Categories
мэдээ нийгэм

А.Пүрэвдулам: Цагдаа нар сануулаад өнгөрөх жижиг зөрчилд заавал торгох гэж улайрах нь зохимжгүй DNN.mn

Хуульч А.Пүрэвдуламтай ярилцлаа.


-Өнөөдрийн цагдаа нарын ёс зүйн асуудлын талаар тантай ярилцах гэсэн юм. Уг байгууллага иргэдэд үйлчлэх чиг үүрэгтэй. Гэсэн ч цагдаа нараас айлган сүрдүүлсэн, дарамталсан, бусдад аюул хор хохирол учруулахааргүй жижиг зөрчилд ч торгох гэж улайрсан өнгө аяс ил цагаан харагдах юм. Энэ юутай холбоотой вэ?

-Цагдаагийн байгууллагын тухайд тогтолцооны өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай үе нь ирчихсэн. Цагдаагийн алба хаагч ард түмний эрх чөлөөг хамгаалах үндсэн үүрэгтэй. Үүндээ тангараг өргөсөн улс. Цагдаагийн албаны тухай хууль болоод цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд ч үүнийг нарийн заасан байдаг. Манайд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх байдаг. Үүнийг биелүүлдэг субьект нь цагдаагаасаа эхлээд байхгүй болчихсон. Иргэнтэй хамгийн ойр харьцаж хуулийг хэрэгжүүлж, сахиулдаг субьект нь цагдаагийн алба хаагч. Цагдаагийн үйл ажиллагааны стандарт буюу Цагдаагийн албаны тухай хуульд “цагдааг олон нийттэй харьцахдаа буюу үйлчлүүлэгчтэй харьцахдаа” гэж тодорхой заасан байдаг. Ингээд үзэхэд цагдаа бол иргэдэд үйлчлэх чиг үүрэгтэй үйлчилгээний байгууллага. Хүчний байгууллага биш. Өнөөдөр цагдаагийн алба хаагч иргэдтэй уцаарласан, дээрэнгүй өнгө аясаар харьцаж байна. Иргэд ч ийм ёстой юм шиг л хүлээж авдаг болчихсон. Цагдаагийн алба хаагч иргэнтэй харьцахдаа маргалдах, уцаарлахыг ёс зүйн дүрмээрээ ч хориглосон байдаг. Үүнийг иргэд тэр бүр мэддэггүй. Иргэд цагдаа хараад л айдаст автаж, намайг яачих бол гэж түгшүүрт автдаг нь өнөөдрийн цагдаа нарын хандлагатай шууд холбоотой. Уг нь хуулиараа иргэдэд үйлчлэх чиг үүрэгтэй байгууллага шүү дээ.

-Бусдад нэг их гэм хор учруулахааргүй зөрчилд шууд л торгууль бичдэг болж. Иргэний зүгээс үзэл бодлоо илэрхийлэх төдийд л зүй ёсны шаардлага биелүүлсэнгүй гэх байдлаар торгодог ч юм уу. Ийм тогтолцоо бий болчихсон байна л даа.

-Хууль зөрчиж болзошгүй байгаа иргэнд эхлээд сануулах арга хэмжээ авна. Зөвлөмж хүргүүлнэ. Ингээд хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд торгууль тавих ч юм уу дараа дараагийн арга хэмжээг авна. Хуулиар олгогдсон эрх үүргийг хэтрүүлэн хэрэглэх заалт, Цагдаагийн албаны тухай хууль байхгүй.

Манайд энэ заалт хэрэгжихгүй байна л даа.Цагдаагийн албан хаагч дээд шатны байгууллагаас тушаал авдаг. Иргэдийн зүгээс цагдаа нар бусдын эрх чөлөөнд халдсан үйлдлийг дээрээс ирсэн тушаал биелүүлж байна гэж үзэх нь бий. Үүнийг өөгшүүлж зөвтгөж хэрхэвч болохгүй. Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагч хууль бус тушаал шийдвэрийг биелүүлэхээс татгалзах үүрэгтэй байдаг. Дээд шатнаас хууль зөрчсөн үүрэг даалагавар ирвэл цагдаагийн алба хаагч биелүүлэхээс татгалзах үүрэгтэй гэсэн үг. Дарга л тушаасан бол заавал биелүүлэх ёстой гэх нийтлэг хандлага манайд бий. Энэ ойлголтоо цэгцлэх хэрэгтэй.

-Иргэдтэй дээрэлхүү харьцдаг, жижиг зөрчил дээр зөвлөж сануулахаас илүү торгох гэж улайрдаг энэ хандлага цагдаа нарын боловсролтой холбоотой байна уу?

-Цагдаагийн албаны боловсролын асуудал үүнд шууд нөлөөлдөг. Хүний эрхийн наад захын мэдрэмж, мэдлэг цагдаагийн алба хаагчдад байдаггүй. Ямар нэгэн байдлаар үзэл бодлоо илэрхийлэх, ямар нэгэн худалдаа наймаа эрхлэхэд ч юмуу тухайн хүмүүстэй хууль бусаар харьцахаас авахуулаад хүний эрх чөлөөнд хууль бусаар шууд халддаг. Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй улс шүү дээ.Хууль бус шаардлга тавиад үүнийг нь биелүүлээгүй иргэдийг хууль зөрчлөө гэх байдлаар шалгадаг, байцаадаг, эрүүгийн хэрэг үүсгэдэг жишиг тогтож байна. Энэ бол том аюул.

-Та ярилцлагын эхэнд цагдаагийн байгууллагад реформ хийх цаг ирсэн талаар онцолж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Гүржийн жишээг энд онцолъё. Энд цагдаагийн байгууллагын тогтолцоог бүрэн шинэчилсэн. Шинэчлэхдээ үйлчилгээний стандартад оруулж өгсөн. Ингэхдээ хамгийн эхэнд цагдаагийн алба хаагчдын нийгмийн баталгааг бүрэн хангаж өгсөн. АНУ-д цагдаагийн цалин 18000 ам.доллар байх жишээтэй. Манайд бол цагдаагийн албанд орсон хүн 400000 төгрөгийн л цалин авдаг. Нөгөө талд яг ижил чиг үүрэг хүлээж байгаа АТГ-т комиссараар ажилд ороход 3-4 сая төгрөгийн цалин авч байгаа юм. Гүржид нийгмийн баталгааг нь хангаад шинээр ажилд орж байгаа цагдаагийн алба хаагчийн хүний эрхийн мэдрэмжид маш өндөр шалгуур тавьдаг болсон. Үйлчилгээ авахаар дэлгүүр ороход ямар эелдэг байдаг билээ. Цагдаагийн байгууллагаар үйлчлүүлэхэд ч тийм эелдэг харилцааг алба хаагчдад нэвтрүүлсэн. Цагдаа нарын ажиллах орчин өөрчлөгдөхөд иргэдтэй харьцах хандлага нь ч дагаад өөрчлөгдсөн жишээ Гүржид байна. Манайд үүнийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Өөр нэг асуудлыг энд онцлоход, цагдаагийн байгууллага ямар нэгэн нам, улс төрийн байгууллагын нөлөөнд байхыг хориглодог. Гэтэл манайд Хууль зүйн яамны томилгоогоор явдаг. Эрх зүйт нийгэмд олон нийтийн саналыг тусгаж авдаг. Манайд шууд томилгооны статустай. Тэр нь улс төрийн хамааралтай. Үүнийг хамгийн эхэнд цэгцлэх ёстой.

-Замын цагдаа нар булан тухайд отож байгаад л шууд торгууль бичдэг үзэгдэл байна л даа. Төсөв бүрдүүлэхийн тулд иргэдийн халаасанд гар дүрж байгаа ч юм шиг.

-Согтууруулах төрлийн ундаа, маснууруулах бодис хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн, түүнээс шалтгаалж хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй гэх мэт зүйлсээс бусад Зөрчлийн шинжтэй үйлдэлд цагдаагийн алба хаагчийн зүгээс сануулах эрх нь байдаг. Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний тухай хуульд дугаарын хязгаарлалт зөрчвөл тэгнэ, зөвшөөрөөгүй газар түр зогсвол ингэнэ гэх ч юм уу нарийн зохицуулалт байхгүй. Дугаарын хязгаарлалт зөрчих зэрэг жижиг зөрчилд шууд торгуулийн арга хэмжээ авах үндэслэлгүй. Иргэндээ сануулах арга хэмжээ аваад, зөвлөөд өнгөрөх хэрэгтэй. Заавал торгох гэж улайраад байх нь зохимжгүй.

Categories
мэдээ нийгэм

​О.Батхүү: Дугаарын хязгаарлалт тогтоож иргэдийг торгож байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа DNN.mn


Хуульч О.Батхүүтэй ярилцлаа.


-Нийслэлээс дугаарын хязгаарлалт тогтоож иргэдийг торгож байна л даа. Цагдаа нар булан тохойд нуугдаж байгаад л торгууль бичиж иргэдийн халаас руу өнгийж байгаа энэ үйлдлийг хуульч хүний зүгээс хэрхэн харж байна вэ?

-1968 оны замын хөдөлгөөний тухай тухай Венийн конвенц байдаг. Үүнийг НҮБ-аас баталсан. Энэ конвенцод манай улс 1997 онд нэгдсэн. Өөрийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн гэсэн үг. Энэ конвенцийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт янз бүрийн дугаарын хязгаарлалт тогтоох, нэгдүгээр эгнээгээр зорчиход хязгаарлалт хийж болохгүй гэх үүрэг хүлээсэн.

-Засгийн газар конвенцод нэгдсэн үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг үү?

-Олон улсын гэрээний тухай хууль гэж манайд бий. Энд Монгол Улсын хууль конвенцтой зөрчилдвөл конвенцыг нь дагах талаар тодорхой заасан байдаг. Конвенц бол Үндэсэн хуулийн дараа орох хүчинтэй бичиг баримт мөн. Манайх өнөөдрийн түгжрэлээс шалтгаалаад Нийслэлийн Засаг дарга дугаарын хязгаарлалт тогтоогоод иргэдээ торгож байгаа нь буруу. Илтэд хууль зөрчсөн үйл ажиллагаа. Хоёрдугаарт, Европын холбооны улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай замын хөдөлгөөнд оролцоход замын цагдаа зогсоож болохгүй. Өөрөөр хэлбэл, конвенц дээр чөлөөтэй зорчуулна гэж тодорхой заасан байдаг. Өнөөдөр хууль зөрчсөн шийдвэр гаргаад л жолооч нарыг торгож, тээврийн хэрэгслийг нь журамлаад байна. Замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн хууль эрх зүйн мэдлэггүйг л далимдуулж явуулж байгаа үйл ажиллагаа.

