Categories
редакцийн-нийтлэл

Д.Сосорбарам: Монгол ёсолгоо нь мөнх тэнгэр, нар, сар, дэлхийгээсээ энерги авч байгаа хэрэг юм

Хуучны мартагдсан зүйлийг сэргээхэд шинэ зүйл гэдэг биз дээ?

Тэгэлгүй яах вэ. Бөхийн дэвээ, шавааг хар л даа. Бөхчүүд гараа дээш алдаж дандаа дээш тэмүүлдэг шүү дээ. Сурынхан бас тийм. Сумаа тавиад дараа нь гараа дээш өргөн уухайлдаг. Эгэл жирийн хүмүүс хүртэл хурайлахдаа дандаа гараа дээш өргөн тэнгэр өөд  тэ­мүүлдэг. Одоо их ярих болсон энерги гэдэгтэй ч энэ холбоотойМөнх тэнгэр, нар, сар, дэлхийгээсээ энерги авч байгаа хэрэг юм уу дааЭнэ бол монгол хүмүүний ёс гэд­гийг харуулж байна. Жишээ нь монголчууд алга ташилт, гар бари­хыг таагүй гэж үздэг. Монголчууд нэг их сүрхий гар бариад байдаггүй. Дипломат соёлд ч гар бариад байхыг таашаадаггүй юм байна. Бас Монгол хүн ч нэг их бөхөлзөөд, харц дорой, хийморь дорой  явдаг­гүй. Урд зүгийн хүмүүс л их бөхөл­зөж харагддаг.

Монгол ёсолгооны талаар төрийн шагналт жүжиг­чин Д.Сосорбарамтай ярилцлаа.

Монгол ёсолгооны талаар ярилцах гэж тантай уулзаж бай­на. Гараа дээш өргөн алдалж  ёсолдог энэ ёсолгооны талаар та өөрийн бодлоо хуваалцаач

-Мөнх
тэнгэр шүтээнтэй, тэнгэр хийморьтой гэж ярьдаг үндэстэн бол уулга алдахдаа хүртэл хоёр гараа дээшээ цоргиож, уул ус руугаа  харахдаа хүртэл хүндэтгэл­тэй  хардаг байж. Дандаа дээшээ, нар руугаа тэмүүлдэг. Хоёр гараа өргөн  дээшээ тэмүүлэхээс гадна монгол эмэгтэйчүүд, монгол  ижий нар хүртэл  цацлаа дээш тэнгэр өөд өргөдөг шүү дээ. Энэ бүх  ёс зан­шил, монгол ёсолгоо байж дээ гэж санагддаг.  Ялангуяа 2220 жилийн өмнө Хүн гүрний үед ийм ёсолгоо байсныг түүхч, судлаач Сүхбаатар гуай судалгааны номондоо бичсэн байдаг. Мөн Тавдугаар ноён хутагт Равжаагийн ном тавих ёслолд ч  энэ тухай бий. Монголчууд арван гурван их оргилаа тахихдаа ч  дандаа уулын оройд гарч, гараа дэлгэж, уухайлдаг уламжлалтай. Тэнгэрт цоройж, гараа дэлгэдэг уламжлал нь монгол хүний цус, ясанд нь байдаг юм байна л даа. Би л гэхэд “Үлэмжийн чанар” цэнгүүн болон тоглолтууд дээрээ   ерөөсөө л цаанаасаа, дадлаараа гараа дээш өргөн ёсолдог. Монгол ёсолгоо гэж яригдахаас өмнө шүү дээ. Цаад үндсээрээ тийм юм нь яваад байсийм байна гэж үүнийг ойлгож байгаа.

Кригизэд очоод нуурын эрэг дээр тэргүүнээ тэнгэр лүү хан­дуулж, гараа алдлан ёсолсон зургийг тань харсан л даа

-Тэгсэн.  Нас ахиад ч тэгж бай­гаа юм уу даа. Энэ бол монгол хүн, монгол үндэстэнд л байдаг аяг жаяг, ёс юм байна . Үүнийгээ бид дэлгэрүүлж, авч явах ёстой юм. Монголынхоо уламжлалт ёсоо дандаа үүрч, хадгалж явах нь бидний үүрэг. 

Хоёр гараа алдлаад дээш өргөж байгаа нь нар, сарыг илэр­хийлж байгаа юм шиг?

-Түүхчдийн
судалснаар олон билэгдэлтэй юм билээ. Занабазар гэгээний бүтээсэн төрийн алтан соёмбоны дээр байдаг  гал, сар ч гэсэн дээшээ тэнгэрт тэмүүлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр бидний энэ цаг үед хийж байгаа үйлдэл даяаршлын үед ёс уламжлалаа авч үлдэх онцлогтой.

Монгол дээлний энгэрээ хүр­тэл Хүн гүрний үеийн шиг загвартайгаар хийлгэж өмсдөг болсон байна. Таныг ч бас ийм дээл өмсч, монгол ёсолгоогоор ёслохыг харсан. Эндээс хара­хад нийтээрээ монгол ёсолгоо хий­хийг уриалж байгаа юм уу гэж ойлгоод байгаа.

  -Ерөөсөө л тийм. Модун хааны үеэс уламжилж ирсэн. Чингэс хаан ширээнд суухдаа ч монгол ёсолгоо хийж байсан юм билээ. Одоо бол  хүндэтгэлийн арга хэмжээн дээр хүн бүр монгол ёсолгоо хийдэг  болох юм байна гэж ойлгоод бай­гаа.

Монгол ёсолгоог дахин сэр­гээх санааг хэн санаачилсан юм бэ?

-Төрийн
соёрхолт, дуучин Л.Болд үүнд их анхаарал хандуулж байгаа юм билээ. Мөн гавьяат жүжигчин Аглуу гээд урлаг, соёлын зүтгэлтэн залуус үүнийг их дэмжиж байгаа.  Одоо монгол ёсолгоо  улс орны хэмжээний том арга хэмжээ болж байх шиг байна. Миний хувьд “Үлэмжийн чанар” тоглолтон дээ­рээ, Товгорын бууцан дээр монгол ёсолгоо хийсэн. Камертоны Бол­дод би их баярлаж байгаа. Үндэс­нийхээ ёс заншил, хувцсаа уран бүтээлтэйгээ холбоод монгол ёсол­гооны үнэ цэнийг өндөрт өргөөд явж байна. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай нэгдэж байх шиг байсан. Миний ажиглас­наар Монгол Улсын төрийн тэргүүн үүнийг их зөв зүйтэй, ингэж дэлгэ­рүү­лэх нь сайн гэж байх шиг байна. Наранбаатар найруулагчийн “Тэн­гэрийн хүү” жүжгийн уран бүтээл­чид монгол ёсолгоо хийж байсан. Тэгэхээр тэр бүтээл нь нэлээд судалгаатай хийсэн уран бүтээл байна гэж дүгнэсэн.

Зарим хүн  хоцрогдсон энэ тэр гэдэг. Хоцрогдох, түрүүлэх хоёр эрс тэс ялгаатай. Монгол үндэстний, монгол хүний өвөрмөц, өөр,  бус­даас онцгой түрүүлж сэтгэх сэт­гэлгээ хамтдаа явж байхад хоц­рогд­сон гэж ойлгох аргагүй.

Хуучны мартагдсан зүйлийг сэргээхэд шинэ зүйл гэдэг биз дээ?

-Тэгэлгүй
яах вэ. Бөхийн дэвээ, шавааг хар л даа. Бөхчүүд гараа дээш алдаж дандаа дээш тэмүүлдэг шүү дээ. Сурынхан бас тийм. Су­маа тавиад дараа нь гараа дээш өргөн уухайлдаг. Эгэл жирийн хүмүүс хүртэл хурайлахдаа дандаа гараа дээш өргөн тэнгэр өөд  тэ­мүүлдэг. Одоо их ярих болсон энерги гэдэгтэй ч энэ холбоотой.  Мөнх тэнгэр, нар, сар, дэлхийгээсээ энерги авч байгаа хэрэг юм уу даа.  Энэ бол монгол хүмүүний ёс гэд­гийг харуулж байна. Жишээ нь монголчууд алга ташилт, гар бари­хыг таагүй гэж үздэг. Монголчууд нэг их сүрхий гар бариад байдаггүй. Дипломат соёлд ч гар бариад байхыг таашаадаггүй юм байна. Бас Монгол хүн ч нэг их бөхөлзөөд, харц дорой, хийморь дорой  явдаг­гүй. Урд зүгийн хүмүүс л их бөхөл­зөж харагддаг.

Монгол ёсолгоог төрийн ал­бан ёсны ёсолгоо болгох уу?

-Заавал
албан ёсных болгохын оронд монгол хүмүүс хэвшмэл болгочих хэрэгтэй. Төрийн дуулал сонсохдоо монголчууд зүрхэн дээрээ гараа тавьдагтай адил.

Залуучууд хэр дэмжих бол?

-Ер
нь залуу үеийнхэн их дэм­жиж байна лээ. “Алтан ураг”, “До­мог”, “Жонон”, “Хөсөгтөн” зэрэг хамтлагуудын тоглолт дээр залуу­чууд ерөөсөө л энэ ёсолгоог хийж байна лээ. Морин хуураа толгой дээрээ өргөн ёслоход  ямар гоё харагддаг гээч. 

Б.Лхагвасүрэн гуай энэ ёсол­­гоог  эрийн гурван наадам­тай холбон ярьсан байна лээ?

-Тийм
ээ. Эрийн гурван наадам дээр заавал ингэ тэг гэсэн дүрэм журам байхгүй юм билээ. Ерөөсөө л сэтгэлийнхээ дуудлагаар тэнгэр рүү цоройж гараа дээшээ өргөдөг. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг их дэмжиж, хүндэтгэж, “Тэнгэрлэг хийморьтой, мөнх тэнгэр гэж ярь­даг ард түмэнд хамгийн тохиромж­той ёсолгоо” гэж ярьж байсан.

Categories
редакцийн-нийтлэл

АН эвтэй, МАН сэвтэй байна

Сонгуулийн өмнө Ард­­чилсан нам урьд урь­даасаа илүү  эв нэг­дэлтэй байна. Уг нь энэ олон фракцтай нам өмнөхөө­сөө илүү үймж сүйд бол­но гэж өрсөлдөгчид нь харж байсан. Гэтэл бүр эсрэгээр “Монгол хүн-2020” хөтөлбөрөө бо­ловс­руулахад  бүх фрак­цынхан нь оролцоод са­наа оноогоо ярьж, намын мөрийн хөтөлбөртөө тус­гах зүйлээ тохироод, зо­рилго нь ойл­гомжтой, ши­рээ тойроод сууж байна лээ. Өнгөрсөн Үндэсний зөвлөлдөх хорооны хур­лаар ч Ардчилсан нам дангаараа сон­гуульд орол­цоно гэж дуу нэгтэй баталж байгаа юм. Тэд “Бид  нэг цул байж сон­гуульд орвол ялна” гэдгээ ясандаа тултал ойлго­чи­хож. Жагсаалтад ч фрак­цуудын төлөөл­лүүдээс жигдхэн оруулж өгсөн байгаа нь ажиглагдсан. Энэ нь МАН-аас их ялгаа­тай харагдаад байгаа юм.

