Categories
редакцийн-нийтлэл

Р.Гончигдорж: МАН Засгийн газрыг хэлмэгдүүлж, УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна

УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэдгээр шалтгаалан хуулийн
өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулах тухай яриа газар авсаар байна. Ирэх пүрэв гаригт
асуудлыг шийдэж магадгүй байгаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Асуудал шууд утгаараа байсан нь дээр. “Засгийн газар үүргээ гүйцэтгэж
чадахгүй байна, эдийн засаг муу байна, энэ бүхнээс үүдэн огцруулах шаардлагатай”
гэж байгаа юм бол асуудлыг хуулийн хүрээнд тавих ёстой. Ингэж байж л Засгийн газрыг
огцруулах асуудал жам ёсны яригдана. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгчийн өргөн барьсан
дараагийн УИХ-ын үед хэрэгжих заалттай, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн байхыг
хориглох хууль дээр сөрөг хүчин дөрөөлөөд байгаа юм. Энэ нь олон зөрчлийг үүсгэнэ.
Шууд хэлбэл хууль гаргаад түүнийхээ хүрээнд Засгийн газрыг огцруулж болохгүй гэсэн
үг. Энэ хууль батлагдсан өдрөөсөө мөрдөгдвөл Засгийн газрын гишүүдийн талаас илүү
нь өөрчлөгдөх учраас огцрох тухай  асуудал
босно. Харин Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг Үндсэн хууль болон бусад хуулийн
заалтаар шийддэг. Түүнээс биш нэг хууль гаргачихаад үр дүнд нь Засгийн газрыг огцруулдаг,
чөлөөлдөг зүйл байхгүй. Энэ бүхэн хуулийн ерөнхий агуулгыг зөрчиж байгаа. Хоёрдугаарт
гэвэл Ерөнхийлөгч хуулийг өргөн барихдаа энэ Их хурлын бүрэн эрх дуусч дараагийн
парламент бүрдэхээс өмнө буюу 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөх шаардлагатай
гэж оруулсан. Ерөнхийлөгч хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулдаггүй юм гэсэн
санааг дэвшүүлж энэ байр сууриа бататгасан. “Хэрвээ энэ хуулийн хэрэгжих хугацааг
урагшлуулбал тухайн заалт дээр би хориг тавина” гэж мэдэгдсэн шүү дээ.

-Ер нь Засгийн газрын гишүүд санал хураалтад оролцож болохгүй
гэхмэтээр олон асуудлыг дагуулсан хууль болчихоод байна. АН-ынхан сайд нарыг хууль
зөрчихгүйн тулд санал хураалтад оролцох ёстой гэж тайлбарлаад байгаа бил үү?

-Цөөнхийн бүлэг Засгийн газрын гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй
гэсэн шаардлага тавиад байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг
зохицуулах тухай хуулийн дагуу гэж байгаа юм. Ингэхдээ хувийн сургуулийн санхүүжилтийг
баталж байхад сонирхлын зөрчилтэй гишүүд санал хураалтад оролцоогүй асуудалтай адилтгаад
байна. Хоёр зүйл зөрчигдлөө гэж байна билээ. Нэгдүгээрт нь Ашиг сонирхлын зөрчлийн
тухай хууль гэж байгаа. Харин Засгийн газрын гишүүн байна гэдэг нь тэр хүний хувийн
сонирхол биш. Засгийн газрын гишүүн байх нь тэр хүнд ямар нэг давуу ашиг орлогыг
бий болгож байдаг албан тушаал биш. Гэтэл зарим хүн дарга байхыг ашиг орлого олох
арга зам гэсэн сэтгэлгээгээр харж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл Засгийн газрын
гишүүний эрхийг  юу гэж үздэгэв тэр сэтгэлгээгээрээ
тайлбарлаад байна. Гэхдээ Засгийн газрын гишүүн байна гэдэг хуулиар олгогдож байгаа
үүрэг.

Хоёрдугаарт санал хураалтад оролцож болохгүй гэж шаардаж байгаа нь
УИХ-ын гишүүний бүрэн эрхэд нь халдаж байгаа явдал. Энэ бол хамгийн ноцтой асуудал.
Тийм ч учраас халдашгүй байдлын дэд хороонд АН-ын бүлгийн дарга хандсаныг хэлэлцэж
шийдвэрлэнэ. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг хоёр том агуулгатай. Гишүүн
нь УИХ гэх хууль тогтоох байгууллагын салшгүй нэг хэсэг. Бүр том утгаар нь харвал
нийт ард түмний төрийн эрх мэдлийг өөртөө хадгалах халдашгүй байдалд халдаж байгаа
гэсэн үг. Өөрөөр хэлбэл УИХ аливаа шийдвэрийг гаргахад сонгуулийн дүнгээр ард түмнээс
олгогдсон эрхийн дагуу оролцох онцгой бүрэн эрх байдаг юм.  Энэ онцгой бүрэн эрхийг эдлүүлэхгүй гэж хоёрдогч
этгээд шахаж шаардаж байгаа нь хуулийн агуулга болоод УИХ-ын гишүүний халдашгүй
бүрэн эрхэд халдаж байгаа хэрэг.

-МАН-ынхан хуулиар далимдуулж огцруулах гээд байгаа юм биш. Засгийн
газрыг огцруулах хэмжээнд асуудлыг ярих цаг нь болсон байна гэж байгаа?   

-Өнөөдөр Засгийн газрын тухай хуулийг өөрчлөх асуудлыг ярьж байгаа
болохоос биш Засгийн газрыг огцруулах асуудлыг яриагүй. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн
өргөн мэдүүлсэн тэр хууль Засгийн газрыг огцруулахтай огт холбогдолгүй. МАН-ынхан
үнэхээр тэгж үзэж байгаа юм бол ийм үндэслэлээр Засгийн газарт хариуцлага тооцъё
гээд бичиг баримтаа боловсруулах ёстой. Энэ бүрэн эрх нь цөөнхөд хадгалагдаж байгаа.
Яахав Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьсан бол зургаан сар дахин мэдүүлэх
боломжгүй гэсэн хуулийн заалт бий. Ер нь МАН-ынхан хүмүүс хэлж байгаа хийгээд МАН-ын
нэрээр хийсэн жагсаал цуглаан дээр нэг сонин зүйл ажиглагдаж байсан.  Давхар дээлийг тайлна гэж яриад байгаа даа. Үнэн
хэрэг дээрээ тэдний тавьж байгаа шаардлага нь том хэлмэгдүүлэлт юм гэдгийг өөрсдөө
хүлээн зөвшөөрчихлөө. 1930 хэдэн оны хэлмэгдүүлэлт шиг “давхар дээлийг нь нөмрүүлнэ”
гэдэг нь бидний хамгийн эмзэг ойлголтоор шорон, орон руу ачна гэсэнтэй утга нэг.
Энэ бүх зохиомжийг нь харвал Засгийн газрыг хэлмэгдүүлэх нөгөө талаар УИХ-ын халдашгүй
байдалд нь халдаж байна.

-Эдийн засгийн байдал амаргүй байгаа. Та бүхэн бид ийм эдийн засаг
хүлээж авсан гэж хэлдэг бол МАН-ынхан та нарт бурууг тохсоор байна. Энэ талцал дунд
ард түмэн л хохирч байгаа. Тэгэхээр эдийн засгаа сэргээх ямар боломж байна?

-Эдийн засагт учирч байгаа 
бэрхшээл, сорилтуудын цаад агуулгыг хүн бүр мэдэж байгаа. Экспорт буурч байгаатай
холбоотойгоор валютын үнэ өсч байна. Мөн үүнтэй уялдаж төсвийн орлого тасалдаж байгаа.
Энэ бүхэн эдийн засгийн нэг том сорилт. Гадаад орчиндоо итгэл үүсгэх нь тухайн орны
дотоод орчны тогтвортой байдлыг хангадаг. Тэгэхээр Засгийн газрыг огцруулна гэж
МАН-ынхан яриад байгаа нь Монголын дотоод байдлыг тогтворгүй юм шиг гадаад орчинд
харагдуулах нөхцөл байдлыг үүсгэж байна. Эдийн засгийн хүндрэлийг арилгахын тулд
Засгийн газрыг огцруулна гэлгүйгээр өөр арга замыг хайх ёстой. Нөгөө талаас эдийн
засгийн хүндрэлтэй байдлаас гарахын тулд Засгийн газар хийх ёстой ажлаа хийж чадаж
байна уу гэдгийг ярих шаардлага байна. Миний бодлоор энэ Засгийн газар олон түмэнд
амласнаа нэлээд хэмжээгээр хийж байх шиг. Чингэс бонд гэх мэтчилэн Монголын хөрөнгө
оруулалтын чадавхийг нэмэгдүүлэх өөр эх үүсвэрийг олж чадаагүй бол өнөөдөр ямар
байх байсан бэ. Энэ арга хэмжээг аваагүй бол гадаад хөрөнгө тасалдчихсан, дотоодын
хөрөнгийн асуудал өнөөдрийнхөөс дор байдалд орж, валютын ханш бүр дордсон байх эдийн
засгийн анализийг хийж болно. Тэгэхээр асуудлыг зөв оношлох ёстой. Оношийг буруу
тавьж Засгийн газрыг огцруулбал дараагийнх нь үүнээс илүү ажиллаж чадахгүй. Үнэхээр
ард түмнийхээ амьдралыг бодъё, энэ сорилтыг даван туулъя л гэж байгаа юм бол Засгийн
газрынхаа оруулж ирж байгаа хуулиудыг УИХ шуурхай баталж, сөрөг хүчин санаа бодлоо
нэмэрлэж, дэмжих ёстой. Энэ бол нэг том арга зам юм. Жишээлбэл, царцаасан объектуудаар
завсарлага авч бойкотлох бус эрх баригчидтайгаа хамтарч бурууг нь засч залруулаад
явах ёстой. Барилгын ажил эхэлчихсэн байхад тухайн объектуудын хөрөнгө оруулалт
шийдэгдээгүй байгаа нь эрх баригчдын биш сөрөг хүчний алдаа. Энгийн сэтгэлгээгээр
харахад сөрөг хүчин саад болоод байгаагаас биш сэтгэл зовж улс орны эдийн засагт
хэрэгтэй ажлуудыг Засгийн газраар хийлгэхийн төлөө ажиллахгүй байна. Үүнийг олон
түмэн ойлгож байгаа байх.

-Сөрөг хүчнийг сэтгэл зовнидог бус саад болдог гэлээ. Харин сөрөг
хүчин эрх баригчдын алдааг нь засах гэхээр хүлээж авахгүй байна гэж мэдэгдсэнийг
юу гэж тайлбарлах вэ?

-Засгийн газрыг яг юу хий гэж шаардаад байгаа юм. Засгийн газар эрх
баригчид юун дээр нь гэдийгээд байна гэх мэтээр тодорхойгүй асуудлууд байна. Цалин
ч гэдэг юм уу баахан мөнгө шаардсан зүйлсийг батал гэсэн хэдэн зүйл хэлэх байх л
даа. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хэдэн их наядаар яригдах тоон дүнтэй төслөөс
өөр юу шаардсан юм тэд. Тэгэхээр сөрөг хүчний шийдэх гээд байгаа асуудлууд нь популист,
асар их хөрөнгө шаарддаг.

 

Түүнийг нь хийх боломжгүй гэдгийг
тэд өөрсдөө ч мэдэж байгаа ш дээ. Эндээс харахад чиглэл, зорилго нь өөр байна. Ингэж
хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулаад 2016 оны сонгуульд “АН-ынхан олон
Засгийн газар огцруулдаг. Муу” гэсэн, ярих зүйлтэй орох сонирхолтой байна.
1996-2000 оны хооронд яг энэ үйл явдал болсон. 51 гишүүний ирцтэй УИХ хуралддаг
байдлыг ашиглаж байнга блок тавьж Засгийн газрыг дөрвөн удаа огцруулсан. Үүнийхээ
үр дүнд “АН-ынхан засаглаж чаддаггүй, төрийг хямралаас, түмнийг ядуурлаас гаргана”
гэсэн уриатай орж байсан ш дээ. Ард түмэн ядуураад байна гэж яриад л байсан
2000-2004 онд МАН-ынхан гарч ирээд ядуурлыг арилгасан зүйл өнөөдөр харагдахгүй байгаа.
Ийнхүү 2016 онд МАН-ынхан өөрөөрөө тодрох боломж бага байгаа учраас өрөөлийг муулж
байж олон түмэнд харагдах зорилготой байна. Ийм байдлаар дээшээ мацвал эргэж унадаг
гэдгийг ойлгох ёстой. Улс төрийн асар их туршлагатай том нам үүнийг мэдэх л учиртай.
Сөрөг хүчин заавал сөрөг зүйл ярьдаг гэж ойлгож болохгүй.

-Ер нь сөрөг хүчинтэйгээ зөвшилцөөд
асуудлыг эвээр шийдээд явж болдоггүй юм уу. Заавал Засгийн газрыг огцруулахдаа тулж
нэгнээ чичлэх шаардлага байгаа юм уу?

-Ярьдаг механизмуудыг ямар нэгэн
байдлаар байнга бий болгодог. Тодорхой асуудлаар тав таван хүний бүрэлдэхүүнтэй
саяхан уулзаж ярилцаад дахин бүлэг дээрээ хэлэлцээд явсан байх жишээтэй. Ер нь ийм
эгзэгтэй үед дотоодын тогтвортой байдлыг сайтар хангаж гаднаас Үндэсний аюулгүй
байдлыг хохироож болзошгүй байдлаас сэргийлэх ёстой. Тэр дундаа цөөнх, олонхи гэлгүйгээр
улсынхаа үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд хохирол учруулсан үйлдлийг хийж болохгүй.
Тогтвортой байдлыг хангахын тулд МАН-ын бүлгийн дэд дарга гэж хэлэгдэн байж бүдүүн
бүлгийг байгуулж зөвшилцлийг хийгээд явж байсан түүх надад бий.

-Засгийн газрын ажлаа хийдэггүй
зарим гишүүдийг явуулах ёстой гэдэг зүйл бас яригдаж байгаа?

-Тийм яриа, санаа бодлууд байна.
Нэг жишээ нь Х.Тэмүүжин сайдыг огцруулах шийдвэрийн төслийг санаачилсан байна. Ингээд
Х.Тэмүүжин сайд үнэхээр алдаа гаргасан уу гээд үзэхээр үндэслэлүүд нь хангалтгүй
харагдаж байх жишээтэй. “Х.Тэмүүжин сайд тийм зүйлтэй холбогдсон байж болзошгүй”
гэсэн үндэслэлээр  огцруулах шаардлага тавьж
байгаа нь арай л хөнгөдсөн үйлдэл. Ер нь Засгийн газарт кабинетийн бүрэн ойлголцлын
доголдлууд байна уу гэвэл байна. Кабинет зарим асуудал дээр санал зөрүүтэй байна.
Эвсэл болсон намууд эвгүй байна. Эвсэл болсон намын нэг гишүүн нь Засгийн газрынхаа
гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барьж байгаа нь үнэхээр эргэлзээ төрүүлж байна.
Үүнийг засч залруулж, нэгдмэл ойлголт өгөөд явах нь Засгийн газрын үүрэг. Ийм асуудлыг
хамгийн эцсийн шаардлага буюу огцруулах хэлбэрээр ярих нь зөв эмчилгээ биш.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Д.Зоригт: Давхар дээлийг 2016 оноос өмнө тайлах гэвэл Ерөнхийлөгч хориг тавина гэдгээ хэлсэн

УИХ-ын гишүүн Д.Зоригттой ярилц­лаа.

 
-Улс орны эдийн засаг тогтворгүй байгаа
дээр улс төрийн нөхцөл байдал ч хүндэрлээ. Засгийн газар огцрох уу, “давхар дээл”-ээ
тайлах уу гэх мэт асуудлууд яригдаж байгаад та ямар дүгнэлттэй байна?

-Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал амаргүй байна. Бүгд
мэдэж байгаа учраас энэ талаар нуршаад яах вэ. Дээрээс нь улс төрийн тогтворгүй
байдал гарах вий гэж би болгоомжилж байгаа. Ийм байдалд хүргэж болохгүй. Тэгвэл
эдийн засгийн асуудал бүр амаргүй болно. Аж ахуйн нэгж, иргэд, хөрөнгө оруулагчид
гээд бүгдэд сөрөг нөлөөтэй. Тиймээс Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой.
“Давхар дээл” гэж ярьж заншсан асуудалд Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийн концепцийг
дэмжиж байгаа.

-Хамгийн гол асуудал нь энэ оны долдугаар
сарын 1-нээс мөрдөх үү. Эсвэл 2016 оноос мөрдөх үү гэдэг асуудалд тохиролцох болчихоод
байгаа?

-Ерөнхийлөгчийн оруулж ирснээр нь буюу 2016 оны долдугаар
сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэдгийг нь дэмжинэ. Яагаад гэвэл хуулийн өөрчлөлтөөр Засгийн
газрыг огцруулж болохгүй. Энэ засаг дөрвөн жилийн хугацаатай, ард иргэдийн сонголтоор
баталгаажин томилогдсон. Хугацаагаа бас эхлүүлснээ дуусгах ёстой. Ард түмэн ингэж
хүссэн учраас л АН-аас олон хүн сонгож Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдсан
шүү дээ. Үүнийг сөрөг хүчин мушгин гуйвуулж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх
зорилгоор ашиглаж байна. Өөрөөр хэлбэл 1996-2000 онд хийсэн мэхээ давтаж байна.
Нэг мэхэнд хоёр унаж болохгүй. Тэр жилүүдэд АН дөрвөн Засгийн газар сольж жинхэнэ
баларсан шүү дээ. Үүнийхээ гороор сонгуульд ялагдаж байх жишээтэй. Гэхдээ өнөөдөр
асуудлыг өөрөөр харж өмнөх алдаагаа давтахгүй байх ёстой. Өмнө нь хэт туршлагагүй,
балчир байснаас үүдэн удаа дараа Засгийн газар огцорсон. Энэ нь улс орны хөгжилд
чөдөр тушаа болдог.

-Манай улсад мөрдөгдөж байгаа хуулиуд
өөр хоорондоо зөрчилдөх тохиолдол их байдаг. МАН-ынхан 17 сайд санал хураалтад оролцвол
Эрх ашгийн тухай хуулийг зөрчинө гэж байгаа бол АН-ынхан 17 сайд санал хураалтад
оролцохгүй бол УИХ-ын тухай хуулийг зөрчинө гэж тайлбарлаад байгаа?

-Манай бүлэг дээр хуульчид хуулийн талаар тайлбарласан. Уг
нь бол Үндсэн хуулиараа давхар дээлтэй байхыг зөвшөөрч байгаа. Тэр бүү хэл УИХ,
Засгийн газрын хуулиар ч зөвшөөрдөг учраас өнөөдөр энэ асуудал яригдаад байна. Санал
өгөхөд сонирхлын зөрчил үүснэ гэдэг Д.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол гишүүнийхээс тэс өөр
үйлдэл. Тэр хоёр гишүүний хувийн сонирхолтой шууд холбоотой байсан. Өөрөөр хэлбэл
хувийн сургуульд нь мөнгө өгөх тухай ярьсан. Харин өнөөдөр нийтийн албаны ажлыг
ярьж байгаа. Тэгээд ч 2016 онд байгуулагдах Засгийн газрын асуудлаар өнөөдөр ажиллаж
байгаа сайд нар саналаа өгөхөд гэмгүй. Мөн Цэцийн их тодорхой дүгнэлт гарчихсан
байгаа. Тэгэхээр энд ямар нэгэн зөрчил байхгүй юм байна гэдэгт итгэлтэй байна.

-Засгийн газрыг огцруулалгүйгээр үр дүн
багатай ажилласан сайд нарт хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн шүүмж явах болсон.
Ингэж цочроо өгснөөр хариуцлага чангарч эдийн засгийн савлагаа, алдагдал багасна
гэж үзэх хүмүүс бий?

-Ер нь байх ёстой асуудал. Энэ Засгийн газар доод, дунд түвшний
албан хаагчдадаа хариуцлага тооцохгүй байна гэж үзэж байгаа. Олон хүний толгойг
нь илж байна. Зодоон нүдээнээс эхлээд тендер зарлах асуудлыг сайдаасаа нуусан гэх
мэтээр чих халууцуулах хүн олон дуулдаж байгаа. Ийм тохиолдлуудад тухай бүрт нь
хариуцлага тооцоод явах ёстой. Тэгэхгүйгээр манай намын юм, манай фракцын хүн гээд
байгаа нь Засгийн газрыг муухай харагдуулж, нэр хүндийг нь сэвтээгээд байна. Тэгэхээр
хариуцлагын энэ зарчим сайд нарт ижил үйлчлэх ёстой. Ажлаа хийдэггүй, хүлээсэн үүргээ
биелүүлэхгүй байгаа сайд нарыг явуулах л ёстой. Гэхдээ үүнийг сөрөг хүчний хатгалгаар
бус өөрсдийн санаачилгаар хийх нь хамгийн зөв.

-АН-ынхан энэ байр суурьт нэгдэж зарим
сайддаа хариуцлага тооцохоор болсон гэдэг үнэн үү?

-Бид Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг тэр чигээр нь дэмжихээр
100 хувь санал нэгдсэн. Давхар дээлний сөрөг нөлөө байгаа юу гэвэл байгаа. Энэ тогтолцоог
буруу гэж ярьж байгаа МАН-ын мөн ч олон гишүүн, мөн ч олон удаа давхар дээлтэй байсан
даа. Гурваас дөрвөн удаа давхар дээл эгэлдрэглэсэн хүмүүс л ингэж яриад байгааг
гайхаж байна. Тэгэхээр эхний ээлжинд 30-40 хувь нь дээлээ тайлъя гэж ажил удаад
яахав. 2016 онд тэртэй тэргүй сонгууль болж Засгийн газар шинээр байгуулагдах учраас
хуулиа мөрдөөд явах хэрэгтэй. Тэгээд ч Ерөнхийлөгч “Энэ хуулийг 2016 оноос наана
мөрдүүлэх гэвэл би хориг тавина” гээд олон түмэнд зарлачихсан шүү дээ. “Засгийн
газрыг бужигнуулах, явж байгаа ажлыг гацаах ийм бодлого байж болохгүй” гэдгийг
“Ухаалаг төр”-ийн хөтөлбөрийг зарлахдаа олон нийтэд хэлчихсэн. Одоо МАН-ынхны явуулаад
байгаа хатгалга нь дэмжлэг авсан ч  Ерөнхийлөгч
хориг тавих байх.

-Украйны жишээнээс улстөрчдийн дайсагнал
улс орныг мөхөөж болдгийг дэлхий нийт харсан. Ер нь хэнд ашигтай гэж ийм улс төр
хийгээд байдаг юм бол?

-Ард түмний эрх ашигт нийцэхгүй. Бизнесийнхэн, АН, “Шударга
ёс” эвсэл гээд бүгдийн эрх ашигт нийцэхгүй. Зөвхөн МАН-ынханд л ашигтай. Хоёр дахь
Засгийн газар ажиллалаа гэж үзэхэд одоогийнхоосоо хэд дахин сул байх нь ойлгомжтой.
Юу ч хийж чадахгүй. Юуг ч хийлгэхгүй. Удахгүй гурав дахь, дөрөв дэх Засгийн газрыг
гаргаж 1996-2000 оны үеийн үйл явдлууд давтагдана. Тэгээд 2016 оны сонгуульд АН,
энэ төр ихээхэн туйлдаж очно. Ийм хандлага, төсөөлөл бий.

-Сөрөг хүчин жагсаж айл бүрт  нэг архичин, нэг янхан бий гэлээ. АН-ынхан төр
бариад ийм байдалд хүргэчихсэн бололтой?

-Сөрөг хүчин үндэслэлгүй хэт туйлширсан тоглолт хийж байна.
Жагсаал цуглаан хийж, төр засгийг шүүмжлэх, шахаж шаардах эрх нь тэдэнд бий. Гэхдээ
ард түмнээ доромжлолгүйгээр, үндэслэл тооцоотой, итгэл үнэмшил төрөхүйц зүйлийг
л ярих үүрэгтэй. Тэд аль болох нийгмийн амьдралыг муухай харагдуулах гэсэн цор ганц
зүйлийг боддог болчихож.

-Эдийн засгийн уналт л Засгийн газрын
дархлааг сулруулж байгааг судлаачид хэлж байгаа?

-Ямар эдийн засгийг энэ нөхдөөс хүлээж авсан билээ гэдгийг
харчих хэрэгтэй. Нэг их наяд төгрөгийн өр, бүхий л том аж ахуйн нэгжүүд нь өрийн
барьцаанд орж, олсон мөнгөө сонгуульд зарцуулсан байсан. МАН-ын төр барьсан энэ
олон жил Монголын эдийн засгийн бүтэц нь ямар болж хувирсан байна.  Үйлдвэрлэгч бус зөвхөн хэрэглээний, экспортлогч
бус импортлогч эдийн засгийг л өгсөн. Ингэж 100 жил хийсэн зүйлийг хоёр жилийн дотор
өргөс авсан мэт засна гэж байхгүй. Дор хаяж 20-30 жил шаардагдах асуудал. Харин
АН гарснаар өөрчлөлтийн анхны алхмуудыг хийсэн. Валютын үнийн өсөлт л гэхэд анх
удаа тохиолдож байгаа юм биш шүү дээ. Ийм цочмог савлагаа МАН-ыг засаг барьж байхад
олон удаа тохиолдож байлаа. Энэ бол гадаад орчин, уул уурхайн цикл, манай эдийн
засгийн эмзэг, өртөмтгий, хэврэг байгаагаас хамааралтай. МАН-ын, АН-ын гэж байхгүй
Монгол Улсын эдийн засаг гэж байдаг учраас эрүүлжүүлэх ажлыг системтэйгээр урт хугацаанд
хийх шаардлагатай болчихоод байна.

