Categories
мэдээ цаг-үе

Х.Хатанбаатар: Герман руу 117 сая төгрөг шилжүүлж залилуулсан хэрэг гарсан

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн хошууч Х.Хатанбаатартай ярилцлаа.


-Коранавирусийн халдвартай холбоотойгоор барааны хомсдол үүсч байгаа талаар худал мэдээлэл тараах явдал гарч байна гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Шинэ төрлийн короновирустэй холбоотойгоор дэлхий нийтэд үүсээд буй нөхцөл байдлыг ашиглан олон нийтийн сүлжээнд “Маск, гар ариутгагч худалдаа, хүргэлт”, “Бөөний худалдаа, хүргэлт” гэх мэт хуурамч хаягууд нээж байна.

Тэд “маск, гар ариутгагч хямд зарна, хүргэнэ” гэх зар мэдээлэл тавьж богино хугацаанд олон хандалт авч цааш нь зарж борлуулах зорилготой байдаг. Мөн ийм зорилгоор “зах, худалдааны төвүүд хааж байна”, “өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч” байна гэх мэдээлэл тарааж иргэдийн сэтгэл зүйг түгшээх зураг нийтэлж маск, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэж өндөр үнээр, их хэмжээгээр зарж борлуулах үйлдлүүд удаа дараа гарч байгаа.

Мөн короновирустэй тэмцэж байгаа төрийн байгууллага, алба хаагчид, хүнд өвчтэй хүнд хандив цуглуулах нэрийдлээр хуурамч хаяг нээн кампанит ажил өрнүүлэн иргэдийг залилах үйлдэл гарсныг илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна.

Гадаад орнуудад ч цахим хуудас, интернэт худалдааны платформууд, олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг ашиглаж маск үйлдвэрлэдэг нэр хүндтэй компаниудын нэр ашиглан улс дамнан залилах гэмт хэрэг үйлдэгдсэн байна лээ.

-Залилуулсан хэдэн тохиолдол байна вэ. Хохирлын хэмжээний талаар тодруулахгүй юу?

-Иргэд төрийн байгууллагын албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахгүйгээр цахим орчин дахь бодит бус мэдээлэлд хэт итгэх, мэдээллийн үнэн зөвийг нягтлахгүй шийдвэр гаргаж залилуулж байна. Цахим орчноос авсан худал мэдээллээ найз нөхөд өөрийн хүрээлэлдээ дамжуулж хэд хэдээрээ бусдад залилуулсан жишээ байна.

Цагдаагийн байгууллагад шинэ төрлийн короновирустэй холбоотойгоор бусдад залилуулсан, хуурамч мэдээлэл тараасан талаар 25 дуудлага мэдээлэл ирснийг мөрдөн шалгаж байна.

БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол Улсын иргэн Д гэгч нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгож 8.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан.

Мөн “Онлайн дэргүүр”-ээр маск худалдана гэсэн зарын дагуу иргэн Г, М нар нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Estaparmasit­calius компани руу энэ оны гуравдугаар сарын 02-ны өдөр 117 сая төгрөг урьдчилгаа шилжүүлэн залилуулсан ноцтой хэрэг гарсан.

Иргэд сэрэмжтэй байж, мэдээллийг сайтар нягтлан шалгаж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд юуг анхаарах вэ?

-Хуурамч цахим хуудас, интернэт худалдааны платформууд, олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг ашиглан амны хаалтны борлуулалт, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг компани гэж итгүүлэн төлбөрийг урьдчилан авч залилж байна.

Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын байгууллагаас коронавирусээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч буй мэтээр фишинг цахим холбоосуудыг олон нийтийн сүлжээнд байршуулж иргэдийн хэрэглэгчийн нэр, нууц үгийг авч таны компьютер, гар утас дээрх файлуудыг зөөх, шилжүүлэх, банкны шилжүүлэг хийх эрсдэлтэй.

Короновирусээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгууллага, алба хаагчдад туслах, хүнд өвчин туссан хүүхэд, өвчтэй болон гамшиг, осолд өртсөн хүмүүсийн зураг тавьж тэдэнд туслах зорилгоор хандив цуглуулж байна гэж итгүүлэн,хуурамч хаяг нээн кампанит ажил өрнүүлж иргэдийг залилах тохиолдол байгаа. Энэ бүхнийг бодолцож иргэд сэрэмжтэй байх шаардлагатай байна.

-Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор илт худал мэдээлэл тараах, олныг төөрөгдүүлэх, айдаст автуулах, хүний нэр төрд халдах тохиолдол их гарч байна. Энэ тохиолдолд иргэнд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Халдварт өвчинтэй холбогдуулан илт худал мэдээлэл тарааж хүний нэр төрд халдсан бол Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд зааснаар дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван cap хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилсан.

Мөн бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдол вирусийг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлд хуульчлан тогтоосон байдаг.

Иймд юуны өмнө иргэд төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага, алба хаагчдаас өгч байгаа санамж, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөх нь зүйтэй гэж хэлмээр байна. Мөн дээрх тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Амармөрөн: Цахим тоглоомын 26 газрыг хүчингүй болгох саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлээд байна

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга,цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөнтэй ярилцлаа.


-Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжээд буй энэ үед нийслэл дэх гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Цагдаагийн байгууллага энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд эхний хоёр сарын байдлаар 4405 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 761 хэргээр буюу 14.7 хувиар буурсан үзүүлэлт гарсан. 761 иргэн гэмт хэргийн хохирогч болоогүй гэсэн эерэг үзүүлэлт харагдаж байна. Оны эхний хоёр сард үйлдэгдсэн гэмт хэргийг өнгөөр нь авч үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 79 бүртгэгдсэн. Урьд оны мөн үеэс 63 хувиар буурсан үзүүлэлт байгаа. Мөн өмчлөх эрхийн эсрэг буюу хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан.

Үүнээс гадна хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 923 бүртгэгдсэн. Энэ 14 хувиар буурсан сайн мэдээ байна.

-Гэмт хэрэг буурсан шалтгаан нөхцөлийг та яаж харж байна вэ. Хөл хорио тогтоогоод байгаа нь нөлөөлж байна уу?

-Цагдаагийн байгууллага Цагаан сарыг угтаж Сар шинэ нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Энэ арга хэмжээний үеэр олон нийтэд хулгайн гэмт хэргээс сэргийлэх мэдээ мэдээлэл хүргэх ажлуудыг цахим орчинд түгээх ажиллагаа явуулсан. Иргэд өөрсдөө гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж барилга байгууламж, эд хөрөнгийнхөө хамгаалалт бэхэлгээг сайжруулсан байна. Орчин үеийн дэвшилтэт техник технологид нийцүүлж шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэдэг болжээ. Камерын хяналтыг сайжруулсан нь гэмт хэргийн гаралт буурахад нөлөөлсөн байна.

Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг мөн буурсан үзүүлэлттэй байгаа. Гэмт хэргийн илрүүлэлт ч өссөн.

Оны эхний хоёр сард 12786 хүн эрүүлжүүлэгдсэн нь мөн буурсан үзүүлэлт харагдаж байна.

-улсын онцгой комиссын шийдвэрээр бар, караоке зэрэг архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргаад байна. Энэ нь гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэлд яаж нөлөөлж байна вэ?

-Хоёрдугаар сараас л Улсын онцгой комиссын тушаал шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Хоёрдугаар сард гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл өмнөх оны мөн үеэс 10 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан.

Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахад дагаад хэрэг зөрчил өсөх хандлагатай байдаг. Хөл хорио тогтоож, хөдөлгөөн татрахад дуудлага мэдээлэл багасдаг.

Оны эхний хоёр сард 34212 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дотор нь ангилаад үзэхэд гэмт хэргийн шинжтэй 1547 дуудлага иржээ. Зөрчлийн шинжтэй үйлдлийн дуудлага 28295 бүртгэгдсэн. Энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад 20 дуудлагаар өссөн үзүүлэлт харагдаж байна.

Харин гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага буурсан үзүүлэлт гарсан. Бар, караоке зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосноор иргэдийн архины хэрэглээ буурсантай үүнийг холбож тайлбарлаж болно. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор 1076 хүнд баривчлах ял оногдуулсан нь үүнтэй холбоотой байж болно.

-Гуравдугаар сард манайд коранавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж нөхцөл байдал хурцадсан. Энэ үеэр зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Гэмт хэргийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөв?

-Он гарснаас хойш гуравдугаар сар гарсаар 23-ны өдрийг хүртэл 27263 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад 7301 дуудлагаар буурсан үзүүлэлт. Гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчил 871 бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлт. Энэ нь ч хөдөлгөөнийг хориглосонтой шууд хамааралтай гэж харж байна. Хөл хөдөлгөөн хорьж архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын үйл ажиллагааг хязгаарлахад гэмт хэрэг, зөрчил буурдаг нь эндээс харагдаж байна. Энгийнээр тайлбарлахад олон хүн цугласан газар хулгайн гэмт хэрэг гардаг. Олон нийт цугласан газар халаасны хулгайн хэрэг бүртгэгддэг. Олон хүн цугласан газар л хэсэг бүлгээрээ архидан согтуурч, танхайрдаг шүү дээ. Карантилахаас өмнө шөнийн Улаанбаатар өдөр шиг хөдөлгөөнтэй байсан. Гурав, дөрөвдүгээр хороолол, Сансар зэрэг газруудаар архидан согтуурсан залуус дүүрэн хашхиралддаг байсан шүү дээ. Улсын Онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоосон үед гэмт хэрэг зөрчлийн гаралт буурсан байна.