МАН-д  албан ёсны фракц төрнө гэдэг ойл­голт угаас байхгүй. Хэн нэгэнтэй хамааралтай, сэм хуйвалдаж, тохирох бүлэглэлүүд  бий ч үүний­гээ ил байлгахаас үхтлээ айцгаадаг. Үүний  нэг жишээ нь намынхаа бо­лох­гүй, бүтэхгүйг шүүм­жилсэн Ч.Улаан, Д.Тэр­биш­дагва тэргүүтнийг  “Соёмбо” нэртэй фракц байгуулах сургаар яаж хандлаа. Угаас тэднийг үзэл бод­лоо илэрхий­лэхэд нь энэ мэт хү­лээж авахгүй ад шоо үзээд байхаар  нөгөөдүүл нь арга ядаад өөр нам руу явцгаалаа. Араас нь “Ма­най нам цэвэрлэгдлээ” гэж намын ерөнхий на­рийн бичгийн дарга нь хэлээд сууж байх жи­шээ­ний. Ин­гээд л сэвтсэн нам нь хагарч, бутраад эхэлж байгаа юм. Ард­чил­сан намын ерөнхий нарийн бич­гийн дарга Д.Эр­дэнэ­бат нам доторх иймэрхүү асуудлыг ухаанаар залж, эв нэгдлээ хадгалж ирэв.  Асуудалд тууштай шу­дарга, эвийг эрхэмлэс­ний ачаар нам дотор үүсч байсан олон асуудлыг эмхэнд оруулж чадаж байна.

МАН-д өмнө нь “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” хэмээх албан ёсны жи­гүүр байсан ч мөн л цав­чаад хаясан. Хариуд нь юу болов гэвэл нөгөөдүүл нь МАХН  болоод явчих­лаа.  Нөгөө л комму­нист зангаараа өөрөөсөө өөр хүний үзэл бодлыг хүлээн зөв­шөөрч чаддаггүй, бүгд бие биеийн­хээ идсэн уусан, авсан өгснийг ан­дахгүй учраас  эрх мэ­дэл­тэй нь эрх мэдэлгүйгээ барьцаалдаг ийм л бай­дал үүсээд байгаа юм.

Ер нь дэлхийн жиш­гээр бол фракцуудыг хү­лээн зөвшөөрч байж нам оршин тогтнодог аж. Энэ нь эрүүл байгаагийн шинж. Нам дотор ч хэсэг бүлгээрээ санаа бодол нийлбэл эвлэлдэн нэгдэх эрхтэй. Энэ эрхээ эдэлж л байгаа хэрэг. Нэг бай­гууллага, анги хамт олонд ч үзэл бодол, сонирхол, өөр олон зүй­лээрээ нэг­дэж анд найз болцгоох нь бий. Тэд зовлон, жарга­лаа хуваалцдаг. Алдаа оноогоо шүүдэг. Бие­сийн­хээ хүсэл сонирхлыг нь сонсдог. Нэгийгээ өм­гөөлж хам­гаал­даг, дэмж­дэг. Энэ нь  нэг их хааж боогоод байх зүйл биш, жам ёсных.   Фракц бол нам доторх  ийм л үзэгдэл. АН-ын удирдлагууд  фрак­цын дарга нартай­гаа ярил­цаад л асуудлаа шийдээд болж байна. Чингэс хааны үед ч аравт, зуут, мянгат, түмт гэж цэрэг, засаг захиргааны нэгжтэй  байсан. Тэглээ гээд задарч бутраагүй, нэг гар дор зангидагдаад бо­лоод байсан бай­гаа юм. Чингэс хаан тэр олон мян­ган цэргийнхээ нэг бү­рийнх нь үгийг сонсоно гээд хэдэн мянгаар нь жагсаагаад дуудна гэж байхгүй. Тэдний дун­даа­саа лидер нь бол­сон, тэднийгээ төлөөлж чад­даг жанжин, өрлөг, мян­гат, түмтийн ноёдтой л харьцдаг юм байгаа биз дээ. Орчин үеийн улс төрийн намынхаар бол намын дарга  фрак­­цуу­дын удирдлагатайгаа  уул­заж цаадуулынх нь са­наа оноог давхар сонсож байгаатай л адил юм уу даа. Жишээ нь Н.Алтан­хуяг “Алтан гадас”-ынхаа учрыг өөрөө олчих биз.  Тэрээр МоАХ-той то­хи­рохын тулд Х.Бат­тул­га­тай, МҮДН-тай  ойлгол­цохын  тулд Р.Амаржар­галтай, “Мөнх тэнгэр”-тэй ярихын тулд Б.Бат­баа­тартай,  “Шонхор”-ыг мэ­дэхийн тулд З.Энхболд­той уул­за­хад л хангалт­тай ш дээ. Энэ тав бол АН-д зарлагдсан албан ёсны фракц. Харин Зүүн хойд Ази, Нэг ардчилал, Кроун албан ёсоор зар­лаг­даагүй ч фракцад тоо­цогдоод явдаг. Энэ мэт­чилэн найман фракц­тайгаа учраа олоод эвтэй найртай явж болдог л  юм байна. Сонгууль хаяанд ирчихээд байхад МАН шиг сэвтэж, хагаралгүй, энэ л янзаараа байвал ялалтын хөгжим эгшиг­лэж л таараа.

Categories
редакцийн-нийтлэл

Н.Энхбаярыг дагагсад хийгээд МАН-ыг орхигсод

Н.Энхбаярыг явснаас хойш  МАН-д ч, МАХН-д ч бужигнаан үүслээ. Н.Энхбаяр шоронд явсан ч ажлаа хий­сээр байгаа юм шиг сэтгэгдэл заримдаа төрөх юм.  Тиймээс хоёр хоногийн өмнө яах аргагүй хүлээн зөвшөө­рөгд­сөн МАН-ын улстөрчид нь МАХН  руу орчихлоо.

Н.Энхбаярыг  баривчлах үед гэрт нь очоод диванд даруулж, нүдний шилээ хага­луулаад, эрхээ зөрчүүлээд байсан гэх эрхэм  гишүүд МАН-даа гомдож туньсан тал ч бий. Нөгөө талаас юунд ингэтлээ нэг хүний  төлөө хамгаа золин гүйгээд байна гэдэг нь анхаарал татна. Учир нь бүгд Н.Энхбаяртай тухайн үед эрх мэдэл, мөнгө төг­рөгөөр холбогдсон эртний сэжимтэй аваа, өгөө эдэнд бий. Нөгөө талаас харвал манай улстөрчдөөс хайгаад олдохоо больсон хүний мөс жудаг бас МАХН-д элссэн энэ хэдээс  үнэртээд байх шиг. Хүнийхээ  хувьд нам биш, нөхөрлөл нь чухал л даа. Н.Энхбаярыг өөдөлж дэв­шиж,  хаан шиг  байх үед нь хөлд нь сөхөрч, хэлснээр нь дуулгавартай гүйцэтгэгч байсан  нөхдүүдээс одоо нүүрээ буруулж элдвээр нь хэлээд сууж буй нь  МАН-аар дүүрэн байгаа. Тэдэнтэй харьцуулахад эзэндээ үнэнч, бас ч гэж нөхөрлөлөө авч үлдэж буй нь Д.Тэрбишдагва тэргүүтнүүдээс  харагдаад байгаа. Гэвч улс төр хойно ашиг сонирхол, албан ту­шаал, мөнгө санхүүгийн  хол­боотой байсан нь ийнхүү үнэнч мэт явахад нь нө­лөөлсөн ч байж болох. Мөн Н.Энхбаярыг дагагсдаас аль ч үгүй хоцорч буй хүмүүс ч байна. Тухайлбал Ц.Даваа­сүрэн гишүүн нэг талдаа асуудлаа шийдэхгүй явсаар МАХН ч үгүй, МАН ч үгүй хоцорлоо. Нөгөө талаар Энх­баярыг дагагсдыг түүнд ямар нэгэн шалтгаанаар  барь­цаалагдсан гэж хэлэх хүн олон бий. МАН   хүсээд бай­гаа албан тушаал, тойргийг нь өгсөн бол эд нар ингэж явах байсан ч уу, үгүй ч үү гэж бас бодогдмоор. Намаасаа га­рах­даа тулбал найз Энх­баярыгаа дагаад   аль хэдий­нээ МАХН-аа  байгуулж байх үед нь л явчихаж болох л байсан.  Гэвч тэгээгүй нь бас нэгийг хэлнэ. Ямар ч байсан дээрх нөхдүүд МАН-д сонгуу­лиар суудал авчрахаар хүч­тэй лидерүүд мөн үү гэвэл мөн.

Д.ТЭРБИШДАГВА

Түүнийг  мөнгөөр албан тушаалд очсон хүмүүсийн нэг гэгддэг. Н.Энхбаярын хам­гийн шадар хүмүүсийн нэг. Мэдээж албан тушаалд очих, нэр дэвших олон асуудал дээр нь тусалсан хүн бол Н.Энхбаяр.  С.Зоригийн хэрэгт сэжиглэн Францаас хулгайлан, Германаар дам­жин авч ирсэн  Д.Энхбатын хэрэгт Д.Тэрбишдагва хол­богдож байсан. Учир нь тэр үед тэрээр Германд элчин­гээр сууж байсан билээ.  Энэ хэр­гээс нэр цэвэр гарсан нь Н.Энхбаярын  тус. Д.Тэрбиш­дагва  ч Н.Энхбаярыг хүнд хэцүү үед нь огт урваж бай­гаагүйгээр нь түүнийг жудаг­тай, хүний мөстэй, үнэнч хүн  гэж харж болохоор байгаа юм.

Ч.УЛААН

 

Тэрээр Сүхбаатар айм­гаас УИХ-д өвдөг шороодол­гүй олонтаа сонгогдож бай­сан хүн. Яах аргагүй МАН-ын лидер байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Н.Энхбая­рыг Ерөнхий сайд байхад ч,  Ерөнхийлөгч болоход  нь ч андын харилцаагаа хэвээр, түүнээс хойш иргэн Н.Энх­баяр болоход нь ч урваагүй. 

Өөр талаас нь харвал   МАН   нэр дэвших эрх өгөхгүй болохоор нь намынхнаа айлгах гэж тоглолт хийсэн гэх нь бий.  Энэ нь ч бас хардах үндэслэл мөн. Учир нь Сүхбаатар аймаг өмнө нь хоёр мандаттай байсан бол энэ удаа нэг  болсон. Тэр ганц мандатыг түүнээс намын­хан нь булаах гээд байхаар, мөн Сангийн сай­дын суудал өгөөгүй зэрэг нь намдаа гомдоод Н.Энхбаяр руу гүйсэн гэж харагдмаар.   Гэвч эцсийн мөчид Энхбаяр­тайгаа үлдэхээр шийджээ.

 

О.ЧУЛУУНБАТ

 

Нэгэн үе Энхбаяртайгаа анд явж олон зүйлийн ард хамтдаа гарсан. Ялангуяа Худалдаа хөгжлийн банкийг хувьчлах үед  Н.Энхбаяр тус банкийг өөрийн болгохоор  улайрч байхад тэрээр түүнд тус болж байлаа. Дараа нь Монголбанкны захирлынх нь хугацаа дуусч Н.Энхбаяр дахин О.Чулуунбатыг тавих  гэж үзсэн ч Ц.Нямдорж  С.Бат­сүхийг сөргүүлж зүт­гүүлж байлаа.   Мөн өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр О.Чулуунбат Н.Энхбаяр нар хоорондоо харилцаа мууд­сан байсан юм. Гэвч Н.Энх­баярыг Ерөнхийлөгчийн сонгуульд унаж, хэн ч биш болсон үед нь буцаад нөхөр­лөчихсөн байсан. Тэдэнд тэгэх ямар нэгэн холбоо сүлбээ байсан нь гарцаагүй.  О.Чулуунбатын хувьд олон дуулианд нэр холбогдож явсан.  Энэ олон асуудлаас мултрахад нь Н.Энхбаярын оролцоо тус байсан биз.

Ц.Даваасүрэн гишүүн харин  хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцордгийн үнэн жишээг харууллаа. Одоо бол түүнийг МАН нь албан ёсоор хөөчихлөө.

 Гэсэн атлаа МАХН-д бас очсонгүй. Тэрээр төрийн сан­гийн дарга байсан.  Сангийн яаманд байхад нь түүнийг “арван хувь” хэмээн хочилдог байсныг бодоход тендерийн арван хувь гэдэг жишгийг тэр анх бий болгосон юм уу гэлтэй. Магадгүй  Н.Энхбаяр­тай түрийвч нь холбоотой байсан биз.

