Categories
редакцийн-нийтлэл

Ерөнхийлөгчийн сонгуульд намууд бэлэн үү

АН ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДАХИН ДЭВШҮҮЛНЭ

Монголчууд бол улс төр гэдэг сэдвээс хэзээ ч уйддаг­гүй, амьд­ралынх нь нэг хэм­нэл болчихсон  ард түмэн.   Хоёр хүн муудалцвал аль намынх билээ гэж  улстөр­жүүл­нэ. Намууд ч үүнийг сайн дөгөөж өгнө. Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэж бо­лох­гүй гээд л хэн нэгнийхээ улыг шагайц­гааж бужигнуул­на.    Энэ мэтээр хөл, толгойгүй улстөржиж, хөгшин залуу­гүй намчирхаж  байдагтаа ч  дас­чихаж. Нөгөө талаар  улс төр нь иргэдийнхээ амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлж байдагтай нь ч  холбоотой биз.  Тиймээс энэ удаа намуудын улс төрийн  дотоод амьдралын сонин хачныг сонирхлоо. Одоогоор амтай болгоны ярианы сэдэв бол удахгүй болох Ерөнхий­лөгчийн сонгууль. Аль нам хэрхэн бэлтгэж байна.

Гол өрсөлдөөн Ардчил­сан нам, Монгол ардын намын хооронд болно гэж ажиглагчид үзэж байгаа  ч парламентад суудалтай нам Ерөнхийлөгчид нэр дэвшүү­лэх боломжтой учир МАХН, МҮАН-ыг тойргийн гадна ор­хиж болохгүй.  Дээрх намууд шууд ялна гэхээсээ илүүтэй  санал хувааж дөнгөнө. Харин ИЗНН-ын хувьд нэгэнт Ард­чилсан намтай Ерөнхий­лөг­чийн сонгууль хүртэл эвсэж оролцох гэрээтэй учир дан­гаа­раа нэр дэвшигч тодруу­лахгүй байх. 

Эрх барьж байгаа Ард­чил­сан намын хувьд олон өрсөлдөгч гарч ирэхгүй байх. Одоогийн Ерөн­хийлөгч Ц.Эл­бэгдоржийг  АН хур­лаасаа дахин гаргаж ирэх болов уу. Бусад бүх нам   түүнийг гол өрсөлдөгчөө гэж харж байгаа. Судалгаагаар ч түүний рей­тинг өндөр гарсан  байна лээ. Тиймээс ч сонгуулийн сөрөг пиар аль хэдийнээ түүний зүг онилж, сумаа нисгэж эхэлсэн нь харагдаж байгаа.

 МАН НАМЫН ДАРГА, БӨХ ХОЁРЫН НЭГИЙГ СОЙНО

МАН Ерөнхийлөгчийн сон­­гуульд  өрсөлдүүлэхээр   долоон хүний нэр ярьснаас дөрөв нь  тунажээ. Анхан шатны байгуул­лагууддаа явуул­сан нууц санал асуулгын дүнд  намын жирийн гишүүд нь Б.Бат-Эрдэнэ аваргыг дэв­шүүлнэ  гэж. Өөр нэг эх сурвал­жийн мэдээллээр бол арван нэгэн аймагт Ө.Энхтүвшин, найман аймагт Б.Бат-Эрдэнэ нэгээр гарч ир­сэн гэнэ. Нийс­лэлд Ө.Энхтүв­шин, Б.Бат-Эрдэнэ гэсэн дараал­лаар  намын гишүүд нь саналаа өгчээ. Үүнээс гадна  МАН-аас хэд хэдэн өөр судалгаа хийл­гэжээ. МАН-аас Ерөнхийлөг­чийн сон­гуульд хэний нэрийг дэвшүүлэх вэ гэсэн санал асуулгад оролцсон иргэд Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин, М.Энхболд, Д.Лүндээжанцан гэсэн дэс дарааллаар санал өгсөн байна.  

Бага хурал дээр гол өрсөл­дөөн намын дарга, бөх хоё­рын дунд л болно. “Хууль зүйн сайд Х.Тэ­мүүжин Авлигатай тэмцэх газарт хадгаламж зээлийн хоршооны хэрэгт холбоотой хүмүүсийг  шал­гуулахаар өгсөн. Тэдгээр нэрсийн  дунд   Б.Бат-Эрдэнэ аваргын нэр ороод явчи­хаа­гүй л бол Б.Бат-Эрдэнэ Бага хурлаас гарна” гэсэн хүмүүс бас байна. Гэтэл “Нэгэнт нам удирдаж байж Ө.Энхтүвшин эрхбиш гараад ирэх байх” гэж үзэж байгаа нь бий.

МАН-ын Эмэгтэйчүүдийн бай­гууллагын зүтгүүлсэн Д.Оюунхо­ролын хувьд Бага хурал дээр нэг их дэмжлэг авахгүй болов уу гэсэн таамаг өөрийнхөн дотор нь явна билээ. Гэхдээ Ерөнхийлөг­чийн сонгуульд өрсөлдөх нь гэдэг  яриа л гэхэд      өөрт нь улстөрчийн хувьд нэмэх оноо авчирч байгаа. Энэ оноог цуглуулахад өөрийнх нь хүч чармайлт ч нөлөөлсөн болов уу. Ер нь Д.Оюунхоролын нэр ийнхүү  яригдсан нь анх удаа эмэгтэй хүнийг Ерөнхийлөг­чид нэр дэв­шүүлж болно гэ­сэн ойлголт нийг­мийн сэтгэ­хүйд буулгаснаараа онцлог юм.  Олонхиороо эцгийн эрх давамгайлсан манай нөхцөл энэ удаа эмэгтэй хүнийг хүлээн зөвшөөрч гаргаад ирэхгүй болов уу. Харин  улс төрийн хүрээлэлд багтаж байгаа бүсгүйчүүд дараа­гийн жилүүдэд хэрхэн ажиллаж, хүлээн зөвшөөрөгдөхөөс эмэг­тэй хүнийг Ерөнхийлөг­чийн сонгуульд нэр дэвшүү­лэх эсэхэд нөлөө үзүүл­нэ. Дэлхийн олон орон өндөр албан тушаалд хүүхнүүдийг сойж, ялалт байгуулж байгаа нь женде­рийн асуудал нааш­тай эргэж байгааг харуулж буй. Нам доторх сонгууль МАН-д ийнхүү өрнөж байгаа ч жинхэнэ сонгуульдаа яаж оролцохыг хэн мэдэх билээ.

 МАНМАХН ХОЁР

МАН сонгуулийн түүхэн­дээ хамгийн сүүлийн мөчид л нэр дэв­шиг­чээ зарладаг. Гэвч энэ удаа хамгийн түрүүнд нэр дэвшигчээ тодруулах нь тодорхой болоод байгаа. Мөн МАХН-ын байр суу­рийг МАН сүүлийн мөч хүртэл харж байгаа. МАХН-д одоо­гийн байд­лаар Ч.Улаан, Д.Тэр­бишдагва гэсэн хувил­бар яригдаж байгаа ч огт хүн дэвшүүлэхгүйгээр МАН-тай эв­сэх нь үү гэдэг нь шийдэг­дээгүй. МАН  МАХН-ыг ямар болзол  тавьж, хэнийг дэв­шүүл­бэл дэмжих вэ гэдэг дээр санаа оноогоо солилцоход бэлэн гэсэн.  МАХН-аас Ерөнхий­лөгчийн сонгуульд нэр дэвших санаатай хүмүүс ч дотоод амбицаа дарж чадал­гүй ил далд илэрхийлж байгаа нь бий гэсэн. Тухайл­бал, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын дэд дарга Л.Цог нарыг ийм хүмүүсийн тоонд багтаана билээ. Ямар ч байсан Н.Удвал сайд найз нартаа энэ санаагаа ярьж явсан гэсэн.  

МАХН-ын хувьд Н.Энх­баяр хоёрдугаар эмнэлгээс удирдаж, намын нөхөд нь үүрэг даалгаврын дагуу   ажиллаж байгаа. МАХН-ын дотоод зөрчил нь дээд цэгтээ тулж эхнээсээ нэгийгээ МАН-ын тагнуулч гэж үзэн  намаа­саа хаслаа. Намын Гүйцэтгэх товчоо өнгөрсөн мягмар гаригт хуралдаж  Гадаад харил­цаа, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга У.Бар­с­болдыг намдаа байлгах шаард­лагагүй гэж үзэж. Мэдээж хориг­дож байгаа дарга нь үүнд огт орол­цохгүй байна гэж үгүй. 

Намын ажилд төдийлөн гар­шаагүй гудамжны жагсаал цуглаа­наар  голдуу дагнасан  нөхөд ойлголцоход бэрх гэнэ. Дүүргийн намын хороод нь  хоёр хуваагдаж нэг хэсэг нь МАН-тай сүжрэлдэж хамтарч ажиллах юм яриад, нөгөө хэсэг нь Ардчилсан намын нөхөд­тэй саймширч нийлээд яваад байдаг гэнэ.

Хэд хэдэн дүүрэг ийм бай­дал­тай байгаа аж. Тухайлбал Сонгино­хайрхан дүүргийн намын хорооны дарга Ч.Мөн­гөнчимэг орон нутгийн сонгуу­лиар Ардчилсан намынхныг дэмжсэн гэж хардагдсан байна. Үүнээс болоод МАХН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн хүмүүс нь гомдол гаргажээ. Гэтэл тус намын хорооны хэсэг гишүүн  МАН-ынхантай хамтаръя гээд гүйлдэж. Ингээд У.Барс­болдыг энэ бүхнийг санхүү­жүүлж  байсан гэж хардацгаа­жээ. Мөн Хөшөөтийн асууд­лаар баруун бүсийнхэн хэлэл­цэхэд У.Барсболдыг нэлээд шүүмжилсэн юм байх. Хоригдож байгаа Н.Энхбаяр ч “Хөшөөтийн уурхайн асуу­дал  чинь намын нэр хүндэд нөлөөлөх нь” гэж ирээд л хэлсэн юм байх. Энэ мэтээр аль нэг намд үйлчилж, намын дотоод асуудлыг гадагшаа мэдээлсэн гэж  ял үүрсэн   У.Барсболдод  Хөшөө­тийн асуудал нь шалтаг нэмж,  МАХН-ын Гүйцэтгэх товчоо  намаа­саа хассан байна. Ийн­хүү  Ардын намын тагнуулч гэж  ад үзэгдсэн У.Барсбол­дыг Ардчилсан намын таг­нуул гэж МАН-ынхан нь харин эсрэгээр нь хэлсэн байгаа юм. МАХН-ын хувьд намд ажил­лахаа­саа илүүтэй жагсаал цуглаан, жигүүр ургуулж явсан нөхөд энэ намд олон учир байсхийгээд л бодлого дагахаасаа илүү сэтгэ­лийн хөөрлөөр хандах гээд байдаг аж. Ямар ч байсан дотроо толхил­цоонтой МАХН бага чуулганаараа Ерөнхий­лөг­чийн сонгуульд хэрхэ­хээ ший­дэх юм байна.  МАН-ынхан  харин МАХН өөрсөдтэй нь тохироо хийж эвсэх тухай ярихгүй бол “Могой  гурав тасравч гүрвэлээс урт” гэгчээр   яаж ч байсан МАХН-аас илүү санал  авна гэсээр суугаа юм билээ.

МҮАНААС М.ЭНХСАЙХАН ӨРСӨЛДӨХ ҮҮ

МҮАН Ерөнхийлөгчийн сон­гуульд хэрхэн оролцохоо тоймтой шийдээгүй
байна. Хэд хоногоос бас л хуралдаж энэ тухайгаа ярихаар төлөв­лөөд байгаа гэнэ.
Төмөр замаас болж хэл ам таталж ал­бан тушаалаа өгсөн М.Энх­­­сайханыг энэ намаас
өрсөл­дөх магадлалтай гэж ажиглаг­чид үзэж байгаа. Өмнө нь Ерөнхийлөгчид нэр дэвшиж
байсан туршлагатай учир  түүнийг намаасаа
га­раад ирлээ гэхэд гайхах хүн байхгүй.

Categories
редакцийн-нийтлэл

Ерөнхий сайдын алдагдсан захидал буюу мэдээлэл түгээх эрх чөлөө

Төмөр замын асуудлаар ОХУ-аас ирсэн захидал зохих эзэндээ очихоос өмнө  хэвлэлд  нийтлэгдчихэв. Энэ  нь  “Оросын төмөр зам” хувь­цаат нийгэмлэгийн ерөнхий­лөгч В.Якуниний Ерөнхий сайд Н.Алтанхуягт хаягласан захидал байв. Ардчилсан нам бүлгийн хурлаараа энэ талаар авч хэлэлцжээ. Ингэх­дээ захиагаа алдсаныг биш, захиаг олж олон нийтэд хүргэ­сэн  “Өнөөдөр” сониныг   шал­гахыг тагнуул, цагдаа­гийн­ханд үүрэгджээ. Хэвлэл мэ­дээ­лэл гэдэг олон нийтэд мэдээллийг түргэн, шуурхай, бодитой хүргэхийг зорьдог.  Мэдээллийн энэ их давалгаан дунд олж авсан мэдээ, мате­риа­лаа нууцлаад хадгалж байдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж байхгүй. 

Нуугаад байгаа юмыг ил болгох нь сэтгүүлч бидний үүрэг. Тэр хэрээрээ ард иргэд үнэнийг олж мэд­дэг. “Өнөө­дөр” сонин уг захид­лыг Ерөн­хий сайдад очиж амжаагүй байхад нь олж аваад ун­шигч­дадаа шуурхай хүргэснээрээ буруудах янз­тай. Уг нь бол тэд мэдээлэл түгээх үүргээ л сайн бие­лүүлж. Хэвлэлийн эрх чө­лөө­тэй улс оронд бол ийм мэ­дээл­лийг олон нийтэд хүр­гэ­сэн сэтгүүлч, тухайн хэв­лэлийн байгууллага шууд л “од” болж байгаа хэрэг. Ха­рин манайд эсрэгээрээ. Мэ­дээлэл олж, олон нийтэд хүргэснийг нь гавьяатан биш,  ялтан болгох гэдэг.   Нэг албан хаагч орж ирээд л “Эх сур­валжаа хэл” гэж сэтгүүлчийг чичилнэ.  “Эх сурвалжаа нууц­­лах нь бидний үүрэг” гэж хэлээд нэмэргүй. Эх сур­вал­жаа хамгаалж, үүргээ биелүү­лэх юм бол сэтгүүлч өөрөө буруутан болдог. Иймэрхүү шахалтан дунд л хэвлэл мэ­дээллийнхэн ажиллаж байна. Энэ байдал Монголд чөлөөт хэвлэл үүссэн цагаас хойш байж л байгаа дүр зураг.   

Далаад оны үед шуугиан тарьж байсан Уотергейтийн хэргийг жишээ татъя. Улсын­хаа Ерөнхийлөгчийг сонгуу­лийн үеэр өрсөлдөгчөө таг­наж чагнасныг ил болгосон цуврал эрэн сурвалжлах ма­те­риал бэлтгэсэн сэтгүүлч Бог Вудвордын баримал Ва­шинг­тон дахь лааны тосон музейд АНУ-ын үе, үеийн Ерөнхий­лөгч нартай хамт байдаг. Бүх цаг үеийн хамгийн шилдэг эрэн сурвалжлах материалыг  бэлтгэсэн Бог Вудворд шо­ронд ороогүй бөгөөд алдар нэр нь одоо ч дуурсагдсаар байдаг. Харин АНУ-ын түү­хэнд бүрэн эрхийнхээ хуга­цааг дуусгалгүй огцорсон Ерөнхийлөгч нь Ричард Ник­сон болсон билээ. Сэтгүүлч тухайн үед эх сурвалжаа маш сайн хамгаалсан бөгөөд бүх хэрэг явдал өнгөрсөн хойно буюу 33 жилийн дараа тухайн үед Холбооны мөрдөх тов­чоо­ны орлогч дарга байсан Марк Фейлт хэмээх хүн эх сурвалж нь байсныг хэлсэн билээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэж нэг иймэрхүү л байдаг юм байна. Манайд бол алдаагаа ухамсарладаг дарга гэж нэг ч байхгүй. Бурууг  шууд л ажлаа хийж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, эздэд нь тохдог.  

