Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүлд хийморийн бэлгэдэл есөн хөлт цагаан тугны суурийг хонины сэвстэй гүзээгээр гуяджээ

Төрийн далбаа мандуулдаг газар хонины толгой, шийр тавьсан байлаа

-МОНГОЛЧУУДЫН ШҮТЭЭН БОЛСОН ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ МАЛ НЯДАЛЖ БУЗАРЛАЖ БАЙНА-

Монголын Үндэсний их баяр наадам болдог Төв цэнгэлдэх хүрээлэн мал нядалгааны газар болон хувирчээ. “Зил 130” маркийн авто машины чиргүүл дүүрэн хонь, ямаа ачиж ирээд тус хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээн дээр хашиж байгаад нэг нэгээр нь гаргаж ирэн нядлах болжээ. Хэдэн жилийн өмнө Афганистан улс төрийн эргэлт хийх үед иргэдээ цэнгэлдэх хүрээлэндээ хорьж байгаад буудаж амь насыг нь хөнөөж байсан гашуун түүх бий. Бүр хөлбөмбөгийн хаалгандаа хүний толгой өшиглөн гоол оруулж байсан байдаг. Үүнтэй адил Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл болсон есөн хөлт цагаан туг заларч, хүчит бөхчүүдийн ид хаваа гайхуулан барилддаг сэтгэлийн нандин газрыг хонины сэвстэй гүзээгээр гуядсан байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн торгон ногоон дэвжээн дээр мал нядлах болсон талаар тэр хавьд амьдардаг хүн болгон ярьж байна. “Хурд” хотхонд амьдардаг иргэдтэй уулзлаа.

Бог малын хорголыг цэвэрлэж амжаагүй байна

Иргэн Г.Цэдэн-Иш ингэж ярилаа.

-Хэдийнээс бог мал авчирч Төв цэнгэлдэх хүрээлэнд нядлах болсон бэ?

-Манай орон сууцны цонхоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбай их тод харагддаг юм. Зун наадмаар гэрийнхээ цонхыг онгойлгож байгаад л дурандаад суучихдаг. Бөхчүүдийн барилдаан сайхан харагддаг юм. Төв цэнгэлдэх хүрээлэн монголчуудын сүлд хийморь шингэсэн хамгийн нандин газар гэж боддог. Бүгд надтай санал нийлэх байх. Гэтэл өнгөрсөн ням гаригийн шөнө “Зил 130” автомашин цэнгэлдэх рүү ороод ирсэн. Машин хаазлаад дуу чимээ гаргаад байхаар нь цонхоороо хартал хүмүүс бужигналдаад байлаа. Тухайн үед өвөл болгон энд мөсөн гулгуур хийдэг болохоор ус зөөж байгаа юм байна гээд унтаад өгсөн юм. Өглөө эрт босч ирээд харсан чинь арав гаруй хүмүүс ирчихсэн хонь, ямаа төхөөрч байсан.

-Багцаагаар хэдэн хонь, ямаа нядалсан бол?

-Дурангаар тоолоход зуу гаруй бог хашчихсан байх шиг байсан. Зургаан эрэгтэй хүн төхөөрөөд хэдэн эмэгтэй хүмүүс гэдсийг нь цэвэрлэж байна лээ. Бөхчүүдийн барилддаг дэвжээн дээр нь сэвс, баасыг нь асгаад байсан. Махаа гулуузаар нь өлгөөд, толгой шийрийг нь тэр хавиар тараагаад хаячихсан байсан. Их үдийн алдад мал нядалж байсан хүмүүс гүйлдээд сандралдаад эхэлсэн. Хашаанд байсан хонь, ямаагаа машин дээр ачаад аваад явчихсан. Тэгээд шөнөжин ус асгаад хоносон. Дэвжээн дээр асгасан ус тэр хавиар нэг уур манан татаад хоносон. Өглөө дутуу хөлдөөд хоносон байна лээ гэв.

“ӨВЛИЙН СПОРТЫН БАГ ТАМИРЧДЫН ИДЭХ ХООЛ ХҮНСИЙГ ЗЭХЭЖ БАЙНА ГЭЖ ЯРЬЖ БАЙСАН” ГЭВ

Биднийг цэнгэлдэх хүрээлэнд очиход манаач дотогш нэвтрүүлэхгүй байв. Манаач “Манайх энд гэр бариад өвөлд нь манадаг. Олон хонь мал хийсэн зүйл байхгүй. Өвлийн идэшний нэг хонь гэрийнхээ гадаа хийсэн” гэв. Тэрбээр үүнээс өөр мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Харин Төв цэнгэлдэхийн явган хүн явдаг зам орчимд хонь, ямаа хашиж байсан ул мөр үлджээ. Хонь, ямааны хоргол энд тэндгүй харагдаж байлаа. Улаан хошуут, шаазгай зэрэг шувууд тэр хавьд цугларчээ. Өвлийн идэш буюу улай хийх үед л дээрх шувууд махны өвдөл, цөвдөл олж идэхээр ирдэг билээ. Харин мал нядалж сэвс, цус нөжийг нь гоожуулсан талбайг битүүд нь ус асгаж мөстүүлжээ. Өвлийн спортын баг тамирчид мөсөн гулгуурын талбайг засч янзлаад бэлтгэл сургуулилтаа хийх гэнэ. Ийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбай дээр зогсч байтал 40 гаруй насны нэгэн эмэгтэй ирсэн юм. Өөрийнхөө нэрийг нууцалж мэдээлэл өгч болно гэснээр бидний дунд ийм яриа өрнөлөө.

-Та өчигдөр энд гэдэс арилгахаар ирсэн юм уу?

-Тийм ээ. Мөнгө төгрөгийг нь өгье. Хонь, ямааны гэдэс арилгаад өгөх хүн хэрэгтэй байна гэхээр нь ирсэн юм. Мал төхөөрч мөнгө олдог хүмүүс ирчихсэн сурмаг гэгч нь хонь, ямаа нядалж эхэлсэн. Бид ч гэдсийг нь арилгасан. Төв цэнгэлдэх хүрээлэнд малын амь тасалж болж байгаа юм болов уу гэсэн. Хувийн өмч болчихсон. Хүн хувийн өмчдөө юу ч хийсэн болно гээд миний үгийг тоохгүй байсан юм. Ингээд арав гаруй хонь төхөөрч байсан чинь нүдний шилтэй нэг эмэгтэй, залуугийн хамт ороод ирсэн. Бид ч хонь төхөөрч гэдэс арилгах гэж яваа хүмүүс юм байна гэж ярилцаж байтал гэнэт л камер гаргаж ирээд бичлэг хийж эхэлсэн. Ингээд л тэнд хонь, ямаа хийхээ болиод цус нөжийг нь шороогоор дараад ус асгасан юм.

-Хаанаас ирсэн хонь, ямааг нядалсан юм бол оо. Энэ талаар мэдээлэл байна уу?

-Яг хэн гэгч хүн олон мал хотын төвд оруулж ирээд нядалж байгааг мэдээгүй. Тэнд байгаа хүмүүсийн ярьж байгаагаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаас л авчирсан мал юм гэсэн. Өвлийн спортоор хичээллэж байгаа баг тамирчдын идэх хоол хүнс гэж ярьж байсан. Гэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэн чинь хувьд шилжсэн гэсэн биз дээ гэлээ.

ЦАГДАА НАР МАЛ НЯДАЛСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс Төв цэнгэлдэх хүрээлэнд мал нядалсан талаар шалгаж эхэлжээ. Цагдаа нар цэнгэлдэх хүрээлэнд нядалсан мал гарал үүслийн гэрчилгээ байгаа үгүйг шалгаж байгаа юм байна. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ажилтнууд болон Өвлийн спортын шигшээ багийн дарга нарыг шалгаж байгаа аж. Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газраас мөн л шалгалт хийж эхэлсэн гэх мэдээлэл байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг Т.Нямдаваа гэх эрхэм эзэмшдэг юм байна. 1993 онд нийслэлийн Өмч хувьчлалын комиссын шийдвэр гарч, 49 хувийг нь хувь хүнд шилжүүлж, 51 хувийг нь улсын мэдэлд үлдээжээ. Гэтэл нийслэлийн ИТХ тогтоол үйлдэж хоёр хувийг нь Ж.Жанцан гэх иргэнд зарсан байна. Мөн павильоны үнэ буюу 1.6 хувийг төрийн өмчийн эзэмшдэг хувь хөрөнгөөс хасах шийдвэрийг гаргажээ. Харин Т.Нямдаваа гэгч сүүлд Төв цэнгэлдэхийн 51 хувийг эзэмших болсон юм байна. Хувийн эзэмшилд очсон ч гэсэн Монгол түмэн олон жилийн турш баяр наадмаа тэмдэглэж ирсэн газар.

Наадмын өглөө Төрийн ордноос есөн хөлт цагаан тугийг шарга морьтой торгон цэргүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд залдаг. Ард иргэд есөн хөлт цагаан тугийг харан баясч тэр жилийнхээ сүлд хийморийг даатган, зүлэг ногоон дэвжээн дээр нь бөхчүүд ид хавийг гайхуулан барилдаж монгол түмэн их цэнгэлийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс л мэдэрдэг. Монгол түмний шүтээн болсон энэ газар гэдсээ цувуулсан хонь орилоод гүйж явсан юм биш байгаа гэж сэжиг төрөх аж. Хэн гэгч бөх зүрхтэн ингэж цэнгэлдэх хүрээлэнгийн дэвжээн дээр мал нядалж, цус нөжийг нь гоожуулж, есөн хөлт цагаан туг залдаг суурийг сэвстэй гүзээгээр гуядах эрх олгов. Ийм эрх мэдэл олгосон этгээдэд хатуу арга хэмжээ аваасай билээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Өлсгөлөн тулаан” цувралын тухай

АНУ-ын зохиолч Сүзаань Колинзын уншигчдад илгээсэн мокинжей хүн бүрийг “Өлсгөлөн тулаанд”-д хамт тулалдуулж, “Галаар наадагсад”-ын харгис тоглоом, шоглолын нэгэн хохирогч болгосон гэхэд нэг их хол зөрөхгүй байх. Бас мэдээж уншигч бүр Мокинжей болон гэрэлтэж, Катнисын бүхнээ золиослох, бүгдийг эхлүүлэхэд хүргэсэн хамгаас хайртай дүү Примийг нулимс дуслуулан тэнгэрийн орноо залсан биз ээ. Катнис Эвердин. Тэр “Өлсгөлөн тулаан” цувралын гурван дэвтрийн турш уншигч таныг хөтөлнө. Түүний хамтрагч Пийта Мелларк харин танд цааш явах итгэлийг өгсөөр байх болно. Тэд хөгшин архичин бас амь өрссөн “Өлсгөлөн тулаан”-ы ялагч Хэймич буюу зохиолч Сүзаань Колинзын дүрмээр тоглож, Капитолынхны урт удаан тохуурхал, зугаа цэнгэл нэрээр мөлжин, тарчлаах бодлого, хүүхдүүдийг нь бие биенээр нь хөнөөлгөж буй харгислалыг эцэс болгох тэмцлийн бэлэг тэмдэг болно.

Эл уран зөгнөлт цувралын үйл явдал Капитол хотын 12 бүсэд “хуучнаар” Хойд Америкт одоогоос мянгаад жилийн дараахь цаг хугацаанд өрнөнө. Панем гэх улсын нийслэл Капитолын эрх баригчид 12 бүсээ маш хатуу чанга хяналтан дор байлгадаг бөгөөд мөнхөд захирах хүсэлтэй. Энэ хүслийн нэг нь12 бүсээс 12-18 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийг жил бүр сонгож “Өлсгөлөн тулаан”-д оролцуулдаг бөгөөд эсэргүүцэгчийг гэр бүл, ойр дотнынхных нь хамт хүйс тэмтрэх тушаалтай. Харин бусад 23 хүнийг алж, хатуу ширүүн сорилтыг даван туулж чадвал ялагчийг төдийгүй бүсийнх нь иргэдийг хоол, хүнсний төдийгүй эд зүйлсээр хангана. Хатуу ширүүн гэхээсээ илүүтэй тааж, төсөөлөхийн эцэсгүй аймшигт сорилтыг зөвхөн уншигч л мэдрэх боломжтой гэмээр. Тэдэнд оролцогчдын турьхан хийгээд жаахныг, биеэ ч хамгаалж дөнгөхөөргүй нь сонин биш. Тулааны үеэр ямар үзүүлбэр үзүүлж, хэнийг хэрцгийгээр хөнөөж, эсвэл өөрийг нь хэрхэн үхэхийг харах л чухал. Энэ шударга бус шүүлтүүрт сонгогдсон дүүгийнхээ оронд явахаар саналаараа гараа өргөсөн охин бол 16 настай зоригт Катнис Эвердин. Зохиолын гол дүр болох Катнис Эвердин ээж, дүүгийнхээ хамт 12 дугаар бүсэд өөрөөс хэдэн насаар ах, сэтгэлт залуу Гейлийн хамт талийгаач аавынхаа зааж өгсөн туулай, шувуу зэрэгхнийг агнан гэр бүлээ арай ядан амь залгуулдаг охин. Түүний дүү Прим аймшигт “Өлсгөлөн тулаан”-ы оролцогчоор сонгогдоход, дүүгийнхээ өмнөөс явна хэмээн сайн дураараа үхлийн сонголт хийснээсээ эхлэн панемчуудын сэтгэлийг татдаг. Улаан даашинз өмссөн Катнис өөрт нь хайртайгаа панем даяар зарласан ичгүүргүй Пийтагийн хамт “Өлсгөлөн тулаан”-ы аймшигт яргалал, өөрийн дүү шигээ санасан бяцхан Рөүгийн үхэл, өрсөлдөгчдийнхөө нэг нэгнээ хайр найргүй алах, амь тавихыг зүрх шимшрүүлэн харснаар даван туулж, панемчуудын зугаа цэнгэлийн анхны хоёр ялагч болж нэгдүгээр дэвтэр дуусна. Пийтагийн олны өмнө зарласан хайр “Өлсгөлөн тулаан”-аас амь гарахын тулд хийсэн заль мэх үү, эсвэл үнэхээр Катнисыг өлбөрч үхэхийн даваан дээр түлэгдсэн талхаа илүүчилсэн мөчөөсөө хайрласан хайр уу гэдэг асуулт болон үлдэнэ.

Хоёрдугаар ботид юу гарах вэ гэж үү? Нийтдээ 70 гаруй жил зохиогдон үеийн үед ганц л ялагчтай байдаг тулааны дүрмийг зөрчүүлэн Пийтагийн хамт ялсан Катнисийг тэднээс урьд өмнөх “Өлсгөлөн тулаан”-ы ялагчидтай дахин нэг тулаанд оролцуулахаар Капитолын удирдлагууд дуудна. Учир нь Катнис, Пийта хоёрын оролцсон өмнөх өрсөлдөөн панемын иргэдийн дундах Капитолчуудыг үзэн ядах, харгис, хэрцгий, шунаг сэтгэлийг тасчин хаях хүсэлд оч хаясан байв. Тиймээс бүсүүдийг дахин чангатгаж, өчүүхэн боол гэдгийг нь мэдрүүлэхийн тулд ингэж шийдвэрлэнэ. Харин тэмцээний турш Пийтаг халамжилж, бүр үнсэлцсэн Катнистай Гейл урьдын дотно сэтгэлээр уулзахыг хүсэхгүй.

Улмаар тэмцээнээс төрсөн хос хоёр 80 настай эмгэн, архинд толгойгоо мэдүүлсэн 50-тай хөгшин эр, хар тамхичид гээд өмнөх тэмцээнүүдийн ялагчидтай үзэлцэх хэрэг гарна. Гэхдээ тэдний олонх нь энэ удаад өөрөө амь гарахын тулд бие биеэ хөнөөж, үзэгчдэд таашаал өгөхөөс илүүтэй багаар ажиллаж, панемчуудын зөвхөн сэтгэлд нь асаж буй галыг дүрэлзүүлэх тактик барихыг оролдоно. Үүнд Пийтагийн Катнист өгсөн хайр мөн л чухал үүрэг гүйцэтгэнэ. Дээрх оролдлого биелэлээ олохтой зэрэгцэн бүс нутгуудыг Капитолчууд бөмбөгдөн, зуу зуун гэмгүй иргэн амиа алдаж буй энэхүү тоглоомыг хөгшин архичин Хэймич бусадтай хамтран анхнаас нь найруулан тавьсныг Катнис мэдэх мөчид өөрийгөө золиод амьд үлдээхийг үнэн сэтгэлээсээ хүссэн Пийтаг нь Капитолын удирдлагууд нэгэнт хулгайлсан байв.