Намдаа нөлөөллөө тог­тоох гэж,  Н.Энхбаярт үйлчлэх гэж аль аль талын эрх ашгийг харж, МАХН-ын жигүүрийг хүртэл толгойлж үзсэн ч, жигүүр нь албан ёсоор татан буугдаж МАХН руу ихэнх гишүүд нь гулссан. 

Н.Энхбаярыг дагагсдаас  гадна  замаасаа буцсан, бултсан хүмүүс бас бий. Бас замдаа гээгдсэн нь бий. Үүний жишээ бол Б.Жаргал­сайхан. Хэд хэдэн намтай эвсэж, нэгдэж явсан тэрээр туйлбартай байгаагүй нь Н.Энхбаярын   болгоомжлох шалтгаан болсныг үгүйсгэх­гүй. Гэхдээ тэрээр Н.Энх­баярыг баривчлагдах үед байшингийнх нь гадаа нэлээд удаан хугацаанд хэрүүл тэмцэл хийгээд зогсч байсныг нь бодоход яадгаа алдчихсан муу хүн биш бололтой. Харин гэрт нь яагаад ороогүй вэ гэвэл Н.Энхбаяр  ярьж хэлж байснаасаа буцсанаас үүдэлтэй гэнэ.  Тэр ч бүү хэл баттай эх сурвалжийн мэ­дээл­лээр тэр хоёр барьцал­дах шахаж, бүр сүүлдээ бие бие рүүгээ аяга хүртэл авч чулуудсан гэсэн шүү. 

   Мэдээж дээрх хүмүүс Н.Энхбаяр гэдэг хүнтэй олон талаараа холбогдох сэжим­тэй нь тодорхой. Мөн  О.Чу­луунбатыг “Гандирс” хороо­лол, Оросын банкинд алдсан арван сая долларын асуу­дал, Монголбанкны эрдэнэ­сийн сан хөмрөгт байсан эд зүйлийг өөрийн болгосон нь ямар учиртай вэ гээд шалгаж болно. Ч.Улааныг цайртаар,  Ц.Даваасүрэнг тендерийн арван хувиар   нь Д.Тэрбиш­дагвыг тусламжийн улаан буудайн асуудлаар  нь  Авлигатай тэмцэх газраар  шалгуулж  барьж, хорьж оролдож болох л юм.

Ямар ч байсан  У.Хүрэл­сүх ч саяхан болсон бага хурал дээрээ  “Энэ хэдэн нөхдөөс би  гуйсан. Намын дарга ч  уулзсан. Бүр архи хувааж ууж байгаад ч гуйж үзлээ. Нэмэр болоогүй” гэжээ. Нэгэнт үг аваагүй нөхдөө МАН тэр чигт нь явууллаа. Харин дунд нь Ц.Даваасүрэн аль ч үгүй хоцорлоо. Р.Раш, Б.Бат-Эрдэнэ нарын хувь заяа ч цаашид бүрхэг байх нь.     Эцэст нь МАН лидерүүдээ алдаж, МАХН  УИХ-д гишүүд­тэй болж, хүч сэлбэлээ.

Categories
редакцийн-нийтлэл

Цэрэгт явах эр хүн, гал асаах бэр байхгүй болох нь, энэ янзаараа

Эцгийгээ хүү нь алж гэнэ. Согтуу нөхөр нь эхнэрээ хут­галж алж гэнэ. Бяцхан жаа­лууд архи ууж нас барж гэнэ. Тэр жаалын ээж нь архичин гэнэ. Согтуу жолооч хүүхэд дайрч, амийг нь хөнөөж гэнэ. Ээжийгээ согтуудаа айм­шиг­тайгаар хороож гэнэ. Өдөр бүр эцэс төгсгөлгүй архинаас үүдэлтэй, согтуугийн балгаар үйлдсэн  сэтгэл сэр­тхийлгэм гэмт хэргийн аймшигт мэдээл­лүүд сонстож байна.

Эцгийгээ алсан арван тавтай хүүгийн тухай мэдээ­лэл хэвлэлийн хуудаснаа гарсны дараа манай редакц руу нэгэн хүн утас цохиж “Нэг ч гэсэн архичинг хорвоогоос явуулсан нэхийтэй хүүг  баа­тар цолоор шагная” гэлээ. Арай ч дэндэнэ ээ.  Тэр магад­гүй “Хаврын хүмүүс”-ийн нэг байх.  Цэцэг ногоо хөрснөө­сөө өндийж, ичигсэд хөд­лөх цагаар нэг иймэрхүү хөөрсөн хүмүүс  хаа сайгүй болчихдог юм. Гэхдээ түүний үгэнд ар­хич­ныг үзэн ядах сэтгэл байгааг харин  ойлгож болох.   

Эцгийгээ алсан үрийг шаг­нах нь байтугай шийтгэх хэ­рэг­тэй. Энэ бол аймшигт нү­гэл. Гэвч  архинаас болж үрээ, ханиа амьдын тамд унагаж, амьд үхдэл болгожээ, тэр эр.   Монголд ийм айл зөндөө.

Зарим айл гэрийн өрхийн тэргүүн болсон ч  өөрөө ажил хийхгүй мөртлөө  амьдрах гэж өөрийг нь тэжээж яваа эхнэ­рээ, өсч өндийж, амьдралыг  зах зухаас нь гадарлах бол­сон хүүхдүүдээ архи­чин эцэг нь байнга зовоож байжээ. Эхнэр хүүхдээ тэсвэрлэхийн арга­гүй болтол хорон үгээр утдаг байж. Залуу байхдаа эхнэрээ барьж зодоод бай­сан гэнэ. Хөвгүүд нь том бол­сон болохоор барьж балба­хаа байсан ч тэсэхийн арга­гүй муухай үгээрээ тэднийг байнга сийчдэг байж.  Ингээд хүү тэсвэрлэж дийлсэнгүй. Эцэг нь үхэж, хүү нь шоронд явахдаа тултал сүйрэлд хүрсэн айл ганц эднийх биш. Олон айл архины балгаар гэрт байдаг архичныхаа балгаар там шиг амьдралыг өнгөрүүлж байгаа.  Бид мэднэ дээ. Танайд биш гэхэд ха­маа­тан садан, танил найз нөхөд чинь архинаас болж зовж байгааг хардаг.

Тэсэж тэвчихийн аргагүй бо­лоод л тэр хүү хутга шүүр­сэн байх. Хүүдээ алуулсан тэр эр өмнө нь шорон оронд орж явсан нэгэн гэнэ. Гарч ирээд олигтой ажил төрөл хийсэнгүй архи ууж л явж ирсэн бололтой. Ирээд зүгээр байхгүй, ар гэрийнхнээ тарч­лаадаг байж. Арван хэдхэн настай жаахан  хүү энэ зов­лон дэндүү их санагджээ. Гэрийнхээ хоймрыг дүүргэн, үрийн­хээ инээхийг харж, ха­нийн­хаа хайрыг амсч дүн­хийн суух насандаа аав нь аав шиг байж чадсангүйнхээ үйлийн үрэндээ унаж, үрийн­хээ гарт амь үрэгдлээ. Хорвоо гэдэг хатуудаа хатуу. 

Хөвгүүд нь эхийнхээ зүр­хийг зүсэн архи уун, агсам тавьж, адаг сүүлд нь шоронд явна. Ингэж эхий­гээ  амьдаар нь тамлана. Хөөрхий ээж нь архичин, алуурчин байсан ч эцсийн амьсгалаа  тасартал энэрэх сэтгэлгүй үрээ гэсээр дуус­даг. Нуган үр төрүүллээ гэж баяр­лаж явсан ээж нь насны эцэст үрийнхээ тарь­сан зовлонд тарчил­саар хор­воог орхиж байна.

Ийм бараан мэдээ сон­соод нийгэм цочирдохоо бол­тол айм­шигт хэргүүд гарсаар байна. Эцгээ алсан хүүг өмөө­рөх гэсэнгүй. Ертөнц дээр ганц амьдрахдаа хүнээс илүү  биш байлаа гэхэд хүн­тэй адил амьдарч болох бай­лаа. Архи хэмээх гашуун хар усанд толгойгоо мэдүүлсэн эцэг нь харин энэ бүхний суурийг тавьжээ. Үхэг­сдийн хойноос муу үг унагадаггүй монгол зан бий ч архи гэдэг гашуун хар ус Монгол Улсыг тэр чигт нь сүйрүүлж, нялх хүүхдийг алуурчин болгочих­лоо. Тэр өөрөө хүүгийн­хээ гарт амиа алдаад зогссонгүй, хүүгээ алуурчин болгож на­саар нь амьдралыг нь бараан сүүдрээр хучаад явчихлаа.

Хар тамхи татсан хүмүү­сийг Эрүүгийн хуулиар шийт­гэдэг. Хатуу ял оноодог. Архи гэдэг хөлгүй далай Монголын эмгэнэл болж, Монгол Улс тэр далайд нялх жаахан хүүх­дээсээ эхлээд ная гарсан нь ч живж байна. Архин далайн энэ их эргүүлэг улс орныг ч сүйрэл рүү нь хөтөлж байна.

Манай сонин руу ная гарсан буурай ирж хандаж байлаа. “Нас дээр гарсан хойноо аяга цай хуваах хүн­тэй боллоо гээд баярлаж суусан биш энэ хүний гарт үрэгдэх нь” гээд явж байсан удаатай. Эхнэр нь архи уудаг болоод удаж байгаа аж. Энэ дүр зураг Монголын айл өрх бүрт нүүрлэлээ.

Гэр бүлээ ийм архичид амьд үхдэл болгож, үр хүүхдээ үзэн ядах сэтгэлээр дүүр­гэжээ.  Архичин  хүн аль  хэ­дий­нэ ар гэрийнхнээ амь­даар нь  алчихсан байдаг.

 Гэр бүл гэдэг нийгмийн үндэс. Нэг айлын өнгө төрх нийгмийн өнгө төрхийг илтгэж байгаа юм.

Увайгүй архичид эрүүл хүмүү­сийг гудамжинд  айл­гаж, охид хүүхнүүдийн хор­мой хотыг татаж чангаах бол байдаг л үзэгдэл мэт болжээ. Бүсгүй дэмий л ичиж, эвгүйр­хэхээс  түүний эрх зөрчигдөж байгааг хэн ч тоохгүй.

Архичид  улстөрчдийн увайгүй хэрүүл улс оронд нүүрлэж байна. Архичид нь гэр бүлээ сүйрүүлж, улстөр­чид нь улс орныг сүйрүүлж байна. Тэд нийгмийг үзэн ядах сэтгэлгээтэй болгож байна. 

Улстөрчид нь өөрөө идэж уудаг хэрнээ ичүүргүйгээр нөгөө нэгийгээ  зүхнэ. Үнэн хэрэгтээ хэрээ хэрээ­нийхээ харыг гайхна, хулгайч хулгай­чийг бариарай гэдэг шиг л тэд жүжиглэх нь тарчлаантай.  Адилхан идэгсдийн хэнийг нь сайн, хэнийг нь муу гэх юм.

Энэ бүх тарчлаан нийг­мийг тэр аяар нь амьдралд итгэх итгэлгүй болгож  байс­хийгээд л хүмүүс амиа хор­лох болж  арван хэдтэй жаа­хан хүүхдүүд хүртэл амиа хор­лох нь энгийн юм шиг болжээ.

Цэрэгт явах эр хүн, гал асаах бэр байхгүй болох нь, энэ янзаараа. Монголоо аваръя гэвэл архинаас л салж амармаар байна.  Төр нь төр шиг байж архины эсрэг томоохон бодлого боловс­руу­лах хэрэгтэй болжээ. Түүнээс биш  хорин нэгэн мянга хэмээх архины мөнгөөр  иргэдээ хордуулаад суух нь эмгэнэл шүү, эмгэнэл.

