бидний төлөө зүтгэх юм бол шагнана шүү” гэсэн мессежийг өгч байгаа байхгүй юу. Харин тэр Ж.Энхбаяр гэдэг нө­хөр сайд болонгуутаа зэвсэгт хүчнийг сон­гуу­лийн маргаанд ашиглана гэсэн зүйл ярилаа.  Энэ бол үнэхээр хариуц­ла­гагүй зүйл. Хүмүүс анзаа­рахгүй байж магадгүй. Гэхдээ тэр хүн маш ноц­той зүйл ярьчихсан байх­гүй юу. Сонгуулийн дүн гарсны дараа зэвсэгт хүч­нээ оруулна гэж бусад ардчилсан оронд яривал аймшигтай юм болно биз дээ. Тэгж ярьсан хүнийг шууд шоронд хийнэ. Гэ­тэл манайд Ардын намын сайд томилог­дон­гуутаа ингэж хэлдэг байна шүү. Эндээс харж байхад МАН-ынхан ирэх сон­гуульд  ялагдана гэсэн айдастай байна. Тиймээс юу ч хийхээс буцахгүй болж. Шийдсэн аргаа хэ­рэг­лэж,  эцсийн мэхээ хийх гэж байгаа юм бай­на.

МАНын дарга С.БаярЯмар ч үнээр хамаагүй ялалт бай­гуулнагэж хэлээд 2008 онд юу боллоо доо. Одоо тэр нь давтагдах юм биш үү?

-Аливаа улсад сон­гуулийн дүнтэй хол­боо­той маргаан гарч таарна. Иргэд тайван замаар эсэр­гүүцлээ илэрхийлэх эрхтэй. Жагсаал цуглаан хийх нь ардчиллын үнд­сэн хэм хэмжүүр. Сон­гуульд луйвардуул­чи­хаад яаж зүгээр суух юм бэ. Хэн ч байсан эсэр­гүүцлээ илэрхийлнэ. Гэх­дээ түүнд зэвсэгт хүчнийг ашиглана гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Гадны аль нэг улс цэрэг дайчнаа манайх руу явуулбал одоо хамаа алга. Зэвсэгт хүчнээ хөдөлгөх гэх сэн. Сонгогчдод сонгуулийн дүн таалагдахгүй бол тай­ван жагсаал хийж л таараа. Гэтэл, зэвсэгт хүчнийг дотоодын улс төрд хутгах тухай ярьсан хүн шүү дээ тэр.

Ж.Энхбаяр сайдыг огцруулах асуудал үн­дэслэлгүй, баримтгүй гэж МАНынхан үзсэн. Үнэхээр тийм гэж үү?

– Манай зэвсэгт хүчин улс орноо гадны халд­лагаас хамгаалах үүрэг­тэй шүү дээ. Тэр чиг үүр­гийнхээ дагуу ажиллах ёстой. Тэгэхээр Ж.Энх­баяр хуулиа баримтал­даг сайд байсан бол “Хуу­лиараа бид дотоодын улс төрийн асуудалд орох ёсгүй” гэж хэлээд сууж байх ёстой. Харамсалтай нь тэр хүн өөрийнхөө юу яриад байгааг ч ойл­гоо­гүй.  Ямар ч хэнхэг том яриатай юм. Зүүн хойд Азийн геополитик өөрч­лөгдсөн ч гэх шиг. МАН, хуулийг ноцтой зөрчсөн түүнийг хамгаалаад аваад үлдлээ. Гэхдээ энэ асуудлыг бид гаргаж тавь­сан нь зөв шийдэл бол­сон. Нийгэмд хэлэх ёстой зүйлийг хэлсэн. Ер нь Ж.Энхбаярын овлигогүй үг ярианд олонх дургүй байсан шүү дээ.

Төрийн яамд ардын намын аппарат болоод хувирчихсан юм биш үү, Батлан хамгаалахын сайд зөвлөлийн хуралд МАНын нарийн бичгийн дарга Я.Сод­баатар ирж суудаг су­рагтай байсан

-Ер нь сүүлийн үед дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын үйл ажил­лагааг намын ерөн­хий нарийн бичгийн дарга хянаж байна гэсэн яриа гарч байна. Төрийн албанд байгаа манай намын угшилтай хүмүү­сийг зайлуулах ажил­ла­гаа их хийгдэж байна. Түүний бас нэг жишээ нь Батлан хамгаалах яам болсон.

Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой шүүх хурал нэлээд шуу­гиан тарилаа. Цагдаа нар шүүхийг үл хүн­дэт­гэсэн үйлдлийг та юу гэж үзэж байгаа вэ?

-Цагдаагийн байгууллага төрийн бүрэлдэхүүнд байна уу, үгүй юу гэдэг асуулт эндээс гарч байна. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага хэвээрээ байна уу гэсэн асуулт тавигдчихлаа. Бүр тодруулбал цагдаагийн байгууллага ард түмний мэдэлд байна уу.  Амарболд нарын хувийн өмч, хамгаалалтын алба болчихсон юм биш биз гэсэн асуултууд ургаж гараад байна л даа. 

Шүүгдэж байгаа цагдаа нар үхсэн ч шо­рон руу явахгүй гээд эмнэлэгт бүгээд бай­сан. Тэгсэн гэнэт хү­сэлтээрээ хоригдох юм болсон. МАНынхан тэд­­нийг өмнөөсөө зо­лионд гаргачихав уу даа. Та юу гэж бодож байна вэ?

-Би ямар нэгэн улстөрж­сөн таамаглал гаргамааргүй бай­на. Хам­гийн харамсалтай нь Амарболд нар цагдаа­гийн нэр төрөөр тоглож орхилоо. Цагдаагийн нэр төр олон түмний дунд шалан дээр уналаа. Би ийм юм урьд өмнө хэзээ ч үзсэнгүй. Одоо Монго­лын төр цагдаагийн нэр тө­рийг өсгөх талаар маш их зүйл хийх хэрэгтэй бол­лоо. Тэд маань хэсэг бүлэг этгээдүүдийн хам­гаа­лал­тын алба биш шүү дээ. Цагдаа гэдэг бол бараг л өөрөө төр гэж хэлэг­дэ­хээр тийм төрийн онцгой алба юм шүү дээ. Амар­болд нар ядаж өр­гөсөн тангаргаа бодохгүй яав аа. Нэр төрөө баран байж өөрсдийг нь дэмж­сэн цагдаа нарынхаа нэр төрийг бодохгүй яав аа.

Уг нь тэд долдугаар сарын 1-нд хүн буудаж гэмт хэрэг хийхийг даал­гаж, хүн буудах тушаал өгсөн даргаа нэрлэчихвэл болох юм биш үү?

-Харин тийм. Шүүх Амарболд нарыг яллах гэж зориогүй байл­гүй. Үнэн мөнийг олж хууль зөрчсөн албан ту­шаал­танд хариуцлага тооцох л гэсэн биз. Угаа­саа ингэх нь хуулиар тогтоосон үүрэгтэй. Энэ үүргээ бие­лүүлэхгүй бол шүүх өөрөө ард түмэн болоод төрийн өмнө буруудна шүү дээ.

Гэрчээр дуудаг­даад байгаа тухай үеийн МАНын дарга нар яа­гаад шүүх хуралд ирэх­гүй байгаа юм бол. О.Маг­най, Ж.Батзан­дан­тай барьцаад цагдаа­гийн хэдэн дарга нарыг урдаа барьчихаад суу­гаад байгаа юм шиг ха­раг­даад байна

-Ер нь дарга нар хуулиа уландаа гишгэх явдал эрээ цээрээгээ алд­лаа. Жирийн иргэд боло­хоор шүүхээс тавьж бай­гаа шаардлагыг бие­лүүл­дэг, дарга нар зүгээр л нулимчихдаг болчих­лоо. Үүнийг энхбаярдах гэдэг болсон юм гээ биз дээ.

Нээрээ та ирэх сон­гуульд нэр дэвшихгүй гэсэн. Хэвээрээ юу?

-Дэвшихгүй гэдгээ намын удирдлагадаа хэл­чихсэн. Дэвшихгүй л гэж бодож байгаа.

Гэхдээ нэр дэвших, дэвшихгүй байх нь зөвхөн миний хувийн асуудал биш болчихжээ. Магад­гүй энэ шийдэл манай намын сонгуулийн өмнөх нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж мэднэ. Ардын намынхан үүнийг  зориуд мушгиж магадгүй шүү. Тэгсэн ч миний нэр дэв­шихгүй гэдэг  шийдвэрийг намын удирдлагууд хү­лээж авах байх гэж бодож байна.

Дэвшихгүй гээд бай­гаа шалтгаан нь юу юм бэ?

-Үүнийг тайлбар­ла­вал зөндөө юм ярина. Хүмүүс гэр хорооллыг орон сууцжуулах асуудал ямар онцгой гэдгийг ойл­гохгүй байна. Энэ бол зүгээр нэг орон сууц­жуу­лах төдий ажил биш юм аа. Өргөн цар хүрээтэй нийгмийн асуудал шүү дээ. Би энэ үйл хэргийн төлөө тэмцье гэж байгаа юм.

  Намайг дэмжиж байгаа гэр хорооллынхон “Чиний ярьж байгаа зүйл зөв. Гэхдээ бид­нийг улс төрд, сонгуульд бит­гий ашиглаарай” гэсэн юм. Тиймээс би сонгуульд нэр дэв­шихгүй гэж амласан. Өнөө­дөр Монголд эхэлсэн ардчилсан хувьс­гал яагаад доголдоод байгаа юм. Юу нь болохгүй болчихоод нэр хүндээ ал­даад байна вэ. Үнэндээ  Мон­го­лын нийгэм хоёр хэсэгт ху­вааг­даад байна. Энэ улсын өн­гө­­тэй өөдтэй бялуу бүрээс хүр­тэх эрхтэй цөөн нэг хэсэг бай­на. Үлд­сэн 80 гаруй хувь нь ард­чил­лын бий болгож өгсөн тэр бо­ломжуудаас хүр­тэх эрхгүй бол­чихоод байна. Жи­рийн ир­гэн хашааныхаа газ­рыг барь­цаалаад зээл авъя гэхэд өгөх­­гүй байна шүү дээ. Гэтэл та­нил тал, арын хаалгаар  зээл олгож байна. Монголд олон компанийн захирал нүү­рээ­рээ зээл авчи­хаад төлж чадахгүй сууж бай­на. Ард­чил­сан нийгэм чинь уг нь хүний царайг биш хөрөн­гийг нь харж зээл өгдөг юм шүү. Үнэнийг хэлэхэд бид гэр хо­роол­лынх­ныг ядуу л гээд бай­даг. Гэтэл тэд оон сууцтай айлуудаас өн­дөр өртгөөр амьдарч байна шүү дээ. Өвөл бүр ч их өртгөөр өн­гө­рүүлж бай­на. Гэтэл нийс­­­лэ­лийн удирд­лага хө­гийн юм их ярьж байна. Гэр хороололд ин­же­нерийн шу­гам татаж бо­лох­гүй гэнэ. Тэг­вэл яагаад уулын аманд том хотхон барьж амьдарцгаагаад бай­гаа юм. Инженерийн шу­гам та­вих хөрөнгө байхгүй л гэнэ. Тэгсэн хэрнээ айлуу­дын ха­шааг 50 саяар худал­даж аваад орон сууц барина гээд сурталчлаад байх юм. Үнэн­дээ социализмын үед гэр хо­роо­лол руу инженерийн шу­гам татаад орон сууцтай бол­гох боломж байсан. Тэгэхээр хүн бүр хувийн өмчтэй болчих гээд байсан учраас тэгээгүй байхгүй юу. Коммунистуудын ба­рим­талж байсан тэр бод­ло­гыг өнөөдөр яриад сууж бай­гаа нь даанч харам­сал­тай.

Хүмүүс парламентад суу­хын тулд гудамжинд улс төр хий­гээд явж байна. Ха­рин та эндээс гудамжны улс төр хийх гэж зүт­гээд байх юм

-Одоо
надад учир зүйгээ олсон олон түмний дэмжлэг хэ­рэгтэй байна. Тэгэхгүй бол УИХ-д бид цөөдөж байна. Хүч хүрэхгүй байна. Энд со­нирх­лын зөрчилтэй хүмүүс зөндөө байна. Тийм боло­хоор аль болох олон түмнээ хөдөлгөе гэсэн юм. Улс­төр­чид олон түмнээс айдаг юм. Сон­гуульд ашиглуулж, улс төрд ноо­луул­саар байгаад Монголын ард түмэн залх­чих­лаа. Би тэднийг улс төрд ашиг­лахгүй гэдгээ нотолж бай­гаа царай маань энэ.

Олон хүн, улс төрийн хү­чин хүчирхийлэлд уриалах боллоо?

-Өнөөдөр
Монголд хоёр талаас хүчирхийлэл ярьж бай­на. Нэг нь гудамжнаас, нө­гөө нь Батлан хам­гаа­лах яам­наас. Ардчиллыг устгах хам­гийн богино зам нь хүчир­хий­лэл юм шүү дээ. О.Магнай гэ­дэг за­луу манай намын ги­шүүн л дээ. Гэх­дээ тэр “Тө­рийн эргэлт хийнэ, хувьс­гал хийх хэрэгтэй” гэж яриад байгаа. Хараад байхад О.Маг­найд  сахал тавьчихад Ле­нинтэй адилхан болчих гээд байна. Би Магнайд өөрт нь хэлж л байсан. “Хүчир­хий­лэл бол нуухыг нь авах гээд нүдийг нь сохолдог зүйл шүү” гэж. Үнэ­хээр Магнайгийн хэлж бай­гаа­гаар хувьс­галт зөв­лөл бай­гуулаад зас­гийн эрх авъя гэж бодъё. Тэр үед Маг­най даран­гуй­лал тогтоож өөрий­гөө хамгаалахаас өөр арга­гүй байдалд ор­но. Магнайгийн тог­тоо­сон хү­чээр төрийн эрх авах жишгийг эргээд өөрт хэрэглэх хүч гарч ирж таа­раа. Өрсөлдөгч өөр хүчир­хийлэгч л гарч ир­нэ. Монголд хүчир­хий­лэл га­раад ирвэл бүх зүйл байхгүй бол­но шүү дээ. Хүчир­хий­лэлтэй орноос бүх зүйл зугт­даг. Ингээд Монгол Улс Ливи шиг болох вий. Ард­чил­сан оронд нэг л зар­чим бий. Тө­рийн эрхийг хэн ч авч бол­но. Гэх­дээ Сонгуулийн жур­маар, тай­ван замаар л авах хэрэг­тэй.

Сүүлийн үед шуугиулж бай­гаа нэг зүйл нь УИХын гишүүн Х.Баттулга, Ц.Ням­дорж нарын маргаанаас үүд­лээ. Х.Баттулга гишүүн Ерөн­хий сайдын фрак­цынх­­ныг АТГд өглөө. Тэг­тэл тэд эргүүлээд Х.Бат­тул­га ги­шүү­ний сайд сайх­даа хий­сэн нууц гэрээг дэл­гэж бай­на. Энэ талаарх таны бо­дол

-Х.Баттулга зөв алхам хий­­сэн. Авлигатай хол­богд­сон асууд­лыг хий хоосон ултөр­жүүлж бай­хаар хуулиар тог­тоо­сон үүрэг бүхий бай­гуул­лагад өгөөд шал­гуул­чих­на гэдэг бол зөв. Авлигач хэ­мээн бие биеэ хэлж, дайрч хий хоосон улс төр хийдгээ одоо болих хэрэгтэй.

Үнэхээр ийм нууц гэрээ бай­гуул­чихсан юм болов уу?

Тэр худлаа биз. Гадны хүмүү­сийг бид тэнэг гэж бод­дог бололтой. Яалаа гэж хууль зүйн хувьд хол явахгүй элдэв гэрээ хийх вэ дээ.

