Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Визгүй зорчиж эхэлснээс хойш эдийн засагт нааштай өөрчлөлт гарч эхэллээ

Оросууд Монголд, мон­гол­чууд Оросод визгүй нэв­тэрдэг болоод удаагүй байна. Тодруулж хэлбэл энэ сарын 14-нөөс эхлээд иргэд харилцан визгүй зорчиж байгаа билээ. Богинохон хугацаанд ч гэлээ хаана, хаанаа ашигтай нөхцөл үүсч буй нь мэдрэгдээд эхэл­лээ. Улаан-Үүдийн буриадууд манай ноолуурын дэлгүүрүүдээр хэсч, ноолууран хув­цаснуу­дыг машин, машинаар нь эх орон руугаа ачиж байна. Ер нь оросууд манай ноо­луур, тэмээний ноосон бү­тээгдэхүүнийг хэрэглэх дуртай. Эко, үнэ нь хямд гэсэн давуу талуудтай учраас визтэй үед ч эдгээр бүтээгдэхүүн Орос руу гардаг байсан юм.

“Янмал”-ын тэмээний ноосон оймсыг үйлдвэр дээрээс нь ирж авдаг оросууд өчнөөн. Манайхаас Орос руу гарч наймаа хийдэг хүмүүсийн дардаг бараанд ч тэмээний ноосон оймс багтдаг. “Янмал” компанийн ерөнхий менежер В.Отгонболдоос визгүй болсноос хойш оросууд хэр худалдан авалт хийж буйг сонирхоход “Манайхаас худалдан авалт хийж байгаа хүмүүсийн тоо илт нэмэгдсэн шүү. Орос, казахстанууд их ирж байна. Казахстанууд Оросын нутгаар дайрч орж ирж байгаа. Манай үйлдвэр дээрээс ирж оймс авч байгаа орос, казахуудын ихэнх нь бөөнөөр нь авдаг. Гэхдээ сүүлийн үед визгүй болсноос хойш ахуйн хэрэгцээндээ оймс авах оросууд ихэсч байна. Чанартай барааны хувьд нэг зовлон байдаг. Хятадад манай оймсыг дуурайлгаж хийгээд хойд хөршийнхөнд зарах явдал их байсан. Харин сүүлийн үед оросууд манай үйлдвэрийг мэддэг болсон учраас өөрсдөө ирээд авчихаж байна” гэж ярилаа.

Визгүй зорчих эхний өдөр гэхэд л Монголын 530 гаруй иргэн Оросын хил гарсан, Оросын 300 орчим иргэн манай улс руу орж ирсэн гэх статистик гарсан. Оростой хил залгаа сумдын иргэдийн хувьд бүр ч таатай нөхцөл үүсээд буй. Хилийн цаана аж төрдөг оросууд Монгол руу орж ирж, хилийн наахна буй сумдын иргэд зочид буудал, дэлгүүр, саун гэх мэт үйлчилгээний газар мэтийг байгуулж, амьжиргаагаа сайжруулахаар ханцуй шамлаж буй сурагтай. Эрээнцавын хилийн боомтоор гэхэд л долоо хоногт хоёр, гурван хүн орж ирдэг байсан бол визгүй болсноос хойш Дорнодын Чулуунхороот сумыг зорих улс ихэсчээ. Тэгэхээр оросууд визгүй зорчдог болсноос хойш ноолуур, тэмээний ноосон оймс гэх мэт үндэсний брэнд болсон бүтээгдэхүүнүүд жавар тачигнасан хойд нутгийнхны худалдан авдаг гол бараа болсон нь бидний хувьд таатай мэдээ. Орос бол том зах зээл. Манайх шиг жижиг зах зээл бүтээгдэхүүнээ чанартай гаргаж л байвал худалдан авагчид нь бэлэн болчихлоо гэсэн үг. Заавал Европ, Ази руу экспортолно гэхгүйгээр хойд хөршдөө дажгүй үнээр зараад байхад л оросуудын хувьд эрэлттэй бүтээгдэхүүний зах зээл худалдан авагчгүй гэж сандрах шаардлагагүй болж эхэлж байгаа юм. Ямартай ч Монголын үндэсний үйлдвэрлэгчдэд Орос гэдэг том зах зээлийн үүд нээгдчихлээ.

Аялал жуулчлалын компаниудын хувьд харилцан визгүй зорчих болсон нь таатай мэдээ. Оросын жуулчдыг нааш нь татаж чадвал аялал жуулчлалын зах зээл дээр чамгүй мөнгө эргэлдэх бололцоо бий гэж эдийн засагчид хэлж байна.

Сүүлийн үед унах болсон рублийн ханш Оросоос наашаа орж ирдэг барааны үнэд нөлөөлж эхэлсэн гэх мэдээллийн мөрөөр хойд хөршийн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг хэд хэдэн төвөөр орлоо. Худалдааны төвүүдэд зарж буй орос бараануудын үнэ хямдарсан зүйл ажиглагдсангүй. Эсрэгээрээ өсч магадгүй гэсэн болгоомжлол байгааг зарим нь үгүйсгэсэнгүй. Харин Алтанбулагийн чөлөөт бүсэд орос бараа маш хямд үнээр зарагдаж байгаа аж. Татваргүй бүсээс хямд бараа худалдан авах боломж орон нутгийн иргэдэд бий юм билээ. Тэндээс бараа дарж зарах боломж харин иргэдэд байгаа гэнэ.

Статистик мэдээллээс харахад бид гаднаас худалдан авдаг барааныхаа 30 хувийг Оросоос худалдан авдаг юм байна. Үүнээс ч багассан гэх нь бий. Өнгөрсөн онд гэхэд Оросоос нийт импортынхоо 24.6 хувийг хангажээ. Гэхдээ энэ хувь хэмжээнд хойд хөршөөс орж ирдэг шатахуун багтдаг. Шатахууны хувьд нь үнэ нь гэрээгээр зохицуулагддаг учраас үнийн уналт энэ тэр байхгүй. Шатахууны хэмжээг хасахад арав хүрэхгүй хувийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хойд хөршөөс импортолдог гэсэн үг. Ийм учраас рублийн ханшийн уналтаас үүдсэн бараа бүтээгдэхүүний уналт манай эдийн засагт мэдрэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Гэхдээ оросын бараа, бүтээгдэхүүний үнэ илт хямдраад ирвэл ам.доллараар авдаг хүнсний бүтээгдэхүүнээсээ татгалзаад орос бараа руу хошуурч мэдэх л юм.

Ямартай ч харилцан визгүй зорчсоноос хойш хэдхэн хоногийн дотор нааштай зүйлүүд ажиглагдаж л байна, манай эдийн засагт.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Их гүрнүүдийн хоорондын зөрчил Монголын эдийн засагт шинэ боломж өгнө гэв

“Мандал даатгал”-ын эрсдэлийн шинжээчид олон улсын эдийн засгийн эрсдэл, Монголд үзүүлэх нөлөөллийнх нь талаар ээлжит тайлангаа гаргажээ.

Монголын эрсдэлийн тайлангийн хувьд гурав дахь удаагаа бэлтгэн гаргаж байгаа нь энэ юм. Шинжээчид энэ оныг “АНУ-ын хувьд эдийн засгийн хувьд өсөлт ахисан, Европын тухайд өсөлт удааширсан, Хятадын хувьд эдийн засаг өсөлт бууралттай жил болж байна” гэж дүгнэжээ. Энэ утгаараа олон улсын макро эдийн засгийн Монголд үзүүлэх нөлөө сөрөг байгаа аж.

Монголын эдийн засгийг тэд дотоод эдийн засгийн хувьд ханшийн өндөр өсөлттэй, өрийн дарамттай, уламжлалт бус мөнгөний бодлогоос үүссэн инфляцийн өсөлттэй, мөнгөний урсгалын тэнцвэр алдагдсан, эдийн засгийн өсөлт саарсан, банк санхүүгийн системд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэл нүүрлэж болзошгүй гэж оношилжээ. Үүнээс гадна ханшийн өндөр хэлбэлзлийн улмаас хувийн хэвшил, иргэдийн валютын ханшаас хүлээх алдагдал ноцтой хэмжээнд тулж бизнесийн ашиг, орлогыг хамах болсноор хүнд нөхцөл байдал дунд байна гэсэн анхааруулгыг онцолжээ. Хамгийн гүнзгийгээр хямарсан гэгддэг 2009 оны сүүлээр ажилгүйдлийн түвшин арав гаруй хувьд хүрч байж. Харин энэ оны наймдугаар сарын байдлаар ажилгүйдлийн түвшин 6.1 хувьд хүрч буурчээ. Уг үзүүлэлтийг “Мандал даатгал”-ын шинжээчид эрс сайжирсан үзүүлэлт гэж тодотгожээ. Ажилгүйдлийн түвшин тав орчим хувьд хүрсэн үед хөдөлмөрийн зах зээл хэвийн түвшинд орлоо гэж үзнэ хэмээн Монгол банкнаас мэдэгдэж байгаа. Харин шинжээчдийн хувьд хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал хэвийн түвшиндээ хүрэх хараахан болоогүй хэмээн үзэж байгаа аж.

Их гүрнүүдийн хоорондын зөрчил дэлхийн эдийн засагт таагүй нөлөө үзүүлж байгаа ч Монголд шинэ боломж өгнө гэж “Мандал”-ынхан тайландаа онцолжээ.

Эрсдлийн тайланд “Украины хямрал ОХУ-ыг барууны орнуудаас зайгаа барихад хүргэж Хятадтай ойртох шалтгаан боллоо. Харин Монголын хувьд дунд нь оршиж байгаа боломжоо аль ч талдаа ашигтай байдлаар эргүүлж чадвал эдийн засаг маань дан ганц түүхий эдийн үнээс хараат бус болох боломжтой” гэсэн өгүүлбэрүүд дурайж байна. Гэвч нөгөө талд Орос, Хятадаас улам хүчтэй хамааралтай болох эрсдэл ч байгааг үгүйсгэсэнгүй. Шинжээчид эрх баригчдад “Хоёр их гүрний эрэлт хэрэгцээг хангахын зэрэгцээ улсаа хэрхэн амжилттай хөгжүүлэх вэ гэсэн асуултанд нэн даруй хариулж, урт хугацааны бодлого боловсруулан төлөвлөгөө гаргах зайлшгүй шаардлага үүсч байна” гэсэн зөвлөгөө өгчээ.