Categories
редакцийн-нийтлэл

МАН-ын араас зул өргөх цаг ойртоод байна

Хорин жилийн өмнө коммунист дэглэмтэй   улс орнууд  зах зээлийн нийгэмд шилжсэн.  Манайд ч энэ шилжих процесс явагдсан.  Гэвч бусад улс орнуудаас ялгаатай нь коммунист намын үндэс нь өөрч­лөгдсөнгүй.  Өнөөг хүртэл өнөөх л нам эрх барьсаар ирлээ. Эрх баригч намаа сольсон бүх улс орон өөрчлөгдөж, хөгжиж чадлаа. Мон­гол Улс яагаад  зах зээлийн ний­гэмд хөл тавьчихаад бусдын адил  хөгжиж чадахгүй байгаад байна.  Коммунизмаа үндсээр нь үгүй хийж чадаагүйд л хамаг учир байна.  Үндсээр нь устгаагүй цагт комму­низм одоо ч оршин тогтносоор байна гэж ойлгож болох нь. Тий­мээс МАН-ын оршин тогтнож буй энэ он жилүүдэд өөдөө өндийхгүй, бусад шиг хөгжиж чадахгүй байгаа. Монголын хөгжилд энэ нам л чөдөр тушаа болж байна. Иргэдээ  хөдөл­мөрлөх дургүй болгож, “архины мөнгө” гэгдэх  хорин нэгэн мянгад дугаарлуулж, идэр насны залуусыг амьд үхдэл мэт угжив.    Тэдэнд  улс орны хөгжил цэцэглэлт юун хамаа байхав. Өнөөдөр өрх гэрээ ч олиг­той авч явж чадахгүй өрөвдөлтэй амьтад болчихлоо.  Үүний буруу­танг эрх баригчдад тохох хэрнээ дахиад л  тэднийг сонгочихдог.  Эсвэл нөгөөдүүл нь элдэв луйврын аргаараа гараад ирнэ. Луйвраар төрийн эрх барилаа гэж эсэргүүц­вэл шууд л хорьчихно. Дахиж өөрсдий­гөө эсэргүүцэн тэмцэхийг нь боль­тол тамлана. Үгүй бол заримыг нь буудчихна. Ингээд нуруугаа ава­хуулсан морь шиг болчихдог. Өөрийн­хөө намд орсон залуусыг ч мөн адил. Эрх мэдэл албан ту­шаалд очих дур хүслээр нь тоглоод л жигтэйхэн тоож, албан тушаалд хүртэл айхгүй тавьчихна. Тухайн салбараа мэддэг байна уу, үгүй юу хэнд хамаагүй. Мөнгөө төлсөн бол шууд сайд. Ингэж хэрэг­­тэй үедээ ашиглаж байгаад хэргээ барахаар хэнийг нь ч хамаагүй шоронд илгээнэ. Д.Сүрэнхор гэхэд төрийн нарийн бичгийн даргын албанд очоод улсын мөнгөөр тоглоод л шоронд явсан.  Ц.Чи­мэдцэрэн мөн л “Хадгаламж банк”-ны арван дөрвөн тэрбумаар тог­лосон хэр­гээр шоронд явсан.  Хамт мөнгийг нь үрэлцэж, тоглосон намын нөхөд нь харин шоронд орсон хойно нь эргэж ч очилгүй хаясан даа.  Эсвэл намдаа баахан хандив өгч “Алтан сарнай”-гаар гулгиулж байсан  Ц.Түмэнгэрэл шиг л алуурчин болгож хувиргана.  Одоо энэ на­маас орон нутагт засаг барьж байгаа нөхдүүд бүгд авлигын хэргээр шоронд явах нь. Эхнээсээ ч яваад эхэлчихлээ. Хууль зүйн сайд нь орлогоосоо үнэтэй хаус түрээсэлж, хуучин дарга байсан Н.Энхбаяраа хөлийг нь сарвал­зуулж байгаад л аваа­чаад хий­чихнэ. Н.Энхбаяр идэж уусан байх. Гэхдээ намдаа бол хайртай л байсан байж таараа. Тиймдээ ч хөөгдөж туугдаж гарах­даа хуучин нэрээ сэрээгээд нам байгуулахав. МАН, МАХН хоёр ижилдээ ижил. Гэхдээ МАН намын­хаа төлөө үнэнч хөвгүүдээ зай­луулсан. Ерөнхий сайд асан А.Амарын хэлсэн үг бий. “Монгол төр өөртөө зүтгэсэндээ халтай” гэж. Тэр үед МАН  л төр барьж байсан. Тэгэхээр МАН-д зүтгэсэнд энэ намынхан халтай юм байна. Эхний долоогоо яалаа. Дараа нь аль өнгөтэй өөдтэй сэхээтнүүдээ устгасан. Зүгээр л буудчихсан. Ард түмнээ хэдэн  мянгаар хэлмэг­дүүлсэн. Адаг сүүлд нь Н.Энхбая­рыгаа аваачаад хийлээ. Араас нь бас МАН-ын хэнд нь ч ийм зүйл тохиолдож болно. Тэд бас л инээ­нэ. Улсын  өмчийг шам­шигдуулж, татварын мөнгөөр таа­ваа­раа тарвалзсан бол барьж хорих нь зүйн хэрэг. Тэрийг   эсэр­гүүцээд байх юм алга. Гол нь намын­хаа гишүүдийг ийм болгоод байгаа тэр тогтолцоог л үгүй хийх хэрэгтэй юм. Улс орныхоо эрх ашгаас өөрийнхөө, намынхаа эрх ашгийг дээр тавиад байгаа тэр тогтолцоог үгүй болгох цаг нь болжээ.

Бусад улс орнууд коммунист угшилтай намуудаа татан буул­гасан. Дахин тийм нам байгуулахыг хуулиар хориглосон, хуучин удир­дагч нарыг нь буудан хороосон. Ингэж л ул үндсээр нь дахиж өндийж босч ирэхгүй болтлоо алга болох ёстой аж. МАН-ыг ардчилал бий болох тэр үед л үр үндсээр нь үгүй хийх байж. Тэдний өөрсдийн хэрэглэдэг арга буудан хороох тухай яриагүй шүү. Энэ намыг дахиж үйл ажиллагаагаа явуулах­гүйгээр татан буулгах ёстой байж. Манайд хуучин коммунист нам нэрээ сольж нүүрээ татуулаад ч амь бөхтэй оршин тогтносоор байна. Үүний үр дүнд Монгол Улс Польш, Чех, Ардчилсан Германаас  яаж хоцорч байна.

Одоо энэ явж өгдөггүй, дараг­даж өгөхгүй, өндийж босоод эрх бариад байгаа энэ намыг сонгуу­лиар л татан буулгах хэрэгтэй юм.

Оросын большевик нам яалаа.  Улс орноо, ард түмнээ, намын үнэнч гишүүдээ  яалаа даа.  Мон­голд МАН яаж байна. Насаараа намдаа  үнэнч явсан Н.Энхбаяры­гаа бас л явуулчихлаа. Хамгийн гол нь  инээдээ нууж чадахгүй баярлаж байгааг нь бид харлаа. Энэ намын гишүүн байвал ингэх л юм байна.

Одоо бол энэ намыг эсэргүү­цээд намын байрыг нь шатааж хэрэггүй ээ. Ард түмэн байрыг нь шатаачихлаа л гэдэг. Үнэн хэрэг дээрээ ард түмний татварын мөн­гөөр арав дахин сайхан ордон бариад суучихлаа. Мөн ч даа­жинтай байгаа биз. Тэртэй тэргүй юу хийж, яаж ард түмнээ басам­жилж доромжилдгийг нь үзлээ, харлаа, мэдлээ.

Сонгууль ойртлоо. МАН-ын араас зул өрөх цаг оройтож байна. 

Энэ намын  эсрэг байгаа
бүх хүчнүүд  нийлж байгаад
ч хамаагүй сонгуульд унагахын
төлөө явах цаг болж. Улс төрийн газрын зураг­наас арчих цаг
нь болж. Тэгж байгаад араас нь зул өргөж маани уншъя.  Ардын нам улс төрийн
газрын зурагнаас арчигдах тэр үед
л Монгол  Улс хөгжлийн замдаа жинхэнэ утгаараа орно. Энэ сон­гуу­лийг
тэсрэлт болгоё. Тэгэхийн тулд  залуус сонгуульдаа
идэвхтэй оролцож, ганц өдөр төр барих эрхээ эдэлцгээе.  Сонгуульд идэвх­тэй оролцдог эмээ, өвөө нар чинь насаараа МАН-ын гишүүн байсан болохоор үнэнч байгаад буруут­гаад яах юм.
Сонгуулийн дараа МАН ялбал араас нь бухимдаж уурлаад яах юм. Зүгээр л ардчил­сан нийгмийг цогцлоох
хүсэлтэй залуус сонгуульдаа
идэвхтэй орол­цох хэрэгтэй юм.

Categories
редакцийн-нийтлэл

МАН-ын хууралт буюу мөнгө тараах далд амлалт

Иргэд 1990-ээд оны эхэнд   цэнхэр, ягаан тасалбарынхаа уч­рыг олохгүй сүйхээтэй, мэдээлэл­тэй хүмүүст алдаад өнөөдөр баян чинээлэг юмтай, эд хөрөнгөтэй байгаа тэднийг харан,  амаа барьж, араас нь баахан үглэж дуулсан даа.   Одоо  уул уурхайн баялгийн­хаа хувьцааг авахгүй гэнэдээд  сая төгрөгийг нь гараа сарвайлгаад авах гээд байж байна.

21 мянган
төгрөгийнхөө үлдэгд­лийг хүүтэй зээлээр аргалж хамгаа барьцаалчихаад одоо нэг сая төгрөгийг юугаа барьцаалж ямар өрөнд орж өгөх гээд байгаа юм бол, энэ эрх баригчид.  Өнөөдөр бэлэн мөнгө тарааж ард түмний амыг таглаад маргааш  хувьцааг нь хуучин аргаараа авчих санаа цаадуулд чинь байна. Дөрөв,  тав, зургадугаар сард гурав хувааж  өгөх нэг сая төгрөгийг аваад баяжчих юм шиг санаад буй хүн олон бий. Эрдэнийн хувийг  анх АН амлахад МАН сөргүүлж 1,5 сая төгрөгийн бэлэн мөнгө амласан. Одоо нэгэнт 500 мянгаа 21 мянгаар тараагаад дуусч байгаа юм чинь ядаж үлдсэн нэг саяыг нь хувь­цаагаараа өгөх хэрэгтэй юм. Нэгэнт л анх  хоёр нам дундаасаа гаргасан хувилбар хойно ингэх нь үнэнд нийцэх биз ээ.

Сая хорин нэгэн мянгаа өгөх мөнгөгүй болж гаднаас хүүтэй зээл авч, сонгуулиас өмнө ард түмний амыг тагласан.  Одоо тэдний тол­гой­ны өвчин бол ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар бүр хувааж олгох нэг сая төрөг. Үүнийгээ ямар замаар өгөх нь мөн л анхаарал татаж байгаа юм. Угаас Оюу толгойгоос урьдчилаад мөнгөө авчихсан. Таван толгойгоо ашиглаж эхлээгүй байж  баахан өр босгочихлоо.  Юун ОХУ-д төлсөн гэх их өр.  Түүхэндээ байгаагүй их өрийг энэ Засгийн газар тавьж байна. Монгол Улс сэхэхгүй болтлоо өртэй болчихоод байна. Өр тавьж  уул уурхайгаа, улс оронтойгоо хамт зарж байна. Эх орны хишиг хийгээд Таван толгойн хувьцаа юу болоод байгаа вэ.

