Categories
редакцийн-нийтлэл

Айхад аргал хөдөлнө гэгчээр Н.Энхбаярыг хасахыг захиалсан Ардын нам хөөрхий

Өнгөрсөн долоо хоногт Ерөн­хийлөгч асан Н.Энхбаярыг шүүх хурал болоод хойшилжээ. Энэ удаа Н.Энхбаяр ч их бэлтгэлтэй ирсэн нь харагдана лээ. Шүүх хурлаас өмнө хэвлэлийн хурал зарлаж, бэлтгэлээ базаасан. Энэ өдөр бол намын хэдэн өвөгцүүл, хүүхнүүд шүүхийн гадаа цугла­чихсан “Даргаа та ялна” гэж  хашгиралдаад л. Гурван хүүхэд нь ирчихэж. Өөрийнхөө хувийн хэв­лэл мэдээллийн хэрэгслүүд  болон бусад хэвлэлийнхнийг ч олноор нь  дууджээ. Ер нь Н.Энхбаяр тодор­хой хүмүүсийг ашиглаж, өөрийгөө илэрхийлж, өмгөөлүүлж, хамгаа­луулж, өмнөө барьж сурсан нь өндөр албан тушаал хашиж байх үеэс нь харагддаг. Тиймээс ч түүний эхнэр нь урьдчилан хорих 461 дүгээр ангид Н.Энхбаярыг хориг­дож бай­хад нь биеийн байдлынх нь тухай намынхандаа хэлэхийг сануула­хад “Эд нар хүлээж л байдаг юм. Хүлээгээд сурчихсан юм” гэж хэлж байхав.

Н.Энхбаярыг  шүүх хурлыг ингэж олонтаа хойшлуулах нь буруу юм.  Н.Энхбаяр  буруугүй юм бол эртхэн шиг буруу, зөвөө ялгуул­чихаад амар амгалан байя гэж бодмоор доо. Хийсэн гэмгүй бол шүүх хурлаараа орж цагаадаад тэр сонгуульдаа орж болдоггүй хэрэг үү. Шүүх хурал нийт гурван удаа ямар нэг шалтгаанаар хойшилсоор л байгаа. Энэ бүхнээс харахад нэг нь хойшлуулаад л нөгөө нь зориуд үүнийг нь дагаад  ч байгаа юм шиг. Гаднаас нь харахад Н.Энхбаяр шүүхийг дийлээд байх шиг. Эхний удаа өлсөж, цангаснаас болоод бие муу гэж хойш­луул­сан. Дараа нь хоёр өмгөөлөгч нь өөрийг нь хангалттай өмгөөлж чадахгүй байна гээд өөр өмгөөлөгч авсан. Нэг үгээр хэлбэл өмгөө­лөгчдөө өөр талд ажиллаад байж магадгүй гэж хардаад сольчихлоо. Сүүлийн хурал дээр өмгөөлөгч нь сонгуу­лийн ажилтай яваад хэрэг­тэйгээ танилцаж чадаагүй гэсэн шалт­гаанаар дахиад л хойшлов.   Сүүлд авсан өмгөөлөгч А.Оюун­билэг нь Говь-Алтай аймагт нэр дэвшиж байгаа учир  хэрэгтэйгээ танилцаж амжаагүй юм байх. Ийн­хүү Н.Энх­баяр дуртай үедээ өмгөө­лөгчөө солиод л, эсвэл өмгөө­лөгчөө өөр талд үйлчилж магадгүй гэж хардаад л, өөрийн намын харьяалалтай хүнийг нэр дэв­шүүлж, хөдөө явуулснаа гэнэт санах жишээний. Шүүхийнхэн ч уриалгахан нь арга­гүй нахилзаж, “Өө тийм үү, тэгвэл хойшлуулъя” гээд л толгой дохиж зөвшөөрөөд хурлаа хойшлуулсаар байна. 

Н.Энхбаяр шүүхээр ингэж  учир мэдэхгүй хүүхэд хуурах мэт даажиг­наж байна. Н.Энхбаяр Монголын төрөөр дур зоргоороо тоглож  байна л даа. Н.Энхбаяр уг нь төрөөр ингэж  даажигнах  хүн биш байлтай. Монголын хамгийн  том албан тушаалуудыг хашиж байсан хүн төрд ингэж үлгэргүй байдал харуулах нь буруу жишиг тогтоож байгаа хэрэг. Энэ янзаараа захын  хүний даажигнаж байдаг байгуул­лага шүүх болох нь. Шүүх байхгүй бол төр гэж үгүй. Нэгэнт төргүй  бол улс орон гэж юу байх билээ. Өөрийн­­хөө зүтгэж явсан төрийг дэлхий дахинд байхгүй мэт харуулж, үнэ цэнийг нь алдагдуулж, буруу ойлгуулж буй нь харамсал­тай. Монголд шударга ёс хүчгүй байна.  Иймээс л дурын хүн өөрийн­­хөө дүрмээр тоглож болоод байгаа юм.

Монголын гурван сая орчим иргэнээс Н.Энхбаяр хамгийн их үлгэр үзүү­лэх ёстой хүн нь мөнөөс мөн. Тэрээр иргэдээсээ санал авч УИХ-ын гишүүн, парламентын олонхийн дэмжлэгээр УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн, тэр байтугай ард түмний олонхийн саналаар Ерөн­хий­лөгчийн албыг хашиж явсан хүн. Монголын төрийг хүндлэх, Монголын ард түмэнд хүндэтгэлтэй хандах үүрэг түүнд бий. Энэ талаас нь харах юм бол түүний ийнхүү төрөө, шүүхээ хүндлэхгүй байгаа нь дэндүү  увайгүй хэрэг юм. Тэр уг нь Мон­голын төрд, Монголын ард түмэнд хүндэтгэлтэй хандах ёстой.  Монгол төр, Монголын ард түмэн байгаагүй бол Н.Энхбаяр юу ч биш байх байсан. Түүний одоо үзүүлээд байгаа ааш араншин, өөрөөсөө өөрийг бодохгүй байгаа зэрэг нь хүнийхээ  хувьд  хөгийн л харагдаж байгаа. Өөрийг нь өргөсөн төрийн­хөө, өөрийг нь гаргаж ирсэн ард түмнийхээ өөдөөс иймэрхүү үйл­дэл үзүүлээд байгаа нь хүний жудагаа алдсан гэмээр.

Гэвч “Н.Энхбаярыг бид шоронд нь баараггүй явуулна” гээд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасч байгаа Сонгуулийн ерөнхий хороо Н.Энхбаяраасаа бүр дор харагдаж байна. Ингэхэд Н.Энх­баярыг яг ямар заалтаар нэр дэв­шүү­лэхийг нь болиулсан юм бэ. Албан ёсоор шүүхээр гэм буруу­тайг нь эцэслэн тогтоогоогүй бай­хад Сонгуулийн ерөнхий хороо­гоор нэр дэвших эрхийг нь хасуулж,  бүдүүлэг аргаар  тэмцэж байгаа  Монгол ардын нам Н.Энхбаяраа­саа дээрдэхгүй нь тодорхой. МАН-ын энэ захиалгыг  биелүүлж байгаа шүүх, прокурор ч  Н.Энхбаяраасаа  дээрдэх юм алга. “Ардын намын захиалгаар шүүх, прокурор нь хэнийг ч шоронд явуулах нь” гэж Н.Энхбаярын талынхны хэлээд байгаа нь оргүй зүйл биш болол­той. Ардын намынхан гол айдас болсон Н.Энхбаярыгаа ямар ч аргаар хамаагүй зайлуулчихвал болно гэж тооцож ийм хачин захиалга өгч. Ер нь  Н.Энхбаярыг баараггүй шоронд нь явуулна гэсэн зүйл заалт байдаг юм уу. Ийм л зүйл заалтаар түүний нэрийг хасчихав уу гэж харагдлаа. Ингэж байгаа нам, үүнийг нь биелүүлж байгаа байгууллагууд Ардын на­мын захиалгаар юу ч хийж магадгүй нь.  

Одоо Н.Энхбаяр хөдөө орон нутагт намынхаа сурталчилгааг хийгээд явж байгаа гэсэн. Гэхдээ Н.Энхбаяр  шүүхийг ялж байна гэж хөөрөөд байх шаардлагагүй. Түүнийг шүүх хурлыг зургадугаар сарын 21 болгож хойшлуулчихаад байгаа. Магадгүй шүүх хурлаас нь нэг хоногийн өмнө барьж хориод, элдэв арга саамыг нь эс тооцон  хэргийг нь тасалчихвал Н.Энхбаяр яах юм.  Дараа нь давж заалддаг л юм байгаа биз. Давж заалдах гээд ядаж байх хооронд нь л  УИХ-ын сонгууль болоод өнгөрчихнө. Нэгэнт болоод өнгөрсөн сонгуу­лийн дараа хичнээн улс төр хийгээд ч нэмэргүй. Н.Энхбаяр урьдын адил албан тушаал хуваарилдаг, бусдыг айлгадаг, нэр нүүрээрээ мөнгө олдог үе нь өнгөрсөн. Зарим хүмүүс Н.Энхбаяраас их зүйл горьдоод, дагаад байх шиг байна. Үхсэн буурын толгойноос амьд ат айхын үлгэрээр сонгууль дуустал МАН эмээж байгаа юм. Гэхдээ шүүх хурлын дараа Н.Энхбаярын өмнөөс шүлсээ үсчүүлэх нэг ч хүн олдохгүй л болов уу даа.

Categories
редакцийн-нийтлэл

Их хэмжээний бэлэн мөнгө үйлдвэрлэж, хувьцааны оронд өгөх үлдэгдлийг тараах уу?

Эрх баригчид ялж л байвал яахаас ч буцахаа байжээ. Сонгуулийн
мар­гааш юу болох нь тэдэнд огт падгүй
бололтой.  Өмнөх сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлэх
гэж  яалаа даа. Саяхан оюут­­нуудын хувьцааг
луй­вард­­чихлаа. Уг нь баял­гаасаа хувь хүртэх
бо­ломж иргэн бүрт байсан
ч тэгсэнгүй.  Дөрөвдүгээр сарын 12-нд гаргасан Засгийн газар 116 тоот тогтоолоороо
оюутнуу­дыг Хүний хөгжлийн сан­гаас төлбөртөө
авсан мөнгийг  байгалийн баял­гаасаа хувь хүртэх хувь­цаагаа авсан гэж тооцо­хоор
болсон тухай шийд­жээ.  Хэрэв оюутнууд үүнийг мэдсэн бол төл­бөрөө
өөрсдөө яаж ийгээд төлж, хувьцаагаа авах байсан биз. 