Америкийн хувьд энэ жил хөдөлмөрийн зах зээл сэргэсэн, санхүүгийн зах зээл сайжирсан үе байж. Ирэх онд улам сайжрах төлөв ажиглагдаж байгаа гэнэ. АНУ хямралын дараагаас эдийн засгаа эрчимжүүлэх мөнгөний хүчтэй тэлэх бодлогыг явуулж ирсэн аж. “Мандал”-ын шинжээчид олон улсын эрсдлийн тайландаа Америкийн хэрэгжүүлж буй бодлогын талаар “2007 оны сүүлээс 2009 оны эхэн хүртэл мөнгөний бодлогын хүүг 5.25 хувиас 0.25 хувь болтол эрчимтэй бууруулж тэлэх бодлого хэрэгжүүлсэн. Үүнтэй зэрэгцэн уламжлалт бус мөнгөний бодлого хэрэгжүүллээ. Энэ нь Засгийн газрын өрийн хэрэгслийг худалдан авч хөрөнгө оруулалт хийн хүүг бага түвшинд барих замаар нийт эдийн засагт хийгдэх хөрөнгө оруулалтыг өдөөх зорилготой юм. Уг хөтөлбөрийг 2008 оны арваннэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж өдгөө гурав дахь үеийн хөтөлбөр нь хэрэгжиж байна. Гурав дахь хөтөлбөр нь 2012 оны есдүгээр сараас эхлэн сар бүр 40 тэрбум ам.долларын моргэйжээр баталгаажсан үнэт цаас худалдан авснаар эхэлсэн юм. Удсан ч үгүй арванхоёрдугаар сараас сар бүр 85 тэрбум ам.доллараар худалдан авалт хийх шийдвэр гарчээ. Ийнхүү нэмэгдүүлж байгаа нь эдийн засаг дорвитой сэргэхгүй байсантай холбоотой. Хоёр жилийн дараанаас 85 тэрбумыг бууруулж өнөөгийн байдлаар 15 тэрбум болголоо. Уг хөтөлбөрийг оны эцэст зогсоохоор төлөвлөж байна. Ийнхүү бууруулж байгаа нь эдийн засаг сэргэж байгааг илтгэх юм. Харин төв банк нь бодлогын хүүг эргэн өсгөхөө харзнах болсноо мэдэгдсэн. Энэ нь эдийн засаг сэргэж байгаа ч хоёр хөл дээрээ бат зогсох хэмжээнд хүрээгүй байгааг илтгэлээ” хэмээн онцолжээ.

Америкийн нөхцөл сайжирч байгаа ч хоёр хөл дээрээ бат зогсох хэмжээнд хүрээгүй байгаа гэж дүгнэсэн шинжээчид Европын байдалд сайн дүн тавьсангүй. Шинжээчид тайландаа “Украин, ОХУ-ын асуудал Европ, АНУ, ОХУ-ыг хамарсан өргөн цар хүрээтэй их гүрнүүдийн хоорондох асуудал болж хувирлаа. ОХУ ба АНУ, Европын холбооны бие биедээ сөргүүлэн тавьсан эдийн засгийн хоригууд нь дөнгөж өндийж байсан Европын эдийн засагт хүндхэн цохилт болж ирлээ. 2015 онд ч нөхцөл байдал сайжрах төлөвгүй байна. Үйлдвэрлэлийн индекс өсч байсан ч буурч эхэллээ. Уг нь 2013 оны турш үйлдвэрлэлийн индекс 48 нэгжээс 54.2 нэг хүртэл өссөн нь эдийн засаг илт сэргэж байгааг илэрхийлж байсан. Гэвч 2014 он гарсаар Украины маргаан дэгдэж, цар хүрээ нь их гүрнүүдийн түвшинд хүрч эдийн засгийн бодит хоригууд тавьсан нь Европ, АНУ, ОХУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Эдийн засагт итгэх итгэл буурч Европын эдийн засаг эргээд агших эрсдэлтэй боллоо. Ажилгүйдэл дорвитой буурахгүй байгаа нь гол эрсдэл хэвээр байна” хэмээн дүгнэжээ.

Ажилгүйдэл өндөр түвшнээсээ буухгүй, Засгийн газрын өрийн хэмжээ багасахгүй байгаагаас гадна Украины хямрал хүндэрсэн нь эдийн засгийн өсөлтийг сааруулах эрсдэлийг дагуулж байгаа аж. Европын холбоо, ОУВС-гаас Европын энэ оны эдийн засгийн өсөлтийг 1-1.2 хувь гэж таамаглаад байгаа юм.

Урд хөршийн хувьд энэ онд эдийн засаг нь сайн байгаагүй гэнэ. Үүний шалтгааныг шинжээчид “Хятад Улс дотоодын хэрэглээгээ нэмэгдүүлэх чиглэлд хот суурин газруудыг байгуулах, байгалийн бохирдлыг бууруулахын тулд зарим нэг үйлдвэрлэл, нөөцийн хэрэглээг бууруулах, санхүүгийн систем дэх тогтвортой байдлыг хангахын тулд зээлийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгаа либеральчлах гэх зэрэг хүнд даалгавруудыг хийж эхлээд байгаа юм” гэж тайлбарлажээ. Системийн хэмжээний ийм томоохон өөрчлөлтүүдээ богино хугацаанд сөрөг нөлөө багатай хийхгүй бол эдийн засгийн өсөлт нь саарах эрсдэл урд хөршид бий аж. Өсөлт нь саарвал түүхий эдийн уналтаар дамжиж Монголын эдийн засагт ч хүнд цохилт ирэх эрсдэлтэй гэнэ. Хятадын эдийн засаг саяхныг хүртэл мэдэгдэхүйц муудаагүй байсан ч ирэх жилүүдэд таагүй хэвээр үргэлжлэх төлөв ажиглагдсаар байгаа юм байна.

Нийт экспортынх нь 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг, гадагш нь зарж валют болгодог эрдсийнхээ 90 гаруй хувийг зөвхөн Хятадад худалдаалдаг монголчуудын хувьд анхаарах нэг зүйл байгаа аж. Нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр, жонш, молибден, боловсруулаагүй нефтийн салбарт Хятадтай урт хугацааны эдийн засгийн харилцаа үүсгэх шаардлагатай гэж шинжээчид зөвлөж байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Аавын үлгэрлэл

О.Дашбалбар найрагчийн аавынхаа талаар бичсэн нийтлэлийн нэг хэсэг санаанаас гардаггүй юм. Найрагчийн ээж гараа гаргаж, сэтгэлээ шингээж байж аавд нь хурган дотортой дээл хийж өгч л дээ. Гэтэл аав нь жавар сэнгэнэсэн, шуургатай нэг өдөр төөрсөн хурга өвөртлөөд ороод ирж. Шинэхэн хурган дээлээ авах юмгүй болгочихоор ээж нь яаж дуртай байхав. Гомдсон үг унагаж таарна. О.Дашбалбар агсан аавынхаа хурга өвөртлөөд ороод ирсэн энэ агшныг “Амьд амьтныг хайрлах учиртай гэдгийн асар том үлгэрлэл болсон” гэж дурссан байдаг. Хүүхдэдээ ингэ тэг гэж сургахын оронд биеэрээ үлгэрлэж байж л зөв, сайн хүн болгоно гэдгийг онож хэлсэн сайхан жишээ. Саяхан нэг ийм судалгаа хийжээ. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдээр гэр бүлийг нь зуруулж л дээ. Хачирхалтай нь хүүхдүүдийн зурсан зураг дээр аавтайгаа хамт тоглож, цугтаа байгаа зураг тун ховорхон байж. Зургийн дэвтрийн цаасан дээрх аавуудын олонх нь зурагт үздэг, сонин гарчигладаг “завгүй, ажил хэрэгч” нөхөд байж. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдгийг Европын судлаачид аль хэдийнэ нотолчихсон. Манайд ийм барим тавим судалгаа байдаггүй ч “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алга”, “Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэсэн том утга агуулсан зүйр үгс зөндөө. Хүүхдэдээ үлгэрлэх учиртай аавуудын олонх нь сонин гарчиглаж, буйдан дээр тухлан зурагт үзсэн шигээ суугаад байвал ирээдүйн аавууд үрсдээ ямар үлгэр үзүүлэх бол? Бусдыг хайрлах сэтгэлтэй, ажилсаг, зөв, сайхан хүн байхын эхлэл нь аав, ээж учраас тавих л учиртай асуулт.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Б.Бямбасайхан: Бизнес эрхлэгчдийн хувьд Ерөнхий сайд яахав, баг нь л чухал

Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа.

Улс төрийн өнөөдрийннөхцөл байдлыг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид хэрхэн харж байгаа бол?

-Процесст нь оролцож чадахгүй нь мэдээж учраас хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид болгоомжтойгооражиглаж байна. Гол санаа нь их энгийн.Дараа жил том төслүүд хэрэгжих ёстой. Эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах учиртай. Төлбөрийн балансын хямралыг зогсоож эерэг болгох шаардлага бий. Үүн дээр маш ухаалаг бодлого хэрэгжүүлэх цаг ирсэн. Засгийн газар, төсөв санхүү хариуцаж байгаа яам, Монгол банк маш чухал үүрэгтэй ажиллах ёстой гэсэн үг. Тэгж байж макро эдийн засгийнбодлого гэдэг юм зөв тийшээ тогтвортой явна. Макро эдийн засгийн тогтвортой байдал гэдэг зүйлийг бид маш сайн ойлгох хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдын хүсч байгаа зүйл бол ердөө энэ. Харамсалтай нь өнөөдөр тэр орчин нь алга. Бизнес хийж буй улсын хувьд энэ тогтворгүй байдлаа сайжруулахын тулд улстөр нь өөрчлөлт хийж эхэллээ гэж харж байна. Өмнө нь болохгүй байсан эдийн засгийн бодлогуудыг өөрчлөх, өөрөөр хэлбэл реформ хийгдэх байх гэсэнхүлээлт автоматаар үүсч байна л даа. Мөнгөнийболон төсвийн бодлого, хөрөнгө оруулалтын орчныг нэг мөр сайжруулах арга хэмжээ авах шаардлага үүссэн. Энэч үүднээс хүлээлт өндөр болоод байгаа юм.

Өнөөдөр Ерөнхий сайд хэн болох вэ гэдгийг л яриад байна. Таны ярианаас Ерөнхий сайдаас гадна төв банкны тэргүүн, Сангийн сайдын суудалд хэн сууж, ямар өөрчлөлт хийх бол гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад үүссэн гэж ойлголоо?

-Ер нь эдийн засгийн болон улс төрийн бодлого дандаа багийн тоглолт байдаг. Багийн тоглолтоор үр дүн нь харагддаг.Зөв баг томилох байх гэсэн хүлээлт үүссэн гэж онцолж хэлмээр байна. Засгийн газрыг солиногэхээр сайн баг ирж ажиллах нь гэсэн хүлээлт үүссэн. Бизнес хийж байгаа хүний хувьд Монголын Ерөнхий сайд хэн байх вэ гэдгээр асуудал шийдэгдэхгүй. Олон сайн хүн ажиллаж байж зөв бодлого гарна. Тэгж байж реформ хэрэгжинэ. Энэ жил эдийн засаг долоон хувиар өслөө. Дараа жил тэдээр өснө гэж төсөөлөх гэхээр боломжгүйнөхцөл үүссэн. Өсөлтийг янз бүрийн моделоор хэмжиж үздэг. Гэхдээ ямар бодлогохэрэгжих юм, хэн тэр бодлогыг нь хэрэгжүүлэх болгэдгийг мэдэхгүй байгаа учраас дараа жилийн эдийн засгийн өсөлтийг төсөөлөхөд хэцүү. Компаниуд бизнес төлөвлөгөөгөө ч хийж чадахгүй, бүх юм хүлээлтийн байдал руу орчихлоо. Үүнээс үүдэн гарч байгаа бас нэг үр дагавар бий. Хүн бүр л гадаадаас хөрөнгө оруулалт хурдан татъя гэж яриад байгаа. Хурдан татахын тулд Монголынхоо эдийн засгийн орчныг сайжруулах хэрэгтэй. Тэгж байж бизнес төлөвлөгөөгөө хийж хөрөнгө оруулалтаа татна. Тэр процесс нь зогсчихоод байна. Өөрсдөө ойлгохгүй байж яаж бусдад ойлгуулах билээ.