Сүүлийн үед   хэвлэл мэдээллийн байгууллага руу боорлох нь хэрээс хэтэрсэн л дээ. Хэвлэл мэдээллийг цен­зур­дэж, ард түмний тархийг яаж угаахыг нь заадаг байсан үе өнөөдөр ардчилсан ний­гэмд баймгүй. Бид мэдээллийг хүргэх үүргээ биелүүлж, ард түмэн тэр мэдээллийг өөрийн­хөөрөө хүлээж авдаг.

“Чөлөөт
хэвлэл гэж чөлөөт ард иргэдийг хэлдэг”. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөний Харти юм.  Хэвлэл мэдээлэл нь чөлөөт байвал, ард түмэн нь өөрийнхөө оюун тархиар  мэдээллийг шүүж, үнэлэлт дүгнэлтээ өгдөг. Харам­сал­тай нь Ардчилсан нам эрх барьснаас хойш энэ байдал улам даамжирлаа. Ардчил­сан нам засгийн эрхийг барих болсноосоо хойш чөлөөт хэвлэлийг боож, хаах үндсэн зорилготой мэт аашилж,  байс­хийгээд л хэвлэл мэдээл­лийн хэрэгсэл рүү элдэв дов­тол­гоо явуулах болсон.  

Ерөнхий сайд өөрт ирэх ёстой захидлыг хэвлэсний төлөө тухайн хэвлэлийг биш,   нууц гэх тэр захиаг алдсан ажилтан албан хаагч, албан тушаалтнаа шалгаж, тэдэнтэй хариуцлага тооцох ёстой   баймаар.  Гэтэл  хэвлэн ний­тэлсэн мэдээллийн хэрэгс­лийг  шалгах болсон нь гай­хал төрүүлж байгаа юм. Мэ­дээж тагнуул, цагдаа шалга­лаа гээд “Өнөөдөр” сонин эх сурвалжаа хэлэхгүй. Гол нь Ерөнхий сайдын үүрэгдсэн шалгалт нь байгаа оносонгүй.

Улсын нууцын зэрэглэл­тэй, Ерөнхий сайдад очих ёстой байсан захидал яаж яваад хэвлэл дээр гарчихав.  Нууцыг задруулсан эзэд нь хэн бэ. Хэвлэл мэдээлэл лав биш. В.Якунин сонины газарт захидлаа хаяглаад  илгээгээ­гүй нь лавтай.

Тэгэхээр Ерөнхий сайд таны удирдлагад байдаг нэг нөхөр л захидлыг алдсан байж таараа. Харин зориуд уу, санамсаргүй юу. Магадгүй МАН гаралтай ч байж болно, бүр Ардчилсан намын нөх­дөөс чинь ч байж болно. Эсвэл хамтарч Засгийн эрх барьж буй “Шударга ёс” эвс­лээс ч байж болох юм. Мэ­дээ­лэл алдсан дайсан чинь ха­жуу­ханд чинь  байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгс­лийг дайс­наа гэж бүү бод. Мэдээллээ алдаж байгаа төр хөөрхий­лөл­тэй болохоос хэвлэл мэ­дээл­лийн хэрэгсэл   мэдээлэл олж авах, түүнийгээ олон нийтэд хүргэх үүргээ л бие­лүүлж. Төр нь мэдээллээ хамгаалж чадахгүй бол хэв­лэл нь түүнийг мэдээлэх үүрэг­тэй.   Ер нь улсын нууцын зэрэглэлтэй захидлыг ал­даж байна гэдэг чинь Монгол Улс нууцаа ямар хэмжээнд хад­галж байгааг л харуулж бай­гаа хэрэг. Өөрсдөө мэдээл­лээ алдчихаад хэвлэн нийтэлсэн мэдээллийн хэрэгслийг шууд буруутгаж байгаа нь энэ хэр­гийг далимдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслийг нух­чин дарах гэсэн ээлжит оролдлого мэт харагдаж байгаа юм. 

Ингэж хэвлэлийн эрх чө­лөөнд халдах нь ардчиллыг уландаа гишгэсэн, тэр дундаа Ардчилсан нам эрх барьж байгаа үед байж боломгүй зүйл санагдах юм.

Ардчилсан засаг тогтсон биш ардчилалдаа харш юм хийгээд байх болов. Мэдээ­лэл олж авах эрх чөлөөний хууль гарчихаад байхад ч мэдээллээ өгдөггүй улам хүнд сурталтай болж байгааг юу гэхэв. Өмнө нь мэдээлэл олж авч болоод байсан атал одоо заавал даргын гарын үсэг, зөвшөөрлөөр мэдээлэл өгнө  гээд халгаахгүй. Тэр зөвшөөрлийг нь хөөцөлдөж гүйх юм бол бид мэдээ мэ­дээл­лийг уншигчдадаа хүр­гэж чадахгүйд хүрэх юм бай­на. Иймэрхүү л байдалтай Шинэчлэлийн хэмээх Засгийн газар хэвлэлд хандаж байгаа юм.

Ерөнхий сайд байхдаа  ОХУ руу захидал бичсэн хэр­гээр Ж.Наранцацралтыг огц­руулж байсан. Харин Ерөн­хий сайд Н.Алтанхуяг алдагд­сан захидлынхаа хэргээс болж хэвлэлийг огцруулах гээд байгаа бол их том эндүү­рэл шүү.

Categories
редакцийн-нийтлэл

Архин далайгаас аврагдахын тулд Архины хяналтын хуулиа гаргая

“Тамхи татсан хүн орой гэртээ ирээд агсан согтуу тавьж,  эхнэр хүүхдээ  зодож нүдээд байхгүй  биз дээ…” гэж  телевизээр нэг эмэгтэй ярьж байна лээ. Энэ үнэн үг. Монгол эмэгтэйчүүдийн ихэнх нь ингэж хэлэх байх.   

   Тамхи татсан хүн  агсам тавьж, хүн алаад байсан гэж мэдэхгүй. Харин архи уугаад согтуу ирсэн нөхөр л гэрээ сүйдлээд, гэргий хүүхдээ зовоодог. Эсвэл үүрч дүүрч өсгөсөн нялх үрээ эрийн цээнд хүрлээ, одоо л нэг гараас гарч хүн болох нь гэхэд тэр нь аль хэдийнэ архинд толгойгоо мэдүүлчихсэн байдаг. Элдэв асуудалд ороо­цолдож,  гэмт хэрэг үйлдэж, орчин тойрныхондоо гай уддаг. Цааш­лаад хулгайч, худалч, дээрэмчин, алуурчин болж байна.  “Архи уухгүй л бол араар тавих ч яамай” гэж  хүүхнүүд ярих болж. Аргаа ядсан­даа л тэгж хэлдэг байх. Гэр бүл салалт, нийгэмд болохгүй байгаа бүхэн архинаас болж гарч байна.   Нийгэмд айдас түгшүүр төрүүлж, архи уудаггүй хүмүүс нь архич­даасаа эмээн түгшүүртэй амьдар­саар байгаа. Саяхан Тамхины хяналтын тухай хууль гарлаа. Одоо Архины хяналтын тухай хууль гаргах хэрэгтэй байна. Тамхины хуулиас урьтаж, Архины хууль гаргах хэрэгтэй байсан юм.  Ийм хууль гаргахгүй бол Монгол тэр чигээрээ  архин далайд живэхдээ тулчихлаа.

Монголчууд ерөнхийдөө хоёр хуваагдсан. Нэг нь ажилтай, амьд­ралтай монгол, нөгөө хэсэг нь  архичин  монгол байдаг. Архичин монгол нь ажилтай, амьдралтайгаа  бас зовооно. Архи уудаг хүмүүс  ажилгүй учраас архи уулаа гэж өөрсдийгөө өмгөөлж,  бусдад буруу өгөх нь бий. Ажил олдохгүй гэдэг худлаа. Хаа сайгүй ажлын байр бий болж байна.  Архи ууж байгаа учраас л ажилгүй байгаа юм. Архи ууж байгаа учраас ядуу, архи ууж байгаа учраас гэмт хэрэг тасрахгүй байгаа юм. Гэмт хэргийн ихэнхийг буюу  70-80 хувийг нь согтуудаа үйлдсэн байдаг гэсэн. Архи хүнийг өөрийгөө хянах чадваргүй болго­догоос тэр. Архи ууж байгаа учраас гэр бүлийнхнээ шатааж, архи ууж байгаа учраас амиа хорлож байгаа юм. Хүнд сайн, муу тал байдаг ч эрүүл байхдаа хүн өөрийгөө хянаж, гомдол, цөхрөл уур уцаараа дарж байдаг. Сэтгэл доторх арслан барсаа номхотгож байдаг. Архи уусан үед нь нөгөө арслан барс нь сэрж өөрийн ухаанаа алдан хор­воо ертөнц жижигхэн,  бүх зүйл амархан хялбархан харагдаад эхэлнэ. Ингээд өөрийгөө баатар мэтээр төсөөлдөг юм шиг байгаа юм.  Ингээд л   юу ч хийхээс буцах­гүй болж өөрийн ухаанаа алдаж араатан шинжээ гаргадаг. 

Архины хяналтын тухай хууль гарна гэж нэлээд эртнээс ярьсан. Ингэх юм бол     хуурамч архи ихэсч, этилийн спирт уугаад үхнэ  гэцгээж сандралдах юм.  Боль гэж хорихоор  үхдэг юм байж. Хориогүй байсан ч архиа уугаад үхэж л байна.  Сайн дураараа  юугаар хийсэн нь мэдэг­дэхгүй хямдхан архийг ууж байгаа. Архийг ам руу нь цутгах биш  өөрс­дөө л сайн дураараа ууж байгаа.  Архичин хүнийг өмгөөлөх аргагүй.   Бага насны хүүхэд, дунд сургуу­лийн хүүхэд, ная гарсан хөгшин, эрэгтэй, эмэгтэй ер нь нас харгал­захгүй ууж байна. Тийм бол архи уудаггүй хүмүүс нь ядаж архи уудгаасаа болж үхмээргүй, зов­моор­гүй байгаа юм. Америкт 1920, 1930 оны үед хуурай хууль гаргаж архийг хориглоод бөөн юм болсон. Хожим нь энэ хуулийг    больсон ч  далай,  тэнгис шиг их архийг уух нь багасч, орчин үеийн Америк   бий болсон.  Тэгэхээр ядаж хуулиа гаргая. Хууль гараагүй байхад үр дүн нь ямар байхыг хэн хэлж мэдэхэв дээ.

Монголын том эмгэнэл нь архи болсон. Айлд ёс юм шиг нэг архи­чин байдаг. Гэрт нь байхгүй байлаа гэхэд хамаатан садных нэг нь архичин. Архичинтай өссөн хүүхэд ямар хүн болж хүмүүжихэв. Архи­чин  л болж хүмүүжиж байна.

Архинаас ард түмнээ чөлөөлж байж ард түмэн бий болно. Согтуу монгол  бий болоод байна. Х.Бат­тулга “Хүнс үйлдвэрлэе, хор үйлд­вэрлэхээ болье” гээд л байсан. Харин түүнийг хэн дэмжсэн юм бол. Архины  үйлдвэрлэгчид  нь бизне­сээ бодоод ард түмнээ бодох сөхөө алга. 

Манай сонин “Баярлана гэдэг балгахын нэр биш”, “Архин далайд дайвалзах Сант сумынхан,  Чече­нийн Бам буюу хорт хүмүүний хөндийгөөс хийсэн тэмдэглэл”, “Архин далайд дайвалзах Шар хадных гэгдэх архичдын дунд өнжив”  зэрэг цуврал нийтлэл, сурвалжага, тэмдэглэлүүдийг ун­шигч­дадаа хүргэж байсан. Архи уусан хүн яаж араатны авир гарга­даг, хүн хэрхэн  хүнээ байдгийг газар дээрээс нь очиж бодитоор нь  сурвалжилж байлаа. Энэ бол Монголд хаа сайгүй байдаг эмгэ­нэлт дүр зураг. Монголын амьд­ралын нэг хэсэг болчихжээ. Архи­чин хүн маргаашийн тухай бод­доггүй юм шиг санагдсан. Тэдэнд ирээдүй гэж алга.

Тусгаар тогтносон улс гэж өөрийн гэсэн газар нутагтай, эх оронтой, ард түмэнтэй байдаг. Ард түмэн нь эрүүл саруул байж улс үндэстэн тогтоно. Тэгэж байж эх орон, газар шороондоо эзэн сууна. Тэгэж байж улс үндэстэн оршин тогтноно. Канад улсад явж байхад уугуул индианчууд нь ихэнх нь архичин, болчихсон байдаг. Сайн сайхан яваа нь ховор учраас уугуул үндэстэн нь бараг мөхөж байгаа гэж тэндхийн хүмүүс ярьж байна лээ. Үнэндээ бол уугуул иргэд нь нэр хүнд муутай, сүйрч байгаа гэдэг нь оршин сууж байгаа газарт очиж үзэхэд л мэдэгдэнэ. Улсаас өгсөн бэлэн халамж, ажил хийх шаард­лагагүй гэж үзээд л халамжийн хэдээрээ архи уучихдаг юм билээ. Аль муу бүхэн л тэднээс гардаг гэсэн. Цагаачлагчдаар дүүрэн энэ оронд цагаач иргэд нь харин  сайн сайхан амьдарч байгаа юм. Бусад нь ингэж  амьдарч болоод байхад уугуул иргэд нь амьдарч болж л таараа. Харамсалтай нь индиан­чуудын  амьдрал манай архичдаас нэг их ялгаа байхгүй. Одоо бол индианчуудыг уугуул иргэн гэж домог төдий л ярьдаг болсон байна лээ. Энэ байгаагаараа архин да­лайд сэлээд байвал Монголын хувь заяа ч  мөд тэднийхтэй  адил  болоход ойрхон байна. Ядаж байхад Монголын энэ олон бая­рууд архидалтыг улам дөгөөж, архи уух шалтагийг нь нэмэх юм. 

Архинаас болж гарсан аймшигт хэргүүд өдөр ирэх тусам нэмэгдэж, арга нь нарийслаа. Саяхан архи ууучихаад хадмынхаа талынхныг эх­нэр­тэйгээ хамт шатаасан айм­шигт хэрэг гарлаа. Согтуу араатны гарт галд шатсан хөөрхий тэр гэр бүлийнхэн өдөр бүр нэг нэгээрээ хорвоог орхиж байна.  Эмээ өвөө, эгч ах, ээжийг нь хөнөөсөн эцэг  үр хүүхдийнхээ нүүрийг яаж харах юм бол. Нэг айлын амьдралыг тэр чигээр нь үгүй хийсэн архи гээч нь нэг улсыг ч бас үгүй хийж чадна шүү.

Categories
редакцийн-нийтлэл

Хуучин хүн шинэчлэгдэх үү

Сүүлийн үеийн дуулианы нэг бол яах аргагүй МИАТ-ийн гэх хэрэг. МИАТ-ийн дар­гаар очвол   шууд л тэрбумтан болдог байсныг бид сая л нэг мэдлээ шүү дээ. Тиймээс ч байсхийгээд л дарга нь солиг­дож, бие биенийхээ талаар мэдээлэл цацаж, нэг нь нө­гөөгөө татаж унагаадаг байж. Тэгээд л өөрсдийнхөө бэлэн хоол гэж андуурсан дайны эрсдлийн сангийн  мөнгийг үе дамжин ёстой л дураараа угаадаг байсан аж.   Есдүгээр сарын арван нэгний аймшигт халдлага АНУ-д болсноос хойш  ийм сан бий болсон юм билээ. Хэн ч анзаарахгүй гэж бодсон уу, МИАТ-ийн үе,  үеийн удирдлагууд   Бин Ладены  уршгаар бий болсон  дайны эрсдлийн сан гээчээс болж мөнгөжиж баяжих гэсэн биш баригдаж балраад,  шал­гаг­дан хоригдож байгаа.      

