Categories
редакцийн-нийтлэл

Сурсан занг сураар боож болдоггүй

“Сурсан занг сураар боож болдоггүй” гэдэг үнэн үг юм даа. Эрх
бариг­чаас сөрөг хүчин рүү шилж­сэн МАН-ынхан Зас­гийн газрыг унагахын тулд Ерөнхий
сайдыг огц­руулах өргөдлийг өргөн бариад байна. Өөрсдөө голдуу эрх барьж, өнөөх
хэд нь ердөө ганц бүрэн эрхийн хугацаанд төр барьж байсныг бид санахтайгаа. Тэгээд
тэр хугацаанд АН-ын гурван ч Засгийн газрыг нь уна­гаж, дөрөв дэхийг нь уна­гаж
амжилгүй сонгууль­тай залгасан. Харин одоо дахиад сөрөг хүчин боло­хоороо “Над байхгүй
бол чамд ч бас байхгүй байг” гэдэг шиг ажлыг нь хийл­гэхгүй өнөөх сурсан ажлаа хийгээд
эхлэх шиг боллоо.

Гэхдээ тэд нэг зүйлийг тооцоолохгүй юм. Ард түмэн арван тав, зургаан жилийн өмнөхөөсөө өөр бодолтой болсон гэж. Цочоо нь хэдийнэ гар­чих­сан гэдгийг. Тухайн үед нэг засаглалын буулганд удсан хүмүүс өөр нэгэнд эрхийг шилжүүлсэндээ эргэлзэж байсан тал бий л байх. Бас улс төрийн тогтворгүй байдал улс оронд ямар их гай ав­чирдгийг биеэрээ мэдэрч амжаагүй байсан нь үнэн. Одоо бол хүмүүс амжиж ажил хийх ёстой, Засаг төр өөрчлөгдвөл төвх­нөт­лөө хамаг цагаа алд­да­гийг, бас Ерөнхий сайдыг огцруулж Засгийн газрыг унагаснаар ажил ураг­шил­даггүй улам саард­гийг мэддэг болчихсон. Гэвч МАН хэмээх энэ намын­хан өөрсдөө эрх мэдэлд хүрээгүй л бол огцруулна, унагана гэхээс өөр ажил хийхгүй юм даа. Өнгөрсөн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд ганц нэг сайдын асуудал яриг­даж байснаас бус Ерөн­хий сайдыг огцруулах асуудал, Засгийн газрыг унагах сэдэл нэг ч гараа­гүй. Тэр ч байтугай Ерөн­хий сайд С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхөд нь Засгийн газрыг огцруулахын оронд С.Батболдын Ерөн­хий сайд болох болом­жийг хангасан нь төр засгийг тогтвортой ажиллуулах гэснийх байв.

Хэдийвээр МАН сөрөг хүчин ч гэсэн урьд нь асуудалд яаж хандаж бай­сан нь мартагдах бо­лоогүй, бүдгэрэхээргүй тод байгаа учраас хэлж байгаа үг, гаргаж байгаа шаардлага нь үнэмшил муутай буух юм аа. Ерөн­хий сайд Н.Алтанхуягийг удаа дараа Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж, үүнийгээ шударга шүүхээр шийдвэрлүү­лэ­хээс айж, дандаа Цэцийн дунд суудлын хуралдаан болохоос нэг өдрийн өмнө захирамжуудаа цу­цал­сан нь хууль зөрч­сөнөө зөвшөөрсөн үйл­дэл юм хэмээн МАН-ын­хан буруутгаж байгаа. Үүнийг жишээ болгон тайл­барлахдаа “Хөрш айлынхаа адуу малыг хулгайлчихаад эзэнд нь баригдангуутаа эсхүл шүүх хурал болохын өмнө­хөн “Тоглосон юм аа, уучлаарай буцаагаад өгвөл асуудалгүй биз дээ” хэмээн гэмээ цайруулах гэж байгаатай агаар нэ­гэн зүйл” гэж тэд дүр­сэл­жээ. Гэтэл МАН-ыг эрх барьж байхад Үндсэн хуулийн Цэц дунд сууд­лын хуралдаанаараа олон, олон шийдвэрийг хууль зөрчсөн хэмээн баталчихаад байхад хүлээж авахгүй дандаа Их суудлын хуралдааныг хуралдахад хүргэдэг байс­ныг шарлаж ч ам­жаа­гүй сонины хуудсууд илтгэнэ. Тэр үед буруу­тайг нь нотолсон  шийд­вэрийг хүлээж авахгүй гэсэн хатуу байр суурьтай байдаг байсан. Хэв­лэлүүд арга ядахдаа “Үнд­сэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр байх ёстой байтал МАН байх юм даа” хэмээн халаглан бичдэг байлаа. Цэцийн шийдвэрийг ёстой нохой хуцахын чинээ сонс­дог­гүй байсан улсууд өнөө­дөр ийм зүйлийг шүүмж­лээд байхаар үнэмшил муутай харагдах. Буруу­гаа мэдсээр байж гүрий­гээд байхын оронд буруу­гаа мэдээд засч байгаа нь яав чиг сайн хэрэг биз. Хөршийнхөө малыг хул­гайл­чихаад “Хохь нь, на­дад буруутах юм байхгүй. Авбал миний хоёр чихийг огтлоод ав” гэдэг тийм улсуудаас өөр байх нь л дамжиггүй.

Ер нь МАН, АН-ынхны хооронд ойлголтын асар том зөрүү байдаг.  Дэлхий нийтийн чиг хандлага бол аливаа хөгжлийг түргэс­гэж, томоохон бүтээн бос­голт хийхийн тулд хөрөнгө татаж, түүнийгээ ашигтай зүйлд оруулаад эргээд зээлээ төлөөд хэн хэндээ дэмээ өгч урагшилж явах зарчим. Харин энэ үндсэн зарчмыг МАН-ынхан ер ойлгохгүй юм. Тэд хө­рөнгө босгож байгааг өрийн бичиг хэмээн ойл­го­дог. Өрийн асуудлыг хоёр чихийг огтолж авч байж л шийддэг гэж үздэг. Коммунистуудын өртэй хүний чихийг огтлох тэр ойлголт ийм угшилтай намаас тийм ч амархан салахгүй байх л даа. Бонд босголоо гээд л боож үхэх шидэмс хай­гаад явах юм. Таван тол­гойн нэрээр мөнгө зээ­лээд тараагаад өгчихсөн МАН-аас ялгаатай нь бон­доор мөнгө босго­чих­лоо. Одоо удаан хүлээг­дэж байгаа тэр асууд­лууд­даа хөрөнгөө оруул­на шүү дээ. Маш их юм ярьж байгаа ч бүтсэн ажил алга байна гэж МАН-ынхан шүүмжлэх юм билээ. Тэгвэл МАН-ынхны жишээ болгож бай­гаа V цахилгаан станц, Таван толгой, тө­мөр зам, аж үйлдвэрийн паркийн асуудал АН Зас­гийн эрхийг аваад яриг­даж эхэлсэн асуудал уу. Үгүй. Харин өмнөх дөр­вөн жилд, түүнээс ч өмнө яригдаж л байсан сэдэв шүү дээ. V цахилгаан станцын асуудлыг ший­дэх­гүй бол байдал хүн­дэрнэ гэж хэдэн жилийн өмнөөс л ярьж байсан. Гэвч өнгөрсөн он жилүү­дэд эрх барьж байсан МАН юу ч хийгээгүй. Тэр ч байтугай энэ цахилгаан станцыг барих газрыг хувийн компанид өгчих­сөн байсан шүү дээ. Н.Алтанхуягаас нэхээд байгаа энэ асуудлуудыг шийдэх боломж 2000 оноос хойш тасралтгүй эрх барьсан МАН-д бүрэн дүүрэн байсан. Бүр мон­гол тооллын нэг үе гэгдэх 12 жилийн хугацаанд бай­лаа. Өөрсдөө хийгээ­гүй байж Засгийн газраа байгуулаад найман сар болж байгаа дараа­гийн­хаа Засгийн газраас ийн нэхэх инээдтэй байна. Үүнийг ард түмэн ярьж, өөр эвсэл хүчин шаард­сан бол хамаагүй. МАН нэхэхээрээ л худлаа бо­лоод явчихаж байгаа юм. Харин ч ад үзэгдээд бай­гаа Н.Алтанхуягийн Зас­гийн газрын үед өнөөх V цахил­гаан станц барих газрын асуудал шийдэгд­сэн дуулдсан. Мөн Улаан­баатарын утааг арил­гах, Оюутолгойн гэ­рээг боловсронгуй болгох асуудал яригдаад бай­гаа­гаас хийгдэхгүй байна гэж ах намынхан шүүм­жилж байх юм. Хэзээ хэний үед Утаанбаатар боллоо доо. Оюутолгойн гэрээг аль намыг засаг­лаж байх үед баталсан билээ. Боловсронгуй бол­гох шаардлагагүйгээр хийчихгүй яасан юм бэ. Анхнаасаа эсэргүүцсэн эдийн засагч Авирмэд гуай нь үүнийг шаардаад байж байвал хамаагүй. Гэтэл өнөө МАН нь энэ талаар яриад явахаар “хулгайч” хулгайчийг бариарай гэж хашхирдаг нь санагдана.

МАН-ынхан төрийн албанд халаа, сэлгээ хууль бус томилгоонууд хавтгайрсан тухайд ихээ­хэн дургүйцэж байгаа. Тус намын дарга асан нэгэн ярилцлагадаа “АН Засгийн эрхийг аваад халаа сэлгээ хийсэн. Дараа нь манайх аваад бүр давуулан халсан” гэж ярьсан байсан. Тэгэхээр бас л эртний улбаатай асуудал ажээ, энэ. Шүүм­жилж засч залруулах зүйл байлгүй яахав. Гэх­дээ бүгдийг үгүйсгэх нь харамсалтай юм. МАН-ыг засаг барьж байхад Төрийн ордныг төмөр хашаагаар хүрээлж, эрх баригчид ард түмнээсээ улам холдож байсан. Ха­рин одоо Төрийн ордон иргэддээ нээлттэй бол­сонд талархаж байгаа хүмүүс олон байна. Бас 111 хэмээх хорьж цагддаг айхтар газрын тухай ойл­голт 11:11 болж иргэд төрийн болохгүй байгаа бүгдийг уг дугаар руу ярьж нээлттэй шүүмжлэх бол­сон. Мөн бүхэл бүтэн сумаараа хот суурин ба­раа­даж эзгүйрч байсан төрийн харалган бод­логыг засч залруулах “Шинэ сум” бодлого ч гараад ирлээ. Болохгүй байгааг нь хэлж, болж байгааг нь дэмжиж явж л хөгжиж урагшилна. Түүнээс хэн нэгэн Ерөн­хий сайдыг огцруулж, да­гаад Засгийн газар нь солигдож явдаг тог­лоо­мын үеэс монголчууд залх­сан. Улс төр тогт­вор­гүй болж, Засаг солиг­доод эхлэхээр ард түмэн л чирэгдэж, нэрмээсэнд нь зовдог болохоор үнэндээ халширч байна.

МАН-ын зүгээс асуудлыг ингэж оруулж ирсэн тухайд УИХ-ын ха­шир туршлагатай гишүүн Р.Гончигдорж “Бид МАН-аар дахин тоглуулахгүй. Угаасаа өнөөдөр ингэж улс төр хийх цаг биш. Монгол орон хөгжлийн ямар шатанд яваа билээ. Монгол орны хөгжилд хэрэгтэй цаг хугацаанд ажил хийлгэхгүй иймэр­хүү байдлаар улс төр хийх нь өөрсдийнх нь хариуцлагагүй асуудал юм даа” гэж хариулсан байна лээ. Өч төчнөөн Засгийн газраараа туг тахиулсан АН-ын тулхтай улстөрч цөөн үгэнд бодит байдлыг багцлаад хэл­чих­жээ.

Хэрэв МАН өөрсдийн­хөө хэлдгээр улс төрийн хариуцлагатай хүчин
юм бол ийм асуудлыг ингэж тавилгүй, харин ажил хий­хийг шахамдуулж, шах­­маар юм
даа. Нөгөө “Сурсан занг сураар боож болдоггүй” гэдэг нь л болоод байна уу даа.

Categories
редакцийн-нийтлэл

Үйлдвэртэй л болъё

-ОЛСНОО ХЯТАД РУУ ГАРГАХАА, ОРОСООС НЕФТИЭ АВАХАА БОЛИОД ҮЙЛДВЭРТЭЙ БОЛМООР
БАЙНА-

Үндэсний аюулгүй байд­лын нэг чухаг тулгуур бол эдийн засгийн аюулгүй бай­дал. Үүнийг энгийнээр ойлго­вол хөрш орнууд хилээ хаа­лаа гэхэд тэднээс хамаарал­гүйгээр улс үндэстнээ хоол­лож, өдөр тутмын амьдрал доголдолгүйгээр үргэлжлээд явчих боломжтой байх явдал юм. Монгол Улс ингэж чадах бо­лов уу. Үндэсний аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай стратегийн бүтээгдэхүүн болох хоол хүнс, нефть, нефтийн бүтээг­дэхүүн маань ямар нэг байд­лаар урд, хойд хөршөөсөө хамааралтай байсаар байна. Нефть 100 хувь бусдын эрх­шээлд байсаар ирлээ. Энэ нь манай бүрэн эрхт байдал ямар нэг байдлаар хязгаар­лагдмал байна гэсэн үг. Мэ­дээж, том гүрнүүд хажуу хавиргын ул­суу­даа аль болох аяараа, болж өгвөл хараат байлгахыг хичээж бодлогоо явуулж таар­на. Үүнд нь тэднийг бу­руутгах арга үгүй. Бид ч бас тэгж л тооцоолно. Харин тэр бод­логын эсрэг өөрийн арга ухаа­наар тэм­цэж, бодлогоо тодор­хойлж ирээгүй үе, үеийн төрийн эрх мэдэлтнүүдийн талаар гайхш­ран ярьж болох юм. Өнгөрсөн он жилүүдэд монголчууд бид нефть бо­ловсруулах үйлдвэр яагаад ганцыг болов барьчихсангүй вэ. Бид өөрсдийн хэрэгцээг бүрэн хангах үгүй юм гэхэд тодорхой хувийг нь даачих үйлдвэртэй болчих боломж хангалттай байсан. Хэний эрх ашиг үйлчилж, хэний ашиг сонирхолд харшлаад байсан учраас ийм боломж бидэнд тохиосонгүй вэ.

1960-аад оны үед Зүүн­баянд нефть боловсруулах үйлдвэр барихаар болж, 66 чанарын бензин гаргаж авч байсан гэдэг. Тэгсхийж бай­гаад өнөө үйлдвэрт нь дэлбэ­рэлт гарснаар аюулгүй байд­лыг хангана гээд хаачихсан юм билээ. Тухайн үедээ тех­ник технологийн хувьд хоц­рогдсон зүйлс байсан л биз, бас ийм нэг үйлдвэрийг хөл дээр нь босгож Монголыг өөрсдөө нефтиэ гаргадаг болгочих хүсэл ах нарт байгаагүй ч биз. Тэгсгээд зогссон байдаг. Бодвол оро­сууд “Бид дэргэд чинь байхад та нар ингэж зовж яах вэ” гэсэн байж болох юм. Одоо цөмийн пуужин харвана гэж дэлхийг чичиргээд байгаа Хойд Со­лонгост Хятадын тал “Бид байхад та нар цөмийн пуужин гээд яах вэ” гэдэг байсан хэмээдэг. Харин өнөөх умард солонгосчууд ард иргэдийн­хээ өмсч зүүх, идэж уухаас хумслан байж тэрийгээ хийж чадсанаар илэрхий хэн нэ­гэнд дээрэлхүү­лэхгүй л байна шүү дээ. Ёстой айхгүй ч гэсэн аягүй гэгчээр л байна. Умард хангүгчүүд ийм хэмжээний ухаан гаргасан байхад бид тухайн цагт Зүүн баянгийн газрын тосны үйлд­вэрээ хааж хаячихаад л хойд хөршөөсөө нефтиэ авсаар иржээ. Цаг үеийн нөхцөл байдлыг үнэлж үзээд тэр бүг­дийг орхилоо гэхэд өнгөрсөн хорин жилийн хугацаанд бид яагаад өөрсдөө үүнийг үйлд­вэрлэх үйлдвэртэй болоогүй юм бэ гэсэн асуулт шууд гарч байна.

1990-ээд оны эхнээс бид газрын тос олборлох болж, 1993 онд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр газрын тос олбор­лоод экспортолж эхэлсэн шүү дээ. Өөрсдөө олборлож бай­гаагаа ашиглаад үйлдвэр байгуулаад нефтиэ нэрж болох л байлаа. Гэтэл бас л тэгсэнгүй. Олсноо Хятад руу гаргаад, Оросоос нефтиэ авсаар ирлээ. Монголчууд жилд 470 мянган тонн газрын тос олборлож байгаа. 2016 онд бүр 1.2 сая тонн газрын тос олборлох төлөвтэй бай­на. Энэ хэмжээ бол Монгол Улс газрын тос олборлож, экспортолдог орнуудын хэм­жээнд ороод ирж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл ОПЕК-т элсэх хэмжээний болж байгаа хэрэг. Олборлогч, экспорт­логч, үйлдвэрлэгч орон болж ОПЕК-ийн гишүүн болбол бүтээгдэхүүнээ ижил үнээр нийлүүлж, үйлдвэрлэлээ зог­соохгүйн тулд дундын нөөц­тэй болж, асуудал гарвал нэгнээсээ авч, харилцан туслалцдаг том байгууллагын гишүүн болох боломжтой болно. Ерөнхийдөө энэ тал дээр хоёр хөршийнхөө адил хэмжээнд ирэх хэрэг л дээ. Энэ том байгууллагад элсэн орох боломж бидэнд ойртож, ОПЕК гэхээр бидэнд хэзээ ч хамааралтай болохгүй юм шиг санагддаг үе өнгөрч бай­на. Гэвч шат шатаар том бо­ломж руу дөхсөөр байгаа атлаа бид өөрсдөөсөө шалт­гаалах зүйлээ хийхгүй дэндүү удлаа.

