Categories
мэдээ цаг-үе

Н.Мөнхбат: Хөгжлийн банктай холбоотой буруу мэдээллийг зориудаар тараасан байна

Хөгжлийн банкинд хийсэн аудитын дүгнэлт сүүлийн үед олны анхааралд байгаа. Тус банкны гүйцэтгэх захи­рал Н.Мөнхбат өчигдөр хэв­лэлийнхэнд хандлаа. Тэрээр “Сүүлийн үед Хөгж­лийн банктай холбоотой ташаа мэдээлэл цацагдаж эхэллээ. Яагаад гэдгийг нь судалж үзлээ. Хэвлэлийнхэнд буруу материал тараажээ. Тийм учраас бид албан ёсны зөв материалуудыг нь тарааж өгч байна” гэсэн үгээр яриагаа эхэллээ. Хөгж­лийн банкнаас тараасан материалд “Самурай” бондын зарцуулалтын дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргажээ. Шуугиан дагуулаад байгаа Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын төслийн танилцуулгыг ч тараалаа. Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төслүүдийн товч танилцуулгыг хүртэл бэлджээ. Банкнаас хийсэн бүх гүйлгээ шилэн дансанд бий гэсэн тодруулгыг ч хийв. Хэвлэлийн хурлын үеэр өрнөсөн асуулт, хариултыг тоймлон хүргэе.

-Чингис бондын мөнгө­нөөс тендер зарлалгүйгээраж ахуйн нэгжүүдэд зээл олгосон гэсэн шүүмжлэлд та ямар тайлбар хэлэх вэ?

-Энэ бол буруу ойлголт.Чингис бондыг анх оруулж ирж байхад УИХ-аас тогтоол гаргаж салбаруудыг нь заагаад өгчихсөн шүү дээ. Үүнийх нь дагуу Засгийн газар шийдвэрээ гаргаж төслүүдэд санхүүжилт хийгээд явсан. Санхүүжүүлэгчийн хувьд тухайн төслийн хэрэг­жүүлэгчийг сонгон шалга­руулах ажлыг хариуцдаггүй. Захиалагч нь л хариуцдаг. Замын төсөл байвал Зам тээврийн яам нь, барилгын төсөл бол Барилга хот байгуу­лалтын яам нь гэх мэтээр сонгон шалгаруулалтаа хийгээд явдаг юм. Тухайн үед Өрийн удирдлагын хууль батлагдаагүй байсан учраас зарим нэг тендерийг тусгай журмаар хийсэнюм билээ. Гэхдээ дийлэнх тохиолдолд Тендерийн тухай хуулиараа явсан байдаг. Чингис бондоос гадна өөр эх үүсвэрүүд ч Хөгжлийн банкинд бий. Яг тендерийн тухай хуульд хамрагдах ёстой ажлуудыг хийж гүйцэтгэхэд бидний зүгээс захиалагчдадаа хуулиа дага гэсэн шаардлага тавьдаг. Хүмүүсийн хамгийн тод санаж байгаа жишээ гэвэл Дарханы замтай холбоотой асуудал байна. Түрүү жил Дарханы замын засварын ажлыг Хөгжлийн банк удаалаа гэсэн асуудал гарсан даа. Тендерийн материал нь дутуу байсан учраас удсан юм. Материалаа гүйцээснийх нь дараа бид санхүүжилтийг нь өгсөн. Тухайн төслийг сонгон шалгаруулах ажил УИХ, Засгийн газрын шийд­вэрээр л хийгддэг. Дахин хэлэхэд Хөгжлийн банк бод­логын шийдвэр гаргахгүй. Хөгжлийн банк УИХ, Зас­гийн газрын түвшинд нэ­гэнт шийдсэн бодлогын хүрээний хөгжлийн томоохон төслүүдийн санхүүжилтийн ажлыг хариуцаж, гардаж хэрэгжүүлдэг.

-”Самурай” бондынмөн­гөний тодорхой хувийг зуучлалын хөлсөнд өгсөн гэх мэдээлэл байна. Энэ талаар өмнө нь яагаад мэдээлээгүй юм бэ?

-“Самурай” бондыг анх орж ирж байхад Японы олон улсын хамтын ажиллагааны банкбаталгаа гаргасны шимтгэл гэж авсан. Санхүүгийн зардал л даа. Үүнийг бид өмнө нь мэдээлж байсан. Ерөнхий сайдын 30 минутын үеэр ч то­дор­хой мэдээлэл өгч байсан. Дахин сануулж мэдээлье. Хөгжлийн банк 30 тэрбум иентэй тэнцэх хэмжээний “Самурай” бонд гаргасан. “Самурай” бонд гэдэг бол зөв­хөн Японд, энэ улсын хө­рөнгө оруулагчдад иенээр гаргадаг тусгай төрлийн бонд. Хөгжлийн банк улсаа төлөөлж анх удаа бонд гаргасан. Бид Японы хөрөнгийн зах зээлийг Монголдоо тодорхой хэмжээгээр нээж өгсөн гэж үзэж байгаа. Энэ бондыг Хөгж­­лийн банк гаргасан ч гэлээ баталгааг нь Зас­гийн газар гаргасан юм.Зас­­гийн газрын баталгааг хангалтгүй гэж үзсэн учраас Японы олон улсын хамтын ажиллагааны банк давхар баталгаа гаргасан. Хоёр давхар баталгаатай байсан учраас “Самурай” бондын хүү нь 1.52 хувь болсон юм. “Чингис” бондын дундаж хүү4.8 хувь гээд бодохоор маш сайн хүү. Шимтгэлийг нь жилд хоёр хувь гэж тогтоосон юм.Японы зүгээс дотооддоо ба­римталдаг журмынхаа дагуу манайх шиг зээлжих зэрэглэл нь B рейтингтэй улсад арван жилийнхээ хоёр хувийн шимтгэлийг нэг дор авсан. Мэдээж бид үүнд нь дуртай байгаагүй. Гэхдээ хамтарч ажиллаж бай­­гаа талаа хүндэтгэх ёстой. Дотоод шаардлага нь учраас биелүүлсэн. Энэ бол ямар нэг зуучлалын хөлс биш. Манай эрсдлийг даасан сан­хүүжилтийн зардал. Хөгжлийн банк 2024 онд энэ мөнгийг төлж чадахгүй байлаа гэж муугаар төсөөлье. Засгийн газар төлж чадахгүй байлаа гэхэд Японы олон улсын хамтын ажиллагааны банк төлөх ёстой юм.Ийм эрсдэл хүлээж байгаа гэдэг утгаараа авсан төлбөр. “Самурай” бонд одоо ч гэсэн хамгийн ашигтай нөхцөлтэй санхүүгийн эх үүсвэр. Энэ бондыг Японы талтай хамтарч ажиллаад дахин гаргамаар байгаа юм. Дотоодод ийм үл ойлголцол үүсэхээр нөгөө тал хамтын ажиллагаандаа эргэлзэх вий дээ гэж санаа зовж байна. Тийм болохоор Японы талаас албан ёсоор ууч­лал хүсч байгаа. “Энэ манай албан ёсны байр суурь биш, зөвөөр ойлгоорой. Бид хам­тын ажиллагаандаа сэт­гэл хан­галуун байгаа” гэж хэлсэн.

-Хөгжлийн банк жилд хэтэрхий их зардал гаргасан гэсэн баримтыг аудитынхан онцолж байгаа. Жишээ нь, таны цалинг зургаан сая гэж ирээд мэдээлж байна. Хөгжлийн банк тийм үрэлгэн байгаа хэрэг үү?

-Манай байгууллага өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагааны зардал гэж гарч таарна.2014 онд долоо орчим тэрбум төгрөгийн зардал гарсан. 133 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахын тулд долоон тэр­бум төгрөгийн зардал гарсан. Ажил хийж байгаа улс зардал гаргахаас аргагүй. Зардал нь их, бага гэсэн асуудал ямар ч байгууллага дээр байнга яригддаг. Мэдээж ямар ч байгууллага зардлаа бага байлгахыг бодно. Бид ч тийм зарчим барьж байгаа. Хэд хэдэн мөнгөн дүн яригдаж байна л даа. Миний цалингийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулиараа ажил олгогч, эрх­лэг­чийн л асуудал. Хөгжлийн банк Засгийн газрын өмчит боловч ХХК хэлбэрээр зохион байгуулагдсан. Төс­вийн байгууллага биш. Үйл ажиллагааны зардлаа өөрийнхөө орлогоор нөхөөд явдаг. Нөхөж чадахгүй бол үйл ажил­­лагаагаа явуулж чадахгүй гэсэн үг. Улсын төсвөөс ямар ч зар­дал гаргадаггүй.Улсын төсвөөс зардал гардаггүй учраас цалинг ч гэсэн улсаас тогтоодоггүй. Манай банкны ТУЗ бидний цалинг тогтоодог. Хувийн хэвшилтэй өрсөлддөггүй юм гэхэд ойрхон очих хэмжээний цалин тогтоодог. Томилолтын зардалд тайлбар хэлье. Санкт­петербург руу өнгөрсөн жилийн тавдугаар сард Ерөн­хий сайдын айлчлалын багт багтаж томилолтоор явсан. Жил бүрийн тавдугаар сард Санкт-Петербургт ОХУ-ын Зас­­гийн газраас зохион бай­гуулдаг хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болдог юм. Ми­ний хувьд дөрөв­дүгээр ца­хилгаан станцын санхүүжилтийг Оросын талтай тохирох гэж хойшоо явсан.Санхүүжилт нь шийдэгдээд дөрөвдүгээр станцын өргөт­гөл ашиглалтад ороод явж байна. Монгол, Оросын хооронд сүүлийн арваад жилд хийгдсэн хамгийн дорвитой арга хэмжээ болсон. Энэ томилолтоор явахад зардал нь харьцангуй өндөр гарсан тал бий. Ер нь томилолтын зардал тийм өндөр гардаггүй. Бидний зүгээс чадах хэрээрээ зардлаа хэмнээд явдаг.

-“Мон роуд” компанийг ажлаа эхлээгүй байхад мөнгийг нь шилжүүлсэн гэж байна. Яг ямар хууль эрх зүйн орчин, тендерийн хүрээнд тэр мөнгийг шилжүүлсэн бэ?

-“Мон роуд”-тай холбоотой асуудлыг өмнө нь мэдээлж байсан. Дүгнээд хэлэхэд бид дэд бүтцийн ажлыг зөв­хөн гүйцэтгэлээр нь санхүү­жүүлдэг. Хийгдээгүй ажлыг санхүүжүүлдэггүй гэсэн үг. Төсөв дээр нь буруу тоо яриад байна лээ. Анх батлагдсан төсөв нь 37.2 тэрбум төгрөг байсан. 2013 онд Зам тээврийн яам шийдвэр гаргаад 46.4 тэрбум болгосон юм билээ. Нэмэгдсэн төсвөөр нь тус компанийнажлыг санхүүжүүлээд явсан. Дахин хэлэхэд Хөгжлийн банк төсөв батлуулахадоролцдоггүй. Гүйцэтгэлээр нь санхүүжүүлээд явснаас өөр зүйлгүй. Ажлын нийт гүйцэтгэл нь 53.83 хувьтай байгаа. Санхүүжилт нь 72.9 хувьтай байна. Гүйцэтгэлээсээ давсан нь цаанаа нарийн шалтгаантай. Асфальт битум, цемент татаж авах гэжтүүхий эдийнхээ зардлыг баталгаа гаргаж урьдчилж авдаг юм. Үүнээс илүү албан ёсны мэдээлэл бидэнд алга.

-АТГ-ын шалгалтын асуу­дал юу болж байгаа вэ?

-АТГ-аас албан ёсоор мэдээлэл өгсөн шүү дээ. Шалгалт хийсэн. Шалгалт нь дууссан гэж ойлгож байгаа.

-Хөгжлийн банкинд яг одоо хэчнээн ам.долларын үлдэгдэл байгаа вэ?

-Хөгжлийн банкин дээр 1.4 их наяд төгрөгийн чөлөөт үлдэгдэл байна. Төслүүдээ санхүүжүүлээд явна.

-Бондуудаас санхүү­жүүл­сэн төслүүдийн ихэнх нь мөнгө олохгүй ашиггүй төсөл байна гэсэн шүүмж­лэлд тайлбар хэлээч?

-Хөгжлийн банкны нийт санхүүжилтийн багцыг харахад гуравны нэг нь дэд бүтцэд зарцуулагдсан байдаг. Урт хугацаандаа эдийн засагт үр өгөөжөө өгөх зүйл. Гуравны хоёр нь долларын орлого олох боломжтой, нэг бол хатуу валютын урсгалыг Монголд үлдээх төрлийн үйлдвэржилтийн төслүүд байгаа. Эхнээсээ ашиглалтад орж байна. Энэ онд ч гэсэн том төслүүд ашиглалтад орно. Хамгийн том жишээ гэхэд Таван толгойн сав газарт 600 сая гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн. Долларын орлогыг бүрдүүлэх гол төслүүдийн нэг шүү дээ. Гадуур яригдаад байгаа шиг ирээдүйд ашиг олох аргагүй төслүүдэд зарцуулсан зүйл байхгүй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Ганхуяг: Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт зогсоогүй бол дунд орлоготой орнуудын түвшинд Монгол очих байсан

Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.

Таван толгойг УИХ хэлэлцэж эхлээгүй, Оюутолгойн хэлэлцээр шийдэлд хүрээгүй байна. Мега төслүүд хүлээлтийн байдалд шилжчихлээ. Энэ хугацаанд эдийн засагт ямар хохирол гараад байна?

-2011, 2012 оны эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг одоогийнхтой харьцуулахаар ойлгомжтой дүр зураг гарч ирнэ л дээ. Эдийн засаг тэр үеийнхээс эрс муудсан нь шийдвэр гаргагчдын алдаатай бодлого, үг яриа, үйлдэл, хандлагатай шууд холбоотой. Үнийн өсөлт их байна. Эдийн засгийн өсөлтийн хурдац саарчихсан. Экспортын голлох барааны үнэ унасан. За тэгээд мөнгөний ханш, гадны хөрөнгө оруулалтын хэмжээ гээдбүгд таагүй үзүүлэлттэй байгаа. Чихэнд чимэгтэй нэг л мэдээ байна. Инфляци буурсан. Нэг талаараа сайн мэдээ ч гэлээ сөрөг тал бий. Эдийн засаг өсч байгаа үед инфляци нэмэгддэг. Харин эдийн засаг унахаар буурдаг. Худалдан авах чадвар буурсан учраас тэр.

Бас экспорт импортоосоо давсан нь сайн үзүүлэлт гэж яриад байгаа?

-Экспорт импортоосоо давж худалдааны тэнцэл эерэг гарч байгаа нь мөн л хоёр талтай. Оюу толгойн зэс, алтыг урагш нь гаргадаг болсон учраас, мега төсөл хэрэгжиж эхэлсэн болохоор экспортын хэмжээ нэмэгдсэн юм. Түүнээс биш өөр том гэхээр нөлөө байхгүй. Нөгөө талд гаднаас авч хэрэглэдэг зүйл маань багассан гэсэн шалтгаан бий. Хөрөнгө оруулалт хийгдэхгүй болсон гэх шалтаан ч байна. Эдийн засагт итгэх итгэл алдарсан учраас хөрөнгө оруулагчид тоног төхөөрөмж оруулж ирэхээ байсан. Эдийн засгийн бүтээмж, хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа гэсэн үг. Импорт буурсан шалтгаан яах аргагүй мөн. Мэдээж сая дурдсан хоёр үзүүлэлтэд эерэг тайлбар байгаа.Тэр талыг нь үгүйсгэхгүй. Гэхдээ муу талаас нь ч бас харах ёстой. Эдийн засагт байгаа ганц хоёр сайн мэдээг харахаар өнөө л Оюу толгойтой холбоотой байдаг. Оюу толгой гэдэг мега төслийнэхний үе шатыг зориглоод явуулсан учраас л ганц, хоёр ч гэлээ сайн мэдээ эдийн засагт байгаад байгаа юм. Цаашдаа эдийн засгийг сайжруулж өсгөх ганц зам бий. Тэр нь том төслүүд.

Оюу толгой төсөл Монголд юу өгсөн гэж та бодож байна?

-Оюу толгойн гэрээ 2009 онд зурагдаж ажлууд нь 2010, 2011 онд эхэлсэн байдаг. Монголын эдийн засаг 2011 онд оргил цэгтээ хүрч өссөн. Жилдээ 4.6 тэрбум ам.долларын буюу тухайн үедээ манай улсын эдийн засагтай тэнцэх хэмжээний гадны хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг. Монголын Хөрөнгийн биржийн индексүүд өсч байлаа. Гадаад хөрөнгө оруулалтаас шалтгаалж доллартай харьцах ханшнь 1400 гараад явж байсан төгрөг 1200 руу орсон. Төгрөг чангарсан гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулагчдын зах зээлийн итгэл байсан учраас 2012 оны сүүлээр бид гаднаас мөнгө зээлэх боломжтой болсон. Чингис, Самурай бонд гаргаж мөнгө босгосон гол шалтгаан нь дэлхийн хэмжээний том төсөл хэрэгжсэнийх. Тийм ч учраас цалин хөлсийг дэс дараатайгаар нэмэгдүүлсэн. Тэтгэвэр гэхэд гурав дахин нэмэгдсэн. Цалинг хоёр дахин нэмж байлаа.Улсын төсөв 2005 онд хоёр их наяд орчмоос таван их наяд руу өссөн. Наад зах нь Улаанбаатарын гудамжаар алхаад үзэхэд л том төслийн хөрөнгө оруулалтын нөлөө харагдана. Хөдөө аймгууд руу засмал замаар жирийлгэж байна. Өмнө нь ийм байгаагүй.

Оюу толгойн нөлөөгөөр ийм дэвшилд хүрсэн гэж ойлгож болох нь ээ?

-Шууд болон дайвар нөлөө нь гэж харж болно. Том төслийн өгөөжийг өөр олон жишээгээр тодруулах боломжтой. Ажилгүйдлийн тоо, ядуурлын төвшин байна. Манай улсын ядуурлын төвшин гэхэд л өмнө нь 33 хувьтай байсан. Том төсөл хэрэгжсэний нөлөөгөөр 27 хувь болж буурсан. Монголын түүхэнд анх удаа ийм эерэг үзүүлэлт гарч байлаа. Харамсалтай нь сүүлийн гурван жилд ядуурлын төвшин эргээд гуч руугаа дөхчихлөө л дөө.

Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт саадгүй хийгдсэн бол эдийн засаг өдийд ямар дүр зурагтай байх байсан бол. Хэлэлцээр сунжирсан хоёр жилийн хугацаанд бид ямар боломжуудыг алдчихав?

-Тэр үед Оюу толгойн үр нөлөөний талаар эдийн засагчдын гаргасан прогноз, дүр зураг өчнөөн бий. Хамгийн наад захын том нөлөө гэхэд өнөөдөр бид дунд орлоготой орнуудын төвшинд очих байсан. Бүх аймгууд авто замаар холбогдох байлаа. Улаанбаатар хот дотор засч, янзалж, шинээр барихаар төлөвлөсөн замуудын бүтээн байгуулалт асуудалгүй өрнөх боломж байсан. Агаарын бохирдол ч мэдрэгдэхүйц хэмжээгээр буурах байсан.

Том төслүүдийн шууд орж ирсэн хөрөнгө оруулалт эдийн засагт эргэлдэхдээ үрждэг гэсэн судалгаа, тооцоо бий. Жишээ нь Оюу толгойн үржүүлэгч нөлөөг та яаж харж байна?

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын нөлөөг бид амьдралд дээрээ харсан учраас айхтар онол ярих шаардлагагүй. Оюу толгой бол говьд, урд хилийн орчим хэрэгжиж байгаа төсөл. Энэ төсөл хэрэгжиж хөрөнгө оруулалт орж ирснээр Улаанбаатарт барилгын boom болж зочид буудлын бизнес хөгжлөө. Олон улсын сүлжээ зочид буудал Улаанбаатарт ажиллаж эхэлсэн. Жуулчдын тоо ихэссэн. Наад зах нь хүн бүр “приус” гэдэг машинтай боллоо. Үржүүлэгч нөлөө гээд байгаа нь энэ л дээ. Оюу толгойг дагаж орж ирсэн бусад хөрөнгө оруулагч байна. Монголчууд ийм том бизнес эхэлсэн юм чинь бидэнд ч ашиг олох боломж байгаа гээд хөрөнгөө оруулсан өчнөөн бизнесмэн бий. Оюу толгой худалдан авалтаа хийж байгаа. Төсөл тойрсон худалдан авагч, бэлтгэн нийлүүлэгчид гэж ирээд яривал энэ том төслийн үржүүлэгч нөлөө нь их л дээ.

Оюу толгой төслийн дараагийн санхүүжилт энэ жилдээ багтаж шийдэгдэхгүй бол эдийн засагт ямар эрсдэл тулгарах вэ, хамгийн том эрсдэл нь?

-Өнөөдөр төсвийн байдал хүндэрчихсэн. 90-ээд оны сүүл рүү тэтгэврээ тавьж чадахгүй хоцроож байсан үе бидэнд бий. Төсөв өртэй, данс улайсан үе Монголд байсан. Тэр үеэ дахиад нэг удаа туулах хэрэгтэй болно.

Хөрөнгө оруулалтын хувьд бүр зогсох байх?

-Гадаад, дотоод гэлтгүй бүгд зогсоно. Гадны хөрөнгө оруулалт өнөөдөр таг зогсчихсон байгаа шүү дээ. Орж ирсэн хөрөнгө оруулалт нь татагдаж байна. Байдал ийм хэцүү байхад хөрөнгө оруулалтаа үргээсэн, хөрөнгө оруулагчдыг айлгасан алхам хийсээр байна. Саяхны жишээ гэхэд “Хан ресурс” .Арбитрын шүүхээс “Хан ресурс”-т 100 сая ам.доллар төл гээд байхад л төр төлөөлсөн хүмүүс нь “Төлөх ёсгүй байгаа юм аа” гэж яриад сууж таарахгүй л дээ. Хоёр хүн шатар тоглож байна гэж төсөөлье. Хүүг нь морь шиг нүүгээд байвал тоглоомын дүрэм алга болж, шатар тоглох боломжгүй болж таарна аа даа. Өнөөдөр бид яг л ийм шударга бус үйлдэл гаргаж байна. Лиценз өгч, мөнгийг нь гаргуулж бөөн ажил удчихаад дараа нь “Ерөөсөө та нарт өгөхөө болилоо” гээд өөр хүнд өгөхөөр хэн ч гэсэн зарцуулсан мөнгөө олж авахын төлөө явна. Зарцуулсан мөнгөө авъя гэж олон улсын шүүх дээр очоод шийдвэр гаргуулчихаад байхад “Наадах чинь худлаа” гээд байж таарахгүй.

Оюу толгойн хоёрдугаар шатны санхүүжилт орж ирж, баялгийнх нь 80 хувь байгаа далд уурхайн бүтээн байгуулалт эхэлбэл эдийн засаг тийм амархан сэргэх болов уу?

-Ерөөсөө л 2009, 2010, 2011 он давтагдана. Хөрөнгө оруулалт сэргэнэ, эдийн засаг өснө. Бид 2008 онд ядуу буурай улсын тоонд орж байгаад 2012 онд дунд орлоготой орны тоонд багтаж байсан шүү дээ. Оюу толгойн нөлөөгөөр л нийслэлийн дүр төрх өөрчлөгдсөн. Бидний өмсч зүүж, идэж уух хэрэглээ өөрчлөгдсөн. Энэ бүхэн бидний нулимаад дэвсээд байдаг уул уурхайн л үр нөлөө. Монголын хөгжил уул уурхайтай шууд холбоотой. Эдийн засгаа ногооруулна, солонгоруулна гэхээсээ илүү эхлээд борлуулах хэрэгтэй. Капитализмын зах зээлийг бий болгож,яс махандаа шингэтэл ойлгодог болох учиртай. Яагаа ч үгүй байж ногооруулна гэж ярих утгагүй. Би даатгалын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг юм. УИХ-ын зарим гишүүн хуулинд тэрийг төчнөөн төгрөгөөр даатгана гэж үнийг нь заах санаа оноо гаргаж байна. Хуучин нийгмийн Төлөвлөгөөний комиссоос долоон дор зүйл л дээ. Социализмын үед ядаж л хуулиндаа үнэ заадаггүй байсан. Ийм холимог саармаг системээр хойш, урагшаа, хойшоо алхаж байтал дэлхий биднийг хаяад урагшилж байна. Том төслүүд дээрээ ч капитализмын, чөлөөт зах зээлийн хандлагаар хандах хэрэгтэй.

Эдийн засагч, шинжээчдийн дүгнэлт, уул уурхайгаараа хөгжилд хүрсэн улсуудын жишээг хараад байхад мега төсөлгүйгээр хөгжлийг төсөөлөх аргагүй гэсэн бодол төрдөг. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Та бидний хүүхдийн ирээдүйгээр популистууд тоглож байна. Оксфорд, кембриждийг нэвтрүүлье гэхээр хэрэгжүүлэх мөнгө нь байдаггүй. Хэрэгжүүлэх гэсээр байтал миний, таны хүүхэд сургуулиа төгсөнө. Бүхэл бүтэн үеийг хохироогоод байна л даа. Бид Оюу толгойгоос илүү хүнээ бодно гэж ярьсан хэрнээ үнэн хэрэгтээ хүнээ алаад байна. Уг нь Оюу толгойгоос орж ирэх мөнгөөр хүнээ боловсруулж байж эдийн засаг солонгорох процесс явагдана. Хоосон толгойтой баахан улс “Бид Чингисийн Монгол” гэж цээжээ дэлдээд хаашаа ч явахгүй. Төв талбайгаасаа холдохгүй. Америк, Европ, Хятадын залуустай “Гүүгл”, “Майкрософт”-ын ажлын байранд өрсөлдөж ялаадгарч ирж чадах хүмүүсийг бэлдье гэвэл өнөөдөр нүүрсээ зарж олсон мөнгөөрөө хүүхдүүддээ өндөр боловсрол олгох хэрэгтэй. Тэгж байж монгол залуус шилдэг компанид ажиллана. Уул уурхайгаас баялгийн санд хуримтлуулсан мөнгөөр технологи боловсруулдаг компаниудын хувьцааг авч тэр том компаниудын төвүүдийг эх орондоо нүүлгэж ирж байж, бид өөрсдөө ТУЗ-д нь сууж байж эдийн засаг солонгорно. Тэгэхгүйгээр зүгээр л цээжээ дэлдэж, өлсгөлөн зарлаж, 2000 жилийн өмнө байсан байгаагүй булшны тухай яриад суувал хөгжил ирэхгүй. Байсан байгаагүй булш яриад амьд хүмүүсээ булшлаад байна гэдэг дэндүү харамсмаар зүйл.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хашчулуун: Эдийн засгаа бүрэн дампууруулах, Оюу толгой төслийн санхүүжилтыг үргэлжлүүлэх гэсэн хоёр л гарц байна

Эдийн засагч Ч.Хаш­чулуун­тай ярилцлаа.

-Монголын эдийн засаг мега төсөлгүйгээр өсч, тэлэх боломжтой юу?

-Боломжгүй. Монголын эдийн засгийн сүүлийн тавин жилийн хөгжил мега төслүүдтэй салшгүй холбоотой. 1940, 1950-иад онд эдийн засаг эрчимтэй хөгжиж эхэлсэн. Аж үйлдвэрийн комбинат, Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт, гурав, дөрөвдүгээр цахилгаан станц, нисэх гэж ирээд яривал мега гэж хэлэхээр олон төсөл тэр үед эхэлсэн. Энэ төслүүдМонголын эдийн засгийн хөгжлийг түргэтгэсэн. Харин зах зээлийн эдийн засагт орсноос хойш 2005 он хүртэл шилжилтийн 15 жилд ямар ч том төсөл хэрэгжээгүй. Тэр үед Монголын эдийн засаг хүнд байдалд орсон. Төгрөггүй, орлогогүй болж, Азийн хямралд гүнзгий нэрвэгдсэн. Дарааханнь хоёр удаазуд болж эдийн засгийгбүр элгээр нь хэвтүүлж байлаа. Сүүлд 2009 оноос л эдийн засгийн өсөлт түргэсэх шатандаа орсон. Энэ үед Оюу толгой төслийг эхлүүлсэн учраас байдал эерэг зүг рүүгээ эргэсэн юм. Богино хугацаанд гурваас дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг бий болгож чадсан. Ингэж чадсан учраас хот суурин газрын бүтээн байгуулалтууд өрнөсөн. Дэд бүтэц тавигдсан. Аймгуудыг нийслэлтэйхолбосон замуудаа барьж эхэлсэн. Энэ бүхний үндсийг Оюу толгойн хөрөнгө оруулалт тавьж өгсөн гэсэн үг. Чингис бондын хөрөнгөөр аймгуудыг нийслэлтэй холбочихлоо, Улаанбаатарт өчнөөн бүтээн байгуулалт өрнөлөө гэж байна. Гэтэл бид Засгийн газарт бонд гаргаж доллар босгохболомж, нөхцөлийг бий болгосон зүйл нь Оюу толгой төсөл гэдгийг анзаардаггүй.

-Оюу толгой байгаагүй бол “Чингис” бондоор мөнгө босгохгүй байж гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Оюу толгой гэж дэлхийн хэмжээний том төсөл хэрэгжиж байгаа учраас бид олон улсын зах зээлд бонд гаргаж мөнгө босгосон. Оюу толгой төсөл хэрэгжихээс өмнө манай эдийн засаг өнөөдрийнх шиг 12 тэрбум ам.долларынх байгаагүй. Маш жижигхэн, гурав, дөрвөн тэрбум ам.долларын л эдийн засаг байсан. Бүр цаашлуулаад 2003 оны эхээр гэж яривал ердөө1.2 тэрбум долларын эдийн засаг байлаа. Сүүлийн арван жилд арав дахин өссөний гол шалтгаан нь Оюу толгой төсөл. Оюу толгой төсөл амжилттай хэрэгжиж эхэлсний дараагаас нүүрсний салбар эрчтэй хөгжсөн. Дараа, дараагийн мега төслийн суурь бүрдсэн. ТЭЦ-5, төмөр замын бүтээн байгуулалт гэжярьдаг болсон маань Оюу толгойтой холбоотой. Мега төслүүд байгаагүй бол Монгол гэдэг улсмал аж ахуй, аялал жуулчлалаасаа багахан мөнгө олдог жижигхэн орон хэвээр орших байсан. Дэлхийн зах зээлд санал болгох өөр зүйл бидэнд байхгүй.

-Улстөрчид сүүлийн үед мега төслийг тэгэх ёстой, ингэх учиртай гэж ирээд дор бүрнээ янз бүрээр тайлбарлах боллоо. Энэ ер нь эдийн засаг талаасаа хэр зөв хандлага вэ?

-Маш буруу хандлага. Мега төсөл бол аж ахуйн бүтээн байгуулалт. Аж ахуйн бүтээн байгуулалт бүхэн ашгийн төлөө байдаг. Ашгийн төлөө хийж байгаа үйл ажиллагаанд улстөрчид орох шаардлагагүй л дээ. Ашгаас нь хүртэх гэж, ойр тойрны хүмүүс, нэр холбоотой компаниудаа төслийн үр өгөөжинд багтаах гэжянз бүрийн нөхцөл тавьж, тулгалт хийгээд байвал том төслийн бүтээн байгуулалт үргэлжлэх боломжгүй. Дотоодын компаниудад ийм тулгалт хийхээр “Ямар эх орноосоо гаралтай биш. Улстөрчидтэйгөө эвлэрээд ажиллая” гээд тэвчиж ажилладаг. Гадныхан бол хүлээн зөвшөөрөхгүй. Монгол ганцаараа нүүрс, зэстэй биш, тулгалт хийгээд байдаггүй улсад очиж ажиллая гээд л мөнгөө аваад гарчихдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд байдал хэцүү болсоор байна. Гадаад хөрөнгө оруулалт тэг рүү тэмүүлчихлээ. Дотоод хөрөнгө оруулалт багасч байна. Үндэсний компаниуд өмнө нь нэг үеэ бодвол байшин барилга,цахилгаан станц бариад явж байсан. Одоо бол бүтээн байгуулалтын нэг чтөсөл алга. Тэгэхээрдотоодынхон ч хязгаартаа тулчихсан гэсэн үг. ТЭЦ-5-ыг гэхэд хориод жил ярьж байна. Өнөөг хүртэл шийдэгдээгүй байна.

-Оюу толгой бол өнөөдөр Монголд хэрэгжиж байгаа цорын ганц мега төсөл. Энэ төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын хоёр дахь шатны санхүүжилт зогсоогүй бол эдийн засаг ямар байх байсныг эдийн засагчийнхаа хувьд төсөөлөх боломжтой юу?

-Оюу толгойн далд уурхайн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын хэмжээ зургаа орчим тэрбум ам.доллар гэж яригддаг. Одоо ажиллаж байгаа баяжуулах үйлдвэрийг зөвхөн ил уурхайд зориулж бариагүй. Оюутолгойн далд уурхайн хүдрийг баяжуулахад зориулж барьсан том хүчин чадалтай. Оюу толгойдөрөв таван хэсгээс бүрддэг. Гэтэл бид дөнгөж ил задгай уурхайг нь л ашиглаж эхэлж байна. Дийлэнх нөөц нь газрынхаа гүнд бий. Тэр их баялгийг гаргаж мөнгө болгохын тулд гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээс аргагүй. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг2012-2013 онд үргэлжлүүлсэнбол гэрээний хүрээнд зургаан тэрбум ам.доллар орж ирэх байсан. Бүтээн байгуулалтын хугацаа таван жил гэж бодоход жилд тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт найдвартай орж ирэх байлаа. Эдийн засагт “үржүүлэгч” гэсэн ойлголт бий. Хөрөнгө оруулалт хэлбэрээр орж ирсэн мөнгө эдийн засагт эргэлдэхдээ үрждэг гэсэн үг. Манайд уул уурхайн үржүүлэгч хоёртой тэнцүү байдаг. Оюу толгойгоос авч байгаа нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт эдийн засагт эргэлдэхдээ хоёр тэрбум ам.доллар болж хувирна гэсэн үг. Учир нь Оюу толгой тэр мөнгөөрөө юм захиална, худалдаж авна, ажил хийнэ. Мөнгийг нь авсан компани өөрсдөө юм хийж,борлуулна.Үржүүлэгч гээд байгаа нь ийм учиртай.

-Оюу толгойн далд уурхайн хоёр дахь шатны санхүүжилт хийгдэхгүй нэг жил болбол эдийн засагт ямар эрсдэл учрах бол?

-Эдийн засаг бүрэн дампуурна. Албан ёсоор зарлаагүй л болохоос бүрэн дампуурлын ирмэг дээр ирчихээд байгаа. Саяхан ОУВС манайд тусгай судалгааны бүлэг явуулсан юм билээ. Тэд судалгаа хийгээд ОУВС-ийн дөрөвдүгээр зүйл гэсэн тайланг гаргасныг харлаа. Засгийнөрийн хэмжээ 2015 онд 81 хувьд хүрнэ гэсэн тооцоо гаргасан байсан. Байдал энэ хэвээр үргэлжилбэл эдийн засгийн өсөлт 2015 оныхоос хоёр дахин удааширна гэсэн дүгнэлт гаргасан байна лээ. ОУВС-гийн судлаачдын “Монгол Улс төлбөрийн чадварын хувьд нэн эрсдэлтэй болж байна, өрөө төлөхөд ямар ч гарц алга” гэсэн дүгнэлтүүдийг энд зориуд онцолмоор байна.

-Таны ярианаас том мөнгө авчрах том төслөө урагшлуулах л бондын өрөө төлөх бодитой гарц гэж ойлголоо?

