Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хэрэггүй зүйлд цаг хугацаа хайран

Эрдэм мэдлэг, сурсан юм гэдэг хүнд хэрэг болох нь дамжиггүй. Гэхдээ бас хэрэггүй зүйлд их цаг хугацаа зориулсан хүмүүсч байдаг.

“Төмөр замын сургууль төгсөөд мэргэжлээрээ нэг ч жил ажиллаж байгаагүй. Надад хэрэг ч болоогүй. Сонирхол байгаагүй. Аав, ээжийнхээ санааг амраах гэж бусдын жишгийг дагаад сургуульд орсон. Харин айлын хана өрөмдөж, хөшиг, гэрлийн бүрхүүлийг нь тогтоох ажил хийгээд дажгүй л амьдарч байна” гэсэн нэг хүний үг санаанд оров.Зарим хүн амьдралдаа хэрэг болохгүй, өөрөө сонирхоогүй сургуульдзүгээр л диплом авахын тулдсуралцах нь бий. Эцэг эх нь чүр хүүхдээ бусдаас дор байлгахгүй гэж дээд сургуульд заавал суралц гэж шахаж шаарддаг. Хэд хэдэн дээд сургууль дүүргээд мэргэжлээрээ нэг ч өдөр ажиллаж үзээгүй хүмүүс танилуудаас чинь байгаа л биз дээ.Хайран цаг хугацаа. Өөрийнхөө сонирхож байгаа, чадах зүйлдээ зориулсан бол хичнээн ихийг амжуулах байсан бол.

Нэгэн жишээ. Будда нэгэн удаа голын эргээр явж байтал нэгэн бясалгагчтүүнд сурсан эрдмээ гайхуулах гэж усан дээгүүр явж үзүүлж гэнэ. Дахин дахин анхаарлыг нь татах гэж нааш цааш, нэг эргээс нөгөө эрэг рүү явж үзүүлээд л байж. Будда өнөөх хүнээс “Та үүнийгсурах гэж хэдий хэрийн цаг хугацаа зориулсан бэ”асуухад нөгөө хүн “Гучин жил зориуллаа” гэжээ. Будда “Багахан мөнгө төлөөд л завиар нөгөө эрэгт гарчих зүйлд амьдралынхаа ямар их цаг хугацааг зарцуулаа вэ” гэсэн аж.

Сургууль дүүргээгүй ч Монголдолон жил гуталчин хийгээд түнтийтэл баяжсан хятад эрбайдгийг зарим хүн мэдэх л байх.

Үүгээрээ сурахыг эсэргүүцээгүй. Харинөөрийн сонирхдог,хийж чадах зүйлдээ цаг хугацааг харамгүй зориулбал амжилт илүү ирнэ.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотын дарга манлайлаад олон орлогчоо цөөлчих

2015 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний хүрээнд 70 дугаар тогтоол гарсан.Үүндаймаг,дүүрэг, нийслэлийнорлогч, зөвлөхүүдийг цөөлөх тухайзаасан байгаа. Ингээдхотын даргын зургаан орлогчийн дөрвийг нь цомхотгох болтол хотын дарга “Энэ хэдийгээ халахгүй ээ, эд нар цалингүй ажиллана” гэж хэлсэн. Нөгөөдүүл нь ч үүнийг хүлээн зөвшөөрч “Цалингүй ажиллана” гэцгээв. Ажлаас халах болохоор цалингүй ажиллая гэж зүтгээд байдаг.Сонин юм шүү. Ямар ид шидтэй газарболохоороо хэд хэдээрээ цалингүй ажиллах гээд байдаг юм бол.Төрийн албан хаагч хөрөнгө орлогоо байнга мэдүүлж байдаг, илүү дутуу юм олбол, эсвэл нуучихвал баригдаад сүйд болдог, тийм ч амар ажилбиш.Энэ хэдэн орлогчийн цалингүй ажиллана гэж хэлснийг сонсоод замын цагдаад ажилд ороод цалингаа авахгүй байсан залууд нягтлан нь “Цалингаа аваач” гэж хэлэхэд “Бас цалин өгдөг юм уу” гэж асуусанонигоосанаандбуух юм. Тийм бол би ч дутах юу байхав. Төрийн албанд цалингүй ажиллая. Хотын даргын орлогч болъё. Цалин авахгүй ажиллаад сайхан амьдарч болдог юм байна гэж ойлголоо.

“Цалин авахгүй ээ” гэж хэлж чадаж байгааг нь сонсоход ажил хийдэггүй бололтой. Хэлсэндээ хүрдэггүй, төрийн албанд төлөвшиж чадаагүй,амласнаабиелүүлдэггүй орох байхаа олж ядсан, хулгаж давхисан хэдэн залуус л санаанд бууж байна.Орлогч гэдэг тун амархан, хийгээд байх ажилгүй, аз нь таарвал хаа нэг тууз хайчлах боломж олддог тийм л хүмүүс байдаг юм гэж ойлголоо.Тэр бүртэдэнд тууз хайчлах боломжийг дарга нь юу гэж өгөх билээ.Тэгэхээр төрийн албаны нэр зүүгээд цалингүй яваад байхад амьдарч болдогямар нэг эх үүсвэр байнаа даа.

Төрийн ажил мэдэхгүй хүмүүс төрийн албыг ингэж л гутааж байна. Төрийн албаны утга учир төрөөс өгч буй цалиндаа байдаг юм. Цалингүй ажиллана гэж хаана байхав. Хуулинд ч төрийн албандцалинг авахгүй ажиллана гэсэн заалт огт байхгүй. Харин ч тоотой хэмжээтэй нь, хариуцлага тооцохдоо ч цалинтай нь ярихаарзаачихсан байдаг. Тэгэхээр дээрх нөхдүүд цалингүй ажиллана гэвэл хууль зөрчсөн хэрэг болноо доо.Өнөөдрийг хүртэлтэдажлаа хийсээр байгааг бодоход хотынорлогч нарт хууль дүрэм, тогтоол шийдвэр бол юу ч бишюм байна.

Хэн ч очоод төрийн албанд цалингүй ажиллаж болдог юм бол төргэж байгаад яах юм. Орлогч нь цалингүй ажиллахаар бусад нь бас тэгнэ гэсэн үг үү. Иймжудаггүй хэдэн орлогчоо халах хэрэгтэй, хотын даргаа.Тэгэхгүй бол бусад ажилтнаа ямар нүүрээрээ халах юм. Бусадтай нь хариуцлага тооцох гэхээр ажлаас халахгүй авч үлдсэн хэдэн орлогчийн тухай асууж л таарна. Хэнийг нь цалингүй ч болтугай ажиллуулаад авч үлдэнэ, хэнийг нь ажилгүй болгоно гэдэг юм” гээд л хариу асууна.

Төрд ажиллаж байгаа жирийн албан хаагчдыгбиш энэ олон дэд сайд, орлогч нараа халах хэрэгтэй. Уг нь тэд аль хэдийнээ ажлаасаа чөлөөлөгдсөн байх учиртай. Гэтэл ажлаас халбал гэнэт халагдсаны мөнгө төгрөг нэхнэ гээд бичиг цаас эмхэлжсуугаа талаар сонслоо. Ингэхээр халснаасаа эсэн их мөнгө зарлагадна гэж ирээд жишим ч үгүй ярих юм. Эндээс харахаар нэг их эх оронч сэтгэлээрнийслэл хотоо хайрлаад цалингүй ажиллах гээд байгаа биш юм байна.

Нийслэл олон орлогчоо халж чадвал төрийн бусад байгууллагууд ч хэрэггүй орон тоогоо цөөлж орлогч,дэдүүдээ халахбайлгүй. Энэ жишгийг нийслэлээсээ эхлүүлчих. Хотын дарга манлайлаад олон орлогчоо цөөлчих. Нэг л их эрх дархтай, эрх танхи хүмүүсээр хүрээлүүлээдажил явж өгөхгүй.”Олдохоороо өлдөнө” гэж үг бий.Эд нарын хангамжийн дэргэд социализмын үеийн 10 дугаар дэлгүүрийн тусгай үйлчилгээ боличмээр юм байж дээ.

Цалингүй хүн сайн ажиллана гэдэг юу л бол. Мөн цалингүй хүнтэй яаж хариуцлага тооцох билээ.Нью-Йорк хотын захирагч асан Блүүмберг сарын нэг долларын цалинтай ажиллаж байсан жишээ байдаг.Хэргийн учир нэг ам.доллартаа байгаа юм биш. Нэгдүгээрт тэр хүн үнэхээрийн их хөрөнгөтэй. Хоёрдугаарт АНУ-ын хуулиар цалингүй ажиллуулбал боолчилсон гэж үздэг. Тиймээс лбаян тэр эрхэмхууль зөрчихгүйн тулд билэгтэмдгийн төдийнэг ам.доллар авч байж.Нийслэлийн мааньорлогч дарга нар алийг нь хангаж чадаж байгаа билээ. Эсвэл бид саятан, тэрбумтанорлогч нартайгаа одоо болтол мэдээгүй ирэв үү. Манай хуулиар төрийн албан хаагч цалин хангамж авах нь хуульчлагдсан. Гэтэл хотын дарга өөр эх үүсвэрээс буюу төсөл хөтөлбөрөөс орлогч нараа цалинжуулна гэж тайлбар хийсэн. Энэ тохиолдолд орлогч нар төрийн албан хаагчийн нэр зүүх хууль эрх зүйн үндэс байхгүй. Тэд төсөл хөтөлбөрийн удирдагч гэдэг нэртэй байж болохоос нийслэл хотын орлогчдарга гэсэн төрийн албан тушаалтны нэр зүүх ёсгүй. Хэрэвхүсвэл хэн нэгэн нь Улсын дээд шүүхийн шүүгч, цагдаагийн дарга, прокурор, татварын албандцалингүй ажиллаад өөр эх үүсвэрээр амьдарч болох нь ээ дээ. Сайн дурын орлогч нар ийнхүү олширвол Монголд төр гэж байгаад хэрэг байна уу. Иргэд цалингүй ажиллана гэсэн орлогч нарыг огт дэмжихгүй байна. Зах зээлийн үед цалингүй ажиллахыг ойлгох ч үгүй, ойлгохыг хүсэх ч үгүй. Тэдний толгойд юу хамгийн түрүүнд буухав гэвэлхотын орлогч нар цалингүй ажиллахыг нь зөвшөөрвөлавлига авахыг нь албан ёсоор дэмжсэн хэрэг боллоо гэлцэж байна.

Айл амьтандзарагдаж аяга тараг,хусамхан олж идээд бор ходоодоо болгоод явдаг хүмүүстэйхөдөө явжбайхдаа таарч л байсан биз дээ.Ажил хийсэн хүн хөлс авдаг.Харин ажил хийгээгүй бол, хийхгүй бол татгалзаж болно.Үнэгүй юм гэж үгүй.

Ийм олон дэд , орлогчуудаа цомхотгохгүй байж, эх,хүүхдийнмөнгө танах тухай яриад сууж байсан. “Өөрсдөдөөцавчих мөнгөгүй болохоороо л эх хүүхдийн мөнгийг танах гээд байгаа юм” гэжнийтийн сүлжээгээр шуугиж байсан. Үнэн л дээ. Хямрал нэрээр эх хүүхдийн мөнгө таналаа чМонгол Улсын төсөвт шүлс төдий. Харин эх, хүүхдэд өгөхөөсхарамласан тэр мөнгө төсөвт биш албан тушаалтны халаасанд орох бол их мөнгө. Тэгэхээр эх, хүүхдийн мөнгийг танах биш энэ олон эрх ямба, хангамжтай дарга нараа цөөлчихвөл болчих гээд байна. Ер нь ч тэгээд нэг даргыг нэг л хүн орлоход болох биш үү. Дэд дарга, дэд сайд, орлогч нарыг “цүнх барьдаг хүн” гэж зүгээр ч нэг хэлээгүй биз.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Нямжав: Би социализмд суралцаж эхлээд капитализмд төгслөө шүү дээ

ШУТИСийн сантехникийн инженерийн ангийг төгсөөд байгаа 65 настай, дипломатчОнц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Нямжавтай ярилцлаа.

Та дипломатч хүн байж яагаад гэнэт ийм олон жилийн дараа сантехникийн инженер мэргэжлээр суралцах болов.

-Ховд аймгийн Булган суманд бүрэн дунд боловсрол эзэмшин хот руу ирж байлаа. 1969 онд МУИС-ийн Барилгын инженерийн сургуулийн Сантехникийн ангид элсэхэд Д.Цэгмид гуайн гарын үсэгтэй тушаал гарч байсан. Барилгын инженерийн факультетийн сантехникийн гуравдугаар ангийн оюутан Н.НямжавыгГадаад явдлын яамны боловсон хүчний мэдэлд шилжүүлсүгэй” гэжЖ.Батмөнх гуай гарын үсгээ зурсан байдаг.