Хууль зүйн сайд Х.Тэмүү­жин саяхан сэтгүүлчидтэй уулзахдаа хэлснээр МИАТ-ийн хуучин удирдлагууд хо­риг­дож байгаа хэрнээ хоо­рон­доо утсаар холбогдоод байгаа юм байна. Тэгэхээр үгсэн тохиролцоод байна гэж ойлголоо. Ингэхээр хэрэг шийдэхэд хүндрэл гарах бо­лолтой. Яахаараа шоронд хоригдож байгаа хүмүүс  гэр­тээ байгаа юм шиг утсаар яриад сууж байдаг юм бол. Шүүхийн шийдвэр биелүүлэх газар хоригдлуудаа шорон­гоос шоронгийн хооронд утсаар ярьж, үгсэн тохирч байхад  юу ч болоогүй юм шиг сууж л байдаг.  Ингэж толгойг нь илж суудаг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Д.Ядамдоржтой хол­боо­той болов уу гэж ойлгоход хүрээд байна.   Шоронд байгаа хоригдлууд гар утсаар ярьдгийг болиулах гэж нэлээд эртнээс яригдсан. Тэгээд утас­ны сүлжээ унагадаг төхөө­рөмж  тавина гээд бараг жил гаруй хугацаа өнгөрлөө. Уг нь тэр төхөөрөмжөө Шүүхийн шийдвэрийнхэн худалдаад авчихсан гэх юм билээ. Харин ямар шалтгаанаар өдийг хүр­тэл суурилуулаагүйг хэн мэ­дэ­хэв. Ямар ч байсан шинээр томилогдсон энэ газрын дарга нь Ардын намын нөх­дөө шоронд хоригдож байх үед нь харж хандаж, эрх­лүүлж байх ёстой юм шиг байна. Ер нь тэгээд Шинэч­лэлийн засагт ажиллахаараа хуучин хүн шинэчлэгдэнэ гэж үү.

Шүүхийн шийдвэрийн газ­рын шинэ дарга Д.Ядамдорж  2000 онд Ардчилсан нам ялагдахад Сэлэнгийн цаг­даад хэлтсийн даргаар ажил­лаж байсан энэ хүн Дор­нодын цагдаагийн даргаар очжээ.  Ардчиллын гэх толгой­той болгоныг мөрдөн бай­цааг­чийн өрөөний үүдэнд суулгаж, мөн ч их зовоосон гэх юм билээ. Дорнодынхон  үүнийг нь ярьцгаадаг.  Дараа нь Замын цагдаагийн газрын даргаар томилогдож ирсэн. Үүний дараа Баянзүрх дүүр­гийн цагдаагийн даргаар ажил­ласан. Яалт ч Ардын намыг эрх барьж байх үед албан тушаалд очиж Ардчил­лынханд хатуурхаж явсан гэх хүн Ардчилсан намыг яла­хаар дахиад л албан тушаал дэвшээд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болчихсон байх юм.

Ардчилсан нам Ардын намаасаа ялгагдахгүй халаа сэлгээ хийж, ажлаа сайн гүйцэтгэж байсан жирийн нэг  инженерийг олон таван үггүй “Ажлаа өг” гээд л халах хэрнээ өөрийнх нь намынханд  өршөөл­гүй хандаж ирсэн,  Ардын намын угшилтай энэ хүний толгойг илж, шинэчлэл хийх хамгийн том сал­барын­хаа чухал энэ албанд томилсон нь хачирхалтай.

Нэгэнт хууль, шүүхийн байгууллагын шинэчлэл ярьж байгаа энэ үед Д.Ядамдор­жоос өөр хүн тавьж болоогүй хэрэг үү. Хараад байхад хууль, хяналтын байгуулла­гын­ханд айхтар их шинэчлэл хийхээр хүмүүс тавьчихсан гэж харагдахгүй л байна. Замын цагдаагийн дарга гэж   Эрүүгийн цагдаагийн газарт Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга байсан нэг нөхөр тавигд­сан гэсэн. Юу хийж байгааг нь мэдэж байгаа нэг ч хүн алга.

Хэрэв үнэхээр Хууль зүйн залуу сайд Х.Тэмүүжин   сал­бар­таа шинэчлэл хийе гэж бодож байгаа бол ядаж л хэдэн шоронгуудаа аятайхан аваад явж  чадах  хүн тавих хэрэгтэй байж.

Ардчилсан намын томил­гоо хэдийнээс л өрсөлдөгч намынхаа идэш болж байдаг. 1996 онд Ардчилсан эвсэл ялаад яалаа даа. Ардчилсан нам ялчихаад байхад  өрсөл­дөгч намынхан нь албан ту­шаалд очих гээд алаан болж байсан. Ардчилсан нам ялах мөрөөрөө ялж чадахгүй сөрөг хүчнийхээ хүмүүсийг зарим чухал албан тушаал дээр тавьчихаад нөгөөдүүл нь хийсэн ажил болгонд нь саад хийж байсан. Ялагдсан на­мынхандаа ялсан нь дээ­рэлхүүлж, Засгийн газар нь хэдэн ч удаа уналаа даа.   Анх удаа эрх барьж байсан юм, туршлагагүйтэж гэж бодъё. Одоо бол алдах эрх байхгүй.  Ард түмэн эрх барих боломж олголоо.   Айхтар намчирхаад байх нь хаашаа юм гэхдээ бодлогоо хэрэгжүүлэхэд   сайн багтай байх хэрэгтэй.  

 Түүнээс биш нэг намын угшилтай,  гэмт хэрэгт сэжиг­лэг­дэн хоригдож байгаа хү­мүүстээ утсаар ярьж, үгсэн хуйвалдах боломж олгоод сууж байдаг, гэмт хэргийг өөгшүүлэхэд хувь нэмэр оруул­даг хүн шинэ Засгийн газрын шинэчлэлийн бод­логын хэрэгжүүлнэ гэдэг юу л бол. Ганц Д.Ядамдоржийн томилгоо ч ойлгомжгүй бай­гаа юм биш, хуучнаасаа дээр­дэхээргүй хүнд сурталтнуу­даар газрын дарга нар тавь­сан нь аль хэдийнэ анзаараг­даж эхлээд байгаа. 

Юу хийж байгаа нь мэдэг­дэхгүй тэр дарга нараас хийсэн ажил, хийх гэж байгаа зүйлийнх нь талаар асуух гэхээр хаалгаа хаагаад гадуур ажилтай гээд зугтдаг, мэдээлэл авах гэхээр заавал том даргын гарын үсэг, зөв­шөөрөл, албан бичиг нэхээд суучихдаг нь олон болсон байна лээ. Арга ядаад хэв­лэлийнхэн өөрсдөөс нь асуух­гүйгээр  хамаг ур чадвар, арга ухаанаа уралдуулж байж олсон мэдээлэл нь хэв­лэлд гарахаар эх сурвалжаа хэл, хаанаас авчихав, ирж тайлбар өг гээд амар заяа үзүүлэхээ байсан. Бид бас мөчөөгөө өгөхгүй “Албан бичгээ явуул” гэнэ. Албан бичиг ирэхээр нь ажлын зав зай гаргаж байгаад очно. “Хүүхдээ авах гээд гараад явчихсан байна. Маргааш ирээрэй” гэнэ.

 
Тэд завгүй, бид завтай юм шиг харагддаг бололтой. Энэ мэт мөрөөрөө ажлаа хийж байгаа сэтгүүлч, сурвалж­лагч­дыг ч ажлаа хийхэд нь саад болсон хүнд суртал гэдэг Ардын намынхнаас илүү Ардчилсан намынхны үед гарч, мэдээлэл улам хаалттай боллоо.

АНУ-ын жишгээр бол хийсэн ажилдаа хөрөнгө мөнгө гаргахдаа түүнийхээ нэлээдгүй хэсгийг  тайлбар­лан таниулах, сурталчлан хүргэхэд  зориулдаг юм билээ. Хэвлэлийнхэн төрөөс мөнгө нэхэж байна гэж андуу­руузай. Юу хийсэн  нь мэдэг­дэхгүй байгааг сануулах гэж л ийм жишээ татлаа.

Үнэн хэрэгтээ МАН-д үйл­чилж, АН-ын нөхдийг нүд үзүүрлэж явсан  хүмүүс  ши­нэч­лэх ёстой газарт чинь шигдчихсэн явж байна. Ингэж шигдэхдээ ажил явуулахад нь дэм болохын оронд  угшил нэгтэй, авлига хээл хахуу­лийн хэрэгт орооцолдсон нөхдүүд­дээ үйлчлээд л байвал ямар юмны шударга ёс шинэчлэл болох вэ дээ. Хууль зүйн сайдын мэдэгдлээс угшил өөртэй хүмүүсийн уршиг ши­нэч­лэлд нь саад болоод бай­на уу гэж анзаарлаа. Шинэч­лэл гэдэгт бодлого үйл ажил­ла­гаанаас гадна хаалттай хаалгаа нээлттэй болгож, хуучин сэтгэлгээ, арга барилаа шинээр солих ч бас багтдаг болов уу. 

Categories
редакцийн-нийтлэл

МАХН МАН-тай нийлбэл их далайд уусах шалбааг адил

Манайх, танайхдаа тулж нэрээ булаацалдаж, хоёр тийш харсан МАН, МАХН хоёр нэгдэх, эвсэх тухай  улс төр их явж байна. Энэ хоёр намын өнөөдрийн энэ найр­саг байдал аль аль талдаа алдаатай, богино зайны мул­гуу улс төр шиг санагдах юм. Гэлээ гээд нам байтугай нь салж нийлдэг болсон хойно энэ яриа нэг их шинэ содон гайхаж  мэгдэхээр  зүйл бай­сан­гүй. Энэ нэгдэл нь МАН-д  хожил авчирч магадгүй, бүр цаашлаад  намын дарга Ө.Энх­­түвшинд бага зэрэг ашгаа өгч болох юм. МАН өнөөдөр үзэл баримтлал,  үнэт зүйл, есөн шидээ хэлээд нэгдэж, нийлэх санал хэлж,  гуйж  гувшаад байна. Ямар ч аргаар хамаагүй Ерөнхийлөг­чийн сонгуульд ялахын тулд ингэж улайрч байгаагаа нууж,  “Намын гишүүдийн хүсэл саналыг харгалзаж байгаа” гэж хэлсэн нь ёстой худал үг. 

Н.Энхбаярын хүн гэгддэг Д.Загджав, Р.Раш нарын хүмүүс МАН-даа үлдсэн. Тэг­вэл эх сурвалжийн мэдээл­лээр тэр хоёрыг Ө.Энхтүвшин рүү  Н.Энхбаяр илгээсэн гэдэг. Гэхдээ энэ нь байж болох хувилбар ч  үнэн, худал нь батлагдаагүй. Аргаа барж байсан МАН-ын дарга үүнийг хүлээж авснаар эвсэх, нэгдэх тухай ярих эхлэл тавигдсан гэж нэг хэсэг нь ярьж байгаа бол нөгөө хэсэг нь Ө.Энхтүв­шингийн өөрийнх нь санаа­чилга гэх. 

 
Ямартай ч үзэж чадахгүй байсан Н.Энхбаярыгаа шо­ронд очиж эргээд л сүйд болов. Хувь хүнийхээ хувьд очсон гэдэг ч  улс төрд бас өөр эрх ашиг байдаг шүү дээ.

Уг нь Шинэчлэлийн гэх Н.Алтанхуягийн Засгийн га­зар­тай МАХН-ынхан Ерөн­хий­лөг­чийн сонгуулиар ч хамтарна гэж гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Эвсэх, нэгдэхийн тухайд МАХН  Бага чуулганыхаа хуралдаанаар болон удирдлагын түвшинд хэд хэдэн удаа ярьсан ч тодор­хой шийдэлд хүрээгүй байгаа гэсэн. Гэхдээ л зарим нэг хүн дэмжиж, зарим нь эсэргүүцэж өнөөдрийг хүртэл эцсийн шийдээ албан ёсоор гаргаагүй л байна.

Нэгэнт гэрээгээ зөрчиж, өөр намтай хамтарч сон­гуульд орох болбол Ардчил­сан нам нүүр өгөх нь юу л бол. Гүйх нохойд гүйхгүй нохой саад болно гэгчээр МАН МАХН-тай сүжрэлдэх зуур М.Энхсайхан бас гараад ирлээ. МАХН-д ч, АН-д ч   гомдолтой тэрээр МАН-ынх­ныг царайчлав уу гэлтэй на­мын баяраар нь илтгэл та­виад л дагаад намирлаа. Энэ бүхэн Ө.Энхтүвшингийн хувьд  загатнасан газар маа­жих шиг таатай санагдалгүй яахав.  Ингээд л цагтаа нам­даа жигүүр ургуулж, сандар­гаж явсан нөхөр чинь аль, алиныг нь аманд орсон шар тос гэж хүлээж авах нь тэр.

Хоёр намын энэ гэнэтийн дотнослыг МАН-ын хүн бүр хүлээн зөвшөөрөөд байгаа юм биш. Ц.Нямдорж “Их да­лай шалбаагтай нийлдэггүй” гэж хэлсэн байна лээ.  Нээрээ ч их далай шалбаагтай нийл­лээ гээд хэзээ ч шалбааг болохгүй. Харин шалбааг бол их далайд юу ч үгүй замхардаг. Ингэхээр энэ яриад байгаа нэгдэл, сон­гуульд хамтарч орох явдал нь  МАХН-ын хувьд ямар ч ашиг­гүй. Бүр эсрэгээр МАН-ын хувьд намаа салгаж, бутар­гаж орхиж яваад сонгуулиар саналыг нь хувааж гай болсон өрсөлдөгчөө үгүй хийн уусгаж авахад ашигтай байх биз. МАХН-ынхан харин үүнийгээ  “Ерөнхийлөгчийн сонгуулиар л  хамтарч байгаа болохоос  нэгдэж нэг нам болно гэсэн үг биш” гэж тайлбарлаж байгаа. Нэгэнт МАХН-аас Ерөнхий­лөгчид хэн нэгнийг нэр дэв­шүүлэхгүйгээс хойш МАН-тай нийлэх хэрэг байна  уу. 

Нэгэнт гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа  Ардчилсан намаасаа нүүр буруулаад МАН-тай сон­гуульд хамтарч орлоо гэхэд дараа нь хаашаа очих юм бол, хэнтэй нэгдэх юм бол. Ардчилсан нам орхиод явсан МАХН-ыг дахиад өвөртлөх үү. МАХН-тай, МАХН-гүй учраа олно байх. МАХН-ыг гараад явлаа гэхэд АН дараа­гийн нүүдлээ аль хэдийнэ бодчихсон байгаа. Тиймээс энэ тохиолдолд хоёр туулай хөөсөн МАХН л хоосон хоцорно. Данзанравжаагийн “Хэвлийдээ бадгана тээсэн ертөнц” гэдэгчлэн МАХН нь МАН-д амь бөхтэй үлдлээ гэхэд намыг нь хагалах том фракц л болж үлдэх магад­лалтай. Түүнээс биш хэзээ ч цааш хамт явахгүй. Энэ хоёр нэгдэн нийлээд хүчирхэг нам болж чадахгүй.

Харин МАН-ын  даргын хувьд ашигтай тусч мэдэх учир нь С.Баяр шиг намаа ашиглаад намаараа тоглоод хаях санаа байх гэж улс тө­рийн ажиглагчид ярьж байна.