Харин сүүлчийн бүлэгт панемчууд мокенжейн тусламжтайгаар хувьсгал хийж, хувьсгалын гол удирдагчийг Катнис харван унагааж, уншигчдын хайрыг үргэлж татдаг жаахан охин дүү Прим нь нас барж, өөрийг нь халамжилдаг байсан Пийта түүнийг алахаар дайрах гээд сэтгэл хөдөлгөм, хааяа бүр үзэн ядам үйл явдлууд ээлж дараалан солигдоно… Уг роман нь уншигчийн оюун бодлыг соронзон мэт татах адал явдалт бүтээл гэдгийг дэлхийн олон зуун уншигч баталж буй. Эцэст нь, таныг зоригжуулах, итгэл найдвар төрүүлэх, секундээр хэмжигдэх адал явдал дутагдаж байвал “Өлсгөлөн тулаан” гурамсан романыг уншихыг зөвлөж байна. Мэдээж Катнис Пийта хоёрын хайр дурлал хэрхсэн бол гэж та бодож байна уу. Энэ асуултын хариуг танд үлдээе.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Визгүй зорчдог болсноор хамаатан садангууд Эрээнцавын хил дээр уулзалдаж байна

Монгол, Оросын иргэд энэ сарын14-нөөс харилцан визгүй зорчиж эхэлсэн билээ.ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины манай улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Монгол, Оросын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг баталсан. Энэ хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих юм. Уг хэлэлцээр хэрэгжиж эхэлсний эхний өдөр буюу энэ сарын 14-нд Монголын 530 гаруй иргэн ОХУ руу хил гарч, Оросын 300 орчим иргэн Монгол Улсад нэвтэрсэн гэдэг мэдээллийг ИХШХЕГ-аас өгсөн юм. Тэгвэл Гурван улсын хил дээр оршдог Дорнод аймгийн Чулуунхороот сум буюу Эрээнцавын хилийн боомтоор хоёр орны иргэд визгүй зорчдог болсонтой холбогдуулан ямар үйл явдал болж байгаа талаар иргэдээс тодруулсан юм. Бид Эрээнцавын гаалийн ажилтанЖ.Ганчимэгээстодруулахад “Манай улсаас энэ сарын 14-нөөс эхлэн ОХУ-тай харилцан визгүй зорчдог болсноор олон иргэн хил гарлаа. Хилээр гарсан иргэдийн ихэнх нь наймаа эрхэлдэг иргэд. Манай сумын 150 гаруй хүн урд хөршийн барааг ОХУ-ын хил давуулан Чита муж руу гаргадаг юм. ОХУ-аас өдийд цөөхөн хүн манай улс руу орж ирдэг. Долоо хоногтоо хоёр гурван хүн л манай улсад ирдэг юм. Тэгсэн визгүй болсон чинь олон хүн манай улсын хилээр нэвтэрлээ” гэв.

СУМАНД ЗОЧИД БУУДАЛ,ДЭЛГҮҮР, САУН, ЦАЙНЫ ГАЗАР БАРИГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Чулуунхороот сумын Засаг дарга З.Гэрэлт-Одоос цөөн асуултад хариулт авсан юм.

ОХУ-тай манай орон харилцан визгүй зорчдог болсон. Танай суманд визгүй зорчдог болсноор хөл хөдөлгөөн хэр нэмэгдэж байна вэ?

-Манай сумын иргэдээс эхлээд ойролцоо сумынхан хүртэл хилийн дагуу байдаг тосгод, Чита муж руу явцгааж байна. Мөн Манжуур орох гэж байгаа хүмүүс ч хилээр нэвтэрч байна. Өдийд хөл хөдөлгөөн бага байдаг бол одоо манай сумаар хөл хөдөлгөөн ихтэй байна. ОХУ-ын иргэд ч манай суманд ирээд хонож, өнжөөд явж байна. Суманд хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаагаас бизнес эрхэлдэг иргэдэд таатай орчин бий болж байгаа нь ажиглагдаж байна. Зарим иргэн зочид буудал бариад эхэлж байхад дэлгүүр, саун, цайны газар гээд үйлчилгээний төвүүд баригдаж эхэллээ. ОХУ-ын компаниуд ч манай сумын Засаг даргын Тамгын газрынхантай уулзаж байна.

Тэд ямар ажлаар та бүхэнтэй уулзаж байна вэ?

-Дөнгөж сая гэхэд ОХУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд ирж уулзлаа. Тэд хоёр орон визгүй зорчдог болсонтой холбогдуулан хоёр орны иргэдийг аялуулах гэж байгаа гэдгээ бидэнд хэллээ. Мөн том худалдааны төв сумын төвд баримаар байна гэсэн гэв.

ОРОС НАЙЗ МААНЬ ИРЖ УУЛЗЛАА

Эрээнцавын сумаас ОХУ-ын Соловьевск тосгон километр хүрэхгүй зайд оршдог. Гэвч дээрх хоёр сум тосгоны иргэд сүүлийн 20 гаруй жилийн өмнөөс харилцаа нь тасарчихсан гэхэд болно. Улз голын хоёр захад орших мөртлөө бие биенээ огт танихгүй мэт нам гүм амьдардагбайна.Уг нь 1990 оноос өмнө сум, тосгоны иргэд бие биенийхээ гэрт айлчилдаг.Эрээнцавд хамтарч газар тариалан эрхэлдэг байсан юм. Бүр дотнын найз, гэр бүлийн найзууд болсон хүмүүс ч олон.Их найрагч Д.Нямсүрэн гэхэд зундаа гэрээсээ хөл нүцгэн явсаар хил гарч орос найзуудтайгаа уулзалдаж найрлаж байгаад орой гэртээ ирдэг байсан гэдгийг сумын төвийнхөн ярьж байсан юм. Тэгвэл харилцан визгүй зорчиж байгаатай холбогдуулан голын хоёр захаас бие биеэ санагалзаж суусан монгол, орос найзууд уулзалдаж байгаа гэнэ. Энэ талаарЧулуунхороот сумын иргэн Б.Цогтсайхан “Эрээнцавын сангийн аж ахуй байх үед оросууд ирж газар тариалан эрхэлж байсан юм. Ёстой л цэл залуухан байхдаа атрын шан таталцаж найган шаргалтсан тариаг хамт хурааж байлаа. Тэгсэн 1990 оноос хойш орос найзуудтайгаа уулзаж чадахаа байсан. Уг нь саахалтын зайд л амьдраад байгаа мөртлөө хилээр хашигдаад уулзаж чадахгүй байлаа. Визгүй зорчдог болсон чинь манай найз Саша намайг сураглаад ирж уулзалдлаа. Уг нь манай сумынхан ч Орос руу цагаан хуудсаар нэвтэрч болдог байсан. Бигадаад паспорт байхгүй гээд хилээр нэвтэрч чадахгүй өдий хүрсэн юм. Манай сумын хэдэн хөгшчүүл бүгдээрээ хил нэвтэрч найзуудтайгаа уулзана гээд л яриад байгаа” гэв.

ӨВӨӨГИЙНХӨӨ ХАМААТНУУДТАЙ УУЛЗАХ ГЭЖ БАЙНА”

Эрээнцавын хил дээр хамаатан садангуудын уулзалт болж байгаа гэнэ. ОХУ-д амьдардагБуриад зоныхон ах, дүү хамаатан садангаа дагуулаад Монголд байдаг хамаатнуудтайгаа уулзалдахаар ирж байгаа аж. Харин Монголын талаас хамаатнуудаа тоссон хүмүүс Эрээнцавын хил дээр ирээд баярлаж хөөрч байгаа гэнэ. МөнОХУ-д амьдардаг хамаатан садантайгаа үр, хүүхдээ танилцуулах гэж гэр бүлээрээ хилээр гарч байгаа хүмүүс ч байгаа гэнэ. Өмнө нь “Алтаргана” наадам зохион байгуулж Монголын буриадууд ОХУ-д амьдарч байгаа хамаатнуудтайгаа уулзалддаг байсан бол визгүй зорчдог болсноор дуртай үедээ бие биенийдээ зочилж болох гэнэ. Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэн Б.Батсүрэнтэй холбогдлоо. “Манай өвөөгийн хамаатнууд агийн буриадууд юм. Уг нь Эрээнцавынхилээс холгүй байдаг. Хэлмэгдүүлэлтийн үед л хил гараад явчихсан гэж өвөө ярьдаг байсан юм. Өвөөгийнхөө хамаатнуудтай уулзах гээд явж байна. Хилийн цаана Багадаев ахын хүү биднийг машинтай тосч байгаа гэсэн. Өвөөгийнхөө хамаатнуудтай уулзахаар явах гэж байна” хэмээн ярив. ОХУ-тай харилцан визгүй зорчдог болсноор гурван улсын хилийн зааг дээр оршдог Эрээнцавын хил дээр ийм үйл явдал өрнөж байгаа аж.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Хамтдаа кино хийнэ гэсэн мөрөөдөлдөө хүрсэн ангийнхан

1995 оны намар СУИС-ийн кино драмын ангид 20 гаруй хүүхэд элсэн орсон байна. Жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй 200 гаруй хүүхдээс авьяас чадвараараа шигшигдэн үлдсэн цөөхөн хэд нь нэг анги хамт олон болжээ.

Үсээ урт ургуулчихсан бор царайтай туранхай хүү ангид орж ирэн урд талын ширээнд суужээ. Дунд сургуулиа төгсөөд жүжигчин болохоор шийдсэн тэр хүүг Г.Эрдэнэбилэг гэнэ. Харин бусдаас арай өндөр биетэй, цагаан царайтай, мөн л хотын дэгжин хувцсаар гангарсан туранхай биедээ баймгүй бүдүүн хоолойтой хүүхэд өөрийгөөА.Амарсайхан гэж танилцуулав. Ангийн охид “Тэр С.Болд-Эрдэнэ чинь манай ангийн багшийн хүүхэд гэнэ” хэмээн шивнэлдэв. Хоорондоо танилцаж нүүр хагараад ангийнхаа хэдэн хөвгүүнийг “шинжин” зогсох охид болБ.Навчаа, А.Мөнгөнзул Я.Болортуяа нар юм. Бусдаас арай намбалаг бас жүжигчин хүн ямар байх вэ гэдгийг зах зухаас нь мэдэрчихсэн, хэд хэдэн жүжигт тоглож, кинонд дуу оруулаад үзчихсэн Б.Гантигмаа, Б.Даваа, Н.Гантөгс, Тунгалаг нар номыг нь үзэж ногоотой шөлийг нь ууж жинхэнэ жүжигчин болохоор оюутны ширээнд суужээ. Бие биеэсээ бишүүрхэн дотно танилцаагүй байх үед ангид орж ирсэн Бат-Оюун гэх охин “Конкурстээ ч яахав тэнцчихлээ. Хэн нь юу хийж чаддаг гэдгийг харна шүү” хэмээн ангийнхныхаа авьяасыг үзэх хүслээ хэлээд амжив. Ангийнхан нь бүгд тэр охиныг хараад гайхсан гэнэ. Ангийн багш Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар, Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулуун нар хичээл орох болжээ. Өдгөө урлагийнхан тэр дундаа кино урлагийнхны залуу үеийн төлөөлөл болж яваа залуусын нэг ангийнхан болсон түүх ингэж эхэлсэн байна.

ХӨВГҮҮД НЬ БУЛЧИНТАЙ БОЛОХ ГЭЖ БАЙНГА ТӨМӨР ӨРГӨДӨГ БАЙСАН ГЭНЭ

Тус ангийн оюутан А.Амарсайхан өдгөө нэгэнт олны танил болж, “Уулын хөх сүүдэр”, “Тавилан”, “Удирдагч”, “Бөртэ чоно”, “Боолын гэрээ”, “Цасан охин”, “Бодлын хулгайч”, “Аравт”, “Үргээлэг” зэрэг кинонд амжилттай дүр бүтээгээд буй. Мөн “Нэтфликс” компанийн санхүүжилтээр бүтэх “Марко Поло” олон ангит кинонд амжилттай тоглоод ирсэн билээ.

Бодлын хулгайч”, “Аравт””Үргээлэг” зэрэг кинонд амжилттай дүр бүтээгээд буй. Мөн “Нэтфликс”компанийн санхүүжилтээр бүтэх “Марко Поло” олон ангит кинондамжилттай тоглоод ирсэн билээ. ТэрбээрХолливудын кинонд амжилттай тоглосон анхны монгол жүжигчин юм. Харин С.Болд-Эрдэнэ “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж” жүжгээс эхлээд “Хайрлаагүй амь”, “Дэв”, “Эзэнгүй бөгж”, “Орхидос”, “Нар сарны зааг””Удирдагч”гээд олон киноны гол дүрийг бүтээсэн авьяаслаг жүжигчин. Мөн жилдээ ганц удаа болдог “Гэгээн Муза” наадмаас жүжигчин С.Болд-Эрдэнэ 2003 онд шилдэг эрэгтэй жүжигчин, 2012 онд “Тэнгэрийн хүү” жүжгийн зайрангийндүрээр шилдэг туслах эрэгтэй дүрийн шагналыг тус тус хүртэж, драмын бүтээлийн ноён оргил болсон дэлхийн суу билэгт их зохиолч Уильям Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийн Гамлетын дүрийг маш чадварлаг бүтээсэн билээ.Тэрбээр сургуулиа төгссөнөөс хойш 60 гаруй жүжигт тоглож, 20-иод кинонд дүрээ мөнхөлсөн юм. Мөн “Драмын дөрвөл” хамтлаг байгуулж, шинэ өнгө аястайгаар уран бүтээл туурвиж байгаа билээ.Зураач болно гэж Дүрслэх урлагийн дээд сургуульд орох бодолтой байсан хэдий ч СУИС-ийн кино драмын ангид шалгалт өгч тэнцсэн учраас гэнэтийн шийдвэр гаргаж жүжигчин болсон Г.Эрдэнэбилэг мөн л энэ ангийнх. Оюутан байхдаа “Дэвжээ” цэнгээнт нэвтрүүлгийг хөтөлж олны танил болох эхлэл нь тавигдсан гэхэд болно. “Би чамд хайртай 2”, “Татар ажиллагаа”, “Бурхан өршөөг”, “Ганган Төгс”, “Аравт” зэрэг кинонуудаас гадна “Саран хөхөө” жүжгийн Номунбаясгалан, “Атга нөж” жүжгийн Зүч, “Сарны цагаан цус” жүжгийн Халгуй нэртэй ханхүү, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Нууц амраг чинь болъё”,”Парисын дарь эхийн сүм”, “Шөнө дундын бүжиг” жүжгүүдийн дүр гээд олны таалалд нийцсэн олон дүрийг бүтээсэн юм.