Дараа нь асуудал босч ирэ­хийг мэдсээр байж Зас­гийн газ­раас нууцаар гэрээ байгуулна гэдэг нь үнэмш­мээр­гүй юм. Эс­вэл Засгийн газар Оросоос нуу­цаар Хя­тад­тай гэрээ бай­гуул­чи­хаад баригдахдаа ажлаа өг­сөн сайд руугаа буруугаа чихэж байна уу?

– Манайхны
мангар улс төр л ийм байхгүй юу. МАН-ын зарим улстөр­чид тэнэгээ бус­дад гайхуулахаас ичдэггүй юм аа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Анхны хурлаа хийсэн ардын засгаас горьдох зүйл байна уу

Ардын засаг хуралд­лаа гээд бөөн сүр дуу­лиан болцгоож байна. Ардын засаг анх удаа хуралдаж байгаа нь тэр юм байх. Сайд болсон нөхдүүдийн харц дээгүүр ч гэж жигтэйхэн. Аргагүй ч үгүй юм уу. Хувьсгалт гэдэг үгээсээ ичиж  хог дээр хаяхдаа “Ардын нам, ар­дын засаг мандтугай” хэ­мээн хашгиралдаж бай­сан тэдний хүсэл биелж байгаа юм хойно. Жан­жин Сүхбаатарын үүсгэн байгуулсан нам нь МАН. Түүнийг нь Хувьсгалт на­мын уугуул нэр гэж өөд уруугүй ярьж, түүх тайл­барласаар байж авцгаа­сан санагдана. Гэвч жан­жин Сүхбаатарын үед ардын засаг хуралдаж байгаагүй болов уу.  Хувьс­галт намыг төрийн толгойд байхад  ч ардын засаг хуралдаагүй болж таарлаа. Ер нь энэ намыг 90 жил төрийн толгойд зайдлахад ардын зас­гийн хурал болоогүй юм байна. Үүнийг С.Батбол­дын толгойлсон ардын засаг ойлгуулж өгөх шив дээ. 

Энэ нь ч дүүрсэн
хэ­рэг. Үнэхээр ардын засаг
юм болов уу гээд харсан чинь арзайсан олон оли­гархи л байх юм. Зарим нь тэрбумаар
үнэлэгдэх хөрөнгөтэй
гэж байгаа.  Түүнээсээ төрд
татаас өгье гэж гуйгаад ч
авдаг­гүй тухай баярхдаг эрх­мүүд тэнд захаасаа бий.  Гэвч тэд үлдсэн
цөөхөн сард юу хийж гийгүүлэх бол.

Чаддаг юм бол С.Бат­болдын хэдэн жил яриад эхлүүлээгүй боловсруулах үйлдвэрүүдээс ганцыг нь ч болов ашиглалтад оруулчих. Бүр байг гэхэд төмөр замаа ганц км ч болтугай урагш­луулчих. Харамсалтай нь тэдний царайнаас ингэж ажил­лах чадвар харагдахгүй байна. Сонгууль хүртэлх хэд­хэн сард сайдын дүрээр имиж хийж, ардын засгийн нэрээр амжилт олох бодол тээж яваа биз ээ.

Тэр нь анхны гэж нэрлээд байгаа ардын засгийн хур­лын өнгөнөөс илт байна. Тэдний ярьсан зүйлээс олиг­той юм алга. Шатахуун хийх том сав бэлтгэх тухай чу­халч­лан ярьцгаажээ. Нөөц бүр­дүүлж байгаа ухаан нь тэр.  Өсөөд дийлдэхээ байсан шата­хууны үнийг дарж авах арга юм байх. 20 гагнуурчин хоёрхон сарын дотор хийчих савыг яаж бэлтгэх тухай төр засгийн ажил болгон ярьж суудаг арилсан дотортой нөхдүүд юм. Ажил мэдэхгүй тэдэнд сав бэлтгэх гагнуурч­ны ажил томд тооцохгүй гээд ч яах билээ.  За тэгээд цааш нь хүн авч нохой шиншлээд байх юм ярьсангүй. Махны хангамжийг нэмэгдүүлэх нь энэ Засгийн газрын толгойны өвчин болсон бололтой. Ма­лаас их юмгүй Монголд  мах­ны үнийг тэнгэрт хадаачи­хаад хангамж ярьж байдаг лойчихсон засаг бол доо. Уг нь энэ улс оронд ард түмний төлөө хийх зүйл их байна. Даанч мах, шатахууны үнэ бууруулах, цалин тэтгэвэр нэмэх тухай шүүрч аваад ярьж байгаа нь ард түмэнд таалагдах гэснийх биз. Ин­гээд бодохоор ардын засаг “анхны” хурлаасаа эхлээд сонгуулийн кампанит ажил­даа шуурхайлан оржээ гэж дүгнэхээр байна. Тэгэхээр ардын засгаас ард түмэнд горьдох юм байна уу. Улиг болтол ярьдаг, хэзээ ч биел­дэггүй хэдэн мөрөөдлөөрөө ард түмнийг хуурсаар ирэх сонгуультай золгох нь ойл­гомжтой байна.

За энэ ч яахав. Ардын засгийн “анхны” хурал түү­хээр тоглочихлоо.  90 жил төр барьсан энэ дэглэм ард тү­мэн, улс орныг доройтуулсан хариуцлагаас ийм амархан мултарч болохгүй. Монгол­чууд ажилгүй, ядуу болсон нь МАН-ын Засгийн газартай л холбоотой. Монгол Улсын 100 жилийн ололт, амжилт бүхнийг өөрсдөдөө наачи­хаад энэ улсын муу муухай болгоныг бусад руу чихдэг нь тэдний зан. Гэвч Монголын ард түмний ажилгүйдэл, ядуу­рал, гуйланчлалыг бусад руу түлхэх эрх ардын засагт байх ёсгүй. Бүх хариуцлагыг энэ нам толгойгоороо хариуцах ёстой. Өнгөрсөн сонгуулиар эрх баригчдад олгогдсон бү­рэн эрхийн хугацаа дуусахад ердөө дөрөвхөн сар үлдчи­хээд байна. Тэгтэл ардын засгийн дөнгөж анхны хурлаа хийж байдаг, таарч дээ. Ийм засгийг юу хийнэ гэж, хэн итгэх билээ. Ард түмэн юу ч горь­доод нэмэргүй, ирэх сонгууль­тай залгах нь ээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Сөрөг хүчин нь сөрөг хүчин биш эрх баригч нь эрх баригч биш болжээ

Ардчилсан нам засгаас гарснаас болж өнгөрсөн хэд хоног улс төр бужигналаа. Үйл явдлууд
нь ч халуун болж өнгөрөв. Стандарт бус Засгийн газрыг Ардчилсан нам орхисноор Ардын нам дангаараа
эрх барих үү­рэг­тэй үлдлээ. Тиймээс шинэ сайдуудыг томилох оноо тэ­дэнд таарав. МАН-ынхны
хувьд аз завшаан болсон энэ үйл явдал парламентад суу­гаа нөхдүүдийнх нь толгойд сайд болох бодол эргэл­дүүлж, эрх ямбанд шунах хүслийг нь
дэврээгээд өгсөн юм. Магадгүй улаан батлах өвөртөлчихөөд албан газ­рын дарга даамлын суудлаас дээшээ дэвшиж яваа МАН-ын гишүүд ч битүүхэндээ сайдын суудал мөрөөдөж байсан биз. Удирдах зөвлөл нь шөнө дөл хүртэл хуралдаж засагт гадна, дотноос сайд тавих тухай ярилцаж байлаа.
Ин­гээд сайд нарыг тодруулсан МАН-ын бүлгийн хурал
юу болсон гэчихэв ээ.  Овжин нэг нь хамт яваа
нөхрөөсөө “Ми­ний нэрийг дэвшүүлээд өгөөч” гэж гуйсан гэнэ.  Элдэв бүлэглэл, фракцгүй зожиг зарим нь өөрөө өөрийнхөө нэрийг сайдад санал болгоод сууж байсан сонсдоно. Сай­дад горилсон
намын нөхдөө сайн, муугаар нь дуудаж, хорчин хоргүйгээр нь цол­лосон гэх. Ингэж мунгинаж байж сая нэг юм шинэ сай­дуудаа
тэд тодруулав.  Гэвч намдаа тоогдож чадаагүй гомдогсод, гологдогсдын гом­дол нэг хэсэгтээ тасарсангүй. “Дэмжих ёстой хүмүүсээс энэ
ч ирсэнгүй, тэр ч ирсэнгүй” гэх ярианууд МАН-ынхан дунд тэнэж байлаа. Сонголт
нэгэнт өнгөрсөн  учраас дотоодын хэрүүл тэгсгээд намжив бо­лолтой. 

Харин сайдын томил­гоо­ноос болж үүссэн бөөн мар­гааныг сөрөг хүчнийхэн гар­гав. Ардын намын сайдын сонгуулийг эсэргүүцсэн тул Ардчилсан намынхан зав­сарлага авлаа. Сайдад зүт­гүүлээд байгаа нөхдүүдээ  эргэж харахыг тэдэнд  са­нуулсан хэрэг. Засгийн газарт тавих парламентын
хяналтыг сайжруулахын тулд сөрөг хүчин хийх ёстой зүйлээ хийж байна гэж тухайн үед ойлго­сон. Тэгээд ч  Ардчилсан
нам сөрөг хүчин болмогцоо хуу­лийн дагуу явуулж байгаа анхны ажил нь энэ байсан
юм.  Одоогийн эрх баригчид анх удаа сөрөг хүчинтэй нүүр тулж, хүссэн бүхнээ гүйцэл­дүүлж болдоггүй юм байна гэдгийг ойлгох тохироо бүрд­лээ. Эрх
баригчдын буруу болгоны эсрэг зогсч чаддаг сөрөг хүчинтэй болсондоо  ард түмэн ч баярлан харж байлаа. Гэтэл МАН-ынхан сонин, телевизэд Ардчилсан
намын муу муухайг уудалж, муулах захиалга өгдөг юм байна.  Ингээд сөрөг хүчнийг хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр баруун солгойгүй бал­баж эхэллээ.

Сөрөг хүчнийхэн иймхэн зүйлд нугараад унахгүй байл­гүй. Ардчилсан нам гүрийх байх. Галын өөдөөс сөрөөд алхах хатуужил тэдэнд бий гэж харж байлаа. Сөрөг хү­чин байгаа юм чинь ядаж л чөлөөт цагаараа чуулгандаа суудаг гишүүнээс сайдын
ажлыг салгаж, дэд бүтцийн салбараа аварна.  “Хонгор”
сайдаар  сангийн авдраа мануулж, хордохгүй нь. Цэрэг мэдэхгүй хүнээр Монгол
Ул­саа батлан хамгаалуулахгүй юм байна гэж ард түмэн сэт­гэл өег найдаж байлаа.  Дээрээс нь
Ардын намынхан ийм найдваргүй, чадваргүй хүмүүсээр сайд хийлгэж, улс орныг балладаг олон жилийн зуршлыг нь одоо ил
гаргах  юм байна. Сөрөг хүчний ачаар эрх баригчдын булхайг олж харах нь гэж ард түмэн алга ташиж байсан юм.

Тэгсэн юу болов оо. Ард­чил­сан намынхны хашгирсан
шүлс нь хатаж амжаагүй бай­хад Ардын намтай эвлэрчих­лээ. Араас нь
аргадуулсан хүүхэд шиг хошуугаа унжуу­лан элдэв гомдол нэхэж бай­хыг нь яана. “Биднийг
хэв­лэлээр мууллаа. Та нарыг шүүмжилж болохгүй байсан
юм уу. Яагаад ингэж байгаа юм” гээд л ой гутам нялуун үг урсган, уньж туниж байх юм. Уг нь Ардчилсан нам сөрөг хүчин болсон нь сайн. Төр засаг сөрөг хүчинтэй болсонд  түмэн олон баярлаж,  итгэж байсан.
Даанч энэ итгэлийг  Ардчилсан нам дааж чад­сангүй. Хүнээс үг дуулж, зов­лон дааж сураагүй нялх нялзрай
болчихжээ. Нөгөө 20 настай АН-ын хажууд 90 нас­тай МАН өлгийтэй хүүхэд л гэсэн үг гээд байсан чинь яасан бэ. Улс төрийн эр зориг,
сөрөг хүчний зангаргаа харуулж чадсангүй шив дээ.

Хуучин цагт сөрөг хүчин ямар байсныг эргээд нэг са­ная. 1996-2000 оны парла­ментад сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг ажиллаж байлаа. Ерөнхийлөгч нь МАХН-аас гарсан Н.Багабанди байв.  Тухайн үед сөрөг хүчин эрх баригч намын хоёр дахь Зас­гийн газрыг унагаж хаячихаад яаж
байсныг нь санахад ба­хархмаар. Ардчилсан хол­боо эвсэл Да.Ганболдыгоо Ерөн­хий сайдад санал болгоод явуулна.  Түүнийг нь Н.Бага­банди
нь авч хэлэлцэхгүй буцаана. Ийм байдлаар Да.Ган­болдын нэрийг долоон удаа буцаачихаад
яхийтал зогсч байж. Эрх баригчид ардчиллын удирдагч С.Зори­гийгоо алуулчихаад,
“Засгийн газраа эмхэлмээр байна” гээд арга ядан уйлаад гуйхад нь ч сөрөг хүчин өрөвдөөгүй.  Н.Багабанди Ерөнхийлөгч “Нөхцөл байдал хэвээрээ” гээд хөдлөөгүй Да.Ганболдын нэрийг буцааж л байлаа. Бүр сүүлдээ ардчиллынхан Э.Бат-Үүлээ  нэр дэвшүүлээд ч сөрөг хүчнийг бараагүй юм даг. Ингээд бодохоор сөрөг хүчин гэж тэр үеийн МАХН үнэндээ бол Н.Энхбаярын нам байж дээ . Тэд улс төрийн тоглолтыг үнэн чадамгай уран гоё хийдэг байж. Тоглоо­мын
дүрэм нь ч хатуу байсан байна. Өрсөлдөгч нам минь удирдагчаа алдлаа гэж 
өрөв­дөн хайлж шалчиганаагүй,  “Хохь
нь” гээд сууж байсан байгаа юм. Энэ нь АН-ыг улс төрд улам хатууруулсан биз.

Тэр үетэй харьцуулахад
одоогийн МАН ч гэж дээ, чааваас. Хоёр намын салсан, нийлсэн улс төрийн үйл ажил­лагааг эр, эмийн явдал, ор хөнжлийн ажилтай
зүйр­лэж хэрэлдээд цээр хүрэм юм ярихаас
өөрөөр сэтгэж чада­хаа байж. Өнөө маргаашийн үүдэн хоймрын зайнд хараад харалган болж дээ.

Энэ бүхнээс харахад
нэг л зүйл тодорхой байна. Одоо­гийн төр засгийн
сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг биш, эрх баригч нь эрх баригч шиг биш болжээ. Ардчилсан нам
сөрөг хүчин бай эрх баригчдын ажилд санаа зовоод байх юм. “Засгийн ажлыг гацаахгүй гэсэндээ томилгоог чинь хурд­лууллаа” гэх мэтийн  бял­дууч үг унагаж,
тал засч сууна. Эцсийн эцэст эрх баригч МАН-ын ажил саадгүй явах, үгүй нь сөрөг хүчин та нарт ямар хамаа байна. Сөрөг хүчин шиг сөрөг хүчин байх үүргээ гүйцэтгэвэл барав биш үү. Тэгвэл
ард түмэн та нарыг дэмжинэ.