Жамбын Батмөнх мөн үү?

-Тиймээ. Манай сургуулийн захирлаар ажиллаж байсан учраас гарын үсэг зурсан хэрэг. Сүүлдээ нам төрийн удирдагч болсон шүү дээ.Тухайн үед Гадаад явдлын яамны нэр дээр гадаадад суралцах хөдөөний хүүхдийг шилж явуул гэсэн юм билээ. Дээр нь их, дээд сургуулиасаа дээрх хүүхүүдийг шилж ав гэсэн гэдэг. Энэ шалгуурт тэнцэх инженерийн сургууль, хэл бичгийн сургуулиас нэг нэг хүүхэд элсүүлэхээр болсон.Суралцсаныхаа дарааГадаад хэргийн яамандаа гуч гаруй жил ажилласан даа. Энэ хугацаанд Хоёр талын харилцаа болонМонгол Улсын Консулын албаны, төрийн дипломат ёслолын албандажиллаж,Прага дахь Элчин сайдын яамандаа олон удаа томилогдож ажилласан. Ийнхүү Монголын Гадаад хэргийн яамны мэдэлд,суралцсан хугацаагаа оруулбал 1972-2012 он хүртэл 40 жилийн хугацаанд зүтгэлээ. Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин хэмээх цолоо 2009 онд Ерөнхийлөгчөөсөө гардан авч байлаа.2012 онд 62 хүрээд тэтгэвэртээ гарсан. 62 нас гэдэг чинь дипломат албаны хувьд ид хийж бүтээж, гялалздаг нас.

-40 нас хүрчихээр хөгширчихсөн мэт ойлгодог байсан үе бий. Одоо цаг өөр болж. Дундаж наслалт ч уртассан. Таныг тэтгэвэрт гарсныхаа дараа их сургууль төгссөн гэхээр амьдралын тань нэгэн шинэ үе эхэлж байгаа мэт санагдаж байна.

-62 насандаа тэтгэвэрт гарчихаад гэртээ зүгээр суухад тун ч эвгүй шүү. Уг нь хийх бүтээх хүсэл эрмэлзэлбайсаар атал тэтгэвэрт гаргачихдаг. Европын орнуудад тэтгэврийн насыг 70 хүргэнэ гээд л байдаг. Манайд бол хөдөлмөр хийлгэхгүйгээр тэжээх гээд байгаа юм шиг. Залуу үеийнхэндээ халаа, байр сууриа тавьж өгөхгүй гээд албан тушаалтайгаа зууралдаад байлтай биш дээ. Цаг цагаараа гэдэг биз дээ. Тиймээс тэтгэвэртээ гарчихаад юу хийх вэ гэсэн асуудал гарав. Сантехникийн инженерийн гуравдугаар курсийг социализмын үедтөгссөн хүн шүү дээ. Тухайн үед ийм боловсролтой хүнөөрийгөө инженер гэж тоож болохоор тийм үе байлаа. Бодож, бодожШУТИС-д суралцахаар яваад очсон доо.ШУТИС-д одоог хүртэл миний анги даасан багш Сүхбаатар гуай ажиллаж байдаг байгаа.Улсын архиваасЖ.Батмөнх гуайн гаргасан тушаалуудыг авч ирсэн юм.

Ийнхүү 40 гаруй жилийн өмнө ШУТИС-д суралцаж байсан баримтаа аваад, үргэлжлүүлэн суралцах хүсэлтээ илэрхийлэхэд Барилгын сургуулийн дэд захирал (одоо захирал болж дэвшсэн) асуудлыг нааштай шийдэж өгсөн шүү. “Нас хэд билээ” л гэж байна. “63-тай” гэв. Тэгсэнсургалт хариуцсан захиралгайхах ч шиг,инээх ч шиг. Тэгснээ “Үгүй ээ, яагаад болохгүй гэж” гээдбодолхийлснээ гэнэт”Тэгье л дээ. Таныг мэдэх, гэрчлэх юу байна” гэлээ.Надад юу ч байдаггүй. Тэгээд л тэндээс гараад Архив руу явж хамаг бичиг баримтаа хайгаад олсонхэрэг.

Өнгөрсөн хоёр хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцаад саяхан дипломоо хамгаалсан. Ирэх 26-нд дипломоо авна.

Олон жил завсарласан хойно суралцах хэцүү байсан уу?

-Ер хэцүү байгаагүй. Бас тийм амар ч байгаагүй. Яг л оюутан шиг кредит цагийнхаа мөнгийг төлөөд, өглөө хичээлдээ ирдгээрээ ирнэ.

Цонхтой цаг байгаасай. Хааяа нэг тасалчих юмсан гэж бодогдох уу?

-Үгүй ээ. Мөнгөө төлж байгаа юм чинь тэр багшаас хамаг юмыг нь шавхах нь холгүй асууж мэдэхийг хичээнэ шүү дээ. Би хичээлдээ цагтаа орж ирээд хамгийн эхний ширээнд сууна. Буурал толгойтой хүн урд нь суучихаар багш нарт бас хэцүү л байсан байх.

Хэр сурав даа?

-Ер нь овоо сурсан шүү. Онооны голч 3.23 байсан. Ер нь олон хичээл үзсэн. Энэ завшаанд багш нартаа талархал илэрхийлчихмээр байна. Дотор халаалтын системийн хичээл заасан Уранцэцэг, агаар сэлгэлтийг заасан Болормаа багш, Кондеценерийг заасан Мөнхбаяр багш, Сантехникийн тоног төхөөрөмж заасан Даваацэрэн,ариутгах татуургын сүлжээг заасан Цацрал багш, Шингэн хаягдлын хичээл заасан Балсандорж багш, Ус хангамж заасан Наранцэцэг багш, Төвлөрсөн дулаан хангамж заасан Эрдэнэцэцэг багш, Барилгын менежмент заасан Хишгээ багш, Барилгын зохион байгуулалт заасан Лхагвасүрэн багш, Барилгын процессын хичээл заасанДуламжав багш болон бусад багш нартаа талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Нас өндөр гарсан хүн сурч мэдэхийн төлөө чин сэтгэл зүрхээ зориулан, цаг заваа гаргаад өөдөөс нь хараад сууж байгаа болохоор багш нар ч чин сэтгэлээсээ тусалж, асуусан бүхэнд минь хариулдаг байсан. Зарим хичээл дээр бол багшийн заасныг гүйцэд тэмдэглэж чадахгүй, ойлгохгүй үе гардаг. Манай ангийн Батням надад олон удаа зааж тусалж байсан.Мөн чиг сайн заана шүү дээ. Онц сурдаг оюутан болоод тэр үү багшаас дутах юмгүй.

Ангийнхан дундаа насны зөрүүнээс болоод жийрхэх асуудал гардаг байв уу?

-Юунд нь жийрхэж, үл ойлголцох асуудал гарах билээ. Багш оюутангүй бүгдээрээ намайг хүндэлнэ. Үе тэнгийн мэт дотно харьцана. Харин уралдаан тэмцээн, шоунд нь хамт явж байгаагүй. (инээв) Харин ч архи дарсаа боль, омголон давилуун зангаа тат гэх зэргээр ахмад хүний байр сууринаас зөвлөнө үү гэхээс юу боллоо гэж хамтдаа архидъя, шоудъя гэх билээ.

Ангийнхан тань таныг хэр дэмжиж байв?

-Намайг ямар алба хашиж, юу хийж явсныг ангийнхан мэдэх учраасүргэлж дэмжиж,тусалдаг байсан.

Өнөөгийн оюутныг ахмад хүнийнүдээр харвал ямар бодол төрөх юм бэ?

-Хүүхдийн алдаа, онооалган дээр байгаа мэт илт харагдаж байгаа юм. Ингэж болохгүй, тэгж болохгүй гэж зандрахын оронд аль болох эвээр хэлж, ойлгуулахыг хичээдэг байлаа. Дутагдлыг нь их эвтэйхэн маягаар хэлнэ. Эвгүй хэлчихвэл хүүхдүүд “Миний хичээл таслах эсэх энэ хөгшинд ямар хамаатай юм” гэнэ шүү дээ. Би бүр зарим ангид дипломат ёсноос авахуулаад биеэ зөв авч явах талаар лекц уншиж байлаа.

Та тэгэхээр ямар мэргэжил эзэмшиж байгаа вэ?

-Би сантехникийн инженер болж байгаа.

-60 хүрсэн ч сурахад оройтохгүй гэх үг санаанд орлоо?

-Одоо бол сурахын тулд мөнгөө төлдөг биз дээ. Дээхнэ үед, намайг 20 гаруйхан настай залуу байхад “Алив сураад өг, сурвал мөнгө өгье” гэдэг байсан. Өнөө үед хэрэв мөнгөө төлчихөөд сурахгүй байгаа бол хэцүү л дээ. Мөнгөөрөө л шатна. Би их сургуульд социализмын үед элсээд, капитализмын үед төгсөж байна. Энэ хоёр нийгмийн хооронд их ялгаа байна даа.

Сантехникийн инженерийн мэргэжилдээ та их дур сонирхолтой байж дээ?

-Дипломат албанд зүтгэж байсан хэдий ч энэ мэргэжлийг, энэ чиглэлийг гүнзгийрүүлэн судлахыг би хүсдэг байсан. Сантехник гэдгийг кран труба, жорлон ванн гэж өнгөц ойлгох хэрэггүй ээ. Ус хангамж, ариутгах татуурга, халаалт, агаар сэлгэлт, төвлөрсөн дулаан хангамж энэ ойлголтод багтдаг. Бүхэл бүтэн хот, суурин газрын асуудал.

Тэтгэвэрт гараад таныг хэн нэгний удирдлагадажиллах бус хувийн бизнес хийхээр боллоо гэж ойлголоо.Тиймээс ч өмнө нь сурч байсан мэргэжлээ бүрэн эзэмшсэн юм болов уу?

-Би өөрийн мэргэжлээрээ төгсөөд, баг хамт олон бүрдүүлээд, компани байгуулаад ажиллах боломжтой. Энэ их өрсөлдөөний үед ингэх нь бас их эрсдэлтэй. Харин үүний оронд мэргэжлээрээямар ч байгууллагад зөвлөх инженерээрээ ажилд орж болно.

Хэзээнээс мэргэжлээрээ ажиллаж эхлэх вэ?

-Юу ч гэсэн эхлээд мэргэжлийн дипломоо авчихъя.

Та дипломатчийн ажлаа тэтгэвэрт гарснаар бүрмөсөн орхиод сантехникийн инженерээр ажиллах нь. Өмнөх мэргэжлээрээ ажиллах санал тавибалажиллах уу?

-Хуучин мэргэжлээрээ хэзээд ажиллахад бэлэн. Одоо бол хос морьтой учраас аль ч чиглэлээрээ ажилласан чадна. Эзэмшсэн хоёр мэргэжилдээ хоёуланд нь дуртай.

Таны танилын хүрээ өргөн. Таныг энэ насандаа сургуульд сурлаа гэхэд таны үеийнхэн юу гэх юм?

-Надтай хамт суралцаж байсан хүмүүс өдгөө мэргэжлээрээ Монголдоо толгой цохиж явна. Тэдэнтэйгээ очоод ажиллахад болохгүй зүйлгүй. 2005-аас 2015 оныг Дэлхийн усны он болгон зарласан учраас иргэдээ хэрхэн цэвэр усаар хангаж байгаа болон аятай амьдрах тухыг хэр хангасан гэдгээ улс орон бүр эргэж харах болсон. Манай орон энэ тал дээр зүгээр суугаагүй. 300 гаруй сумыг инженерийн шугам сүлжээнд холбоно гээд бод доо. Үнэхээрус түгээх уртшугам, асар том ариутгах байгууламж барих хэрэг гарна. Үүнд мөнгө, ажиллах хүч нь байна уу гэхээс мэргэжлийн ажиллах хүчин, инженер хангалттай.

Та өөрийгөө ид хийж бүтээх насан дээрээ байна гэх гээд байна уу?

-Тэгэлгүй яахав.

Хийхээ хийчихсэн настай хүмүүсХэзээ нэг амар тайван,налайж суух юм бол доо гэдэг“.Гэтэл та суралцаад бүр цаашлаад аль ч салбартаа ажиллана гээд байдаг..

-Энэ бол харьцангуй ойлголт. Тэтгэвэрт гараад налайж сууя гэж өмнө нь бодож байсан. Харин тэтгэвэрт гараад, эсвэл хийх ажилгүй бүтэн сар гэртээ байгаад үзээрэй. Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэдэг дээ. Хэрэв сургуульд сураагүй, олны дунд ороогүй бол би 65 тай биш 75-тай юм шиг харагдана. “Миний хүү” гээд л таяг тулаад, нуруу нь бөгтийгөөд л ирнэ шүү дээ. Хөдлөхөө болчихвол төгсгөлрүүгээ ирчихэжгэсэн ойлгож болно гэсэн үг. Бүр адаглаад зусландаа ногоо тариад, тэрийгээ зараад амьдарсан ч болно шүү дээ.