Мөн Налайх дүүрэгт өсөж торнисон жүжигчин Н.Ялалт оюутныдөрвөн жилийг энд өнгөрөөсөн.Оюутан байхаасаа эхлэн зургаан жил тасралтгүй “Утгын чимэг” наадамд өгүүллэг уншин түрүүлж, МҮОНРТ-ийн киноны дуу оруулагчаар ажиллаж байсан билээ. Тэрбээр олон ангит “Мөрдөгч”, “МИ-8” гэх мэт олон кино, жүжигт гол, туслах дүрийг бүтээснээрээ чадварлаг жүжигчин гэдэг үнэлгээг хэдийнэ хүртээд байгаа билээ. Түүнчлэн “Рашаантын-18”, “Лардьма” киногоор олны танил болсон өөрийн гэсэн өнгө аястай болсон жүжигчинБ.Навчаа, “DOZ” энтертайнментийн А.Мөнгөнзул, жүжигчин Баясгалан, “ЕТV” телевизийн нэвтрүүлэгч Я.Болорчимэг, “25 дугаар суваг” телевизийн Т.Баярхүү, н.Батболд, СУИС-ийн багш Б.Даваа, МҮОНТ- ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа, Ш.Бямбацогт нар 1999 онд СУИС-ийн кино драмын нэг ангийг хамт төгссөн байна. Ангийнхны уулзалт саяхан болсон байна. Тэд оюутан байхдаа “Ангиараа кино хийнэ. Нэг нь кино зохиолоо бичээд, найруулагчаа дотроосоо сонгоод, бусад нь тоглоод янзын сайхан кино хийнэ” гэж мөрөөдөж ярьдаг байжээ. Гэвч тэд сургуулиа төгсөөд салбар бүрт ажиллаад хамтран кино хийж чадаагүй байна. Хоёр жилийн өмнө ангийн хэсэг нөхөд уулзалдаад оюутан байхдаа ярьж байсан киногоо хийхээр болжээ. Ингээд “Үргээлэг” киног хамтран хийсэн байна. “Үргээлэг” киногоо хийж дуусгаад ангиараа уулзалджээ. Ангийнх нь охид “Манай ангийн хөвгүүдийг гоё биетэй гээд л байдаг юм” гэцгээв. Яагаад ийм гоё биетэй болсны учир нь хоёрдугаар курстбайхдаа хөвгүүд нь ангидаа гантелаас авахуулаад өргөж болох төмөр болгоныг цуглуулсан байна. Хичээл орохоос өмнө, завсарлагаа, хичээл тарах үед ангидаа үлдэж байгаад төмөр өргөдөг байжээ. Ингэж жил гаруйн дараа ангийнх нь хөвгүүд “гоё” биетэй, булчинлаг залуус болсон гэнэ. Мөн охидууд нь орж чадахгүй байхад ангийн хөвгүүд нь гоо сайхны газарт орж, нүүрээ цэвэрлүүлж массаж хийлгэнхумсаа хүртэл янзлуулдаг байсан тухай ч ярьж, хөгжилдөж байв.

МУУСАЙН УРЛАГТ ДУРТАЙ МАХНУУД, НООСОН ЦАМЦАНД БООСОН СОСИСКНУУДАА, ЯАХ ГЭЭД БАЙНА АА” ГЭТЭЛ АНГИАРАА ИНЭЭЛДЭЭД…

Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулууныг тайзны урлагийн хичээл орж байхад гомдоож байсан талаараа тэд ийн дурсав. Л.Чаминчулуун багшийн гэрийн даалгаврыг ангиараа хийлгүй ирсэн байж гэнэ. Үүнээс болж багш нь уурлаж бүх хүүхдүүдийг самбарын өмнө зогсоогоод загнаж гарчээ. Тэгсэн “Муусайн урлагт дуртай махнууд, ноосон цамцанд боосон сосикнуудаа, Яах гээд байна аа” гэтэл ангиараанирхийтэл инээд алджээ. Загнаж байхад нь учиргүй инээлдсэнээс нь болж Чаминчулуун багш нь шавь нартаа гомдоод “Та нарт дахиж хичээл хэзээ ч орохгүй” гээд яваад өгсөн гэнэ. Тэд элгээ хөштөлхэсэг инээлдэж байгаад гомдоочихсон багшаа аргадах гээд өрөөнд орсон байна. С.Болд-Эрдэнэ, А.Амарсайхан, Н.Ялалт, Б.Навчаа нараас эхлээд “Дахиж хэзээ ч тэгэхгүй. Уучлаарай багшаа” гээд л уучлалт гуйж гарсан байна. Тэгсэн нөгөөБат-Оюун “Багшаа таны хичээлийг сайн хийнэ гэдгээ батлан тангараглаж байна” гэж хэлээд дахиад л загнуулжээ. Гавьяат жүжигчин З.Жарантавын охин Төгөлдөр их сандруу гэнэ. Төгөлдөрийн багшаасаа уучлалт гуйх ээлж иртэл сандарсандаа “Би таны хичээлд дахиж суухгүй. Таны үгэнд орж байхгүй” гэж дуржигнуулаад бусдынхаа нүүрийг улайлгаж байсан гэнэ. Гэхдээ үнэн сэтгэлээсээ хэлээгүй сандраад л хэлчихсэн нь тэр аж.Багштайгаа муудалцаж байсан энэ дурсамж тэдний хувьд оюутан үеийн талаарх хамгийн хөгжилттэй үе гэнэ. Ангийнхаа охидод булчинтай болж байгаагаа үзүүлж онгирсон хөвгүүд цайны газрын эгч нараас хоол зээлж идэх гэж арга ядан зогссон өдрүүд гээд л оюутны амьдралын гэгээн дурсамж бүрийг ярьж инээлдэж байв.

Сургуулиас зохион байгуулсан тэмцээн уралдаан болгонд түрүүлж, оюутан байхаасаанэвтрүүлэг хөтөлж, кинонд тоглож бусдаас “тасархай” байсан нэг ангийнхны оюутан цагийн түүх ийм ажээ. Тэд өдгөө нэгэнт Монголын кино урлаг, түүхэн болоод драмын жүжгийн дүрүүдийг чадварлаг амилуулж, сэтгэлд хоногшуулж үлдээдгээрээ нэрд гарсан гэхэд буруудахгүй биз ээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Л.Гансүх: Улстөрчдийн гар хөл болсон АТГ намайг зохиомол хэрэгт холбогдуулсан

Л.Гансүхтэй ярилцлаа. Түүнийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байх­даа Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөл­­бөрөөс онц их хэм­жээ­­ний мөнгө бусадтай нийлж завшсан хэргээр АТГ-аас шалгаж байгаа билээ.

Таны биеийн байдал ямар байна вэ. Хэд хоног өлсгөлөн зарлаж байж батлан даалтад гарсан бэ. Энэ асуудлаар яриагаа эхлэх үү?

-Цагдан хорих төвд 90 гаруй хоног саатуулагдсан. Хоригдож байхдаа арав гаруй хоног өлсгөлөн зарласан.Хүн чинь хоол тэжээлийн дутагдалд ороод эхлэхээр биеийн бүх эд эрхтэн мууддаг юм байна. Биеийн байдал хорихоос гарч ирснээ бодвол нэлээд сайжирч байгаа. Бөөрний бүх үзүүлэлт муудсан. Би бөөрний архаг өвчтэй болоод олон жил болж байна. Дараа нь элэг муудсан. Өмнө нь огт өвдөж байгаагүй, вирусгүй байсан элэг церрозтой хүний элэгний үзүүлэлттэй болсон байна лээ. Мөн зүрхэнд өөрчлөлт гарч, хэм алдагдаж, олон хоног хоол идээгүйгээс цөс өвдөж, бүх бие шар ногоон өнгөтэй болчихдог юм байна. Энэ бүгдээс болоод цусан хангамж муудчихдаг юм байна. Бас нүд муудаад ойр орчмын зүйл бүрэлзэж, чих шуугиад эхэлсэн. Толгой бол байнгын манараатай, дүйнгэтдэг болсон.

Та АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад хандан хорихоос наймдугаар сард бичсэн захидалдаа “Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулахын тулд АТГ “хэрэг” зохиолоо” гэсэн байсан. Энэ талаараа тодорхой тайлбар өгөөч?

-Харин тиймээ. Энэ нь сая Ерөнхий сайдыг огцруулах асуудал УИХ-аар хэлэлцэхийн урьд өдөр АТГ-ын хийсэн хэвлэлийн бага хурлаар нотлогдлоо шүү дээ. АТГ-ын хийсэн хурал прокурорыг хажуудаа суулгаж байгаад, олон хуулиа зөрчин, нэг талыг хэт барьсан мэдээллээр Гансүх өөрийн туслахууд, хамаатан зэрэг 10 холбогдогчтой 13 тэрбум төгрөгөөр улсыг хохироосныг “нотолсон” тухай дэлгэрэнгүй мэдээллээ. Тэгэхдээ нэг талыг барьсан “нотолгоо”-г бодит мэт мэдээлэв. Эхнээс нь “хэрэг” хэрхэн үүссэнийг хугацааны дэс дарааллаар ярья:

Нэгдүгээрт, 2014 оны тавдугаар сарын 9-нд сонинд “Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Монгол улсын хилээр оргон зугтжээ” гэсэн мэдээлэл гарсан. Утга нь Прокурорын байгууллагын эх сурвалжаар “Л.Гансүх охин Цэрэнжагзан нь удирддаг охиныхоо компаниар, тендер­гүйгээр иргэдэд нүүрснийлүүлээд ихээхэн ашиг олсон нь баримтаар нотлогджээ. Мөн улсыг 854 сая төгрөгөөр хохироогоод, АТГ хэрэг үүсгээд шалгаад эхэлмэгц оргон зугтжээ” гэсэн. Энэ нь хугацааны хувьд Х.Тэмүүжин сайдыг огцруулах болон алдарт “Дан дээл, давхар дээлийн асуудал” хэлэлцэжбайх үе юм. Энэ мэдээлэл гарснаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх авлигачин болсон.

Иймээс Н.Алтанхуягийг “муухай” гэж харагдуулах, “Дан дээл, давхар дээл, Х.Тэмүүжин сайдыг огцруулах гэх мэт “хэрэг”-үүд АТГ-ыг “гар хөлөө” болгож байгаа улсуудын хүссэнээр шийдэгдэхэд хэрэгтэй байжээ. (тэр үед би гүтгэлгийг АТГ зохиосон гэж бодоогүй) Уг нь би бүр дөрөвдүгээр сарын 24-нд Солонгос яваад хагалгаанд ороод эмнэлэгт байсан бөгөөд намайг явах хүртэл манай ажлаар болон гэрээр ямар нэгэн зарлан дуудах ирээгүй юм.

Тухайн моментонд дээрх үйл явдлуудад нөлөөлөхийн тулд намайг ирэхийг хүлээл­гүй маш их яарч ийм мэдээлэл гаргасан байжээ. Ингээд тав­дугаар сарын 20-нд би Монголд ирэхэд анхны зарлан дуудах ажлын хаягаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын нэрээр ирээд, тавдугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр татах тогтоол гарсан. Хамгийн сонир­­холтой нь намайг сэжигт­­нээр татах тогтоолын бичвэр сонин дээр гарсан текстээр бичигдсэн байвал яах уу. Надаар гадаад явахгүй байх баталгаа гаргуулан хоёр хүнээр батлан даалт хийлгүүлэн хуулийн дагуу гадуур байцаахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Би ч хэрэг хийгээгүй учраас хуулийн дагуу шалгуулаад учир нь олдоно гэж бодсон.

Араас нь харахад тэр үед АТГ-ынхан намайг албан тушаалаа ашиглан ямар ч шийдвэр гаргах эрхгүй, оргож зугтаагаагүй ,”Нүүрс” хөтөлбөр хэрэгжих хоёр жилд миний охин Монголд байгаагүй, миний охин энэ компанид хувь эзэмшдэггүй, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсаас нэг ч төгрөг гаргаагүй учраас тендер зарлах хэрэггүй, 800 гаруй сая төгрөгийг Гансүх аваагүй менежмент хийсэн компани зээлээр аваад буцаа­гаад дөрвөн сарын дотор хоёр хуваагаад төлсөн, хөтөл­бөр хэрэгжсэн эхний жил уг компани алдагдалтай ажиллангуут MGLSB компа­нийг эзэн нь татан буулгаад харин дотор нь ажиллаж бай­сан хүмүүс хоёр дахь жилдээ хөтөлбөрийг зогсоохгүйн тулд шинээр MGLSBD ком­пани байгуулан (Би хуучин ком­панийн эзнийг “Чи тоглоомноос гарч байгаа бол орондоо ажиллах компаниа олж өг” гэж шахсанаас ийм шийдэлд хүрсэн ) хуучин компанийн байгуулсан сүлжээ, ажилчид, өр, өглөгийг хариуцан шинэ менежментээр хэмнэлттэй ажиллаж,нэг их ашиг олоо­гүй ч өр ширгүй болсныг хангалт­тай мэдэж байсан гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, намайг ямар ч хэрэг хийгээгүйг мэдэж байсан. Тухайн моментонд л “хэрэг” захиалагчдад нь хэрэгтэй байсан учраас яаруу сандруу энэ зохиолыг зохиосон.

Хоёрдугаарт, Тиймээс намайг “жинхэнэ” хэрэгтэн болгохын тулд АТГ-ын байцаагч Золжаргал, АТГ-ын ня-ботой хамтран намайг улсыг 3.6 тэрбум төгрөгөөр хохи­роосон мэт хийсвэр тооцоо зохион Аудитын газрын байцаагч Ичинхорлоог дарамтлан дүгнэлт болгуулааддолдугаар сарын 5-ндАТГ-ын Амарбатаар “Гансүх улсыг 3.6 тэрбум төгрөгөөр хохироосон нь Аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоосон” мэтээр зарлуулсан. Энэ хохирол гээд байгааг хойно дэлгэрэнгүй ярья. Тэгээд долдугаар сарын 9-нд намайг дуудан яллагдагчаар татах тогтоол гаргасан. Намайг тавдугаар сарын 26-наас долдугаар сарын 9 хүртэл хоёр удаа байцаахдаа энэ тухай огт асуугаагүй. Хөтөлбөрийн тухай ерөнхий хэдэн асуулт л асууж байсан. Яллагдагчаар тогтоол танилцуулахдаа энэ зохиомол дүгнэлт гэгчээ танил­цуулаагүй, тэр ч бүү хэл өнөөдрийг хүртэл танилцаагүй л байна. Манай өмгөөлөгч нар олон удаа шаардаж байж арай гэж өнгөрсөн аравдугаар сард л уншсан гэсэн. Хуулбар хийлгэхгүй, тэмдэглэл ч хийлгэхгүй харин тэмдэглэл хийх гэсэн Баасандорж өмгөө­лөгчийг хөөж гаргасан гэсэн. Ичин­хорлоо АТГ-ынханд дарамт­луулж, хүссэнээр нь дүгнэлт гаргаснаа манай өмгөө­лөгч Баасандоржтой уулзахдаа хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлаар Баасандорж Чингэлтэй дүүргийн цагдаад хан­даад, цагдаа эрүү үүсгэх хүсэл­тийг прокурорт тавь­сан боловч прокурор эрүү үүсгэхээс татгалзсан. Мөн сая ээлжит гүтгэлгээ арван­нэгдүгээр сарын 4-нд хийхдээ прокурорыг хажуудаа суулгасан нь прокурор АТГ-аас 100 хувь хараат болсныг харуулж байна.