Таван толгойн хувьцаа анх тусдаа асуудал байлаа. 2010 оны УИХ-ын 39 дүгээр тогтоолоор Эрдэнэс Таван толгой хувьцааны арван хувь буюу 536 ширхэг хувьцааг иргэддээ  эзэмшүүлэхээр болсон билээ. Гэтэл  энэ жил  үндэсний компаниудын нэрлэсэн үнээр худалдаж авах байсан хувьцааг болиулж, иргэддээ өгөх арван хувиа хорин хувь болгож, 1072 ширхэг хувьцаа өгөхөөр болсон юм.  Гэтэл  энэ хувьцаанаас гадна “Эх орны хишиг” гэх 1,5 сая төгрөг бол сонгуулийн амлалт байгаа.  Одоо  энэ хоёрыгоо МАН-ынхан хольчи­хоод учир нь олдох­­гүй холион бантан хутгачихсан сууж байна.  УИХ-ын гишүүд нь ч учраа олохгүй болчихоод байна.   Нэг сая төгрө­гийг өндөр настан, хөгжлийн бэрх­шээлтэй хүмүүст олгоно гээд байгаа. Тэгсэн мөртлөө Засгийн газарт хувьцаагаа зарж болно гэлээ. Тэгвэл сая төгрөгөөр Засгийн газар хувьцааг нь авна гэх юм.  Тэгэхээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хү­мүүс хоёр сая төгрөг авах ч юм шиг.   Одоо тэгээд нэг сая төгрөгөө гурав хувааж авах уу,  хувьцааныхаа нэг саяыг нэмж авах уу гэсэн асуудал гарч ирж байна. Эсвэл  бүр нэг сая төгрөгөө авахгүй хувьцаа болгох ёстой юм уу, хэн мэдэхэв.

Бас нэг ойлгомжгүй  зүйл нь нэг ширхэг хувьцааны үнийг Монголд мэдэж байгаа хүн алга. Сая төгрөгөө 1072 ширхэг хувьцаанд хуваахад нэг ширхэг хувьцаа 932 төгрөг  юм шиг ойлгогдохоор байна.  Гэтэл нэгж хувьцааны үнийг зах зээл тогтоох ёстой биз дээ.   Дээр нь ашиглаж эхлээгүй  Таван тол­гойнхоо ашгийг хувааж бүр нарийн яривал алаагүй баавгайн арьсыг хувааж идэж  байна. Одоо бид  мөнгө аваад байгаадаа баяр­лах юм биш. Ирээдүйгээ худалдаж идэж байгаа юм шүү дээ. 

Таван толгойн хувьцааг Монгол Улсын иргэн болгон авна гэсэн. Дээр нь иргэдийн  гуравны хоёр нь хувьцаагаа авч чадах уу, сонгуу­лийн амлалтын үлдэгдэл нэг сая төгрөгөө авч чадах уу гэдэг ч бүрхэг байна. Ингэж л бид хууртагдаад байгаа юм. Одоо гурав хувааж өгөх гээд байгаа сая төгрөг, увуулж цувуулж өгсөн 500 мянгаараа   ард түмний нүдийг  хааж байна. Үүндээ иргэд цадаад МАН-ын цаад нарийн хорон санааг нь ойлгохгүй байх шиг. 

Мөн өндөр настнуудад буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг өгөхөөр зарлачихаад байгаа.  Энэ нь сонгогчдын гуравны нэг гэсэн үг. Цаана нь гуравны хоёр нь үлдэж байна. Тэр үлдсэн хэсэгт мөнгөн хэлбэрээр авах уу, хувь­цаагаар авах уу гэж санал асуулга явуулна гэсэн. Ирэх тавдугаар сард тэр санал асуулгаа явуулах юм байна. Дээр хэлсэнчлэн итгэхэд бэрх толгой эргүүлсэн элдэв арга нь бидэнд молиго үмхүүлээд байх шиг байна. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэдэг байхаа. Мэдээж хувьцаа биш бэлэн мөнгө өгөх гэж л зүтгэх вий. Учир нь хувьцааг нь дараа  өөрсдөө юм болгож хувааж авах гэсэн санаа ч байгаа биз. Уг нь бол бид аль алиныг нь авах ёстой баймаар. Ямар ч байсан сонгуулиас өмнө  үлдсэн хэсэгт мөнгө  өгч амжихгүй нь тодорхой. Харин  энэ нам ялбал 1,5 саяа ямар ч байсан өгөх нь гэж ард иргэдэд  ойлгуулж   байна. Энэ бол МАН-ын төлөвлөгөө. Энэ бол улс төрийн заль мэх. Өөрөөр хэл­бэл, өмнөх сонгуульд амласан 1,5 саяа энэ сонгуульд дахин амлаж байна гэсэн үг. Нэг ёсондоо бид ялбал үүнийг өгнө гэж ойлгуулаад байна. МАН
нэг амлалтаар хоёр сонгуульд угсруулан ялах мэх хийж байна. Сонгуулийн хуульд мөнгө тараахгүй, юм  амлахгүй гэсэн. Энэ хуулийг МАН зөрчиж байна. МАН-ын энэ арга бол  мөнгө амлаж буй далд хэлбэр юм. Дээр нь сонгуу­лиар мөнгө тараахгүй гэсэн хуулийг ч давхар зөрчиж байна. Ингээд Засгийн газар ажлаа хийж болно гэсэн хуулийн сиймхий дээр гурав­ны нэгд нь мөнгө өгөхөөр болов.  Энэ нь ахмадуудын ихэнх нь МАН-д саналаа өгнө гэж тооцоолж шагнал болгож урьдчилан өгч буй хэрэг. Үлдсэн  гуравны хоёрынх нь мөнгийг  дахин амлалаа. Ард түмнээрээ дэндүү тоглож, ядуу байгаагаар нь эрх чөлөөг нь худалдаж авч байна.

Юм утгаа алдахын дээдээр алдаад байна. Хөөрхий сонгуу­лийн дараа гарч ирэх Засгийн газар үйл тамаа цайна даа. Гэвч  сон­гуульд ялахын тулд МАН  улайрч буй нь энэ юм. Тэр их мөнгө нь хаана ч байгаа юм.    

Үүнийг
эсэргүүцэж улс төрийн намууд МАН-д шахалт үзүүлж  бүрэн зогсоох хэрэгтэй юм. Сон­гуульд
тэгш орохын тулд ийм алхам хийх хэрэгтэй. 
Улс төрийн
намууд  МАН-ыг сонгуульд өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлсний дараа Дээд шүүхэд
хандан энэ намыг татан буулгах хэрэгтэй юм. 
Нэг үгээр хэлбэл
сонгуульд нэрээ дэвшүүлс­нийх
нь дараа саналын хуудаснаас энэ намын нэрийг авах хэрэгтэй юм. Ингэж чадахгүй бол бусад намууд өөрсдөө харин сонгуульд далаараа цэвэр тавиулна.
Хэрэв  хууль зөрчсөн
хуудуутай үйлдлийг нь
зогсоохгүй юм бол энэ нам
ирэх сонгуульд дахиад л гарч ирж  дийл­дэхээ
байна.

Categories
редакцийн-нийтлэл

МАН-ынхан өөрсдөдөө хэзээ ч итгэж байгаагүй, тиймээс луйвар хийдэг

МАН бодохдоо Ард­чил­сан намын рейтинг өөрс­дийнхөөс нь доогуур байгаа гэнэ. МАН бодохдоо өөрс­дийгөө ялна  гэв. МАН бо­дохдоо Ардчилсан нам хага­ралтай гэв. МАН бодохдоо бид өө сэвгүй гэнэ. МАН бо­дохдоо сонгуулийг ямар ч аргаар хамаагүй өөрсдийн ялалтаар дуусгана. МАН бо­дохдоо ард түмнийг яаж ч хамаагүй мунхруулна. МАН бодохдоо  ард түмэндээ яаж ийгээд сонгууль хүртэл мөнгө өгөөд ам  таглана. МАН бо­дохдоо долдугаар сарын нэгнээс өөрсдийнхөө лиде­рүү­дийг мулталж хамаарал­гүй болгоно. МАН бодохдоо Ардчилсан намынхныг дол­дугаар сарын нэгний хэрэгт нэр холбоно.   МАН бодохдоо  зургаан хувийн хүүтэй  орон сууцаар ард түмнийг моли­годно. МАН бодохдоо авли­гыг улам их дэлгэрүүлнэ.   МАН-ын Ц.Нямдорж бодох­доо Монгол Улсын Их сургуу­лийг ТМС гэнэ.

Ард түмэн бодохдоо  Ар­дын намынхан авлигачаар дүүрсэн гэв. МАН-аар овогло­сон арваад Засаг дарга Авли­гатай тэмцэх газарт шалгаг­даж ихэнхийнх нь булхай  тогтоогдоод байгаа нь үүнийг нотолно гэв. Ардын намын Засаг дарга нь ийм байгаа юм чинь тэднээс  том дарга нар нь бүр их идэж уудаг байж таараа гэнэ. Ард түмэн бо­дох­доо уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд, авдар авдар мөнгөөр ард түмнээ зарсан  дарга нарыг Монгол төрөөс зайлаасай гэв.

Ард түмэн бодохдоо Ц.Ням­дорж  хүний оюун ухаа­ныг биеийнх нь том, жижгээр ялгадаг, МУИС-ийг Оросын сургуулиас муу гэж боддог  юм байна гэв. Түүн шиг тансаг хаусанд үнэ  төлөхгүй  түрээ­сэлж суух юмсан гэв. Ард түмэн бодохдоо зургаан ху­вийн хүүтэй орон сууцыг хүсч байвч бүтэхгүй гэв. Ард түмэн бодохдоо долдугаар сарын нэгнийг давтуулахгүйн тулд МАН-ыг дэмжихгүй гэв. Тиймээс ч АН-ын санал су­дал­гаагаар МАН-аас 4,5 функтээр  илүү гарсан байна. Харин Ардын намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар  өөрийнхөөрөө эсрэгээр тайл­барлаж “Судалгаагаар Ар­дын нам тэргүүлж байгаа” гэв.  “Ичсэн хүн, хүн ална” гэгчээр  ингэтлээ юунд  сандарна вэ.      

Ардчилсан нам цөөн функ­тээр илүү яваа ч өнөөд­рийг хүртэл илүү байгаагаа хадгалж, олон юм ярихгүй байна. Өөрсдөдөө итгэлтэй­гээр судалгааны дүнг хадгалж ирлээ. Үүнийг мэдээд МАН сандарч эхлэв. Генерал ху­ран­даа нарын аяг зан,   Ц.Ням­доржийн эрээгүй дай­ралт, дээр нь Засаг дарга нарын авлигын хэрэг МАН-ынхны ямрыг нь яруу тод харуулсан учраас судалгаа­гаар тэд доогуур рейтингтэй гарсаар байгаа. Дээр дурд­сан жишээнүүд зөвхөн сүү­лийн нэг сард болсон үйл явдал юм шүү.  Өмнөх олон булхайг нь дурдвал замба­раагүй их юм болно. МАН иймээсээ болж түүхэндээ байгаагүйгээр нэр хүнд нь уналаа. Олон нийт энэ бү­хэнд дургүйцэж байна. Тийм атал ямар судалгааныхаа дүнгээр МАН-ын нэр өсдөг байна аа. Магадгүй үнэнч хэдэн ги­шүүнийхээ дунд явуулсан судалгаа байж болох юм л даа. Гэхдээ үнэнд гүйцэгдэнэ гэж бий. Элдэв арга чинь тус болохгүй.

Ямар ч байсан тэд олон нийтийн тархийг угаана гэж найдаж, ийм мэдээлэл түгээ­сэн ч бид итгэхгүй. МАН бо­дохдоо л судалгаагаа өндөр гарсан гэлээ. Гэвч тэд айж байна. Ялагдахаасаа айж байна.  Ялагдаад ард түмэн жагсахаас айж байна. Сон­гууль бүрийн өмнө санал луйвардахдаа тэд айдаг. Гэ­сэн ч үүнийгээ хийдэг. Нэг үгээр хэлбэл МАН-ынхан айхдаа луйвар хийдэг.