Ахмадууд, хөгжлийн бэрхшээл­тэй иргэдийг ч
бас л бэлэн мөнгө
өгөөд хувьцааг нь дээрэмдлээ. Араас
нь мөнгөө буцаагаад өгч
хувьцаа болговол болгоорой гээд байгаа юмаа,
бас. Даажигнаж л байгаа хэрэг
л дээ. Энэ
өгөх гээд сандраад байгаа
мөнгө чинь МАН-ын
амласан мөнгө. Өмнөх сонгуу­лиар сая таван
зуун мянган төрөг өгнө
гэж амлаж байж төр
барьж байгаа. МАН-ын  дөрвөн
жил төр барьсны төлөөс
юм. Харин тэр хувьцаа
бол монголчуудын өөрс­дийнх нь
юм гэдгийг МАН яагаад
хольж хутгаад байна вэ.
Уг нь Ардчилсан намын
амласан Эрдэ­нийн хувийг  л  хүртэж
байгаа хэрэг шүү дээ. 

Сонгуулийн
амлалтаа бие­лүү­лэх
гэсэн биш иргэдээ иймэрхүү
аргаар луйвардаад дууслаа.

Ер нь  Засгийн
газрын нөөц сан хоосроод
иргэдэд сар бүр олгож
байсан хорин нэгэн мянгаа
өгч чадахгүйд хүрч байсныг санаж
байгаа бол одоо өгч
байгаа энэ их мөнгийг
иргэдэд олгох эх үүсвэрээ
хаанаас гаргав гэдэг нь
анхаарал татаж байна.

Сангийн сайдын хэлснээр энэ  сарын
25-ны дотор үлдэгдэл 670 мянган
төгрөгийг тарааж өгнө гэсэн.
Гэтэл энэ их мөнгө
төсөвт огт суугаагүй. Энэ
мөнгийг яаж олох вэ
гэдэг МАН-ын хувьд
эртнээс толгой өвтгөсөн асуудал
байлаа.  МАН-ынхны төлөвлөгөөгөөр Монгол
банкинд 350 тэрбум монгол төгрө­гийг хэвлэхээр зэхэж
байгаа тухай мэдээлэл эх
сурвалжууд ярих бол­лоо.
Хэрэв энэ мэдээлэл үнэн
бол  МАН
Монголын эдийн засгийг сүйрүүлэх
ажил хийгээд байгаа юм
биш үү. Ингэвэл монгол
төгрөгийн ханш унаж, инфляц
өснө. Сүүлийн үед банкууд
түр хугацаагаар зээл олгохгүй гээд
байгаа нь үүнтэй холбоотой
юм биш биз. Түр
хуга­цаа гэдэг нь
энэ сонгууль дуусах хугацааг хэлсэн
юм болов уу.

 Тэр ч
бүү хэл  150 тэрбум
төгрөгийг Монгол банкны мөнгө­ний нөөцөөс ахмадууд,
болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгийг өгөхөд нэмэр
болгохоор татсан гэх мэдээлэл
бас байна.  

Ямар ч байсан иргэдэд
тараах бэлэн мөнгөгүй Засгийн
газар  төсөвт
тусгаагүй тэр их мөнгийг   хаанаас
гаргах нь анхаарал татаж
байгаа. Магадгүй өмнөд хөрш рүү
явж учир битүүлэг уулзалт
хийхдээ их хэмжээний мөнгө
гуйсан юм биш байгаа.

Тэгвэл тэд Таван толгойгоо
тавиад туух   хэлэлцээ
тохироо хийгээд ирсэн юм
биш биз.   Тэртэй
тэргүй Монголын Таван толгой олон
улсын анхаарал төвд байгаа үе.

Мөн МАН-ынхан өөрийн
на­мын томоохон компанитай
нөх­дүү­дээс мөнгө
татан төвлөрүүлэх гэж цуглуулж буй
гэсэн мэдээлэл чих дэлсэв. Үүнээс
болж өнөөх томоо­хон  компанийн
нягтлангууд нь уураа барж
ядаж байгаа гэх.

Ингэхээр МАН  670 мянган
төгрөгийг  тараах
гэж улс орноороо тоглох
дээрээ тулаад байгаа бо­лол­той.

Байгалийн баялгаас хувь хүр­тээх
нэрээр Монголын эдийн зас­гийг дампууруулах юм уу, эсвэл барь­цаанд орж баялгаа
тавиад туух зам дээр монголчуудаа авчир­чи­хаад байгаа юм биш үү, МАН-ынхан.

Categories
редакцийн-нийтлэл

Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах ажлын хэсэг байгуулахаар ярилаа

Бразилд болсон эх дэлхийн манлайлагчийн шагнал авах ёслолоос
буцахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж Шанхайн хамтын
ажиллагааны гишүүн ор­нуу­дын
төрийн тэргүүнүү­дийн зөвлөлдөх уулзал­тад оролцохоор Бээжинд хүрэлцэн ирэв. Энэ удаа тус байгууллага
ирэх ар­ван жилийн ажлын тө­лөв­­лөгөөгөө ярихаар цуг­лар­сан бөгөөд энэ сарын 6-7-ны өдрүүдэд
уг арга хэмжээ болсон юм. Тус байгууллага байгуулагд­санаас хойш арван хоёр дахь
удаагаа гишүүн орны тэргүүнүүд ийнхүү
зөвлөлдөж байгаа аж. БНХАУ-ын дарга Ху Жинтао хүрэлцэн ирсэн зочдоо угтан авлаа.

Хамгийн эхэнд ОХУ-ын Ерөн­хийлөгч В.Путин, Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, Кирги­зийн Ерөнхийлөгч Атамбаев, Та­жикстаны Ерөнхийлөгч  Э.Рахмон, Узбекстаны Ерөнхийлөгч И.Ка­ри­мов гэсэн дэс дарааллаар орж ирцгээлээ. Анх Узбекстанаас бусад  дээрх таван улс 1996 онд Шанхай хотноо хилийн бүсэд итгэлцлийг бэхжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурснаар “Шанхайн тав” хэмээх үйл явц эхэлжээ. Сүүлд нь Узбекстан нэмэгдэж 2001 оны зургадугаар сарын 6-нд дээрх зургаан улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг албан ёсоор зарла­сан. Эхэн үедээ эдгээр улсын үйл ажиллагаа цэргийн салбарт ит­гэлцлийг бэхжүүлэх, аюулгүй байд­лыг хангах асуудалд төвлөрч бай­сан бол сүүлдээ харилцан ит­гэл­цэх, хамтын ажиллагаа өрнүүлэх, хамтран хөгжих, яриа хэлэлцээний замаар маргаантай асуудлыг шийд­вэрлэх, үйл ажиллагаагаа аль нэг улсын эсрэг чиглүүлэхгүй гэсэн үзэл санаан дээр аливаа шийд­вэрийг тохиролцооны журмаар гаргадаг болжээ.

БНХАУ-ын дарга  Ху Жинтао Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­доржийг угтах ёслол хоёр улсын төрийн дуулал эгшиг­лүүлс­нээр эхлэв. Ёслолын арга хэм­жээнд  хүндэт харуулд  Хятадын дотоодын цэрэг, усан цэрэг, агаа­рын хүчнийхэн  жагсчээ. Ардын их хурлын ордонд болсон угтах ёс­лолын ажиллагааны дараа Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ху Жинтаотой уулзсан юм.

  Уулзалтын үеэр Орос, Монгол, Хятад гурвын хамтын ажиллагааны асуудлууд, тэр дотроо байгалийн хийн хоолойг Монгол Улсын нут­гаар дамжуулан Оросоос Хятадын нутаг руу тавих асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч хөндсөн бө­гөөд үүнийг судлах хоёр талын ажлын хэсэг гаргах тухай БНХАУ-ын дарга Ху Жинтао хэлжээ. Тэр дундаа Оросын талын холбогдох байгууллагын төлөөллийг орол­цуулъя гэж ярьсан байна. Мөн цааш нь Монгол Улсын Ерөнхийлөгч эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар саналаа хэлж, ОХУ-аас Хятад руу эрчим хүч экспортлох ажиллагаанд Монгол Улс оролцох сонирхолтой байгаа­гаа илэрхийлсэн байна. Энэ үеэр мөн дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, төмөр замын асуудлыг ч хөндлөө. 

Энэ уулзалтаар хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах тал дээр хоёр төрийн тэргүүн  ярилаа. Ху Жинтаогийн хувьд хоёр улс ойрын хөршийн хувьд нэлээд ал­сыг харсан өргөн хүрээтэй харил­цаагаа хөгжүүлье гэсэн юм. 

Харин Монгол Улсын төрийн тэргүүн тус байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан дээр үг хэл­сэн талаар бид өмнө нь газар дээрээс нь мэдээлсэн билээ.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь жил бүр  дээд түвшний ийм уулзалтаасаа бүс, нутаг олон улсын томоохон асууд­лаар байр сууриа илэрхийлж  тун­хаг гаргадаг. Энэ удаагийн зөв­лөлдөх уулзалтаар  энхтайван, хамтын хөгжил цэцэглэлтийн бүс нутгийг байгуулах тухай тунхаг бичиг гаргалаа.

Үүнд улс орнууд  пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах нь олон улсын аюулгүй, стратегийн тогтвортой байдалд ноцтой хохирол учруулна.   Шан­хайн хамтын ажиллагааны гишүүн орнууд Ойрхи дорнод, Хойд Аф­ри­кийн орнуудын үйл хэрэгт цэргийн  хүч ашиглан оролцох, тэдгээр орны Засгийн газрын эрх шил­жүүлэх явцыг хүч хэрэглэн түр­гэтгэх, нэг талын хориг арга хэмжээ авахын эсрэг байхыг тусгажээ.  Афганистаны нөхцөл байдлыг зохицуулахад НҮБ голлох үүрэг гүйцэтгэхийг ШХАБ-ын гишүүн орнууд дэмжинэ гэдгээ мөн энэ үеэр илэрхийлэв. Энэ удаагийн хуралдаанаар тус байгууллагын гишүүн орны төрийн тэргүүнүүд  арван баримт бичигт гарын үсэг зурсан юм. Энэ үеэр Афганистан улсад ажиглагчийн статус, Турк улсад яриа хэлэлцээний түншийн статус олгов.