-Өөр гарц байхгүй. Бидэнд Оюу толгойн хоёрдугаар шатны санхүүжилтийг эхлүүлж жилд тэрбум ам.долларын хөрөнгийн урсгалыгнаашлуулах боломж бий. 2020 он хүртэл буюу гүний уурхай ашиглалтад орох хугацаа хүртэл жил бүр хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт аваад байх боломжтой.Уул уурхайн хөрөнгө оруулалтын үржүүлэгч нь хоёр байдаг учраас жилд дөрвөн их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт бий болно гэсэн үг. Мэдээж энэ мөнгө 100 хувь Монголд үлдэхгүй. Хөрөнгө оруулалтын багагүй хэсэг нь тоног төхөөрөмж, машин техник болно. Монголд үйлдвэрлэдэггүй учраас гаднаас авахаас аргагүй.Тал орчим хувь нь Монголын эдийн засагт үлдэнэ. Гэхдээ импорт ч үржүүлэгч нөлөөтэйг мартаж болохгүй. Тэр их тоног төхөөрөмж, техникийг авчрахад Монголын тээврийн компаниуд ажилтай болдог. Тээврийн компаниудынборлуулалт нэмэгдэх нь бидэнд л ашигтай. Одоо бол тээврийн компаниудын борлуулалт уначихсан. Тэгэхээр монголчуудын сонголт их энгийн. Яг энэ байдлаараа яваад 2015 оны сүүл, 2016 оны эхээр эдийн засгаа унагах нэг сонголт байна. Эдийн засаг бүрэн уналтанд орсон тэр үед бид бондын өрөө төлж чадахгүй. Зүй нь 2016 онд мөнгөө хуримтлуулаад 2017 онд “Чингис” бондын өрөө төлөх ёстой. Гэтэл 2016 онд төсвийн алдагдал тав орчим хувьтай байна гэсэн төсөөлөл гарсан байна лээ. Ирэх жил ямар ч хуримтлал үүсгэж чадахгүй гэдгийг энэ тооноос харчихаж болно. Нөгөө сонголт нь Оюу толгойг явуулж, хөрөнгө оруулалт татах. Бид их өндөр татвар авдаг. 20-30 хувийг бол заавал авч байгаа. Таван толгойг ч хөдөлгөх хэрэгтэй. Тэгж байж бид бондын өрөө төлөх боломжтой болно.

-“Оюу толгой”-н Монголд оруулж буй нэг ам.доллар тутамд төчнөөн центийн хөрөнгө оруулалт дагаж орж ирдэг гэсэн судалгаа тооцоо байдаг юм болов уу?

-Ер нь бол бий. Оюу толгойн нэг ам.долларын хөрөнгө оруулалтын 10-15 хувьтай тэнцэхүйц мөнгө гадны хөрөнгө оруулалт болждагаж орж ирдэг гэсэн тооцоо байдаг. Оюу толгойтой ямар ч хамаагүй хөрөнгө оруулалт гэсэн үг. Тэд Оюу толгой шиг том төсөл хэрэгжиж байгаа учраас иргэд нь ажилтай орлоготой, худалдан авах чадвартай байна гээд шинэ төслүүд хэрэгжүүлдэг юм. Зах зээл нь эрүүл гэж үздэг хэрэг л дээ.Хөрөнгө оруулагчдын хувьд орлоготой, худалдан авах чадвартай иргэдэд зориулж барилга барьж, дэлгүүр, ресторан нээж, төрөл бүрийн жижиг үйлдвэр босгож ажиллуулдаг. Харин иргэд нь ажил, орлогогүй, төр засаг нь ойлгомжгүй загнаад байвал өндөр эрсдэлтэй гэж үздэг. Хэн ч мөнгөө хог дээр хаяхыг хүсэхгүй. Харамсалтай нь Монголын өнөөдөр хөрөнгө оруулахад эрсдэлтэй нөхцөлд байна.

-Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт зогссон нь хөрөнгө оруулагчдад хүлээлт үүсгэчихлээ гэж ярьдаг. Эдийн засаг талаасаа хэр бодитой дүгнэлт вэ?

-Бодитой дүгнэлт. Ер нь бүх том хөрөнгө оруулагч тодорхой хэмжээний ашиг олох гэж хөрөнгө оруулалт хийдэг. Ашгаа олох нөхцөл нь эдийн засгийн хэвийн өсөлт. Тийм учраас том төслүүдээ яаж шийдэж байна гэдгийг заавал хардаг. Одоогоор манай улсад хэрэгжиж байгаа ганц том төсөл бол Оюу толгой. Эрдэнэтийн хувьд аль далаад онд хөрөнгө оруулалт хийсэн учраас зардлаа нөхсөн гэж үздэг. Харин Оюутолгой зардлаа нөхөх шатандаа явж байгаа. Ийм онцлогтой төслийнхөөасуудлыг шийдэж чадахгүй бол төлбөрийн чадвар муутай гэсэн дүгнэлт ойрын жилүүдэд гарч ирнэ. Тэр утгаараа Оюу толгойн дараагийн шатны хөрөнгө оруулалтуудыг хэрхэн шийдэх нь хөрөнгө оруулагчдын хувьд анхаарахаас аргагүй зүйл. Асуудлыг нь шийдэж чадахгүй энэ мэтээр гацаагаад байвал хөрөнгө оруулагчид мөнгөө итгэж оруулахгүй. Хэчнээн олон улсын хурал хийж, уриад нэмэргүй. Нэг том төслөө олигтой авч явж чадахгүй байж олон шинэ төсөл явуулна гэж ярих нь утгагүй гэсэн дүгнэлт хийгээд л буцна.

-Эдийн засагч хүний хувьд Оюу толгой зэрэг мега төслийн хэрэгжилтэн дээрийм зүйлийг л анхаараасай гэсэн бодол бий байх…?

-Оюу толгой бол Монголын анхны мега төсөл. Энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн 2009 онд дэлхий хямралтай байсан. Тэр үед манай эдийн засаг маш жижигхэн байсан учраас их хэмжээний мөнгө гаргаж санхүүжүүлэх боломж байгаагүй. “Рио” тэр үед бүх хөрөнгө оруулалтыг хийсэн учраас Монголын Засгийн газар энэ компанид эзэмшиж буй хувийнхаа хэмжээгээр өртэй. “Рио” мөнгөө гаргаад үйлдвэр бариад өгчихлөө. Манайд бараг их наяд төгрөгийн татвар өгсөн. Энэ төсөлд дор хаяж 400-500 монгол компани ханган нийлүүлэгчээр ажиллаж байгаа. 5000-6000 монгол хүн ажилтай байна. Төсөл цаашдаа томорч өргөжвөл энэ хэмжээ улам нэмэгдэнэ. Оюу толгойгоос хүртэх өгөөжөө нэмэгдүүлэх эсэх нь биднээс л шалтгаалж байна. Шийдэхгүй маргаад яваад байж болно л доо. Ил уурхайн нөөц дуусаад ирвэл яах вэ гэдэг том асуудал бий. Хэдэн арван жил биш зуу, хоёр зуун жил орлого оруулах төсөл болгоё гэвэл шийдвэрээ гаргаад явах ёстой. Дахин хэлэхэд “Рио” бидний өмнөөс өчнөөн мөнгө төлсөн. Өөрийнхөө нэр хүндээр их хэмжээний хөрөнгө татаж чадсан. Бид ч гэсэн хувь эзэмшигчийнхээ хувьд хариуцлагатай хандахёстой. Эдийн засгийн хувьд ийм ач холбогдолтой төсөл дээр улстөрч бүр хувийн ашиг сонирхлоор хандвал хэцүү л дээ. Оюу толгой төсөл бол дэлхийн зах зээл. Дэлхийн эдийн засагт Монголулс хамтран ажиллаж чадах эсэхийн том шалгуур. “Рио” бол ашгийн төлөө компани.Яг лолон улсын дүрмээр ажиллаж байгаа. Биднийг харж үзэх ёстой ах дүү биш. “Рио” учраас Монголд өөрөөр хандах ёстой гэсэн ойлголт байхгүй. Дэлхийн дүрмээр л тоглоно. Хөрөнгө оруулалтын гэрээг хуулийн дагуу хийсэн. Тэр гэрээ бидэнд таалагдах эсэх нь тусдаа, өөр асуудал. Байгуулсан гэрээний дагуу талууд үүргээ хүлээж, үйлдвэрээ бариад явах учиртай.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюу толгойгоос алдсан боломж

Оюу толгой” компани ил уурхайгаас олборлосон хүдрээ баяжуулж урд хөршид экспортолж буй. Харин зэсийн гол нөөцийг олборлох учиртай далд уурхайн бүтээн байгуулалтын хоёр дахь шатны санхүүжилт зогсоод хоёр жил болж байна. Оюу толгойн нөөцийн 80 хувь нь гүндээ бий. Далд уурхайн бүтээн байгуулалт дуусч байж Оюу толгой гол нөөц рүүгээ орно гэсэн үг. Далд уурхайн санхүүжилт гацаж бүтээн байгуулалт зогсоогүй бол эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх байсныг тоо­цоолж үзсэн хүн одоогоор алга. Ингэхэд Оюу толгойн бүтээн байгуулалт зогссоноор монголчууд ямар боломжуудыг алдсан бол. Тооцоолох гээд үзье.

Оюу толгой төсөл 2013, 2014 онуудад нийтдээ хоёр тэрбум ам.доллар зарцуулах байж. Том төслийн зарцуулалт эдийн засагт яаж нөлөөлөх нь тодорхой. Татвар болж төсөвт очно. Төсөв мөнгөжихийн хэрээр хамгийн наад зах нь л төсвийн ажилчид цалингаа асуудалгүй авна. Цомхтголд өртөж ажилгүй болно гэх айдасгүй ажиллана. Мега төсөл хэрэгжиж эхлэхээр ажилчдын хоол, унд, хувцас, бензин шатахуун, сэлбэг хэрэгсэл гээд хэрэглээ нь өснө. Дотоодын бизнесүүдээс хэрэглээгээ худалдаж аваад эхлэхээр эдийн засагт шууд нөлөө нь мэдрэгдээд ирнэ.

Тооцоогоо бүр ахиулъя. Оюу толгой төслийн зарцуулах байсан нэг тэрбум төгрөгийн53 хувь буюу 553 сая ам.доллар нь эдийн засагт шууд нөлөөлөх байж. Энэ мөнгөний 40 хувь нь дотоодын ханган нийлүүлэгчдээр дамжиж зах зээлд эргэлдэнэ гэсэн тооцоо гарч байна. Төсвийн ажилчдын цалинд 40 сая ам.доллар зарцуулах байсныгонцолъё. Эдийн засгийн шууд бус нөлөөний хувьд ч яг таг тоо хэлж болно. 450 орчим сая ам.доллар ханган нийлүүлэгчдээр дамжиж, бараа бүтээгдэхүүн, цалин, үйл ажиллагаандзарцуулагдах боломжийг бид алджээ. Энэ мөнгөний 37 хувь нь дотоодын гэрээлэгчдэд очих байж. Ханган нийлүүлэгч компани, тэнд ажилладагажилчдаас нийтдээ 90 орчим сая ам.доллар татвар хэлбэрээр улсын төсвийг арвижуулах байсан боломжоо ч бид өнгөрсөн хугацаанд алдаад байна. Ханган нийлүүлэгч байгууллагуудаас60 орчим сая ам.доллар төсвөөс цалинждаг хүмүүст очих байжээ. Энэ хэмжээний мөнгөөр улсад ажилладаг 2500 хүний цалин хөлсийг өлхөн тавьчихна.

Оюу толгой төслийн далд уурхайн санхүүжилт гацсанаасболж эдийн засагт эргэлтэнд орох байсан хэчнээн ам.доллар алга болчихов гэсэн асуултад хариу хайя. 1.55 тэрбум ам.доллар эргэлтэд орох байсан гэсэн тооцоог эдийн засагчид гаргажээ. Бараг л гурван их наяд төгрөг. Оюу толгой төсөл нэг жилд тэрбум ам.доллар зарна гэхээржил бүр дунджаар 500 сая ам.доллар гадаадын шууд хөрөнгө оруулалтаар Монголд орж ирэх байсан гэсэн үг. Энэ боломжоо ч бид алдаад байна.

Бас нэг тооцоо сонирхъё. Оюу толгой төсөл, энэ төслийнханган нийлүүлэгчид, ханган нийлүүлэгч компаниудын ажилчдаас шууд татвар хэлбэрээр авах мөнгө ч чамлахааргүй байж. Нийт зарцуулалтын 9-11 хувьтай тэнцэх мөнгө төсөвт орох байжээ. Оюу толгой төсөл энэ хэмжээний мөнгө зарцуулсан бол дотоодын нийт бүтээгдэхүүний 4-5 хувьтай тэнцэх хэмжээний шинэ бизнесүүд бий болно гэсэн анхаарал татахаар тооцоо ч байна.

Тэгэхээр өнгөрсөн хоёр жилд бид ийм боломжуудыг алджээ. Боломжийг алдсанаар ямар эрсдэлд хүрснээ эргэж харъя.

Оюу толгойн далд уурхайн санхүүжилт зогсч, Засгийн газар“Рио” хоёр хэлэлцээрийн ширээний ард сууснаас хойш гадаад хөрөнгө оруулалт огцом буурсан. Энэ оны нэгдүгээр улирлын төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 72.2 сая ам.долларын алдагдалтай гарсан гэх мэдээллийг Монгол банкнаас өгчбайна. Өнгөрсөн оны эхний улиралд 294 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж. Харин өдгөө 72.2 саяар буурч 366 сая ам.доллар руу уруудаад байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт жил бүр буурч байгааг энэ харьцуулалтаас харчихаж болно. Гадаадын хөрөнгө оруулалтын урсгал татарчихаар ам.долларын ханш өсдөг. Доллар ховордох тусам ханшаа барихад хэцүү, төгрөг үнэгүйдэхэд ойрхон байна гэсэн анхааруулгыг Төв банкныхан өгч байна. Оюу толгой гацсан үед буюу 2012 онд 1400 төгрөг байсан ам.долларын ханш өнөөдөр 1995 төгрөгт хүрсэн. Гол шалтгаан нь эрс буурсан гадаадын хөрөнгө оруулалт.

Монгол руу чиглэсэн том хөрөнгө оруулалтууд хүлээлтийн горимд шилжчихээд байгаа. Тэд Оюу толгой төсөл урагшлах эсэхийг харж суугаа. Бас Монгол Улсын зээлжих зэрэглэл хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэй гэсэн ангилал руу уруудчихсан яваа. Зээлжих зэрэглэл муудах тусам Монголын компаниудын гадны зах зээлээс мөнгө босгох боломж нь хумигдана.Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад хэцүү болно. Уг нь зээлжих зэрэглэл өндөр бол олон улсын зах зээлээс хямд хүүтэй мөнгө босгож эдийн засгаа тэтгэх боломж бий. Одоогийн байгаа зээлжих зэрэглэлийн B гэсэн үнэлгээг нэг шатаар ахиулахад л хөрөнгө оруулахад таатай гэсэн ангилалд багтчихна гэж Эдийн засгийн форумын үеэр ярьж байсан. Зээлжих зэрэглэлийг ахиулах нэг том гарц нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэж эдийн засагчид ам нийлүүлдэг. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд гадны хамгийн том хөрөнгө оруулалттай Оюу толгойгоо хөдөлгөхөөс өөр гарц харагдахгүй байна.

Том төслөө хөдөлгөөгүйгээс болж гарах нэг том эрсдэл бий. Тэр нь “Чингис” бондын эргэн төлөлт. Засгийн газрын гадны хөрөнгө оруулагчдаас авсан мөнгөө эргүүлж төлөх хугацаа 2017 он. Яг одоогийн байдлаар Монгол Улсын төсөвт бондынөрөө буцаан төлөх мөнгө байхгүй. Том төслөө хөдөлгөж байж л бондын мөнгөө буцаан төлөх боломжтой гэж эдийн засагчид сануулдаг. Хэрвээ далд уурхайн өндөр агуулгатай хүдрээс бүтээгдэхүүн гаргаад эхэлсэн бол улсад төлөх татвар, төлбөрийн баримжаа гурван тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Энэ мөнгө бол 2018-2025 онуудад төлөх татвар хураамжийн хэмжээ. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилбэл “Чингис” бонд зэрэг гадаад өрийг төлөхөд төсөвт дарамт учрахгүй гэж шинжээчид хэлж байна.

Оюу толгой эдийн засагт ингэж нөлөөлжээ

Хөрөнгө оруулалтын үржүүлэх нөлөө гэсэн ойлголт бий. Олон улсад бүр Investment multiplierгэсэн нэршилтэй. Манайх шиг чөлөөт зах зээлийн эдийн засагтай улсад энэ аргачлалыг хэрэглэдэг. Зорилго нь төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын эдийн засаг дахь зөв нөлөөг гаргах. Ухаандаа Оюу толгой шиг төр, хувийн хэвшил хамтарсан төслийн эдийн засагт үзүүлж байгаажинхэнэ, бодитойөгөөжийг гаргаж ирэх арга гээд ойлгочихож болно. Энэ аргыг анх хэрэглэсэн улс нь АНУ. Өнгөрсөн зууны эхээр буюу 1930 оноос хэрэглэж эхэлжээ. Монголд яг одоо хэрэгжиж буй төр, хувийн хэвшлийн хамтарсан, гадаадын хөрөнгө оруулалттай томтөсөл гэвэл ганцОюутолгой л байна. Таван толгойг засаг, хувийн хэвшил хамтарч хөдөлгөнө гэсэн эерэг мэссэж бий. Гэхдээ яг одоогоор шийдлээ олоогүй байгаа.

Монголчууд том төслүүдээ хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөөгөөр хэмжиж үзсэн удаагүй. Оюу толгой дээр гэхэд шууд оруулсан мөнгийг нь л хөрөнгө оруулалт гэж үздэг. Монголын эдийн засагт Оюу толгой ийм нөлөө үзүүлжээ гэсэн өнцгөөс үнэлсэн тоо харагддаггүй. Хөрөнгө оруулалтын өгөөж хөгжингүй оронд бага, хөгжиж байгаа улсад илүү байдаг гэж шинжээчид онцолдог. Тэгэхээр манай улсын хувьд том хөрөнгө оруулалтын нөлөө өндөр тусна гэсэн үг.

Хөрөнгө оруулалтын үр нөлөөг “татвар ба хөгжил” гэсэн аргачлалыг ашиглаж хэмждэг юм билээ. Татвар нь шууд хэмжиж болох орлого. Харин хөгжил нь мөнгөн үзүүлэлтэд шилжүүлсэн шууд бус эдийн засгийн үр нөлөө. Манай улсын хувьд татварыг нь онцлоод шууд бус үр өгөөжийг нь орхичихдог. Ер нь баялгаа гаргаж буй орнуудын хувьд хөрөнгө оруулагчаас авсан татвараа чамлах хандлага гаргадаг нь хөрөнгө оруулалтын шууд бус өгөөжийг ойлгодоггүйтэй холбоотой гэж эдийн засагчид хэлдэг. Баялгаа ашиглаад хөгжсөн улсуудын хувьд ийм хандлага бага, Замби мэт баялагтай ч өнөө хэр хөгжил буурай улсын хувьд харин өндөр байдгийг судлаач, шинжээчид баримт нотолгоотойгоор гаргаад ирсэн байдаг.