Тэд одоо Ардчилсан на­мын нэр хүндийг унагахын тулд улиг болсон аргуудаа хэрэглэж хэвлэлээр тархи угаалтаа явуулж эхэллээ.

Энэ байтугай юмыг Ард­чилсан нам туулж гарч ирдэг болохоор энэ пиар төдий л сайн явж чадахгүй болов уу.

Одоо харин МАН-ынхан Ерөнхийлөгчийг,  Дээд шүү­хийг даргатай нь, Ардчилсан намыг З.Энхболд, Х.Баттул­гатай нь баруун солгойгүй гөвөхөөр баахан төлөвлөгөө гаргаж байгаа гэнэ. Дол­ду­гаар сарын нэгний хэрэгт   өөр хүмүүсийг  буруутай болгох гэнэ.

Тэгвэл Ардчилсан намын­хан жижиг намуудтай ойлгол­цож эхэлж байгаа гэнэ. М.Энх­сайхантай харьцаа нь сайжирч, Н.Энхбаяртай стра­те­гийн түншлэл бий болгож бай­гаа тухай сонсогдож эх­лэв.

МАН хөдөө орон нутагт  боловсон хүчингүй гэж АН-ыг баалж суухад, хөдөө орон нутагт явцгүй болсныг нь задарсан Засаг дарга на­рынх нь авлигын хэрэг хэлээд өглөө.   МАН-ын Засаг дарга нар  бүгд авлигачин, идээчин, уугаачин, зодоончин, нү­дээнч­нийг нь зохих байгуул­лагууд нь шалгаад хорихыг нь хорьж цагдахыг нь цагдав, шалгахыг нь шалгав.

МАН сонгуулийн пиар хийл­гэхээр Монголын хөр­сөнд буухааргүй гадны аргыг сонгож гадаадаас  баахан хүн авчирч гэнэ.  “Би бодохдоо….”  гэсэн залуучуудынх нь явуулж буй бодлого нь аажимдаа “Бид бодохдоо…” болж эхэллээ. Тэгээд цааш нь төлөвлөгөө ёсоор “Харийн бодлого Монголд орж ирлээ. Бид бодохдоо Монголынхоо төлөө …”  гэж ирээд л мон­голчуу­дынхаа үндсэрхэг үзэл дээр тоглох гэнэ. Учир нь  Хятадын эрлийз гэж өрсөл­дөгчөө муулах, би л гарч ирвэл бүгдийг бүтээнэ гэсэн   сонгуулийн үеийн амлалтууд нь нэгэнт явц муутай болсон учир ийм арга сонгож.  Одоо ямар ч арга хэрэглээд нэмэр­гүй. Ард түмэн тэнэг биш.

Харин МАН-ынхан тэгж боддог бол бид ингэж боддог. Бид бодохдоо
МАН дахин луйвраар битгий ялаасай. Ардчилал Монголд жинхэнэ утгаараа ялаасай. Долдугаар
сарын нэгэн дахин бүү дав­тагдаасай.
Төр нь ард түмэн рүүгээ буу битгий шагайгаа­сай. Уул уурхайн баялаг хэдхэн
өрхийг биш Монголын ард түмнийг тэжээгээсэй. Энэ сонгууль
шударга болоосой.  Сайн цаг ирнэ гэж итгэж
бай­на. Эцэст нь хэлэхэд Ардын намынхны юу бодох нь, юу гэж шоудах нь тэдний хэрэг.
Гэхдээ ард түмэн та нарын
арга залийг мэдэж байгаа шүү.

Categories
редакцийн-нийтлэл

Хавтгайрсан их халамж улс орныг дампууруулах нь

МАН-ын Засгийн газрын өнөөдөр өгч
байгаа хорин нэгэн мянга олон хүнд
нэмэр болж байгаа юм шиг санагддаг биз.  Амаа
ангайгаад,  гараа хөдөлгөхгүй ингэж тэжээлгээд байвал болоод
л байх мэт. Гэвч энэ нь хүнийг  “тэжээвэр” болгож байна. Өнөөдөр
бид Засгийн газрынхаа “тэжээврүүд”
болчихоод байгаа. Тэжээгддэг гэдэг нь өөрөө өрөвдөлтэй ойлголт. Мал адгуус дээр ч
бодоод үзье л дээ. Хамгийн
сул дорой, онд орохооргүйгээ
л малчид гэртээ тэжээж байдаг. Тэжээвэр мал энэнд нь аяндаа  дасч өөрийнхөөрөө хоол олж идэхээ байж, бэлчээрт ч гарахгүй,  хүний
гар харж эхэлдэг. Аймшигтай нь МАН-ын Засгийн газар чадалтай, чадалгүй бүгдийг нь “тэжээвэр” болголоо.

Тэжээвэр хэзээ ч ханаж цад­даггүй, улам давардаг. Өнөөдөр хорин нэгэн мянга  байгаа бол маргааш дөчин нэг, далан  нэг, тэгээд цаашлаад эцэс төгсгөлгүй нэхсээр байна. Одоо бас сая төгрөг авна гээд хүлээцгээж байгаа. Эний­гээ аваад болчих юм шиг санаж байгаа ч  дараа нь дахиад л нэхнэ. Ийм сэтгэлгээнд МАН-ынхан өөрс­дөө сургаж, дасгасаар ирсэн. Ба­раг хорин жил зах зээлийн нийгэм нэртэй социализмын  халамжаар бөмбөгдөв. Хүнийг ямар ч үнэ цэнэгүй болгож байна. Өнөөд­рийнхөө хорин нэгэн мянгад ха­наад маргаашдаа санаа зовохгүй амьдруулж байна. Яг үнэндээ бол социализмдаа байхдаа ч ийм их халамжаар бөмбөгдөөд байдаггүй байсан юм шүү. Ядаж ажил хийл­гэж мөнгө өгдөг байсан юм. Өнөө­дөр харин залуус хорин нэгээрээ архи ууж, ажил хийхээ больсон.    

Айн Рэйндийн “Сайтар эргэ­цүүл” зохиолыг  төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам тайзнаа амилуулсныг уншигчид санаж бай­гаа бол гол дүрийн баатар мөн­гөтэй, арга зальтай нэгэн бээр анд нөхөд, гэр бүл хийгээд бүх л хү­мүүсийг харж үзэж, тусалж байгаа нэрээр аквариумын загас шиг болгоод эцэстээ нөгөөдүүл нь ямар ч аз жаргалгүй “тэжээврүүд” болс­ноо мэддэг. Гэвч энэ байдал удаан үргэлжлэхгүй эцэст нь найз нь түүнийг буудаж хорооно. Гол дү­рийн баатар тэдгээр хүмүүсийн өөрийнхөөрөө байх аз жаргал, эрх чөлөөг  үгүй хийсэн учраас л буу­дуулсан хэрэг. Зохиолын төгсгөлд байцаагч тэднээс хэн буудсаныг асуухад бүгд “Би буудсан”  гэж хэлцгээдэг. Энэ бүтээл бусдыг өөрөөрөө байх, өөрөөрөө амьсга­лах эрх чөлөөг боомилж, мөнгө, бэлэнчлэх сэтгэлгээгээр хичнээн хорьж байсан ч тэд нэг л өдөр тэсэрч эрх чөлөөг эрэлхийлдгийг гаргасан.  Хүн эцсийн эцэст өөрийн­­хөөрөө л амьдрах ёстой. Үнэ цэнэ, эрх чөлөөгөө мэдрэх ёстой. Өөрөө өөрийнхөөрөө  зо­вох нь хүртэл аз жаргал гэдгийг энэ зохиолд харуулсан юм.

Арабын орнуудад болоод бай­гаа бослого хөдөлгөөнүүд ч тэр өлссөндөө биш тэжээлгэсэндээ ийм байдалд хүрсэн иргэдийн бослого юм.

Одоо олгож байгаа хорин нэгэн мянга нь эцсийн бүтээгдэхүүнээс олсон орлого биш юм. Уул уурхайг барьцаалсан мөнгөнөөс олгогдож байгаа. Таван толгойгоо барь­цаанд тавьж, хоёр гурван ачааны машинаас өөр зүйлгүй ажил нь урагшлаагүй байж зээл тавин байж, ард иргэддээ мөнгө өгч байгаа. Урьдчилгаагаа ард түмэнд халамж болгож өгсөөр байгаад улс орон дампуурах нь. Банкуу­даар хорин нэгэн мянга олгогдох­гүй байгаа бөгөөд удахгүй олгог­доно гэсэн мэдээлэл тараав. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж сонгууль хүртэл явах нь. Саяхан Монголбанкны нөхдүүд Хятадад очоод үндэсний мөнгөн тэмдэгт солилцох хэлцэл хийгээд  ирсэн байна лээ. Аягүй бол хорин нэгээ сонгууль хүртэл явуулах  гуйлгаа гуйгаад ирсэн биз. Оронд нь юугаа барьцаалаад ирснийг хэн мэдэхэв дээ. Саяхан Сангийн сайд “Энэ хавтгайрсан халамж бол бидний маш том алдаа. Би үүнийг  маш сайн ойлгосон” гэж хэлсэн байна лээ. Байдал ямар байгааг   тэр мэдэж байгаа учраас л ингэж хэлсэн байх. Алдсан юм бол алдаагаа засахгүй үргэлж­лүү­лээд байгаа нь учиртай. Энэ мөнгийг  сонгууль хүртэл өгөхгүй бол ялагдана гэдгээ мэдэж байгаа учраас өгсөөр л байх биз. Өнөө маргаашгүй  хорин нэгэн мянгаа  олгож эхлэх байх. Хаа нэгтээгээс гуйлга гуйгаад ч хамаагүй.   Ямар ч байсан сонгууль хүртэл иргэдийн уур унтууг хүргэхгүйхэн шиг хойд хормойгоороо урд хормойгоо нө­хөөд л явж байх биз. Ингэж урьд­чилгаагаар ард түмэнд мөнгө өгсөөр улс орон дампуурлаа. Монголд ажил хийдэг хүн олдохоо байх нь. Зөвхөн Баян-Өлгий аймгийн иргэ­дийнх нь тавь орчим хувь нь ямар нэгэн байдлаар халамж авдаг бай­на. Бүхэл бүтэн аймгийн хүн амынх нь тэн хагас нь халамж авдаг гэхээр  үнэмшилтэй биш санагдаж байна. Хүн амынх нь тавин хувь нь хөдөл­мөрийн чадваргүй, тахир дутуу болж таарах уу. Халамж байгаа газар дандаа хууран мэхлэлт  явагд­даг аж. Бэлээхэн жишээ Грек.

Грек хэт халамжаасаа болоод эдийн засаг нь хямарсан. Хямра­лаас гарах гэж элдвийн л арга хэмжээ авч байна. Өнгөрсөн сард тэтгэврийн болон нийгмийн ха­ламжийн тэтгэмж олгогчдын бүрт­гэлд шалгалт хийхэд 36 мянган иргэн хуурамчаар тэтгэмж авч бай­сан нь илэрчээ. Бүр хараагүй, дү­лий хүний дүрээр  сардаа нэг удаа очиж  тэтгэмжээ авдаг байж. Ингэх­дээ таньдаг эмчээсээ хараагүй, дүлий гэсэн бичиг хийлгэдэг байсан байгаа юм. Одоо энэ улс хямралаас гарахын тулд улс орнуудаас мөнгө гуйж Оросын тавьсан цэрэг дайны бааз болох хатуу болзлыг нь хүлээн зөвшөөрч байна. Грекийн  ха­лам­жаас үүдэлтэй эдийн засгийн хям­рал нь цаашлаад Евро бүсийг хямруулахад хүргэж, “Халамж, цагаачлалтай холбоотой асуудлаа цэгцлэхгүй бол Европын холбоо­ноос гарна” гэдгээ Франц улс мэ­дэгдээд байгаа. Халамж яаж улс орныг дапууруулдгийн хамгийн сүүлийн үеийн жишээ энэ.