БНХАУ-ын дарга  Ху Жинтао Шанхайн хамтын ажилллагааны гишүүн орнуудад буй Күнзийн их сургуулиудын багш, оюутан нийл­сэн арван мянган хүнийг ойрын арван жилд мэргэшүүлэх сургал­танд хамруулна гэсэн бөгөөд  ги­шүүн орнуудад тус бүр арван тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олох болсноо энэ үеэр зар­ласан.  Найрсаг хөршийн най­рам­далт харилцаа, хамтын ажил­лагааны хороо байгуулахыг ги­шүүн орнууддаа санал болгов. 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын албан ёсны хэл нь орос, хятад. Тиймээс үйл ажил­лагаа, хурал зөвлөгөөн бүгд дээрх хоёр хэлээр явагдаж байсан.

Манай улс 2004 онд  тус бай­гууллагад ажиглагчийн статустай болсон.   2010 онд Улаанбаатар хотод Шанхайн хамтын ажил­ла­гааны байгууллагын  зөвлөлийн хуралдааныг зохион байгуулсан нь  ажиглагч оронд болсон анхны тохиолдол юм.

Categories
редакцийн-нийтлэл

МАН хэдэнтээ эрх барихдаа дараалан дампуурууллаа, эх орноо

МАН сүүлийн гурван сонгууль дараалан эрх барьж, Засгийн газраа бүрдүүлж ажиллалаа. Дандаа л диваажинг бүтээхийн дайны юм амлаж ирлээ. Залхтал сонссон хуучин пянз шиг энэ олон жил сонгуульд орохдоо  яг л ижилхэн амлалт өгч байсан, яг хэвээрээ. Энэ удаа ч өнгөлөн далдалж байгаад баахан амлаж байна. Үнэндээ МАН-ын хэдэн дарга, удирдлагаас өөр баяжиж сайжраад байгаа нь алга. Ард түмнээр тэд зүгээр л даажигнаад байхад манайхан өөр сонголт байхгүй мэт тэднийг сонгосоор ирлээ.  Энэ олон жил эдний хэн нь хэн бэ гэдэг нь харагдлаа. Тэд хэдэнтээ эрх барихдаа дараалан дампуурууллаа, эх орноо.

Одоо цаг нь болсоон. Хууртлаа, хууртлаа гэхэд амьдралынхаа хичнээн жилийг хоосон, амлалт, хууран мэхлэлтэд итгэж, гэнэн томоогүй, нялх хүүхэд шиг дээрэл­хүүлж амьдрах юм бэ. Хичнээ­нээрээ очиж тэдний төлөө саналаа өгөв дөө. МАН-аасаа гараад л ирж чаддаг юм бол дараа нь иргэдээс санал авахыг ногоон гэрлээр гарах­тай адил санадаг болсон хойно доо, энэ МАН-ынхан.  Тэд биднийг ингэж л дээрэлхэж байгаа юм. МАН-ынхны хувьд харин намаасаа гарч ирнэ гэдэг нэлээд том тулаанд орохтой адил. Үүнийгээ давчихвал болоод л явчихлаа гэсэн үг. Үнэн хэрэгтээ Ардын намын Удирдах зөвлөл, Бага хур­лын шийдвэр л Монголын сон­гуулийн үр дүн бол­чихоод байна. Хуйвалдаан, мөнгө төгрөг, хэрүүл тэмцэл хийж байгаад эндээсээ гараад ирсэн тохиолдолд бандан тас.  Шууд л УИХ-ын гишүүн бол­чих­лоо гэсэн үг болчихоод байна. Энэ бүхнийг өөрчлөх цаг болсон. Алийн болгон Ардын намын шийд­вэрээр амьдралаа шийдүүлж байх юм. Ийм сонгууль гэж ер нь байдаг юм уу. Ингэх юм бол сонгууль явуулаад яах юм.

Сонгууль бүрээр тэд амлалт өгдөг. Хэлбэрийг нь жаахан өөр­чилс­нийг эс тооцвол агуулга нь хэвээрээ л байгаад байдаг. Тэд­нийг ингэж өөгшүүлж, дахин дахин толгой дээрээ гаргалаа гээд юу хожив. 1996 онд л ардчилсан хүчний эвсэл олонхи болж байс­наас тэр цагаас хойш нэг нам дангаараа эрх барилаа. Эднийг дахин сонгоод нэмэргүй гэдгийг ард түмэн ойлгохоороо нэг боллоо. 2000 онд тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН 72 суудал авч үнэм­лэхүй олонхийг бүрдүүлж байлаа. Тэр сонгуульд “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэсэн уриатай орж байсан.  Сонгуу­лийн амлалтад нь ажилгүйдлийг тавиас доошгүй хувь бууруулна гэсэн. Ажилгүйчүүдийн тоо тэр цагаас хойш өссөн үү гэхээс буураа­гүй. Өөрсдийнх нь халам­жийн хавтгайрсан бодлоготой холбоотой ажилгүйчүүд улам нэмэгд­сээр байгаа. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэг­жүүлж, авлигатай тэмцэнэ гэсэн өөрсдөө авлигад яаж автсаныг ард түмэн эрхбиш мэдэж байгаа. Мэд­сээр байж тэднийг дахин сонгоод араас нь авлигачаар нь дуудна.

2004 онд МАН дахиад л олонхи болсон. Энэ сонгуульд “Таны төлөө, тантай хамт” гэсэн уриатай оролцов. Гэвч тэд бидний төлөө байсангүй. Харин өөрсдийнхөө төлөө бол сайн ажилласан байх шүү. Ядуурлыг бууруулах, иргэ­дийн орлогыг тогтвортой болгох, өсгөх зорилгоор ажлын байрыг нэмэгдүүлнэ хэмээн  дахиад л өмнөх амлалтаа давтав. Иргэнд газрыг нь өмчлүүлж, эдийн засгийн эргэлтэнд  оруулах бололцоо олго­но гэсэн боловч, энэ нь бүтээгүй. Харин Ардчилсан намын 2012 оны  сонгуулийн мөрийн хөтөлбөрт энэ нь тусгагдсан. Мөн тухайн үедээ    Батын Батбаатар тэргүүтэй АН-ын гишүүдээс Өрх бүр газар өмчлүү­лэх тухай хуулийг иргэн болгонд өмчлүүлэхээр өргөн барьж, бат­луулж байсан түүхтэй.  МАН  олон амлалтаа биелүүлээгүй. Биелсэн зүйл нь бэлэн мөнгө тараалт.  Энд  МАН-ын маш олон биелээгүй амлал­­тыг бичсэнгүй. Цөөн  жишээ болгон татаж байгаа юм. Дотоо­дын түүхий эдийг боловсруулж эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох, ажил эрхлэлтийг дээш­лүүлнэ гэсэн ч мөн л биелээгүй. Малын хулгай, авлига, хээл хахууль, архидан согтуурах зэрэг нийгмийн гаж үзэгдлийн эсрэг шийдвэртэй тэмцэнэ гэж амлав.   Эдгээрээс аль нь ч бүтээгүй бөгөөд бүр ч илүү нэмэгдсэн болно.

2008 оны сонгуулийн дүн мар­гаантай гарсан ч тэд олонхи бол­сон. МАН-ын сонгуулийн уриа “Шударга ёс-хариуцлагатай төр, дэвших хөгжил-дэвжих амьдрал”.   Энэ хугацаанд шударга ёс тогтсон уу. Төр нь хариуцлагатай байж чадсан уу. Улс орон хөгжсөн үү, бидний амьдрал дэвжсэн үү. Тэд­ний сайхан амлалтын нөгөө талд бодит амьдрал ямар байгаа билээ.

Сонгууль болгоны өмнө ганц­хан жижүүрийн үг хэлээд зогсч байдаг. Бид энэ дөрвөн жилд ирэх дөрвөн жилийн хөгжлийн суурийг тавилаа л гэж хэлдэг. 

“Өнгөрсөн
дөрвөн жилд ингэж хөгжлөө” гэж хэлэх  юмгүй учраас дандаа ирээдүйн тухай төсөөлөл ярьж  иргэдээ хуурсан.

МАН энэ сонгуулиар эх орон­доо сайхан амьдаръя гэсэн  уриа­тай оролцож байгаа. Энэ нь ард түмэндээ биш  хэдэн олигархиуд­даа хэлээд байх шиг.  МАН-ын төр барьж байсан хэдэн олигархиуд л сайхан амьдрах биз.

Мөн “Иргэнд тэгш боломж, ний­гэмд шударга ёс”  гэсэн уриа  дав­хар дэвшүүлжээ.

Шударга ёс гэдэг нь хаана байгаа юм. Өөрсдөө дүүрэн луй­вар­­чид хулгайчдаар дүүр­чи­хээд яаж шударга ёсыг тогтоох юм. Ард түмэн та нарт өөр сонголт бай­даг­гүй юм уу. Худал амлаж, иргэдээ бэ­лэнчлэх сэтгэлгээнд сургаж, оюун ухаан эрүүл, дөрвөн мөч нь бүрэн бүтэн идэр насны залуус тэжээвэр амьтан болгож байгаа нь байхад дахин, дахин сонгоход хүргэдэг гэж үү.

Эд нарын сонгуулийн хуурамч амлалтад хууртаж  ханалаа ш дээ. Хэн нь хэн бэ гэдгийг харлаа. МАН-аасаа
нэр дэвших эрхээ авлаа л бол сонгогддог байх юм бол сон­гууль явуулах хэрэг байна
уу. Үүрд МАН-тайгаа байх юм
уу. МАН-ын гишүүн байсан ч
та дахин нэг тунгаагаарай. Эх орон чинь үнэтэй
юу, нам үнэтэй юу. Өнөөдрийн энэ байдал хэдий чинээ удаан үргэл­жилнэ, үр хүүхдийн чинь ирээдүй
улам л бүдгэрэн холдоно.