Эрх барьж байгаа намд ч ялгаа алга. Сөрөг хүчин сөрөг үйл ажиллагаа явуулахгүй гээд яах
юм. Өөр юу хийх ёстой гэж. Хамтарч байсан шигээ халуун дулаан үгс шиднэ гэж горьдоо юу. Ийм ойлгомжтой зүйлийг эвэртэй туулай үзсэнтэй адил
гайхаад байх шаардлагагүй.  Сөрөг хүчний явуулсан улс төрийн жирийн үйл ажиллагааны
төлөө хэвлэлээр гоншгонох хэрэг юу байна. Ингэвэл яаж засаг төрийг дангаараа ба­рьж чадах юм. Үг дааж, зов­лон
туулж үзээгүй ийм шалчиганасан нөхдүүд яаж улсыг удирдах вэ.  Улс
орныг залаад, ард түмнээ  аваад явах эр зориг, тэсвэр
тэвчээр Ардын намынхнаас хараг­дахгүй байна.
Улс төрд хатуу шийдэмгий нь хождог гэдгийг аль аль нь ухаарах цаг болжээ. 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Шинэ сайд томилох гэж яарсны хэрэггүйг Ерөнхийлөгч анхааруулав

Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж өчиг­­дөр Ерөнхий
сайд С.Батболдыг кабинетад нь орохоор горилж байгаа намынх нь зургаан ги­шүү­ний хамт өрөөндөө
дуудав. Мөн хамтарсан Засгийн
газраас гарах өргөдлөө өгсөн АН-ын зургаан сайдыг ч зэрэг
ирүүллээ. Үүний өмнө­хөн Ерөнхий сайд С.Бат­болд  Төрийн
ёслол хүн­дэтгэлийн өргөөнд нэгэн үе
баг болж ирсэн хам­тарсан Засгийн газрын­хаа 
бүрэлдэхүүнтэй зур­гаа татуулсан юм. Ингээд
Ерөнхийлөгчийн өрөөнд
АН, МАН-ын дарга нар гишүүдээ
тэргүүлэн ши­рээ­ний хоёр
талд хувааг­дан суусан байв. Ерөн­хий­лөгч гаднаас орж ирэх­­дээ “Жаахан
хүлээ­лээ. Засгийн газар ажил
ихтэй байх шиг байна” гээд яриагаа эхлэв. Тэ­рээр “Хамтарсан Засгийн газраас гарах
өргөдлөө өгсөн зургаан сайдыг чө­лөөлөх
эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцээгүй
бай­­гаа юу” хэмээн сайд нараас асуугаад “Үгүй” гэдэг хариулт авлаа.  Тий­мээс Засгийн газраас га­рах хүсэлтээ илэрхийл­сэн сайд нарыг
чөлөөлөх асуудлыг эхлээд УИХ хэ­лэлцэх ёстойг сануулав. Тэрбээр
эхлээд Зас­гийн газраас гарах гээд байгаа АН-ын зургаан сайдад хандаж үг хэллээ. “Сайд, дарга нарыг аж­лаас
нь чөлөөлдөг УИХ яараагүй
байхад  зөв­шил­цөж, то­мил­гоо хийх Ерөнхий сайд бид хоёр яарах хэ­рэг­гүй байх гэж бодож байна. Засгийн
газраас гарах хүсэлтээ өгсөн зур­гаан гишүүн
чө­лөөлөг­дөөгүй байхад шинэ сай­дын асуудлыг
ч ярих хэ­рэггүй. Хамгийн
сүүлийн жишээг яривал
2007 онд Л.Одончимэд гишүүн
сайдын ажлаас чөлөө­лөгдөх
хүсэлтээ гар­гаж байжээ. Түүнийг нэгдү­гээр сарын 30-нд Засгийн газрын
гишүү­нээс нь чө­лөөлсний да­раа хоёр­дугаар сарын 5-нд Д.Дэм­бэрэлийг
оронд нь томил­сон байдаг. Тэ­гэ­хээр аж­лаасаа чөлөө­лөгдөх
гээд байгаа нөх­дүүд эхлээд албан ёсоор ажлаа өгчих.

  Дараа нь шинэ хү­мүүсийн асууд­лыг ярья. УИХ хэлэлцээд хам­тар­сан Засгийн газ­раас АН-ын сайд нарыг чөлөө­лөхгүй гэвэл яах юм. Н.Ал­танхуяг, С.Баярцогт сайдыг олонхи нь чөлөө­лөхгүй гэж кноп дарвал яах вэ. Энэ бол сайд нар хүсэлт гаргаад нам  шийд­вэр гаргаснаар болчих­дог асуудал биш. Тодор­хой хууль журмаар явдаг ажил. Хоёрдугаарт аж­лаа­саа чөлөөлөгдөх гээд байгаа хүмүүс ажлаа тай­лагнах ёстой. Та нар хаа нэг газар ажлаа тай­лаг­наад, засгаас гарах шалт­гаанаа тайлбарласан  байж болно. Гэхдээ төрд ажлаа тайлагнах ёстой. Ард түмэн өөрийнхөө тө­лөөлөл болох УИХ-аар дамжуулж эрх барьж бай­гаа. Тиймээс та нар ард түмний өмнө тодорхой ажил хийнэ гэж амлаад томи­логдсон. Энэ бүх­нийхээ тайланг байнгын хороо­гоор ярих ёстой. Үүний дараа УИХ-ын чуул­га­наар хүн нэг бүрээр санал хурааж, чөлөө­лөг­дөх эсэх асуудлыг ший­дэх ёстой  гэж ойлгож байна. Хам­тарсан Зас­гийн газар байгуулагдах гэж нэлээд зовсон. Хоёр намын бүл­гээс ажлын хэсэг гарч, хийх ажлаа ярьж, ард түмэндээ ам­лаад гарч ирсэн шүү дээ. Тэр зүй­лүүд юу болов гэдгийг ард түмэн хүлээж байна. Та нар засагт орж ажилла­сан болохоос за­га­санд яваад ирсэн хү­мүүс биш. Загасанд явсан хүн ч  хөдөлмөрийнхөө үр дүнг эргэж боддог юм. Тиймээс чөлөөлөгдөх сайд нар ажлаа төрд тай­лагнах хэрэгтэй гэдэг талаар  УИХ-аас ч хүмүүс надад хандаж байгаа. Ард иргэ­дээс ч санал ирүүлж бай­на. Засгаас гарах асууд­лыг салхи шуурга шиг ийм хурдан шийддэг юм уу. Нэг өдөр  ажлаа өгч, дараагийн хүмүүсийг оруулж ирдэг юм уу” гэж надаас иргэд асууж бай­гаа. Миний хувьд Ерөнхий сайдтай санал нэг байна.  “Ажил хийвэл дуустал” гээд бай­гаа биз дээ. Тэгэ­хээр та нар чөлөөлөгдөх эсэхээ УИХ-аар шийдүүл. Уг нь сайдын албан ту­шаа­лаас чөлөөлөгдөх асууд­лаар Ерөнхий­лөгч­тэй зөв­шилцдөг юм бай­на. Угаасаа ч тийм бай­сан. Гэхдээ одоо энэ зур­гаан хүний асуудлыг УИХ хэ­лэлц гэсэн бичгийг өгөх гэж байна. Ингээд ном дүрэм, хуулийнхаа дагуу ажлаа ярь. Одоо та бүхэн чөлөөтэй байж болно. Би сайдад томилогдох гэж байгаа хүмүүстэй юм ярья” гэхэд АН-ын зур­гаан сайд өрөөнөөс гар­лаа.

Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүнээс  “Сайд болгох зургаан хүнийг ямар шалгуураар  гаргаж ирэв. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр бид уулзаж ярилцсан. Тэгэ­хэд би Засгийн газарт нөхөн оруулах сайд нарын то­милгооны та­лаар тодор­хой зарчмаа хэлсэн шүү дээ.  УИХ-ын гишүүн сай­дын ажил дав­хар хийдгээ больё гэсэн юм. Одоогийн хуулиар бол УИХ-ын ги­шүүн сайд байж болно, байхгүй ч байж болно. Тэгэхээр энэ хоёр албан тушаалыг давхар хаш­даг­гүй тэр зарчмаар нь цаашаа  явъя гэсэн.  Ер нь аливаа удирдагч муу жишиг, бу­руу үйл ажил­лагааг үр­гэлж­лүүлэх биш түүнийг зогсоохын төлөө байх хэрэгтэй. УИХ-ын гишүү­нийхээ ажлыг дий­лэхгүй шахам байж сайд болно гээд явж байгаа асуудлыг зогсоох ёстой. Тэгэхгүй бол УИХ, Зас­гийн газрын хоорондын хариуцлага бүрэн ал­дагдлаа. Үүнийг зал­руулъя гэж би Ерөн­хий сайдад маш тодор­хой хэлсэн. Сонгууль ойр­тож, улстөрчид сонголтоо хийх гэж байгаа энэ үед үүнийг тодорхой чиглэл болгоё. Хоёулаа энэ жиш­­гийг тогтооё. Би танд тусалъя гэсэн юм.  Гэтэл одоо сайдад санал бол­госон хүмүүсийн зарим нь УИХ-ын гишүүн байна. Тиймээс тайлбар сонсъё” гэлээ.

Ерөнхий сайд С.Бат­болд “Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх, сай­­дын томилгооны асууд­­лыг  өнөөдөр мөр­дөг­дөж байгаа хуулийн дагуу оруулж ирсэн.  Яваан­даа парламент Үнд­сэн хуулийн өөрч­лөлтийн хүрээнд зохих өөрчлөлт  хийж, УИХ-ын гишүүн, сайдын албан тушаалын давхцлыг ярил­цах ёстой” хэмээн хэгжүүрхэв.  Харин Ерөн­хийлөгч “Үндсэн хууль бүхний хаалт биш л дээ. Ажил хэргийн талаас нь харахад хууль тогтоох эрх мэдлээс илүү том эрх мэ­дэл гэж байхгүй. Үүнийг хэрэгжүүлээд явж байгаа гишүүд сайд болно гэдэг нь байж болохгүй.  Манай өвөг дээдэс “Их яарсан хүнээр төрд битгий ажил хийлгэ. Их хүссэн хүнийг төр рүү бүү ойртуул” гэж ярьдаг.  Өчигдрөөс харж байхад энэ хүмүүс нэг л их яараад байх юм. “Хур­дан батлаад өг” гэцгээж байна. Бид ховсдуул­чихсан юм шиг байж бо­лох­гүй. Монгол Улс ард­чи­лал руу шилжсэн энэ жилүүдэд хангалттай зүй­лийг үзсэн. Гэвч Засгийн газар өнгөрсөн гурван жил зургаан сар яараа­гүй. Тавдугаар цахилгаан станцыг байгуулах тухай  хоёр, гурван жилийн өмнө ярьж л байсан, бүт­сэн юм алга. Маргааш би  Өмнөговь руу явах гэж байна. Тэнд эрчим хүчний асуудал одоо болтол ший­дэгдсэнгүй. Уг нь Аюул­гүйн зөвлөлөөс эр­чим хүчний асуудлыг шийд гэсэн заавар өгсөн шүү дээ. Утаа, төмөр замын ажил урагшаа ахи­сан­гүй.  Энэ ажилдаа гурван жил яараагүй шүү. Яахав боломжоороо ажил­­­лахыг хичээсэн байх.

Зөвшилцөнө гэдэг бол томилгооны зөв бурууг ярилцана гэсэн үг гэж ойлгож байгаа. Түүнээс биш оруулаад ирсэн нэ­рэнд адис өгөөд гаргадаг хэлбэр биш гэж би ойлгож байна. Тэгэхээр зөвшил­цөх сонирхол байхгүй юм байна гэж ойлголоо. Намын гаргасан шийд­вэ­рээр Ерөнхийлөгч ажил­лах ёстой гэж харж бай­гаа бол буруу. Ийм жишиг тогтоож болохгүй. Одоо­гийн Ерөнхий сайдын  хувьд зургаан сайдыг чө­лөөлж, оронд нь зургаан сайд томилуулах асуудал ярьж байгаа. Энэ  ажлыг өмнө нь би хийж байлаа. Тиймээс асуудалд  ул суурьтай хандах ёстой.

Өнгөрсөн өдрүүдэд лав “Сайдгүй болчихлоо. Хурдан сайд томилоод өг” гэж яамдаас над руу ярихгүй байна. Харин ч тааруухан сайд нэг өдөр ч болтугай холхон бай­гаа­сай гэсэн хандлагатай байгаа” гээд “Дашдорж ирсэн үү” гэхэд өмнө нь сууж байсан Ц.Дашдорж гишүүн “Байна” гэв.  Тэг­тэл Ерөнхийлөгч “Энэ бол чөлөөт цагаараа хий­дэг ажил биш шүү дээ, Дашдорж оо. 2004-2006  онд барилга, хот байгуу­лалтын дэд сайд хийж байсан тийм ээ, айн” гэ­хэд Ц.Дашдорж гишүүн  “2004-2008 он”
гэлээ. Ерөн­хийлөгч “Намайг Ерөн­хий сайд байхад дэд сайд байсан. Гэхдээ Ба­рилга, хот байгуулалтын дэд сайд гэж хэн болохыг нь танихгүй байсаар би ажлаа өгч байлаа. Одоо тэгээд Барилга хот, бай­гуулалтын  ажил дээр чинь зам тээврийн асуу­дал нэмэгдсэн байгаа, Дашдорж оо. Үнэхээр ажиллах гээд байгаа бол Оюу толгой руу надтай хамт явах хэрэгтэй. Таван толгой дээр юу болж бай­на. Өмнөх сайд нар­тай­гаа уулзсан уу, хийсэн ажлыг нь авч үзсэн үү. Биднийг сайд болж бай­хад энэ ажлыг хийсэн байх ёстой гэсэн л шаард­лага тавьдаг байсан. Ямар ид шидээр олон­хийн санал авсан байх нь хамаагүй” гээд  Сангийн сайдад нэр дэвшээд бай­гаа Д.Хаянхярваа руу хан­дав.

“Надад
хаанаас хам­гийн их гомдол ирж бай­гааг та мэдэж байгаа. Хаашаа явж хэнтэй уул­захаа Хаянхярваа сайн ойлгож байгаа. Таныг сайд болох тухай яригд­санаас хойш Хонгор су­маас маш олон захиа ирсэн. Тэнд долоо хоногт 2-3 хүн хордлогоор нас  барж байна. Тэгэхээр та  Хонгор суманд заавал очих хэрэгтэй. Энэ бол Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг гэж ойлго. Сонгог­чидтойгоо очиж уулз. Хон­гор сумын асуудлыг яаж шийдэх гаргалгааг нь хийх ёстой. Энэ бол Зас­гийн газрын онцгой бод­лого байх ёстой” гэв.

Тэгээд “Би өмнө нь Ерөнхий сайдад хэлж байсан. Ерөнхийлөгчтэй хуулийнхаа хувьд хам­гийн ойр холбоотой ажил­ладаг яам нь Га­даад харилцаа, Батлан хамгаалахын яам”  хэ­мээн үргэлжлүүлснээрээ мэдээж Батлан хам­гаа­лахын сайдад нэр дэв­шээд буй Ж.Энхбаяр ги­шүүнийг онилов.  “С.Бат­болд Ерөнхий сайд аа, Батлан хамгаалах яа­манд очих хүн занга­раг­тай байх ёстой шүү. Энэ яам том, төвөгтэй газар шүү. Энэ яаманд очих сайдын асуудлаар зөв­шил­цөх ёстой. Энхбаяр зэвсэгт хүчний удирдлага бусад улсуудтайгаа уул­зах хэрэгтэй” гэлээ. Цааш нь  “Би хөдөө орон нутагт ажиллахдаа Өмнөговь аймгаар оролгүй үлдээ­гээд байсан. Харин одоо орох гэж байна. Таван толгойн бүтээн байгуу­лалт, Оюу толгойн асуу­дал юу болж байгааг үзнэ. Говьд малчны хо­тонд хононо. Явсан хой­гуур араас битгий мэ­дэг­дэл хийгээд байгаарай.  Ажлаа хэвлэл мэдээл­лээр дамжуулж хий­мээр­гүй байна. Би ажил хий­гээд явж байгаа шүү. Тэ­гээд даваа гаригт буцаж ирнэ. Энэ хооронд чө­лөө­лөх хүмүүсээ чөлөө­лөг. Зөвшилцөл болон хэлсэн ярьсан зүйлүүд яаж шийдэгдэхийг харъя. Төрийн ажил болж барьц­тай эхлэл, төгсгөл­тэй байх ёстой. Өөрийн хууль дүрэм, дэг жаягтай байх ёстой. Үүнийг бид хэрэгжүүлж ажиллах ёс­той. Миний ярих зүйл ийм байна, дарга нар аа. Одоо чөлөөтэй байж бол­но”  гэв. Ерөнхийлөгчийг ярьж байх үеийн турш үл тоо­сон, хэгжүүрхсэн ца­рай гарган суусан Ерөн­хий сайд С.Батболд байж ядаж байна уу гэлтэй  утсаа оролдож нэг үзээд, больж нэг үзнэ. Хажууд нь намын ерөнхий на­рийн бичгийн дарга У.Хү­рэлсүх хөмсгөө зангидан ширээ тас ширтэн сууна. Үе, үе ширүүн харц шид­лэн, намынхаа даргын царайг шинжинэ.  Харин Ц.Дашдорж гишүүн заг­нуулсан хүүхэд шиг Ерөн­хийлөгч рүү харна. Зас­гийн газрын гишүүдэд гаднаас нэр дэвшиж бай­гаа Д.Цогтбаатар, Н.Хү­рэлбаатар нар нэр он­цолж юм хэлчих вий гэсэн шиг сууж байлаа. Өрх айлын тэргүүн шиг жин­тэйхэн дуугарсан Ерөн­хийлөгчийн өөдөөс Ерөн­хий сайд юу ч хэлэлгүй намынхныхаа дагуулан гарч одов.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Э.Бат-Үүл: Манай нам тэнэг л биш бол сонгуульд зангидсан гар шиг эв нэгдэлтэй орох ёстой

УИХын гишүүн Э.БатҮүлтэй ярилцлаа.