-улсын онцгой комиссын зүгээс бар, караоке зэрэг газруудын үйл ажиллагааг зогсоосон ч архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон шийдвэр гаргаагүй. Шийдвэрийн дараа иргэд ахуйн хүрээнд архидан согтуурах явдал их гарсан тухай мэдээлэл байсан. Үүнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн хэрэг олон бүртгэгдсэн гэх мэдээлэл байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Гуравдугаар сарын 1-нээс 23-ны хооронд гэмт хэрэг зөрчлийн 2824 дуудлага бүртгэгдсэн. Ахуйн хүрээнд архидан согтуурах дуудлага буурахгүй байна гэх мэдээлэл байгаа. Огцом өссөн, нэмэгдсэн асуудал байхгүй. Зөрчлийн шинжтэй дуудлага өнгөрсөн хоёрдугаар сард 20-иор өссөн үзүүлэлт байгаа.

Гэр бүлийн хүрээнд биш, найз нөхдийн хүрээнд архидсан, хоорондоо маргалдсан бол зөрчлийн шинжтэй дуудлага руу ордог.

Гэр бүлийн эхнэр, нөхөр ахуйн хүрээнд архидаад хоорондоо маргалдаж, сөрөг харилцаа үүсгэсэн бол гэр бүлийн хүчирхийлэл. Хүмүүс үүнийг ялгахгүй гэр бүлийн хүрээнд архидаж хүчирхийлэл үйлдэж байгаа тухай яриад байгаа юм.

Айлд, зочид буудалд хэсэг бүлгээрээ архидсан тохиолдол бий. Гэхдээ хөл хорио тогтоож, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаар архи согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүсийн тоо буурч, гэмт хэрэг зөрчил буурсан.

-Оршин суух тодорхой хаяггүй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын 108, 223, 168, 333 гэсэн дөрвөн захирамжид цагдаагийн байгууллага хяналт тавьж ажилласан. Мөн 345 дугаар захирамж гаргасан.

Уг захирамжийн хүрээнд нийслэлийн хэмжээнд гэр оронгүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажил хийж байна.

Цагдаагийн байгууллагын зүгээс нийслэлийн халамжийн газар, эрүүл мэндийн байгууллагууд хамтарч ажиллаж 238 иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан. 144 иргэнийг асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн. Үүнээс гадна нийгмийн хамгааллын тусгай төвд 111 хүнийг хүлээлгэж өгөөд байна. Мөн гэр оронгүй иргэдийн хүлээн авдаг төрийн бус байгууллагуудад 127 хүнийг хүлээлгэж өгсөн.

-Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахад гол төлөв ямар зөрчил дутагдал илэрч байна вэ?

-Засаг даргын А 223 дугаар захирамж мөрдөгдөөд явж байна. Энэ захирамжаар цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30 хүртэл зогсоосон. Мөн бар, караоке, фитнесс, бассейн амралтын газар, дэн буудлуудын үйл ажиллагааг зогсоосон. Захирамжийн хүрээнд өдөр тутам хяналт шалгалт тавиад явж байна. Өмнөх захирамжуудтай нийлээд 192 зөрчил илрүүлсэн.

Тогтоосон цагийн хязгаарын зөрчсөн ресторан 31, сүлжээ хоолны газар зургаа, бар найм, караоке зургаа, цахим тоглоомын газар 20, шашны байгууллага нэг бүртгэгдсэн. Мөн нууцаар ажилласан зургаан дэн буудлыг илрүүлсэн.

Илэрсэн зөрчлөөс 26 цахим тоглоомын газрын гэрчилгээг хүчингүй болгох саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн. Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 51 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналаа нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлээд байгаа.

Үүнээс гадна гудамж талбайд нус, цэр шүлсээ хаяхгүй байх 168 дугаар захирамжийн биелэлтэд хяналт тавиад явж байна. Захирамж гарснаас хойш 8886 хүнд 89 сая төгрөгийн торгууль тавьсан.

-Дээрх зөрчлийг хэрхэн илрүүлж байна вэ?

-Хэв журмын цагдаа нарын хяналт болон хяналтын камерын тусламжтайгаар илрүүлж арга хэмжээ авч ажиллаж байна.


Categories
мэдээ цаг-үе

Н.Шинэбаатар: Мотоциклийн ослоор өнгөрсөн онд 122 хүн амиа алджээ

Сүүлийн таван жилийн хугацаанд мотоциклтой холбоотой 1171 осол бүртгэгджээ. Ослын улмаас 600 орчим хүн амь насаа алдсан байна. Энэ нь зөвхөн Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн тоон үзүүлэлт. Мотоциклийн ослын улмаас хүнд, хөнгөн бэртэж хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдол ч олон байдаг аж. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Шинэбаатартай ярилцлаа.


-Хөл хорио тогтоосон үед замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байна вэ. тээврийн цагдаагийн албанаас ямар зохион байгуулалттайгаар ажиллаж байна?

-Дэлхий дахинд хурдацтай тархаад байгаа халдварт Коронавирусээс иргэд олон нийтийг, урьдчилан сэргийлэх зорилгоор, Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр Аймаг, нийслэлээс орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан өөрөөр хэлбэл Нийслэлийн ОК-ын зөвшөөрөлтэйгөөс бусад хөдөлгөөнийг хориглосон.

Энэ өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн дуудлага мэдээлэл 70 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байсан.УОК-ын шийдвэрээр мөн Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулж замын ачаалал багасч ослын дуудлага мэдээлэл буурсан үзүүлэлттэй байна. Тээврийн цагдаагийн алба нь УОК-ын шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүднээс íнийслэлээс орох, гарах íàéìàí цэгт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж орон нутгийн замд 88 цэгт яâуулын хурд хэмжигч суурилуулж, хурд хэтрүүлж дүрэм зөрчсөн жолоочид газар дээр нь арга хэмжээ авч ажилласан. Үр дүнд нь осол хэрэг буурсан үзүүлэлттэй байсан.

-Замын хөдөлгөөний ачаалал буурсантай холбоотойгоор хурд хэтрүүлсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон зөрчил олон гарсан тухай мэдээлэл байна лээ. эдгээрт хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?

-“Ковид-19” вирусийн дэгдэлттэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн алба нь нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж хөдөлгөөнд оролцож буй жолооч бүрийг “Тандагч” багажаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалган илрүүлж байсныг түр хугацаанд зогсоосон. Çайлшгүй тохиолдолд Замын хөдөлгөөний дүрмийг илтэд зөрчиж буй тээврийн хэрэгслийг зогсоон шалгаж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд “Драгер” багаж ашиглан нэг удаагийн хошууг хэрэглэж байгаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан, ослын газрыг орхиж зугтаасан хэд хэдэн үйлдлийг манай алба хаагчид цаг алдалгүй түргэн шуурхай илрүүлж ажилласан.

Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг нийт жолооч нартаа анхааруулж байна.

-Мотоциклтой иргэд осолд орж амь насаа алдах тохиолдол их гарч байгаа гэсэн. энэ талаар тодруулахгүй юу?

-Улсын хэмжээнд бүртгэлтэй 46900 орчим мотоцикл байдаг. Үүний 90 орчим хувь нь орон нутагт бүртгэлтэй.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд мотоцикл унаж яваад осолдсон 489 хэрэг бүртгэгдсэн. Ослын улмаас 122 иргэн нас барж, 273 хүн гэмтсэн.

Энэ жилийн тухайд ч мотоциклтой холбоотой зам тээврийн осол бараг өдөр бүр бүртгэгдэж байна. аймгийн Засаг дарга нар өвлийн улиралд àðàâ дугаар сарын 01-ний өдрөөс, äºðºâдүгээр сарын 01-ний хооронд мотоцикл хэрэглэхийг хориглосон захирамж гаргадаг. Мотоцикл бол өвлийн улиралд унахад тохиромжгүй, эрсдэлтэй унаа шүү дээ. Иргэдэд анхааруулаад байхад л хэнэггүй зан гаргаж ахуйн хэрэглээнд мотоцикл унасаар л байна.

Он гарсаар эхний ãóðâàí сарын байдлаар 16 иргэн мотоциклийн ослын улмаас амь насаа алдсан. Õàðàìñàëòàé íü 29-49 насны хийж бүтээх дээрээ яваа залуус íàñ áàðæ áàéíà.

Өнгөрсөн сард л гэхэд бага насны хүүхдээ мотоциклоор буруу тээвэрлэж яваад онхолдож 11 настай хүүхэд газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн. Мотоциклийн осолд орсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй гар хөлөө хугалж хүнд хөнгөн гэмтэл авсан тохиолдлууд бий. Энэ төрлийн ослоос шалтгаалж хөдөлмөрийн чадваргүй болсон жишээ олон байдаг. Гэсэн ч хятад мотоциклийг хэрэглэсээр л байна.

-Ослын шалтгаан нөхцөлийн талаар тодруулахгүй юу?

-Өнгөрсөн онд 489 осол бүртгэгдсэн. Үүний 87 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байгаа юм.