Ө.Энхтүвшин өөрөө
Ерөн­хийлөгч болно гэж үзээд ийм алхам хийх гэж байгаа
бол цаашдаа энэ нь намынхаа байр суурийг ганхуулах, дээр нь МАХН гэдэг намыг үгүй хийхэд л хүрнэ.
С.Баяр намын дарга болоод сон­гуульд нам нь ялчихаад бай­хад намынхныхаа үгийг сон­солгүй ялагдсан намтай  хам­тарч засаг байгуулж байлаа. Оюу толгойн гэрээг
байгуулж өөртөө ашиг унагасан гэдэг хардлага
сэрдлэг дүүрэн яриа явдаг.
Ямар ч байсан өөртөө ашигтай бүхнийг хий­гээд л намаа орхисон.
Энэ  бүхний
дараа зөвхөн өөртөө
л намаа үйлчлүүлсэн мэт харагддаг. Яг энэн шиг
Ө.Энх­түвшин өөрөө
Ерөнхийлөгч болохын тулд л намаараа ингэж
тоглож байна уу гэлтэй. Тэгээд Ө.Энхтүвшин Ерөн­хий­лөгч
боллоо гэхэд хуу­лиа­раа тэртэй, тэргүй
намын гишүүнээрээ байна шүү дээ. Ингэхээр МАХН МАН-тай  нийлнэ гээд хөөрцөглөөд байгаа нь их далайд нийлсэн шалбааг  шиг л болно. МАХН-аас хэнбугай нь ч МАН-д ирээд
дээшээ  гарч ирнэ гэж байхгүй. Бүр Н.Энхбаяр нь байлаа ч  гарч ирэхгүй.  МАХН-ын Мянгат, Түмтийн дарга нар гээд гайхуулаад байгаа нөхдүүд нь ч хорооны намын зааварлагч болбол их юм болоод
л дуусна.  Ямар ч тохиолдолд МАН ардчиллын
зарчмаар олонхиороо асууд­лыг шийднэ гээд л хүч
түрнэ.   МАН даргаа ч олонхиороо өөрсдөө гаргаж ирнэ. Удир­дах албан тушаалуудад ч өөрсдийнхөө хүмүүсийг
олон­хиороо гар өргөөд л тавина. Энэ бүхнээс болоод хоёр намын гэнэтийн  нөхөр­лөл тийм хол явахгүй
бөгөөд үүрдийнх биш зуурдынх байх болов уу.  Ер нь сөнөж буй амьтад бие биенээ үздэггүй барьж иддэг гэсэн. Манайд ховордоод байгаа мазаалай   бие биенээ барьж иддэг юм гэсэн. Хоёр биеэ үзэхгүй бай­сан энэ хоёр нам ч барьж иддэг дээрээ тулсан
энэ үедээ  үзэл
санаан дээр нэг­дэнэ гэдэг тэнэг хэрэг.

Categories
редакцийн-нийтлэл

А.Гансүх: М.Энхсайханд тайлбар өгье гэхээр геополитикийн бодлогыг дэлгэчих гээд байна

                -МИАТ-ИЙГ БИД
АНХ ШАЛГУУЛАХААР ӨГСӨН-

Зам тээврийн сайд А.Гансүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

Танай салбар дуу­лиа­ны талбар болоод байна. МИАТээс эх­лээд төмөр зам гээд л бүхний анхаарлыг та­таж байна

-Би
нэг талаас ийм байх ёстой юм байна гэж харж байгаа. Учир нь ийм том асуудал нийгмийн анхаарлын төвд байх нь зүй­тэй юм байна. Харин гүт­гэх нь арай хэтэрч байна аа…

Юу нь гүтгэлэг гэж?

-Жишээлбэл,
М.Энх­сай­­ханы ярьж байгаа, сэт­гүүлчдэд үзүүлсэн мате­риал дотор маш олон буруу зүйл байгаа. Зо­риуд төөрөлдүүлсэн  зүйл байна.

Тухайлбал

-Нэгдүгээр
сарын 7-ны өдөр сайдын шуурхай дээр ярьсан яриа байгаа юм. Сайдын шуурхайд  30 гаруй хүн оролцсон.  30 гаруй гэрчтэй яриа гэ­сэн үг. Тэр үед М.Энх­сай­хан “Би Хятадын тө­мөр за­мын яамтай ху­вийн жур­маар холбоо тогтоо­сон. Хоёр  хоног яваад ирье. Дээд түв­шин­дээ асуудал ярья” гэсэн. Хам­гийн гайхмаар юм нь ийм гэрчтэй яриаг дараа нь Ерөнхий сайдыг өөрийг нь тагнасан гэсэн мессэж нийгэмд тарааж байгаа юм. Манайхан Зам, тээ­вэр, барилга хот байгуу­лалтын яам бай­хаа­саа эхлээд сайдын шуурхайг дуу хураагуурт бичдэг болсон. Яагаад  гэхээр тэр олон хүн яри­хад про­то­кол хөтөлж ча­дах­гүй. Тиймээс дараа нь цаасан дээр буулгадаг юм. Гэтэл гучаад гэрчтэй болсон яриаг өөрөөр тайл­­бар­ла­сан нь нэг ал­хаад л баригдана шүү дээ.

-Youtube дээр тавьс­ныг нь харахаар хамт сууж ярьчихаад нэгний­хээ ярьсныг олон ний­тэд хүргэж байгаа юм шиг санагдсан

-Энэ
бол хууль зөрч­сөн бичлэг биш. Бас нэг юм байна. Сэт­гүүлчидтэй уулзахдаа олон улсын төмөр замын байгуулла­гын дүрмийн 50.1 гээд  нэг өгүүлбэр гаргаад ирж байгаа юм. 50.1-ийн дагуу бол Хятадын нутаг дэвс­гэрт шилжүүлэн ачуулах байгууламж байгуулаг­дана гээд ярьсан. Тэгэхээр 50.1 чинь өөрөө М.Энх­сайханы харуулж байгаа ганц өгүүлбэр биш байхгүй юу. Түүний ард залгуулаад дараагийн өгүүл­бэр нь юу гэж байна гэхээр “Хэрвээ хоёр тал тохирох юм бол шил­жүүлэн ачихаа хаана ч хийж болох тийм боломжийг олгосон” 
заалт байгаа байхгүй юу. 
Тэгэхээр
үүнийг зориуд хэлэхгүйгээр зөвхөн өөртөө хэрэгтэй өгүүлбэрийг нийгэмд гар­гаж хэлээд байгаа.

Өөрөөр ойлгуулахын  тулд  үлдсэн хэсгийг нь  олон нийтэд хүргэхгүй байна гэсэн үг үү?

-2008 онд УИХ-ын 12 дугаар 
тогтоолоор
Үндэсний
хөгжлийн
цогц бодлогыг баталж гаргасан. Энэ тогтоолын 5.1.3 дээр төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээ байгуулах асуудлыг ашигт малт­малын орд газруудыг ашиглалтад оруулахтай холбогдуулан оновч­той төлөвлөж хэрэгжүүлэх гэж заасан байгаа. 
Дотоодын
нэгдсэн
сүлжээ гэдэг бол 1520 мм-ийн 
царигтай
буюу дан өргөн царигтай л байх ёстой. Төмөр замын мэргэж­лийн ямар ч хүн үүнийг нэг адил 
цариг гэж ойлгоно.  
Хэрвээ нарийн өргөн цариг тавибал 
нэгдсэн
сүл­жээ 
гэж хэлэхгүй биз дээ. 
2009 онд МУ-ын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөн­хийлөгчтэй 1520 мм-ийн өргөн цариг бүхий Монголын төмөр за­мын сүлжээг өргөжүүлэх страте­гийн түншлэлийн талаар тохирсон. Ингээд 2008, 2009 оны эрхзүйн бичиг баримтын дагуу 2010 онд 1520 мм-ийн өргөн  
царигтайгаар
батлан гаргасан.

Одоо тэгээд өөрчлөгдөх бо­ломжгүй гэж үү?

– Ганц боломж бий. 
Хэрвээ одоо байгаа царигтай холбогдох буюу огтлолцох тохиолдолд бүтээг­дэ­хүүн нь шууд экспортод гардаг. Энэ нь боловсруулах үйлдвэрийн бү­тээг­дэхүүн. Боловсруулах үйлдвэрт боловсруулсан бүтээгдэхүүн шууд экспортод гарах тохиолдолд одоо байгаа өргөн царигтай шууд хол­богдохгүй буюу огтолцохгүй то­хиол­долд царигийн хэмжээг Зас­гийн газар тухай бүр их хуралд өргөн барина гэж байгаа. Тэгэхээр М.Энхсайхан Таван толгой-Гашуун сухайтын царигийг нарийн байлгах гээд байна. Энэ чиглэл Төмөр замын бодлогод зааснаар нарийн байх ямар ч үндэслэлгүй ээ. Тэгэ­хээр үүнийг гуйвуулаад нарийн байна гэж яриад байна. 
2010 онд баталсан асуудлыг одоо эргэж ярьдаг субьект нь М.Энхсайхан биш. Энэ бодлогыг буруу байна, зөв байна гэж ярьдаг асуудлыг энэ хүн ярих ёсгүй.  
Ерөнхий
сайд  “Царигийн асуудлыг их хурал батлаад гаргасан юм” гэж хэлсэн шүү дээ.

М.Энхсайхантай ярилцаад  ажлаас нь халахгүйгээр ойл­голцож болоогүй юмуу?

-Ярихаар барах уу. Ерөнхий сайдтай 
хоёр  удаа ярьсан. Х.Бат­тулга сайд албан ёсоор өөрөө нэг яриад, албан бусаар нэг яриад тэр хүн ойлгосонгүй шүү дээ.

Ерөнхий сайд бол М.Энх­сайханыг ажилд томилохдоо  надтай ярьсан. Болихдоо надтай яриагүй гээд байгаа ш дээ.

-Тийм ээ, 
Ерөнхий
сайдад хэлээгүй юм.

Өмнө нь бол хэлж байсан юмуу?

-Өмнө нь 
маргаан
үүсээд бай­гаа энэ асуудлыг зохицуулах гээд Ерөнхий сайд руу орж, 
хоёр  удаа албан ёсоор яриад Х.Баттулга сайд ч хоёр 
удаа ярьсан. Хүлээж аваа­гүй шүү дээ.

Х.Баттулга сайд яагаад энэ асуудлыг ярьсан юм бол. Өөр салбарын сайд биз дээ..

-Х.Баттулга сайд өөрөө М.Энх­сайханыг санал болгосон юм. Тийм учраас Х.Баттулга сайд М.Энх­сайханд өөрт нь 
“Энэ бол Их хурлаар баталсан төрийн бодлого, Засгийн газраас баталсан зүйлийн эсрэг юм яриад байна. Энэнийхээ  
учрыг өөрөө ол” гэсэн.

Нэг ёсондоо улс төр юм байна шүү дээ.

-Тийм.

М.Энхсайханы тайлбараар бол   нарийн цариг нь    зөв гэж хүмүүс ойлгочихоод байна.

-Үүн дээр ганц л юм байна. Шилжүүлэн ачих дээр зардал гээд байгаа. 
Дээр нь экологийн сүйрэл гэж яриад байгаа. Яг үнэндээ шил­жүүлэн ачих өртөг 
эдийн засгийн өгөөжгүй болгочихоор тийм аймаар мөнгө биш. Одоо ч гэсэн бид өргөн цариг шилжүүлэн ачаад явж байна шүү дээ. Тэгээд яасан, дампуураад байна уу? Хямралд ороод байна уу, үгүй биз дээ. Нөгөө талаараа экологийн сүйрэл бо­лоод байна гээд байна ш дээ. Шилжүүлэн ачихтай холбоотой олон технологи бий. 
Жишээ нь, битүү том бункерт шилжүүлэн ачихаар 
ямар нэг тоосжилт гарахгүй. 

Бункерт шилжүүлэн ачих технологийг  одоо хэрэглэж байгаа улс орон бий юу?

-Хэрэглэж байгаа.

Бас нэг асуудал байнаНа­рийн цариг гэхээрээ Хятадын, өргөн цариг гэхээрээ Оросын талыг баримтлагч гээд л ярих юм байна шүү дээ..

-2008 онд Их хурлаас дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээ байгуулна гээд Их хурлын тогтоол гарсан. Нэгдсэн сүлжээ гэж нэг царигтай л байна. Бид тэрийг л мөрдөж байгаа. 
Одоо ямар маргаан байгаа юм. Их хур­лаас тэрийг нь баталчихсан. Энэ дээр ямар ч маргаан байхгүй. Одоо хэн ч юу ч яриад нэмэргүй. 2010 онд энэ маргаан бүрэн дууссан. Яагаад үүнийг буцааж сөхөж гар­гаж ирээд байгааг гайхаж байна. Өнөөдөр бид төмөр замын тээв­рийн бодлогыг хэрэгжүүлэх шатан­даа ороод явж байна. Өнгөрсөн дөрвөн жилд бэлтгэлээ хангасан. Одоо яг бүтээн байгуулалтын ажил­даа орох гэж байна. Яг бүтээн байгуулалт эхлэх гээд явж байхад Ерөнхий сайд ажлын хэсэг томил­сон. Зам тээврийн сайдаар 
ахлуу­лаад орлогчоор нь М.Энхсайхан ажиллахаар болсон. 
Тэгээд яам­даас хэд хэдэн мэргэжлийн хүн оруулсан. Төмөр замд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой гадаа­дын иргэн, дотоодын хөрөнгө оруу­лагчидтай хэлэлцээр хийнэ шүү гэсэн. Үүнийхээ үндсэн дээр хөрөн­гө оруулагчдаа тодорхойлоод аваад ир гэсэн. Энэ дагуу бид хөрөнгө оруулагчдад тавих шал­гуур үзүүлэлтүүдээ боловсруулаад яг зарлах гээд 
явж байхад энэ ажлыг хариуцаж ажиллаж байгаа орлогч дарга М.Энхсайхан “Би хувиараа Хятадын төмөр замын­хантай 
холбоо тогтоочихлоо. Одоо би очно. Намайг яаралтай ир гэсэн. Тэгээд би очоод ирье. Нэлээд дээд түвшинд ярих гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би 
“Та битгий яваа” гэж хэлсэн юм. Тэгтэл М.Энхсайхан “Би заавал явна. Тэгвэл би хувийнхаа мөнгөөр явна” гэсэн. Тэгэхээр нь “Хувиараа ч битгий яв” гэсэн. 
Гэтэл “Хятад руу явна” гээд зүтгээд болдоггүй. Аргаа бараад “Та тэгвэл удирдамж батлуулаарай. Монго­лын төмөр замын Төлөөлөн удир­дах зөвлөлөөр удирдамжаа бат­луу­лаарай. Та очиж уулзвал Элчин сайдын яамнаас албан ёсоор орчуулагч аваарай” гэсэн.

Цааш нь  юу болсон?

-Эсэргүүцээд 
байсан.

Тэгээд явчихсан уу?

-Яваагүй л дээ. Явахаас нь өмнө чөлөөлсөн.

Чөлөөлөх шийдвэрийг нь хэн гаргасан юм?

-Төрийн өмчийн хороо. Би М.Энх­сайхантай зарчим ярьсан. Ажлын хэсгээ удирдаж байгаагийн хувьд таны яриад байгааг 
зөвшөө­рөхгүй. Яагаад гэвэл төмөр замын хэлэлцээрийн асуудлыг таны түв­шинд биш Засгийн газрын түвшинд ярина. Та хувиараа ч явж болохгүй л гэсэн. Энэ бол зүй ёсны зарчмын шаардлага. Ийм л яриа болсон. Гэтэл энэ бүх болсон явдлыг М.Энх­сайхан 
өөрөөр тайлбар­лаад байгаа.