Хэрвээ өмнө ажиллаж байсан засгийн бүтэц тэгтлээ өөрчлөгдөхгүй бол яах вэ, бизнес эрхлэгчдийн хүсээд байгаа өөрчлөлт хийгдэх болов уу?

-Алдаатай бодлогууд хэрэгжүүлснийүр дагаврыг нь бид харлаа. Ямар алдаатай бодлого хэрэгжүүлснээ тодорхойлчихлоо. Одоо тэрийгээ засах гэж байна.Алдаатай бодлогуудаа засахын тулд шинэ бодлого хэрэгжүүлэх чадавхитай хүмүүс зайлшгүй шаардлагатай. Хагас дутуу өөрчлөлт гэдэгөөрчлөхгүй байснаас илүү дор ч байж мэднэ. Ийм нөхцөл байдал өнөөдөр нэгэнт үүссэн. Бидний нэг гол алдаа гэвэл юмыг дандаа дутуу хийж байна л даа. Зөв бодлого эхлүүлдэг, зөв хуулийн концепц баталдаг. Гэхдээ дуустал нь хийхгүйгээр орхичихоод байна. Эдийн засагт нэг л юм хэрэгтэй. Эхлүүлсэн реформыг дуусгаж чаддаг байх нь чухал. Үүнийг хийж чадах чадавхтай улсыг бид хүлээж байна. Дахиад хэлэхэд макро эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал, мөнгөний бодлого,төсвийн бодлогыг голложхэрэгжүүлэх тулгуур гурван хүнмаш чухал учраас үүн дээр хүлээлт үүссэн.

Өмнөх засгийн хувьд юун дээр алдсан юм бол?

-Зах зээлийн нөхцөл байдлыгхэтэрхий эерэгээр төсөөлөөд тодорхой бодлого хэрэгжүүлсэн. Тэрбодлого алдаатай байсан нь ойлгомжтой болчихлоо. Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл эргээд сайжрахучраас Монголын эдийн засгийгхурдан хугацаанд сэргээнэ гэсэн бодлоготойгоор үечлэлийн эсрэгхэд хэдэн арга хэмжээ авсан. Хоёрхавцлын хооронд гүүр барьж байгаагаар төсөөлье л дөө. Гүүрээ бариад явж байтал нөгөө талын хавцалд арай хүрэлгүйгээр гүүр барьдаг материал нь дуусчихсан гэсэн үг. Маш аюултай нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болно. Нэгмөсөн нурах аюул үүсч байна. Гүүр барих материал нь хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт орж ирж экспорт сайжирсан бол барьж эхэлсэнгүүрээдуусгах боломж байсан. Энэ тохиолдолд бизнесүүдсайжирч, эдийн засагтогтвортой өсөх боломж байсан юм. Харамсалтай нь өнөөдөр хэрэгжүүлсэн бодлого маань алдаатай байсан нь нотлогдлоо. Тийм учраас төсвийн, төлбөрийн балансын хямрал болоод байгаа юм.Одоо гүүрээ унагаахгүйгээр барихын тулд шинэ инженерийн баг шаардлагатай. Өмнө эхлүүлсэн гүүрний бүтээн байгуулалт тэртэй тэргүй дуусахгүй.Гүүрийг шинээр барих шинэ архитектор эдийн засагт хэрэгтэй болж байна. Тэр нь мөнгөний бодлого, төсвийн бодлоготой маш чухал холбоотой. Ингэж байж макро эдийн засгийн орчин тогтворжино. Бизнес хийж байгаа улс2015 онийм дүр зурагтай өрнөх нь гэсэн тодорхой төсөөлөлтэй болчихвол тэр дүр зурагт нь багтаад учраа олчихно. Гэтэл өнөөдөр яг ямар байх нь ойлгомжгүй харанхуй байна.

Засаг эмхрэхгүй цаг алдвал хамгийн түрүүнд хохирол амсах хүмүүс нь мэдээж бизнес эрхлэгчид байх…?

-Өдийд ажиллаад, орлого ашгаа олоод явж байх ёстой компаниудын хувьд маш ойлгомжгүй нөхцөл байдал үүсчихлээ. Тэгэхээр хүлээлт үүснэ. Хүлээлт үүсэхээр компаниас гадна тэнд ажиллаж байгаа хүмүүст ч муугаар нөлөөлнө. Эдийн засагт итгэх итгэлалга болж байгаа нь хамгийн гол эрсдэл.

Бизнесүүд шинэ засгаас яг юу хүлээж байна?

-Бизнесүүдийн хүлээж байгаа хэдхэн зүйл бий. Том төслүүдээ шийдээд хурдан явуулаач гэж хүсч байна. Том төслүүдийн араас хөрөнгө оруулалторж ирээд шинэ ажлын байр бий болоод явна. Үүнийг дагаад компаниуд ажилтай, орлоготой болж ирнэ. Тэр хэрээр макро эдийн засгийн орчин тогтворжино.Мөн төр хувийн бизнестэйгээ өрсөлдөхөө болих хэрэгтэй. Ийм гуравхан зүйлийг хүсч байгаа.

Та эдийн засгийг эрчимжүүлэх зуун хоногийн гол цэг дээр бизнесүүдийг төлөөлжажилласан хүн. Ер нь төр бизнесээ хэр сонсдог юм байна, бизнесүүдийн санаа оноог гаргах шийдвэртээ хэр тусгадаг юм шиг санагдсан бэ?

-Төрөөс эдийн засгийн чигийн бодлого шийдвэрүүд гарахдаа бизнес хийж, баялаг бүтээж байгаа буюу татвар төлж буй улсуудынхаа хүсэл бодлыг шингээж өгдөггүй юм байна. Өмнө байсан системийн маань голдоголдол л доо. Яамны түшмэлбодлогын концепцийгбичээд яамныхаа түвшинд хэлэлцүүлнэ.Яам нь засагт оруулж, засаг нь их хурлаар батлуулж байна. Энэ явцад бизнесийн салбар, татвар төлөгчдөөс ихэнх тохиолдолд санал авдаггүй.

Бизнес эрхлэгчдийн санаа, оноог авлаа гэдэг шүү дээ?

-Санал авсан ч гэсэн саналыг аваад л өнгөрдөг системтэй болчихсон юм байна. Энэ системийгөөрчлөх шаардлага ирсэн гэж бодож байна. Ямар ч Засгийн газрын гаргасан шийдвэрийгтатвар төлөгчид, бизнес хийж буй улсдаа ямар үр нөлөө үзүүлэв гэдгээр ньхэмжиж үздэг. Хамгийн эхлээд анхаардаг хэмжүүр гэж ойлгож болно. Бизнесүүдээсээ санал авдаг болох өөрчлөлтийг эдийн засгийн шийд гаргадаг процесстоо оруулж өгөхгүй бол нэг бол популист шийдвэрүүд гардаг. Эсвэл дарамталсан маягийн шийдвэрүүд гардаг. Бизнесүүдээ сонссон шийдвэр гарвал өнөөдрийн татварын тогтолцоо эрүүлжинэ.Тэгэхгүйгээр зөвхөн татвар хураадаг ньтатварынхаа бодлогыг боловсруулаад батлаад яваад байвал дандаа хураадаг талаасаа харах нь тодорхой.Уг нь татварын бааз нь томорч, өөрөөр хэлбэл компаниуд нь улам томроод байвал тэр хэрээр их татвар цуглуулна шүү дээ. Энэ талаас нь харах хэрэгтэй. Эдийн засгийг том зургаар нь хардаг болохын тулдкомпаниудшийдвэр гаргах процессын хамгийн эхэнд байх ёстой. Бид тэрийг л хийхийг зорьж ажилласан. Одоо ч гэсэн энэ зөвлөгөөгөө шинэ сайд, дарга нарт өгнө гэж бодож байна.

Зарим улстөрч шинээр байгуулагдах засаг удахгүйөөрчлөгдөнө гэх зэргээр байр сууриа илэрхийлээд эхэллээ. Засаг хэврэг байх нь эдийн засагт, бидний хүсэн хүлээж буй гадаадын хөрөнгө оруулагчдад яаж нөлөөлөх бол?

-Засаг тогтворгүй байхын горыг өнөөдөр бидамсч байна. Бүх зүйл хүлээлтийн байдалд орчихлоо. Монголын компаниуд ирээдүйдээ итгэхгүй байна. Тийм учраас хэзээ ч хэн ч тэр, энэдарга нь солигдоосой гэж хүсэхгүй. Байгаа хүнтэй нь ажиллана. Тэрхүн нь ухаантай зөв бодлого ямар байхыгбиднээс асууж байгаад эдийн засгийнхаа чухал бодлогуудыг боловсруулж баталбал аль аль талдаа хэрэгтэй. Тэр хэрээр эдийн засаг мөнгөний бодлого сайн явна. Нөгөө талдаа бизнесийн өсөлт ч сайжирна. Ингэж чадвал Монголын эдийн засаг өсөх боломжтой. Хурдтайгаар өсч байсан эдийн засаг руугаа буцаж орохыг ч үгүйсгэхгүй. Хэнтэйгээ хамтрах нь улстөрийн шийдэл. Хамгийн гол нь тогтвортой байх ёстой. Дахин хэлэхэдмакро эдийн засгийн тогтворжуулах бодлогын реформыг хийхэдшинээр бүрдэх баг сайн ажиллаасай гэж хүсч байна. Ирээдүй ойлгомжтой харагдвал бусдыг нь бизнес өөрөө хийчихнэ.

Гадаад зах зээлийн нөхцөл байдал таагүй байсан ч гэсэн үү?