-Эдийн засгийн уналтыг хүлээн зөв­шөөрөхгүй,
хуурамчаар төр барьж байна гэсэн шүүмжлэлийн тухайд?

-Дэлхийн хаана ч үнэ өсч байгаа уруудаж байгааг статистикаар
л гаргадаг. Өнгөрсөн жил манай улсын эдийн засаг хичнээн хүнд байсан ч хоёр оронтой
тоонд гарлаа. Өнөө жил ийм өсөлт байх нь мөн л статистикаар гарчихаад байна. Хөгжил,
өсөлтийн хурд удааширч байгаа ч боломжийн үзүүлэлттэй байгаа гэдгийг харах хэрэгтэй.
Хүндрэл бэрхшээл их байна. Монголд хийх ажил асар их байгаагийн хэрээр тэр хэмжээний
мөнгө шаардагдаж байна. Гэтэл мөнгөний зээлийг хүртэл царцаачихлаа. Сөрөг хүчний
бодлого нь мөнгөтэй болгохгүй, ажил хийлгэхгүй байлгаж дараагийн сонгуульд хүрэх.
УИХ-аас баталчихсан, мөрийн хөтөлбөрт тусгагдсан улс оронд хэрэгтэй олон ажил байна.
Мөнгөгүй учраас яаж явуулах билээ.

-Эдийн засгийн хүндрэлээс гарах арга
замыг хайж байна уу?

-Хэр зэрэг шуурхай, зоригтой ажиллахаас шалтгаална. Шинэчлэлийн
Засгийн газар хэр зоригтой шинэлэл хийх нь вэ гэдгийг харж байна. Монгол Улсаа бүхлээр
нь, томоор нь харж чадахгүй хөндлөнгийн жижиг лобби, хатгалгад өртсөөр байх юм бол
АН-ын нэр хүнд унана. АН-ын нэр хүнд унана гэдэг засаг барьж байх хугацаандаа юу
ч хийж чадахгүй, эдийн засгаа ч сэргээж чадахгүй гэсэн үг. Дүн тавигдана. 20 жил
ярьчихсан, бүгд мэддэг асуудлаа ч зориг гарган шийдэж чаддаггүй тийм гажиг байна.
Сөрөг хүчний, гудамжны жижиг хатгалганаас айсаар 20 жил юу ч хийж чадсангүй. Энэ
байдал үргэлжилбэл энэ Засгийн газар юу ч хийж чадахгүй.  

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Манжийн дарлал, социализмыг санагалзан, ардчиллыг зүхэж жагсав

Иргэний нийгмийн 99 байгууллага өчигдөр Чингэсийн талбайд жагс­лаа.
Тэд энэ өдрийг “Үн­дэс­ний эсэргүүцлийн өдөр” болгон эдийн засаг, байгаль орчин,
уул уурхай, дотоодын болон хүнсний бүтээгдэхүүн гээд олон салбарт уналт бий болж
байгаагийн буруутан нь эрх баригчид хэмээв.

“Шинэчлэл эрин үе”, “Гал үндэстэн”, “Ногоон цөм”, “Байгаль орчны
иргэ­ний зөвлөл”, “Гол нуу­руудын нэгдсэн хөдөл­гөөн” гэх мэт төрийн бус байгууллагууд
болон “Босоо хөх Монгол”, “Ху­раангуй Монгол” бүлгэ­мээр толгойлуулсан жаг­сагчид
“Даварсан засгийг огцруулж, давхар дээлийг тайлъя” гэсэн лоозонг барьсан байв. Тэрчлэн
“Улс шиг хөгжүүлж, хүн шиг амьд­руулна” гэсэн яасан бэ. “Уран бидний ирээдүй биш”,
“Ерөнхийлөгчийн хэлж байгаагаар Н.Алтан­хуяг жил таван сарын ху­гацаанд монгол хүн
бүрийг 800 гаруй мян­ган төгрөгийн өрөнд уна­­гажээ”. “Өөрсдийн нут­­гаас хүний
баялгийг бэлдэж өгөхөө зогсооё”, “Чингэс бондын 1.5 тэр­бум ам.долларыг юунд зарцуулав”,
“Унасан эдийн засгаа яах вэ, ухар­сан ардчиллаа хэр­хэх вэ”, “Задгай нь дэндсэн
засаг огцор”, “Шинэч­лэлийн Засгийн газар, ши­мэгчлэлийн Засгийн га­зар боллоо”
гэх мэт уриа лоозонг барьсан байлаа.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Сү.Батболд, С.Баяр­цогт, Ерөнхий
сайд Н.Алтан­хуягийн зургийг зэ­рэг­цүүлэн хэвлэж “Эх орноо худалдагсад тан­сагласаар”
гэсэн тайлбар хийсэн бол “Гал үндэстэн” хол­бооны Төрийн ордон руу дайрсан таван
хүний зургийг мөн хэвлэн “Эх орныхоо төлөө тэмцэгсэд 22 жилийн ял сонсов” гэх тайлбарыг
ч өгчээ. Түүнчлэн “Гал үндэстэн” холбооны ял сонсоод буй гишүүдийн ар гэрийнхэн
“Миний аав террорист биш”, “Хүний үе, худгийн ус хоёр дуусдаг юм. Н.Алтанхуяг, ардчилсан
засгийн үед миний хүү тэмц­лийнхээ төлөө шоронд суух ёстой байж” гэсэн бичиг барьсан
тэмцэгчид байсан.

Ер нь энэ өдөр ардчиллыг зүхэж социализм,
Манжийн дарлалын үеийг санагалзаж, “сайхан” хэмээн тодотгох жагсагч цөөнгүй байсан
юм. Тухайлбал “Шинэчлэл эрин үе” ТББ-ын тэргүүн Х.Болдмандал “Төсвийн санхүүжилт
бус иргэдийн ухамсар, бусдаас давсан технологи бүтээхийг хөгжил гэдэг юм. Хаа нэг
газраас хуулах бус ард түмнийг өөрсдөө бүтээдэг болох замд төр хөтлөх ёстой. Үүнийг
хийж чадахгүй бол даварсан Засгийн газар огцрох ёстой. МАН-ыг төр барьж байхад ард
түмэн шоронд ордоггүй байсан юм. Манжийн дарлалд байхдаа ч бид өлсч байгаагүй юм.
Гэтэл өнөөдөр ардчилсан нэртэй олигархиуд эх орноо, ард түмнээ сөхрүүллээ” хэмээсэн
бол “Байгаль орчны иргэ­ний зөвлөл” ТББ-ын тэргүүн Ж.Ганбаатар “Иргэний нийгмийнхэн
Ц.Мөнхбаяр тэргүүтэй үндсэрхэг үзэлтнүүдийн ялыг хэрэгсэхгүй болгох, Их говийн дархан
газар, Талын их хатан суудал, Тосон бумбын нуруу, Дарьганга, Шилийн богдын байгалийн
цогцолборт газ­рын 70 хувийг ураны лицензэд өгснийг болиулах талаар бид төрд хийгээд
олон түмэнд хандаж байна. Өнөөдрийн ардчилсан засгаас өмнөх ямар ч төр бусармаг
бусдын улыг долоож байсан ч газар нутгаа худалдаагүй. Харин өнөөдөр бүгдийг зоос­ны
нүхээр харж эх орноо худал­даж байна. Уул уурхайгаа ашиглах хэрэг­тэй. Гэхдээ зөв
зохистой ашиг­лахыг л бид шаардаж байгаа юм” хэмээв.

Харин “Гал үндэстэн холбоо”-ны гишүүн Төмөрбаатарын
ээж индэрт гарч “Миний аавыг 1939 оны хэлмэгдүүлэлтээр Монголын төр буудан хороож
байсан. Харин өнөөдөр миний хүүг эх орноо бус­даас харамласных нь төлөө шоронд хорилоо.
Би хүүгийнхээ төлөө нулимс унагахгүй. Яагаад гэвэл миний хүү үнэний төлөө явсан.
Эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс хойшоо битгий ухраарай. Ард түмнийхээ төлөө тэмцдэг
та бүхэнд баярлаж байна. Харин ард түмнийхээ хөрөнгөөр баяжсан этгээдүүд нэгэн цагт
мөнх бусыг үзүүлэхдээ баахан хөрөнгөө өөр нэрээр харийн хүнд хадгалуулсан чигээрээ
явчихвал яана даа. Энд хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд жагсч байгаагийн нэг нь би. Хамгийн
бага нь би 80 настай. 100 настай хүн ч байна. Эцэг эхээ буудуулж, хөрөнгөө хураалгаж,
олон жил эсэргүү хэмээн цоллогдсон. Биднийг төр ингэж дутуу, хатуу, өнчин, өлмөн
зэлмүүн амьдруулчихаад өнөөдрийг хүртэл нэг ч удаа тэтгээгүй. Би ардчилалд 25 жил
зүтгэсэн хүн. Анх өлсгөлөн зар­лахад 100 айлаас хамгийн зузаан гудсаа чирч авчраад
л өгч байсан. Биднийг ийм гомдолтой амьд­руул­чихаад “ахмадынхаа байранд оруулчих”
гээд очиход “Та өнөө маргаашгүй болчихоод байр саваар юу хийх вэ” гээд өөдөөс шоолж
байна. Ажилдаа дадаагүй хүмүүс төрд гарчихаад ийм авир гаргаад байгаа юм уу, ойлгохгүй
л байна” гэлээ. Харин 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд хохирогчдын холбооны
гишүүн Ц.Энхбаяр “Мон­гол­чуудад маргааш гэж байна уу гэж бодохоор нойр хүрэхгүй
байна. Эх орныг минь харийн түрэмгийлэгчид зэвсэглэн, хүчтэй технологиор тоног­лон
дайрахад нь бид өөдөөс нь зэвсэглэн тэмцэнэ гэж байсан. Тэр үгэндээ хүрч бидний
нөхөд Төрийн ордон руу зэвсэглэн орсон. Гэхдээ “Гал үндэстэн” холбооноос болж нэг
ч айл, нэг ч хүн, нэг ч байгууллага хохирч байгаагүй гэдгийг санах хэрэгтэй. Гэтэл
22 жилийн ял өглөө. Шударга ардчилал хаана байна. Зэвсэглэж тэмцэх нь ард иргэ­дийн
үүрэг шахуу асуудал. Зэвсэг бариулахгүй байх нь энэ Засгийн газрын үүрэг нь. Хэрвээ
22 жилийн ялыг хэвээр үлдээвэл энэ ялыг сонсох мянга мянган залуус ээлжээ хүлээж
зогсоо гэдгийг хэлмээр байна. Бас маргааш (өнөөдөр) болох шүүх хурлаар 22 жилийн
ял хэвээр үлдвэл 21 дүгээр зуунд улс төрийн хоригдолтой Монгол Улс болно гэсэн үг”
гэв.

Харин “Шударга иргэдийн фрон­тын” тэргүүн
Г.Арслан “1990 онд Улс төрийн товчоо гэгчийг хэтэрхий эрх, ямбатай байна гээд талбай
дээр хэвтэж байгаад төрд гарсан энэ нөхдүүд өнөөдөр саарал ордон, Нүхтээр дүүрч
тансагладаг боллоо. Тэд ард түмнээ мартжээ. Бид ийм ардчиллыг хүсээгүй. Бид сайхан
амьдраасай, ажил хийдэг нь цалин авч, авлига авдаг нь шоронд суудаг ардчиллыг хүссэн.
50 сая малтай монголчууд өнөөдөр нохойн мах идтэлээ туйлдсан байна. Энэ бол саарал
ордонд суугаа луйварчдын буруу. Манжийн дарлалын үед ч монголчууд нохойн мах идэж
байгаагүй. 1990 онд гөрмөл сур шиг туранхай залуус өлсгөлөн зарлаад хэв­тэж байсан
бол өнөөдөр өмдөндөө багтахгүй таргалчихаад би шударга гэж байна. Өөрсдийнх нь алдааг
хэлсэн бүхнийг шоронд хийчихээд шударга ёсыг тогтооно гэвэл том эндүүрэл юм.
1990 онд ямар ч хөрөнгөгүй байсан залуус өнөөдөр хэдэн тэрбум төгрөгийн орлоготой
болсон гэж АТГ-т мэдүүлжээ. Тэд ямар бизнес эрхэлсэн болоод ингэж баяжсан юм. Төрд
гарсан миний найзууд төсвөөс л цалин авч байсан баймаар. МАХН-ынхан 1990 он хүртэл
төр барихдаа эх орноо ингэж худалдаагүй юм. Өөрсдөө ард түмний хөрөнгийг өнөөгийн
нөхөд шиг идээгүй гэдгийг сануулах хэрэгтэй байх” гэж байлаа.

Өчигдөр болсон жагсаал 10 зүйл бүхий шаардлагыг
УИХ-д хүргүүлс­нээр тарсан. Харин ирэх пүрэв гаригт дахин томоохон хэмжээний жагсаал
хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Мал эрхлүүлэх монгол цээрийг эвдсэн Франц ямаа

Өдөртөө
таван литр сүү өгдөг “Альпин” үүлдрийн ямааг Өвөрхангай аймгийн малчид сонирхоод
эхэлжээ. “Нэгийг худалдчих, өвөлдөө хоёр хөгшнийг цайны сүүгээр тасалмааргүй байна”
хэмээн үнэ хаялцаад эхэлсэн байна. Дамлан худалдаалахгүй ч үнэ хөлс, арчилгаа сувилгааг
нь дуулгахад бүгд хойш суудаг ажээ. Эмчийн үзлэг, эм витамины хэрэглээ гээд малчдын
ой тойнд ч буухааргүй олон зүйл шаарддагийг нь сонссон малчид “Авсан авгайгаа ч
ингэж тойлдоггүй бид чинь нэг ямаа авчихаад хоймортоо гаргаж, хөнжилдөө оруулаад
эхэлбэл нөгөөх чинь “Альпин” үүлдэрт хүргэн орж гэх байгаа даа” хэмээн хошигноод
эхэлж. Гадны орны өндөр хэрэглээтэй ямаатай танилцах гэсэн малчид фермерийн аж ахуйг
тухайн үүлдрийнх нь малтай нэвтрүүлэхээс нааш бид монгол малаараа ийм аж ахуй эрхэлнэ
гэж байхгүй юм байна хэмээж багахан урам хугараад буцдаг байна. Өнгөрсөн зун “Альпин”
үүлдрийн ямааг аваачиж Арвайхээрийнхэнд танилцуулахад энэ талаар олон ч онол, үзэл
уралдуулсныг дуулгах хүн олон байлаа.

Угийн
“Эрхлүүлсэн мал гэрийн бүрээс, хувцас хунарт халгаатай. Эмээмтгий чанараа алдаж
нохой, шувуунд бариулах гэмтэй. Ороо мал олон болдог” гэсэн үзлээр мал аж ахуй эрхэлдэг
монголчуудад хэт шинэдсэн арга барил гэдэг нь илт. Гэхдээ тусгайлсан графикийн дагуух
маллагаа шаардагддаг эдгээр ямаанд дээрх онол падгүй. Гаднаас нь харахад 200 ямаагаа
халуун паартай байшинд хөнжлөөр хучихаас наахнуур болж байгаа нь мал эрхлүүлж байгаа
мэт харагдах ч нөгөө талдаа тухайн ямаануудыг арчлахад тавигдах энгийн шаардлага
ажээ. Төрсөн даруйд нь хиллэж жигнэж, тусгай номер бүхий ээмэг зүүхээс эхлээд ургийн
бичиг хөтлөх нь хүртэл монголчуудын хувьд ядаргаатай санагдах ч цаашдаа цус ойртон
шимгүй болж давжаарахаас сэргийлэх давуу талтай. Өглөөнөөс эхлээд тусгай витамин,
глюкозоор бөмбөгдөж бүлээн ус цагийн хоолтой байлгадаг нь ч ямааны сүүний гарц чанар,
торнилт, эрүүл ахуйд нь шууд хамааралтай байдаг.

Францаас
ирсэн энэ чигийн эрдэмтэн монголчуудын малд нүдтэйг гайхаж шагшсаар буцсан байна
билээ. Хэдэн зуун хонь, хурганы цусыг ойртуулалгүй үржилд оруулж өнөө хүртэл явж
ирснийг нь ч магтсан байна. Монгол мал, “Альпин” ямаа болоод бусад үүлдрийн малын
онцлогийг ч олон удаа дурдаж байжээ. “Альпин” үүлдрийн ямаа нь их хэмжээний сүү
өгнө. Өтөлсний эцэст арьс, багахан мах бас нэмэгдэнэ. Харин монгол мал энэ бүхнийг
бага багаар өөртөө шингээсэн нь гэр бүлийн хэрэглээг хангахад зориулагдсан байна
гэсэн онош тавьжээ. Харин даяаршиж буй суурин амьдралд мал аж ахуйг мах, сүү, арьс,
ноос, ноолуурын чиглэлээр тус тусад нь дагнан эрхэлбэл хаа хаанаа ашиг тустай гэдгийг
франц эрдэмтэн онцолжээ. Тэгэхээр төв суурины сүүний хэрэглээг малчид хотноосоо
хангаж дийлэхгүй учраас “Альпин” үүлдрийн ямааны аж ахуйг нэвтрүүлэх нь цаг хугацааны
асуудал байсан гэдгийг хэлэх хүн олон таарлаа. Малчны хотонд хангалттай мал адгуулж,
зундаа мөн хэмжээний сүү, сүүн бүтээгдэхүүн гаргаж байгаа ч зах зээлд шууд нийлүүлэх
боломжгүй нь гол асуудал байжээ.

Арвайн
талд бууриа засаад жилийн нүүр үзэж байгаа “Альпин” үүлдрийн фермерийнхэн хоёр сарын
дараа гэхэд өдөрт дунджаар мянган литр сүү эсвэл сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөтэй
байгаа. Энэ ямааны сүүний уураг, тослог нь сувиллын чанартай гэх реклам ч гадуур
тархаж. Харин өнөө жил гарсан эр ишгийг яах вэ гэдэг гарцаа олоогүй байна. Бүгдийг
нь ухна болгох эсвэл хөнгөлөх зам бий. Уг нь гадны орнуудынх шиг бага малын махыг
хүнсэндээ хэрэглэдэг, тэр нь өндөр үнэтэй байдаг бол тэр зарчмаар явах санаа байгаа
бололтой. Гэхдээ монголчууд бага малын махыг хүнсэндээ хэрэглэхийг цээрлэдэг учраас
асуудлыг эзэд нь өөр аргаар шийдэх бололтой.

Өвлийн
турш олон шуудай хивэг, олон пресс өвс зооглосон Альпин ямаанууд хэдийгээр Францад
байдаг шигээ тасалгааны 15 хэмийн дулаанд халаалттай байранд байгаа ч зарим өөрчлөлт
оржээ. Газар нутаг, цаг уурын онцлогоос хамаарч хоёр см хүрэхгүй байдаг хялгас нь
уртасч, ширхэг нь бүдүүрсэн байна. Хавар болоход зоо хэсгээр нь самнаж болохгүй
ч нүдэнд харагдах чинээний ноолуур хөндийрч, гуужжээ. Уг нь “Альпин” үүлдрийн ямаанууд
Альпийн нуруундаа тасалгааны ийм температурт тухайн нутаг орныхоо өвсийг идэхэд
ноолууртай төсөөлж хэлэх нэг ч хялгас унадаггүй гэсэн. Энэ мэтээр туурай нь хатуурч
ухных нь эврийг халуун төмрөөр хайрсан ч ердийн үеийнхээс даруй урт ургаж махийжээ.
Энэ зунаас байнга шахам гадаа байлгаж, багахан хэмжээний бороо, шороонд цохиулж
дасан зохицуулах туршилт хийх төлөвлөгөөтэй байгаагаа малчин Д.Бадмаанямбуу хүүрнэж
байсан. Ингэсээр хавар намартаа салхилдаг болгож юун түрүүнд ханиад хатгалгаа тусч,
эмч сувилагчийн гар хардаггүй болгох зорилт ч байгаа гэнэ. Түүнчлэн “Альпин” үүлдрийн
200 ямаа монгол хэлд суралцаж монгол нэртэй болсон нь бас нэг өөрчлөлт нь. Малчин
Д.Бадмаанямбуу өөрөө франц бүү хэл англи хэлний төсөө ч үгүй тул ийн ямаанууд нь
монгол хэлд суралцах шаардлага тулгарсан хэрэг. Авчирсан даруйд Франц мэргэжилтэн
элдэв командыг өгдөг байсан бол явсан хойно нь хооллохдоо, орж гарахдаа байнга ярьсаар
одоо өөрөө командлах болжээ. Гурван сартай ишиг ирсэн учраас дасан зохицох чадвар,
хэл сурах чадамж нь сайн байсан гэж малчин нь томъёолж байна.

Зарим
хүнээс ч илүү тансаг хэрэглээтэй, хоолны нарийн цэстэй, тусгай дэглэмийн дагуу идээшдэг
200 ямаа өнөөдөр ингэж өөрчлөгдсөн байна. Малчин Д.Бадмаанямбуу монгол орчинд улам
дасан зохицуулах, монгол маягаар адгуулах асуудлыг гардаж байгаа. Тэрээр “Гэнэтийн
салхи шуурганд санаа зовох зүйлгүй амар юм. Тэр бүү хэл өвлийн зуд, хаврын хавсарга
ч над шиг малчинд хамаагүй болчихоод байгаа. Яахав нарийн арчилгаа, тусгай дэглэм
нь эхэндээ төвөгтэй ч сүүлдээ дасахгүй гээд яах вэ. Бэлдэц тариа, тэжээл нь хангалттай
байвал хялбар ажил. Энэ бүхний эцэст суурин газрын хүүхэд, хөгшид малын гаралтай
сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа гэж бодохоор сайхан байдаг юм. Малаас гарч
байгаа сүүг шууд үйлдвэрт оруулж, нэг цагийн дараа гэхэд хэрэглэгчдэд хүргэж байгааг
надаас өөр мэдэх хүн одоохондоо энэ хонхорт байхгүй болохоор өег байна” гэсээр үлдлээ.  

 

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Мал эрхлүүлэх монгол цээрийг эвдсэн франц ямаа

Хүнээс ч илүү хэрэглээ шаард­даг байж болох хэсэг ямаа Өвөрхангай
аймгийн Арвайхээр су­манд байна. Альпийн ну­рууны “Альпин” үүлд­рийн эдгээр ямаа­нууд
амьдралынхаа туршид хү­нээр нусаа арчуулж, дэлэн хөхөө угаалгаж, хамгийн чанарлаг
вита­мин хэрэглэж, шилэн цонх, ца­хилгаан халаалттай байшинд эрх ямбатан лугаа майлалддаг
гэнэ. Ингэж арчлуулсан шигээ ашиг тусаа мөн өгдөг учраас өвөрхангайнхан тэднийг
сонгожээ. УИХ-ын дарга З.Энхболдын санаа­чилгаар Өвөрхангай аймгийн малын удмын
санг сайжруулах, тус аймгийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангах зорилгоор
Франц улс, Альпийн нуруунаас 200 ямаа авчирсан нь энэ.

“Альпин” үүлдрийн ямаа нь дэлэн том, бие зэгзгэр, үс шингэн, ихэд
өн­гөлөг харагдахын зэ­рэгцээ тун эелдэг.              Өвөр­хангайнхан өмнө нь ямаанд зориулж
тус­гай байшин барьж, ка­мержуулан хянаж бай­сан удаагүй ч энэ тохиолдолд “Альпин”
ямааны зүгээс хүнд тавигдах шаардлага бүхнийг биелүүлжээ. Арвайхээрийн онгоцны буудлын
урд зайд өвсний фондтой төстэй хоёр урт байшин байхын гадна давхин очвол хориотой
бүс гэсэн тэмдэгт зам хаана. Хоёр давхар торон саад хэд хэдэн гэр байх нь энэ бүсийн
хамгаалалт хэр чанга вэ гэдгийг шууд илтгэх. 200 ямаанд зориулан барьсан улаан тоосгон
байшинд нэвтрэхэд сүүлийн үеийн хяналтын камер улаан гэрэл анивчуулан байх нь сүртэй.
Мэдээж энэ бүх хамгаалалтын хажуугаар аймаг хошуундаа со­нор соргогоороо алдар­тай
хүмүүс харуул манаа хийхийн сацуу ямаануудын маллагааг хариуцан байдаг болол­ той.
Ёстой л зүү шургуулах зайгүй ийм хамгаалалт хийсэн нь хашаа хороогоо бүү хэл таван
ханатаа цоож цуургагүй үлдээдэг малчин монголчуудын хувьд шинэ үзэгдэл юм.  

Харуул хамгаалалтаас гадна монголчуудынхаар
хороо буюу фермерийн байшинг тохижуулахын дээдээр тохижуулжээ. Баримжаа­гаар
100 орчим метр урттай улаан тоосгон байшин барьж олон арван цонх гаргасан нь агааржуулалт
бус байгалийн гэрлийг нэвтрүүлэх зорилготой. Үүдний довжоогоор алхаж пингийн хоёр
давхар хаалга татан, плитан шалан дээр гишгэхэд ямааны хороо руу бус суурингийн
айл руу юм уу сумын цэцэрлэг рүү орж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Дотроо цахилгаан
халаагуураар халаалтыг нь шийдэж мөн агааржуулалтын нүсэр системийг суурилуулсан
нь 10 минутын хугацаатай ажиллана. Эхэлж ийшээ нэвтэрсэн хэн ч бай ямаанд арай ахадсан
оромж гэхээр. Өнөөдрийн байдлаар эм ямаануудыг 25:25-аар нь тус­гаарлаж хавар, намар
хээлтүүлэх зорилготой зохион байгуулалт хийсэнтэй таарлаа. Ингэдэг нь жилийн дөрвөн
улирлын турш өвөрхангайчуудын сүүний хэрэгцээг хангана гэж төлөвлөжээ.  