М.Энхсайхан та нарыг энэ яриад байгаагаараа  шийдвэр гаргаад ажлаа эхэлнэ гэвэл  асуудалд өөрөөр хандана гэсэн байна лээ

-МУ-ын төрийн бодлого яах юм. Их хурлаар баталсан бодлогыг яах болж байна.

Засгийн газрыг огцруулна гээд улс төржүүлээд эхэлбэл  яах юм?

-Тэгээд яах юм. Үндэслэл байх ёстой ш дээ. Энэ бүх бодлогыг зөв мөрдөөд байна гэдэг 
юмуу, төрд шударга ажиллаад байна. Тийм учраас чамайг огцруулна гэх юмуу. Би энд ямар ч үндэслэл харахгүй байна. М.Энхсайханы ярьж байгаа бүх асуудалд хариу тайлбар бий. Гэхдээ нэг аюултай юм байна. Нийгмийг зөрчилдөөнд 
оруулах,
хэрүүл маргаан болох гээд байгаа юм. Ингэсний үр дүнд төмөр зам гацаанд орох юм. М.Энхсайханд тайлбар өгье гэхээр МУ-ын геопо­литикийн бодлогыг тайлбарлах болоод байгаа юм. Бид чинь бас нуух юмтай ш дээ. Тиймээс бид ийм өдөөн хатгаас руу 
орохгүй

Баттулга сайдыг мэтгэл­цээнд дуудсан шүү дээ. Яагаад зугтаад байгаа юм бол..

-Мэтгэлцээнд оролцож болох­гүй шүү дээ.  
Геополитикийн
асууд­лаар нээлттэй маргана гэж юу байсан юм. Тэгж болохгүй. Улс орны ирээдүйн хөгжил, 
эдийн засгийн болон тусгаар тогтнол, 
аюулгүй
байдал яригдана.  
Ямар зорилготойгоор төмөр замын бод­ло­гыг нураах гээд байгаа юм. Энэ сонирхол хэнд байгаа юм бэ.

Төмөр замын  ажлаа яг хэзээ эхлэх юм бэ?

-2010 онд төмөр замын бод­лого батлагдаад Засгийн газраас нэг төгрөг ч өгөөгүй. 2011 онд Хөгжлийн банкнаас 55 сая доллар өг гээд Хамтарсан Засгийн газрын шийдвэр гарсан боловч өгөөгүй. Нэг ч төгрөг өгөөгүй байхад бид юу хийх юм. Аргаа бараад Монголын төмөр зам байгаа хөрөнгөө барь­цаанд тавиад ХААН банкнаас таван сая долларын зээл аваад техник, эдийн засгийн тооцоо су­дал­гаа хийлгэсэн. Өнөөдөр хэрвээ энэ байгаагүй бол юу ч үгүй сууж байгаа. Хэрвээ ийм зориг гаргаад Х.Баттулга сайд энэ бүгдийг хий­гээгүй бол өнөөдөр яах байсан юм. Харин аз болж зориг гаргаж хий­сэн. 
Тодорхой
хэмжээнд
цаг хо­жоод юм хийсэн байна. Тэр суурь судалгаан дээр үндэслээд маш хурдан дараагийнхаа ажилд орно. Хэрвээ тийм биш байсан бол бүр тэгээс эхлэх байсан. 2010 оноос хойш бид яваад суурь судалгаа хийгээд бэлтгэчихсэн. Үүнийг үнэ­лэх ёстой.

Яг хэзээ ашиглалтад оруу­лах вэ?

-2013 оны дөрөвдүгээр сард бид барилгын ажлаа эхлүүлнэ. Гэхдээ Таван толгой-Гашуун сухайтын чиглэлийн 267 км эхэлнэ. Бусад чиглэлд суурь судалгааны ажлаа дуусгаад ажил­даа орно. Гэхдээ цаг алдахгүйгээр ажлаа хийнэ.

Одоо хоёулаа яриагаа МИАТ руу хандуулъяТаны удирдаж байгаа салбарын маш олон хүн баривчлагдаж нийгэмд өнөөдөр дуулиан тариад байна?

-2008 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам байгуу­лагдаад ажлаа эхлээд явж байгаад МИАТ-тэй учраа олж чадахгүй байсан. Яагаад 
гэхээр МИАТ төрийн өмчит компанийн хувьд бүх юм нь Төрийн өмчийн хороонд хамаарагддаг. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар байсан. Зам тээврийн салбарын компани гэдгээ­рээ манай яам мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх учиртай. Ингээд Төрийн өмчийн хороо Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам хоёр 
МИАТ-ээс болоод харилцаа муудсан. Наад ажил чинь буруу яваад байна гэдэг үүднээс шаард­лага тавьдаг. Хүлээж авдаггүй байсан.

Сугар гуай юу?

– Тийм.

Тухайн үедээ хууль, хянал­тын байгууллага  МИАТийн асуу­дал­тай холбоотой шалгалт хийх гэхэд нь өөрийнхөө хүмүү­сээс шалгал­тын багт дэмжлэг үзүүлж туслуу­лахаар  Төрийн өмчийн хорооноос хүн гаргаж өгч байсан гэсэн шүү дээ..

-Тэр үед шалгаад үр дүн га­рахгүй байсан. 
Энэ асуудлыг чинь 
бид анх мэдээд 2011 оны нэг сард энэ хэргийг цагдаад өгсөн юм.

Мэдээгүй юм байна..

-Тэгэлгүй яадаг юм. Бид нар өгсөн.

Бид нар гэж хэн, хэн юм?

-2010 оны нэгдүгээр сарын 7-нд Х.Баттулга сайд, манай Зам, тээврийн бодлогын дарга Махбал бид хоёрыг 
дуудаад
“Ийм асуудал яваад байна. Цагдаад өгч шалгуул” гээд 
23 хуудас хавсралт бүхий бичгийг цагдаад өгч байсан. Дараг­даж байгаад одоо Ардчилсан нам засаг барьж, 
энэ хэрэг илэрч байна.

Тэгвэл энэ хэргийг  дараад байсан цагдаагийнхан бас үүнд холбогдох нь ээ?

–  Холбогдолгүй яадаг юм.

Та нарын анх санал болгож цагдаад шалгуулах гэж өгсөн материалд чинь   юу, юу байсан юм.

-Дайны эрсдлийн сан. Ерөө­сөө л энэ. Хийсэн гэрээ он сар нь байхгүй байна. Хаяг байхгүй байна. Ямар нэгэн даатгалын компани гэх ямар ч баталгаа байхгүй байна. Гэмт хэргийн шинж байна гээд 
шалгуулахаар   цагдаад өгсөн.    
2011 оны нэгдүгээр сарын 7-нд өгч байсан. Бид нар хэргийг шалгуулах гэж аргаа барсан ш дээ.

Яасан юм?

-Энэ талаар асуухаар дуугар­даггүй шүү дээ. Зүгээр л гөлий­чихдөг байсан. Баттулга сайд бид нар 
сууж байгаад “Сугар даргаа, Та наадуулаа болиулаач ээ. Таны нэр ч холбогддог юм байна шүү. Одоо болиоч ээ” гэж байхад юм хэлэхгүй л гарч байсан ш дээ.

Одоо дайны эрсдлийн сан­гийн мөнгөө авч л байгаа юу

-Дайны 
эрсдлийн
сан гэж байх ёстой. МИАТ өөр дээрээ л байж байх ёстой байтал нэрийг нь барьж 
энэ мөнгийг нөхдүүд нийлээд л авсан байгаа байхгүй юу. Ойл­гомж­той гэмт хэрэг байгаа биз.

Тэгээд МИАТт  дайны эрсд­лийн сангийн мөнгө байгаа  юу?

-Одоо МИАТ буцаагаад авах ёстой. Хулгай хийсэн хүмүүсээс.

Аль хэдийнээ идээд дуус­гасан байлгүй дээ?

-Яалаа гэж дээ. Ямар нэг хэлбэ­рээр байна шүү дээ.

Сугар гуайБи энд  ямар ч холбоогүйгээд байсан

-Хууль хяналтын байгууллага шалгана биз. Би бодит байдлыг ярьж байна. 
Бид мэдэнгүүтээ цагдаад хандсан юм. Бидний өгсөн хэрэг одоо илэрч байна. Бид шу­дар­га ажилласан.

Энэ удаа Ардчилсан нам ялаагүй бол бүр л их мөнгө идэх байж уу?

-Тийм, би тэгж хэлнэ.

Одоо тэгээд яах вэ. Таны хариуцаж байгаа салбарт  байгаа хуучин Төрийн өмчийн хорооны­хон үгэнд чинь орж байна уу?

-Одоо бид МИАТ-ийн асуудлыг хянаад явах бүрэн боломж байна. Төрийн өмчийн хороо хамтарч ажиллаж байна. Бид эхний алх­маа хийгээд эхэлсэн ш дээ. Гадаа­дад байгаа төлөөлөгчийн газраас 13 хүнийг цомхотгосон. 660 сая төгрөг хэмнэж байна. Одоо дахиад цомхотгол хийнэ. Дээр нь МИАТ-т байгаа 20 гаруй дунд шатны албан тушаалтнууд сүлжээнээс гадуур цалин авдаг. Таван сая төгрөг авдаг байж.

Сүлжээнээс гадуур гэдэг нь?

-Тогтоосон цалингаасаа гадуур. 1,200, 000 -аар тогтоосон бол таван сая төгрөг авдаг. 20 гаруй албан ту­шаал­тан байна. Үүнийг одоо зог­соо гэж бид зарчмын шаардлага тавьж байгаа. Зардал хэмнэх ме­неж­мент явуулж байгаа. Яагаад өөрсдийнхөө хийж болдог ажлыг хүнээр 
гэрээгээр
хийлгээд
нөгөө гэрээгээр авсан компани нь ашиг олоод МИАТ хохироод сууж байдаг юм. Гэх мэтчилэн шалтгаан байна.

-“Монголиан Эйрлайнес“-т  Лу.Болд, Х.Баттулга хоёрыг холбоотой гээд  байх юм.

-“Бодь групп” хувь эзэмшдэг гэж хэвлэлээр бичиж байна. Тэр бол миний мэдэхгүй асуудал. Х.Бат­тулга ямар ч хувь эзэмшдэггүй. Би баталгаатай хэлье.

Хүмүүс өндөр албан тушаалд очихоороо заавал идэж уудаг гэж иргэд харддаг шүү дээ. Эрх нь байхад хэцүү л байдаг бололтой

-Би чамд нэг 
юм хэлэх үү?

За

-Би дэд сайдынхаа ажлыг өгс­ний дараа өөрийнхөө хүслээр авлигад шалгуулсан ганц дэд сайд. Нэг сонин намайг “Гансүх дэд сайд болоод баяжсан байна” гээд бич­сэн. Тэгэхээр нь би өөрийгөө шалгуул­сан. Авлигатай тэмцэх газар намайг шалгаад “Та дэд сайд болоод таны хөрөнгө оруулалт нэмэгдээгүй байна” 
гэсэн.

Та томоохон компаниудын  өмгөөллийг хийдэг байсан бай­хаа.. 

-Тэгэлгүй яадаг юм. 
Би бизне­сийн өмгөөлөл хийдэг хүн ш дээ./инээв/

Жишээ нь хэдэн төгрөгөөр өмгөөлдөг байв?

-Хэлж болохгүй. Тэр хувийн нууц. Өмгөөлөгч хийж байхдаа хангалттай мөнгө олж байсан.

Ямар, ямар компаниудын өмгөөлөл хийж байсан бэ?

-Өмгөөлөгч хүн нууц хадгалах ёстой.

Тухайн үедээ  хэвлэлд гарч байсан шүү дээ. Зүгээр л сануу­лаад хэлчих

-Монголын нэр хүндтэй, нөлөө бүхий компани том бизнесмэн, улс төрчид, надаас хуулийн зөвлөгөө аваагүй хүн гэж бараг байхгүй.

Та Баттулга сайдын өөрийнх нь гарын хүн үү?

-Ямар утгаар нь асууж байгаа юм…

Улс төрийн утгаар….

-Бие биедээ итгэсэн найз нөхөд. Хуулийн зөвлөгөө авъя гээд л хоёр танихгүй хүн уулзаж байсан. Итгэл үүссэн. Итгэл дээр нөхөрлөл бий болсон. Тэгээд үзэл бодол таарсан.

Та хоёрыг нөхөрлөөд хамт­ран зүтгээд явж байгааг мэдэж л байна л даа. Хүмүүсийн хэлд­гээр бол та Баттулга сайдын утсан хүүхэлдэй юм шиг, заав­рыг нь дагадаг юм шиг

-Бид хоёр нэг үзэл бодолтой учраас хамтарч ажиллаж байгаа. Баттулга сайдыг намайг дэд сайд болооч гэхэд би ганцхан юм хэл­сэн. Баттулгаа би чиний нийгэмд хандсан хандлагыг дэмждэг учраас чадах бүхий л зүйлээ хийж өгье гэж хэлсэн.

Баттулга сайд буруу юм хэлээд ингэ, тэг гээд байвал яах уу?

-Юу гэж дээ. Би яагаад Баттул­гатай хамт байгаад байгаа юм. Бурууг нь засч явдаг хүн шүү дээ. Баттулга тэр чанарыг маань хүн­дэл­дэг болохоор намайг хажуудаа байлгаад байгаа. Өөрөөр хэлбэл Баттулга сайдын 
нийгэмд
хандсан  хандлага надад таалагддаг. Бид Чингэс хаан гээд бахархаад ярь­даг. Тэгвэл Чингэс хаан нэрийг ашиглаад архи зарж байгаа хүн байхад  
Баттулга
сайд Чингэс хааны хөшөөг хувийнхаа хөрөн­гөөр барьсан. Ялгаа байна уу. 
Үүнийг л би хүндэтгэдэг.

Гэхдээ яахав, та найз нь болохоор найзыгаа сайнаар л ярих байх л даа.

-Бодитойгоор Чингэс хааны хөшөөг босгочихсон хүнийг бид нар яах юм.

Нээрээ ингэхэд Чингэс гэс­нээс Чингэс бондын ихэнх мөнгө танай салбарт зарцуулагдаж байгаа байх аа..

-Зургаан 
аймгийг  авто замаар 
холбоход
300 сая доллар, шинэ төмөр замд, Богд хан төмөр замд гэхчилэн тооцоотой байна.

Ажиллах хүчин чадал яах вэ?

-Бид замынхаа компаниудад их найдлага тавьж байгаа. Мэдээж хүчин чадал хүрэхгүй бол гадны өндөр хүчин чадалтай компа­ниуд­тай хамтраад ажиллах байх.

Хятад ажилчдыг хямд­чи­лаад  аваад ирдэг шүү дээ.

-За, яахав. Хамтраад явна биз. Гэхдээ үндэснийхээ компаниудыг дэмжих бодлого барьж байгаа.

Хугацааны хувьд

-2013 ондоо багтаад зургаан аймгаа холбоно. 2014 онд дахиад гурвыг нь холбоно. 2015 онд да­хиад гурвыг холбоно. 2016 онд бол орон нутгаа хатуу хучилттай замд холбох эх оронч зорилт тавьсан байна.

Боинг онгоц худалдаж авах шаардлага байсан юмуу. Зүгээр түрээслээд яваад байж бо­лоо­гүй юмуу?

-Манай улс далайд гарцгүй орон. Хоёр том гүрний дунд байдаг. Агаарын орон зай гэдэг бол манай стратеги. Үндэсний аюулгүй бай­дал, эдийн засаг, тусгаар тогт­нолтой холбоотой. Одоогийн явж байгаа нь 
бол хүний онгоц байхгүй юу. Хэрвээ ямар нэгэн байдлаар энэ онгоцны эзэд өөрийнхөө он­гоц­ны аюулгүй байдалд эргэлзээ төрвөл онгоцоо аваад явчихна. Тэгээд Монгол Улс онгоцгүй болно.