-Өнөөдөр хязгаарлалттай холбоотой гаргасан шийдвэрийн дагуу олон мянган торгууль тавьж байна. Дугаарын хязгаарлалт зөрчвөл тэр дор нь 150.000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгслийг журамлаж байна. Энэ бүгд хууль зөрчсөн үйл ажиллагаа болж таарлаа.

-Тийм. Хэдхэн жилийн өмнө цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмад нэгдүгээр эгнээгээр зорчиж яваад торгуулснаа хууль бус гэж шүүхэд хандсан байдаг. Улмаар торгуулийг нь хүчингүй болгосон жишээ бий. Тухайн иргэн шүүхэд хандахдаа 1968 оны конвенцийг барьж хандсан байдаг. Үүнд үндэслэж торгуулийг нь хүчингүй болгосон.

-Арилжааны банкууд зээлээс нэг хувийн татвар авч байсан нь хууль бус гэх шийдвэрийг Дээд шүүх сая гаргасан. Үүнтэй ижил жишээ юм даа. Торгуулсан иргэд шүүхэд хандаад нөхөн төлбөр авч болох нь.

-Банкны хувьд бол дотоодын хууль тогтоомжийг биелүүлэхгүй байгаа юм. Дугаарын хязгаарлалт бол Монгол Улсын нэгдэн орсон конвенцийг Засгийн газар биелүүлэхгүй байгаа хэлбэр. 150 мянгаар торгуулчихаад л конвенц барьж шүүхээр заргалдах нь хэцүү биз дээ. Тийм завтай ч хүн байхгүй болов уу. Гэхдээ дугаарын хязгаарлалт тогтоож, торгож байгаа нь илтэд хууль зөрчсөн үйлдэл.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөрөнгө оруулалт мэтээр зүсээ хувиргасан залилан газар авчээ DNN.mn

Богино хугацаанд их мөнгөтэй болох гэсэн, эсвэл мөнгөө өсгөх үүднээс сайтар нягтлалгүйгээр санхүүгийн харилцаанд орсноос залилангийн гэмт хэргийн хохирогч болсон иргэд, аж ахуйн нэгжийн тоо сүүлийн үед эрс ихэсчээ. Залилан мэхлэгч этгээдүүд иргэдийн итгэлийг олох арга нь илүү боловсронгуй, нарийн болсон байна. Тухайлбал хөрөнгө оруулалт мэтээр өнгөлөн далдалсан залилан нь иргэдэд бодит ажил хэрэг мэт төөрөгдөл төрүүлж хохироох болжээ.

Ингэхдээ маш бага хэмжээний эрсдэлд өндөр өгөөж санал болгож иргэдийг залилдаг байна. Эрсдэл, өгөөж хоорондоо шууд хамааралтай үзүүлэлтүүд бөгөөд танд санал болгож буй өгөөж ихсэх тусам эрсдэл дагаад өсдөг гэнэ. Иймээс өндөр өгөөж санал болгосон хөрөнгө оруулалтаас болгоомжилж дахин нэг нягтлах шаардлагатайг Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүлэв. Иргэдийн зүгээс тухайн хөрөнгө оруулалт нь эрсдэл багатай, эсвэл эрсдэлгүй үед хэрхэн ийм өндөр өгөөж бий болгосныг шалгахаас гадна ижил төрлийн бусад хөрөнгө оруулалт ямар эрсдэлийн түвшинд хэдий хэмжээний өгөөж хүртээж буйг харьцуулан дүгнэх хэрэгтэй юм байна. Залилан үйлдэгчид хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор ихэвчлэн өндөр шагнал урамшуулал санал болгодог гэнэ. Хөрөнгө оруулалт мэтээр зүсээ хувиргасан ийм төрлийн залилангийн гэмт хэргийн хохирлын хэмжээ нь хэдэн саяар хэмжигддэг юм байна. Ийм төрлийн залилан Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдэд түлхүү гарах төлөвтэй байгааг Мөрдөн байцаах албанаас онцолж байгаа юм.

Мөн “Танд санхүүгийн тусламж хэрэгтэй юү?” гэх зар цахимд түгээмэл үзэгдэх болжээ. Зээлийн нөхцөл нь ч татгалзахын аргагүй. Энэ төрлийн залилан сүүлийн үед газар авсныг цагдаагийн газраас анхааруулав.

Зээл санал болгож буй залилагчид өөрсдийгөө өв залгамжлагч, цэргийн байгууллагад олон жил ажилласан мэтээр итгүүлэх гэж оролддог. Тэд эхлээд танаас бүтэн нэр, улс, зээлийн хэмжээ, зээлийн зорилго, утасны дугаар гэх зэрэг мэдээллийг тодруулна. Шаардлагатай мэдээлэл солилцсоны дараа таныг хэзээ, ямар дүнгээр зээлээ эргэн төлөхийг харуулж, нийт хүү нь хэдэн төгрөг болохыг тооцоолж харуулна. Ингээд танаас мөн л “Банкны данс эзэмшигчийн нэр, дансны дугаар, иргэний үнэмлэх, эсвэл жолооны үнэмлэхний дугаар, цээж зураг” зэргийг шаардана.

Харин сүүлд нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулах хэрэгтэйг онцолдог. Ингэж тэд луйвардах ажлаа эхлүүлнэ. Нотариатаар батлуулах төлбөрт 130-150 ам.доллар шаардлагатайг хэлнэ. Дээрх мөнгийг тодорхой дансанд байршуулаад л хэдхэн минутын дараа зээлээ авахыг санал болгодог. Шунал нь хөдөлсөн иргэд үүнд нь итгээд л мөнгө шилжүүлчихдэг юм байна.

Энэ төрлийн залилагч этгээдүүд хуурамч данс ашигладаг учраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад ч хүндрэлтэй байдаг гэнэ. Залилагч нарын олонх нь google translate ашиглаж хилийн чанадаас халдлага хийдэг юм байна.

Мөн орон сууцны түрээстэй холбоотой залилан түгээмэл байгаа аж. Тэд бусдын орон сууцны ордерыг хуурамчаар үйлдэж хэд хэд хувилаад бусдад түрээслүүлэхдээ ашигладаг гэнэ. Ингэхдээ Unegui.mn сайт болон бусад зарын группүүдийг ашигладаг байна. Зах зээлийн үнээс арай хямдаар түрээслэх зарыг байршуулаад хандсан иргэдэд яаралтай урьдчилгаа мөнгөө шилжүүлж захиалгаа баталгаажуулахыг шаарддаг ажээ. Тодруулбал, бусдын байрыг түрээслэхдээ ордерыг нь хувилж аваад л цааш нь хэд хэдэн хүнд давхар түрээсэлчихдэг юм байна. Ингэхдээ “Яаралтай урьдчилгаа мөнгөө шилжүүлж захиалгаа баталгаажуулахгүй бол яг одоо өөр хүн орлоо шүү” гэх байдлаар шахалт үзүүлдэг аж. Хотын төвийн байршилд боломжийн үнээр байр түрээсэлж суухын тулд тэр дор нь л урьдчилгаа мөнгөө шилжүүлж залилуулдаг байна. Ингээд түрээсэлсэн байрандаа нүүж ирэх болоход хэд хэдэн эзэн бий болчихсон байдаг гэнэ. Урьдчилгаа шилжүүлсэн дугаар луугаа хандахад аль хэдийнэ блоколчихсон байх аж. Залилагч этгээдүүд бусдын данс ашигладаг, өөр хүний нэр дээр бүртгэлтэй утасны дугаар барьдаг тул илрүүлэхэд мөн л түвэгтэй байдал үүсдэг гэнэ. Байр түрээслэхдээ ямар ч тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батзориг: Хичээлийн шинэ жил дөхсөн өдрүүдэд залилах болон хулгайлах төрлийн гэмт хэрэг нэмэгддэг DNN.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ярилцлаа.


-Хичээлийн шинэ жил хаяанд иржээ. Нийслэлийн хөл хөдөлгөөний ачаалал сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдлээ. Ийм үед гол төлөв ямар төрлийн гэмт хэрэг, зөрчил гардаг вэ. Иргэд юунд анхаарах вэ?

-Жил бүрийн энэ өдрүүдэд хүүхдийн хичээл сургуулийн бэлтгэл ажлаас гадна хөдөө орон нутгаас их, дээд сургуульд элсэн орохоор оюутан хүүхдүүд олноор ирж, нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг нь уламжлал болжээ. Энэ үеэр хулгай, залилах гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг. Иргэдэд хандаж анхааруулахад, хүн олноор цугласан, шахцалдсан тэр л газар, орчинд хулгайч байх өндөр магадлалтай гэдгийг анхаарч, сонор сэрэмжтэй явах, хулгайч нар таныг барааны сонголтоо хийх үед элдэв зүйл асууж шалгаах, шахах, түлхэх, таны авах барааг мөн адил сонирхох гэх мэтээр анхаарлыг сарниулан гар утас, мөнгө, бусад эд зүйлийг хулгайлдаг нь өмнө бүртгэгдсэн хэргүүдэд анзаарагддаг. Иймд иргэдэд биедээ их хэмжээний бэлэн мөнгө авч явахгүй байх, цахим карт, бэлэн мөнгөний машин хэрэглэж хэвших, сонор сэрэмжтэй байх нь хулгайчид боломж олгохгүй байх алхам гэдгийг сэрэмжлүүлье.

-Оюутнуудыг хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас жил бүрийн хичээлийн шинэ жилийн нөхцөл байдалтай уялдуулан тодорхой эрчимжүүлсэн ажил, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг.