Хамтарсан Засгийн газраас АН гарахаа мэ­дэгдлээ. Таны хувьд  энэ шийдвэрийг л хү­лээж байсан биз дээ?

-Тэгэлгүй
яахав. Ард­чилсан нам хамтарсан Засгийн газраас гара­хаа мэдэгдсэн нь ардчиллыг чө­лөөл­сөн том үйл явдал юм. Энэ үгийг би их бо­дож байж хэлж байгаа юм шүү. Үнэндээ өнгөрсөн хуга­цаанд хамтарсан Зас­гийн газрын гайгаар Монголын ардчилал хэ­цүү байдалд орчихсон бай­лаа. Үүнийг хэн ч ан­заа­раагүй. Эх орныхоо төлөө гэсэн сайхан үгээр халхавч хийн хамтарсан засаг байгуулсан ч цаа­гуураа ардчиллыг сүйдэлж байгааг хүмүүс анзаараагүй. Энэ нь ард­чилсан сонгуулийг аюулд оруулчихаад байлаа. Аль нэг нам олонхи болж, өөр нэг нам цөөнх болдог нь ард түмний хүсэл зориг, ардчилсан сонгуулийн гол зарчим. Харин өнгөр­сөн 2008 оны сонгуу­лиар Хувьсгалт нам олонхи болсон учраас төрийн эрхээ барих учир­тай. Ард­чилсан нам цөөнх болсон учраас сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх байв.  Энэ бол аль али­ных нь  сонгуульд орж байгаа­гийн утга учир байсан байхгүй юу. Гэтэл Хувьс­галт намд олонхи байх зүрх байдаггүй юм байна. Хамгийн эгдүү хүрмээр нь юу гэвэл тэд  бусдын хяналт шүүмжлэлд дур­гүй юм. Тиймээс албан тушаалд дуртай хэсгийг нь ашиглаж, Ардчилсан намыг барьцаанд авчих­сан байх­гүй юу. Энэ хэ­вээ­рээ явсан бол ард түмэн биднээс 2008 оны сонгуу­лийн дүн юу болсон юм бэ гэдгийг ирэх сон­гуулиас өмнө асуух бай­сан. Ард түмэн “Бид нэгийг нь олонхи болгож, нөгөөг нь цөөнх болголоо гэж бодъё. Үр дүн нь юу болох юм бэ. Дүн нь яаж ч гарсан бай та нар хам­тарчихаад цааш яах юм” гэж хэлнэ.

Энэ хугацаанд сө­рөг хүчин их үгүйлэгд­лээ

-Хоёр
нам хамтарч ажилласан энэ хуга­цаанд АН сөрөг хүчний орон зайгаа сул тавиад өгчихсөн. Энэ орон зайг нь коммунист, фашист, нацист үзэл санаатай хүчнүүд эзлэх гэж оролд­сон. Ерөн­хийлөгч, Ерөн­хий сайд байсан хүмүүс сөрөг хүчний орон зайг эзлэхийн тулд хэрээс хэ­тэр­сэн зүйл ярьж эхэлсэн. Бүр сүүлдээ төрийн эрх мэдлийг хүчээр авъя гэх болсон. Тиймээс АН  сө­рөг хүчний орон зайг сул тавьснаараа ийм харгис хэрцгий улс төрийн үзэл суртлуудыг амилуулах боломж олгосон юм. Хү­чирхийлэл рүү уриа­лан дуудсан сөрөг хүчний үйл ажиллагаа идэвхжсэн. Тэдний санаа хэрэгжвэл ардчилал дуусаа гэсэн үг. Өнгөрсөн сонгуулийн да­раа улс төрийн намуу­дын бие биеэ харилцан тэнцвэржүүлдэг харил­цаа устаж, хамтран засаг байгуулснаар нэг талд нь олигархи, нөгөө талд нь лүмпэнжсэн олон түмэн бий болсон. Нам гэдэг бол хүний эвлэлдэн нэг­дэх эрхийн дээд хэлбэр шүү дээ. Нам бий боло­хоос өмнө хүмүүс гарал угсаа гарвал, жалга, овгоо­роо нэгддэг байлаа. Харин нам гарч ирснээр хүмүүс философи, үзэл бодлоороо эвлэл­дэн нэгд­дэг болсон юм. Энэ нь иргэд дээд түвшний санаа бодлын­хоо хү­рээнд нэгддэг болсных.  Гэтэл улс төрийн дээд түвшний харилцааг илэр­хийлж байсан хоёр нам тэврэлдэнгүүд, тэдний оли­гархи бүлэглэлүүд ашиг сонирх­лоороо нэг­дэж эхэлсэн байхгүй юу. Харин эсрэг талд нь  мөн­гөний захиалгаар рекет хийж  улс төрж­дөг лүм­пэнжсэн олон нийт үүс­сэн. Хэн мөнгө өгнө тэнд очиж өөрийн­хөө эрх чө­лөө, үзэл бодлыг худал­даж явдаг хэсэг бүлэг хү­мүүсийг хэлж байгаа юм.  Үндсэндээ өнгөр­сөн гур­ван жил манай нийгэм олигархи бүлэглэл болон лүмпэнж­сэн олон ний­тийн хоорондын улс төрийн тэмцэл дунд явсан гэхэд болно. Энэ нь ард­чиллыг зэрэм­дэглэлээ. Би үүнийг үргэлж ярьж  бүр аргаа барахдаа хувьсгал хийх цаг боллоо гэж хэлж байлаа. Ард­чил­лаа энэ байдлаас яаж чөлөө­лөх тухай байнга сэтгэл зовж явсан юм. Харин одоо ардчилал маань чөлөө­лөгдсөнд их баяртай бай­на. Ямар ч байсан 2012 онд ардчил­сан сонгууль болох нь шиг байна. АН өөрөө өөрийнхөө төр­хийг олж авах боломжтой болж байна.

Гэхдээ энэ шийд­вэ­рийг дэндүү орой гарга­сан юм биш үү?

-Оройтсон
байж ма­гад­гүй. Гэхдээ ийм шийд­вэр гараагүй бол яана гэж бодохоос аймаар бай­лаа. 

Хамтарсан Засгийн газраас гарах мэдээг та хэзээ авсан бэ?

-Ер
нь хамтарсан Зас­гийн газ­раас гарна гэд­гийг манай бүлгийн­хэн бүгд мэдэж байсан. Зарим нь мэдээгүй дүр үзүүлээд байгаа юм. Тийм зүйл байхгүй шүү дээ. Тэгж ярих юм бол хамгийн сүүлийн бүлгийн хурлууд дээр гишүүд намын даргад “Засгийн газраас гар” гэдэг шаардлагыг байнга тавьж байсан. Намын дарга “Цаг хуга­цаа­­гаа зөв олъё” гэдэг байсан юм. Тэгээд өөрийн­хөө бодсон тоо­цоо­­гоор шийдвэрээ гар­га­лаа. 

Хамтарсан Засгийн газарт орж ажилласан хүмүүсийг одоо бу­руут­гахаа больсон уу?

-Буруу
өгч чадахгүй байна. Хоёр нам хам­тарсны хэргийг ямар ч байсан гаргалаа. 2008 оны сонгуу­лиар амласан зүйлүүдийг тодор­хой хэм­жээгээр биелүүлсэн. Угаа­­саа сонгуулийн ам­лалт нь өөрөө тааруухан байлаа шүү дээ. Гэлээ ч амласан бол хэрэгжүүлэх ёстой. Тэр ч үүднээсээ ажилласан. Хүн муу зүй­лээрээ бахархаад байх хэрэггүй л байх. Гэвч би нэг зүйлийг хэлмээр бай­на. Азийн бүс нутагтаа манайх шиг халамжаар цалгисан улс байхгүй. Зүгээр сууж байгаад мөнгө авдаг хүмүүс Азийн бүс нутагт манайхаас өөр байхгүй болов уу.  Энэ нь сайн зүйл биш л дээ. Гэхдээ хятад, оросууд “Танай төр яасан буянтай юм” гэж байгаа байх.

Хамтарсан Засгийн газраас гарах асуудлыг ҮЗХ дэмжих болов уу?

-Гарцаагүй
дэмжинэ. Тийм шийд­вэр гарахгүй юм бол Богд уул руу шидмэс бариад алхдаг юм уу яадаг юм.  АН хүний нүүр харахад хэцүү болно шүү дээ.

АНыг засгаас гаръя гэтэл МАНын удирдлагууд уйлан алдаж харамслаа илэрхийлсэн. Жирийн гишүүд нь баярлаж гүйл­дээд байх юм билээ?

-Манай
намыг хамтарсан зас­гаас гарна гэсэн чинь Ерөнхий сайд С.Батболд бараг л уйлах нь уу гэлтэй ярьж байна лээ. Би харсан. Энэ бол улс төрийн жүжиг. Сон­гууль дөхсөн учраас үүсээд байгаа нөхцөл байдлаас тэд хонжоо хай­гаад байна  шүү дээ. Нэг их чадуул­сан хүний дүрээр улс төрд оноо авах санаатай байгаа. Ардын нам дотор байгаа олон хүн манай засгаас гарах мэдэгдлийг сонсоод баярлах нь ойлгомжтой. Яагаад гэвэл  Засгийн газарт олон суудал суларлаа. Сайд, дэд сайдын суу­далд суух хүсэлтэй гишүүд нь намын даргынхаа үүдэнд дугаар­лаж зогсоо гээ биз дээ. Тэгэхээр тэд баярлахаас яах юм.

Харин АН-ыг хамтарсан Зас­гийн газраас гарахыг дуулаад  үнэн сэтгэлээсээ харамссан хүмүүс нь Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр. Тэд бүр тэсгэл алдаад мэдэгдэл хийж байна лээ. Байж ядаж байгаагаа илэрхийлсэн шүү.

Аргагүй байх. Сөрөг хүчний­хээ байр суурийг алдчихсан

-Хамгийн
гол нь тэд ирэх 2012 оны сонгуулиар МАНАН гэж нялаад л гарах санаатай байсан юм. Ийм тоглолт хийнэ гэж тооцож байтал АН засгаас гарах болчихгүй юу. Мэдээж АН сөрөг хүчнийхээ байр суурийг богино хугацаанд ч буцаагаад авч чадна. Ингээд М.Энх­­сайхан, Н.Энхбаяр хоёрын тооцож байсан улс төрийн тоглол­тыг бид нураачих шиг боллоо. Тиймээс тэд чин сэтгэлээсээ ха­рамс­сан байх. АН-ыг Засгийн га­зарт байхад тэр хоёр шиг муулж бай­сан хүн байхгүй. Тэгсэн хамт­рахаа больчихлоо гэхээр “Тэгэхдээ яадаг юм” гэж орилж байсан нь инээдтэй харагдсан. 

Тэд одоо ямар тоглолт хийх бол?

-Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр Монголыг хүчирхийлэл, үймээн самуун руу түлхэнэ. Сонгуулийн дүн гарангуут ялагдсан бүхнийг нэгтгэнэ. Тэгээд сонгууль шударга бус боллоо гэнэ. Бослого, хөдөл­гөөн зохион байгуулна. Болохгүй бол төрийн эрх мэдлийг хүчээр авна. Тэд шийдчихсэн юм байна лээ. Монголчуудыг хүчирхийллийн аймшиг руу түлхэх вий.

Одоо АНынхан эвтэй бай­вал ирэх сонгуулиар ялалт бай­гуулах боломжтой болох байх даа?

-Манай
нам тэнэг л биш бол зангидсан гар шиг байж байгаад сонгуульд орох ёстой. Зарим нэг хариуцлагагүй,  улс төр гэж юу байдгийг сайн ойлгодоггүй нөхдүүд ҮЗХ-гоор намын даргын асуудлыг ярина гээд байгаа юм шиг байна лээ. Үүнийг би тууштай эсэргүүцнэ. Сонгуулийн өмнө намын даргатай ноцолдоно гэдэг ийм балай өвч­нөөсөө тэр хүмүүс салах болоогүй юм уу. Одоо намын даргатайгаа үзэлцвэл ард түмэн бидэнд яаж итгэх юм бэ. Ийм тавьтиргүй хү­мүүст хэн итгэх юм. Бид олон жил ийм байдалтай явлаа. Одоо болоо. Манай нам сая хийсэн улс төрийн алхмаа яаж тайлбарлахаас бүх зүйл шалтгаална. Ардчилсан нам арчаагүй байх юм бол асуудал МАН-д ашигтайгаар эргэнэ шүү дээ.

Би энд зориуд нэг зүйл хэлье. Манай намд нэг нөхөр байдаг юм аа. Нэрийг нь хэлээд яахав. 1990 онд манай нам байгуулагдсан цагаас эхлэн намын даргатайгаа сөргөөцөлдөж байлаа. Түүний хийдэг ажил нь ердөө энэ. Манай намын дарга хэн болно түүнтэй тэр л үзэлцдэг юм. Түүнийг улс төрд ороод  Хувьсгалт намтай үзэлцэж байгааг нь ерөөсөө хараагүй шүү. Намын дарга Э.Бат-Үүл байвал надтай үзнэ. М.Энхсайхан байхад түүнтэй үзэлцсэн. За тэгээд Д.Дор­лигжав, Р.Гончигдорж гээд хэн л болно  тэр бүхэнтэй үзэж  тарна. Үгүй ээ мөн их гай чирсэн дээ. Гэтэл одоо түүний өвчин хэсэг бүлэг нөхдүүдэд халдсан бололтой. Энэ балай зүйлээс салах хэрэгтэй.

С.Эрдэнэ гишүүнийг хэлээд байгаа юм уу?

-Хүмүүс
нэрийг нь өөрсдөө олно биз.

ҮЗХны хурлаар АНын дар­гыг огцруулах асуудал орно гэсэн яриа угаасаа гарчихсан байна лээ?

-АН-ын даргыг өнөөдөр дүр­мийн бусаар огцруулах юм бол манай нам сонгуульд унах ажлаа хийлээ гэсэн үг. Ийм хариуцлагагүй мунхаг шийдвэр гарах юм бол ҮЗХ-г бү­рэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардана. Сонгууль ч яамай. Тэртэй тэргүй сонгуульд ороод нэмэргүй болгоод хаячихна шүү дээ. Тиймээс би намаа нам шиг болгох аянд мордоно.