Нарийн өргөн хоёрын учрыг энгийнээр тайлбарлаад өг.

-Ямар ч ялгаа байхгүй.

Эдийн засгийн хувьд ялгаа­тай л гээд байгаа даа

-Ганцхан ялгаа нь 
шилжүүлэн
ачилт нь нэг тонн нүүрсэн дээр 3 долларын ялгаа бий. Ялгаа нь энэ. Хүн айж гайхаж эдийн засгийн алдагдалд орохоор тоо биш.

Ингээд л болоо юу. Тэр 3 доллар чинь хэмжээ нь ихсэхээр их болчихгүй юу?

-Одоо үүнээс цааш ярихаар геополитик руу ороод явчихна. Өөрөөр хэлбэл, Энхсайханы мэ­дэх­гүй зүйл маш их бий.

 Бид ингээд дээл өмсөөд, голын эрэг дээр дуу дуулаад байгаад байх юмуу. 21 дүгээр 
зуун шүү дээ. Өнөөдөр бидэнд ямар үүрэг ха­риуц­лага ноогдсон байгаа юм. Хувиа бодоод алт мөнгө хураачаад гараа халаасандаа хийгээд алхаад байх уу. Би болчихлоо гээд яваад байх уу. Эсвэл улс орноо ийм цаг үед хөгжүүлэх ийм үүрэг ноогдсон юм байна гээд үүрэг хариуцлагаа давж гараад эх орноо хөгжүүлэх ёстой. Би өнөөдөр өөрийгөө бо­доод явбал энэ олон найз нөхдийн ард орчихоод өмгөөлөл хийгээд өөрөө өөртөө ямар ч санаа зовох зүйлгүй явж болно. Дураараа са­наа амар happy явж чадна. Гэхдээ миний сэтгэл өвдөж байна ш дээ. Яагаад би улс төрд орж ирж байгаа юм. 
Одоогийн  ерөнхий прокурор Дорлигжав надаас 
“Гансүх ээ! чи юу хийж байна” гэсэн. “Би өмгөөл­лөө хийгээд байна” гэхэд “Чи сай­хан байна тээ. Ардчиллын үр шимийг хүртээд л…” гэсэн.  
Би бодсон чинь нээрээ л тийм байсан. Ингээд л би 2007 оны 2 дугаар сараас эхлээд улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцсон.  
Би улс төрөөс өөрийнхөө ахуй амьд­ралыг дээшлүүлэх ямар ч бодол­гүй. Бардам хэлье. Тиймээс би дэд сайд болсныхоо дараа АТГ-д 
шалгуулсан.
Одоо ч шалгуулсан чадна.

Танд боломж олдож л дээ. Тэрнээс биш хүн бүр улс төрд орох гээд чадахгүй шүү дээ

-Улс төрд ороогүй бол би нэг авлигачид орон зайгаа тавиад өгөх байсан. Нэг авлигач орж ирээд улс төрийг самрах байсан. Өнөөдөр Монгол Улсыг хөгжүүлэхэд өөрт хуримтлагдсан мэдлэг туршлагаа зориулна. Өөрөөр хэлбэл, би эх оронч, үндэсний үзэлтэй хүн. Үүний­хээ л төлөө явж байна. Улс төрд сайн муу элдэв юм сонсож байна. Энэ бол байдаг л зүйл. Магнай, Батзандан хоёрыг яаж доромжилж гутааж байлаа. Гэтэл даваад л гарсан. Бүгд энэ хүмүү­сийн зөв гээд алга ташиж 
байна. Бид шинэ үе, залуу үе. Бид даваад л гарна. 
Нөгөө талаараа монгол­чуудын сэргэн мандах цаг үе одоо. Энэ боломжийг алдвал дахиж ийм боломж байгаа юу, үгүй юу гэдэг айдас байна. Энэ үед нь бид хийх ёстойгоо эцэст нь тултал хийх хэрэгтэй. Гомдолгүй үлдэхээр хийе. Тиймээс өдөр шөнөгүй ажиллаж байна. 
Намайг найман цагт хари­вал 
гайхна.

Та яамандаа ирээд хүн халсан уу?

-Долоон хүн халсан.

Яагаад?

-Өөрсдөө саналаараа халагд­сан. Хамтарч ажиллахгүй гээд л явсан.

Үнэхээр үү?

– Тэр долоог олоод асуу л даа.

Та аль нутгийн хүн юм.

-Дорноговь аймгийнх. Би нэг юмаар бахархдаг. Дорноговийн Сүх партизан гэж хүн миний өвөө. Ардын хувьсгалын партизан хүн. 1970-аад онд нас барсан.

Та өвөөгөө мэддэг байсан юм уу?

-Бүдэг бадаг санаж байна. Би бол удам судраа бодсон ч өвөө­гийнхөө нэр хүндийг бодоод Мон­гол Улсынхаа төлөө зүтгэх хувь заяатай хүн.

Та хаана сургууль төгссөн юм бэ?

-1997 онд МУИС-ийг төгссөн юм. Тэгээд Төрийн өмчийн хороонд хуулийн мэргэжилтэн. Худалдаа хөгжлийн банкинд Тамгын газрын захирал, эргээд Төрийн өмчийн хороондоо хуулийн хэлтсийн дар­га, тэгээд дэд 
сайд болсон. Хуульч мэргэжлээр 1997 оноос хойш ажил­лаж байна. Төрийн байгууллагад 12 жил ажиллаж байна.

Та хэдэн хүүхэдтэй билээ?

-Хоёр.

Эхнэр чинь юу хийдэг юм бэ?

-Хувиараа.

Таныг эхнэрээсээ болоод хүнтэй гар зөрүүлж байсан гэдэг ш дээ.

-Тэгэхгүй яадаг юм. Бүгд хөл бөмбөг үзээд сууж байхад согтуу хүн 
стакан шид

Categories
редакцийн-нийтлэл

Аз жаргалыг алсаас бүү хай

Ингэхэд ер нь аз жаргал хаана байдаг юм бол. Хаана ч юм байгаа тэр аз жаргалыг бүгд л хүлээдэг. Тэрний л төлөө тэмүүлж амьдардаг. Энэ ертөнц тэр чигээрээ л аз жаргалын эрэл. Аз жаргалыг хайж амьдарч байгаа түм,  буман хүмүүсээр дүүрэн.

Хүн зовлонгоо ярих мөрт­лөө аз жаргалтай байгаагаа барагтай бол анзаардаггүй. Аз жаргалыг ихэвчлэн өнгөр­сөн, ирээдүй цаг дээр л бодоод байдаг нь хачин. Яагаад ч юм хийсвэрээр бо­дож сэтгэдэг. Тэгвэл тэр хай­гаад, алсад одсон гэж бодоод байгаа, ирээдүйд  ирнэ гэж хүсээд байгаа аз жаргал үргэлж дэргэд байдаг. Цаг мөч бүрт бид аз жаргалыг  амсч л байдаг. Гол нь түүнийг мэдрэх нь л чухал. Хажуугаар нь таагүй, тавгүй зовлонтой зүйл болж л байдаг. Хожим тэр зовлон гэж бодоод байсан зүйл жаргал юм шиг санагдах үе бий. Хүн эрүүл байхдаа аз жаргалтай байгаагаа анзаар­даг ч үгүй. Харин өвдөхөөрөө эрүүл байсан үе нь хамгийн жаргалтай байж гэж боддог. Дурлаж байхдаа  үүлэн дээр хөвөх мэт сайхан мэдрэмж төрнө. Дурлал нь бүтэлгүйт­вэл тэрнээс илүү зовлон үгүй мэт санадаг. 

Хүүхэд байхдаа том хү­мүүс аз жаргалтай мэт санаг­дана. “Том болбол гоё” гэж хүүхэд болгон хэлдэг шүү дээ. Том болсон хойноо “Хүүхэд байхдаа хамгийн аз жаргал­тай байж” гэцгээдэг. Ахимаг настнууд залуу насны аз жаргалын тухай ярьдаг. Эц­сийн мөч тулж ирээд эрлэгт явахын өмнө амьдралын аз жаргал хичнээн сайхныг хэл­дэг. Амьдрал хичнээн үнэтэйг мэддэг. Тэгээд бодохоор амьд явна гэдэг, амьдарна гэдэг өөрөө аз жаргал юм. Аз жаргалыг холоос хайх хэрэг­гүй, хажууд чинь л байж. Хорвоо дээр өдөр бүр жар­гал, зовлон ээлжилж байдаг. Зовлонг хүндээр хүлээж авах хэрнээ бид жаргалыг анзаа­ралгүй өнгөрөөдөг. Зовохоо­соо жаргах нь бидний хувьд хавигүй их байдаг.

Оюутан байхдаа аавдаа нэг алгадуулж билээ. Дүүгээс болсон хэрэг л дээ. Хорвоо ертөнц тэр чигээрээ харан­хуйл­сан мэт санагдав. Өөрөө буруугүй хэрнээ аавдаа  алга­дуулсандаа жигтэйхэн гом­дож  нэг их зовлон амссан хүн шиг шөнөжин уйлав. Тэр үед аавын найз нь намайг тайвш­руулж “Алгадуулах аавтай байх сайхан шүү дээ. Чи хожим ойлгоно. Надад бол алгадуулсандаа гомдоод эрх­лэх аав ч алга” гэж билээ.  Одоо бол алгадуулах аавтай байсан тэр үе хичнээн сайхан байсан юм бэ. Хэд ч алгадуул­сан яадаг юм, аавтайгаа бай­хад аз жаргалтай л байж гэж боддог юм. Аавын найзын хэлсэн үг орой руу минь орж байгаа хэрэг л дээ. Тухайн цагт зовлон гэж бод­сон зүйл аз жаргал байсан нь тэр. Хүүхэд байхдаа би аз жаргал­тай л байсан. Оюутан байх­даа ч тэр, одоо ч тэр би аз жаргалтай л хүн. Мэдээж хүн бүрт тохиолддог хэзээ ч бул­тахын аргагүй үнэн бол өвчин, үхэл. Гэлээ гээд  дуу­саш­­гүй зовлон гэж үгүй.  Үхэх, төрөх ээлжилдэг хорвоо.  Өнөө­­дөр хорвоогоос хэн нэгэн явж байхад өөр нэгэн төрж байдаг. Зовлон ирлээ ч түүний дараа жаргал заавал ирнэ. Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг хойно сайн сайхан ирнэ гэдэгт хэзээд би итгэдэг.

Үр хүүхдээ төрөхөд бүгд л баярладаг. Хорвоод ирсний утга учир үр удмаа үлдээх. Ертөнцийн жамаар хэн нэгэн­тэй учирч гал голомтоо бадрааж, түүнийхээ төлөө амьдардаг. Гэр бүлийн аз жаргал хамгаас сайхан. Туньж гомдоллоод аргадаж, аргадуулж  тайвшраад, эвлэ­рэх сайхан. 

Өглөө ажилдаа ирж хамт олныхоо дунд дуртай ажлаа хийж суух сайхан. Нэг сайхан сенсаац материал хийчихвэл бүр ч догь. Гэртээ хариад хүүхдийнхээ хөөрхөн аяг­лахыг харж суух, дуртай хоолоо хийж бусдыг дайлах сайхан. Цэцэг тарьж, дэлбээ­лэхийг нь харах ч аз жаргал. Сайхан ном унших аз жаргал. Горхины чимээ, шувуудын шулганаан, моддын шуугиа­ныг сонсох аз жаргал. Мон­гол хүн болж төрөх аз жаргал. Хэн нэгэнд дурлах аз жаргал.  Аз жаргалыг холоос хайх хэрэггүй юм байна. Тэр  таны дэргэд, таны дотор, таны сэтгэлд байдаг.

Жижигхэн зүйлээс болж андтайгаа муудалцаад да­раа нь ойлголцож суух ч сай­хан. Хажуугаар өнгөрөх сай­хан бүсгүйг харах ч аз жаргал. Аз жаргалд хүний сэтгэл хана­на гэж үгүй. Гэхдээ яг тэр тухайн цаг үед нь аз жаргалаа мэдэрч байя.

Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүйтэй адил аз жар­галд  хүний сэтгэл ханана гэж үгүй.  Хэтэрхий их хүсч, тэр нь биелэхгүй бол бас зовлон болж хувирах нь бий. Хүн өөрөө ханахгүй л бол. Бурх­ны номонд бол үүнийг хүсэл шунал гэж тайлбарладаг. Тэр хүсэл шунал нь биелэхгүй бол хүн зовж шаналдаг байна. Тэгэхээр ертөнц дээр яг одоо өөрт чинь байгаа аз жаргалыг мэдрээч.

Яруу найрагч Ц.Хулан­гийн “Зүлгэн дээр гэрээ ба­риад зүгээр л нэг амьдрахсан” гэж хэлсэн үг хүмүүсийн сэт­гэлд тэгтлээ хүрч афоризм болсон нь эгэл жирийн амьд­рал гэдэг өөрөө аз жаргал гэдгийг хүмүүс мэддэг хэрэг. Түүнийг нь найрагч бүсгүй яг олоод  хэлчихсэн байгаа юм. Амьдрал гэдэг  тэр чигээрээ аз жаргал, баяр баяслаар дүүрэн байдаггүй ч түүнийг хором бүрт мэдрэх нь л чухал.

Мөнгөтэй болчихвол аз жаргалтай болчихно гэдэг бас өрөөсгөл ойлголт. Мөнгө хэдий аз жаргалд нөлөөлөх боловч төгс зүйл биш. Гэхдээ л дуунд гардаг аз жаргалын нэг түлхүүр. Нөгөө талаар их мөнгө бас зовлон авчирдаг. Аз жаргал авчрах гээд байгаа  мөнгө зүгээр нэг тэнгэрээс буучихдаггүй. Өнөөдөр жишээ нь Монголд хэн их аз жаргалтай вэ. Мөнгө их олсон нь уу, мөрөөрөө явж байгаа нэгэн нь үү.   Хамгийн баян, хамгийн үнэтэй байшинтай, хэний ч унаагүй машинтай байлаа гээд сэтгэлийн аз жаргалтай байж чаддаг уу. Буруу аргаар олсон мөнгө­нөө­сөө айж, баригдах вий гэж  амьдрах аз жаргал мөн үү. Ингээд бодохоор эгэл жирийн амьдрах сайхан.

Бусдад хор хүргэхгүй,  урдах ажлаа сайн хийгээд, тэрнээсээ таашаал авч, хууль зөрчихгүй, хүн чанартай амьд­рахад аз жаргал чамаас айхтар зугтаад байхгүй л болов уу.

Аз жаргалыг алсаас бүү
хай. Зөв амьдарвал аз жаргал
гэдэг та өөрөө юм.

Categories
редакцийн-нийтлэл

Д.Сугар: Мөнгө угаасан гэх мэдээллийг сонсоод их цочирдсон

-ЭНЭ ХЭРЭГТ  ХОЛБООТОЙ ОРХОН, БАТ-ЭРДЭНЭ
ГЭЭД ХӨВСГӨЛИЙН ГАРАЛТАЙ
ХҮМҮҮС БАЙНА ЛЭЭ-

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугартай ярилцлаа.

Сүүлийн үеийн дуу­лианы эзний нэг болоод байгаа бо­лохоор чинь уулзъя  гээд ирлээ

-Хэвлэл
мэдээллээс  харахад  Монголд урьд нь байгаагүй нүсэр том бү­лэглэлийн  нууц ноёнтон болж ойлгогдохоор бай­на. Гэхдээ үүний төлөө хэвлэл мэдээллийг  шүүмж­лээд гомдоллоод байх юм алга. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ард түмнийг мэдээллээр хан­гах ёстой. Тэр үүргээ л биелүүлж байгаа байх. Хэвлэлд гарсан мэдээл­лийг уншаад, судлаад сууж байна даа.

Тантай нэр хол­бог­доод бай­гаа Ч.Хорол­сүрэн гэж хүн танай нут­гийнх юм шиг байна лээ. Тантай ямар хамаа­тай хүн юм бэ?