Гуравдугаарт, Долдугаар сарын 29-ний өдөр Золжаргал байцаагч намайг “Өмгөөлөгч хэрэггүй, яаралтай хүрээд ир. Нэг юм танилцуулъя” гэж хууран аваачаад “Нүүрс” хөтөлбөр эхлэхэд ганцхан сар надад туслаж ажилласан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх Тулга, түүний найз Төмөрбаатар нарын дансаар ихээхэн хэмжээний мөнгө орсон, гарсан байна. Энэ нь нүүрсний мөнгө гэдэг үндэслэлээр “Гансүх, Тулга нарын мөнгө угаасан хэрэг” гэгчийг нэмж, гаргаж ирэн долдугаар сарын 9-ний өдөр яллагдагчаар татсан тогтоолоо шинэчлэн дахин яллагдагчаар татсан тогтоол үйлдэн бид­нийг шууд хоёр сараар хорих шийд­вэр гаргасан. Энэ залуучууд менежмент хийсэн компанитай болон нүүрсний борлуулалттай ямар ч холбоогүй, өөрөөр хэлбэл Тулга, Төмөрбаатар нартай менежмент хийсэн компанийнхан мөнгө өгч, авалцаж “угааж” байгаагүйгээ нотолж байгаа юм. Эд нар надтай бас мөнгөний ямар нэгэн холбоо байхгүй. Одоо бодоход Н.Алтанхуягийг той­рон хүрээлж “улсыг идэгчид”-ийн тоог л нэмэх хэрэгтэй байсан юм шиг ээ. Бас АТГ-тТулга нар Алтанхуягийн зөв­лөх байсан нь өөр дээрээ байцаах эрх авахын тулд л “нүүрстэй” холбох хэрэгтэй байж гэж бодогдож байна. Үнэхээр мөнгө угаасан хэрэг байгаа юм бол цагдаагийн харьяаллын учраас цагдаа л шалгах ёстой биз дээ. Яагаад долдугаар сарын 29-нд яаран хоёр сараар хорьсон гэхээр бидний хоригдох хугацаа есдүгээр сарын 29-нддуусахад дахин нэг сараар сунгаж, аравдугаар сарын 1-д УИХ-ын чуулган эхлэхэд Алтанхуягийн зөв­лө­хийн авлигын хэрэг анхаарлын төвд дахин орно гэж тооцоолсон бололтой. Яагаад гэхээр намайг хоёр сар хорихдоо ганцхан удаа буюу наймдугаар сарын 15-нд байцаасан. Юу асуусан бэ гэхээр “Ерөнхий сайд чам дээр яах гэж ирсэн юм. Ирэхээ урьдчилж чамд хэлсэн үү. Ерөнхий сайдтай чи юу ярьсан бэ,Нүүрс нийлүүлэх компани банкнаас зээл авахад чи яагаад бичиг өгдөг юм” гэсэн хорьж шалгах ямар ч шаардлагагүйэнгийн хэдэн асуулт л тавьсан.

Дөрөвдүгээрт, Арваннэг­дүгээр сарын 5-ны өдөр Н.Алтан­­хуягийг огцруулах асуу­дал хэлэлцэхтэй холбоотой урьд өдөр нь “улс төржсөн” АТГ мэдээлэл хийлээ. Нөгөө л Алтанхуягийн тойрон хүрээлэгчид ямар “муухай” тухай. Тэдний тоо 10 хүрсэн тухай. Одоо бүр ичихээ болиод шууд л баахан мөнгө идсэн нь нотлогдсон тухай “солиотой” арифметик зохиолоо. Нэг тонн нүүрсийг маш хямдхан 27500 төгрөгөөр буюу нийт зургаан тэрбум гаруй төгрөгөөр 200000 гаруй тонныг аваад гурав дахин үнэтэй80.000 төгрөгөөр буюу 19 тэрбум гаруй төгрөгөөр зараад улсыг 13 тэрбум (19-6=13) төгрөгөөрхохироолоо гэж зарлав. Нүүрс ямар ч зардалгүйгээр Багануур, Улаанбаатарт хоёр дахин шигшигдээд, Бага­нуураас үнэгүй тээвэр­лэгдээд, Улаанбаатарт шуудай­лагдаад, 163 цэг рүү тээвэрлэгдээд, борлуулагч нар цалингүй зарагдаад байсан гэнэ. Тэгээд Гансүх баахан туслахуудтайгаа 13 тэрбум төгрөг хувааж идээд баяжсан гэнэ.

Танд АТГ-ынхны хэлээд байгаа 13 тэрбум төгрөгийг идээгүй, шамшигдуулаагүй гэх баримт байгаа биз дээ. MGLSB компани таны охинтой ямар ч хамааралгүй юм уу?

-Гансүхийн албан тушаал ямар ч шийдвэр гаргадаггүйтэй адил хувийн компанийн мөнгө Гансүхэд огт падлийгүй гэд­гийг АТГ-ынхан сайн мэдэж байгаа. Компанийн бүх бичиг баримт, анхан шатны болон тайлан тооцоо, компьютер, тамга тэмдгийг нь АТГ хурааж авсан. 13 тэрбум төгрөг ямар зүйлд зарцуулагдсан, хэдэн төгрөгийн ашиг, алдагдалтай ажилласан тухай АТГ-ын нэг өрөөгөөр дүүрэн баримт байж л байгаа. Гэтэл энэ зардлуудын тухай ганц үг ганхийсэнгүй. Тэгсэн хэрнээ уурхай ком­пани хоёрын хоорондын тооцоо­гоор төлөгдөөд явж байсан 399 сая төгрөгийн шатахууны тооцоог “хохирол” мэтээр тоотой нь зарлах юм. Бас MGLSB компанийг эзэн Сүхбаатар нь манай охинтой хамтран байгуулсан мэтээр дахин гүтгэх юм. Бас намайг компанийн эзэнтэй”санхүүгийн асуудлаас болж” зөрчилдсөнөөс шинэ компани буюу MGLSBD-г байгуулж гүйцэтгэх захирлаар өөрийн туслахаа тавьсан мэтээр, намайг хуурамчтайлан гаргаж 854 сая төгрөг ЗГХЭГ, Эрчим хүчний яаманд хүргүүлсэн мэтээр энэ нь “зориулалтын бус шаардлагагүй” зүйлд зар­цуулагдаж үрэгдсэн мэтээр, 1.5 тэрбум төгрөг жижиг, дунд үйлдвэрийн сангаас аваад “идчихсэн” мэтээр, надыг сэжигтнээр татсан тогтоол нь дөрөвдүгээр сарын 24-нд гарсан мэтээр худал мэдээллүүдийг цацсан.

Улсын бүртгэлийн газраас MGLSB-г ганцхан Сүхбаатар 2009 онд байгуулсан. Манай охин тус компанийг байгуулахад болон сүүлд ч нэмэгдэж ороогүйг тогтоосон л байж таараа. MGLSBD-г Гансүх байгуулаагүй, Даваахүү байгуулсныг мөн тэндээс мэдсэн л байж таараа. Би тайлан гаргадаггүй харинMGLSB компаниас 2012-2013 эхний жилийн ажил алдаг­далтай тухай дараа жилийн ажлаа эхлүүлэхийн тулд банкны өр, татварын өр, бэлтгэн нийлүүлэгчдийн өр, шинээр ажлаа эхлүүлэхэд хэрэгтэй урсгал зардалд түр 854 сая төгрөг зээлэхийг хүс­сэн хүсэлтийг л дэмжиж, холбогдох шийдвэр гаргадаг газруудад бичиг хийж өгсөн. Компани авсан мөнгөө дөр­вөн сарын дотор буцааж төл­сөн тухай огт дурдсангүй. Хувийн компани авсан мөнгөө дээр дурдсан зориулалтаар зарсан нь АТГ-т зориулалтынбус шаардлагагүй зүйлд зарцуулагдсан мэт харагджээ. Нэг тонн нь 200000 төгрөг хүрч байсан нүүрсийг хоёр дахин шигшээд, чулууг нь ялгаад шуудайлаад, тээвэрлээд, гэрийнх нь хажууд цэг байгуулан 80.000 төгрөгөөр хүргэн өгч, улсаас нэг ч төгрөг гаргалгүй 700 гаруй өндөр цалинтай ажлын байр бий болгон гэр хорооллыниргэд тухайн жилд 50 гаруй тэрбум төгрөг хэмнэсэн хийгээд Багануурын уурхайд дэвшил авчирсан хөтөлбөр гэдгийг харахгүй, харин заавал идсэн уусан мэт харж байгаа нь харамсалтай. 1.5 тэрбум төгрөг гэдэг нь банкны зээл бөгөөд 700 гаруй өндөр цалинтай ажлын байр бий болгож байгаагийнхаа төлөө Жижиг, дунд үйлдвэрийн сангаар дамжуулан хувийн банкаарарай бага хүүтэй авсан зээл юм. Өнөөдөр зуу зуун тэрбумаар нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгож байна шүү дээ. Эцэст нь намайг тавдугаар сарын 26-ндсэжигтнээр татаж, эрүү­гийн хэрэг үүсгэсэн хэрнээ дөрөвдүгээр сарын 24-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн мэтээр АТГ-ынхан хэлж байна. Ингээд тогтоосон хэрэг гэдгээ тайлбарлаж байгаа хэрнээ л худлаа гүтгэх юм. Үнэхээр харамсалтайбайна.

АТГ бүтэн долоон сар олон төрлийн бараа биш ганц­хан шуудайлсан нүүрс зардаг компанийн бичиг баримтан дээр ажиллачихаад зардал, ашиг, алдагдлыг нь зааглаад хэлчихгүй, зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллийг хэрэглэн улс төржсөн популист мэдэгдэл хийж, олон хууль зөрчиж хүнийг хэлмэгдүүлж байна. Намайг гурав дахь сард хорих шийдвэрээ шүүхэд танилцуулахдаа 12 байцаагч цаг наргүй ажиллаж байгаа тухай прокурор нь шүүхэд хэлснийг өмгөөлөгч надад хэлж байсан.

-“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон нь цаанаа лобби байсан гэж харах хүмүүс байгаа. Энэ талаарх таны тайлбар?

-Засгийн газар байгуулаг­даад иргэдийн амьдралыг яаж сайжруулах вэ гэдэг дээр тодорхой сонголт хийх болсон. Яагаад гэхээр цалин тэтгэвэр нэмэх гэхээр сонгуультай холбоотой популист хуулиуд батлагдсан байснаас хөрөнгө оруулалт зогссон,өр тавиад иргэддээ ихээхэн бэлэн мөнгө тараасан учраас орлого өрөнд явж байсан учраас боломжгүй бай­сан. Иймээс Засгийн газар үнийн өсөлттэй тэмцье гэсэн шийдвэр гаргасан. 2012 оны наймдугаар сарын 20-нд Засгийн газар бай­гуулаг­дангуут Монголбанктай хамт­раншатахуун, мах, гурил гэх зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэр­лэгч, нийлүүлэгчдийг цуглуу­лан холбогдох яамд уулзан хамтран ажилласны үр дүнд үнийг тогтвортой барьж эхэл­сэн. Гэтэл аравдугаар сарын дундуур нүүрсний үнэ эрс өссөн. Судалгаа хийтэл Улаанбаатарт нүүрс жижиг­лэнгээр иргэдэд зар­даг компани байхгүй харин бөөнөөр нийлүүлдэг хоёр ком­пани л байсан. Нэг нь Төрийн өмчит “Багануур илч” ХХК, нөгөө нь Алаг толгойн нүүрсийг нийлүүлдэг нэг хувийн компани. Тэд нар нүүрсийг вагоноос буулган газар дээр нь том, жижиг, нунтаг чулуутай нь шууд экскаватороор хутгаад 60 гаруй мянган төгрөгөөр зардаг байсан. Үүнийг нь портертой иргэд аваад жалганд аваачин томыг нь лантуудан жижиглэж 200-гийн цагаан орны пүршин дээр шигшин гуравны нэг орчим нунтгийг нь хаяад үлдсэнийг иргэдэд 200.000-220.000 төгрөгөөр зардаг байсан. Багануураас ирдэг нь тэндээс хямдхан авдаг ч замын зардал өндөр байсан. Тиймээс нүүрсний үнийг барих, хямдруулах шаардлага гарч “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.

Их хэмжээний мөнгө “идэж” болохоор хөтөлбөр байсан уу, үгүй юу гэдэгт хариулах хэрэгтэй байх?

-Л.Гансүх миний бие Ерөн­хий сайдын ахлах зөвлөх. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд маш олон газар оролцсон. Тухайлбал,Багануурын уурхай, Төмөр зам, Замын цагдаагийн газар, НЗДТГ, таван дүүргийн Хөдөлмөр, Нийгмийн хэлтэс, Цагдаагийн ерөнхий газар гээд төрийн олон байгууллага оролцсон. Надаар ямар ч бэлэн мөнгө, нүүрс дамжихгүй учраас мөнгө идэх боломжгүй. Харин хийгдэж байгаа бүх ажлыг би хянаж байсан. Аль нэг ажиллагаа нь л хэдэн цаг доголдоход бусдыгаа унага­чихаж байгаа юм. Жишээл­бэл, нэг өдөр 25 вагон нүүрс ирэх ёстой байтал 15 нь ирлээ гэхэд 10 вагон нүүрс авах айлууд хоосон хоцорно гэсэн үг. Түүнийг шигших, савлах, түгээх хүмүүс сул зогсоно гэсэн үг. Эсвэл нүүрс зөөдөг машинуудын хэд нь эвдэрлээ гэхэд тухайн өдөртөө нүүрс зөөх, хүргэх боломжгүй л болж байгаа байхгүй юу. Тиймээс маш хариуцлагатай, зөв зохион байгуулалт шаардлагатай байсан. Тухайлбал, зарын дагуу ажилд орохоор ирсэн хүмүүс чинь хоорондоо үл ойлголцоно, муудалцана, хүйтэнд өдөржин ажиллаж байгаа болохоор зарим нэг нь жаахан архи хүртчихнэ. Тэднийг зохицуулах ээлжийн цагдааг байрлуулах,талбайн ажилчдын хоол ундыг нь хийх гал тогоо, хоол идэх майхан зэргийгцэргийн ангиас түр авч өгөх гээд асуудал их байсан. Дээр нь хувийн компанийн удирдлагуудыг байнга хянаж шахаж, ажиллуулна. Олонх нь туршлага муутай, залуу хүүхдүүд байсан, тэдэнд хэр­хэн яаж ажиллахыг нь зааж, зөвлөнө. Тухайлбал, нүүрсээ хэрхэн ялгаж, шуудайдаа хогтой хийж байна уу үгүй юу, оёдол нь ямар байна гээд ерөнхийдөө “Нүүрс” хөтөл­бөрийн хэрэгжилтийг хянаж, урагшлуулах хэрэгтэй байсан. Тиймээс би зохион байгуулалтын ажлыг гардан хийсэн. Түүнээс биш “Нүүрс” хөтөлбөрийг эхлүүл гэдэг шийдвэрийг би гаргахгүй шүү дээ. Харин Багануурын уурхайд Ерөнхий сайд очоод”Танайд ашигтай хамгийн бага үнэ хэд вэ” гэхэд уурхайнхан 27500 гэсэн. Яагаад гэвэл Багануурын уурхай иргэдэд нүүрсээ тонн тутмыг нь 25000 төгрөгөөр борлуулдаг. Тиймээс үүн дээр нэмэгдсэн өртгийн албан татвараа нэмэхээр 27500 нь тэднийд ашигтай гэсэн. ИнгээдБагануурын уурхай, компани аль аль нь сэтгэл өндөр ажлаа эхлүүлсэн. Гэхдээкомпанитонн тутмыг нь 80 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй,энэ үнэндээ зардлаа шингээх ёстойг Засгийн газраас үүрэгдсэн. “Нүүрс” хөтөлбөрт оролцох Засгийн газрын оролцоо эндээс дуусаж байгаа юм. “Нүүрс” хөтөлбөрөөс завших нь байтугай илүү нэг шуудай нүүрс гарч болохгүйн шалтгааныг би нэг бүрчлэн тайлбарлая.

Үүний дараа аж ахуйн нэгжүүд хоорондоо гэрээ байгуулсан. Хамгийн гол нь иргэдэд шигшсэн нүүрс өгөх учраас шигшсэнээрээ авъя гэхээр Багануур дээрээ шигшихээс өөр аргагүй болж байгаа юм. Тэгэхээр нүүрс шигших машин механизм авахаас өөр аргагүй болсон. Тэгээд том шигшүүр, хутгадаг экскаватор, зөөвөрлөж, хураадаг техник гээд тэр бүгдийг компани худалдаж аваад үүнийг ажиллуулах хүмүүсийг нь техник худалдаж авсан компанитай нь гэрээ байгууланажиллуулсан байсан. Шигшсэнийхээ дунд хэсгийг вагонд ачиж байгаа юм. Вагонд ачих, Улаанбаатарт ирэх хүртэлх бүх зардлыг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч компани хариуцна. Багануурын уурхайн нүүрс маш амархан нунтгардаг чанартай. Вагонд ачих, ирэх замд, буулгахад гээд нэлээд хэсэг нь бутарна. Дээр нь Багануурын уурхайд нүүрсний чулууг ялгах боломж байхгүй. Тиймээс Улаанбаатарт ирсний дараа хоёр зуугийн цагаан орны пүршин дээр шигшиж байгаа юм. Вагон бүр дээр 14 хүний бүрэлдэхүүнтэй бригад ажиллана. Мөн нэг тоологч байна. Хэсэг нь шигшиж, чулууг нь ялгана, хэсэг нь шуудайлж, жинлэнэ, хэсэг нь оёж, оёсныг нь машинд тоолж ачна. Бүгд нарийн бүртгэлтэй компьютерийн программд орсон байгаа юм.