МАН сүүлийн хорин жил хавт­гайрсан халамжийн бодлого явуулж, идэр насны залуусыг ажил хийх сонирхолгүй архичин болгож, сүүл рүүгээ төрийн албанд орох хүмүүсийн тоо л нэмэгдэж байгаа. Нөгөө талд нь хаа сайгүй ажил олгогч нарын явуулсан зар  ихэвч­лэн бүтэлгүйтсээр байна.  Учир нь ажил хийдэг хүн олдохгүй, эсвэл ажил олгогчийн шаардлага хангах  нь үгүй аж. Төрийн албанд орвол баян болно, цалин нэмэгдэнэ гэсэн бодолтой хүмүүс л өдрөөс өдөрт нэмэгдэж, урт дараалал үүссэн гэх юм. Төрийн албан хаагчийн цалинг л нэмээд байгаа болохоос хувийн хэвшлийнхний талаар огт бодсонгүй.

Нийгмээрээ ижилхэн, халамжид дулдуйдсан байхыг үзэл баримт­лалаа болгодог   нам төрийн тол­гойд байхаар ийм “тэжээврүүд”  зах зээл нэртэй нийгэмд социализ­маараа амьдарч байдаг юм байна. 

Гэтэл  дээр нь сонгуулийн шоу болгож эдийн засийн ямар ч үн­дэслэлгүй 100 мянган айлын орон сууц зургаан хувийн хүүтэй олгоно гэчихлээ. Гэтэл тавин саяар байраа өгдөг барилгын компаниуд олдох уу. Үүнд хамрагдах нөхцөл нь биелэгдэшгүй. Өмнө нь аав, ээжийн­хээ байрны ордер дээр  хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн бол тэр хүн  хөтөлбөрт хамрагдах боломжгүй. Гэтэл манай залуусын ихэнх нь тийм байгаа. Ийм үлгэрээ сонгуулийн шоу болгож байгаа болохоос улс орон, ард иргэдээ бодоогүй шүү. Сонгууль хүртэл л амь зогоох арга нь энэ юм. Ингээд зогсохгүй ээж нарт мөнгө өгч гэрт нь суулгах гэж зүтгүүлсэн. Энэ мэтээр улс орноо  “тэжээврүүд”-ээр дүүргэж,  дампууруулах нь ээ,  энэ эрх баригчид. 

Categories
редакцийн-нийтлэл

Хурандаа нарын Орогнолын Засгийн газар Сүхбаатар дүүргийн эмнэлэгт байрлаж байна

Монгол Улс хоёр Засгийн га­зар­тай
болчихоод байна. Нэг нь мэдээж албан ёсны буюу С.Бат­болдын толгойлж буй Засгийн
газар. С.Батболдын толгойлдог  Засгийн газрын
гишүүд бол “Долду­гаар сарын 1”-ний хэрэгтэй шууд утгаараа холбогдохгүй. Харин хуучин
Ху-гийн хөрөнгөжүү хэсгийн төлөөллөөс бүрдсэн Засгийн газар гэж хэлж болох юм. За
ямар ч байсан албан ёсны Засгийн газар гэдгийг бүгд мэдэх учраас олон тайлбар сэлт
хэрэггүй биз. Нөгөөх нь хууль бус буюу Орогнолын Засгийн газар. Өөрөөр хэлбэл Сүхбаатар
дүүргийн эмнэлэгт орог­носон Долдугаар сарын нэгний хэрэгт гол буруутнаар сэжиглэгдэж
байгаа генерал, хурандаа нарын албан бус Засгийн газар. Үүнийг “Орогнолын Засгийн
газар” буюу “Хоногоо хүлээгсдийн Засгийн газар”, “Далд Засгийн газар” гэж хэлж болохоор
байна. Энэ нь  өнгөн дээрээ Ш.Батсүх нарын
“Бариг­даш­гүй өшөө авагч”-дын Засгийн газар мэт харагдавч, яг жинхэнэдээ Дол­дугаар
сарын нэгэнд дөрөв нь буудуулж, нэг нь МАН-ын байранд угаартаж нас барсан таван
хүний амь настай холбогдох хэргийн зохион байгуулагч байж мэдэх  С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдор­жийн Далд Засгийн
газар юм. Тийм учраас ил байгаа хурандаа, гене­ралууд зоригтой байна. Яагаад гэвэл
ард нь асаалттай танк байна гэгчээр л хүмүүсийн ивээлд байгаа болохоор л тэр. Өнгөрсөн
сонгуу­лийн булхай, жагсагчдыг буудсан гэх зэрэг хэрэг нь илэрвэл шоронд явахаас
өөр гарцгүй болсон хүмүүс энэ Орогнолын Засгийн газрын ард байгаа. Цагдаа нарын
энэ үйлдэл бол зүгээр л МАН-ын хү­мүүсийн тоглоом болж байгаа зүйл юм. Үүний баталгаа
нь хуучин Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр
хэвлэлд өгсөн ярилцла­гадаа “Шүүх, прокурор нь дургүй хүргээд байсан болохоос цагдаа
нарын тухайд цаг нь болохоор  төр арга хэмжээ
авч чадна” гэсэн утга­тай зүйл хэлсэн байна лээ. Улс төр нь тохирчихвол цагдаа нар
юу ч биш, энэ бол жүжиг гэсэн үг юм шиг буугаад байгаа юм. Энэ нь хуран­даа нарыг
гарын дор гэж хэлж байгаа хэрэг юм. Бүр цаана нь том улс төрийн хүчин байна гэсэн
баталгаа шиг харагда­на. 

Шүүх прокурор нь яагаад түү­ний дургүйг
хүргээд байгаа хэрэг вэ. Хуучин Ху буюу МАН-ыг шүүх гэж бүдүүн зүрх гаргаснаараа
л дургүйг нь хүргээд байгаа хэрэг. Дээр нь шударга Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүх
прокурорыг томилсонд дургүй нь хүрээд бай­гаа хэрэг үү.  

Эдгээр генерал, хурандаа нар цагдаад
20-30 жил ажилласан. МАН-ын  гар хөл бологсод
буюу энэ намын дайсан гэж үздэг хүмүүсээ 
зайлуулж, мууг нь үзэж байсан МАН-ын хуулийн хэлтсийн ажилт­нууд  нь гэсэн үг. Долдугаар сарын нэгний хэргийн гол
толгойлогч гэгдэх Ш.Батсүхийн хэвлэлд өгсөн 
ярилцлагад  “Би ардчилал гэгчийнх нь
үед ч цагдаагийн байгууллагад ажиллаж байсан” гэсэн байдаг.   “Ардчилал гэгч” гэж хэлж байгаа нь ардчилалд
эхнээсээ дургүй гэдгийг нь тодоос тод хэлээд өгч байна. 90-ээд оны эхэнд хуучин
Ху-гийнхан нийтээрээ хэлдэг байсан энэ үгийг хорин жилийн дараа энэ хүн гаргаж ирж
байгаа нь үгширч үгүй болж буй коммунистуудын сүүлчийн үлдэг­дэл гэдгээ гэрчилж
байна.  Дээрх үг нь Ардын намын хүн гэдгийг
хө­дөлшгүй  хэлээд өгч  байгаа хэрэг л дээ. Хурандаа нарын ард Нийслэ­лийн
цагдаагийн бие бүрэлдэ­хүүний 60-70 хувь нь 
байгаа болов уу. Яагаад гэвэл энэ олон жилд цагдаад ажиллаж, өндөр алба хашиж
байсан дээрх хүмүүсийн хамаатан садан, ажилд авсан торгон цэргүүд нь гээд. Тэд бол
генерал хурандаа нарыг   бол шууд амиараа
ч хамаагүй хамгаалах юм байна. Ийм ар талтай албан бус Засгийн газрын өөдөөс арми
л хөдөлгөдөггүй юм бол эднийг дий­лэх хүч Монголд байхгүй.

Саяхан Сүхбаатар дүүргийн  шүүх дээр болсон  хурандаа нарын үйл явцыг харах юм бол эд нар бяцхан
төрийн эргэлт хийчихээд байгаа юм биш үү. Сая шүүх хурлыг хүчгүйдүүлж, шүүгч рүү
дайрч, Сүхбаатар дүүргийн шүүхийг цаг­даа нар бараг гурван давхар бү­сэлчихсэн шүүхийг
ямар ч эрх мэдэлгүй болгож чадсан. Тэр өдөр тэнд шүүх шийдвэрээ гаргасан боловч
тэр нь биелэгдээгүй. Тэгэ­хээр тэр хэсэг газарт, яг тэр үед  Монголд төр байхгүй болжээ гэж харж болохоор байв.
Яг энэ үед хурандаа нарын засаглал эхэлсэн. Бүх зүйл тэдний хүсэлтээр явагдаж байна.
Тэр ч бүү хэл С.Баяртай  “Нэг, хоёрын гурав
аа” гэсэн уриа­тайгаар УИХ-ын сонгуулийн 
той­рогт, нэг намаас өрсөлдөж байсан Чимгээ хэмээх эмэгтэй генерал, хурандаа
нарын орогнож буй  Сүхбаатар дүүргийн эмнэлгийн
даргаар ажилладаг юм байна.

Орогнолын Засгийн газрын гишүүд  эхний ээлжинд хүчээ тур­шиж байх шиг. Одоо авлигын
хэргээр шалгагдаад байгаа айм­гийн Засаг дарга нарын хэргийг ч ийм маягаар замруулна.
Төр тэд­нийг шалгаж чадахаа болих биз. Энэ янз байдлаас нь харахад.   Ийм жижиг хэлбэрийн төрийн эр­гэлт болоод байхад
мэдрэмж­тэйсэн бол УИХ Онц хуралдаан зарлаж байх ёстой. Тэд энэ  хууль бусаар Засгийн эрхийг авсан асуудлыг хэлэлцэх
ёстой байсан юм. Яагаад гэвэл парламентын шийдвэр тэнд хүчин төгөлдөр  ажиллахгүй байна. Яагаад гэвэл парламент хууль
баталдаг.  Тэр баталсан хуулийг нь хэрэгжүүлэхгүй
уландаа гишгэж байна. Ийм учраас УИХ хуралдан асуудлыг авч хэлэлцэх байв.

Орогнолын Засгийн газар хүчээ туршиж
байна гэж дээр дурдсан. Одоо энэ орогнолын Засгийн газар  нам нь ялагдвал сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй,
Засгийн эрхийг шилжүүлэхгүй гээд энэ олон цагдаагаараа төрийн бүх байгуул­лагыг
бүслүүлчихнэ. Тэгээд онц байдлын хороог байгуулаад өөрс­дийн Засгийн газраа байгуулаад
явчихна. Хууль дүрэм болон бусад бүх юм хамаагүй. Яагаад гэвэл сонгуульд ялагдвал
энэ намаас олон хүн шоронд явах учраас тэр. Цагдааг дийлэх хүч Монголд байх­гүй.
Засгийн бүх эрх эд нарт л байна.

Өнөөдөр хохирогчийн дүрд тоглож, өөрсдийгөө
цагдаа нараар өмгөөлүүлж, ардаа хамгаалалт халхавчтай гэгдэх генерал, хуран­даа
нар  үнэн хэрэгтээ тийм ариун цэвэр шударга,
үнэнч хүмүүс бай­сан уу, үгүй юу гэдэг нь өөрөө анхаарал татах л асуудал. Гене­рал
Ч.Амарболдыг одоо хүртэл илрээгүй С.Зоригийн хэргийг за­вааруулж орхисон гэцгээдэг.
Тэ­рээр Хэнтий аймгийн Галшир су­маас анх хэсгийн төлөөлөгчөөр  ажлаа эхэлж байжээ. Цагдаагийн даргаар хоёр удаа
томилогдож байсан. С.Баяр Засгийн газрын тэргүүн байхдаа Цагдаагийн бай­гууллагын
даргаар тавьсан боло­хоор түүнийг С.Баярын хүн гэцгээдэг. 

