Categories
мэдээ цаг-үе

Солонгос, монгол залуусыг хуйлруулсан “Өв залгамжлагчид”

Солонгосын SBS телевизийн “Өв залгамжлагчид” олон ангит кино Монгол HD телевизээр гарч байгаа. Солонгостид гялалзаж байгаа залуу одод тоглосон ньэнэ кинонырейтингийгөсгөжээ.Өнгөрсөноны аравдугаар сард Солонгост гарч байсан “Өв залгамжлагч”-ийг солонгос залуус одоо ч шимтэн үзсээр байна. Монгол залуусыг ид хуйлруулж буй энэ киноны зохиолыг Ким Ён Сүк бичиж, Кан Шин Хиё найруулжээ. “The Heirs” буюу “Өв залгамжлагчид” олон ангит кино баян гэр бүлээс гаралтай ахлах сургуулийн сурагчдын нөхөрлөл, хайр дурлалыг харуулдаг юм. Солонгосын толгой баячуудын хүүхдүүд суралцдаг сургуульд жирийн нэгэн айлын охин суралцаж эхэлдэг. Солонгост хүүхдээ ахлах ангид орохоор нь өв залгамжлах гэж том асуудал ундардаг. Өв залгамжлах эрхийн төлөө өрсөлдөөнийг залуусын нөхөрлөл, хайр сэтгэлийн сонирхол татсан үйл явдлуудаар харуулжээ. Киноны зураг авалтыг АНУ-ын Лос Анжелос, Калифорни, Малибу арал дээр долоо хоногийн турш хийсэн байна.

“Жэгүк” группын өв залгамжлагч Ким тан-ы дүрд Ли Мин Хо, “Зээвэс” тансаг зэрэглэлийн зочид буудал, амралтын газрын өв залгамжлагч Чүэ Ён Ду-гийн дүрд Ким Вү Бин тогложээ. Эмэгтэй гол дүр буюу Ча Ин Сан-д Пак Шин Хи тоглосон юм.

“Жэгүк” группынөв залгамжлагч Ким Тан Америкт суралцаж, тансаг харшид амьдран шоу цэнгээнд хамаг цагаа зориулж байгаагаар киноны үйл явдал эхэлнэ. Харин Ча Ин Сан Солонгост цагийн ажил хийж бүх л мөнгөө хурааж амьдардаг хичээнгүй охин. Түүний ээж хэлгүй. “Жэгүк” группийн гэрт үйлчлэгчээр удаан ажилласан. Гэр бүлийн нууц задруулахгүй гэж албаар хэлгүй үйлчлэгч ажилд авчээ.Чан Ин Саны эгч Америкт суралцдаг. Сайн хүнтэй учраад хуримаа хийх гэж байгаа гээд ээжээсээ мөнгө гуйдаг. Чан Ин Сан эгчдээ мөнгө өгөхөөр Америкт ирнэ. Зорьж очсон эгч нь сайн хүнтэй учраагүй, архичин залуутай хамтран амьдардаг болж таарна. Үнэн хэрэгтээ хамтран амьдрагчдаа архины мөнгө өгөх гэж л ээждээ зурвас явуулжээ. Эгч нь дүүгээсээ мөнгийг нь аваад зугтана.

Охин эгчтэйгээ уулзах гэж бүтэлгүйтэж явсаар Ким Тантай танилцана. Паспортоо хураалгасан учир тансаг харшид нь хэсэг хугацаанд амьдарна. Хамт байх үедээ залуу бүсгүйд дурлана.

Ча Ин Сан Солонгост буцаж ирээд ахлан ангид орох болоход “Жэгүк” группын эхнэр түүнийг баячуудын суруульд оруулж өгнө. “Зээвэс” тансаг зэрэглэлийн зочид буудал, амралтын газрын өв залгамжлагч Чүэ Ён Ду охиныгхарж сэтгэл алдарна.

Ким Тан нутаг буцаж гэртээ ирэхдээдурласан бүсгүйгээ гэрийн үйлчлэгчийнх ньохин гэдгийг мэддэг.Бүр өөрийнх нь сургуульд суралцдагийг мэдээд баярладаг. Хичээлдээ оронгуутаа Чүэ Ён Духайртай охинд нь татагдсаныг мэддэг. Ингээд тэдний дунд хайрын гурвалжин үүснэ.

Жэгүк группын өв залгамжлагч Ким Тан нэг ахтай.Ким Тан аавынхаа нууц амрагийн хүүхэд. Гэхдээ энэ нь гэр бүлийн нууц. Гэтэл нэгэн өдөр нууц нь задардаг. Энэ явдлаас хойш Ким Тан ахтайгаа өв залгамжлах дээр тулалдаж эхэлнэ.”Өв залгамжлагч” кино сайхан төгсгөлтэй.”Жэгүк” группын өв залгамжлагчаар ах, дүү хоёр тодорч,Ким Тан, Ча Ин Сан нар үерхэж,Чүэ Ён Ду ээжийгээ олж, өв залгамжилж ер нь гол дүрийн баатар бүрийн амьдрал сайхан болсноор киноны үйл явдал дуусдаг.

Жүжигчин Lee Min Ho

1987 оны зургадугаар сарын 22-ны өдөр төржээ. Тэрээр 185 см өндөр 69 кг жинтэй. Жүжигчин, загвар өмсөгч. Нэг кинонд 200-300 сая воноор тоглодог. “Өв залгамжлагчид” кинонд тоглож дууссаныхаа дараа Филиппин, Тайван , Хятад, Япон, Малайз улсуудад фэн уулзалтуудаа хийжээ. Тэрээр одоо анхны кино болох “Gangnam Blues” -д тоглож байна. Фэйсбүүктээ15+ сая лайктай болсон жүжигчин. Гадаадын хамгийн олон лайктай оддын жагсаалтын 16-дбичигддэг. Твиттерт 2+ сая дагагчтай жүжигчин гэдгээрээ Солонгост хоёрт бичигджээ.

Kim Woo Bin

Нэг кинонд 200-300 сая воноор тоглодог. Өнгөрсөн гуравдугаар сард зураг авалт нь эхэлсэн “The Technicians” гэх кинонд тогложээ .Одоо тэрээр”Twenty” кинонд жүжигчин Lee Byung Hun, 2PM хамтлагийн Junho -тэй хамтран тоглож байна. Мөн “The Heirs” олон ангит кинондхамт тоглосонKang Ha Neul нартай хамтран тоглож байгаа. Саяхан Хятад болон Тайландад фэн уулзалтуудаа хийжээ.

Жүжигчин Park Shin Hye 1990 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр төрсөн. Жүжигчин, дуучин загвар, өмсөгч. 163 өндөр 45 кг жинтэй юм байна. Гитар,төгөлдөр хуур тоглох дуртай. Түүний тоглосон “The Tailors” кино удахгүй нээлтээ хийнэ. Тэрээр сүүлд B2ST хамтлагийнYon Jun Hyung-тай хамтарч My Dear” гэдэг цомог гаргажээ

С.АРИУНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Цөмөөхэй” балет энэ сарын 24-нд нээлтээ хийнэ

Шинэ жилийн ид шидийг “Щелкунчик”-гүйгээр төсөөлөх аргагүй. Жил бүрийн арванхоёрдугаар сард, шинэ жилийн баярыг тохиолдуулан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр П.И.Чайковскийн “Щелкунчик” буюу “Цөмөөхэй” балетыг тоглодог уламжлалтай. Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Цөмөөхэй” балет долоо дахьудаагаа тоглогдох гэж байна. Алдарт”Шелкунчик” буюу “Цөмөөхэй” балетад Япон улсын “К балет” компанийн гоцлол бүжигчин Д.Батболд, Лхагвасүрэн нар тоглоно. Мөн ДБЭТ-ын балетын бүжигчид болон сонгон шалгаруулалтаар шалгарсан 190 гаруй бяцхан хүүхдүүд оролцох нь. Мөн Япон Улсын “Комаки балет” компаниас урилгаар оролцох 12 бүжигчин, хөгжим бүжгийн коллежийн 12 сурагч, тайз, гэрэлтүүлгийн 45 ажилтан, Балетийн хөгжил сангийн 30 хүн гээд “Цөмөөхэй” балет нийт 400-гаад хүний хүчээр тайзнаа амилах гэж байна.

Гол дүрийн Клара гүнжийн дүрд 230 хүүхэд бүртгүүлснээс 190 ньтэнцжээ. Тэнцсэн бүх хүүхэддүр бүтээж байгаа аж. Клара гүнжид таван хүүхэд тоглохоор болжээ. Тэд долоон удаагийн тоглолтод ээлжилж гол дүр бүтээх гэнэ.”Цөмөөхэй” ханхүүд Д.Алтанхуяг өөрөө тоглоно.Түнээс гадна Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчид болон Японы Саё гэдэг бүжигчин ханхүүгийн дүрийг ээлжилж бүтээхээр болжээ. Тоглолтын хувцас хэрэглэл, тайзны гэрэл чимэглэлийг Америкийн “Boston balet” компаниас авчирсан байна. Том контейнер дүүрэн зүйл Америкаас ирсэн гэнэ. Хувцас нь л гэхэд 104 хүний гурван ээлжийнх байгаа аж.

“Цөмөөхэй” балетыг үзэхээр ирсэн хүүхдүүд зөвхөн жүжиг үзээд зогсохгүй, завсарлагаанаар Цөмөөхэйтэй зургаа авахуулах боломжтой. Бастусгайлж бэлдсэн зууш, хоолноос амтархан идэх боломжтой юм байна.Зохион байгуулагчийн зүгээс “Цөмөөхэй” жүжгийн “Самар цөмөгч” гэдэг зохиолоор үлгэрийн ном хийж дуусгажээ. Тус тоглолтыг үзэх хүүхдүүдэд”Самар цөмөгч” үлгэрийн ном болон гарын бэлэгтараахаар бэлдсэн байна.

“Цөмөөхэй” балетын тасалбарын үнэ суудлын зэрэглэлээрээ ондоо. 20-80 мянган төгрөгийн хооронд байгаа аж. Балетын нээлт энэ сарын 24-ний өдөр 19.30 цагаас эхэлнэ. Өдөрт нэг удаа тоглогдох тус балет 27, 28-ныамралтын өдрүүдэд 13.00, 17.30 цагаасхоёр удаа тоглогдох юм байна.