Ардчилал, чөлөөт зах зээ­лийг дуулсаар ирсэн өнгөр­сөн 20 жилд бид ядахад ганц ч нефтийн үйлдвэр барьсан­гүй. Үүн дээр гадны нөлөө гэхээсээ өөрсдийн маань арчаагүйнх байв. Эрх мэдэл барьж байгаа хүмүүс, энэ салбарыг хариуцсан сайд нарын ашиг сонирхолд дөн­гөлүүлсэн байдлаас, сэтгэл дутсанаас, бас нефть импорт­лон оруулж ирдэг бизне­сийнх­ний ашгийн сонирх­лоос болж Монголд нэг ч нефтийн үйлдвэр баригд­сангүй. Нефть боловсруулдаг үйлдвэртэй болоход страте­гийн бүтээгдэхүүн болсон түлш, шатахуунаас гадна өөр олон бүтээгдэхүүнээ үйлд­вэрлэх боломжтой болно. Арай сайн мэддэг, амин чух­лаар нь бензинээ яриад бай­гаагаас биш цахилгааны хэ­рэгсэл, плёнк, бичгийн хэрэг­сэл, нэхмэлийн утасны түүхий эд, цамц, майхан, хөнжил гээд юм юмыг гаргаж чадах плас­тикийг гаргаж авна. Бас дугуй, ремен, бэх будаг, гутал гээд олныг хийдэг резин гарч ир­нэ. Дээрээс нь эм, бордоо, цавуу, саван шам­пунь, угаал­гын бодис бас л энэ үйлдвэ­рийг дагал­дуу­лан бид үйлд­вэрлэж чадах юм шүү дээ. Монголд неф­тийн үйлдвэр байгуулагд­санаар бид анхны химийн үйлдвэртэй болж байна гэсэн үг. Ингэснээр нэг биш нэлээд олон бүтээгдэ­хүүнийг өөрс­дөө үйлдвэрлэж чаддаг бол­но. Том зүйл жи­жигхэн эрх ашгаас болж гацаж байдаг гэлцдэг. Уг нь манай нефть импортолдог компа­ниуд өн­гөр­сөн 20 жилийн аравт нь ашиг олж хөл дээрээ боссон бол үлдсэн арван жилдээ ийм нэг үйлдвэр бай­гуулъя гээд явж байх ёстой байсан юм. Гэвч тэдний хэнд нь ч ийм сэтгэл байсангүй. Харин тө­рийн өндөр албан тушаалд очиж, нам дагаж, намын Удир­дах зөвлөлд баг­таж аль болох үйлдвэр бай­гуулуу­лахгүйн төлөө ажил­лаж ир­сэн бололтой юм би­лээ. Ерөөсөө бизнес нь зогс­чихно гэж айсных. Тэгээд болоогүй үе, үе үнээ нэмж, Засгийн газрыг ч, энгийн иргэ­дийг ч айлгана. Эмзэг сэдэв нь бо­ло­хоор эрх мэдэлтнүүд аманд нь багтаж, хямд зээ­лээс эх­лээд юу байгаагаа барина. МИАТ-ийн Боингийг Улаан­баа­тарт цэнэглэхэд нэг тонн шатахуун 1750-1800 ам.дол­ларын үнэтэй гэдэг. Тэгвэл энэ үнэ Бээжинд 1250, Сөүлд 1200, Москвад 1300 ам.дол­лар байх жишээтэй. Ийн л явж ирсэн байна ш дээ. Иймэр­хүү олон ашиг сонирх­лоор Мон­голд барьж байгуу­лагдах олон бүтээн байгуу­лалт Ган­дирсын орд мэт зэ­рэглээнд замхарсаар иржээ.

Монголд газрын тос гар­лаа гэсэн мэдээ түгж эхэлсэн 20 жилийн хугацаанд зургаан аж ахуйн нэгжид нефтийн үйлдвэр барих зөвшөөрөл өгсөн байдаг аж. Ганц нь ч баригдсангүй. Ядаж нэг ийм үйлдвэртэй болох мөрөөдөл монголчуудын сэтгэлд гал мэт дүрэлзсээр зул мэт мөхөхдөө тулав.

Үе, үеийн УИХ-д нефтийн үйлдвэртэй болгоно гэсэн амлалт өгч,
ялалт байгуулж байсан хүмүүс ч бий. Бас ийм төрлийн үйлдвэр байгуулна гэсэн итгэл
зорилго өвөртөлж яваа хүмүүс ч цөөнгүй байдаг. Гэхдээ ажил хэрэг болох нь яг ямар
байдаг юм гэхээс. Д.Бямбасүрэн гуайн хүү бага оврын үйлдвэр байгуулах талаар ярьж,
гишүүн асан Б.Мөнхтуяа бас нефтийн үйлдвэр ярьж, Т.Намжим гуай япончуудтай хамтран
Дар­хан-Уулд нефтийн үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ээ бариад явж байдаг байлаа. Өнгөрсөн
дөрвөн жил Д.Зоригт сайдын үүдийг тэд багагүй сахисан байх. Манай сонин хүртэл энэ
талаар байнга дуугарч, энэ бүх хүмүүсийг цуглуулан хэ­лэлцүүлэг хүртэл хийж бай­сан.
Төрөөс шаардлага хан­гахгүй байгаа гэж, харин өнөө хүмүүс нь хийх боломжтой ч  төрд ийм хүсэл алга гэж ярьж байсан юм даг. Ха­рин
он гараад Засгийн газ­раас нэг нааштай шийдвэр гарсан нь япончуудтай хамт­рах “Монгол
Сэкью” компанид үйлдвэр байгуулах шийдвэ­рийг нь өгсөн явдал байв. Японы “Тоёо инжеринг”
ком­па­нитай хамтрах энэ төслийн зээлийн гэрээний асуудлыг шийдэх үүргийг Эдийн
Зас­гийн хөгжлийн яам, Сангийн яаманд, үйлдвэр барьж ашиг­лалтад оруулах үүргийг
Уул уурхайн яам, ТӨХ-нд өгсөн байна лээ. Мэдээж, зээлээр барих эсэх асуудал дээр
манайхан нарийн нягт хандах байлгүй. Саяын айлчлалаа­раа Японы Ерөнхий сайд Шинзо
Абэ зээлийн тал дээр асуудалгүй гэсэн. Харин бид зээл авч өрөнд орох уу эсвэл илүү
хараат бус байх арга зам байгаа эсэхээ тунгааж бодох байлгүй дээ. Үйлдвэр бариг­дах
700 орчим сая ам.доллар бага мөнгө биш. Мэдээж, шинэ зүйл барьж байгуу­лахад бодож
тунгаах асуудал олон гарч таарна. Хамгийн гол нь урьд өмнө нь салба­рын сайдын ширээн
дээр цаасан дунд хэвтдэг байсан төсөл ажил болж, тэр дундаа нефтийн үйлдвэр болох
эхлэл нь тавиг­даад байгаад нь олзуурхаад байгаа юм. Эдний төслөөр бол 2015 оны
сүүл гэхэд Мон­голд нефтийн үйлдвэр ашиг­лалтад орно. Уг нь энэ төсөл анх яригдаж
байснаараа бол 2012 оноос Казахстанаас түүхий эдээ оруулж ирээд үйлдвэрлэлээ эхэлнэ
гэж бай­сан санагдаж байна. Гэхдээ хоцорсон ч гэсэн үйлдвэр байгуулаг­да­хаар ажилдаа
орсон нь болж дээ. Жилд хоёр сая тонныг үйлдвэрлэж, яваандаа таван саяд хүргэнэ
гэсэн тооцоотой юм билээ. Бас дизель, бензинээс гадна долоон нэр төрлийн бүтээг­дэхүүн
гаргах бөгөөд одоо 100 хувь айлаас авдаг замын асфальт буюу битумыг гар­гана гээд
олон сайхан  мэдээ сонстож л байна. Гэхдээ
сон­согдох нэг хэрэг, үр дүн яг ямар байхыг урьдчилан хэлж ча­дахгүй. Нөгөө нуруу­гаа
ава­хуулсан морь гэгчээр ярьсаар сонссоор байгаад бүр ха­шир­­чихаж, бид. Хэний
ямар төслөөр үйлдвэр байгуулах нь хамаа­гүй эцсийн бүлэгт монголчууд өөрсдөө нефтиэ
үйлдвэрлэ­дэг болчих юм бол энэ Шинэч­лэлийн Засгийн газрыг хү­мүүс ядаж энэ үйлдвэрээр
нь сайнаар дурсч байх болно. Мэдээж үүнтэй зэрэг­цүүлээд бидэнд хамгийн их байгаа
нүүрсээ ашиглаж, ийм төрлийн үйлдвэртэй бо­лох асуудлыг орхиж болом­гүй байгаа юм.
Баригдахаар бол­сон нефтийн үйлдвэр бас л гаднаас түүхий тос оруулж ирж, бүтээгдэхүүн
гаргах уч­раас ямар нэг байдлаар хараат байна л гэсэн үг. Тэгэ­хээр нүүрснээс түлш
гаргаж авах үйлдвэрийг зэрэгцээд судалж, бас нэгийг байгуу­лаад авахад гэмгүй. Монгол­чуу­дын
бензин тосны жилийн хэрэгцээг ердөө дөрвөн сая тонн хүрэн нүүрс хангачих юм би­лээ
л дээ. 1.5 тэрбум ам.дол­ларын бондыг ядах юмгүй босгож байгаа бидэнд үйлд­вэр бай­гуулах
хоёр тэр­бум ам.дол­лар тийм ч холын санаа биш. Хамгийн гол нь улс худалдан авах
баталгааг нь гаргаад өгчихвөл хувийн секторууд өөр, өөрсдийн эх сурвалжаар хөрөнгө
татаж чадна шүү дээ. Ямар ч бай­сан хүнээс хараат бишээр, өөрөө өөрсдийнхөө хэрэгцээг
хангадаг болох боломж юу байна түүн рүү л бид хо­шуурмаар байна. Энэ чинь л үндэсний
аюулгүй байдал шүү дээ.

Categories
редакцийн-нийтлэл

Яагаад бид монгол гэртээ амьдарч сууж болохгүй вэ

Сүүлийн үед энд тэндгүй зургаа, долоогоороо шатаж үхсэн мэдээ сонстох болов. Үр хүүхдүүдтэйгээ, гэр бүлээ­рээ, голомтоороо шатсан тухай сэтгэл шимшрэм мэдээ сонстож байна. Хайран хүний амь халуун галд урсан одож байна. Монголчуудын уламж­лалт сайхан сууц болох мон­гол гэр хүн амьдарч болох орон гэр мөн үү гэж айх ч сэтгэл төрөх шиг. Нацис­туудын Бухенвальдын шо­ронд бөөнөөр нь галдан ша­таа­даг байсан зуух шиг мон­гол хүн амьдаараа чандар­лагдах пийшин шиг байх боллоо, монгол гэр. Нэг өглөө сэрэхэд л гэр бүлээрээ бөн­дийтлөө нүүрс болжээ гэсэн мэдээлэл хэвлэлээр ца­цаг­дана. Цаана нь унтаа чигээрээ хорвоогоос одсон үй түмэн монгол хүний амь гол зурайлгана. Монгол гэрийн шатах нь дэндүү амархан юм. Ердөө 1.5 метр өндөртэй ханан дээр 27 градус орчим налуу конусыг тавьсан мэт хэлбэртэй бөмбөгөр энэ сууц­ны 60 гаруй хувь нь мод, үлдсэн нь даавуу, эсгий бо­лон хялгас хөөвөр. Зуны цагт дан бүрээстэй гэр ердөө 3-5 минутад шатаж, өвлийн ули­ралд хэр давхарласнаасаа шалтгаалаад 8-10 минутад бүрэн шатдаг гэж байгаа. Хамгийн удаан тэслээ гэхэд 12 минут.

Ердөө сор залж байгаа мэт амьд хүнээ агаарт өргө­чихдөг хэрэгсэл үндэсний уламжлалт сууц маань бол­лоо гэж үү. Хув хуурай мод, хялгас, эсгий. Ерөөсөө л амьд хүнээр зулын гол хийчих нь тэр. Ганцхан гарцтай нь үүд. Үүдэн хавьдаа зуух нь байд­гаас тэндээсээ эхлээд шат­чихна. Тэгэхээр цорын ганц авралын гарц нь шатчихаар амьд үлдэх хамаг боломжийг нь хаачихна, орь ганц цонх болох тооноор нь халуу төө­нө­сөн гал нь үсччихнэ. Афри­кийн сүрлэн урц биш боло­хоор өшиглөөд гарахын арга үгүй. Ядахад хуучин цагийн эсгийн үүд ч биш. Уламжлалт дэг жаягаараа биш суурьшин ядаж байгаа орчиндоо тохи­руулаад өөрчилчихсөн боло­хоор монгол гэр тэгж амархан мултрах боломжгүй, айм­шигтай дөнгө, занга болчи­хоод байгаа юм. Уг нь уламж­лалт ёс жаягаараа барьсан гэрийг ганц зангилаанаас татахад л хөврөөд бүрэн тай­лагд­даг гэдэг сэн. Тэгвэл өнөө цагт хаяагаа нойтон шавраар чигжиж хөлдөөгөөд бүр це­мен­тээр хүртэл шавчих боло­хоор аюул боллоо гэхэд хаяаг нь сөхөөд зугтахын аргагүй. Дээрээс нь дулаалгын янз бүрийн арга хэрэглэж хөөсөн­цөр сэлтээр дулаалдаг бол­сон нь галыг жинхэнэ өрдөх болжээ. Шашны үйлэнд сор зална гэдэг нь муу зүгийн бүхий л муухайг нийлүүлж, өвчин зовлонгоо нэгтгэж ба­линд шингээгээд хоосон ча­на­рын охь болсон галд өргө­дөг ёсон хэмээдэг. Гэтэл сүү­лийн үед бид хүнийхээ амиар сор залчихаад байдаг бол­лоо. Дугуйрсан монгол гэр дотор зулаад хэвтсэн тэр олон хүний амиар сор залчи­хаад байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 5289 гэр орон сууц шатаж, 146 том хүн, 78 хүүхэд галын аюулын улмаас амь насаа алджээ. Харин галд шатаж үхсэн малын тоо 4195 юм билээ. Дөчин сая малаас дөрвөн мянга гаруй нь шат­жээ. Гурван сая хүрэхгүй хү­нээс хоёр зуу гаруй хүн түлэг­дэж үхэж. Нүүдлийн соёл иргэншилд хамгийн тохи­ромжтой гэр маань суурьш­мал болсон монголчуудад хал дагуулах боллоо гэж үү. Орчин цагийн тохитой сууц нь цонхтой, хаалгатай бас таг­таа­раа гараад зугтах ослын шаттай. Дээрээс нь галын дохиололтой бүр цаашлаад гал нь нэмэгдвэл ус гоожоод унтраачих ч боломж бий. Орон сууцны байшинд галын аюул гарлаа гэхэд гал унтраах ангийнхан боломжоороо түр­гэн очиж чадна. Харин гэр сууцанд амьдарч байгаа газ­руу­дад галын тэрэг очих нь хамгийн түвэгтэй байдаг. Уулын орой дээрх шатсан гэр рүү, айлууд нь шигж суусан хашаануудыг нэвтэлж хүрэ­хэд хамгийн бэрхшээлтэй талаар гал ангийнхан ярьдаг. Хоёр хүүхдийг галын аюулаас аварсан аврагч залуу том машин нь жижигхэн гудам­жаар багтахгүй байсан уч­раас хашаануудыг зад дай­раад гарч чадсаных хүүх­дүүдийн амийг аварлаа хэмээн ярилцлагадаа дурд­сан байсан. Бас саяхан хүр­гэн­дээ гэр бүлээрээ шатаал­гасан айл руу галын машин очих гээд тахир гудамжинд олж чадалгүй урдаас нь хү­мүүс тосон гүйж дагуулж оч­сон гэж дуулдаж байсан.

Ядахад хэдхэн минутад шатаад дуусдаг гэр хэмээх орон сууцанд байдаг, дээрээс нь тусламж хүрэхийн аргагүй хол зайд байж байдаг. Энэ бүх эрсдэл хүний амийг улам бүр үнэгүйдүүлж, цөөхөн мон­­гол­чуудыг цаг бусаар хороох нөхцөл болоод бай­на. Улаанбаатар хотод гэр сууцанд амьдарч буй 138 мянган өрх байна. Энэ олон өрхийн орон гэр, тэнд амь­дарч байгаа хүмүүсийн амь нас дээсэн дээр л дэнжигнэж байна. Тэдний амь насыг хотын дарга, хорооны дарга, хэсгийн цагдаа ч хянаж ча­дах­гүй. Шивээлсэн банзан хашаатай, шигж буусан олон гэрүүдэд шөнөжингөө гал өрдөж нүүрс хийж амьдарч байгаа нь галд шалзлагдах эрсдэл дунд л байна гэсэн үг. Дээрээс нь цахилгааны аюул­гүй байдал ер баталгаагүй. Эвдэрсэн хамхарсан эсвэл цахилгааны тоолуураа арга­лах гэж янзалсан цахилгаан халаагуурууд нь хэзээ мөдгүй дэлбэрэх минатай л адилхан. Нүүдэлчин монголчууд ил тулганд хуурай мод шажиг­нуулж түлэхээсээ аргал хо­моо­лоор цогшуулан суудаг байсан хүмүүс. Гэтэл өнөө цагт шөнө оройжингүй гал өрдөх атлаа эрүүл ухаанаар галаа харж манаж байгаа хүмүүс цөөхөн байна.

Өөрсдөө буруугаа хүлээх дургүйдээ бурууг аль нэгэнд тохоодог зангаар монгол гэр л буруутай гэж баахан нурш­лаа. Уг нь агаарын солилцоо сайн, тээвэрлэж зөөхөд хял­бар, хаана ч очоод хатгаад суучихад болно гэж мон­голчууд бид уламжлалт суу­цаа магтдаг. Бас монгол гэр шиг архитектурын төгс ший­дэл ч үгүй гэдэг. Гэвч шүдэнз­ний мод шиг пирхийж асаад үнс болчихдог тэр гэрт хэнэг­гүй бас архичин монгол амь­дарч байгаа тохиолдолд уламжлалт сууц маань ур­шиг­тай оромж болчихоод байна шүү дээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд амь насаа галын аюулын улмаас алдсан хоёр зуу гаруй хүний 84 нь архидан согтуурсны улмаас галд хуйхлагдсан гээд бодохоор аймаар байгаа биз.