Манайхны хэрэглээ болоод байгаа хятад мотоцикл бол асфальтан замд унахад л зориулагдсан унаа. Манайд бол хаа хамаагүй хэн дуртай нь унаж яваад байна л даа. Хөдөө уул хадаар унаж адуу малаа хариулж яваад осолдох тохиолдол энүүхэнд. Мөн насанд хүрээгүй хүүхдүүд унаж яваад онхолдож хүнд гэмтэл авч байна. Өөр нэг шалтгаан нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, согтуугаар жолоодох явдал. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гэрэлтүүлэггүй мотоциклтой зорчих хэсэг дээр зогсох, хөдөлгөөнд оролцож яваад тээврийн хэрэгсэлд мөргүүлж амиа нас, эрүүл мэндээрээ хохирсон олон тохиолдол бий.

-аймгийн засаг дарга нар өвлийн улиралд мотоцикл хэрэглэхийг хориглосон захирамж гаргадаг талаар та яриандаа дурдаж байсан. Захирамжийн хэрэгжилтэд цагдаагийн албанаас ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Харьяа дүүргийн Замын цагдаагийн тасгийн алба хяналт тавьж ажилладаг. Аймгийн төв, сумын төв гэх мэт суурин газруудад мотоциклийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу хэрэглэж замын хөдөлгөөнд оролцдог. Алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд алба хаагчид тэр бүр хүрч ажиллах боломж хомс байдаг.Хөдөөний айл бүр л мотоцикл унаж байна. Хятадаас орж ирж байгаа мотоциклуудын олонх нь нэг жил хэрэглээд л ашиглах боломжгүй болдог. Энэ үед нь манайхан “монголчлоод” бусдын эвдэрсэн мотоциклийн эд ангийг нь авч сэлбэж байгаад л унана. Ингэхдээ баталгаат бус замаар хурд хэтрүүлж яваад л онхолдож хүнд бэртэж хөдөлмөрийн чадвараа алдах, цаашлаад амь насаараа хохирох эрсдэлтэй.

Иймд хөдөө орон нутгийн иргэд ахуйн хэрэглээндээ мотоциклоос илүү морь унаж өөрийн эрүүл мэнд болон гэр бүлийнхээ элэг бүтэн байдлыг хамгаалахыг уриалж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Тэмүүжин: Долоо хоногт нэг удаа л хүнсээ цуглуулж, гэрийн хорионд байна


Италийн Турин хотод сурч буй оюутан Х.Тэмүүжинтэй тус улсад үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Европын холбооны улсууд тэр дундаа Италид коронавирусийн халдвар дэгдэж олныг айдаст автуулаад байна. Турин хотод нөхцөл байдал ямар байна вэ?

-Миний хувьд Парма хотод сурдаг. Гэхдээ сая гуравдугаар сарын эхээр тус хотод коронавирусийн тархалт өндрөө авч улаан бүсэд багтсан юм.

Иргэд нь айдас, түгшүүртэй байсан, учраас Туринд ирээд амьдарч байна. Энд хүнсний дэлгүүр эмийн сангаас бусад бүх үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон.

Иргэд хүнсний дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ дугаарлаад л 10, 10-аараа орж худалдан авалт хийж байгаа. Сүүлийн өдрүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсээд байна.

Max зарж байгаа дэлгүүр ч тун ховор юм. Гол төлөв гурилан бүтээгдэхүүн л худалдаалж байна. Дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэдийн гарыг нь ариутгаж нэг удаагийн бээлий өгч байна.

Гарахдаа бээлийгээ тайлж зориулалтын саванд хаяад гараа ариутгаж байгаа. Дэлгүүр эмийн сангуудад маск алга.

Онлайн дэлгүүрээс л нэг удаагийн маск захиалж хэрэглэж байгаа. Нэг удаагийн маск 50 центээр зарагдаж байсан бол үнэ өсөж 2.5 евро болоод байна.

Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн ажиллаж байгаа. Цөөн тооны хүмүүс л үйлчлүүлж байсан.

-Засгийн газар Эрүүл мэндийн яамнаас нь ямар зөвлөмж гаргаж ажиллаж байна вэ. Гаргасан зөвлөмжийг иргэд дагаж мөрдөх тал дээр ямар байна вэ?

-Ирэх сарын 3-ныг хүртэл карантилаад байна. Сая ерөнхий сайд нь карантиний хугацааг үргэлжлүүлж сунгах талаар мэдэгдэж байна лээ.

Энэ хугацаанд онцын шаардлагагүй бол гадуур явахыг хориглосон. Зарим газруудад гадуур яваад байгаа хүмүүст торгуулийн арга хэмжээ авч байна.

Хэдийгээр карентилаад байгаа ч халдварын тоо өдөрт л 3,500 орчмоор нэмэгдээд байна. Өнөөдөр (өчигдөр) гэхэд 5,000 гаруйгаар нэмэгдсэн.

Халдвар ингэж өндрөө аваагүй байхад эндхийн хүмүүс коронавируст нэг их ач холбогдол өгөхгүй байсан л даа.

Халдварын 10 гаруй мянган тохиолдол бүртгэгдээд байхад л муур, нохойгоо дагуулсан иргэд гудамжаар олон харагдаж байсан. Маск зүүж өөрийгөө хамгаалж байгаа хүн ч байхгүй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахдаа хойрго хандсан юм болов уу.

-Коронавирус Италид өндрөө аваад байгаа шалтгааныг өөрсдөө хэрхэн тайлбарлаж байх юм. Ийм цаг үед орон нутгийн хэвлэл юу гэж байна вэ?

-Итали насжилтаараа дэлхийд дээгүүр ордог. Энэ вирус маань ахмад, өндөр настнуудад халтай. Өндөр аваад байгаа нэг шалтгаан нь энэ байх.

Мөн цаг уур байдал нөлөөлж байгаа талаар зарим хэвлэлүүд бичиж байгаа. Энд одоо л дулаарч байна.

Өмнөд Азийн орнуудад коронавирусийн тархалт гайгүй байгааг цаг ууртай нь холбож тайлбарлах хүмүүс ч бас байна. Үүнээс гадна нохой, муур бол италичуудын амьдралынх нь нэг хэсэг. Гэр бүлийн гишүүн шиг ээ авч үзнэ.

Одоо ч гудамжид муур нохойгоо салхилуулсан иргэд олон харагдах юм. Энэ нь ч халдварын тархалтад нөлөөлж байх шиг. Вирусийн тархалттай холбоотойгоор Италийн эдийн засаг ч хүндэрч байгаа талаар хэвлэлүүд бичиж байна.

-Коронавирусийн халдвар авсан өндөр настнууддаа үйлчилгээ үзүүлж чадахгүй орхиж байна гэх мэдээлэл гарсан байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ийм мэдээлэл байсан. Нас барж байгаа хүмүүсийн мэдээллийг харахад ихэнх нь 60-аас дээш насныхан байна лээ.

Мөн 2,000 гаруй эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авсан байсан. Эрүүл мэндийн ажилтнууд, эмч нар ч нас барсан тохиолдол байгаа.

-Италид хэд орчим монгол иргэн байдаг вэ. Хоорондоо холбоотой байна уу?

-Италид 300 орчим монголчууд байдаг. Вирус газар авахад оюутнуудын маань тодорхой хувь нь нутаг буцсан.

Миний хувьд өрөөндөө тавуулаа амьдарч байна. Долоо хоногтоо нэг удаа гарч хоол хүнсээ бэлтгээд л гэрийн хорионд байгаа.

-Европын зарим улсуудад оюутнуудыг байрнаас нь хөөж гаргаж байгаа тухай мэдээлэл явж байсан. Италид яаж байна?

-Энд оюутнуудыг хөөж туугаад байгаа асуудал алга. Гэхдээ дотуур байранд амьдрах эрсдэлтэй. Дотуур байранд 50-60 оюутан гал тогоогоо дундаа хэрэглэдэг.

Гол төлөв Итали оюутнууд амьдардаг. Өнөө хэд нь италичуудтай өдөр тутам харилцаанд орно. Энэ утгаараа бидэнд эрсдэл нэмэгдэж байгаа юм.

-Та бүхний хувьд өөрсдийгөө хэрхэн хамгаалж байна вэ?

-Италийн Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмж гэхээс илүү Монголын Элчин сайдын яамнаас өгч байгаа зөвлөмж болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжүүдийг баримтлаад өөрсдийгөө тусгаарлаад байгаа.

Монголоос гаргаж байгаа зөвлөмж нь илүү үр дүнтэй гэж харж байна.

Монгол газар зүйн байршлын хувьд БНХАУ-тай хөрш ч тархалтын хувьд бага байгаа нь яамнаас гаргасан зөвлөмж, монголчуудын сахилга баттай холбоотой юм болов уу.

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрхэн авч байна вэ. Ямар хүндрэл тулгарч байна?

-Эрүүл мэндийн үйлчилгээ авахад хэцүү байна. Эмнэлгийн байгууллагуудын ачаалал ч эрс нэмэгдсэн. Хувь хүн эмнэлэг рүү явах нь илүү эрсдэлтэй цаг үе ирчихээд байна.

Гадаад оюутнууд 150 еврогоор даатгал хийлгээд, өрхийн эмчээсээ эрүүл мэндийн үйлчилгээ аваад явдаг. Даатгалтай бол эмчилгээний тухайд ч тодорхой хэмжээний хөнгөлөлт эдэлдэг.

-Азиудыг гадуурхах хандлага байгаа талаар мэдээллүүд гарч байсан?