Та үргэлжлүүлэн сурах уу?

-Энэ маань надад хангалттай. Гэхдээ би гэртээ англи эсвэл, чех хэлээ гүнзгийрүүлэн судлах, ном унших зэргээр оюуны дасгал байнга хийдэг. Бүр хятад ханз хүртэл судлах зэргээр огтоос зүгээр суудаггүй хүн л дээ. Би чех, англи, орос хэлтэй. Бүр уйгаржин монгол бичгийг бие дааж сурсан. Сүүлийн үед улс төр сонирхож судалж байгаа.

Та боловсролын тэс өөр хоёр системд суралцлаа. Ялгаа хэр байх юм?

-Боловсролын салбарыг янз бүрээр их шүүмжилдэг. Наад зах нь 180 мянга гаруй оюутан, 100 гаруй чанаргүй дээд сургууль байна гэж ирээд л муулдаг.Үүнд муу нь юу байгаа юм. Зах зээл нь байгаа юм бол байж л байг. Чанаргүй нь тэртэй тэргүй хаалгаабарина. Харин төрийн зохицуулалт хэрэгтэй. Хот дахь оюутны төвлөрлийг сааруулахын тулд хөдөө орон нутагт сургуулиудыг байгуулж болно шүү дээ. Энэ асуудлыг хэрхэн шийдэхээ сайн бодох хэрэгтэйгээс биш өнөөгийн нөхцөл байдлыг шүүмжилж яриад, орилоод хэрэггүй. Аливаа асуудлыг гарах гарцыг нь зааж өгч байж ярих хэрэгтэй. 180 мянган оюутантай байна гэдэг бол 180 мянган боловсролтой хүнтэй байна гэсэн үг шүү. Хөдөөгийн оюутан соёлгүй гээд их ярих юм. Харин хотынхон хөдөө очоод тийм соёлтой байдаг бил үү. Уурган дээгүүр нь алхаад, баруун талаас нь моринд мордож байх жишээтэй.

Таны 40 жилийн өмнөх оюутан үе, одоогийнхтой харьцуулбал ямар ялгаатай байна. Жишээ нь залуус тэр үеийн залуусаас их өөр болсон байх?

-Дээр үеийнхэн мэрийдэг байсан бол өнөө үеийн оюутнууд сул задгай, хичээл хийдэггүй гэдэг бол худлаа. Харин ч олон төрлийн мэдээлэл, мэдлэгээс толгой өндийх завгүй суралцаж байна. Харин дээр үед “Үнэн” сониноос өөр унших зүйлгүй. Уншаад ч зарим тохиолдолд ойлгодоггүй байсан. Боловсролын систем дээд шатандаа хүртэл хөгжиж байна. Кредитийн системд шилжчихсэн. Хаанаас ч сургуулийн сайтаасаа дүнгээ харж болно. Социализмийн үед бүх зүйл сайхан байсан бол ардчилал, зах зээлд шилжээд бүх зүйл эсрэгээрээ болчихсон мэт андуурах хэрэггүй. Социализмын үед 700 төгрөгийн цалингаар 100 кг мах авна. Одоо бол 700 мянган төгрөгийн цалин аваад адилхан 100 кг мах авна. Тэгээд цалин хүрэхгүй байна гээд байдаг. Дээр үед сонголт багатай байсан учраас бага нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээс ихийг авдаг байсан бол одоо олон төрлийн бараа бүтээгдэхүүнээс сонгох болдог. Үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. 40 төрлийн бараа бүтээгдэхүүн биш дөрвөн төрлийн бараа бүтээгдэхүүнээсээ ахиухан аваад социализмын үеийнх шигээамьдарч болно шүү дээ. Гэхдээ уламжлалд суурилсан шинэчлэл, өөрчлөлтийг үгүйсгэж болохгүй.

Гэр бүлийн хүн тань бас суралцаж байгаа юм биш биз?

-Тэтгэвэрт гарчихсан. Над шиг сурна барина гэхгүй байгаа. (инээв)

Гадныхан 60-аас дээш нас гарахаар улс төрд орох нь элбэг. Та улс төрд хүч үзэх үү, улс төр сонирхож байгаа гэж түрүүнд хэлсэн болохоор асууж байна л даа

-Угаасаа улс төрд настай, буурьтай хүн хүчин зүтгэх зайлшгүй хэрэгтэй. Байр суур нь үгүйлэгддэг. Түүний дор шижигнэсэн залуус ажиллах хэрэгтэй. Ахмад хүний зөвлөгөө хэрэгтэй.

Дипломоо авахаар таны хувьд шинэ амьдрал эхлэх гэж байгаа болов уу?

-Би ямар ч байгууллага дээр дипломоо аваад очихоор ажилд авна. Дээр нь би Гадаад хэргийн албанд 40 гаруй жил ажилласан туршлагатай шүү дээ.

Таны үр хүүдүүд хаана юу хийдэг вэ?

-Гурван охинтой. Нэг нь Лондонд суурьшсан. Нөгөө нь Голландад байгаа бол бага нь хотод надтай амьдардаг.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ жилийн эерэг зураг

Монголчууд шинэ оны босгон дээр ирэх оныг сайн сайхан байхыг бэлгэдэн бэлгэтэй сайхан үгс хэлэлцдэг. Тиймээс ирэх онд айл өрх бүр цаашлаад улс орон маань ч өөдрөг сайхнаар өөдлөн хөгжиж, дэвжихийгзураглая.

Шинэ оны босгонд Ерөнхийлөгч ард түмэнтэйгээ мэндчлэхдээ ажлын гараагаа эхэлж байсан үйлдвэрээсээ мэндчилсэн ньучиртай. Ирэх он үйлдвэржилтийн, бүтээн байгуулалтын жил болохыг бэлгэдэн тэрээр ийнхүү бэлгэ дэмбэрлийг бодож. Шинэ оны эхэнд бид өнөр олуулаа болно. Гурван сая дахь иргэнээ тосч авах мөч ойртож байна. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг дээ.

Өнгөрсөн онд эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал айл өрхийн амьдралд шууд нөлөөлсөн. Долларын ханш тэнгэрт тулсан гээд олон таагүй зүйлүүдбайсан. Харин шинэ жилд бид эдийн засагт эерэг үр дүн авчрах олон сайхан мэдээлэл байна. Шинэ Ерөнхий сайд ч өөрийн Засгийн газрын ажлыг эдийн засгаа сэргээхэд анхаарах болно гэдгээ гурвантаа бататган хэлсэн.

Оны өмнөхөн Шийдлийн Засгийн газар байгуулагдлаа. Олон намуудын хамтарч засаг барих болсон нь сайнаар бодвол улс төрийн тогтвортой байдал бий болгож,ямар нэг зүйл дээр шийдвэр гаргахадтээг болдог, улстөржилт,популизм дэврэхгүй болох биз ээ. Энэ нь улс төрийн болон хууль эрх зүйн тогтворгүй байдлаас зугтаж нүүр буруулсан хөрөнгө оруулагчдыг нааш нь татах нэг том алхам.

Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлж байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Казиногийн тухай хууль зэрэг хэлэлцэгдэхгэж байгаа.Жуулчид болон мөнгөний урсгалыг нааш нь чиглүүлэх Казиногийн хууль хэдэн ч парламент дамжин өнөөдрийг хүрэв.Ямартай ч энэ онд хэлэлцэж батлах нь дамжиггүй.Цэцэрлэг эмнэлэг, сургуулиуд нэлээдгүй баригдана. Мөн нэлээдгүй хэдэн түшмэдийн ордон түмний эмнэлэг болох боломжтой байгаа. Эхнээсээ ч болж байна. Гурван дүүрэгт зуун ортой хүүхдийн эмнэлэг байгуулна. Түлэнхийн төв баригдана. Цэцэрлэгүүдэд өргөтгөл хийж, хэд хэдэн сургууль шинээр барина. Концессын гэрээний дагуу 12 сургууль цэцэрлэг барихаар төлөвлөжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлттэй 24 байршлаас 20 байршилд дэд бүтцийн асуудлыг шийдэж, орон сууцнууд шинээр баригдана. Өлзийт хорооллоос Шувуун фабрик чиглэлийн авто зам, хотын төвөөс Зайсан, Зайсан-Манзуширийнхийд гэсэн аялал жуулчлалын агаарын зам барихаар төлөвлөөд ажлаа эхлэх нь. Налайхад 640 хүүхдийн сургууль барина.Нүүрсний хийн болон арматурын, гангийн гээд үйлдвэрүүд баригдаж эхэлж, зарим нь ашиглалтад орно. Үүнд хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтууд ч бас орно.

Арилжааны банкууд болонХөгжлийн банкны олон улсын санхүүгийн зах зээлээс босгосонхагас тэрбум доллар орж ирнэ гэсэн мэдээлэл оны эхэнд яригдаж байсан болтэр аль хэдийнэ үнэн болж. Долларын хомсдолд орчихоод байгаа энэ үед гаднаас ийм хэмжээний доллар орж ирж байгаа нь нэг хэсэгтээ л ханш чангарахгүй гэсэн үг. Хамгийн наад захын үр нөлөө гэхэд л ийм байна.Энэ нь нэг хэсэгтээ л амсхийх боломж өгч байгаа юм. Мөн гадны томоохон банкууд манайд салбараа нээх сонирхол байгаа ч улс төрчдийн хувийн сонирхлоос болж хүлээлтийн байдалтай нэлээдгүй хугацаа өнгөрөөд байна. Хэрэв гадны банкууд орж ирвэл томоохон төслүүдэд мөнгө гаргаж өгөх магадлал өндрөөс гадна, зээлийн хүү л гэхэд хамаагүй бага болоод ирэх юм. Энэ нь бизнес эрхлэгчдийн хувьд болтаатай байх болно.

Өчнөөн жил яригдсан Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагч оны босгон дээр тодорлоо. Стратегийн хөрөнгө оруулагчдын давуу тал нь гадаад, дотоодын нүүрсний зах зээлд акул гэгдэх Энержи ресурс,Хятадын Шинхуа, ЯпоныСумитомонэгдэл болж түншиллээ. Ингэснээр Таван толгой долоон тэрбум тонн нүүрсний нөөцтэй энэ аварга орд хөдөлж эхлэх эхлэл нь тавигдав. Шинхуатай хамтарч байгаа болохоор төмөр замын бүтээн байгуулалт энэ онд өрнөж таараа. Энержи ресурс оролцож байгаа болохоор Таван толгойн нүүрсийг өөрийн үйлдвэртээ баяжуулж үнэ хүргэн зарах боломжтой болж байна. Сумитомо хамтарсан болохоор Монголын нүүрс гуравдагч зах зээлд хүрэх боломж нээгдэж байгаа хэрэг. Мөн зогсонги байдалд байсан Оюу толгойн ордыг хөдөлгөх болов уу гэсэн дүр зураг харагдаж байна. Мега төслүүдийг урагшлуулах сонирхол өндөр, энэ талын туршлагатайМ.Энхсайхан Монгол Улсын сайд болсон учирэнэ чигийн асуудлыг шийдэхэд дорвитой алхам хийх болов уу. Хувь нийлүүлэгчид одоогоор тохиролцоонд хүрээгүй байгаа ч оны эхээр эцсийн шийдэлд хүрчихнэгэсэн таамгийг шинжээчид хэлж байна.

Оюу толгой төсөл хөдлөөдэхэлбэл Таван толгойн цахилгаан станцын төсөл асуудалгүйгээр урагшилна. Учир нь Рио тинто Таван толгойн станцын гол хэрэглэгч болох юм. Одоогоор Таван толгойн станцын хөрөнгө оруулалтыг босгох ажил явагдажбайгаа. Оюу толгойн асуудал шийдэгдвэл Таван толгой дээр басл хэдэн тэрбумаар тоологдох доллар орж ирнэ. Оюу толгой хөдөлсний нөгөө нэг сайн тал нь одоо урсгал нь тасарчихаад байгаа гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж эхэлнэ. Хөрөнгө оруулалт ийнхүү сэргэчихвэл доллар 1700 дээр очно гэсэн таамаг байгаа. Хонконгт болсон Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр энэ тухай олон улсын төлөөлөгчиднэлээд нухацтай ярьсан байна лээ.

Хэрэв нааштай тохиролцоонд хүрч чадвал ирэх хавраас далд уурхайн санхүүжилт шийдэгдэж дөрвөн тэрбум доллар Монголд орж ирэх боломж нээгдэнэ. Монгол Улсын төсвийн ихэнхийг бүрдүүлдэг ашигт малтмалын ханшмуугүй байх дүр зураг ажиглагдаж байна. Таамаг гаргадаг байгууллагууд алт зэсний үнэ өснө гэж шинжээчид дуу нэгтэй хэлж байна. Нүүрсний үнэ энэ оных шиг огцом унахгүй аажмаар өсөх байх гэсэнөөдрөгтаамаг сонсогдож эхэллээ.