“Альпин” үүлдрийн ямаа ч хүний хөдөлгөөн бүрээс шууд хамааралтайн
дээр вакуум цонхтой бай­шин, цементен хэвтэртээ туйлаас ээнэгшчээ. Нарны илч наашилж
гадаа нэмэх 10 хэмд хүрсэн нэг өдөр зургаан ухныг нь гадаа гаргаж турштал даарч
чичрэн эргэж байр руугаа дайраад тусыг олоогүй байна. Өвс ургадаг, түүнийг өвсөн
тэжээлтэн амьтад иддэг ойлголт энэ ямаануудад л лав төлөвшөөгүй. Заавал урдах онгоцондоо
хүнээр өвс, тэжээлээ хийлгэж байж  л гоочлохоос
бус ургаа өвснөөс нэг ч тасддаггүй гэж байгаа. Хүнээр бэлдүүлэн идэж байгаа өвс,
тэжээл нь цаанаа нарийн жор, орц, порц, дэглэмтэйг энэ сүргийг адгуулж буй Д.Бадмаанямбуу,
эхнэр Л.Бат­чулуун нар хэллээ. Өдөрт найман удаа хооллохдоо гурван удаа витамин,
глюкоз шахсан тариа үлдсэнд нь ногоон өвс хэрчиж жижиглэн өгдөг ажээ.

Өвсийг тусгай хэрчигч машинд оруулж жижиглэхгүй бол тэжээлийн онгоцоо
тойрч гүйгээд ойртдоггүй гэж байгаа. Түүнчлэн өвсөн дундах шивээг нэг бүрчлэн гараараа
түүх­гүй бол хоолой нь идээлж эмнэлэгт хэвтэхээс наахнуур эм тарианд ордог аж. Тэжээлийг
нь өгөхөд ч витамин, глюкозоос багахан л багадсан байвал тургиж, найтаагаад сүйд
болдог байна. Ингээд өдрийн турш ямаануудын тэжээлийг цагийн хуваарийн дагуу өгөхийн
тулд малчид нь өөрсдийнхөө хооллолтод хүртэл өөрчлөлт оруулжээ. Өглөө до­лоон цаг
гэхэд эхний хоолыг нь “аяглахгүй” бол саравч дүүрэн майлаан болдог байна. Үүнээс
хойш хоёр цагийн зайтай тэжээл, өвсийг ээлж дараалан өгнө. Хаалгаар хүн орж ирэхийг
харсан ямаанууд хуйлран давхилдаж эхэлснээ бэлдэцийг онгоцонд хийхэд бүгд чимээгүй
болсноор дараагийн хоолны цаг хүртэл нэг нь ч авиа гаргахгүй. Хоолны ийм нарийн
жор, дэглэмтэйн дээр жаврыг нь гаргаж бүлээтгэсэн усаар байнга даруулга хийнэ. Мөн
эмчийн хяналт ч тогтмол байж үзлэг сувилгаанд хугацаандаа хамрагдсанаар Франц жороор
найруулсан нэмэлт витамин хүртдэг ажээ.

Малын эмч ишигнүүдийн эврийг халуун төмрөөр хайрахаас эхлээд ханиад
томуу, малын гоц халдварт бүхий л өвчнөөс сэргийлж сүү сүүн бүтээгдэхүүний халдваргүйжүүлэлтийг
хариуцдаг аж. Уг нь “Альпин” үүлдрийн ямаанууд туйлаас том эвэртэй байдаг юм байна.
Харин ишиглэсэн долоо хоногт нь халуун төмрөөр эврийнх нь ёзоорыг хайрвал ургахаа
байж “мухар” болдог ажээ. Гэхдээ ноолуур, махны чиглэлийн ямааг ингэж мухарлавал
сөрөг нөлөөтэй байдгийг Францын мэргэжилтнүүд онцолсныг Д.Бадмаанямбуу дуулгаж байв.
Учир нь ноолуурын чиглэлийн ямаа нь эвэргүй бол хавартаа ноолуураа шүдээрээ урж
эзэнд нь хохирол учирдаг аж.

Өнөө жил гарч буй эр ишиг­нүүдийг хөнгөлөх эсэхээ тухайн фермерийнхэн
хараахан шийдээ­гүй байв. Хөнгөлж сэрх болговол ашиггүй, хөнгөлөлөлгүй ухна болгосон
ч мөн л ашиггүй мэт бодогдоод байгаа юм байна. Гэхдээ ухна болгож монгол ямаатай
эрлийзжүүлэх ажлыг ч хийж магадгүй, тодорхой шийдэлгүй байна. Монгол ямаатай эрлийз­жүүллээ
гэхэд хавартаа хээлээ даах уу гэдэг том асуулт урган гарчээ. “Альпин” үүлдрийн ишиг
эхээс унахдаа таваас дээш кг хүрдэг нь асуудлын гол нь аж. Ямартаа ч өнгөрсөн долоо
хоногийн дундуур тус фермерийнхэн найм дахь ишгээ хүлээн аваад байлаа. Ууган ишгэндээ
Ууганаа гэдэг нэр өгсөн бөгөөд дуудахад пижигнэтэл давхиад ирнэ. Ер нь энэ үүлдрийн
ямаа нь бие товируун, үржил селекцид эрт ордог ажээ. Дөнгөж гарсан ишиг таван кг
байх бол нэг жилийн дараа 50-65 кг болж төллөж эхэлнэ. Ишиг гараад нэг минут болоод
хөл дээрээ зогсдог ахиад нэг минут болоход эхийгээ хөхөж амладаг гэхмэтээр монгол
малаас онцлог, өөр зүйл ихтэй юм. Тэрчлэн гурав хоноход тэжээлд орж эхийг нь саахад
бэрхшээлгүй болдог байна. Өнгөрсөн намар өвсийг нь Хэнтий аймгаас татсан бөгөөд
бүтэн жилийн хэрэглээгээ нөөцөлсөн байлаа.   

Бас идэж байгаа шигээ таргална гэж үгүй. Сүүжнийх нь нүх мэдэгдэм
туранхай амьтад тэжээлийн онгоцноос хошуу салгана гэж үгүй. Идсэн тэжээл нь мах
болох бус сүү болон дэлэн рүүгээ ордог нь бэлхнээ харагдах. Учир нь арван литрийн
бедон зүүсэн юм шиг дэлэнтэй байх агаад явахад газар шүргэн чирэгдэнэ. Сүүний хувьд
хоногт үнээнээс 1,5 дахин их буюу дунджаар таван литр сүү гардаг. Жилдээ 3,5 хувийн
тослогтой 1000 л сүү өгдөг байна. Бусад хөхтөн амьтны сүүг бодвол уургийн амин хүчлийн
найрлага болон генетикийн өвөрмөц бүтэцтэй, ээдмийн барьцалдах чадвар сул, уургийн
шингэц сайтай учраас бага насны хүүхдэд илүү тохиромжтой. Сүүний тослогийн тосны
хүчлийн үлдэгдэл буюу нүүрстөрөгчийн гинжийг хүний бодисын солилцооны алдагдлын
өвчнүүдэд эмчилгээний зориулалтаар ашигладаг. Иймээс эдгээр ямааны сүүг сувиллын
болоод эмчилгээний зориулалтаар хэрэглэхэд тохиромжтой гээд хувийн хэрэгт нь хүнд
хэрэгтэй сайн үзүүлэлт бүхнийг тэмдэглэжээ.

Тэднийг зөвхөн Арвай­хээ­рийнхний сүүний хэрэглээг хангахаар дэлэнд
нь сүүг нь нөөцлөөд ачиж ирсэн юм биш гэнэ. 200 ямааг саах технологийг фермерийн
зүүн хэсэгт байр­шуул­жээ. Монголчилж хэлбэл ямааны холбоо нь трубагаар хийсэн урт
нарийн хонгил байх. Тийш нь тууж оруулаад автомат саагчийг дэлэнд нь зүүхэд сүү
бүдүүн хоолойгоор дамжин эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрт хүрнэ. Тэнд олон төрлийн
ааруул, франц маягийн бяслаг, цөцгий, тараг, савласан сүү болон хэрэглэгчид рүү
ачигдахаар төлөвлөсөн байна. Шууд хэлбэл ямааны дэлэнгээс гарсан сүү шууд үйлдвэр
рүү орж хэдхэн цагийн дараа хэрэглэгчдийн гарт хүрэх зохицуулалттай гэсэн үг.

Одоогийн байдлаар тус фер­мерийн санхүүгийн асуудлыг сүүний чиглэлийн
50 орчим алаг тарлан монгол үхэр шийдэж байна. Ямааны байрны зүүн захад мөн л урт
нарийн байр байх нь үхрийн хороо. Энд яг ямааны байрныхтай ижил зохион байгуулалттай
сүүний үйлдвэр ажиллаж өдөрт 100 гаруй литр сүүг Арвайхээрийн захад нийлүүлдэг ажээ.
Нэг литр сүүг 1400 төгрөгөөр зардаг ч одоохондоо дан ганц сүүнийхээ захиалгыг дийлэхгүй
байгаа тухай хүүрнэж байв. Уг нь эдгээр үхрийг Төв аймгийн Баянчандмань суманд адгуулж
байгаад Францаас мах, сүүний хосолмол чиглэлийн үхрийг авчрахад ийш нь шилжүүлсэн
байна. Нэг талаараа Франц чигийн сүүний үүлдрийн үхэр ирэхэд тэд гологдож, нөгөө
талаараа “Альпин” үүлдрийн ямааг төллөж сүүгээ өгтөл Өвөрхангайд хэрэг болжээ.

Франц улсын “Альпин” үүлдрийн ямаа Монгол нутагт хэрхэн идээ­шиж
байгаатай танилцахад ийм байлаа. Тэд монгол малыг бодвол тусгай хамгаалалтын дор,
тусгай байранд, тусгай үйлчилгээг хүр­тэж байгаа болохоор Монголд идээших, идээшихгүйн
тухай яриа алга. Зөвхөн сүүний гарц, найрлагад өөрчлөлт орох эсэхийг харзнаж байгаа
аж. Эхний төлийг хүлээн аваад сүүнд нь хийсэн шинжилгээгээр бүгд “ок” гарсан байна.

Үргэлжлэл бий
Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Л.Дашболд: Украины хямралаас үүдэн Крымийн татарууд дүрвэж эхэлжээ

Олон улсын судлаач Л.Дашболдтой
ярилцлаа.

-Украины иргэд хоёр
хуваагдаж улсаа мөхөөх хэмжээнд асуудал хурцадсан. Их гүрнүүд ч үүнийг дагаад хоёр
хуваагдаж Украины хямрал дэлхийн том гүрнүүдийг зөрчилдүүлж байна. Судлаач хүний
хувьд асуудлыг яаж харж байна вэ?

-Өнгөрсөн оны сүүлээс эхлээд Украинд улс
төрийн тогтворгүй байдал үүссэн. Европын холбоонд элсэх шалгуурыг Украин хангасан
гэх мэдээллээс үүдэн энэ тогтворгүй байдал, улс төрийн жагсаал, тэмцэл эхэлсэн гэж
болно. Үүнд Орос улс ихээхэн дургүйцэх нь ойлгомжтой. Яагаад вэ гэвэл Украин хийгээд
Зөвлөлтөөс салан тусгаарласан орнууд Оросоос эдийн засгийн асар их хамааралтай.
Тэд Оросоос хамааралтай байна гэдэг нь Оросын эдийн засгийн тодорхой хувь эдгээр
жижиг орнуудад байдаг гэсэн үг. Украины хувьд л гэхэд 80 гаруй хувийн эдийн засгийн
хамааралтай байдаг. Харин таван хувийг Турк, 15 хувьд нь Америк, Европ эдийн засгийн
нөлөөллөө тогтоож чадсан. Хамгийн гол зүйл нь Оросоос Европ руу хүрэх байгалийн
хийн хоолой Украинаар дамжсаных. Тиймээс Орос өөрийн эдийн засаг, геополитикээ хамгаалах
зайлшгүй шаардлага урган гарч ирсэн. Украин Европын холбоонд элссэнээр Оросын эдийн
засаг, аюулгүй байдалд шууд сөрөг нөлөөлөл ирэх учраас хатуу байр суурь баримтлах
нь ойлгомжтой байсан. Эндээс үүдээд 2014 оны хоёрдугаар сарын сүүлээр Киевт үймээн
гарч В.Януковичийн Засгийн газар нуран унаж улс төрийн сөрөг хүчин нь бүх засгийнхаа
эрхийг авлаа. Янукович хийгээд түүнээс өмнөх бүх удирдлагууд нь Оросын талыг баримталдаг
байсан.

-Асуудал эндээс хурцадсан
нь ойлгомжтой. Харин өнөөдөр тухайн бүс нутагт байдал ямар байгаа бол. Их гүрнүүд
эдийн засгийн дайныг аль хэдийнэ хийж эхэлсэн гэсэн мэдээллийг олон улсын шинжээчид
хийж байгаа?

-Крымд амьдардаг хоёр сая 460 мянган хүнээс
1.2 сая орос үндэстэнээ хамгаалахаар ОХУ цэргээ орууллаа. Асуудал ингэж эргэхээр
АНУ-ын 300 цэрэг нисэх онгоцтойгоо Польшид буусан байна. Америкийн флотын усан онгоцнууд
Хар далайд очих гэнэ. Орост эдийн засгийн хориг арга хэмжээг авахаа АНУ, Европын
холбоо мэдэгдсэн. Энэ нь гурван үе шаттай байх гэнэ. Эхний шатлал нь ОХУ-ын удирдах
албан тушаалтнууд визгүй зорчихыг болиулах. Хоёрдугаарт бусад орнууд руу хийдэг
худалдаа наймааг зогсоох гэнэ. Дараа нь бүрэн хэмжээний эдийн засгийн хориг арга
хэмжээг авахаа мэдэгдлээ. Гэтэл үүнийг манай урд хөрш эсэргүүцэж Оросын талыг хамгаалсан
мэдэгдэл хийсэн юм. “Ийм хориг арга хэмжээ, боолтоор бус эв зүйн аргаар асуудлыг
шийдэх учиртай” гэж Хятадын тал мэдэгдэж байгаа юм. Хэдий жижиг орон ч дотоодын
хямрал нь дэлхий нийтийг хагаралдуулсан, өөрийн улсыг мөхөөж ч болох аюултай гэдгийн
жишээ болж байна. Түүнчлэн эдийн засаг нь Оросоос шууд хамааралтай орнууд энэ асуудалд
их эмзэгээр хандаж байгаа. Жишээ нь Герман байна. ХБНГУ-аас Оросын зах зээл дээр
үйл ажиллагаа явуулдаг, тэндээс бүтээгдэхүүн авдаг, хамтран ажилладаг зургаан мянган
том компани байдаг. Франц улс ч ялгаагүй ОХУ-ын талд байр сууриа илэрхийлж байна.
Өмнө нь Украины талаас бас ийм асуудал үүсгэхэд Герман байгалийн хийгээ Оросоос
шууд авдаг болохын тулд Балтийн тэнгисийн доогуур хоолой татах ажлыг эхлүүлсэн.
Тухайн хоолойг гүйцэтгэж байхад дахин асуудал үүслээ. Үүний зэрэгцээ Польш Украинд
шатдаг занарын маш их нөөц илэрсэн. Тиймээс Европын холбоо Оросоос бус тухайн ордыг
ашиглаж байгалийн хий авдаг болъё гээд төсөл хэрэгжүүлж Америкийн Шерл гэдэг компани
шалгарч малтлагаа эхлүүлсэн нь энэ бүхний цаад асуудал нь болж байгаа.

-Иргэдийн бослого жагсаал
намдсан уу. Өнөөдөр ямар хотуудад иргэд ямар шаардлага тавин жагсч байна? 

-Яг өнөөдөр Домбаск, Донецк хотуудад асуудал
хурц хэвээрээ байгаа юм. Дээрх хоёр хотод орос хэлтэн иргэд жагсч байгаа бол Симферополь
хотод цөөн тооны Украин хэлтэн жагсч байгаа мэдээлэл хамгийн сүүлд гарсан байна.
Орос хэлтэн иргэд Засгийн газрынхаа үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа нь ойлгомжтой.

-В.Януковичийг нас барсан
гэх мэдээлэл байгаа ч В.Путин эсэргүүцсэн мэдэгдэл хийсэн. Олон улсад үүний талаар
юм ярьж, бичиж байна уу?

-В.Януковичийг дотоод эрхтэний хорт хавдраар
нас барлаа гэж жижиг эмнэлгийн нэгэн эмч мэдэгдсэн байна лээ. Гэхдээ тэр нь баттай
мэдээлэл биш юм. Яагаад гэвэл В.Януковичийг Европын улсууд хүн төрөлхтөний эсрэг
гэмт хэрэг хийсэн гэсэн ялд унагасан. Иймд В.Янукович ОХУ-д ирэх нь ирсэн. Гэхдээ
нас барсан гэдэг нь бүрэн дүүрэн батлагдаагүй байна.

-Талууд цэрэг, зэр зэвсгээ
бэлдээд л байна. Бас хэлэлцээр хийх гэж оролдож байна. Асуудал хэрхэн шийдвэрлэгдэх
бол?

-Тав хоногийн өмнө В.Путин мэдэгдэл хийлээ.
“Бид зохицож чадвал цэргээ гаргахад бэлэн” гэсэн. Юугаар зохицох юм гэвэл Украин
нэгдсэн юм уу холбооны улсын системд шилжвэл бид цэргээ гаргахад бэлэн гэж байгаа
хэрэг. Шууд хэлбэл Крымийн хойг болон Украины зүүн хэсгийн хотуудад тусгай эрх олгож
холбооны улсын статустай болгож автономийг нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Жишээлэхэд
Крымийг асуудлаа бие даан шийддэг байхыг нь хүлээн зөвшөөрвөл ОХУ тухайн хэсгийг
өөртөө нэгтгэхийн тулд улайран тэмцээд байхгүй гэж байна. ОХУ хэдхэн хүний төлөө
бус хэдэн сая хүний эрх ашгийн төлөө байгаа учраас хэзээ ч ухрахгүй гэдгээ хатуу
илэрхийлсэн. 

-Өнөөдөр Украиныг удирдаж
байгаа улс төрийн сөрөг хүчнийхэн ямар байр суурьтай байгаа бол. Нутгийн уугуул
иргэд буюу цөөнх гэгдэх татарууд ямар байр суурьтай байна?

-Улс төрийн сөрөг хүчин нь хэт барууныг барьж
нутгийн иргэдээ талцуулснаас болж ийм байдалд хүрсэн. Нэг өвгөн ярихдаа өнөөдрийн
ийм байдал үүсээсэй гэж 23 жил хүлээлээ гээд уйлж байна. Яагаад вэ гэвэл Украинд
орос хэлтэй хүмүүс хавчигдаж, гадуурхагдаж байсны илрэл. Хоёрдугаарт татарууд
1988 онд өөрчлөн байгуулалт эхлэхэд Крымд очиход Украин иргэд газар нутгийг нь өгөхгүй,
байшин савыг нь өгөхгүй асуудал үүсгэж байдал ихээхэн хурцдаж байсан. Асуудал намжиж
байтал дахиад дайны сураг сонстож улс төрийн хүчнүүд иргэдээ талцуулсан. Олон зууны
турш дайн байлдааны хөлд талхлагдсан татарууд үүнээс айж Украинаас дүрвэж эхэлсэн
байна. Усан онгоц хийгээд галт тэргээр үндэсний цөөнхийг бүрдүүлэгчид нь гарсаар
байна. Харин орос иргэд байр сууриа хадгалж, тэмцэхийн тулд тогтвортой суурьшиж
байгаа.

-Ихэвчлэн хаашаа гарч
байгаа бол, татарууд?

-Казанийн татар руугаа нүүж эхэлснийг мэдээлж
байна. Зарим нь Европын холбоонд Украин элсвэл цаашаа цагаачлах зорилгоор баруун
бүс рүүгээ нүүж эхэлсэн сурагтай. Гэхдээ тэнд үлдэж байгаа татарууд олон байгааг
хэлэх ёстой байх.

-Бас санал асуулгыг
энэ сарын 18-нд явуулна гэж байгаа. Үүгээр асуудлын бараг нэг талд нь гарах байх?

-Крымийн хэсэг ОХУ-д нэгдэх үү, Украины харьяалалд
үлдэх үү гэсэн сүүлийн үед дэлхийн жишигт 
байгаагүй санал асуулга явуулах гэж байна. Иргэд нь санал асуулгаар асуудлаа
шийдэх ч дүн гарахад газар нутагтайгаа нэг тийш болно гэсэн үг. 

-Та Украин тусгаар улс
болохоос өмнө Крымд суралцаж байсан. Зөвлөлтийн үед тухайн бүс нутаг ямар байв?

-Биднийг 1980 оны дундуур Украинд сурч байхад
Севастополь нь цэргийн хаалттай хот байсан. Учир нь тэнд атомын зэвсэг агуулсан
цэргийн том флот байдаг байсан юм. Турк гэж НАТО-гийн гишүүн орон урд нь байдаг
учраас ингэж цэргийн төвлөрсөн хүчийг байлгадаг юм. Одоо ч оросууд мөнгөө төлж тэнд
цэргийн анги, усан флотоо байрлуулж байгаа. Намайг тэнд амьдарч байхад зөвлөлт задраагүй
байсан учраас их амгалан байлаа. Хаалттай хот руу оруулахгүй нь ойлгомжтой ч амралт
зугаалгын хамгийн таатай орноор шалгардаг байсан. Манай цэргийн сургуульд л гэхэд
22 орны оюутан ирж суралцдаг байсан юм. Тэр үед дайн байлдаан болж байсан Ливан,
Йемен, Палестины цэргүүд түргэвчилсэн сургалтад гурван сар хамрагдаад эх орон руугаа
байлдахаар явдаг байсан. Социалист системийн Болгар, Чех, хөрөнгөтөн орон Энэтхэгээс
олноороо очиж суралцдаг цэргийн төвлөрсөн бааз орон байлаа. Үнэхээр олон үндэстэн
ирж буцаж суурьшдаг тийм таатай байсан. Жилд хоёр удаа ургац авдаг учраас хүнсний
гачигдалд орох гэх мэт асуудал огт гардаггүй.

-Тэгвэл Зөвлөлтөөс салан
тусгаарлахдаа ямар хүч нөлөөтэй байсан бол. Зөвлөлтийн цэргийн төвлөрсөн цэг байсан
гэсэн?

-Тухайн үед Крым, Украины нутаг дэвсгэрт
Зөвлөлтийн цэргийн асар том хүч байдаг байсан. Үүнийг Украин өөртөө авч үлдсэн.
Танкийн дивизээс эхлээд явган цэргийн анги нэгтгэлүүд, нисэх хүчин гээд цэргийн
томоохон бааз Украины мэдэлд үлдсэн байдаг юм. Үүнээс гадна цөмийн цэнэгтэй 50 хошуу
Украинд үлдсэн. Үүнээс том гүрнүүд эмээж байсан. Шинэ тулгар орон цөмийн зэвсэгтэй
байна гэдэг нь дэлхий  нийтийн энх тайван,
аюулгүй байдалд ихээхэн сөрөг нөлөөтэй гэж яригдаж эхэлсэн байдаг юм. Энэ үүднээс
цөмийн зэвсгийг устгах Америк, Оросын зөвшилцөл явагдаж Брюселийн уулзалтыг
1990 оны дундуур зохион байгуулсан. Тэгээд дэлхийн цөмийн зэвсэгтэй орнуудыг нэрлэхэд
Украин тавдугаарт жагсаж байлаа. Тиймээс тэнд Европын холбоо санаачилга гарган ОХУ
Украины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч оронд нь 50 ширхэг цэнэгтэй цөмийн хошуугаа
авах наймаа явагдсан байдаг.

-Газар нутгийн хувьд
ч нэн таатай бүс нутаг гэдэг үнэн үү?

-Крымийн хойг нь Хар далай руу түрж орсон
өвөрмөц нутаг. Энэ нутаг үеийн үед том улс гүрнүүдийн сонирхлыг ихээр татаж ирсэн.
Учир нь хөрснөөсөө эхлээд зөөлөн цаг ууртай, жилийн ихэнх улирал дулаан байдаг гээд
газар зүйн талаас нь авч үзвэл хүн төрөлхтөн оршин амьдрахад нэн таатай. Ийм атлаа
уулархаг, өндөр уулын өвс ургамлаас авахуулаад халуун орны мод бут ч элбэг ургадаг.
Үүн дээр далайн эргийг сүүлийн үед ашиглаж аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Газар
зүйн талаасаа ийм өвөрмөц бол ОХУ Европын хооронд оршдог гэдгээрээ мөн ач холбогдолтой.
Энэ нь өөрсдөд нь таагүй ч том гүрнүүдийн эрх ашиг шингэсэн эдийн засгийн гол учраас
л нарлаг Крым талцал, хуваагдлын гол бүс болчихоод байна.

-Украин гэдэг улс
20 жилийн өмнө байгуулагдаж Крымийг өөртөө нэгтгэсэн. Үүнээс өмнө Крым хэрхэн оршин
тогтнож ирсэн юм бол?