-Коронавирусийн тархалт Азид дэлгэрээд байхад гадуурхах явдал их байсан. Италийн зарим мужуудад Хятадын дэлгүүр, үйлчилгээний газруудыг сүйтгэх тохиолдол гарч байсан.

Хятадуудыг зодсон асуудал гарсан. Бид нарыг гадуурхаад байгаа асуудал алга.

-Монгол Улсын Засгийн газраас тусгай үүргийн онгоц илгээж иргэдээ татаж байна. Итали дахь монголчуудад хүлээлт байна уу?

-Элчин сайдын яамнаас энд байгаа иргэд рүү холбогдож байна лээ. Элчин сайдын яамнаас хэлэхдээ “Монголд тусгаарлах байр хомс байгаа. Ачаалал их, эдийн засгийн байдал хүнд байгаа талаар мэдэгдэж байсан. Ойрын хугацаанд тусгай үүргийн онгоц Монголоос ирэхгүй” талаар хэлж байна лээ.

Сая тусгаарлагдсан иргэд 14 хоноод байраа чөлөөлнө. Энэ үеэр л бидэнтэй холбогдох юм шиг байна лээ.

Миний орчин тойронд байгаа залуучууд тусгай үүргийн онгоцыг хүлээгээд байгаа зүйл алга. Тусгай үүргийн онгоцонд суух нь энд өөрийгөө тусгаарласнаас илүү эрсдэлтэй гэж үзэж байгаа.

Онгоцонд суухдаа бид нар хэний хажууд суухаа шийдэж чадахгүй шүү дээ. Тусгаарлагдсан 14 хоногт миний биеийн дархлаа өндөр байгаад вирус илрэхгүй байж болно. Ингэж гэр бүлийнхэн ойр дотнын хүмүүсээ эрсдэлд оруулмааргүй байна.

Монголдоо вирус тээж очмооргүй байна. Энд вирусийн дэгдэлт cap орчмын дараа намжина гэсэн тооцоолол байна лээ.

Энэ хугацаанд өөрийгөө тусгаарлаад байх нь зөв шийдвэр гэж харж байна. Тусгай үүргийн онгоцонд суух нь оюутнуудад эдийн засгийн хувьд ч цохилт болж байгаа юм.

Буцах зардалтайгаа нийлээд 4-5 сая төгрөг болж байна лээ. Оюутнуудын тухайд өвчний дэгдэлт гарсан үед ажил хийгээд байх боломжгүй байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Батбаатар: Бүх мэдээллийн хэрэгслүүд мэдээллийг ганцхан сувгаас авч олонд хүргэх нь зөв зүйл биш

Сөүл-Улаанбаатар болон Берлин-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор зорчиж ирсэн гурван иргэний шинжилгээний хариу эерэг гарсан. Энэ талаарх мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай мэдээлэлж олонд хүргэсэнд ХӨСҮТ –ийн зүгээс дургүйцлээ илэрхийлж, зөвхөн өдөр бүрийн 11:00 цагт Эрүүл мэндийн яамнаас зарлах хурлаас үнэн бодитой мэдээлэл авч байхыг уриалаад байгаа.

Бид энэ талаар МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Батбаатараас тодруулга авлаа.

-Манай улсын гурван иргэн “Ковид 19”-ийн халдвар авсныг хэвлэл мэдээллийн зарим байгууллагууд шуурхай мэдээлсэнд Халдварт өвчин судлалын үндэсний төв шүүмжлэлтэй хандаж, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэх байр суурийг илэрхийллээ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Хэвлэл мэдээлэл бодит мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай олж хэрэглэгчдэд хүргэх үүрэг хүлээсэн, ийм үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Түрүүлж олж түргэн шуурхай мэдээлж байгаа нь буруу, зарчимгүй зүйл биш. Харин тухайн мэдээлэл үнэн бодитой байх ёстой. Бүх мэдээллийн хэрэгслүүд мэдээллийг ганцхан сувгаас авч олонд хүргэх нь зөв зүйл биш. Ер нь чөлөөт хэвлэл гэдэг өөрөө худал ташаа мэдээлэл олонд хүргэвэл мэдээллийнхээ төлөө, үйлчилгээнийхээ чанарын төлөө хариуцлага хүлээдэг субьект шүү дээ. Ямар мэдээлэл хор хөнөөлтэй, ямар мэдээлэл байж болох, болохгүй вэ гэдгийг мэдээлэл харилцааны салбарын байгууллагын мэргэжлийн байгууллагын хувьд редакц өөрөө хариуцлага хүлээж байдаг. Өөрөөрөө мэдээллээ олж магадлан шалгаж баталгаажуулаад, мэдээлэх нь сэтгүүл зүйн хэвийн үйл ажиллагаа.

-Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан, хөл хорио тогтоосон үед нийгмийн сэтгэл зүйг үймүүллээ гэх хандлага байна лээ. Энэ талаар?

-Онц байдал зарлаагүй байна шүү дээ. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Харин онц байдал зарласан үед бол өөр. Онц байдал зарласан нөхцөлд тогтоосон хууль, дүрмийг дагаж биелүүлэх үүрэгтэй байдаг. Энэ бол нөхцөл өөр. Онц байдал зарлаагүй байна” гэсэн юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Чимэдбат: Иргэд албан хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй, хүндрэл учруулж байгаа зүйл алга

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.


-Хөл хорио тогтоогоод буй энэ үед цагдаагийн алба хаагчид ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?

-Цагдаагийн байгууллага коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сар шинийн баярын өмнөөс авахуулаад л өнөөдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Цаашдаа ч ажиллах болно. Иргэдийг ая тухтай амьдрах, зорчих нөхцөл бололцоог хангаад 520 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Мөн төрийн байгууллагын холбогдох ажилчид ч цагдаа нарын хамтаар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, товчоодоор нэвтрэх үед тээврийн хэрэгслийг шалгах, бичиг баримтыг шалгах чиглэлээр ажиллаж байна.

Иргэдийн зүгээс төрийн албан хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй, хүндрэл учруулж байгаа зүйл алга.

-Сар шинийн өмнө хөл хорио тогтооход баталгаат бус, хулгайн замаар иргэд зорчих зөрчил илэрч байсан. Энэ тал дээр ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Тээврийн цагдаагийн албан хаагчид хулгайн буюу батлагдаагүй замд хяналт тавьж ажиллаж байгаа. Постоос постын хооронд явж байгаа тээврийн хэрэгслийг шалгахдаа өмнөх постод бүртгүүлсэн байна уу, хэдэн хүн тээвэрлэж байгаа зэрэгт хяналт тавиад явж байна. Хүн тээвэрлэх журам зөрчсөн, зөвшөөрснөөс гадна хүн тээвэрлэж гаргах гэсэн зөрчлүүд цөөн тоогоор бүртгэгдэж байгаа. Үүнийг газар дээр нь арилгаж ажиллаж байна. Орон нутгийн замд зөвшөөрөлгүй, хулгайн замаар зорчиж, цасанд сууж байгаа зөрчлүүд цөөн гарч байна. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13-т заагдсанаар арга хэмжээ авна. Цагдаагийн байгууллагын зүгээс арга хэмжээ авах, тулгаж шаардахаас илүү урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг нь тайлбарлах, дахин зөрчил гаргахгүй байх тал дээр арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна.

-Хөл хорио тогтоосон ч постоор нэвтрэх гэсэн иргэд олон байна лээ. Ямар шалгуураар нэвтрүүлж байна вэ?

-Стандартын дагуу шаланзаар шатахуун тээвэрлэж яваа, их хэмжээний хүнс зориулалтын дагуу тээвэрлэж яваа тохиолдолд шалгаад шууд нэвтрүүлж байгаа. Цагдаагийн байгууллага шалгаад хүндэтгэх шалтгаантай иргэдийг холбогдох зөвшөөрлийн дагуу нэвтрүүлсний дараа үзлэгт хамруулж ажиллаж байна.

-Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдынхаа аюулгүй байдалд хэрхэн анхаарал тавьж байна вэ?

-ТЦА-ны тухайд үүрэг гүйцэтгэж, иргэдтэй тулж ажиллаж байгаа алба хаагчдад хамгаалалтын цагаан хувцсыг өгч байгаа. Мөн ядраахгүй байх талаас нь тодорхой хугацаанд халуун хоол, аарц, чацаргана гэх мэт зүйлээр хангаж байна. Үүнээс гадна 2-3 төрлийн витамин өгч, гар ариутгагч зэрэг хэрэглээний зүйлсээр тогтмол хангаж ажиллаж байна. Манайх өөрсдөө эмнэлэгтэй, эмчтэй. Үүгээрээ дамжуулаад алба хаагчдадаа зөвлөмж хүргүүлж ажиллаж байгаа. Алба хаагчдын ар гэрийнхэн талархалтай байна.

-Иргэдийн зүгээс алба хаагчдыг хэр ойлгож байх юм. Цай хоолоор дайлж байгаа тухайгаа цахимд нийтэлсэн нь олон тааралдсан?

-Иргэд хоол цай, хуурай идэх юм алба хаагчдад өгч байна. Энэ бол өөрсдийнх төлөө зогсож байгаа залуусыг дэмжих сайхан сэтгэл. Нөгөө үзүүрт цагдаагийн байгууллага алба хаагчдаа эрүүл ахуй талаас нь анхаарч, ямар нэгэн шинжилгээнд ороогүй хоол хүнс хэрэглэхийг татгалзсан. Өөрсдөө чанар, ариун цэврийн шаардлага хангасан, тэжээлтэй хоолыг тогтмол хугацаанд алба хаагчдадаа өгөөд хэвшсэн байгаа. Иргэдийн зүгээс ирж байгаа халуун аарц, чацарганыг хэрэглэж байгаа.