Энэ бүхэн Монголын эдийн засаг сайжрахын дохио. Мэдээж оны эхэнд шууд л бүх зүйл гар дохихын зуур бүтчихнэ гэж юу байхав. Алдаа, оноо, цаг хугацаа, улс төрийн тогтвортой байдал, гадаад, дотоод хүчин зүйлс, тэр байтугай байгаль цаг уур зэрэг олон юмнаас хамааралтай. Гэвч боломжгүй зүйл гэж хаа байхав. Санаж явбал бүтнэ. Одоо бүх зүйл биднээс л шалтгаална. Бэлгийг бодож ирэх онд сайн сайхан, бүтэж болох зүйлсийг л товчхондоо хүргэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сөхөрсөн хүчнийг дүрэлзсэн хүчин болгох боломж АН-д ирэв

МАН сөрөг хүчин биш сөхөрсөн хүчин гэж хоёр жилийн өмнө бичиж байлаа. Сая МАН үүнийгээ бат нот нотлов. АН энэ намаас айж бэргээд байх юм алга. Засгийн тэргүүнийг сонгоход дэмжээгүй хэрнээ засагт орохыг дэмжчихлээ, МАН-ынхан. Аль хэдийнээ олон жилд төр барьсан, тэр хугацаанд мөн ч их идэж, ууж шамшигдуулсан, тоймгүй их айдас хүйдэс өвөрлөж яваа энэ намынхан сөхөрсөн хүчин гэдгээ сая болсон Бага хурлынхаа шийдвэрээр харууллаа. Бага хурлын өмнө Удирдах зөвлөл, намын бүлэг ч дагаар орох эсэхийг шийдэх ажлын хэсэг нь ч шийдчихсэн байсан л даа.

Тиймдээ ч Бага хурлын шийдвэрээс өмнө Засгийн газарт сайдаар ажиллах МАН-ын зарим хүний нэр дуулдаад эхэлчихсэн. Мэдээж үүнийгээ “Албан тушаал, сандал суудалд дурлаж, засагт хамтарч байгаа юм биш. Улс орноо, эдийн засгаа өөд татах гэж хамтарч байна” гэж дахин дахин хэлж байгаа. Ардын намынхны хувьд нэг зүйл дээр хатуу зарчим барина гэж хэлсэн. Энийг нь намын дарга нь ч Бага хурлын үеэр хэлсэн үгэндээ давхар дээлтэй сайд байхгүй шүү л гэдгийг сануулаад байсан. Бага хурал дээр ч олон хүн энэ талаар ярьж. “Талбай дээр очоод дээлээ тайлаад “Дан дээлтэй байна” гэж хэлээд байснаа битгий мартаарай, том эрх ашгаа бодъё, одоо УИХ-ын гишүүн байгаа хүн сайд болох гэж хүсвэл гишүүнээсээ больж байж л болно шүү” гэж ярьсан байна лээ.

АН үргэлж гэнэтийн шийдвэр гаргахад бэлэн байдаг бол МАН удирдлага яаж шийднэ, тэрнээс нэг их зөрөхгүй. Тэгэхээр сая болсон Бага хурлаараа хамтрах асуудлыг ёсчилсон төдий л юм. Ц.Нямдорж тэргүүтэй цөөн хүн л гэдийгээд байснаас биш олонхи нь буюу 75 хувь нь засагт хамтрахыг дэмжиж, АН-ын өмнө нэлээд дээрээс сөгдөөд унасан. “Далан таваар бууж өглөө” гэдэг шиг л юм болж. Ц.Нямдоржийн эсэргүүцээд байгаа гол санаа нь МАХН-тай хамт нэг засагт багтахгүй л дургүйцээд байгаа болохоос гэж Ардын намынхан хэлж байгаа. Ямартай ч хамтарснаар тэргүүн шадар сайдад У.Хүрэлсүх, Гадаад харилцааг С.Баяр гэх зэргээр намын нэр нөлөө бүхий эрхмүүдийг хамтарсан засагт ажиллуулахаар санал болгоно гээд яриад эхэлсэн байна лээ. Харин Ч.Сайханбилэг танхимын сайд нартаа салбараа мэддэг туршлагатай хүн тавина гэж ярьсан байна лээ. Ядаж л УИХ-д сууж байсан салбарын ажлыг төрийн бодлоготой уялдуулах дайны шинэ залуу хүмүүсийг түлхүү оруулж ирэх болов уу гэж АН-ынхан үзэж байгаа. Ямартаа ч энэ Засгийн газрын танхимын тэргүүн тодорхой хамтрах нь тодорхой, эдийн засгийг сэргээхийн төлөө ажиллах нь тодорхой болчихоод байна. Эрх биш зорилгоо биелүүлэхээр бүрэлдэхүүнтэй байх биз.

АН-ын ҮЗХ өнөөдөр хуралдана. МАН-тай хамтарч засаг барих шийдвэрийг олонхи нь дэмжчих байх. Энэ хооронд МАН өчнөөн жүжиг тавьж байгаад Засагт орох болсныг бид харав. Олон айдас нь тэднийг АН-д барьцаалчихаж. Сонгуулийн луйвар, авлига, төрийн өмчийн хулгай зэрэг хууль бус үйлдлүүд нь тэдний айдас. Ер нь энэ намын Засаг огцруулна гээд бичиг цаас барьж гүйгээд байсан нь, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг, Н.Алтанхуягийг огцруулах гэж яараад байсан нь өөрсдийнх нь ажил биш. Ардчилсан намын фракцуудын захиалга л байв. Ердөө л АН-ын хүчтэй фракцууд нөгөөхөө унагаж, эрх мэдэл барих гэсэн захиалга байсан шүү дээ. Гүйцэтгэгч нь МАН. Эд нарын ганц хийсэн тэмцэл гэвэл УИХ-ын танхимын хаалгыг диванаар дарж, эсэргүүцлийн бичиг гартаа барьж дээр нь тухалж өнжсөн. Одоо харин элдэв захиалга гүйцэтгээд төр самраад байхгүй болов. Ажлаа хамт хийгээд хариуцлагаа хамт үүрээд явахаас өөр гарц үлдсэнгүй. Анх АН-ын засаг байгуулж байхад л МАН засагт орох том горьдлоготой байсан ч АН нүүр өгөөгүй. Сая МАН-ыг хоёр хүчтэй угзраад л сөгдүүлж, Засгийн газарт татаад оруулчихлаа. МАН ингэж татуулж угзруулах ямар дуртай байв. Ихэнхийнх нь нүүрэнд инээмсэглэл тодроод үүнийгээ нууж чадахгүй байлаа. Нэгэнт энэ том хүчийг сөгдүүлж, эрхэндээ оруулж чадаж байгаа АН одоо зөв залах хэрэгтэй байгаа юм. Оюу толгой, Таван толгой, гадаадын хөрөнгө оруулалт гэх зэргийг зах зээлийнх нь замаар явуулж шийдэх хэрэгтэй байна. Улс төр, эдийн засгийн томоохон шинэчлэлүүдийг хамтарч хийх хэрэгтэй. Хуулийн салбарын шинэчлэл, Үндсэн хуулийн өөрчлөлт зэргийг ч зоригтой хийх хэрэгтэй. АН ингэж барьцаалсан хүчнээ Монголыг босгож ирэхэд бүрэн дүүрэн ашиглах боломж бий боллоо. Ядуурлаас гарах дорвитой алхмууд хийж, хувийн хэвшлийнхнийг дэмжиж, шийдэгдээгүй олон асуудлаа шийдэх, стратегийн томоохон ордыг ашиглах, төмөр замыг бүдүүн нарийн хос болгох, нефтийн үйлдвэр, цахилгаан станц барихад хамтарч байгаа 50 гаруй кнопоо ашиглах боломж ирэв. Энэ бүхнийг зоригтой шийдэж байж л тэр яриад байгаа унасан эдийн засгаа босгоно. МАН яг одоо бол юуг ч хүлээн зөвшөөрөхөд бэлэн сөхөрсөн хүчин. АН энэ үед нь юу хийж болохоор байна түүнийгээ хамтраад хийх боломжоо ашигла. Тэгж яривал МАН-ыг татан буулгаад Монгол ардын ардчилсан нам ч байгуулсан болохоор байна. Ингэвэл ойрын 20, 30 жил энэ нам төрийн эрхийг барина. Сонгогчдын олонхи энэ хоёр намд л саналаа өгч итгэл хүлээлгэж ирсэн хойно нэг нам болчихвол хэрүүл тэмцэлгүйхэн шиг улсаа аваад явчихна биз. Ингэвэл ард түмний амьдрал дээшилж, Азийн бар улс болох бүрэн боломжтой. Энэ сөхөрсөн хүчин цагаан тугаа өргөөд, “Цогт тайж” кинон дээрх шиг хоёр эрхий хуруугаа гозойлгоод, хэлээ унжуулаад дагаад орж ирлээ.

Түүнээс биш нэрлэгдээд байдаг олон жижиг нам яаж ч нэгдээд засаг барих хэмжээний санал авахгүй. Өмнө нь барьцаалагдаад юу ч хийж чадахгүй байсан бол АН одоо энэ цаг үеийг ашиглах боломж бүрдчихлээ. МАН хэмээх сөхөрсөн энэ хүчнийг дүрэлзсэн хүчин болгох бололцоо АН-д байна. За тэгээд марш л гэе дээ. Дүрэлзүүлээд, дүрэлзээд өг дөө. Гол нь энэ боломжоо алдахгүйгээр улсынхаа төлөө л дорвитойхон зүйл хийгээрэй. Боломж бололцоо бүрдлээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өөртөө бол ялалтын нэг алхам хийлээ

Утсаар ярьчих санаатай нэгэн танил руугаа залгаад нэмэр болсонгүй. Хэсэг хугацааны дараа нөгөө хүн эргээд залгаж байна. Ширээний теннис тоглоод утасны дуудлага сонсоогүй гэлээ. “За тэгээд хэр тоглов, хожив уу” гэтэл “Хожигдсон гэхдээ бас хожсон ч гэж болох юм” гэж хэлэв. Хэрэгт дурлаад “Юу гэсэн үг юм бэ” гэтэл тоглоомонд хожих хожигдохдоо чухал биш л дээ. Хөдөлгөөн хийснээрээ би өөртөө хожил авчирч байгаа юм” гэлээ.

Тэр цайны цагаараа ширээний ард аль нэг хоолны газар хэсэг нөхдийн хамт сууж хоол хүлээнэ гэж нэлээдгүй хугацааг, тэгээд болоогүй идэж дууссаны дараа баахан дэмий ярьж суудаг байж. Нийтлэг байдаг зүйл л дээ. Харин тэр байнгын энэ байдлаа өөрчилж өглөө арай эрт босоод үдийн цайгаа бэлдэж ажилдаа явдаг болсноор хоол идэхэд зарцуулдаг цаг хамаагүй багасч бас эдийн засагт ч хэмнэлттэй болоод явчихаж. Тэр хэмнэсэн мөнгө, цаг хугацааг өөртөө ашигтайгаар зарцуулж спортоор хичээллэж эхэлж. Нэг сумаар нэлээдгүй туулай буудна гэдэг л энэ байх. Дөнгөж сурч байгаа болохоор ихэвчлэн хожигддог ч өөртөө бол ялалтын алхам хийсэн гэж үүнийгээ тайлбарлана лээ. Байнгын хэвшсэн байдлаа жаахан л өөрчлөхөд ялалтын нэг алхам ирж байгаа нь энэ.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засаг төрөх нь заан тугаллахаас удаан байх юм

Засгийн газраа унагах тун амархан байлаа. Юу юугүй л унагачихсан. Данхар бүтцээ өөрчилж, цомхон болгох гэж санал оруулан хэлэлцүүлж байсан Засгийн газрыгАрдын намынхан огцруулах санал оруулсан.Ардчилсан намын сандал суудлын сонирхолтой зарим фракцын санал үүн дээр нэгдээд Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газар унасан.Айл гэр болж тоглодог нялх хүүхэд шиг Засгаа огцруулж тоглоод байвал улс орон яаж өөдлөх билээ.

Засгийн газраа унагаснаасхойш бараг сарын хугацаа өнгөрлөө. Цаг хугацааг барьж, ажил удаашруулахсонирхолтой байгаа аятай ингэж тэгэсхийсээр өвлийн хахир хүйтэн, ханиад томуутай залгууллаа. Ид бүтээн байгуулалтын үеэс эхлээд л ажил явуулахгүй элдэв арга саам хийж ирлээ.Унагахаа болохоор элдвээр нь хэлж байгаад цай уух зуураа шийдчихдэг улстөрчид минь одоо Засгийн газраа байгуулахаа түргэвчилж үз.Шийдлийн гэх Засгийн газарт ганц Ерөнхий сайд, ганц Шадар сайд л байна. Бусад нь сайдгүй яамд, яамгүй сайдад нэр дэвшигч нар л байна.Нэг хоногийн өмнө ч гэсэн танхим бүрдэж байвал хойш тавьсан ажлууд урагшлахад нэмэртэйсэн. Даанч нэг л яарахгүй байх чинь.