Санамсар болгоомж­гүй­гээс галын аюулд өртсөн хүмүүсээс гадна найз нөх­дөө­рөө, ах дүү хамаатан саднаараа цугларч архидан согтуурч байгаад амиа алдаг­сад цөөнгүй байна. Тамхины галаа ч унтраахгүй зуух чиг­лүү­лээд няслах айл гэрийн эзэн нь, эзэгтэй нь, зочин нь бүгд л ууж мансуурна. Гэрийн муур, нохой нь хүртэл согтуу бөөлжиснөөс нь хүртээд та­сарч орхино. Ийм айл өрхийн согтуурлын золиосонд амьд­ралд хөл тавиагүй нялх үрс нь хүртэл хохирсоор ирлээ. Ар­хины хоронд согтож, мансуур­лын далайд шумбаж, амь­даараа галд идүүлсээр цөө­хөн хэдийгээ алдсаар ирэв. Адаг сүүлдээ түргэн шатдаг болохоор нь уламжлалт гэ­рээ­сээ түргэн салъя гэж ярьж суухав дээ. Архинд толгойгоо мэдүүлсэн, хариуцлагагүй, зорилгогүй амьдралыг л өөр­чилж чадах юм бол жил, жи­лийн өчнөөн олон амь галд залагдаж, үлдсэн бусад нь түүнийг сонсч шимширч суух­гүй байгаа юм ш дээ.

Яагаад бид монгол гэртээ амьдарч сууж болохгүй вэ. Яагаад гэвэл монголчууд архичин байна, архинаасаа салж чадахгүй байгаа учраас арга ядахдаа гэрээсээ салъя гэж арга сүвэгчилж байна. Архи монгол хүнийг дотроос нь живүүлж бас гаднаас нь шатааж алж байна. Архиа уусаар бас амархан шатдаг дугуй гэртээ амьдраад бай­вал биднээс үлдэж хоцрохгүй нь ээ.

Categories
редакцийн-нийтлэл

Удам дагасан улстөрч Шинзо Абэгийн айлчлалын эргэн тойронд

-ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ БАЙНА-

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Монгол Ул­сын Ерөнхий сайд Н.Ал­тан­хуягийн урилгаар ирж буй тэрбээр Ерөнхий сайд­тай ал­бан ёсны хэ­лэл­цээр хийхээс гадна УИХ-ын дарга З.Энх­болдтой уулзаж, Ерөн­хий­лөгч Ц.Эл­бэгдоржид ба­раал­хах юм.

Удам дагасан малчин гэдэг шиг удмын улстөрч хүн бол Японы Ерөнхий
сайд Шинзо Абэ. Түүний өвөө Кан Абэ, аав Шин­таро Абэ нар бүгд улс­төрчид байжээ.
Түүний аав Шинтаро Абэ гадаад худалдааны сайдаас гад­на дэлхийн хоёрдугаар дайны
дараа Японы га­даад хэр­гийн асуудлыг хамгийн удаан хуга­цаанд хариуцан ажиллаж
ирсэн сайд гэдгээрээ түүхэнд үлд­жээ.

Бас түүний ээж Ёко Киши бол 1957-1960 онд Ерөнхий сайдын албыг хашиж байсан Нобосүкэ Кишигийн охин юм. Ерөнхий сай­дын охин бас ирээдүйн Ерөнхий сайдын ээж Киши Дэлхийн хоёр­дугаар дайны үед Ерөнхий сайд байсан Хидеки То­жо­гийн кабине­тийн гишүүн байсан гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайнд Япон Улс ялаг­даж, Холбоотны цэргийн хүчин мэдлийг авах үед эртнээс улс төрийн хоригдлуудыг хорьдог бай­сан Сугамо шоронд хүргэгдсэн гэсэн баримт байна. Харин сүүлд энэ шоронгоос гарс­ныхаа дараа Киши Японы Ардчил­сан намыг байгуулсан бөгөөд 1950 онд Ёши­дагийн Либерал нам, Кишигийн Ардчилсан нам нэгдэж өнөөдрийн Шинзо Абэгийн удирд­даг Либерал Ардчилсан намын эхлэлийг тавьсан байна. Эцэг, эхийнх нь улс төрд орсон замнал нь өнөөдрийн Ерөнхий сайд Шин­зо Абэг ийм л хувь заяаны сонгол­тоор явах зам мөрийг зассан биз ээ. Тэрбээр 2006 онд 52 настай­даа анх Ерөн­хий сайдын албыг хүлээн авч байсан юм. Ингэснээрээ Дэл­хийн хоёрдугаар дайнаас хойших Японы түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд гэгдэж байлаа. Хэ­дий­гээр жил орчим энэ албыг хаш­сан ч түүний нам парла­мен­тад үнэмлэхүй ялалт бай­гуулс­наар өнгөрсөн арван­хоёрдугаар сард дахин Ерөнхий сайдын ал­банд томилогдсон. Сэйкэйгийн их сур­гуу­лийн Хуулийн сургуулийг улс төрийн шинжлэх ухаанаар төгсч бас АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуульд номын дуу сонссон тэрбээр ажлын гараагаа Кобэгийн Гангийн үйлдвэрээс эхэлсэн юм билээ. Хоёр жилийн дараа тэндээ­сээ гарч, Гадаад хэргийн сайдын буюу аавынхаа туслахаар ажилд орж, бас намдаа албан тушаал хаших болсон ажээ. Энэ бол 1982 он байлаа. Ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан аав нь 1991 онд таалал төгсчээ. 1993 онд Японы Пар­ламен­тын Төлөөлөгчдийн танхимд Ямагучи мужаас сонгогдсоноор Шинзогийн улс төрийн карьер нь эхэлсэн гэж болно. Тэрбээр Төлөө­лөгч­­дийн танхимын гишүүнээр өнөөг хүртэл долоон удаа сон­гог­доод байгаа юм билээ.  Ямагучи мужийг төлөөлөн парламентад суух боломж түүний өвөө Кан, аав Шинтаро нараас уламжлагдан ирсэн гэхэд болно. Үнэхээр түүний гэр бүлийн улс төртэй холбогдсон үүх түүхийг үргэлжлүүлээд байвал сонир­хол­той баримт маш олноор гарч ирэх бо­лол­той юм. Хоёр өвөөгийн нэг нь гишүүн, нэг нь Ерөнхий сайд бай­сан гээд л хөвөр­нө. Тэрбээр Ш.Мори, Ж.Койзуми нарын Зас­гийн газрын хэрэг эрхлэх газарт орлогч дарга, даргын албыг хашиж бас намынхаа генсек, ген­се­кийн орлогч гээд бүхий л шатанд нь ажиллаж байгаад дарга нь болсон юм. Тэрбээр 2006 онд Японы Ерөн­хий сайд Жуничиро Койзу­ми­гаас халааг нь авч, Японы 90 дэх Ерөнхий сайдаар то­милогд­сон билээ. Койзуми Ерөн­хий сай­даар ажиллаж байхдаа харийн нутагт амь үрэгдсэн япон цэр­гүү­дийнхээ дурсгалд зориулсан Ясү­күни сүмд очиж, энэ нь Өмнөд Солонгос, Хятадуудын эсэр­гүү­цэл­тэй байнга тулгардаг байсныг хүмүүс санаж байгаа байх. Япон цэргүүд биднийг түрэмгийлж бай­сан байхад ийнхүү очих нь хохи­рогч­дыг үл хүндэтгэсэн хэрэг гэж гомдогсод хэлдэг байсан юм. Байн­­га хэл ам татлахаас эмээлгүй очдог байсан Койзумигийн уламж­лал Шинзо Абэгийн үед тасарсан билээ. Шинзо Абэ сүүлд нь Ерөнхий сайдаар ажиллаж байх­даа очоо­гүй­дээ харамссан гэж мэдэгдсэн удаатай.

Шинзо Абэ Ерөнхий сайдаар томилогдоод жил дөнгөж өнгөрөв үү үгүй юу ажлаа өгч байсан юм. Түүнийг Ерөнхий сайдын алба­наасаа буух тэр үед буюу 2007 оны намар Японы томоохон хэвлэлийн агентлаг “Kyodo news” дээр дадла­га хийж байсан болохоор уг үйл явдлыг япончууд яаж хүлээж авч байсныг сайтар санаж байна. Ер нь Ерөнхий сайд ажлаа өгч магад­гүй гэгдэж байгаа, түүний үед эдийн засгийн үзүүлэлт унасан учраас олон нийт шахалт үзүүлж байгаа гэж хэд хоногийн өмнөөс нь ярьж байсан бөгөөд тухайн өдөр манай “Kyodo news”-ийнхэн бүрэн бүрэл­дэ­хүүнээрээ онцгойлсон байдалд ажиллаж байсан. Тэгээд пар­ламен­тын танхимтай шууд холбогдож байгаа гэсэн телевизор руу хамраа шигтгэх шахам суусан ахлах редак­торыг удаан ч хүлээлгэлгүй асуу­дал шуурхай өрнөж, Абэ сууд­лаа­саа бууж байсан юм даг. Гэхдээ япончууд түүнд ам сайтай байсан санагддаг. Бас эхнэрийг нь нэлээд өвөрмөц эмэгтэй гэсэн дүгнэлтийг мэргэжил нэгтнүүд маань өгч бай­сан. Маш нээлттэй эмэгтэй, хүмүүс­тэй илэн далангүй байдаг гэж түүнийг онцолж байсан. Уламж­лалт дэг жаяг хатуу япончуудын хувьд үнэхээр тэгж хэлэхээс ч  аргагүй байх. Сэтгүүлчдийг ши­рээн­дээ урьж суулгаад, шар айр­гаар дайлж өөрөө ууж, илэн далан­гүй ярьж суудаг гэж тэд ярьж бай­сан. Бас “Хааяадаа Марс руу ниссэн энэ тэр гээд сонин түүх ч ярьдаг” гээд инээж байсан билээ. Хүмүүст нээлттэй энэ эмэгтэй 1962 онд төрсөн бөгөөд нөхрөөсөө най­ман насаар дүү ажээ. Англи хэлээр мэргэшиж, Риккёо их сургуульд “21 дүгээр зууны нийгмийн загвар судлал” сэдвээр магистрын зэрэг хам­гаал­сан юм байна. Бас радиод хөгж­мийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан гэдэг. 1987 онд гэрлэсэн энэ гэр бүл хүүхэдгүй юм. Гэхдээ хатагтай Акиэ Абэг хүүхдэд их хайртай, эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэхэд ан­хаа­рал тавин ажилладаг гэх юм билээ. Мөн монгол гэрийн эзэгтэй нартай адил, солонгос сериал үзэх дуртай гэж байгаа. Нөхрийнхөө Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд хатагтай Акиэ япон хэв шинжийн сургууль гэгддэг “Шинэ Монгол” бүрэн дунд сургуульд зочлохоор болж байгаа гэсэн. Сургуулийн үйл ажиллагаатай танилцахаас гадна ахлах ангийн “шинэ монголчууд”-тай яриа дэлгэх ажээ. Өнөөдөр 14.20 цагт  Улаан­баа­тарт хүрэлцэн ирж, маргааш өглөө 10.20 цаг явах Японы Ерөн­хий сайдын айлчлалын хөтөлбөр тун товч. Дээр дурдсанаар Төрийн гурван өндөрлөгтэй уулзаж, хэв­лэ­лийнхэнд мэдээлэл хийж, сөрөг хүчний төлөөлөл болгож МАН-ын даргатай уулзаж, бас Дамба­дар­жаа дахь Япон цэргүүдийн дурс­галын хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ гэсэн товчхон хөтөлбөртэй юм билээ.

Гэхдээ томоохон орны төрийн тэргүүнүүд Азийн хэд хэдэн орноор айлчлах хөтөлбөрийнхөө хүрээнд Монголыг багтаадаг байсан үе ард хоцорсныг Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлал нотолж байгаа. Тэрбээр зөвхөн Монгол Улсад айлчлал хийхээр тусгай үүргийн онгоцоор ирж байгаа юм. 2006 онд Ерөнхий сайд Ж.Койзуми манайд албан ёсны айлчлал хийс­нээс хойш Наран Улсаас Ерөнхий сайд айлчлаагүй байсан билээ. Ж.Койзумигийн өмнө 1999 онд К.Обучи, 1991 онд Т.Кайфу нар албан ёсны айлчлал хийсэн бай­даг.

Гэхдээ энэ удаагийн айлчлал нь урьд өмнөхөөсөө ялгаатай байгаа нь япончууд өөрсдөө санаачилга гарган даруу бусаар хэлбэл “гуйж” ирж байгаа юм. Сүү­лийн жилүүдэд санаанд оромгүй улсуудын төрийн дээд албан ту­шаалт­нууд  Монголыг зорих болс­ныг хэвлэлүүд онцлох болсон. Энэ нь мэдээж уул уурхайн сал­бартай холбоотой. Энэ удаа­гийн айлч­лалын нэг шалтгаан мөн л энэ гэдэг нь Японы хэвлэлүүдэд бичсэ­нээс харагдаж байгаа юм. Япон энэ салбарт манайхтай хамт­рахыг чин сэтгэлээсээ хүссэн. Оросуудтай бас хятадуудтай хам­тарч консерциум байгуулж хүртэл Таван толгойн тендерт орж байсан билээ. Харин манайхан яах гээд байгаа нь мэдэг­дэх­гүй өдий хүртэл явчихаад бай­гаа. Сүүлдээ Японы Элчин сайдын яамнаас гомдлын үг чулуу­даж байсан нь цөхөрснийх биз ээ. Үнэндээ ч Улаанбаатар хот хөлдөх гэж байсан хэцүү цаг үед бидэнд япончууд л гараа сунгасан. Картны барааны хомсхон бараан дунд япон, монгол төрийн дал­баа­тай лаазтай хуурай сүү сэтгэл баясгаж байсныг одоо ч ярих хү­мүүс олон. Бас гадаадын бусад тусламж шиг их тоо сонсгоод ямар нэгэн байд­лаар буцаагаад ямар нэг байдлаар  авчихдаггүйгээ­рээ Японы тусламж өөр гэж манайхан онцолдог. Тэд судалж судалж яг л энэ хэрэгтэй гэж үзсэн төсөлдөө хөрөнгөө оруулдаг хашир улсууд. Нарны зам, Нарны гүүр бас өчнөөн олон дунд сургуулиуд барьж өгсөн. Монголчууд хэн хамгийн ойрын хандивлагч байсныг мартаагүй л дээ, мартах ч үгүй. Тэгээд ч одоо монголчууд олон улсын тавцан дээр гуйдаг улс орны ангиллаас хэдийнэ хасагдчихаад байгаагаа ч мэднэ. Тэгэхээр бид хариу барих цаг болсон гэж үү.

“Аяганы
хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэсэн сургааль үгтэй монголчууд япончуудад хариуг нь барьж чадах болов уу. Тэд биднээс юу хүсч байгаа бол. Дээр дурдсан уул уурхайн салбарт хамтрах со­нирх­лоо бататгаж таарах байх. Бас Японы хэвлэлүүдэд дурдсан хийгээд бүс нутагт болж байгаа үйл явдлын өрнөлөөс харвал тэд “Би­дэнд Монгол гэдэг найз байгаа” гэд­гийг зарим улсуудад батлан харуу­лахыг хүсч байж магадгүй юм. Сүүлийн үед Япон-Хятад хийгээд Япон-БНСУ-ын харилцаа тийм ч аятай биш байгаа. Ялангуяа Хятад­тай харилцаа таатай биш. Тэд зах зээлээсээ Японы бараа бүтээг­дэ­хүүнийг шахах бодлого баримталж, ингэх нь ашигтай уч­раас БНСУ ч дөгөөсөөр ирсэн. Бүс нутагтаа шахагдах байр суурьтай байгаа Япон эдийн засгийн өсөлт нь хурдасч, Ардчилсан орнуудын лидерийн түвшинд яригдах болсон Монгол Улс бидэнтэй байгаа шүү гэдгийг батлахыг хүсэх нь лавтай. Тийм ч учраас Шинзо Абэ сакура цэцэглэх цагаар Монголд ирэхийг хүссэнээ мэдэгдсэн болов уу. Япон Улс Хятадтай ч, Өмнөд Солон­гос­той ч газар нутгийн маргаантай байгаа. Өнгөрсөн зунаас хойш ширүүссэн Сэнкаку арлын маргаан дээр Шинзо Абэ бүр ч хатуу байр суурьтай байгаа хүн. Хот айлын хүмүүс хоорондоо муудахдаа саа­хал­тын­хаа айлынд ирж юу болс­ныг ярьж дэмжлэг авахыг хүсдэг шиг нөхцөл байдал үүсээд байгааг үгүйсгэх аргагүй. Айлчлалын хөтөл­бөрт тодорхой заагаагүй ч уг айлч­ла­лын нэг зорилго нь Хойд Солон­гос­той холбоотой асуудал байхыг ч худлаа гэх газаргүй. Хойд Солон­гос болон Японы харилцаа бас л эмзэг. Хойд Солонгостой ойрын харилцаатай гэх Хятадаар гол асуудал дамжсаар ирсэн. Гэтэл Япон, Хятадын асуудал ийм болчи­хоод байгаа нөхцөлд тэр орон зайн дээр нөхөж тоглож болох улс хаа­нах вэ гэвэл Монгол. Тэгээд ч өнгөрсөн хоёр жил дараалан Мон­гол Улсын Ерөнхийлөгчийн дэмж­лэг­тэйгээр Япон, Хойд Солон­госын төлөөлөгчдийн уулзалт болсон нь хэвлэлээр бичигдэж л байсан. Ер нь умард Солонгостой ч, Японтой ч сайхан харилцаатай Монгол Улс асуудлыг шийдэхэд гол тоглогч болж чадна шүү дээ. Энэ мэт уг айлчлалын хүрээнд яригдах асуудлууд цөөнгүй болов уу. Сар орчмын өмнө Ерөнхий сайд Шинзо Абэгийн бие төлөөлөгч Ерөнхий­лөгч­тэй уулзаад явсан сураг бай­сан. Тэгэхээр энэ айлчлалаар юу хэлэлцэхээ ярилцсан байж таарна.