Categories
редакцийн-нийтлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль орчинд оруулсан хувь нэмрийг дэлхий үнэллээ

НҮБ-аас жил бүр хү­рээлэн буй орчныг хам­гаалах үйлсэд гавьяа бай­гуулагчдыг шалгаруулдаг “Эх дэлхийн манлайлагч” шагналын 2012 оны эз­нээр Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж то­дор­лоо. Түүний байгаль орчинд оруулсан хувь нэмрийг ийнхүү дэлхий үнэллээ. Бразилийн Рио де Жанейро хотод уг арга хэмжээ болсон юм. Дэл­хийн байгаль хамгаалах өдөр жил бүрийн зургаду­гаар сарын таванд болдог учраас  Шагнал гардуу­лах арга хэмжээг энэ үеэр тааруулжээ. НҮБ-ын Хү­рээ­лэн буй орчны хөтөл­бө­рөөс санал болгож, салбар бүрийн лидерүү­дээс санал хураалт явуулс­ны үндсэн дээр  манлайлагчдыг тодруул­даг аж. Уг шагналыг бай­галь орчны чиглэлд үр дүнтэй бодлого хэрэг­жүүлж, үйл ажил­ла­гаа­гаараа манлайлсан удир­дагч, нийгмийн  зүтгэлт­нүүдэд олгодог уламж­лал­тай.

Шагнал гардуулах ёс­ло­лын өмнө “Эх дэлхийн манлайлагчид”-ыг зарла­хаар, НҮБ томоохон хэв­лэ­лийн хурал зарлажээ. Хэвлэлийн бага хуралд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч,  Хүрээлэн буй орчны хө­төлбөрийн захирал А.Штай­нер, Бразилийн Байгаль орчны сайд бо­лон шагнал хүртэхээр тодорсон эрхмүүд ирсэн байлаа. Танхимд сэт­гүүл­чид дүүрэн байв. Эх дэлхийн шагнал гар­дуу­лах ёслолын ажиллагаа “Рио-20” хэмээх  байгаль орчны асуудал хөндсөн томоохон уулзалтын өмнө болж байгаагаараа онцлог юм.

Ноён Штайнер хэвлэлийн бага хурлын үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний Монгол Улсын Ерөнхий­лөг­чид улам­жилсан мэндчилгээг хүр­гэв. Энэ шагнал нь НҮБ-ын хам­гийн том шагналд тооцогддог гэдгийг ч хэлэхээ мартсангүй.

“Та  байгаль орчны бод­логод яагаад анхаарал тавь­даг юм” гэж ноён Штайнер Монгол Улсын Ерөн­хий­лөг­чөөс асуухад “Би өөрөө мал­чин айлын хүүхэд. Монголын малчид байгальд хамгийн ойр байдаг. Багаасаа аав, ээжээсээ байгалиа  хайрлах ухааныг сур­сан. Ялангуяа ээжээсээ сурсан гэж боддог. Голоос ус авахдаа яаж бохир­дуулахгүй байх, байгалиа яаж шүтэж амьдрахав гэдэг бүх­нийг би багаасаа сурсан. Би нэг өдөр Ерөнхийлөгчийн ажлаа өгнө. Гэхдээ байгаль орчинтой  холбоо­той ажлаа бол амьдралынхаа туршид хийнэ гэж боддог. Энэ шагнал байгаль орчны төлөө ажил­лах итгэлийг минь улам их сэргээлээ. Монголчууд бай­галь­тай­гаа хамгийн их ойр хүмүүс ч гэлээ  уур амьсгалын өөрчлөлтөөс болж хамгийн их хохирч байгаа улс. Тэгэ­хээр үүнд анхаарахгүй бай­хын ч аргагүй юм. Монголчууд байгаль орчны  асуудлыг  чухалд тавьдаг учраас би Ерөнхийлөгчийн хувьд тийм бодлого хэрэгжүүлэх ёстой” хэмээв.

Монгол Улсын Ерөнхий­лөгч төрийн тэргүүний ажлаа авсан даруйдаа хамгийн тү­рүүнд бай­галь орчинд чиглэ­сэн бодлого явуулсны энгийн жишээ нь есдүгээр сарын нэгэнд дунд сургуулийн хүүх­дүүдэд  уншсан лекц. Байгаль хамгаалах тухай уншдаг  энэ лекц одоо уламж­лал болжээ. Тэрээр Иргэний бо­ловсро­лын хичээлийг дунд сургуу­лийн программд суулгаж байгаль орчин, уламжлал, ёс заншлын талаар хичээл ор­дог болсон. Мөн Ерөнхийлөгч ногоон хөдөлгөөнийг өр­нүүлж, эко элч нарыг дэмжиж ажилладаг. Үүнийг НҮБ-ын Хүрээ­лэн буй орчны хөтөл­бө­рөөс ихэд сонирхож, Мон­го­лын эко элч нарын туршлагыг судлах тухай ч хэвлэлийн хурлын үеэр ярьж байсан.

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж “Монгол хүн бүр арван мод тарья. Тэгвэл нийт гучин сая мод тарина гэсэн үг” хэ­мээн мод тарих бүх нийтийн өдөртэй болгосон билээ.   Энэ хөдөлгөөнийг өрнүүлс­нээс хойш хоёр сая мод тариад байгаа. Мөн газар нутгийнхаа гучин хувийг тус­гай хамаалалттай болгох тал дээр санал дэвшүүлсэн  нь үр дүнгээ өгч байна.

Ерөнхийлөгчийн байгаль ор­чинд чиглэсэн бас  нэг бодлого нь сэргээгдэх эрчим хүч. Монгол Улс жилийн гур­ван зуун хоногт нь нартай байдаг учраас нарны энер­гийг ашиглах, тэр ч бүү хэл Азийн эрчим хүчний сүлжээ­ний төв нь Монгол Улс  байх талаар  судалгаа хийж бай­гаа. Манай улс зөвхөн сал­хины эрчим хүчээ ашиглахад л Азийн хэрэгцээг хангах болол­цоотой юм.

Мөн Монголын зуун мян­ган айл нарны эрчим хүчийг ашигладаг болсныг бусад улс орнууд гайхдаг болсон тухай  Ерөнхийлөгч ярьж байсан. 2010 онд Ерөнхий­лөг­чийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газар цаг уурын өөрч­лөлт, цөлжилтийн эсрэг үзэл санаагаа илэрхийлж говьд хуралдаж, ил­гээл­тээ НҮБ-д явуулж байсан.  Хам­гийн сүүлд л гэхэд Ерөн­хийлөгч байгаль орчинтой холбоотой ар­ван хууль са­наачилж батлуулсан бөгөөд Ази Европын гишүүн ор­нуу­дын Байгаль орчны сайд нарын уулзалт хуралдаан Монголд бол­сон нь чухал ач холбогдолтой болсон.

Монгол Улсын Ерөнхий­лөгч НҮБ-ын цаг уурын өөрч­лөлтийн асуудлаарх зөвлө­лийн гишүүн,  Дэлхийн эдийн засгийн форумын усны нөө­цийн бүлгийн   гишүүн бөгөөд  Цөлжилтийн асуудлаарх Зас­гийн газар хоорондын зөвлөл байгуулах санаачилгыг гар­гаад байгаа билээ. 

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дор­жийг  “Эх дэлхийн ман­лай­лагч” шагна­лаа авсных нь дараа Холливудын алдарт найруулагч, бидний сайн мэдэх “Аватар” киног най­руулсан Жеймс Камерун ут­саар баяр хүр­гэсэн юм. Тэ­рээр байгаль орчны асуудалд анхаарал хандуулдаг бөгөөд “Аватар” кино нь ч эх дэл­хийгээ хайрлаж хамгаа­лах­гүй­гээс хүнд байдалд орсон хүн тө­рөлх­төн өөр гариг руу хэрхэн дов­толж байгааг ха­руулдаг шүү дээ.

Монгол Улсын Ерөн­хий­лөгчтэй хамт “Эх дэлхийн манлайлагч” болсон таван хүнээс  сэтгүүлчдийн анхаар­лыг илүүтэй татсан хүн бол Кенн улсын нэгэн омгийн ахлагч Парашина юм. Тэрээр Кенн дэх байгаль хамгаалах байгууллагын гишүүн бөгөөд ховордсон ан амьт­наа хэрхэн хайрлаж хамгаалах тал дээр омгоороо хуралдан,  шийд­вэр гаргаж ажилласан нь үр дүнд хүрсэн тухайгаа ярьж байсан.    

Султан Ахмед Аль Жабер хэ­мээх эрхэм  Абу Дабид хүлэмжийн хийг багасгах зо­рилгоор цэвэр эрчим хүчийг өөрийнхөө улсад үйлд­вэр­лэхэд хөрөнгө оруулалт хий­сэн хүн байв. Тэрээр “Өнөө­дөр зөвхөн нэг улс дангаараа байгальд ээлтэй бодлого явуу­лаад үр дүнд хүрэхгүй. Дэлхий ертөнц бүгдээрээ ийм байх ёстой. Хувийн хэвшил, олон нийтийн байгууллага ч бай хамтарч байгальд ээлтэй бодлогыг явуулах ёстой гэж байсан. Харин Шинжлэх ухааны салбарт доктор Ван Дер Лю өөрийнхөө судал­гааны бүхий л ажлыг байгаль орч­ны чиглэлд хандуулсан нэгэн. Тэрээр судалгааныхаа ажлаар сургуулийн хүүх­дүүдэд байгаль орчны бо­ловсрол олгоход зориулж сургалт явуулдаг байна. Шаг­нал авсан бүх хүмүүс “Улс бүр байгаль орчноо хамгаа­лахад нэг зорил­готой байвал  илүү үр дүнтэй” гэж хэлж бай­сан юм. Агаарын бөм­бөлгөөр дэлхийг тойрсон Брайн Жонс төдийгүй нарны энергиэр ажилладаг дугуйгаар дэл­хийг наян өдөр тойрсон хүн бас байлаа. Тэрээр бай­гальд  ээлтэй бодлогыг сур­талчилж явдаг аж. “Эх дэл­хийн ман­лай­лагч” шагналыг 2005 оноос НҮБ олгож эхэл­сэн бөгөөд одоо­гоор 51 бай­гууллага, хувь хүн, удирдагч нарт олгосон байна.  Тухайл­бал Америкийн дэд ерөн­хий­лөгч асан, Нобелийн шагналт Аль Гор, Мексикийн Ерөн­хийлөгч, Хятадын алдарт жүжигчин гээд нэлээдгүй хү­ний нэр цуврах ажээ. Эд бол дэлхийн байгаль орчинд өөрс­дийн хувь нэмрээ оруул­сан манлайлагчид юм. 