Вагон дахь нүүрс дууссаны дараа тоологч, тухайн бригадын дарга хоёр “Энэ вагоноос тэдэн шуудай нүүрсгарлаа. Тэдийг нь ийм дугаартай машинд, эдийг нь ийм дугаартай машинд ачлаа” гэх зэрэг бүртгэл хийнэ.Ингээд бригадын ахлагч тоо бүртгэгч 2 гарын үсэг зурна. Өдөрт 20 вагон нүүрс буулаа гэж бодъё. 20 вагоны 20 тоологч бүх дүнгээ нэгтгээд, тухайн өдөр буусан нийт нүүрсний жин, тоог гаргана. Үүний дараа уг тооцоонд талбайн ахлагч, “Багануур илч” компанийн холбогдох албан тушаалтан зөвшөөрсөн гарын үсэг зурна. Учир нь гэрээн дээрээ жигнэсний дараахь цэвэр жингээр тооцно гэж заасан учраас энэ бүгдийг хийгээд байгаа юм. Үлдсэн нунтаг нүүрсийг “Багануур илч” компанийнхан цахилгаан станц уурын зууханд 20500 төгрөгөөрөө тонн тутмыг нь өгнө. Вагон өөрөө жингийн стандарт алдагдалтай байдаг юм. Анх Багануураас 65 тонн нүүрс ачлаа гэж тухайн үед жинлэсэн байхад буулгахад 63 тонн байдаг ч юм уу, тийм стандарт алдагдал байдаг юм. Дээрх хоёрыг хасаад үлдсэн нунтаг нүүрсийг “Багануур илч” компани цахилгаан станц уурын зууханд өгчихөж байгаа юм. Мэдээж ялгасан чулуу хаягдана.

Нүүрсийг Толгойт, Амгалан өртөөн дээр буулгана. Буулгахын тулд талбайн тохижилт гэж бас хэцүү юм байна. Өвлийн хүйтэнд дээрээс нь өглөө эрт нүүрсээ буулгах болдог. Тэгэхээр гэрэлтүүлэг хэрэгтэй болно. Үүнд өчнөөн сая төгрөгийн хөрөнгө оруулалт орж байгаа юм. Мөн хээрийн гал тогоо, хоол, цай хийдэг гэрүүд, бусад зохион байгуулалт, ачилтын машинуудын зогсоолыг түрээсэлж авах, ажилтан бүрийг хүрз, жоотуу, бээлийнээс эхлээд багаж, хэрэгслээр нь хангах гээд ажил мундахгүй. Оёгч машинууд нь байнга эвдэрнэ, хүрзний иш, хүрз байнга хугарна, бээлий, амны хаалт хоёрыг хоёр хоног тутамд өгнө, хоол, унд гээд зардал их. Дээрээс нь тэдгээр ажилчид сард гар дээрээ 800 мянган төгрөгийн цалин авч байсан. Тэгэхээр байгууллагад шимтгэл суутгалтайгаа нийлээд нэг хүнээс 900 гаруй мянган төрөгийн зардал гарч байсан гэсэн үг. Харин цэг дээр ажилладаг борлуулагчид гар дээрээ 900 мянган төгрөг авдаг гэхээр компаниас сая гаруй төгрөгийн зардал гарна гэсэн үг байгаа биз. Дээр нь ачилтын машины жолооч нар маш өндөр цалинтай. Зарим сайн явдаг жолооч сард таван сая төгрөг хүртэл авч байсан. Мөн ачилтын машинууд нарийвчилсан маршруттай. Хаана хүрэх, аль машинд хичнээн шуудай нүүрс, аль вагоноос ачих вэ гээд диспетчерүүд замын хуудас өгч зохицуулна. Вагон дээрх тоологч замын хуудаст төчнөөн шуудай нүүрс ачлаа гээд гарын үсэг зураад явуулна. Диспетчер тэд дугаартай тийм машиныг төчнөөн нүүрстэй гаргалаа гэж гарын үсэг зурна. Очих цэгтээ хүрээд буулгахаар нь борлуулагчид хүлээн авлаа гэж гарын үсэг зурна. Энэ бүгд компьютерт өдөр бүр шивэн тулгагдана. Нэг шуудай зөрөхөд л Талбайн ахлагч, диспетчерүүд, тоологчид, бригадын дарга нар гэртээ харихгүй хаана алдсанаа олно. Гэх мэт бүгд хяналт, зохицуулалт дор явагдаж байсан. Энэ нь нэг шуудай нүүрс ч алга болох, идэх боломжгүй хатуу хяналтын дор уг ажил явагдсан гэсэн үг.

Би “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэхэд эхний нэг сар өглөө 07:00 цагточоодажил эхлэхийг хараад ямар нэгэн асуудалгүй байвал яваадэргээд 17:00 цагийн орчимд ирдэг байсан. Тэгээд 23.00-00.00 цаг хүртэл компанийнзахирал, талбайн ахлагч, диспетчерүүд, бригадын дарга нартай уулзалдажшинээр юу хийх талаар заавар зөвлөгөө өгч ажиллаж байсан. Өөр нэг зүйл хэлэхэдкомпанийн банкнаас авсан зээл арваннэгдүгээр сарын 20- нд бүтсэн. Нүүрс тараалт арваннэгдүгээр сарын 2-нд эхэлсэн. Бэлтгэл ажиларавдугаар сарын 20-нд эхэлсэн учраас компанизээл автал их мөнгө хэрэгтэй байсан тул би чадах чинээгээрээ өөрөөсөө, хүнээс мөнгө олж өгч байсан. Түүнийгээ ажил жигдрээд эхлэхээр эргүүлээд авсан байгаа. Үүнийг нотлох баримт тайлан тооцоо бүгд байгаа

-“Нүүрс” хөтөлбөрийн үр дүнг тодорхойлбол?

-“Нүүрс” хөтөлбөр бол Улаанбаатар хотод 163 цэг байгуулж, түүгээрээ дамжуулан нүүрсийг шигшиж чулууг ялган шуудайлан амыг оёж хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгон нэг ёсондоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний иж бүрэн, өргөн хэмжээний сүлжээ байгуулан иргэдэд тараасан Төр хувийн хэвшил хамтран амжилттай ажилласан нүсэр цогц ажил болж чадсан. Орон сууцны иргэд 20500 төгрөгөөр цахилгаан станц авсан нүүрсээр харьцангуй хямд дулаан хэрэглэдэг байсан. Тэгвэл гэр хорооллын иргэдээ чболомжийн хямд нүүрсээр буюу дулаанаар хангахыг Засгийн газар бас хүссэн. Мөн Багануурын уурхайд дам ашиг авчирсан. Уг уурхай цахилгаан станцаа л арай ядан нүүрсээр хангадаг байсан бол иргэдэд нүүрс нийлүүлэх болоод ирэхээр эрэлт нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор нүүрсээ гаргах хөрс хуулалтын ажлаас эхлээд олон машин, механизмын хүч шаардлагатай болоход Засгийн газраас тус уурхайд маш хурдан хугацаанд арваад сая ам.долларын зээл авахад нь дэм болж өгсөн.Цахилгаан станц өмнө нь тав хоногийн нөөцтэй гэдэг байсан бол олон тоног төхөөрөмж авснаар сарын цаашлаад улирлын нөөцтэй болоод ирж байгаа юм. Мөн цахилгаан станцуудад тонн тутмыг нь 20500 төгрөгөөр борлуулдаг байсан бол хөтөлбөрт 27500 төгрөгөөр борлуулж, ашиг олж байгаа юм. Мөн ялгасан нүүрснээс томуудыг нь уурхай дээр ирж нүүрс худалдан авдаг хүмүүст тонн тутмыг нь 30 мянга гаргаад өгчихөж байгаа юм. Мөн үүний дээр Засгийн газар 2013 онд цахилгаан станцад нийлүүлдэг нүүрсний үнийг 22500 болгож нэмэгдүүлж өгсөн. Багануурын уурхай цахилгаан станцад гурван сая тонн нүүрс өгдөг. Үнийг нэмэгдүүлснээр зургаан тэрбум төгрөгийн ашиг нэмэгдэж байгаа юм. Энэ бүхний үндсэн дээр Багануурын уурхай түүхэндээ анх удаа ажилчдаа таван сарын цалингаар шагналаа шүү дээ. Ингээд нөгөө “Нүүрс” хөтөлбөр чинь улсыг хохироох нь байтугай Багануурын уурхайд хүртэл ашгаа өгсөн байгаа юм. Хоёрдугаарт, иргэд шуудайлсан нүүрс хямд үнээр авснаар жилд 50 тэрбум төгрөг хэмнэсэн ашиг байна. Гуравдугаарт, 700 гаруй хүнийг өндөр цалинтай ажлын байртай болгосон. Дөрөвдүгээрт, энэ хөтөлбөр төр, хувийн хэвшил хамтарч ажиллаж болох юм байна гэдгийг нотолж өгсөн.Ийм олон ашигтай ажил болсон.

Компанийг хэрхэн сонгосон юм бэ. Яагаад заавал таны туслахаар ажиллаж байсан хүний MGLSB гэх компани шалгарсан юм бол?

-Энэ ажилд компани сонгоход хүндрэлтэй байсан. Тооцоо хийж үзчихээд ашиггүй байна гээд байсан. Харин MGLSB компанийн Сүхбаатар зөвшөөрсөн. Ерөнхий сайдад танилцуулан хөтөлбөрт ажиллах шийдвэр гарсан. Тухайн үед Сүхбаатар миний сайд байх үед туслах байсан Эрдэнэбулганыг компанийнхаа гүйцэтгэх захирлаар авъя. Чамтай хамтраад ажиллавал сайн биз дээ гэсэн. Эрдэнэбулган маш ажилсаг, зарчимч залуу бөгөөд би зангаа авалцсан тул дуртай зөвшөөрсөн. Эрдэнэбулган маш сайн ажиллаж, Сүхбаатар, бид хоёрын итгэлийг алдагдуулаагүй. Харамсалтай нь нийслэлийн хороо болгонд хоёр цэг байгуулан, нүүрс шигших, шуудайлах, ачих ажил хийж байсан хүмүүсийг өндөр цалинжуулж байсан гэх мэт олон тооцоолоогүй зүйлээс болж эхний жил компани банкны өр, татварын өр, байгууллага хоорондын ихээхэн өртэй гарсан. БасЭрдэнэбулган ч гадагшаа сурахаар явах болсон тул Сүхбаатар компаниа татан буулгахаар шийдсэн. Ер нь ажил эхлэхэд тооцоолоогүй олон хүндрэл гардгийг бизнес эрхлэгчид мэднэ. Харин манай эхнэрийн дүүгийн хүүхдийг Эрдэнэбулган нягтлангаар ажилд авсан байсныг би сүүлд мэдсэн. Өнөөдөр ажил хийснийхээ төлөө хэлмэгдүүлэлтэнд өртөхийг мэдсэн бол энэ залуучуудыг би юу гэж дэмжих вэ. АТГ-т дуудагдах хүртлээ би өөрийгөө мундаг юм хийсэн гэж бодож байсан ш дээ. АТГ-ын энэ бүх кампанит ажлын үр дүнд ямар ч байсан Засгийн газар, Ерөнхий сайд огцорлоо. Нүүрс хөтөлбар зогслоо. Нүүрс хөтөлбөр зогссоноор лав л Улаанбаатар хотын гэр хорооллын иргэд үнэтэй нүүрс авах боллоо. Засгийн газар огцорсноор Монгол хожихгүй нь ойлгомжтой. Хэн хожиж буйг цаг хугацаа харуулна биз. Нэг юмыг хэлэхэд Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн энэ компанийн залуучуудыг “Гансүхэд хахууль өгснөө хүлээ” хэмээн шаардаж, бас Алтанхуягтай ажиллаж байсан хөтөлбөрт огт хамаагүй олон залуучуудыг олон сар хорьж, цагдан нэг ёсондоо эрүүдэн шүүжхэлмэгдүүллээ.

Таныг өмнө нь 3.6 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан хэмээн мэдэгдэж байсан.Уг хохирол хэрхэн бий болсонтой та танилцсан уу?

-Энэ 3.6 тэрбумын хохирол гэгч хаанаас гарсан гэхээр тухайн үед Багануурын уурхай цахилгаан станцад 20.500 төгрөгөөр, иргэн аж ахуйн нэгжүүдэд 25.000 төгрөгөөр өгч байсан нүүрсийг менежмент хийх компанид уурхай дээрээс өөрийнхөө тоног төхөөрөмж ажилчдын хүчээр шигшээд 27.500 төгрөгөөр аваад Улаанбаатар руу зөөх, Толгойт, Амгалан өртөөнд буулгах, дахин шигшээд чулууг ялган шуудайлж, амыг оёж тээвэрлэн, Улаанбаатар хотын таван дүүрэгт байрлах 163 цэгт хүргэх зэрэг бүх зардлыг гарган иргэдэд 80.000 төгрөгөөс хэтрүүлэхгүй зарах үүрэг хүлээлгэсэн Ерөнхий сайд, Багануурын уурхайнхантай хамтран гаргасан шийдвэрийг АТГ-ынхан компанид 27500 биш39.000 төгрөгөөр өгөх байсан гэж зохион бичээд энэ хоёрын зөрүүгээс хоёр тэрбум гаруй, мөн шигшээд хаягдсан чулуу, үлдсэн нунтаг нүүрсний зөрүүгээс нэг тэрбум гаруй нийлээд 3.6 тэрбумаар улсыг хохироосон гэж үзсэн гэсэн байна лээ. Шигшихэд үлдсэн нунтаг нүүрсийг гэрээний дагуу Багануурын уурхайн охин компани “Багануур илч” ХХК цааш нь авч зарж байсныг дээрх нөхдүүд мэдэж байсан хэрнээ “хохирол” гэсэнхэрэг зохиосон юм. Засгийн газар уурхайн ТУЗ шийдвэрээ гаргаад, уурхайд ашигтай хувилбараар шийдэгдээд хоёр жил хэрэгжээд, өнгөрсөн ажлыг араас нь АТГ-ын хоёр нөхөр толгойд орсон тоогоо хэлэн цаасан дээр “хохирол” зохион түүнийг нь аудитын нэг байцаагч дүгнэлт болгоод хэлмэгдүүлэлт хийхийг оролдож байгааявдал л юм л даа.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тантай уулзсан явдал нэлээд шуугиан тарьсан. Тухайн үеийн Ерөнхий сайд тантай чухам юу ярьсан бэ. Нууц биш бол тэр тухай яриач?

-Нууцсаад байх юм юу ч байхгүй. “Гансүх ээ, чамайг ямар ч буруугүй гэдгийг манай Засгийн газар бид бүгд мэдэж байгаа. Улс төрийн ийм хэлмэгдүүлэлт явагдаж байгаа гэдгийг чи өөрөө ойлгож байгаа учраас би чамд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх л гэж ирсэн юм. Шоронгийн чинь нөхцөл ямар байна. Удахгүй асуудал шийдэгдэнэ. Янз бүрийн асуудал байхгүй биз дээ” л гэсэн. Ерөнхий сайдтай цуг Шүүхийн шийдвэрийн дарга хамт байсан. Ийм л яриа болсон.

Та цаашид энэ асуудалд ямар байр сууринаас хандана гэж бодож байгаа вэ. Энэ хэрэг таныхаар улс төрийн зохиомол хэрэг. Үүнээс гарах, салах найдвар хэр байна вэ?