Сонирхуулахад, сонгодог үлгэр болох “Цөмөөхэй”-н бүжгэн жүжиг жилдээ хоёрхон удаа ДБЭТ-т тоглогддог уламжлалтай.Анх Германы зохиолч Е.Т.А.Хоффман 1815 онд “Цөмөөхэй” нэртэй үлгэр зохиожээ. “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж”, “Дон Кихот” гэх зэрэг алдарт балетуудыг зохиосон Петр Ильич Чайковский тус үлгэрээс сэдэвлэн 1892 онд “Цөмөөхэй” балетыг бичсэн байна. “Цөмөөхэй” балетыг Орос, Монгол, Америк мөн Европын орнууд шинэ жилийн баяр болгоноор тоглодог уламжлалтай.Энэ балетыг хамгийн анх амилуулсан уран бүтээлчиднь Оросын Маринский театрынхан.Манай улсад анх 1982 оны тавдугаар сарын 8-нд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тоглож байжээ.

Хоёр үзэгдэлтэй энэ балетын үйл явдлыг товчлон өгүүлье. Үйл явдал 18 дугаар зууны сүүл үеийн Германы нэгэн буйдхан тосгонд өрнөнө.

НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

Зул сарын үдэш. Гайхалтай үзэсгэлэн төгөлдөр гацуур мод сүндэрлэжээ. Зочид ээлж дараалан ирсээр байлаа. Хүүхэлдэй урлагч ноён Дроссэльмейр ирж хүүхдүүдийн баяр дээр баяр нэмнэ. Баярын үйл ажиллагаа сүр дуулиантайгаар эхэллээ. Хүүхдүүд аав ээжтэйгээ хөөрцөглөн, бүжиглэн наадацгаана. Энэ үеэрноён Дроссэльмейр “ид шид”-ийн хүчээр хүүхэлдэйнүүдээ амь оруулан бүжиглүүлнэ. Дараа нь Дроссэльмейр самар цөмдөг нэгэн хүүхэлдэйг авч ирэхэд хэн ч түүнийг тоосонгүй. Хүүхэлдэй ганцхан Маша охинд л таалагдав. Охин хүүхэлдэйгa хайрлантэвэрч суутал ах Фриц нь “Зэрэмдэг амьтан” гэж уурлаад хүүхэлдэйн толгойгтасалж орхих нь тэр. Болсон үйл явдлыг харсан Дроссэльмейрсэтгэлээр унасан Маша охинд хүүхэлдэйг нь засаж өглөө. Орой болж, үдэшлэг тарж зочид гэр гэрийн зүг одов. Асрагч эх Машаг өрөөнд нь оруулан унтууллаа.

ЗҮҮД

Шөнө дунд Маша охин гэрийнхнийгээ бүгдийг нь унтсаны дараа хүүхэлдэйгээ шалгахаар орноосоо өндийнө. Хүүхэлдэйгээ тавьсан газар очтол өрөөгөөр дүүрэн хулгана ирчихсэн, зул сарын гацуур модыг хулгайлахаар зэхэж байв. Энэ үед бяцхан Цөмөөхэй хүншигтом болчихов. Хулганын хаан болон түүний хулганууд, Цөмөөхэй болон түүний тугалган цэргүүдтэй дайтажэхэллээ. Тулааны эцэст Цөмөөхэй болон түүний цэргүүд ялж, гацуур модыг аварна. Зэрэмдэг дүр төрхтэй байсан Цөмөөхэйн хараал арилж царайлаг ханхүү болон хувирах мөчид Маша ч мөн адил үзэсгэлэнт гүнж болон хувирав. Ханхүү үзэсгэлэнт гүнжийг дагуулан шидэт ертөнцөд авчирна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Машагийн гайхалтай зүүд үргэлжилсээр. Маша, Цөмөөхэй хоёр луу хар хүчний сарьсан багваахай дайрна. Тэд шидэт дохиурын ачаар хар санаат дайсныг хөөн зайлуулж шидэт орон руугаа эргэн ирнэ. Шидэт орныхон Маша, Цөмөөхэй хоёрыг баяр хөөр дүүрэн угтан авлаа. Дайсныг дарсан баатарт зориулж Испани, Араб, Хятад үндэсний гайхалтай бүжгийг бүжиглэцгээлээ.Сүүлийн вальс бүжиглэсний дараа эргэн тойрон байгаа хүмүүс нэг нэгээрээ уусан алга болох нь тэр. Хамгийн сүүлд Цөмөөхэй алга боллоо. Харин Маша охин унтлагын өрөөнийхөө зөөлөн орон дээр сэрнэ.

Сурагчдын амралт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаа. Ид шидийн ертөнцөөр аялуулах “Цөмөөхэй” балет энэ сарын 24-нөөс хойш өдөр бүр 19.30 цагт ДБЭТ-ын тайзнаа тоглогдоно. Шинэ жилийн уур амьсгал орсон энэ өдрүүдэд хүүхдүүддээ сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлээрэй.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Импортын эмийг орлох үйлдвэр нээгдлээ

“Нахиа” үйлд­вэр олон улсын GMP стан­дартад нийцсэн эмийн үйлд­вэрийнхээ нээлтийг өчигдөр хийлээ. 1994 оноосхойш тасралтгүй ажиллажбайгаа эм хангамжийн компани гэдгээр нь “Нахиа”-гхэрэглэгчид андахгүй. Шинэ “Нахиа” үйлдвэр Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг юм байна. Тодруулж хэлбэл Нисэхийн эцэст. Тэнд гурван давхар цоо шинэ барилга сүндэрлүүлжээ.

GMP гэдэг нь Good manufacturing practice гэсэн англи үгийн товчлол аж. Утгачилж орчуулбал эм үйлдвэрлэх шаардлага гэсэн агуулгатай.GMP стандартыг энгийнээр тодорхойлбол дөрвөн төрлийн шаардлага хангасан байх учиртай гэнэ. Мэргэшсэн боловсон хүчинтэй, стандарт хангасан зориулалтын байртай,тусгай тоног төхөөрөмжтэй, тухайн улсынхаа эмийн бүртгэлд бүртгэгдсэн түүхий эд, мате­риалаар үйлдвэрлэл явуулдаг байх ёстой гэсэн ерөнхий шаардлагуудыг “Нахиа” үйлдвэрийнхэн биелүүлж чаджээ. GMP стандартыг хангахын тулд сүүлийн дөрвөн жил уйгагүй ажилласан аж. “Нахиа” эмийн үйлдвэрийн шинэ барилга гэхэд л 2000 гаруй м/кв талбайтай юм байна. Энэ үйлдвэрт далаад нэр төрлийн эм үйлдвэрлэнэ гэж үйлдвэрийн гүйцэтгэх захирал ярилаа. Тарилгын нунтаг антибиотик, тун, шилтэй бэлдмэл, шахмал, үрэл, тосон түрхэц зэрэг хэлбэрийн эмүүдийг үйлдвэрлэх аж. Бүх төрлийн шахмал болон үрлэн эм үйлдвэрлэх боломжтой гэнэ. “Нахиа” эмийнүйлдвэрт мэргэжлээрээ 3-30 жил ажилласан зуу гаруй мэргэшсэн хүмүүс ажиллана.

“Нахиа” эмийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Тайванбат “Манай үйлдвэр импортыг орлох эм үйлдвэрлэх зорилготой ажиллана. Жишээ нь импортоор орж ирдэг ношпаг бид үйлдвэрлэдэг. Хүмүүсийн өндөр үнээр авдаг эмийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломж нээгдэж байна” гэж ярилаа. Даралтны эм гэхэддибазол, энап, токтакрил гээд төрөл төрлөөр нь үйлдвэрлэх юм билээ. Өвчин намдаах эм гэхэд өчнөөн төрөл юм.Цитармон, парацетамол, аналгин, аспириныг ч энд үйлдвэрлэнэ.Үйлдвэрийн нээлтийн үеэр “Нахиа” компанийнхан гадны эм чанартай гэсэн ойлголтыг халахын төлөө ажиллана гэцгээж байлаа.

Монгол Улс эмийн хэрэглээнийхээ 80 хувийг гаднаас хангадаг байна. Тодруулж хэлбэл дэлхийн 30 гаруй эмийн үйлдвэр, худалдааны компаниас 800 гаруй нэр төрлийн эм импортолжбайгаа юм байна.”Нахиа” үйлдвэр ажиллаж эхэлснээр гаднаас авдаг эмийнхээ арван хувийг хасч эндээсээ хангах боломжтой болох нь. Өөрөөр хэлбэл импортын эм эмийн зах зээлийн 70 хувийг эзэлнэ.

Сүүлийн үед импортын эмийн үнэ хязгаараа алдлаа, хүмүүс өндөр үнээр эм худалдан авч байна гэсэн шүүмжлэл өрнөж байгаа. “Нахиа” үйлдвэр ажиллаж эхэлсэн учраас үнэтэй эм гэсэн ойлголт байхгүй болох нь. Импортоор орж ирж байгааэм долларын ханш өсөхөөрнэмэгддэг бол эднийд тийм асуудал байхгүй. Дотооддоо үйлдвэрлэх учраас хямд, боломжийн үнэтэй эмээр зах зээлээ хангаад байх боломжтой юм байна.

Эмийнх нь үнийг сонирхлоо. Гадны улсаас орж ирсэн ношпаг эмийн сангууд 8000 төгрөгөөр зардаг. Харин “Нахиа” эмийн үйлдвэрээс гарч буй ношпа эмийн үнэ 1500 орчим төгрөг аж. Гаднаас импортолж буй үнээс хэд дахин хямд үнэтэй эмнүүд “Монголд үйлдвэрлэв” гэсэн тайлбартайгаар худалдаанд гарч эхлэх нь. Монголчууд жилд тэрбум төгрөгийг Энап гэдэг даралтны эмэнд зардаг гэсэн статистик байдаг юм байна. “Нахиа” эмийн үйлдвэр ашиглалтад орсноор гадагшаа гардаг байсан тэрбум төгрөгийн 500 сая нь Монголд үлдэх боломжтой болжээ. Гадаадаас импортолж оруулж ирдэг энапаас үнэ нь ч хямд юм. Импортын энап эмийн сангуудад 4500 төгрөгийн үнэтэй байдаг бол “Нахиа” үйлдвэрийн энап 1300 төгрөгийн үнэтэй. Каптоприл гэх даралтны эм гэхэд л импортынхоосоо 40 хувиар хямд зах зээлд нийлүүлэгдэх нь. Импортын эмнээс дор хаяж 20-30 хувийн хямд үнээр зарагдана гэж үйлдвэрийнхэн ярьж байна.