Үүнд сургууль орчны эргүүл хяналт, шалгалтыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, дотуур байрны гадна, дотно орчны камерын хяналтын бүрэн бүтэн байдал, Монгол Улсын MNS 6423:2019 стандартыг хангаж байгаа эсэх, “School police” буюу эцэг, эхийн сургуулийн эргүүлийн үйл ажиллагааг жигдрүүлэх, мэргэжлийн байгууллагуудтай хамтран орчны эрсдэлийн үнэлгээг гаргаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, зах, худалдааны төвүүдтэй хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, нийтийн тээврийн автобус, автобусны буудал зэрэг шаардлагатай газруудын камерын үйл ажиллагааг дахин нягтлах, илэрсэн зөрчлийг засуулах, Оюутны холбоо, Сурагчдын холбоо, сургуулийн захиргаатай хамтран ажиллах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг тогтсон хугацаанд өгөх зэрэг олон ажил, арга хэмжээг төлөвлөн зохион байгуулдаг. Цагдаагийн байгууллагаас энэ удаа хийж буй нэг онцлог ажил нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт 78 /нийслэлд 67, орон нутагт 11/ их, дээд сургуулийн оюутнуудад хичээлийн жилийн эхний өдрүүдэд Улаанбаатар цагдаагийн хүрээний анги байгууллагын дарга, удирдах албан тушаалтнууд “Их хотын соёл ба хариуцлагатай иргэн” сэдэвт сургалт, мэдээлэл өгөхөөр хуваарь гарган, Боловсрол, Соёл, урлагийн газар, хэлтэс, их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна. Энэ сургалтын зорилго нь хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан их, дээд сургуулийн нэгдүгээр дамжаанд элсэн суралцах оюутан, залуучуудад өөрийгөө болон бусдыг аливаа осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс хамгаалах, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх, тэдний хууль, эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

-Халаасны хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ. Халаасны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт хэдэн хувьтай байна вэ?

-Халаасны хулгайн сүүлийн таван жилийн нөхцөл байдлаас үзэхэд 82 хувь нь гар утас, 18 хувь нь түрийвч, бэлэн мөнгө, бичиг баримт, бусад эд зүйл алдагдсан байна. 2022 оны эхний хагас жилийн байдлаар халаасны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 30 орчим хувьтай байна. Энэ нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гурван хэрэг тутмын нэг нь илэрч байна гэсэн үг. Иргэд ихэвчлэн хаана халаасны хулгайд өртөж байгааг судалж үзэхэд автобусны буудал, автобусан дотор 50.1 хувь, гудамж, талбай олон нийтийн газарт 32.1 хувь, зах, худалдааны төвүүдэд 8.9 хувь, их, дээд сургууль орчимд 3.3 хувь, эмнэлэг орчимд 1.6 хувь зэрэг байна. Иргэд дээрх газруудад онцгой анхаарал, сонор сэрэмжтэй явах ёстой гэсэн үг.

-Халааснаасаа гар утсаа алдах нь иргэдийн дунд түгээмэл байдаг. Буцааж олох ямар боломж байна вэ?

-Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Үндэсний Дата төв, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг газартай хамтран “Smartdevice” ухаалаг гар утасны төхөөрөмж системийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ нь IMEI кодоо энэ системд өмнө нь бүртгүүлснээр эргэн олох боломжтой болно гэсэн үг. Иргэд хамгийн гол нь арын халаас, гадна халаасанд биш утас, эд зүйлээ дотор талын халаасанд хийж, сонор сэрэмжтэй байх, байгууллага, аж ахуйн нэгжүүд гадна, дотно орчноо бүрэн камержуулснаар халаасны хулгайн эрсдэлийг бууруулна, Монгол Улсын хилээр орж, гарах үеэр хулгайн гар утас нэвтрэх боломжгүй байлгах хяналт шалгалтыг тогтмол чанар, үр дүнтэй зохион байгуулж байх зэрэг ганц цагдаагийн байгууллага гэлтгүй олон байгууллага, иргэдийн хамтын хүчин чармайлтаар бууруулах боломжтой байна.

Дахин анхааруулахад, иргэд маань өөрсдөө утас, эд зүйлдээ эзэн болж, анхаарал болгоомжтой байх, оюутан, сурагчдадаа хэлж, сануулж байх, хүүхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусадтай хүндэтгэлтэй харьцах, хэн нэгний эрхийг зөрчихгүй байх, багш, сургуульдаа хүндэтгэлтэй хандах, сургуулийн захиргаа нь сургуулийн орчны аюулгүй байдлыг оюутнуудын цаг ашиглалтыг сайжруулах, архидан согтуурах нөхцөл боломж олгохгүй байх, бага насны сурагчдын хувьд эцэг, эхчүүд маань бага ангийн хүүхдийг 5 дугаар анги төгстөл нь гараас гарт хүргэж өгч, авч байх үүрэгтэй гэдгийг анхаарах, сургуулийн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч зэрэг хуулиар үүрэг хүлээсэн ажилтнууд сургуулийн орчинд далд, нуугдмал хүчирхийлэлд өртсөн хүүхэд байгаа эсэх, тухайн сурагч ар гэртээ ямар нэгэн асуудалтай магадгүй бэлгийн хүчирхийлэлд өртсөн байх магадлал бий эсэхэд байнга хяналт тавьж, мэдээллийг цагдаагийн байгууллагад тэр даруй хүргэж, хамтран ажиллах, сургуулийн эргүүлээр ажиллаж буй эцэг, эхчүүд бусдын хүүхдийн аюулгүй байдлыг хангаснаар таны хүүхдийн аюулгүй байдал хангагдана гэсэн зарчмыг ойлгож, чин сэтгэлээсээ ажиллах, илэрсэн зөрчил дутагдлыг сургуулийн захиргаанд бичгээр мэдээлж байх зэрэг олон талын хамтын ажиллагаа, чармайлт шаардлагатай байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Сайнзориг: Шинжилгээний хариутай танилцах боломжгүй, хувь хүний нууц DNN.mn

Баяр наадам зохион байгуулах хорооноос улсын наадамд дөрөв давсан 64 бөхийн допингийн шинжилгээний хариуны талаарх мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг “Үндэсний их баяр наадмын тухай хууль шинэчлэгдэж дөрөв болон түүнээс дээш давсан бөхчүүдээс шинжилгээ авсан. Нийт 64 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Мөн 16 харваачийн шинжилгээг БНСУ дахь олон улсын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан. Шинжилгээний сүүлийн хариу өнгөрсөн баасан гаригт ирсэн. Ингэхэд нэг бөхөөс допинг илэрсэн байна. Хувь тамирчин хүлээн зөвшөөрөхгүй бол “Б” сорьцын шинжилгээнд хамрагдаж болно. Хамрагдах эсэхээ есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдэгдэх ёстой. Харин шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрвөл нэрийг нь зарлана” гэв.

Бөхийн салбар хорооны зүгээс нэг бөх допингийн шинжилгээнд бүдэрснийг онцолж байна. Тодруулбал, улсын их баяр наадмын тавын даваанд өвдөг шороодсон улсын цолтой бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн гэнэ.


Мэдээллийн дараа бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Дөрөв давсан бөхчүүдийн шинжилгээний хариу удаж ирдэг нь ямар учиртай вэ. Шигшээ багийн тамирчид допингийн шинжилгээ өгөхөд хэдхэн хоногт л хариу нь ирдэг шүү дээ. Бөхчүүдийн шинжилгээний хариу 40 хоногийн дараа гарч байгаа нь нийгэмд хардлага төрүүлж байна л даа.

-Системд орсон шинжилгээний хариу, мэдээллийг солих, өөрчлөх ямар ч боломжгүй.

Допингийн шинжилгээг итгэмжлэгдсэн лабораториуд хийдэг. Тиймээс хугацааны хувьд хэд хоног гэсэн тогтсон хугацаа байхгүй. Манай Үндэсний бөхийн холбоо ч баяр наадмаас бусад спортын арга хэмжээний үеэр итгэмжлэгдсэн лабораторитой харилцаж ажилладаг. Хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна.

-Шинжилгээ авах үйл явц хөшигний ард нууц байгаа болохоор хардлага байна л даа. Үйл явцын талаар тодруулахгүй юу?

-БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос шинжилгээний хариу Допингийн эсрэг байгууллага руу ирдэг. Үүнийг нь лацдаад бидэнд хүлээлгэж өгдөг.

-БНСУ-аас ирсэн шинжилгээний хариутай сэтгүүлчид танилцаж болох уу?

-Допингийн эсрэг журмаараа хориотой зүйл. Хувь хүний нууц.

-Энэ жилийн наадмаар Булган аймгийн харьяат улсын начин цолтой бөх допингийн шинжилгээ өгөхөөс зайлсхийсэн. Тухайн бөхийг наадмын дараа зохион байгуулагдсан барилдаануудад бүртгэхээс татгалзаж байсан. Тэгэхлээр 63 бөх допингийн шинжилгээнд хамрагдсан гэж ойлгох уу?

-Шинжилгээ авах явцын тухайд зохих журмын дагуу 64 бөхөөс авсан. Хэрэв шинжилгээ өгөхөөс татгалзвал шууд допинг хэрэглэсэн гэж үзнэ. Дөрөв давсан бүх бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. ТЕГ болон цагдаагийн байгууллагын хяналтад авсан. Таны тухайд хаанаас ямар эх сурвалжаас мэдээлэл авсныг мэдэхгүй гэв.

Олны дунд улсын харцага Т.Бэгзсүрэн допингийн шинжилгээнд бүдэрсэн гэх мэдээлэл байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Г.Баярсайхан: Допингийн шинжилгээний хариу нь ингэж уддаг тохиолдол манайхаас өөр хаана ч байхгүй DNN.mn

Энэ жилийн баяр наадамд дөрөв давсан 64 бөх долдугаар сарын 12-ны өдөр допингийн шинжилгээнд хамрагдсан. Түүнээс хойш бүтэн сар гаруйн хугацаа өнгөрсөн ч шинжилгээний хариуны талаар Баяр наадам зохион байгуулах хорооноос албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Шинжилгээний хариу БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораториос ирсэн эсэх нь өндөөдрийг хүртэл тодорхой бус байгаа юм. Допингийн шинжилгээний хариу ямар хугацаанд гардаг талаар спортын анагаах ухааны мэргэжилтэн, эмч Г.Баярсайханаас тодрууллаа.


-ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГА БӨХЧҮҮДИЙН ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭГ ЯАЖ Ч ОРОЛДОЖ БАЙХ МАГАДЛАЛТАЙ-


-Баяр наадамд дөрөв давсан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуны талаар холбогдох байгууллага мэдээлэл хийхгүй байгаа нь нийгэмд хардлага төрүүлж байна л даа. Таны тухайд допингийн шинжилгээнд гардаж ажиллаж байсан хүн. Допингийн шинжилгээний хариу ямар хугацаанд гардаг юм бэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Зардлаасаа шалтгаалаад өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Хамгийн хурдандаа 30 минутын хугацаанд л шинжилгээний хариу гарах боломжтой. Тив дэлхийн зэрэглэлийн тэмцээний үеэр хийж буй допингийн шинжилгээний хариу ийм хугацаанд л гардаг. Гэхдээ богино хугацаанд шинжилгээний хариуг гаргах шаардлагатай бол зардал нь тодорхой хэмжээнд өндөр болно. Жишээ хэлэхэд, жаахан өндөр зардал төлөөд гадаад паспортоо богино хугацаанд гаргаж авдагтай ижилхэн гэж ойлгож болно. Манай үндэсний бөх шиг допингийн шинжилгээний хариу нь гаралгүй сар гаруй болдог өөр спорт ертөнцөд байхгүй.

-Допингийн шинжилгээ авах, хариу нь ирээд зарлах үйл явц маш нууц, хөшигний ард байх юм. Энэ үйл явцын талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ үйл явц маш нууц байгаа нь асар их хардлага дагуулж байна л даа. Наадамд шөвгөрсөн бөхчүүд долдугаар сарын 12-ны өдрийн оройдоо л допингийн шинжилгээ өгдөг. Манай хууль эрх зүйн орчин нь ийм зохицуулалттай. Тухайн үед допингийн шинжилгээнд хамрагдахаас зайлсхийвэл допинг хэрэглэсэнд тооцдог.

Тамирчин допингийн шинжилгээ өгөхдөө эмчийн хяналт дор “А”, “Б” гэсэн хоёр саванд шээдэг. Ингээд савтай шээсийг тамирчин өөрөө лацдаад таглаж кодоо авна. Улмаар “А” савтай шээсийг шинжилгээнд илгээдэг. Хэрэв допингийн шинжилгээнд бүдэрсэн тамирчин хариугаа хүлээн зөвшөөрөхгүй бол “Б” савтай шээсээ дахин шинжлүүлж болно. Ингэхдээ шинжилгээний зардлаа хувийн зүгээс гаргадаг.

-БНСУ дахь лабораторид шинжлээд буцаж ирэх үйл явцын талаар тодруулахгүй юу. Шинжилгээний хариу ингэж удаад байгаа шалтгаан нь бүрхэг байгаа учраас л танаас тодруулж байгаа юм.

-Тухайн итгэмжлэгдсэн лаборатори лацтай шээсийг хүлээн авч шинжлээд хариуг нь холбогдох байгууллага руу факсаар илгээдэг. Товчхондоо ийм л үйл явц. Тэгж олон өдөр үргэлжлэх ажил огт байхгүй.

-Холбогдох байгууллага гэдэг нь?

-Манайд бол Монголын үндэсний олимпийн хороо, түүний харьяа Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага руу БНСУ-аас факсаар ирнэ. Үүнийг нь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага лацдаад Баяр наадам зохион байгуулах комисст хүлээлгэж өгдөг.

-БНСУ дахь лабораториос л нууцлалтай ирдэг гэх түгээмэл ойлголт байдаг шүү дээ. Шинжилгээний хариуг энд ирсэн хойно лацаддаг юм уу?

-БНСУ дахь лабораториос лацтай ирдэг гэдгийг би онцолсон. Нэр байхгүй кодтой л ирнэ.

Энд ирэхэд нь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад лацдаад Баяр наадам зохион байгуулах хороонд хүлээлгэж өгдөг. Ингээд л нийтэд зарладаг. Допингийн эсрэг байгууллагад хэний ч шинжилгээний хариуг яаж ч болох магадлал харагдаж байгаа биз. Шинжилгээний үйл явц хөшигний ард далд явдаг болохоор үүнийг хэлж байгаа юм шүү. Удаж байгаа нэг үндэслэл нь энэ ч байж болох талтай.

-Баяр наадам зохион байгуулах хорооны зүгээс 80 шинжилгээнээс 77 нь ирсэн. Гурав нь хүлээгдэж байна. Ирэхээр нь нийтэд зарлана гэх тайлбар хэлж байна лээ.

-Нэг дор очсон шинжилгээний хариу ингэж цувж ирэх үндэслэлгүй. Манайхаас чөлөөт бөх, жүдо бөх, боксын шигшээ багийн тамирчид тогтмол допингийн шинжилгээнд хамрагддаг. Хариу нь тэр дороо л гараад ирнэ. Ингэж уддаггүй.

-Шинжилгээний хариу ингэж удах өөр ямар үндэслэл байж болох вэ?

-Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторитой байгуулсан гэрээний хүрээнд жилд 100 орчим тамирчинг үнэ төлбөргүй шинжлүүлдэг. Гишүүн орны тухайд тодорхой татвар төлнө. Үүнийхээ хариуд л үнэ төлбөргүй авч байгаа үйлчилгээ. Нэг үгээр хэлбэл, эрүүл мэндийн даатгал төлөөд үйлчилгээ авч байгаатай яг адилхан. Ийм гэрээтэй ажилладаг нь ингэж удах нэг шалтгаан байж болно. Уг нь баяр наадмын төсөвт допингийн шинжилгээний зардал суудаг шүү дээ. Хэрэв мөнгийг нь төлөөд үйлчилгээ авдаг бол хэдхэн хоногт л шинжилгээний хариу гараад ирэх бүрэн боломжтой. Шигшээ багийн тамирчид допингийн шинжилгээ өгөхөд тэр дороо л гардаг шүү дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Г.Дорж гуайнд өнжлөө DNN.mn

Тэртээ 1970-аад оны эхэн үе. Багануур, Тавантолгой, Бор-Өндөр гээд уурхайн шав тавигдаж байх үед Геологи уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны орлогч сайдаар ажиллаж байсан аж үйлдвэрийн гавьяат ажилтан Гомбожавын Дорж гуайнд өнжлөө.

Тайлбар байхгүй.

Дорж гуайнх Шаргаморьтын аманд зусч байна. Сүүлийн 10 орчим жил энд зусч байгаа гэнэ. Амралтын өдөр Дорж гуайнх халуун ам бүлээрээ цуглажээ. Зуслангийн тухлаг сууцныхаа өмнөхөн талд хоёр гэр эгнүүлээд барьчихаж. Баруун талын гэр лүү нь ойртож харвал хаалган дээр нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын тамгын газар гэх хаягтай байх юм.

Тайлбар байхгүй.

Учрыг нь тодруулбал сая наадмаар аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсныхоо дараахан төрсөн нутагтаа очсон гэнэ. Энэ үеэр нь сумаас өргөө цагаан гэр бэлэглэснийг хашаандаа бариад байгаа нь энэ аж. Сум орон нутгийн удирдлагууд нь төрсөн буйран дээр нь шинэ гэр бариад угтсан нь Дорж гуайн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн гэнэ. Дорж гуай нас 80 гарсан ч ухаан саруул, ануухан юм. Баяр наадмын өдрүүдэд төрсөн нутагтаа очиж үр хүүхдүүдийнхээ хамт амраад ирсэн гэнэ. Аян замд ядарсан шинж огт алга. Ач, зээ нартайгаа л тоглоод сууж байна. Бүтээн байгуулатын чухал үед хөгжлийн тулгуур яамны бодлого зангидаж ажиллаж байсан түүнтэй өнсөн тэмдэглэлээ хүргэе.

Тайлбар байхгүй.

Жирийн малчны гэрт төрсөн тэрбээр эрдэм мэдлэгт шамдаж эхэлсэн талаараа ийн хуучилж байна. “Би Өвөрхангай аймгийн Уянга сумын хүн. Аав, ээж минь жирийн л малчин улс. Миний багад ээж минь ном сайн сурах хэрэгтэйг цаг тутам захьдаг байлаа. Ингээд 1945 оны зун шинэ үсгийн бүлгэмд элссэн юм. Тэр зунаа бага сургуульд орсон. Бага сургуулиа төгсөөд 13 настайдаа Улаанбаатарт ирж Санхүү эдийн засгийн техникумд суралцахаар ирсэн. Тэгээд л хотын хүн болсон доо. 1949 онд ирж байсан гэхлээр 70 гаруй жил болсон байна” гэв.

Санхүү эдийн засгийн техникумд гурван жил суралцаж төгсөөд 16 настайдаа Налайхад нарийн төмөр замд нягтлангаар ажилд орсон гэнэ. Тэнд гурван жил ажиллахад нь тухайн үеийн Аж үйлдвэрийн яамнаас Налайхын үйлдвэрийн ерөнхий нягтлангаар томилсон байна. Залуу хүүхдийг хариуцлагатай албанд томилоход нь ээж нь бага зэрэг санаа зовж хариуцлагатай ажиллхыг цаг тутам захиж байсныг З.Дорж гуай онцолж байлаа.

Тайлбар байхгүй.

байна. Бүтээн байгуулатын чухал үед хөгжлийн тулгуур яамны бодлого зангидаж ажиллаж байсан түүнтэй өнсөн тэмдэглэлээ хүргэе.

Жирийн малчны гэрт төрсөн тэрбээр эрдэм мэдлэгт шамдаж эхэлсэн талаараа ийн хуучилж байна. “Би Өвөрхангай аймгийн Уянга сумын хүн. Аав, ээж минь жирийн л малчин улс. Миний багад ээж минь ном сайн сурах хэрэгтэйг цаг тутам захьдаг байлаа. Ингээд 1945 оны зун шинэ үсгийн бүлгэмд элссэн юм. Тэр зунаа бага сургуульд орсон. Бага сургуулиа төгсөөд 13 настайдаа Улаанбаатарт ирж Санхүү эдийн засгийн техникумд суралцахаар ирсэн. Тэгээд л хотын хүн болсон доо. 1949 онд ирж байсан гэхлээр 70 гаруй жил болсон байна” гэв.

Санхүү эдийн засгийн техникумд гурван жил суралцаж төгсөөд 16 настайдаа Налайхад нарийн төмөр замд нягтлангаар ажилд орсон гэнэ. Тэнд гурван жил ажиллахад нь тухайн үеийн Аж үйлдвэрийн яамнаас Налайхын үйлдвэрийн ерөнхий нягтлангаар томилсон байна. Залуу хүүхдийг хариуцлагатай албанд томилоход нь ээж нь бага зэрэг санаа зовж хариуцлагатай ажиллхыг цаг тутам захиж байсныг З.Дорж гуай онцолж байлаа.