-Түүхийн хуудсыг сөхвөл барагдахгүй зузаан.
Хамгийн анх Грекийн цэргийнхэн ирж суурьшиж байсан гэж үздэг. Түүний дараа Ромын
эзэнт гүрэн, Александр хаан гээд хэдэн талаас нь улс үндэстэнүүд ирж суурьшиж байсан
юм билээ. Монголчууд ч Крымийн хойгийг байлдан дагуулж үүх түүх, өв уламжлалаасаа
үлдээсэн байдаг. Бат хааны үед Москваг эзэлсний дараа Крым Монголын мэдэлд шилжиж
ирсэн. Үүний дараа Литвүүд хүчирхэгжиж Украиныг эзэлж авсан. Тэд Украиныг эзэлсэн
ч Крымд ноёрхлоо тогтоож чадаагүй. Крым гэдэг нэршил монголчууд очсоноос хойш дуурсагдах
болсон. Крым нь Алтай язгуурын хэл кэрэм буюу хэрэм цайз гэсэн үгнээс гаралтай юм.
Литвүүд тус хойгийг эзэлж чадаагүй нь Алтан ургийн бага хаадын үр удам хийгээд түүний
дайчин цэрэг татарууд тэнд байсантай холбоотой. Дараа нь Польш зүүн Европод хүчирхэгжиж
байлдан дагуулж байхад ч Крым тусгаар байсаар ирсэн.

Турк улсынхан ч хүчирхэг усан цэргийн армиараа
дайрч байсан ч тэд үүнийг үл ажран сөрж зогсон тусгаар тогтнолоо авч үлдсэн. Гэтэл
одоогоос 300 жилийн өмнө Герман, Австри, Оросын эвсэл Польшийг хувааж авсан түүхтэй.
Тэгэхэд Украин, Крым Польшийн мэдэлд байсан хэрэг. Ингэхэд Австри баруун урд хэсгийг
нь, Төв Польшийг Герман, Украйн болон Крымийг Орос буюу тухайн үед Екатерина II
мэдэлдээ авч байсан нь тэмдэглэгдсэн байдаг. Үүнээс хойш Крым автономит статустай
болсон. Харин 1918 онд дэлхийн нэгдүгээр дайн дуусч Орос оронд 1917 онд октъябрийн
хувьсгал ялах үед Украин тусгаар тогтносон. Украины тусгаар тогтнол дөрвөн сар болоод
эргээд унахад Крым автономит улс хэвээрээ л үлдсэн түүхтэй. Крымский автономит орон
хэмээгдэж Оросын харъяанд байсан гэсэн үг. Түүх үргэлжилсээр 1980 оны сүүлээр Горбачевыг
төр барьж ахуйд Зөвлөлтөд өөрчлөн байгуулалт эхэлсэн. Зөвлөлт задрахад Белорус,
Украин, Армен, Гүрж зэрэг стан орнууд бүгд салан тусгаарласан нь өнөөгийн төрхөөрөө
байгаа гэсэн үг.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

С.Баясгалан: Их гүрнүүд л Украйны хувь заяаг шийднэ

МУИС-ийн
Олон ул­сын харилцааны сур­­гуулийн багш С.Баяс­га­­лантай Украйнд өр­­нөж
буй асуудлын талаар ярилцлаа.

 
-Украйнд
дотоодын хям­рал нүүрлэж, иргэ­дийн эсэргүүцлийн жаг­­­­саал өрнөсөөр бай­­­на.
Яг өнөөдрийн байд­лаар тухайн оронд нөх­цөл байдал ямар байна вэ?

-Өнөөдрийн
байдлаар Ук­райны баруун хэсгийн ор­шин суугчид буюу иргэд нь Европын та­лыг баримталсан,
зүүн хэс­гийн оршин сууг­чид нь Оросын талыг ба­римталсан гэж ху­ваагдчихаад байна.
Ук­райн ийм байдалтай уд­вал  хоёр хуваагдах
аюул­­тай. Иймэрхүү яриаг зарим хүмүүс гар­гасан байна. Тэдний яриа­гаар Украйныг
хоёр хуваагаад баруун хэс­гийг нь Европын хол­боо, зүүн хэсгийг нь Орост нэгтгэчихэж
бо­лох юм гэж байгаа. Киевт үймээн гарч, сөрөг хүчин байсан улс төрийн хүчин нь
Ерөн­хийлөгчөө огцруулж Засгийн газрыг авахад Крымийн ард иргэд “Бид бие даасан
статустай бай­­хыг хүсч байна” зарим нь “Бид Орос руу нэгдэхийг хүсч байна” гэ­сэн
агуулгатай зүйлийг хэл­сэн. Үүний маргааш нь Симпрофоль хотод Ук­райны тугийг буулгаж
Оросын төрийн далбааг мандуулчихаж байх жишээтэй. Нөгөө талаар зэвсэглэсэн бүлэг
Сим­ферополь, Севас­топо­лийн нисэх онгоцны буудлыг хяналтандаа аваад байгаа. Байдал
ийм л байгаа.  Крым автономит муж гэдэг үүднээсээ
асуу­далд хандаж байгаа.

-Украйны
дотоод хямралд том гүрнүүд орол­цоод эхэлсэн. Ямар шалтгаанаар?

-Энэ
байдал гурван түвшинд яригдаж байгаа. Эхнийх нь НҮБ-ын Аюул­гүйн зөвлөл дээр яригдаж
Оросыг цэр­гээ гаргах ёстой гэд­гийг хэлж асуудлыг “эв зүйн аргаар шийдэх ёстой”
хэмээн Бан Ги Мүн хүртэл Пу­тинд утасдаж хэлж байна.

Нөгөө тал нь  Евро­пын аюулгүй байдал дээр ирчихээд байгаа юм.
Европын аюулгүй бай­­дал дээр энэ тухай яриг­­дахаар давхар НАТО ороод ирнэ. НАТО-тай
Украйн энхийн төлөө түншлэлийн ха­рил­­цаатай. Өм­нө нь Украйн НАТО-гийн ги­шүүн
болохоор ажил­лаж байсан. НАТО гэдэг нь Америк тэр­­гүү­тэй Ев­ропын
аюулгүй байд­лыг хангах зорилготой цэр­гийн бай­гууллага юм. Тиймээс Орос­той харилцаагаа
муутгахгүйн тулд бас энхийн төлөө түнш­­лэ­лийн хүрээнд асууд­лыг ярьдаг байсан
юм. Украйн бол В.Яну­ковичийн үед ч тэр түүнээс өмнө ч тэр Европтой гааль болон
ху­дал­дааны тал дээр гэрээ байгуулан чө­лөөт худалдааны ха­рил­цаатай байхыг эр­мэлзэж
ирсэн. Харин Орос өөрийн хилийн ойролцоо НАТО-гийн болон Америкийн цэргийг байрлуулахыг
хүсдэггүй. Тиймээс олон улсын ха­рил­­цааны сонгодог ойл­­голтоор Орос Украйныг
тэр дундаа Крымийг  жийр­­­гэвч орон болгох
со­­­нирхолтой байдаг.  Үүнийг өөрөөр хэлбэл
буфер гэдэг. Буфер орны хамгын ойрын жи­­шээ гэхэд 1939 онд Орос, Японы хооронд
мон­голчууд жийргэвч ул­сын үүрэг гүйцэтгэж байснаар Халхын голын дайн болсон. Сүүлд
нь социалист лагер зад­рахад бас л Монгол Улс Орос, Хятадын хоо­ронд жийргэвч бүс
болж бай­сан. Үүнтэй ижил нөх­цөл байдал Украйны одоогийн хямралаар ч ха­рагдаж
байна. Одоо Ук­райн улс хуучин хүйтэн дайны үеийн их гүр­нүү­дийн хоорондын талц­лын
талбар болчихоод байна.

Харин
гурав дахь асуу­дал нь Украйнд, до­­тооддоо бий. Тэр нь В.Янукович түүнийг дэмжин
Оросын талыг ба­римталдаг иргэд нөгөө талд нь барууны үзлийг эр­хэмлэдэг ардчилал,
хүний эрх, эрх чө­лөөг ярьсан нут­гийн баруун хэс­гийн ор­шин суугчид байгаа юм.
Энэ бүхний эцэст албан бу­саар хуваагдсан Украйн до­тоод­доо зөвшилцөхөөс гадна
их гүр­нүүд бас асуудлаа ойлголцох шаард­лагатай болоод байна. Энэ үндэслэлээр их
гүрнүүд асуудалд туйлын бол­гоомж­той хандаж бай­гаа. АНУ ч тэр, Орос ч тэр.

-Түүхэнд
ОХУ, Европын дунд Украйн, тэр дундаа Крым ямар нөлөөлөлтэй байсан юм бэ?

-Украины,
нэн ялангуяа Крымийн асуудал бүр 1768 оны Орос-Туркийн хоорондын Крымийн дайнаас
эхтэй. Оросын хатан хаан хоёрдугаар Екатериний үеэс гэсэн үг. Тухайн үед Османы
тур­күүд гэж байсан. Тэд Крым, Ар кавказад ноёрхлоо тогтоохын төлөө дайтаж байсан
юм. Ийм байдлаар хоёр ч удаа Орос-Туркийн хооронд Крымийн төлөөх тулаан болсон.
Үүнээс харахад газарзүйн хувьд Крым ямар чухал ач холбогдолтой болохыг ойлгож болно.
Учир шалт­гаан нь Екатерина II-ийн үед Хар тэнгисээр задгай далай руу гарах боломжийг
эрэлхийлж байсан. Ийм бодлогоор та бидний мэдэх Суворов жанжин Тур­куудыг урагш
нь шахаж Османы туркуудаас Крымийг чөлөөлөн авч чадсан. Тий­­мээс Хар тэнгисийн
өмнөд хэс­­гээр туркууд, хойд хэсгээр славууд байдаг гэсэн үг. Иймээс Крым Оросын
хувьд маш чухал түшиц газар учраас тэнд тэнгисийн цэргийн флот байгуулсан. Газрын
зураг дээрээс харвал ОХУ задгай далай руу гарах хоёрхон гарц бий. Нэг нь Санкт-Петербург.
Санкт-Петербург  нь хуучин Шведийн нутаг дэвсгэр
байсан. Үүнийг нэгдүгээр Петер хааны үед Шведүүдийг хойш нь шахан гаргаж, боомт
хот байгуулсан байдаг. Оросуудын хувьд далайд гарах дараагий гарц нь хар тэнгис
байсан. Хар тэнгисээс Туркээр дамжиж Газрын дундад тэнгист гарах боломжтой. Тэндээсээ
Атлантын да­лай юм уу Энэтхэгийн далай руу гардаг. Ингэж л гарцаа нээхийг оролдож
ирсэн. Хар тэнгис нь далайд гарах гарц боловч далайд гарах гарцыг НАТО-гийн холбоотон
Турк хянаж байдаг. Учир нь Хар тэнгисээс Газрын дундад тэнгим хүрэхэд Станбул хотоор
дайрдаг. Энэ утгаараа Крымийг ямар ч үнээр хамаагүй Орос өөрийн нутаг дэвсгэр хэвээр
байлгадаггүй юм аа гэхэд автономийг нь хүлээн зөвшөөрөх гэх мэтээр өөрийн мэ­дэлдээ
байлгах сонирхолтой. Тэр утгаараа Оросын парламентын дээд танхим нь цэргийн хүч
хэрэг­лэх зөвшөөрлийг Ерөн­хий­лөгч­дөө өгөөд байгаа.

-Украйн
газар зүйн болон хүн амынхаа байдлаар яаж хуваагдаад байна?

-Энд
хамгийн түрүүнд үндэсний цөөнх яригдана. Үүнд Крымийн татарууд орж байгаа бөгөөд
багахан хувийг эзэлнэ. Ерөнхий цөөнхөд орох хэсэг буюу 4-5 сая хүн Орос буюу Орос
хэлээр яригч байдаг. Харин баруун талдаа Украйн хэлээр яригч хүмүүс бий. Ингээд
ярьдаг хэлээрээ ху­ваагд­чихаад байгаа юм. Зөв­лөл­тийн үеэр яривал Украйны баруун
хэсэг нь Польш, Чехийн нутаг дэвсгэр байсан. Тэгэхээр Польш, Чех иргэд Орост дургүй.
Иймэрхүү байдлаар холилдож, сүлэлдсэн байдалтай байдаг. Үүнээс нь үзэхэд яг тэдэн
хувь нь Европыг, хэдэн хувь нь Оросыг  дэмжиж
байгаа гэж хэлэхэд хэцүү.

-Одоо
ч эсэргүүцлийн жаг­саал үргэлжилж байна. Засгийн газраа эсэргүүцэгчид юуг шаар­даж
байгаа юм?

-Одооны
тэмцэл нь Украй­ны зүүн тал буюу оросууд давам­гайлсан талынхан тэмцэж байна. Яагаад
вэ гэвэл “Бид барууныг дагасан сөрөг хүчний Засгийн газ­рыг хүлээн зөвшөөрөхгүй
Оросын үзлийг дэмжинэ” гэж хэлж байгаа. Хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ гэвэл
сөрөг хүчин байсан улс төрийн хүчин төрийн эрхийг авс­ны­хаа дараа хэт туйлширсан
шинж­­тэй бодлогыг гаргаж ирсэн. Жишээ нь Орос хэлийг бүрэн хо­риг­­лож Украйн хэлээрээ
ярьдаг болно гэсэн. Мөн Крымд байсан Лениний хөшөөг буулгах санал гаргасан ч эсэргүүцэлтэй
тулж боль­сон. Гурав дахь том асуудал нь Украйны нутаг дэвсгэрт Орос хэлээр нэвтэрдэг
радио станцыг хаах асуудал яригдсан. Бидний эсрэг суртал явуулж байна хэмээн хэт
туйлшраад зүүн хэсгийн оршин суугчид Орос хэлтэн, үндэстэн гэд­гийг бодолцолгүйгээр
бодлого явуулахыг оролдсон нь тэдний дур­гүйцлийг хүргэчихэж байгаа юм л даа. Хэрвээ
анзаарвал Крымийн иргэд ялалтын баяр тэмдэглэхэд зүүдэг улаан хар, улаан хараар
ээлжилсэн тууз барьж туг хийсэн байх жишээтэй. Тэр нь эрх чө­­лөө­ний, ялалтын бэлгэ
тэмдэг. Үүнийгээ барьчихаад “Та нар ба­руу­ныг дагана гэж байгаа юм бол Орос биднийг
хамгаална” гэж байгаа.

-Орос
улс Украйны тэр дун­даа Крымийн иргэдэд пасс­портоо тараагаад эхэллээ гэдэг үнэн
үү?

-Энэ
асуудалд албан ёсны мэдээлэл байхгүй. Оросын парла­ментын дээд танхим Украйн дахь
Орос иргэдийнхээ иргэншлийг нь сэргээх боломжтой гэсэн санал гаргаж байсан. Учир
нь ЗХУ-ын үед Оросын ир­гэншилтэй байгаад задрахад нь автоматаар Украйны иргэн болс­ныг
шаардлагатай бол иргэншлийг нь сэргээх үү гэдэг асуудлыг ярьж байгаа. Гэхдээ одоохондоо
ийм алхам хийхгүй харзнах байх.

-Том
гүрнүүдийн бодлогын тоглолтын золиос боллоо. Украйн устаж алга болно гэх таамгийг
олон улсын суд­лаа­чид дэвшүүлж байгаа. Таныхаар хэр баттай бол?

-Ярвигтай
асуудал гарч ирнэ. Жижиг улсууд том гүрнүүдийн тал­цалд устаж алга болохгүй гэх
олон нотолгоо бий. Үүнийг Европын түү­­хээс харж болно. Яаж вэ гэ­вэл их гүрнүүд
жижиг улсуудыг жийргэвч орон маягаар ашиглаж өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд
харин ч эсрэгээрээ тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрдөг. Юун дээр харагдаж байна
гэвэл дээр үед Европт Польш, Чех гэж байгаагүй. Белорус, Украйн ч тэр. Хүйтэн дайны
үед жийргэвч орны тухай асуудлыг хөндөж Польш, Чех гэх орнуудыг гаргаж ирсэн байх
жишээтэй. Энэ үүднээсээ Украйн асуудал үүсгээд явбал Орос Крымийг тусгаар тогтнуулах
асуудлыг хөндөх байх. Мэдээж өөртөө нэгтгэнэ гэж ярихгүй нь ойлгомжтой. Яагаад гэвэл
олон улсын тавцанд нэр төр нь эзлэн түрэмгийлэгч гэгдэнэ. Ямар сайндаа өнөөдөр
“Оросууд Украйныг эзлэн түрэмгийлсэн үү” гээд ярьж эхэлсэн байх вэ. Оросын цэргүүд
Крымд ороогүй. Гэхдээ орсон гэж байгаа. Учир нь Орос үндсэн цэргээ хээрийн сургууль
хийлгэхээр Украйнтай хил залгаа бүсийг сонгож авсан. Үүн дээр В.Путин “Энэ бол урьдчилан
төлөвлөгдсөн байсан ажил” гэсэн байр суурь илэрхийлсэн байдаг. Гэсэн мөртлөө өөрсдийнхөө
ашиг сонирхлыг хамгаалахын тулд Крым рүү цэрэг оруулах шаардлагатай. Одоо бол хаанахынх
гэдгийг нь таних тэмдэггүй оросоор ярь­даг цэргүүд Крымд байна. Тэд Севастофель,
Симпрофоль хотын нисэх онгоцны буудлыг хяналтдаа авч байгаа. Энэ тухай сөрөг хүч­нийхэн
нь “Манай нутаг дээр Оросын зургаан мянган цэрэг бай­­на” гэж байгаа бол оросууд
нь “Бид цэрэг оруулаагүй” гээд бай­гаа. Хэрвээ Орос улс шууд цэрэг орууллаа гэж
мэдэгдэх юм бол байдал аюултайгаар эргэх болно.

-Энэ
асуудал Европын хол­боо ямар байр суурь илэрхийлж Америк ямар хэмжээнд хутгал­даад
байгаа юм бэ. Америкт ямар ашигтай гэж?

-Энэ
бол геофолитик талын асуудал. Америк өөрийн нөлөөгөө зүүн зүг тэлж байгаа. Үүнийг
нь Америк гэж хэлэлгүйгээр өрнөд гэж байна. Үүний суурь тэлэлт нь Европын холбоогоор
дамжиж бай­гаа. Шууд хэлбэл Европын хол­боогоор дамжаад НАТО явж бай­на гэсэн үг.
Жишээлбэл, Европын холбоо Грек, Украйн, Молдав, Гүр­жийг өөртөө элсүүлж Оросын хяз­гаарын
газрыг бага багаар эл­сүүлж байна. Өөрөөр хэлбэл Орос улс орон зайгаа барьж чадахгүй
бай­гаа хэрэг. Яг өөрийн ашиг со­нирхлын орон зай руу тулаад ир­сэн тохиолдолд Украйны
энэ асуу­дал үүсч байна.

-Энэ
будлиан дунд Крымийн татарууд буюу уугуул оршин суугч юу болж хоцорч байгаа бол?

-Алтан
ордны улс задрахад тэр орон зайд Түрэг угсааны овог аймгууд орж ирсэн байдаг. Үүний
нөлөөллөөр Крымд хэсэг та­тарууд үлдсэн түүхтэй юм. Манай Халимаг улс шиг гэсэн
үг. Украйны парламентын дарга нь нөхцөл бай­дал хурцадсанаас хойш байр сууриа илэрхийлсэн.
Бид үн­дэсний цөөнхийг орхигдуулахгүй гэж татаруудад хандаж хэлсэн. Крымийн оросуудад
бус та­таруу­дад хандаж ингэж хэлж байгаа нь хүчийг нь сарниулах оролдлого гэж ойлгогдож
байна. Яагаад гэвэл Крымд байгаа батлан хамгаалах чиглэл буюу хүчний байгууллагууд
нь Киевт захирагдахаа больчихлоо. “Одоохондоо Крымийн засаг за­хиргаа байгаа Симпрофольд
захи­рагдаж байна” гэдгийг Оросын мэдээллээс харж болно. Тиймээс л Крымийн татаруудыг
өөртөө та­тах зорилгоор дээрх уриалгыг гар­гасан гэх ойлголт төрж байна. Гэхдээ
энэ бол гол шийдэлд хүрэхгүй.

-Крымийн
татар мон­гол­чууд­тай ямар холбоотой вэ. Монгол гэр бариад жагсаж байна гэсэн мэдээлэл
бий?

-Нэршлээс
нь ойлгож болох байх. Юу вэ гэвэл Орос эрдэмтэд “Татар Монголын талхлалт” гэж хэлдэг.
Монгол Татарын биш шүү. Ямар утгатай вэ гэвэл удирдагчид нь буюу Түмтийн ноёд нь
Монгол байсан гэсэн үг. Монголчууд цөө­хөн учир байлдан дагуулал хийхдээ эзлэгдсэн
орны ард иргэдийг цэрэгт элсүүлж цаашаа дайрдаг байсан. Мэдээж цэргүүд нь явж байхад
цаад орны хүмүүс хамгийн түрүүнд хэнтэй тааралдах вэ гэхээр байлдаж байгаа хүмүүс­тэй
л таарна. Гол цэргийг нь бүр­дүүлж байсан хүмүүс нь татарууд байж таарсан гэсэн
үг. Тиймээс л Татар-Монголын гэсэн байх. Түүнч­лэн эзэлсэн газартаа то­дор­хой хэмжээний
цэргүүдийг үлдээ­гээд явчихдаг байж. Хамгийн их мон­гол цэрэг үлдсэн газар нь Хазара
монгол гэж байна. Харин бусад нь буюу Алтан ордоноос л гэхэд Түрэг угсааны аймгууд
үлдэж хоцорсон. Түүний нэг үлдэгдэл нь Крымд үлдсэнийг Крымийн татар гэж байгаа.

-Ер нь
үндэстэн хоорондын сөргөлдөөн улс, орноо мөхөөдөгийн жишээ Украйн, Крымийн хооронд
өрнөж байгаа тэмцэл мөн үү?

-Украйн
их гүрнүүд гэхээсээ илүү тулааны зааг дээр буй орон гэдгийг тодотгож хэлэх хэрэгтэй.
Жишээлбэл, агуу Орос орон яагаад одоог хүртэл оршин тогтнож байгаа юм гэдэг асуулт
байдаг. Орос бол үнэн алдартан шашинтай Византиг залгамжлагч. Оршин тогтноод байгааг
нь тухайн орны геофолитикчид болон өөр олон эрдэмтэд татарчлал байхгүй байсан бол
Орос өнөөдөр байхгүй байх байсан гэдэг. Шууд хэлбэл Татар-Монгол, Алтан ордны улсын
нөлөөн дор Украйн, Белорус, Орос улс байгаагүй бол өдийд ОХУ Польш шиг байх байсан
гэж үздэг гэсэн үг. Орос, Чех гэх мэт орнууд Слав үндэстэн крилл үсэгтэй үнэн алдартан
шашинтай. Харин Европ бол латин үсэгтэй католик шашинтай. Эндээс харахад Украйн
Белорус нь хоёр ертөнцийн зааг юм. Улс төрийн асуудлаас гадна шашны асуудал давхар
яригддаг. Украйны баруун хэсэг нь католик бол зүүн хэсэг нь үнэн алдартан шашинтай.
Ийм дотоодын хямрал дээр их гүрнүүдийн тоглолт орохоор байдал яаж мууддагийг монголчууд
харж байна. Мон­голчууд цул нэг үндэстэн ч гэсэн эндээс суралцах зүйл олон бий.

-Бүхэл
бүтэн нэг улс оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй байна. Цаашид асуудал яаж эргэх
бол?

-Байдал
намжина. Хамгийн гол нь үйл явцыг урьдчилан хэлэхэд хэцүү байна.

-Их гүрнүүдийн
тохиролцоо л мэднэ гэсэн үг үү?

-Ерөнхийдөө
тийм. Том гүр­нүү­дийн тохиролцоо мэдэх байх гэж айж байна. Сөрөг хүчнийг нь хар
л даа. Төрийн эрхийг аваад Оросоос аюул ирнэ гэдгийг мэдэнгүүтээ НАТО туслаарай
гэж байх жи­шээ­тэй. Гэхдээ Украйн НАТО-гийн гишүүн орон биш учраас дүрмийнхээ дагуу
оролцохгүй. Бас нэг шийдэл нь ЕАБХАБ Украйныг НАТО-гийн гишүүн орноор оруулах асуудлыг
хөндөж байгаа. Байдал яаж эргэхийг үнэхээр таашгүй байна.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Д.Энхбат: Би дахиж эрх мэдлийн төлөө ажиллахгүй

УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Д.Энхбаттай
ярилцлаа.

-Улс төрөөс тат­гал­заад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд
эх орныхоо хөгжил, өнөө­гийн улс төр, нийгэм эдийн засгийг ямар байх ёстой гэж тунгааж
байна вэ?

-Хамтын эрх ашиг гэдэг ойлголт Мон­голд бүрэлдээгүй бай­на. Аргагүй
л дээ. Улаан­баатарт монголчууд саяулаа амьдарч байгаа нь анхны тохиолдол. Бас анх
удаа дундаа машины зогсоолтой болж Таван толгой мэтийг сонирхож эхэллээ. Өөрөөр
хэлбэл бид 50 жилийн өмнө бай­шинд орж, тэр цагт шүдээ угааж сурсан хүмүүс. Ингээд
сүүлийн тавин жилийн хугацаанд монголчууд юу амжуулсан бэ гэдэг асуултад нэг талаас
нь хариулбал асар их ажил хийжээ. Том дэвшилд хүрчээ. 40 мянгат баригдахад л Улаанбаатар
хот дэл­хийн хотуудтай ойртсон ш дээ. Харин нөгөө талаа­саа үүнээс ихийг хийж болох
байсан уу гэвэл болох байжээ. Ялан­гуяа бусад улс орнуудтай харьцуулбал Улаанбаатар
цэгцтэй цом­хон, зөв байж болох байлаа. Харамсалтай нь хамтын эрх ашгийн төлөөх
ажлыг гарын авлага уншаад түүнийхээ дагуу хийж байгаа юм шиг явуулж болдоггүй юм
байна. Ганц гэрээрээ нүүдэллэн амьдарч ирсэн монголчууд хамтын эрх ашиг гэдгийг
ойлгоогүй нь том дутагдал болжээ. Ер нь хамтын эрх ашиг гэдэг Улаанбаатарт нутгийн
зөвлөл гэдгээр анх орж ирсэн юм шиг байна. 