Үнийн хөөрөгдөл, валютын ханшийн өөрчлөлтөөс үүссэн асуудлыг МАНынхан АН руу чихэж улс төр хийж эхэллээ

-Ерөнхий
сайд саяхан эдийн за­саг өсч
байна гээд байсан. Гэтэл Зас­гийн газраас нэг намын сайд нар гарсан чинь эдийн засаг
мууд­сан юм байх. Тэгвэл Ерөнхий
сайд анх­наасаа худлаа ярьж байжээ. Зас­гийн газар олон удаа солигдож, огцордог
байлаа. Тэр бүхэнд эдийн засаг
үймээд байсан бил үү. Үгүй
шүү дээ. Одоо юу нь болохоо
байчихаад байгаа юм. Тэгвэл Ерөн­­­хий
сайд угаасаа эдийн зас­гийг буруу тогтолцоо руу шил­жүүл­сэн байж. Өмнө нь манай эдийн за­саг хэн дарга
байхаас хамаар­даг­гүй байлаа
шүү дээ. Харин одоо МАН Монголын
эдийн засгийг тө­рөөс хараат болгочихсон юм бай­на.                    

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

О.Чулуунбат: Монголбанк ам.долларын нөөцтэй хэрнээ худалдаагүй тохиолдол их гарчээ. Үүнээс болоод зах зээл бужигначихлаа

Ардын намын бүлэг өчигдөр хуралдаж үүсээд байгаа үнийн хөөрөгдөл, валютын ханшийн асуудлаар хэлэлцсэн
юм. Ингээд УИХ-ын гиш
үүн
О.Чулуунбат, Ч.Улаан, Ц.Даваас
үрэн
нарын б
үрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан билээ.
Тэд б
үлгийн
хурлын дараа санх
үүгийн
салбарт
үүсээд
байгаа асуудлын шалтгааныг тогтоохын тулд Монголбанкны
үйл ажиллагааг шалгахаар явав. Ингээд үдээс хойш
17.00 цагт намын б
үлэгтээ
д
үгнэлтээ танилцуулахаар
байлаа. Гэвч энэ нь хойшилж,
өнөөдөр болсон юм. Харин УИХ-ын гишүүн О.Чулуунбатаас Монголбанкны үйл ажиллагаатай
танилцсаных нь дараа уулзаж тодруулга авсан юм.

Монгол төгрөгийн ханшийн уналт, үнийн хөөрөгдлийн гол шалт­гаан нь юу байв. Ажлын хэсгийнхэн ямар дүг­нэлт гаргасан юм бэ?

-Өнгөрсөн
хоёр, гур­ван сар ялангуяа сүүлийн хэ­дэн өдөр төгрөгийн ханш их уналаа. Энэ нь нийгэмд бухимдал бий болголоо. Үнийн хөөрөг­дөл үүслээ. Мэдээж энэ нь төгрөгийн ханштай салшгүй хол­боо­той. Өнөө­дөр бидний хэрэг­лэж байгаа зүйлийн ихэнх нь импортоор орж ирж байна. Шатахууныг бид 100 хувь гаднаас оруулж байгаа. Өргөн хэрэглээний бараагаа ч гаднаас татаж байна. Гэ­тэл төгрөгийн ханш уна­хаар хүмүүсийн худалдан авах чадварт шууд нө­лөөлж байна. Монгол Ул­сын эдийн засаг их өсч байгаа учраас монгол­чуу­дын худалдан авах чадвар хэдхэн хоногийн дотор ингэж муудах учир­гүй л дээ. Бидний хөдөл­мөрийн бүтээмж ийм бо­ги­но хугацаанд 20 хувиар буурна гэж байхгүй. Тэгэ­хээр энэ бол яах аргагүй санхүүгийн зохицуулал­таас үүссэн асуудал гэдэг нь тодорхой.  Гэхдээ үүнийг зөвхөн шатахууны үнийн хөөрөгдлөөр тайл­барлаж болохгүй. Хоёр жилийн өмнө ам.долла­рын ханш 1400 байхад ч шатахуун ийм л үнэтэй байсан. Хамгийн гол нь бүх зүйлийн үнэ цочмог өссөн нь бухимдал бий болгочихлоо. Ингээд ма­най намын бүлэг ажлын хэсэг гаргасан. Тэгээд бид Монголбанкны нөхцөл байдлын талаар маш товч мэдээлэл авлаа. Энэ тухайгаа өнөөдөр бүл­гийн хуралдаа албан ёсоор танилцуулна. Тий­мээс одоо нарийн тоо баримтгүйгээр бурууг бие бие рүүгээ чихээд яахав.

Буруу нь хаанаа байна гэж үзсэн юм бэ?

-Ханшийн
уналтаас болсон. Нөгөө талаар мэдээж сонгууль дөхөж байгаа учраас улс төрийн нөлөө байна. Сая АН хамтарсан Засгийн газ­раас гарахаа мэдэгдсэн нь бизнесменүүдийн сэт­гэхүйд нөлөөлсөн байж магадгүй. Улс төрийн тогт­воргүй байдал бий болох нь. Дагаад санхүү­гийн тогтворгүй байдал бий болох нь гэж үзээд найдвартай мөнгө хадга­лахыг зорьж ам.долла­рын ханшийг өсгөсөн байх. Уг нь монгол төгрөг доллараас илүү найд­вар­тай шүү дээ. Яагаад гэвэл Монгол Улсад экс­портын орлого маш өндөр байна.

Одоо бүх зүйлийн бурууг АНд тохож, улс төр хийж байгаа хэрэг үү?

-Өнөөдөр аль нэг на­мыг буруутгах гэсэн­гүй. Монголбанкинд очиж тоо баримттай
нь та­нилцсан нь үүсээд байгаа
асуу­далд санхүүгийн шалт­гаан
байна уу, үгүй юу гэдгийг тогтоох гэс­нийх.
Валютын зах ямар хэм­жээтэй байдаг юм, нийт орж ирж байгаа валют хэд байдаг юм,
зарлага нь ямар юм гэдэг нарийн тоог үзье
гэсэн.

Үнэхээр Монголбанкны зохи­цуу­лалтын буруу байна уу гэдгийг тогтоох гэсэн юм. Түүнээс биш улс төрийн зорилгоор асуудалд хан­дах байсан бол Монголбанкны үйл ажиллагаатай очиж танилцахгүй, аль нэг улс төрийн хүчнийг муугаар нь цоллож болох байлаа. Гэвч бид тийм муухай улс төр хийхгүй. Мон­голоо хөгжүүлье гэвэл бодитой үнэн зүйл ярих хэрэгтэй.

Төгрөгийн ханш унаад, ам.дол­ларын ханш өсөөд удаж байхад Монголбанк юу хийж байсан юм бэ. Үнэхээр тэдний буруу биш үү?

-Монголбанк интервенц хийж байжээ. Гэхдээ зах зээлийг тайвш­руултал, ханатал, төгрөгийн ханш унахгүй байхаар интервенц хийх ёстой байсан юм. За ямар ч байсан энэ асуудлаар бүлэг дээр ярил­цана.

Дэлхийн зах зээл дээр ам.дол­ларын ханш унаад, ма­найд өсөөд байгаагийн шалтгаа­ныг та юу гэж тайлбарлах вэ?

-Дэлхийн
зах зээл дээр ам.дол­ларын ханш унаад байна гэж хэлж болохгүй л дээ. Манайд үүссэн зүйл дэлхийн зах зээлтэй ямар ч уялдаагүйгээр болж байгаа байхгүй юу.

Тэгэхээр Монголбанкны ерөн­хийлөгчид хариуцлага тоо­цох уу?

-Ямар
ч байсан бүлэгтээ асууд­лаа танилцуулаадахъя. Түүний дараа шийдэгдэх байх.

Одоо тэгэхээр ямар зохицуу­лалт хийх хэрэгтэй вэ?

-Зах
зээлээ мэдэрч, зөв зохи­цуулалт хийх хэрэгтэй. Одоогийн байдлаар ам.долларыг авч, зарж байгаа ханш өндөр байна. Арил­жааны банк, Монголбанкны интер­венц хийж байгаа ханш өндөр байна. Үнэндээ Монголбанк “Эр­дэнэт” үйлдвэр гэх мэтийн газарт доллар худалдъя гэхээр авахгүй байсан тохиолдол их байж. Дараа нь арилжааны банкууд, “Эрдэнэт” үйлдвэр Монголбанкнаас ам.дол­лар авъя гэхээр нөөцтэй байгаа хэрнээ худалдахгүй байсан то­хиол­дол ч их гарчээ. Үүнээс бо­лоод зах зээл бужигначихлаа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Нүдэнд харагдах утаа их байгаагаас биш хорт хий нь багассан гэнэ

УИХ-ын баасан гари­гийн үдээс хойших чуул­ганаар Засгийн газрын тэргүүн агаарын бохирд­лыг бууруулахаар хий­сэн ажлынхаа талаар та­нил­цуулав. Утаатай тэм­цэж, агаарыг цэвэршүү­лэх үүрэг­тэй ажиллаж байгаа албаны бүх хүн энэ өдөр ирсэн байлаа. Харин утаа­­тай Улаан­баа­тараас сонгогдсон төрийн түшээд энэ өд­рийн чуулганд ганц нэгхэн байв. Ерөнхий сайд Улаан­­баатарын утаа за­рим бүсэд багасч байгааг дуулгав. Бүр тус­гай зуух хэрэглэдэг айлуу­дын амь­дарч байгаа гэр хороол­лын зарим гудамж утаа­гүй болсныг сүртэй гэгч нь ярилаа. Өнгөрсөн онд нийслэлийн хөрөнгө оруу­­­лалтаар 800 гаруй өрхөд шал, хана, тааз, ра­диатор, зуухны цахил­гаан халаагуур тавьсны үр дүн ч айхтар илэрч байгаа юм байх. Улаан­баатар хотын төвийн зур­гаан дүүргийн 57 мянга гаруй өрх утаагүй болох төсөлд хамрагджээ. Тиймээс хотын утааг буу­руулах ажлын үр дүн 60 хувьтай яваа гэлээ.  Сон­соход сайхан ийм тайлан тавьсны да­раа гишүүд асуул­тдаа оров. Су.Бат­болд гишүүн “Хо­тын утааг 50 хувь буу­руу­лаа­гүй ч тодорхой үр дүн гарч бай­гаа” гэх мэ­тийн магтаал асуултын аль нь болох нь бүү мэд баахан зүйл яри­лаа. Үүнд нь албаны хү­мүүс талархал, хариултын шинж­­тэй зүй­лүү­дийг хэлж нэлээд ми­нут нур­шив. Төгсгөлд нь УИХ-ын дарга Д.Дэмбэ­рэл “Аятай­­хан асуулт асуу­на гэж ая тал зассаар бай­тал ха­маг минут чинь дуус­лаа” хэ­мээ­сэн нь Су.Бат­болд гишүүний урт яриаг хяз­гаарлав.

Ч.Улаан гишүүн утааг бууруулах ажил чам­лалт­тай байгааг шүүмжлээд үүнийг өөрийнхөө эрүүл мэндээр нотлов. Хийн түлш хэрэглэхгүй бол мон­­­­гол­чууд үнс, утаа хоёроо­соо салж чадах­гүй нь гэд­гийг тэр са­нуулсан юм. Түүнтэй са­нал нэг, утаа бууруулах ажил ахиц­­гүй байна, тө­рөөс өгөөд бай­гаа мөнгө хаашаа ороод  байгаад гайхаж буйгаа Д.Ганхуяг, С.Бямбацогт нарын ги­шүүн хэлээд ав­сан. Харин Хотын орлогч дарга Да.Ганболд Улаан­баата­рын утаа 40 хувь багас­сан гэж авдаг байна шүү. Утаа нүдэнд их ха­раг­даад байгаагаас биш агаарын чанарыг нь шал­гаад үзэ­хээр хорт хий нь хамаагүй багассан гэлээ. Гэр хо­роол­лын иргэдийн түү­хий нүүрс­ний хэрэглээ 16 хувиар буурчихсан ажээ. Тэгтэл Г.Баяр­сай­хан ги­шүүн “Та нарын ярих зүй­лийг би тэртэй тэргүй цээжээр мэдэж байна. Улаанбаа­тар хо­тынхны эрүүл мэнд яаж хордож байгаа мэдээг С.Ламбаа сайдаас асуу­маар бай­на” хэмээлээ.  Л.Гүндалай гишүүн “Зас­гийн газар хийсэн юм байхгүй ард түмнийхээ эрүүл мэндээр тоглочи­хоод хөгийн юм яриад байх юм. Бүхэл бүтэн сая хүнийг утаа­гаар хордуул­чи­хаад хэ­дэн зуух л яриад байна.  “Монгол Улс мөн­гө­жөөд байна гэ­сэн. Тийм л юм бол  орон суу­цаа бариач. Улаан­баа­тараас сон­гогд­­сон дөрөвхөн ги­шүүн л энд сууж байна.  Өнөө­дөр 30 тэрбум төгрө­гөөр Үнд­сэн хууль батал­сан нөх­дүүд байр авъя гэж байна шүү дээ. Тэд­ний хэд нь байргүй бол­чих­сон  юм бэ. Үсрээд л 2-3 хүн байгаа биз. Тэгэ­хээр байр худалдан авах гэж чөмгөө дундартал ажилд зүтгэж яваа за­лууст дэмжлэг үзүүлье” гэхэд Э.Мөнх-Очир ги­шүүн эсэр­­гүүцэж, “Үндсэн хууль батлалц­сан хүмүүс байр авах нь зөв” хэмээн сөр­гөв. Тэ­рээр Засгийн газ­рын­ханд хандаж “Хэ­дүү­­лээ өнөө­дөр улс тө­рийн нэг том шийдэл хий­чих­мээр бай­на. Нийс­лэлд төсвийн мөнгөөр хүмүүст дахиж монгол гэр авч өг­мөөр­гүй байна. Гэр авч өгнө гэдэг чинь нэг зуух яндан бий боллоо гэсэн үг. 200 гэр өгнө гэдэг чинь дөрвөн гудамж бий болж, түү­нийг дагаад өр­хийн эм­­нэ­лэг, хороо ба­рих, ца­хил­гаа­наа татах гээд бөөн ажил гар­даг. Нийг­мийн асуу­дал ший­дэх гэж бай­гаа бол эсгий гэр авч өгө­хөө больё” гэж уриал­лаа. Эцэст нь Д.Дэм­бэрэл дар­­га утаа аймшигтай бай­­гааг хэ­лээд агаарын бо­­хирд­лыг бууруулах аж­лаа сайж­руу­лахыг Зас­гийн газарт үүрэг болго­сон юм.

Я.МӨНГӨН

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Шинэбаяр: Одоо АН-ынхан “Бид бага, та нар их идсэн” гэдэг хэрүүл хийх байх

Хамуг Монгол хө­дөл­мөрийн төлөөна­мын дэд дарга, УИХын гишүүн Ц.Шинэбаяр­тай ярилц­лаа. Түүний хоолой чанга дуугарч чадахгүй учир шивнэх төдий ярьж байлаа.

Сүүлийн үед хаа­гуур юу хийсэн бэ. Таны бие гайгүй юу?

-Өнгөрсөн
жил их ачаа­­­лалтай ажилласан. Миний хоолой сөөнгө яваад байсныг хүмүүс мэднэ дээ. Тэгээд шин­жил­гээ өгтөл дууны хөвч­ний хорт хавдар гэдэг онош тогтоогдсон.

Тэгээд эмчлүүлсэн үү?

-Германд
очиж мэс засалд ороод сар гаруй хугацаанд тэнд байлаа. Ямар ч байсан хорт хавд­раа авахуулсан. Одоо хоо­лой цэвэр болсон гэж эмч нар хэлж байгаа. Тэ­гээд энд хоолой чанга­руулах эмчилгээ хийлгэж байна. Хоёр сар гаруй хуга­цаанд эмчил­гээтэй байлаа.

Хэзээ ажилдаа орох вэ?

-Даваа
гаригт (өнөө­дөр) ажил­даа очно.

Ажилдаа ороод юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?