Оюу толгойн бүтээн байгуулалтад нийтдээ 6.49 тэрбум ам.доллар зарцуулсан гэсэн статистик бий. Гэхдээ эдийн засаг талаас нь харвал энэ мөнгөнөөс илүү өгөөж үлдсэн. Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө нь их байсан гээд ойлгочихож болно. Баримтаар нотолъё. Бүтээн байгуулалт ид өрнөж байх үед өмнийн говьд 3000 орчим хүн ажиллаж байв. Ийм тооныгэр бүл энэ төслөөс амьжиргаагаа залгуулж байсан гэсэн үг. Нэг хүний ард гурван хүн бий гэж бодоход бараг арван мянган хүнийг Оюу толгой тэжээж байж. Тэдний олонх нь байр, машины зээл авч амьдралаа дээшлүүлсэн. Байнгын дажгүй орлоготой учраас л амьдрал ахуйгаа дээшлүүлсэн хэрэг. Цалин багатай, урьдчилгаагаа өгч чадахгүй иргэдийн хувьд байрны зээл асуудал болдог. Орлого нь хүрсэн ч урьдчилгаагаа төлж чадахгүй учраас байрны зээлд хамрагдаж чадахгүй яваа залуус олон бий. Харин Оюу толгой зэрэг уул уурхайн ашигтай, цалин дажгүй өгдөг төслүүдэд ажилладаг залуусын хувьд байдал өөр байсныг ипотекийн зээлийн статистикаас харж болно. Уул уурхайн салбарт ажилладаг хүмүүс байрны зээлд төвөггүй хамрагдсан байдаг. Үүнийг л хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө гээд байгаа юм.

Оюу толгой боловсрол сургалтанд гэхэд л 126 сая ам.долларыг таван жилийн хугацаанд зарцуулахаар төлөвлөсөн гэсэн тооцоо бий. Төгрөгт шилжүүлж тооцволхэдэн тэрбум хол давсан мөнгө. Энэ мөнгөөр Өмнөговь аймагт уул уурхайн жишиг сургууль босгосон. Мэргэжлийн боловсрол олгох багш нарыг нь сургасан. Техник мэргэжлийн боловсрол сургалтад анхаарсан. Тэтгэлэгт сургалтуудад зориулсан. Дотоод, гадаадынтэтгэлэгт хөтөлбөр гэж зарласан. Уул уурхайн салбарт чадварлаг мэргэжлийн ажилтан, мэргэжилтнүүд бэлтгэхэд Оюу толгойгоос олон тэрбум төгрөг зарцуулаад байгаа гэсэн үг. Ирээдүйд уул уурхайн олон том төсөл хэрэгжинэ. Таван толгой, Цагаан суварга зэрэг төслүүд хэрэгжиж эхлэх үед уул уурхайн өндөр мэргэжилтнүүд нь монголчууд болчихвол энд үлдэх мөнгө тэр хэрээр ихэснэ. Том төслүүд дээр гадаадын мэргэжилтнүүд өндөр цалинтай ажиллаж байна гэсэн шүүмжлэл сонсогддог. Өндөр түвшинд бэлтгэсэн хүн нь байхгүй учраас том төслүүд гадаадаас мэргэжилтэн авчирч ажиллуулаад байгаа хэрэг л дээ. Харин Оюу толгойн эхлүүлсэн ажил үр дүнгээ өгч, уул уурхайн чиглэлийн мэргэжилтэй залуус гадаад, дотоодод сураад ирэхээр байдал өөрчлөгдөнө. Өндөр цалинтай ажлыг тэд хийнэ гэсэн үг. Уул уурхайн өндөр мэргэжилтэй залууст гадны улсуудад хэрэгжиж буй том төслүүд дээр ажиллаж их мөнгө олох боломж ч бий. Тэр тоолонд Монголд орж ирэх доллар нэмэгдсээр байна. Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө гэдэг нь энэ.

Оюу толгойн дотоодод зарцуулсан нийт мөнгөн дүнг сонирхъё. 2010-2015 онд Оюу толгой 4.78 тэрбум ам.долларыг дотоодод зарцуулжээ. Барагцаалбал долоон их наяд гаруй төгрөг. Монгол улсын төсвийн жилийн орлогоос давсан хэмжээний мөнгийг энэ аварга төсөл зөвхөн дотоодод зарцуулжээ. Энэ их мөнгөний 76 хувийг зөвхөн монгол компаниудад хийсэн төлбөр эзэлж байна. Оюу толгойгоос мөнгө авсан монгол компаниуд, тэр компаниудад ажилладаг гэр бүлүүд амьдрал ахуйгаа давгүй аваад явсан гэсэн үг. Оюу толгойн Монголд зарцуулсан мөнгөн хөрөнгөний таван хувь нь үндсэн болон гэрээт ажилтнуудын цалин болж очжээ. Мөн л овоо хэдэн айлыг амьжиргааг залгуулсан байж таарна. Дотоодод зарцуулсан мөнгөний 19 хувь нь Монголын төсөвт байгууллагад төлсөн шууд төлбөрүүд. Өөрөөр хэлбэл татвар, нийгмийн даатгал, хураамж зэрэг бусад төлбөрт зарцуулсан мөнгө. Төсөвт орсон мөнгө төсвийн байгууллагын ажилтнуудын цалин, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг үйлчилгээнд зарцуулагдсан гэхээр Монгол Улсын иргэн бүр Оюу толгой төслийн өгөөжийг хүртсэн гэсэн үг. Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө гээд байгаа нь энэ л дээ.

Оюутолгой орон нутагт буюу Өмнөговьд ч багагүй хэмжээний мөнгө зарцуулсан байдаг. Дэд бүтэц тавих, малчдын худгийг нөхөн сэргээх, соёлын өвийн, байгаль орчны хөтөлбөр гээд орон нутгийн хөгжил рүү хандсан нэлээд ажил хийснийг компанийн тайлангаас харж болно. Оюу толгойн тавьсан цахилгааны шугам өмнийн говийнхонд хэрэгтэй. Барьсан зам нь ч тусаа өгч байгаа. Янзалж өгсөн худаг нь говийнхны хувьд амины хэрэгцээ. Дээр нь энэ аймгаас Оюу толгойд ханган нийлүүлэлт хийдэг хувь хүн, компаниуд гэхэд л өчнөөн. Наад зах нь хэдэн тэмээтэй Дорж гуай ингэний хоормогоо нийлүүлээд амьжиргаагаа залгуулчихаж байна. За тэгээд Оюу толгойд гэрийнх нь аль нэг нь ажилладаг айл Өмнөговьд олон. Тэд эдийн засаг хямралтай ийм үед энэ төслийн өгөөжөөр ажилтай, орлоготой дажгүй яваа. Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө Өмнөговьд гэхэд л ийм байх жишээний.

Монгол шиг байгалийн баялагтай, ирээдүйд хөгжих өндөр боломжтой улсууд олон бий. Тэднээс ялгарч өрсөлдөх нэг тал бидэнд бий.Оюу толгой шиг том хөрөнгө оруулалт шаардсан төслөө хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөөгөөр хэмжиж, бодитой үр дүнг нь тооцоод сурчихвал л Монгол уул уурхайн салбартаа түшиглээдхөгжилд хүрччадна.

Ц.Баасансүрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цөөхүүлээ, зожиг Монголын хүчирхэгжих нууц нь өгөөмөр сэтгэл

Монголчууд бид цэнхэр гариг дээр цөөхүүлээ, цөөхүүлээ дээрээ зожиг гэж жигтэйхэн үндэстэн. Аль тэртээгийн арван гуравдугаар зуунаас наашлуулаад яривалтэгтлээ баян чинээлэг, хөрөнгө мөнгөөр цалгиж явсан түүхгүй. Одоо ч ялгаагүй хоёр идэхгүй, хоосон хонохгүйаж төрж яваа жижигхэн үндэстэн. Тиймдээ ч дэлхийн энд тэнд орших улс орнуудад зовлон гамшиг тохиоход тусалж тэтгэж, түшиг нөмөрсөөд сүйд болдоггүй. Гэхдээ бидэнд бусдад тусалж дэмжсэн, нөмөр болохыг хичээсэн удаа цөөхөн ч гэсэн бий. Манжийн харьяанд байхдаа Манжийн хаанд хэцүү үе тохиолдвол цэргээр тусална гэсэн гэрээ байгуулж явсныг түүхийн шарласан хуудаснаас харж болно. Хоёр зууны тэртээ, дэлхийн түүхэндхар тамхины дайн гэж тэмдэглэгдэн үлдсэн цаг үед тусалъя гэсэн бичгийг манжуудад илгээсэн ч цаадуул нь “яахав ээ” гэж хариулсан гэцгээдэг. Эх орны дайны үед бол Орос улсад яах аргагүй тусалсан байдаг юм. Айл бүр чадах чинээгээрээ мал хуйгаасаа илүүчилж, монгол морь фронтын дайчдын унаа болж байсан түүх хуучраагүй. Хөдсөн дээлтэй, тарчиг амьдралтай монголчууд бэрх цагт ньбайдгаа илүүчилснийг оросууд хүсэхээрээ дурсдаг л байх.

Вьетнамын дайны үеэр вьетнамчуудад гар сунгаж байсан түүх бидэнд бий. Тухайн цагтаа дотоодын дайнтай байсан Лаост социалист ахан дүү гээд суурь хонь бэлэглэж, хүүхдийн эмнэлэг барьж өгсөн удаатай. Хариуд нь лаосчууд Засгийн газрынхаа зөвшөөрлөөр огтолдог өндөр үнэтэй улаан модоо бэлэглэж байсан юм билээ. Тусын хариуд ирсэн модоор урласан сандал ширээн дээртөрийн түшээд өнөө ч ажил хэргээ явуулж байгаа.

Солонгосын дайны үеэр хойд Солонгосын хэдэн хүүхдэд халуун сэтгэлээр хандаж байсан монголчуудад умардынхан одоо ч элгэмсүү. Ямар ч үед бидэнд дажгүй ханддаг. Капитализмд харшилтай, хатуу чанга дэглэмтэй хэр нь Монгол Улсын Ерөнхийлөгч очоод ардчиллын сэдвээр лекц уншихад эмзэглэж, хатуурхаж, мэдэгдэл энэ тэр хийж сүйд болоогүй л юмдаг. Хэцүү цагт нь тусалж байсан учраас бидэнд одоо ч эерэг, аядуу ханддагийн сүүлийн жишээ гэвэл энэ байна. Монголчууд сүүлд гэхэд Японд цунами болоход тусалж байв. Ер нь бид арлынхантай хэзээнээсээ түнш л дээ. Өмнө нь Кобэгийн газар хөдлөлтөөр ч байгаагаа өгч л байсан. Япон ч ардчилалд шилжсэн тарчиг хэцүү цагаас саяхныг хүртэл бидэнд тусламжийн гараа сунгасаар ирсэн улс. Сычуаны газар хөдлөлтийн үеэр бас бид урд хөршдөө чадах хэрээрээ тусалсан. Өгч, авсаар ирсэн өнгөрсөн түүхийг зүгээр нэг сөхсөнгүй. Тасарсан мах, үсэрсэн цус болсон элэг нэгтнүүддээ чадлаараа тусалцгаая хэмээн уриалах гэж л энэ бүгдийг дурсаж байна.

Нэгэн цагт Монгол гэсэн нэрийн дор нэгдэж явсан халимаг, тува, буриадууддаа тусалж, өөд нь татах чадал, боломж бидэнд бий. Өмнөд монголчууддаа бүр илүүонцгойлжхандах учир шалтгаан бидэнд байгаа. Тэд харь улсад зуун дамжин амьдарсан ч Улаанбаатарт ирэхээрээ Чингисийн хөшөөнд мөргөдөг, монгол хүн очихоор элгэмсэн угтдаг янзаараа. Ийм сэтгэлээр Монголд ирсэн элэг нэгтэндээ нутагтаа ирсэн хүү нь мэт дулаан мэдрэмж төрүүлэх уг нь тийм хэцүү биш. Мэдээж Монгол Улсынхуулийг зөрчсөн бол тусдаа асуудал л даа. Саяхан гэхэд Бурхан халдунд мөргөх гэжхадаг бариад алхаж явсан өмнөд монгол залууг сөхрүүлчихсэн дарамталж байгаа зураг цахим ертөнцөөр тарсан. Энэ зургийг харсан хүмүүсийн дийлэнх нь өмнөд монгол залууг сөхрүүлсэн “эх оронч”-дод илт дургүйцсэн сэтгэгдэл үлдээсэн харагдсан. Угсаа нэг, элэг нэгтнүүддээ ийм эерэг сэтгэлээр хандмаар байгаа юм. Хэзээд эвтэй, бие биедээ яаж ч уурласан монгол үндэстэн гэсэн нэг нэрийн дор нэгдэж чаддаг болсон цагт Монгол хөгжинө. Хэрэлдэж маргах, дээрэлхэж дарамтлах, залилах шулах гэсэн муу дадлаасаа татгалзсан цагт л бид хүчирхэгжинэ.

Үндэс нэгтнүүдээс гадна Түвд, Балба зэрэг улс байна.Бидэнтэй соёл ижил болохоор нэг үндэстэн мэт санагдаад байдаг юм. Үзүүрсгэн дээлтэй түвдүүд цаанаа л дотно. Манай хөдөөгийнхнөөс ялгараад байх юмгүй төрхийг тэдний зурагнаас олж хардаг. Балбын лам нарын зургийг харахаар яг лманай лам нар. Ямар сайндаа л бид “Нум сумын магтаал”-даа“Балбын дархан балбаж, баатар дархан давтаж хийсэн” гэсэн мөр шад оруулж байхав. Сүүлдээ ч хэлцшахуу болсон үг дээ. Балба дархчууд аль Хубилайн үеэс л Монголд орж ирсэн гэж түүхчид ярьдаг юм билээ. Балба бидний хувьд соёлоороо ийм л ойр улс. Саяхан Балбад газар хөдөлж хэдэн мянган хүний амийг авч одсон харамсам явдал боллоо. Иргэдээ ийм олноор нь алдсан Балба улсад дэлхий даяараа тусалж байна. Гэтэл бид гар сунгаагүй л сууна. Монголчуудын очиж мөргөдөг Соёмбо сүм, Жаран Хасарын суварга газар хөдлөлтөнд үгүй болжээ. Жаран Хасарын суварга гэхэд л манай жинчдийн нутгаа зорихдоо мөргөн сүслээд хөдөлдөг газар байж. Балбад “Монголын дуу хоолой” гэж сэтгүүл бий. “Монголын зүрх сэтгэл” гэдэг хөгжмийн хамтлагтай. Жил бүр “Мисс Монгол” гэдэг тэмцээн зохион байгуулдаг. Бидэнд элгэмсэг ханддаг ийм үндэстэн дэлхий дээр өөр хаана байгаа билээ. Монгол, Балба улсууд соёлоороо ийм гүн холбоотой. Соёлоо алдахгүйн тулд, их гүрний нөлөөнд уусахгүйн төлөө амьдаараа зулын гол болж байгаа түвд ламыг өмөөрөн өмөлздөг, байгалийн гамшигт иргэдээ хэдэн мянгаар нь алдсан балбачуудад тусламжийн гараа сунгадаг тийм л сэтгэл бидэнд үгүйлэгдэж байна.

Соёл нэгтэй зовсон түмэндээ эерэг сэтгэлээр хандмаар байна. “Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо” гэсэн үг бий. Бид хэдий ядуу ч гэсэн зүдэрсэн зовсон соёл, элэг нэгтэндээ тусалж чадахаар улс. Өгөөмөр сэтгэл гаргаж чадах үндэстэн. Үүнээс ядуу тарчиг, хөгжил буурай байхдаа ЗХУ гэдэг хүчирхэг том гүрэнд тусалж чадсан ард түмэн. Ер нь монголчууд уг язгуураасаа өгөөмөр. Аль тэртээ зуунд Монголд ирж байсан Италийн жуулчин Марко Пологоос эхлээд хорьдугаар зууны эхэн үедирээд буцсан гадны эрдэмтэн, жуулчид монголчуудын өгөөмөр найрсаг, уужуу тайвныг дуу нийлүүлэн шагшсан байдаг. Монголчуудын философи гэж хэлж болохоор чанар л даа. Талын монголчууд хэзээнээсээ л өглөгч, өгөөмөр, уужуу тайван, өрөвч нинжин байсан. Ядарсандаа тусалдаг, гомдсон нэгнээ уучилж өнгөрөөдөг уужуу сэтгэл бол тал нутгийн унаган ааль. Монгол түмний цусанд шингэсэн энэ чанарыг сэргээмээр байна. Монгол хүчирхэг, тусгаар оршихын үндэс бол ердөө л сая дурдсан эрхэм чанарууд. Тува, халимаг, буриад, өмнөд монголчуудынхаа хувьд бид бүр аврал нь байх учиртай. Тэгж байж Монгол хүчирхэгжинэ.

Өмнөд монголчууддаа элэгтэй хандахыг төрийн хар хайрцагны бодлогодоо тусгах хэрэгтэй. Хэтэрхий хол сонсогдож магадгүй л дээ. Тэдэнд бид яаж туслах юм гээд суугаад байвал юу ч өөрчлөгдөхгүй. Хамгийн наад зах нь урд хөршөөс ажилтан авахдаа монгол хэлний шалгалт авна гэсэн шаардлага тавьчихад л элэг нэгтэндээ дэм болчихно. Хятадад өмнөд монголчууд л монголоор ярьж байгаа. Тэгэхээр тэд л монгол хэлний шалгалтанд тэнцэж таарна.

Монголчууд таван саяулаа болоход наад зах нь дөчин жил дутуу байна. Ам нээвэл уушги нээ гэдэг. Нэгэнт энэ сэдвээр дуугарсных хэдэн аравны турш таван сая болох гэж дотроо мачийхийн оронд үндэстнээрээ нэгдэж яагаад болохгүй гэж. Бид дэлхийд хамаатан садан муутай, зожиг үндэстэн. Яг ачир дээрээ монгол гэдэг үндэстэн цэнхэр гаригт тийм ч нэр сайтай биш. Өвөг дээдсийн маань баатарлаг түүхийг дэлхий нэг талаасаа “түрэмгий, харгис” гэж хардаг.Зожиг, дээр нь ийм имижтэй улс хүчирхэгжихийн тулд олуулаа болох учиртай. Олуулаа болох арга, гарцыг холоос хайгаад байх шаардлагагүй. Ерөөсөө үндэс нэгтнүүдээ голомтонд нь урья.