Японы тал ийм зорилготой айлчилж байгаа юм бол бид уг айлчлалаас юу хүлээж болох вэ. 2010 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд айлчлах үеэр манай хоёр орон харилцааны шинэ түвшинд гарч байгаагаа зарлаж, стратегийн иж бүрэн түншлэлийн орон боллоо гэдгээ зарласан. Яг эдийн засгийн хувьд дорвитой өөрчлөлт бол гарч амжаагүй л байгаа. Энэ удаагийн айлчлалаар ч эдийн засгийн том, том гэрээнд гарын үсэг зурах нь юу л бол. Гэхдээ бид Нисэх онгоцны буудлын асуудлыг хөндөхөд бо­лох­гүй гэх зүйлгүй. Япончуудын дэмжлэгээр нисэх онгоцны шинэ буудалтай болох тухай яриад удаж л байгаа. Мөн хоорондоо зөр­чил­тэй байгаа ч Чөлөөт худалдааны гэрээ байгуулах гэж буй Япон, Өмнөд Солонгос, Хятад дээр ма­найх нэмэгдэх тухайд дэмжлэг хүсэхэд ч болохгүй гэх зүйлгүй болов уу. Хэрэв тэрэнд нь нэгдчих­вэл Зүүн хойд Ази руу бүтээг­дэ­хүүнээ гаалийн татваргүй гаргаж болох боломж нээгдэх юм. Мэдээж, хоёр улсын харилцааг улам бүр батжуулах шат нь болдог дээд хэмжээний айлчлалуудын талаар ч ярьж таарах байх. Энэ удаад Японы талаас Ерөнхий сайд нь ирж байгаа юм чинь дараагийн удаа манайхаас Ерөнхий сайд очих зэргээр асуудал яригдах нь зүй тогтол.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын талаар дүгнэлт хийн
тоймлон өгүүлэхэд ийм байна. Бүс нутагтаа гол тоглогч болж, лидер болох нь ямар
ч улсын зорилго байдаг. Монголчуудын хувьд бүгдэдтэй нь найрсаг сайхан харилцаатай
БНХАУ, БНСУ, Япо­ны аль, аль нь энэ өрсөлдөөнд үзэж байгаа, бас бүгдийнх нь удирд­лагууд
шинэ тутам солигд­сон. Тэгэхээр найрсаг хөршүүдээс маань ирэх айлчлал ганц үүгээр
дуусахгүй биз ээ.

Categories
редакцийн-нийтлэл

Иргэдээ эзэд гэж тооцдоггүй МИАТ-ийг хувьчлах цаг болжээ

МИАТ-ийг сонгож үйлчлүүлсэн 124 зорчигч төлбөртэй залхаалтад талхигдаж, талхигдаж 50 гаруй цаг хүлээлгэнд байсаар арайхийн Улаанбаатарын барааг харлаа. Берлинээс бүртгэлтэй 97, Моск­вагийн бүртгэлтэй 27 зорчигч МИАТ-ийн “Боинг-737-800” онгоцыг сонгож үйлчлүүлэх гэсэн биш цаг зав, мөнгө хөрөнгө, сэтгэл санаа, эрүүл мэнд бас дээрээс нь доромжлол амсч арайхийн зорь­сон газраа ирлээ дээ. Берлинээс суух гэж өөр газраас ирсэн хүмүү­сийн урт нислэгийг нэмбэл дал шахам цаг ч явж ирсэн хүмүүс байгаа гэсэн. Мөнгөө төлчихөөд залхаалтад зовж, зовж ирсэн хү­мүүс Буянт-Ухаад буухдаа дууга­рах ч сөхөө байхгүй, гомдоллох ч чадалгүй болсон байгаа нь харагд­лаа. Бас битүү хавантаж, гишгэх ч тэнхэлгүй болсон хүмүүс ч байсан.

Уг нь Монголын Иргэний Агаа­рын тээврийн үйлчилгээг сонгоод байхад нь чирэгдүүлснийхээ төлөө Засгийн газрыг төлөөлж Зам Тээв­рийн сайд нь МИАТ-ийн дарга даамал, хариуцлагатай албаны хүмүүсийнхээ хамт зэрэгцэж зог­соод уучлалт гуйн хүлээж авах байсан юм. Гэвч тэгсэнгүй. Өчигд­рөөс хариуцлагын асуудал сөхөж байгаа л дуулдана. Уг нь тэднийг угтаж авах үедээ л хариуцлагаа бодох байсан юм.

Японд гүүр нурсны төлөө сал­барын сайд огцордог нь энгийн асуудал. Тэд үүнийг хариуцлагын, ёс зүйн, ичгүүрийн хэм хэмжээ гэж үздэг учраас ингэж огцорч чаддаг. БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчийн томилсон Хууль зүйн сайд хувийн ёс зүйн алдаандаа хариуцлага хүлээн огцорч байна. Ингэснээрээ тус улсын анхны эмэгтэй Ерөн­хий­лөгчид багагүй эрсдэл авчирч байгаа ч ёс зүйн хариуцлагаа ухамсарлаж ажлаа өгч байх жишээ­тэй.

Харин манайхан тэгж чадсан­гүй. МИАТ-ийнхэн үе, үе онгоцоо­роо Европын холбооны орнуудаас визийн асуудалтай улсуудыг ачиж авчирдаг шигээ л хандах шив дээ. Үнэндээ хамаг стресс нервээрээ тоглуулчихсан улсууд гарч ирээд олон юм ч ярьж чадсангүй. Тэд хэрэглэгчдээ хаан гэж тооцох бай­тугай хөлийнхөө тоосонд гиш­гэлээд хаясан энэ компанийнханд гомдоллох ч тэнхээгүй болсон байв. Ерөөсөө “Юм ярих ч тэнхэл алга” гээд бушуухан гэрийн зүг явахыг хүсч байлаа. Уг нь энэ хүмүүс Монголынхоо агаарын тээврийг дэмжиж, эднийхийг сонгож, тэдэнд л хөрөнгө оруулж ирсэн дэмжигчид нь байв. Тэд МИАТ-т ажилладаг хүмүүсийг хэн хүнээс илүү дархтай, хөрөнгө мөнгөтэй болгодог гол хөрөнгө оруулагчид нь байв. Тэд Монголын төсөвт хөрөнгө цугларуулдаг энэ байгууллагыг сэтгэлээсээ дэмжиж, халааснаасаа угждаг эзэд нь байв. Бас тэд төрийн мэдлийн энэ ком­панид худалдаж авсан талх, утсаар ярьсан нэг минутандаа татвар төлж мөнгийг нь босгодог татвар төлөг­чид нь байсан. Гэвч тэднийг эздээ гэж хүлээж авах байтугай хариуц­лагагүйгээс нь болж хохирсон хохирогчдын хэмжээнд ч угтаж авсангүй. Дугуйны хий суларсан нь хэний буруу юм, нөөц дугуйгүй ачаа бараа чихэж явдаг стандарт хаанахын стандарт юм, бас хил гаалийн бичиг баримтаа дутуу бөглөж, хөршийнхөө хаалган дээр дугуй тэврээд зогсдог нь бас л хэний тэнэгрэл юм бэ. Дэлхийд үйлчил­гээгээрээ хамгийн муу гэдгээрээ зартай ОХУ-ын “Шереметьево” дээр хоёр шөнө болсон тэднийг газардахын өмнөхөн МИАТ компа­нийн Эрхлэгчийн үйлчилгээний хэлстийн дарга П.Минжмаа, Агаа­рын хөлгийн засвар үйлчилгээний хэлтсийн дарга Т.Аюуш нарын өгсөн мэдээллээс харахад гэмших байтугай бараг загнаад байгаа юм биш үү гэмээр. П.Минжмаа нь “Бид зорчигчдыг халуун хоол, ундаа зочид буудлаар хангасан. Бүгдийг нь зочид буудлаар хангах болом­гүй учраас хүүхэд, өндөр настнуу­дыг байрлуулж, бусдыг нь VIP lounge-ийг түрээсэлж байлгасан” гэж мэдэгдсэн бол зорчигч ахмадуу­дын яриагаар гурав дахь өдөр нь буюу нисэхийн өмнөхөн буудалд оруулсан гэдэг нь бат­лагдаж байгаа. Бас зарим зорчиг­чид манай редакц руу хандаж “Яаж ингэж ичгүүргүй худлаа хэлж чадаж байна вэ. VIP lounge нь терминал Е дээр хоёрдугаар дав­харт нь байдаг юм билээ. Биднийг түүнээс наана байдаг зааланд гудас тавьж өгч байрлуулсан. Болж буй байдлын талаар мэдээлэл өгөөд байвал бид ч бас ойлгоно. Гэтэл төлөөлөгч нь биднээс зуг­таад, дандаа худал мэдээллээр хуурсан шүү дээ. Хүмүүсийг чирэг­дүүлсэндээ гэмших биш ичгүүргүй худлаа хэлж байгаа нь дэндүү байна” гэж байсан юм. Харин Т.Аюуш нь хэвлэлийнхэнд “Хүн төрөлхтөн өнөөдөр мөнхийн хөдөл­гүүр гэдэг зүйлийг бүтээж чадаагүй байгаа учраас техникийн саатал гарч л байдаг. Тэрийг урьд­чилж хараад тухайн цаг үед нь цаг алдалгүй засварлах тухай л яриг­дана. Техник учраас манай онго­цонд гэмтэл гарахгүй гэж хэлэхэд хэцүү” гэж цэцэрхсэн байгаа юм. Юун мөнхийн хөдөлгүүрийн тухай цэцэрхэл вэ. Урьдчилж хараагүй, тухайн цаг үед нь засварлаж нислэгээ үргэлжлүүлж чадалгүй өчнөөн олон хүнийг чирэгдүүл­сэндээ харамсч буй гэмшлийн үнэр ч энд алга. Хуучны пост коммунист орнуудад л байдал ингэж өрнөдөг. Ийм орнуудад иргэдээ хүн гэж үздэггүй, нийгмийнхээ хамгийн үнэ цэнэгүй зүйлийг хүнээ гэж боддог. Уг нь хамгийн үнэтэй нь хүн байх ёстой. Эзэд нь тэд л байх ёстой байдаг. Ер нь төрийн мэдэлд бай­гаа газар бүхэн асуудалд ингэж л хандах гээд байдаг юм. Бүр арга ядахдаа МИАТ-ийг үгүйрүүлж ядуу­руулах шахсан гээд баригдаад байгаад тэр хүмүүс нь хувийн нислэгийн компаниа бушуухан хөл дээрээ босгочихсон байсан бол иргэд маань ингэж доромжлуу­лахгүй байсан даа гэж бодогдож байна. Хувийн мэдэлд чанартай чансаатайхан шиг авиа компа­нитай болчихсон байсан бол МИАТ-ийн үйлчилгээг сонгож хамаг байдгаараа тоглуулчихаад бүтэн “уучлаарай” гэсэн үггүй хоцрохгүй байсан юм. Хувийн компаниуд ажилдаа хариуцлагатай байж бас буруугаа ч хүлээж чаддаг. За тэгээд ч хуучин социалист тогтолцооноос салж дараагийн нийгэмдээ шилжиж байгаа улс орнуудад хулгай хийгээгүйгээр хүчирхэгжсэн хувийн компани ч байхгүй л дээ. Хулгай ч гэж, ямар нэг байдлаар төрийн өмч хөрөнгийг түшиглэж байж л том компаниуд нь хөл дээрээ боссон байдаг. Тэгээд “Нэрийг маань маань хүртэл хулгайлчихлаа” гээд уравс доровс гээд байгаа МИАТ-ийн байгаа царайг хар л даа. Зорчигчдодоо боломжит байдлаа ч танилцуулчихгүй, хоёр цаг бо­лоод л ниснэ гээд байсан байгаа юм. Өнөө хэд нь итгэл найдвараа сүүмийлгэчихгүй ачаа бараагаа бэлдэж хүлээсээр гурав дахь өдрийнхөө нүүрийг үзсэн байдаг. Энэ сарын 25-ны өглөө 7 цагт  газардах ёстой байсан хүмүүс 27-ны 11 цагийн үед л нэг буусан байгаа юм. Тэр хүмүүс Москвад байгаа МИАТ-ийн төлөөлөгч нь хэл ус ч байхгүй, ажлаа ч мэдэхгүй хүн байна гэж аргаа барсандаа твит­тер, фэйс хуудсандаа мэдээлсэн байсан. Дандаа ах дүүсээрээ албан тушаалд нэгнээ томилдог төрийн энэ компанийн ялзрал иргэдийг хохироогоогүй гэж хэн батлах юм бэ. Эхний өдөр нь төмөр сандал дээр, дараагийн өдөр нь хүйт даасан зааланд хаймран гудсан дээр. Тэгээд хэлж ярьж байгаа нь тэр чигтээ доромжлол. Бас нөхөн төлбөр гэж заримд нь 200 ам.доллар, заримд нь 600 рубль өгсөн байгаа юм.

МИАТ төрийн мэдэлд байгаад л байвал үйлчилгээ нь үүнээсээ дээрдэх
нь юу л бол. Харин ч илүү их доромжлолыг иргэддээ үзүүлэх биз. Тиймээс ялзарсан
энэ газрыг хувьчлах цаг нь болжээ. Нөгөөх “Готов нь авна уу, Шадав нь авна уу” гэдэг
шиг хэнд очих нь хамаа­гүй, эзэнтэй болгох нь чухал юм байна. Хувьд гаргаж, хувьцаа
гаргаж хариуцлагатай болгох цаг болсныг зорчигч гэдэг хамгийн үнэт капиталдаа хамгийн
тоомжиргүй хандсан энэ явдал нотоллоо.

Categories
редакцийн-нийтлэл

Америк сар

Сэтгүүлчид Конгрессын номын санд М.Саруул-Эрдэнийн хамт

АНУ-д өнгөрүүлсэн нэг сарын тухайх тэмдэглэлээ үргэлжлүүлэн бичиж байна. Монголоос нэгэн дор 14 сэт­гүүлч сургалтад хамрагдах гэж явж байсан тохиолдол үгүй байх хэмээн өмнө нь дурдаж байсан билээ.  Нэгэн сарын турш хамт олон болж бужигнасан сургуулийн маа­нь нэр “International language Institute” буюу “Олон улсын хэлний институт”. Гэхдээ энд олон улсын оюутнууд англи хэлийг суралцахаар ёстой дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн байдаг билээ. Энэ сур­гуульд ирсэн хүн бүрийг Бон­ни хэмээх жижигхэн биетэй, шингэн шар үсээ ардаа шуу­нийлган боосон хижээл эмэг­тэй тосон авна. Сургуулийн захирал Фредрик Скогланд тусгайлсан хөтөлбөрийн да­гуу очиж буй биднийг хүлээн аваад Боннитой танилцуул­сан бөгөөд  яагаад ч юм түү­нийг туслах ажилтан юм шиг санаад байсан нь том тэнэгт­сэн хэрэг байсан билээ. Ха­рин захирал, дэд захирлын дараа орох лут хүн байж.  Манай анги бусдыгаа бодвол бүл цөөтэй анги бай­лаа. Нэг колумб, хоёр ар­гентин, нэг солонгос, гурван араб, тэгээд би. Нийтдээ най­муулаа. Ерөн­хийдөө сургууль маань анги дүүргэлтээ 5-15 гэж тө­лөв­лөдөг гэхээр манайх тун боломжийн анги байсан байж таарах нь. “ILI” буюу “Ай Эл Ай” хэмээн товчлон дууд­даг сургуульд маань дэлхийн 50 орны оюутан суралцдаг гэх бөгөөд хамгийн багадаа 14 наснаас эхлэн элсч болдог гэсэн. Гэхдээ аав, ээжийгээ дагаад ирсэн мэт ганц хоёр хүүхэд тэнд харагдаж байс­ныг эс тооцвол дийлэнх нь 20-30 насныхан юм билээ. Бас тэнд Турк дэх Казахстаны Элчин сайдын яаманд ажил­ладаг 40 хол гарсан дипло­матаас эхлээд янз бүрийн настан, мэргэжлийнхний тө­лөөлөл байсныг дурдах нь зүй. Манай ангийн найман оюутны гурав нь араб. Тэр дундаа Саудын Аравийнхан. Баруун Ази дахь хамгийн том газар нутагтай Араб улсын­хаа баруун, зүүн, төв хэсгээс ирсэн хэмээн Фахат, Рим, Айяаш нар өөрсдийгөө та­нил­цуулсан. Саудын Ара­вийн вант улс бол дэлхийд хоёрдогч том газрын тос ол­борлогч орон. Тэр ч утгаараа манай гурав том байна аа, бас. Ер нь манай сургуулийн оюутнуу­дын нэлээд нь ара­бууд, бас АНУ-д түгээмэл ойлголт болох арабууд баян гэсэн ойлголт манай сургуу­льд ч нэвт “үнэр­тэж” байдаг юм. Багш маань хүртэл “Атаархаж байна” гэсэн үг оруулж өгүүлбэр зо­хиох жишээн дээр “Би Фахатыг баян гэдэгт атаар­хаж байна” гэж байгаа юм чинь. Харин манай хүн өөдөөс нь “Англи хэл таны төрөлх хэл гэдэгт атаархаж байна” гэсэн юм хэлээд л авч байна лээ. Энэ сургуульд шинэ бүлэг бүрийн дараа шалгалт авах бөгөөд шалгалт авдаг дэг журам, ирц, хоц­ролтын бүртгэл тун чанд. Өөр, өөр сур­гуульд суралцаж байсан гэх ангийн маань зарим нөхөд үүнийг жигтэй­хэн онцлох юм билээ. Магад­гүй энэ нь хүзүүндээ баахан төмөр түлхүүр зүүгээд намс намс гээд гэтэж байгаа муур мэт алхах Боннигийн хатуу нягт зантай ч холбоотой байхыг үгүйсгэхгүй. Манай ангид ээлжлэн орох хоёр багш маань түүнээс айна гэж жигтэйхэн. Сүүлдээ энэ нь надад хүртэл халдварлаад эхний өдрийн хээ шаагүй харьцаж байсан маань алга болж орхисон шүү. Ангийн маань эмэгтэй багшийг Ла­рис­са, эрэгтэйг нь Майкл гэдэг байлаа. Ларисса бол бараг 43 размер өмсдөг байх. Жиг­тэйхэн том хөлтэй, өндөр ч бүсгүй. Германд хэл сурахаар хэсэг хугацааг өнгөрүүлж байсан гэсэн. Хаа­яа хоёр хацар нь жигтэйхэн улаа бутарсан сууж байхыг нь харвал Скандинав чигийн гаралтай ч гэмээр. Хүн бүртэй энгийн харьцдаг, дүрмийн хичээлээ тун шаггүй заа­чих­даг даруухан бүсгүй. Нөгөө багш маань тун этгээд. Өглөө тээр эрт ангид оюутнуудаасаа тү­рүүлж ирчихээд сууж бай­даг, улаан үсээ үхэр долоол­госон мэт гялалзуулаад ирдэг ч эхний цагийн хичээл дуу­саа­гүй байхад л өрвийчихөөд өдөржин тэр үсээрээ орол­дож байдаг нэгэн билээ. Сан­дал дээрээ сууна гэж байхгүй, элдэв хачин хөдөлгөөн хийж хөлөөрөө тээр хол байгаа сандлаа дэгээдэж нэг ойр­туулж, түлхэж нэг холдуулна. Бас гараа савчин хөдөлгөж, үсээ үрчин арзайлгаж байх­даа балаа хэдэнтээ унагана. Эхэндээ түүнийг ойлгоход хэцүү ч гэмээр зантай боловч оюутнууддаа нэг бүрчлэн ойл­гуулах гэж хичээдэг бас өргөн мэдлэг нь түүнийг хүнд­лэхээс аргагүй болгосон юм даг. Манай хажуу ангид анхан шатныхны анги байсан юм. Багш нь гэж этгээд аашаараа манай Майклтай адил, ер нь эмэгтэй Майкл гэсэн үг дээ. Оюутнуудаа чанга чанга дуу­гаар дагуулан уншуулж, хи­чээнгүйлэн зааж байгаа нь хананы цаанаас сонсддог сон. Бага ангийн эмэгтэй багшийн дуу чанга­раад ирэ­хээр л Майклын царай улам улайж, улаан үс нь бүр бо­соод ирэх шиг бол­но. Тэгээд л биднээс “Хэцүү байгаа биз дээ” гээд дэмжлэг эрээд л, бид ч харцаараа яршиг түвгийг нь батлаад өгвөл манай хүн хаалгаа гүй­цэд дэлгээд гара­хын оронд нарийхан нээсэн хэсгээр баг­таж ядан гулжгас гээд гараад явчихна. Удалгүй “хэлчихлээ” гээд ороод ирнэ дээ. Харин өнөөх зөрүүд нь бүр чанга уншаад эхэлдэг юм.