-Багш
нар ажил хая­лаа гэж айгаад дахиад төсвийн тодотгол хийхээр болж байх шиг байна. Эрх баригч нам эхчүүдэд мөн­гө өгнө гээд яриад эхэл­лээ. Төсвөө баталж байх­даа үүнийгээ ярьж байхгүй яасан юм. Төсөв батлагд­чихсан хойно ийм зүйлүүд хийдэг нь ямар учиртай юм бэ. 15 хоног, сарын дараа болох гэж байгаа зүйлийг урьдчи­лаад харж, тооцоолж ча­дах­гүй байна гэдэг нь төр ямар харал­ган болсныг, эрх баригч намууд сайн боловсон хүчингүй болс­ныг ха­руулж байна. Энэ бүхнийг ярина даа.

Таныг эзгүй хойгуур энэ төрд олон юм бол­лоо. Хамгийн сүүлийн шуугиан гэвэл АН хам­тар­сан Засгийн газраас гарахаа мэдэгдчих­лээ

-Хамтарсан Засгийн газрыг би анхнаас нь шүүм­жилж байсан. Хоёр нам хамтарч
засаг бай­гуул­сан нь угаасаа жүжиг
шүү дээ. Анх зохиолыг нь Баабар
бичсэн юм. Най­руулагчаар нь С.Баяр ажил­лаж, өөрөө гол дүрд нь тоглосон. Тэгэхдээ тэр АН-ын дарга Н.Алтан­хуягт
нэг дүр өгсөн юм. Н.Ал­тан­хуяг нөхөр
дүр авсандаа баярлаад зо­хио­лоо
ч ун­шилгүй жүжигт шууд тог­лоод эхэлсэн байхгүй юу. Яв­саар бай­гаад жүжиг нь бүтэлгүй­тээд ирэхийн ал­дад най­руулагч С.Баяр нь өөрөө зугтаачихсан. Нэ­гэнт эхэл­сэн жүжгийг заа­вал дуусгах ёстой боло­хоор
С.Баярын оронд най­руу­лаг­чаар С.Бат­болд гэгч нөхрийг
гаргаад ирсэн.

 Тэгсэн тэр нь үзэгчид, хамтран тоглож байгаа жүжигчид рүүгээ хардаггүй, дандаа доошоо харж явдаг  нөхөр учраас зохиолтойгоо зөрчилдөөд эхэлсэн. Ингээд жам ёсоороо энэ жүжиг өнөөдөр нурж уналаа. С.Баяр анх “Нэгэн зууны дөрөв дэх уналт гэх байтал Нэгэн зууны дөрөв дэх сөрөлт” гэж хэлээд зохиолоо буруу эхэлсэн юм. Мор­дохын хазгай байсан Засгийн газарт хийсэн ажил байхгүй боло­хоор АН уснаас хуурай гарахын тулд зугтааж байна. Ердөө л энэ шүү дээ.

АНыг хамтарсан Засгийн газраас гарах ёстой гэж өнөөд­рийг хүртэл шүүмжилсэн. Гарчи­хаар нь гарлаа, сонгуулийн шоу хийлээ гэж чичлэх боллоо

-Хамтарсан
Засгийн газар юу ч хийгээгүй байна шүү дээ. Хийсэн бүтээн байгуулалт нь хаана байна аа. Төмөр зам тавина гэсэн яасан. Нэг метр ч төмөр зам алга. Газрын тосны үйлдвэр барина гээд байдаг. Үйлдвэр барих газартаа нэг метр зам тавьсангүй. Манай Дорнодод газрын тосны үйлдвэр барих шийд­вэр гаргалаа. Гэтэл дэд бүтэц нь хаана байгаа юм. Ямар ажил хийсэн гэж хэлэх гээд байна вэ. Х.Баттулга сайдын өрөөнд байдаг макетыг бүтээн байгуулалт гэж хэлэх гээд байна уу. АН хийсэн ажилгүй юм чинь аргагүйн эрхэнд сонгуулиас өмнө зугтаахаас өөр яах вэ. Бүх зүйл жам ёсоороо болж байна.

Гэхдээ АНын ҮЗХны шийд­вэр яаж гарахыг хүмүүс хүлээж байна л даа

-ҮЗХ
гэдэг чинь хулгайч, луй­варч­дын бүлэглэл. АН-д олигтой юм байхгүй. Ардын нам ч ялгаагүй. Энэ хоёр нам бол хулгайч, луйварчдын бүлэглэл байхгүй юу. Нам гэж ард түмнийг хуурдаг юм. Н.Алтан­хуяг баруун, зүүнээ ялгадаг болчих­сон юм шиг ярьж байна лээ. Үгүй байхгүй юу. Тэр одоо ч мэдэхгүй. Хулгайч, луйварчдад намын тухай ойлголт байдаггүй юм.

АН одоо сөрөг хүчин болчих­лоо шүү дээ?

-Хулгайч
нар яаж ч жүжиглэсэн ард түмэн мэддэг болчихсон. Духан дээрээ тэмдэгтэй хулгайч нарыг өнгөрсөн 20 жилд ялгаж таньдагтайгаа болчихлоо. Луй­варч­дын ухаан нь шавхагдчихсан. Юу ч сэтгэх гарц тэдэнд үлдээгүй. АН ганцаараа засгаас гарах биш. Энэ хоёр нам хоёулаа Засгийн газраас зайлах хэрэгтэй. Тэгвэл Монголын ард түмэнд ашигтай. Яаж ч жүжиглээд тэд духан дээрх хулгайчийн тэмдгээ арилгаж чадах­гүй. Шударга үнэний тухай ярих эрх энэ хоёр намд байхгүй. Салсан салаагүй ялгаагүй энэ хоёр Монго­лын ард түмний эсрэг талд байгаа.

Та өөрөө төрөөс юу ч хул­гайлж байгаагүй юу?

-Би
хуруугаа цэврүүттэл хө­дөл­­мөрлөж байж мөнгө олсон хүн. Өөрийнхөө эрүүл мэндийг зольж байж мөнгө олсон. Надад хангалт­тай мөнгө бий. Гэхдээ энэ бол үнэ цэнэтэй мөнгө. Тийм учраас би мөнгөө хямгатай зар­цуул­даг. Харин хулгай хийж мөнгө олсон хүмүүс түүнийгээ хайр найр­гүй цацаж байна. Том том машин унаж хотын утааг нэмж байна. Би хамгийн жижиг машин унадаг. Утаа бага нэмье гэж  үздэг учраас тэр. Гэтэл утаа багасгана гэж хамгийн их  ярьдаг хүмүүсийн амьдрал улам сайжирч байна шүү дээ.

Өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байна гэж өөрсдийгөө ярьдаг байсан МАХНд  орон зай байхгүй болчи­хож байгаа юм биш үү?

-АН-д сөрөг хүчний орон зай байхгүй. Хулгайч сөрөг хүчин гэж байдаггүй биз дээ. Одоо АН-ынхан “Бид бага идсэн. Та нар их идсэн” гэдэг л хэрүүл хийх байх. МАХН бол эрх барьж байгаа хоёр намыг шүүмжилдэг. Түүнийг нь дэмждэг. Гэхдээ явуулдаг арга барил нь манай намынхаас зөрүүтэй байдаг.

МҮАНтай сонгуульд эвсч орох нь тодорхой болчихсон байгаа. Магадгүй танд Н.Энх­баяр, М.Энхсайхан хоёртой хамт явдаг байж гэж бодогдохгүй байна уу?

-Өнгөрсөн
20 жилд хэн нь хул­гайч байсныг ард түмэнд ялгаж харагдуулахын тулд төрд шүүмж­лэлтэй хандаж байгаа талууд нэгдэх нь зарчмын хувьд зөв. Миний хувьд бол өөрийнхөөрөө байхыг хүсч байгаа. Ардчилсан нийгэмд хүн өөрийнхөө үзэл бо­дол, итгэл үнэмшлээрээ явах ёстой. Яагаад заавал өөр хүмүүстэй нэгдэж, бусдын дуу хоолойгоор ярьж байх ёстой гэж.

Сонгуулийн хуулийг батла­хад та байгаагүй. Ямар хууль гарсан гэж бодож байна вэ?

-Сонгуулийн будлиан хуулиас ерөөсөө болоогүй гэдгийг би үргэлж ярьдаг. Сонгуульд оролцдог намууд хуулийг завхруулж, сон­гууль будилуулдаг байсан. Энэ удаа нөхцөл байдал ийм журмаар явахаар болчихлоо. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-нд баталсан Сонгуулийн хуулийг бат­лах­даа эрх баригчид хуулиа зөрч­сөн байна лээ. Энэ хуулиар сон­гууль явуулахад сөрөг үр дагавар их гарна. 1991 оны нэгдүгээр сарын 6-нд баталсан 20 дугаар тогтоол гэж бий. Энэ тогтоолоор дамжуулж Бага хурлын гишүүд баахан мөнгө луйвардсан байдаг. Сонгуулийн хууль бол үүний хоёр­ду­гаар хувилбар болжээ. Тэгэхээр би Сонгуулийн хууль гэж нэрлэх­гүй. Энэ бол арванхоёрдугаар сарын 15-ны хууль юм. АН, МАН-ынхан хоо­рон­доо урьдчилж яриад, сонгуу­лийнхаа сурталчилгааны тараах материалаа бэлтгэсэн. Үнэндээ хуулиа олон удаа гацаа­гаад бай­сан нь ийм учиртай. “Та­най­хан амжсан уу. Манайд хоёр хүн сур­тал­чилгааныхаа материа­лыг хэв­лүүлж амжаагүй байна. Жаахан хүлээгээрэй” гэж ярилц­саар бай­гаад гурван жил болсон байхгүй юу.  Тэгээд бэлэн болон­гуутаа Сонгуу­лийн хуулиа батал­сан. Баталсны­хаа маргааш­наас нэгдүгээр сарын нэгэн хүртэл бэлт­гэсэн мате­риалаа тойргуудаа­раа тарааж эхэл­сэн шүү дээ. Хөдөө­гүүр сурталчил­гааны мате­риал айхтар тарсан байна. Зарим айлууд бүр бурхны­хаа өмнө гишүүдийн зур­гийг тавь­чих­сан байх жишээтэй. Зарим аймгийн эмэгтэйчүүдэд торго, гэ­рийн эзэнд том, эзэгтэйд нь жижиг аяга өгсөн байна. Цаг, үзэг, хамрын тамхинаас эхлээд тараагаагүй зүйл алга. Парламен­тын гаднах намууд, бие даагчдад ямар ч боломж олгохгүйгээр өөрс­дөө ингэж хуйвалдсан.

Танд тэдний хуйвалдсан тухай баримт байгаа юм уу?

-Хэнд
ч ойлгомжтой шүү дээ. 50 хуудастай сэтгүүлийг хууль баталс­ны маргааш бэлтгээд хэвлэж чадах уу. Хууль баталсны маргааш мате­риалаа тарааж бай­на гэдэг бол урьдаас бэлтгэснийх биз дээ.

Танай намынхан сурталчил­гаа­ны материал тарааж амжсан­гүй юу?

-Манай
нам тийм хууль бус зүйл угаасаа хийхгүй. Бид хуулийн дагуу явж байгаа. Хуульд нийцсэн сур­тал­чилгаа хийнэ. Амьдрал хуулиас баян учраас гарц байгаа. 

Танай нам сонгуульд. 76 нэр дэвшигчээ босгож чадсан уу?

-Дэвшүүлнэ.
Монголын ард түмнээс шударга хүн олоход тийм хэцүү биш шүү дээ. Хоёр нам шилдэг хулгайч нараараа 76-г бүрдүүлэхэд л хэцүү байж магадгүй.

Та өөрөө аль тойрогт нэр дэвших вэ?

-Товлоогүй
байгаа. Үүнээс илүү чухал зүйлүүд их байна. Улаан­баа­тарын утааг харахаар Монго­лын хамгийн хүнд хэцүү нөхцөлтэй газар нь хот болж таараад байна. Нийслэлд үүссэн энэ гамшгийн эсрэг дорвитой зүйл хийж чадахгүй байна. Үүнийг шүүмжилмээр байна.

Зарим нам олны танил хү­мүү­сийг намаасаа нэр дэвшүү­лэх арга хэрэглэж байгаа юм шиг байна лээ

-Арга
ядсан хэрэг дээ. Тийм зүйл хийхгүй.

Парламентын гадна байгаа намуудад УИХд орж ирэх үүд хаалгыг энэ хууль нээгээд өгчих­сөн гэх. Чухам танай намд тэгж санагдаж байна уу?

-Манай
улсад хууль гарсан ч бие­лүүл­дэг биш дээ. Хуулиа зөрч­сөн нь УИХ-д ордог тэр зарчмаа­раа ирэх сонгууль явах болов уу. 20 жил луйвар­чин хийчихсэн эрх баригчид сонгуулиар өөрчлөгдөнө гэдэгт итгэхгүй байна. 

Танай нам сонгуульд ямар тактиктай оролцох гэж байгаа юм бэ?

-Одоо
манай нам 2000 гаруй гишүүнтэй. Гишүүнчлэлийг нэмэх гэж бусад нам шиг зүтгэхгүй. Хам­гийн гол нь Монголоо гэсэн сэтгэл­тэй, мэдлэгтэй хүмүүс манай намаас нэр дэвшиж болно. Заавал манай намын гишүүн байх алба­гүй. Өөр намтай эвсэх нэгдэх бодол одоо­гоор алга. Одоогоор Сонгуу­лийн хууль зөрч­сөн сурталчилгаа хийхээсээ илүү хулгайч, луйварч­дын аргыг хааж, хууль биелүүлэх талаар гишүүддээ сургалт явуулж байна. Шударга ёсны талаарх ойлголтыг зөв болго­хын төлөө бид ажиллаж байна. “Хамуг Монгол” гэдэг сонин гаргаад явж байна. Энэ бол сонгуулийн сонин биш.

Ерөнхийлөгч асан Н.Энх­баяр, Хууль зүйн сайд Ц.Ням­дорж хоёрын маргаан одоо бол­тол үргэлжилсээр байна л даа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Дуулиан
шуугиан тарьж ард түмний өмнө жүжиг тоглож байгаа болохоос биш асуудал шийдэхийн төлөө яваагүй. Манай төрд асуудал шийдэх хүн байхгүй. Ц.Нямдорж чаддаг юм бол Н.Энхбаярын асууд­­лыг шийд л дээ. Би басч байна. Чадахгүй шүү дээ. Д.Сандаг-Очир нь хаана байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч юу хийж байгаа юм. Манай Ерөнхийлөгч ажлаа хиймээр байна. Шоу хийхээ болих хэрэгтэй. Төрийн нэрийн өмнөөс уучлал гуйлаа ч гэх шиг. Таван хүн буудаж алчихаад уучлаарай гээд болоо юу. Ирэх сонгуулиар дахиад хүн үхвэл яах юм. Уучлал гуйгаад л өнгөрөх үү. Энэ таван хүнээр лимит тогтоож байгаа юм уу, хаашаа юм. Найлахын уурхайд төрийн буруу­гаас болж 17 хүн нас барсан. Яагаад уучлалт гуйхгүй байгаа юм. Таван толгойн зам дээр арав гаруй хүн нас барсан. Яагаад уучлалт гуйх­гүй байгаа юм бэ. Сонгууль дөхөхөөр ингэж алиа­ла­хаа болих хэрэгтэй. Зурагдсан пянз шиг дан­даа худлаа ярьж явахаа болиоч ээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Цахилгаан: Монгол угсаатнууд Монгол нутагтаа ирж суурьшихад Ерөнхийлөгчийн хэлсэн үг чухал дэмжлэг болно

Дэлхийн монгол­чуу­дын чуул­ганолон улсын төрийн бус бай­гууллагын ерөнхий на­рийн бичгийн дарга, Мон­голын Энх­тайван, найрамдлын холбооны ерөнхийлөгч, Элчин сайд Д.Цахил­гаантай ярилцлаа.