Харин хурандаа Ш.Батсүх  баа­хан олон баар савтай гэгддэг юм билээ. Ер
нь цагдаагийн томоохон албан тушаалтнуудыг тансаг хаус, үнэтэй машины талаар бүгд л ярьдаг шүү
дээ. Магадгүй өөрс­дийнх нь нэр дээр юу ч байдаггүй л байлгүй. Энэ хэрэгт хамгийн анхаа­рал
татахаар хүн бол Ш.Батсүх хурандаа. Ямар сайндаа “Манай
дарга үнэхээр мэргэн бууддаг
юм байна лээ” гэж долдугаар сарын нэгний үйл
явдлын үед нэгэн цагдаа ярьсныг
өнөөх “хар дэвтэр” дээр тэмдэглэн үлдээсэн байдаг. Сүх­баатар дүүргийн эмнэлэгт байрлах Орогнолын
Засгийн газрын талаар товчхондоо ийм л байна. Дахин хэлэхэд Монголд хоёр Засгийн
газар зэрэгцэн үйл ажиллагаа
явуулаад бараг долоо хонож бай­на. Энэ талаар санаа зовниж байгаа албан ёсны төр засаг гэж байна уу. Ерөнхийлөгч, УИХ, Зас­гийн газар гэх зэрэг байгууллагууд одоо
хүртэл юу хийгээд байна вэ.

Categories
редакцийн-нийтлэл

Гараа “цусанд дүрсэн” хүмүүс Монгол төрийн ариун сэнтийд суух эрхгүй

“Монгол
төр  ариун байх ёстой” гэж манай улстөрч нөхдүүд их ярьцгаадаг. Яаж ариун байлгах талаар харин огт ярихгүй юм.  Тиймээс “Долдугаар сарын 1”-ний үймээний үед  төрд ажиллаж бай­сан хүмүүсийн ёс суртахууны ту­хай сөхөж бичихэд хүргэлээ.  Н.Энх­баяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил  нарыг засаг барьж,  төрд алба хааж байхад ийм аллага хядлага болсон.  Үүнийг  хэн ч үгүйсгэхгүй. Гэтэл тэд дахиад л засаглал руу тэмүүлж байна.  Дахиад л улс төрд шургалж, УИХ-д дэвшихээр зэхэж эхэллээ.

Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар ард түмнээ буудах бололцоо гарган өгч  гараа энгийн иргэдийн цусанд дүрсэн хүмүүс.   Эдгээрийн засаглалын үед дөрвөн иргэн төрдөө буудуулан нас барж, нэг иргэн мөн төрийн нүдний өмнө  угаартаж үхсэн билээ. Дээр нь арваад иргэн төрдөө буудуулан шархдаж, мянгаад иргэн төрийн шүүхээр шоронд явцгаасан.

Мөн Эргүүл хамгаалалтын газ­рын дарга асан хурандаа Ш.Бат­сүх, Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан хо­шууч генерал Ч.Амарболд, Нийслэ­лийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, тус газрын хэв журмын хэлтсийн дарга Г.Ганбаа­тар нар тухайн өдөр цагдаагаа удирдан, иргэдээ буудуулж, буу­дах тушаал өгсөн хүнийг олон нийтэд зарлаагүй хаацайлж байгаа нь гэмт хэрэг мөн.

Тэгэхээр нэр дурдагдсан гене­рал, хурандаа нар ч төрд алба хаших эрхгүй. Харин Н.Энхбаяр, С.Баяр,  Ц.Мөнх-Оргил нар нь УИХ-д нэр дэвших эрхгүй. Ард түмэн рүүгээ буу шагайж чадсан хэрнээ,  ард түмнээсээ санал авна гэж гуйх нь ёс суртахуунгүй хэрэг юм.

Н.Энхбаяр. Тэр үед Ерөнхий­лөгч байсан. Тэрээр онц байдал зарласан. Өмнөх өдөр нь намаа ялуулчихсан хуучин Ху-гийнхан буюу одооны хэлээр “Хуху” на­мынхан шөнөжингөө архидсан гэ­дэг. Тэгээд тэр архи нь гарч ам­жаагүй согтуу Баярыг “солиорсных”  нь зоргоор  Н.Энхбаяр Онц байдал зарладаг нь буруу байсан. Энэ хүний насан туршдаа гэмшиж явах гол алдаа энэ. Нас ахих тусам тэр “Би онц байдал зарлаагүй бол тэдгээр хүмүүс үхэхгүй байх байсан даа” гэж гэмшиж толгойгоо шааж явах болно. Тэрээр “”Долдугаар сарын 1″ улстөрчдийн өдөөсөн маш том гэмт хэрэг” гэж өчигдөр  хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцолсон байна лээ. Энэ үг өөрт нь ч хамаатай. Учир нь тэр Үндэс­ний аюулгүй байдлын зөвлөлийн дарга бай­сан. Гадаа хүн үхэж байхад өрөөн дотроо намын дарга нарыг цуг­луул­чихсан учраа олох­гүй, яахаа мэдэхгүй сууж байлаа.

С.Баяр Ерөнхий сайдынхаа ажлыг хийхгүй намын байрныхаа шатахыг, намын байранд нь хүн угаартаж үхэхийг, намынх нь байр­ны гадаа хүмүүс буудуулж үхэхийг харж байгаад 22 цагт ордон руу  очдог нь ч юу билээ. Уг нь тэрээр  Монгол төрийнхөө ажлыг хийх ёстой байлаа.  Төрийн ажил гэж юу байв. Тэр нь жагсаал цуглааныг  зохицуулж жирийн тайван арга замаар түүнийг тараахад оршиж байв.Монгол Улсын Ерөнхий сайд атлаа тийм хүнд хэцүү нөхцөлд төр засгийг эзгүйдүүлэн хаяж, намын даргын ажлаа хийж, МАН-ын бай­рандаа өдөржин өнжиж, улсынхаа ажлыг ардаа орхисон. Тэрээр Онц байдал зарлахыг Н.Энхбаярт ша­хаж бай­сан гэдэг. Тиймээс С.Баяр яалт ч үгүй хариуцлага үүрэх хүний нэг. 

Ц.МөнхОргилын хувьд Онц байдлын шуурхай штабын дарга.  Хууль зүйн сайд асан. Дээр нь Онц байдлын үеийн Штабын дарга байсан хүн өдий болтол энэ тухай юу ч ярихгүй байгаа. Бүх асуудал Ц.Мөнх-Оргил дээр буусан. Шта­бын даргаар томилогдсон л бол тэр үед ажиллаж байсан хууль, цагдаа­гийн байгууллагаа хянаж байх ёстой. Ядаж боловсролоороо ч, төрд алба хаасан туршлагаараа ч тэр өдийд ингэж чимээгүй суух хүн биш.

Гэтэл тэр цагаас хойш нэг ч дуугараагүй. “Долдугаар сарын 1”-ний  тухай хэлэлцүүлэг болох үед  урилгагүй орж ирээд нэг дуугарсан санагдана. Захад нь суугаад “Цаг­даа нарын буруу гэж юу байсан юм” гэж хэлж байсан билээ. Цагдаа нар нь буруудвал өөрөө буруудах гээд байж л дээ. Энэ хүн дэндүү их айдас хүйдэстэй байгаа. Түүнийг хамгаалж байгаа зүйл нь УИХ-ын гишүүний сэнтий. Энэ суудлаас нь  буулгаж байцааж үзмээр  байгаа юм. Ингэхэд их л юмны сэжүүр олдоно доо.

Ч.Амарболд С.Баяртай шууд харьцаж байсан хүн. Ерөнхийдөө 22 цаг хүртэл “Онц байдал зарлах хэрэггүй. Цагдаа зохи­цуулчихна” гэж ярьсныг нь Н.Энх­баяр батал­даг. Орой 22 цагаас хойш “Дий­лэ­хээ болилоо. Онц байдал зарлая” гэсэн. Цагдааг удирдаж байсан учраас тушаал даалгавар даргаа­саа авсан байж таарах гээд бай­гаа.

О.Зоригт Нийслэлийн цагдаа­гийн газрын дарга. Онц байдлын үед Нийслэлийн цагдаагийн бие бүрэлдэхүүн голлон ажилласан. Ч.Амарболдоосоо үүрэг авч удирд­лаган доорх хүмүүстээ дамжуулж байсан гэдэг.

Ш.Батсүх Эргүүл хамгаалал­тын газрын дарга. Эргүүл хам­гаалалтын газрынхан галын шу­гамд гол үүрэгтэй ажиллаж байсан.  Галт зэвсгийг тэд нарт тараасан гэж үздэг. Энэ тухай Эргүүл хамгаа­лалтын газрын цагдаагийн тэмдэг­лэлд ч байдаг. Тэмдэглэлд дурдса­наар Ш.Батсүх өөрөө хүн буудсан байх магадлалтай.

Г.Ганбаатар Нийслэлийн цаг­даагийн газрын Хэв журмын хэлт­сийн дарга. Хэв журмыг голчилж ажиллаж байсан.  

Энэ хүмүүс хэн тушаал өгснийг одоо болтол хэлээгүй. Тэд “Дээрээс тушаал өгсөн” гэсэн битүү, тодор­хойгүй  юм л ярьдаг.   Дээрээс гэхээр Ерөнхий сайд, штабын дарга, эсвэл Ерөнхийлөгч байж таарах гээд байгаа юм. 

Тэд тушаал биелүүлсэн ч бай,  тушаал өгсөн ч бай дахин төрд ажиллах ёсгүй. Харин ч бүр ард түмнээсээ уучлалт гуйгаад төрд ажиллахаа болих хэрэгтэй юм.  Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэг. Гараа ард түмнийхээ цусанд угаачихаад юун улс төр, юун төрд ажиллах.

Эднийг УИХ-д нэр дэвшүү­лэхгүй, төрд ажиллуулахгүй байя.  Шүүх яаж шийдэх тухай яриагүй байна. Харин тэдэнд дахин Монго­лын төрд ажиллах ёс суртахууны эрх байхгүй.

Н.Энхбаяр,С.Баяр, Ц,Мөнх-Оргил нар одоо улс төрөөс татгал­зах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хэрэгт яах арга үгүй холбогдсон хүмүүс бол дээрх улстөрчид мөн билээ. Яаж ч мэлзээд,  яаж ч биеэ өмөөрөөд тухайн үед онц байдлын шийдвэрийг энэ гурван улстөрч л гаргаж, гардан гүйцэтгэсэн.

Харин нэр дурдагдсан гене­рал, хурандаа нарыг дахин төрд ажил­луулах, ямар нэгэн албан тушаал хашихаас татгалзуулах ёстой. Үүнийг бүх насаар нь мөрдлөг болгох нь чухал. Шийтгэл нь тэр болог. Яагаад ингэх гээд байгаа юм гэвэл төр нэгэнт өөрийгөө хамгаа­луулчихаад дараа нь шоронд илгээгээд байх нь зохимжгүй юм.

Цагдаагийн дарга нар дээрх гурван улстөрчийн хэн нэгнийх нь тушаалаар л хүмүүс рүү буудсан болж таарах гээд байгаа. Генерал, хурандаа нар идэвх гаргаж дарга­даа сайн хүн болох гээд өөрсдөө дээрээс тушаалгүйгээр хүн буу­даад унасан бол харин хатуу шийт­гэх ёстой. Үүнийг шүүхээр тогтоож хэн буруутай, хэн тушаал өгснийг  илрүүлэх нь чухал. Ингэж байж шударга үнэн тогтоно шүү.

Дээрх хүмүүсийн асуудлыг  улс­төржүүлэн манай ч нам, танай ч нам хэмээн хэргийг илрүүлэхгүй өнгөрөөвөл Монгол Улсад  дахиж хэзээ ч шударга үнэнийг яриад хэрэг байхгүй.