-Бүх зүйлхоосон, зохиомол, улс төрийн хэлмэгдүүлэлт. Н.Алтанхуягийг боорлож, Засгийн газрыг унагаахын тулд охиноос нь авахуулаад эргэн тойрныхныг нь хүчний байгууллагатай хамсан яргалан тамлаж байгаа муухай улстөрчдийн тоглоом. Хийгээгүй, үйлдээгүй хэргийг би яалаа гэж хүлээх юм. Мөнгөн дээр огт гарын үсэг зурдаггүй, нэг төгрөг ч миний гараар дамждаггүй, ямар ч эрх мэдлийн шийдвэр гаргадаггүй намайг ингэж алж чадаж байгаа юм чинь төрийн байгууллагад даргын албан тушаал хашиж байгаа бүх даргыг ингэж чадна л гэж харуулж байгаа хэрэг. Энэ нь намайг шонд өлгөн харуулж, дуулгаваргүй байвал энэн шиг болгоно шүү гэж харуулж байна л гэсэн үг. Гэхдээ АТГ-ын захиалагчид хэзээ нэг цагт энэ бохир механизмдаа хэрчүүлэх л болно шүү дээ. Тэр байтугай АТГ-аас айхгүй, үнэнийг хэлж байгаа миний өмгөөлөгчийг хүртэл хэрэгтэн болгож, бас нийт өмгөөлөгчдийн амыг барихыг оролдож байна. Одоо бол надад “Одоо ямар хэрэг нэмж гаргах бол” гэсэн юм л бодогдож байна.

Э.ХҮРЭЛБААТАР

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлчүүд шинэ жилдээ бэлдэж байхад малчид гүүгээ ч тавилгүй урт намрын өдрүүдийг өнгөрөөж байна

-ӨЧИГДӨР “ИХ ДЭЛГҮҮР”-ИЙН УРД ТАЛЫН ТАЛБАЙД ГАЦУУР МОД ЗАСЧ ЭХЭЛЛЭЭ-

Нийслэлийнхэн шинэ жилийн баяртаа эртнээс бэлдэж эхэллээ. Өчигдөргэхэд “Номин”компани “Их дэлгүүр”-ийн урд талын талбай дээр гацуур модоо сүндэрлүүлэн засч, чимэглэж эхэлжээ. ФМ радиогоор баар, ресторанууд албан байгууллагын шинэ жилийн баярын захиалга авч байгаагаа зарлуулах аж. Мөн төрийн байгууллагууд болохяам, тамгын газар, агентлагууд шинэ жилийн баяр тэмдэглэх талаар хуралдаж, зохион байгуулах комисс гаргажээ. Баар, ресторан, албан байгууллага гацуур мод засч, саа чимэглэлээр орчноо чимэглэж байна. Нийслэлд амьдарч байгаа сум орон нутгийнхан шинэ жилийн баяр тэмдэглэх тухай хэдийнэ ярилцаад эхэлжээ. Дүн өвлийн тэсгим жавар тачигнаж, хундан цагаан цас малгайлан бударсан өвлийн өдрүүдийг ийн санагалзаж байна. Фэйсбүүктээ шинэ жилийн тухай өөр өөртөө тохиолдсон хөгжилтэйдурсамжаа бичиж, шинэ жилийн тухай дууныг сонсох болжээ. Ингэж нийслэл хот даяараа хоёр сарын өмнөөс шинэ жилийн баяртаа бэлдэж байна. Харин энэ жилийн намар чилийсэн урт болж байна. Өвлийн эхэн сарын шинийн 15-ны өдөр болчихоод байхад цаг агаар хүйтрэхгүй, голын ус захаасаа зайрмагтаж хоноод, өдөртөө нэмэх хэмийн дулаантайбайна.

Малчид намаржаанаасаа өвөлжөө рүүгээ нүүж чадахгүйцас орохыг хүлээн сууна. Намар цаг дуусаагүй байгаа болохоор хөдөөний айлууд гүүгээ сааж,ааруул, хурууд тавин, тогоо нэрж шимийн архи гаргааднамрын шаргал өдрүүдийг өнгөрөөж байна. Өдийд уг нь өвлийн жавар хургаад хөдөө орон нутагт өвлийн идэш хийх цаг болдог. Харин өнөө жил гойд урт намар болж байна.

ГҮҮН ЗЭЛЭН ДЭЭРЭЭС ГУРИЙЛАХ ДУУ СОНСОГДОЖ, АЙРАГ ЧИМЧИГНЭСЭН УРТ НАМАР

Бид “Их дэлгүүр”-ийн урд байгаа гацуур мод засч буйг сурвалжлаад Төв аймгийн Баяндэлгэр сумыг зорьсон юм. Нийслэлээс зуу гаруй километрийн зайд орших Баяндэлгэр сумын нутаг Өртөө ухаагийн өвөрт намаржиж байгаа малчин Н.Санлигийн гэрийгзорин очлоо. Тэднийх гүүгээ тавилгүй барьсаар байгаа ажээ. Биднийг очих үед гэрийн эзэд Багануур дүүрэг рүү явсан байлаа. Том хүү С.Болдбаатар, дүү С.Пүрэвсүрэнгийн хамт гүүгээ сааж байхад нь очлоо. Хондлой нь ховилтож таргалсан адуу намрын хонгор салхинд илбүүлэн босоогоор унтах ажээ. Салхинд дэл, сүүл нь үл мэдэгдэм хийсч харагдав.Өртөө ухаагийн өврөөс урагш харахадшаргал тал цэлийн, төөр хэрийн урт ургасан өвс салхинд найгана. Ай намар цаг яг л ийм байдагсан. Хотоос сурвалжлагаар явж байгаа талаараа С.Болдбаатар, дүү С.Пүрэвсүрэн нарт дуулгатал сандралдаад явчихлаа. С.Пүрэвсүрэнгийн гэргий Мөнхөө Багануур дүүрэг рүү хоол хүнс цуглуулахаар явсан байна. Үүнээс болоод С.Болдбаатар гүү саах ажилд тохоогдсон байна. Сурвалжлагч нарирээд, манай зурагчин “Гүү сааж байгаа зургийг нь авна” гэж хэлтэл”Эрэгтэй хүн гүү сааж зургаа авахуулах муухай” гээд ичих ажээ. Тэднийх 40 гаруй унага зэлэн дээр жирийтэл чагталчихсан байв. Удахгүй ширгэх гэж байгаа гүү ааш ороод унага ивэлгэх үед хулмалзах юм. Гүүн зэлэн дээрээс гурийлах дуу сонсогдож, унага татаж байгаа С.Пүрэвсүрэн, Дашзэвэг нар “Хаая” гэж үе үе хашгирна.

Ингээд гэрийн эздийн хамт гүүг нь сааж дуусгаад гэрт орцгоолоо. С.Болдбаатар “Манай энд сайхан намар болж байна. Монгол тооллоор цагаан хонь, мориндоо цас ороогүй. Хөгшчүүд цагаан хонь, морь өдөр цас орохгүй бол 60 хоног цас ордоггүй гэж ярьдаг юм. Хараараа хүйтэрчихвэл мал усгүйдээд хэцүүднэ. Харин ч тэнгэр хангай харж үзээд дулаахан байгаад байна” гэв. Цаг агаар дулаахан байгаа болохоор гүүгээ хүйт ортол саана гэдгээ гэрийн эзэд хэлж байна лээ. Мөншинэхэн айраг худалдаж авах гэж байгаа хүмүүст зарж байгаа гэнэ. Хотод байдаг ах, дүү хамаатан садандаа цагаан сараар уух айраг хурааж өгч байгаа юм байна. Хөхүүр дүүрэн айргийг хэд бүлээдбидэнд хийж өгөв.Хул мэлтэлзүүлэн хийж өгсөн айраг уруул чимчигнүүлэх ажээ. Багануур дүүргээс найз Дашзэвэг нь ирсэн учраас С.Болдбаатар дэмбээдэж, хуруудаж байв. Тэд “Дэмбээ манан даа. Холбож мордъё оо хол байлаа. Тавын манан” гээд цангинатал дэмбээдэх юм. Харин С.Пүрэвсүрэн бидэнтэй хуруудав. Хожигдсон хүндээ хул дүүрэн айраг өгөөд “Зузаан байна зуд болно. Уучих” гээд л шахах юм. Намрын исгэлэн айраг хамар амаар сэнхийх ажээ. Гүүгээ барьж байгааг харсан хүмүүсзам салж зорьж ирэн айраг худалдан авах юм.С.Пүрэвсүрэн “Хэдэн малаа мөнгө болгох гээд байнга зараад байлтай нь биш. Зун, намартаа манайх айраг зарж амьдралаа болгодог юм.Дэлэнт мал дээшээ гэдэг үнэн шүү. Хэдэн малынхаа буянаар сайхан л амьдарч байна” гэж ярив. Гэрийн эздэд сонинболгожхотынхоншинэ жилээ тэмдэглэх гээд гацуураа засч байгаа талаар хэлтэл бүгд гайхацгааж байв. “Халуун намраар шинэ жилийн гацуур засдаг нь ямар учиртай юм бол. Хүйт орохоор л засна биз” гээдгайхсан янзаар ярьсан юм. Нар баруун тийш гудайж байхадбидхот руу хөдөлсөн юм. Замд тааралдах айлуудын өвөлжөөн дээр том гэр бариадөрхийг нь татаад орхичихсон байгаа харагдлаа. Харин малчид усаа бараадан дөрвөн ханатай гэрээрээ намаржаан дээрээ байна лээ.

Нийслэлчүүд шинэ жилийнхээ баярт бэлдээд завгүй байхад хөдөөгийн малчид намрын урт өдрүүдийг гүүгээ сааж, чимчигнэсэнайраг уун жаргалтайгаар өнгөрөөх аж.Ийм лөөр дүр зураг хот, хөдөөхоёрт харагдаж байв. Өвлийн эхэн сар дундаа орсон ч талын Монголд чилийсэн урт намар болж байна.

Э.ХҮРЭЛБААТАР

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын ахмад Ц.Гүнчинсүрэн ажилтнаа зодож хүнд гэмтэл учруулжээ

-ДАРГАДАА ЗОДУУЛСАН Б.ХАДХҮҮГИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТААРУУ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА-

Онцгой байдлын ерөнхий газрын улсын үрийн нөөцийн Зүүнхараа салбарын дарга, онцгой байдлын ахмад Ц.Гүнчинсүрэн ажилтнаа зодож танхайрсан хэргээр шалгагдаж эхэлжээ. Энэ талаар албаны эх сурвалж “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгонд байрлах улсын нөөцийн салбар газрын ажилтан Б.Хадхүү бусдад зодуулсан байдалтай ажил дээрээбайна гэх дуудлага цагдаагийн байгууллагад нэгэн иргэнээс ирсэн. Дуудлагын дагуу Хэрх тосгоны цагдаагийн албан хаагч нар очиход манаач ажилтай Б.Хадхүү бусдад зодуулсан байдалтай байсан гэсэн. Тухайн үед биеийн байдал нь тааруу байсан болохоор эмч дуудаж,хэнд зодуулсан болохыг асуухад дарга Ц.Гүнчинсүрэнд зодуулсан гэж хохирогч хэлсэн байсан. Энэ дагуу Онцгой байдлын ерөнхий газрын улсын үрийн нөөцийн Зүүнхараа салбарын дарга, онцгой байдлын ахмад Ц.Гүнчинсүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

АЖИЛ ДЭЭРЭЭ СОГТУУ ИРЭЭДЧАМАЙГ АЛНАГЭЭД ЗОДСОН ГЭСЭН

Энэ талаар даргадаа зодуулсан Б.Хадхүүгийн эхнэр Н.Энхтуяагаас цөөн асуултад хариулт авсан юм.

Танай нөхрийн биеийн байдал ямар байгаа вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Биеийн байдал нь тааруу байна. Байнгын эмчийн хяналт дор эмчилгээ хийлгээд л байж байна даа. Эмч нар доргилтоос үүдэлтэйгээр тархиндаа цус хурсан байна гэсэн. Тархины хуралттай цус нь шимэгдэхгүй бол мэс засал хийж магадгүй гэж хэлсэн. Зөөлөн эдийн гэмтлүүдэд эмчилгээ хийж байна. Таван хавирга нь хугарчихсан байгаа. Байнгын ханиалгаж зовиурласан байдалтай л байна даа. Анх зодуулаад ухаан санаа нь орж гараад, хөдөлж босч чадахгүй байснаа бодвол биеийн байдал нь сайжирч байна. Гэхдээ их үнэтэйоношилгоо хийлгэж байна.

Дарга нь ямар учраас зодсон юм бол?

-Нөхөр маань Онцгой байдлын ерөнхий газрын улсын нөөцийн Зүүнхараа салбарт олон жил ажиллаж байгаа юм. Механикаар ажиллаж байгаад тушаал буурч манаачаар ажиллах болсон.Манаач болгосон шалтгаан нь дарга нь өөрийнхөө хүнийг ажилд авахын тулд нөхрийг маань тушаал буулгасан байдаг. Аравдугаар сарын 6-7 –нд шилжих шөнө манай нөхөр ажил дээрээ хонож байсан юм. Тэгсэн дарга нь согтуу хүрээд ирсэн байна лээ. Тэгээд “Өрөөнд ороод ир чамтай ярих юм байгаа” гэж хэлээд өрөөндөө дагуулж ороод л агсан тавьж эхэлсэн гэсэн. “Та нар дээш доош нь янз бүрийн юм ярьж байгаад намайг хэд хэдэн удаа шалгуулсан биз дээ. Чамайг ална” гээдширээн дээрээ байсан архины шилээр толгой руу нь хүчтэй цохисон байсан.Манай хүн тухайн үед ухаан нь балартаад шалан дээр нь ойчтол дээрээс нь дэвсэлж, энд тэндгүй өшиглөсөн байна лээ.Нүүр, толгой, цээж, гар гээд хөх няц болоогүй газар байхгүй байна лээ. Их удаан зодсон байна лээ. Арай гэж өрөөнөөс нь мөлхөж гараад манаачийн байрандааороод над рууутсаар яриад “Дарга зодчихлоо. Хөдөлж чадахгүй хэвтэж байна. Хурдан ир” гэж хэлсэн. Би ч сандраад ажил дээр нь ирээд шууд цагдаа дуудсан. Цагдаа нар хүрч ирээд манай нөхрийн зодуулсан байдалтай зургийг авч баримтжуулаад эмнэлэг рүү явуулсан.

Яагаад дарга нь танай нөхрийг зодсон юм бол. Өмнө ньхоорондоо үл ойлголцсон зүйл болж байсан уу?

-Тэр өдөрхүмүүстэй шөнөжин архидаж хоноод үүрээр ажил дээрээ согтуу ирсэн байна лээ. Тэгээд л агсан тавиад манай нөхрийг зодсон байсан. Ер нь хүмүүс Ц.Гүнчинсүрэнгавир муутай бусдыг байнга дарамталж, дээрэлхэж харьцдаг гэж ярьдаг юм билээ. Ажилтнаа ингэж хүнд гэмтэл автал нь зодож танхайрна гэдэг чинь юу гэсэн үг вэ? “Чамайг ална” гээд л зодоод байсан гэсэн. Бид үнэхээр их гомдолтой байна.Салбар хариуцсан дарга хүнээс гарч болмооргүй балмад авир гарсанд одоо хүртэл гайхаж байна.

Хэрэг гарснаас хойш та бүхэнтэй ирж уулзсан уу?

-Нэг удаа ирж уулзаад “Муухай зүйл боллоо. Уучлаарай” гэж хэлчихээд яваад өгсөн. Дахиж уулзаагүй л байна. Дарга нь ажилтнаа зодож биеийн байдал нь тааруу байхад ОБЕГ-аас огт анхаарал тавихгүй байгаад гайхаж байна. Мөн хэргийг шалгаж байгаа цагдаа нар их удаан ажиллаж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын улсын үрийн нөөцийн Зүүнхараа салбарын дарга, онцгой байдлын ахмад Ц.Гүнчинсүрэнтэй холбогдож хэргийн талаар асуусан боловч “Мэдээлэл өгөх боломжгүй байна” гэх хариултыг өгсөн юм.