-Хамаатай. Хамаатай гэдэг нь өөрийн
чинь асууснаар нутгийн хүн
л дээ. Их л сүрхий бизнесмэн, МИАТ-ийг авч явах менежментийг хам­гийн зөв хийгээд байгаа юм шиг санагдсан. Тийм л залуу. Бид судалж байгаад л боломжтой юм гээд ажилд томилсон. Нутгийн дүү гэдгээр нь нэлээд ойр байсан. Олон жил хамт ажилласан юм чинь бие биенээ сайн мэднэ.

Ажлаас өөрөөр бүр өмнө нь таньдаг байсан юм биш үү. Та энэ хүнийг албан тушаалд очиход нь дэмжсэн үү?

-Дэмжсэн,
яагаад гэхээр намайг эхлээд очиход МИАТ-ийн дэд захирал байсан ш дээ. Тэгээд халчихсан юм, би. Дараа нь ши­нээр томилогдсон даргатайгаа уч­раа олсон юм байлгүй, “Ажлаа мэд­дэг хүн байна. Буцаагаад ажилд нь авъя” гэхээр нь зөв­шөө­рөөд “томил” гэж хэлээд томилуул­сан. Орлогч захирлыг МИАТ-ийн захи­рал нь л өөрөө томилдог ш дээ. Би бол томилохыг зөвшөөрсөн л байх. 

Байх гэдэг нь зөвшөөрсөн гэсэн үг үү?

-За
тэгж ойлгож болно. Яагаад гэвэл хууль зүйн хэлбэрийн хувьд ерөнхий захирлын асуудал. Амьд­рал практикт бол зөрөлддөг л дөө. Томилсон байхаар нь би “Зөвөө томил” л гэж хэлсэн байх. Энэ асуудлыг зөвлөлөөрөө ярьж бай­гаад л шийднэ ш дээ. Би ганцаараа шийдэх асуудал биш.

Төрийн өмчийн хорооны дарга байсан хүн төрийн өмчит компанийнхаа дэд захиралтай мэдээж ажил хэргийн холбоотой л байдаг байлгүй дээ. Одоо хэвлэлээр бичигдэж байгааг харж байхад бизнесийн ч юмуу, ашиг сонирхлын холбоотой бай­сан гэж ойлгогдоод байгаа. Үүнийг та юу гэж хэлэх үү?

-Ажлын
хамтрагч  гэдэг бол тодорхой. Гэр бүлийн ч холбоотой. Эхнэртэй нь, гэр бүлтэй нь танил­цаж байсан. Хоол унд иддэг хол­боо бий, бий. Бизнесийн гэхээр тийм том юм байхгүй. 

Хоролсүрэн мөнгөтэй залуу юу. Зүгээр л төрийн албанд байж байгаад гэнэт баяжсан гэх юм?

-Зохих
хэмжээний мөнгөтэй л байх, миний ойлгосноор бол. Өмнө нь бизнес хийж мөнгөтэй болсон гэж ойлгосон. 

Гадаадад байдаг том том хауснууд ямар учиртай юм.

-Тэрийг
бол би мэдэхгүй.

Танд байна уу?

-Надад
бол байхгүй.

Японд хүүхдүүд чинь сурдаг юмуу. Эхнэр хүүхэд нь Японд байдаг гээд л ярих юм?

-Японд
сурдаг хүүхэд байхгүй ээ. Японд манай эхнэр бүтэн жил эмчлүүлсэн юм. Тэрийг л хэлээд байгаа байх.

Та одоо  ямар байшинд амь­дардаг вэ?

-2002 онд барьсан хувийнхаа байшинд л амьдардаг.

МИАТийг хувьчилж авахын тулдМонголиан Эйрлайнескомпанийг байгуулсан гэдэг. Гаргалгааг нь харахаар нээрээ ч тийм юмуу гэж бодогдохоор.

-Тэрийг
би мэдэхгүй. Ч.Хорол­сүрэн халагдаад явсан шүү дээ. Тэгээд сүүлд хувийн компанитай болсон гэж дуулдсан.

МИАТийн мөнгийг угаадаг гээд ярих юм. Тэр нь ямар учиртай юм бэ?

-МИАТ-ийн мөнгө угаадаг, га­даад дотоодын компанийн талаар ямар ч мэдээлэл байхгүй. Мөнгө угааж байна гэдэг мэдээлэл бас байхгүй байлаа. Харин 2011 он, 2012 оны заагаар энэ мэдээл­лийг  дуулсан. Тэгээд хууль хянал­тын байгууллага үүнийг шал­гаж байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Хууль хянал­тын байгууллагад  дэмжлэг үзүү­лээд Төрийн өмчийн хорооноос шалгах хүн томилж өгч байлаа. Тэгээд шалгалт хийсэн. Би 2012 он дөнгөж гараад ажлаа өгсөн. Түүнээс хойш би мэдэхгүй. Энэ талаар намайг ажлаас халах үед би сонссон. Их цочирдсон. Шал­гал­тынх нь комисст төрийн өмчийн хорооноос хүн оруулсан гэж тү­рүүнд хэлсэн. Би нэгдүгээр  сарын 10-нд халагдсан. Би өөрөө өргөд­лөө өгч халагдсан. Тухайн үед би Эрдэнэс таван толгойн ажлыг хариуцан зохион байгуулж байсан. 536 ширхэг хувьцааг ард түмэнд хуваарилах ажлыг би хий­сэн. 536 хувьцаагаа олон улсын зах зээл дээр мөнгө болгох ажлыг би хөө­цөл­дөж байсан. Өөрийнхөө хийж бай­гаа ажилд итгэлтэй байсан уч­раас ард түмэнд би зарлаж байсан. Ард түмэндээ амласан ажил маань бүтэхээ боль­сон. Тэгээд энэ ажил явахгүй бол би халагдъя гээд ажлаа өгөөд гарчихсан.

Шалгалтын үр дүнгийнх нь талаар та мэдсэн үү?

-Би
мэдээгүй ээ. Ажлаа өгчих­сөн байсан.

Таныг Төрийн өмчийн хороо­ны даргаар ажиллаж байх үеийн МИАТт ажиллаж байсан хүмүүс шалгагдаж, баривчлагдаад бай­гаа. Тэгэхээр таныг цагдаа дуудаж асуусан л байх..

-Дуудаагүй
ээ.

Одоо цагдаа шалгаад энэ асуудал босоод ирлээ. Мэдээж таныг өнөөдөр дуудаагүй байгаа ч маргааш дуудах л байх. Тийм хүлээлт танд байна уу?

-Асуугаагүй ээ. Дуудаж уулзвал их дуртай очно.

Та БатЭрдэнэ гэж хүнтэй та ямар холбоотой юм бэ?

-Би
ажилд авч дараа нь халсан. Энэ хүнийг танина. Би хүнтэй хамт ажил­лахаараа нээлттэй ил тод, найз болчихдог талтай хүн. Тэгэ­хээр гайгүй л харьцаатай байсан гэсэн үг.

Хоролсүрэнтэй адил биз­несийн нарийн ширийнийг нь мэдэх үү?

-Мэдэхгүй.

Хөндлөнгөөс харахад энэ хэрэгт та яалт ч үгүй та холбоо­той байгаа юм. Таны удирдаж байсан ажилтай чинь ч хам­аатай байсан.

-Намайг
одоо өөрийгөө өмөө­рөөд л гэнэ. Би өөгүй цагаан гээд хэл­бэл бусдад  итгэл үнэмшил  тө­рөх­гүй л дээ. Хэвлэл мэдээлэл ми­ний талаар нэгэнт ийм мэдээлэл цац­сан юм чинь үүнийг би эргүүлэх оролд­лого хийж байгаа юм шиг харагдана гэж бодсон юм. Ер нь бол ийм байдалд орсон хүн “Би буруугүй. Улс төрийн золиос бол­лоо” гээд л эхэлдэг шүү дээ. Тэгэ­хээр өөрийгөө цагаатгасан утгатай болчихно.

Та өөрийгөө буруугүй гэж  ярьж болно ш дээ. Тийм эрх нь таньд байгаа.

-Ер
нь бол тэр их мөнгө, зөрч­лийн талаар ойлголт алгаа. Тэр дундаа цаана наана нь мөнгө угааж байгаа талаар ямар ч ойл­голт алга. Ажлаа өгснөөс хойших асуудлыг би сайн мэдэхгүй. Миний ганц хэлэх зүйл бол тэр эргэлдээд байгаа, угаагдаад байгаа мөнгө­нөөс нэг ч төгрөг аваагүй ээ. Энэ үгийг шалгадаг газар нь шалгаад, шалгалт дууссаны дараа олон түмэнд сануулаарай. Би үүнд итгэлтэй байна.

Ийм том хэрэг таны ажиллаж байсан салбартай холбоотой сөхөгдөөд байхад огт буруугүй байж болох уу?

-Би
ажил хариуцаж, хариуц­лага хүлээж сурсан хүний хувьд тэгж хэлж чадахгүй нь ээ. Яах аргагүй би энэ бүх захирлуудыг томилдог, халдаг, хянаж шалгадаг хүн бай­сан. Ер нь бол төрийн өмчийн хо­роо­ны 80-аад компа­нийн амжилт олол­тын талаар ч ярьж явлаа. Алдаа дутагдлын талаар ч энэ тэнд дуудагдаж л явлаа. Тэгэхээр өөрий­­гөө буруугүй гэж хэлж чадах­гүй. Ганцхан хэлэх зүйл бол энэ яриг­даад байгаа том мөнгөний хувьд бол сонин дээр бичигдээд байгаа шиг миний орол­цоо байх­гүй. Тиймээс төр өөрөө асууж тодруулбал би очиж хамтарч ажил­ла­на. Ер нь Төрийн өмчийн хороо­ны үе үеийн дарга нарт сайн нэртэй хүн  үзээгүй юм. З.Энхбол­доос эхлүүлээд л… Дараа нь Зоригт нээх удаагүй болохоор гайгүй байсан. Л.Пүрэвдорж гуай үйлээ үзлээ. Би бас. Дан л хардлага. Одоо яах вэ дээ.

Одоо энэ яригдаад байгаа асуудалд Санжийн Баяр хол­богдсон явж байна лээ. Та яаж холбогдсоныг нь мэдэх үү?

-Би
Баяр гуайн өмнөөс хариу­лах боломжгүй. Бас л миний мая­гаар холбогдох байх даа. Хэвлэлд мэдээлснээр энэ хэрэгт  холбоотой Орхон, Бат-Эрдэнэ гээд Хөвс­гөлийн гаралтай хүмүүс байна лээ. Бодвол тусалсан байх гэдгээрээ л холбогдож байгаа байх.

МИАТт өндөр үнэтэй бензин шахдаг гээд лСод монголкомпанийг ярьдаг. Үүнд тухайн үедээ ямар бодолтой байсан юм бэ. Ганцхан компанид давуу эрх олгож байсныг өөрчилж болоо­гүй юм уу?

-Тэрийг
чинь тийм биш болгох гэж олон янзаар үзэж байлаа шүү дээ. Тухайн үеийн Зам тээвэр, аялалын жуулчлалын  сайдтай ч ярьж ч байсан. Шалгаж ч байсан. Өрсөлдөөний журмаар хангагдах ёстой гэдгийг ярьж хөөцөлдөж байсан.

Энд улс төрийн нөлөө байсан уу?

 -Магадгүй. Надад ч бас тэгж санагддаг байсан.  

Энэ хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс сүүлийн үед тантай холбогдсон уу?

-Ерөөсөө
холбогдоогүй. Хорол­сүрэн нэлээд хэд хоногийн өмнө гадаадад эмчилгээнд явж байгаа гэж байсан.

Энэ хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс тайлбар мэдүүлэг өгөх­дөө таны тухай ямар нэг нотой мэдээлэлл хэлсэн юм биш үү?

-Тэгэх
ёсгүй. Тийм юм байхгүй юм чинь.

Ардын намын үед олон луй­вар, булхай, уусан идсэн асуу­дал дарагдаж байсан юмуу гэмээр

-Би
тэрийг ингэж ойлгохгүй байгаа. Хуулийн байгууллагынхан тодорхой бодлоготой ажилладаг.

Ажлын хувьд, нутгийн ахын хувьд холбоотой гэж л та тайл­барлах юм. Гэтэл зүгээр нэг залуу төрд ажиллаад  гэнэт баяжсан байхад та гайхаагүй хэрэг үү?

-Надад
бол баяжаад сүйд бол­сон зүйл алга. Хоролсүрэнгийн хувьд өмнө нь бизнес эрхэлж байсан байх шүү.

Хувь хүнийхээ хувьд та энэ асуудал сөхөгдөөд эхлэхэд хэцүү байв уу?

-Хэцүү
байна. Аймаар юм бол­чих­лоо шүү дээ. Нийгмийн сэтгэл зүйд хэвлэл яаж нөлөөлдгийг би мэднэ. Залруулах  гэдэг хүнд асуу­дал. Энэ асуудлаа шалгаж хянаж дуусгаад надаас асуухаа асуугаад дүн гарна. Тэр дүнг хүлээж байна. Дүн гарна гэдэг цаг хугацаа шаард­даг ажил. Энэ хүмүүсийг томилсон, хянах үүрэгтэйгээ би үгүйсгэхгүй. Танил тал гэдгээ ч үгүйсгэхгүй. Харин тэр мөнгө угаасан талаар ямар ч ойлголт байхгүй. Үүнд бүрэн итгэлтэй байна.

Та МИАТийг  хувьчилж  ава­хын тулдМонголиан Эйрлай­нес“-ийг байгуулах саналыг Хоролсүрэнд хэлж өгсөн юм биш үү?

-Компани
байгуулах санал гар­гаж, Хоролсүрэнд даалгасан гэдэг худлаа.

-“Вест велфгэдэг цаасан дээрх компани ямар учиртай юм бэ?

-Тийм
компанийн талаар би ерөөсөө сонсоогүй. Одоо л сонсч байна.

Таныг ажиллаж байхад МИАТийн  захирлууд мөнгө угаа­гаад байгаа нь мэдрэгдээгүй гэж үү?

-Юм
идээд, уугаад байна гэд­гийг анзаараагүй. Ер нь үр ашиг муутай ажиллаж байсан. Үүнийг өөрчлөх асуудлыг байнга ярьж төлөвлөгөө боловсруулж байсан.

 

 

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Эрх чөлөө сонор соргог байхыг шаарддаг

Эрх чөлөө гэдэг сайхан зүйл. Гэхдээ эрх чөлөө сай­хан ч  дураараа авирлахын нэр биш. Эрх чөлөө гэдэг сонор соргог байхыг шаард­даг. Нийгэмдээ хариуцлага­тай байхыг шаарддаг. Ингэ­хээр хүмүүс нийгмийн амьд­ралд идэвхтэй оролцож, эрх чөлөөгөө хамгаалах  хэрэгтэй болдог.

Ардчилсан намыг засагт гарч ирлээ гэж ард түмэн баярлав. Тэднийг гарч ирээд өмнөхөөсөө илүү сайн сай­хан болгоно гэж итгэлээ. Бай­дал эсрэгээрээ. Гаргасан шийд­вэр нь иргэдээ дэм­жихгүй, иргэддээ үйлчлэхгүй байна. Ардчиллынхны ярь­даг зүйл хориглоно, хохи­рооно, хаана, бооно, солино, хална, өмч хөрөнгө  хураана, нураа­на. Нэлэнхүйдээ тулган шаар­далт, хүчирхийлэл рүү яваад эхэллээ. Хуучнаасаа илүү аймаар, шинэ үеийн коммунистууд гараад ирээ юу, энэ чинь.