“Нахиа” үйлдвэр 19 нэр төрлийн шахмал эм, зургаан нэр төрлийн үрлэн эм үйлдвэрлэх ажээ. Шинэ стандартын дагуу эм үйлдвэрлэж эхлэхээс өмнөжилдээ 1.5-2 сая шахмал эм, нэг сая үрлэн эм үйлдвэрлэж байсан бол одоо 6-8 сая шахмал эм, гурван сая орчим үрлэн эм үйлдвэрлэх хүчин чадалтай болж байгаа гэнэ. Витаминуудаас шинээр үйлдвэрлэж эхлэх нь витамин К юм байна. Монголд хөлдөөж хатаасан технологийн эмнүүдийг үйлдвэрлэх боломжгүй гэнэ. Гэхдээ өндөр технологийг үнэ мөнгө хайрлахгүй оруулж ирвэл ямар ч эмийг үйлдвэрлэх боломжтой гэцгээж байв.

“Нахиа”үйлдвэр есөн эмийн сан, гурван эм ханган нийлүүлэх газартай. Өөрсдийн харьяаллын эмийн сан, эм ханган нийлүүлэх газраас гадна бусад эмийн сангуудад ч бүтээгдэхүүнээ нийлүүлдэг юм байна. Эм ханган нийлүүлэх газар, эмнэлгүүд ч байнгын үйлчлүүлэгч нь аж.

“Нахиа” үйлдвэрийг босгоход гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. ЖАЙКА-гийн шугамаар хөнгөлөлттэй зээлд хамрагдсан юм байна. Мөн Капитрон банкнаас зээл авчээ. Үйлдвэрлэлийг дэмжих 888 төслийн хүрээнд бондоос санхүүжилт авах хүсэлтээ тавьчихаад байгаа гэнэ. Санхүүжилт ньшийдэгдвэл үйлдвэрээ өргөтгөх санаа байгаа гэж тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал ярьсан юм.

С.АРИУНЖАРГАЛ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгинохайрхан дүүргийн IX хороонд 200 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ

Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд “Азийн хүүхдүүд” цэцэрлэг өчигдөр нээлтээ хийлээ. Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороо 8188 хүн амтай бөгөөд нийт өрхийн тоо 1943 байдаг аж. Есдүгээр хороонд сургуулийн өмнөх боловсрол эзэмших 2-5 насны цэцэрлэгт хамрагддаггүй хүүхэд 41 хувийг эзэлдэг байна. Тус хороонд нийт дөрвөн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд үүнээс хоёр нь хувийн цэцэрлэг байдаг аж. Тиймээс шинэ цэцэрлэг нээгдсэн нь хамгийн хэрэгтэй зүйлийн нэг болжээ. Нөгөө талаас Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны иргэд хүүхдээ хол цэцэрлэгт явуулах хэрэггүй болж. Тус цэцэрлэг Жанцан худалдааны төвийн зам дагуу байдаг учраас Баянхошууны шинэ, хуучин эцэс, баруун салаа, зүүн салаа гээд тэр хавийн хүүхдүүд суралцах боломжтой болж байгаа юм.

“Азийн хүүхдүүд” цэцэрлэг өмнө нь 80 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байсан бол шинэхэн байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр хоёр дахин их хүүхэд хамрагдах боломжтой болжээ. Тус цэцэрлэг өөрсдийн хөрөнгө мөнгөөр цэцэрлэгийн байраа 1100 орчим квадрат метр болгож шинэчилж өргөтгөсөн байна. Цэцэрлэгийн байр төвийн шугамнаас хол ч гэр хороолол дунд дулаан, сангийн асуудлыг бүрэн шийджээ. Цэцэрлэгийн халаалтыг Канад технологийн нам даралтын зуухаар ажиллах бөгөөд бохир усны тал дээр хамгийн сүүлийн үеийн сордог технологи суурилуулсан байна. Цэвэр усны хувьд 140 метрийн гүний худагтай аж. Тэднийх 13 багш, ажилчидтайгаар үйл ажиллагаа эхлүүлж байгаа юм байна. Тус цэцэрлэгт есдүгээр хорооны хүүхдүүдийг авахаас гадна бусад хороодын хүүхдүүд ч хамрагддаг аж. “Азийн хүүхдүүд” цэцэрлэг одоогоор 60 хүүхэд бүртгүүлээд явж байгаа юм байна. Уг цэцэрлэг 1.5-6 настай хүүхдүүдийг зургаан бүлэгт хувааж суралцуулж байгаа бөгөөд анги дүүргэлтийг стандартын дагуу 25-30 хүүхэд байхаар төлөвлөөд байгаа бөгөөд одоогоор 13-15 хүүхэдтэй хичээллэж байгаа аж. Нэг сарын төлбөр 130 мянган төгрөг бөгөөд нэг айлын хоёроос гурван хүүхэд суралцах юм бол төлбөрөөс арван хувь хөнгөлдөг байна.

Тус цэцэрлэг нь тоглоомын талбай, спорт заал, танхим, унтлагын өрөө, гал зуух, угаалгын өрөө зэргээс цогцлон бүрдсэн бөгөөд хүүхдүүдийн хүмүүжилд онцгой нөлөө үзүүлэх бүжиг, дуу, зэргийг хичээллүүлж, оюуны боловсролд нь анхаарч, эрүүл ахуйн болоод олон улсын стандартыг хангасан хүүхдийн сурах таатай орчинг бүрдүүлж чаджээ. Энэхүү цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын стандартад жишиг болохуйц сургалтын хөтөлбөр орчинг бүрдүүлсэн байна. Хүүхдийн сэтгэхүйд тохируулан анги танхимын тохижилтыг хийж хүүхэд бүр хөгжих ёстой гэсэн шаардлагыг тавьж ажиллаж байгаа юм.

Цэцэрлэгийн эрхлэгч Д.Найманжаргал “Манай цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлээд долоо дахь жилдээ ажиллаж байна. Бид барилгын зураг төслийг өөрсдөө гаргасан бөгөөд улсын комисс чанарын өндөр түвшинд хүлээж авсанд баяртай байна. Цэцэрлэгийн сургалт одоогоор багш хүүхэд рүү ханддаг байсан бол манайх хүүхэд багш руу хандаж ямар мэдээлэл авахаа сонгож ажилладаг болсон маань ихээхэн шинэлэг байгаа. Мөн цэцэрлэг маань урлагийн заалтай. Хүүхдүүдийнхээ авьяасыг хөгжүүлэх тал дээр түлхүү анхаарна. Хүүхдүүдийн тав тухыг сайн харгалзаж үзэж байгаа учраас доод давхартаа нийтийн хувцас солих өрөө гээд бүх асуудлыг цогцоор нь шийдэгдсэн байгаа. Мөн цэцэрлэгтээ хороо харгазахгүй хүүхэд бүртгэж авч байгаагаа дуулгая” гэв.

Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны иргэн Л.Батбаатар “Өмнө нь хүүхдээ энэ цэцэрлэгт явуулдаг байсан юм. Гэтэл зам өргөтгөлийн ажлаар газраа өгөөд байраа шинэчилж барьж байсан. Энэ ондоо ашиглалтад орно гэсэн ч ажилтай учраас хүүхдээ хотын төвд нэг цэцэрлэг рүү зөөж байлаа. Хүүхдээ улсын цэцэрлэгт явуулахаар ханиад их хүрээд байдаг юм. Эднийх халаалттай, халуун, хүйтэн устай учраас заавал хотын төв рүү зөөх шаардлагагүй болж байна. Дээр нь хувийн цэцэрлэг учраас арай найдвартай байдаг” хэмээв.

Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны иргэн А.Бямбаа “Энэ цэцэрлэгийг нээхийг хүлээж байгаад хоёр охиноо орууллаа. Хоёуланг нь цэцэрлэгийн бүртгэлээс хоцруулаад оруулж чадаагүй байсан юм. Гэртээ хүүхдээ харах гэж бөөн л асуудал болж байлаа. Ашгүй нэг цэцэрлэг нээгдэх нь гэж сонсоод эрт ирээд бүртгүүлчихсэн байсан. Манай бага охин яслид явдаг. Том нь ахлах ангид суралцдаг юм. Нэг айлын хоёр болохоор төлбөрийг хөнгөлүүлчихээд бүр баярлаад явна” хэмээж байв.

“Азийн хүүхдүүд” цэцэрлэг эцэг, эхийн ажлын цаг дууссаны дараа буюу орой 19.00 цагаас тарах аж. Мөн цаашдаа цаг завгүй ажилладаг эцэг эхчүүддээ зориулж өдөр өнжүүлэх төв ажиллуулахаар зорьж байгаа юм байна.

С.АРИУНЖАРГАЛ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Уламжлалт анагаах ухаанаар ходоодны шархыг эмчлэх боломжтой болжээ

-КИМЧИ ИДЭХ, ИХ ХЭМЖЭЭГЭЭР УС УУХ НЬ ХОДООДОНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛНӨ-

Мамба дацан хийдийн хамба Д.Нацагдоржтой ярилцлаа.

-Танай эмнэлэг ходоодны шархыг уламжлалт аргаар эмчилж байгаа гэсэн мэдэгдэл гаргасан байна. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Сүүлийн гурван жил Тайванийн болон Монголын талаас хамтран ходоодны шархыг уламжлалт аргаар эмчлэх төсөл хэрэгжүүлээд судалгаа хийж байгаа юм. Үндсэндээ Соёл шинжлэх ухааны яам, Монголын шинжлэх ухаан технологийн сангийн шалгаруулалтад Тайванийн дөрвөн их сургууль, Оточ марамба дээд сургууль, Мамба дацан хамтарч ороод судалгааны ажил хийгдэж байна. Судалгааны ажилд Хятад, Монгол хоёр талд адилхан ходоодны шархтай өвчтөнүүдийг сонгож аваад өөр өөрийнхөө уламжлалт аргаар эмчилж байгаа. Өөрөөр хэлбэл, Тайвань хятад уламжлалт ухаанаар, манайх монгол уламжлалт ухаанаар ходоодны шархтай өвчтөнийг эмчилж байна.

Уламжлалт анагаах ухаанд хэл оношилгооны багаж гэж байдаг юм. Өвчтөн судалгаанд хамрагдаж эхлээд хэл оношилгооны тусгай багажаар эмчилгээний дараа яаж өөрчлөгдөж байгааг хянаад бүгдийг нь тодруулаад гаргаад ирдэг. Монгол талаас энэ судалгааг хийгээд бараг хоёр жил болоход 70 гаран хүн эмчилгээнд хамрагдаад байна. Судалгааг хийгээд явах үед уламжлалт эмээ өгөөд 15 хоног болон сар тутамд хяналт хийж, давтан зураг аваад, дахин дурангийн шинжилгээ хийдэг юм. Энэ явцад маш сайн үр дүн гарсан. Үнэхээр олон хүн сайжирч байна. Зарим нь бүр 45 хоногт үр дүн гарсан. Дурангаар харахад шарх сорви нь эдгэчихэж байгаа үр дүнгүүд зөндөө бий. Өмнө нь энэ судалгаа хийгдсэн хийгдээгүй өдөр тутам хүнээ үзээд явж байхад ийм төрлийн өвчин маш их байдаг байсан. Мөн судалгаа зөвхөн ходоодны шархтай гэж заагдсан байгаа ч бид ходоодны хавдартай гэсэн хоёр хүн авч үзсэн. Хэл оношилгоонд нь оруулаад адилхан эмчилгээ хийхэд сайхан эдгэрч байгаа нь давтан үзлэгээр нотлогдсон. Энэ маягаар хяналт судалгаа үр дүнтэй л явж байна.