-Гадаад зах зээлийн нөхцөл ямар чбайж болно. Дотоодын нөхцөл байдал ойлгомжтой болчихвол тэрэндээ таарсан менежмэнтээ хийгээд явах бололцоотой. Ажлын байраа хангаад явахыг хүснэ. Үнэн хэрэгтээ ямар ч бизнес эрхлэгч ажлын байраа цомхтгохыг хүсдэггүй. Сайн баг гарч ирж макро эдийн засгийн реформуудаа хийж, том төслүүдээ хэрэгжүүлж, концепцийн чухал зүйл өмчийн эрх гэдэг зүйлийг бүрэн утгаар нь ойлгож хамгаалж,бизнестэйгээ өрсөлдөхгүйгээр, хүний хувийн өмч рүү халдахгүйгээр ажиллах л төрийн хийх зүйл.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Америк шиг улсын иргэн болохыг хүсэхгүй хэн байх вэ

АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Жейм Клэппер хоригдож буй хоёр иргэнээ эх оронд нь авчрахаар Пхеньянд саяхан очлоо. Үүргээ ч амжилттай гүйцэтгэлээ. Хатуу дэглэмтэй умардаас иргэдээ аваад ирсэн тагнуулчдаа, эрх чөлөөтэй болсон иргэдээ Барак Обама тусгайлан баяр хүргэжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ч ийм шийдвэр гаргасанд элэг нэгтнүүддээ талархал илэрхийлж. Долоон сарын өмнөөс саатуулагдсан 24 настай Мэттью Миллерт Хойд Солонгосын тал хөдөлмөрийн лагерьт зургаан жил хорих ял оноогоод байсан юм. Дайсагнасан үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр. Харин 42 настай Кеннэт Бэйг төрийн эргэлт хийхээр завдсан хэрэгт буруутган хөдөлмөрийн лагерьт 15 жил хорих ял оноо­сон байдаг. Энэ жил NBA-гийн супер од Деннис Родман хойд Солонгосын удирдагчийн төр­сөн өдөрт очсон доо. Иргэд нь өлсгө­лөнд нэрвэгдсэн улсын дарангуйлагчтай нэг ширээнд сууж тансаг зоог барилаа энэ тэр гэсэн шүүмжлэл супер одын зүг хөвөрсөн. Сагсанд хорхойтой Ким удирдагчийн дуртай тоглогч зүгээр ч нэг Хойд Солонгост очоогүй, Америкийн талаарх удирдагчийн бодлыг эерэг болгоход том нөлөө үзүүлсэн гэж зарим ажиглагч үзэж байгаа юм билээ. Хоёр эр гэр бүлтэйгээ аз жаргалтайгаар уулзахад Деннис Родманы умардад очсон явдал нөлөөл­сөн байх өндөр магадлалтай. Ер нь ч тэгсэн байх.

Одоо Солонгосын хойгт эрх чөлөөгөө хасуулсан америк хүн байхгүй. Эх орондоо ирээд буй азтай хоёр иргэнээс өмнө ч Америкийн төр эрх нь хасагдсан иргэдээ суллуулахын төлөө ажиллаж, тэр бүрдээ үр дүнд хүрсээр ирсэн. Яг сарын өмнө гэхэд АНУ-ын төр бас нэг иргэнээ Хойд Солонгосоос эх оронд нь авчирч байсан юм. Америкийн иргэн Жеффри Фоул буудалласан газрынхаа ариун цэврийн өрөөнд библиэ орхиж явсан хэргээр баривчлагдаад байсан юм. Шашны үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглодог умардад бол том хэрэг. Дахин нэг түүх. Пхеньяны эрх баригчидтай дажгүй сайн харилцаатай Америкийн цөөхөн дипломатчдын нэг гэгддэг экс Ерөнхийлөгч Жимми Картер гурван жилийн өмнө умардад айлчлахдаа хууль бусаар хил нэвтэрсэн хэргээр найман жилийн ял сонсоод байсан иргэнээ суллуулж байв. Сая суллагдсан хоёрыг эрх чөлөөтэй болоход ч түүний нөлөө бий. Түүхийн хуудсыг гурван жилийн өмнөхөөс урагшлуулж сөхье. Билл Клинтон 2009 онд Хойд Солонгост айлчлахдаа 12 жилийн ял сонсоод байсан хоёр иргэнээ суллуулсан байдаг.

Америкийн төр иргэндээ яаж анхаардгийн хамгийн тод жишээ энэ. Дэлхийгээс тасар­сан, хаалттай, хатуу ертөнц гэгддэг умардад төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулахаар завдсан хэрэгт буруутгагдаж ял сонсоно гэдэг бараг л авралгүй явдал. Ийм хүнд гэмт хэрэгт буруутгагдаж хоригдсон иргэнээ ч Амери­кийн төр суллуулж чадаж байна. Төрийн тэргүүн нь хүр­тэл иргэнээ ганц гэж үл ойшоож хандалгүйгээр хоригдсон улсад нь очоод аваад ирдэг оронд иргэн нь болж амьдарна гэдэг том хувь заяа. Төр нь ингэж хандаж байхад Америкийн иргэн болохыг хүсэхгүй хэн байх вэ. Ийм улсын иргэн болж төрсөндөө бахархахаас аргагүй өчнөөн жишээ, баримтыг энэ мэтээр хөврүүлж болж байна.

Бид ч гэсэн америкчууд шиг улсынхаа иргэн болж төрсөндөө бахархаж амьдармаар байна. “Хаана ч явсан алдаж эндэхэд иргэнээ гээд ирдэг төртэй Монгол Улсад амьдарч байгаа шүү, бид” гэсэн бахархал, огшил дүүрэн амьдармаар байна. Амьдармаар байна гэж хэлдгийн учир нь Монголын төрд иргэнээ гэсэн сэтгэл алга. Наад захын нэг жишээ хэлье. Өмнөд Солонгосын Сөүл хотод манай Элчин сайдын яам ажилладаг. Элчин сайдын яаманд ажилладаг эрхмүүдийг тэнд амьдардаг иргэдийнхээ эрхийг хамгаал гэж төрөөс томилсон. Тийм ч учраас тэдний амьдарч буй орон байрных нь төлбөрөөс эхлээд цалин хөлс гээд бүх зардлыг Монголын төр даадаг юм. Нарийн яривал төр ч дааж байгаа юм биш. Ажиллаж хөдөлмөрлөж байгаа иргэн бүрийн татварт төлдөг мөнгөнөөс иргэнийхээ эрхийг хамгаалаарай гээд төрөөс тэдэнд багагүй мөнгө хуваарилдаг юм. Харьд байгаа монголчууд аргаа барахдаа л Элчин сайдын яамандаа ханддаг. Гэтэл Өмнөд Солонгост улсаа төлөөлсөн Элчин сайдын яамныхан аврал эрж хандсан иргэддээ яагаад ч юм дургүй. Чи хараар ажиллаж байгаа юм байна шүү дээ гээд хаалгаараа ч шагайлгадаггүй гэсэн гомдлыг тэнд ажиллаж, амьдарч байсан олон монголоос сонссон. Нэг хүн биш нэжгээд улс ингэж яриад байхаар үнэн байж таарна. Иргэн нь хэрэгтэн болоод шоронд суучихсан байхад төрийн түвшинд яриа хэлэлцээ хийж байгаад суллуулдаг Америктай жиших юм биш. Ямар ч гэмт хэрэг үйлдээгүй, хараар ажиллаж байгаа л гэсэн шалтгаантай энгийн иргэдээ аврал эрээд очиход ингэж хандана гэдэг гомдмоор хэрэг. Монгол Улсын иргэн болж төрсөндөө гутарч, гунимаар агшин гэхээс өөр юу гэхэв.

Монголын төр иргэндээ ингэж л сэтгэлгүй хандаж байна даа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Зэсийн баяжмал, газрын тосны экспорт эдийн засгийн өсөлтөд гол нөлөө үзүүлжээ

Аравдугаар сарын байдлаар ДНБ долоон хувийн өсөлттэй гарлаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Эдийн засаг ийм өсөлттэй гарсны гол шалтгаан нь уул уурхайн салбаргэж тус хорооны макро эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан онцлов. ДНБ-ий долоон хувийн өсөлтийн 70 орчим хувийг ньуул уурхайн өсөлт эзэлж байгаа аж. Уул уурхайн дараа хөдөө аж ахуй жагсч байна. Тодруулж хэлбэл Монгол Улс өнгөрсөн оны эцсээр анх удаа 45 сая мал тоолуулж байв. Одоо 17.1 сая төл бойжиж байгаа гэсэн статистик гарчээ. Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтийн 27.7 хувийг эзэлжээ. Барилгын салбарын өсөлт ч эдийн засаг дажгүй гарахад нөлөөлсөн гэнэ. Үлдсэн арав хүрэхгүй хувийн өсөлтийг боловсруулах, үйлчилгээний, тээврийн, даатгалын гэх мэт салбарууд нийлж байгаад хангасан гэх тооцоог статистикийнхан хийжээ.Уул уурхайн хувьд өмнөх жилүүдэд зэсийн өмнө гишгэж байсан нүүрс энэ жил өнгөрсөн оныхтой адил тун муу үзүүлэлттэй гарчээ. Оюу толгойн олборлолт эхэлсэн учраас зэс, зэсийн баяжмалын экспорт нүүрсний алдагдлыг нөхөхүйц хэмжээнд байж чадсан гэж ҮСХ-ны газрын дарга Э.Эрдэнэсан ярьж байлаа. Зэсийн баяжмалаас гадна газрын тосны экспорт ч дажгүй байгаа аж. Жилээс жилд өссөн үзүүлэлттэй гарч буй газрын тосны салбар цаашид ч өсөлттэй гарна гэж шинжээчид онцолж буй.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл аравдугаар сарын байдлаар 7.5 их наяд төгрөг болж түрүү жилийн өдийгөөс 1.8 их наяд төгрөгөөр буюу 32 хувиарөссөн гэгээтэй мэдээ байна. Голлож нөлөөлсөн салбар нь мэдээж уул уурхай.

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ БАГАСАВ

Мөнгөний нийлүүлэлт дээр өмнөх сарынхаас таатай үзүүлэлт хэд хэд байна. Аравдугаар сарын байдлаар зээлийн өрийн үлдэгдэл 12.8 их наяд төгрөг болжээ. Зээлийн өрийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өнгөрсөн есдүгээр сард 3.7 хувийг эзэлж байсан юм. Харин аравдугаар сарын сүүл гэхэд 0.2 хувиар буурчээ. Чанаргүй зээлийн хувьд есдүгээр сарынхаас буураа ч үгүй, өсөө ч үгүй байна.Зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь4.7 байгаа аж. Харин өмнөх оны аравдугаар сартай харьцуулахад 0.6 хувиар буурсан дүнтэй гарчээ.

Мөнгөний нийлүүлэлтийн хувьд өмнөх оны өдийгөөс 1.3 их наяд төгрөгөөр өсчээ. Харин өнгөрсөн сарынхаас 0.9 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Мөнгөний нийлүүлэлт аравдугаар сарын эцэс гэхэдарван их наяд төгрөгт хүрчээ.”Иргэд, байгууллагын төгрөгийн хадгаламж0.7 их наяд төгрөгөөр өссөн нь өмнөх жилээс их наяд гаруйгаар өсөхөд голлон нөлөөлсөн” гэж ҮСХ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Т.Гантөмөр онцоллоо.