Categories
редакцийн-нийтлэл

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралд үг хэллээ

Манай сурвалжлагч Д.Мөнгөндалай БНХАУ-ын Бээжин хотоос мэдээлж
байна.

НҮБ-аас жил бүр зар­­лаж Хүрээлэн буй орчныг хамгаалах үйл­сэд  хувь нэмрээ оруулж гавьяа байгуулагчдыг шалгаруулдаг Эх дэл­хийн манлайлагч шаг­на­лын энэ жилийн бод­логын манлайлагчаар Монгол Улсын Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдорж тодор­сон билээ.  Энэ нь Мон­гол Улс Ногоон бодло­гоороо дэлхийн хэм­жээнд очиж буйн томоо­хон илэрхийлэл болсон юм. Бразильд болсон энэхүү шагнал гардуу­лах ёслолын ажилла­гаанаас  БНХАУ-ын Бээ­жин хотноо хүрэлцэн ирсэн Ерөнхийлөгч Ц.Эл­­бэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэр­гүүн нарын зөвлөлийн арванхоёрдугаар хурал­даанд оролцож үг хэл­лээ. Тус хуралдаан нь энэ сарын 6-7-ны өд­рүү­дэд болж өнгөрөв. Хуралдаанаар гишүүн орнууд зарим баримт бичгүүдийг бай­гуу­ла­хаар тохиролцов. Ту­хайл­бал Мөнхийн Энхтай­ван, Хам­тын хөг­жил цэцэглэлтийн бүс нутгийг байгуулах ту­хай тунхаглал, тус бай­гуул­лагын  хөгжлийн стра­те­гийн үндсэн чиглэл, бүс нутгийн энх тайван аюул­гүй, тогтвортой байдалд занал учруулах үйл явд­лын үед авах улс төр дип­ломатын арга хэмжээ зэ­рэг багтаж байгаа юм. Мөн Афганистан улсад Шан­хай хамтын ажил­лагааны байгууллагын ажиглаг­чийн статус, Турк улсад яриа хэлэлцээний түн­шийн статус олгох ту­хай шийдвэрийг гарга­хаар гишүүн орнууд тохи­ролц­жээ. Энэ талаараа хэв­лэлийн бага хурал зар­лаж гэрээнд гарын үсэг зур­лаа.

Энэ үеэр Шанхайн хам­­тын  ажиллагааны ги­шүүн орнуудад эдийн зас­гийн хамтын ажил­ла­гаа­ны төслийг дэмжих чиг­лэлээр  БНХАУ-ын зүгээс арван тэрбум ам.доллар олгохоор шийдсэн гэдгээ  хуралдааны үеэр БНХАУ-ын дарга  Ху Жин­тао онцоллоо. Мөн ойрын гурван жи­лийн хугацаанд гишүүн ор­нуудынхаа 1500 хүнийг сургалтад хамруулах бо­ломжтой гэ­лээ. Гишүүн орнуудаас 30 мянган оюу­танд Засгийн газар тэтгэлэг олгох,  ар­ван мянган багш оюутныг  ойрын арван жилд БНХАУ-д мэргэшүүлэх сургалтад хамруулахаар амлав. БНХАУ-ын дарга Ху Жинтао Шанхайн хам­тын ажиллагааны  ги­шүүн орнууддаа Найрсаг хөрш, найрамдалт хам­тын ажиллагааны хороо байгуулахыг санал болго­сон юм.

Мөн өдөр тус хурал­дааны индэр дээр Мон­гол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж үг хэлэв.  Тэрээр хэлсэн үгэн­дээ, “… Монгол Улс Шан­хайн хамтын ажил­ла­гааны бай­гууллагын хү­рээнд эдийн засаг, соёл, бо­ловсрол эрүүл мэнд, бай­галь орчин, байга­лийн гамшгаас урьдчи­лан сэр­гийлэх, гамшгийн хохир­лыг бууруулах зэрэг олон салбарт хамтран ажил­лах сонирхолтой бай­на. Гишүүн орнууд онцгой байдлын үр да­гаврыг арил­гах, урьдчи­лан сэр­гийлэх Шанхайн хамтын ажиллагааны бай­гуул­лагын төв байгуу­лахаар ажиллаж байгаа нь зөв санаачилга гэж бид үзэж буй бөгөөд тус төв бай­гуулагдсаны дараа үйл ажиллагаанд нь зохистой хэлбэрээр оролцохыг хүсч байна. Түүнчлэн хар тамхи, мансууруулах бо­дистой тэмцэх, терро­ризмтай тэмцэх чиглэ­лээр хамтын ажилла­гаа­гаа эрчимжүүлэхийг зорьж байна” гэсэн юм.

Categories
редакцийн-нийтлэл

АТГ-ЫНХАН авлигын ээдрээт утасны үзүүрээс атгасан л бол лавшруулах нь тодорхой

Монголчууд бид их мар­тамхай улс юм.  Саяхан даа, “Н.Энхбаяр гэдэг авлигачаас салгаад өгөөч, түүнийг улс төрийн тавцангаас зайлуу­лаад өгөөч” гээд л амтай хэлтэй бүхэн ярьж байсан цаг.  Авлигатай тэмцэх газрынхан  авлигатай тэмцлээ.   Авлигын загалмайлсан эцгээс нь эх­лээд аймгийн Засаг дарга, агентлагийн дарга нарыг нь үлдээлгүй авсан идсэнийг  нь илчилж, тэмцэж эхэллээ. Ээд­рээтэй утасны үзүүрээс атга­сан хүн тавихгүй дээ гэдэг шиг л  авлигын торон  хэрээсний  үзүүрээс энэ байгууллагын­хан атгалаа. Үүнийг ингэж зогсоохгүй бол өдөр ирэх тусам үржин тэлнэ. Улам нарийн хэрээс бий болно. Авлига ямар их хортой шигээ бас их хүчтэй юм. Илчлэх тусам эсэргүүцэн тэмцэж, тийчилж байна.

Авлигатай тэмцээд эхлэ­хээр нь юу болов. Бүгд Н.Энх­баярт хайртай болчих шахав. Нийтээрээ дургүй байсан шүү дээ, түүнд. Учир нь тэр нийтийн эрх ашгийг хөсөр хаяж, хувийнхаа эрх ашгийг өмнөө тавьсан. Үүнийх нь бо­дит жишээ нь тэр дахин сон­гог­­доогүй. Ард түмэн Ерөн­хий­­лөг­чөөр дахин сонгоогүй хэр­нээ гэнэт өрөвдөв. Авлига ав­сан ч шорон руу аваад ява­хаар нь өрөвдөөд сүйд. Уй­лах нь уйлж, өрөвдөх нь өрөв­дөцгөөлөө. Зарим нь амиараа дэнчин тавьж бай­гаад л талбайн хажууд өлсөц­гөөлөө. Хайран амь. Хайран эрүүл мэнд. Төрсөн биеэ хайрлахгүй Н.Энхбаярыг тэгт­лээ хайрлахын учир юу би­лээ. Өндөр албанд байхдаа өөрсдийг нь таних ч үгүй бай­сан Н.Энхбаяр дахин өндийж ирвэл өөрийнх нь төлөө тэгж өлсөж байсныг нь ёстой са­нах байх даа. Энэ бүх өрөв­дүү­лэх тактик, ард иргэдийн сэтгэл зүйд яаж нөлөөлөх бүх жорыг үнэндээ Н.Энхбаяр  сайтар найруулаад л сууж байсан байгаа юм.  Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Хууль зөрчиж, идэж шамшигдуул­сан бол хэн ч   түүнээс зайлах гарц үгүйг авлигатай тэмцэх газрын сүүлийн үеийн ажил­лагаанаас харлаа. Авлига­тай тэмцэх хэцүү юм байна гэд­гийг эхнээсээ л харж байна.

Авлигачийг барихаар улс төр хийлээ гэх хэрнээ авли­гачийг суллуулахын төлөө өөрсдөө жинхэнэ улс төр хий­дэг байна шүү. Нэгэнт авли­гаасаа ангижиръя гэж бодож байгаа л бол энэ эрчээ сул­руулж болохгүй, барьцаа улам л лавшруулах хэрэгтэй юм.  Тэгж байж л төр цэвэр­шинэ. Төрд ажиллаж байгаа хэрнээ ард түмнийхээ тат­варын мөнгөөр тансаглаад, ганцаараа цүрдийтэл бая­жаад байж болохгүй. Авлига Монгол Улсыг муухай хараг­дуулаад байна гэж Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж хэлсэн. Авлига байгаа цагт шударга ёсны тухай яриад яах юм. Шударга ёс байхгүй бол эрх, эрх чөлөөний тухай саналт­гүй.

Улсаасаа баян сайд дарга нар ингээд л идэж, уугаад болоод байдаг  гэж боддог цаг нь өнгөрч.

Ардчилсан Ерөнхийлөгч ч гарч ирлээ. Авлигатай тэмцэх ёстойг тунхаглав. “Авлига Монгол Улсыг муухай хараг­дуулж байгаа”-г хэллээ. Авли­гатай тэмцэх газрынхан аж­лаа л хийж байгаа болохоос үүнд гайхаж цочирдоод байх хэрэг алга. Шударга ёс тог­тоохын төлөө тэд ажлаа хийж байна.  Бид авлига байгааг мэдээд, авлига авсныг нь гадарлаад байгаа хэрнээ, илчлэхээр нь сандрах хэрэг юун билээ. Авлигачид цаа­шид ч олноороо ил болно. Тэд эхнээс нь илчилж, барьж хориод байгаа Авилгатай тэмцэх газрынхнаас үхтлээ эмээж байгаа. Тиймээс ч  за­рим нь авлигыг илрүүлэхийг “хэлмэгдүүлэлт” гэж нэрлэж,  иргэдийн тархийг угааж эх­лэхээр оролдож байна. Ха­лааснаасаа эд зүйлсээ хумс­луулчихаад хүмүүс хичнээн их уурладаг билээ. Гэтэл өдөр бүр таны халаасыг сэгсэрч байгаа нөхдүүд баригдаж, хоригдох нь тийм өрөвдөж, хайрлахаар зүйл мөн гэж үү.

Шударга ёс гэж байхгүй
болоод байна. Хуулийн өмнө хэн ч тэгш эрхтэй, гэвч хууль
зөрчсөн бол хэн ч буруутна. Ялангуяа
авлига гэж нийтээр нь хохироодог аюулаас бид ангижрах л ёстой.