-Хэд хоног эмчилгээ хийж байна. Ямар дэглэм барих вэ?

-15 хоног тутамд хяналтаар явж байна. Бид тодорхой эмнүүдээ өгөөд өөр зүйл холихгүй байгаа. Эмчлүүлэгчдэдээ хоолны дэглэм сайн барих зөвлөгөө өгдөг. Тухайлбал, эсгэлэн зүйлүүд, архи, дарс, айраг, ундаа, гаазтай ундаа, халуун ногоо, кимчиг хорьж байна. Мөн хоолны хэмжээг тохируулж идэх талд их зөвлөгөө өгдөг. Бага бага хэмжээгээр ходоодонд их ачаалал өгөхөөргүй идэхийг зөвлөж байгаа. Мэдээж монгол хүн юм чинь махан хоол идэхийг хорихгүй. Гэхдээ өөх, тостой зүйлийг хэтрүүлж хэрэглэхийг сэрэмжлүүлж зөвлөгөө өгдөг. Оюун санаагаар их тайван байхыг зөвлөж байгаа. Монгол хүн чинь өвдөнө гэдэг зовлон. Зовлонгийн цаана нүгэл хилэнц байдаг. Гадны шалтгаан байна уу гээд эмчилгээ хийгдэж байгаа хүнийхээ засал номыг уншаад өгчихдөг юм.

-Судалгаанд оролцож байгаа хүнийг ямар шалгуураар авсан бэ?

-Судалгаанд оролцъё гэсэн хүнийг өөртэй нь ярилцаад сонгоод судалгааны өгөгдлүүдийг бүгдийг нь хэлээд л эмчлүүлж байгаа.

-Төсөл хэзээ дуусч, батлагдах вэ?

-Амжилттай сайхан төсөл хэрэгжээд 2015 оны эхний хагас буюу наймдугаар сард дууслаа. Төсөл дуусахад аль аль талдаа судалгааны ажлын үр дүнг баримтжуулж байнга хүлээлгэж өгч байгаа журмаараа л явж байна.

-Ходоодны шарх цаашлаад хавдар болох уу. Яг юунаас болоод өвчлөл үүсээд байна?

-Ходоодны шархаа эмчлүүлэхгүй удвал хавдар болох үндэс нь бүрддэг. Сүүлийн үед монголчууд их буруу хооллолттой байна. Хүмүүс анх ходоод өвдсөнийг тоохгүй он удаан жилээр явж байна. Эмчилгээгээ дутуу хийлгэдгээс болдог. Хоол ундны дэглэм их алдагдаж байна. Сэтгэл оюун, санаа нь их хямарч, стресстэй байх зэрэг шалтгаан бүрдээд байна л даа.

-Танай эмнэлэг ямар, ямар өвчин эмчилж байна?

-Хавдартай хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхэд, дотор, мэдрэл, сэтгэц, үе мөчний өвчнүүд, арьс цайрах, хүүхдийн цусны өвчин зэргийг уламжлалтаар эмчилж байгаа. Бүр брэнд болсон эмчилгээнүүд ч бий. Тэр нь эрчүүдийн түрүү булчирхай томролт, шамрам, эмэгтэйчүүдийн киста, нионыг мэс хүргэхгүй эдгээж байна. Мөн үргүйдлийг эмчилдэг.

Манайх ходоодны олон хавдартай хүмүүсийг авч эмчилж байсан. Зарим нь үнэхээр гурав, дөрөвдүгээр шат, төгсгөлийн шатандаа хүрчихсэн хүмүүс ч ирсэн. Хэцүү л дээ цаг хугацаа алдчихсан. Тийм хүмүүс эмчлүүлээд өвчингүй байж байгаад орчлонгийн мөнх бусыг үзүүллээ гэж ар гэрийнхэн нь амар, өвдөх зовиур шаналгаа багатай байлаа гэдэг. Зарим хүмүүс шарх нь эдгээд арав гаран жил зүгээр явчихсан хүн ч бий. Надад нэг хүн ээж нь хэдэн сарын настай бие нь хүнд байхад ирж үзүүлж байсан. Тэр хүн миний мэдэхийн найм, есөн жил амьдарсан. Бас Эрдэнэтэд байдаг нэг хавдартай хүн эмчлүүлсэн юм. Тэр эм уугаад л яваад байдаг байсан. Сүүлд хүүхэд нь ирээд хавдрыг нь гадна талаас нь хучаад ямар ч өсөлтгүй болгоод нэг ёсондоо бараг капсулдсан юм шиг болгосон байсан гэсэн. Тэр нь бусад эрхтэндээ үсэрхийлэхээргүй болсон гэсэн үг. Эмч нар ямар эм уухаараа ингэдэг байна гэж гайхсан гэсэн.

-Танай эмнэлэг эм, тангаа өөрсдөө хийдэг үү?

-Эм, тангаа Мамба дацан эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн. Мамба дацан эмийн үйлдвэр дотоодын эмийн лабораторитой. Улсын төв мэргэжлийн хяналтын том лабораториор орчихсон эмийг л хүнд өгч байгаа. Харин ч Монгол Улс уламжлалт анагаах ухааны эмийн чанарт ямар нэгэн стандарт, нарийн дүрэм журамтай явдаг. Хүмүүс хэдэн ургамал боогоод өгчихсөн юм шиг л бодоод байдаг.

-Ханиад томуу их байх үед хүмүүс одоо халуун ногоо идэх хэрэгтэй гэсэн ойлголттой болж. Энэ нь эргээд ходоодонд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Монголчууд кимчи их идэж байна. Кимчи зөвхөн ходоодны өвчин биш бүр олон өвчнийг бий болгоно. Дэлүү, элэг, цөсний ходоодны үйл ажиллагаанууд маш их сөрөг үр дагавартай. Монголчууд бас нэг зүйл ойгохгүй байна. Тэр чинь халуун, маш их чийглэг уур амьсгалтай орны хүмүүс идээд араас нь бараг литр ус уудаг. Гэтэл монгол хүмүүсийг харж байхад кимчи идчихээд араас нь халуун цай уучихдаг. Ингээд л харахад Монголд буруу хооллолт гэдэг зүйл их байна. Тэр кимчи нь өөрөө хүнийг хар тамхи шиг дадал болгодог. Түүнд автаад өөрийнхөө эрүүл мэндийг хохироочих юм. Ер нь хүмүүс эрүүл мэндийн боловсролгүй, мэдлэггүй болчихож. Хуучин бол хүмүүс мэдлэгтэй байсан. Юм болгоныг тамшаалж иддэггүй байсан. Одоо бол их олон зүйл тамшаалж идсэн хүн сайхан харагддаг болж. Тэгээд л тийм өлөн сэтгэлтэй болчихсон юм болов уу гэж би бодоод байгаа.

-Таны санааг зовоож байгаа, монголчууд хэрэглэж болохгүй хүнс юу байна?

-Архи, кимчи, гаднаас орж ирсэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд ямар ч судалгаа шинжилгээ байхгүй зүйлийг рекламаар үзсээр байгаад хэт итгэж маш үнэтэй зүйлийг ашиглаж эрүүл мэндээ хохироож байна. Мөн болсон болоогүй бясалгалд явж эрүүл мэндээ хохироосон хүмүүс зөндөө байна. Тэд оюун санаагаараа хохирч байна. Оюун санаагаа буруу удирдаад сэтгэцийн өвчтэй маш олон хүн бий болжээ. Бас цагаан хоолонд орсон хүмүүс зөндөө байна. 60, 70 настай хүмүүс хүртэл цагаан хоолонд орсноос тэжээлийн дутагдалд ороод нас барж байгаа хүмүүс бидний дунд харагддаг болсон.

Өвчин намдааж байгаа эмийг сайн гээд л байна. Тэрний цаана маш их хор бий. Тэрийг хүмүүс ус, цай шиг л уудаг. Мөн монголчууд ус их уудаг болж. Энэ нь ходоодны үйл ажиллагаанд буруу үр дүн гаргадаг. Ус ихээр уух нь ходоодны гал илчийг буулгаж хаван гүйлгэдэг нь ходоодны архаг өвчнүүд үүсгэнэ. Их хэмжээгээр ус уух нь буруу.

-Хүүхдийн ханиад ихсээд эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна. Танайх үүнийг эмчилдэг үү?

-Тэрийг ёстой нэг сайхан эдгээгээд өгдөг. Хүмүүс үүнийг мэдэхгүй хол хөндий байна. Тэгтэл хоёр жил хүүхдээ ханиадтай гээд эмчлүүлсэн хүн манайд ирээд хэдэн эм уугаад л бүрэн эдгэрчихлээ. Эхний үе шатанд ямар ч хурц ханиад байлаа гэхэд ул мөргүй эмчилчихээр байхад архагшуулаад байна. Хүүхдийнхээ уушгийг тийм аймаар болгоно гэдэг нэг талаар эцэг эхийн ч буруу биш. Эмнэлэгт найдаад болно гээд л хүүхдээ аваад яваад байгаа. Гэтэл цаанаа тэр эмэн эмчилгээ нь төгс эмчлэхгүйтэй холбоотой. Эмч нар оношоо буруу тавьчихсан юм биш. Ерөөсөө европ анагаах ухааны нэг хэсэг эм нь өвчнийг архагшуулдаг. Тийм эмнүүдийг ууж байгаагаа ч бид мэдэхгүй байна. Манайд үзүүлээд уламжлалтаар эм бичүүлээд ажлаа хийнгээ яваад л болоо.

-Хүүхнүүд тураах зорилгоор их хэмжээний зүйл хэрэглэдэг. Уламжлалтаар тураадаг юм уу. Зүү тавьж тураана гэж байдаг байх аа?

-Хүн хоол, хүнсээ буруу хэрэглэснээс болоод жингийн илүүдэлтэй болчихсон. Гэхдээ тэрийг монгол анагаах ухаанаар эдгээгээд өгдөг арга зөндөө бий. Гэтэл тэрийг хэрэглэхгүй л байна. Нөгөө талаараа биеийн жингээ хасахад заавал хөдөлгөөн хэрэгтэй. Уламжлалтад тэр хөдөлгөөн байдаг. Ийм хөдөлгөөнийг ингэж хий гээд заагаад өгдөг. Нэг ёсондоо тэр чинь өвчлөл. Тэрийг эдгээгээд өгөхөөр илүү жин гэж юу байхав дээ. Маш хүчтэй сүлжээний эмэнд ороод хохирчихсон хүн над дээр хэдэн жилийн өмнө ирж уулзаж байсан.