Монголын арилжааны банкуудад байршиж буй хадгаламж яг одоогийн байдлаар 6.7 их наяд төгрөг байна. Өнгөрсөн жилийн өдийгөөс 18.8 хувиар өссөн гэнэ. Харин есдүгээр сарынхаас гурав гаруй хувиар буурчээ. Төгрөгийн хадгаламж 16.3 хувиар өссөн бол валютынх нь бүр ч илүү хувиар өссөн дүн гарчээ. Валютын хадгаламж 28.2 хувиар өссөн байна.

МАШИНЫ ИМПОРТ БУУРСАН НЬ ГАДААД ХУДАЛДАА АШИГТАЙ ГАРАХАД НӨЛӨӨЛЖЭЭ

Бас нэг таатай мэдээ гэвэл зэсийн баяжмал, ноолуур энэ тэрээ гадагш нь зарж байж олсон долларын хэмжээ бараа бүтээгдэхүүн авах гэж гадагш нь урсгадаг доллараас давжээ. Өнгөрсөн жилийн өдийд бид олсноосоо 1.9 тэрбумаар илүү ам.долларыг гадаадын улсууд руу гаргаж байсан юм. Харин энэ жил 131.4 сая ам.доллар илүү олсон гэсэн мэдээг статистикийнхан өглөө. Манай улс энэ жил131 оронтой гадаад худалдаа хийжээ. Нийт гадаад худалдааны бараа эргэлтийн тэнцэл 9.1 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ мөнгөний 4.6 тэрбум ам.доллар нь зэсийн баяжмал, газрын тос зэргээ зарж байж гаднаас оруулж ирсэн мөнгө. Харин4.5 тэрбум ам.доллараар гаднаас бараа, бүтээгдэхүүн худалдаж авчээ. Ийм ашигтай гарсанд нөлөөлж байгаа зүйлс гэвэл мэдээж өмнө дурдсан зэсийн баяжмал, газрын тос зэргийн худалдаа. Гаднаас авдаг бараа, бүтээгдэхүүн буурсан голлох шалтгаан нь автомашин, автомашины сэлбэг хэрэгсэл юм байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээг ч ҮСХ-ноос мэдээлсэн. Аравдугаар сарын байдлаар 4.8их наяд төгрөгийн зарлага гарсан байна.Эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 5.1 их наядаар яригдаж байгаа аж.Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 278.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

АМАРЖСАН ЭЭЖҮҮДИЙН ТОО ХОЁР МЯНГА ГАРУЙГААР НЭМЭГДЭВ

Ирэх оны эхний сард гурав дахь сая иргэнээ өлгийдөн авах Монгол Улсадамаржсан ээжүүдийн тооөссөөр байгаа гэх таатай мэдээг ҮСХ-ныхон дуулгав.Энэ оны эхний аравдугаар сарын байдлаар гэхэд шинэ хүн төрүүлсэн бүсгүйчүүд өнгөрсөн оныхоос 2081-ээрнэмэгджээ. Эхний аравдугаар сарын байдлаар 68.3 мянганэх амаржаад байна. Төрсөн хүүхдийн тоо 68.7 мянгад хүрчээ. Өнгөрсөн онд дуу хадаан мэндэлсэн нялхсаас 2146-аар нэмэгдсэн гэсэн үг.

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН ГОЛ ШАЛТГААН НЬХҮНСНИЙ БАРАА

Хэрэглээний үнийн улсын индексийн хувьд аравдугаар сарын статистик өмнөх сарынхаас 0.8 хувь, оны эхнийхээс 9.3 хувь, өнгөрсөн жилийн өдийгөөс12.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Ингэж өссөн гол шалтгаан нь хүнсний бараа, тэр дундаа ундаа ус гэнэ. Жил гаруйн дотор арав гаруй хувиар өссөн хэрэглээний үнийн өсөлтөд хүнснээс гаднахувцас, бөс бараа, гутал, орон сууц, ус цахилгааны үнийн өсөлтбага сагаар нөлөөлсөн юм байна. Үнийн өсөлтөөрөөДорноговь тэргүүлж байгаа гэсэн мэдээг ҮСХ-ныхон өгсөн.

ОРЛОГОО ДАГААД ЗАРЛАГА НЬ Ч ӨСЧЭЭ

Нэг айл сард дунджаар962.3 мянган төгрөг олж байгаа аж. Яг жилийн өмнөхөөс орлого нь арав гаруй буюу 10.8 хувиар нэмэгдчихээд байгаа гэнэ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өсөлтөөс гадна цалин хөлс нэмсэн гэх шалтгаан орлого нэмэгдэхэд нөлөөлжээ. Гэхдээ орлого нэмэгдсэний хэрээр зарлага ч дагаад өсчээ. Нэг айлын дундаж зарлага 962 мянган төгрөгт хүрсэн байна.Зарлагаингэж өссөн нь хүнсний бус бараа, үйлчилгээний үнийн өсөлттэй холбоотой гэх тайлбарыг статистикийн ажилтнууд өгсөн юм.

ӨНГӨРСӨН НАМРААС 100 ГАРУЙ МЯНГАН ТОННООР ИЛҮҮ ҮР ТАРИА ХУРААЖЭЭ

ҮСХ-ныхон ургац хураалтын мэдээг энэсарын 1-ний байдлаар өгөв. Манай улс 515.2 мянган тонн үр тариа, 160.7 мянган тонн төмс, 102.6 мянган тонн хүнсний ногоо хурааж аваад байна. Үүнээс гадна 1.1 сая тонн өвс, хадлан, 36.4 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ. Өнгөрсөн жилийн өдийтэй харьцуулахад төмснөөс бусдынх нь хэмжээ өсчээ. Ногоочидтүрүү жилийнхээс 30 гаруй мянган тонноор бага хэмжээний төмс хурааж авсан байна. Хамгийн өндөр хэмжээгээр хурааж авсан нь үр тариа. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 1-нээс 130.8 мянган тонн буюу 34 хувиар илүү хэмжээний үр тариа хураан авчээ. Харин хүнсний ногооны хураалт 2.4 мянган тонн буюу 2.4 хувь, өвс хадлан тэжээлийн бэлтгэл 62.9 мянган тонн буюу зургаан хувиар өсчээ.

ВАГОН, ОНГОЦООР ЗОРЧИХ ИРГЭДИЙН ТОО БУУРСАН БАЙНА

Төмөр замын тээврийн хувьд аравдугаар сарын байдлаар 17.1 сая тонн ачаа, давхардсан тоогоор 2.8 сая зорчигчийг зорчуулжээ. Тээсэн ачаа нь өнгөрсөн оныхоос 300 гаруй мянган тонноор багассан байна. Зорчигчид нь ч цөөрчээ. Ноднин жилийнхээс 355 мянган хүнээр буурсан тоо гарсан аж. Агаарын тээврийн хувьд ч тээсэн ачаа, үйлчлүүлсэн зорчигчид нь цөөрсөн байна.Аравдугаар сарын байдлаар 2.9 мянган тонн ачаа тээж, давхардсан тоогоор 579 мянган зорчигчид үйлчилжээ. Тээсэн ачаа нь хагас сая тонноор, үйлчилсэн зорчигчид нь 88-аар цөөрчээ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Долларын ханш бууж, төгрөг чангарах нөхцөл бүрджээ

Өнгөрсөн долоо хоногийн ажлын сүүлийн өдрүүдэд “Найман шарга” дээрх ам.долларын ханш арав орчим төгрөгөөр өссөн нь засаг бужигнаснаас болж валютын ханш савлаж эхэллээ гэх болгоомжлолыг олон нийтэд төрүүлсэн. Ам.доллар өсөх эрсдэл бий юу гэсэн асуултад хариу хайлаа. Эдийн засгийн суурь балансаараа болж ам.доллар өсөх ямар ч үндэслэл байхгүй гэж шинжээчид хэлж байна. Эдийн засагт эрэлт, нийлүүлэлт гэсэн хоёр том баланс бий. Ам.доллараар гаднаас авдаг барааг эрэлт, ам.доллар авч гадагш нь зардаг маань нийлүүлэлт. Ер нь жил бүр л бид олдог доллараасаа илүү хэмжээний доллар зарж гаднаас юм авдаг байсан. Өнгөрсөн жил гэхэд л монголчууд олсон доллараасаа нэг тэрбум 400 сая ам.доллар илүү зарж гаднаас юм худалдан авч зориулж байв. Ам.долларын ханш 1800 хүртэл өндрөө авсны гол шалтгаан нь энэ. Харин энэ жилийн эхний гурван сарын байдлаас харахад манай улсын худалдааны балансын алдагдал өмнөх жилийнхтэй харьцуулахад нэг тэрбум 400 сая ам.доллараар буучихаад байна. Өөрөөр хэлбэл бараа эргэлтийн баланс маань 335 сая ам.долларын ашигтай гарчихаж. Сүүлийн хоёр жил хагасын хугацаанд гарч байгаагүй статистик. Өмнө нь бид олсноосоо илүү долларыг гадагш нь бараа худалдаж авдаг байсан бол өнөөдөр байдал эсрэгээрээ болсон гэсэн үг. Ийм үед ханш өсөх боломжгүй гэж шинжээчид хэлж байна. Харин ч эсрэгээрээ төгрөг чангарах нөхцөл үүсчихээд байгаа аж. Хэрвээ энэ үед доллар өсвөл ханшийн зөрүүнээс ашиг хийх зорилготой хүмүүсийн үйл хөдлөл гэж тайлбарлахаас аргагүй гэнэ. Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг “Долларын ханшийг өсгөх сонирхолтой, ханш өсөхөөр доллар худалдаж авч, ханшийн өсөлтийн үнийн зөрүүн дээрээс ашиг хийдэг хүмүүс байдаг. Банкууд, ченжүүд гэгддэг валютын цэгийнхэн, тодорхой хэмжээний мөнгөний илүүдэл хуримтлалтай хүмүүс валютын ханшин дээр тоглох хандлага байдаг” гэж ярилаа.