Буриадын “Алтаргана”байна. Заавал Монголд, тэгэхдээ бүр Улаанбаатарт жил бүр зохион байгуулж баймаар наадам. Учир нь Улаанбаатар бол монголчуудын гал голомт. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа буриад зон голомтондоо жил бүр ирж наадамлаад ирэхээр өнөөдрийн хөндий харилцаа ойртоод ирнэ. За тэгээд халимаг, тува гээд элэг нэгтнүүдийнхээ онцлогийг харуулсан наадам, тэмцээнийг Улаанбаатарт жил бүр зохион байгуулахад болохгүй юмгүй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Жаргалантын тариаланчид ирэх сарын 3-наас улаан буудайгаа тарина

Жаргалантын тариалан­чид тариалалтаа эхлэхэд бэлэн болчихож. Саяхан тариа­ланчдынхаа зөвлөлгөөнийг хийж тариалалт эхлэх хугацаагаа товлоод авч. Ирэх сарын гуравнаас улаан буудайн тариалалт эхлэх юм байна. Ногоочдын хувьд ажил нь аль гуравдугаар сараас эхэлжээ. Тариа, ногооны гол сумдын нэг Төв аймгийн Жаргалант суманд хаврын тариалалтын ажил ид өрнөж байна. Гурван жилийн өмнө улсын тэргүүний тариаланч хамт олноор шалгарч байсан “Алтан залаа” компанийн захирал Цэвэлмаатай уулз­лаа. Тариалалт хийх техни­күүдээ жин тан болгожээ. Энэ жил сумынхаа төвөөс 30 гаруй км зайтай Буйрын даваа гэдэг газар 500 га-д улаан буудай тарих юм байна. Үрийнхээ будааг агуулахаас гаргаж, цэвэрлэж, хордуулж, ачаад явах л дутуу байгаа аж.Тариалалтаа ирэх сарын 3-нд эхэлж, 8-10 хоногт дуусгах төлөвлөгөө гаргажээ. Нэг га-гаас 18-20 тонн буудай хурааж авах гэнэ. Талбайнхаа арав орчим хувьд рапс тарьдаг гэж компанийн захирал сонирхуулав. Гэхдээ энэ жил бага талбайд тарихаар болжээ. Рапс хөрсийг үржил шимгүй болгож, гэмтээдэг гэсэн яриа ортой эсэхийг сонирхоход “Буруу ойлголт. Рапсын хувьд бусад таримлуудтай нь харьцуулахад хөрснөөс арай илүү тэжээл авдаг. Хөрсийг гэмтээдэг гэж ойлгож болохгүй. Таримлын сэлгээнд зайлшгүй байх ёстой гэж саяын зөвлөгөөнөөр эрдэмтэд зөвлөж байсан” гэсэн хариу өгөв.

Аж ахуйн хашааг нь сонир­хов. Энд будаа хадгалдаг хоёр ч том сав байна. Нэг нь 300, нөгөө нь 100 тонных. Томд нь зарах буудайгаа, жижигт нь үрийн буудайгаа хадгалжээ.

Буудай хадгалдаг ийм аварга эд Жаргалант сумын Загдал багийн “Саян түрүү” компанид л бий гэнэ. Тэр нь 100 тонных аж. Өнгөрсөн жил хураасан буудайнаас нь 40 тонн л үлджээ. Үлдсэнийг нь “Өег гурил” компанид борлуулсан байна. Гэхдээ тал мөнгийг нь аваагүй гэнэ.” Мөнгөө авч амжихгүй бол тариалалтаа зээл тавиад л эхлүүлнэ дээ” гэж байна. Саяхан болсон тариаланчдын зөвлөгөөнөөр сумынх нь ихэнх компани буудайгаа зарж чадаагүй, зарсан ч мөнгийг нь аваагүй гэсэн зовлон ярьж байжээ.Үрийн агуулахад нь 70 тонн үр байгаа аж. Импортоор орж ирсэн Алтайский 530 сортын үр юм байна. Үрийн нөөц хангалттай гэж Цэвэлмаа захирал ярив. Эдний компани үр үржүүлэх тусгай зөвшөөрөл авчээ. Өнгөрсөн жил Дарханы Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд гаргасан Дархан-144 сортын элит үрийгүржүүлээд онцгой байдлын үрийн агуулахад өгчээ. Энэ жил Дарханы хүрээлэнгээс Монголд шинээр үйлдвэрлэсэн элит үрийг үржүүлэхээр авчирчээ. Дархан-131 гэсэн энэ сортбогино болцтой, ганд тэсвэртэй, ургац гайгүй авдаг гэсэн давуу талтай аж. Эдний компани элит үр авч үржүүлж тариаланчдад нийлүүлдэг юм байна.

Аж ахуйн хашаанд нь борной, будаа цэвэрлэдэг, ангилж хаддаг, ачдаг гээд хэд хэдэн зориулалтын техник харагдав. “Алтан залаа” компани энэ жил техникийн шинэчлэлдээ анхаарчээ. Украйнаас хүнд борной гэдэг техник оруулж иржээ. Хоёр тонн гаруй жинтэй энэ техникийг 26 сая төгрөгөөр авчээ. Тариа хураасны дараа талбай дээр үлдсэн соломыгхэрчиж жижиглээд хөрстэй нь хольж өгдөг эд аж. Ингэснээр соломыг малын идэш болголгүй, хөрсөнд нь шингээх сайн талтай гэнэ. Хөрсний үржил шимд сайнаар нөлөөлдөг юм байна.Үүнээс гадна будаа ачдаг шинэ техник, тус бүр нь арван сая төгрөгийн үнэтэй “Омечка” гэдэг силк авчээ. Комбайн, трактор зэрэг техникүүд нь өөр хашаанд байгаа гэнэ.

Хаврын тариалалтад 12-15 хүн ажиллуулах гэнэ. Цэвэлмаа “Тавдугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадастай юм билээ. Хур тунадас нь сарынхаа сүүл хавьд учраас тариалалтад сүртэйнөлөөлөхгүй” хэмээн ярилаа.

Хүлэмжийн гүзээлзгэнийг зургадугаар сард амтална

Жаргалант суманд хүлэмжийн аж ахуй эрхэлдэг айлууд олон байдаг аж. Нарийн ногоо, жимсийг төрөл төрлөөр нь тариад хэрэгцээгээ хангачихдаг айлууд ч байна. Тэдний нэг нь О.Ишдоржийнх. Тэтгэвэртээ гараад хөгшинтэйгөө энэ суманд ирж суурьшжээ. Энэ айлын эзэгтэйг Ж.Хандсүрэн гэдэг юм байна. Хашаа нь тэр чигтээ мод, зүлэг юм. Завсар зайгаар нь явган хүний зориулалтын зам хийжээ. Хүлэмжээ саяхан угсарч дууссан гэнэ. Хүлэмжиндээ сонгино үрслүүлжээ. Оронгуут л сонгинын хурц үнэр хамар цоргилоо. Удахгүй гадаа талбайд шилжүүлж суулгах аж. Цаахан талд нь гүзээлзгэнийн үрсэлгээ суулгажээ. Эзэгтэй “Өнгөрсөн намар таван кг, хачин гоё амттай том том гүзээлзгэнэ хурааж авч ойр дотнын хүмүүсээ дайлсан. Энэ жил ч таван кг гүзээлзгэнэ хурааж авна. Миний тарьсан гүзээлзгэнэ зургадугаар сарын дундуур гэхэд болчихно” гэж сонирхууллаа. Энэ хүлэмжинд улаан лооль, өргөст хэмх, чинжүү, эрдэнэшиш, вандуй гээд төрөл бүрийн нарийн ногоо тарьдаг юм байна. Өнгөрсөн жил хүнсний ногоо, нарийн ногоо, жимс нийлээд 24 төрөл болжээ. Хулуу гэхэдл таван төрлийг тарьсан байна. Өргөст хэмхийн суулгацыг гэртээ бэлдсэн гэнэ. Удахгүй хүлэмж рүүгээ шилжүүлэх аж. Хүлэмжинд тарьсан нарийн ногоогоо гэр бүлийнхээ хүнсэнд л хэрэглэдэг юм байна.

Хашаандаа чацаргана, тоор, үхрийн нүдний мод тарьжээ. Арчилгаагаа аль хэдийнэ эхэлжээ.Өнгөрсөн жил 50 кг чацаргана хурааж авч байж. Жимсний модны завсар зайгаар салатны навч, ногоон сонгино тарьжээ. Сонгино нь хүнсэнд хэрэглэж болохоор шахуу ургасан харагдав. Хүнсний ногоог төрөл бүрээр нь тарих гэнэ. Артишок ч тарих юм байна. Дотор эрхтэн цэвэрлэх үйлчилгээтэйэнэ ургамлыг хандалж, жүүс хийж хүнсэндээхэрэглэдэг аж. Эднийх ногоогоо арчлахын тулд зуу гаруй сая төгрөгөөр худаг гаргуулжээ. Гэрийн эзэгтэй “Газрын шим гэж сайхан юм. Өөрсдөө хичээвэл хөгшин гэхгүй сайхан амьдрах боломж байна шүү” гэж ярьсаар биднийг үдсэн юм.

Ногоочид төмсөө нарлуулж байна

Жаргалантын шар төмс дангаараа нийслэлийн хэрэглээний дөчин хувийг хангадаг гэсэн албан бус статистик бий. Жаргалант сум улсын төмсний нийт хэрэгцээний дөрөвний нэгийг хангадаг гэсэн албан тоо сонсогддог. 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл төмс тарьж байгаа “Жинсрэгт хайрхан” компанийн ажлын явцыг сонирхлоо. Техник нь тариалалтад гарахад бэлэн болжээ. Бэлтгэл нь 90 гаруй хувьтай байгаа гэнэ. Үрээ зоориноос гаргаж нарлуулж байгаа юм байна. 50 га-д төмс тарихаар төлөвлөжээ.Үрээ соёолуулсны дараа, ирэх сарын 5-нд тариалалтаа эхлүүлнэ гэж тус компанийн зөвлөх Баасанжав сонирхууллаа. Хаврын тариалалтад хориод хүн ажиллах гэнэ. Харин намар зуу гаруй хүн ажиллуулдаг байна. Өнгөрсөн намар Жаргалантынхан сумаа “Монголын Сөүл” гэцгээн хошигнон нэрлэж байж. Төмс их ургасан учраас Архангай, Хөвсгөл зэрэг холын аймгуудаас хүмүүс майхан савтайгаа ирж төмс хураан дажгүй мөнгө олоод буцсаныг ингэж хошигносон хэрэг. “Жинсрэгт хайрхан” компани сэлгээний талбайгүй учраас айлын газар түрээсэлж тарьдаг юм байна. Нэг га талбайг 150 мянган төгрөгөөр түрээсэлдэг гэнэ. Нэг га-гаас хорин тонн төмс хурааж авдаг аж. Нийтдээ мянга гаруй тонн төмс хурааж авах юм байна.

Голланд сортын байцаагаар нийслэлийг хангана гэв

“Ногооны тариалалтын ажил эхлээд сар болж байна” гэж хүнсний ногооны агрономич С.Энхболд ярилаа. Энэ эрхэм сумын агропаркийг хариуцдаг. Бас бордооны үйлдвэрийн дарга. Монгол төмс хөтөлбөрийн агрономи гээд хэд хэдэн алба хашдаг юм билээ. Сумын хүнсний ногоо тарьдаг хүмүүстүрслэг бэлтгэж өгдөг аж. Голдуу эрт, орой, дунд болцын байцааны үрслэг иргэдэд нийлүүлдэг гэнэ. Мөн өргөст хэмх, улаан лооль, чинжүү гээд хүлэмжинд тарьдаг ногоонуудын үрслэгийг ч нийлүүлдэг байна. Жаргалантын жилийн хэрэгцээний артишокийг тарьчихдаг гэж сонирхуулав. Элэг, цөс нойр булчирхай, хоол боловсруулах эрхтний хордлого тайлах үйлчилгээтэй энэ ургамлыг яаж хандалж хэрэглэдгийг ч сумынхандаа заагаад өгчихөж. ХААИС-ийн эрдэм шинжилгээ судалгааны “Нарт” төвд ажиллаж байхдаа “Газар шим” компанитай хамтарчар тишок дээр ажиллаж байж.Нэг хүлэмжээ артишок ургамалд зориулжээ. Айлууд С.Энхболдоос артишокны суулгац авч тарьж эхэлжээ. С.Энхболдын хүү нь эхнэртэйгээ хаврын ажилд нь туслахаар иржээ. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн гэнэ.

Голланд сортын байцааны үрслэгээ тав, зургадугаар сарын заагаар талбайд шилжүүлж, зөрүүлээд өргөст хэмхээ тарьдаг аж. Байцааны 70-80 хувийгурд хөршөөс импортолдог гэсэн статистик бий. Энэ хувийг багасгахад түүний үрсэлгээ хийж байгаа голланд сортын байцаа мэдрэгдэхээр нөлөө үзүүлэх гэнэ. Энэ жил сумын хэмжээнд 20 гаруй га-д байцаа тарих юм байна.

Наадмаар эрт ургацын төмс гарна

Чинжүү, улаан лооль, артишокийн хувьд ургалтын хугацаа урт учраас гуравдугаар сарын 15-наас тарьж эхэлжээ. С.Энхболд нэг хүлэмжиндээ төмс соёолуулжээ. Эрт ургацын төмс тарих юм байна. Тэрээр наадмаар эрт ургацын төмс худалдаж эхэлнэ гэсэн мэдээ дуулгалаа. Агрономич “Манай суманд “Монгол төмс” хөтөлбөрийн хүрээнднүхэн зоорины төсөл хэрэгжүүлж, айл бүрд мөнгөн дэмжлэг үзүүлсэн. Үүний үр дүнд бид нийслэлийг жилийн турш төмсөөр хангах боломжтой болсон” гэж ярилаа. Гурван га-д төмс тариад 100 тонн ургац авчихдаг гэнэ. С.Энхболдын хашаанд Японы хөрөнгө оруулалтаар боссон бордооны үйлдвэр ажиллаж байна. ХААИС-тай хамтарч бактерийн бордоо үйлдвэрлэж байгаа юм байна. Бууцан болон шингэн гэсэн хоёр хэлбэрийн бордоо үйлдвэрлэж байгаа аж. Шингэн бордоогоо литрийг нь 3000, бууцан бордоогоо кг-ыгнь 500 төгрөгөөр үнэлжээ. Бууцан бордооныхоо онцлогийг “Бууц шинэ, хуучин гээд янз бүр. Шинэ бууц хийхэд нэг сул тал бий. Малын ялгадсаар гарсан өт хорхой, авгалдай хөрс бохирдуулдаг. Мөн хог ургамлын үр малын ходоодонд боловсордоггүй. Баасаар нь гарчихдаг. Талбайд бууц хэлбэрээр очихоороо хогийн ургамлын үр таригдаад ургадаг. Ийм учраас хүмүүс бууц хэрэглэхээр хог ургамал нь дийлдэхгүй юм гээд байдаг. Гэтэл бид тийм асуудалтай бууцыг боловсруулж байна. Шинэ бууцыг 70-80 градусын халуунаар үлээлгэхэд хог ургамлын үр, хорхой шавьж нь үхдэг. Ургамалд шингэх процесс нь түргэсдэг юм” гэж тайлбарлав.

Хөрсөнд агуулагддаг бичил биетүүд ашигтай, ашиггүй гэж хоёр янз байдаг аж. Ашиггүй нь дийлээд ирвэл хөрсний ялзмагжих процесс арилж үржил шимгүй болдог байна. Хөрсөнд байгаа бактеруудаас ашигтайг нь ялгажавч шингэн бордоогоо хийдэг гэнэ. С.Энхболд “Нэг грамм дусалд нэг тэрбум ашигтай бактери үрждэг. Тэрийг өсгөвөрлөж байгаад хөрсөнд нь хийгээд өгчихдөг. Айраг исгэхтэй л адил процесс. Ургамал эрдэс бодисоор хооллодог. Малын бууц шим бордоо гэж явдаг. Шим бордоо эрдэсжинэ. Эрдэсжих процессыг түргэтгэх зүйлийгэнэ шингэн бордоо хийж өгнө. Манай бордоог хэрэглэвэл ургац хоёр дахин нэмэгдэж байгаа. Бүр үүнээс ч илүү байж болно. Үр сортоо шинэчилсэн ч хөрсөө тордохгүй бол нэмэргүй. Хөрснийхөө асуудлыг шийдээд өгчихвөл эрүүл ногоо иднэ. Хүнсээрээ дамжаад хүн төрөлхтөн эрүүлжинэ. 1959 онд атар газар эзэмшиж Угтаал, Жаргалант зэрэг сангийн аж ахуйнууд байгуулагдсан цагаас хойш хөрсний үржил шим 50 хувь буурсан. Дахиад хагас зуун жил газар тариалан эрхлэхэд ургамал ургахгүй шинжиндээ орох нь байна. Тэгэхээр халгүй аргаар хөрсөө бордох хэрэгтэй” гэж ярилаа. Сумын тариаланчдын зөвлөгөөний үеэр бүтээгдэхүүнээ танил­цуулснаас хойш бордооных нь эрэлт эрс өссөн гэнэ. Хөрөнгө санхүү нь байвал үйлдвэрлэж буй бордоогоороо улсын хэрэгцээг хангах боломжтой аж. С.Энхболд “Дэлхийд бордооны үйлдвэргүй тавиад улс бий. Энэ орнуудыг ургац нь бага, ургацынх нь чанар муу, хүнсний аюулгүй байдлын чанар алдагдсан гэж үздэг. Бусад 150 орон нь бордоотой. Монгол бордооны үйлдвэртэй. Тэр дундаа сангийн аж ахуй дотор манай сум л бордооны үйлдвэртэй” хэмээн онцоллоо. Жаргалант сум энэ жил 10500 га-д үр тариа, 2300 га-д төмс, 130 га-д нарийн ногоо тарина гэсэн мэдээллийг сумын газар тариалангийн мэргэжилтэн өглөө.