-Өнгөрсөн үе маань ихийг хийсэн, бас хийж чадаагүй гэсэн хоёр
тал­тай харагдаж байгаа юм бол өнөөдрөөс улс төрөө, нийгэм эдийн засгаа яаж цэгцлэх
ёс­той гэж харагдаж байна вэ?

-Парламентаас бууж, улс төрөөс холдоод жил гаруй боллоо. Эндээс харахад
манай парламент хамтын эрх ашгийн төлөө бус хувийн эрх ашгуудын хооронд наймаа хийдэг
байгууллага болчихож. Үүнийг шинжлэх ухааны хэлээр комитетийн зарчим гэдэг юм. Өөрөөр
хэлбэл зөвлөл. Хүн бүхэн өөрийнхөө эрх ашгийг тусгахын тулд л УИХ-д суудаг болж.
Өөрийнхөө эрх ашгийг тусгаад шийдэл гаргасан нь хамгийн муу хувилбар байдаг. Уг
нь улстөрчид эх орныхоо эрх ашгийг дараагийн 10 жилд төлөвлөх ёстой болохоос биш
өөр хоорондоо наймаа хийх ёсгүй. Эндээс улс төр урагшлахаа больж байгаа юм. Хувийн
эрх ашгаа наймаалах үед аль олон кноптой нь ялна. Тэгэхээр хамтын эрх ашиг, шинэ
зорилтоо тодорхойлох хэрэгтэй. Миний бодлоор мон­голчууд бид дараагийн зорилтоо
тодорхойлж чадахгүй байгаа юм бай­на. Ардчилал гэж ерөн­хий зүйл хэлээд сайхан амьдарна
гээд бүр ерөн­хий­лөөд орхичихож бай­гаа юм. Яг яаж сайхан амьдрах юм гэвэл уурхай
ухаж мөнгө олно гэнэ. Улс орны хөгжил гэдэг бол аж ахуй биш шүү дээ. Соёл, шинжлэх
ухаан, түүх, эрүүл мэнд бүх зүйл нийлээд хөгжил. Энэ өнц­­гөөс нь хараад яаж явах
ёстойг хэлэх гэхээр одоогоор томъёолол алга.

-Тэгвэл бид яг юун дээрээ алдаж байна вэ?

-Өргөн хүрээтэй ойлголт. Монголчуудын өнөөдөрт хоёр асуудал байна.
Нэг нь бид хэн юм бэ гэдгээ огт ойлгоогүй. Өөрөөр хэлбэл бидний давуу тал юу юм.
Бид Орос, Хятадаас юугаараа ялгаатай вэ, бид Хятадад юугаа өгч юуг нь авах юм гэх
мэтчилэн. Түүнчлэн өнгөрсөн үед амьдарч байсан өвөг дээдсээсээ ялгарах зүйл маань
юу вэ. Хойч үеийн ялгарах онцлог ямар байх юм. Бидний хүчтэй тал буюу үнэлэмж юу
вэ. Эх оронч чанар уу. Шударга ёсон уу, хөдөлмөрч байдал уу. Үүнийгээ бид залуустаа
шилжүүлээгүй.  Бид энэ бүх асуултад хариулж
чадаагүй учраас өнөөдөр залуус маань LV-д ордог уу үгүй юу, бензтэй юу үгүй юу гэдгээрээ
хуваагдаж эхэлжээ.

Нөгөө дэх нь бид нар яг юуг хүсээд байгаа юм. Гадныхан биднийг их
гайх­даг юм. Юу хүсээд байгаагаа мэддэггүй гэж. Төмөр зам барих гээд байгаа юм уу,
үгүй юм уу. Таван толгойдоо гадныхныг оруулах уу, үгүй юу. Улаанбаатарыг өргөтгөх
үү, үгүй юу. Гад­наас зээл аваад ажил хийх юм уу, үгүй юм уу. Хөрөнгө оруулагчдыг
уриад байгаа юм уу үгүй юм уу. Тэгэхээр бид яг хэн юм, юу хийх гээд байгаа юм гэдгээ
томъёолоогүй цагт улс төр юуг ч шийдэхгүй. Эрх мэдлийн хуваарилалт мөн­гө хоёр байсан
ч зорилгоо мэдэхгүй бол ямар ч ажлын ард гарч чадахгүй. Өнөөдөр мон­гол­чуудын хөгжилд
хөт­лө­хөөр хэлцэж байгаа үзэгдэл бол зүгээр л баян болох гэсэн хүмүүсийн хоорондын
маргаан юм. Тэгэхээр эрх мэдэл мөнгө хоёр зорилгоо мэддэг хүнд л хэрэгтэй. Английн
далайчдын зүйр үг бий. Хэрвээ та очих газраа мэдэхгүй бол ямар ч салхи танд тус
болохгүй гэж. Үүнтэй л ижил.

-Дэлхийн энэ олон хүний дунд гурван сая монгол ямар замаар замнавал
үлдэж, хөг­жинө гэж боддог вэ?

-Нигерийг бид их муу хэлдэг. Тэр улсын тухай уншиж байхад нефть л
тэднийг нэгтгэдэг юм байна. Нефть нь дуусч, хуваах зүйлгүй болчихвол тэд нэгнээ
үзэн ядаж тара­хад бэлэн байгаа. Харин монголчуудад хуваах зүйл бай­гаа болоод ингээд
байна уу, эсвэл хамтдаа хийх зүйл байгаа болоод ийм байдалтай байна уу гэдэг нь
их сонин. Үнэхээр Таван толгойг ашиглахгүй бол монголчууд тарж бутрах юм уу. Энэ
бол монголчуудын өнөөдөрт тохиолдож байгаа асуулт. Харин өнгөрсөн үе бол эх хэлээрээ,
түүх соёлоороо нэгдээд ирсэн. Энэ бол улстөрчдийг шүүмжлэх гэж шүүмжилж байгаа юм
биш шүү. Бид цаа­шид хэрхэх вэ гэдгээ зөв томъёолохгүй бол асуудлыг мөнгө, уул уур­хай,
улс төр, эрх мэдлийн хүрээнд шийдэх боломжгүй. Зорилгоо мэдээгүй монголчуудад эрх
мэдэл, мөнгө ирвэл хагаралдахаас цааш алхахгүй байна. Өнөөдөр би, маргааш Дорж,
нөгөө­дөр Дондог яллаа гэж үзье. Хэрвээ бидний зорил­го нэг биш бол ялсан нь өөрийнхөө
асуудлыг л шийднэ. Тэгэхээр миний хэлэх гэж байгаа санаа бол улс төрийн асуудлаа
шийдэхийн тулд улс төрийн замаар шийдэхгүй юм байна. Нэг нь нөгөөгөө ялж биш гэсэн
үг. Улс төрийн асуудал ямар үед шийдэгдэх вэ гэвэл бид юу хүсч байгаагаа томъёолоод,
зорилгодоо нэгдсэн цагт улс төр өөрөө хэвэндээ орно. Энэ бол монголчуудын оюун санаанд
тавих хамгийн том асуулт.

-Тэгвэл монгол­чуудын зорилго юу байх юм?

-Казахууд саяхнаас улс байгуулан ажиллаж байна. Тэд казахууд гэж
хэн юм гэдгээ судлахын тулд 200 гаруй хүнтэй баг ажиллуулж байгаа юм. Гэтэл
2500 жилийн түүхтэй монголчууд өнөө­дөр нүүрс ухаж эхлэх тухай яриад сууж байгаа
байхгүй юу. Мон­голчуудыг нэгтгэдэг бүх­нээ хаячихаад хага­ралдуулдаг гол зүйлээ
яриад байх юм. Уул уур­хай, эдийн засгийг хойш нь тавьж болохгүй ч төр барьж байгаа
бүх хүн уурхайчин байж болохгүй байхгүй юу. Сайд болгон уурхайтай, хүн бүр уурхай
ярьдаг байж болохгүй. Шийдэл нь гэвэл хэл, соёл, боловсролыг улс төр, нийгмийн бүх
харилцаанд гаргаж ирэх ёстой. Үүнийг ойлгож байж бидний яриад бай­гаа бүхэн утгатай
болно. Эсрэг тохиолдолд бая­жих гэсэн хүмүүсийн шоу­гаар дуусна. Манай эрх баригчдын
яриад бай­гаагаар 10 том төслийг нийлүүлбэл хөгжинө гээд байгаа юм. Яг үнэндээ энэ
бол хөгжил биш. Гадны орнууд хөгжөөд байгаа нь бид нарт гайхуулах гэснийх биш. Зүгээр
өөрсдөө асуудлаа хамтдаа шийдээд явж байгаагийн нэг хэлбэр. Үүнийг л харах хэрэгтэй
юм шиг.

-Та УИХ-д байхдаа эхлүүлээгүй ажлаа одоо яриад амжилт олно гэж
бодож байна уу?

-Би парламентад суугаад хоёр дахь сонгуульд оролцоогүйгээ ухарлаа
гэж боддоггүй. Би гол өвчнөө даваад гарчихлаа гэж боддог. УИХ-д ороогүй бол одоо
ч орж үзэх бодолтой яваа байх. Нэг ёсондоо парламентад суугаад тэнд шийдэл байдаггүй
юм байна гэдгийг олж харсан. Одоо өөрийгөө вакцинжуулчихсан учраас улс төр, сонгууль
гэж солиорч гүйлгүйгээр дараагийн ажлаа эхлүүлэх цаг нь болжээ.  Яагаад вэ гэвэл улс төрийг манайхан сонгууль,
намын асуудал гэж үздэг. Монгол үндэстэн, 2000 жилийн түүх намаас өмнө ч байсан,
намаас хойно ч байж л байна.

-Та дахиж улс төрд орохгүй гэсэн үг үү?

-Би сонгуулийн улс төрд орохгүй. Өөрөөр хэлбэл улс төрийн нам, намын
дүрмээр дамжсан улс төрийн тоглоом, сонгуульд орохгүй. Харин улс орны хөгжлийн үзэл
санааг хэлэлцэх гэх мэт асуудалд тэртэй тэргүй оролцоод явж байгаа. Тэгэхээр эрх
мэдлийн төлөө дахиж явахгүй гэж хэлж байна гэж ойлгож болно.

-Эрх мэдэлгүйгээр таны яриад байгаа бүхэн ажил хэрэг болно  гэхэд хэцүү байх?

-Хүн зорилготой байх ёстой. Нэг сумаар хоёр туулай буудах гэж санаархах
ч хэрэггүй. Харин эрх мэдлийн тэмцэл дунд орчихвол энэ ярьж байгаагаа хийх завгүй
болно. Өнөөдрийн эрх мэдэлтнүүд бүгд завгүй байгаа юм. Түүнээс биш надаас ухаан,
чадал дутсандаа үүнийг ярихгүй байгаа юм 
биш. Бүгдээрээ хоолойгоо тултал шаварт хутгалдаж, зарим нь живэхдээ бусдыг
татаад завгүй байгаа. Хоёрдугаарт эрх мэдэл зарим талдаа аюултай. Хэрэгтэй үедээ
хэрэгтэй, хэрэггүй үедээ хэрэггүй. Эрх мэдэл байнга сонирхлын зөрчил үүсгэдэг. Миний
ойлгож байгаагаар маш олон зүйлийг улстөрчгүйгээр шийдэх ёстой. Жишээ нь тендерт
материалаа ирүүлсэн хоёр хүн хоёулаа комисст нь оролцож, шалгаруулалт хийж болохгүй.
Үүнтэй ижил нийтийн эрх ашгийг хүчний хуваарилалтад оруулж болохгүй байхгүй юу.
Тэгэхээр энэ асуудлыг институцийн хэмжээнд өөрчилж нэг хүн биш, олон хүн ярьдаг
болох хэрэгтэй. Энэ бол миний оролцох зүйл. 

-Ингэхэд та ИЗНН-даа байгаа юу. Яагаад нэр дэвшээгүй билээ?

-Би ИЗНН-аас гарсан. Сонгуулийн өмнө би намын Их хурал дээр энэ асуудлыг
тавина. Сонгууль болтол хүлээсэн үүргээ биелүүлнэ гээд намын даргын суудлаа өгч
байгаагаа мэдэгдсэн. Уг нь Ногоон намын дүрмээр бол жил бүр Их хурал хуралдах ёстой.
Гэтэл хоёр жил өнгөрсөн ч хуралдсангүй. Тэгэхээр асуудал нэг талдаа гарсан гэж ойлгож
болно. Уг нь би бүх зүйлийг өөрөөр хийх гэж өөр намд орсон юм. Гэтэл өөр замаар
явна гэж байсан нөхдүүд маань сонгуулийн өмнө үгүй МАН, АН-тай яг адилхан байх ёстой
гэж үзсэн. Тиймээс л би нэр дэвшихээс татгалзсан хэрэг. Гурван жил баруун тийшээ
явж Отгонтэнгэрийн оргилд гарна гэж ярьчихаад нэг өглөө үгүй урагшаа хөдөлнө гэвэл
та машинаасаа буусан нь дээр биз дээ. Намууд МАН, АН-аас өөр байж чадахгүй юм бол
нам гэж байгаад яах юм. Адилхан л юм чинь АН, МАН-ын аль нэгэнд нь орчихсон нь дээр
биз дээ.

-Таны улс төрийн тухай үзэл бодол тань өнөөдөр ийм байгаа юм байна.
Тэгвэл яг ямар ажил гардаж байгаа вэ?

-Миний хийх гэж байгаа ажил бол интернетэд их сургууль байгуулах.
Би түрүүн хэлсэн дээ. Дэлхийн хүмүүсийн дунд гурван сая монголчууд юуг илүү чаддаг
байх хэрэгтэй вэ гэж. Үүний хариулт бол насан туршийн үндэсний боловсролын тогтолцоо
юм. Хүн амьдралдаа 10 удаа ажлаа сольж бай­на. Хоёроос гурван удаа мэргэжлээ сольж
байна. Технологийн хурд 3-4 жилийн дав­тамж­тай өөрчлөгдөж бай­на. Бизнесийн хурд
гүйцэгдэхгүй байна. Энэ үед хүн дунджаар 3-4 жилд дахин суралцаж байх шаардлага
гарч байгаа юм. Зөвхөн 18 настайдаа их сургуульд ороод 22 насандаа энэ дэлхийн бүх
боловсролыг хэлбэрэлтгүй эзэмшиж чаддаггүй учраас л дахин суралцах шаардлага гарч
байгаа юм. Шууд хэлбэл өнөөдрийн дунд, дээд сургууль бус насан туршийн боловсролын
соёл хэрэгтэй байна. Насан туршийн боловс­ролын соёлыг яаж сурах вэ гэвэл чи орой
гэртээ очиж компьютерээ асаа­гаад видео хичээл тавьж магадгүй мужааны
дамжааг сонгож болно. 45 хоног интернетээр сур­гуульд сурна гэсэн үг. Эхлээд сургалтын
төлбөрөө хийхэд танд шаардагдах зүйлүүд байна уу гэж асуугаад, байгаа гэвэл хичээл
эхэл­нэ. Хамгийн эхлээд энэ зарчмаар банзыг хөрөөд гэнэ. Сард сур­гууль дээрээ нэг
очиж шалгалтаа өгөөд банз сайн хөрөөддөг болсныг гэрчлэх сертификат авна. Яагаад
гэвэл аль нэг компанид банз сайн хөрөөддөг хүн хэрэгтэй байгаа гэсэн үг. Харин суралцсан
хүн маань бэлэн боловсон хүчин болж таарлаа. Ийм сур­гал­тын төвүүд зах зээл дээр
хэдэн зуугаараа байх ёстой. Дээрээс нь үүнийг нийлүүлээд мэргэжлийн институтууд
бий болох ёстой. Энэ бол таны соёл байх ёстой. Жишээ нь 20 жилийн өмнө намайг айл
бүрт интернет байна гэж ярьж байхад хэн ч үнэмшихгүй байсан. Харин одоо их сургууль
айл бүхэнд байх ёстой. Ингэхдээ та өөрөө бие дааж сур. Хүн бүхнийг багш шавийн барилдлагаар
сургах боломж байхгүй учраас тэр. Нөгөө талаар өөрөө сурч чадахгүй хүн ямар ч ажилд
тэнцэхгүй гэсэн үг. Тэгэхээр эцсийн эцэст өөрөө сурдаг соёл хүн бүрт байх ёстой.
Ингэж сургадаг дэд бүтэц тогтолцоо нь улс оронд байх ёстой. Үндэсний ийм тогтолцоо
л аварга төрүүлэхээс биш бид хичнээн Чингэсийн үр сад гэж хашгираад манлайлж чадахгүй.
Тэгэхээр үүнийг хийх боломж нь интернетэд сургалтын “Нарантуул” захыг байгуулах.
Нэг хэсэг нь сургаж нөгөө хэсэг нь авдаг болох.

-Интернет сургууль хэзээнээс хичээллэж эхэлнэ гэсэн үг вэ?

-Ажил эхлээд овоо явж байна. Эхний ээлжинд бид олон зүйлийг гаднаас
сурч, хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Мянга ярихаар нэг үзүүлэх хэрэгтэй байгаа юм.
Бэлэн үзүүлэх зүйл бол Салмен Хан гэдэг Факистан гаралтай Америк хүний бэлдэц бай­на.
Тэр хүн дунд сур­гуулийн дөрвөн мянган хичээлийг тус бүр 15 мину­тын хугацаатай
хийгээд интернетэд тавь­чихсан байдаг. Сур­гуулийн хүүхдүүд хичээ­лээ дутуу ойлгосон
бол интернетэд ороод нөхөж авах боломжтой. Энэ асууд­лыг Боловсрол, шинж­лэх ухааны
яаманд танилцуулаад бүгдийг нь Монгол хэл рүү орчуулах шийдвэр гарчихсан. Энэ ажлыг
би гардаж байгаа. УИХ-аас ч хүүхдүүдийн төлөө үүнийг дэмжих лобби бүлэг байгуулсан.
УИХ-ын дарга З.Энхболд, С.Бямбацогт, Н.Батцэрэг, Г.Уянга мэдээж Л.Ган­төмөр байгаа.
Энэ бол эхний алхам юм. Мөн дараагийн хийх ажил бол хэлнийхээ тайлбар толь боловсруулах.
Дэлхий нийт сэтгэлгээний ажлыг хийхийн тулд тайлбар толио эхлээд гаргадаг. Нэг бай
харахын тулд нэг үгийг бүгдээрээ ижил ойлгодог байх хэрэгтэй. Жишээлбэл боловсрол
гэдэг үгийг нэг хэсэг маань тоо гэж боддог бол англи хэл гэж ойлгох хэсэг ч байдаг.
Хамгийн сонирхолтой нь боловсрол гэдгийг 1980 онд ойлгох нэг өөр, 2010 онд ойлгох
бас нэг өөр байгаа юм. Үг бүхэн ийм. Тэгэхээр дэлгэрэнгүй тайлбар толь гэдэг хэлний
асуудал бус монголчуудын нэгдсэн ойлголтын тухай яриа. Ийм зүйлийг хийснийхээ дараа
бид том зүйлийг ярина. Эндээс дүгнээд хэлэхэд энэ 100 мянган үгтэй онлайн толийг
бэл­дэхэд хүн бүр орол­цож, мэргэжилтэн бүр өөрийнхөө салбарын үгний тайлбарыг ирүүлэх
ёстой. Эцэст нь хэлний мэргэжилтнүүд үүн дээр ажиллана. Энэ видео хичээл, хэлний
толийн асуудал харахад техникийн асуудал юм. Хоёрдугаар түвшиндээ боловсролын асуудал
болж байгаа бол эцсийн шатанд монголчуудын үзэл санааны гол асуу­дал байхгүй юу.
Бүр цааш­луулаад харвал бид юугаа­раа нэг юм гэсэн асуултын хариулт хэл яриа болж
таарч байгаа юм. Юуг хүсч байгаа юм дэлхийд өрсөлдөхийг хүсч байгаа хэрэг. Миний
хийх дараагийн ажил бол Монголын түүх, соёлыг нэгтгэн боловсруулах. Дуу хөгжмөөс
эхлээд энд бүх зүйл багтана. Үүнийг хийдэг маань бид хэн юм бэ гэдгээ тодорхойлох
гэснийх. Бид 2500 жилийн тэртээд хаанаас ирсэн юм. Гуравхан саяулаа байж Хятадад
яагаад уусаа­гүй юм. Биднийг зөвхөн сэлэм авраагүй гэх мэт асуудлуудыг тог­тоо­хын
тулд энэ ажлыг хийнэ. Энэ бол зөвхөн эхлэл.

-Таны энэ ажил хэзээнээс хэрэглэгчдэд хүрч эхлэх вэ?

-Дөрвөн мянган видео хичээлийн эхний мянгыг нь өнөө жил орчуулна
гээд УИХ-аас би мөнгө авсан. Сангийн яамнаас мөнгөө авч чадаагүй бай­гаа хэдий ч
комманд ажлаа эхлүүлчихсэн бай­гаа. Эхний 100 хичээл аль хэдийнэ бэлэн бол­          чих­сон байна. Долоо хоногт 10-20 хичээлээр
нэмэгдээд явчихна гэсэн үг. Тийм учраас магадгүй сарын дараа гэхэд эхний хичээлийг
хүмүүс үзээд эхэлнэ.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Д.Дарь Сүхбаатар: Бидний1990 онд хүсч байсан үйл хэрэг өнөөдөр явахгүй байна

ОБЕГ-ын дэд дар­га хурандаа
Д.Дарь Сүх­баатартай ярилцлаа.

-Зүүн бүс тэр дун­даа Хэнтий, Сүхбаатар
аймагт малын халд­варт шүлхий өвчин гарлаа. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Гурван аймгийн есөн сум Сүхбаатар,
Хэнтийд голлоод нийтдээ 600-гаад мал өвчлөөд байгаа. Үүнээс 520-ыг устгалд оруулсан.
Энэ өвчлөлийг дарах үндсэн арга нь халдвар тээгч малыг устгалд оруулах байдаг. Тухайн
голомтоос шүл­хийн халдвар их хурдан хугацаанд тархдаг. Агаар, хөрс, автомашины
дугуй, хүн малын хөл гээд бүхий л биетэд тээгдэн тархдаг. Харин устгалд оруулаагүй
50 орчим тол­гой мал байгаа. Тэдгээ­рийн шүлхийн өвчлөл хурцдаагүй, дөнгөж эхлэл
шатандаа илэрсэн. Харин 310 орчим мянган малыг вакцинжууллаа.

-Вакцины чанар муу гэсэн мэдээлэл
гарсан үнэн үү?

-Хамгийн том асуудал энэ болчихоод
байна. Нэгдүгээрт нөөцгүй бол­сон. Хоёрдугаарт вакци­ны чанар муу. Зарим то­хиолдолд
чанар нь муу гээд буцаасан вакциныг бидэнд дахин өгсөн ноц­той тохиолдол ч гарсан
байгаа. Нөгөө талаар маш их хүн хүч шаардагд­даг ажил юм. Тухайлбал өнөөдрийн байдлаар
101 цэгт 518 хүн өдөр шөнөгүй ажиллаж байх жишээтэй.

-Цаашид энэ өвч­лөлийг бууруулах,
нянг нь мал, ургамал, хөрс­нөөс арилгахын тулд яах ёстой вэ?

-Ер нь Монголд шүл­хий, галзуу байнга
гарч байна. Тэгэхээр үүнд то­моохон бодлого байх хэ­рэгтэй. Жишээлбэл өн­гөр­­сөн
жилийн зун Баян-Өлгий аймагт хоёр гурван суманд нэлээн ноцтой шүлхийн голомт илэрч
хорио тогтоосон. Үүсэл нь Шинжаанд гар­сан шүл­­хий­тэй ижил бай­сан. Тэ­гэхээр
бид гадны харил­­цааг сайн нягтлах ёстой. Угаасаа хорио цээрийн алба байдаг л даа.
Нөгөө талаар магад­гүй зохион байгуулалтай Монгол руу халдвар оруулсан байхыг үгүйсгэх
аргагүй. Үүнийг Тагнуу­лын алба ном жур­мын дагуу хариуцан тог­тоох ёстой. Яг өнөөдрийн
хувьд гэвэл шүлхийн го­ломт урьдчилсан байд­лаар зээрнээс халдсан гэж үзэж байгаа.
Гэтэл зээр нь хавар цаг дөхөөд ирэхээр усаа дагаад нут­гийн хойд хэсэг рүү яваад
байна. Тэгэхээр энэ халд­вар ноц­той байдалд орох аюул байгаа юм. Гэхдээ манай­хан
бүх талын хя­налтыг хийж байгаа. Хан­галттай хэмжээнд хянал­тандаа байлгаж чадаж
байгаа. Аливаа асуудал үүсэхэд вакцин нь ча­нартай, хүр­тээмжтэй, ажил­­лах хүчин
нь ко­мандаар бэлэн бай­даг тийм бодлого, хө­төл­бө­рийг хэрэгжүүлэх шаард­лагатай
байгаа юм.

-Галзуу өвчний ту­хайд?

-Галзуу өвчин зэрлэг махчин амьтдаас
халд­вар­ладаг юм байна. Ту­хайлбал галзуурсан үнэг, чоно мал руу халдсанаар өвчин
гардаг. Тэгэхээр хамгийн эхний арга хэм­жээ бол иргэд өөрсдөө анхаарал болгоомжтой
байх хэрэгтэй. Өмнөговь аймгийн хойд, Өвөр­хангайн урд нутгаар гал­зуурсан үнэг
олон байна гэх мэдээлэл ирсэн.