Энэ бүгдээс ажиглахад Монголыгмаш ухаалгаар маш бодлоготойгоор, дэс дараатай хорлон сүйтгэх ажиллагаа явагдаад байх шиг.Томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих, бүтээн байгуулалт хийх гэхээр заавал нэг улстөржсөн, саад хийсэн асуудал үүсгэдэг. Монголыг монголоор нь сүйрүүлэх гээд байгаа мэт.Одоогоор үүнд идэвхтэй оролцогч нь мэдэгдэж байгаагаарМАН. Тэд төлөвлөгөө, дэс дараатай Засаг унагахаар улайрсан. Давхар дээл, дан дээл гэж баахан жүжиглэв. Улс орон өнөө маргаашгүй өрөнд баригдаад сүйрэх нь гэж ирээд л баахан айлгав.Мэдээлэл муутай жирийн иргэд нээрээ л улс орон өрөнд явчих нь гэжяриад эхэлсэн шүү дээ. Ингэж МАН популизмдсаныхүчинд санасандаа хүрч Засгийн газрыгунагаж авсан. Ингээд санаа нь амарсангүй. Шинээр томилогдсон Ерөнхий сайдыг ч томилохгүй гээд гүрийчих нь тэр. Гэсэн атлаа дараагийн Засгийн газарт инээдалдаад ороод ирлээ. Бас дээр нь элдэв шаардлагатайгаа шүү. Үүгээр санаа нь амарсангүй.Тэдэндяарах шинж огт алга. Хэн нэгний дохио зөвлөгөө, заавраар хийж байсан юм шиг. Засаг байгуулахаар бүлэг хуралдаж байгаа, Бага хурал шийднэ гээд цаг авсан, сүүлдээ Удирдах зөвлөл гэж ирээд бас баахан цаг авлаа. Яаж өдөр хоног удааж уях вэ гэдгийг бүх аргыг хэрэглэв.

Өнөөдөр Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилохоор УИХ хуралдана. Цаг гарздалгүй яаран томилгоогоо хийхгүй бол улс орон хэцүүдэх нь. Засгийн газрын гишүүнээр тодроод байгаа нөхдийг эхнээс нь элдэвлэж булхайг нь дэлгээд эхлэв. Тэр бүү хэл хужаа хятадаар дуудаад эхэлчихсэн. Биесийнхээ мууг үзэхээрээ ингэдэг. Үр дүн нь дуусашгүй хэрүүл тэмцэл, улс орны хөгжлөөс л хойш чангааж байгаа юм.

Монголыг муутгах гэж байгаа юм шиг өдөр хоногийг ингэж л аргацааж боломгүй. Энэ хэнд хэрэгтэй юм. МАН-ын сонгуульд хэрэг болох уу. Эсвэл бидэнд тэгж харагдаад байгаа юм уу. ОдооЗасгийн газраа яаравчлан байгуулах хэрэгтэй. Сайдад нэр дэвшигчээс элдвийн юм асууж, цаг авах хэрэггүй. Юу асууж, юу хариулах нь бараг л тодорхой юм. Ажлаа авч амжаагүй, салбараа ч судлаагүй нөхдөөс нарийн ширийн юм асуугаад хэн шууд хариулах билээ. Монголын энэ хэдэн нам нэгэнт тохирч ярилцсан л бол олны өмнө цаг барж шударгын дүрд тоглож, жүжиглээд яах юм. Нэг өдөр ч гэсэн улс орны төлөө хийх ажлаа урагшлуулмаар байна. Тэрнээс нээх их ухаалаг мундаг хүмүүс хүлээгээд сууж байгаа аятай цаг алдаад яахав.

Сөрөг нам нь 2012 оны төсвийг хуулаад жаахан танаад л тавьчихсан баталсан гэж шүүмжилж байгаа. Үүнийгээ яаралтай засч, Шийдлийн Засгийн газраа хурдан байгуулж,шийдлүүдээ эхнээс нь гаргамаар байна.

Өнөөдөр Монголын амьдралд эмх замбараа алга. Дээр дороо орж хэрэлдэж хэмлэлдэн, засаг төр ч байхгүй, ард иргэд нь яах учраа олохгүй, баахан шүүмжлэлээр л өдөр хоногийг өнгөрөөсөөр.

Чухам яах гэж Монголыг ийм байлгах гээд байна. Улстөрчид та нарын хэн нь дарга, хэн нь цэрэг болох нь ард түмэнд огт падгүй. Яаран засгаа байгуулж ажлаа л явуулж үз. Ингэж удаан бүтэлгүйтэж байгаа зүйлийгхүмүүс заан тугаллахтай адилтгадаг. Энэ Шийдлийн гэх Засгийн газартөрөх гэж заан тугаллахаас ч удаан юм болж байна шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын түүхийг бичилцсэн арван жил

Энэ өдрүүдэд 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа “NEWS” агентлагийн Ерөнхий захирал Б.ТЭМҮҮЛЭНТЭЙ ярилцлаа.

-Олон хүн ажилдаа ирээд аяга кофе уунгаа компьютерээ асааж, news.mn руу орохыг харж байлаа. Нэг ёсны ажлаа эхлэхийн өмнөх дадал гэх юм уу даа. Энэ сайтыг эрхэлдэг “News” агентлагийн захиралтай уулзаад хамгийн түрүүнд “Таны өглөө хэрхэн эхэлдэг вэ” гэж асуумаар санагдлаа?

-Хэвлэлийн салбарынхны хувьд өглөө гэдэг өдрийн хамгийн чухал үе. Жижүүр оператор өглөө 7.30 аас оройтолгүй ирж эхний мэдээллүүдээ оруулна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд хүмүүст чухал мэдээллийг 8 цагаас өмнө оруулсан байх шаардлагатай. Бас редакциас төлөвлөгөөний дагуу бэлтгэсэн материалуудаа байрлуулна. Үүнийг тухайн өдрийн дугаар эрхэлж байгаа редактор хариуцна. Сэтгүүлчид 9 цагаас өглөөний шуурхайд цуглана. Өглөөний хурлаараа өчигдөр хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнана, алдаа оноогоо ярина бас өдрийн ажлаа төлөвлөнө. Хэвлэлийн салбарт ажилласнаас хойш ийм л хэмнэлээр өглөөг угтаад олон жил болж байна. Мэдээж захиралд зарим нэг давуу тал бий л дээ. Гадуур ажилтай гээд оройтож ирээд редакторуудаа өрөөндөө дуудаад хуралдаж болно. Өдөрт нэг удаа заавал хуралдана. Өөрийн чинь асуултаас үүдээд бодож үзэхэд миний өдрийн хамгийн идэвхтэй хэсэг өглөө байдаг юм байна. Заримдаа хурал дээр хийморио сэргэтэл хүн загнана. Энэ мэдээ яагаад манайд оройтож оров, тэрнээс яагаад хоцров, энэ хүн манайд биш өөр хэвлэлд ярилцлага өгсөн нь та нарын буруу гээд л. Бас төлөвлөгөө сүлжээний дагуу материал бэлтгэгдсэн эсэхийг шүүж ярилцана. Сэтгүүлчиддээ өдрийн ажлын чиглэл, даалгавар өгнө. Гэхдээ сүүлийн үед Ерөнхий редактор гэхээсээ компанийн захирлын ажлыг түлхүү хийдэг болсон. Манай сайтын тасралтгүй үйл ажиллагааг эхний өдрөөс нь хангаж байгаа хэдэн сайн редактор байна. Дэд захирал Д.Нарантуяа, ахлах редактор Б.Бадамгарав, Л.Нарантөгс, Ж.Нямсүрэн. Нийтлэлийн бодлого, чиглэлээ редакторууд авч яваад хөрөнгө санхүүгийн хувьд би илүү хариуцлага үүрдэг юм.

-Танайх ямар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Мэдээж “Ардын эрх” сониноос эхэлсэн байх. Тухайн үед танай сонины зарчим их таалагддаг байсан. Нийтлэлүүдийг нь уншигчид төдийгүй сэтгүүлчид унших дуртай байсан шиг санагддаг.

-Бид анх 2004 онд “Монгол масс медиа” нэртэй компани байгуулан “Ардын эрх” сониныг эрхлэн гаргасан. “Голомт” банкны хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн юм. 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдсанаар төр хэвлэлтэй байхыг хорьж, “Ардын эрх” сонины нэрийг 2004 он хүртэл ашиглахгүй шийдвэр гарч байсныг санаж байгаа байх. Энэ хорио тавигдсанаар “Ардын эрх” нэрийг дахин ашиглах боломжтой болсон л доо. Өдөр тутмын зургаа дахь сонин болж анхны дугаараа 2004 оны 12 сарын 1 нд хэвлэж байлаа. Мэргэжлийн цомхон редакцтай, нийгмийн тулгамдсан асуудлуудыг тусгадаг, иргэний байр суурьтай, бусдад хүндэтгэлтэй, олон ургальч нийтлэлийн бодлого барьж ажиллана гэж зорьсон. Тухайн үед уул уурхайн асуудал хэвлэл мэдээлэлд бараг л хөндөгддөггүй байсан гэвэл одоо үнэмшмээргүй. “Ардын эрх” энэ сэдвийг хөндсөн. Лицензийн наймаа ямар хэмжээнд цэцэглэснийг бичсэнээрээ шүүхийн зарлан дуудах авч байснаа санаж байна. Манай тоймч Баясаа 10 сая төгрөгийн нэхэмжлэлтэй зарлан авчихаад бид их сандарч байж билээ. Одоо 2 дугаар суваг Телевизийн захирал Л.Мөнхбаясгалан. Шүүхийн шийдвэр харин бидний талд гарч байсан юм. Манай баг эдийн засаг, гадаад бодлого, олон улсын эдийн засгийн мэдээлэл түлхүү бэлтгэхэд анхааран ямар нэгэн улс төрийн хүчний гар хөл болохгүйг хичээж байсан. Бэлтгэсэн мэдээ нийтлэл бүгд бидний итгэл үнэмшлээс л төрдөг. Хөрөнгө оруулагчид маань бидний ажилд их хүндэтгэлтэй ханддаг байсныг дурдмаар байна. Тухайн үедээ өөрийн гэсэн өнгө төрхтэй шинэ имижтэй сонин болсон гэж боддог.

2007 онд дэлхий нийтийн шинэ хандлагыг даган мэдээллийн сайттай болсон. Санаачилсан хүн нь манай хөрөнгө оруулагчдын нэг П.Цэнгүүн. Би 2006 онд томилолтоор Чех явж, тэндхийн өдөр тутмын хамгийн том сонин “Днес”-ийн цахим хувилбарын редакц дээр очиж танилцсан. Гэхдээ манайх тэднийх шиг тусдаа редакц байгуулаагүй “Ардын эрх”-ийнхээ бүрэлдэхүүнээр л шинэ ажилдаа зүтгэсэн. Маш их ачаалалтай цаг наргүй хэцүү ажил шүү дээ. Үнэхээр сайн багтай байсандаа л хийж чадсан. Өглөө оройгүй ажилладаг энэ хэдэн сэтгүүлчийн нуруун дээр л явдаг бизнес.

-Танай сайт нээгдэхэд мэдээллийн сайтууд хэзээний бий болчихсон байсан. Гэхдээ цаг хугацааны хувьд үйл явдлыг орой телевизээр, маргааш нь сонингоор, сонингийн мэдээллийг сайтаар гээд хамгийн сүүлд мэдээлдэг байсан шиг. news.mn хоёр минут тутамд шинэчлэгдэнэ гэж сурталчилгаагаа хийсэн нь их шинэлэг байсансан?