Categories
редакцийн-нийтлэл

АН-ын шинэ төрх, МАН-ын хэлбэржсэн жагсаалт

Энэ  сонгууль холимог системээр явах болсон тул намууд нэрсийн жаг­саалтад ямар хүмүүсээ оруулах нь   олны анхаар­лын төвд байлаа.

Намууд харьцангуй өөр, өөр бодолтойгоор жагсаалтаа гаргасан нь илт.  Жагсаалтад дээгүүр  эрэмбэлэгдэх хүмүүс на­мынхаа нэрээр бараг шууд л УИХ-ын гишүүн болох магадлал  бий бол­чихож байгаа. Нөгөө та­лаас ямар хүмүүсийн нэр­сийг жагсааснаас нам­даа авчрах суудлын тоонд  нөлөөлөх учиртай. Тэгэхээр жагсаалт бол намууд ялахад өнгийг нь тодорхойлох гол түлхүүр юм. Мөн намуудын жаг­саалтаас  боловсон хүч­ний бодлогоо хэрхэн то­дорхойлж байгаа нь  ха­рагдана. Том, жижиг гэлт­гүй намуудын жагсаалтыг дарга нар нь түүчээлжээ. 

АН-ын хувьд хэзээ­нээсээ ардчилалтай бай­даг нь илэрч жагсаалтын эхний аравт хоёр ч бүс­гүйг оруулж ирсэн байгаа. Долоод Р.Бурмаа, аравт М.Батчимэгийг жагсаасан нь жендерийн асуудалд анхаарал хандуулсан нь илэрхий. МАН-ын хувьд   Д.Сарангэрэлийн нэрийг  аравт бичсэнийг  эс тооц­вол эмэгтэйчүүдээ  ар­ваас хойш оруулсан бай­на. Мөн жагсаалтад ор­сон эмэгтэйчүүдийн тоо нь Ардчилсан намынх илүү байгаа юм. Эндээс  хоёр намын бүсгүйчүүд­дээ хандах хандлага ха­рагдаж байгаа.  Аль ч  нам  даргаараа толгойлуулан жагсаалтаа эхэлжээ. Сон­гууль болтол олон фрак­цууд нь эе эвдэрч хэдэн тийшээ харчихна гэж олон нийтээрээ ярьж бай­сан ч Ардчилсан намын дарга энэ бүхнийг эвтэй найртай байлгах, намын асуудлаа дотооддоо ший­дэхээс авахуулаад харьцангуй зөв хүмүүсээр жагсаалтаа бүрдүүлжээ.   МАН залуучуудын сана­лыг авч чаддаггүй уч­раас жагсаалтын 4/1-т нь гуч хүртэлх насны 27 за­лууг жагсаасан байна лээ. Гэх­дээ залуусаасаа эх­ний аравтаа бас багтааж ча­даагүй байгаа юм.  За­луучуудыг тодорхой тоо­гоор ийнхүү  багтаасан нь 1990-ээд оноос хойш ард­чиллыг үзсэн залуус МАН-ыг сонгох магадлал бага учраас тэдний сана­лыг авахыг хүссэн биз. Ингэснээр 90 гаруй нас­тай хөгшин нам гэдгээ далдлахыг   хүсчээ. Харин жагсаалтын эхний хэсэгт намын даргын араас ген­сек У.Хүрэлсүх жагссан нь төдийлөн сайн ший­дэл болсонгүй. Түүний хувьд нэр цэвэр бишээс гадна намын эв нэгдэлд сөрөг үр дагавар авчир­сан хүн. АН-ын генсек Д.Эрдэнэбат намынхаа залууст боломж олгож албан тушаалын эрэм­бээр жагсалгүй  залуу үедээ илүү боломж олго­хыг хүсчээ. Дээр нь тэ­рээр намаа эв нэгдэлтэй болгоход гол үүрэг гүй­цэтгэсэн гэдгээрээ МАН-ын генсекийн эсрэг дүр нь юм.  У.Хүрэлсүхээс гадна Я.Содбаатар эхний аравт жагссаныг эс тооцвол  эхний эгнээнд  ахмадын арми жагссан байна. АН агуулгаа харж жаг­саал­таа хийсэн бол МАН хэл­бэрт анхаарсан буюу хуу­чин  гэгдэх улстөрчдөө хүмүүс таньдгаар нь жагсаасан байх жишээ­ний. Дээр нь МАХН-д ал­дах магадлалтай хөгш­чүү­лийн саналыг авах со­нирхол давамгайлсан биз. Яахав ахмадуудынх нь дунд Н.Энхболд, Д.Дэм­бэрэл нарын ашиг сонирхлын зөрчил бага­тай, улс төрд байх ноён нуруутай  хүмүүс хараг­даж байгаа ч намын дар­гаасаа эхлээд элдэв хэл амнаас салдаггүй, аль хэдийнэ бохир улстөрч­дийн нэрсийн жагсаалтыг тэргүүлэгчид  бичигдсэн байх юм. Ө.Энхтүв­шин­гийн хувьд намын бүлгийн дарга. Намаа шүүмжилж, эцэстээ МАХН  руу орц­гоосон жигүүрийн тэргүүн байсан хүн. Д.Лүндээ­жанцан жишээ нь сайн хуульч ч гэлээ улс төрийн лидер гэж харагддаггүй. Мөн Ц.Нямдоржийн хувьд Увсынхан нь хүлээж авахгүй болтлоо сүүлийн үед нэр хугараад байгаа.

Сарын цалин дээрээ эхнэ­рийн­хийгээ нэмээд ч төлж барахгүй үнэтэй хау­санд амьдардгийг нь Х.Баттулга гишүүн олон нийтэд зарлаж, түүнийг нь тайлбарлаж, булзах гэж олон нийтэд хүн үнэм­шимгүй юм ярьсан нь нэр хүнд нь унахад нөлөөл­сөн. Мөн тэрээр өмнө хууль зассан гэж УИХ-ын даргын албан тушаа­лаа­саа бууж байсан бол сая­хан сайдын ажлаа­саа мултрах шахсаныг ун­шиг­чид санаж багаа биз ээ. 

АН жаг­саал­тад фрак­цуу­дын төлөөллийг жигд оруулс­наас гадна  албан тушаа­лын эрэмбээр шууд жагсаагаагүй нь харагдаж байна. Д.Эр­дэнэбатад жишээ нь албан тушаалынхаа эрэмбээр хоёрт жаг­сах боломж байсан ч тэрээр үүнд их зөв байр суурьтай хандаж чаджээ. АН жаг­саалтын хоёрт З.Энхбол­дыг оноо­сон нь  оновчтой шийдэл болсон. АН дахь “Шонхор” фракцын тэр­гүүн, Ардчилсан хүч­ний холбооны тэргүүн тэрээр яах аргагүй АН-ын лидер. Шударга, шу­луун хэлчихдэгээрээ имижээ бүрдүүлсэн нэгэн. Түүнийг яалт ч үгүй улс орны төдийгүй, Ардчилсан намын бодлого тодорхойлдог улстөрч­дийн нэг гэдэг. Түүн шиг хүн парла­мен­тад олон байвал улс орон зөв бодлогоор явж, шударга ёс тогтоно гэдэг. Х.Тэмүү­жин­гийн хувьд ардчилсан ний­гмийн залуу үеийн төлөөлөл гэж харж болох ч  АН-ын лидерүүдийн нэг гэж тоо­цог­дох болсон. Гэрлийн хурдаар гарч ирсэн лидер. Сайн хуульч, шударга ёсны төлөө дуугарч чад­даг. Ч.Сай­хан­би­лэг Монголын түүхэнд хам­гийн залуугаараа сайд хийж бай­сан. Өнгөрсөн дөрвөн жилд бүл­гийн даргаар ажил­ласан. Ард­чилсан намын УИХ-ын бүлгийн шийдвэрийг төлөөлж дуугардаг байсан. АН-ын хувьд  Д.Эр­дэнэба­тыг намын аппаратыг удирд­са­наас хойш энэ намд эв нэгдэл эхэлсэн. Түүнийгээ дагаад ч өөрөө ген­секийн суудалд тогтвор­той суусан хүн. Улс төрийн хурцад­мал асуу­далд дандаа голч, ухаа­лаг, алсыг харсан байдлаар ханд­даг байсан нь намын даргатай­гаа хэрхэн ярьж, зөв шийдэлд хүрч энэ хугацаанд тэр тусмаа сонгуулийн өмнөх энэ үед АН-ыг эв нэгдэлтэй байлгаж ча­даж байгаа. Энэ удаа­гийн сонгууль холимог системээр явагдах учир жижиг намуу­даас цөөнгүй суудал авах болов уу гэсэн таамаг байгаа. Энэ таамаг нь ч оргүй биш юм. Ялангуяа жагсаал­тад орсон хүмүү­сээс эхэнд бичигд­сэн нь УИХ-д орж ирэх магад­лал­тай. Сонгуулийн рингэн дээр гол тулаан хийх хоёр гол намын жагсаалтын эхний эг­нээнд бичигд­сэн хүмүүсийн тухай өгүүлэхэд ийм  байна.

МАХН-МҮАН-ын
“Шу­дарга ёс” эвсэл Н.Энх­бая­раар жагсаалтаа эхлүүлэв.
Араас нь Ч.Улаан, С.На­ран­гэ­рэл, М.Сономпил, Энхбая­рын хүү Э.Батшугар, өмгөө­лөгч
О.Баасанхүү, Ц.Оюун­баатар
нарын эрчүүдээс гадна зарим
нэг эмэгтэй­чүү­дийн нэрийг
зоожээ. Өөрөөр хэлбэл, авлигын эцэг хэ­мээн
цоллууж, эцэстээ баригдаж, хоригдож, үүнийгээ
эсэргүү­цэн элдвээр аяглан
өрөв­дүү­лэх
тактик барьж санал авна гэсэн тооцоотой байгаа 
Н.Энх­баяраар толгой­луул­сан энэ багт Ч.Улаан зэрэг турш­лагатай улстөрчид багт­саныг эс тооцвол нэлээд
эрээ­вэр, хураа­вар жагсаалт гарчээ. ИЗНН-ын хувьд мөн л намын дарга С.Оюунаар ах­луулж, МҮХАҮТ-ын дарга С.Дэм­­бэрэлээр удаалуулсан ч төдийлөн анхаарал та­тахуйц лидер хараг­дахгүй байна. Харин Иргэний хөдөл­гөөний
нам Сүхжаргал­маа­гаар ахлуулсан
хорин найман эмэгтэйг жагсаалтандаа оруул­сан нь сонирхолтой шийдэл  болсон байлаа. Гэхдээ намын хувьд томоо­хон лидер
гэж хэлэх хүн хараг­дахгүй байгаа юм.