Улсын онцгой комисс, засгийн газрын зүгээс аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зориулж гаргасан журмыг мөрдөж цагдаагийн алба хаагчийг доромжлохгүй, тулган шаардахгүй байна гэдэг иргэдийн ухамсар дээшилсэн, алба хаагчдын ажиллах нөхцөл байдал хангагдаж байгаа гол хүчин зүйл. Энэ өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал нийслэлд эрс буурч байна. Хурд хэтрүүлж замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүй, онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцоод хэрэггүй. Мэдээж зөвшөөрөлтэй орон нутгийн замд зорчиж байгаа бол тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаж, өөрөө дулаан хувцаслах хэрэгтэй байна.

Улс даяар тогтоосон хорио цээрийн дэглэмийг зөрчин Дархан-Уул аймгаас хулгайн замаар зөвшөөрөлгүй автомашин хөлслөн ирж постын ойролцоо буун явганаар пост нэвтрэхийг оролдсон хариуцлагагүй 22 иргэнийг Шарын голын пост дээр саатуулжээ.

Сумын шуурхай штаб нэгдсэн журмаар тэдгээр хүмүүсийг сумын Эрүүл мэндийн төвд авчирч анхан шатны үзлэг хийн, асуумж авч иргэн бүр хариуцлагатай байх талаар анхааруулга, зөвлөгөө өгчээ. Ийм төрлийн зөрчил гаргаж, сумын шуурхай штабт хүндрэл учруулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу тухайн иргэнийг 150.000 төгрөгөөр торгох хуулийн заалттай.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

В.Баярмаа: Өөрийгөө тайвшруулах амьсгалын дасгалыг дадал болгож, хүнд үеийг хохирол багатай туулж болно


Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, Анагаах ухааны доктор В.Баярмаатай ярилцлаа.


-Халдварт өвчин газар авч, хорио цээрийн дэглэм тогтоосон үед иргэдийн сэтгэл зүй ямар байх ёстой вэ?

-Халдварт өвчин гардаг л зүйл. Коронавирус халдвар тодорхой үе шаттай, тодорхой хугацааны дараа эргээд буурдаг, зөв эмчилгээг олж хийвэл эдгэрдэг өвчин. Дэлхийн 100 гаруй оронд тархаад буй энэ өвчний тохиолдол манайд гараагүй байсан ч сая анхны тохиолдол илэрлээ.

Үүнтэй холбоотойгоор хүмүүсийн сэтгэл зүйд өөрчлөлтүүд гарч байна. Хэрвээ хүн эрүүл л бол сэтгэл зүйд нь өөрчлөлт гарах ёстой. Аливаа зүйлийг сонсоод айж, санаа зовж байгаа үзэгдлүүд бол хэвийн л үзэгдэл. Харин ийм үед огт санаа зовохгүй, хариу урвал үзүүлэхгүй байна гэдэг асуудалтай байх боломжтой.

Нэгэнт ийм дэгдэлт гарсан бол хэд хэдэн зорилтот бүлгүүдэд анхаарах шаардлагатай. Голомтод ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүд, хөл хорио тогтоож байгаа бусад мэргэжилтнүүд болон ард иргэд рүү чиглэсэн зөвлөмжүүд байх хэрэгтэй.

-Иргэд ямар сэтгэл зүйтэй байж коронавирусийн халдварыг хохирол багатайгаар даван туулах вэ?

-Гарч байгаа хариу урвалууд байх ёстой зүйл гэдийг дахиад онцолъё. Гэнэтийн гамшгийн байдалтай мэдээг сонсоод баттай зөв мэдээлэл авсан тохиолдолд сандраад байх хэрэггүй.

Зөв мэдээллийг харилцан солилцож байх ёстой. Үүсэж байгаа нөхцөл байдлын үед өөр өөрсдийнхөө түвшинд өөрийгөө тайвшруулах техникүүдийг сурах нь чухал. Хүн таагүй байдалд орсон үедээ уртаар амьсгаа авахад тайвширдаг шүү дээ. Өөрийгөө тайвшруулах энгийн арга нь энэ. Ямар ч нөхцөлд хаана ч хийж болно. Тусгай орчин нөхцөл шаардахгүй. Мөн тодорхой үе шатаар явдаг өвчний тухай мэдээллийг өдөр тутам авч байгаа юм чинь цагийн эрхээр арилна гэсэн эерэг зүйлийн тухай бодох хэрэгтэй.

Өвчин тусчих юм биш биз гэсэн хямралыг дэврээсэн мэдээ, мэдээлэл түгээж болохгүй. Тодорхой онцлогтой, цаг хугацаатай явагддаг өвчний үед иргэн өөрийнхөө мэдээ мэдээллийг сайжруулах, эерэг зөв ойлголтоор даван туулна.

Дараагийн чухал зүйл нь сэтгэцэд илэрч байгаа аливаа асуудлыг өөрөө дотроо ургуулж бодоод бясалгаад байх нь чухал биш. Мэдээлэл сонсоод таагүй мэдрэмж авсан бол хэн нэгэнтэй хуваалцаж нээлттэй байх нь зөв. Өөрт үүсэж байгаа таагүй байдлаа хэн нэгэнд ярьж харилцан ойлголцох хэрэгтэй. Нөгөө хүн заавал ойлгох нь алба биш л дээ. Үүсээд байгаа мэдрэмжээ гадагшлуулна гэдэг чухал. Таагүй мэдрэмжээ дотроо хадгалаад байж болохгүй.

Үүнээс гадна гэр бүлийн орчинд нээлттэй харилцаа чухал. Хэн нэг нь өрөөндөө орчихоод өдөржин компьютер тоглоод, утас оролдоод байж болохгүй. Хүүхэдтэйгээ харилцаж тоглож цагийг өнгөрүүлэх нь зөв. Энэ нь гэр бүлийн орчинд таатай уур амьсгал бүрдүүлнэ. Ингэж сэтгэл зүйн дархлаагаа дэмжиж, тайван амгалан, зөв мэдээлэлтэй Байж халдварт өвчнийг хохирол багатай давж гарна.

-Сэтгэл зүйгээ тогтвортой, тайван байлгахад хүний хувийн зохион байгуулалт чухал юм шиг. Та үүн дээр юу зөвлөх вэ?

-Хувийн зохион байгуулалт төлөвлөгөө чухал. Манайхан төлөвлөхдөө тааруу улс. Цагийн ажлаа цагт хийхгүй, явж байгаад овооруулчихдаг. Хэдэн cap, хоногийн өмнөөс ажлаа төлөвлөөд цагт нь хийгээд явах нь зөв. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор вирус гарч байгаа юм байна, хөл хорио тогтоох нь, гэр бүлийн орчинд байх ёстой гэх зүйлсийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэцүү зүйл биш шүү дээ.

Нөхцөл байдлыг зөвөөр тунгааж, хүлээн зөвшөөрнө гэдэг чухал. Зөв төлөвлөж энэ өвчин хэдэн сарын дараа алга болно гэсэн сэтгэл зүйг өөртөө суулгах хэрэгтэй. “Ямар удаан хугацаа вэ, энэ ч ажлаа амжуулах байлаа, энэ ч ажил бүтсэнгүй” гэж бодит байдлыг хүлээн авч чадахгүйгээс болоод стресстэж сэтгэл зүйн дархлаагаа унагаж болохгүй.

Дэлхий даяараа ийм нөхцөл байдал үүсээд байхад үүнийг зөвөөр өөртөө тусгаж аваад, амьдралын хэв маягийг тухайн нөхцөлтэй уялдуулж төлөвлөөд явах хэрэгтэй. Энэ маягаар амьдралын хэвшлийг тогтоох нь таныг стрессээ чөлөөлнө.

Янз бүлийн зүйлийг ургуулж бодож хөгжүүлээд, аливаа зүйлийг болохгүй сөрөг талаас нь хараад байж болохгүй. Бодитой зөв мэдээллээ аваад л цаг хугацааг хүлээх л хэрэгтэй. Хүлээлтдээ өөрийгөө дасгах, үүнтэйгээ эвлэрэх, хүлээн зөвшөөрөөд явахад хүний сэтгэл тавгүйтэхгүй.

Үүнийгээ зөвшөөрөхгүй болохоор л санаа зовж нойр хүрэхгүй дархлаа унаж, хоол ундандаа муу болно. Зарим хүмүүс энэ хугацаанд идэх л ёстой юм шиг сэтгэж хоол хүнсээ нөөцлөөд байна. Ингэж нөхцөл байдлаас шалтгаалж хувирч өөрчлөгдөж болохгүй.

-Энгийн нөхцөлд өөрийгөө тайвшруулах, сэтгэл зүйн дархлаагаа тогтвортой байлгах ямар аргууд байдаг вэ?

-Хүмүүсийн дунд ямар ч нөхцөл шаардахгүй, янз бүрийн хэрэглэгдэхүүн ашиглахгүй, их цаг хугацаа зарахгүй хамгийн энгийн арга нь тайвшруулах амьсгалын дасгал. Үүнийг хийхдээ өөрийнхөө булчинг сулруулах хамгийн боломжтой байрлалыг сонгоно. Дээшээ хараад хэвтвэл биеийнхээ хоёр хажуугаар гараа сул тавиад (сандал дээр сууж байгаа бол арагшаа налаад гараа сандлын түшлэг дээр сул орхиод) удаанаар гүнзгий амьсгал авна.