Багш Майкл маань жаа­хан гажиг зантай ч суурь мэдлэг их сайтай. Зарим нэг зүйл дээр бүр хэтэрхий гэ­мээр мэднэ. Жишээлэхэд АНУ-ын залуу Ерөнхийлөгч Жон Кеннидийн аллагын та­лаар бүүр мэргэжилтэн шиг ярина гээч. “Машин явах марш­рутыг тэр өглөө нь гэнэт өөрчилсөн, ингэснээр бууд­лага хийсэн газарт бүр ойрт­сон. Эхлээд оноогүй, дараа­гийнх нь үхлийн шарх байсан. Энэ байшин дээр алуурчин байсан гэдэг нь худлаа. Ха­рин дараагийн байшин­гаас буудсан гэсэн үг. Нэг биш нэлээд хүн байсан байх. Даанч ганц хүнийг л барив­чилсан. Энэ зураг дээр олны дунд шүхэр барьсан хүн зогсч байна. Бороогүй байхад шүх­рээ дэлгэсэн гэ­хээр буудлага оновчгүй болж, дараагийн буудлагыг хий гэсэн дохио байж таарна. Ганц Освальд энэ хэргийг хийгээгүй” гээд ярьж өгнө. Уг нь ярианы дад­лага сайж­руулах хичээл л дээ. Гэхдээ энэ хичээл багшийн маань сонирхол дээр тул­гуурлагдаж сэдэв нь тодордог байх. Бас тэр Обамад их сайн. Ижил хүйстнийг дэмжих бодлого нь түүнд таалагддаг гэсэн.

Цөөхөн боловч эргэж оюу­тан болсон тэр өдрүүдээ дурсахаар тун хөгжилтэй санаг­даж байна шүү. Манай анги хоёрхон бүсгүйтэй. Нэг нь би, нөгөө нь араб бүсгүй Рим. АНУ-д ирээд нэг жил орчим хэлний сургуульд су­ралцаж байгаа нь энэ. Их сургуульд орох төлөвлө­гөө­тэй байгаа гэсэн. Насаа бит­гий асуу гэчихээд 27-той гэж араас нь хэлж, бас АНУ-д ирээд 10 кг нэмсэн талаараа сонирхуулна. Бас багш Майкл түүнээс “Та нар эрчүүдээсээ тусдаа хоолоо иддэг гэж үнэн үү. Та нарыг идэж байхад эрэгтэй хүн ороод ирвэл яадаг вэ” гэж сониучирхана. Үнэндээ мань хэдийнхээ ярианы түвшинг л сайжруулах гэж байгаа нь тэр шүү дээ. Рим маань “Яана аа” гээд л нүүрээ алчуураар таглаж байгаа мэт дүр үзүүлж, ингэ­нэ дээ, гэхдээ хэн ч орж ирэх­гүй л дээ” гэхэд хоёр араб залуугаас бусад нь түүнийг өрөвдөх мэт хардаг сан. Гэх­дээ манай Рим бусад шигээ толгойндоо алчуур энэ тэр зүүдэггүй, жаахан хэнэг­гүй, гуниггүйхэн араб бүсгүй бай­сан даа. Түүний найз гээд болжмор шиг жиргэсэн жи­жигхэн бүсгүй ангид орж ирэх болгондоо шинэ сонин юм ярьсаар явдаг сан. Тухай­лахад өгзөг дээшээ өргөж, алим шиг болгодог дасгалын талаар яриад явж байх жи­шээтэй. Тэгээд өөрөө газар хэвтээд өнөөх дасгалаа үзүүлнэ шүү дээ. Римээс гадна намайг байх юм бол арабаараа биш, англиар яриад эхэлнэ. Ал­чуурны цаа­наас нүд дэрвэл­зэхээс бусад нь нууцлаг араб бүсгүйчүү­дийг ийм зүйл ч ярьдаггүй байх гэсэн бодол төрмөөр. Нөгөө талаас тэр олон эх­нэрүүд дундаасаа овойн то­войн харагдахын тулд үүнийг л судлаад явдаг ч юм болов уу гэмээр.

Ангийн ганц ази залуу маань Өмнөд Солонгосын Ким Манга. Өгүүлбэрийн жи­шээ болгонд “Ганнам” дүүр­гийг дурдах нь өөрийнх нь төрсөн дүүрэг АНУ-д ид моо­донд ороод байгааг мэдэрсэн хүний шинжтэй. Харин Латин Америк залуучууд маань хөл­бөмбөгийг жинхэнэ ярина шүү дээ. Аргентин залуу Ма­риано багавтар нэг багт тог­лодог байсан гэнэ. Маш олон бэртэл, гэмтлийг ч авч байжээ. Гэхдээ одоо хөлбөмбөгийг орхисон ч улаан фэн нь хэ­вээрээ аж. За тэгээд юм огт дуугарахгүй араб Айяаш, дү­рэмдээ сайн ч дуудлага гэж авах юмгүй аргентин Хавьер, хөгжилтэй колумб Андрес гээд яг сарын турш нэг анги болж суусан тэднийгээ дур­сахад сайхан байна.

Сургуульд маань арабууд олноор сурдаг тухайд тодруу­лах зүйл бий. Тэд баян тарган гэхээсээ илүүтэй Засгийн газрынхаа дэмжлэгээр су­ралц­даг юм билээ. “Явцын дүн муу байвал төлбөрийг нь өгөхөө зогсоочихдог учраас хичээж сурахаас аргагүй бол­дог” хэмээн Рим ярьж байсан. Тэдэнд улсынх нь тэтгэлгээс гадна АНУ ч өгөөмөр гараа сунгаж буй. АНУ-ын хувьд ч арабуудыг сургах дээр ту­хайлсан бодлого барьсан нь мэдэгддэг. 2001 оны тер­рорист халдлагын дараа америкчууд арабуудыг үзэн ядуулж бус харин зүр­хэнд нь ойрхон байж, аль болох олон араб залуусыг нутагтаа сургах болсон явдал гэдэг билээ. Энэ бодлогын улмаас АНУ-ыг зорих араб­чуудын, тэр дундаа Саудын Ара­вийн­хан олноороо ирэх болжээ. Үнэндээ “Аль Кайда”-г үүсгэн байгуулагч Осама бин Ладен манай ан­гийн Фаха­тын төр­сөн хот Риядад төр­сөн нэгэн л дээ. Энэ талаар түүнээс асуухад ээж, аавынх нь хэн нэгэн өөр үндэс гарвалтай байсан та­лаар яриад дүй­вүүлчихсэн би­лээ. Ямартай ч онгоц барь­цаалсан 19 арабын 15 нь тус улсын иргэд байсан нь үнэн юм. Хэдий­гээр уг хэрэг явд­лын дараа­гаас арабуудад визний асуудал бэрхшээл дагуулах болсон гэж байсан ч одоо байдал өөр болжээ. Одоо дайсагнуулж биш ойр­туулах бодлогыг АНУ том гүрнийхээ хувьд баримталж байна. Энэ улсын оюутнууд таван жи­лийн хугацаатай виз даруулж ирдэг бөгөөд бүх төрлийн даатгал бас гэр бү­лийнх нь хүмүүсийн асуудал ч бэрх­шээлгүй байдаг аж. 2006 онд 11,116 байсан Сау­дын Аравийн оюутнуудын тоо 2012 онд 71,026 болж өссөн гэсэн судалгаа байдаг юм билээ.

АНУ-д суралцаж буй га­даад оюутнуудын хувьд бол ийм. Тэгвэл одоо америкчуу­дыг сургаж байгаа монгол хүний тухай өгүүлье. УБИС-ийн багш М.Саруул-Эрдэ­нийг манайхан андах­гүй. Монгол хэлээ хэрхэн цэвэр тунгалаг байлгах талаар түү­ний хичээн ажиллаж ирснийг хүмүүс санаж байгаа байх. Одоо түүний бичсэн нийтлэл туурвилыг ч хүмүүс уншиж байгаа. Тэрбээр Блумингтон дахь Индианагийн их сур­гуульд урилгаар багшлах болсон нь арван оны өмнө. Түүний гэргий Ц.Нарантуяа бас монгол хэлний багш. Энд байхдаа тэд гадаадынханд монгол хэлний хичээл заадаг байжээ. 2002 онд М.Саруул-Эрдэнэ Индианагийн их сур­гуульд зочин судлаачаар уригдах болсноор тэднийх алс Америкт суурьших болж. Одоо тэд Төрийн департ­ментын Гадаад хэлний сур­гуулийн багш нар. Наашаа томилогдсон дипломатчдын хамгийн анхны нүүр тулж уулздаг монголчууд бараг тэд болдог байх. М.Саруул-Эр­дэнэ багшийн шавь нар олон. Дипломатчдаас гадна тэнд төрж өссөн монгол хүүхдүүдэд төрөлх хэлийг нь заах томоо­хон ажилд ханцуй шам­лан оржээ. Мөн манай сони­ны АНУ дахь тусгай сурвалж­лагчийн албыг тэр давхар хашдаг. Бас Конгрессын но­мын сангийн Азийн номын тэнхимд монгол номын тас­гийг хариуцдаг. Урьд нь монгол хэл дээрх номнуудыг кирилл үсэгтэй гэдэг үүднээс нь орос хүн янзалж эмхэлдэг байсан гэдэг. Харин монгол хүн тэр тусмаа Саруул багш шиг хүн тэр хэсгийг нь хариуцсанаар монгол номын тасаг “амьдраад” яв­чихалгүй яах вэ. Хоёр гурван жилийн турш энэ ажлыг үнэ­гүй хийж өгсөн гэх бөгөөд одоо тэнд албан данстайгаар ажиллах болж. Тэрбээр ямар нэгэн үнэ хөлс харахгүй, мон­гол ном л зөв утга санаа­гаараа дэл­хийн том номын сангуудад байж байх ёстой гэсэн үүднээс энэ бүгдийг хийжээ. Тэр ийм л хүн. Гэр орон нь ч яг тийм. Бүгдэд нээлттэй, бас зочилж туслахад бэлэн.

Тэр санаа нийлдэг хэдэн нөхдийн хамт “Монгол соё­лын төв”-ийг байгуулан ажил­лах болсон бөгөөд монгол­чууддаа болон америкчуудад монгол хэл, түүх, соёл зан заншлаа сурталчлах чиглэ­лээр хоёргүй сэтгэлээр зүтгэж иржээ. Түүний сэтгэлийг зовоож байдаг зүйл бол тэнд төрж өссөн хүүхдүүд монгол хэл, соёлоос ангид өсч тор­ниж байгаа байдал. Үнэхээр ч тэнд байгаа хүүхдүүдийг харахад зүс нь монгол, цус нь монгол, тэгээд бусад нь мон­голгүй хүүхдүүд олон. Яах аргагүй монгол хүүхэд атлаа эх хэлээрээ ярьж чадахгүй байхыг харахад сэтгэл эмтрэм юм билээ. Тэнд­хийн томоохон дэлгүүрт нэгэн гэр бүлийн хоёр жаал охиноо дагуулаад явж байлаа. Мон­голчуудтайгаа таарч, охиныг нь өхөөрдөж үг солих гэтэл байдаггүй шүү. “Миний дүү хэдэн настай вэ” гэхэд бодож, бо­дож хуруугаа оруулан тоолж байгаад “най” гэсэн билээ. Жаал охин найман настай ажээ. Саруул багшийн гэрт үйлчилдэг хамгийн том журам бол “Гэрт зөвхөн монголоор л ярина”. Журам ч хатуу биелдэг бололтой, тэгээд монгол хэлний багш нарын хүүхдүүд болоод ч тэр үү хүүхдүүд нь сайхан монгол хэлтэй. Өд охин тэнд байгаа үеийнхнээсээ ялгаатай нь төрөлх монгол хэлээрээ ч, англиар ч ус цас. “Хүүхдүү­дийн хувьд сургууль дээрээ бараг өнждөг. Гэртээ буцаж ирэхдээ монголоороо  түг таг гээд эхэлчихдэг. Өдөржин ажил хийж, бор хоногтоо багтаж гэртээ ордог бид нар монголоор ч хүүхдүүдтэйгээ ярьж чадахгүй байх юм даа” гэж тэндхийн монголчууд хэлэх юм билээ. “Монголчууд Аме­рикт” номын зохиогч Ж.Гал­­бадрах багшийн хэлснээр АНУ-д одоо гурав дахь үеийн нь монголчууд очиж байгаа гэсэн. Анхны хүмүүс нь хар­лаж, шинэ газар хөлөө, амьдралаа олох гэж зүтгэж бүгдийг амьдралаараа туулж болгосон хүмүүс байдаг бол хоёр дахь үеийнх нь тэдний хүүхдүүд. Харин гурав дахь үеийнхэн буюу одоо тэнд очиж байгаа хүмүүс өмнөх үеийнхнээсээ ихээхэн ялгаа­тай байгаа гэнэ. Мэдээж, бүгдийг туулаад зам жимийг нь гаргасан хойно очиж байгаа учраас нэг та­лаар хялбар. Нөгөө талаас тэд бушуухан сураад Монгол руугаа буцна гэж ярьдаг гэнэ. Ж.Галбадрах багш үүнд ол­зуур­хаж байгаагаа нуугаагүй. “Хуучин хүмүүс яаж ийгээд л энд үлдэх тухай ярьдаг бай­сан бол манай залуучууд бушуухан сурч аваад л буцах тухай ярьдаг боллоо. Эх нутаг руугаа яарч байна гэхээр тэнд амьдрал сайхан байна” гэж бахархаж байсан билээ. Ам­ралтынхаа хоёр өдөрт ам­жиж АНУ-ын өнцөг булан бүрт байгаа монголчууд­тайгаа уулзаж, хүний газар, гүний нутагт амжилт гаргаж, амьдралаа гэрэлтүүлж яваа хүмүүсийг алдаршуулсан түү­ний гаргасан ном тун ун­шууш­тай. Тэр номноос АНУ-д байгаа монголчуудын нийт­лэг дүр төрхийг мэдэж, мэд­рэх боломжтой. Галаа багш дараагийнхаа бүтээл дээр ажиллаад эхэлсэн гэх бөгөөд бас Монголдоо ирж хийх ажлаа төлөвлөсөн байгаа гэх юм билээ.

Э.ЭНЭРЭЛ

Үргэлжлэл
бий

Categories
редакцийн-нийтлэл

Ширээт хамбын эргэн тойронд буюу шинэ пап Францис

Шинэ пап Францис

Олон зуун жилийн уламж­лал­­тай Ромын папыг тодруу­лах үйл ажиллагаа хэзээнээс хүн төрөлхт­ний анхаарлын төвд байсаар ирсэн. Он цаг улиран өнгөрсөн ч тодруул­даг арга хэрэгсэл уламжлал нь хуучнаараа учраас өнөө цагийн хамгийн сонирхолтой үйл явдал хэмээн тооцож ч болох юм. Мэдээж, Ромын пап буюу Католик шашинт­ны эцэг, ширээт ламыг тодруулах ажиллагаа ойр, ойрхон бо­лоод байдаггүй учраас хүмүүс шинэ папыг тодруулах явцад асар их ач холбогдол өгдөг. Мон­гол­чууд ч Ромын паптай эртнээс түүхэн холбоотой улс. Бид папыг тодруу­лах үйл ажил­лагааг дэлхийн бусад иргэ­дийн адилаар ан­хаа­ран ажиг­­ладаг билээ. Анхны ита­ли гаралтай бус пап гэгддэг дэлхийн алдартай хуврагуу­дын нэг Иоан Павел II-ыг таалал төгссөний дараа Бе­не­дикт XVI-ийг тод­руулах үйл ажиллагааг ихэд сонир­хон телевизээр харж байс­наа санаж байна. Үнэн­дээ пап тодруулах үйл явцыг анх удаа эчнээгээр сонирхож, мэдээлэл авч байгаа хэрэг шүү дээ. XX зууны хамгийн сүүлчийн ширээт лам болох польш гаралтай Иоан Павел II 1978 онд папаар тодорч, дараагийнх нь 2005 онд сая­хан халаагаа өгсөн Бенедикт XVI байсан болохоор манай­ханд ч энэ уламжлал нэг талаас шинэ байж таарна. Тэр үед жигтэйхэн том талбай дээр италичууд, католик ша­шин­­тууд, хэвлэл мэдээл­лийн­хэн цугларч, Ватиканы нэгэн сүмийн яндангаас утаа гара­хыг сэтгэл догдлон хү­лээж байгааг дэлхийн томоо­хон хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лүүд шууд харуулж бай­сан юм.