Ц.Баасансүрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улс төрийн “Цагаан толгой”

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны үеэр“Л.Гансүхийг хуруугаа тайруулчихаад Я.Батсуурийг шоронд орчихоод байхадбид юу ч дуугарахгүй байна” гэсэн утгатай яриа өрнөжээ. Л.Гансүх шоронд байхдаа гадагшаа шинжилгээ өгөхийн тулд аргагүйн эрхэнд хөлийнхөө хурууг тайруулж явуулсан нь ердөө саяхны явдал. АТГ-ын шийдвэрээр шоронд хоригдож буй Я.Батсуурийн бие тааруу сураг дуулдажбайгаа. АН гэсэн нэг нэрийн дор нэгдэж, намаа сонгуульд ялахад нь хөлс, хүчээ зориулж зүтгэсэн хоёр гишүүнээ нам нь өмөөрч дуугарсан анхны тохиолдол энэ болж байна. Гэхдээ энэ удаагийн явдлыг АН-ын зүгээсгишүүддээ анхаарал хандууллаа гэж шууд дүгнэхаргагүй. Нэг өрөвч нөхөр л бусдадаа учирласан хэрэг. Нэг нь хуруугаа тайруулж, нөгөө нь эмнэлгийн орон дээр хэвтэж байгаа учраас өрөвдөө биз. Хэвлэл мэдээллээр бол аль дээрээс шуугисан сэдэв л дээ. АН гишүүддээ жудаггүй, хөндий, байж боломгүйгээрхандаж байна гэж өчнөөн л шүүмжилсэн.

Уг нь улс төрийн цагаан толгой, дүрэм нь их энгийн. Сонгуульд ялсан нам төрийн эрхэнд гарахдаа гишүүдээ ажил, албатай болгодог. Хүн алчихаагүй л бол яаaж ийж хаацайлж байгаадшоронд явуулалгүй аваад үлддэг.Улс төр ер нь л ийм. Хэтэрхий шулуун, хатуу үг байж мэднэ.Зарим хүнд бүрбүдүүлэг, байж боломгүй санагдахыг үгүйсгэхгүй.Гэхдээ улс төр угаасаа ийм.

Цагаан толгойн дүрэм нь ийм энгийн байхад АН эсрэгээрээ гишүүдээ ажлаас нь халж, шоронд суулгадаг. Сүүлийн үед энэ ойлгомжгүй хандлага нь хэрээс хэтэрч эхэлснийг бултаараа харж сууна. Харин МАН тэгдэггүй. МАН-ыг засаг барих үед гишүүн нь шоронд явсан түүх байхгүй. Хэзээнээсээ л ийм байсан. Бүр шорон руу явуулах байх гэсэн хэрэг дээр ч гишүүдээ хаацайлаад аваад үлдсэн жишээ өчнөөн бий. Сүүлийн жишээ гэхэд л “Хадгаламж” банкны 14 тэрбумын хэрэг байна. МАН-ын гишүүн Г.Занданшатар, У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, Т.Бадамжунай зэрэг өчнөөн улстөрч бүхэл бүтэн нэг банкны 14 тэрбумаар казино тоглосон гэх хэрэгт нэр холбогдож байсан. Буруутайг нь нотолж чадаагүй гээд хэргийг нь хэрэгсэхгүй болгож байлаа, тэр үед. Энэ хэрэгт шийтгэл хүлээсэн хүн нь жирийн нэг ахлах нягтлан бодогч болоод дууссан. Товчхондоо МАН гишүүдээ өчнөөн тэрбумын хэрэгт холбогдчихоод байхад аваад үлдэж чадсан. Улс төр хэтээсээ ийм л байсан, ийм ч байх учиртай.

Гэтэл АН сонгуульд ялж, засаг толгойлсноосоохойш яав. Гишүүдээ барьж, хорьж, ажлаас нь авч хаяж авиргүйтэж байна. Ер нь АН засаг барихдаа ингэдэг өвчтэй. Казиногийн хуулийг санаачилсан, батлалцсан, авлига авсан, тэлээ авсан гэж буруутгаад гурван гишүүнээ шоронд явуулчихаж байсан түүх энэ намд бий. Шоронд орсон гурван гишүүний нэг нь амиа алдсан харамсам түүх өнөө ч хуучраагүй байна.

Дахиад хэлье. Сонгуульд ялж засаг барих мандат авсан аль ч орны ямар ч улс төрийн нам ялахад нь нэмэр болсон, нам гэж оршин тогтноход нь хувиа оруулсан гишүүдээ ээлж дараалан барьж, хорьж, аль мууг нь үзээд байдаггүй. Гишүүдээ ажил, албатай болгож, нам гэсэн нэрийнхээ дор нэгдэж ажиллаж чаддаг. Давтан давтан хэлэхэд улс төр угаасаа ийм л байдаг.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гоёор дүүрэн айл

О.Туяа гэртээ хүүхдээ хардаг жирийн л нэг эзэгтэй. Дөнгөж ой гарч яваа охиноо харах зуураа 300 гаруй хүүхдийг мэндлэх хүндлэх, хүн байх ёсонд сургачихсан, цаашдаа ч хүүхдэд анхаарсан ажлаа өргөжүүлэх сонир­­холтой нийгмийн идэвх­тэй ээж. Хоёр хүү, нэг охинтой энэ айлын эзнийг Б.Бүрэнээ гэдэг. Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул. Монголдоо Шашны дээд сургууль дүүргэсэн, шашны чигийн хүн. Эднийх “Соёлоор гийгүүлэхүй” гэдэг төрийн бус байгууллага ажиллуулдаг. Олсон хэдээ ном, соёлын ажилд зарцуулдаг гэж ойр дотнынхондоо хүндлэгдсэн Б.Бүрэнээгийнд өнжсөн юм. Амралтын өдрийн өглөө “Могул таун”-ыг зорилоо. Гэрийн эзэгтэй хаалгаа тайлж өгөв үү үгүй юу л цаад өрөөнөөс хоёр хүү нь гарч ирж мэндэлцгээв. Зочны өрөөнөөс том, жижиг модон шоголтой хуучны судрууд хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Эзэгтэйн аавын урласан майга хөлтэй модон ширээ, сувинер голдуу өрсөн ханын шүүгээ, буйдантай энэ өрөөнд яриа хөөрөө эхлэв.

Гэрийн эзэн Б.Бүрэнээ удахгүй гарах ажилтай гэнэ. “Та нарыг ирэхээр уулзчихаад гарах санаатай сууж байлаа” гэсээр яриагаа эхлэв. Ер нь их дуу цөөтэй хүн юм. Аавын ажил өглөө хүүхдүүдээ хүргэж өгөхөөс эхэлдэг гэнэ. Хөвгүүдийг нь Билэгт-Очир, Сүлд-Очир гэдэг юм байна. Хоёр, тавдугаар ангийн сурагчид. Саяхан Япон руу Далай багшийн номлолд суугаад ирэхдээ хоёр хүүгийнхээ захисан “Doraemon” гэдэг хүүхэлдэйн киноны цувралтай холбоотой зүйлсийг л авчирчээ. Эднийх эзэгтэйн бодлогоор интернэтгүй аж төрдөг юм байна. О.Туяа “Манай хүн Японд хэд хонохдоо хөвгүүдээ санаад жигтэйхэн юм болсон. Огт уурладаггүй хүн чинь хүүхдүүд рүүгээ холбоо барьсангүй гэж бухимдаад. Интернэт тавиулаагүй гэж ирээд хааяа дургүйцдэг л юм. Wi Fi-тай байх сайн биш гэсэн үзэлдээ үнэнч байгаа. Интернэтээр ямар ч шүүлтүүргүй мэдээлэл их цацагддаг. Манайх DDISH-тэй. Бороо орохоор тасарчихдагийг эс тооцвол болоод л байдаг юм” гэж хэлээд хөгжилтэй инээлээ. О.Туяа нөхрөө “та” гэж хүндлэн дуудах юм. Гэрийн эзэгтэй биднийг ногоон цай, жимс, салатаар дайлангаа “Манай хүн чинь гаднаа хүүхдүүдээ хайртай энэ тэр гэж эвийлээд сүйд болохгүй. Хайраа үйлдлээрээ үзүүлдэг. Сая гэхэд л аавынх нь авчирсан бэлэг манай хоёрт их таалагдсан. Хорвоо дээрх хамгийн сайн хүн, аврагч, хамгаалагч, түшиг гэдгийг л хүүхдүүддээ ойлгуулсан хүн дээ. Манай хэд чинь аавдаа амь. Бага охин хүртэл ааваа л гэнэ. Ээж гэдэг үг байхгүй шүү. Өдөржин харж байхад гээд хааяа аавд нь “гомдоллодог” юм” гэж ханиа магтаад авав.

Гэрийн эзэгтэй юм асуухаар ганц, хоёр үгээр хариулаад дуугүй суух нөхрөөсөө санаа зовсон уу “Манай хүн чинь дуу цөөнтэй. Ямар сайндаа Баасаа бид хоёр Бүрэнээ шиг болохын тулд бясалгал хэрэггүй гэдэг юм” гээд томоо чемодан авчирч дэлгэлээ. Баасаа гэдэг нь “Хайрлаарай” дуугаараа цахим ертөнцөд танигдсан Эрдэнэ зуугийн хамба Х.Баасансүрэн лам. Гэрийн эзэнтэй шашны сургуулийн нэг анги гэнэ. Бүрэнээ, Туяа хоёрын дотнын найз юм байна. Эзэгтэйн чемоданаар дүүрэн бичиг цаас. Зүрхэн хэлбэртэй цаасан дээр “Туяа эгчдээ” гэж ирээд эхэлсэн сэтгэгдлүүд өчнөөн харагдав. “Ёс зүйт зөв хүүхдийн есөн дадал” гэсэн жижигхэн ном ч нэлээд байна. Биднийг О.Туяагийн хэрэгжүүлж байгаа хүүхдийн хөтөлбөрийн талаар яриа дэлгэх үеэр гэрийн эзэн ажилдаа яарсаар гарч одсон юм. О.Туяа нөхрөө гарсны дараа “Манай хүнд хагас сайнд амарна гэсэн ойлголт бараг байхгүй шүү. Ер нь гэрт сууж амарна гэсэн ойлголт бидний насны хүмүүст байхгүй л бол зүгээр юм шиг санагддаг. Би гэр бүлийнхээ хүнийг амралтын өдрөөр заавал хамт бай гэдэггүй. Эр нь эрийнхээ, эм нь эмийнхээ ажлыг хийчихэд л айл гэр өөдлөөд ирнэ гэж боддог” гэв.

Туяа эхлүүлсэн ажлынхаа талаар “Миний хоёр хүү таксинд суусан ч, хаана ч явсан хүнтэй мэндэлдэг юм. Нэг удаа манайд орж ирсэн хүн хөвгүүдээ яаж хүмүүжүүлсэн юм бэ, мэнд мэдээд сүрхий юм гэхээр нь эхлээд гайхсан л даа. Гэтэл олонх хүүхэд мэндэлж сураагүй байдаг юм билээ. Тэгээд л уншиж судалснаа бодож “Ёс зүйт хүүхдийн есөн дадал” хөтөлбөрөө боловсруулсан юм. Би өмнө нь Багануурын уурхайд удирдах ажил хийж байхдаа ажилтны сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх чигийн арга хэмжээ их зохиодог байлаа. Тэр үед нэгэнт тогтчихсон араншин, үзлийг өөрчлөхөд бэрх юм гэдгийг мэдэрсэн. Одооны эцэг, эхчүүд завгүй гэсэн үгээр хүүхдэдээ анхаарахаа больчихож. Монголын ирээ­дүйг хүмүүжүүлж байгаа хүн алга болсонд харамсдаг. Миний хүүхдүүд гэр бүлийн тогтсон соёлоороо хүнтэй мэндэлдэг, хэн нэгэнд тусалж сурсан байж болно. Гэтэл миний хүүхдүүдийн амьдрах тав, арван жилийн дараах ирээдүй тийм биш харагдаж байна. Би хөвгүүддээ хүнээс юмаа харамлаж болохгүй гэж сургадаг. Тэгэхээр, ма­най ангийнхан юмаа харам­ладаг шүү дээ ээжээ, би ч гэсэн өгмөөргүй байна гэсэн хариу хэлж байгаа юм. Хүү­­гийнхээ ангитай ажил­ласан. Нийслэлээс гадна хөдөөний хүүхдүүдтэй ажил­лалаа. Хотынхныг бодвол ёс суртахуун нь унаагүй байд­гаараа хөдөөний хүүхдүүд өөр л дөө. Тэр утгаараа ёс зүйн зөв дадал олгох хөтөлбөрт хамруулахад илүү хялбар байна” гэж ярилаа.

Туяа хөтөлбөрөө 5-8 дугаар ангийн хүүхдүүдэд сарын хугацаатай хэрэгжүүлжээ. Сургуулиудаас нэг, хоёр анги сонгож аваад хэрэгжүүлдэг юм байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Орхон” цогцолбор сургуулийн 5-9 дүгээр ангийн бүх сурагчид хөтөлбөрт хамрагдаж эхэл­жээ. Удахгүй Өвөрхангай аймаг даяар хэрэгжүүлэх бо­долтой байгаа гэнэ. Хөтөл­­­бөр нь их энгийн юм. Жижигхэн ном, хүснэгттэй самбар, самбар дээр наах смайл гээд л болоо. “Эрүүл биетэй, саруул ухаантай, сайн зан чанартай, зөв ёс зүйт хүүхдийн хэвшүүлэх есөн дадал” гэсэн гарчигтай самбар хэвлүүлчихэж. Зөв хувцаслалт, зөв үнэлгээ, зөв хөдөлмөр амралт, даалгавраа хийх, ном уншиж ойлгох, анхаарлаа төвлөрүүлэх, мэндлэх-хүндлэх-талархах-уучлах, ширүүн үг хэлэхгүй-худал хэлэхгүй, бусдад туслах гэсэн есөн дадлыг жагсаажээ. Даваагаас ням хүртэл дадал бүр дээр ямар амжилт гаргас­наа хүүхэд өөрөө дүгнэх гэнэ. “Би чадсан”, “би хичээсэн”, “оролдсон” гэсэн бичигтэй смайлуудыг нааж дүгнэдэг юм байна. Хамгийн сүүлийн хүснэгтэд нь аав, ээж нь үнэлгээ өгнө. Мөн л гэрлэн дохионы гурван өнгийн смайл наана. “Сайн хүүхэд”, “хичээгээрэй”, “амжилт” гэсэн бичигтэй. Ном, самбар, смайл хэвлүүлэх зардлыг өөрсдөө гаргадаг юм байна. Зөв хооллолтыг хүртэл хөтөлбөртөө оруулж өгсөн нь сонирхол татав. Гэр хорооллын хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулах үеэр бэлэн гоймон их иддэг нь анзаарагджээ. Хор хохирлыг нь тайлбарлаад өгөхөөр тусгаж авахдаа сайн байдаг аж. Хөтөлбөрт хамрагдсан зарим сургуулиуд бүр хоолныхоо газар өнгөтэй ундаа гэх мэт буруу хүнс зарахаа больжээ. Дэлхий даяар ёс суртахуунд анхаарч эхэлсэн гэнэ. Тогтсон араншинтай том хүнтэй харилц­санаас хүүхдээр нь дамжуулж ёс суртахуунд нь нөлөөлөх хандлага цэнхэр гаригт давамгайлж байгаа аж. О.Туяа “Хүүхдүүдтэй ажиллах ямар аз жаргалтай, гэгээлэг байдаг гэж санана. Хүүхэд юмыг их гоёор, тодорхой төсөөлөл багатайгаар хүлээж авдаг. Том хүн бол өөр. Нэг зүйл ярихаар өөрийнхөө үзлээр төсөөлж хүлээж аваад байдаг. Бодол нь зөв хүүхдийн үг яриа, үйлдэл нь зөв байна. Үг яриа, үйлдэл нь зөв бол амьдралын хэвшил нь зөв болно гэж үздэг. Манай хөтөлбөрийн зорилго ерөөсөө энэ. Хөтөлбөртөө аав, ээжүүдийг оролцогч болгодог. Монголчууд аав минь тэгж сургасан гэж ярьдаг болохоос хэн нэг мэргэн хүний үгээр хүн болсон гэдэггүй улс” хэмээн ярилаа. Богдыг хаанаар залсан Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын өдрөөр хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдээБогд хааны ордон музейд авчирч илтгэл тавиулжээ. Хүүхдүүдийг сонссон хүмүүс нь Д.Чойжамц хамба, Ардын жүжигчин Н.Сувд, нийтлэлч Б.Цэнддоо зэрэг мундагчуул байж. Хүүх­дүүд ч тэдэнтэй зургаа татуулаад сүйд болсон гэнэ. Туяа хүүхдүүдийн талархлын үгтэй зурвасуудыг харж сууснаа“Магадгүй аль нэг улстөрчийг аваачсан бол хичнээн сайн хүн байсан ч хүүхдүүд сайнаар хүлээж авахгүй. Аав, ээж нь орой бүр зурагтаар харж муулаад байгаа хүнийг хүүхэд шууд тэр утгаар нь л хүлээж байна. Томчууд хүүхдүүдийнхээ загвар болгож үлгэрлэн дуурайх баатруудыг хүртэл нийгмээс устгаад байна л даа. Бидний үед том хүн бүр мундаг, зурагтаар гарч байгаа хүн болгон од байсан. Гэтэл бид одоо хүүхдүүдийнхээ сайхан төсөөлөл, эрүүл сэтгэлгээг өөрсдөө устгаад байгаа нь харамсалтай” гэж ярилаа. Сонирхуулж хэлэхэд энэ хөтөлбөрийг зөвлөж хянасан хүн нь Д.Чойжамц хамба юм байна. Буддын шашны сургаал, номлол дээр үндэслэж хийгдсэнээрээ онцлог хөтөлбөр гэж О.Туяа ярьж байв.