-Биднийг ажлаа эхлэхэд зах зээл дээр сайн байршчихсан сайтууд байсан. Манай “news” төслийг А.Амундра удирдсан. Редакц дээр ирж бидэнд IT- гийн анхны мэдэгдэхүүн суулгах гэж хичээл заах нь холгүй юм болж байлаа. Тэр үедээ Либертари эдийн засагчдын клубын идэвхтэн. Одоо “Монгол масс медиа” группын захирал, Боловсрол, Ийгл телевизүүдийг хөл дээр нь босгосон шилдэг менежэр. Бид хоёр хоорондоо ” olloo.mn 10 мянган хандалттай гэнэ яаж дөхөж очих вэ, сард бараг 5 саяын орлоготой гэнэ талыг нь ч гэсэн олох юмсан” гээд л ярьдаг байж билээ. Сайтын анхны гэрээнүүдийг А.Амундра өдөр шөнөгүй явж байгуулж байсныг мартдаггүй юм. Одоогийнх шиг мэдээллийн сайтуудын үер буучихаагүй байсан болохоор news.mn анхдагчдын нэг гэж хэлж болно. Хамгийн гол нь бид өдөр тутмын сонин гаргадаг мэргэжлийн редакцтай байсан нь хоёр минут тутамд шинэчлэгдэх бололцоо олгосноор амжилтад хүрсэн. Эхний үед маш ачаалалтай, хоёр бүтээгдэхүүн гаргана гэдэг үнэхээр хүнд байсан. Сүүлд нь дассан л даа. Би Тайванд томилолтоор явж байгаад компанийнхаа бүтцийг танилцуулсан чинь бараг л үнэмшихгүй байсан. Сайт, сонин хоёрыг нэгэн зэрэг гаргаад явна гэхээр ёстой ойлгохгүй юм байна лээ. Одоо news.mn өдөртөө 200 -гаад контент ордог 15 салбар сайттай портал болсон. 2012 оноос долоо хоног тутмын Newsweek сонин гаргаж байна. Бас манай бүтэцэд видео сурвалжлага, нэвтрүүлэг хийдэг newsпродакшн хамаардаг. Ер нь контент үйлдвэрлэлийн бүх л салбарт ажиллаж байна гэж хэлж болно. Энтертаймент чиглэлээр ажиллаад үзье гээд уран сайхны кинонд хөрөнгө оруулалт хийсэн бүтэмжтэй болсон. Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжнө.

-Ер нь сонин, сайтын онцлог, ялгаа нь юу юм бэ?

-Аль аль нь мэдээллийн бизнес. Өөр өөрийн давуу, сул талтай. Би өөрөө өдөр тутмын сониноос угшилтай болохоор ч юм уу сонинд илүү дуртай. Магадгүй генерацийн ялгаа байх. Илүү нухацтай, олон талын эх сурвалжтай нийтлэл бэлтгэх хугацаатай, сэтгүүлчтэйгээ ажиллах боломжтой. Гэхдээ цаг хугацааны хувьд хоцордог. Сайт бол тасралтгүй үргэлжилнэ. Олон хүнтэй багаар хийх шаардлага гардаг. Тийм ачааллыг даахад амаргүй. Гэхдээ мэдээллийг тэр дор нь түгээнэ, бас араас нь засвар оруулах, дэлгэрүүлэх гээд олон боломж байдаг. Хамгийн гол давуу талын нэг нь зай талбайд баригдахгүй.

Саяхан өдөр тутмын сонин удирдаж байсан нэг найз дүү маань ирж уулзлаа. Сайт гаргаж байгаа юм байна. Тэгсэн чин сэтгэлээсээ ” Өдөр тутмын сонины ажлыг хамгийн хүнд гэж боддог байсан энэ сайт гэдэг чинь ёстой аймаар юм байна. 24 цаг 365 хоног амар заяа үзэхгүй” гэж байна лээ. Мэдээллийн сайт бол үнэхээр л 24 цаг 365 хоногийн ажил.

-Танай сайтын хэрэглэгчид ямар хүмүүс байдаг вэ?

-Арван жилээ тэмдэглэж байгаатай холбогдуулж, би хэдэн тоо цуглуулаад байгаа. Өдөрт ордог контент, хандалтын тоо, гадаадаас дотоодоос, насны ангилал гээд нэлээд нарийвчлалтай гаргасан. Сонин дүр зураг харагддаг юм байна. Энэ хугацааны татварын болон ажилчдынхаа нийгмийн даатгалын төлбөрийг ч гаргасан. Үүгээрээ контент бэлдээд сайтдаа оруулах бодолтой байгаа.

-“News” гэхээр Монголд төдийгүй дэлхийд болсон халуун үйл явдлууд санагддаг. Японд Цунами болоход монголдоо хамгийн түрүүнд мэдээлсэн санагдаж байна?

-Мэдээлийн бизнесийн онцлог юм даа. Хаана юу болно хамгийн түрүүнд мэдээлэхийг хичээдэг нь. Японд байгалийн гамшиг болоход бид хамгийн түрүүнд мэдээлсэн эсэхийг санахгүй байна. Гэхдээ ямарч байсан өдрийн турш live байж, үйл явдлыг тэр дор нь мэдээлж байсан. Телевизийн зураглаач нартай Япон руу баг явуулах гээд хөөцөлдсөн. Тэр үед Ийгл телевизтэй нэг бүтэцэд хамаарч байсан болохоор тэдэнтэйгээ барьцаад л үзэж тарж байсан.

Бидний хувьд зөвхөн Монголынхоо төдийгүй дэлхийн түүхийг бичилцсэн арван жил өнгөрсөн байна. Архиваа эргүүлээд харахад ямар сонин сонин зургууд олддог гэж бодноо. Хүн ер нь их мартамхай юм байна. Аравхан жилд ямар их зүйл өөрчлөгдөө вэ, ямар олон үйл явдал урсаад өнгөрсөн юм бэ гэж гайхахаас аргагүй. Бид тэрний гэрч нь байж, гар бие оролцсон гэж бахархмаар юм билээ.

-2008 оны 7сарын 1-ний үймээнээс үүдэн онц байдал зарлаж, МҮОНТ-ээс бусад телевиз, хэвлэлийг хаасан. Энэ үед танайх шуурхай мэдээлэл хүргэж байснаараа олон хүний талархлыг хүлээсэн байдаг. Тэр өдрүүдийг дурсвал?

-Сая манай уншигчдаас арван жилийн ойд баяр хүргэсэн мэндчилгээ ирүүлэхэд энэ тухай дурдсан байна лээ. Үнэхээр манайх ямар ч цензургүйгээр болж байсан бүх үйл явдлыг мэдээлсэн. Эхний буун дуу гарахаас эхлээд дараагийн өглөө, онц байдал зарласан өдрүүдэд хүртэл тасралтгүй ажилласан. Сониндоо Дэнжийн мянгад түр саатуулах газар баригдсан хүмүүсийг жирийтэл суулгачихсан зургийг нийтэлж байснаа санаж байна. Үлдсэн мэдрэмж гэвэл бидний эрх, эрх чөлөө маш хэврэгхэн юм шиг санагдсан. Манай редакцид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс бичиг ирж байсан. Бүгд рүү нь явуулсан байх. Таван иргэн тэр үймээнээс болж амь үрэгдчихээд байхад Үндэсний телевизээр дан архичин согтуучууд үймэлдээд нэг нэгнийгээ буудсан маягийн суртал ухуулга явуулж байсан шүү дээ. Бас нэг үнэхээр гайхашруулсан зүйл бол хувийн телевизүүдийн эфирийг хаахад захирлууд нь мэдээлэл хийнэ гээд зар тарсан. Бид эсэргүүцэж байна гэж ойлготол “Бид бүрэн дэмжиж байна. Ингэх ёстой” гэсэн нь шоконд оруулсан. Хэвлэлүүд мэдээлэх эрхгүй болох гэдэг хамгийн том аюул шүү дээ. Цөөхөн сонин “амаа бариулаагүй”. Бас 1 дүгээр эмнэлгийн сэхээний тасгийн сувилагчдын бичлэгийг санаж байна уу. “Араас нь хөөж ирээд буудлаа. Иргэдээ ингэж болдог юм уу” гээд ярьдаг. Тэр бичлэг Үндэсний телевизээр нэг яваад л хаагдсан. Түүнийг бид сайтдаа тавьсан. Сайтын хандалт огцом ихэсч, сервэр унах аюултай болсон. Гадаадаас хүмүүс маш их орсон байх. Манай хүүхдүүд ч гадаадад байсан. Сайт руу орж мэдээ үзчихээд санаа зовоод утасдаж байв.

-Өнгөрсөн зун танайхыг хакердуулсан гэж шуугисан. Энэ юу болсон бэ. Хууль хяналтын байгууллагад хандсан уу?

-Шалгадаг газарт нь хандсан. Журмын дагуу албан бичгээр хүсэлт гаргаад гомдлоо өгсөн. Хурдан хугацаанд шалгаад хариу ирүүлсэн. Манай сайт хөгжүүлэлтийг хариуцдаг компаниас мэдээлэл алдагдаад түүнийг нь ашиглаж манай админийг удирдсан юм билээ. Кибер аюулгүй байдлын талаар хууль хяналтынхан гайгүй боловсон хүчинтэй юм байна гэж ойлгосон. Харин техник технологийн боломж тийм сайнгүй байх шиг. Илрүүлсэн IP- гаа цааш лавшруулж шалгах гэхээр оператор компаниуд нэг хаяг дээр маш олон хэрэглэгч суурилуулсан байдгаас хүндрэл гардаг. Ер нь бол хийсэн үйлдлээс нь хэн хаанаас ямар зорилгоор хакердсан бэ гэдгийг тогтоосон. Дахин ийм явдал гаргуулахгүй байх арга хэмжээ авсан. Хэрэглэгчдээсээ уучлалт гуйсан. Тэр үед би гадаадад явж байсан учир дор нь мэдээгүй. Гадаад сервэр рүү ч бас халдлага хийж хэд хоног ажиллагаагүй болгосон. Уг нь манайх гадаадад давхар сервертэй Монголдоо ганц сайт. Цааш ийм асуудал үүсч болзошгүй гэдгийг ухаарч сайн сургамж авсан.

-Уулчин Г.Өсөхбаяр хаа байсан дэлхийн зулай, хойд туйлаас өөрийнхөө эзлэлтийн тухай мэдээллийг News.mn-ээс анх уншсан тухайгаа саяхан сонинд ярьсан байсан. Олимпийн аварга Э.Бадар-Ууган ч бас алтан медалиа аваад хамгийн их баярлаж, сэтгэл хөдөлсөн үе нь NEWS-д гарсан өөрийнхөө тухай мэдээлэл, тэнд бичсэн уншигчдын сэтгэгдлийг унших мөч байсан гэж дурссан байна лээ. Энэ бүх түүхэн, олны анхаарлыг татсан мэдээллийг дамжуулахад танайхан яаж ажилладаг вэ?

-Үнэнийг хэлэхэд наана чинь миний оролцоо гэж үнэхээр байхгүй. Манай салбар салбараар дагнасан сэтгүүлч сурвалжлагчид хийдэг. Спортын чиглэлийнхэн нь бүх уралдаан тэмцээн, болж байгаа үйл явдлуудаа сайн мэддэг. Урлагийнхан нь урлагаа мэддэг. Хэдэн сайхан, хийж бүтээхийг эрмэлздэг залуучуудтай байхад л болно. Сэтгүүлч уран бүтээлчдэд нэг тийм оргилсон хүсэл, эрч хүч, ажлын төлөөх өрсөлдөөн байвал амжилт ирдэг. Би өөрөө тийм хамт олон дунд өсч өндийсөн болохоор энэ ямар чухал вэ гэдгийг мэднэ. Өнөөдрийн нэр цуутай, хамгийн авьяастай, хамгийн хөдөлмөрч, хамгийн мэдрэмжтэй сэтгүүлчидтэй нэгэн үе хамт ажиллаж байснаараа бахархдаг. Тэдний эрч хүчийг бахаддаг.

-Танайх сайтаас гадна 20 мянган хувь үнэгүй тараадаг сонинтой, бас нэвтрүүлэг, дүрст мэдээ, шторк хийдэг гэж та ярилаа. Орлого ямар вэ? Нуулгүй хэлэхэд, өнөөдөр ашигтай ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллага гэж байхгүй. Бүгд улстөрчдийн мөнгөөр гол зогоодог гэлцдэг шүү дээ?