-Вакцины нөөц бага, чанаргүйн хариуцлагыг
хэн хүлээх ёстой вэ?

-Үүнийг мал эмнэл­гийн газраас лавлах
хэ­рэгтэй. Ер нь аль ч то­хиолдолд Монгол Улсад ийм зар­чим­гүй юм бай­гаад байна.
Дандаа тен­дер будлиул­даг, чанар­гүй бараа шах­даг. Энэ нь татвар төлөгч­дөд дарамт
үүсгэдэг. Өн­гөр­сөн жил Баян-Өлгийд гарсан шүл­хийг устгахаар Засгийн газар олон
тэрбум төгрөг шийдэж өгсөн. Ин­гээд намайг очиж шалгахад Баян-Өлгийнхөн машин шалгадаг
бүхээг барьсан байгаа юм. Үүнийгээ  20 сая
төгрөгөөр барьсан гэ­сэн.  Хэдэн үнсэн блок
өр­сөн жижиг пин 20 сая хү­рэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Ийм байдлаар төсвийн мөнгийг
гувчуул­даг, дун­даас нь иддэг, ялангуяа ийм байдлыг ашигладгийг төр хатуу хяналтдаа
байл­гах ёстой.

-Энэ мэтээр Онцгой байдлын газарт
олон бэрх­шээл тулгардаг байх. Өнгөрсөн жилийн­хээ ажлыг дүгнэвэл?

-Өнгөрсөн жил хам­гийн харамсалтай
нь зөв­хөн үер усны аюулаас болж 120-иод хүн амь на­саа алдсан. Дандаа эр­чүүд,
хүүхэд залуучууд байсан. Энэ бол айм­шиг­тай мэдээ. Мөн гал түймэрт 70-аад хүн нийт­дээ
гамш­гийн улмаас 190 орчим хүн амь насаа алд­сан. Түүнч­лэн шинэ он гарсаар ос­госон
хү­мүүс хамгийн сүүлд л гэхэд Ув­сын хоёр охины тохиол­дол бүртгэгд­лээ. Энэ нь
монголчуудын хэнэггүй байдалтай шууд холбоо­той. Ингэж амь на­саа алдах хүмүүсийн
тоо огт буурахгүй байна. Үүнийг төрийн бодлого­той шууд холбож ойлгож бол­но. Говьсүмбэр
аймагт ма­най хоёр ажилтан албан үүр­гээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдол
ч байна. Манай мэр­гэжилт­нүүд алхам ту­тамдаа өн­дөр эрсдлийн дунд ажил­ладаг.
Энэ бүхнийг арил­гахын тулд тодорхой бод­лого хэрэг­тэй байгааг хэл­сэн. Өн­гөрсөн
жил гал унтраах автомашинаар бүрэн хан­гасан. Нийслэлд ашиг­ласан машинуудыг шинэ
машин ирмэгц то­дорхой график судалж байгаад орон нутаг руу шилжүүлж байгаа. Да­хиад
орон нутагт аврах гал унтраах шинэ техник хэ­рэг­сэл авч байна. Энэ нь орон нутаг
хөгжүү­лэх сан­гаар орж ирж байгаа юм. Ингээд 2016 он гэхэд бүх аймаг шинэ техник
хэрэг­сэлтэй болно. Гэх­дээ сум болгонд аврах гал унтраах ангитай бол­гоё гэсэн
бод­лого ба­рихгүй байна. Ер нь хэт төвлөрсөн тодорхой суурин газруу­дад нэмж аврах
анги бий болгох асуудлууд яригдаж бай­гаа. Мөн нутгийн сайн дурын байгууллага гэж
байгууллагыг бий болгох гэж байгаа юм. Энэ нь шинэ төсөв төлөвлөгөөнд явж байгаа.
Дунджаар нэг су­манд найман хүнтэй бүлэг бий болно гэсэн үг. Тодор­хой сургалтад
хам­рагд­чихна. Тэнд нь бага оврын аврах гал унтраах хэрэгсэл нөөц хэрэгслийг өгчихнө.
Ингэснээр төсөв зардал хэмнэхээс гадна иргэдийн өөрсдийн орол­цоог нэмэг­дүүлэх
зорил­готой юм.

-Таныг энэ албанд ирснээс хойш
юу өөрч­лөгдөв. Та яг юу хийв?

-Би ирээд жил гаруй болж байна. Би
өмнө нь хилийн цэргийн хуран­даа цолтой офицер бай­сан хүний хувьд ажил­лахад ямар
нэгэн бэрх­шээл бай­сангүй. Энд ирээд Засгийн газрын бодлого энэ бай­гуул­лагад
хамаардаг хуу­лиу­дыг, дагаж мөрдөх жур­муудыг мөрдүүлэх зар­чим тогтооход онцгой
байд­лын удирдлагууд­тай гар нийлж ажиллаж байна. Ер нь бол энд үл ойлголцох зүйл
огт байх­гүй. Мэдээж алдаа дутаг­дал гарна. Энэ то­хиол­­долд зөрчил дутагд­лыг
тэр дор нь засч бай­гаа. Миний хувьд бас нэг ха­туу зарчимтай. Тэр нь энэ байгууллагад
ямар ч улс төр оруулдаггүй. Энд тэгэх ч ёс байхгүй, төрийн тусгай алба шүү дээ.

-Улстөрчийн тань хувьд зарим зүйлийг
тодруулъя.  МоАХ-ын анхдугаар хуралдаан болсон
өдөр удахгүй тохионо. Тухайн үе хий­гээд өнөө цагийн улс төрд ямархан дүгнэлт хийж
байна даа?

-Монголын ардчил­сан холбоо гэдэг
бай­гууллага бол үндэсний эрх чөлөө тусгаар тогт­нолоо сэргээн байгуула­хын төлөө
боссон ард түмний хөдөлгөөн. Өнөөд­рөөс яг 24 жилийн өмнө эрх чөлөөт тусгаар тогтнолоо
олж авч чад­сан. Тэр үед Монгол Ул­сын асуудлыг тэр ч бүү хэл гэр бүлийн асуудлыг
Моск­вагаас шийддэг бай­сан бол бид өөрсдөө шийдэж чаддаг болсон. Үүний тө­лөө бид
боссон, зөвхөн бид биш Мон­голын ард түмэн боссон гэж хэлэхэд буруудахгүй болов
уу. Өнөөдөр бид­ний шаард­санаар тодор­хой хэмжээ­ний хүмүү­сийн хүссэнээр гэдэг
юмуу хувь заяаны эргэл­тээр яг надтай мөр зэрэг­цэж явсан ардчилсан хувьсгал хийсэн
олон нө­хөр Монгол Улсыг удир­даж байна. Ерөнхийлөг­чөөсөө эхлээд нийс­лэлийн захирагч
хүртэл. Ингээд харахад Ерөн­хий­лөгч нь ардчилсан, Зас­гийн газар нь ард­чилсан,
21 аймгаас олонхи, УИХ-аас олонхи, Засгийн газ­раас олонхи, нийслэлийн есөн дүүрэг
бараг үндсэн­дээ бүгд ард­чилсан удирд­лагатай болж. Үндсэн дүн­гээрээ 75  хувиас илүү Монгол Улсын эрхийг ард­чилаг­чид
барьж байна. Ха­рам­салтай нь яг бидний 1990 онд хүсч бай­сан үйл хэрэг өнөөдөр
явахгүй байна.

-Яагаад. Харин ч та бүхэнтэй хамт
тэмцэж байсан хүмүүст өнөө­дөр л боломж олдож байгаа юм биш үү?

-Тэр үед хүнд суртлыг, хээл хахуулийг
устгая. Зөв­хөн Монголынхоо эрх аш­гийн төлөө явъя гэж боссон нь үнэн юм бол өнөөдөр
яг түүгээрээ амьд­рах ёстой. Амьдрал дээр харамсал­тай нь тэгж бо­лохгүй бай­на.
Тэр бит­гий хэл  бидний тэмцэж авсан эрх мэдэл
маань урагшаа шилжчих­лээ. Тэр үед бид­ний асууд­лыг Москвагаас шийддэг байсан бол
одоо Бээ­жин­гээс шийддэг гэхэд хилс­дэх­гүй болчихлоо. Улс төрийн эрх өнөөдөр мон­гол­чуудад
тодорхой хэм­жээнд л үлдсэн байна. Эдийн засгийн, оюун са­нааны эрх нь байхгүй бол­сон.
Улс төрийн эрх гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Ямартаа ч бид Ерөнхий­лөг­чөө, УИХ,
орон нутгийн ИТХ-аа ямар нэгэн хэм­жээгээр сонгож чадаж бай­на. Гэхдээ л үүнд “но”
бий. Зарим талд гадны нөлөө­гөөр, гадны мөнгөөр сон­гуульд дэмжигдсэн бай­хыг үгүйсгэх
аргагүй. Өнөөдөр Монголын эдийн засаг 90 хувь Хята­даас хамаарал­тай бол­сон байна.
Бид үүнийг хүсээгүй. Ардчилаг­чид, АН юуг хүсч байсан бэ гэвэл шатахуунаа өөрс­дөө
үйлдвэрлэдэг, це­мент үйлд­вэрлэдэг боло­хыг хүс­сэн. Бүгд байхгүй. Цаасан дээр
баахан бод­логууд байдаг ч бүгд ураг­шилдаг­гүй. Яагаад вэ гэвэл засагт орсон нөх­дүүдээс
дий­лэнх нь сэт­гэлгүй, мөнгөнд ху­дал­дагд­сан байгаа. Мөн­гө хаанаас гарч бай­гаа
нь тодорхой. Аль улс их мөн­гөтай байгаа нь ойл­гомж­той шүү дээ. Бид үүнийг хүсээгүй
юм. 24 жил өнгөрч байна. Хэрвээ энэ байдлыг засахгүй бол Мон­гол орон сүйрэх нь.
Оюу толгойн гэрээ цэвэр луйвар болсон нь үнэн. Луйвар нь цаашид улам л гүнзгийрсээр
бай­на. Оюу толгойн усны нөө­цөд л гэхэд гадныхан эзэн сууж монголчууд түүнээс нь
худалдаж ава­хаар бол­чихож. Энэ ус манай эзэмш­лийнх, бид худал­дах ёстой байхгүй
юу. Гэ­тэл бүх зүйл 180 градус эргэчихэж. Цари­гийн асуу­дал яриг­даж нарийн байх
нь зөв л гэж байна. Гэхдээ цариг гэдэг эдийн засгийн хам­гийн чухал асуудал. Урагш
нь нарийн цари­гаар хол­бочихлоо. Үүгээр юу ч гарч болно, орж бол­но. Хамгийн гол
нь энэ дэл­хийд энх тайван тог­тоо­гүй байгаа гэдгийг са­нах нь зүй. Да­хиад нэг
зүйлийг улстөр­чийн ху­виар ха­риуц­лага­тайгаар мэдэг­дэхэд хойд хөрш маань асар
хүнд байдалд бай­гаа. Хойд хөрш газар нутгаа алдах аюултай бай­гаа бол урд хөрш
газар нутгаа тэлэх зорил­готой байгаа. Мон­гол­чууд газар нутгаа тэлэх зорил­готой
байгаа оронд эдийн зас­гийн бүх болом­жоо тавьж өгч байна. Тэ­гэхээр Мон­гол төр
аль нэгэнд нь тал засч нөгөө нэгийнх нь дургүйг хүргэл­гүйгээр ижил тэгш харил­цах
хэрэг­тэй. Энэ бүхнийг харахгүй байж болохгүй. Харин би төрийн тусгай ажилтан учраас
хуулиар улс төр хийж болдоггүй. Гэхдээ Монгол Улсын ир­гэн хүний хувьд, ард­чил­сан
хувьс­галыг хийлц­сэн хүний хувьд үгээ хэлж, са­наагаа ойлгуулах хэрэгтэй байгаа
юм.

-Цаашид яах вэ?

-Хоёрхон зам бий. Энэ Засгийн газарт
Мон­гол Улсын төлөө гэсэн сэтгэл­тэй хүмүүсийг түл­хүү оруулж, нэн даруй АН өөрөө
ардчилагдаж өөрч­лөгдөх шаард­лага­тай. Эс бөгөөс дахиад хувьсгал хийгдэх нь. Хувьсгалыг
хийх ганцхан л хүчин бай­гаа нь МоАХ. Монголын ард түмэнд МоАХ-оос өөр найдах газар
алга болж. Намууд нам биш болсон. Үүнийг Ерөнхийлөгч олон удаа хэллээ. Ерөнхийлөгч
да­хин сонгогдохдоо нэг л зүйлийг хэлсэн ш дээ. Улс төрийн намыг хатуу ги­шүүнч­­лэлгүй
болгож нэг түвшинд аваачих хэ­рэгтэй гэж. Намууд нэг түвшинд очихын төлөө хууль
гаргаг­чид болоод хүчтэй намын нөхдүүд нэг ч ажил хий­сэнгүй. Төрийн тэргүүний бодлогыг
эсэр­гүүцэж, үл тоогоод байгаа юм уу. Да­раагийн том бодлого нь ухаалаг төр. Гэтэл
эрх ба­риг­чид үүний төлөө юу хийв. Улам өөрс­дийгөө бэхжүүлэх, эдийн засгийн­хаа
суу­рийг бэхжүүлэх аж­лыг л хийж байна. Яг на­рийн яривал бид 1990 онд өмссөн пиджактайгаа
л байсан. Цалин авдаг хэд­хэн хүн байсан. Тэгвэл өнөө­дөр хэн хэн ямар хө­рөнгөтэй
болсныг ард тү­мэн мэднэ. Зарим хү­мүүс бизнес хийсэн л гээд бай­даг юм. Үгүй. Зарим
нь нэг өдөр ч улс төрөөс хол­доогүй. 24 жил тас­ралтгүй УИХ-д сууж байгаа.

-УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржоос
эх­лээд цөөн хүн тасралт­гүй пар­ламентад ажил­лаж байгаа билүү?

-Тийм. Гэтэл хэдийд ямар бизнесээрээ
ин­гэтэл хөлждөг юм. Са­наагаар болдог бол хө­рөнгийг нь ард түмэнд тараагаад өг­чих­мөөр
бай­гаа юм. Ма­гадгүй С.Баяр­цогтын сая ам.дол­ларыг ард түмэнд тараах ёстой. Энэ
бол Оюу толгойгоос авсан мөнгө. Өөр юу байдаг юм. Сая сая ам.доллар авлаа гэж яриг­даа
биз. Энийг гудамжны цуглаан дээр, сэтгэл хөд­лөлөөр, баримт дутуугаар хэлж байгаа
үг огт биш. Бодит яригд­чихсан, олон жил бугш­сан хатуу асуу­дал. Ми­ний ярьж байгаа­тай
утга нэгтэй үгийг Ерөн­хий сайд байсан Дашийн Бям­басүрэн гуай байнга хэлдэг юм.
Жирийн дун­даж гурван өрөө сууцанд жи­рийн айлын тавил­гатай амь­дарч л байна, энэ
хүн. Гэтэл Д.Бям­басүрэн гуай­гаас бусад төрд байсан бүх хүмүүс ямар байна. П.Очир­­бат
гуай ямар бай­на. Төрөөс өгсөн хаусыг юу болгоод өнөөдөр газар нь мар­гаан дагуулаад
байна. Нөгөө талаар бу­руу за­маар хөрөнгөжсөн хү­мүүс насныхаа эцэст ту­хайн хөрөнгөө
аваад явах юм уу гэж асуумаар бай­даг. Яах гээд байдаг юм бол. Хоёр дээл давхар
өмсөхгүй, хоёр машин зайдалж унахгүй, хоёр хүний порц нэг дор идэх­гүй ш дээ. Маш
олон хүн шуналаасаа болж эх ор­ноо худалдаж байна. Энэ дотор манай чигийн хү­мүүс
ч олон байгаа. Ард­чиллын нэртэй хү­мүүс гэ­сэн үг. Эдгээр хүмүүсийг зайлуулахгүй
бол эх орны ирээдүй то­дор­хой. Шунал­тай
хү­мүүс эх оронд ямар нэгэн гай учрахад өөрийн хө­рөнгөө хамгаалахаа л бодно. Тэр
хөрөнгөө хэ­зээ ч эх орныхоо төлөө үрэх­гүй. Харин Х.Бат­тулга МоАХ-ны дарга бо­лохдоо
хэлсэн үгийг нь байнга боддог юм. “Би ардчиллын буянаар биз­нест хөл тавьж таван
цаас цуглуул­сан. Энэ хөрөн­гөө ард түмэндээ зар­цуулахад гудийгаад байх зүйл үгүй”
гэж байсан. Үүнийг нь би ортой гэж боддог. Олон том бүтээн байгуулал­тыг хийлээ.
Нэг ч удаа Х.Бат­тулгыг маг­таж явсангүй нөхрийн хувиар үүнийг нь хэлье гэж боддог.

-Ардчилагчид зорь­сон хэргээ­сээ
яг хэзээ­нээс ухарч, мөнгөний амтанд орж эхэлсэн гэж боддог вэ?

-Энэ тухай би их эрт хэлж байсан.
Бараг 1990 оноос эхэлсэн. Яагаад вэ гэвэл 1990 он гэхэд ма­най­хан эрх мэдэл албан
ту­шаалтай болоод эхэл­лээ. Бага хурлын гишүүн, сайд, шадар сайд бол­сон бол
1996 оноос хойш хэ­дэн арван сайд төрж олон ч Ерөн­хий сайд төрлөө. Хүн гэдэг төгс
биш учраас ашиг сонирх­лын дагуу ард­чилалд орж ирсэн нөх­дүүд хө­рөн­гөждөг юм
бай­на. Албан тушаалаа, эрх мэд­лээ хөрөнгө болгодог юм байна. Тэр хөрөн­гөөрөө
дараагийн шатны албан тушаалд очно. Тэр албан тушаалаараа хө­рөнгөө арви­­жуул­даг.
Ийм зам л биднийг алж эхэл­лээ гэж би олон ч удаа хэлсэн дээ. Би болоод цөөн хэдэн
хүн 1990 онд албан тушаалд очихгүй, нас залуу байна гээд тат­галзаж байсан.
1990 онд Д.Бямбасүрэн гуай Бо­ловс­ролын сайд бол гэ­хэд нь “үгүй” гээд л явж бай­сан.
Одоо зарим нө­хөд маань “Тэгэхэд чи сайд болсон бол 20 ор­чим жил ийм өндөрт явах
нь байна” гэж.

-Зөв зүйл огт хараг­дахгүй байна
уу?

-Манай нөхдүүд нэг л зөв зүйлийг ярьж
байна. 40 наснаас дээш настай хүнийг УИХ-д нэр дэв­шүүлнэ гэж. 40-өөс доо­ших насныханд
ертөн­цийг үзэх үзлээс эхлээд амьдрал нь 
тогтох ёстой. Төрийн хар хүн гэдэг то­хиолдлын бус төрмөл байх ёстой. То­хиолдлын
хүн л төрд ямар нэгэн арга замаар ороод ирвэл жин­хэнэ самарч эхэл­дэг. Гэх­дээ
энэ бод­логыг гар­гас­наараа бас л өрөв­дөлтэй байдалд орж бай­гаа юм. Яагаад гэвэл
40 хүртэлх насны залуусыг УИХ-д оруу­лах­гүй байс­наар өөрс­дөд нь илүү орон тоо
нэмэгдэж байгаа юм.

-Засгийн газрыг яг яах ёстой гэж
үзэж бай­гаа юм бэ?

-Засгийн газар чад­вар­жих ёстой.
Чадвар­жина гэдэг бүтэц зохион байгуу­лалтаасаа эхлээд бод­логоо хэрэгжүүлдэг болох
хэрэгтэй. Бод­ло­гыг өөр рүүгээ, хамаатан руу­гаа хэрэгжүүлдэг бус эх орон, ард
түмэн рүү хан­дуулж хэрэгжүүлдэг байх ёстой. Ингэж чадахгүй байгаа өрөв­дөл­тэй
сайд нар өөрч­лөгдөх хэрэг­тэй. Давхар дээлийг нь нэн даруй тай­лах ёстой. Шүүгч
хүн Зас­гийн газарт ажиллахгүй л байгаа биз дээ. Гэтэл УИХ-ын гишүүн сайд болж бай­на
гэдэг нэгдүгээрт салбар нь хя­налтгүй болдог. Хоёр­дугаарт илүү их эрх мэ­дэл, мөнгө
хийх болом­жийг цуглуулж байгаа хэрэг.

-Хэн хэнийг Засгийн газраас гаргах
ёстой гэж?

-Гомдох байх даа. Д.Ган­­хуяг л гэхэд
сайд боло­хоосоо өмнө юу ярьж байлаа даа. Ч.Сай­хан­билэг гэдэг залуу Засгийн газарт
ороод юу хийгээд байгаа юм.

Жи­шээлбэл улсын нууцаас тодор­хой
газрын зураг­нуудыг гар­гана, гаргахгүй гэсэн баа­хан асуудал яригдсан юм, өнгөрсөн
жил. Үүнийг нь Чунтын Чулуунбаатар эрс эсэр­гүүцэж төрийн нууцад байх ёстой гэснээрээ
Таг­нуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаасаа ха­лагдсан. Төр нууцтай байх ёстой
гэдгийг мэ­дэхгүй УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрх­лэх газ­рын дарга байж
болохгүй биз дээ. Мөн Оюу толгойн гэрээг хийсэн С.Баяр, Сү.Батболд, С.Баярцогт,
Д.Зоригт нар байна. Энэ хүмүүсийг шоронд хий гэж байгаа юм биш л дээ. Гэх­дээ энэ
хүмүүс яагаад ха­риуц­лагаа хүлээхгүй бай­гаа юм. Хэний хөрөн­гийг ямар дэнчингээр
өгчихөж байгаа юм. Эх оронч сэтгэл алга болж байна.

-Тэгэхээр ойрын үед МоАХ хөдөлнө
гэсэн үг үү?

-Би тэгэх ёстой гэж үзэж байна. Харин
яах вэ гэдэг нь жич яригдах биз. Жагсах уу, босох уу, шаардлага хүргүүлэх үү гэдгээ
ярьж тохирно биз. Гуравхан саяулаа байж дайнаас илүү аймшиг үзэж байна. Цөөн хэдээ­сээ
хөлдөөж, гал, ус, авто ослоор хэдэн зуугаар нь алдаж байдаг. Монгол Улсын үндэсийн
үндэс, хамгийн үнэт баялаг нь л хүн ш дээ.

-Заавал Засгийн газ­рыг уна­гал­гүйгээр
эл асуудлуудыг шийдэж болохгүй гэж үү?

-Би төр засгийг татан буулгана, хөдөлгөнө
гэж яриагүй байна. Ямар арга замаар энэ асуудлуудыг шийдэх юм гэдгийг МоАХ л анхааралдаа
авахгүй бол аль ч нам тоохгүй нь. Нөгөө сөрөг хүчин гээд байгаа МАН, эрх баригч
АН бо­лоод хэн ч шинэч­лэ­лийг хийхгүй. Учир нь нам гэдэг өөрөө үндсэн утгаа алд­чихаад
бай­гаа юм. Нам бол уг нь хэсэг бүлэг хүмүүсийн оюун ухааны цөм нь. Оюун санааны
бодлого боловс­руулж тэр хөтөлбөр дээрээ нэр дэвшиж ялалт байгуул­бал түүнийгээ
хэрэг­жүүл­­дэг тэр нь зөв байх ёстой. Энэ утга нь алдагджээ. Өнөөдөр ямар болсон
бэ гэвэл намд орсон залуус олон жил суусан нөхдүү­дийнхээ цүнхийг нь зөөж, үдээсийг
нь үдэж өгч бай­гаа. Эцэст нь хурган дарга хийж төр рүү орж байна. Энэ мэтээр бүх
зүйл хял­бар харагдах болж. Нам гэдэг өнөөдөр нам нийлж сэм хуйвалддаг, төрийг дампууруулдаг,
бизнес хийдэг бүлэглэл болчихоод байгаа. Үүнийг олон жил ярилаа.

-Гэхдээ таны яриад байгаа шиг бүх
зүйл бо­лохоо больчихсон, төр засаг юу ч хийхгүй байна гэдэгтэй санал нийлдэг­гүй
хүн олон байгаа. Тэр дундаа энэ Засгийн газар шинийг эрэлхийлж, хийж бүтээ­хийн
төлөө байгаа юм биш үү?

-Хийж байгаа зүйлсийг нь үгүйсгэх
хэрэггүй. Гэхдээ үндсэн ажлууд огт явахгүй байна. Энэ засагт үндсэн­дээ 2014 он
л үлдлээ. 2015 оны наадмаас хойш  сонгуулийн
сурталчилгаа эхэлдэг шүү дээ. Түрүүн хэлсэн. Өөрсдөө шатахуун үйлдвэрлэдэг болох
зорилтыг энэ Засгийн газар тавьсан гэж. Гэтэл шав нь өнөөдөр хаана тавигдсан юм
гэх мэтээр асуудлыг нэхмээр байна. Мөнгөний, гадны  эрхшээлээсээ гарч ажлаа хийх хэрэгтэй байгаа юм.
Эх орныг чинь бид бүтээчихсэн юм биш. Өвөг дээдэс бүтээсэн, бид дараагийнхаа үед
өв­лүүлэх учиртай. Тэгэхээр Америкийн өнөөд­рөөрөө амьдар гэдэг хамгийн адгийн философийг
дагахаа болих хэрэгтэй. Өнөөдөр л тансаг байвал ирээдүй үе хамаагүй гэдэг ийм үзэл
хүн төрөлхтөнд байж болохгүй. Хүний ёс үр хүүхдээ бодохгүй байж болох уу.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

З.Энхболд: Аль ч нам гарсан зайлшгүй биелүүлдэг хөгжлийн стратегитай болох ёстой

УИХ-ын дарга З.Энхболдтой ярил­цаж, шинээр
батлагд­сан хуу­лиуд болон цаг үеийн асуудлуудад тайл­бар авлаа.