Э.БААТАР

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Нисэх онгоцны буудал замын ажлаас болж хугацаандаа ашиглалтад орохгүй нь

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Олон улсын нисэх онгоцны буудал барих ажил 24.1 хувьтай байна.Зургаан километр урттай 50 гаруй см зузаантай бетонон зурвас газар буюу онгоц буух талбайг бариад дуусаж байна. Харин гал унтраах авран хамгаалах ангийн барилга барих, терминал барихажил хийгдэж байгаа аж.Монгол,япон, солонгосчуудын хамтран барьж байгаа олон улсын нисэх онгоцны буудал барих ажил хэрхэн өрнөж байгааг сурвалжиллаа.

Зуунмод хотоос Улаанбаатар хүртэлх замыг шинэчлэн тавьж байгаатай холбоотойгоор замыг хаагаад байгаа. Тус замаар зорчиж байгаа иргэд уулан дээгүүр явж байна лээ.

Олон улсын нисэх онгоцны буудал барихаар барилгын эд материал тээвэрлэж байгаа том оврын автомашинууд шороон замаар тоос татуулан давхих ажээ. Зуунмод хотоос баруун урагш арав гаруй километрийн зайд оршихХөшигийн хөндийд баригдаж буй их бүтээн байгуулалтын ажилд 40 гаруй компани оролцож байгаа юм байна. Онгоцны шинэ буудал барих төслийнерөнхий гүйцэтгэгчээр Япон улсын Мицүбиши- Чиёода, харин туслан гүйцэтгэгчээр “Самсунг Си энд Ти” корпораци ажиллаж байна. Монгол, Япон, Солонгосын мянга гаруй ажилтнууд ажиллаж байна лээ.

Биднийг очих үед нисэх онгоцны буудлын вокзал буюу терминалын ган хийц угсрах ажил хийгдэж байв. Барилгын суурийн хэсэг болох гурван давхрыг бетоноор барьжээ. Харин дөрөв, таван давхар зэргийг ган хийцээр барих зураг төсөл батлагдсан юм байна. Шинэ нисэх буудлын үндсэн барилга байгууламжийн нэг болох жилдээ гурван сая зорчин явагч, үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай терминал барих ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа гэсэн. Барилгын ажил 46 хувьтай явж байгааг төслийн мэргэжилтнүүд онцолж байлаа. Японы “JFE Engineering” компани ган хийцийн төмрийг угсрах ажил хийгдэж байна лээ. Дээрх компани нь дэлхийд ган хийцээрээ алдартайгаас гадна Нарны гүүрийг барьж ашиглалтад оруулаад зуун жилийн баталгаа өгсөн компани юм. Төслийн хүрээнд 30 гаруй барилга барих гэнэ. Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг барих ажил 50 гаруй хувьтай байгаа гэнэ. Хөшигийн хөндийд цахилгаан дамжуулах шугам сүлжээ, цахилгааны үндсэн дэд өртөөнүүд, бие даасан цэвэр бохир усны хангамжийн байгууламж,дулааны зуухны шугам, инженерийн шугам сүлжээ болон хонгил барих ажил хийгдэж байна лээ. 40 гаруй компани бүгд тус тусынхаа ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна лээ. Бид гал унтраах,авран хамгаалах албаны барилгын ажил хэрхэн өрнөж байгааг сонирхсон юм. Залуу төмөр хийцүүдийг угсарч гагнаж байлаа. Барилгын ажилчидсэтгүүлч ирсэн сургаар мэдээлэл өгөхөөр ирцгээв. “Энд ажиллах хугацаанд нэг ч удаа барилгын осол гарсангүй. Сүүлийн үед барилга дээр осол гарч хүмүүс амиа алдаад байгаа болохоор гадны орууд хэрхэн ажиллаж байгааг хэлэх гэсэн юм” гэв. Япон, Солонгосчууд өглөө 06:00 цагт босоод дарга цэрэггүй дасгал хийдэг байна. Монголын компанийн ажилчид эхэндээ “Цэрэгт, шоронд байгаа биш” гээд дасгал хийхээс татгалздаг байсан гэнэ. Мөн өглөө болгон ажлынхаа уриаг бөөнөөрөө уншаад ажилдаа гардаг байна. Тэд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх өөрийгөө болон бусдыгаа ажлын байран дээр эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулдаг байна. Ингээд барилга дээр ажиллаж байхад нь гурван ч компанийн дотоод хяналт шалгалтын хөдөлмөр аюулгүй байдлыг хариуцсан мэргэжилтнүүд нарийвчилсан үзлэг хийдэг байна. Хэрэв зөрчил гаргавал мөнгөн дүнгээр торгодог гэнэ. Иймд хөдөлмөрийн аюулгүй байдлын багаж, хэрэгслээ мартах, ажилдаа хайнга хандах тухай ойлголт байхгүй болдог аж. Мөн нисэх онгоцны буудал барьж байгаа ажлын хашаан дотор ямар ч машин 30 километр цагийн хурдтай явах ёстой байдаг байна. Энэ мэт хяналт шалгалтаа сайжруулаад ажиллавал осол огт гардаггүй гэдгийг барилгын ажилчид хэлж байна лээ.

Онгоцны зурвас газар барих нөсөр их ажил хийгдсэн юм байна. Газрын хөрсийг нэлэнхүйд нь хуулаад хайрга хийж тэгшилсэн гэнэ. Гурван давхар индүүдэж тэгшилсэн хайрга дээрээ 30 гаруй см бетон цутгаад дээр нь арматур зангидсан бетон мөн л 40 гаруй см тавьжээ. Монгол орны цаг агаарын байдал, хөрс агшиж, тэлж байдаг зэргээс хамааран ийм бат бөх зурвас барьсан байна. Ажил эхлээд байгаа хугацаанд буурь, суурь далангийн байгууламжийн ажлаар таван сая шоо метргазар шорооны ажил хийж гүйцэтгэсэн байна лээ.Зөвхөн хөөрч буухзурвасны 162 кв.м талбайд 65.9 мянган шоо метрхучилтын бетон орсон байна.Онгоц хөөрч буух зурвасын ажлыг Германд үйлдвэрлэсэнбетон хэвлэх машинаар гүйцэтгэж байгаа манай оронд анх удаа нэвтрүүлсэн нүсэр том технологи гэнэ. Ийм л том бүтээн байгуулалтын ажил Хөшигийн хөндийд өрнөж байна.

ЭРХ ОРОНДОО ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА

Өөр нэг том бүтээн байгуулалт хийх асуудал ньбуудалд ирж, нисэж буй онгоцуудыг шатахуунаар цэнэглэх асуудал юм байна. Олон улсын онгоцнынисэх буудал учир зураг төслийн ажлыг хийлгэжээ. Зураг төслөөрнайман мянган куб метр шатахууны агуулах барихаар болж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж эхэлсэн байна. Шатахуун нөөцлөх сав нь агаарынхөлгийг газар доогуур шатахуунаар цэнэглэх гэнэ. Улаанбаатар хотоос шилэн кабель татаад дууссан байна. Шинээр баригдаж байгаа нисэх онгоцны буудал барих ажил хэрхэн хийгдэж байгаа талаар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн захирал Н.Энхбаттай уулзаж ярилцлаа.

Онгоцны буудал барих ажил хэрхэн хийгдэж байна даа. Томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт зогсоод ажил удааширч байгаа. Танай төслийн хувьд ажил удааширсан зүйл байгаа юу?

-Нисэх онгоцны шинэ буудал барих төсөл ид хийгдэж байна. Бид төлөвлөгөөний дагуу ажлаа хийж байгаа. Одоогоор нийт хийх ёстой ажлынхаа 24.1 хувийг хийж гүйцэтгээд байна. Төлөвлөгөөт ажлаа 1.4 хувиар давуулан биелүүлээд байна. Хэдийгээр бага тоо мэт харагдаж байгаа ч гэсэн том үзүүлэлт шүү. Энэ ондоо багтаан нийт гүйцэтгэлийн 26.8 хувьд хүргэх ёстой. Одоо 46 хоног л үлдээд байна. Энэ янзаараа бид төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх байх гэж бодож байна.Төслийн санхүүжилтийн хувьд зогссон зүйл огт байхгүй. Япон улсын Засгийн газрын тусламжтайгаар шинэ нисэх онгоцны буудал баригдаж байгаа шүү дээ. Тиймээс эдийн засгийн хувьд ямар ч гацсан зүйл байхгүй. Япон, Солонгос улсын шилдэг компаниуд чанарын өндөр түвшинд нисэх онгоцны буудал баригдаж байна. Харин ч улс эрх орондоо эдийн засгийн хувьд их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байгаа гэдгийг онцолмоор байна.

Энэ талаараа тодруулахгүй юу?

-Нисэх онгоцны буудал барихад хамгийн их орж байгаа зүйл нь цемент. Бид Хөтөлийн цементийн үйлдвэрээс бүх цементийг авч байгаа. Хэдийгээр БНХАУ-ын хямд үнэтэй цемент байгаа ч гэсэн бид эх орны үйлдвэрийн цемент ашиглаж байна. Онгоцны зурвас газар, барилга байгууламжтайгаа нийлээд одоогоор 170 гаруй мянган кв.м бетон зуурмаг ороод байгаа шүү дээ. Мөн Хөтөлөөс энэ их цементийг төмөр замаар тээвэрлэж байна. Мөн нааш нь том оврын машинаар тээвэрлэж байна.Төслийн ажилчид, УБТЗ, Шатахуун, барилгын компаниудад асар том эдийн засаг авчирч байгаа гэж хэлэхэд болно. Гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг дотоодын эдийн засагтаа шингээж байна.

Бид нисэх онгоцны буудлыг хэдэн онд ашиглалтад оруулах ёстой вэ?

– 2017 оны нэгдүгээр сарын 7-нд ашиглалтад оруулах ёстой. Бид 2017 оноос өмнө дуусна хэмээн ажиллаж байгаа. Төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд ажиллаж байгаа. Бидэнд 27 сарын хугацаа байна гэв.

АЧАА ТЭЭВЭРЛЭХЭД БЭРХШЭЭЛГАРАХ БОЛЖЭЭ

Нисэх онгоцны буудал барих ажилд хэд хэдэн хүндрэлтэй асуудал тулгараад байгаа юм байна. Японы талаас ямар ч асуудалгүйгээр хөрөнгө оруулалттаа хийгээд нисэх онгоцны буудал барих ажилд компаниуд нь чанарыг эрхэмлэж ажиллаж байгаа гэнэ. Харин манай улсаас хүндрэлтэй асуудал гарах болжээ. Энэ нь замын асуудал юм байна. Нисэх онгоцны буудалд зориулсан өргөн хурдны зам барих ёстой гэнэ. Гэтэл энэ асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байгаа юм байна. Хурдны зам барих ажилд компани шалгаруулах ёстой ч гэсэн Эдийн засгийн яамнаас одоог хүртэл тендер зарлаж шалгаруулалт хийгээгүй аж. Нийт 37 километр газарт хурдны зам барих гэнэ. Нисэх онгоцны буудал хугацаандаа ашиглалтад орлоо ч гэсэн зам нь ашиглалтад хугацаандаа орохооргүй болжээ. Иргэдийн дунд Төв аймаг руу явах замаар зорчино гэсэн буруу ойлголт байгаа гэнэ. Гэвч дээрх замаар нисэх онгоцны буудал руу зорчигчид явахгүй гэнэ. Өөр нэг асуудал нь хоёр цахилгаан станцтай холбогдох ёстой гэнэ. Гэтэл Налайхын цахилгаан станцтай холбогдсон боловч Сонгинын цахилгаан станц баригдаагүй байгаа аж. Хэрэв Налайхын цахилгаан станц эвдэрвэл нисэх онгоцны буудал цахилгаангүй болох гэнэ.

Харин бүтээн байгуулалтын ажилд хэд хэдэн саад бэрхшээл байгаа аж. Тухайлбал, цемент УБТЗ-ын хашаанаас Хөшигийн хөндий рүү зөөхөд нэг машин 60 тонн цемент зөөх гэнэ. Гэтэл Төв аймгийн зам арчлалтын компани хүнд даацын машин явбал 17 тонноос илүү ачаа явахгүй гээд 60 тонн цемент ачсан машиныг явуулахгүй байгаа гэнэ. Үүнээс болоод 60 тонн цемент зөөх ёстой хүнд даацын машинууд 17 тонныг зөөж алдагдалд орох болжээ. Алдагдалд орсон мөнгийг япончууд гаргаж байгаа гэнэ. Ирэх жил нисэх онгоцны буудлыг терминалын ган хүзүүвч ирэх гэнэ. Мэдээж хүзүүвч төмөр 17 тонноос хамаагүй илүү жинтэй. Шороон замаар уулан дээгүүр явж болохгүй. Харин засмал замаар явахгүй болж хүзүүвч эвдэрч магадгүй гэнэ. Иймд ирэх жил ган хүзүүвч ирэхээр яах вэ гээд асуудал ар араасаа ундарч байгаа юм байна. Шинэ нисэх онгоцны буудал барих ажил Монголын талаас асуудалтай байгаа гэдгийг төслийнхөн хэлж байсан юм. Хөшигийн хөндийд хийгдэж байгаа том бүтээн байгуулалт ингэж л өрнөж байна.

Э.ХҮРЭЛБААТАР

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮЭН

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Ерөнхий сайд, Улсын баатар төрсөн физикийн ангийнхан

МУИС-ийн Физикийн ангид 1976 онд 23 хүүхэд элсэн оржээ. Арав гаруй
аймгаас дунд сургуулиа төгсөөд ирсэн хүүхдүүд нэг анги болон суралцаж, насан туршдаа
найз нөхөд болж ирсэн түүх ингэж эхэлжээ. 1976 оны намар  Баруун хязгаар Увс аймгаас  Н.Алтантуяа ноосны машинд дайгдан 20 гаруй хоног
явсаар Улаанбаатарт ирж байсан гэнэ. Харин  
Хөвсгөл аймгаас Ч.Сайнбилэг, Н.Дүүжий нар  арав гаруй хоног явсаар оюутан болохоор ирж байжээ.
Дундговь аймгаас Тэрбиш мөн ирж байсан аж. Тэр жил Физикийн ангид ЗХУ-аас нэг оюутан,
Вьетнамаас хоёр оюутан элсэн суралцаж  байв.
Мөн үсээ ургуулж, трапецин өмд өмсөж чанамал жинсээр гангарсан унаган хотын хүү
Э.Бат-Үүл ч энэ ангийн хүүхэд. Ерөнхий сайд, Монгол Улсын баатар олон эрдэмтэн,
доктор, профессор төрөн гарсан ангийнхны энэ удаагийн уулзалтад очлоо. Тэд сургуулиа
төгсөөд 30 жилийн дараа 2011 онд ангиараа уулзсан байна. Уулзалтаар гурван гадаад
оюутнаас бусад нь бүгд цугларсан гэнэ. Тэр уулзалтаас хойш жил бүрийн намар  уулзалдах болжээ. Энэ жил ч гэсэн ангиараа уулзсан
байна.  Уулзалтын үеэр  ангийн багш Х.Цоохүү “Арав  гаруй аймгаас ирсэн хүүхдүүд нэг анги, би анги
удирдсан багш нь болж байлаа. Тухайн үеийн хүүхдүүдийн хүмүүжил одоогийнхоос их
өөр байсан шүү дээ. Хүүхдүүд маань маш богино хугацаанд ижилсэж билээ.

Манай ангиас Ерөнхий сайд, улсын баатар, олон эрдэмтэн төржээ. Манай
Э.Бат-Үүл хичээлээ их тасална. Нэг удаа багш нарын хурлаар орж байсан юм байна.
Ер нь их жигдхэн, хүмүүжилтэй хүүхдүүд байсан. Харин сурлагатай, мундаг гэвэл Н.Алтанхуяг,
Р.Хоролжав, Д.Сүхгал, Ж.Цэрэндолгор, С.Наранцэцэг гээд олон хүүхэд бий дээ.  Гэхдээ манай ангийн хүүхдүүд хоорондоо их эвтэй,
сурлага хүмүүжилдээ ч сайн.  Сургуулиас бусад
ажилд нийгмийн идэвх сайтай хүүхдүүд байсан” 
гэж ярьсан юм.