Дэлхийн монгол­чуу­дын чуул­ганаас дэл­хий дээрх монгол угсаа гарвалтай иргэ­дээ уулзуу­лах ажлыг зохион байгуулдагЭнэ тухай яриагаа эхлэх үү?

-Харь
оронд байгаа монгол­чуудтайгаа соё­лын болон хүмүүн­лэгийн хамтын ажиллагаатай байж, монгол хэлээ хам­гаалж хадгалахад тэдний оролцоог бий болгон, эх оронтойгоо холбоо ха­рилцаатай байх нөхцө­лийг бүр­дүү­лэх нь манай Гадаад бодлогын үзэл баримтлалд бий. Тий­мээс даяаршсан энэ нийгэмд олон нийтийн байгуул­лагын шугамаар юу хийж болох тэр бүхнийг явуу­лах нь зүйн хэрэг.

Хүннү үүсэл гарвал­тай, түүхэн монгол язгуу­рынхантай харил­цаа­гаа бататгах зорилгоор Дэл­хийн монголчуудын чуул­ган хэмээх тө­рийн бус байгууллагыг 2006 онд байгуулсан юм. Их Мон­гол Улс байгуулсны 800 жилийн ой болж байлаа. Тэр жил анхны чуулганаа Улаанбаатар хотод хийж,  дэлхийн 20 гаруй орноос монгол угсаа гарвалтай хүмүүсээс гадна гадаа­дад ажиллаж, амьдарч байгаа одоо цагийн мон­голчуудын төлөө­лөл ирж байв. Бараг монгол хү­нээс илүү Монголыг мэд­дэг гадаад хүмүүс ч ирсэн.  Хуучин цагт Мон­голын төлөө дайтаж явсан баат­рууд ч оролцож байлаа. Бид эртний нийслэл Хар­хорин хотдоо очиж  Мон­гол угсаатны түүх соёлыг суд­лах үйлст нэгдэж, эв эеийг эрхэм­лэн, монгол­чуудын чуулганд оролц­сон улс орнуудыг төрийн хэмжээ­ний харилцаатай болгоё гэсэн тунхаг бичгээ гаргаж байв.

Түүнээс
хойш таван удаа чуул­ган хийлээ. 2007 онд Халимагт чуул­сан. Монголын соёлын өдрүүд зохиолоо. Хали­магт хийсний учир хол­богдол ойлгомжтой.
Ха­ли­магууд өөрсдийгөө бид­­ний тасарсан яс, үсэрсэн цус гэцгээдэг юм. 2008 онд
Австрид чуул­сан. Авст­ри бол Европын төв.
Европт манай орчин ца­гийн монголчууд ихээр суурьшин амьдарч бай­гаа. Монголчууд
маань амь­дарч байгаа газар бүртээ
гайгүй нэр хүндтэй, сэр­гэлэн цовоо, аятай таатай
байдаг юм билээ.

Чуул­ганд хүрээд ирэхээ­рээ дуутай хууртай гэж жиг­тэй­хэн. Харин уржнан Буриа­дад өргөн дэлгэр уулзалт хийсэн дээ. Ц.Элбэг­дорж Ерөн­хийлөгч очиж оролцсон болохоор манай чуул­ганы хүрээ улам өргөжсөн. Ингээд өнгөрсөн наймдугаар сард Улаан­баатар хотноо Дэл­хийн монголчуу­дын чуулга­наа зохион байгууллаа. Мөн манай Ерөнхийлөгч оролцож өргөн дэлгэр уулзалт болсон. Бид  Зүүн хойд Азийн энхтай­ван ба Монгол Улс хэмээх олон улсын хурал зөвлөгөөн хийлээ. Өнгөрсөн тавдугаар сард гэхэд  Шведэд том зөвлө­гөөн явуулав. Шведэд байгуу­лагдаад хоёр жил гаруй болж байгаа манай Элчин сайдын яам их тус болсон доо. Харин саяхан орчин үеийн дипло­мат алба үүссэ­ний 100 жилийн ойд зориулж монгол туургатны шатрын тэмцээн зохиолоо. Монгол туургат­нууд маань ирж оролцсон өргөн дэлгэр сайхан тэмцээн болсон. Ирэх аравдугаар сарын эхээр Турк улсад Дэл­хийн монголчуудын чуул­ганы дараагийн хуралдааныг хий­хээр төлөвлөчихсөн байгаа. Туркчууд өөрсдийгөө хүннү гарвал­тан гэж тодоос тод хэлдэг ард түмэн. Тэгээд ч туркуудын дээд өвөг нь одоо­гийн манай Монгол нутагт амьдарч байсан нь үнэн билээ. Тэдний түүх дурсгалын хамгийн олон зүйлс манайд хадгалагдаж байдаг юм. Дур­даад байвал ийм л ажлууд байна даа. 

Тэгэхээр сая Монгол Улс тусгаар тогтнолоо зар­ласны 100 жилийн ойн өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ дэлхийд тархсан монгол угсаа гар­валтай иргэдээ эх орондоо урилаа. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?

-Олзуурхан
дэмжиж бай­гаа. Ерөнхийлөгчийн үгийг анхаараад бодлого болгоо­сой. Үнэндээ энэ асуудлаар бид үе, үе дуугарч, сануулах нь хангалтгүй явж ирсэн юм. Монгол Улс дэлхийн ардчил­лын хамтын нийгэмлэгийг даргалаад явж байгаа үедээ ингэж хэлсэн нь зөв. Ингэж хэллээ гээд өнөө мар­гааш­гүй гаднаас баахан хүн хамж авчрах гээд байгаа юм биш. Монгол Улс ийм нээлттэй, энхтайванч бодлого явуулдаг орны хувьд энэ үг  яагаад ч буруудахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч “ингэж хэллээ” гээд юу юугүй наашаа мор­доод давхих хүн ч байхгүй шүү дээ. Ерөнхийлөгчийн хэлсэн үг бол Монголын ирээдүйн тухай асуудал мөн. Монгол­чуудыг цөөхөн гэж эртнээс ярьдаг байсан. 1921 оны хувьсгалаас өмнө Монголыг үхэж, мөхөх тухай их бичдэг байлаа. Гэвч бид үхэж мөхөө­гүй, улам дээшилж л явна. Дэлхий дээрх хамгийн эрүүл, боловсролтой үндэстний нэг шүү дээ, бид. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгс­лүүд энэ асуудлаар өргөн цар хүрээтэй дуугардаг болсон нь сайшаалтай. Тэр дундаа танай сонин энэ сэд­вийг авч явдагт их талар­халтай бай­даг. Засгийн газ­рын Хэрэг эрхлэх газрын харьяанд гадаа­­дад байгаа монголчууд­тай ажиллах алба байгуул­сан. Эдний хариуц­сан ажлыг Монгол үндэстний хэм­жээ­ний бодлого болгоход сая Ерөн­хийлөгчийн хэлсэн үг чухал чиглэл, дэмжлэг болно гэж бодож байна.

Ер нь зөвхөн элэг нэгтнүү­дээ гэлтгүй гадаадад байгаа одоо цагийн монголчуудаа эргүүлж авч­рах цаг болсон. Өндөр хөгжилтэй оронд эрдэм ном сураад нарийн мэргэжил эзэмшээд сайн сай­хан яваа залуус эх орондоо эргэж ирээд сурсан мэдсэнээ ажил бол­гох нь улс орны хөгжилд түлхэцтэй. Ийм бай­гаа­сай гэж үргэлж хүсч, энэ талын ажлыг хөөцөлдөж яв­даг хүн дээ. Үнэндээ сүүлийн хэдэн жил манай улс иргэдээ гадагш нь явуу­лах бодлого баримталсан гэхэд хилс­дэх­гүй. УИХ-ын гишүүн болох гэж байгаа нөхөр тойрогтоо очоод “Та нарыг гадагшаа гаргана” гэж яриад явдаг болсон. Тэр нь сонгогч­дод таалагдахыг нь яана.  Хэдэн халтар цаасны төлөө хар ажлын хүч болгож иргэдээ гадагшаа гаргах биш, хөгжил­тэй оронд өндөр боловс­рол, мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэж, тэднийхээ хүч чад­лыг эргээд улс орондоо шин­гээдэг байх тэр бодлогыг барих нь зөв шүү дээ.

Дэлхий дээр бидэнтэй үндэс язгуур, угсаа гарвал нэгтэй мон­гол­чууд хичнээн бий гэдэг билээ?

-Дэлхийн
монголчуудын чуулга­ныг дэмжиж байнга оролцдог 20 гаруй орон бий. Чуулганд ирж чаддаггүй ч оролцох хүсэлтэй хүн их бай­гаа. Тухайлбал, Якут буюу саха үндэстнүүд. Өөрсдийгөө мон­гол гэж үзээд байхад нь бид “биш” гэж болохгүй. Якутууд өдгөө  Чингэс хааны тухай кино хийлээ. Дуурь бүтээчихлээ. Саха гэдэг нь  зах гэсэн монгол үг гэнэ лээ. Яахав тэд биднээс өөр газар амьдарч, бус­дын шашин шүтээ биз. Түүнээс биш би­дэн­тэй гарвал нэг хүмүүс. Өмнөд Солонгост нэг бай­гуул­лага бий. Нэрийг нь ор­чуул­бал Хөх толбот монгол­чууд гэдэг юм. Өөрс­дийгөө хөх толботой монгол гэж үзэж байгаа хүмүүсийг бид биш гэлтэй биш.

Ер нь бол эрдэмтдийн генийн судалгаагаар дэлхий дээр байгаа бүх хүний 70 хувь нь ямар нэгэн хэмжээгээр монгол ген тээж явдаг гэдэг юм билээ. Түүнээс хөх толбо­той төрдөг нь арай бага юм уу даа. Манай Батсуурь докто­рын бичсэн зүйлүүдэд сонир­холтой юм их байдаг юм. Ингээд монгол угсаа гарвалт­нуудын нийт тоог нь гарга­вал арван саяд хүрч байгаа. Даяар­­шиж байгаа өнөөгийн нийгэмд бид дэлхий ертөн­цийн хүмүүст “Та заавал мон­гол цустай байх ёстой” гэсэн хязгаарлалт тавиад хэрэггүй юм шиг бодогддог. Монголын төлөө үнэн сэтгэлээсээ ажил­лаж чадах гадаад хүн байхыг үгүйсгэхгүй. Яагаад тэднийг Мон­гол­доо урьж ажиллуулж болохгүй гэж. АНУ-ыг хар л даа.

Цагаачид суурьшсан гэдэг  биз дээ

-Шинжлэх
ухаан, техник техно­логийн хөгжлөөрөө дэл­хийд тэргүүл­сэн том гүрэн шүү дээ. Гэтэл америк үндэстэн гэж байдаг юм уу. АНУ анх үүсэх­дээ цагаачдын төв байсан гэдэг. Дэлхийн бүх орноос тэнд хүмүүс цуглаж амьдар­сан. Тэгтэл одоо ямар хүчир­хэг гүрэн болсныг хар даа. Иргэншил бий болгоод өөрс­дийгөө америк гэж нэрлэхдээ бахархдаг тийм агуу улс болж чадсан байна. Ингэж хөгж­сөний нууц нь цугласан олон үндэстнээ генийнх нь хувьд ялга­вар­лаж, хажиглахгүйгээр хамтдаа зүтгэсэнд байдаг болов уу гэж би боддог. АНУ дэлхийн хоёрдугаар дайны дараа их хөгжлийн замдаа орсон байдаг. Дэлхийгээс хамгийн ухаантай хүмүүсийг цуглуулсан байхгүй юу. Нэр­тэй эрдэмтдийг нутагтаа урьж авчраад ажиллах лаборато­рийг нь байгуулж, авч үзээгүй цалинг нь өгөхөөр тэр хүмүүс ихийг бүтээнэ биз дээ. Ингэж тэр хүмүүсийн хүчийг улс орондоо ашиглаж өдий дай­ны болсон хэрэг. Хоёрдугаар дайны дараа Япон, Солонго­сын эдийн засаг унаж, ямар хэцүү байв. Тэр үед хүмүүсээ гадагшаа хаашаа л явмаар байна яв гээд байсан.  Япон, солонгосчууд өндөр хөгжил­тэй орны өрсөлдөөнтэй ний­гэмд хүн яаж амьдарч, юу сурдгийг мэ­дэж аваад эх орон­­доо буцаж ирэн Азийн бар орнуудыг бий болгосон юм шүү дээ. Тэр бодлогыг одоо манай улс явуулах хэрэг­тэй. Мон­гол хүн өөрөө аливаад дасан зохи­цохдоо амархан. Энэ бол нүүдэл­чин түмний гол чанар. Тэгэхээр гаднын сайн ухаан, сайн техно­логид монгол хүний оюуны хүчийг суул­гаж, өгөх нь чухал байна. Монголд  мундаг цөмийн физикч хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй.  Тэгэхээр Мон­голын ард түмний төлөө мэд­лэг оюунаа зориулъя гэсэн гаднын хүн байвал бид яагаад цаашаа гэх юм. Тийм хүмүү­сийг Монголдоо урих хэрэг­тэй. Түүний тулд амьд­рах ахуйг нь бүрдүүлэх учир­тай. Эрх зүйн орч­ныг нь бүр­дүү­лэх хэрэгтэй. Бид ардчи­лалд ямар хурдан дасч, яаж даяаршиж байгааг харж бай­гаа биз дээ. Үүн­тэй адилхан элэг нэгтнүүдтэйгээ ээнэгшин дасах учиртай. Ийм нөхцөл бололцоог Монголд бий болгох ёстой.

Элэг нэгт монголчуудаа энд ирээд амьдаръя гэвэл  хүлээж авах нөхцөл, бо­ломж өнөөдөр хэр юм бол?

-Өнөө
маргаашгүй гэвэл мэ­дээж нөхцөл боломж тааруу шүү дээ. Төрийн өөрийн эрмэлзлэл байгаа цагт болохгүй юм байхгүй. Монгол Улсад аль чиглэл, салбарт ямар мэдлэг, чад­вар­тай хүн хэрэг­тэй байгаагаа нарийн тодорхой хэлээд өгчих юм бол гадаадад бай­гаа монголчууд наашаа ирэх шийдвэрээ гаргахад тустай байх болов уу. Хамгийн гол нь ахуй бий болгож байж энэ асуудлыг хийж чадна даа. Монголд урьж байгаа хүмүү­сийнхээ амьдрах, ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх ёс­той. Тэгэхгүй бол хоосон уриалга боло­хоос цаашгүй.

Ахуйг нь бүрдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй юм бол?

-Хоёр
чиг бодогдоод бай­на. Төрийн үүрэг бол тэдний амьдрах эрх зүйн орчныг нь сайн бүрдүү­лэх. Ажиллах зүг чигээ олоод зүгширчихсэн хувийн хэвшлийнхэн Монго­лоо гээд зориод ирэх тэр хүмүүсийн хүсэл зоригийг нь орги­луулж, аятай таатай амьдрах нөх­цөл, цалин хөлс амлавал мэдлэг, чадвартайнх нь хүчийг Монгол Улс авч чадна. Манай улс  өөрийнхөө чадал хэмжээгээр энэ бодло­гыг явуулах ёстой. Хөнжлийн­хөө хэ­рээр хөлөө жий гэсэн үг байдаг. Хөнжлийг нь бэлт­гэж, гэрийг нь байгуулчихаад авчрах хэрэгтэй.

Бид олуулаа болбол Монгол Улс хүчирхэгжинэ биз дээ?

-Бид
олуулаа болох ёстой.  Ерөнхийлөгч ч тэгж хэлсэн байна лээ. Үйлдвэрлэх эле­мен­­тийн гол хүчин зүйл нь хүн гэсэн эрдэмтдийн томъёол­лыг өнөөдөр хэн ч эвдэж чадаагүй байна шүү дээ. Олны хүч ямар байдгийг бид мэднэ. Олуулаа болно гэдэг улс оронд үнэхээр хэрэг­тэй. Хятадад олон жил  бол­сон хүний хувьд үүнийг сайн мэ­дэр­сэн. Хүмүүсийг зохион байгуу­лаад ажиллах нөх­цөлийг нь бүр­дүүлээд өгвөл юуг ч хийж чаддаг юм. Мон­голыг гурван сая болгож болох­­гүй, тэгвэл дийлдэхээ байна гэж ярьдаг тухай хошиг­­нол бий. Гурав битгий хэл бид тав, арван саяулаа болох хэрэгтэй. Үүний төлөө төрийн дотоод нэгдсэн бод­лого чухал юм. 