Төд удалгүй 1962 онд хойд хөрш рүү сургуульд явж аж үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр суралцжээ. ОХУ-д сурах болсон талаараа “Эхлээд би гадаадад суралцах элсэлтийн шалгалтад ороод тэнцээгүй юм. Дунд сургуулиа төгсөж чадаагүй техникумд сурсан болохоор л тэр л дээ. Гэтэл яамны коллегийн хурлаар хэлэлцэж орлогч сайд Б.Жамьян, Ц.Гүрбадам нар дэмжиж хилийн чанадыг зорих болсон юм. Гурван жилийн хугацаанд нягтлангаар ажилласан туршлагыг үнэлсэн маань тэр болов уу гэж бодсон юм. Ингээд нутаг явж ээжтэйгээ уулзаад буцахад миний хүү сайн яваарай, цайныхаа дээжийг баруун хойш зүгт өргөж байх болно гэж хэлээд үнсээд хоцорч байлаа” гэв.

Г.Дорж гуай хилийн чанадад мэргэжил дээшлүүлээд 1967 онд эх орондоо ирсэн байна. Багануурын уурхай, Таван толгойн уурхай, Эрдэнэт үйлдвэр, Бор-Өндөрийн уурхай зэрэг уурхайнуудын шав тавигдаж бүтээн байгуулалт буцалж байсан цагт хүнд үйлдвэрийн салбар эрхэлсэн мэргэжилтнээр ажиллах болсон талаараа хэлсэн юм. Тэр их бүтээн байгуулалтын үед л эдийн засгийг зангидаж ажиллаж байсан талаараа ч ярьж байлаа. Тэрбээр Түлш эрчим хүчний үйлдвэр, геологийн яаманд М.Пэлжээ сайдын үед хэлтсийн дарга, орлогч сайдаар ажилласан талаараа онцолсон юм. Мөн анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай хамт ажиллаж байж. Энэ талаараа “Ерөнхийлөгч асан П.Очирбат манай яаманд мэргэжилтнээр анх ажилд орж байлаа. Даалгасан ажлыг маш хариуцлагатай гүйцэтгэдэг залуу байсан нь анхаарал татаж байсан. Явган шооч, нөхөрсөг хүн байлаа” хэмээн анхны Ерөнхийлөгчтэй хамт ажиллаж байснаа дурссан юм.

Тэрбээр орлогч сайдаар ажиллаж байхдаа Хөвсгөл дахь фосфоритын ордыг түшиглэж үйлдвэрийг байгуулах зорилготой ажиллаж байж. Олон улсын хуралд оролцох үеэрээ ч хамтарсан үйлдвэр байгуулж хөрөнгө оруулалт татах боломж судалж хэлэлцүүлэг өрнүүлдэг байж л дээ. Тухайн үед хөрөнгө оруулалтын асуудал ч нааштай шийдэгдэж фосфорын нөөцөө тогтоох чиглэл авч ажиллаж байж. Гэтэл тухайн үеийн хэвлэлээр үйлдвэр байгуулагдвал Хөвсгөл нуурын цэнгэг усанд сөргөөр нөлөөлнө гэх хэд хэдэн удаагийн цуврал нийтлэл гарснаар үйлдвэр байгуулах төсөл гацсан байна. Хэрэв тухайн үйлдвэр байгуулагдсан бол социалист орнуудад бордоо нийлүүлж өндөр ашиг олж зардлаа хэдхэн жилийн хугацаанд нөхөх боломжтой байсныг Г.Дорж гуай онцолсон юм.

Энэ талаар тэрбээр “Тухайн үед үйлдвэр байгуулсан бол эдийн засгийн тухайд өндөр ач холбогдолтой байсан юм. Гэтэл Зөвлөлтийн болон манай хэвлэлүүд цэнгэг усанд сөрөг нөлөөтэй гэж бичээд больсон. Эргээд бодоход байгаль экологид сөрөг нөлөөтэй байж л дээ. Өнөөдрийг хүртэл тэр үйлдвэр барих талаар хэн ч

дуугараагүй. Уул нь тухайн үеийн улс орны удирдлагууд үйлдвэр байгуулахыг дэмжсэн байр суурьтай байсан юм шүү” гэв.

Г.Дорж гуай орлогч сайдын ажлаа хүлээлгэж өгөөд Москва хот дахь Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд ажилласан байна. “1983 онд Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд гүйлгээний газрын захирлаар ажилласан юм. Санхүү, зээлийн үйл ажиллагааны талаар Зөвлөлтийн мэргэжилтнүүдээс ихийг сурах боломж тэгэхэд тохиосон юм. Зөвлөлтийн гишүүн 10 орны хувь хөрөнгөөр 300 тэрбум шилжих рублийн дүрмийн сантай байгуулагдсан энэ банк гишүүн орнуудад 10-30 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог байсан юм. 200 гаруй ажилтантай том банкинд зургаан жил орчим ажилласан” гэв.

Тэрбээр олон улсын банкинд ажилласан туршлагадаа тулгуурлаж Улаанбаатарт арилжааны анхны банкийг байгуулахад гар бие оролцжээ. Тодруулбал “Эрэл” банкийг байгуулахад голлох үүргийг гүйцэтгэсэн байна. Анх Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас сая долларын зээл авах гэрээнд гарын үсэг зурснаар “Эрэл” банк байгуулагдаж байсан гэнэ. Улмаар тус банкны захирал Б.Эрдэнэбат Дорж гуайг тухайн үед “УАЗ 469” машинаар шагнаж байсныг хэлж байна. Тэрбээр “Би Эрэл банкны гүйцэтгэх захирлаар зургаан жил орчим ажилласан. Банкийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар болон бусад ажилтнуудын дэмжлэгийн үр дүнд банкны үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол хангаж хадгаламж эзэмшигч, харилцагчдын хүрээ ч нэмэгдсэн. Хоёр ч тооцооны төвөөр үйлчилдэг байлаа. 2004 он гэхэд л 4 тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар 1.2 их наяд төгрөгийн гүйлгээ хийж 31.8 сая төгрөгийн ашигтай ажиллаж байгаад нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хүлээлгэж өгсөн дөө” гэв.

Г.Дорж гуайн гэргийг Т.Чулуунхүү гэдэг. Эднийх таван хүүхэдтэй. Том охин Д.Нямсүрэн, хүү Д.Энхбаяр нар нь хувиараа бизнес эрхэлдэг гэнэ. Д.Нямсүрэн нь Москва хотын Анагаах ухааны дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд их эмч мэргэжилтэй аж. Харин удаахь охин Д.Бямбасүрэн нь Украин улсад их сургууль төгссөн гэнэ. Харин бага охин Д.Солонго нь аудитын байгууллагад ажилладаг. Аавынхаа мэргэжлийг өвлөж нягтлан болжээ. Түүнчлэн хүүхдүүд бүгд хилийн чанадад өндөр боловсрол эзэмшжээ. Гэр бүлийнхээ талаар Дорж гуай “Миний хань эдийн засагч мэргэжилтэй. Бид 1961 онд гэр бүл болж байлаа. Хойшоо сургуульд явахын өмнөхөн тэр шүү дээ. Яг сургуульд явахад том охин минь мэндэлсэн. Ханьтайгаа 60 гаруй жил ханилж явна даа. Жил бүр төрсөн нутагтаа хамт очиж бууриа эргээг юм” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Арилжааны банкны удирдлагууд ченжүүдтэй хуйвалдаж зохиомлоор долларын хомсдол үүсгэж байна гэв DNN.mn

Арилжааны банкууд долларын гүйлгээнд хязгаарлалт
тавиад эхэлжээ. Өчигдрийн
байдлаар өдөрт 20 сая төгрөг
буюу 6000 ам.доллараас илүү
гүйлгээ хийхээ зогсоогоод
байна. Зарим банкууд доллар
ч гаргахаа больж.
Банкууд долларын гүйлгээнд хязгаарлалт тогтоогоод
буй энэ үед доллар хайсан
хүмүүсийн урсгал вальют
арилжааны Найман шарга
зах руу шуурч байна. Өчигдөр
өдрийн 12:00 цагийн орчимд
тус төвд очиход нүдний гэм
болоод буй доллар хэдхэн
ченжийн гарт чихрийн цаас
шиг эргэлдэж байх юм. Тэд
доллар сураглаж аргаа
барсан хүмүүст аманд орсон
үнээ хэлээд л хямсгардуухан
царай гаргаад тамхиа сорох
аж. Арга мухардсан иргэд
ч үг дуугүй хэлсэн үнээр
нь аваад л эргэж байх юм.
Өчигдөр очиход доллар 3195
төгрөгийн ханштай байсан
юм. Банкуудад хомсдоод буй
долларыг гудамжинд зогсох
ченжүүд боодол боодлоор
нь бариад алхаж байгаа нь
хачирхалтай. Тэдэнд хэвлэлээс яваагаа дуулгаж
тодруулга мэдээлэл авахаар
хандахад эрс дургүйцэж,
тавхайсан зузаан долларын
дэвсгэртүүдээ өвөртлөөд ум
хумгүй зугтаад хаашаа ч юм алга болов.


н.Цэрэндорж: эрэлттэй
үед банкууд дахь
доллар Найман шаргад
төвлөрдөг нь хачин
санагддаг
Доллар солиулаад гарч
буй иргэн н.Цэрэндоржтой
уулзаж цөөн хором
ярилцлаа.


Доллар Найман шаргаас
өөр газраас олдохгүй байна
уу. Та хайж үзэв үү?
-Банкууд хязгаарлалттай
олгож байна. Яаралтай үед
бол гаргаж өгч амжихгүй юм.
Арилжааны банкуудаас өөр
газраас доллар олдохгүй
байна. Миний тухайд сая
10000 ам.доллар авлаа.
Хүү маань гадаадад сурдаг
юм. Сургалтын төлбөр нь
нэхэгдээд эд нарын аманд
орж авахаас өөр арга
надад байсангүй. Ханшийн
зөрүүнээс ойролцоогоор сая
орчим төгрөгийн алдагдал
хүлээлээ.

-Банкуудад үзэгдэхгүй
байгаа доллар энд гудамжинд зогсдог ченжүүдийн
гарт эргэлдэж байгаа нь
хачирхалтай санагдах юм.