“ЦЭНДЭЭ, АЛТАНТУЯА НАРААС
ХУУЛСААР БАЙГААД Л ТӨГСЧИХСӨН ХҮН ШҮҮ ДЭЭ”

Нийслэл хотын дарга, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл “Юуны өмнө багш
нартайгаа, ангийн хүүхдүүдтэйгээ уулзаад сэтгэл үнэхээр их хөдөлж байна.  Эхлээд багш нараасаа хүлцэл өчмөөр байна. Их тааруу,
аргыг чинь барсан оюутан байжээ, би. Бараг хичээлд суугаагүй юм шиг санагддаг юм.
Цэндээ, Алтантуяа нараас хуулсаар байгаад л төгсчихсөн хүн шүү дээ. Дамба багш миний
дипломыг удирдсан юм. Тухайн үед хүмүүсийн нэг их анхаараад байдаггүй сэдвээр диплом
бичүүлж байлаа. Аргыг нь мөн ч барсан даа. Дипломынхоо учрыг ч ойлгоогүй, нэг мэдсэн
хамгаалаад төгсчихсөн байсан. Гэхдээ төгссөнийхөө дараа өөрөөсөө ичээд дипломынхоо
сэдвийг нухацтай судалсан шүү. Өөр нэг юм гэвэл би ямар азаар физикийн анги сонгож,
төгссөн юм бэ. Физикийн шинжлэх ухаан гэдэг бодит байдлыг өөрийнхөө тааллаар тайлбарладаг
юм. Үүгээрээ бусад бүх салбараас онцлог. Боловсролтой, сэтгэж  чаддаг, амьдралын мөн чанарыг тайлж, ухамсарлаж
чаддаг болъё гэвэл физикийн ухааныг л сонгох хэрэгтэй. Сүүлд нь ангийн нөхөдтэйгээ
уулзсан чинь одоогоос 30 гаруй  жилийн өмнө
дэггүйтэж явсан Бат-Үүл болчихсон юм шиг сэтгэгдэл төрөөд байна” хэмээн оюутан ахуй
цагийн дурсамжаас хуваалцсан юм.

“ЭНЭ ЭЙНШТЕЙНИЙ ХАРЬЦАНГУЙН ОНОЛ ХУДЛАА ЮМ ШИГ САНАГДААД БАЙНА” ГЭЖ Э.БАТ-ҮҮЛ
НАДААС АСУУГААД …

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Анх оюутан болоод 301 тоотод сууж
байтал самбарынх нь зүүн дээд буланд “Физикийн шинжлэх ухаан бол цэнгэлийн манлай”
гэсэн үг байж байна. Тэр үед ийм аймаар зовлонтой хичээлийг цэнгэлийн манлай гэдэг
нь яаж байгаа юм бол гэж бодож байлаа. Гэтэл үнэхээр л цэнгэлийн манлай шинжлэх
ухаан мөн байсан. Биднийг өдий зэрэгтэй яваа нь физикийн шинжлэх ухааныг судалсны
гавьяа. Мөн улстөрд туйлширдаггүй занг маань ч энэ л салбар төлөвшүүлсэн гэж боддог
юм. Бүх юманд онцлог гэж байдаг. Тэгвэл манай анги онцлогийн онцлог анги. Улсдаа
ганцхан баатартай бас интернациональч. Ирц бүртгэж байсан дэвтрээ хааяа хардаг юм.
Түүн дээр хамгийн олон удаа хичээл тасалсан нь манай баатар шүү дээ. Ер нь Дамба
багш  Бат-Үүлийг энэ нийгэмд их тэсрэлт хийхэд
бэлдсэн хүн нь юм байна шүү гэж сүүлд бодох болсон. Дипломынх нь сэдэв хүртэл  тэсрэлтийн талаар байдаг. Гэхдээ Бат-Үүл аймаар
мартамхай хүүхэд байсан. Ямар сайндаа л бээлийгээ байнга резинээр холбож өмсдөг
байх вэ дээ. Гэхдээ тийм л хүн хувьсгал хийж чаддаг юм. Энэ Бат-Үүл их сонин хүүхэд
байж билээ. Нэг өдөр Туяа нааш ир гээд болдоггүй. Яваад очтол “Энэ Эйнштейний харьцангуйн
онол худлаа юм шиг санагдаад байна” гэдэг байгаа. Тэгэхээр нь “Чи юу яриад байгаа
юм бэ. Наад бодлогоо л олигтой бод” гэж байлаа” хэмээн Ерөнхий сайд маань өгүүлж
байна.

НАМРЫН АЖИЛД ЯВАХДАА ИХ
ӨЛСДӨГ БАЙСАН  ГЭВ

Оюутан ангийн гэгээн дурсамж ийн хөвөрч эхлэх ажээ. Ангийн хамгийн
“гавал” Цэндсүрэнгээс эхлээд ангидаа төдийгүй сургуулийнхаа оюутнууд дунд ганган
хээнцэрээрээ алдартай  “фигур” Самбаа, говь
нутгийн хүүхэд “ТБ”, Ангийн зохион байгуулагч Д.Сүхгал, ШУТИС-ийн математик, технологийн
сургуулийн Физикийн салбарын эрхлэгч П.Түмэндэмбэрэл, Засгийн газрын хэрэг эрхлэх
газрын дэд дарга Ч.Сайнбилэг, Шинжлэх ухааны Академи, физикийн хүрээлэнгийн доктор,
профессор, Р.Хоролжав нар ангийнхаа хөгжилтэй явдлын талаар дурсан ярих аж. Тэдний
оюутан цагийн санаанаас гардаггүй дурсамжуудын нэг нь  намрын тариа хураалтын үе. Оюутны анхны намрын
ажлаар Жаргалантын САА-д 45 хоног төмс, байцаа, лууван хураалцсан байна. Мөн Төв
аймгийн Октябрийн САА-д шонгийн мод суулгаж цахилгаан татах ажил, Хэнтий аймгийн
Мөрөн суманд сургуулийн дотуур байр барих, Дундговь аймгийн Говь-Угтаал суманд дунд
сургуулийн байшингийн суурь цутгаж өрлөг хийх, Дорнод аймгийн Эрээний тэрэгний үйлдвэрт
сургуулийн байшингийн суурь тавих ажлуудыг хийжээ. Ангийнхаа найман охиноор хүнд
хүчир ажил хийлгэдэггүй, “эрхлүүлдэг” байсан гэнэ. Тухайн үед улсаас томилолт өгдөг
байгаагүй болохоор өөрсдөө тарвага агнаж эсвэл арвайн гурил багсарч иддэг байжээ.  Ангиараа тариан албайд дуулж хуурдаад, нэгнийгээ
шоглож уйлуулчихаад аргадах гэж зовдог байсан тэр л дурсамжууд нь хамгийн сайхан
үе гэнэ.

Ангийн Самбалхүндэв ихэнх охинд хайрын захиа илгээсэн нэгэн.  Сургуулийнхаа олон охинд захидал бичиж, олон охинд
сэтгэлээ өгч байсан аж. Мөрөө давсан урт үстэй, их наргианч, шогч зантай Самбалхүндэв
дөрвөн хуруу зузаан өсгийтэй гутал өмсчихөөд л таалагдсан бүсгүйнхээ өмнө орж дуулж,
бүжиглээд л явдаг байжээ. Ангийнхан түүнийг “фигур Самбаа” хэмээн дууддаг байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ангийнхан нь Туяа гэж дуудна. Түүний
нэрийг Алтантуяа гэдэг байжээ. Их сургуулиа төгсөхийн өмнөхөн нэрээ сольж Алтанхуяг
болгожээ. Гэвч ангийнхан нь түүнийг одоо хүртэл Алтантуяа гэж дууддаг юм билээ.  

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэрэлтүүлгийн ажил хийж байсан машин гэр дайрч хүний аминд хүрчээ

Энэ сарын 9-ний орой 19:40 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн
XXV хороо, Одонтын 21-167 тоот хашааг “Фусо” маркийн 11-76 УБЗ улсын дугаартай ачааны
автомашин дайрч гэрт байсан 19 настай Н.Билэгмаа гэх эмэгтэй амиа алдсан юм. Осол
гарсан газар автобусны буудлаас нэлээд зайтай байх ажээ. Мөн уулын энгэр өөд өгсөх
аж. Сонгинохайрхан дүүргийн  XXV хорооны хоёр
гудамжинд гэрэлтүүлэг суулгаж эхэлсэн байна. Осол гарсан газрын ойролцоо сүүлийн
үед гэмт хэрэг гарах болсон гэнэ. Иймд гэмт хэрэг гарах бол­сон харанхуй гудамжинд
гэрэл­түүлэг хийх ажил эхэлсэн байна. Гудамжны автомашин зорчдог хэсгийн хоёр талд
гэрэлтүүлгийн шон суулгахаар нүх ухсан байжээ. 
Ингээд гэрэлтүүлгийн шонг ухсан нүхэнд суулгах ажил хийгдэж эхэлсэн байна.
Автомашиныг 40 настай Буян гэх залуу жолоодож байсан гэнэ. Гудамжны гэрэлтүүлгийн
ажил хийж байсан ажилчид уулын өгсүүр хэсэгт машинаа байрлуулаад данхраадаж байжээ.
Гэтэл машиныхаа гар карданыг татаагүй байсан учир данхраадсан машин газрын уруу
хурдтай өнхөрч эхэлсэн байна. Жолооны хүрдний ард сууж явсан Буян уулын уруу хурдтайгаар
өнхөрсөн машинаа зогсоох үйлдэл хийх гэж оролдсон боловч чадаагүй гэнэ. Ингээд  айлын хашаанд тулаад ирэх үед нь машинаасаа үсэрч
буусан аж. Уулын уруу газарт хурдтай явсан машин Одонтын 21-167 тоот хашааг мөргөж
дөрвөн ханатай гэрийг дайраад зогссон байна.

Харамсалтай нь машинд дайруулсан гэрт 19 настай Билэгмаа ээжийнхээ
хамт байжээ. Машин гэрийг тэр чигт нь хэмх дайрч индүүдсэн байна. Энэ талаар ослыг
харсан иргэдийн хэлж буйгаар “Машин хашаа дайраад ороод ирсэн. Хашаа дайрах чимээгээр
гэрээс гараад иртэл ачааны машин хурдтай явсаар 
хашаанд байсан гурван гэрийн баруун талын  дөрвөн ханатай гэрийг дайрсан. Машин гэрийг хэмх
дайрах үед гэрийн тооноор талийгаач шидэгдэх нь харагдсан. Машин гэр дайрч, эрч
нь сулраад хашаа мөргөөд зогссон. Удалгүй гудамжны гэрэлтүүлэг хийж байгаа гэх залуус
ороод ирсэн” хэмээн ярьж байв. Харин талийгаач эмэгтэйн ээж “Охинтойгоо гэртээ сууж
байсан. Яах ийхийн зуургүй гэрийг машин мөргөөд ороод ирсэн. Гэрийн зүүн талаас
машин мөргөсөн байна лээ. Тэр үед охин минь хөргөгчнийхөө урд гар утсаараа нөхөр
рүүгээ мессеж бичээд сууж байсан. Нэг мэдсэн гэрийн тооно, унинд дарагдчихсан хэвтэж
байсан. Тэгээд л охиноо бур­хан болсныг мэдсэн” гэжээ.

  “МИНИЙ НАЙЗ ИРЖ БАЙНА УУ”  ГЭЖ НӨХӨР РҮҮГЭЭ ХАМГИЙН СҮҮЛД  МЕССЕЖ БИЧЖЭЭ

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар бүрэн бус автомашинаар гэрэлтүүлгийн
ажил хийж байсан гэдэг нь тогтоогдсон байна. Мөн гэрэл­түүлгийн ажилчид машинаа
асаалттай нь данхраадаж  байсан гэнэ. Бүр
гар кардан татаагүй байжээ. Үүнээс болоод машин уулын уруу хурдаа аван өнхөрсөн
байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн мөрдөн шалгах тас­гийн­хан
үргэлжлүүлэн шалгаж байна. “Фусо” маркийн 11-76 УБЗ улсын дугаартай авто­машины
жолооч Буянд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Гэхдээ жолооч Буянг батлан даалтад
гарган гадуур байцаалт авч байгаа юм байна. Хэргийг мөрдөн байцаах ажиллагаа хийгдэж
байна лээ. 

Талийгаач эмэгтэйн ээжийн биеийн байдал тааруу байна лээ. Сонгинохайрхан
дүүргийн  эмнэлэгт хэвтүүлжээ. Гэвч охиноо
харамсалтайгаар алдсан болохоор “Хэвтэж чадахгүй байна” гээд эмнэлгээс гарчээ. Тэрбээр
толгой, хүзүү, нуруундаа хүнд гэмтэл авсан гэнэ. Харин харамсалтайгаар амиа алдсан
Билэгмаа амьдралаа дөнгөж эхлүүлж байсан юм байна. Нөхөртэйгөө айл гэр болохоор
зэхэж байжээ. Осол гарах үед талийгаач эмэгтэйн 
нөхөр эзгүй байсан гэнэ. Ажлаа тараад эхнэрийнхээ гэрт очихоор явж байхад
нь харамсалтай осол гарсан юм байна. Ослын талаар түүний нөхөр “Бид хуримаа хийж
тусдаа гарахаар болсон юм. Тэгээд осол гарахаас хоёр хоногийн өмнө аав, ээжээс нь
албан ёсоор бэр гуйсан юм. Хоёр талынхан ч бидний хуримлах өдрийг товлож, худ ураг
барилдсан юм. Гэвч эхнэр минь амиа алдчихлаа” гэсэн байна. Тэрээр хамгийн сүүлд
нөхөртөө “Миний найз ирж байна уу. Чамайг хүлээгээд л сууж байна” гэж бичжээ.

ДҮҮГ МИНЬ ХӨНӨӨСӨН ЖОЛООЧ ХОРИГДООГҮ

Ослын талаар талийгаач эмэгтэйн эгчтэй ярилцлаа.

-Осол
гаргасан  компа­нийн ажилчид та бүхэнтэй уулзсан
уу?

-Үнэхээр харам­салтай байна. Хоёр хоногийн өмнө айлын бэр боллоо
гээд баярлаж суусан дүүгээ алдчихлаа. Бид дүүг минь дайрсан жолооч, компанийнханд
гомдолтой байна. Хууль хяналтынхан хэргийг үнэн зөв шийдэж өгөх байх гэж итгэж байна.
Дүүг минь хөнөөсөн жолооч одоо хүртэл хоригдоогүй гадуур байцаагдаж байна. Бидэнтэй
гэрэлтүүлэг хариуцсан компа­нийн ажилчид ирж уулзсан. Гэхдээ ямар нэртэй компани
гэдгээ одоо болтол хэлэхгүй байна.

-Яагаад
хэлэхгүй байгаа юм бэ. Хэргийг шалгаж бай­гаа цагдаа нар ямар нэртэй компани болохыг
хэлээгүй юм уу?

-Цагдаа нар хэргийг шалгаж байгаа. Удахгүй дуудна гэж хэлж байна
лээ. Бид цагдаа дуудахыг хүлээгээд л сууж байна. Талийгаач дүүгийн буяны ажлыг маргааш  (өнөөдөр) дуусга гэсэн. Бид буяны ажлыг нь хийхээр
завгүй байна. Бидэнтэй ирж уулзсан гудамжны гэрэлтүүлэг хийж байсан компанийн ажилчид
“Та нар манай компанийн талаар сөрөг мэдээлэл битгий гаргаарай. Бид та бүхний хохирлыг
барагдуулна. Хэрэв олон нийтэд манай компанийн нэр тодорхой болчих юм бол удахгүй
орж ирэх санхүүжилт байхгүй болчихно. Та нарт мөнгө төгрөгийн туслалцаа өгч чадахгүй
болно гэсэн үг” гэж байна лээ гэв.

Э.ХҮРЭЛБААТАР