Банкуудын хувьд худалдааны балансын алдагдал буурч хасахтай биш нэмэхтэй гарсан ийм үед валютын ханшин дээр тоглолт хийх үндэс байхгүй аж. Учир нь тэнд эдийн засагчид ажилладаг. Бараа эргэлтийн баланс ашигтай гарсан энэ үед доллар өсөх боломжгүй гэдгийг тэд мэднэ. Харилцагчдаасаа төгрөгөөр хадгаламж авсан үед том зээлдэгч нь доллараар зээл авлаа гэж бодъё. Энэ тохиолдолд долларын авлагатай болно гэсэн үг. Үүнийгээ банкныхан доллараар урт гэж ярьдаг юм билээ. Доллараар урт гэдэг нь мэргэжлийн жаргон маягийн үг бололтой. Энэ тохиолдолд долларын ханш өсвөл банкинд ашигтай, ханш нь уначихвал алдагдалтай гэдэг нь тодорхой. Эсрэгээр нь тухайн банкинд хадгаламж доллараар ороод ирчихсэн байлаа гэж төсөөлье. Ийм үед төгрөгөөр зээл гаргавал банкны авлага төгрөг болж хувирна. Харилцагчийнхаа хадгалуулсан долларыг төгрөг болгосон энэ байдлаа банкныхан доллараар богино гэдэг юм билээ. Ам.долларын ханш чангарвал алдагдал нь банкны нуруун дээр ирнэ гэсэн үг. Валютын ханш савлагаатай үед балансаа барьж чадахгүй байгаа учраас банкуудын доллар авах, өгөх ханшийн зөрүү нь өндөр байдаг гэж эдийн засагчид ярьдаг. Савлагаа ихтэй үед банкууд аль талд нь гарахаа мэдэхээ байчихдаг гээд тайлбарлачихаж болно. Гэхдээ аль ч улсын банкууд тэглэх бодлого барихыг илүүд үздэг юм байна. Урт ч биш, богино ч биш байхыг чухалчилдаг гэсэн үг. Төгрөгөөр авсан хадгаламжаа төгрөгийн зээл, доллараар авсан хадгаламжаа долларын зээл болгох маягаар харьцааг нь тэнцүүлдэг гэсэн үг л дээ. Манай арилжааны банкуудын хувьд заримдаа доллараар урт, заримдаа богино болчихдог гэнэ. Бүгд нэг талдаа ханарсан буюу бүгдээрээ урт болох үе ч байдаг аж. Долларын ханш өсөх үү, буурах уу гэсэн хүлээлттэй болсон үед ийм тал анзаарагддаг байна. Долларын ханш өснө гэсэн хүлээлт үүсвэл доллараар урт болохыг эрмэлздэг гэсэн үг. Яг өнөөдрийн хувьд манай арилжааны банкуудад тэглэх хандлага давамгайлж байгаа аж. Шалтгаан нь өмнө дурдсан бараа эргэлтийн балансаас үүдэлтэй.

Ийм үед Оюу толгой гацаанаас гарч гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээд эхэлбэл төгрөг чангарах бүрэн боломжтой гэсэн өөдрөг таамгийг зарим шинжээч хэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдвэл банкууд тэглэх чиглэл рүү орох гэнэ. Доллар, төгрөгийн харилцаагаа тэнцүүлнэ гэсэн үг. Заримынх нь хувьд доллараар богино болохыг ч эрмэлзэнэ гэж эдийн засагчид онцолж байна. Ингээд бодохоор мөнгөний илүүдэл хуримтлалтай хүмүүс ч юм уу, валютын цэгүүдэд л ханш өсгөх тоглолт өрнөхгүй бол өөр бодитой эрсдэл алга.

Засаг бужигнасан үед гадаадын хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрч, хөрөнгөө оруулахаа азнана, ийм шалтгаанаар долларын ханш өсөх эрсдэл бий гэсэн болгоомжлолыг шинжээчид үгүйсгэж байна. Харин ч засгийг унагана, унагахгүй гэсэн тодорхой биш яриа, хэлээнд цэг тавьсан нь сайн хэрэг гэнэ. Шинэ засаг гарч ирээд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн чигийг идэвхтэй барьж ажиллаад эхэлбэл найдвар байгаа аж. Олон улсын зах зээл засаг унасныг эрсдэл гэж харахгүй байгаа ч үгүйсгэх аргагүй өөр нэг эрсдэл бий. Одоогоор Ерөнхий сайдад хэн нэр дэвших нь тодорхой биш байна. АН-ын ҮЗХ хуралдаад ч дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигч дээр нэгдсэн шийдэлд хүрч чадсангүй. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг цаг алдалгүй тодорхой болгочихвол гадаадад хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрөх вий гэсэн айдасгүйгээр амьдрах бүрэн бололцоотой. Удахгүй байгуулагдах шинэ засгийн хувьд эдийн засагт хамаатай өөр нэг болгоомжлол байгаа. Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч “Өмнөх Засгийн газрууд шиг урьдах засгийн хийсэн бүхнийг харлуулаад бүхнийг шинээр эхэлнэ гэвэл эхний хохирогч нь бизнесмэнүүд болно. Бизнес эрхлэгчид хохирно гэдэг нь тэдэнд ажиллаж буй ажилтнууд хохирно гэсэн үг. Өргөн утгаараа иргэд хохирч байгаа хэрэг. Замын тендер зарлаж нэг компанийг сонгон шалгаруулчихсан байлаа гэж бодъё. Нөгөө компани нь эхний хөрөнгө оруулалтаа хийж, ажилчдаа сургаж, тоног төхөөрөмжөө худалдаж авчихаад байтал засаг солигдоод ажлыг нь зогсоочихвол хэцүү. Зам гүүр, онгоцны буудал барих, сургууль эмнэлэг засах, гадаадын хөрөнгө оруулагчидтай хэлцэл хийх гэдэг бол засаг төрийн тасралтгүй үргэлжлэх бодлогын хүрээнд хийгддэг ажлууд. Ийм онцлогтой бодлогоо үгүйсгээд байвал гадаадын хөрөнгө оруулагчид болон олон улсын зах зээл, дотоодын бизнес эрхлэгчид төрд итгэхээ байчихдаг” гэж ярилаа.

“Мандал даатгал”-ын шинжээчид оны эхээр ам.долларын ханшийг 1900 хүртэл өсөх эрсдэлтэй хэмээн таамаглаж байсан. Гэхдээ гадаад худалдааны нөхцөл байдал сайжрахгүй бол гэсэн тодотголтойгоор. Гэтэл өнөөдөр худалдааны баланс 335 сая ам.долларын ашигтай гарч байна. Долларын ханш өнөөдрийнхөөс ч уруудах нөхцөл аль хэдийнэ бүрдчихсэн гэсэн үг. Гэхдээ шинэ засаг байгуулагдаж хэрэгжүүлэх бодлогоо зарлахаас нааш долларын ханш тэгж ингэж буурна гэсэн таамаг хэлэх боломжгүй гэж эдийн засагчид хэлж байна. Шинэ Засгийн газар цаг алдалгүй байгуулагдаж, “Рио”-той учраа олчихвол гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, тэр үед долларт 1700 төгрөг хүртэл буух боломжтой гэсэн урьдчилсан таамаг бий. Сая дурдсан төсөөлөл ажил болвол ам.долларын өнөөдрийн ханш хамгийн дээд ханш болох гэнэ. Шинэ Засгийн газар өмнө засгийн ололттой ажлыг нь үргэлжлүүлээд алдааг нь засаад явбал жилийн дараа ам.долларын ханш 1600 хүрч буух таамаг ч шинжээчдийн дунд яригдаж байна.

Бас нэг таатай мэдээ гэвэл эдийн засаг өнөөдрийнхөөс муудах ямар ч үндэслэл байхгүй гэнэ. Эдийн засаг өсөлт, уналт, тогтворжилтын гэсэн циклиүдээр үргэлжилдэг. Циклээр нь харвал бид бүсээ чангалаад аль хэдийнэ хоёр жил болсон гэнэ. Уруудах цикл маань ерөнхийдөө дуусч байгаа бололтой. Тодруулж хэлбэл хэрэглээний таналт хоёр жил үргэлжилжээ. ДНБ энэ оны эхний гурван улирлаар долоон хувийн өсөлттэй гарсан. Энэ тоо эдийн засгийн онолын үүднээс л өсөлт гэж харагдаж байгаа гэсэн тайлбарыг шинжээчид өгч байна. ДНБ-ий өсөлтийг бүрдүүлсэн салбар нь зөвхөн уул уурхай, барилга хоёр. Хэрэглээний салбар энд огт дурдагдахгүй гэсэн үг. ДНБ-ий 50 хувийг бүрдүүлдэг үйлчилгээний салбарт өсөлт явагдаагүй аж. Хэрэглээний зах зээл унасан гэх гээд байна л даа. Бүр тодруулбал иргэдийн хэрэглээ, бизнесмэнүүдийн бизнесээ тэлэх шийдвэр дээр аль хэдийнэ уналт явагджээ. Энэ цикл жам ёсоороо тодорхой хугацаанд хадгалагдана. Тэгээд эрэлт эргэж сэргэнэ. Гадаадын хөрөнгө оруулалт сэргэлээ л бол бүсээ чангалсан хүмүүсийн эрэлт сэргэнэ, худалдан авалтаа хийж эхэлнэ, бизнесмэнүүд ажилчдаа халах биш, харин ч шинээр ажилчид авч эхэлнэ гэсэн өөдрөг таамаг байна. Хоёр жилийн турш бүсээ чангалсан ийм нөхцөлд Монголын эдийн засагт одоогийнхоос дор байдал үүсэхгүй, эдийн засгийн уналт, хямрал цааш үргэлжлэхгүй гэдэг бол олзуурхмаар мэдээ. Хоёр жилийн турш таналт явагдсан, иргэд, бизнес эрхлэгчид нь ийм удаан хугацаанд бүсээ чангалсан тохиолдолд шинээр байгуулагдах Засгийн газар хэрэглээг дэмжих бодлого явуулах учиртай гэнэ. Хэрвээ хэрэглээг танах бодлого явуулбал эдийн засаг жинхэнэ утгаараа хямарна гэсэн таамаг байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Авлигачдыг шоронд явуулснаас алдсан мөнгөө олж авах нь чухал байна

Авлигатай тэмцэх үүргийг монголчуудын өмнө хүлээсэн газар бол АТГгэдгийг дээр, дооргүй мэднэ. Энэ байгууллага авлигатай яаж тэмцэж байгаагаа сүүлийн үед байсгээд мэдээлдэг болсон нь сайн хэрэг. Өнгөрсөн долоо хоногтгэхэд л АТГ-ынхан нийслэлийн прокурорын төлөөлөлтэй зэрэгцэж суугаад авлигатай хэрхэнтэмцэж байгаагаа мэдээлсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт”Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт онол практикийн бага хурал боллоо. АТГ-аастусгазрын мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат тэргүүтэй хүмүүс оролцсон энэ хурлын үеэр яригдсан нэг статистикийг сонирхуулъя. АТГ 123 тэрбум төгрөгийн хохирол илрүүлчихэж.АТГ-ынхныонцлоод буй зуугаад тэрбум төгрөг зөвхөн сүүлийн хоёр жилд илрүүлсэн хохирлын хэмжээ гэнэ. “Бид өмнөхөөсөө бараг арав дахин өндөр хэмжээнийхохирол илрүүллээ” гэж ирээд мэдээлнэ лээ.Ийм их мөнгөн дүнтэй хохирол илрүүлсэнд нь АТГ-т талархаж байна. Цалин, тэтгэмжээ тавьж хүчрэхгүй болтлоо хэцүүдээд байгаа ийм үед үүн шиг таатай мэдээ гэж хаана байхав. 123 тэрбум төгрөг бол их мөнгө. Энэ хэмжээний мөнгөн дүнтэй авлигын хэрэг илрүүлнэ гэдэг алга ташмаар мэдээ. Тэд сайн ажиллажээ.Эдийн засаг хүндхэн, ам.долларын ханш галзуурч байгаа иймүед 123 тэрбум гэдэг амь тариа болохоор мөнгө.