Тэдний яриад байгаагаар хуучин коммунист гэж адал­даг байсан нийгмээс ч дор юм болох нь. Энэ маш буруу. Энэ засаг юу хийв. Хийсэн ажлаас нь хагас хугас дурдах гээд үзье. Хамгийн түрүүнд хийж байгаа ажлынх нь нэг хэвлэл мэдээлэл рүү дайрлаа.

Аль ч засгийн үед байгаа­гүйгээр хэвлэлд хамгийн хал­тай хууль журам, дүрэм гар­гаж ирэх болов.  Ам ангайвал л хэвлэлийг хааж боомилох тухай ярих боллоо. Тэд хэв­лэлийг ингэж ихээр үзэн ядаж, эсэргүүцэн тэмцэж бай­гаа нь хэвлэл мэдээллийг хүчтэй гэж мэддэг учраас ингэтлээ их жийрхэж байна. Яагаад гэвэл тэд хэвлэл мэ­дээллийн хүчээр гарч ирсэн. Хэвлэлийнхний хүчээр ний­гэмд танигдаж, ард түмэн тэднийг мэддэг болсон. Тиймээс хэвлэл ямар хүчтэй, ямар аюултайг бас мэднэ. Ингээд л хамгийн том дайс­наар хэвлэлийг зарлаж хам­гийн эхэнд Хэвлэлийн эрх чөлөөний хууль хэлэлцэхдээ 500 саяар торгох уу, 100 саяар торгох уу гээд яриад эхэллээ. Ингэхээр  ямар юмных нь эрх байхав дээ. Эрх чөлөөг нь боомилох гэж л байгаа хэрэг шүү дээ. Энэ байдлаараа хэвлэл мэдээл­лийн бүтцийг 100 хувь эвдэ­хээр санаархаж  байна. Хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг олон нийтийн бол­гох гэж санаархан  цаашлаад эзэн, эрхлэгч нь редакцидаа орох эрхгүй болох юм байна. Хэвлэлийн эрх чөлөөг дан ганц сэтгүүлчийн эрх чөлөө гэж айхтар андуурч байна. Хэв­лэлийн эрх чөлөө гэж ганцхан сэтгүүлчийн эрхээр хязгаар­лаг­дахгүй, хэвлэн нийтлэх байгууллагын эрх чөлөө гэж байдаг юм. Тэр нь олон хүний мэдэлд биш,  хөрөнгө мөнгө­нөөс хараат бус, олон редак­ци байж  нийг­мийг тал талаас нь бичиж,  бульхайг тал талаас нь гаргаж ирдэг. Тэрнээс зуун хувь эрх чөлөөтэй сэтгүүлч нийгмийг сайн сайхан болго­дог­гүй юм. Учир нь сэтгүүлчид аль нэг редакцид хамаардаг. Гэтэл ажиллаж байгаа газ­рынх нь, байгууллагын эзний  эрхийг боомилоод сэтгүүл­чийн эрхийн тухай яриад байх нь өрөөсгөл юм.

Хэд хоногийн өмнө  хорь гаруй кабелийн телевизийг хаана гээд баахан шуугилаа. Олны хардаж байгаагаар кабелийн биш телевизтэй нөхдийн бизнест саад хий­гээд байсан бололтой. Кабе­лийн телевизүүдийг алдаа дутагдал гаргалаа  гэж. Тэр алдаа нь кабелийн бишийн­хээ­сээ ялгаагүй л юм билээ. Тэгээд  нийтээрээ  эсэргүүцээд ирэхээр  сар гаруйн хугацаа өгч засч залруул гэсэн байгаа юм. Үүгээр зогссонгүй. Хувийн сайтуудын сэтгэгд­лийг хаана гэнэ. Үүнийгээ бусад руу хэтэрхий дайрч доромжлоод байна гэж тайл­барлав. Аяндаа сэтгэгдэл бичихийг бүрмөсөн байхгүй болгох байх.  Тэднийхээр бол иргэд үзэл бодлоо илэрхий­лэхдээ дандаа магтаал урс­гаж байх юм байх. Өөрсдийг нь хүмүүс эсэргүүцээд, шүүм­жилж бичээд байхаар хэцүү байж гэнэ, тэдэнд. Сэтгэгдэл бичих гээд байгаа хүмүүсийг регистр, гар утасныхаа дугаа­рыг оруул гэж шаард­лаа. Өөрсдийг нь хүлээн зөв­шөө­рөхгүй байгаа хүмүүсийг бүрт­гээд сууж байх юм байна. Уг нь техникийн хувьд төр хувийн өмч рүү халдахгүйгээр шийдэх бүрэн боломж байгаа.

Хэвлэл рүү ингэж дайрс­наас гадна иргэдийнхээ хувийн өмч рүү дайрлаа.   Нийтийн зам талбайд саад болбол хувийн өмчийн газрыг нь хураана гэж айлгаж эхэл­лээ. Хуучин малыг нь булааж нийгэмчлээд дараа нь сайн дураараа өгсөн гэж ганц хөлнийх нь үнэд хүрэхгүй юм амсуулаад өнгөрдөг байсан шиг газрыг нь булааж аваад “Төрдөө өөрөө өгсөн” гэж тайлбарлан таван төгрөгөөр хуураад өнгөрөх юм байна. Хэрэв иргэнээсээ газрыг нь авахгүйгээр Монгол сүйрэх гээд байвал иргэнтэйгээ тохи­рох ёстой, зөвшөөрөл авах хэрэгтэй.  Өгөхгүй гээд онгоц­ны буудлын хажууд амьдар­саар байгаа  япон өвгөн шиг хүн таарна. Тохирч чадаагүй тийм тохиолдолд хотынхоо асуудлыг тэр хүнд зохицуулж л зохион байгуулах ёстой болно. Иргэнээ дээдэлдэг төр тийм л байх ёстой.

Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг нь бас явуу­лахгүй гэлээ. Манай төр олон улсын конвенцид нэгдсэнээ сая мэдэж. Тэгээд л үүнийгээ дагахгүй бол боло­хоо байж гэнэ. Энэ нь буруу талдаа хүрдтэй машин барь­даг иргэ­дээ хохь нь гэсэнтэй адил. Энэ янзаараа солгой гараа­раа бичдэг хүмүүсийг бүгдийг нь баруун болгоно гэдэг шиг хуучны хачин заншлыг сэргээнэ гэх нь.

Цагаан сараар аав, ээж, ахмад настан, ах дүүдээ ямар бэлэг өгөхөө тэднээр заалга­на. Удахгүй хэнтэй суухыг нь, ямар хүүхэд гаргахыг ч заах юм байна. Тэгээд бүгд үзэл бодлоо илэрхийлэхгүй, өмч­гүй болох юм байна.

Энэ бол коммунизм.  Ард­чил­сан нийгэмд ийм зүйл байдаггүй. Ардчилсан нийгэм бол либерал нийгэм. Либе­рал нийгэм бол хувь хүний өмчийг хүндэлдэг. Нөгөө талаас энэ хүчирхийлэл нь энэ Засгийн том бодлого мөн үү гэдэг асуулт гарч ирж бай­на.  Эсвэл алийгаа мэдэхгүй жижигхэн дарга нар   томилог­дож очоод шинэчлэл нэрийн дор шинийг санаачлах са­наа­тай ингээд байна уу. Аль эсвэл засаг бариагүй он жи­лүүдийнхээ шархыг нөхөх гээд ингээд байна уу. Ямарч байсан энэ бүхэн сайн зүйл биш. Үүнийг улс орныг хөг­жүү­лэх хөгжлийн бодлого гэж харахгүй байна. Энэ байдал удвал “МАН-ын үед одоо­ноос илүү эрх чөлөөтэй байж дээ” гэж ярих  болох нь. Яриад ч эхэлчихлээ. Ингэвэл Ардчил­сан нам дараагийн сонгуу­лиар байхгүй болно. Энэ мэтээр төр засаг иргэнийхээ хувийн өмчид халдаж өмнөх нийгмээсээ дор авирлаад байгаа учир “Эрх чөлөө сонор соргог байхыг шаард­даг” гэж орчуулагч Батчулуу­ны бичсэн байсныг саналаа.

Ард түмээн,
өмчөө хамгаа­лахын тулд, эрх чөлөөгөө
авч үлдэхийн тулд  сонор соргог байя, тэгэхгүй бол шинэ үеийн  коммунистууд 
хураа­гаад нийгэмчлээд дуусах нь ээ.

Categories
редакцийн-нийтлэл

Үнэ өсөх ямар ч шалтгаан харагдахгүй байна

Өнгөрсөн жилийн хавар  валю­тын ханшаас болж нефтийн үнэ литр тутамдаа 200 гаруй төгрөгөөр нэмэгдэж байсан бол энэ жил лав л валютын ханшаас шалтгаалж  шатахууны үнэ нэмэгдэхгүй. Учир нь Засгийн газрын оны өмнөхөн босгосон 1.5 тэрбум ам.доллар бидэнд  бий. Өөрөөр хэлбэл зах зээлд хомсдол үүсэхээргүй хэмжээ­ний валют Монгол Улсад байна гэсэн үг. Бүх зүйл нь импортоос хамааралтай манайх шиг зах зээлд юмны үнэ өсөх гол шалтгаан бол валютын огцом хэлбэлзэл байдаг. Зах зээлд валют хомс­дохоор ханш нь өсдөг, ингэж өсөхөөр валютаар хийгддэг юмны үнэ өсөхөөс аргагүй болдог учраас тэр. Үнэ өсөөд байдгийн бодитой гол шалтгаан нь ердөө л энэ. Өнөөдрийн хувьд бидэнд хан­галттай хэмжээний валют байгаа болохоор үнэ өсөх гадны ямар нэг эрсдэл харагдахгүй байна. Баяр бүрээр сүрээ мэдрүүлж, үнийн өсөлтийг удирддаг байсан ноён доллар талын Монголд талтай хандаад эхэлчихсэн. Монголын төрийн гадны хөрөнгө оруулагч­даас авсан 1.5 тэрбум ам.доллар гадаад валютын нөөцийг ихэсгэж, бидний амьдралд наад зах нь ийм эерэг нөлөө үзүүлж байна. Цагаан сараар юмны үнэ өсөх вий гэсэн айдсыг алга болголоо гэхэд ч хэтрүүлсэн болохгүй.

Монгол банкныхан үнийн өсөлт үүсгэхгүй байх ажлуудыг аль хэдийнэ хийгээд эхэлчихсэн. Тэд зах зээлд ханшийн огцом хэл­бэлзэл үүсгэхгүй байх зорилгоор валютын дуудлага худалдаа зо­хион байгуулж, валютын зах зээлд байнга оролцож байгаа гэнэ. Жил бүрийн яг өдийд буюу цагаан сарын өмнөхөн богино хугацааны валютын эрэлт нийлүүлэлтээсээ давамгайлах байдал ажиглагддаг. Олзуурхууштай нь Төв банкнаас энэ үед валютын захад валют нийлүүлж ханшийн огцом хэлбэлз­лээс сэргийлсэн ажлуудыг хийхээр ажиллаж байгаа юм билээ. Өөр нэг баримт хэлье. Манай валютын урсгал 2012 онтой харьцуулахад сайжирсан. Өнгөрсөн онд 75 сая ам.доллар байсан бол одоогийн байдлаар 150 сая ам.долларт хүрсэн. Ханшийн хэлбэлзэл өмнөх жилүүдтэй харьцуулахад тун бага байна. Жил бүрийн нэг, хоёрдугаар сард ханшийн хэлбэлзэл өсөх хандлага ажиглагддаг бол энэ жил ондоо байгаа. Өнгөрсөн оны нэг, хоёрдугаар сард ханшийн хэлбэл­зэл 0,47 хувьд хүрч байж. Гэтэл энэ онд  ханшийн хэлбэлзэл 0,12 хувь байна. 0,35 хувиар бага гэсэн үг. Инфляци ч буурсан үзүүлэлттэй байна. Цагаан сарын өмнөхөн юмны үнэ өсөх эрсдэл байхгүй гэдгийг нотолсон бас нэг жишээ  гэвэл энэ.

Сар шинээр урд хөршөөс их хэмжээний бараа бүтээгдэхүүн импортолдог болохоор юанийн эрэлт ихэсдэг. Энэ эрэлтийг  Хята­дын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн эх үүсвэр болох 1.6 тэрбум ам.доллартай тэнцэх хэм­жээний буюу 10 тэрбум юаниас хангана гэж Төв банкныхан хэлж байна. Тэгэхээр сар шинийн өмнө­хөн юанийн ханш чангарч, най­маачид урдаас авчирсан бараа­ны­хаа үнийг өсгөхгүй гэсэн үг. Бас нэг таатай мэдээ гэвэл манай улсын аж ахуйн нэгж байгууллага, бан­кууд ч жил жилийн яг өдийд үүсдэг ханшийн эрсдлээс хамгаалах ар­гаа мэддэг болчихсон. Өөрөөр хэлбэл энэ эрсдлээс хамгаалсан бодитой ажлууд болох  валютын своп, форвард хэлцлүүдийг ашиг­лаж байна. Ийм хэлцлүүдийн хэрэглээ жилээс жилд нэмэгдэж  байгаа. Өнгөрсөн оны нэгдүгээр сард банк хоорондын зах дээр 50 сая ам.долларын своп, форвард хэлцэл хийгдэж байсан бол энэ оны эхний сард 300-350 сая ам.дол­ларын своп, форвард хэлц­лүүд хийгдэж байна.

Өмнө нь доллар, юань чангарс­наас болоод юмны үнэ өслөө гэсэн тайлбар сонсогддог байсан. Энэ тайлбарыг яах аргагүй бодитой шалтгаан юм даа  гэж хүлээж авдаг байв. Харин өнөөдөр зах зээлийг ажиглаж байхад ийм нөлөө хараг­дахгүй байна. Наймаачид л сайн дураараа дээшээ харж байгаад үнээ нэмчихгүй бол шүү дээ. Ингэж хэлээд байгаа нь цаанаа учиртай.

Манайд зах зээл хөгжсөн бусад улсаас эсрэг нэг жишиг үйлчлээд байдаг. Баяр болохоор бусад улс хямдрал зарлаж үйлчлүүлэгчдээ баярлуулдаг бол бид эсрэг дүрэм зохиодог. Зул сарын хямдралаар Европын том дэлгүүрүүд зад хямд­рал зарлаж, бүгдээрээ шахам  дэл­гүүрийн гадна дугаарлаж хонодог. Харин манайхан баярын өмнөхөн хямдрах биш хэрэглээ өссөнийг далимдуулж үнээ өсгөж хэрэг­лэгч­дийг бухимдуулдаг. Хамгийн ойрын жишээ гэхэд л сая шинэ жилээр хиам, бялуу зэрэг энэ баяраар өргөн хэрэглэдэг хүнсний үнийг нэг, хоёр хоногийн дотор 1000-2000 төгрөгөөр өсгөж байлаа. Сар хү­рэх­­гүй хугацааны дараа цагаан сар болно. Сар шинээр юмны үнэ нөгөө л жишгээрээ өсөх вий гэсэн болгоомжлол иргэдэд аль хэдийнэ төрчихсөн байгаа.  Бас нэг хачир­халтай зүйл нь манай зах зээл зүгээр л нэг захын эзэн лангууны­хаа түрээсийг нэмчихээр л тэр аяараа дагаад савлачихдаг. Тү­рээс­лэгчид нь түрээсийн мөнгөө өгөхийн тулд барааныхаа үнийг нэмнэ. Ингээд л нэг мэдэхэд Мон­голоор нэг үнийн хөөрөгдөл бий болчихдог.

Дахин хэлэхэд зах зээлийн бодит шалтгаан нь ийм байхад юмны үнэ өсвөл наймаачид сайн дураараа үнээ нэмжээ гэхээс өөр тайлбар хийх боломжгүй байна. Байдал ийм эерэг байхад санаан зоргоор үнээ нэмж хэрэглэгч­дийн­хээ нуруун дээр ачаа нэмэхгүй байлгүй дээ.