 
-УИХ-ын намрын ээл­жит чуулган завсар­лалаа.
Энэ чуулганы хугацаанд УИХ 2014 оны төсвийг батал­сан. Төсвийн хүрээнд ямар ямар
дэвшил гаргав?

-УИХ-ын
намрын чуул­ганы гол ажил нь улсын төсөв батлах бай­даг. Төсвийг энэ онд то­дотгол
хийх нөхцөл­тэй­гээр хугацаанд нь батал­сан. Хэлэлцүүлгийн явцад хөндөгдсөн асуудлуудыг
тухайн үед нь “Өдрийн сонин” уншигчдадаа тайл­барлаж байсан. Ерөн­хий сайдын нэрлэс­нээр
“Авлигажсан төсөв”-ийг УИХ анх удаа зогсоо­лоо. Зогсоосон гэж хуга­цаа нь хэтэрч,
төсөвт өртөг нь жил бүр нэмэг­дэж байсан барилгын ажлыг царцаасныг хэлж байгаа юм.Одоо
Аудитын шалгалт хийгдэж байна. Эндээс гарсан дүгнэлтээр эдгээр төсөл, арга хэм­жээг
цаашид үргэлж­лүү­лэн санхүүжүүлэх үү, дууд­лагаар худалдах уу, бүр мөсөн зогсоох
эсэх шийдвэрийн аль нэгийг гаргана. Шууд хэлбэл бо­ломжтой барилгуудыг ба­рих ажил
энэ онд үргэл­жилж дуусах ёстой. Дууд­ла­гаар худалдаад мөн­гөө буцааж авах ёстой
гэж үзсэн барилгуудыг зарж энэ барилгууд дээр ажил­лаж хуулийн олон зөр­чил гаргасан
хүмүүст арга хэмжээ авна. Тендер зар­ласан, гүйцэтгэсэн гэх мэт. Гуравдугаар сарын
хорин орчимд эхлэх ээл­жит бус чуулганаар 2014 оны төсөвт тодотгол хийнэ.

-УИХ өнгөрсөн нам­рын чуулганаараа тө­сөв
батлахаас гадна бие даасан 12 хууль гар­гажээ. Саяхан бат­лагд­сан хуулиудын онц­логийг
дурдвал?

-УИХ завсарлахаасаа өмнө Гаалийн болон
НӨАТ-аас чөлөөлөх ту­хай хуулийг баталж, “ТЭЦ-4” цахилгаан станцын өргөт­гөлийн
тоног төхөөрөм­жүүдийг татвараас чөлөөл­сөн. Мөн 100 мянган тонн улаан буудайг оруулж
ирэ­хэд зориулан Гаалийн бо­лон НӨАТ-аас чөлөөллөө. Эдгээр төслүүдийг Засгийн газраас
шуурхай хэлэл­цүүлэхээр өргөн барьж, УИХ-аар хэлэлцэн батал­сан. “ТЭЦ-4” цахилгаан
станцид 120 МВТ-ын хүчин чадалтай өргөтгөл барина. Цахилгаан эрчим хүчний дутагдлыг
нөхөх энэ аж­лын хүрээнд ши­нээр тур­бин суурилуулж, зуухаа шинэчлэх ажил хийгдэж
байна. Ирэх ес­дүгээр са­рын 1-нд ашиг­лал­тад орох гэрээтэй. Өргөтгөл хийс­нээр
адил хэмжээний ца­хил­гаан станцыг шинээр барихаас хамаагүй бага зардлаар 120 МВТ
чадал нэмэгдэх юм. Харин улаан буудайг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх асууд­­лыг
хэлэл­цэх явцад олон удаа зав­сарлага ав­сан ч олонхийн саналаар асуудлыг шийд­вэрлэсэн.
Энэ жил гури­лын үнийг тогтвортой ба­рихын тулд, зах зээлд ду­тагдаж байгаа улаан
буу­дайг дэлхийн зах зээлд хямд үнэтэй байхад нь худалдан авах зорил­готой.

-Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулал­тын
сангийн тухай хуу­лийг хэлэлцэж байхад УИХ-ын шийдвэрийг манайхан гэлтгүй, гадны
олон орон анхааралтай ажиглаж байлаа?

-Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулал­тын
сангийн тухай хуулийг өнгөрсөн аравдугаар са­рын гуравны өдөр баталж нэгдүгээр сарын
нэгний өдрөөс мөрдөж байгаа. “Гадны хөрөнгө оруулал­тыг үргээсэн” гэх тодот­голтой
“Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж бай­гаа аж ахуйн нэгжид
гадаадын хөрөнгө оруу­лалтыг зохицуулах тухай хууль”-ийг хүчингүй бол­госонд хөрөнгө
оруулаг­чид таатай хандаж байгаа.  Стратегийн
салбарт гадаа­дын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болгож түүний
оронд мөрдөгдөж эхэлсэн гэсэн үг. Хууль гарснаар гадаад дотоодын  хөрөнгө оруулагчдад удаан хуга­цаанд тогтвортой
ажиллах татварын орчин боловс­ронгуй болсон. Ямар нэгэн татварын хөнгөлөлт, чө­лөө­лөлт
үзүүлээгүй. Хө­рөн­гө оруулалтын сангийн тухай хууль нь манай өнөө­гийн бизнесийн
ор­чинд чухал хэрэгтэй. Бодит амьдрал дээр 
бизнес эрхлэх гэж байгаа хүнд ганц л сонголт байдаг. Тэр нь банкнаас зээл
авч үйл ажиллагаагаа эхлүүлэх. Үүнийг шийдэхээр банк­тай өрсөлдөхүйц мэргэш­сэн
хөрөнгө оруулалтын сангуудыг ажиллуулж бо­лохыг хуульчилсан. Одоо бизнесийг санхүүжүүлж
буй харьцааг харах юм бол 98 хувь банкаар хоёр хувь нь хөрөнгийн бирж буюу санхүүгийн
захаас мөнгөө авдаг. Мэргэшсэн хөрөнгө оруулалтын санг ашигласнаар цаашид энэ харьцааг
хөгжсөн орнуу­дад байдаг шиг харьцаа­тай болгох бололцоо бүр­дэж байгаа гэсэн үг.

-Цаашид хөрөнгө оруу­лалт нэмэгдэнэ гэсэн
үг үү?

-Хууль гарлаа гээд асуу­дал хурдан шийдэг­дэнэ
гэж ойлгож болохгүй. Гагцхүү ирээдүйд  чухалд
тооцогдох том ажлуудын эрх зүйн орчинг боловс­ронгуй болгож, бодит аж­лыг өрнүүлж
байна гэж харах нь зөв. Батлагдсан хуулийн хүрээнд хэсэг хү­мүүс нэгдэж мөнгөөрөө
Хөрөнгийн бирж дээрээс хувьцаа худалдаж авах эсвэл сан байгуулж түү­гээрээ хөрөнгө
оруулалт хийх боломж нээгдсэн. Ингэхдээ шийдвэр гаргалт болон санхүүгийн гэх мэт
дотоод үйл ажиллагааны ил тод зарчмын үндсэн дээр хөрөнгийн бирж бо­лон банк, хөрөнгө
оруу­лалтын мэргэшсэн сангууд бизнес эрхлэх гэж буй иргэдээс нэгдсэн нэг стан­дарт
шаардаж эхэлнэ. Ийм зүйл байхгүйгээр ком­паниуд хөрөнгө оруулал­тыг авч чадахгүй.
Манай улсын байр сууриа батат­гачихсан, ашиг олдог ком­паниуд IPO хийж олон нийттэй
хуваалцах зам руу явахаас өөр аргагүй болж байгаа. Компаниуд хэтэр­хий томорч байгаа
учраас банкны зээлээр явах нь үр ашгийг бууруулж байна. Тиймээс “Хөрөнгө оруу­лал­тын
сангийн тухай хууль”-ийг ашиглаж Хөрөн­гийн бирж дээр хувьцаагаа арилжаалж гар утасны,
уул уурхайн гэх мэт олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй  компаниуд IPO хийх тухай бодож эхлэх хэрэгтэй.
Олон нийтийн өмчлөлтэй болно гэдэг нь тухайн компанийн томрох, байр сууриа бэхжүүлэх
боломжийг тэр чинээгээ­рээ нээж өгдөг. Нөгөөтэй­гүүр олон түмний хяналтад орно гэдэг
нь өөрөө бүх үйл ажиллагааг нь ил тод болгож өгч байгаа хэрэг. Энэ ажлын үр дүнд
хувийн өмчийн компаниуд дараа­гийн шатандаа хүрч дэв­ших боломж нээгдэж бай­на.
Үүнд  “Хөрөнгө оруу­лалтын сангийн тухай хууль”
томоохон түшиц болох ёстой. Нэгэн жишээ дурдахад, өнөөдөр манай улсад   нөхөр нь захирал, эхнэр нь нягтлан гэсэн  “гэр бүлийн” хэлбэр шингэсэн компаниуд оршин тогтнож
байна. Нэг талаас харахад, тухайн компани үйл ажил­лагааны хувьд,  зах зээлд эзлэх цар хүрээ нь томорч байгаа учраас  олон ний­тийн компани болох нь компанийн эздэд
ашигтай. Нөгөө талаас, хувь иргэд ч бас тухайн компанийн хувь­цааг худалдан авч,  компанийн эзэн болох боломжийг нээж өгөх шаард­лага
байсан. Хуу­лийн ач холбогдол үүнд оршиж байгаа. Чуулганы хугацаанд гаргасан бас
нэг чухал хууль бол “Хи­лийн боомтын тухай хууль” юм. Энэ хууль батлагд­санаар өнгөрсөн
баасан гаригаас “Гадаадын иргэн харьяатын асуудлыг эрх­лэх газар”-ын нэр өөрч­лөгдөж,
“Иргэний харьяа­лал, шилжилт хөдөл­гөөний ерөнхий газар” болж өөрчлөгдөж байна.  Үйл ажиллагааны хувьд, хилээр иргэдийг нэвт­рүүлдэг
хилийн цэргийн хэсэг нь энэ байгууллага руу шилжиж, иргэний бай­гууллага болж байгаа
гэ­сэн үг. Тэгэхээр гадаад дотоодын иргэдийг хилээр орж гарах бүх асуудлыг нэг л
байгууллага шийддэг, хяналт тавьдаг болж бай­гаа юм. Манайх  шиг хи­лийн цэргүүд нь паспорт шалгадаг улс орон
цөөхөн. Тиймээс энэ системийг боловсронгуй болгож, ир­гэний хэлбэрт шилжүүлж байна.
Боомтууд дээр тар­хай бутархай, тав, зур­гаан байгууллага байдаг. Тэр бүхэн нэг
удирдлагатай болох ч өөр өөрийн ажлын онцлогоороо босоо удирд­лагатай хэвээрээ.
Боомт нь үйл ажиллагаан дээрээ нэг байгууллага болсон гэсэн үг. Боомтын захиргаа
гэдэг байгууллага гаальчдыг гаалийн ажлаа, мэргэж­лийн хяналтынхан  чиг үүргийн ажлаа хийх болол­цоогоор хангадаг,
ахуйн чанартай асуудлыг нь шийддэг, ажиллах нөх­цөлийг нь хангаж өгдөг нэг толгойтой
болж, нэг цагт нээгдэж, хаагддаг жишиг рүү орж байна.

-Хууль хэрэгжиж эх­лэхээр бүтэц зохион
бай­гуулалт гэх мэтээр өөрч­лөлт орох нь. Орон тоо хэр нэмэгдэж байгаа юм бол. Хэднээс
хууль мөр­дөгдөх билээ?

-Ирэх дөрөвдүгээр са­рын нэгний өдрөөс
хууль хэрэгжиж эхэлнэ. Харин бүтэц орон тооны тухайд УИХ өнөөгийн байгаа орон тоо,
зардалдаа баг­таа гэдэг чиглэлийг өгсөн учраас орон тоог нэмэл­гүйгээр нэг хэсэг
хүн хи­лийн цэргийн байгууллагаас энгийн болж албандаа орно. Боомтын захир­гаанд
ч ялгаагүй гааль, хилийн цэрэгт чиг үүргийн дагуу алба хааж байсан хүмүүс шилжиж
ирнэ.

-Бас Эрдэс баялгийн салбарт төрөөс баримт­лах
бодлогыг баталлаа. Монгол Улс энэ салбарт ямар бодлого баримт­лахаар болчихов оо.
Бод­логод занар ашиглах тухай асуудал нэлээд маргаантай орох шиг болсон?

-Занар ашиглахыг Газ­рын тосны тухай хуулиар
зөвшөөрч байгаа. Гэхдээ уг хууль хаврын чуул­ганаар батлагдана. Газ­рын тосны салбарын
хувьд бүтээгдэхүүн хуваах хэлэлцээр, үндсэн хэлбэр хадгалагдаад явна. Сай­жирч буй
зүйлүүд бий. Жишээ нь газрын тостой аймгууд илүү мөнгө авдаг болж байгаа. Эрдэс
баял­гийн тал дээр төрийн орол­цоог зохистой хэмжээнд байлгах, Оюу толгой дээр тавьсан
шиг ийм их өр зээлийн асуудал босгохгүй байхаар тохирсон. Мөн зөвхөн зөвшөөрөгдсөн
газар хайгуул хийнэ гэдэг цоо шинэ концепцтэй болж байна.  Урт нэртэй хуу­лиар хайгуул хийж бо­лох­гүй бүх
газрыг тус­гаарлаж лиценз олгохгүй гэсэн үг. Мөн үүнд тусгай хамгаалалттай газрууд
ч хамаарч байна. Өмнө нь дуртай газраа хайгуул хийж байсан бол одоо хязгаарлалт
хийж, зөвхөн зөвшөөрөгдсөн талбайд  хийж болно.
“А” лицензээ авчихаад үйлдвэрээ ашиг­лалтад оруулахгүй байгаа компаниудыг ч түргэлүүлэх
талаар ажиллана. Эрдэс баялагтаа тулгуурлаж Мон­гол Улс хөгжлийн да­раагийн үндэс
суурийг тавина гэдэг дээр УИХ санал нэгдсэн. Гэхдээ хуучин шиг замбараагүй уул уурхайг
хориглож, байгаль орчноо бодолц­сон, хяналттай, хариуц­лага­тай эдийн засгийн үр
ашигтай уурхайг ашиг­лана. Дэд бүтэц Монгол Улсын хөгжлийг хамгийн их чөдөрлөж байгаа.
Тий­мээс дэд бүтцийн асуу­далд хамгийн их анхаарна. Товчхондоо эрдэс баял­гийн талаар
ийм бодлого­той болсон.  

-Эрдэс баялгийн сал­барт төрөөс баримт­лах
бодлогыг хэлэлцэх явцад Түгээмэл тархац­тай Ашигт малтмалын тухай хуулийг гаргах
хэрэггүй гэж үзэж байсан ч тусгайлан баталлаа?

-“Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай
хууль” шинээр гарсан. Элс, шавар, хайрга, дайргыг Ашигт малтмалын хуулиас тусгаарлаж
олборлох зөв­шөөрлийг аймаг, нийс­лэлийн Засаг дарга өгө­хөөр болсон. Ингэснээр
барилгын түүхий эдийн олборлох зөвшөөрөл тус­гаарлагдаж илүү хялбар болж байна.
Энэ хаврын бүтээн байгуулалтын өмнө энэ хууль гарснаараа ихээхэн ач холбогдолтой.
Хуучин бүх төрлийн хай­гуулын зөвшөөрөл УИХ-аар хаагдаж, шинээр зөв­шөөрөл олгогдохгүй
бол­сон байсныг хуульчилж гацааг нь гаргалаа. Бас нэг шинэ зүйл хуульд тусгагд­сан
нь урт нэртэй хуулиар заасан голын ай сав га­зарт хайрга олборлохыг хориглосон.
Ингэснээр уулын чулууг буталж дайр­га болгож ашиглана гэсэн үг. Голын хайргаар барь­сан
барилга газар хөд­лөлтөд тэсвэргүй байдаг.

-Бүтээн байгуулалт ихээр өрнөж байгаа өнөө
үед элс хайргыг хэдхэн компани эзэмшиж үнийг
хөөрөгдөх вий гэсэн болгоомжлол байгаа?

– Орон даяар барилгын материалын хэрэгцээ
бай­гаа. Өнгөрсөн онд анх удаа нэг сая гурван зуун мянган квадрат метр орон сууцыг
шинээр барилаа. Монгол Улс өнгөрсөн хугацаанд маш бага бүтээн байгуу­лалт хийж байсан
нь эн­дээс харагддаг. 40 мян­гатын гэдэг нь 1960-аад онд барьсан 40000 кв.м орон
сууцны хорооллын нэр. Энэ жишээнээс хара­хад 40-хэн мянган кв.м орон сууцыг 5 жил
барьдаг байсан бол одоо нэг жилд сая гаруй квадрат метр талбай бүхий барилга, орон
сууц барьж байна. Харин бүтээгдэхүүний үнэ өсөх эсэхийг зах зээл мэд­нэ. Тухайн
аймгийн Засаг дарга асуудалд яаж хан­дах, хэр олон зөвшөөрөл олгохоос бас хамаарна.
Барилгын материалыг өн­дөр үнэтэй байлгах сонир­хол хэнд ч байхгүй гэж бодож байна.
Ер нь элс, хайрга үнэтэй байх шаард­лагагүй бараа.

-Мөн Ашигт малт­малын тухай хуульд нэ­мэлт
өөрчлөлт оруул­лаа. Хуулийн өөрчлөл­төөр алтны бодлогыг зохицуулсан. Хуулийг хэр
оновчтой гэж дүгнэж байгаа вэ. Тухайн үед МАН-ынхан нэлээд сө­рөг байр суурьтай
байж ажиглагдсан?

-МАН-ынхны тавьсан шаардлагыг Засгийн газар
хүлээн авч хуулиа буцаан татаж дахин өргөн барь­сан. МАН-ынхан татвар бууруулахыг
бид эсэр­гүүцэх­гүй. Алтны худал­дааны ил тод байдлын тухай хууль тусдаа байх шаардлагагүй,Ашигт
малт­малын хуулиараа зохицуул гэж шаардсан юм. Ер нь 10 хувийн татвар гэж ярьдаг
боловч Оюу толгойтой байгуулсан тогт­вортой байдлын гэрээгээр өсөн нэмэгдэх роялтын
татварын таван хувь тус компанид хамаагүй бол­чихоод байгаа юм. Өн­гөрсөн оноос
эхлээд Оюу толгой Монголын хамгийн том алт олборлогч болсон. Жил бүр 20 тонн алт
ол­борлоно. Урьд нь манай улсын бүх алт олборлогч нийлээд жилд дунджаар 10 тонныг
олборлодог байсан. Тэгэхээр одоо бүх алтны компаниудыг ний­лүүлснээс нь хоёр дахин
их алтыг Оюу толгой ган­цаараа олборлодог бол­лоо. Монголд олборлосон алтыг Монголбанкинд
ху­далдвал 2.5 хувийн татвар авахаар болж хөнгөлж байна. Үүгээрээ валютын ханшийг
тогтворжуулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа. “Бороо гоулд” гэдэг компани
олборлосон алтаа Монголд худал­даггүй байсан бол энэ хууль гарч хөнгөлөлт үзүүл­дэг
болсноор эхний 100 кг алтыг энэ долоо хоногт худалдахаар бол­лоо. Энэ мэтээр саяын
гарсан хуулийн үр дүнд Монголбанкинд алт ихээр хуримтлагдана. Ингэснээр валютын
ханшийг зохи­цуулах боломжтой болно. Цаашид Оюу толгой ком­пани Монголд байгуулагд­сан
зэс боловсруулах үйлд­вэрт баяжмалаа ху­дал­дах үүрэгтэй. Бид энэ үйлдвэрийг хичнээн
хур­дан барина төдий чинээ баяжмалаас гарсан алтыг Монголбанк худалдаж ав­на гэсэн
үг.

Тэр болтол хуулиар зохи­цуулагдсан татварын
хөнгөлөлт Оюу толгойд хамаагүй.

-Хуулиар алтны роялтын татвар 2.5 хувь
байлаа ч гэсэн Оюу толгой таван хувиар төлнө гэсэн үг үү?

-Оюу толгой таван хувийн тат­варыг төлдгөөрөө
төлнө. Шууд хэлбэл энэ хууль “Оюу толгой” компанид ашиггүй. Бусад олбор­логч­дод
ашигтай гэсэн үг.

-Тэгвэл боловсруулах үйлд­вэр барих ажил  ямар түвшинд байгаа юм бол?

-Боловсруулах үйлдвэрийг Оюу толгой, Засгийн
газраас санхүү­жүүлж барих ёстой. Өнөөдрийн байдлаар хэд хэдэн төсөл Сайншан­дын
аж үйлдвэрийн паркийн жаг­саал­тад орсон байгаа. Жишээлбэл, 300 мянган тонн зэс
үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барихад таван жил шаардагдана. Харин хууль таван
жил мөрдөгдөх заалттай.

-Цагдаагийн байгууллагын бүтэц, эрх зүйн
шинэчлэлийг зарим улстөрчид, олон иргэд шүүмжилж эхлээд байна. Яг ямар зүйл нь буруу
болоод байгаа юм бол?

-Хуулийн байгууллагуудын ши­нэчлэл түрүүчийн
УИХ-аас эхэлсэн. Энэ УИХ  шаардлагатай хуулиудыг
нь үргэлжлүүлэн гаргаж байна. Нийтдээ 30-40 хууль гарах ёстой. Үүгээр ямар техникийн
шинжтэй өөрчлөлт гарсан бэ гэвэл голлох суурь хууль болох Эрүүгийн хууль, түүнийг
дагаж гардаг процессын хуулиуд гараагүй байхад тухайлсан байгууллагад нь өөрчлөлт
орж, хууль мөрдөгдөөд байгаа учраас өөр хоорондоо зохицохгүй зүйл ажиглагдаж байна.
Үүнийг УИХ тухай бүрт нь засч залруулж байгаа. Салбар нь их том учраас реформыг
нь хэсэгчлэн хийж байгаа нь энэ. Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын
тухай хууль гэсэн шинэ хуулийг гаргаж зохицуул­сан. Энэ хуулийг гаргахад хуучин
дотоодын цэрэг гэж байсан байгуул­лага татан буугдаж байх жишээтэй. Тэнд ажиллаж
байсан цагдаа нар ердийн албан хаагч болсон. Энэ мэтээр ихээхэн өөрч­лөл­түүд орж
байна. Цагдаагийн байгууллагад энгийн ажилтнууд дүрэмт хувцас өмсөөд цолны нэмэг­дэл
авдаг байсныг болиулж байна. Нягтлан­гаас эхлээд энгийн ажилт­нууд нь төрийн захиргаа
руу шил­жиж, жинхэнэ гэмт хэрэгтэй тэмцдэг албан хаагч нь төрийн тусгай албан хааг­чаараа
үлдэж тодорхой болж байна.

-Универсал цагдааг бий болгох тухай яриа
явсаар байна. Харин цагдаагийн байгууллага дотор ажилладаг хүмүүс өнөөгийн Мон­голд
ийм зүйл байж болохгүй гэсэн тайлбарыг хийх юм. Ер нь цагдаагийн байгууллага аль
сис­темийг дагасан нь зүйтэй вэ?

-Цагдаагийн албаны шинэчлэл дуусаагүй байна.
Цагдаагийн алба ямар байх, ямар цолтой, ямар хув­цас­тай байх вэ гэдгээсээ илүү
ир­гэндээ үйлчилдэг, өнөөдрийн ний­гэмд үүсч байгаа олон асуудлыг шийддэг байх нь
чухал болохоос биш бусад зүйл нь гол зорилгодоо захирагддаг байх учиртай. 300 гаруй
суманд тархай бутархай нүүдэллэн амьдардаг хүмүүст хууль сахиулах нь хялбар ажил
биш. Тэгэхээр улсынхаа онцлогт тохирсон цагдаагийн байгууллагатай болох зорилготойгоор
хуульчлагдаж бай­гаа. Тухайлбал, суманд таван жил ажилласан цагдаад урамшуулал олгож
байхаар “Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-д тусгасан
байх жи­шээтэй. Харин аймгийн төвийн цагдаа нарт энэ заалт хамаарахгүй.

-УИХ-ын чуулганыг гэнэт зав­сар­луулахад
гол нөлөө үзүүлсэн асуудал нь УИХ-ын гишүүн Зас­гийн газрын гишүүн байхыг хориг­лох
тухай хуулийн заалт гэсэн таамаг явж байна. Хуулийн төс­лийг эрчимтэй хэлэлцэж эхэлсэн
ч бүлгүүд завсарлага авах гэх мэтээр асуудал удааширсан. Яагаад?