2011 онд Ерөнхийлөгчийн албан айлчлалын хүрээнд Ватиканд хөл тавьж, өмнө нь сонирхон харж байсан том талбай, эртний ёс горимтой Гэгээн ширээтийн улсын со­нин хачнаас ажиглах боломж гарсан билээ.

Гэгээн Петрийн нэрээр нэрийдсэн том талбай Вати­каны хот улс болон Италийн Ром хоттой хиллэдэг. Хиллэх ч юу бай­хав Сүхбаатарын талбайгаас Төрийн ордон руу орохтой адил. Төрийн ордны орой­гоос утаа гарахыг хүлээж суугаатай адил шүү дээ. Гэх­дээ хэмжээ нь мэдээж манай­хаас том. Уржигдар пап тод­руулах ажиллагааг ажиглан 150 мянган сүсэгтэн уг тал­байд цугларсан гэж байсан.

Ватикан угаасаа нэг км ч хүрэхгүй газар нутагтай, хүн ам нь ердөө 800 гэдгийг ма­най­хан мэднэ. Тэнд 3000 орчим хүн ажилладаг нь бүгд Ватиканыхаа гаднаас ирж ажилладаг. Хүн амын дундаж наслалт эрэгтэй нь 74, эмэгтэй нь 81 болох та­лаар урьд нь бичиж байсан санагдаж бай­на. Ватиканд энд тэндгүй шашны уйтгартай саарал хувцастай хүмүүс болон кар­ди­налуудын хүрэн ягаан хув­цастай хүмүүс хууч­ны ширэн цүнх барьчихаад цахилгаан шатаар дээш доош явж бай­гаа нь авцал­даагүй ч юм шиг санагдаж байсан сан. 21 зуу­ны хүмүүс бидэнд дахиад хэдэн зуун урагшилсан ахуйд оччи­хоор яахын аргагүй со­нин санагддаг юм билээ. Сая ши­нэ хамбаа сонгох гээд газар газраас зуу гаруй кар­дина­лууд ирсэн гэхээр тэр чигтээ ягаан, харыг туна­руулсан ахимаг настай хув­рагууд дүүр­сэн байж хэмээн санагдаж байлаа. Наяас дээш настай кардиналууд санал хураал­тад оролцдог­гүй гэсэн.

Тэнд хувцас хунар, ахуй үйл нь тийм атлаа цахилгаан шатаар явж, гар утас гаргаж ирээд ярихаар тун сонин. Бас 1500-гаад оноос тогтсон уламж­­­лалаараа Швейцариас хамгаалалтын цэргүүдээ одоо ч гэсэн авчирдаг бөгөөд хувцас нь бас л тэр үеийн­хээрээ.

 Халаагаа өгсөн Бенедикт XVI гэхэд л өнгөрсөн арван­хоёрдугаар сард анх твиттерт жиргэж эхлэхэд нүүр тулж уулзаж байсан хүний хувьд даруйхан дагагч болж бай­лаа.

1730 онд 78 настайдаа пап гэгдэх Клемент XII-оос хойших анхны өндөр настай пап болсон Бенедикт XVI-той уулзах үед тэрбээр 84 настай байсан юм. Манай Ерөнхий­лөгчтэй ганцаарчлан уулзсан тэрбээр дараа нь дагалдан яваа зочид болгонтой гар барьж, зургаа татуулсан бө­гөөд удалгүй Ватиканы вэб хуудсан дээр хүн нэг бүртэй авахуулсан зургийг нь сүүлд тавь­чих­сан байсан. Гер­маны Бавари нутгаас гарал­тай пап намуун зөөлөн дуу­гаар би­дэн­тэй үг сольж, өндөр нас­тай ч илч нь тэгтэл хариагүй бүлээн гараараа гар атгаж мэндчилж байсан юм даг. Сүүлд дэл­хийн тэрбум гаруй хүн барааг нь харах гэж зүтгэ­дэг хүнтэй гар барьсан та нар азтай юм гэхэд орж амжаагүй бусдадаа гараа төлбөртэй бариулна гэж бидний хэдэн сэтгүүлчид маазарч байсан билээ. Түү­ний өнгөрсөн хоёр­дугаар сарын 28-нд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх бол­сон нь гэнэтийн мэ­дэг­дэл байв. Хэдийгээр Вати­кантай холбоотой эртнээс яригдсан хув­ра­гуудын садар самуун явд­лын дуулиан, сан­хүүгийн асуу­дал түүнийг тэр­гүүн сан­ваартны суудлаа өгөхөд хүр­гэсэн гэж байгаа ч папын суудал хэр баргийн асуудалд ганхахгүй өндөр бас бат бэх юм. Хамгийн өн­дөр насандаа папаар өр­гөмж­лөгдсөн бас анхны шаш­ны чиглэлээр дип­лом­той гэгд­дэг пап Бенедикт XVI-т насны эцэст амар тай­ван суухыг эрхэмлэх нэгэн шалт­гаан байсан буй за.

Тэгвэл дэлхий нийтийнх­ний анхаарлыг татаж байгаа хамгийн чухал хүн бол яах аргагүй Ромын шинэ пап лам Францис болоод байна, энэ өдрүүдэд.

Энэ удаад залуу хүмүүс буюу жараас далаад насны­хан шинэ ширээт хамба бо­лох магадлалтай гэгдэж бай­сан ч 76 настай Аргентин гаралтай Хорхе  Марио Бер­гог­лио Гэгээн ширээтийн ул­сын 266 дахь хамба боллоо. Тэрбээр Аргентиний Буйнес Айрэст 1936 оны арван­хоёр­дугаар сарын 17-нд төржээ. Тэрбээр 21 настайгаасаа шашны мөр хөөж, 1998 онд Буйнес Айрэсийн тэргүүн хамба, 2001 онд кардинал болсон байна.

Шинэ папыг сонгох энэ удаагийн үйл явц ихээхэн адармаатай байсан. Учир нь бусдаасаа тодорч гялалзсан кардиналууд ховор байв. Ми­ла­ны дээд хамба 71 нас­тай Анжело Скола, Брази­лийн Сан-Паулугийн тэргүүн хам­ба 63 настай Одилиу Шерер, Нью-Йоркийн Тимоти Долон, Канадын Марк Уэлле гэсэн нэрс сонстож байсан билээ. Гэхдээ латин Амери­каас анх­ны пап тодорч магад­гүй хэ­мээж байсан ч Арген­тиний гэхээсээ Бразилийн хамбыг гэж бодож байсан хүмүүс олон байсан юм. Ийм тодор­хойгүй байсны улмаас хам­быг тодруулах үйл явц хэд хэдэн өдрөөр үргэлжилж ма­гад гэсэн таамаг гараад байв. Хамба тодрохгүй бол санал хураалтын цаасыг шатаах үйлийг гүйцэтгэхдээ давир­хай, тос хийж хамба тодроо­гүйг илтгэх хар утааг гаргах уламжлалтай. Гэхдээ хар утаа олонтоо суунаг­ласангүй, уржигдар үүрээр шингэн ца­гаан утаа Сикс­тиний дуганы яндангаас гарч, үүнийг бат­лах хонх цохьсон нь шинэ хамба Францисыг зарласан хэрэг байв. Шинэ пап Италиас залуу тивд ца­гаач­лан очсон Марио Хосе Бергоглиогийн таван хүүх­дийн нэг нь юм. Эцэг нь төмөр замын ажил­тан, ээж нь гэртээ үр хүүхдээ өсгөж ирсэн эн­гийн нэгэн байжээ. Буйнес Айресийн их сургуульд хи­мийн чиглэлээр магистрын зэргийг авч бай­сан ч сур­гуулиа төгсөөд шаш­ны сур­гуульд элсэхээр шийд­сэн байна. Яг 55 жилийн өмнө буюу 1958 оны гурав­дугаар сарын 11-нд /гурав­дугаар сарын 13-нд пап бол­сон хэ­мээн түүхэнд бичигдэж үл­дэнэ/ Есүсийн нийгэмлэгт элсэн оржээ. Шашны номонд шамдан суралцаж он цагийг өнгөрөөсөн тэрбээр Германд докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 2005 онд 265 дахь папыг тодруулах санал асуулгад өрсөлдөж байсан бөгөөд хүчтэй нэр дэвшигч­дийн нэг гэгдэж байсан юм байна.

Хорхе  Марио Бергоглио энгийн нэгэн гэдгээрээ алдар­тай. Үргэлж нийтийн тээврээр зорчдог, ядуус үгээгүйчүү­дийн төлөө сэтгэл тавьж ажил­ладгийг нь хүмүүс анддаггүй аж. Тиймдээ ч гэгээн Францис хэмээх 1180-аад онд Италид төрсөн, ядуусын төлөө өөрий­­­гөө зориулсан хув­рагийн нэрийг онцлон сон­гожээ. Түүний энэ нэр нь ядуусыг тэтгэх, хүмүүнлэг байд­­­­лын бэлгэ тэмдэг болно хэмээн ажиглагчид үзэж бай­на. Тэрбээр Ромын папуудаас энэ нэрийг сонгосон анхны хүн болж байгаа бөгөөд да­раа дараагийн папууд уг нэ­рийг сонговол Францис II гэж нэрлэгдэх юм. Ватикан папыг тодрохоос өмнө магадлалтай гэгдэж буй кардиналуудын биеийн том жижгээс нь шалт­гаалж гурван өөр хэмжээтэй хувцас хийсэн бөгөөд шинэ пап хэмжээ ахиутайгаас нь өмс­сөн байж таарна. Дэл­хийд 1.2 тэрбум хүн католик шашны үнэн сүсэгтэн байд­гийн 480 сая нь Латин Аме­рикт байдаг ажээ. Гэхдээ шинэ пап зөвхөн Америк тивийн бус бүх дэл­хийн католикчуудын төлөө залбирах болно гэдгээ батлан хэлсэн. Бас тэрбээр ижил хүйстний тухайд тун таагүй нэгэн байдаг. Нэг хүй­сийн хүмүүс дотно харил­цаанд орохыг хүлээн зөв­шөөр­дөг­гүй бөгөөд үр хөн­дөлт, ижил хүйстний гэрлэлт гээд энэ шашныхны хүлээн зөвшөөр­дөггүй уламжлалт зарчмыг хатуу баримтлан ажиллах биз ээ. Тэрбээр тө­рөлх хо­тын­хоо нэгэн хөлбөм­бөгийн багийн галзуу хөгжөөн дэм­жигч, залуудаа тамхийг яндан шиг баагиулдаг байс­наа гэ­нэт хаясан гэсэн хөг­жилтэй, цагаахан мэдээллүүд ч харагдаж бай­на. Бас венэ­суэльчүүд аугаа удирдагч Уго Чавес тэнгэрээс тэтгэж, Латин Америкаас пап төрүүллээ гэдэгт итгэж байгаа гэнэ.

Одоо түүнийг Ватиканд хэзээ нүүж ирэх, аль өрөөнд суурьших вэ гээд шийдэх олон асуудал 800 хүн амтай Гэгээн ширээтийн улсад га­раад байна. Тэрбээр ирэх мягмар гаригт папын ширээнд залрах юм.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ширээт хамбын эргэн тойронд буюу инэ пап Францис

Олон зуун жилийн уламж­лал­­тай Ромын папыг тодруу­лах үйл ажиллагаа хэзээнээс хүн төрөлхт­ний анхаарлын төвд байсаар ирсэн. Он цаг улиран өнгөрсөн ч тодруул­даг арга хэрэгсэл уламжлал нь хуучнаараа учраас өнөө цагийн хамгийн сонирхолтой үйл явдал хэмээн тооцож ч болох юм. Мэдээж, Ромын пап буюу Католик шашинт­ны эцэг, ширээт ламыг тодруулах ажиллагаа ойр, ойрхон бо­лоод байдаггүй учраас хүмүүс шинэ папыг тодруулах явцад асар их ач холбогдол өгдөг. Мон­гол­чууд ч Ромын паптай эртнээс түүхэн холбоотой улс. Бид папыг тодруу­лах үйл ажил­лагааг дэлхийн бусад иргэ­дийн адилаар ан­хаа­ран ажиг­­ладаг билээ. Анхны ита­ли гаралтай бус пап гэгддэг дэлхийн алдартай хуврагуу­дын нэг Иоан Павел II-ыг таалал төгссөний дараа Бе­не­дикт XVI-ийг тод­руулах үйл ажиллагааг ихэд сонир­хон телевизээр харж байс­наа санаж байна. Үнэн­дээ пап тодруулах үйл явцыг анх удаа эчнээгээр сонирхож, мэдээлэл авч байгаа хэрэг шүү дээ. XX зууны хамгийн сүүлчийн ширээт лам болох польш гаралтай Иоан Павел II 1978 онд папаар тодорч, дараагийнх нь 2005 онд сая­хан халаагаа өгсөн Бенедикт XVI байсан болохоор манай­ханд ч энэ уламжлал нэг талаас шинэ байж таарна. Тэр үед жигтэйхэн том талбай дээр италичууд, католик ша­шин­­тууд, хэвлэл мэдээл­лийн­хэн цугларч, Ватиканы нэгэн сүмийн яндангаас утаа гара­хыг сэтгэл догдлон хү­лээж байгааг дэлхийн томоо­хон хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лүүд шууд харуулж бай­сан юм.

2011 онд Ерөнхийлөгчийн албан айлчлалын хүрээнд Ватиканд хөл тавьж, өмнө нь сонирхон харж байсан том талбай, эртний ёс горимтой Гэгээн ширээтийн улсын со­нин хачнаас ажиглах боломж гарсан билээ.

Гэгээн Петрийн нэрээр нэрийдсэн том талбай Вати­каны хот улс болон Италийн Ром хоттой хиллэдэг. Хиллэх ч юу бай­хав Сүхбаатарын талбайгаас Төрийн ордон руу орохтой адил. Төрийн ордны орой­гоос утаа гарахыг хүлээж суугаатай адил шүү дээ. Гэх­дээ хэмжээ нь мэдээж манай­хаас том. Уржигдар пап тод­руулах ажиллагааг ажиглан 150 мянган сүсэгтэн уг тал­байд цугларсан гэж байсан.

Ватикан угаасаа нэг км ч хүрэхгүй газар нутагтай, хүн ам нь ердөө 800 гэдгийг ма­най­хан мэднэ. Тэнд 3000 орчим хүн ажилладаг нь бүгд Ватиканыхаа гаднаас ирж ажилладаг. Хүн амын дундаж наслалт эрэгтэй нь 74, эмэгтэй нь 81 болох та­лаар урьд нь бичиж байсан санагдаж бай­на. Ватиканд энд тэндгүй шашны уйтгартай саарал хувцастай хүмүүс болон кар­ди­налуудын хүрэн ягаан хув­цастай хүмүүс хууч­ны ширэн цүнх барьчихаад цахилгаан шатаар дээш доош явж бай­гаа нь авцал­даагүй ч юм шиг санагдаж байсан сан. 21 зуу­ны хүмүүс бидэнд дахиад хэдэн зуун урагшилсан ахуйд оччи­хоор яахын аргагүй со­нин санагддаг юм билээ. Сая ши­нэ хамбаа сонгох гээд газар газраас зуу гаруй кар­дина­лууд ирсэн гэхээр тэр чигтээ ягаан, харыг туна­руулсан ахимаг настай хув­рагууд дүүр­сэн байж хэмээн санагдаж байлаа. Наяас дээш настай кардиналууд санал хураал­тад оролцдог­гүй гэсэн.

Тэнд хувцас хунар, ахуй үйл нь тийм атлаа цахилгаан шатаар явж, гар утас гаргаж ирээд ярихаар тун сонин. Бас 1500-гаад оноос тогтсон уламж­­­лалаараа Швейцариас хамгаалалтын цэргүүдээ одоо ч гэсэн авчирдаг бөгөөд хувцас нь бас л тэр үеийн­хээрээ.

 Халаагаа өгсөн Бенедикт XVI гэхэд л өнгөрсөн арван­хоёрдугаар сард анх твиттерт жиргэж эхлэхэд нүүр тулж уулзаж байсан хүний хувьд даруйхан дагагч болж бай­лаа.

1730 онд 78 настайдаа пап гэгдэх Клемент XII-оос хойших анхны өндөр настай пап болсон Бенедикт XVI-той уулзах үед тэрбээр 84 настай байсан юм. Манай Ерөнхий­лөгчтэй ганцаарчлан уулзсан тэрбээр дараа нь дагалдан яваа зочид болгонтой гар барьж, зургаа татуулсан бө­гөөд удалгүй Ватиканы вэб хуудсан дээр хүн нэг бүртэй авахуулсан зургийг нь сүүлд тавь­чих­сан байсан. Гер­маны Бавари нутгаас гарал­тай пап намуун зөөлөн дуу­гаар би­дэн­тэй үг сольж, өндөр нас­тай ч илч нь тэгтэл хариагүй бүлээн гараараа гар атгаж мэндчилж байсан юм даг. Сүүлд дэл­хийн тэрбум гаруй хүн барааг нь харах гэж зүтгэ­дэг хүнтэй гар барьсан та нар азтай юм гэхэд орж амжаагүй бусдадаа гараа төлбөртэй бариулна гэж бидний хэдэн сэтгүүлчид маазарч байсан билээ. Түү­ний өнгөрсөн хоёр­дугаар сарын 28-нд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх бол­сон нь гэнэтийн мэ­дэг­дэл байв. Хэдийгээр Вати­кантай холбоотой эртнээс яригдсан хув­ра­гуудын садар самуун явд­лын дуулиан, сан­хүүгийн асуу­дал түүнийг тэр­гүүн сан­ваартны суудлаа өгөхөд хүр­гэсэн гэж байгаа ч папын суудал хэр баргийн асуудалд ганхахгүй өндөр бас бат бэх юм. Хамгийн өн­дөр насандаа папаар өр­гөмж­лөгдсөн бас анхны шаш­ны чиглэлээр дип­лом­той гэгд­дэг пап Бенедикт XVI-т насны эцэст амар тай­ван суухыг эрхэмлэх нэгэн шалт­гаан байсан буй за.