-Долларын ханшийг
барьж, төгрөгийн ханшийг
хамгаалах үндсэн чиг үүрэгтэй
байгууллага нь Монголбанк.
Энэ ченжүүдийг Санхүүгийн
зохицуулах хорооноос шалгадаг л гэсэн. Тэд хоорондоо
ямар харилцаа үүсгэдгийг
мэдэхгүй юм. Ер нь эрэлттэй
үед банкууд дахь доллар
Найман шаргад төвлөрдөг
нь хачин санагддаг. Өнгөрсөн хавар долларын нөөц
байхгүй боллоо гээд л банкууд долларын гүйлгээ
хийхээ больсон. Хил нээгдээд бизнес эрхлэгчид
бараа бүтээгдэхүүнээ татаж
эхэлсэн цаг л даа. Тухайн
үед иргэд ченжүүдийн аманд
ороод л хэлсэн үнээр нь авч
байлаа. Өнөөдөр оюутнууд
хичээл сургуульдаа явах,
бизнес эрхлэгчид бараа
бүтээгдэхүүнээ татах зэрэг
долларын хэрэгцээ өсч
байна. Гэтэл мөн л доллар
ченжүүдийн гарт төвлөрчихөж.
Уг нь нүүрс урагшаа гарч
байна гээд л Засгийн газраас
мэдээлэх юм. Гэтэл яагаад
хомсдол үүсчихдэг юм бол
доо. Манайхаас зээлээр авч
байна гэж баймааргүй л юм.
Ойлгох юм үнэндээ алга.
Банкинд доллар байхгүй
болчихоод байхад энд хэдхэн
нөхөр “хүссэн хэмжээгээр
чинь гаргаад өгье” гээд аманд
орсон үнээ хэлээд л зогсож
байгааг юу гэж ойлгох вэ?
гэв.

тамхи татаж зогсох захын
ченж л 10000 ам.доллар
атгачихаад хэдийг авах юм
гээд зогсож байх. Арилжааны
том банкууд л долларын гүйлгээндээ хязгаарлалт тогтоочихсон, зарим нь гүйлгээгээ
зогсоосон ийм цаг үед тэр
шүү. Хачирхалтай нь тэд хэвлэлийнхний сургаар л тарж
бутраад алга болно.

Л.Энхбаатар:
Арилжааны банкны
гар хөл болсон улс
төгрөгийн ханш
унагаж байна
Зарим ченжүүдийн
ярьж байгаагаар бол
энд удаан зогссон архаг
нөхдүүд арилжааны банкны
албан тушаалтнуудтай
холбоотой болчихсон гэнэ.
Вальют арилжааны Найман
шарга төвийн лангуунд
зогсдог Л.Энхбаатараас
цөөн асуултад тодруулга
авлаа.


-Найман шаргад долларын нөөц хэр байна вэ.
Гадуур доллар сурагласан
хүмүүс олон тааралдлаа.

– Доллар сурагласан
хүний цуваа тасрахгүй
байна. Ачаалал ч их байна.
Өдийд долларын эрэлт ер
нь өсдөг. Гадаадад сурдаг
оюутнууд буцахад зардал
хэрэг болно. Мөн гадаадын
байгууллагуудтай хамтарч
ажилладаг хүмүүс доллараар
гүйлгээ хийдэг. Яаралтай
эмчилгээнд явах шаардлага
гарсан улсад ч доллар л хэрэг
болно. Ийм хүмүүс түгээмэл
орж ирж байна.

-Долларын нөөц хэр
байна вэ?

– Өнөөдөр бол энд
хомсдоод байгаа юм алга.
Хангалттай байна. Гэхдээ
энд дотоодын долларын
нөөцийн тав хүрэхгүй хувь
нь л эргэлддэг. Санхүүгийн
зохицуулах хорооноос тогтмол
шалгалт ирдэг.

-Банкуудад хомсдоод
буй доллар энд хөглөрч
байгаа нь сонин юм даа.
Долларын хэрэгцээ гарсан
иргэд хэдхэн ченжийн
аманд орж үнэтэй авч байна
шүү дээ.

-Банкуудад хомсдоод
байгаа шалтгааныг нь сайн
мэдэхгүй юм. Лангуунд
зогсдог хүмүүс бол холбогдох
хууль тогтоомжийн хүрээнд
л ажлаа хийдэг. Харин
Найман шаргын гудамжаар
доллар тэврээд алхаж
байгаа ченжүүдийн олонх нь
албан ёсны зөвшөөрөлгүй.
Яг ийм долларын эрэлт
нэмэгдсэн үед л хаанаас ч
юм бөөнөөрөө гэнэт гараад
ирдэг юм. Доллар хомс үед
ингэж үнэтэй зарж байгаа нь
мөнгө угааж байгаа гэмт хэрэг
мөн шүү дээ. Санхүүгийн
зохицуулах хорооноос өдөр
тутам шалгалт явдаг. Энэ
хүмүүсийг яагаад шалгадаггүй
юм. Хажууханд хүртэл цагдаагийн хэлтэс байгаа.
Цагдаадийн алаг машин цаг
тутам л эргэлдэж байгаа
харагддаг. Энд зогсоод нүдэн
дээр нь мөнгө угааж иргэдийг
дээрэмдэж байгаа хүмүүсийн
хаагуур нь зөрөөд байдаг юм
бол. Эндээс доллар аваад
бараа захихад тэр дарамт
иргэдийн нуруунд л ирнэ. Энд
ченжүүдэд тушаасан мөнгөө
бараан дээрээ нэмээд зарах нь
хэнд ч ойлгомжтой. Худалдан
авах чадваргүй бол бизнес
эрхлэгчид л дамдуурна.

Эдийн
засаг сүйрнэ л гэсэн үг л дээ.
Хууль хяналтын байгууллага
энд ажиллах хэрэгтэй байна.
Энд онцлоход, ченж хийгээд
доллар өвөртлөөд алхаж
байгаа хүмүүс арилжааны
банкны удирдах албан
тушаалтнуудтай холбоотой.
Энд лангуунд зогсдог хүмүүс
бүгд мэднэ гэв.
Тавхайсан зузаан доллар
атгачихаад гудамжаар том
том дуугарч алхах ченжүүдийн
олонх нь арилжааны банкны удирдах албан тушаалтнуудтай холбоотойг энд
лангуунд зогсох иргэд шууд
хэлж байна. Өөрөөр хэлбэл,
банкинд түгжсэн долларыг
эндэхийн ченжүүдийн
гараар дамжиж үнэ нь өсөөд
иргэдийн гарт очиж байна.
Төгрөгийн ханшны уналтаас
мөнгө унагадаг хэрэгт төв
банкны хэлтсийн дарга нарын
нэр ч холбогддог бололтой.
Доллар хэрэг болсон хэн
бүхнийг ингэж шахах замаар
ашиг олдог сүлжээ бий болсон
нь Найман шаргын нэг
өдрөөс ил цагаан харагдаж
байна. Эдийн засагчдын
зүгээс ч арилжааны банкны
удирдах албан тушаалтнууд,
салбар хэлтсийн дарга нар
ченжүүдтэй үгсэн хуйвалдаж
доллар гаргаж өгдгийг онцолж
байгаа юм. Найман шарга
төвийн гудамжаар цагдаагийн
алаг тэрэг цаг тутам л холхих
юм. Энэ зуураа төгрөгийн
уналтаас мөнгө угаах
ченжүүдийг анзаардаггүй нь
хачирхалтай.
Дээрх асуудлаар байр
суурь авахаар Монголбанк
руу хандахад хяналт тавьж
ажилладаг гэхээс өөр тоймтой
мэдээлэл өгсөнгүй

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Наадмын төсөвт байсан допингийн шинжилгээний зардал хаачив?! DNN.mn


Монголын Үндэсний
допингийн эсрэг байгууллагын
зүгээс БНСУ дахь төв
лабораторитой байгуулсан
гэрээний хүрээнд жил
бүр 100 гаруй тамирчны
шинжилгээг үнэ төлбөргүй
хийдэг. Гэсэн ч баяр наадмын
төсөвт наадамд шөвгөрсөн
бөхчүүд болон харваачдыг
допингийн шинжилгээнд
хамруулах төсвийг суулгадаг
нь анхаарал татсан юм.
Тодруулбал, асуудлын ард
допингийн шинжилгээнд
суулгасан төсвийн мөнгө
эзэнгүйдэж байж болзошгүй
нөхцөл байдал харагдаж
байна. Өөрөөр хэлбэл,
гэрээний хүрээнд допингийн
шинжилгээг үнэ төлбөргүй
хийлгэчихээд төсвийг нь МҮОХ-ны удирдах албан
тушаалтнууд хувьдаа завшиж
байгаа дүр зураг анзаарагдаж
байна. Энэ асуудлын хүрээнд
мэргэжлийн хүмүүсээс
тодрууллаа.

Хуульч Ч.Бат-Эрдэнэ
нарын хүмүүс МҮОХ-ны
удирдлагуудыг шалгуулахаар АТГ-т хандаж
шалгалт оруулжээ. Дээрх
асуудлын хүрээнд түүнээс
тодруулга авлаа.


Тайлбар байхгүй.-МҮОХ-ны харьяа Монголын Үндэсний допингийн
эсрэг байгууллагыг та
бүхэн шалгуулахаар АТГ-т
хандаж байжээ. Энэ талаар
танаас тодруулах гэсэн
юм. Хуулийн байгууллагад
хандах үндэслэл нь юу
байв?

-Манайх Допингийн эсрэг
агентлагийн гишүүн орон.
Үүндээ тодорхой хэмжээний
татвар төлдөг. Улмаар
жилд 100 гаруй тамирчны шинжилгээг үнэ төлбөргүй
хийлгэдэг юм. Гэтэл жил
бүрийн баяр наадмын төсөвт
тамирчдыг допингийн шинжилгээнд хамруулах зардлыг
суулгадаг нь сонирхолтой.
Энэ төсвөөр тамирчдыг шинжилгээнд хамруулж байна уу
гэдэг асуудал. Хамгийн гол нь
төсвийн мөнгийг зарцуулсан
тайлангаа Монголын
Үндэсний допингийн эсрэг
байгууллагын зүгээс огт
тавьдаггүй. Сонин байгаа
биз. Энэ асуудлын хүрээнд
АТГ-т хандсан юм. Ингэхэд
ноцтой санхүүгийн зөрчлүүд
илэрсэн. Хэргийг шалгаж
байгаад ХУД-ийн цагдаагийн
газарт шилжүүлсэн. Ингэж
сунжирч яваад Допингийн
эсрэг байгууллагын гүйцэтгэх

захирал н.Баттулга гэж
эмэгтэй ял авсан. Ер нь
тэгээд мөнгө идэж байсан
дарга нар нэг эмэгтэйгээр туг
тахиад л өнгөрсөн асуудал
юм даа. Тухайн эмэгтэйн ялыг
хөнгөрүүлээд л хэрэг хаагдсан.
Эхнээсээ үгсэн тохирсон юм
уу даа гэж харсан. Цаанаа
үнэгүй шинжлүүлж байж
төсвөөс мөнгө аваад байж
болохгүй биз дээ. Нэг эмэгтэй
рүү чихээд л өөрсдөө уснаас
хуурай гараад явчихсан.