Ингээд амьсгалаа удаанаар түгжинэ. Болж өгвөл гурван минут орчим бол сайн. Чадахгүй бол өөрийнхөө чадах хэмжээнд л тааруулаад амьсгалаа түгжиж байгаад удаанаар гаргах нь хамгийн чухал дасгал. Ингэхдээ цээжээрээ амьсгалах бус, таны хэвлий хэсгээрээ амьсгалах нь хүнийг тайвшруулж өгдөг.

Мөн хүмүүс тамхи татахдаа гүнзгий амьсгалаад сордог шүү дээ. Заавал амандаа тамхи зуугаад биш, тамхигүйгээр гүнзгий амьсгал аваад гаргах дасгалыг хэд хэдэн удаагийн давтамжтайгаар хийх нь хүнийг тайвшруулж өгдөг. Ер нь хүн тайвшруулах үйлдлийг л тамхины тусламжтайгаар хийж байгаа юм. Энэ арга үр дүнтэй.

-Сэтгэл зүйн дархлаанд нойр чухал. Манайд нойрны асуудалтай хүн олон бий. Иргэд нойр дутуу сэтгэл тавгүй үедээ янз бүрийн мэдээлэл хүлээж авч байгаа нь дархлааг нь унагаад байх шиг. Энэ асуудал дээр та юу зөвлөх вэ?

-Дээр дурдсан амьсгалын дасгал үр дүнтэй. Нойрны хямралтай байгаа хүмүүс дээшээ харж хэвтээд гүнзгий амьсгал аваад удаанаар гаргана. Энэ дасгалыг хэд хэдэн удаагийн давтамжтайгаар хийхэд хийхэд л унтчихсан байдаг. Бүх бие суларна гэдэг хүнийг тайвшруулж, нойрыг хүргэж өгдөг ач холбогдолтой.

-Үүсээд буй нөхцөлтэй холбоотойгоор янз бүрийн хар, бараан мэдээлэл хүлээж авч ургуулан бодож хямраад байх шиг. Иргэд үнэн зөв, бодитой мэдээллийг хүлээн авах тал дээр зөвлөхгүй юу?

-Янз бүрийн эх сурвалжгүй мэдээлэл тарааж байгаа нь иргэдийг айдаст автуулж төөрөгдүүлээд байна л даа. Баттай, эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл авч бусдадаа хуваалцах хэрэгтэй. Аюулт өвчинтэй тэмцэж байгаа байгууллага л бодитой мэдээлэл өгнө. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага байна. Манайд бол Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ гээд газруудаас үнэн зөв мэдээлэл өгч байгаа.

МҮОНТ, “Өдрийн сонин” зэрэг мэргэжлийн редакцуудын баталгаат эх сурвалжаас авсан мэдээллийг л хүлээж авч өөрийн хүрээлэлдээ хуваалцаж байх нь зөв. Хэн нэгний буруу зөрүү, мэдээллийг сонсоод итгэж, ургуулж бодох нь өөрийнхөө нервийг барсан асуудал. Үүнд ач холбогдол өгөөд хэрэггүй.

-Сэтгэл зүйгээ тайван тогтвортой байлгах нэг арга нь өөрийн дуртай, сэтгэл ханамж авдаг зүйлээ хийх юм шиг. Энэ тал та юу зөвлөх вэ?

-Дуртай зүйлээ хийлээ гээд цахим тоглоом тоглоод суугаад байж болохгүй. Энэ бол сэтгэл зүйг тайван байлгаж байгаа зүйл биш. Гэр бүлийн орчинд ганцаараа байгаа хүүхдэд эцэг эх нь хань болж цагийг зугаатай өнгөрүүлэх хэрэгтэй.

Ах дүү олуулаа бол олныг хамарсан тоглоом тоглож болно. Шагайн наадаан байж болно. Ийм байдлаар цагийг өнгөрүүлэх нь сэтгэл зүйг тогтвортой байлгах гол арга болж өгдөг. Мөн ном унших нь хүнийг тайвшруулна, таатай мэдрэмж төрүүлнэ.

-Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд, онцгой, цагдаагийн алба хаагчдад та юуг зөвлөх вэ. Бүтээсэн робот биш учраас сэтгэл зүй нь түгшүүртэй л байдаг байх?

-Голомтод ажиллаж байгаа хүмүүст ч халдвар авчих вий гэсэн айдастай л байгаа. Эмч нар маань мэдээллээ сайн авч шинжлэх ухаанч байр сууринаас хандаж байгаа. Г ол нь ажиллагаандаа бие биенээ дэмжсэн, урамшуулсан, харилцан ойлголцсон, хүндэтгэсэн харилцаатай байх нь чухал.

Асуудал гарахад хэн нэгэн буруутанг хайх биш, харилцан ойлголцож багаар ажиллаж чадвал айдасгүй ажиллах боломжтой. Сэтгэл зүйгээ тайван байлгана гэдэг маань анхаарлаа төвлөрүүлж ажлаа сайн хийнэ гэсэн үг шүү дээ. Айдастай, сэтгэл зүй тогтворгүй ажилдаа анхаарах уу. Сэтгэл зүй тайван байна гэдэг үр бүтээлтэй ажиллахын үндэс.

Ажиллаж байгаа улсаа урамшуулж, дэмжиж байх хэрэгтэй. Тэд үүнээс л ажиллах эрс хүч, урам зориг авна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр голомтод ажиллаж байгаа хүмүүстээ талархсан, урамшуулсан мэдээ, мэдээлэл их байна лээ. Үүнд сэтгэл хангалуун байгаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Чинбат: Халдварт өвчин, вирусийг бусдад зориудаар тараасан бол тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгэдэг


Цагдаагийн ерөнхий газрын нийгмийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албаны зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбаттай ярилцлаа.


-Шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа хорио цээр, хязгаарлалын үед иргэд, олон нийт ямар үүрэг хүлээх вэ?

-Дэлхий нийтэд хурдацтай тархаж буй шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбогдуулан уг халдвараас урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг өвчний аюулаас хамгаалах зорилгоор Монгол Улсын төрийн байгууллагуудаас хорио цээрийн дэглэм тогтоож зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын арга хэмжээг төрийн эрх бүхий байгууллагаас хуулийн хүрээнд шийдвэр, захирамж байдлаар гаргаж иргэд, хуулийн этгээдэд тодорхой үүрэг хариуцлагыг хүлээлгэж, төрийн байгууллагуудад зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг даалгаж байна.

Дээр дурдсан хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын үед иргэдийн зүгээс ганцхан өөрийн эрх ашиг бус нийтийн эрх ашгийг хүндэтгэн, хууль тогтоомж, хорио цээрийн дэглэм тогтоосон шийдвэрт тусгагдсан хэм хэмжээг сахин биелүүлж, зөрчихгүй байх үүрэгтэй.

-Хорио цээр тогтоосон үед иргэд үүргээ биелүүлээгүй, дэглэм зөрчсөн үед ямар хариуцлага хүлээх вэ. Энэ талаар хуулийн ямар зохицуулалт байдаг вэ?

-Зөрчсөн тохиолдолд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан.

Мөн хорио цээр тогтоосон үед төрийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалттай.

Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, мөн төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан, төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн зохицуулалт байдаг.

-Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор илт худал мэдээлэл тараах, олныг төөрөгдүүлэх, айдаст автуулах, хүний нэр төрд халдах тохиолдол их гарч байна. Энэ тохиолдолд иргэнд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Халдварт өвчинтэй холбогдуулан илт худал мэдээлэл тарааж хүний нэр төрд халдсан бол Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд зааснаар дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван cap хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилсан.

Мөн бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусийг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлд хуульчлан тогтоосон байдаг.

Иймд юуны өмнө иргэд төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага, алба хаагчдаас өгч байгаа санамж, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг даган мөрдөх нь зүйтэй гэж хэлмээр байна. Мөн дээрх тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй.

-Иргэдийн зүгээс хорио цээрийн үед дэглэм зөрчсөн ямар зөрчил гаргаж байна вэ?

-Цагдаагийн байгууллагын хяналтаар хорио цээрийн дэглэм зөрчин олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан, жагсаал, цуглаан зохион байгуулсан хууль бус үйлдлүүд нэлээдгүй илэрч, холбогдох цагдаагийн байгууллагуудаас шалгах ажиллагаа явуулж байна.

Мөн тусгаарлагдсан иргэдээс ахуйн нөхцөлөө голж төрийн албан хаагчид, эмнэлгийн ажилтнуудын шаардлагыг эсэргүүцэх, доромжлох зэрэг хууль бус үйлдлүүд гарч, уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тохиолдлууд бий.

Иргэд маань аливаа асуудалд хүлээцтэй хандаж, нийтийн эрх ашгийг хүндэтгэх хэрэгтэй. Хорио цээрийн дэглэмтэй холбогдон их хэмжээний хөрөнгө, зардал гарч байгаа гэдгийг онцгой ухамсарлах хэрэгтэй байна. Монгол Улсын иргэний хувьд жаахан ч гэсэн “эх оронч” байх шаардлагатай. “Эх оронч” байна гэдэг энгийн жижиг зүйлээс эхэлдэг.