Тэгвэл дэлхий нийтийнх­ний анхаарлыг татаж байгаа хамгийн чухал хүн бол яах аргагүй Ромын шинэ пап лам Францис болоод байна, энэ өдрүүдэд.

Энэ удаад залуу хүмүүс буюу жараас далаад насны­хан шинэ ширээт хамба бо­лох магадлалтай гэгдэж бай­сан ч 76 настай Аргентин гаралтай Хорхе  Марио Бер­гог­лио Гэгээн ширээтийн ул­сын 266 дахь хамба боллоо. Тэрбээр Аргентиний Буйнес Айрэст 1936 оны арван­хоёр­дугаар сарын 17-нд төржээ. Тэрбээр 21 настайгаасаа шашны мөр хөөж, 1998 онд Буйнес Айрэсийн тэргүүн хамба, 2001 онд кардинал болсон байна.

Шинэ папыг сонгох энэ удаагийн үйл явц ихээхэн адармаатай байсан. Учир нь бусдаасаа тодорч гялалзсан кардиналууд ховор байв. Ми­ла­ны дээд хамба 71 нас­тай Анжело Скола, Брази­лийн Сан-Паулугийн тэргүүн хам­ба 63 настай Одилиу Шерер, Нью-Йоркийн Тимоти Долон, Канадын Марк Уэлле гэсэн нэрс сонстож байсан билээ. Гэхдээ латин Амери­каас анх­ны пап тодорч магад­гүй хэ­мээж байсан ч Арген­тиний гэхээсээ Бразилийн хамбыг гэж бодож байсан хүмүүс олон байсан юм. Ийм тодор­хойгүй байсны улмаас хам­быг тодруулах үйл явц хэд хэдэн өдрөөр үргэлжилж ма­гад гэсэн таамаг гараад байв. Хамба тодрохгүй бол санал хураалтын цаасыг шатаах үйлийг гүйцэтгэхдээ давир­хай, тос хийж хамба тодроо­гүйг илтгэх хар утааг гаргах уламжлалтай. Гэхдээ хар утаа олонтоо суунаг­ласангүй, уржигдар үүрээр шингэн ца­гаан утаа Сикс­тиний дуганы яндангаас гарч, үүнийг бат­лах хонх цохьсон нь шинэ хамба Францисыг зарласан хэрэг байв. Шинэ пап Италиас залуу тивд ца­гаач­лан очсон Марио Хосе Бергоглиогийн таван хүүх­дийн нэг нь юм. Эцэг нь төмөр замын ажил­тан, ээж нь гэртээ үр хүүхдээ өсгөж ирсэн эн­гийн нэгэн байжээ. Буйнес Айресийн их сургуульд хи­мийн чиглэлээр магистрын зэргийг авч бай­сан ч сур­гуулиа төгсөөд шаш­ны сур­гуульд элсэхээр шийд­сэн байна. Яг 55 жилийн өмнө буюу 1958 оны гурав­дугаар сарын 11-нд /гурав­дугаар сарын 13-нд пап бол­сон хэ­мээн түүхэнд бичигдэж үл­дэнэ/ Есүсийн нийгэмлэгт элсэн оржээ. Шашны номонд шамдан суралцаж он цагийг өнгөрөөсөн тэрбээр Германд докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 2005 онд 265 дахь папыг тодруулах санал асуулгад өрсөлдөж байсан бөгөөд хүчтэй нэр дэвшигч­дийн нэг гэгдэж байсан юм байна.

Хорхе  Марио Бергоглио энгийн нэгэн гэдгээрээ алдар­тай. Үргэлж нийтийн тээврээр зорчдог, ядуус үгээгүйчүү­дийн төлөө сэтгэл тавьж ажил­ладгийг нь хүмүүс анддаггүй аж. Тиймдээ ч гэгээн Францис хэмээх 1180-аад онд Италид төрсөн, ядуусын төлөө өөрий­­­гөө зориулсан хув­рагийн нэрийг онцлон сон­гожээ. Түүний энэ нэр нь ядуусыг тэтгэх, хүмүүнлэг байд­­­­лын бэлгэ тэмдэг болно хэмээн ажиглагчид үзэж бай­на. Тэрбээр Ромын папуудаас энэ нэрийг сонгосон анхны хүн болж байгаа бөгөөд да­раа дараагийн папууд уг нэ­рийг сонговол Францис II гэж нэрлэгдэх юм. Ватикан папыг тодрохоос өмнө магадлалтай гэгдэж буй кардиналуудын биеийн том жижгээс нь шалт­гаалж гурван өөр хэмжээтэй хувцас хийсэн бөгөөд шинэ пап хэмжээ ахиутайгаас нь өмс­сөн байж таарна. Дэл­хийд 1.2 тэрбум хүн католик шашны үнэн сүсэгтэн байд­гийн 480 сая нь Латин Аме­рикт байдаг ажээ. Гэхдээ шинэ пап зөвхөн Америк тивийн бус бүх дэл­хийн католикчуудын төлөө залбирах болно гэдгээ батлан хэлсэн. Бас тэрбээр ижил хүйстний тухайд тун таагүй нэгэн байдаг. Нэг хүй­сийн хүмүүс дотно харил­цаанд орохыг хүлээн зөв­шөөр­дөг­гүй бөгөөд үр хөн­дөлт, ижил хүйстний гэрлэлт гээд энэ шашныхны хүлээн зөвшөөр­дөггүй уламжлалт зарчмыг хатуу баримтлан ажиллах биз ээ. Тэрбээр тө­рөлх хо­тын­хоо нэгэн хөлбөм­бөгийн багийн галзуу хөгжөөн дэм­жигч, залуудаа тамхийг яндан шиг баагиулдаг байс­наа гэ­нэт хаясан гэсэн хөг­жилтэй, цагаахан мэдээллүүд ч харагдаж бай­на. Бас венэ­суэльчүүд аугаа удирдагч Уго Чавес тэнгэрээс тэтгэж, Латин Америкаас пап төрүүллээ гэдэгт итгэж байгаа гэнэ.

Одоо түүнийг Ватиканд хэзээ нүүж ирэх, аль өрөөнд суурьших вэ гээд шийдэх олон асуудал 800 хүн амтай Гэгээн ширээтийн улсад га­раад байна. Тэрбээр ирэх мягмар гаригт папын ширээнд залрах юм.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Америк сар

“American counsils”-ын ерөнхийлөгч
Дан Дэвидсоноос яриа авч буй нь

Зав цаг багатай, өдөр бүр цагтай уралдаж гүйдэг сэт­гүүлчийн ажлаа түрхэн зуур орхиод АНУ-д нэг сарын хугацаатай ч гэсэн оюутан болохоор очсон маань сур­гуу­лийн ширээнээс босоод даруй арав гаруй жил болсон бидэнд соньхон байлаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас сэтгүүлчдийг маань англи хэлэнд сүрхий болгож, бас мэргэжлийн хувьд нь багагүй зүйлс дуулгаж, сонс­гоод ирүүлээрэй хэмээн ярьж тохирч, гэрээ хэлцэл хийсэн газар нь “American counsils for international education” хэмээх ашгийн бус олон улсын бай­гууллага байв. Тэднийхэн бидний сурах сургууль, амьд­рах оюутны байр, мэргэж­лийн чиглэлээр уулзуулах хүмүүс гээд ер бүгдийг зохион байгуулсан байлаа. Тус бай­гууллагын ерөнхийлөгч нь Дан Дэвидсон хэмээх өндөр том биетэй, хүнгэнэсэн дуу­тай нэгэн аж. Эхний өдөр биднийг хүлээн авч уулзах­даа Америкийн нийгмийн онцлогийн талаар ярьж, бас бидэнд яг л багш шиг асуулт тавьж байв. Тэр нь ч аргагүй байжээ. Дэвидсон гуай на­саа­раа багш профессорын албыг хашиж ирсэн бөгөөд амьдралынхаа дөчөөд жилийг судалгаа шинжилгээ, сурган хүмүүжүүлэх салбар, олон улсын боловсрол, орос хэлийг түгээн дэлгэрүүлэх, хуучны социалист боловс­ролын тогтолцоотой улсууд шинэчлэлийг хэрхэн хийх тал дээр бичиж зөвлөж ирсэн нэгэн юм билээ. Нийтдээ 44 ном бичиж редакторлосон гэхээр олныг нурших ч хэрэг­гүй биз дээ. Түүний үүсгэн байгуулсан “American counsils” хэмээх
энэ байгуул­лагын орос хэлний салбарын­хан биднийг өнгөрсөн хуга­цаанд даан авч, сарын турш биднийг “малласан” даа. Ка­захстан, Тажикстан, Украин гээд хуучин стан орнуудаас ирж, АНУ-д суурьшсан олон хүн энэ байгууллагад ажил­ладаг аж. Бидэнтэй гэхэд л Андрей, Роза гээд л дандаа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орноос АНУ-д ирж иргэн нь болсон хүмүүс ажиллаж байв. Ер нь дэлхийн олон газраас ямар нэг байд­лаар сургалтанд хамрагдаж, номын дуу сонсох гэсэн хү­мүүст энэ байгууллага сонир­холтой сургалтын хөтөлбөр санал болгож, буян өгөөжөө өгсөөр иржээ. АНУ-аас иргэ­дээ гадагшаа, гаднаас хүмүү­сийг АНУ-д аваачиж сургадаг. Ер нь дэлхийг холбосон боловсролын гүүр гэж хэлж болно доо. Яг энэ нийтлэлийг тэрлэж байх өдрүүдэд энэ байгууллагын төлөөллийн­хөн Монголд ирцгээж, бас дараагийн ээлжинд сургал­тад хамрагдах сэтгүүлчдийг шалгаруулан авч байсан нь сонирхолтой хэрэг юм.

2011 онд гэхэд л “Ameri­can counsils”-ийн
шугамаар дэлхийн 67 орноос 5260 хүн АНУ-д очиж салбар салба­рын­хаа хүрээнд суралцсан байгаа юм. Ашгийн бус энэ байгууллагатай Монгол Ул­сын Ерөнхийлөгчийн Тамгын газар холбоо тогтоон сэт­гүүлч­дээ сургахаар болсон нь нүдээ олсон хэрэг болжээ. Ер нь сэтгүүлчдийн дунд “Сэт­гүүлч мэргэжилтэй Ерөнхий­лөгч­тэй байх нь амар юм, зовлон жаргал ойлгодог” гэ­сэн яриа их сонстдог. Үнэн­дээ ч бусад хүмүүс бол ойл­гохгүй, сэтгүүлч хүн л зовлонг нь мэдрэх мэргэжлийн онц­логууд бий л дээ.

Албан ёсны айлчлалын үеэр сэтгүүлчдийн унаа хам­гийн хойно сүүл мушгиж явах нь элбэг. Гэтэл дарга нар сүнгэнэтэл очоод л мань хэдийг очих гэсээр байтал бүх зүйл өнгөрчихдөг. Харин мэр­гэжлийн маань зовлонг мэд­дэг Ерөнхийлөгчтэй болсон биш энэ мэт бэрхшээл арил­сан билээ. Бас цаанаас нь тоо заасан арга хэмжээнүүд байвал манай Ерөнхийлөгч өөрийнхөө албан ажилтнууд, яамдын хурган дарга нарыг үлдээгээд сэтгүүлчдийг л оруу­лаарай гэдэг. Хоёр жи­лийн өмнө Ватиканы нууц архивт цөөн тооны хүмүүс орохоор болоход аль болох сэтгүүлчдээ оруулаарай, тэд нараар дамжуулж олон хүн үүнийг үзэх боломжтой болно шүү гэсээр сэтгүүлчдээ тэнд багтааж байсныг санаж бай­на. Үүнтэй адилаар манай мэргэжлийнхний хувьд хэл­ний мэдлэг ажил үүргээ гүй­цэт­гэхэд нь гол бэрхшээл болоод байдгийг мэддэг уч­раас Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж өөрөө санаачлан сэт­гүүлчдийг баг болгон сургал­тад хамруулах санаачилгыг анх гаргасан юм билээ. Ха­рин АНУ-д уг хөтөлбөрийг гардан гүйцэтгэх байгууллага нь “American counsils” бай­сан. Тэд биднийг “Trinity
college”-ийн дотуур байранд суулгаж, “International
language institute”-д хэлний сургуульд сургахаар төлөв­лөжээ.

“Trinity college” маань Вашингтоны зүүн хойдод байдаг сургууль л даа. Эрт­ний түүхтэй энэ сургууль анхандаа охидын сургууль байсан гэх бөгөөд эрчүүдэд үүдээ нээсэн он цаг нь залуу­хан. Дэргэд нь Америкийн Католик шашны их сургууль гээд улсдаа том сургууль бий. Манай байрнаас метрогоор хоёр буудлын зайд “Галлау­дет их сургууль”  гэж бас бий. Энэ сургууль нь хэлгүй, сонс­голгүй хүмүүст зориулсан дэлхийн цорын ганц их сур­гууль. 1800-гаад оны дундуур Томас Хопкинс Галлаудет  хэмээх нэгэн хөршийнхөө есөн настай дүлий охины ганцаараа тоглохыг үргэлж харж, бас яаж түүнийг боловсролтой болгох вэ гэж боддог байжээ. Тэгээд Европ руу явж энэ талаар судалгаа хийсэн бөгөөд хэлгүй, сонс­голгүй хүмүүсийн төлөө боди­той ажлыг хийж чадсан нэгэн юм. Тиймдээ ч энэ сургуулийг түүний нэрэмжит болгожээ. Дэлхийд цорын ганц гэгдэх хэлгүй сонсголгүй хүмүүст зориулсан цогцолборт ийм хүүхдүүд болон насанд хү­рэгч­дэд зориулсан цэцэрлэг, дунд сургууль, их сургууль, театр, спорт цогцолбор бай­даг гэж дуулсан.  Тус их сур­гуульд Б.Намираа  гэдэг монгол бүсгүй суралцсан юм билээ. Бодвол тэр бүсгүй тэнд сурсан олон сайхан зүйлээ зовлон нэгтэй хүүхэд бага­чуудын төлөө зориулж ажиллах биз ээ.

Дотуур байр маань байх томоохон цэцэрлэгт гудмаар нь өглөө үдэшгүй гүйхэд тун тохиромжтой. Бидний хэдэн нөхөд гүйлтийн баг байгуу­лаад гүйхээр болсон ч ганц нэгээрээ сугарч үлдээд явах дөхөхөд гүйдэг хүн ч цөөхөн болсон л доо. Гэхдээ заавал сургуулийнхаа кампус дотор гүйнэ гээд байхгүй Вашинг­тоны гудмаар хөндлөн гулд­гүй гүйдэг болсон болохоор баг тамирчид маань тийн цөөрсөн биз ээ. Бас бидний амьдарч байсан сургуулийн усан сан гэж манай төв бас­сейнтай хэмжээгээрээ адил сайхан газар байх. Урт нь 25 метр, өргөн нь арай багавтар зургаа биш таван замтай. Тус сургуулийн оюутнууд бас­сейндаа үнэгүй сэлж болдог бол бид тэнд байрлаж байгаа учраас багахан төлбөр тө­лөөд сэлдэг байлаа. Долоо хоногт 10 ам.доллар төлж байгаа нь Улаанбаатарт усанд сэлэх үнээс хэд дахин бага өртөг л дөө. Ер нь тэнд орон сууцны байр болгон дороо усан сан, зочид ирвэл хүлээн авах өрөө, уулзалт хурлын өрөө гээд оршин суугчдынхаа тав тухыг дээд зэргээр хангасан байдаг юм билээ. Бас спортын дасгалын бүрэн тоноглогдсон газраас эхлээд байшингаасаа гарах­гүйгээр бүгдийг амжуулах боломжтой. Хамгийн гол нь үнэгүй. Вашингтон далайн эргийнх биш учраас бүх хү­мүүсээ усанд сэлж сурах боломжийг нь хангаад усан сангууд нь тэр дүүргийн ор­шин суугчдадаа үнэгүй бай­даг гэж хэн нэгэн нь ярьж байсныг санаж байна. Ма­най­хан “Монгол хүн усанд шидсэн чулуу шиг сэлж чад­даггүй” гээд байдаг ч нөхцөл бололцоо нь байхгүйгээс хойш яаж ч усанд шумбах загас болохов, чулуу гэгдэх нь арга ч үгүй юм даа.

Бидний амьдардаг байр­наас метроны буудал хүртэл алхахад 15 минут орчим юм уу даа. Гэхдээ хорин минут тутам сургуулийн автобус метроны буудал руу хө­дөл­дөг учраас автобусандаа амжиж суух гэсэн богино зайн гүйлтээр сэтгүүлч бидний АНУ дахь оюутны шинэ өглөө эхэл­­дэг байлаа. Вашингтоны нэгдүгээр сар гэж ааш нь олдохгүй авгай шиг үнэнхүү амаргүй. Тэндхийнхний хэлс­нээр хамгийн хүйтэн улирал нь гэж байгаа. Манай -30 градусыг тэнд төсөөлөхгүй ч, таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр гэгчээр манай хүйтэн тэдний хажууд амар санагд­сан шүү.

Тэнд нэг өдөр цас лавсч ороод, маргааш нь бороо шивэрчихнэ. Эсвэл нар га­раад хаврын налгар өдөр шиг. Тэгэнгүүт нь хүүхнүүд зуны нимгэн улавч өмсч, фут­болик шорттой залуу гүйгээд эхэлнэ. Зарим нь хонины нэхий UGG гутлаа өмссөн хэвээрээ. Тэнд  хэн юугаа өмсөнө, хэнд ч хамаагүй. Өөрөө л даарахгүй бол, өөрөө л хүссэн бол нэг нь ноосон өмдтэй явж байхад, нөгөө нь нүцгэн шилбээ гаргачихсан тууж л явна. Бид хэтэрхий нэгнийхээ хэрэгт орж, өөрийн хүслээр бус хү­ний нүдэнд тааруулж амьд­рах гээд байдаг ч юм уу даа.