Гэрийн эзэгтэй “Буддын шашин бол Монголын соёлд суучихсан. Шашин гэхээс илүү шинжлэх ухаанд асар ойрхон гэдгийг нь дэлхий дахин хүлээн зөв­шөөрдөг. Холливудын дийлэнх ододбуддын шашныг сонгож байна. Дэлхийн оюун ухааны том хурлуудад Далай багшийг уриад байхад шашин соёлоос суралцахгүйгээр, буддын шашин соёл дээр суурилахгүйгээр ёс суртахуун ярина гэдэг утгагүй. Хүүх­дийнхээ хөтөлбөрт түлхүү анхаарна гэж бодож байна. Хүүхдээр дамжуулж л энэ нийгмийг өөрчлөх боломжтойг олж харсан. Би нийгмийг шүүмжлэхийг хүсэхгүй. Өөрчлөхсөн л гэж хүсдэг. Хүнийг хүн болгоно гэдэг хамгийн том ажил юм билээ. Түүнээс биш улсаас төчнөөн төгрөг авч, өчнөөн тэмдэг зүүсэн гэдгээр үнэлэгдэхгүй байх. Үр хүүхэд нь ямар байна, эцэг эхээ хэр ачилж байна гэдгээс л хүн болсны гавьяа үнэлэгдэх юм байна гэж боддог” хэмээн яриа дэлгэлээ. Зөв хүүхдийн хөтөлбөрийн талаар бараг хоёр, гурван цагийн яриа өрнүүлэв.

Гэрийн эзний аав, ээж Төв аймгийнх бол эзэгтэйн аав нь Хөвсгөлийнх, ээж нь Сүхбаатарынх юм байна. Эдний гэрт байх уран хийцтэй гүнгэрваанууд аавынх нь бүтээл юм байна.

Зочдын өрөөний хойморт байрлах модон шоголтой хуучны судрууд сонирхол татаад суулгасангүй. Эзэг­тэйгээс номын хэсгээс сонир­хуулахыг хүсэхэд томоо гэгчийн зургийн цомог сонирхуулав. Хуучны ном, судрынхаа зургийг авч тайлбар хийгээд хадгалчихаж. Зочны өрөөний нэг талын хананд том, жижиг модон шоголуудыг давхарлан өрсөн нь содон харагдана. Модон шоголд хадгалсан номын чанар мууддаггүй гэнэ. Өндөр гэгээний соёмбо үсгээр бүтээсэн Жанлав Цогзол номыг гүнгэрваанд залжээ. Занабазарын дүрийг голд нь бүтээсэн мөнгөн суурь бүхий энэ судрыг орчин цагт бүтээжээ. Эднийд 400 жилийн настай Энх амгалангийн Жадамба судар ч байна. Тусгайлж боловсруулсан муутуу цаасан дээр есөн эрдэнийн нухмалаар бүтээдэг хар ном ч байгаа аж. Гэрийн эзний бүтээлгэсэн судрууд ч номын хэсэгт хэд хэд харагдав. Гэрийн эзэгтэй “Ном бүтээлгэнэ, хуучны ном судрыг эрхэмлэн хадгална гэдэг сэтгэлийн их таашаал өгдөг. Ном гэдэг нэг талаасаа соёлын бүтээл, нөгөө талаас тусгаар тогтнолын бэлгэдэл. Алт, мөнгөөр ном бүтээлгээд эхлэхээр шуналаас ангид болчихдог. Гоё алтан ээмэг аваад зүүчихье гэсэн бодол надад байдаггүй. Надад, гэр бүлд минь биш Монголд үлдэхүнэ цэнтэй зүйл хийлээ гэсэн бодлоосоо урам авч амьдардаг” гэж бодлоо хуваалцлаа.

Зочны өрөөний ханаа бурхан багш, Далай ламын хөргөөр гоёжээ. СУИС-ийн төгсөх ангийн оюутнаар тугалын арьсыг хөөмөлдөж бүтээлгэсэн гэнэ. Ханын шүүгээнд өрсөн сувинеруудээс шармал савтай тамга, жижиг цагаан хөөргийг нандигнадаг аж. Шармал савтай тамга нь Богд хааны тамганы хуулбар юм байна. Жинхэнээсээ ялгарах юм алга. СУИС-ийн оюутны энэ бүтээл Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын өдрөөр эднийд иржээ. Гэрийн эзэгтэй“Буддын шашинд шүтэн барилдлага гэж бий. Би мундагтаа амьдралыг бүтээгээгүй. Орчлон дээр дан ганц бусдаас хамаарахгүйгээр оршин тогтнодог юм гэж огтоос байхгүй гэсэн хандлага л даа. Энэ тамгыг би шүтэн барилдлага талаас хараад байдаг юм. Богд хааны талаар зөв мэдээллийг ний­гэмд хүргэхсэн гэсэн бидний хүслийн үр байх гэж бэлгэшээдэг” гэж ярилаа. Бүрэнээгийн гэр бүл Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрийн үнэ цэнийг таниулах ажилд бүр эхнээс нь гар бие оролцож иржээ. Тусгаар тогтнолын өдрөөр гардаг ном судрын үзэсгэлэнд гэртээ байгаа судруудаа шогол, гүнгэрваатай нь аваад очдог гэнэ. О.Туяа “Богдыг миний үеийнхэн киноноос өвчинд баригдсан учраа мэдэхгүй сохор түвд гэдгээр хардаг байсан. Гэтэл энэ хүн өнөөгийн бидний эдлээд байгаа эрх чөлөөг хамгаалж бий болгоход том оролцоотой байсан. Үнэхээр бахархмаар. Тэр ч утгаараа 12 дугаар сарын 29-ний өдрийн үнэ цэнийг олонд ойлгож мэдрүүлэхийг хичээдэг” гэж ярилаа.

Туяа “Эрдэнэ зуу” хийдийн хамба лам Х.Баасансүрэнтэй хамтарч “Энх тунх Эрдэнэ зуу” гэсэн гэрэл зургийн ном хийжээ. Тэр үеэр Х.Баасансүрэн хуучин жижиг цагаан хөөрөг бэлэглэсэн аж. Эрдэнэзуу хийдийг том хүрээ байхаас нь эхлээд устах үеийнх нь түүхийг харуулсан сонирхолтой ном юм. “Манай Баасаагийн дуулсан “Хайрлаарай” дууг youtube-ээр өчнөөн зуун хүн үзсэн байна лээ. Хүний үнэн бодит нүүр гэдэг тэр л дээ. Бүгдийг энэрсэн, нинж агуулсан дүр төрх маань мартагдсан учраас тийм олон хүн үзсэн хэрэг.Цаад ухамсраас нь өдөөгөөд байсан учраас л тэр дууг тийм олон хүн сонссон байх. Манай Баасаа чинь мэдрэмжин дээр тулгуурласан бясалгал их заана” гэж найзынхаа тухай жаал ярив. Эрдэнэзуугийн хамба лам долдугаар сарын дунд хүртэл бясалгахаар ууланд гарчээ.

Номын өрөөгөөр нь орлоо. Өрөөний үүд хавьцаа торгоор урласан солонгос эмэгтэйн томоо гэгчийн хөрөг байна. Бурханч лам Пүрэвбат охинд нь бэлэглэжээ. Хойд солонгосчуудын урла­сан бү­тээл аж. Эдний гэр бүл Пүрэвбаттай ойр харил­цаатай байдаг гэнэ. Ирэх намраас том хүүгээ Аглагийн хийдэд сургахаар шийджээ. Бурханч лам арав гаруй хүүхдийг соёлын өвийн чигээр бэлдэхээр болж. Бүрэнээгийнх том хүүгээ соёлын өвийг хамгаалах, үнэлэх, цэгнэх чигийн хүн болгохоор шийджээ.

Номын өрөөний хоёр ханаар нь битүү ном. Орчин цагт бүтээсэн Сандуйн жүдийн хураангуй нүд унамаар бүтээл ажээ. Жинхэнэ хөөмөл гэнэ. Бурхан багшийн хийц нь гайхалтай гэж эзэгтэй сонирхуулав. Бурхан багшийн гарт байх бадар аяганы шигтгээ гэхэд л болор юм байна. 55 кг алт, мөнгөөр бүтээсэн, Сандуйн жүд дэлгэм­лээрээ Төв номын санд бийг уншигчид андахгүй байх. Шашин, түүхийн номууд голдуу номынх нь санд Бүрэнээ, Туяа хоёрын бүтээсэн бурханы шашны сургааль үлгэрүүд бүхий хэд хэдэн CD харагдав.

Зочдын өрөөнд эхлүүлсэн “Энх тунх Эрдэнэ зуу” номын тухай яриа энд ч өрнөлөө. Эзэгтэй Эрдэнэзуугийн сүйрсэн үеийг ярих бүрдээ “Харамсалтай” гэж толгой сэгсэрнэ. “Бид үзээгүй л болохоос аймшигтай цаг үеийг туулсан. Асар их соёлын өв устгагдсан. Нэг хүний номыггэхэд хэд хоног самарч шатаасан гэдэг”,“Хүрээ цам дээр ирсэн гангацуулын хувцсыг хар даа. Гайхалтай байгаа биз. Харанхуй бүдүүлэг, ядарсан зүдэрснээ гайхаад байдаг. Ганц хоёр зураг харвал тийм биш гэдэг нь харагдахаар байгаа биз”, “Америкийн дэд ерөнхийлөгч ирээд “Танайх уламжлалт шашин соёлтой газар. Хийд орноор чинь очъё гэсэн юм билээ. Яг тэр үед Улаанбаатараас Эрдэнэзууг нураалгахаар танкийн цуваа хөдөлгөх гэж байсан гэдэг. Тэгээд зогсоож байсан юм билээ” гэх зэргээр Эрдэнэ зуугийн түүхийн номноос үүдсэн яриа хөөрөө хэсэг хугацаанд өрнөлөө.

Хүүхдүүдийнх нь өрөөгөөр орлоо. Хоёр хүү нь хичээлээ хийж дууссан бололтой, гадаа гарч тоглохоор бэлдэж байв. Хоёр ахыгаа хувцсаа өмсөхийг харсан Номундара охин дагаад сүйд. Чанга дуугаар уйлж гарав. Охин ах нарыг нь дагуулж гаргаагүй ээждээ хэсэг туниад чихрийн таваг зэрэг өөр зүйлсэд сатаарч эхэллээ. Бидний яриа мөн л хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн үнэ цэн сэдвээр үргэлжлэв. Сүүлийн үед Америкт хүүхдийн бясалгал их түгж байгаа гэнэ. Бясалгалаар хүүхдүүдээ хичээллүүлсэн нэг сургуулийн амжилт илт гойд байсныг судалгаагаар баталчихаж. Тэр сургууль хүүхдүүддээ хичээл эхлэхээс цагийн өмнө бясалгал болон тайвшралын цаг гаргадаг байж. О.Туяа “Амьсгалын дасгал бясалгалын анхны шат л даа. Хүн хэдэн мянган бодлоо ажиглаж чаддаггүй. Бясалгал гэдэг бодлоо ажиглаж хянаж ухамсартай болох л процесс” гэж сонирхуулав. Хөтөлбөрөө хэрэгжүүлэх явцдаа хүүхдүүдээр амьсгалын дасгал хийлгэхэдүр дүнгээ өгсөн гэнэ. Зарим хүүхэд бүр “Унтаж амарсан юм шиг сайхан боллоо” гэсэн сэтгэгдэл хэлжээ. Сайн үйлс хийдэг фэйс группын нэг охин саяхан холбогджээ. Захын хорооллын хүүхдүүдэд хөтөлбөрийг нь хэрэгжүүлье гэсэн санал тавьсан гэнэ. Хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээрээ яамнаас ч юм уу, төрийн байгууллагаас дэмжлэг хүссэн эсэхийг лавлахад О.Туяа “Албатай юм шиг дэмжлэг гэж байхаарчадах хэрээрээ жаахан ч гэсэн өөрчлөлт гаргаж бололцоогоороо зүтгэвэл аяндаа болж бүтнэ дээ” гэснээс өөр зүйл хэлсэнгүй.

Эдний хүүхдүүд өдөрт нэг л цаг зурагт үзэх нормтой. Зургаан цагаас 25 дугаар телевизээр гардаг “Doraemon” гэдэг хүүхэлдэйн киног гэр бүлээрээ сууж байгаад үздэг гэнэ. Гэрийн эзэгтэй хөвгүүдийнхээ дуртай киног “Хүмүүжилд нь хэрэгтэй” гэж оношилжээ. Хөвгүүдийн гар утсан дээрээ татсан тоглоомоор тоглох хугацаа нь ч цагтай аж. Хоёр хүү нь 15-20 минут тоглох эрхтэй. Хагас сайн өдөр жаахан эрх чөлөөтэй байдаг гэж ээж нь тайлбарласан. Бүтэн сайн өдөр хичээлийн бэлтгэл энэ тэр гээд хөвгүүдийн эрх чөлөө “хумигддаг” гэнэ.

Гэр бүлийн үнэ цэнийн тухай урт ярианаас “Нөхрөөсөө юм нэхэж, тэгэх ингэх ёстой гэсэн яриа сонсохоор хэлэх үг олддоггүй. Аль аль талдаа тодорхой хэмжээгээр бие даасан байх хэрэгтэй. Хэн хэндээ ачаалал өгөхгүй бол амьдрал амархан болчихдог юм билээ. Сонирхол нэгтэй бол их гоё. Бид хоёрын сонирхол нэг. Бие биенийхээ ажлыг байнга дэмжиж ойлгоно. Би хүүхдүүдийнхээ талхны мөнгөнөөс авч хөтөлбөрөө санхүүжүүлье гэхэд манай хүн ойлгохгүй бол хэцүү”, “Эр хүн яг л хүүхэд шиг. Та гээд хүндэтгээд байвалцог золбоо хийморьтой явна. Эр арслан ангаа олж, эм арслан хуваадаг байгалийн хууль бий. Байгалийн хуулиа сөрөөд, эмэгтэйчүүд хэт бие даасан байдлаа тодотгоод эхлэхээройлголцоходхэцүү болдог шиг санагддаг”, “Манай хүн шашны хүн. Би уул уурхайн инженер. Яг энэ соёлыг ойлгоод ийм зүйл хийнэ гэдэг манай хүний нөлөөлөл л дөө. Соёлыг зүрх сэтгэлээрээ ойлгож судлах болсон хамгийн том нөлөөлөл миний ханийнх”, “Миний хань хүнд туслах чин хүсэлтэй. Хүнийг их сайхан хүндэлнэ тэр утгаараа хүнээс хүндлэл хүлээдэг. Хүний эвийг олохдоо их сайн” зэрэг сэтгэлд үлдэхээр үгс олон байлаа.

Туяатай өдөржин ярьж өнжихөд “Гоё” гэдэг үгийг олон сонслоо. Хүүхдүүдийг мэндлэх хүндлэхэд сургах ажлыг хувиасаа мөнгө гаргаж эхлүүлсэндээ, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байгаадаа, олсон хэдийнхээ ихэнхээр ном бүтээлгэдэгээ “гоё” гэх юм. Биднийг үдэхдээ ч“ Би гоё гэж хэлэх их дуртай. Ер нь манайх гоёор дүүрэн айл шүү. Өгч, тусалж, ном бүтээж амьдарна гэдэг үгээр зүйрлэх аргагүй гоё мэдрэмж өгдөг” гэж хөгжилтэй инээнэ лээ.

Ц.БААСАНСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүрсийг хоолойгоор тээвэрлэвэл гуравхан ам.долларын зардал гарна

“Э-Транс” компанийн ерөнхий захирал Ч.Энхболдтой ярилцлаа.

-Та “Coal Mongolia” чуулганы үеэр нүүрсийг шингэнээр урсган тээвэрлэх шинэ технологио танилцуулсан. Нүүрс тээвэрлэх зардал эрс багасна гэж байсан. Өртөг нь яг хэчнээн хувиар буухаар байна?

-Өнөөдрийн байдлаар Таван толгойгоос нэг тонн нүүрсийг 20 ам.долларын өртгөөр олборлож, 20 ам.долларын зардал гаргаж тээвэрлэж байна. Нийт зардал нь 40 ам.доллар гэсэн үг. Төмөр замаар тээвэрлэвэл 11 ам.доллар болж зардал буурна гэж байгаа. Таван толгойгоос Гашуунсухайт хүртэл нэг тонн нүүрсийг угааж, тээвэрлээд хүргэх нийт зардал нь гурван ам.доллар гэсэн тооцоо гаргасан. Хүнд шингэн маань баяжуулах болон тээвэрлэх гэсэн хос үүрэг гүйцэтгэх юм.

-Хүнд шингэн гэдгээ тодруулж тайлбарлаач, тусгай хоолой татаад тусгай шингэний дээр нүүрсээ хөвүүлэн тээвэрлэнэ гэж ойлгогдсон… ?

-Усан уусмал гэж ойлгож болно. Хувийн жин нь нүүрснийхтэй адилхан. Нүүрс нэг куб метртээ 1400 орчим кг байдаг бол тэр шингэн нэг куб метртээ 1400 орчим кг байна гэсэн үг. Шингэний жин, нүүрсний жин хоёр тэнцүү учраас нүүрс живэхгүй байгаа хэрэг. Жингүйдлийн байдалтайгаар нүүрсийг тээвэрлэх шингэн гээд ойлгочихож болно.

-Монгол эрдэмтдийн бүтээсэн технологи гэлүү?

-Уул уурхай хөгжлийн гол салбар болно гэж тодорхойлсон хэдэн жилийн өмнөөс л технологио бусдаас хамаарал багатайгаар өөрсдөө шийдэх ямар боломж байна гэж хайж эхэлсэн. Ашигт малтмалыг олборлох, боловсруулах, тээвэрлэх чиглэлээр эрдэмтэдтэй ажилласны эцэст нүүрсийг олборлосон газар нь баяжуулаад, хоолойгоор тээвэрлэх технологи боловсрууллаа.Үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болчихоод байна.

-Таны ярианаас анзаарахад уурхайнхаа дэргэд баяжуулалтаа хийгээд тээвэрлэчих юм байна гэж ойлголоо. Баяжуулах үйлдвэр гэх мэт нүсэр барилга байгууламж хэрэггүй гэсэн үг үү?