-Цагдаагийн байгууллагаас хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Төрийн эрх бүхий байгууллагуудаас шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотой бодит мэдээллүүдийг иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр тогтмол хүргэж байна.

Үүнтэй зэрэгцэн төр засгаас авч хэрэгжүүлж буй хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын арга хэмжээг мушгин гуйвуулах, гамшиг, аюулын талаар иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ, мэдээлэл түгээх, өвчний халдвар, төрийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг зориуд гуйвуулж улмаар хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээд, төрийн байгууллагуудын ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг тараах зэрэг хууль бус үйлдлүүд цахим сүлжээнд олноор гарч, цагдаагийн алба хаагчид холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дээрх хууль бус үйлдлүүдийг шалгах ажиллагааг явуулж Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэн, хууль зөрчсөн цахим хуудсыг хаах арга хэмжээг авч ажиллаж байна.

Мөн цагдаагийн байгууллагаас шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотой мэдээ, мэдээллийг нийтэлсэн тохиолдолд сэтгэгдэл бичих боломжгүй тохиргоотойгоор цахим сүлжээнд байршуулах, илт худал, иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн, айдаст автуулсан мэдээ, мэдээллүүд болон сэтгэгдлийг хязгаарлах талаар арга хэмжээ авч ажиллах чиглэлээр вэб сайтын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран шаардлага хүргүүлээд байна.

-Ер нь хорио цээр, аюул, эрсдэлийн үед олон нийтийн сэтгэл зүй ямар хэмжээнд байх ёстой вэ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Аливаа аюул, эрсдэлтэй холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоосон үед ард иргэд маань тайван амгалан байж, бодит бус мэдээлэлд автахгүй байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа санамж, зөвлөгөөг чанд мөрдөх нь зүйтэй.

Ер нь аливаа аюул заналхийлэл, эрсдэлийг эв нэгдэл, сахилга бат, дэг журам, нэгдсэн удирдлагатай байж л хохирол багатай давна. Мөн зөвхөн өөрийн эрх ашгийг нэгдүгээрт тавих биш нийтийн эрх ашиг, нийгмийн аюулгүй байдал, хайртай дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хамгийн түрүүнд эрэмбэлэх нь зүйтэй.

Categories
мэдээ цаг-үе

Дарханд тусгаарлагдаад байгаа иргэн Л.Наранбаатар: Тусгаарлагдсан иргэд хаа хаанаа айдастай байна

Дэлхийн 80 орчим оронд тохиолдол нь бүртгэгдээд буй “Ковид 19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлж манай улс БНХАУ, БНСУ, Япон зэрэг улс руу зорчих хөдөлгөөнийг хаагаад байгаа. Коронавирусийн халдвар дэгдээд буй БНСУ-д л гэхэд Монголын 50 мянга орчим иргэд амьдарч байна.

Тус улсад “Ковид 19” тохиолдол бүртгэгдмэгц нутаг руугаа ирэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг боомтоор сүүлийн өдрүүдэд БНСУ-аас монгол иргэд дамжин орох хөдөлгөөн эрчимжээд байгаа.

“Ковид 19” халдварын тохиолдол Сэлэнгэ, Дархан, Алтанбулагийн бүс нутгаар орж ирэх эрсдэл өндөр байна.

Одоогийн байдлаар халдварын бүс нутгаас ОХУ-гаар дамжиж Алтанбулаг болон Сүхбаатарын боомтоор нэвтэрсэн 80 гаруй иргэнийг Алтанбулаг сум, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад тусгаарлажээ. Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн байгаа юм байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 10 суманд байнгын хяналтын 22 цэг ажиллаж байгаа ажээ. Хяналтын цэгт Онцгой байдлын газраас 11, цагдаагийн газраас 37, Эрүүл мэндийн байгууллагаас зургаа, мэргэжлийн хяналтын газраас хоёр, сумдын Засаг даргын тамгын газраас гурав нийт 59 алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа аж.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ГААЛИЙН ГАЗРЫН ДАРГА М.ДАМДИНХОРОЛОО: БНСУ, ЯПОН, ИРАН ЗЭРЭГ УЛСААС ИРЭХ МОНГОЛ ИРГЭДИЙГ Л НЭВТРҮҮЛЖ БАЙНА

Бид Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын дарга М.Дамдинхоролоогоос Алтанбулагийн боомт дахь нөхцөл байдлын талаар тодруулга авлаа.


-Монголчууд “Ковид 19” вирусийн халдвар бүртгэгдсэн бүс нутгаас охУ-аар дамжиж Алтанбулагийн боомтоор нэвтэрч байна. Алтанбулаг боомтын нөхцөл байдал ямар байна вэ?

-Улсын Онцгой комиссын гуравдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл зогсоосон. Мөн БНСУ, Япон Улсаас ОХУ-аар дамжин нутагтаа ирэх иргэдийг зөвхөн Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор л нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. БНСУ, Япон, Итали, Иран улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй. Харин монгол иргэдээ сайн хяналт дор оруулж байна.

-Алтанбулаг боомтын ачаалал ямар байна вэ?

-Энгийн үед Алтанбулаг боомтоор орох гарах талдаа 2000 гаруй иргэд нэвтэрдэг. Зам хаагдсантай холбоотойгоор нэвтрэх иргэдийн тоо буурсан. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.5 хувиар буурсан үзүүлэлттэй үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Алтанбулаг дахь чөлөөт бүсийг Улсын онцгой комиссын шийдвэрээр түр хугацаанд үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа.

-“Ковид 19” халдварын бүс нутгаас охУ-аар дамжиж нэвтэрч байгаа монгол иргэдийг хэрхэн тусгаарлаж байна вэ?

-БНСУ, Японоос ирж буй иргэд Алтанбулаг, Сүхбаатар гэсэн боомтуудаар төмөр зам болон автозамаар орж ирж байгаа. Дээрх бүс нутгаас ирж буй монгол иргэдийг 14 хоног тусгаарлаж ажиглаж байна” гэв.

Монгол Улсын Засгийн газраас ОХУ-аар дамжин ирж буй монгол иргэдийг зохион байгуулалттайгаар эх оронд нь авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа ч иргэд мэдээллээ үнэн зөв өгөхгүй байх, цаг хугацаа алдуулах зэргээр төрийн албан хаагчдын ажилд хүндрэл учруулах явдал гарч байгаа аж.

ДАРХАНДТУСГААРЛАГДААД БАЙГАА ИРГЭН Л.НАРАНБААТАР: ТУСГААРЛАГДСАН ИРГЭД ХАА ХААНАА АЙДАСТАЙ БАЙНА

Бид Дархан-Уул аймгийн Нэгдүгээр эмнэлэгт гэр бүлийн хамт тусгаарлагдаад буй иргэн Л.Наранбаатартай ярилцлаа.


-Таны хувьд хаана амьдарч байсан бэ. Дарханд тусгаарлагдаад хэд хонож байна?

-Миний хувьд БНСУ-ын Сөүл хотод гэр бүлийн хамт амьдарч байсан. Хүний нутагт байхад айхавтар өвчин гарах ч хэцүү л байдаг юм байна. Ядахад нялх хүүхэдтэй байсныг ч хэлэх үү. Нутаг руугаа л тэмүүлж байгаа юм. Ингээд Улаанбаатар луу нисэх тийзээ захиалчихаад байтал Монголын талаас нислэгээ цуцалчихсан.

-Нислэг цуцлагдахад яаж хүлээж авав. Сөүлд нөхцөл байдал ямар байв?

-Нислэг цуцлагдаад 14 хоног гэрээсээ гараагүй ээ. Ингээд Оросоор дамжиж эх орондоо ирэхээр шийдэж тийзээ захиалсан. Сөүлд бол дэгдэлт гайгүй ч хүмүүс нь айдастай байна лээ. Тэгү хотод аюул нүүрлээд байгаа тухай мэдээллийг интернэтээс авч байсан.

-“Ковид 19” халдвар бүртгэгдсэн бүс нутгаас ирж буй иргэдийг охУ-ын талаас яаж хүлээж авсан бэ. Ямар нэгэн хүндрэл гарав уу?

-Оросууд огт тоохгүй байна лээ. Хэдэн эмч нар халуун үзээд л ямар ч чирэгдэлгүй орж ирсэн. Алтанбулагийн боомтоор нэвтрэхэд тодорхой хугацаанд хүлээсэн. Нэвтэрч байгаа тээврийн хэрэгслүүдийг нэг бүрчлэн үзлэгт хамруулж байсан нь хүлээлт үүсгэсэн юм шиг байна лээ.

-Алтанбулагийн боомтоор нэвтрээд ямар сэтгэгдэл төрөв?

-Монголын хилээр нэвтрээд л дотор цэлмэчихсэн шүү. Миний хувьд харийн нутагт бага зэргийн айдастай байснаа нуугаад яах вэ. Хилээр нэвтрээд л асуумж бөглөөд ариутгал хийлгээд элэг нэгтнүүдтэйгээ харьцаад ирэхээр тайвширчихсан. Ингээд л Алтанбулагаас автобусанд суугаад хамгаалалтад явсаар Дархан-Уул аймагт ирээд гэр бүлээрээ тусгаарлагдаад байна.

-Тусгаарлагдах байртай холбоотой янз бүрийн гомдол, мэдээлэл гадуур байна. дархан-Уул аймгийн тусгаарлах байрны нөхцөл байдал ямар байна вэ?