-Хоолны дуршил буулгах эм ихээр уудаг шүү дээ?

-Байгалийн физиологийн үйл ажиллагааг тэгж механикаар өөрчилж болохгүй. Зөв хэрэглээд турдаг арга байсаар байтал заавал тэрний эсрэг механикаар хүчээр турах хэрэггүй. Гэлээ гээд зарим буяны тарга байвал яах вэ. Бас удам дагасан тарга ч бий. Яахав механикаар хүчтэй эмээр турлаа дараа нь тэр хүн тав, арван жилийн дараа ямар өвчтэй болох вэ гэдэг нь тодорхой. Тэгэхээр хүмүүс хэний төлөө юуны төлөө биеэ зовоож байна вэ гэдгээ ухаарах хэрэгтэй. Биедээ таарсан махтай байж эрүүл сайхан урт наслаад энэ орчлонгийн сайхныг үзээд явах уу. Аль эсвэл амьтдыг дагаж өөрийн эрүүл мэндийг үгүй хийж эрт үхэх үү гэдгээ л шийд.

-Уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлдэг хүн багассан хэрэг үү?

-Монголчууд уламжлалт анагаах ухааныг үнэхээр сайн эм, эмчилгээтэй гэдгийг мартчихаж. Хүмүүс эрүүл мэндийн боловсрол, соёл дутагдалтай байна. Тэр нь 60, 70 жил энэ салбарыг муулчихсантай холбоотой. Хүний ой тойнд ороод уламжлалтаас бүр зугтдаг болтол нь муулчихсан учраас уламжлалт анагаах ухааныг мэдэхгүй байна. Ийм том муу суртал энэ анагаах ухааны чөдөр тушаа болж байна. Би эмч хүнийхээ хувьд ийм чухал анагаах ухааныг гаднаас хайх биш Монголдоо бага зардлаар эмчлүүлээсэй гэж хүсдэг.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Г.Эрхэмбаяр: “Нүцгэн дурлал”, “Миний нууц хүү” жүжгийн дүрүүддээ илүү хайртай

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Бөхөөр хичээллэдэг, спортод дуртай байсан хүү яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?

-Өвөө маань бөхөд дуртай хүн байсан юм. Намайг бөх болгоно гэж үргэлж ярьдаг байсан л даа. Өвөөгийн маань хүсэл сүүлдээ миний сонирхол болсон. “Алдар нийгэмлэг”-т чөлөөт бөхийн секцэнд дөрөв, таван жил хичээллэсэн юм. Ахлах ангид ороод чөлөөт бөхөө орхисон. Аравдугаар ангиа төгсөх хүртлээ дээд сургуульд орно гэж огт бодож байгаагүй. Төгссөн чинь гэнэт л дээд сургуульд орох хэрэгтэй болсон. Манай ангийнхан орох сургуулиа ярилцацгаагаад эхэлдэг юм. Би ч нээрээ юу болох билээ гэж бодоод тэр орой нь гэртээ хариад ээжтэй ярилцсан. Ээж ааваараа яриулаад Батлан хамгаалахын дээд сургуульд орох уу гэж асууж байна. Аав цэргийн хүн л дээ. Сүүлдээ гэр бүлээрээ ярилцаж байгаад ээжийн удамд урлагийн хүн байдаг гэдэг дээр тогтлоо. Тэгээд л жүжигчин болъё гэж шийдчихсэн. СУИС-ийн шалгалтад өөрийнхөөрөө бэлдээд хэдэн дуу, шүлэг цээжлээд орлоо. СУИС-ийн шалгалтад эхний дүрдээ тэнцсэн, хоёр дахь дүрдээ бас тэнцлээ. Дараагийн шатанд монологи үзүүлэх байсан юм. Тэрийг нь мэдэхгүй болохоор СУИС-д тэнцээгүй. Батлан хамгаалахын дээд сургуульд оръё доо гэж бодоод Жуковын музейн автобусны буудал дээр бууж хойшоо гэрлүүгээ алхаж байтал “Зохиомж” дээд сургууль операторын анги, жүжигчний ангид элсэлт авч байна гэсэн бичиг олж харсан. Нэгэнтээ л жүжигчний ангид оръё гээд зориод явж байсан юм чинь гээд шууд ороод шалгалт өгөөд тэнцсэн.

-Төгсөөд Драмын театрт ажилласан байдаг. Театрын босго өндөр гэдэг шүү дээ. Яаж тэнцэж байв?

-Тэр их азтай юм болсон. Намайг сургууль төгсөх үед “Сонгодог жүжгийн шилдэг дүр” шалгаруулах уралдаан болдог байсан юм. Одоо ч болохоо байсан шиг байна лээ. Жүжигчдийг төгсөх курсийн оюутнуудтай өрсөлдүүлдэг байсан юм. “Маск”-ын Мөнхсайхан ах “Отелла” жүжгээр түрүүлж байсан. Дараа нь өндөр Түвшин ахыг “Абсурд” жүжиг хийж түрүүлж байхыг нь мэднэ. Миний орсон тэмцээн гурав юм уу дөрөв дэх жил нь байсан. Тэр тэмцээнд ороод жүжигчидтэй, үеийнхээ оюутнуудтай Антон Павловичийн “Хунгийн дуу” жүжгээр өрсөлдөөд гуравдугаар байранд ордог юм. Гуравдугаар байранд орж мэргэжлийн жүжигчдийг ардаа орхино гэдэг миний хувьд үнэхээр сайхан, том зүйл байсан. Тэр үед л “Зохиомж” дээд сургууль байдаг юм байна гэж хүмүүс мэдэж авсан. Хүмүүс СУИС, Кино урлагийн дээд сургуулийг л мэддэг үе шүү дээ. “Зохиомж” дээд сургуулийг олонд таниулсан хүн гэж бараг болно доо. Тэгэхэд гуравдугаар байрын шагналыг нэг таягтай хүн өгч байсан юм. Тэр хүн шагнал өгчихөөд сургуулиа төгсөөд ирээрэй гэсэн. Тэр хүн маань МУГЖ Баатар найруулагч байж. Анх тэр хүн л намайг театр руу хөтөлж оруулсан.

-Та театрт хэр удаан ажилласан бэ?

-Тэмцээнээс хойш би өдөр болгон театр руу орж хулгайгаар жүжиг үздэг болсон. “Ромео, Жульетта” жүжгийн бүх тоглолтыг үзлээ. Тэр үед “Надаар тоглосон хайр” гэдэг жүжиг жинхэнэ мандаж байсан. Бараг 20 гаруй удаа үзсэн. Сүүлдээ өөрөө тэр жүжгэндээ тоглодог болсон доо. Театрт ажиллаж байхдаа ээжийнхээ өвөө Шаравдоогийн өрөөнд ажилладаг байлаа. Бас л бахархалтай л байдаг юм билээ. Ингээд бодохоор театрт 2003 оноос хойш “Мөрөөдлийн театр” байгуулагдах хүртэл ажилласан байна. “Мөрөөдлийн театр”-аа 2011 онд байгуулсан юм. Театрт найман жил ажилласан байна. 2003 оноос 2011 он хүртэлх театрт тавигдсан бүх уран бүтээлд тоглосон. Жилд гурав, дөрвөн жүжигт тоглосон байдаг юм.

-Театрын бодлого менежментийн хувьд таалагдаагүй учраас гарсан гээд байдаг үнэн үү?

-Энэ бас хоёр талтай л даа. “Мөрөөдлийн театр”-аа байгуулаад өдий зэрэгтэй жүжигчин болоод явж байгаа минь театрын маань гавьяа. Театрын ахмадуудаас, жүжигчдээс тайзан дээр таван үг холбож сурсан. Тайзан дээр аятайхан алхаж, жүжиглэхийг сурсан. Ингэж өдий зэрэгтэй явж байгаа минь яг үнэндээ Драмын театрын хүч.

Гадна талдаа маркетинг менежмент, одоо гарч ирж буй залуу үедээ тохирсон бодлого ч гэдэг юм уу тэр юмаараа бол дутмаг. Тэрүүгээрээ л хойшоо суугаад байгаа юм. Босго өндөртэй гэж ярьсан мөртлөө яагаад хүмүүс театраас гараад байна вэ. Одоо тэр залуучуудыг хар л даа. Шагай бид хоёр гарлаа, Хулан, Ганцэцэг хоёр гарсан, Урнаа эгч, Ганчимэг, Ганцэцэг нар гараад явчихсан. Яг үнэндээ бол гарсан хүмүүс бүгд жүжгийн гол дүрд тоглож байсан. Энэ бас нэг юм хэлээд л байна шүү дээ.

-Театр ингэж ажилладгийг харуулна гэж “Мөрөөдлийн театр”-ыг байгуулсан гэж та ярьсан байсан. Хүмүүс олон сайхан жүжиг тоглоно гэсэн хүлээлттэй байгаа. Одоо бол танай хамтлаг хошин шогийн тоглолт л хийгээд байна. Илүү арилжаа тал руугаа яваад байгаа юм биш үү?

-Бид мөрөөдлийн уран бүтээлээ хийе гэж байгуулсан хамтлаг шүү дээ. Анх “Миний нууц хүү” сонгодог жүжиг тавьсан. Дараа нь “Тэр чинь би” гээд бас сонгодог жүжиг тавьсан. Манай хамтлаг “шоу драм” гэдэг жанраар уран бүтээлээ туурвидаг. Манай тоглолтыг үздэг хүмүүс мэддэг. Нэг цагийн жүжиг хийгээд араас нь хоёр номер хийдэг ч юм уу. Хамтлаг болгон өөрсдийн өнгө аястай шүү дээ. Хүчээ сориод үзье гээд цэвэр хошин шогийн тоглолт хийж үзсэн. Хүлээж авах нь уу, үгүй юу гэдэг үүднээс бид “Утасгүй бол үхлээ юу” гэдэг жүжиг тоглосон. Маш амжилттай болж хүмүүс сайхан хүлээж авсан.

Хоёрт, “Мөрөөдлийн театр”-ыг зориод ирж байгаа олон залуу уран бүтээлчид байгаа юм. Тэр хүмүүст цалин өгөхийн тулд арилжааны тоглолт хийхээс өөр арга байхгүй. Тэгэхгүй бол зөвхөн жүжиг тавина гэвэл амьдрал зогсоно. Батаа, Шагай бид гурав гурвуулхнаа цалин авч байгаа бол өөр хэрэг. Бид гурав 20 гаруй хүн тэжээгээд явж байна. Тэр утгаараа шоу хийж байна. Цаашдаа ч гэсэн хошин тоглолтоо хийгээд явна. Сонгодог жүжгээ ч тавина.