-Спортын мэргэжлийн
хүний тухайд тодруулж
байгаа юм. Зарим бөхчүүдийн төлөөлөл допингийн
шинжилгээг мөнгө угаах
хэрэгсэл болсон гэх юм.
Допинг илэрсэн бөхчүүдийг
шантаажлаад л мөнгө нэх­дэг, шинжилгээний хариуг
өөрчилдөг үйл явц хөшигний
ард явж байна уу?

-Хардах эрхийн хүрээнд
хэлэхэд ийм байх магадлал
өндөр шүү дээ. Үндэсний
бөхийн шинжилгээний хариу
яагаад ингэж уддаг юм бэ.
Үүний ард авлига явж байх
магадлалтай гэв.
Баяр наадамд шөвгөрсөн
бөхчүүд болон харваачдын
шинжилгээг гэрээний дагуу
үнэгүй хийлгэдэг атлаа
төсвөөс давхар мөнгө авдаг
МҮОХ-ны удирдлагуудыг
ХУД-ийн цагдаагийн
байгууллагаас шалгаж 20
орчим сая төгрөгийн зөрчил
илрүүлсэн байна.

Улмаар тухайн үеийн
Допингийн эсрэг үндэсний
төвийн гүйцэтгэх захирал
н.Баттулга гэх эмэгтэйд
хэргийг тохоод өнгөрсөн
байгаа юм.

Л.Цогтбаяр:
Допингийн
шинжилгээний
хариу 30 минутын
дотор л гарах
боломжтой. Ингэж
удаж байгаагийн ард
авлига бий
Допингийн шинжилгээтэй холбоотой асуудал
дагуулдаг өөр нэг зүйл нь
шинжилгээний хариу асар
удаж гардаг. Долдугаар
сарын 12-ны өдөр хийгдсэн
шинжилгээний хариу
өнөөдрийг хүртэл хэрхсэн
нь тодорхой бус байна.
Бид спортын анагаах ухааны мэргэжилтэн Л.Цогтбаяраас тодрууллаа..


-Баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээний хариу ингэж уддаг
шалтгааныг та хэрхэн харж
байна вэ?

-Долдугаар сарын 12-
ны өдөр авсан шинжилгээ
есдүгээр сард ирдэг.Уул нь
итгэмжлэгдсэн лабораториуд
шинжилгээг 30 минутын
дотор л гаргах боломжтой
байдаг юм. Бусад тэмцээний
шинжилгээний хариу ч
ийм хугацаанд л гардаг.
Харин наадамд шөвгөрсөн
бөхчүүдийн шинжилгээг
долдугаар сарын 12-ны
өдөр авлаа, 13-нд БНСУруу илгээлээ, шинжлээд
буцаагаад явуулахад 4-5
хоногийн л ажил байгаа юм.

-Ингэж их цаг авдаг
шалтгаан нь юу вэ?

– Манайх БНСУ-ын
шинжилгээний лабораторитой байгуулсан гэрээний хүрээнд
100 орчим шинжилгээг үнэгүй
хийлгэдэг. Шуудхан хэлэхэд,
үүнтэй л холбоотой. Төлбөрөө
төлсөн тэмцээний шинжилгээг
тэр дор нь хийгээд л явуулна.
Харин манайх мэтийн төлбөр
мөнгөө өгдөггүй газруудын
шинжилгээний дараалал
хойшилно. Уул нь наадмын
төсөвт шинжилгээний зардлыг
суулгадаг. Өөр асуудлууд ч
бий.

-Нөгөө талд шинжилгээний хариу удаж байгааг
авлигатай холбож тайлбарлах бөхчүүд байдаг.
Тодруулбал, допинг
илэрсэн бөхчүүдээс мөнгө
нэхэж шинжилгээний хариуг
өөрчилдөг гэх мэтээр…

-Ийм асуудал байгаа. 2009-
2019 оны хооронд допингийн
шинжилгээнд хамрагдсан
бөхчүүдийг нягтлахад 38
нь зөрчил гаргасан гэж
тогтоогдсон шүү дээ. Үүнийг
өнөөдөр би ч хэлж байгаа
юм биш. АТГ-аас шалгаад
тогтоочихсон юм. Үүнтэй
холбоотойгоор Ч.Насанбат
нарын хоёр эмчид хэрэг
үүсгэсэн ч прокурорын шатанд
очоод замхарсан. Эндээс
допингийн шинжилгээ гэдэг
зүгээр мөнгө угаах хэрэгсэл
болсон нь харагдаж байгаа
биз.Нөгөө талд допингийн
хэрэглээ ч үндэсний бөхөд
хавтгайрчихсан. Хэн дуртайгаасаа шинжилгээ аваад л,
шантаажилдаг тогтолцоо бий
болчихсон.

Ардын хувьсгалын
100, 101 жилийн ойн
их баяр наадамд
шөвгөрсөн бөхчүүд
энэ өдрүүдэд
цолны мялаалга
наадмаа хийж
байна. Нутгийн
зөвлөлөөс нь байр,
машин, бэлэн
мөнгө өгөөд л…
Үүнийг допингийн
контролын
удирдлагууд
анхааралтай
ажиглаж байгаа.
Хэнд юу очихыг
харж байгаад
л допингийн
шинжилгээний
хариугаар нь
шантаажлаад
мөнгө нэхдэг.

Ардын хувьсгалын
100, 101 жилийн ойн
их баяр наадамд
шөвгөрсөн бөхчүүд
энэ өдрүүдэд
цолны мялаалга
наадмаа хийж
байна. Нутгийн
зөвлөлөөс нь байр,
машин, бэлэн
мөнгө өгөөд л…
Үүнийг допингийн
контролын
удирдлагууд
анхааралтай
ажиглаж байгаа.
Хэнд юу очихыг
харж байгаад
л допингийн
шинжилгээний
хариугаар нь
шантаажлаад
мөнгө нэхдэг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Чимэгбаатар: Өнөө үед хурцаар илэрч буй тэнэгрэл өвчин биднийг мөхөлд л хүргэнэ DNN.mn

Хэл бичгийн ухааны
доктор Ч.Чимэгбаатартай
ярилцлаа.


-Манайхны нийтлэг
гаргадаг үйлдэл, дадал
зуршил, характер бусад улс
орныхноос өөр байна уу.
Гар утсаа зай завгүй ухаж
бусдын хувийн амьдралыг
шүүж, цэцэрхэж өдрийг
барж байгаа нь анзаарагдах
юм?

-Монголчуудын араншин
бусад улс үндэстнээс өөрийг
бид мэднэ. Энэ өөр нь зогсонги
чанар биш, дотоод болон
гадаад орчин нөхцөлийн
өөрчлөлт, хөгжил, харилцаа,
бусад хүчин зүйлийн
нөлөөгөөр аажмаар хувьсан
өөрчлөгдөж, эдгээрийн зарим
нь урьд өмнө бидэнд далд
оршиж, илрээгүй байсан
олон шинж нь ямар нэгэн
хүчин зүйлээр өдөөгдөн илэрч
байдаг хөдлөнгө үзэгдэл юм.
Тийм өдөөлтийн нэг нь нүүр
ном юм. Энэ бол түүхэн шинэ
үзэгдэл, хэрэгсэл. Хүмүүсийн
өдөр тутмын хэрэглээ нэгэнт
болжээ. Үүнийг хэрхэн, ямар
цаг хугацаанд хэрэглэх нь
хүний хувийн явдал. Надад
бол, нийгэм нүүр номтой хэрхэн
харьцаж, хэрхэн хэрэглэж
байгаа нь ажиглалтын бай
юм. Би судлаач хүн учраас
энэ хэрэгсэл буюу нүүр ном
бидний далд ямар араншин,
үндэстний сэтгэлгээний ямар
шинжийг өдөөн илрүүлж
байгаа нь тун ажиглууштай
анзаарууштай санагддаг. Би
бусад улс үндэстний нийгмийн
харилцааны сүлжээг анзааран
уншдаг. Би тэр бүр олон
ялгааг дурдахгүй, нийтлэг гол
зүйлийг л базаад хэлье.
Хэрэглэгч харилцагчид нь
хувийн явдал, мэдээллийг ил
гаргаад байдаггүй. Манайхан
шиг, гэрийнхнийхээ зургийг
өдөр бүр тавиад л, хайртай
шүү гэж нүүр номоор дамжуулж
сэтгэлээ илчлээд л, хувийн
нууцлууштай мэдээллийг тэр
бүр ил гаргаад байдаггүй.
Ингэхээр харилцааны зорилго
агуулга тун тодорхой байдаг.
Амин хувийн, бусдад хэрэггүй
зүйлийг, жишээлбэл, манайхан
шиг идэж байгаа хоолоо
тавиад л “ингээд л сууж байна
даа” гэж бусдад гайхуулах
юм байхгүй. Энэхнээс олон
зүйл анзаарагдана. Өөр
бичих юм байхгүйдээ л
манайхан ингэж байгаа хэрэг.
Өөрийгөө хүчилж байгаа
хэрэг. Ингэснээр тодорхой
хүрээнд байр суурьтай болж
байгаа, түүнийгээ бататгаж
байна гэж итгэж байгаа хэрэг.
Энэ нь манайхны мэдлэг
боловсролын хэмжээ ,
нийгмийг ойлгох чадвар,
юуг ойлгох ёстой, юуны
төлөө зорих ёстой гээд олон
зүйлийн толь тусгал болж,
үүнийг илрүүлэх хэрэгсэл
нь нийгмийн сүлжээ болж
байна.
Гадныхан хувийн
нууцлалаас гадна нууцлал ч
гэж дээ, тэд бусдад мэдүүлэх
зүйл, мэдүүлэхгүй зүйлийн
ялгаа заагийг сайн мэддэг
учир бусдад тавьж байгаа
зүйл нь зорилготой байдаг.
Ингэхээр цаана нь юу үлдэхэв
гэвэл ерөөсөө л “нийгэм ба би,
дэлхий ба бид” гэсэн харьцаа
харилцааны бүх зүйл үлдэнэ.
Энэ бол үнэ цэнэт харилцаа.
Манайхан энэ үнэ цэнэ
гэдгийг огт мэдэхгүй, бусдад
хэрэгтэй юм бичиж байна гээд
л сургаал, цэцэн үг өдөржин
хайж түүж сургамжлан бичээд
байдаг. Гэтэл өөрөө бусдыг
сургамжлах хүн мөн үү, өөрөө
яагаад тэр үгийг мөрдлөг
зарчим болгохгүй байна,
өөрийнх нь мэдлэг чадвар,
хүмүүжил боловсрол, шударга
чанар гээд олон шинж үүнтэй
нь зөрчилддөг. Сүүлдээ бүр
элдэв балай үг зохиогоод
л, доор нь Чингис хаан гээд
биччихдэг, тэрийг нь манайхан
мэдэхгүй шейрлэн хувилаад
тараагаад байдаг. Маш олон
зүйл эндээс харагддаг. Энэ
тухай хойшхон дурдана аа.
Энэ мэт ол он юмыг
ажиглахаар манай нүүр номын
ертөнц эрээвэр хураавар
худал хуурмаг мэдээлэл,
эцэсгүй хэрүүл тэмцэл,
мэдэмхийрэл цэцэрхэл,
элийрэл тэнэгрэлийн
холион бантан том тогоо
мэт л харагдана. Энэ том
тогооны гол хачир нь, гэр
бүл, найз нөхдийн аар сар
явдал сонирхол, эрт өдгөөн
шагнал магтаалаа яаж ийгээд
сэдэлжүүлээд гаргаж тавьдаг
зэрэг шинжийн зүйлс. Өчүүхэн
бага хувь нь танин мэдэхүйн
үнэ цэнэт мэдээлэл.