-Эхний жилүүддээ хөрөнгө оруулагчдын дэмжлэг авч байсан. Үүнийгээ хэнээс ч нууж байгаагүй. Монгол Улсад мөрдөгддөг санхүү нягтлан бодох бүртгэлийн хууль дүрмийн дагуу тайлан тооцоогоо гаргаад явдаг компани. Манай хөрөнгө оруулагчид санхүүгийн сахилга сайн байх ёстойг сургасан. Ер нь тэднээс компанийн соёл, удирдах арга барил гээд олон зүйлийг сурсандаа үргэлж талархдаг. Хэвлэл мэдээллийнхнийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж бус, тайлан тооцоо ч гаргадаггүй, хүссэн зүйлээ бичээд ашиг олоод явдаг гэсэн ташаа ойлголт нийгэмд байдаг бололтой. Бид яг л бусад бизнестэй ижил хууль дүрэмд захирагдаж ажиллана шүү дээ. Өдөр тутмын сонин гаргаад захиалгаар ашиг байтугай зардлаа олно гэдэг тийм амар биш. Компаниудын сурталчилгаа л гол дэм болдог. Гэтэл өнөөдөр хэдэн хэвлэл байгаа билээ, хэдэн хэрэглэгчтэй зах зээл билээ гээд харахаар оршин тогтноход хэцүү л дээ. Бид цагаа олж цахим мэдээлэл рүү орсноороо хөрөнгө оруулагчдын татааснаас салж чадсан. Ойролцоогоор 2008 оноос санхүүгийн хувьд бүрэн бие даасан. Эдийн засгийн хөөсрөлтийн үе ч таарсан биз 2012 хүртэл гайгүй ашигтай ажилласан. Харин одоо хямралд бусдын адил нэрвэгдээд л явж байна. Ажилтнуудаа цомхотгох гэхээр гар хөдлөхгүй юм. Аль болох олон хүнтэй, нүсэр байж л мэдээллийн бизнесийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж болно. Нүсэр гэдэг нь салбар болгоныг хариуцсан сэтгүүлч сурвалжлагч байж чанартай мэдээлэл гарна гэсэн үг. Бид сонин гаргахын хажуугаар 15-16 салбар сайтыг өдөр бүр амьтай байлгах, гол мэдээлэл дээрээ бусдаас ямагт урд нь явах гээд том том зорилготой байдаг. Гэтэл хийж байгаа болгон маань ашигтай байж чаддаггүй. Нэг нь нөгөөгөө нөхсөн байдлаар л аж төрж байна одоохондоо. Юмны үнэ хоёр гурав нугараад өсчихсөн байхад би айгаад баннерынхаа үнийг өсгөж чаддаггүй. Компаниуд хямралын үед хамгийн түрүүнд маркетингийн зардлаа танадаг учир тэр. Гэхдээ ирээдүйгээ өөдрөгөөр харж байгаа. Арван жилийнхээ ойгоор уйгаржин монгол хувилбараа нээнэ. Дэлхий дээр тарж бутарсан таван сая монголчууддаа бэлэг болгож байгаа юм. Манай англи хэл дээрх сайтын хандлага улам бүр өсч байна. Цэгцтэй, мэргэжлийн төвшинд бэлтгэгдсэн мэдээ мэдээлэл бол ямагт үнэ цэнтэй л байх болно. 20 жилийн ойгоо хийхдээ хоёр дахин өргөжсөн байна гэдэгт итгэлтэй байна.

-Дандаа ажил ярилаа хоёулаа. Та энэ салбарын хамгийн амжилттай эмэгтэй менежэрүүдийн нэг. Уншигчдад сонирхуулах үүднээс өөрийнхөө тухай жаахан дэлгэрүүлбэл? Аав тань бас сэтгүүлч.

-Миний аав А.Баярмагнай Монголын анхны мэргэжлийн сэтгүүлчдийн нэг.Улаан-Од сонины Ерөнхий эрхлэгч байсан, мундаг сэтгүүлчдийн олон үеийг төрүүлсэн хүн гэж ааваараа бахархдаг. Ээж аав минь тухайн үеийн жирийн л нэг гэр бүл, гэхдээ жинхэнэ утгаараа сэхээтнүүд юмаа гэж боддог. Утга зохиол, урлаг соёлд ойр өсгөсөн нь миний энэ ажил хийхэд дөхөм болсон байх. Хойно сурч төгссөний дараа ирээд Ардын эрхийн “Шавь” сургалтыг төгсөөд тухайн үеийн төрийн төв хэвлэлд ажилд орсон. Одоо домог болсон бүх эрхлэгч нарын редакцид ажилласан. 1996 онд Ц.Балдорж эрхлэгчийг ажлаас нь чөлөөлсөн УИХ-ын хуралдааны сурвалжлагыг хянах, тулгах ажилд шөнөжин дайчлагдаж дараа нь эрхлэгч биднийг өрөөндөө оруулаад шампанск задалж байсныг санаж байна. Бал эрхлэгч ” Энд ажиллах сүүлийн минь өдөр хамт байсанд талархлаа” гэсэн утгатай үг хэлсэн шиг санагддаг юм. Ж. Мягмарсүрэн эрхлэгч намайг жирийн сурвалжлагчаас парламентын сэтгүүлч, тоймч, албаны дарга хүртэл дэвшүүлж, хийж бүтээх урам хайрласан. Б.Ганболд эрхлэгч намайг ямарч цаг үед ойлгож дэмжиж ирсэн. Сурвалжлагч байхаас одоог хүртэл хамгийн ойр дарга минь юм даа. 2004 онд “Ардын эрх” сонин гаргах санал тавьсан хөрөнгө оруулагчиддаа бас талархаж явдаг. Намайг сонгож итгэл хүлээлгэсэн нь миний хувь заяанд том эргэлт болсон. Тэд хэзээ ч редакцийн дотоод ажилд оролцож бидний мэргэжил, итгэл үнэмшилд бүдүүлгээр халдаж байгаагүй. Том компанийн соёлоос зөндөө их зүйл сурч мэдсэн. Ер нь товчхоноор хэлэхэд би маш азтай хүн. Намайг насан турш минь дандаа сайн сайхан хүмүүс хүрээлж байсан. Бас хэрэгтээ үедээ хэрэгтээ газарт байсан ч байж магадгүй. 2012 оноос бие даагаад салбартаа оршин тогтнох гээд л үзэж байна даа.

-Таныг нийгмийн идэвхтэй хүн юм уу гэж бодсон. Эмэгтэйчүүдийг дэмжих клуб байгуулсан гэж сонсоод?

-Цаг нь ирэхээр нийгмийнхээ төлөө юм хийе гэж боддог юм байна. Хэвлэлийнхэн бол ер нь бөөн шүүмжлэгчид шүү дээ. Энэ ч болохгүй тэр ч буруу гээд. Дандаа ийм мэдээлэл дунд байхаар өөрөө ч мэдэлгүй эвдэрдэг. Миний хувьд бусдын л адил Улаанбаатарын утаа, хог, түгжрээнд багтарчих гээд улстөрчдийг харааж зүхсэн л хүн болсон. Бидний асуудлын нэлээд хэсэг нь улс төрөөс хамаарч байгааг хэн ч хэлнэ. Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа нь манай нийгмийг улам өвчлүүлж байна гэж боддог болохоороо улс төрд олон олон эмэгтэй ороосой гэж хүсдэг. Эмэгтэй хүний ажил хэрэгч, үнэнч зан чанар улстөрд үнэхээр дутаад байгаа юмаа. Би арван жил эмэгтэйчүүд давамгайлсан баг удирдахдаа энэ зан чанарын баталгааг олж харсан. Тэгээд улстөрд орох эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор хэдэн найз нартайгаа ” Даймонд пресс” клуб байгуулсан. Би санаачлагч болохоос удирдлага биш. Ерөнхиийлөгч нь Монголын мэдээ сонины Ерөнхий эрхлэгч С.Гантогоо. 2012 оны сонгуулиар эмэгтэй нэр дэвшигчдийг үнэгүй сурталчлах уриалга гаргаж, өөрсдөө мэдээ материал бичиж, сонингуудад байнгын булан ажиллуулан чадлаараа л хөдөлсөн. Хэвлэл мэдээллийн ихэнх удирдлага эмэгтэйчүүд учир маш сайн дэмжиж, 100 мянган ширхэг сэтгүүл хэвлүүлж тойргуудад нь хүргүүлсэн. Бидний чадах зүйл энэ л байсан. Дараа нь Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүүхэд бүрийг хамгаалъя” форум хийж Дамбадаржаагийн нэг сургуулийг автобустай болгосон. Хийсэн ажил бүхнийг дэмжиж байсан эмэгтэйчүүд, үндэсний бизнесийнхэндээ талархдаг. Хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүдийн оролцоо чиглэлээр цаашид олон ажил хийнээ.

-Танайхан гоё урилга ирүүлсэн байна. Ойгоо нүсэр тэмдэглэх нь ээ дээ?

-Арван жил гэдэг богинохон хэрнээ хүний амьдралд бол их цаг хугацаа. Энэ арван жилийг нэг баг болж үдсэн хамт олноороо баярлана. Бидний хамгийн гол дэмжигч байсан уншигчид хэрэглэгчдэдээ юу хийснээ тайлагнана. Шинэ уйгаржин сайтаа эхлүүлнэ. Жил бүр өргөмжилж байсан Оны хүмүүсээ урина. Монголын нийгмийн сор болсон эрхэмүүд бий. Мөн “Hit news” шагнал олгох ёслолын ажиллагаа болно. Өнгөрсөн арван жилийн хугацаанд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байсан улс төрчид, дуулиан шуугиан тарьсан одууд, эсвэл ард түмнээ баярлуулсан алдар цуутай хүмүүсийг статистикаар гаргах юм. Техникийн хувьд боломж байгаа болохоор ямар нэгэн санал асуулгаар биш автоматаар тоолоод л өнгөрсөн арван жилд хамгийн их уншигдсан нийтлэлч хэн байв, хамгийн эрэлт хэрэгцээтэй байсан улс төрч хэн бэ, хамгийн олон эерэг сэтгэгдэл авсан эрхэм хэн бэ, эдийн засагчдаас хэний үгийг хүмүүс хамгийн их уншив гэдгийг тодруулна. Маш сонирхолтой байх болно. Мөн хөтөлбөрийн гол хэсэг бол салбарынхаа ирээдүйг ярилцах “News форум” байх юм. Сонирхолтой илтгэлүүд тавигдана. “Дижитал медиа”, Интернэт эрх чөлөөний талаар сонирхолтой илтгэл бий. Гаднаас зочин итгэлч урьсан байгаа. Гэх мэтээр л ойгоо тэмдэглэхээр төлөвлөж байна. Хэвлэл мэдээллийнхнээ урьж байна.

-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
мэдээ цаг-үе

Анд минь аян замынхаа тэмдэглэлийг тэрлэх гээд л алсыг зорьж дээ

Анд минь аян замд гарч дээ. Холын холд аян замын тэмдэглэлээ тэрлэх гээд явчихлаа. “Сайн яваад ирээ­рэй” гэж үддэг байсансан, сайхан нийтлэл бичихээр ган­зага дүүрэн ирдэгсэн. Аялж л явбал улам өнгө ороод байдаг, явж ирээд нүдэнд харагдаж, гарт баригдтал, амт үнэртэй, өнгө, аялгуутай нь хамаг биений шар үс бостол хачин мэдрэмж төрүүлтэл бичнэ. Уншиж байгаа хүн өөрийн эрхгүй инээнэ. Эсвэл толгой сэгсэрнэ. Нүдэнд нулимс дүүрнэ. Бичсэнийг нь уншиж байгаа хүнийг ийм хачин үйлдэл хийгээд байхаар өөрийн эрхгүй асуу­на. “Юу уншаад инээж хөхрөөд янз бүр болоод байгаа юм” гэвэл “Гангаагийн бичсэнийг л” гэж хариулаад цааш үргэлжлүүлнэ. Нээрээ л хээрийн салхийг ч үгээр урлаж, үс хийсгэж мэднэ шүү. Түүнийг аян замын тэмдэглэл бичсэний дараа нэг хэсэгтээ л өөр газар очоод ирсэн мэт хачин сайхан мэдрэмж төрдөг юм.

Одоо бид олон сайхан зүйлээ хуваалцаж ярихгүй болжээ. Хаа нэгтээ бодлогошрон, яаран алхаж байгаа мэт. Ихээ хол явсныг нь дуулаад итгэж ядлаа. Яг хэзээнээс бид тэгж дотно нөхөрлөж эхэлснээ санадаггүй юм. Надаас үе мултарсан олон ах л даа. Бидний нөхөрлөл нас хүйс харгалзахгүй “чи, би” гэж хэлсээр он жилийг ардаа орхиж дээ. Бид хамтдаа нэг өрөөнд хоёулхнаа суух болж, орчлонгийн хамаг л юмыг хамж шимэн ярина. Хорвоогийн үйл явдал барагдах биш дээ. Түүний гэргий, хүүхэд нь, манай гэрийнхэн ч бидний нөхөрлөлийг андахгүй. “Надаас олон цагийг чамтай өнгөрүүлж байгаа ч чамтай би хардахгүй ээ” гэж гэргий нь бидний нөхөрлөлийг, өдрийн ихэнхийг хамтдаа нэг өрөөнд өнгөрөөдгийг минь шоглон хэлдэг. Ямар сайндаа ээж минь “Дүүтэй чинь адилхан нэртэй болохоор андуураад байдаг юм, “ажлын” гэж өмнө нь заавал хэлж бай” гэхэв дээ.