Гэхдээ энд эргэж харахаас аргагүй, хөндөж бичихээс боломгүй нэг өнцөг байна.АТГ 123 тэрбум төгрөгийн авлигын хэрэг илрүүлсэн мөртлөө дөнгөж есхөн тэрбумыг нь л олж авсан байх юм. Авлига авсан хүмүүсээр нөхөн төлүүлсэн мөнгө иймхэн байна гэдэг чамлахаар хэрэг. Уг нь АТГ-ын үүрэг бол авлигачдаас завшсан мөнгийг нь буцааж авч, төсөвт нэмэр болох. Яг одоо бол авлигачдаас зувчуулсан мөнгийг нь буцааж авах нь чухал болохоос шорон руу ачиххэнд ч хэрэгтэй шийдэл биш. Авлига авсан нөхөр шоронд, хөргөгч, зурагттай тусгай өрөөнд хэдхэн жил тухлаад гарах нь лав л ард түмэнд хэрэггүй.

Үнэхээр авлигаар тэгтлээ хөрөнгөжсөнийг нь тогтоочихсон юм бол улсад учруулсан хохирлыг нь төлүүлмээр байна. Энэ л АТГ-ын хийх ёстой ажил.Буцааж авсан мөнгөө төсөвт орлого болгож оруулж, тэр мөнгөөр нь хэдэн цэцэрлэг барьчихлаа гэж бодъё.Тэгвэл гэртээ хүүхдээ хараад орлогогүй суугаа олон ээж, аав ажилд орж амьжиргаагаа залгуулах чадалтай болно. Гэртээ цоожлогдож үлдсэнээс болж галд өртөж амиа алдсан хүүхдийн талаарх сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл цацагдахаа болино. Авлигачдаас төсвөөс хулгайлсан мөнгийг нь буцааж авах чухал болохоос шорон руу ачих нь чухал биш гэдгийг энэ мэт өчнөөн жишээгээр нотолж болно. Бидэнд, иргэдэд, Монгол Улсад мөнгө хэрэгтэй байна. Ингэж ажилла гэж л татвар төлөгчдийн мөнгөөр АТГ-ынхныг сард өчнөөн саяар нь цалинжуулан ажиллуулдаг.

АТГ-ын ажиллаж буй арга барилыг анзаараад байхад ингэх сонирхол ер нь л алга. Улстөрийн шоу маягийн зүйл ажиглагдах болсныг учир мэдэх хүн бүр хараад, анзаараад, эмзэглэж байгаагаа нуухгүй байна. Хэн нэгэн улстөрчид таалагдахгүй улстөрчийг авлигач гэж зарлаад шорон руу ачих нь л АТГ-ын арга барил болчихлоо. Дээр байгаа эрхмүүдийн хувьд эсрэг намаа намнах, дургүй улстөрчөө бүдрүүлэх арга хэрэгсэл нь АТГ болчихож. Уг нь улстөрчдийн зэвсэг, хэрэгсэл болох нь энэ байгууллагын үүрэг, зорилгобиш. Нийгмийг авлигаас цэвэршүүлэх, ард түмний татвараас бүрддэг төсвөөс эрх мэдэлтнүүдийн хулгайлсан мөнгийг буцааж олж авах л АТГ гэдэг байгууллагын монголчуудын өмнө хүлээсэн эрхэм үүрэг. Тэгэхээр одоо татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, татвар төлөгчдийн мөнгөөр оршин тогтнож байгаа АТГ-д нэг том ажил үлдээд байна. Авлигаас болж123 тэрбум төгрөгийн хохирол илэрсэн нь үнэн л бол тэр мөнгийг олж авах тал дээр ажилламаар байна. Түүнээс биш хэн нэгнийг шоронд ачих ньбаялаг бүтээснийхээ хэрээр татвар төлж төрөө тэжээж буй эгэл жирийн иргэдэд ямар ч хүртээлгүй билээ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН шинэ үеэ байг гэхэд дунд үеэ гаргаж ирэх цаг болжээ

Сүүлийн үед АН-д шинэчлэл явагдахгүй байна гэж нийгэм даяар шүүмжилж байна. Ортой л шүүмжлэл. АН-ын өрсөлдөгч бол МАН. Өрсөлдөгч хүчинтэй нь харьцуулаад үзэхээрАН шинэчлэгдэхгүй байна гэх шүүмжлэлд толгой дохихоос өөр арга алга. Энэ хоёр нам ерээд оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. МАН-ын хувьд ерээд оноос өмнөх түүх нь энд хамаагүй. Монгол Улс ардчиллыг сонгосон тэр үеэс энэ хоёр намын түүх эхэлсэн.

1990 онд МАН-ынерөнхий нарийн бичгийн дарга нь Ж.Батмөнх байв. Ж.Батмөнхөөс Г.Очирбат, Г.Очирбатаас Б.Даш-Ёндон ерөнхий нарийн бичгийн даргын албыг авч байлаа. Түүний дараа энэ намыг толгойлсон хүн нь Н.Багабанди. Энэ эрхэм намын даргын албаа Н.Энхбаярт өгсөн. Н.Энхбаяр М.Энхболдод, М.ЭнхболдС.Баярт, С.Баяр Сү.Батболдод, Сү.Батболд Ө.Энхтүвшиндсуудлаа шилжүүлсэн. МАН-ын одоогийн дарга нь М.Энхболд. Ийм олон дарга солигджээ, өнгөрсөн хориод жилд. Тэр тоолонгоор энэ намд шинэчлэл явагдсан.

Гарч ирсэн намын дарга бүр өөрийн гэсэн залуу, дунд үеэ улс төрийн ертөнцөд авчирсан, тунхагласан. Ахмад үеийнхнийхээ үгийг сонсч, хүндэтгэл үзүүлж, асарч тойлох бодлогоо ч гээгээгүй. Товчхондоо энэ нам ерээд оноос хойш төрөл арилжсан гэмээр шинэчлэгдэж чадсан.

Гэтэл АН өнөөг хүртэл ерээд оны хувьсгалчидтайгаа.Тэр үеийн хувьсгалчид ээлж дарааланнамаа удирдацгаасаар өнөөг хүрлээ. Сүүлдээ ч бүр дархлагдаж орхисон.Хувьсгалчид л энэ намыг төрийн өндөр албанд ээлж дараалан гарах шат болгон ашигласаар ирсэн. Одоо ч тийм.Шуудхан хэлэхэд хувьсгалчид зайгаа тавьж өгөхгүй байгаа учраас АН хөгжихгүй байгаа юм. Хатуухнаар хэлбэл энэ нам хувьсгалын удирдагчдынгарын шүүс болсоор энэ цагтай золголоо.

АН-д өнөөдөр дунд үе гэж алга. Дунд үегүй учраас залуу үеийн тухай яриад ч нэмэргүй нь тодорхой. Хамгийн харамсалтай нь ингэсний гороор Монголд ардчиллыг авчирсан АН бэхжиж өгөхгүй байна. Сүүлдээ энэ намын үйл ажиллагааг хэдхэн хүн өөр зуураа ярьж байгаад зохицуулдаг болж. Энэ хэдхэн хүн тойрч суугаад намын дарга гэдэг албыг бие биедээ дамжуулдаг болчихсон нь нуух шаардлагагүй үнэн.

Зүй нь намын дарга гэдэг албан тушаалтныгнамын их хурлаар ярилцаж хэлэлцэж байжсонгох учиртай. Гэтэл өнөөдөр юун Намын Их хурал. Намын Их хурлыг намын Үндэсний зөвлөлдөх хороогоор ярилцаж байж товлох ёстой. Гэтэл өнөөдөр юун Үндэсний зөвлөлдөх хороо. Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах үнэр ч алга.Номдүрмээрээ явах учиртай процедур өрнөх шинжгүй байна. Тэгээд ч фракц болгон өөрийн гэсэн ҮЗХ-ны гишүүдтэй. Тэр гишүүдээ анх сонгогдохоос нь эхлээд л фракцийн мөнгөөр гаргаж ирсэн байдаг. Ийм шалтгаантай учраас бүлэг фракцийн үгнээс гарна гэсэн ном байхгүй. Бүлэг фракцийг түрүүний ярьсан удирдагчид толгойлдог.

Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Дур зоргоороо авирлал, тэнэглэл гээд юунд ч халих ёсгүй хязгаар, даварч цаашлахгүй хүрээ гэж байх учиртай. Зүй, жамаас гажилгүй өрнөсөн үйл явдал бүхэн хөгжил дагуулсан байдгийг хүн төрөлхтний түүхээс харж болно. Тэнэглэл, дур зоргоороо авирлал хэтрэхээрээ мөхөл, сүйрэл авчирдгийг нотолсон өчнөөн үйл явдал ч хүн төрөлхтний түүхэнд бий.

Тэгэхээр энэ намын түүхийм маягаарөрнөх учиргүй. Учир нь АН Монголын энэ цагийн түүхэнд өндөр нөлөө үзүүлсэн улс төрийн том хүчин. Тэр хэрээрээ шинэчлэгдэж, хөгжиж, жам ёсоороо урагшлах үүргийг монголчуудын өмнө хүлээсэн нам.Хувьсгалчид нь ээлжлэн намаа удирддагөнөөгийн төрхөө өөрчлөх ёстой. Бүр тодруулж хэлбэл ҮЗХ-гоо шинэчилж, их хурлаа дахин шинээр байгуулах хэрэгтэй. ҮЗХ-гоо хуралдуулж, намын их хурлаа зарлаж байж даргаа сонгодог алтан зарчмаас гажих эрх хэнд ч байхгүй.Фракц удирдагчдын хоорондын яриагаар энэ намын хувь заяаг шийддэг жишигт цэг тавих цаг болсон. Намын тухай шинжлэх ухаанднам гэдгийг тухайн удирдагчаасаа үл хамааран амьдраад явах учиртай амьд механизм гэж үздэг юм билээ.

ҮЗХ, Их хурлын шинэчлэлтэй зэрэгцүүлж тавих нэг том асуудал бий. Өмнө дурдсанчлан дунд үеийнхнээ гаргаж ирмээр байна. Хувьсгал эхлүүлэх,эхлүүлсэн хувьсгалаа үргэлжлүүлж авч явах нь хувьсгалчдын түүхэн үүрэг байсан. Гэвч манай хувьсгалчид эхлүүлээд л хаясан гэдгийг бид бүгд мэднэ. Тэд гурван цуглаан, нэг өлсгөлөн л удирдсан. Харин одоо тэдэндзалуу, дунд үедээ зайгаа тавьж өгөхтүүхэн үүрэгирчихээд байна. Энэ намыг хувьсгалчид биш дунд үеийнхэн, бүтээн байгуулагчид, эдийн засгийн удирдагчид чиглүүлж залах үе ирсэн.

Их хурлаа товлож энэ намынхны дунд үеийнхэн болох Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Х.Тэмүүжин, М.Батчимэг, Л.Гантөмөр, А.Мөнхбат нарыг гаргаж ирэх хэрэгтэй байна. Тэд, тэдний дайны дунд үеийнхэн АН-ындаргаар ажиллаж, намаа удирдах эрэлт аль хэдийнэүүсчихсэн. Дунд үеийнхэннамаа авч явж, сонгуульд орох тохироо нь бүрдсэн гэх гээд байна л даа.