Categories
редакцийн-нийтлэл

Улаанбаатар хотыг коммунистууд авч явбал ямар болдгийг харлаа

Ингэж хэлэх шалтгаан байгааг нийслэлчүүд бид мэднэ. Нийс­лэлийг коммунистууд  ээлжгүйгээр дангаараа  удирдахдаа юу болгож хувиргав. Ямар ч зохион бай­гуу­лалт байхгүй, төлөвлөлтгүй явж ирсэн нийслэл маань хаяагаа тэлэхгүй нэг цэгтээ бөөгнөрч, үүний­гээ дагаад машины түгжрэл, утаа, хог, хаа сайгүй хагарч яйрсан зам, харанхуй гудамж гээд дэл­хийн ямар ч нийслэлд байхгүй  дүр зураг бий болсон. Энэ бүхнээс болоод иргэд нь хүртэл ямар их уур бухим­далтай байдаг гээч.   Үндсэн хуулиар олгогдсон аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн заалт байнга зөрчигдөнө. Дунд сургуулийн  бага ангийн хүүхэд  хичээлдээ явж байгаад траншейнд унаад үхчихэж байна. Хөгшин хүн Сүхбаата­рын­хаа талбай дээр  хальтирч унаад хөлөө хугалчихаж байна. Зун бо­роонд хүмүүс живээд үхчихнэ.  Агаарын бохирдлыг  бууруулах 500 тэрбум төгрөгийн төсөвт утаагүй зуух нь дэлбэрээд хүн үхээд байдаг. Утаа, шороо тоосноос болж хич­нээн нь бас үхэж байгаа бол. Өөрөөр хэлбэл төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэд амь насаа алдах нь дэндүү их болж байна. Удирдлагуудынхаа буруу­тай, хайхрамжгүй үйл ажилла­гаанаас болоод энх цагт дайны үеийнх шиг иргэн нь гэмтэж бэртэн, үхэж үрэгдэж байдаг нийслэлтэй улс дэлхийн хаана ч алга. Гэвч коммунист удирдлагууд нь энэ олон хүний амь эрсдэж байхад хэзээ ч хариуцлага хүлээсэнгүй. Хүний амины төлөө хариуцлага хүлээдэггүй юм чинь нийслэлийн өнгө төрх муу муухай байгаагийн төлөө юу гэж хариуцлага хүлээхэв.  Ингэж явсаар бид хичнээн ч жилийг ардаа орхив.

Гэр хорооллыг барилгажуулж, хотыг утаанаас салгах юм болсон. Энэ яриа нь олон ч хотын даргын нүүр үзлээ. Барилгажуулах төсөл буюу Долдугаар хороолол гээч нь   үнэн чанартаа томоохон компа­ниудад иргэдийн газрыг булаа­ж өгөх, өмчийг нь үнэгүйдүүлж, ба­рил­гын компаниудад газар олгож байгаа л хэрэг. Үүнийгээ утааг багасгаж, иргэдээ орон сууцжуулж байгаа гэж тайлбарладаг. Үнэн хэрэгтээ газрыг нь булааж аваад нэг хороолол барьчихаар гэр хо­роолол тэр чигтээ байхгүй болоод Улаанбаатар утаагүй болчихно гэвэл жинхэнэ үлгэр болно. Гэр хороолол байгаа цагт утаа байж  л байна. Багасгалаа, багасгалаа  гээд байхгүй болгож амжихгүй. Утаагүй зуух өгч,  орон сууц   бари­лаа гээд үүнийг тэр чигт нь шийдэж чадахгүйг энэ олон жил утааны тухай ярьсан үлгэр, бодит амьд­ралын зөрүү хоёроос бид ойлго­сон. Нийтийн орон сууц хичнээнийг барьсан ч цаана нь тэдгээр орон сууцанд багтаж чадахгүй гэр хороол­лынхон байсаар байна. Тиймээс коммунистуудын яриад байгаа зүйл бүтэшгүй гэдэг нь ойлгомжтой. Угаасаа ч бид өнгөр­сөн он жилд нийслэлийг ямар байлгасныг нь тайлбаргүйгээр мэдэж байгаа шүү дээ.

Нийслэлийг тэлж, утаанаас ангижирч, хүн шиг амьдрах болом­жийн талаар Э.Бат-Үүл гишүүн яриад байгаа. Түүний ярьснаар бол  хотын зах руу шуудуу ухчихад л болоод явчих юмыг яагаад хэрэг­жүүлдэггүй байсан юм  бол. Өөрөөр хэлбэл Э.Бат-Үүл гэр хорооллын хашааны газрыг инженерийн шу­гам­тай холбож, амины тохилог орон сууц бариулаад суучихвал болчих тухай тэрээр санал дэв­шүүл­сэн. Ингэж гэр хорооллын хөрвөх үйл явц улс орнуудад хөгжил авчирчээ. Дээр нь орон сууцны үнийн хөөрөгдөл эх адаггүй нэмэгдэхээ болих юм. Тэгээд ч нийтийн орон сууц барих нэрээр нэг хэсэг компанийн бизнесийг дэмжих зорилгоор иргэнийхээ газрыг булааж авна гэдэг бол цэвэр дээрмийн шинжтэй үйлдэл юм. Тэр байтугай хотын дарга Долдугаар хороог босгох гээд байгаа Сүхбаа­тар дүүргийн дөрвөн хорооны нутаг дэвсгэрээс  барилгын компа­ниудыг газар худалдаж авахгүй байхыг үүрэгдээд байгаа. Тэртэй тэргүй дээрэм хийж авч байгаа хойно арга ч үгүй биз.   

Угаас газраа өгөхгүй байх нь хувь хүний хэрэг шүү дээ. Хотын А зэрэглэлийн бүсэд хэдэн тэрбум хүрээд байгаа газрыг нь дээд тал нь хоёр өрөө байрны мөнгөөр буюу    29-40 кв метр талбай бүхий бай­раар сольж авч эхэлж байгаа. Хотын төвийн өндөр үнээр бизнес болгон дамлаж өгөлцөж, авалцдаг газрыг хувь иргэнээс нэг метрийг нь 100 мянгаар тооцож авч байгаа хэрнээ суурин дээр нь орон сууц бариад нэг метр квадратыг нь хоёр саяар л зарах жишээний байгаа шүү дээ.

АН-ын мөрийн хөтөлбөрт иргэ­дийн газрыг төрөөс баталгаа­жуулж, үнэ тогтоох тухай Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаа­тарын оруулсан санал тусгагдсан байна лээ. Ингэвэл иргэдийн өмчилж авсан газар үнэ цэнэтэй болох юм. Тэгвэл хэн дуртай нь өмчийг үнэгүйдүүлж булааж аваад байхгүй.

Ер нь гэр хороолол руу дэд бүтэц барихгүй байгаа нь ердөө л улс төр, бизнесийн л эрх ашиг болохоос болохгүй юм байхгүй. Харин ч орон сууц барьснаасаа илүү хямд өртөгтэй байгаа. Дээр нь хувийн хаус бол иргэн байгаль хоёртоо илүү өлзийтэй байдаг. Хүн байгальтайгаа шууд харьцана, өөртөө таатай орчинг бий болгох боломжтой. Нийтийн орон сууцанд бол нийтийн л эрх ашигт захираг­дана шүү дээ. 

Хотын зах руугаа нэг шуудуу ухчихаад, халуун хүйтэн усыг нь холбоод, дэд бүтцийг нь шийдчих ухаан  өдий болтол толгойд нь орж ирдэггүй юм уу гэвэл үгүй.  Зөвхөн хүсэхгүй л байсандаа байгаа юм. 

Ингэж дэд бүтцийг шийдэх ажил ч элдэв тендер  гэхээсээ илүүтэй  ажилгүй суугаад байгаа хэдэн нөхдүүдээр ухуулчих л нүх шүү дээ. Ингэж жорлонгийн шуудуу ухаад л хотоо тэлээд, утаанаасаа салах боломж байна. Гэтэл коммунист удирдлагууд нь хотыг тэлэх бод­лого явуулсангүй.

 Харин үүнийг Үүл баатар гарч ирээд хийе гэлээ. Ингэж чадвал нийслэлийн оршин суугчдын хэт төвлөрөл багасах юм байна.

Гэр хорооллын айлын хашаа­ны газрыг инженерийн шугамтай холбож, амины тохилог орон сууц бариулснаар утаа, хөрсний бо­хирд­лоос сална. Орон сууцны үнийн хөөрөгдөл багасна. Иргэд өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болно. Үүнийг дагаад хувийн жижиг үйлдвэрлэлүүд  бий болно. Ингээд ажилгүйдэл ядуурал буурна. Энэ мэтчилэн олон асуудлыг цогцоор нь шийдэх боломжууд бүрдэж байна. Иргэд маань жинхэнэ утгаа­раа хувийн өмчтөн болж чадна. 

Улаанбаатар хотыг коммунис­тууд авч явбал ямар байдгийг бид бишгүй харлаа. Одоо боллоо. Хот шиг
хотод, улс шиг улсад, хүн
шиг л амьдармаар байна шүү
дээ.

Categories
редакцийн-нийтлэл

Н.Энхбаярын эмгэнэлт жүжиг моодноос гарч, улс төр сонгуулиар амьсгалж эхэллээ

Сүүлийн өдрүүдэд Н.Энхбая­рын
эмгэнэлт жүжиг  хошин
шогоор солигдож, моодноос гарахтай зэрэгцэн улс төрийн намууд
ха­луун тогоондоо буцалж
эхэллээ. Өдөр, шөнө, өглөө,
оройгүй хурал­даж, нийслэл,
аймаг, УИХ-ын сон­гуульд сойх нэр
дэвшигчдийг тод­руу­лахаар
бужигнаж байна. МАН ирэх
сон­гуульд нөгөө л
бэ­лэнчлэх сэт­гэл­гээнд сургасан амлал­туудаа да­вуулан
амласныг Аудитынхан бу­цаас­ныг
хэлбэрийг нь өөрчлөөд бу­цаад оруулж буй
бололтой.