-Та голдуу ямар дүр бүтээж байна?

-Кинон дээр бол эсрэг тал руугаа л тоглоод байна. Тайзны уран бүтээл дээр дурлалт залуу, даруухан тал руу нь илүү их сонгогддог. Тайз дэлгэц хоёр өөр л дөө.

-Киноны санал их ирдэг ч голомтгой гэж дуулсан. Ямар дүрийг сонгож тоглоод байна?

-Дүр сонголтондоо гол биш. Нэлээд хэдэн шалтгаан байна. Сүүлд тоглосон киноноос хойш гол болон туслах дүрийн долоо, найман киноны санал ирсэн ч огт тоглохгүй байгаа. “Мөрөөдлийн театр”-ынхан удахгүй кино хийх гэж байгаа юм. Тиймээс өөр уран бүтээлд тоглохгүй гэсэн хамтлагийн яриа бий. Хоёрт, зохиол нь дахиад л гомо залуугийн дүр орж ирсэн. Тэр нэрийг арилгая гэж ядаж байхад дахиж тоглоод яахав дээ.

-Гомо залуугийн дүрд тоглосны тань дараа залуус их залгаж сонирхсон гэсэн үнэн үү?

-Нэг залуу байнга яриад, өглөө нь сайхан амарсан уу, орой нь сайхан амраарай гээд байсан. Их муухай санагдсан. Төсөөлмөөргүй юм байна лээ.

-“Мөрөөдлийн театр”-ын гурав яагаад нэгдэх болов?

-Яагаад ч юм Шагай бид хоёрыг театраас гарахад Батаа тэр үед хамтлагаасаа гарч таарсан юм. Бид гурав уулзах л ёстой байсан юм болов уу гэж боддог. Тал талаасаа тэгж л таарсан хэрэг. Бие биенээ гараач гэсэн юм бол байхгүй. Бүгд өөрсдөө дор дороо л шалтгаантай байсан. Уулзаад нэг юм хамтарч хийх үү тэгье гээд л тэр дороо гоё эвлээд л болсон зүйл.

-Навчаа, Ааяа гээд чадварлаг эмэгтэй жүжигчид танай хамтлагт тоглодог. Бас залуу жүжигчдээс Дөлгөөн, Баярмаа, Намуунаа нар байдаг. Та гурав санал тавьсан уу, эсвэл өөрсдөө тоглоё гэсэн үү?

-Ааяа эгчийн хувьд бид дөнгөж “Мөрөөдлийн театр” байгуулж байхад эмэгтэй жүжигчдээс нэг түшигтэй хүн хэрэгтэй байсан юм. Эмэгтэй жүжигчид бүгд өөр өөрийн хамтлагтай байсан. Тэр үед Ааяа эгчид санал тавьсан чинь зөвшөөрсөн. Ааяа эгчийн бие чилээрхээд оронд нь хэнийг тоглуулах вэ гэж ярилцаж байгаад Навчаа эгчид санал тавьсан. Тэрнээс хойш Навчаа эгч маань манай гурав, дөрвөн тоглолтод хамтарч байна. Хөдөө орон нутгаар хамт яваад ирлээ.

Дөлгөөний хувьд манай анхны “Миний нууц хүү” жүжигт тоглож байсан. Тэрнээс хойш би “Мөрөөдлийн театр”-т үлдэнэ гээд үлдсэн юм. Сүүлийн хоёр, гурван тоглолт дээр маамуутай учраас ороогүй байна. Намуунаагийн хувьд бид “UBS” телевизийн “To be or not to be”-г хөтөлж байсан тэр жил хоёрдугаар байранд орж байсан. Намуунааг театртаа урьсан. Биднээс гадна Драмын театрт ажиллах урилга нь ирчихсэн байсан юм. Намуунаа өөрөө “Мөрөөдлийн театр”-ыг сонгож ирсэн.

-Таны хамгийн хайртай дүр юу вэ?

-Миний хувьд хоёр бүтээлдээ илүү хайртай. Хоёулаа анхных гэдэг утгаараа. Театрт байхдаа гол дүрд тоглосон, хамгийн их хөлс хүч шаардсан бүтээл. Хамгийн их хөлс дуслуулсан уран бүтээл. Эхнийх нь “Нүцгэн дурлал” инээдмийн жүжиг. Хоёр дахь нь “Мөрөөдлийн театр”-ын анхны уран бүтээл “Миний нууц хүү” жүжгийн ууган хүүгийн дүр.

-“Мөрөөдлийн театр” ямар кино хийх гэж байна?

-Анхны кино маань “Ээжийн дайсан” гэдэг кино. Одоо хоёр дахь уран бүтээлийн зохиол яригдаж байгаа. Мэдээж инээдмийн кино хийнэ.

-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар яриач?

-Манай хамтлаг бүтэн жилээр төлөвлөгөөгөө гаргачихдаг. Одоо Европын орнуудаар аялан тоглолтоо хийх гэж байна. Энэ жилийн төлөвлөгөөндөө оруулчихсан байсан юм. Бид залуучууддаа боломж олгож нэг нэгээр нь ээлжлээд авч явдаг. Дөлгөөнийг Америк, Баярмааг Япон, Чукагаа Солонгосоор авч явсан. Одоо Намуунааг Европоор авч явах гэж байна. Монголд арванхоёрдугаар сарын 4-нд ирнэ. Дараа нь Өвөр Монгол руу тоглолтоор явна. Долоо хоног явж ирчихээд арванхоёрдугаар сарын 10-наас Улаанбаатарт суурин байна. Тэгээд л шууд шинэ жилийн ажилдаа орно доо.

-Та шинэ жилээр өвлийн өвгөн болоод байдаг, энэ жил бас хүүхдүүдэд бэлэг тараах уу?

-Сүүлийн үед Жагаа ах бид хоёрт өвлийн өвгөн болох санал их ирж байгаа. Санал ирвэл өвлийн өвгөн болно. Жагаа ах маань Гомбосүрэн гуайг залгамжилж өвлийн өвгөн болж байгаа. Харин би Жагаа ахаас сураад л явж байна. Батаа, Шагай хоёрын хувьд энд тэнд хөтлөгч хийх байх.

-Өвлийн өвгөн болоход төлбөр нь дунджаар хэд байдаг вэ?

-Нэг удаа 600-800 мянган төгрөгийн хооронд байдаг.

-Жилд хэдэн тоглолт хийнэ гэж төлөвлөдөг вэ?

-Хавар, намар шинэ уран бүтээл, хүүхдийн тоглолт гээд жилдээ дөрвөн тоглолт хийчихдэг. “Мөрөөдлийн театр” хүүхдийн жүжгийг хамгийн анх эхлүүлсэн. Театрт л хүүхдийн театр гэж байснаас ямар нэг хамтлаг хүүхдэд зориулсан тоглолт жүжиг тавьдаггүй байсан. Манайх зургадугаар сарын 1-нд “Цондоолой, Цүндээлэй” гээд зөвхөн хүүхдүүдэд зориулсан тоглолтыг “Ирмүүн”-ийхэнтэй хамтарч тавьсан. Дараа нь “Динза Цондоолой ба харь гарагийнхан” гэсэн жүжиг тоглосон. Үүний дараагаас л “Маск”-ийнхан “Буратино” гэх зэргээр хүүхдийн жүжиг тавьж эхэлж байна. “Шинэ үе” бас хийгээд эхэлсэн. Хүүхдэд зориулж ийм зүйл хийх хэрэгтэй гэдгийг анх санаачилсандаа баяртай байдаг.

-Эрхэмбаяр гэдэг хүн амьдрал дээр аль дүртэйгээ илүү ойр вэ?

-“Надад өгөөгүй хайр” киноны дүр маань ойртож очино. Ер нь дуугүй талдаа, зожиг ганцаараа байх дуртай. Гудамжаар явахад намайг “Амьдралд тавтай морил” киноны Билгээгээр их таньдаг. Хаяахан “Мөрөөдлийн театр”-ын инээдмийн дүрээр хараад байх шиг санагддаг. Зөрж өнгөрсөн хүмүүс жуумалзах нь бий.

-Хамгийн их судалгаа хийсэн дүр чинь юу вэ?

-“Надад өгөөгүй хайр”-ын сохор залуугийн дүр. Тайзан дээр хоёр цаг сохор хүний дүрд тоглодог учраас судалгаа их шаарддаг. Би Багшийн дээдээс Драмын театр руу нүдний шил зүүчихээд нүдээ аниад явчихдаг байсан.

-Танай хамтлаг залуу уран бүтээлчдэдээ ямар шалгуур тавьж авч байна?

-“Мөрөөдлийн театр” одоо залуу боловсон хүчин авна. Төгсөх курсийн, төгсөөд ажилгүй байгаа мэргэжлээрээ ажиллах сонирхолтой залуусыг шалгаруулж авна. Оръё гээд ирсэн залуусыг авч нэг уран бүтээл дээр ажиллаад үзье гэж хэлдэг. Уран бүтээл дээр ажиллахад л тэр хүн нэвт уншигддаг. Хувь хүн талаасаа ямар вэ, эвдэрсэн үү, үгүй юу, тайзан дээр хэр авьяастай байна, хүсэл эрмэлзлэл тэмүүлэлтэй байна уу гэдэг нь харагддаг. Театр шиг хоёр жил дагалдан хийлгэнэ гэж байхгүй. Хоёр гурван сар л хангалттай.

-Гадаадад тоглолт хийхээр хэр их хүн үздэг вэ?

-Сайн үздэг. Солонгос, Японд харлачихсан хүмүүс андашгүй. Орж ирээд л хоёр тийшээ хараад түгшүүртэй харагддаг юм билээ. Гадаад руу явахдаа залуучуудын холбоо, гадаадад байдаг монголчууд, оюутны холбоо зэрэг байгууллагуудтай холбогддог. Зарим нь танай хамтлагийг сонирхоод байна гээд санал тавьдаг юм.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Н.Отгонтогос: Алтжингийн нүцгэлдэг хэсгийг хасах гэж байсан

Мандухай цэцэн хатан” киноны Алтжингийн дүрийг амилуулсан жүжигчин Н.Отгонтогостой ярилцлаа.

Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар яриач?