Дэлхийн монголчуу­дын чуул­ганд оролцдог элэг нэгт­нүүд­тэйгээ уул­заж байхад  Мон­гол­доо харья гэсэн хүсэлтээ илэр­хийлдэг үүХэр их байдаг вэ?

-Байдаг
юм шүү. Монгол­доо очвол зөвшөөрөх болов уу гэж асуудаг л юм. Бид нэрэлхүү юм хойно Монго­лын­хоо одоогийн нөхцөл байдлыг сайжруулсхийгээд хэлнэ ээ. Давхар иргэншлийн асуу­дал хэцүү шүү дээ. Одоохондоо бид цөөдөөд байгаа учраас энэ асуудлыг хамаагүй задгай тавьж болохгүй байх.  Түүнээс биш олон хүн амтай улсад бол иргэд нь давхар иргэншилтэй болох, нэг улсаас нөгөө улс руу шилжих зэрэг нь далайд дусал нэмэр төдий асуудал байдаг болов уу. 

Дэлхийн монголчуудтай уул­заад явахад сонин содон сайхан зүйлүүд их болно оо. Тэд  “Ах дүү та нар минь байна гэдэг сайхан. Та нар минь байхгүй бол бид хаачих билээ” гэсэн утгатай дуу их дуулдаг юм. Тэгэхнээ тэр дуу биднийг хэл­сэн юм билээ. Монгол Улсаа хэл­сэн юм билээ. Элгэн Монгол минь тав тасрахад голомтоо сахиж үлд­сэн нь бид юм шүү дээ. Хүннү гүрнийхээ голомтыг сахиж үлдсэн бид дэлхийгээр тархсан монгол угсаатнуу­дынхаа өмнө их үүрэгтэй. Бид л олигтой явбал тэдний минь  сэтгэл наашаа гэнэ. Бид сай­хан байвал тэд эх нутаг руугаа зүтгэнэ. Хүний нутагт зовбол тосоод авах өлгий нутаг бай­гаа гэж сэтгэл өег байцгааг. Хатуугаар хэлбэл харийн тэр оронд тасран амьдарч бай­гаа монгол угсаатнууд тухайн улсын­хаа харьяат л боло­хоос биш ха­луун тогоон дот­роо хэн ч бишид тооцогдож, айлын тогоо харж суугаа хү­мүүс шүү дээ. Тиймээс голом­тоо сахисан бидний мон­голчууд улсаа хөгжүүлж, сай­хан амьдарч тэднийгээ ха­луун элгэн нутагтаа ирэх нөхцөлийг бүрдүү­лэх ёстой.  Даанч өнөөдрийн байд­лаар хүн болгоныг аваад ирэх чадал Монгол Улсад алга. Эдийн засаг сайжирч, улс хөгжөөд ирэ­хийн цагт аажим­даа энэ бүхэн биеллээ олох биз ээ. Нийгмийн сэтгэлзүй, ухамсрын түвшин ч түүнийгээ дагаад даяаршина.

Хэдийгээр элэг нэг ч  харийн оронд байсан тэдэнд хүнийрхүү хандаж магадгүй байхманайхан

-Харийн
орноос элэг нэгт­нүүдээ авчирчихаад ад үзээд байвал яах юм. Тэгвэл хэн бидэн рүү ирэх юм. Өөрс­дийгөө тэнгэрээс заяатай гээд ирсэн хүмүүсээр хар ажил хийлгэх гэж чичээд байвал хэн ирэх юм. Үнэндээ бидэнд тэднийг хүлээж авах сэтгэл зүйн бэлтгэл одоо байгаа юу гэдгээ бодох ёстой. Манайх шиг цөөн ард түмэнд жалгар­хаг үзэл нэлээд газар авсан шүү дээ. Багаар ажиллах гэдэг сайхан нэрийн дор нутаг ус, танил талаа тойруу­лан булагнадаг муу зуршил­ бий.  Өвөг дээдсийн нутгаа зориод ирсэн үүсэл гарвал нэг хүмүүсээ өөрсдийнхөө багт оруулж, нэг үндэстэн шиг хүчирхэг болох хэрэгтэй. 

Ерөнхийлөгч ийм эрсд­лүү­­дийг тал талаас нь бо­дож хэлсэн байх л даа

-Ерөнхийлөгч хэтийн чиг ханд­лагаа харж хэлсэн байх. Харь оронд байгаа элэг нэгт­нүүдээ авъя гэхээр нөгөө айл юу гэж хандахыг бас бодох хэрэгтэй. Хол явахын хэрэггүй хоёр хөршөөсөө эхлээд бо­доод үз. Өвөрмонголчуу­дыг манайд ирээд амьдар гэвэл Хятад улс юу гэх бол. Буриад, халимаг, тувагаа авна гэвэл  ОХУ юу гэж хэлэх үү. Тэгэхээр зөвшилцсөний үндсэн дээр хийдэг зүйл шүү дээ, энэ.

Ийм жишээ дэлхийд нэлээд бий байх аа?

-Казахстан
байна. Казах үндэст­нээ улсын хүн амын­хаа 50 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавиад дэл­хийн 16 оронтой гэрээ хэлэлцээр хийж, тэнд байгаа казахуудаа татаж авсан байдаг. Ийм жур­маар манай улстай гэрээ хэлцэл хийж, Монголд байсан 140 гаруй мянган казах түм­ний тал нь Казахстан руу нүүсэн шүү дээ. Манай улс зөвшөөрсөн учраас тэд явсан. Түүнээс биш  Назарбаев Ерөн­хийлөгч “хүрээд ир” гэж хэлсний зоргоор яваад хамаг юмаа ачаад яваад өгсөн юм биш шүү дээ. Би Казахстанд Мон­го­лоос очсон казахууд­тай уулзсан. Сайн сайхан амьдарч байгаа нь ч бий. Зарим нь тэндээ идээшиж дасахгүй, ажил төрөл нь бүтэмж­­гүй, авч байгаа цалин хөлс амьдралд нь хүрэл­цэхгүй гэх зэр­гийн зовлон бэрхшээлтэй явдаг л юм. Одоо ч Монголын иргэншлээс гараагүй тэгсэн хэрнээ Казахс­танд нүүгээд оччихсон, тэндхийн иргэн болж чадаа­гүй хүн олон байгаа. Ийм эрсдэлтэй зүйлүүд гарна аа. Диваажингийн оронд очих гэж байгаа мэт Монголоос нүүхдээ хамаг эд хөрөнгө, малаа худалдаж хэдэн бор цаас болгоод явчихсан. Очоод амьдрал нь өөдлөхгүй боло­хоор буцаад Монгол руугаа явъя гээд сууж байгаа казах иргэн зөндөө. Гэр орон­гүй, эд хөрөнгөгүй хү­мүүс энд ирээд хаана шингэх юм. Гэх мэтчилэнгийн амар­гүй зүйлүүд нэлээд гардаг юм билээ.  Монгол руугаа буцъя гээд байгаа хүмүүсийг яах вэ гэж Казахстаны талаас  асууж байгаа. Та нар авсан юм чинь тэндээ аль болох нааштай­гаар шийд гэдэг юм уу ийм яриа хэлэлцээр манай хоёр улсын дунд яваад л байгаа шүү дээ.

Казахстанаас өөр ямар жишээ байна вэ?

-Ардчилал
зах зээлд шилж­сэн Европ, зүүн Евро­пын ихэнх орнуу­дад ийм жишээ бий. Орос улс ийм бодлого явуулж байсан. Хятад улс тав дахь цуваа гэж нэртэй ийм бодлого явуулдаг байлаа.  Орос улс гэхэд Русс­кий мир хэмээх олон улсын чанартай байгууллага үүс­гээд түүнийг Ерөнхийлөгч нь ивээл­дээ авсан байдаг. Тэд гадаад улсад амьдарч байгаа оросуудад хэл, соёл, зан заншлыг нь мартуу­лахгүйн тулд олон арга хэмжээ явуул­даг юм билээ. Тухайн улсад нь Үнэн алдартны шашны сүмээ байгуулж шашин шүт­лэ­гээ дэлгэ­рүүлдэг. Үүний үр дүнд гадаадад амьдарч бай­гаа орос гаралтай хүмүүсийн­хээ шилдгийг эх орондоо урьж, эргүүлэн татаж улс орныхоо хөгжилд хувь нэм­рийг нь оруулж байна.

Эцэст нь танаас хүү­гийн тань талаар асуухгүй өнгөрч болохгүй нь?

-Хүү
сайн байгаа. Хоног хугацаагаа боломжоор нь багасгаад л сууж байгаа. Тэндээ олон буянтай ажил хийж бай­гаа. Түүнийг нь үнэлж хоног хугацаанд нь оруулж тооцдог юм байна. Би аливаа зүйлийн сайнд итгэдэг учраас удахгүй бүх зүйл сайхан болно гэж бодож байгаа. Тэнд түмний хүүхдэд англи хэл зааж байгаа. Гар ажил­ла­гаатай байсан талхны цехийг нь сайжруулах жишээ­ний олон тустай ажил хийдэг. Үүнээс өөр зүйл яримааргүй байна.  Хүү минь нь ном гар­гах байх. Энэ талаар ихийг ярих цаг ирэх биз ээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

 

           

Categories
редакцийн-нийтлэл

Нэр дэвшигчид нэгдүгээр сарын 1-нээс өмнө амжихаар яарав

Сонгууль болоход бараг зургаан сар үлдлээ. Харин Сонгуулийн хууль бат­лаг­даад арав хонож байна. Шинэ он гарахад долоо хоног дутуу байгаа юм. Тиймээс ирэх сонгуульд нэр дэвшиж, 2012-2016 оны парламентад суухаар мөрөөдөж яваа хү­мүүсийн нойр нь хүрэхгүй байгаа биз ээ. Нэгдүгээр сарын нэгэн хэмээх энэ өдөр тэдний хувьд аюулын харанга дэлдээд байгаа юм. Учир нь энэ өдрөөс эхлэн сонгуульд нэр дэвших хэн ч бай иргэдэд бэлэг дурсгал тараахгүй. Тойр­гийн сонгогчдоо тав, арван мянган төгрөгөөр хуу­рах хориотой. Ядарсан ард түмэнд саймширч дайллага цайллага хийж бүр ч болох­гүй. Цагаан сарын нэр барьж ахмадуудыг сэнхрүүлнэ гэж бодсоны ч хэрэггүй. Сон­гуу­лийн хууль энэ бүхнийг хо­риглоод өгсөн билээ. Тиймээс ажилтай нь ажлаа хаян, ар гэрээ умартан нэгдүгээр сарын нэгнээс өмнө хамаг ажлаа амжуулахаар тойрог руу ухаан зулаггүй одоцгоож байна. Парламентад суу­далтай гишүүд нь амь амиа бодон амьсгаа дээгүүр дав­хилдаж буй учраас сүүлийн үед Төрийн ордон эзгүйрчих гээд тун хэцүүхэн байгаа. УИХ-ын гишүүн Ш.Сай­хан­сам­буу ч бүр дүүрсэн. Аль өвлөөс эхлэн сонгуулийн замдаа шуударч, Завхан айм­гаас салахаа больсон. УИХ-ын чуулган битгий хэл Төрийн ордонд ховор үзэгдэх болов. Тойрогтоо гурилын үйлдвэр нээгээд, өөд уруугүй суртал­чилж яваа зайтай эр. Ирэх нэгдүгээр сарын 1-нд “Юу ч хийж амжсангүй” гээд амаа барьж суух бусдыгаа бодвол маадгар зогсох биз. Д.Загд­жав гишүүн ч ялгаагүй. Бусад нь парламентын танхимд чуулж байхад мань хүн  зоо­гийн газар сонгогчдоо той­руулан хооллосон шигээ энэ намрыг өнгөрөөсөн дөө. Сай­хан дайлчихаад гарахад нь гарыг нь цайлгана гэдэг том сурталчилгаа шүү.

Д.Дэмбэрэл дарга ч яаж зүгээр суухав. УИХ-ын дарга гээд ухуулга сурталчилгаагүй­гээр гараад ирнэ гэх биш. Парламентын танхимаас га­раад л сонгогчдын өмнө хайл­сан тугалга болдог хойно  нутгийн хуурай дүү С.Бям­бацогттойгоо дөрөө хар­шуу­лан нутгаадаа давхиад очиж.  Т.Бадамжунай сайдыг да­гуулчихсан додигор явжээ. Малчдыг дэмжинэ гээд сал­барынх нь сайдыг аваад явж байхаар иргэд итгэлгүй яахав дээ. Г.Занданшатар сайд амралтын өдрийг ашиглан нутаг руугаа ухасхийгээд ир­сэн дуулдана. Үүнээс өмнөх амралтын өдрүүдэд Г.Батхүү дарга Өвөрхангай руу хөл­гийн жолоо залж, сон­гог­чид­доо очихоор яарсан. Монго­лын нэртэй сүртэй хамаг бай­даг дуучдыг хамж аваад яв­сан сурагтай. Г.Батхүү дарга барцадтай  байв уу яав, ямар­таа ч цуваанд нь явсан жийп өнхөрч, дотор нь суусан Тө­рийн соёрхолт дуучин Д.Болд үрэгдчихээ дөхсөн дуулдана. Дасч ээнэгшсэн зөөлөн суу­далдаа дахин суух гэж амь наана, там цаана давхиж яваад хүний аминд хүрвэл төрийн түшээ болс­ноо­соо эс юм болох вий. Хөдөөг зорь­сон нэр дэв­шигчдийн цуваа энэ мэтээр тасаршгүй нь. Ялангуяа пар­ламентад суу­гаа 76-гийн хувьд  амралтын хэдэн өд­рийг дайруулан тойр­гоо эр­гэ­хээр төлөвлөсөн нь гар­цаа­гүй. Өнгөрсөн баа­сан гари­гаас түрүүч нь  үгээ бэлдэж, бэлгээ зэхээд замдаа гарлаа.  Тэвэр дүүрэн бэлэг­тэй, өвөр дүүрэн шагналтай хөдөө нутгийг зорьж байгаа гэнэ. Зарим нь очсон газартаа “Алтан гадас” одонг хайр найргүй тарааж яваа юм бай­на. “Д.Лүндээжанцан гишүүн ч чуулганы хуралдаан дуусав уу, үгүй юу Өвөрхангайн зүг кампанит ажилдаа яаран одов.

Д.Очирбатаас эхлээд хотын гишүүд ч ялгаагүй. Дүүрэг хороодоор айлчлан  бэлэг сэлт өгөөд, гэр тараа­гаад эхэлчихсэн байна.  УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн эх­нэр Өмнөговьд өрсөлдөхөөр со­нин сэтгүүлээ тарааж яваа  юм байна. Тэгэхдээ Н.Энх­баярын МАХН-аас нэр дэв­шихээр болсон гэнэ.  Алтны магнатын хүү Н.Номтойбаяр Дорнод аймагт сургууль, цэ­цэрлэг байгуулж өгөөд бай­сан нь сонгуульт ажлаа эхэлс­ний илрэл байж. Тий­мээс дутуу үлдээснээ гүй­цээхээр өдийд ид ажиллаж яваа нь ойлгомжтой. Энэ мэт­чилэн мөнгөтэй, мөнгөгүй хамаагүй ирэх сонгуульд өр­сөлдөх хэн бүхэн сон­гогч­додоо очихоор гараанаас гарлаа. Тэднийг нэгдүгээр сарын нэгэн хэмээх бариа хүлээж байгаа билээ.

Я.МӨНГӨН