АНУ-д цаг агаарын нөх­цөл байдлыг жигтэйхэн ач холбогдол болгон авч үзнэ. Хэрэв таагүй байна гэж үзвэл сургууль, ажлыг бүтэн, хагас өдрөөр хааж, сургуулийн автобус явахгүй. Нэг өглөө сургуулийн автобусаа хүлээ­гээд цагтаа ирсэнгүй. Хэзээ ч ийм тохиолдол гардаггүй уч­раас эрэл сурал болсон чинь урд шөнө орсон бороо, өг­лөөний сэрүүнд цантаж, мөстөөд зам халтиргаатай болж. Иймээс “Trinity college” үд
болтол хаагдах болсон гэнэ. Вашингтоны зүүн хойдод байх энэ сургууль хаагдаж байхад баруун хой­но нь байх бидний хичээл­лэдэг “International
language institute” бол хэвийн байдлаар ажиллана гэнэ шүү. Тэгэхээр алхаад ч болов сургуульдаа очихгүй бол ирцний тухайтад тэд тун хатуу.

Уг нь тэндхийн халтиргаа гэдэг манайхаар бол нохойн наадам даа.
Өвлийн цагт үргэлж мөсөн
гулгуур дээр тэшиж явдаг бидэн шиг хүмүүст америкчуудын энэ байдал эрхлээд
ч байгаа юм шиг, ажлаа хийдүүлэхийн
мөн болсон улсууд ч юм шиг.
Гэвч ард иргэдийнхээ аюулгүй
байдлын төлөө нэг иймэрхүү шийдвэр гаргадаг хүмүүс аж. Тэр өдөр Ар­линг­тон дахь сургууль, офиссууд
хаагдаад мөс хайлж, өдөр болоход онгойсон талаар тэнд байдаг эгч маань сонин
болгож ярьсан байсан билээ. Бас сүүлийн
өдрүүдэд Ва­шинг­тонд жигтэйхэн хүйтэрч, цас орж байгаа сурагтай.
Хэр барагтайд хаадаггүй
“Inter­national language institute” сургууль маань хаасан сурагтай байна лээ.

Categories
редакцийн-нийтлэл

Америк сар

Хөл тавих зайгүй атал хүн бүр л Ерөнхийлөгчөө олоод харчих санаатай түлхэлдэнэ

АНУ-тай дипломат харилцаа тогтоосон 25 жилийн өмнөөс эх­лээд л улаан паспорт өвөртөлсөн монголчууд Америк тивийг зорих болсоор олон оныг үджээ. Одоо АНУ-д байдаг монголчуудын гурав дахь үеийнхэн очиж байна гэхээр үнэхээр л он цаг улиран одсоор. “Холын Америк ойртож байна” хэмээн парик Жагаа хэмээн үзэгч олондоо хүндлэгдсэн сэтгүүлч АНУ-ын тухай нэлээд олон цуврал нэвтрүүлэг хийснийг хүмүүс одоог хүртэл ярьдаг. Магадгүй Аме­ри­кийн тухай анхны сэтгүүл зүйн дорвитой бүтээл тэр байсан байх. Тэр цагаас хойш дэлхийн хүмүү­сийн очиж үзэхийг мөрөөддөг энэ улс руу манайхан ч олноороо очсон доо. Төрийн тэргүүн, Их хурлын дарга, Ерөнхий сайд нарын удаа дараагийн уулзалт айлч­лалаар ч сэтгүүлчид явж олон сайхан нийтлэл сурвалжлага бэл­дэж ирж байсаан. Харин өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур АНУ-ын нийслэл Вашингтонд 14 сэтгүүлч очсон нь, очих очихдоо нэг сарын хугацаатай суралцахаар очсон нь урьд өмнө байгаагүй тохиолдол боллоо. Урьд нь сурвалжлах аж­лаар, салхинд хөөгдсөн хамхуул мэт очдог байсан бол энэ удаад цаг тавиухан бас англи хэлний мэдлэ­гээ дээшлүүлж, сэтгүүл зүйн чиглэ­лээр туршлага судлах зорилготой мордсон хэрэг л дээ.

Бид Вашингтоныг зорихдоо жилийн биш ээ, дөрвөн жилд нэг удаа хамгийн их ачаалалтай бай­даг үеэр нь очиж таарсан юм. Шууд Вашингтонд буух онгоцны тасал­бар байхгүй, хэд хэдэн хотоор дамжих л рейс таараад байсан нь аргагүй байжээ. Ерөөсөө л дэлхий нийтээрээ АНУ-ын Ерөн­хий­лөг­чийн тангараг өргөх үйл явдлыг хараачилж, америкчууд үүнийг л сонирхдог учраас арга ч үгүй юм даа. Тэнд очоод анзаарч байхад америкчуудын хувьд олонхийн саналыг аваад гараад ирчихсэн Ерөнхийлөгчөө гойд хүндлэн үздэг юм байна, бас АНУ-ын Ерөнхий­лөгч гэдэг энэ улсын дэлхийд өөрсдийгөө тунхаглах нэрийн хуудас нь болж байдаг учраас өөрсдөө ч өргөж байхаас аргагүй гэж ойлгодог юм байна гэж анзаа­рагдсан билээ. Бид тангараг өргөх ёслолын ажиллагаанаас зургаа хоногийн өмнө Вашингтонд очсон юм. Сургууль, оюутны байр хоё­рын­хоо хооронд зам жимээ ч бүрэн олж амжаагүй явах үед хам­гийн их анзаарагдсан зүйл бол Вашинг­тоны хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн явдал байв. Энд тэндээс автобус автобусаар хүүхдүүдээ дагуулсан багш нар ирж, бас том том уут үүрсэн хар авгайчууд гу­дамж дэл­гүү­рээр хэсэх нь Вашинг­тонд шинэ­хэн “суурьшиж” байгаа миний нүдээр харахад л лав энд­хийнх биш гэдэг нь илт. Капитол Хилл гэж нэрлэгддэг Конгрессийн ордон байрлах толгодоос холгүйхэн Ва­шинг­тоны дэд бүтцийн гол цэгүү­дийн нэг болох Юнион Стейшн буюу манайхаар хуучны Тээврийн товчоо шиг авто болон төмөр замын төв сүлжээ оршдог. Танга­раг өргөх ёслолыг үзчихээд өдөр­төө буцах хэдэн зуун мянган хүн энэ өдрийн ачааллыг зүй ёсоор нэмж байлаа. Америкийн хам­гийн том бахархлын нэг бол тэнд та ёстой хар байна уу, шар байна уу, Ази байна уу, Африк байна уу ялгалгүй ханддаг гэгчээр газрын зураг бариад явж байгаа надаас хүртэл Америкийн иргэн нь зам асуух юм даа. Онцлог нь би арай хэд хоногийн өмнө Вашингтонд ирж, харин АНУ-ын тэдгээр иргэд анх удаа улсынхаа нийслэлд тө­рийн тэргүүнийхээ тангараг өргөх ёслолд оролцохоор  ирж. Тэгэхээр би зам зааж өгөх нь миний үүрэг ч юм болов уу гэж бодохоор. Танга­раг өргөх ёслолын ажиллагаанаас хоёрхон хоногийн өмнө тэндхийн томоохон худалдааны төвийн нэг давхрын хоолны хэсэгт сууж бай­тал гурван сайхан хар авгай ирлээ дээ. Дүүрэн уут сав болчихсон бас энгэрээсээ манайхны мандат гэдэг дөрвөлжин цаасыг унжуулчихсан. Тэд дэлгүүрээр хэсээд нэлээд алжаасан нь илт. Улсынхаа нийс­лэлд ирсэн хүүхнүүд болсон хойно дэлгүүр хоршоо хэсэлгүй яахав, хаана аятайхан юм хямд байгааг ярилгүй яахав. Үнэнийг хэлэхэд тэр гурвын нэгийг нь би сүүл болтол эрэгтэй гэж ойлгоод байсан юм л даа. Дуу нь баргил, үс нь мярнууз­лаад урт ургуулахын аргагүй уч­раас жижиг­лээд тайр­чихсан. Гэхдээ бусад­тайгаа хаана юу хямд байгааг ам булаалдаж яриад байгаа тэр төрх байдлаас нь эмэгтэй гэж ойлгогд­сон л доо. Тэд Тенниси мужаас ирцгээжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр яг тэдэнтэй адил хар нөхөр сон­гогдож, тангаргаа хоёронтоо өргөх гэж байгаа баярт үйл явдалд оролцохыг түүхэн үүргээ гэж үзсэн учраас тэд ийн хөл хөөрцөг болж яваа нь ярианаас илт. Тэгээд л “Обамагийн зурагтай футболик тэр дэлгүүрт 12 доллар гэж байна, өөр газарт 15 байсан ш дээ. Бүх Ерөн­хийлөгч нарын зурагтай таваг тэндээс л авбал хямд. Хүүе надад Мишелийн зурагтайг хараарай” гээд ам хуурайгүй ярих нь баахан тэнэж ирээд хөлөө амраах гээд ирсэн яг тэр үеийнх нь яриа л даа. “Нарантуул” зах дээр сүүдэрт зог­сон­гоо тэр лангуунаас энийг хямд авлаа гээд нэг нэгэндээ хэлж өгч байгаа манайх хөдөөний хүүхнүүд мэт харагдана. Би ч тэднээс дутах­гүй амьхандаа яриаг нь сонирхож, бас англи хэлний сонсголын хи­чээ­лээ хийж байгаа нэртэй хэрэгт дурлаж байв.

Багийн маань хоёр бүсгүй “Та­ныг яаж ажлаа хийдгийг харсан шүү” гээд намайг шоолоод байсан нь дээд давхраас цахилгаан ша­таар бууж явахдаа хэрэгт дуртай мэргэжил нэгтэн нь хөдөөний хар хүүхнүүдийн аманд орчих шахаад сууж байсныг харсных бололтой.

Үнэндээ ч би нөгөө гурвын аманд нь орж болдогсон бол ороод, гардагсан бол гарахаар сууж байсан маань үнэн л дээ. Нөгөө хоёрыгоо бодвол хамаагүй гэгээтэй царайтай, гэхдээ эрүү ам нь тэднээсээ хамаагүй урт негр бүсгүй яалт ч үгүй Мишелийн улаан фэн бололтой. Тэр хоёртоо Ми­шель­тэй холбоотой юмыг захиж байснаа энгэртээ байгаа мандатаа барьж аваад л “Би Мишельд хайр­тай” гээд үнсэх нь тэргүүн хатагтайн зурагтайнх аж. Үнэхээр л тэдний хувьд хар арьст Ерөнхийлөгч тан­га­раг өргөхөөр болж, хар арьст эмэгтэй улсын тэргүүн хатагтай гэгдэж, хоёр жаахан хар охин бас л улсынхаа хамгийн чухал хүүхдүүд болж байгаа нь энэ насны нь бахар­хал бололтой. Ер нь Барак Оба­магийн Ерөнхийлөгч болсон он цагуудад харууд нэлээд хамраа сөхсөн талаар америкчууд өөрс­дөө ч хэлдэг. Обама ч цус, яс нэгтэн тэдэндээ ажлын байр гаргах тал дээр ихээхэн санаачилгатай ажил­лаж, гудамж талбайн зохи­цуу­лагчаас эхлээд дундаж ажлын байруудыг олноор гаргасан гэдэг билээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн танга­раг өргөх ёсло­лын ажиллагааны талаар Вашинг­тонд байхдаа газар дээрээс нь сурвалжилж хүргэсэн болохоор  олныг нуршилгүй товч­лон дурдъя. Энэ гүрний хамгийн том баяр болсон АНУ-ын 44 дэх Ерөн­хий­лөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнгөрсөн нэг­дү­гээр сарын 19-21-ний өдрүүдэд явагд­сан. Уг нь арваннэгдүгээр сард болсон сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдсон АНУ-ын Ерөн­хийлөгчийн тангараг өргөх ёсло­лын ажиллагаа нэгдүгээр сарын 20-нд болдог. Гэхдээ ням гаригт таарсан тул нэгдүгээр сарын 21-нд буюу Мартин Лютер Кингийн өд­рөөр хийхээр зарласан байсан юм. Мартин Лютер Кинг бол арьсны үзлийн эсрэг тууштай тэмцэж, хар, шар гэлтгүй адилхан нэг газар сурч, хооллох сайхан цагийн та­лаар “Надад мөрөөдөл байна” (I have a dream) хэмээн
тунхаглаж, бас сайн цаг  иртэл бид тэсэх болно хэмээн “Бид даван гарах болно” (We\’ll shall
overcome) гэсэн алдарт ишлэлүүдээ хэлж байсан. Америкчууд хар арьстнуудаа боол­чилдог байсан тэр зэрлэг үеийг халж Ерөнхийлөгч Авраам Лин­кольн “Эрх чөлөөний тунхаг”-ийг гаргаснаас яг зуун жилийн дараа Мартин Лютер нарын тэмцэгч хар арьстнуудын тэмцлийн үрээр хоёр дахь тунхаглал гарч харууд, цагаа­нуудын хоолны газар гэж тусдаа байхаа больж, нэг ангид суралцаж, автобусанд хар нь цагаандаа суудал тавьж өгдөг байсан үе ард хоцорсон билээ. Гудамж талбай­гаар Обама бас Мартин Лютерийн зургийг барьсан хар арьстан том том залуучууд хөөр болж орилж байгаа нь анхаарал татна. Тэдний байгаа байр байдлаас хар арьстан дахиад Ерөнхийлөгч болчихлоо ш дээ гэсэн бардамнал илт. Уг нь тэртэй тэргүй арьсны өнгө ямар байх нь хамаагүй тэр даяараа Ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолыг тэмдэглэн өнгөрүүлж сүйд болж байхад тэр нь илүү л санаг­даж байлаа. Өнгөрсөн наадмаар П.Бүрэнтөгсийг түрүүлэхэд наа­дам­чин олон шинэ арслантай бол­лоо гээд баярлаж байхад, Увс нуур бөхийн дэвжээнийхэн “Увс нуур” дуугаа дуулж, нэг тиймхэн сэтгэгдэл төрүүлж байсныг Вашинг­тоны гуд­ман дахь хар залуу сануу­лаад авах шиг. Дөрвөн жилд нэг удаа болох энэ өдрүүдэд АНУ-ын метроны зарим шугамуудыг хааж, тусгай горимоор ажилладаг. Бас харуул хамгаалалт хачин чанга болдог юм билээ. Арга ч үгүй юм даа. Тангараг өргөх ёслол болох хэсэг рүү оро­хын тулд авч яваа цүнхнээсээ эхлээд бүгдийг нь нарийн шалгуулж байж босго дав­сан. Алим жүрж хүртэл оруулдаггүй нь шидчихнэ гэж байгаагийнх юм болов уу гэж таамаглаж байлаа. Шүхэр, шингэн зүйл гээд ерөөсөө цаашаа аваад орчихмоор зүйл бараг байхгүй дээ. Гэхдээ юу, юуг зөвшөөрөхгүйгээ нарийн бичээд урьдчилан тараа­сан байдаг болохоор аваад очсон бол таны хохь, хогийн сав руу л хийнэ гэж мэд. Гарч ирээд авахын зуургүй дүүрсэн хогийн савнуудыг цэвэрлэчихдэг юм бай­на лээ. Өм­нөх удаагийн тангараг өргөх ёслол болох өдөр бороотой байсан, ха­рин энэ удаа бороо, цасгүй гэж олон америк олзуур­хаж байсан нь ч аргагүй байж. Хэрэв бороо орж байсан бол яана. Шүхэртэй орох эрхгүй хойно. Мет­ронд хөнжлөө биеэрээ ороо­сон нөхөд яваад байсан нь хашир гарууд байжээ. Хэдийгээр дулаа­хан байх нь гэгдэж байсан ч тав зургаан цагаар гадаа болох арга хэмжээн дээр зогсоход хөнжилтэй хүмүүст атаархмаар байсан шүү. Яагаад ч юм эхлээд дандаа харууд нь энэ ёслолын ажиллагаанд ач холбогдол өгч ирэх юм биш биз гэсэн бодол төрж байсан нь очсон хойно дорхноо алга боллоо. Ёстой хар, цагаан, шаргүй, хөгшин хөвөө­гүй, нялх хүүхдээ хүртэл дагуулаад яваад очжээ. Бас ухаан алдаад уна­чих­сан байгаа хүн харагдана. Эргэн тойрны ганц хоёр хүн нь, эмнэлэг цагдаагийнхан анхаарал тавьж бусад нь Ерөнхий­лөг­чийн­хөө хэлэх үгийг сонсох “үндсэн ажилд”-аа л анхаарна. Эгнүүлээд тавьсан жор­лон дээр гарч, Обама­гаа харах гээд хуванцар явуулын жорлонг түжигнүүлж өгөхөд дотор нь байгаа хүмүүс ч аргагүй дээ гэсэн шиг тоох ч үгүй юм. Энэ чинь л Аме­рик юм даа гэж бодогдож байлаа. Тэнд байгаа хүмүүс Ерөнхийлөгч нь тангарагаа өргөж байгаа үйл яв­далд ихээхэн ач холбогдол өгч, тэр хүнийгээ жигтэйхэн шүтэн биширч байгаа нь илт анзаарагдаж бай­сан. Манайхан бол ч зэрэгцэж зогсонгоо л өөлчих гээд байдаг улсууд шүү дээ.  Тэнд нэгэнт та саналаа өгч дэмжсэн л бол, та дэмжээгүй ч дийлэнх олонхи дэмж­сэн л бол тэр Ерөн­хийлөгч гэсэн суурь ойлголт сүрхий гэгч нь суусан байдаг бо­лол­той.

АНУ-д дөрвөн жилд нэг удаа болдог Ерөн­хий­лөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр Вашингтон хот нэг иймэрхүү өнгө будгаар сүлэгд­дэг ажээ.

Үргэлжлэл бий.