-“Сүүлчийн шөнө” киноны хоёрдугаар найруулагчаар ажиллаад хэсэг завсарлалаа. Сүүлийн үед уран бүтээлчид маань намайг хоёрдугаар найруулагчаар ажиллаад өгөөч гэсэн санал тавиад байгаа. Дандаа залуу уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байна. Удахгүй “ST” студи, төрийн соёрхолт найруулагч УГЗ Балжинням найруулагчтай хамтарч ажиллах гэж байгаа.

Та жилдээ хоёр гурван кинон дээр ажилладаг гэсэн. Тэгэхээр бараг амралтгүй ажиллаж байна уу?

-Дандаа л завгүй байдаг. Өнгөрсөн зургадугаар сард хөлөө бэртээгээд анх удаа гэртээ сар байж үзлээ. Миний хувьд зүгээр сууна гэдэг аймшигтай хэцүү байсан. Ер нь би удирдлага бариад суваг сольж байгаад унтаж үзээгүй юм байна лээ. Би ажиллаж байж л улам эрч хүчтэй болдог. Хөлөө бэртээсэн чинь найзууд чи далимаар нь сайхан амраад ав гээд байсан. Нэг сар шохойдсон хөлтэй гэртээ байна гэдэг үнэхээр хэцүү санагдлаа. Сүүлдээ бүр хүүгээрээ машин бариулаад ард нь хөлөө жийж суугаад хөдөө явсан.

Нийтдээ хичнээн кинонд тоглоод байна. Гучин жил нэг салбарт ажиллана гэдэг багагүй хугацаа шүү?

-Би 30 жил урлагт ажиллаж, нийт 46 уран сайхны кинонд гол ба хоёрдугаар дүрд тоглосон байна. Мөн хоёрдугаар найруулагчаар арваад кинонд ажилласан байна. Тиймээс миний бүтээсэн 30 жилийн хөдөлмөр тодорхойхэмжээгээр уран бүтээлээрээ харагдаж байгаа байх. Гэвч зарим үзэгчид намайг кинонд тоглож байна уу гэж их асуудаг. Дэлгэцийн бүтээлд ажиллаад байгаа болохоор олон түмэнд уран сайхны кино болж хүрч байгаа юм. Харин хүмүүстеатрт очиж кино үзэхгүй болохоор бүтээл маань харагддаггүй юм шиг байна.Телевизээр цацагдаж буй бүтээлийг харахаар хүмүүс уран бүтээлээ хийж байна гэж ойлгоод байх шиг санагдсан.

Та голдуу хоёрдугаар найруулагчаар ажиллаж байгаа байх аа?

-Би 1993 онд И.Нямгаваа найруулагчтай “Бой” гээд кинонд туслах найруулагчаар ажиллаж байлаа. Үүнээс хойш дандаа хоёрдугаар найруулагчаар ажиллаад байна. Хүн болгон хоёрдугаар найруулагч хийж чадахгүй. Үзэгчид хоёрдугаар найруулагч ямар үүрэгтэй юм бэ гэдгийг тэр бүр мэддэггүй юм шиг. Хоёрдугаар найруулагч нэлээд эрх мэдэл бүхий ерөнхий найруулагчийн дараа ордог албан тушаал. Жүжигчдийн жүжиглэлтдээр нь ажиллана. График, цаг зав гээд бүх чимхлүүр ажлыг нь хийдэг. Тухайн уран бүтээл дээр ажиллаж байгаа тохиолдолд би хамгийн их шүүмжлэлтэй ханддаг хүн.

Таны харж байгаагаар шинэ залуу уран бүтээлчдээс цойлж гарч байгаа жүжигчинг нэрлэ гэвэл хэн хэнийг онцлох вэ?

-Залуу сайн сайн жүжигчид их гарч байгаа шүү. Эмэгтэйчүүдээс бол Дөлгөөн байна. Их дотортой жүжигчин. Зөв салбараа олоод ажиллавал амжилт гаргана. Дээрээс нь өөрийгөө эвдэхгүй бол сайн жүжигчин болно. Үүнийг би зориуд хэлж байгаа юм. Эрэгтэйчүүдээс Болд-Эрдэнэ байна. Гэхдээ яриад байвал зөндөө жүжигчин бий л дээ. Сүүлийн үеийн зарим жүжигчдийг хараад байхад ганц, хоёрхон кинонд тоглочихоод өөрийгөө нэг их од болчихлоо гэж санаад байх шиг байна. Залуу жүжигчид цаг баримтлахгүй байна. Мөн дүр бүтээнэ гэдгээ сайн ухамсарлахгүй байх шиг. Гэтэл хууччуул нь цагаасаа эрт ирээд хувцсаа өмсөөд нүүрээ будчихсан байж байдаг. Залуус дэндүү маяг ихтэй байна. Холливудынхны тэр маягийг дуурайгаад яах гээд байгаа юм. Хүн хүнээрээ л байх хэрэгтэй. Ах захаа ер нь мэдэхээ байчихжээ.

Манай кино урлаг одоо хэр зэрэг хөгжиж байна. Хүмүүс дандаа л Солонгосын олон ангит кино үздэг шүү дээ. Олон ангит кино ямар шатандаа байна вэ?

-Кино урлаг нэг хэсэг унаж байсан. Одоо бол буцаад сэргэж байна. Хүмүүс болсон болоогүй кино хийж байна гээд байдаг, миний хувьд тийм биш. Хүн бүхэн тэр киногоор ямар нэгэн зүйл ухаарч ойлгоосой гэж ухаарлын коммент өгч байгааг манайхан хэт муулдаг болж. Олон ангит киноны хувьд хүмүүс муулаад л байдаг. Тэтгэврийн насны болон гэртээ байдаг хүмүүс чинь ихэнх нь гадуур караокедож, хоолонд орж, кино театрт кино үзэж чадахгүй шүү дээ. Тэр хүмүүс чинь гэртээ телевизээрээ гарч байгаа киног үзэхгүй яадаг юм. Монголын олон ангит кино хоёр, гурван жилийн өмнөхөөс хамаагүй сайжирсан. Одоо гарч байгаа олон ангит кинонууд их өгүүлэмжтэй сайн кинонууд. Удахгүй ингэж хөгжсөөр өөрсдийнхөө хийсэн олон ангит киног үздэг болох байх.

Анхны киноныхоо талаар яриач. Таныг Сувд гуай Алтжинд тоглохыг санал болгосон гэдэг. Яагаад таныг сонгосон юм бол?

-Гараа сайн бол бариа сайн гэж ярьдаг. Миний анхны гараа “Ирж яваа цаг”, “Мандухай цэцэн хатан” киногоор эхэлсэн. 1974 онд Драмын театрт цэвэрлэгчээр орж байлаа. Улсын “Хүүхэлдэйн театр”-т 1985 онд дагалдан жүжигчин шалгаруулж авч байсан. Тэр үед кино драмын ангид гурван жилд нэг удаа шалгаруулж авдаг байж. Хүүхдийн театрт хоёр жил дагалдангаар ажиллаад дараа нь шалгалт өгдөг байсан юм. 1985 онд Жигжид найруулагч “Мандухай цэцэн хатан” киног хийх гээд шалгаруулалт явагдаж байна гэж их сонсогдож байсан. Тэр үед би жаахан хүүхэд байлаа. Сувдаа эгч анх намайг”Хүүхэлдэйн театрт ийм нэг дагалдан жүжигчин охин байна. Тэрийг нэг үзээдэхээч” гэж санал болгосон байдаг. “Мандухай цэцэн хатан” киног Балжиннямнайруулагч найруулахаар болсон. Бунтар найруулагч “Чи Балжинням найруулагчтай очиж уулзаарай” гэж хэлсэн. Би тэгэхэд нь Балжинням гэдэг хүн дээр нь очоод л “Би яасан бэ, тэнцсэн үү” гэж асуухаас ичээд байсан. Тэр үед Мандухайн дүрүүдийг бүгдийг нь сольж байсан даа. Тэгээд л явж байтал Кино үйлдвэрийн хүндэт самбарын хажууд Балжинням гуай зогсож таарсан. Тэр үед намайг ар зооноос нэвт ширтээд байгаа нь мэдэгдээд би нүүр будагч нарын өрөөнд гүйгээд орчихлоо. Тэр үед залуу ч байж. Зоригтой ч байж. Балжинням гуай намайг дуудаад чи “Мандухай цэцэн хатан” кинонд тоглох сонирхолтой юу, чи гэхдээ тэнцээгүй гэсэн. Тэгэхээр нь “Тэнцээгүй юм бол яах гэж намайг дуудсан юм” гэж хэлээд би яваад өгсөн. Яваад өрөөндөө ороод л дуугаа хийх гээд байж байсан чинь Уртаа эгч орж ирээд “Отгонтогос байна уу. Балжинням найруулагч дуудаж байна” гэдэг юм байна. Тэгээд Балжинням гуайн өрөөнд орсон талхан дээр хиам, лооль, өргөст хэмх тавьчихсан, намайг “кофе уух уу, цай уух уу. Наад талхнаасаа ид” гээд дуугүй суугаад л байлаа. Чи энэ зохиолыг аваад яв гэхэд нь би “Хэний дүрийг унших вэ” гэхэд шивэгчин Саймочийн дүрийг гэхээр нь би буцаагаад өгчихсөн. Тэгсэн “Чи хатан болохоор нь тоглоод, шивэгчин болохоор нь тоглодоггүй юм уу” гээд инээж билээ. Уран сайхны зөвлөл хэлэлцээд чамайг Алтжинд авахаар болсон гэхэд нь их баярласан. Намайг энэ кинонд авч тоглуулсан Балжинням найруулагч, хамтарч ажилласан бүх хүмүүстээ, Алтжингийн дүрд анх санал тавьсан Сувдаа эгчдээ баярлаж явдаг. Хамтран ажилласан уран бүтээлчдээсээ би маш их юм сурсан.

Хамгийн анхны эротик дүрийг зоригтойгоор бүтээсэн. Тэр үед үзээд юу бодогдож байв. Одоо бодоход хэр санагдаж байна?