Тэр “Миний нэр Гангануур байсан юм, Гангаа л болчихсон болохоос” гэж хэлнэ. Өөр бусдад тэр бүр хэлээд байсныг мэдэхгүй. Нутгийн маань Ганга нуурын нэртэйгээ л надад хэлж саймширч байгаа нь тэр. Хамт нэг өрөөнд сууж байгаад өглөөний хурал дээр намайг нүүр улалзтал шүүмжилчихээд хурлын дараа орж ирэхгүй алга болчихно. Нэлээд байж байгаад орж ирэхдээ нэг л аргадангуй, тайвшруулах аястай юм яриад ороод ирдэгсэн. Ажлын хэдэн залуусыг тойруулж баахан дөгөөж, инээд наргиан болж яваад зориг ордог юм уу, намайг шүүмжилснээ мартдаг юм уу, инээд алдсаар ороод ирнэ. Эхэндээ анзаардаггүй байсан ч сүүлдээ мэддэг болчихлоо. Янзыг нь үзээд ингэж орж ирэхэд нь заримдаа дуугүй л байна. Нэлээд хойно Гангаа маань хэлж байна. “Айхгүй ч гэсэн аягүй гэж чамайг шүүмжилчихээд өрөөндөө орж ирэхээр халгаад байдаг юм. Уурлахгүйг чинь мэдсээр байж л шууд өрөөндөө ороод явчих хэцүү байдаг” гэж. Бид ингэж л нөхөрлөж ирсэн. Хэн хүнд хэлдэггүй нууцаа ч сэмхэн шивнэлдэнэ шүү дээ. Дараа нь өөр, өөр өрөөнд суудаг болсон ч манай өрөөгөөр оролгүй явна гэж үгүй. Заавал хэдэн үг сольж, тамхиа баагиулж байгаад л гарна.

Одоо дахиад ирэхгүй гэж бодож ч чадахгүй ээ. Зүгээр л аян замын тэмдэглэлээ бичихээр хаа нэгтээ удаан хугацаагаар явсан байх. Бэлтгэлийн хувцастайгаа хаа нэгтээ хэнэггүйхэн инээчихсэн алхаж яваа. Ингэж бодож л гунигт бодлыг үргээхээс дээ. Тэр хэзээ ч хээнцэр ганган хувцасладаггүй байлаа. Хэнэггүй л эр дээ. Бие нь өвдөж нэлээд удаан хугацаа өнгөрсөн ч байсхийгээд л ажил дээрээ ирчихсэн нийтлэлээ бичээд, эсвэл бидний нэрлэж заншсанаар арын нүүрээ бичээд сууж байна. Энэ буланг Ж.Гангаа маань л анх бичиж эхэлсэн. Жижигхэн хэмжээтэй ч том санаа агуулдаг энэ бичлэгүүдийг нь манай сонины уншигчид унших дуртай. Саяхан өрөөндөө юм бичээд сууж байхад нь хуучны нэг танил нь орж ирээд их л турж жижигхэн болсныг нь хараад таниагүй бололтой. Манай өрөөнд орж ирээд “Гангаатай уулзах гэсэн юм. Өрөөнд нь өөр хүн сууж байна” гэлээ. Үгүй дээ, өөрөөс нь өөр хүн ширээн дээр нь суух ёсгүй. Та анзаараагүй байлгүй” гэсээр дагуулж очиход өөрөө инээчихсэн юмаа бичээд сууж байна. “Энэ хүн чамайг байхгүй байна гэхээр нь дагуулаад ирлээ гэхэд “Намайг танихгүй болохоор нь “Байхгүй байна” гээд хэлчихсэн юм” гэдгийн байна.

Нөгөө хүн таниагүйдээ тэвдэж баахан тайлбар тавих гэтэл Гангаа тоосон шинжгүй наргиа болгоод л өнгөрөв. Ер нь их хошин мэдрэмжтэй хүн л дээ. Бичихдээ ч, ярихдаа ч нэг тийм аяс цухалзана. Найз нөхдөөр байнга хүрээлүүлнэ. Шинээр ирж байгаа залуус нэг л мэдэхэд Гангаа ах гээд багш шавь болчихно. Тэр олон хүнд уйгагүй зааж сургана. Шинэ залуу сэтгүүлчид байтугай сэтгүүл зүйн луугарууд ч хадаг барьж шавь орчихно шүү дээ. Хүнд урам ч өгнө, шүүмжилбэл ч шүүмжилнэ. Өглөөний хурал дээр Гангаа дарга юу гэж хэлэх бол гэхээс сэтгүүлчид жигтэйхэн сандарна. Шүүмжлэл нь яалт ч үгүй оносон байдаг болохоор хэн ч эсэргүүцэхгүй л дээ. Харин Гангаа магтсан бол тэр хүн нэг хэсэгтээ л додигор явна шүү дээ. Гангаагийн нийтлэлийг унших ямар сайхан гээч. Өглөөний ундаа уухтай адил Гангаагийн нийтлэлийг унших гэж өглөө бүр сонин авч уншдаг гэж нэгэн танил маань хэлж билээ. Дэндүү, дэндүү амттай бичдэг юм чинь дээ, арга ч үгүй биз.

Гудиггүй, гуниггүй анд минь. Дахиж найзынхаа бичсэн сайхан нийтлэлүүдийг уншихгүй болжээ. Түүнтэйгээ ширээний наана цаана, хундага дарс хуваан сууж инээж хөхрөхгүй нь. Байхгүй болсон гэж хүлээн зөвшөөрч чадахгүй ч хорвоогийн хатуу хуулийг яалтай. Өөр амьдрал байдаг бол заавал диваажинд очих ёстой хүн дээ, миний анд. Тэнд ертөнцийн гайхам сониныг, талын салхи ямар үнэртэйг, цэцэгс ямар үзэсгэлэнтэйг, амьдрал ямар амттай бас ямар ээдрээтэйг, гол ус хэрхэн урсдагийг, нөхөрлөл ямар үнэ цэнэтэйг, бүсгүйчүүд ямар сайхныг ярьж өгөөрэй. Энэ дэлхий чамд томилолт өгөөд явууллаа.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан нам хувьсгалчдын штабаас төр барих нам болж төлөвших хэрэгтэй

Орчин үед төрийгулс төрийн нам л барьж байна. Иргэд үзэл бодол нийлж нам байгуулж, зарим нь сонгуульд өрсөлдөж, олонхийн санал авсан ньбусдыгаа төлөөлж их хуралд суудаг.Олон төлөөлөгчтэй болсоннам ньтөр барьж байгаа.Олонхийн зарчмаар төр барьдаг аргаас өөр сонгодгийг нь хүнтөрөлхтөн одоогоор олоогүй байна. Зарим хүннам муухай, хэнд ч хэрэггүй юм,тэр ч байтугайнам дагасан гэж нэгнийгээ шүүмжилдэг. Энэ нь одоо цагт бол төр надад хамаагүй, төрөөс тусдаа хүн гэж өөрийгөө хэлж байгаатай адил худлаа сонсогддог болж.Угтаа төрөөс хамааралгүй хүн гэж үгүй. Ялангуяа манайх шиг улсад улс төр, төрийн шийдвэриргэдийнхээ амьдралд шууд нөлөөтэй байдаг. Тэгэхээр намуудын шинэчлэл, намуудынтөлөвшилд иргэдийн оролцоо бас чухал болоод байгаа юм.

МАН-ыг төр барих хугацаанд ард түмэн шүүмжлээд л байлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс авахуулаад жирийн иргэд хүртэл ам хуурайгүй шүүмжилснээр энэ нам хэрхэн шинэчлэгдэв. Фракцууд нь хичнээн зөрчилдсөн ч том эрх ашиг дээрээ нэгдэж чаддаг. МАН-ынханАрдчилсан намыг бодвол дараа үеэ дандаа бэлдэж ирсэн. Ж.Батмөнх гуай ардчилал ярьсан хэдэн залууг хүлээж аваагүй бол одоо байдал ямар ч байгаа билээ.Г.Очирбат, Б.Даш-Ёндон, Н.Багабанди, Н.Энхбаяр, С.Баяр, Сү.Батболдгээд бүгд л өөрийн гэсэн фракцтай, дэмжиж дагадаг залуустай, тэдгээршинэ үеийнхэндээ боломж олгодог, эвлэн нэгдэх зүйл дээрээтөлөвшсөн намын бууриа алдаагүй ирсэн. Тэд өөр намын тэргүүлж байгаа засгийг унагаж,унагалцаж явснаас өөрийнхөө намыг эрх барьж байхад Засгийн газрааунагадаггүй.Одоо ч тэдэнд эрх баригчдынЗасгийн газрыг унагах гэж улс төр хийх шаардлага алга.Цаадуул нь өөрсийнхөө мэхэнд өөрсдөө бүдэрч ойчоод байхад МАН-ынханд илүү цаг зав зарцуулжнервтээд байх шаардлага алга.90 гаруй настай энэ нам шинэчлэгдэж байхад 90 оны хувьсгалын штаб шигАрдчилсан намыннөгөө л хэдэн партизан нь сандал суудлын хэрүүлээсээ хэтэрсэнгүй. Ардчилсан намд бүхэл бүтэн үе солигдох цаг болчихоод байхад хорин хэдэн жилийн өмнөх танил царайнууд өөрчлөгдсөнгүй. АН-ын улс төрчдийг харахаар яг л 1990 ондхувьсгал хийх үедээ байгуулагдсан штаб ийм байсан болов уу гэмээр.Тэр хувьсгалыг буруутгах гээгүй. Ардчиллыг авчирсан гавьяатай. Хүмүүс тэр ардчилалд хайртай. Гэлээ гээд тэрнийхээ төлөө бүү яларх.Цаг хугацааөнгөрч, олон зүйл өөрчлөгдсөн. Би,чи-дээ хүрч, хүний өөрийнтэй нийлж, улс гэрээ самарчих гээд байх болж. АН шинэчлэгдэх ёстой. Өтөлгээд байсан МАН өнөөдөр өнгө орон гялалзаж байна. АН МАН-аас суралцах хэрэгтэй. МАН одоо АН-ын дотоод тэмцлийг харан алгаа үрчин инээж суугаа.

Одоо МАН-ыг хотын фракцын тэргүүн М.Энхболдудирдаж байгаа.Гэвч энэ намыг хотын фракц дангаараа удирдаад байгаа юм биш. Сү.Батболдын,С.Баярын,У.Хүрэлсүхийн Зүүний хүчний холбоо гээд олон фракц намаа удирдаж байна. Энэ нам том эрх ашиг дээрээ нэгдэж чаддаг, дараа үеэ бэлдэж чаддагаараа АН-ыг бодвол туршлагатай. Тэгвэл АН тийм биш. АН өдий хорь гаруй жилийн хугацаанд шинэчлэглэх нь байтугай төлөвшиж ч амжаагүй байна. Үүнийг төр барих болгонд нь харлаа. АН-ын шинээр байгуулагдсан нэг фракц л гэхэд Засгийн газраа унагачихаж байна. Сөрөг хүчин бол МАН засаг унагах гэж зовох шаардлага ч алга. АН бол Их тэнгэрийн гурван айл нь хоорондоо яриад л даргаа өөрчлөх тухай яриад шийдчихдэг нам. Эсвэл хоёр айл нь нэг айлаа нүүлгэчихэж дөнгөнө.Хаа очиж 1990 онд ардчилагчид гэх өнөөгийн АН-ын нөхдүүд нэг зүг рүү харж, нэг зорилготой байсан бол одоо эрх мэдлийн амт мэдрээд бүр ч их эвдэрч.Эрх ашиг, хуйвалдаанытөлөө үнэт зүйлээ ч үгүй хийхэд бэлэн болж. Асуудалд ул суурьтай хандахгүй, тухайн үеийн сэтгэлийн хөөрлөөрөө л шийдвэр гаргаж байна. АН-ын нэг нөхөр шөнө бодож хоносноо л өглөө фракцын хэдэн нөхдөдөө хэлээдсанаагаа гүйцэлдүүлчихнэ. Ингэж нэг шөнө бодсон бодлоо нүд ирмэх зуур шийдэж төр бусниулаад байдгийг болимоор юм. Монголын ардчиллыг хөгжүүлье, аваръягэвэл энэ намыг хүчтэй байлгах хэрэгтэй. Энэ нам Монголын ардчиллын автор. Ардчилал гэдэг бол Монголын тусгаар тогтнолын нэг хэсэг.АН-ын төр барих нам болгож төлөвшүүлэх хэрэгтэйболжээ. Хэдэн жилийн өмнө “Араасаа дагуулах хойч үегүй ардчиллын өвөгцүүл өөрсдөөрөө дуусах уу” гэж бичиж байлаа.Тэр үеэс хойш АН дахин шинэчлэгдсэнгүй. Залуу үеэ нүд үзүүрлэж, буурал болсон өвөгцүүл нь булайгаа дэлгэн хэмлэлдсээр л байна. Үүнийгээ тэд ардчилалтай байгаа нь энэ гэж тайлбарладаг. Өөрсдийн байгуулсан засгаа түлхэж унагаад эв түнжингүй байхыг ардчилал гэхгүй байх. Эв нэгдэл, шинэчлэл энэ намын хамгийн эхний бодох ёстой зүйл болж байна. Үүний төлөө иргэд бид ч дуугарах ёстой. Учир нь тэднийг бид л сонгосон шүү дээ.