-Тийм овортой биш. Хоёр чиргүүл дээр тавьсан хоёр ширхэг тус бүрдээ 40 тоннын контейнер гэсэн үг. Нэг рүү нь нүүрсээ оруулахад нөгөө талаар нь баяжигдаад гараад ирнэ.Баяжигдах процесс нь хөдөлгөөнт төхөөрөмжөөр хийгдэх юм. Тээвэрлэх хоолой руу зөвхөн цэвэр нүүрс л орно. Хар үгээр тайлбарлавал хүнд шингэнтэйхөдөлгөөнт баяжигдах төхөөрөмжид орсон нүүрсний хагас нь хөвөөд, хагас нь живнэ. Хөвснийг нь хоолойгоор явуулах юм. Живж, тунасныг нь гаргаж хаяна. Нүүрсний уурхайн дэргэд овоолго гэж байдаг даа. Хаягдлыг тэр маягаар тэнд нь шийдчих боломжтой. Яг уурхайн дэргэд хөдөлгөөнт баяжуулах төхөөрөмж байх юм. Олборлолт явагдаж байхад хажууд нь хөдөлгөөнт төхөөрөмж тавиад явна гэсэн үг. Олборлолтын зардал эрс хэмнэгдэнэ гээд байгаа нь ийм учиртай. Олборлох зардал хэмнэгдэхээс гадна уурхайд баяжуулах үйлдвэр шаардлагагүй болно. Тээвэрлэлтийн зардал нь төмөр замаас ч хямдхан. Хөрөнгө оруулалт нь ч төмөр замаас бага шаардагдана. Дахин онцлоход хөдөлгөөнт баяжуулах төхөөрөмжөөс гарч ирсэн цэвэр нүүрсийгхоолойгоор хөвүүлж тээвэрлэнэ.

-Баяжуулалтаас гарсан нүүрсийг хатаах явц шаардлагатай юу. Эсвэл баяжуулах үйлдвэрээс гарч байгаа нүүрс шиг байх юм болов уу?

-Угаах үйлдвэрээс гарч ирж байгаа нүүрс нойтон байдаг. Тийм л нүүрс гарна.

-Ер нь дэлхийн нүүрсний тээвэрлэлтэд хоолойн тээвэрлэлт гэж байдаг уу?

-Хоолойн тээврийн тухайд дэлхийн улс орнууд 1970-2005 он хүртэл 35 жилийн турш ашигласан технологи. Маш их ус хэрэглэдэг учраас больсон л доо. Нэг тонн нүүрс тээвэрлэхэд 1.3 тонн ус хэрэглэдэг байсан юм. Тухайн үед усаар зөөвөрлөдөг байсан учраас нүүрсийг нунтаглаж, бүр зутан шиг болгох шаардлагатай байсан. Тэгээд хүчтэй шахуургаар шахаж тээвэрлэдэг байсан юм. Нунтагласан нүүрсний хувьд зөвхөн цахилгаан станцын хэрэглээнд тэнцэж байсан л даа. Шилжүүлэн ачна энэ тэр гэсэн ойлголт байгаагүй. Монголын нүүрсний салбарын зорилт бол нүүрсээ экспортод гаргах. Экспортод гаргахын тулд шилжүүлэн ачихаас аргагүй. Тийм учраас нүүрс том ширхэгтэй байх ёстой. Бидний зохиосон технологи тэр нөхцөлийг биелүүлж чадсан. Нүүрс хүнд шингэн дотор живэхгүй, жингүйдлийн байдалд байдагучраас том ширхэгтэйгээр тээвэрлэгдэх бололцоо бүрдсэн. Өмнө нь байсан технологийн дутагдалтай талуудыг нь арилгаж давуу тал нэмсэн.

-Усны хэрэглээн дээр таналт гарч байгаа юу?

-Дан ус биш, үнэтэй уусмал хэрэглэнэ. Усны хэрэглээг бага байлгахын тулд бэлдсэн уусмалаа битүү хэлхээгээр эргүүлэн ашиглаж байгаа юм. Нүүрсээ арай бүдүүн хоолойгоор тээвэрлэнэ. Харин шингэнээ нарийнхан хоолойгоор буцаана. Ийм битүү хэлхээгээр эргэлдүүлж шингэнээ ашиглах төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр системийг нь нэг дүүргээд авсан тохиолдолд дахиад ус хэрэглэхгүй гэсэн үг. Тодорхой хэмжээнд, ганц, хоёр хувийн алдагдал гарч таарна. Алдагдлыг нь аль болох бага байлгахын тулд инженерийн бүх л шийдлийг хайж байна.

-Зөөвөрлөгч шингэн өвлийн цагт ямар ч асуудалгүйгээр нүүрс тээвэрлэх үү?

-Тэгнэ.Монгол шиг өвөлдөө 30-40 хэм хүрч хүйтэрдэг улсад саадгүй ажиллана. Хасах 40 градуст хөлдөхгүй. Шингэн маань хөлддөггүй шинж чанартай учраас хоолой тавих газрыг тиймгүнзгий ухах шаардлагагүй. Барилгынхаа ажлын зардлыг хамгийн бага байхаар гүнд тавьж болно. Гэхдээ мэдээж хоолойныхоо бүрэн бүтэн байдлыг хамгаалахуйц түвшний гүнд байх хэрэгтэй. Метр ч юм уу, 1.5 метр байх боломжтой. Газар доогуур хоолой тавиад буцаагаад булчих учраас экологид сөрөг нөлөөгүй. Барилгын ажлын үед л тухайн газар ажиллаж амьдарч байгаа улсад бага зэрэг саад болох байх. Нүүрс тээвэрлэлт газар доогуурх хоолойгоор явагдана гэсэн үг. Нүүрс тээвэрлэлтийн сөрөг талыг мэдрэхгүйгээр малаа маллаад амьдрах боломжтой.

-Хоолойгоор тээвэрлэхээр зардал хэр шаардах вэ, нүүрсээ урсгахын тулд цахилгаан их хэрэглэвэл бэрхшээл гарах л байх?

-Нүүрс шингэн дотор хөвж, жингүйдлийн байдалд байдаг учраас шингэн хаашаа урсана нүүрс тийшээ урсана. Нүүрсийг урсгахын тулд өндөр хүчээр шахах шаардлага байхгүй. Уруу газар бол урсахад ямар ч асуудалгүй. Нүүрс шингэний холимог маань өөрөө урсаад явчихна. Өгсүүр газарт л шахах шаардлага гарч ирнэ. Таван толгойгоос Гашуунсухайт хүртэл дан уруу газар. Монголоос Хятад руу явж байгаа бүх чиглэл уруу шүү дээ. Тийм учраас эрчим хүчний маш их хэмнэлттэй технологи. Шингэнээ буцааж нааш нь шахахад зардал гарна. Гэхдээ тэр зардал нь хүргэхдээ гаргасан хэмнэлтдээ шингээд, эцсийн дүндээ төмөр замаар тээвэрлэснээс маш бага өртөгтэй болж байгаа юм. Тээвэрлэлтийн хувьд бүрэн автоматжуулсан системд ажиллана. Бүх ажиллагаа нь хяналтад явагдах юм.

-Хоолойг намаг, гол, устай газар тавьж болох уу?

-Болно.

-Энэ технологийн патент танай компанийн нэр дээр байгаа гэсэн үг үү?

-Дэлхийн патентын байгууллагад мэдүүлээд шинэлэг, инновационний технологи байна гэсэн үнэлгээ авсан. Нүүрсний салбарт тэргүүлэх улс болохАвстрали, Хятад, Америк, Орос, Өмнөд Африк гэх мэт улсуудад патент авчихсан, эрх зүй нь бүрэн хамгаалагдсан технологи. Патентыг эзэмшигч нь манай компани.

-Үйлдвэрлэлд нэвтрүүлнэ гэхэд туршилт хийж таарах байх. Туршилт хийхэд хэр хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах вэ?

-Туршилт хийж яг үйлдвэрлэлийн шатанд яаж ажиллах нь вэ гэдгийг хүмүүст харуулах ёстой. Үүний дараа эцсийн үйлдвэрлэлд хэрэглэх тухай яригдана л даа. Таван км-т цагт 50 тонн нүүрсийг тасралтгүй тээвэрлээд сая ярьсан бүх процессоо хүмүүсийн нүдэнд харуулж, гарт бариулаад харуулсны дараа итгэл төрнө. Тэр түвшиндээ явж байна. Төр засгийн зүгээс дэмжээсэй л гэж хүсч байна.Таван сая ам.доллар гаргаад үйлдвэр туршилтыг нь хийчих юм бол дараа нь таван зуун сая, тэрбум ам.доллар хэмнэх боломж нь бүрдэх юм.

-Өртөг нь таван сая гэсэн үг үү?

-Үйлдвэрлэлтуршилтын шугам барихад л ийм мөнгө зарцуулах юм. Туршилтын дараа холын зайд барихдаа итгэл үнэмшилтэй болно гэсэн үг.

-Таван сая ам.доллар бага мөнгө биш. Үйлдвэрлэлийн туршилт хийсэн чинь амжилтгүй болбол яах вэ?

-Бидний зүгээс технологидоо зуун хувь итгэлтэй байгаа. Миний хувьд ямар нэгэрсдэл гарлаа гэхэд зуун хувь үүрэхэд бэлэн байна. Улсаас таван сая ам.доллар зарлагадсаны эцэст туршилт бүтэхгүйболчихвол эрсдлээ үүрнэ.

-Туршилт амжилттай болоод хэрэгжүүллээ гэхэд нэг км хоолой татахад хэчнээн ам.долларын өртөг гарах бол?

-Таван толгой Гашуунсухайтын хооронд нэг км хоолой барихад нэг сая ам.доллар зарцуулна гэсэн урьдчилсан тооцоо гарсан.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Монгол эрчим хүчний гол экспортлогч байх боломжтой гэв

“Coal Mongolia-2015” чуулга уулзалт өчигдөр өндөрлөлөө. SS convention center-т бол­сон чуулга уулзалтын сүүлийн өдрийн хуралдаан “Эрчим хүч ба хийн зах зээл-Монголд боломж бий юу?”, “Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, өртөг хэмнэх боломж техник технологийг дэвшил” гэсэн сэдвүүдээр өрнөсөн юм.

ТАВАН ТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦ 2019 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

Эхний хэсгийн анхаарал татахаар илтгэгч нь “Таван толгой цахилгаан станц төсөл”-ийн нэгжийн захирал Б.Түвшин байлаа. Засгийн газар 450 МВт-ын цахилгаан станцыг Таван толгойн ордыг түшиглэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт барих шийдвэр гаргаад байгаа юм. Дэлхийн эрчим хүчний зах зээлийн анхааралд Монгол Улсыг оруулах боломжтой гэгдэж буй энэ төслийн та­лаарх сүүлийн үеийн мэдээллийг тэрээр өгсөн.

“Таван толгой цахилгаан станц төсөл”-ийн нэгжийн захирал 2016 оны хавраас станцын барилгын ажил эхэлнэ гэсэн өөдрөг мэдээ дуулгалаа. Хөрөнгө оруулагчдаа энэ онд багтааж шалгаруулах гэнэ. Өнөөдрийн байдлаар олон улсад нэр хүндтэй дөрвөн компани шалгараад байгаа аж. Японы“Марубени”, “Кансай электрик повер”, Солонгосын “Daewoo” зэрэг компани шалгарчээ. “GDF SUEZ” нь Францын үндэстэн дамнасан цахилгаан үйлдвэрлэх, түгээх, байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг цахилгаан хэрэгслийн компани юм.

Энэ компани нь Gaz de France болон Suez нэгдсэнээр 2008 оны долдугаар сарын 22-нд байгуулагджээ. Үндсэн хувьцаа эзэмшигчид нь Францын Засгийн газар, Groupe Bruxelles lambert SA, GDF Suez аж. Парис, Брюссель хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй GDF Suez-ийнзах зээлийн хөрөнгө нь энэ сарын эхний байдлаар 49.508.7 сая ам.доллараар үнэлэгджээ. GDF Suez дэлхий даяар 152 мянга гаруй ажилтантай юм байна. POSCO-гийн хувьд Солонгосын анхны болон хамгийн том бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч гэдгээрээ дэлхийд танигдсан компани. Сөүл хотын эрчим хүчний 16.5 хувийг нийлүүлдэг POSCO групп дэлхийн дөрөв дэх томган үйлдвэрлэгч гэдгийг уншигчид андахгүй. Японы“Кансай электрик повер” ч дэлхийд гэж яригдах компани.Япон улсын хоёр дахь том цахилгаан станц бөгөөд Kansai-ийн бүс нутгийг хамардаг. Токиогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй. Зах зээлийн хөрөнгөнь 8.915.48 ам доллар гэгддэг. Moody’s-ийн зээлжих зэрэглэл нь A3.

Төслийн зүгээс санал ирүүлсэн хөрөнгө оруулагчдад даалгавраа өгчихөж. Таван толгойн цахилгаан станцын нийт санхүүжилт нь нэг тэрбум ам.доллар гэж Б.Түвшин сонирхууллаа. Төслийн санхүүжилтээр Таван толгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг босгох юм байна.Барилга угсралтынхаа үед 2000 хүнийг ажлын байраар хангах төсөөлөл гарчээ. Станц хэвийн ажиллаж эхлэх хугацаанд 200 хүн тогтмол ажлын байраар хангагдах нь.

Таван толгойн үндсэн худалдан авагч нь Оюу толгой. Таван толгойгоос цахилгаан худалдан авна гэсэн амлалтыг нь цахилгаан станцын төслийнхөн “Рио”-гоос авчихаад байгаа. Хөрөнгө оруулалт босгох хамгийн том давуу тал нь энэ гэж Б.Түвшин онцолсон. Цахилгаан станцын ТЭЗҮ-ийг 2013 онд батлуулжээ. Тавантолгой цахилгаан станц болон цахилгаан түгээх шугамын Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг ч 2013 онд батлуулсан юм байна.Тавантолгой цахилгаан станцыг Оюутолгойтой холбосон 220кВ цахилгаан дамжуулах шугамын ТЭЗҮ -ийг2013 оны арваннэгдүгээр сард боловсруулж дуусгажээ. Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг нь “МотМакдоналд” компани гүйцэтгэж байгаа аж. ТЭЗҮ-ийгнь “Ворлей Парсонс” хийсэн гэнэ. Шалгарсан хөрөнгө оруулагч ньэцэслэн батлуулах юм байна. Ирэх онд Таван толгой станцын санхүүжилтийг босгож, газар шороо, барилгын ажлыг эхлүүлэх төлөвлөгөө байгаа аж. Таван толгойн станцын ашиглалтад орох хугацааг 2019 он гэж төлөвлөжээ. Б.Түвшин Таван толгойн цахилгаан станц төслийн ач холбогдлыг “Монгол улсын цахилгаан эрчим хүчний салбарт дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагч орж ирж үйл ажиллагаагаа явуулах болно. Гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлдМонголын нэр хүнд өснө. Оюу толгой, Таван толгой гэх мэт том төслүүд найдвартай цахилгаан хангамжтай болно. Цахилгаан станцад жилд 1,5 сая тонн эрчим хүчний нүүрс хэрэглэхээс гадна эрчим хүч экспортлох эхлэл тавигдана” гэж онцолсон.

АРВАН ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ОРЖ ИРЭХ ТООЦОО ГАРЧЭЭ

Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар энэ өдөр “Монголын бизнес эрхлэх орчны үнэлэмж ба гадаадын хөрөнгө оруулалт” сэдэвтэй илтгэл тавьсан юм. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар хөрөнгө оруулалтын таатай орчноор Монгол Улс 189 орноос 72 дугаарт жагссан гэж тэрээр сонирхууллаа. Төрийн байгууллагууд хуулийг өөр өөрөөр уншиж тайлбарладаг нь ийм хойгуур орох болсон голлох шалтгааны нэг гэнэ. Нөгөө талаас бизнес эрхлэгчдийн гэрээгээ мөрддөггүй байдал ч нөлөөлдөг гэж тэрээр ярив. Дашрамд сонирхуулахад энэ жил ТЭЗҮ нь хийгдсэн, гадагш танилцуулж хөрөнгө оруулалт татах боломжтойзуу орчим төсөл байгаа гэнэ. С.Жавхланбаатар нэг таатай мэдээ дуулгалаа. Ирэх дөрвөн жилийн хугацаанд арав орчим тэрбум ам.доллар Монголд орж ирэх боломж бүрджээ.

Д.ЗОРИГТ: ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРНУУДАД ЭРЧИМ ХҮЧ ЭКСПОРТОЛНО

Энэ өдөр Эрчим хүчний сайд Д.Зоригт “Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд-Экспортын боломж ба сорилт” сэдвээр илтгэл тавьсан юм. Манай улс цахилгаан эрчим хүчнийхээ бараг 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэнийг нь гаднаас авчээ. Усан цахилгаан станц, нар, салхины станцын үйлдвэрлэл эрчим хүчний нийт хэрэглээний гурав орчим хувийг эзэлсэн байна. Амгалангийн дулааны станц ирэх есдүгээр сард ашиглалтад орно гэсэн мэдээг сайд дуулгалаа. Шийдлийн Засгийн газраас эрчим хүчний салбарын том бүтээн байгуулалтын асуудлыг энэ онд багтан шийдвэрлэснийг мөн чуулганд оролцогсдод дуулгасан. Багануурын нүүрсний уурхайг түшиглэсэн 700 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцын концессийн гэрээний хэлцлийг зохион байгуулж, гэрээг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгожээ. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Эгийн голын усан цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхээр болсон байна. Д.Зоригт сайд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховдын гол дээр усан цахилгаан станц барьж ашиглалтад оруулахаар шийдвэрлэснийг мөн “Coal Mongolia”-гийн зочдод дуулгалаа. Бүс нутгуудын хувьд баруун бүсийн, Дор­нодын, Багануурын, Шивээ-Овоогийн цахилгаан станцууд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдана гэсэн мэдээг ч чуулганд оролцогчид анхааран сонслоо.

Д.Зоригт сайд “Дэлхийн эрчим хүчний балансын 2030 он хүртэлх таамгаас харахад Дэлхийн эрчим хүчний балансын дөрөвний нэг нь Зүүн хойд Азид төвлөрөх тооцоо байна. Монголд нүүрс­ний 15 сав газрын хүрээнд хамрагдах 300 гаруй орд илрэл бий. Энэ оны байдлаар 173.3 тонн нүүрсний нөөц байна. Нарийвчилсан хайгуулаар 23.5 тэрбум тонн нөөц батлагдсан. Эрчим хүчний нүүрсний асар их нөөцтэй манай орны хувьд нүүрсний томоохон ордуудаа түшиглэн цахилгаан станц барьж, эхний ээлжинд Хятад болон Зүүн хойд Азийн орнуудад эрчим хүч экспортлох бүрэн боломжтой. Яамнаас Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн 4800 МВт-ын цахилгаан станц барьж, эрчим хүч экспортлох төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэж илтгэлдээ онцолсон юм.

Ц.БААСАНСҮРЭН