Засгийн газар одоогийн Ерөнхий сайдтайгаа ирэх сонгууль хүртэл ажиллах хэрэгтэй байна. Ирэх жил сонгуулийн өмнөх он учраас бужигнасаар байтал 2016 онтой нүүр тулна. Тэгэхээр АН-ын Засгийн газарт эрчимтэйажиллах жил гаруйхны хугацаа үлдсэн гэсэн үг. Засаг солигдлоо гэж бодъё. Шинэ Засгийн газар байгуулагдана, сайдууд нь яамдынхаа ажилд дасна, дадна, халаа сэлгээ хийгдэнэ гэсээр лав л хагас жил шаардагдана. Үлдсэн жил гаруйхны хугацаанд шинэ Ерөнхий сайдад даацтай, том ажил хийж бүтээх цаг, боломж гарахгүй.

Ардчиллын түүхэнд АН-ын гишүүд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг зэрэг хашсан түүх үгүй. Эрчтэйхэн ажиллаж, бүтээн байгуулалтын томоохон төслүүдээ урагшлуулж, эдийн засгаа аятайхан шиг аваад явчих боломж бүрдсэн түүхэн үе анх удаа тохиож байгаа нь энэ. Гэтэл өнөөдөр АН боломжоо ашиглаж урагшлахын оронд хувьсгалчид ньөөр зуураа эвдрэлцэж, сандал ширээгээ булаалдаж, дунд, залуу үеэ гаргах сэхээгүй бужигналдаж байна. Ийм учраас л АН шинэчлэгдэхгүй байна гэж шүүмжлэл нийгэмд өрнөөд байгаа юм.

Дахиад хэлэхэд АНдунд үеийнхнээ намын удирдлагад гаргаж ирж байж урагшилна. Ингэж зүй жамаараа хөгжиж байж нам шиг нам болно.Нам шиг нам байх зайлшгүй шалтгаан, үүрэгАН-д бий. Учир нь АНМонголын ард түмэн, тусгаар тогтнолд хэрэгтэй нам. Монгол ардчиллын загвараараа Азидаа тэргүүлдэг улс. Дэлхийд жишээболж яригддаг энэ ардчиллыг үндэслүүлж ургуулсаннам нь АН. Тэгэхээр намаа шинэчилж хөгжүүлэх цаг нь ирсэн гэх үг АН-д зөөлдөж байна. Харин намаа шинэчлэх, залуу, дунд үеэ гаргаж ирэхзайлшгүй түүхэн үүрэг хувьсгалчдын өмнө ирчихээд байна. Бараг л дахиад хувсгал эхлүүлэхтэй адил түүхэн үүрэг ирчихээд байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Туулын хурдны зам ашиглалтад орвол нийслэлчүүдийн шатахууны зардал гурав дахин багасна

CPC группийн захирал Ж.Батсайхантай ярилцлаа.

-Танай компани Туул голын хойд хэсгээр тавиг­дах хурдны замын зураг төслийн ажлыг хийж гүйцэт­гэсэн. Яг хаанаас хаана хүртэл тавигдах билээ?

-“Туулын хурдны зам” төслийн хувьд Улаанбаатарын зүүнээс баруун чиглэлд буюу Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл Туул голын хойд талаар явах юм. Нийтдээ 36 километр. Хурдны замын нэг онцлог нь техникийн шийдлээрээ хамгийн хүндэд тооцогддог. Япон гэхэд анхны хурдны замын зураг төслөө хийхдээ германчуудаас техникийн тусламж авч байсан. Хэрэгжүүлэх явцдаа өөрсдөө асар сайн суралцсан, судалсан. Тийм ч учраас Японд анхны хурдны замын төсөл хэрэгжиж эхлэхэд л япон мэргэжилтнүүд өөр орнуудад хурдны замын төсөл хэрэгжүүлж эхэлсэн байдаг юм. Энэ талаас нь харахаар хэлэхгүй орхиж болохгүй нэг өнцөг бий л дээ. Монголд анхны хурдны замын зураг төслийг хийхэд монгол компани шалгараад амжилттай гүйцэтгэнэ гэдэг бол бидний мэргэжлийн түвшний илэрхийлэл гэж боддог. Хурдны замын энгийн замаас ялгаатай нэг зүйл нь уулзварууд нь хоёр түвшинд явах юм.

-Хоёр түвшинд гэдгээ тодруулаач?

-Гүүрэн замаар дээшээ, доошоо явна гэсэн үг. Нэг түвшинд орчихоор гэрэл дохио таарах зэргээс эхлээд зогсч цаг алддаг. Харин хурдны замын хувьд тийм юм байхгүй. Туулын хурдны зам руу орлоо гэхэд ямар ч саадгүйгээр давхиж хотын нэг захаас нөгөө захад хүрэх боломжтой.

-Хурдны замын нэг том давуу тал нь нийслэлийн замын түгжрээг бууруулах гэж ярьдаг. Туулын хурдны зам баригдсанаар нийслэлийн замын түгжрээг төчнөөн хувиар бууруулна энэ тэр гэсэн бодитой судалгаа бий юу?

-Бидний хийсэн судалгаагаар автомашинууд Улаанбаатарын зам дээр 4.2 км/цаг хурдлах боломжтой гэсэн тооцоо гарсан. Явган хүн цагт дунджаар таван км/цаг алхдаг. Тэгэхээр хотын ачаалалтай замаар явж байгаа машин явган хүнээс удаан явдаг болж таарч байна. Ер нь ганц Улаанбаатарт ч биш хот суурин газрын замын бодит хурд 30км/цаг орчим гэсэн судалгаа бий. Түгжрэлгүй хэсэгт 80 км/цаг гишгэж хурдалсан байлаа ч үндсэндээ A цэгээс B цэг рүү очиход цагт 30 км хурдтай явах л боломж бий гэсэн үг. Хурдны зам барьснаар Улаанбаатар хотын нэг хязгаараас нөгөө рүү нь хүрэхэд цагт 100 км хурдлах боломжтой болох юм. 100 км/цаг бол бидний тооцоолж байгаагаар жирийн хурд. Үүнээс ч нэмэх бололцоотой. Гэхдээ өнөөдөр манай улсад мөрдөгдөж байгаа хөдөлгөөний дүрмээр бол 100 км-ээс илүү гарч болохгүй. Ийм хурдтайгаар зүүнээс баруун чиг рүү явахад ердөө л хориод минут зарцуулна. Замын түгжрээг яг төчнөөн хувиар буулгана гэсэн нарийн тоо хэлэх боломжгүй байна. Гэхдээ нэг тооцоо бий. Улаанбаатар хот 400 хүрэхгүй км замын сүлжээтэй. Туулын хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотын замын сүлжээг гучаад хувиар өргөтгөсний хэмжээний үр дүн гарна гэсэн тооцоо байдаг. Тэр хэмжээний өчнөөн км замыг гучхан км зам бариад шийдчихнэ гэсэн үг. Түгжрэлээс гарах олон арга бий. Гэхдээ хамгийн үр дүнтэй арга нь хурдны зам.

-Улаанбаатарын өнөөдрийн замын түгжрэл мэдэгдэхүйц буурна гэж ойлголоо?

-Улаанбаатар хот зүүнээс баруун тийшээгээ сунаад тогтчихсон учраас зүүнээс баруун чиг рүү хамгийн их хөдөлгөөнтэй байдаг. Одоогоор Энх тайвны гудамж, Нарны зам, Зуун айлын зам гэсэн гурван чиглэлийн зам зүүнээс баруун чиг рүү нэвтрүүлж байгаа. Туулын хурдны замыг барьсны дараа энэ гурван чиглэлийн хөдөлгөөн эрс буурах бололцоотой. Хурдны замын үр ашгийг сайн байлгахын тулд хөндлөнгөөр нь холболтууд хийх ёстой л доо. Хойноосоо урагшаа холболт хийгдэх учиртай. Жишээ нь Сэлбийн хурдны замыг дагаад урагшаа холбоно гэж яригдаж байгаа.

-Баянзүрхийн товчоо­ноос 22-ын товчоо хүртэл Туулын хойд талаар энэ замыг тавина гэсэн төсөөлөл хүмүүст бий. Маршрутыг нь нарийн хэлж өгөөч, таны түрүүний хэлсэн гүүрэн замаар бусад замтай огтлолцох хэсэг нь яг хаагуур байх вэ?

-Маршрутын хувьд 22-ын товчооны Дархан, баруун аймгууд руу явдаг дугуйрсан хэсгээс Хөлийн голын цаахна буюу Баянзүрхийн товчооны цаад талд Налайхын замтай холбогдож байгаа хэсэг хүртэл явна. Баянзүрхийн товчооноос наашлаад Маршалын гүүрний дээгүүр гарах юм. Ажилчны гудамж буюу Барилгын эрдэм шинжилгээний институтийн хажуугийн замыг урагшаа Зайсангийн замтай холбосон уулзвар гарна. Мөн Сонсголонгийн зам дээр хоёр түвшний байр байраа сольдог уулзвар гарах юм. Гурвалжингийн гүүр рүү явдаг зам бас ийм уулзвартай байна.

-Энэ хурдны зам баригдсанаар эдийн засаг талаасаа ямар үр өгөөжтэй вэ, хийсэн тооцоо судалгаа бий юу?

-Ер нь банк, санхүүгийн байгууллагууд арваас дээш хувийн ашигтай төсөлд мөнгө өгөх бололцоотой гэж үздэг. Найман хувийн ашигтай бол ашигтай гэсэн тоо ч яригддаг. Энэ бол олон улсын жишиг. Туулын хурдны зам төслийн хувьд эдийн засгийн үр ашиг нь 23 хувь гэж гарсан. Яах аргагүй ашигтай төсөл гэсэн үг. Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчмийн төсөөлөл гэсэн судалгаа хийсэн. Энэ төсөөллөөр бол тээврийн нэгж өртөг гурав дахин хямдарч байгаа. Тээврийн нэгж өртөг гэдэгт цаг хугацаа, машины шатахуун болон элэгдэл хорогдлын зардал, хугацаанаас үүдээд тухайн хүний үйл ажиллагаа явуулах зардал гэсэн гурван зүйл багтдаг юм. Мөн байгаль орчинд нөлөөлөх нөлөө талаас нь харвал үр өгөөж нь өндөр. Наад зах нь агаарын бохирдлоос илүү аюултай гэгддэг хотын тоосжилт эрс багасна.

-Төслийн хэрэгжилт ямархуу байгаа бол?

-Захиалагчийн ярьж байгаагаар санхүүжилтийн хувьд шийдэх боломж байгаа юм билээ. Гүйцэтгэгчээр нь урьдчилсан байдлаар дөрөв таван компани сонгогдчихсон. Богино жагсаалт нь гарчихсан гэсэн үг. Жагсаалтад байгаа компаниудын дунд тендер зарласан гэж сонссон.

Ц.БААСАНСҮРЭН