-Бид хэтэрхий завтай
байна уу. Бусдын бичсэн
нийтлэлийн дор цэцэрхэж
өөрийнхөө мөн чанартай
зөрчилддөг олон жишээ
байх юм.

-Тийм ээ, хэтэрхий завтай
байна. Яаж завгүй байх учраа
олохгүй байна. Завгүй байх
юмсан гэдэг хүсэл мөрөөдөл
их байна. Харамсалтай нь,
завгүй байлгах нөхцөлийг
нь төр засаг бүрдүүлж өгч
чадахгүй байна, өөрөө ч
хичээхгүй байна. Манайх
хүн-нийгэм, төр-нийгэм гэсэн
харилцааны бүтэц, систем
боловсронгуй болох ёстой
өдий байна. Үүний учрыг нэг
бүрчлэн дурдаад яахав.
Манай ард түмний ,
амьдралд хандах уламжлалт
сэтгэлгээний сөрөг шинжүүд
нь өөрчлөгдөж чадахгүй
байсаар өдий хүрлээ. Бид
бүхний л мэддэг шинжүүд
шүү дээ, залхуу, худалч,
хариуцлагагүй, юу эс байхав,
тэр бүгд. Энэ шинжүүдийг
эртний уран зохиолд ч
шүүмжилсэн л байд аг,
Д.Равжаа В.Инжинаши болон
бусад соён гэгээрүүлэгчид
ч маш хурц шүүмжл эн
бичсэн л байдаг. Тэдний үед
манайх Манжийн дарлалд
байсан учраас ард түмний
харанхуй бүдүүлэг байдал,
оюун ухааны дорой байдал,
идэвхгүй байдал, эрдэмгүй
гэгээрэлгүй байдал, аж
төрлийн арчаагүй байдал,
аймхай мохоо байдал гээд
олон зүйлийг харж мэдрээд,
ийм байж яаж энэ дарлалаас мултарна даа гэх бухимдал,
цөхрөл, гашуудал, эмгэнэл нь
сэтгэлийн гүнээс тийм хатуу
үгээр илрэн гарсан байдаг.
Тэр шүүмжлэлт байдал
одоо ч хэвээрээ. Та нар
нэг зүйлийг анхаараарай.
Тэр үетэй харьцуулахад,
дотоодод байтугай гадаадад
их сургуульд сурсан, төгссөн
нь толгой дараалан болжээ.
Манай яам газрууд бүгд тийм
ажилтнаар дүүрсэн. Гэтэл
яагаад хөгжихгүй байна,
яагаад ухамсар хүмүүжил
сайжрахгүй байна. Ингэхээр
ард түмнээ боловсролтой л
болгочихвол бүх юм болчих
юм байна гэх итгэл үнэмшил
бас л гол зүйл биш болох
нь амьдралаар батлагдлаа.
Тэгвэл тэр орхигдсон, бидний
мэдээгүй, мэдрээгүй тэр гол
зүйл юу вэ? Би хэлж байгаа
зүйлээрээ тэрийг дам танд
хэлээд байгаа гэж бодож
байна.
Энэ учрыг ойлгоогүй
олонх өөрийгөө гэгээрсэн
мэт харагдуулахыг хүчлэн
хичээх болсон нь маш
эмгэнэлт үзэгдэл. Ингэх нь
манайд нийгмийн түгээмэл
шинжтэй болж байна. Олон
жилийн маш буруу бодлого,
нийгмийн туршлага ингэж
илэрч байна. Өөрийнх нь
ухамсар дорой атал бусдыг
сургах утгын үг хийсвэрээр
цээжлэх, тухайлбал нүүр
номд бусдын бичсэн зурвасын
доор шударгын туйл сэтгэгдэл
бичих, ярих зэргээр өөрийнхөө
мөн чанартай зөрчилдөх
тэрсэлдэх, үүндээ итгэх,
өөрийгөө “нийгэмд нөлөөлөгч”
гэж бодох эмгэг хийрхэл
түгээмэл боллоо.

– Бидэнд нийтлэг
ажиглагддаг энэ хандлага
нэг төрлийн эмгэг үү. Та юу
гэж тодорхойлох вэ.

-Тийм ээ, эмгэг. Гарцаагүй.
Хувь хүний эрүүл мэндэд
удамшлын хүчин зүйлийг
улам их ярих боллоо. Манайд
ч тэр, эмнэлэгт үзүүлэхэд
эмч нар удамд чинь үүгээр
өвдсөн хүн бий юү, гэж асуух
нь улам л түгээмэл болж
байна. Улс үндэстэн ч үүнтэй
яг адил. Улс үндэстний эрүүл
мэнд, бүхий л сайн саар
шинж нь удамшилтай буюу
уламжлалтай нь холбоотой.
Манай уламжлалд тун муу
шинж бий шүү. За би цухас
дурдъя. XIX зууны сүүл
хагаст байх аа, манай нутгаар
явсан гадаадынхан бусад улс
үндэстэнд анзаарагддаггүй
байдлыг мэджээ. Манай
их олон хүнд дебил буюу
тэнэгрэлийн шинж, асуусан
юмыг ойлгодоггүй, хариулж
чаддаггүй, мангаагаад
хөшчихдөг, оюуны хомсдолын
шинж илэрч байж. Тэгээд
түүнийг монголизм гэж
нэрлээд, олон улсад
бүртгэгдээд хэвшчихсэн л дээ.
БНМАУ-ын үед, тэр нэршлийг
болиулах гэж, лав миний
мэдэхээр 60-аад онд манай
засгийн газар ДЭМБ-д хандаж
л байсан.
Би тэр тухай ном, 1908
онд билүү дээ, Европт гарсан
номыг харж л байсан. Номын
нэр нь Монголизм. Би боддог
л юм, тэр өвчин гол нь цус
ойртолтоос үүдэлтэй тэнэгрэл
биз. Бусад дагалдах учир
шалтгаан ч бий. Энэ шинж
тэр үед үндэстний түгээмэл
шинжийн хэмжээнд очсон
нь тун ноцтой. Тэр түгээмэл
шинж бүрмөсөн устаж үгүй
болоогүй. Болохгүй. Далд
хэлбэрт ороод тохиромжтой
нөхцөлийг хүлээдэг. Яг л амьд
биет мэт. Үндэстний шинжийн
онол ч, анагаах ухаан ч үүнийг
баталдаг. Хувь хүний бие
организмд тодорхой нөхцөл
бүрдэхэд удамшлын өвчин
илрэн гардаг. Яг л үүнтэй
адил. БНМАУ-ын үед явуулсан
нийгэмч бодлогын үрээр тэр
шинж бараг л устаж үгүй
болсон. Гэвч тохиромжтой
нөхцөл бүрдэнгүүт тэр шинж
сэдрэн гарч ирсэн нь дурдаад
байгаа, одоох, нийгмээрээ
шизофренитэх шинж. Энэ
удаа тэртээ цагийн номой
дорой тэнэгрэлийн шинж яг
эсрэгээр, мунхагийн түрэмгий
шинж, өөрийгөө хүчлэн,
мэдэгчийн дүрд, удирдагчийн
дүрд орох зэрэг шинжид
мутацилагдсан нь нийгмийн
сүлжээгээр илэрч байна. Ийм
байдлын үр хөврөл нь тэртээ
цагт тэр гадаадын судлаачдын
илрүүлж томьёолсон тэр
монголизм гэх өвчин гарцаагүй
мөн. Шизофрени өвчний “агуу
ихийн тэнэгрэл” гэх хам шинж
нь бидний өнөөгийн нийгмийг
тодорхойлж байна.

-Тийм бол ийм эмгэг
биднийг юунд хүргэх вэ?


-Нийгмийн энэ эмгэг
биднийг үндэстний мөхөлд
хүргэнэ. Биднийг цэрэг зэвсгээр
эзлэх түрэмгийлэл ирэхгүй.
Энэ эмгэгийг улам дэвэргэх
аргаар л хэрэгжүүлчихнэ.
Дэвэргэх аргыг янз бүрээр
гоёж чимэглэсэн -изм, бусад
үзлээр хачирлан хүчирлэн
хэрэгжүүлнэ дээ. Үүнд
нийгмийн сүлжээ гол хэрэгсэл
нь болчихоод нийгэм нь тэр
чигээрээ тийшээ ханаран орж
буй нь аюул.