-Бидний хувьд 11-үүлээ ирсэн. Хуучин эмнэлгийн байрыг нь засварлаад, тоног төхөөрөмж суулгаад тусгаарлах өрөө болгочихсон юм билээ. Бидний хувьд эмнэлэгт хэвтэж байгаа юм шиг л байна.

Нэг өрөөнд дөрвөн хүнийг тусгаарлаж байгаа. Миний хувьд хоёр хүүхэд эхнэрийн хамт гэр бүлээрээ тусгаарлагдсан.

Эмч, сувилагч нар нь цаг тутам цэвэрлэгээ ариутгаж хийнэ, биеийн байдал тогтмол асууна. Өглөө цай уугаад, өдөр, оройн хоолтой. Нэг их хүндрэлтэй зүйл алга. Тав тухтай байна.

-Тусгаарлагдахаас цааргалсан иргэд байгаа юм шиг байна лээ. тусгаарлагдсан иргэд цааргалж байна уу?

-Ингэж өндөр ач холбогдол өгч халуун дулаанаар хүлээж авч байхад нь тусгаарлагдахаас цааргалсан, эмч сувилагч нарын шаардлагыг биелүүлэхгүй, зөрөх ухамсартай хүн энд алга.

-Тусгаарлагдаад буй иргэд хэр айдастай байна вэ?

-Манай гэр бүлийн тухайд жаахан хүүхдүүдтэйгээ яваа учраас айж сандраад байж болохгүй шүү дээ. Тайван л байхыг хичээж байгаа. Ер нь тусгаарлагдаад байгаа иргэд хаа хаанаа айдастай байгаа нь мэдрэгдэж л байна. Тохиолдол бүртгэгдсэн бүс нутгаас ирсэн учраас хэн нэгнээс илрэх вий гэсэн айдас байх шиг байна л даа.

Сөүлээс монгол руу нисэх тийз захиалчихсан байсан гэсэн. мөнгөө буцааж авч чадсан уу?

-Чадаагүй байгаа. Миний хувьд гэр бүлийн суудлыг хямдралтай үнээр захиалсан байсан ч нислэг цуцлагдчихсан. Цуцлагдсаны дараахан нь хэд хоногоос тийзний мөнгийг буцаан олгоно гэж мэдэгдэж байсан ч чимээгүй болчихсон. Тодруулахад Монголын талаас, МИАТ-ийн талаас асуудлыг шийдэж чадахгүй байгаа талаар мэдэгдэж байсан. Манай гэр бүл сая нэг зуун мянган төгрөгөөр тийз захиалаад байсан. Мөнгөө авч чадаагүй байна. Оросоор дамжсан учраас чамгүй их зардал гаргаж ирсэн гэв.

Түүнчлэн БНСУ-д тийз нь цуцлагдаад үлдсэн олон мянган монголчууд байгаа. Тэд нартаа л санаа зовох юм” хэмээсэн юм.

Халдварын бүс нутгаас ирсэн иргэдийг Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад болон Алтанбулаг суманд л тусгаарлаж байгаа аж.


Categories
мэдээ цаг-үе

Б.Туяацэцэг: Онцгой комиссоос олгосон зөвшөөрлөөрөө далимдуулж, цахим орчинд хот хооронд зорчих зар тараасан иргэнд хариуцлага тооцсон

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Туяацэцэгтэй ярилцлаа.


-Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ өдрүүдэд Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар ямар зохион байгуулалтад орж ажиллав. Ачаалал хэр байв?

-Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай зэрэг баруун аймгуудыг чиглэсэн хөдөлгөөн Өвөрхангайгаар дайрч өнгөрдөг. Ийм ч учраас аймгийн онцгой комисс, цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ өдрүүдэд ачаалалай ажилласан.

-Сар шинийн өдрүүдэд нөхцөл байдал ямар байсан бэ. Ямар хүндрэл тулгарч байв?

-Онцгой комисс, цагдаагийн газраас эргүүл гарч ажилласан. Мөн зарим газруудад камерын хяналт тавьж олуулаа цуглаж, айл хэсч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллалаа. Золголт хийлгэхгүй байх шийдвэрийн хүрээнд урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг Цагдаагийн газраас авч “Дараа нь золгоё” гэсэн видео шторк бэлтгэж цахимд түгээсэн. Энэ ажил ч үр дүнгээ өгсөн гэж үзэж байна.

Сар шинийн баярын өдрүүдэд олуулаа цугласан, айл хэссэн тохиолдол цөөн гарсан. Тухай бүрт нь алба хаагчид шаардлага тавихад иргэд эерэгээр хүлээж авч байсан нь сайшаалтай. Ер нь иргэд төр засгийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж Сар шинийн өдрүүдэд ёс зүйтэй байж, гэр гэртээ шинэлсэн. Мөн шинийн 1-ний нар хардаг уламжлал, зан үйл байдаг. Үүнээс урьдчилан сэргийлж эргүүл гаргаж ажилласан. Нэг ч иргэн эргүүлд гарсан алба хаагчдад чирэгдэл учруулаагүй.

-Хөдөлгөөн хязгаарласан үед замын нөхцөл байдал ямар байв. Ямар төрийн зөрчил дутагдал гарсан бэ?

-Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хот хооронд, аймаг сум, сум баг хоорондын авто замын хөдөлгөөнийг хязгаарласан. Гэтэл дээрх хугацаа дуусгавар болоогүй байхад зарим жолооч нар баталгаат бус замаар явахыг завдах, хяналт шалгалтаар ажиллаж байгаа алба хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэх зэрэг зөрчил гарсан.

Мөн нас барсан хүний гэрчилгээ ашиглаж хот руу орохыг завдсан тохиолдол гарсан. Тухайн иргэнээс тайлбар авахад “Яаралтай хот орох ажилтай байсан” гэж байгаа юм.

Үүнээс гадна Онцгой комиссоос олгосон зөвшөөрлөөрөө далимдуулж, хот хооронд болон сумаас аймаг руу зорчих зар нийтлэх, худал мэдээллийг түгээх, зэргээр цахим орчинд худал мэдээллийг түгээсэн иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэсэн. Тэрбээр хот хооронд хүн зөөвөрлөхийг завдсан.

-Хөдөлгөөн хязгаарласан үед хулгайн замаар зорчихыг завдсан жолооч нарт хяналт хэрхэн тавьж ажиллав. Ер нь энэ төрлийн хэдэн зөрчил бүртгэгдсэн бэ?

-Хөл хорио тогтоосон үед зарим жолооч нар баталгаат бус замаар явахыг завдах зөрчил хэд хэд гарсныг хяналт шалгалтаар илрүүлсэн.

Төрөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй замын хөдөлгөөнд оролцож, эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй 34 жолоочийг илрүүлж, аймгийн Онцгой байдлын газарт шилжүүлэн 18 жолоочид Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5.13.1-д зааснаар хариуцлага хүлээлгэсэн.

Зөрчил гаргасан жолооч нараас тодруулахад постон дээр очоод учир байдлаа хэлээд гарч болох байх, мөн таньдаг хүнээрээ гаргуулна гэсэн өрөөсгөл бодлоор олон зуун км замыг туулж ирсэн тохиолдол байгаа.

Баталгаат бус замаар зорчсон зөрчлийг камерын тусламжтайгаар хяналт тавьж илрүүлсэн.

-Маргааш (Өнөөдөр) зам нээнэ. Баруун аймгуудаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөн Өвөрхангай аймгаар дайрч өнгөрдөг. Аймгийн цагдаагийн газраас хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

– Улсын онцгой комиссын шийдвэрээр улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 03-ны өдрийн 06:00 цагт нээхээр болсон.

Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд олон мянган тээврийн хэрэгсэл нэг зэрэг орон нутгийн зам дээр хөдөлгөөнд оролцох мэдээлэлтэй байна. Ялангуяа Улаанбаатар хотын чиглэлд 40.0 мянган иргэн, 14.0 мянган орчим тээврийн хэрэгсэл зорчих тоо гарсан.

Дээрх шийдвэртэй холбоотойгоор замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн хэрэгжилт, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын 20 цэгт Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагчид болон мэргэжлийн анги байгууллагын ажилтнууд замын хөдөлгөөнд оролцогч тээврийн хэрэгслийн жолооч нарт хяналт тавьж, урьдчилан сэргийлж, зөвлөгөө мэдээлэл өгнө.

Энэхүү хяналт шалгалтын хүрээнд 450 км замын 18 цэгт буюу А0301, А0302, Хархорин чиглэлийн А0601, А0602 авто замууд дээр 25 км тутамд замын хяналтын байнгын цэг, 50 км тутамд замын хөдөлгөөнт хяналт болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цэг, 100 км тутамд Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар байрлаж, яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэн урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж ажиллана.

Иймд зам нээгдэж байгаа хэдий ч хяналт, шалгалтыг эрчимжүүлэх тул замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийн дагуу оролцож, шаардлагагүй тохиолдолд хот, хооронд, орон нутгийн замд зорчихгүй байхыг анхаарна уу. Мөн замын хөдөлгөөн нээх өдрүүдэд нийт нутгаар цас орох төлөвтэй байх тул жолооч та бүхэн халтиргаа гулгаатай авто замаар хурдаа тохируулж, өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангаж оролцохыг сэрэмжлүүлж байна.