МАН-ын хувьд  одоо явуулж буй
үйл ажиллагаа нь нэлдээ сонгуу­лийн амлалт болж
байна. Мөн олон мянган
гишүүн элсэж байгаа мэдээлэл
тараахдаа ч тэднийг мөнгөөр
намдаа элсүүлсэн мэдээ­лэл  сонстох болов. АН-ын мөрийн хөтөлбөр
таван ерөнхий зүйлтэй аж.
АН-аас эсрэгээрээ иргэдээ
ажилтай, орлоготой, боловс­рол­той,
эрүүл иргэнтэй байхаар тусгаж байгаа
аж. Иргэн рүүгээ чиглэсэн,
ажилтай, орлоготой иргэнтэй байж улс орон
хөгжинө гэж үзээд байгаа.  Гуравдагч
хүчин гэж өөрсдийгөө нэрлэдэг
МАХН-МҮАН-ын  “Шу­дар­га
ёс” эвсэл мөрийн хөтөлбөрөө  Монголоо
аврах таван хувьсгал гэж
нэрлэн эдийн засаг, улс
төр, ний­гэм, соёлын
хүрээ, шударга ёс гэсэн
хэсгүүдээ бүрдүүлжээ. Гэвч энэ эвслийн
зүгээс сонгогчдын тархи угааж, улс
төр хийх нь хэрээс
хэтрээд байгаа билээ.

Намуудын гол ажиллагаа нь
өчигдөр уржигдрын байдлаар   нэр
дэвшигчдийг тодруулахад анхаа­рал хандуулсан
байна.  Жагсаал­тад орох нэрсийн
хувьд АН Н.Ал­тан­хуяг, Р.Гончигдорж, З.Энхболд, Д.Эрдэнэбат,  Х.Тэмүүжин, Ч.Сай­хан­билэг, Баабар нар
эхний эг­нээнд явах
бол араас нь бүсгүй­чүү­дийг ахиухан
жагсаахаар бол­жээ. Иймээс
жагсаалтад орох бүс­гүй­чүүдийнхээ нэрийг  эмэгтэй­чүү­дийн бай­гууллагын мэдэлд үлдээв.    МАН-ын Удирдах
зөвлөл өчигдөр хуралдав. Энэ
намын хувьд баасан гаригт
хуралдах Бага хурлаар нь
олон зүйл тодорхой болно.
Эдний жагсаалтад бичигдэх хүмүүс нь С.Батболд, У.Хүрэлсүх, Д.Дэм­бэ­рэл,
С.Баяр, Н.Багабанди, Н.Энх­болд,
Д.Саран­гэрэл
гэх мэтээр цааш үргэлжлэх
нь. Мөн зарим цөөн
мандаттай болсон тойргууд дээр
бүсгүйчүүд нэр дэвших бо­ломж­гүй үлдэх
магадлалтай байгаа учир квотдоо
хүргэхийн тулд бүс­гүй­чүү­дийн нэрсийг
жагсаалтын сүүл рүү хаях
нь тодорхой байна. Харин МАХН-МҮАН-ын эвсэл
аль олны танил гэсэн
хүмүүсээ той­рог­тоо
өрсөлдүүлж, жагсаалтад харин Н.Энхбаярыг
эхэнд бичихээр тө­лөв­лөөд
байсан ч өөрчлөгдөх магадлал
өндөр болоод байгаа. Учир
нь Н.Энхбаярыг шүүх
хурал ирэх пүрэв гаригт
зарлагдсан учраас шүүхийн шийдвэр
Н.Энх­баярыг
буруутайг тогтоовол нэр дэвших асуудал
нь хаагдах юм.

АН, МАН-ын хувьд
өчигдөр Нийслэлд нэр дэвшигчдээ албан
ёсоор тодруулжээ.  Ардчилсан
нам нийслэлд ялалт байгуулбал нэг
засаг даргын дөрвөн орлогчийн
нэг нь эмэгтэй хүн
байна гэж баталжээ.  Мөн МАН, МАХН-МҮАН-ын эвс­лийн Удирдах зөвлөл
өчигдөр хуралджээ. МАН-ын хувьд
нэр дэвших журмаа энэ
үеэрээ хэлэлц­жээ.

Нийслэлийн
намын хорооны хурлын хажуугаар
зарим тойрог дээр намууд
нэр дэвшигчдээ  тод­руулж эхэлчихээд байгаа
билээ. Тухайлбал Сүхбаа­тар дүүрэг
АН-аас хамгийн түрүүнд
хуралдаж, Р.Амаржаргал, Лу.Ган­тө­мөр
нар энэ тойрогт өрсөлдөх
нь тодорхой болов.  Мөн
Говь-Алтай аймагт Б.Ариунсан  нэр
дэвшихээр өрсөлдсөн  Ц.Оюундарь,  А.Ам­га­лан
нараасаа 70 гаруй хувиар илүүрхэж
нэр дэвших эрхээ олж
авсан байна.  Б.Ариунсан Нийг­мийн халамжийн
газрын дарга, Татварын ерөнхий
газрын дэд дарга, Эрдэс
баялаг, эрчим хүчний дэд
сайдаар ажиллаж байсан нэ­гэн. “Алтан гадас”
фракцид харьяа­лагддаг. Өмнөговь
аймагт “Ажнай”-гийн Д.Бат-Эрдэнэ гарч
ирж, Ц.Баяр­­­сайхан
гишүүн нэр дэвших эрхээ
авч чадсангүй. Баянгол дүү­рэгт
С.Эр­дэ­нэ, С.Одонтуяа
гарч ирж Х.Тэ­мүү­жин гишүүн
тойргоосоо нэр дэв­ших­гүй нь бололтой.
Гэвч тэ­рээр жаг­саалтад орох сураг
дуул­даж бай­гаа
учраас боломж бүр байхгүй
болж байгаа гэсэн үг
биш. Хэнтий аймагт АН-аас Гарам­гай­баатар, М.Хүдэрбаатар,
Увсаас дэд сайд асан  Д.Нямхүү, Мэнд­сай­хан  гэсэн
нэр сонсогдсон.

Ховд, Эрдэнэт, Дорнод, Өвөр­хан­гай, Увс гээд
олон аймаг, дүүр­гийн
намын хороод  дугаар
шилжих мөчид УИХ-д
нэр дэвшүүлэх хүнээ сонгохоор хуралдсаар
байсан юм.  УИХ-д нэр дэвшүүлэхээр
санал болгох хүнээ намууд
зүгээр нэг эв найртай
бас гаргаад ирж байгаа
юм биш. Бөөн маргаан
хэрүүл болж буй газрууд
ч дуулдана лээ.
Мөн зарим дүүрэг, аймгийн
намын хороод  хурлаа
өнөөдөр, маргааш хийж дуусна.
Ингэж тулгаж хийж байгаа
нь бас учиртай. Энэ
үеэр санаанд оромгүй нэр
дэвшигчид буюу “битүү морьд”
гарч ирэх ма­гад­лал байгааг эх
сурвалж хэлж бай­сан
юм.

Мөн МАН-ын анхан
шатны байгууллагууд ч өчигдөр хуралдан
саналаа Удирдах зөвлөлдөө хүр­гүүл­жээ. Тухайлбал
Сонгино­хайр­хан дүүрэгт
“Ган хийц” компанийн захирал
М.Даваасүрэн, Д.Сумьяа­базар нар
нэр дэвшихээр гарч ирсэн байсан.
Архангай аймаг МАН-аас
сайд Т.Бадамжунай, “Үнэн”
сонины эрхлэгч Ж.Мөнхбат
нарын нэр тодорчээ. Баянхонгорт
Г.Занданшатар, “Ачлал
трейд”-ийн захирал М.Билэгт хэмээх биз­нес эрхэлдэг бүсгүй,
Сүхбаатарт Р.Буд, Сэлэнгэ
аймагт Засаг дарга Ж.Эр­дэнэ­­бат,
Төв аймагт М.Энх­болд, Су.Батболд,
Баян-Өлгийд Х.Же­кей, А.Тлейхан,
Чингэлтэй дүүрэгт Д.Зоригт,
Д.Очирбат гэх
зэргээр тодорч эхэлсэн байна.

Сонгуулийн үеийн
луйвар бул­хай дахиад л болох болов уу гэсэн айдас энэ удаа ч дахин  сэдэрлээ. Цахим үнэмлэхнээс айгаад байгаа Ардын намынхныг ингэж сэжиглэх
үндэслэл бас бий. Энэ удаа
сон­гогч­дын гарын хээгээр  сонгуулийн санал
авна. Иргэний үнэмлэхгүй 14 мянга гаруй иргэн байгаа гэж
үзэж байгаа. Үүнээс ч их байх магад­лал­тай.
Ц.Нямдорж, Иргэний бүртгэл
мэдээллийн Л.Амарсанаа хоёр иргэдэд цагаан хуудас гэдгийг өгч санал авна гэж байгаа. Хуучин
ингэж л саналын луйвар хийдэг байсан гэж үздэг.
Санал луйвардах олон арга байдаг ч энэ арга нэлээд боломж ихтэй хувилбар нь юм шиг
байгаа юм. АН үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй цахим үнэмлэхээ
өг гээд байгаа. Улаанбаатар,
Дархан,  Эрдэнэтийн иргэдэд цахим үнэм­лэ­хийг үйлдвэрлэх хэмжээний бүтээгдэхүүн, бололцоо нь байгаа гэж тэд үзээд байгаа.  Гэвч Ардын нам тас эсэргүүцээд байсан.  Мөн   саналаа өгсний
дараа хурууны хээгээ өгөхийг Ардын намынхан эсэргүүцээд байгаа нь өөрийн эрхгүй хардах сэдлийг бий болгоод байгаа
шүү дээ. Хэрвээ хурууны хээ
өгөхгүйгээр  яг л хуучин шигээ санал өгвөл дээрх нь цагаан хуудас­тан­гууд  өнөөх луйврын саналын эзэд болон хувирах
нь. Ямар ч байсан ойрын өдрүүд улс төрийн үйл явдлаар дүүрэн
байх нь. Хэд­хэн хоногийн дараа нэр дэвшигчид бүгд
тодорхой болсон байх бөгөөд намуудын Бага хурал, ҮЗХ хурал­даж ёсчилно.