-АН-ын бүлэг завсарлага авсан юм. Энэ завсарлага
дуусаагүй бай­хад чуулган завсарласан. Тэгэхээр энэ хуулийн төсөл удахгүй хуралдах
ээлжит бус чуулган руу хуулийн дагуу шилжиж байна. Санал  хураалтад сайд нарыг оролцуулах уу үгүй юу гэдэг
маргаан үүссэн. Ерөнхий­лөгчийн өргөн барьсан хууль бол 2016 оны сонгуулийн дараа
байгуу­лагдах дараагийн Засгийн газрын тухай ярьж байгаа учраас сайд нар санал хураалтад
орж болно. Тэр үед эдгээр гишүүд сайд биш болчихно. Ер нь одоо мөрдөгдөж байгаа
хуулиар асуудлыг яаж зохицуулж өгсөн байдаг вэ гэвэл тухайн сайдад өөрт нь эрх нь
байдаг. “Би энэ асуу­дал дээр ашиг сонирхлын зөрчил­тэй байна” гэж үзвэл бичгээр
УИХ-ын даргад мэдэгдээд санал хураал­тад оролцохгүй байна гэсэн үг. Түүнээс биш
Энхболд мэдээд ча­майг санал хураалтад оролцуулах­гүй гэж хэлэх эрхгүй. Үүнийг МАН-ынхан
мушгиж тайлбарлаад байсан. Харин МАН-ынхны давхар дээлийн хуулийг 2014 онд хэрэгжүүлнэ
гэсэн санал дээр сайд нар санал хураал­тад орвол жинхэнэ зөрчил гарна. Гэхдээ санал
өгөх эсэхээ сайд нар өөрсдөө шийднэ. Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нар оюутны тэтгэлгийн
70 мянган төгрөгийн асуудлыг хэ­лэл­цэхэд тэд дээд сургуультай учраас би сануулсан.
Сануулгыг тэд хүлээн зөвшөөрч чуулганы танхимыг орхисон. Түүнээс биш би “Та хоёрыг
санал хураалтад оролцуулахгүй” гэж хэлээгүй. 
Тэр үед тавьсан шаард­лага сайд нарт тавьж байгаа шаард­лагууд яг адилхан
гэж ойлгох хэрэгтэй.

-Хуулийг батлагдсан өдрөөс нь мөрдөнө гэсэн
санал гарч байгаа. Энэ асуудалд ямар байр суурьтай байна?

-Хууль санаачлагч хуулиа өргөн барихдаа
тийм бодол өвөрлөөгүй. Ерөнхийлөгч үзэхдээ УИХ, Засгийн газрын гишүүн тусдаа байх
ёстой юм байна. Ерөнхий сайд нь гишүүн байж болно. Гэхдээ энэ заалтыг дараагийн
сонгуулийн дараа хэрэг­жихээр буюу энэ Засгийн газрын тогтвортой байдлыг хангах
хэрэгтэй гэдгийг бодолцсон. Явцын дунд цөөнхийн зүгээс санал гаргасан ч  байнгын хороо дэмжээгүй. УИХ-ын чуулган тэр саналаар
нь санал хураалгах ажил хүлээгдэж байна.

-Ирэх дөрөвдүгээр сард Зас­гийн газар унаж
магадгүй гэсэн яриа хүч авлаа. Дараагийн Ерөн­хий сайдаар Х.Баттулгыг тодор­хойлоод
МАН-ынхан “Шударга ёс” эвсэлд харьяалагдаж буй яамдын удирдлагыг булаацал­даж эхэлсэн
байна?

-Зарим хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лээр дараагийн
Засгийн газрыг байгуулчихсан орж суух сайд нарыг нь харуулж байна билээ. Олонхийг
бүрдүүлж байгаа АН, “Шударга ёс” эвслийн бүлэг өөр бодолтой байгаа. Энэ Засгийн
газрыг 2016 он хүртэл ажиллуулъя гэж байгаа учраас хэвлэлийн таамаг сонин биш.

-Тэгвэл УИХ-ын тухайд Сон­гуу­лийн хуулийг
хэрэгжүүлдэггүй байгууллага болж харагдаад байх шиг байна. Хэд хэдэн гишүүн Сонгуулийн
хуулийг зөрчсөн гэгдсээр хоёр жил болчихлоо. Нэр холбогдож байгаа гишүүдийн хувьд
асуудал ямар байгаа юм бол. Сонгуулийн хуулийг зөрчсөн нь нотлогдсон гишүүд яагаад
өнөөдөр УИХ-д байгаад байгаа юм бэ?

– Өнгөрсөн 2012 оны сонгуулийг явуулсан
“УИХ-ын Сонгуулийн ту­хай хууль” их чангарсан. Учир нь 2008 оны сонгуулийн хуулиар
сон­гуульд нэр дэвшигч мөнгө эд бараа тараасан бол саналын хуудаснаас хасах гэсэн
ганцхан санкц байсан. Харин 2012 оны сонгуулийн хуульд энэ санкц 20-30 болж нэмэгдсэн.
Мөнгө тараах, дайллага цайллага хийхээс эхлээд бэлэг өгөх зэргийг журамласан. Тийм
учраас 2012 оны сонгуулиар олон нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах шийд­вэрийг
сонгуулийн хороод нь гаргаж байсан. Бас гишүүн болсон хойно нь хууль зөрчсөн нь
тогтоогдвол эргүүлэн татах заалт байгаа. Тэгэ­хээр сонгуулийн хууль зөрчсөн, мөнгө
тараасан гэгдэж байгаа ги­шүү­дийн уг үйлдэл нь шүүхээр тогтоогдох юм бол эргүүлэн
татагдах ёстой болно. Увсын хоёрын хувьд туслахуудаараа мөнгө тараалгасан нь илэрч
шүүхээс ял сонсож, бүх асуудал нь хуулийн дагуу шийдэгд­сэн. Хуулийн дагуу СЕХ дээрх
хоёр гишүүний асуудлыг хэрхэн шийд­вэрлэх талаар УИХ-д мэдүүлэх ёстой. Уг нь Увсын
хоёрыг мөнгө тараагаагүй гэж бодоод УИХ-ын гишүүн болгочихсон. Гэтэл явц дундаа
мөнгө тараасан нь нотлогд­сон учраас эргүүлэн татах эрх мэдэл нь СЕХ-нд байгаа.
СЕХ-ны шийдвэр УИХ-д ирээгүй учраас УИХ энэ асуудлыг хэлэлцэх үндэслэлгүй.

-Яг хуулийн дагуу асуудлыг яривал энэ хоёр
хүн УИХ-д байх ёстой юу, үгүй юу?

-Мөнгө тараах нь олон янз. Хэн нэгнийг
нэр дэвшиж байхад нь өөр хүн өмнөөс нь мөнгө тараасан байвал нэр дэвшигчдэд хамаагүй.
Энэ үйлдлийг  хуулийн байгууллага  тогтооно. Харин өөрийнх нь сон­гуулийн штабын
үнэмлэхтэй хүн эсвэл бие төлөөлөгч, туслах нь мөнгө тараасан нь нотлогдвол тухайн
гишүүнд шууд хамааралтай болно. Увсын хоёрын өмнөөс мөнгө тараасан хүмүүсийг хуулийн
бай­гуул­лага тогтоосон. Эдгээр хүмүүс нэр дэвшигчдэд хамааралтай эсэх асуудлаар
СЕХ хуульд заасны дагуу шийдвэрлэж, УИХ-д ирүүлсэн то­хиол­долд УИХ авч үзэх ёстой.
Дорноговь аймгаас сонгогдсон Ж.Батсуурь гишүүний хувьд “Намайг сонгоорой” гээд өөрөө
мөнгөө та­раа­сан байсан. Ж.Батсууриас мэ­дүү­лэг авахаар Цагдаагийн байгуул­лага
дуудахаар очихгүй байгаа юм.

-Хуулийн дагуу тангараг өр­гөж, бүрэн эрхээ  эдэлж байгаа гишүүн мэдүүлэг өгөх эсэх асууд­лыг
хэрхэн зохицуулсан байдаг вэ?

-Үйлдэл дээрээ баригдсан то­хиол­долд гишүүний
бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэсэн хуулийн заалт 
бий. Тэгэхээр нэг жил найман сарын өмнө хууль зөрчсөн нь тогтоогд­чихоод
байхад тухайн үед нь ил­рүүлж чадаагүй гээд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болдоггүй.
Ийм хуулийн зөрүүгээс үүдэн асуудал гацаанд байгаа. Ж.Батсуурь гишүүн цаг­даагийн
байгууллагад шалгуула­хаар очихгүй байхад хэрэг нь шүүх рүү шилжих боломжгүй байгаа
юм.

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд энэ парламент
дахин гар хүрэх болов уу. Нэр дэвшигч хуульд зааснаар төрийн эрх мэд­лийг хүч хэрэглэн
авчихаад бай­хад шүүх, хуулийн байгууллагын шийдвэр гарахгүй байсаар УИХ-ын бүрэн
эрхийн хугацаа дуусч байна шүү дээ?

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт
өөрчлөлт  оруулах ажлын хэсэг байгуулсан.
Ажиллаад бараг дуусч байна. Энэ намар УИХ-д оруулж батлах зорилготой байгаа. Ингэхдээ
сонгуулийн бүх маргааныг сарын дотор шийдвэрлэдэг заал­тууд орж байгаа. Сонгуулийн
үеэр шүүгч нарыг их хурдан ажилладаг болгож, асуудлыг тэр дор нь шийд­дэг байхаар
өөрчлөлт оруулна. Мөнгө тараасан уу, тараасан нь тогтоогдвол шууд саналын хуудас­наас
хасдаг байдлаар шийдэхгүй бол хуулийн байгууллагууд мөнгө тараасан эсэхийг нь тогтоох
гэж бүтэн жил ажиллаж байна. Ингэж асуудлыг дор бүр нь шийддэг бол­гохгүй бол сонгуулиар
мөнгө тараах асуудал тасрахгүй. Гэхдээ байдал өмнөхөөсөө дээрдэж саналын хуудаснаас
нэрийг нь хасдаг болс­ноор мөнгө тараах асуудал харь­цангуй багассан.

-Гишүүдийн тоог нэмэх, намын жагсаалтаар
нэр дэвшигчийг 50 хувьд хүргэх гэх мэт асуудлууд яаж тусгагдах бол?

-Одоо яригдаж байгаа хувил­бараар тойрогт,
намын жагсаалтаар нэр дэвшигчдийг 50:50 хувь болгох санал байна. МАН-ынхан одоогийн
хувилбараа хадгалах сонирхолтой юм билээ. Хэлэлцүүлгийн явцад тодорхой болох байх.
Бид шинээр дугуй зохиогоод яах вэ гээд Сон­гуулийн хуулийг батлахдаа Германы хуулиас
олон заалтыг оруулсан юм. Германы хувьд 50:50 хувийн харь­цааг баримталдаг. Тухайн
хууль нь олон жил хэрэглэгдээд алдаа мадаг бага болсон. Харин гишүүдийн тоог өөрчлөх
санал гишүүдийн зүгээс гардаг. 1992 оны Үндсэн хуулийг батлахад тухайн үеийн дэлхийн
жишгийн дагуу нэг гишүүнд ногдох хүний тоог бодолцож 76 гишүүн­тэйгээр баталсан
байдаг. Хоёр сая байсан хүн ам 3 сая болж гуравны нэгээр өссөн тул одоогийн гишүү­дийн
тоог гуравны нэгээр нэмбэл 1992 онд батлагдсан пропорцоо барих боломж хангагдана
гэж ярь­даг гишүүд байна. Энэ нь бас л Үндсэн хуулиар шийдэгдэх асуудал учраас Сонгуулийн
хуулиар шийдэг­дэхгүй. Шинэ Сонгуулийн хуулиар сонгуульд нэр дэвшихийн тулд тухайн
хүн 100 сая төгрөг зарцуулд­гийг болиулна. Хэвлэмэл материа­лыг улсын төсвийн хөрөнгөөр
хийж айлуудад нэгдмэл байдлаар тараах зохицуулалт нь санхүүгийн болол­цоо багатай
нэр дэвшигчдийг сон­гуульд оролцох, өрсөлдөх болом­жийг нэмэгдүүлж өгнө. Мөн сон­гуулийн
үеэр телевизүүдийн нийт эфирт эзлэх сонгуулийн суртал­чилгааны цагийг багасгах,
МҮОН-ийн телевиз радиогоор үнэгүй сур­талчлах гэх мэтээр  манай улсын сонгуульд зарцуулдаг мөнгөний хэмжээ
бусад улсынхаас хэд дахин их байгааг болиулж Герман улсын жишигт дөхүүлж багасгана
гэсэн үг.

-Түүнчлэн Улс төрийн намуу­дын тухай хууль
олны анхааралд байгаа. Хэзээ ямар хэлбэрээр батлагдах бол?

-Дэлхий дээр намуудыг сан­хүүжүүл­дэг үндсэн
хоёр, энэ хоёрыгоо хослуулсан гээд нийт гурван арга байдаг. Улсаас нэг ч төгрөг
авдаггүй Америкийн, мөн ихэнх санхүүжил­тийг нь улсаас даадаг Европын систем бий.
Аль аль нь эерэг сөрөг талтай. Америкийн хувилбар нь төрөөс мөнгө авдаггүй боловч
улс төрчид том компанийн халаасанд ордог гэсэн шүүмжлэл их байдаг. Улс төрийн бодлогыг
захиа­лагч нь томоохон компаниуд болно гэсэн үг. Харин Европ танай нам сонгуульд
оролцоод санал авбал тэр суудлын тоогоор улсын төсвөөс санхүүжил­тийг буцааж олгож
байя гэсэн сис­темтэй. Манай улс энэ хоёр сис­темийн холимог буюу гурав дахийг нь
хэрэгжүүлдэг. Сонгуулиар авсан саналынхаа тоог мянган төгрөгөөр үржүүлж 1 удаа авдаг.
Жишээ нь; таван зуун мянган хүний санал авбал таван тэрбум төгрөгийг нэг удаа авдаг.
Мөн жил бүр гишүү­нийхээ суудлын тоог арван сая төгрөгөөр үржүүлсэнтэй тэнцэх төгрөг
авдаг тогтолцоотой. Тэгэхээр бид улсын төсвөөс даадаг хэсгээ нэмье гэж байгаа. Яагаад
гэвэл УИХ ашигт малтмалтай холбоотой шийд­вэрийг их гаргаж байна. Энэ шийд­вэрийг
гаргахдаа том компаниудаас хараат бус байх ёстой. Нэгэнт ард түмэн аль нэг намыг
сонгосон бол санхүүжилтийн ихэнх хэсгийг улсаас даадаг болоход буруудахгүй гэсэн
ийм бодолтой байгаа.

-Тэгвэл намуудын байрны тухайд?

-Энэ асуудал мөн л Улс төрийн намуудын
тухай хууль дээр яригдаж байгаа. Намуудын байр гэдэг сан­хүүжилттэй холбоотой. Тиймээс
нэг байранд оруулаад зардлыг нь төс­вөөс дааж УИХ-ын суудлын пропор­цоор нь талбайг
нь эзэмшүүлэх үү гэсэн хувилбар бас яригдаж байгаа.

-АН-ынхан байр барина гээд, МАН-ынхан аль
хэдийнэ барь­чихсан байгаа. Тэгэхээр энэ асуу­дал дэмжлэг авч чадах болов уу?

-АН байр барих гээд хандив цуглуулсан ч
бүтээгүй учраас байраа барихаа больсон. Байртай намуу­дын байрыг хэрхэх вэ гэх мэт
бусад асуудлыг хууль гарсны дараа ярих­гүй бол наана нь тааж хэлэх бо­ломжгүй.

-МАН-ынхан энэ УИХ бүрэлд­сэнээс хойш гомдоллож
буй асуу­дал гэвэл байнгын хорооны гишүүнчлэлийн тухай?

-УИХ байгуулагдангуут бид тийм байнгын
хороонд оръё гэсэн бичгээ МАН өгөх ёстой байсан. Энэ бол хуулийн шаардлага. Бичгээ
өгөөгүй учраас байнгын хороог бусад нам гишүүд нь өөрийнхөөрөө бүрдүү­лээд ажиллаж
байна. МАН-ын ги­шүүд байнгын хороонд нэг ч гишүүнчлэлгүй байсныг нь би зүтгэж байж
нэг нэг байнгын хороонд харъяалагддаг болгосон шүү дээ.

-Сөрөг хүчин “Бидний санаа­чил­сан хууль
хэлэлцэгдэхгүй байна” гэж байнга шахам гом­доллож байна. Яагаад. Ямар нэгэн лобби
юу эсвэл энэ зарчим уу?

-УИХ дахь олонхийн санаачил­сан төслүүд
хууль болдог. Энэ бол парламентын ардчиллын хамгийн гол ойлголт. АН-ынхан цөөнх
байх­даа хууль санаачлахад дэмжигд­дэггүй байсан. Өнөөдөр МАН-ынхны санаачилсан
хуулиудыг хар. Малчдын тэтгэврийн насыг доош­луулна, сар бүр иргэдэд 21 мянган төгрөгийг
олгох, олон хүүхэдтэй эхчүүдэд тэтгэвэр олгох зэрэг төс­вийн боломжоос хэтэрсэн
популист хуулиуд байгаа юм. Ийм популист хуулиудыг хэрэгжүүлье гэвэл сан­хүүгийн
эх үүсвэр хэдэн их наядаар буюу нэгийн ард 12 тэгтэй их хэм­жээний мөнгөний асуудал
яригдана. Гэтэл манай улсын нийгмийн хам­гаалалдаа зарцуулдаг мөнгөний хэмжээ нэгийн
ард есөн тэгтэй буюу тэрбум төгрөгөөр яригддаг. Мянга дахин их мөнгийг өгөх, МАН-ын
санаачилсан популист хуулиуд батлагдах боломжгүй. Олонхи бол­сон Засгийн газрын
дийлэхгүй мөн­гөний хэмжээтэй хуулийг цөөнх нь санаачлаад тэр нь батлагдана гэдэг
нь хүнийг хуурч байгаа асуудал. Батлагдахгүй гэдгийг нь тэд өөрсдөө мэдэж байгаа.

-УИХ-ын дарга З.Энхболд малч­дыг найман
хувийн зээлд хамруулах боломжтой гэж ярьж эхэлсэн. Энэ зээлд хамрагдахын тулд ямар
замаар, хэнтэй харьцаж зээл авна гэсэн үг вэ?

-Ипотекийн хууль энэ УИХ-ын өмнөх хоёр
парламент дамжин хэлэлцэгдэж байж батлагдсан. Би ажлын хэсгийн ахлагч байсан. Малчдын
хувьд тогтмол орлогогүй учраас Америкийн сар бүр зээлээ төлдөг зарчим тохирохгүй
байсан. Тиймээс зээлдэгч, зээлдүүлэгч хоёр интервал болон бусад нөхцөлөө тохирч
болно гэсэн ерөнхий хууль гарсан. Боловсролын шинэ тогтол­цооны дагуу зургаан настай
хүүх­дийг сургуульд сургах болсонтой холбогдон, 
малчин айлууд сумын төвд байшин барьж эхэлсэн байна. Улаанбаатарт байдаг
шиг кабель­тай, цэвэр, бохир устай байрууд сумын төвд ашиглалтанд орж эхэлж байна.
Малаа яаж маллах юм, хөдөө нутаг эзэнгүй болох нь гэх мэтээр сөрөг асуудлуудыг ярьж
байна билээ. Гэхдээ сумын төвд сургуульд явдаг хүүхдүүд, тэдний асран хамгаалагч,
эмээ өвөө, ах эгч нь тохилог байранд амьдрах эрхтэй. Ерөнхийдөө, малчдын хадгаламж
байрны урьдчилгаа хийхэд хүрэл­цэхүйц хэмжээнд хүрсэн байна. Үүнд үндэслээд, Монгол
банк жур­маа өөрчилж, малчдыг ноолуураа хураасан болон идшээ борлуулах бололцоо
бүрддэг цагт төлбөрөө хийж болдог малчдад зориулсан уян хатан ипотекийн зээлийн
бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. Малчин хүн гэж заавал өөрөө малаа малладаг хүнийг хэлнэ
ч гэдэг юм уу дагалдах журам гарна.  Дээр
нь  хөдөө аж ахуйн биржтэй холбогдож тухайн
малчны орлогыг тодорхойлох бо­ломжтой.

-Хүүний хувь хэмжээг яах бол?

-Хувийг Улаанбаатарт найм, аймгийн төвд
долоо, сумын төвд зургаа гэдэг юм уу зах зээл нь ямар байгааг харгалзаж үзэх ёстой
гэж бодож байгаа. Яг өнөөдрийн байд­лаар нутаг дэвсгэрийн харъяалал харгалзахгүй
зээлийн хүү найман хувь байна.

-Та сүүлийн үед Монгол Улсын урт хугацааны
стратеги, хэтийн бодлого төлөвлөлтийн асуудлыг хүчтэй хөндөж байна. Манай улс стратегийн
төлөвлөлттэй улс уу?

-Хэсэг гишүүд тогтоолын төсөл өргөн бариад
хэлэлцүүлгийг эхлүүл­сэн байгаа. Монгол Улс урт хуга­цааны хөгжлийн стратегигүй
явж ирлээ гэж шүүмжлээд байгаа. Тийм бичиг баримт 2008 онд батлагдсан ч өнөөдрийг
хүртэл хэрэгжсэнгүй.  Их өөдрөгөөр төсөөлж
2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Монгол Улс мэдлэгт суурилсан эдийн засагтай
орон болно гэсэн ийм зорилттой бичиг баримт гар­гасан байдаг. Тухайн үед Ерөн­хийлөгчид
дахин нэр дэвших гэж байсан Н.Энхбаяр өргөн бариад УИХ баталсан түүхтэй. Түүнийг
заавал биелүүлэх албагүй тун­хагийн чанартай гэж хэлж болно. Одоо УИХ дээр ямар
зөвшилцөлд хүрч байна вэ гэвэл аль ч нам гарсан зайлшгүй биелүүлдэг хөгжлийн бичиг
баримттай болъё гэж байгаа. Сонгууль боллоо, ялсан нам нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ
батлагдсан бичиг баримт буюу хөгжлийн бодлоготойгоо уялдуулна. Түүнээс биш өнөөдөр
явж байсан хөгжлийн чигийг маргааш ялсан нам өөрчлөхийг хориглоно. Гэхдээ на­мууд
сонгуульд ялсан учраас бод­логын өөрчлөлт гарна. Тэр нь 15 ч юм уу хувийн өөрчлөлт
байхаас биш 180 градус эргүүлж өөр чигт хөгж­лийг хөтөлж болохгүй гэсэн үг. Ийм
бичиг баримтыг оны эцэс гэхэд гаргачих байх. Үүнийг гаргахдаа ард иргэдээ­рээ сайн
хэлэлцүүлэх хэрэгтэй. Миний санаачилгаар “Монгол ул­сын хөгжлийн стратегийн” асууд­лаар
Хэнтий, Дархан-уул аймагт симпозиум зохион байгуулсан, цаашдаа үргэлжлүүлнэ. УИХ-ын
гишүүд завсарлагаар иргэдтэй уулзахдаа энэ асуудлыг байнга ярьж санал авахыг чуулганы
хаал­тын хуралдаан дээр үүрэг болгосон. Намууд ялсан тохиолдолд тэр зо­рилт руу
хэр хурдан хүрэх вэ гэдэг хурдны тухай асуудлыг ярих шаард­лагатай болно.

-Сүүлийн үед УИХ-аар хэлэл­цэгдэж байгаа
хуулиуд хувийн өмчийг хураана, эздийг нь хорино гэсэн заалттай байдаг болж гэсэн
шүүмжлэл гарах боллоо?

-Мөнгө угаах, терроризмтой холбоотойгоор
Эрүүгийн хуульд нэмэлт оруулах үед наад асуудал чинь яригдсан. Тэр хууль батлагдсан.
Манай улсын Эрүүгийн хуулийн системд байхгүй хоёр гэмт хэрэг шинээр нэмэгдсэн. Тэр
нь зөвхөн үнэт цаасны зах зээлтэй холбоотой. Хөрөнгийн бирж дээр зарагдаж байгаа
хувьцааг унагахын тулд тэр компани дампуурах нь гэж худал цуурхал тараасан бол тухайн
хүнд хариуцлага хүлээлгэдэг хууль. Гэх­дээ төсөл нь анх орж ирэхдээ ор­чуулгын хувьд
алдаатай байснаас тийм ойлголт бий болгосон. УИХ үнэт цаасны зах зээлтэй огт холбоо­гүй
зах зээлийн бараа бүтээг­дэхүүний үнийг хөөрөгдвөл арга хэмжээ авна гэсэн байсныг
нь үнэт цаасны зах зээлд зохиомлоор нөлөөлөх гэж өөрчилсөн. Хоёр дахь нэмэлт нь
компанийнхаа дотоод мэдээллийг ашиглаж хувьдаа ашиг олдог хүнд мөн хариуцлага тооцно
гэсэн үг. Ер нь цаашдаа хууль бо­ловс­руулж өргөн барих субъектууд хуулийн үзэл
баримтлал, агуулга, уялдаа холбоог маш нарийн судалж байх хэрэгтэй гэдгийг энэ үйл
явц харуулж байгаа юм.

-УИХ-ын 2014 оны ажлын тө­лөвлөгөө ямар
байгаа бол?

-Ирэх хаврын чуулганаар саяын намрын чуулганаар
хэлэлцэж ам­жаагүй хуулиудийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Газрын тосны тухай хууль хаврын
чуулганы эхээр хэлэл­цэгдэнэ. “Авлигажсан төсөв”-ийн асуудлыг шийдвэрлэж дуусгана.
Мөн Тендерийн хуультай холбоо­той, хуулийн байгууллагын шинэч­лэлийн хуулиуд үргэлжилнэ.
Монгол Улсын Хөгжлийн стратегийг бүтэн жил хэлэлцүүлээд оны эцэст батал­на. Эрдэс
баялагийн салбарт ба­римтлах бодлого саяын чуулганаар батлагдсан тул Ашигт малтмалын
хуулийг түүнд нийцүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Засгийн газар дээр бэлтгэгдэж
байгаа Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хайгуулын хориг цуц­лагдана.
Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийн хэлэлцүүлэг үргэлжилнэ.

Л.МӨНХТӨР