-Хамгийн анх дэлгэцээр нүцгэн гарч байгаа нь би. Тэр үед кинонд тэгж нүцгэн гарч байгаагүй. Ямар сайндаа хөдөө кино маань гарч байхад Сүххуяг бид хоёрын тэр хэсэг гарахад гараараа хаачихдаг байсан гэсэн. Би анх тийм хэсэг гарна гэж мэдээгүй л дээ. “Мандухай цэцэн хатан”-ы хамгийн сүүлийн зураг авалт гээд хэдхэн хүн Амарбаясгалан хийд рүү явсан юм. Замдаа гараад “УАЗ 469”-т суухад надад Алтжин-Отгонтогост гээд биччихсэн зохиол өгсөн. Үүнийг чамд зориулж бичсэн гэж хэлсэн л дээ. Тэрийг замдаа уншаад “Би ингээд нүцгэлээд орох юм уу” гэхэд найруулагч маань “үгүй наадахыг чинь киноны аргаар авна” гээд намайг хуурсан. Сүүлд ньнадад худлаа хэллээ гээд би уйлж байсан. Одоо санахад Балжинням гуай баавгай, туулай ч билүү амьтны онигоо ярьж намайг тайвшруулж билээ. Миний ам руу нархамба хийгээд тайвшруулаад зураг авч байлаа. Зураг авахуулж байхдаа “Сүххуяг ах хөнжил доогуураа хийчихлээ стоп стоп” гээд л зургаа зогсоочихно. Эхэндээ ичээд л бие бие рүүгээ ойртож чадахгүй байсан юм. Сүүлдээ бүр цайсан л даа. Энэ үеийн зургийг авч дуусаад кино зураг авалт дууслаа гээд оргилуун дарс задалж байсныг тод санаж байна. Тэр үед уран сайхны зөвлөл байсан. Киног гаргахаас өмнө шалгалтанд ороод тэр хэсгүүдийг тана гэсэн байдаг. Тэгээд Балжинням найруулагч намайг дуудаад “Уран сайхны зөвлөлөөс хас гээд байна. Алтжингийн эхний хэсгийг хасах уу, сүүлийн хэсгийг хасах уу” гэсэн. Мэдээж би тийм их зориг гаргаж нүцгэлчихээд тэрийгээ хасуулах хайран байсан. Тэгээд сүүлийн хэсгээс хасуулъя даа гэсэн чинь Балжинням гуай “Ухаантай охин” гээд намайг үнсэж билээ.

Жүжигчин хүнд өөрийгөө эвдэж өөрөөр харуулах дүрүүд гаргаж байх хэрэгтэй. Таны гаргаж байгаа дүрүүдийн хувьд?

-Тийм шүү. Н.Наранбаатар найруулагчийн “Сүүлчийн шөнө” уран бүтээлд хоёрдугаар найруулагчаар жүжигчин хариуцан хариуцлагатай ажлыг гүйцэтгэлээ. Тэр кинонд ахимаг насны дүрд тоглох гэж тохой хүрсэн урт үсээ богино болгочихсон. Намайг ерөнхийдөө ихэмсэг бардам, их зантай авгайн дүрээр хүлээж аваад байх шиг санагддаг. Би тийм хүн биш. Надад уур гэж байхгүй тайван хүн гэх үү дээ. Тэгсэн мөртлөө надаас гарахгүй зан харилцааг кинонд гаргахыг найруулагчид шаардаад байдаг. Миний мэргэжил жүжигчин учраас тэр занг гаргахаас өөр аргагүй болдог. Гэхдээ одоо баян, цатгалан, хээнцэр авгайн дүрээс татгалзана. Ээж маань миний охинд “Тунгалаг Тамир”-ын Дулмаа шиг сайхан дүр өгчихгүй юм аа гэж билээ. Би чинь өмнө нь бас нэг янхан хүүхний дүрд тоглож байсан юм. Тэр үедээ найруулагч цаанаасаа дүрээ өгнө шүү дээ ээж минь гэж хэлж байсан. Найруулагч нар намайг тоож кинонд тоглуулсанд маш их баярладаг. Жүжигчин хүн аль ч дүрд хувирч чаддаг байх хэрэгтэй.

Гэр бүлийнхнийхээ талаар яриач. Хань тань урлагийн хүн учраас таныг их ойлгодог байх?

-Ерөнхийдөө би хувийн амьдралаа бусдад дэлгээд сонин хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй. Миний нөхөр МУГЖ Батжаргал. Нэг хүүтэй, хүүг минь Равжаа гэдэг. Мөн найман настай нохойтойгоо л амьдардаг хүн. Манай нөхөр урлагийн хүн учраас намайг их ойлгодог.”Мандухай цэцэн хатан” киноны нээлт болоход миний хамгийн анхны шүүмжлэгч манай нөхөр байсан. Гэртээ ирэхэд надад их гоё ширээ засаад шампанск хоёр хундага тавиад “Үнэхээр сайхан кино болжээ, “Цогт тайж”-ийн дараа орох кино болсон байна. Сүххуяг та хоёр эхнэр, нөхөр байж нэг оронд орохдоо хөнжлөө булаацалддаг юм уу” гэж хамгийн анх шүүмжилж байсан. Уран бүтээлч хүн болохоор шал өөр хандлагаар хандаж өөрөөр харж хүлээж авсан шүү. Нээрээ л би сүүлд харахад олон алдаа байсан. Ядаж байхад хөнжил нь нэг метр өргөн хоргой хөнжил байсан юм.

-“Мандухай цэцэн хатан” киноны Алтжинд тоглоод хайрын захиа ихийг л авсан байх даа?

-Захиа зөндөө ирдэг байсан. Тэр болгонд хариулна гэж байхгүй. Киноны уулзалт гэж зөндөө явна. Хүмүүс дандаа л Алтжин дүрээр минь магтах юм. Одоо харахад их дутуу л харагддаг.

Ерөнхий найруулагчийн хувьд кино хийх үү?

-Ерөнхий найруулагч гэж тийм амар зүйл биш. Одоогоор болоогүй байна гэж үзэж байгаа. Ерөнхийдөө кино хийвэл аятайхан даацтай зүйл хийе л гэж бодож байна. Найзуудтайгаа кино хийнэ. Очирбатын Оюун, Аяа, “Хэцүү анги”-ийн Сараа бид дөрөв яриад л байгаа юм. Тохироо нь бүрдэхгүй байна. Тэр үеийг хүлээгээд судалгаа хийж байна. Мэдээж орчин үеийн сэдэвтэй эмэгтэйчүүдийн кино хийвэл сонирхолтой байх болов уу.

Таныг хүмүүс “Honey” дүрээр их ярьдаг болжээ?

-Хөдөө зураг авалтаар явж байтал хөөе “Honey” явж байна гэхээр нь би гайхаад Төмөрөө ахыг бас явахаар тэгж дууддаг гэсэн. “Хайрын эрэлд” кинонд гардаг дүр шүү дээ. Зохиолыг нь Мөнхзул тэр дүрийг надад зориулж бичсэн гэдэг юм билээ. Жүжигчинд зориулж зохиол бичнэ гэдэг ховор зүйл. Ард түмэн миний тэр “Honey”-гоор сайн мэддпэг юм билээ. Миний үеийнхэн Алтжингаар таних ч сүүлийн үед намайг дандаа л “Honey” гэдэг болсон байна лээ. Би өөрөө хөдөө явж байгаад л мэдсэн. Булганы Хангалд кино зураг авалтаар явж байсан чинь нэг малчин эгч “Honey”-доо хонь бэлэглэнэ гээд өгч байсан. Өмнөговьд бас ямаа бэлэглэсэн шүү. Дүрийг минь сайхан гаргаж өгсөн зохиолч найруулагч нартаа баярласнаа хэлье.

Та аль продакшинд харъяалагдаж байна?

-Би чөлөөт уран бүтээлч. Одоогоор чөлөөт уран бүтээлчид л хамгийн их юм хийж байгаа. Шулуухан хэлэхэд уран бүтээлчид бидэнд яамнаас хийсэн зүйл байхгүй. Чөлөөт уран бүтээлчдийн хийсэн юмыг тодорхойлоод өгөх газар байхгүй л байгаа юм. Үүнийг зохицуулах хэрэгтэй байна.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

МУСТА Д.Намсрайноров: “Хонгор чамдаа” намайг олонд таниулсан сайхан дуу

МУСТА Д.Намсрай­норовын тоглолт энэ сарын 14-ний өдөр болох юм. Түүнтэй сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

Одоо гурав дахь бие даасан тоглолтоо хийх гэж байна. Өмнөх тоглолтуудаасаа юугаараа ялгаатай вэ. Энэ удаад бас хөдөө орон нутгаар аялан тоглолтоо хийх үү?

-Нийслэлд гурав дахь бие даасан тоглолтоо маргааш хийх гэж байна. Бөхийн өргөөнд хоёр жилийн өмнө хоёр өдөр тоглож, дараа нь үзэгчдийн хүсэлтээр хоёр өдөр сунгаж тоглож байсан. Энэ удаад нэг удаа л тоглоно. Дуусгаад Монгол орныхоо аймаг бүрт “Намсрайноров 2014” аялан тоглолтоо хийхээр төлөвлөөд байна. Миний анхны тоглолтыг өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байсан. Дараагийн тоглолтыг “Дунд урт” продакшн зохион байгуулж байлаа. Одоо болох тоглолтондоо анхаарлаа их хандуулж байгаа. Өдөр тутмын ажлаа өөрөө хийж, тоглолтоо фэнүүдтэйгээ хамтарч зохион байгуулж байгаа нь онцлог юм уу даа. Фэйсбүүкийн найзууд маань надтай цуг тоглолтын билетийн зураг, анонсны зургийг сонголцсон. Тоглолтондоо ийм дуу сонсмоор байна гэсэн хүсэлтийг авч, багийнхантайгаа хэлэлцсэн.

Яагаад заавал билетийн зурганд хүмүүсийн саналыг аваад байгаа юм бэ?

-Тэр тасалбар надад биш худалдан авсан хүмүүст үлдэнэ. Миний дууг сонсохыг хүсдэг хүмүүс өөртөө таалагдсан зурагтай тасалбараа авсан нь дээр гэж бодсон. Намайг орон нутгаар тоглолтоо хийж байхад хүмүүс гэрийнхээ хананд миний зургийг өлгөсөн байсан. Тэгэхээр өөрт нь таалагдах зургийг өгөх ёстой юм байна гэж бодсон учраас “Сэлэнгэ пресс” компани миний тоглолтын тасалбарыг B4 хэмжээгээр хийж байгаа. Бүх үзэгчиддээ плакат шиг билет хэвлүүлж байгаа.

Таныг МУГЖ Бат-Эрдэнэ олонд таниулсан гээд байдаг?

-МУГЖ Бат-Эрдэнэ ахтайгаа байнга хамтарч ажилладаг. Мэдээж бас танигдахад түлхэц болсон. Бат-Эрдэнэ ах бид хоёр гурван хит дуутай. Ах маань одоогоор их завгүй байгаа учраас хааяахан ярьж санал солилцож байгаа.

-“Дурлан дурлан хайрламаар” дууг хүмүүс сайн муугаар их ярьдаг. Дуу төрсөн түүхээс яриач. Найрагч Алтантүлхүүр үгийг нь зохиосон байх аа?

-Зохиолчдын эвлэлийн шагналт, МУСТА Ч.Алтантүлхүүр “Дурлан дурлан хайрламаар” дууны үгийг зохиосон. Аяыг нь миний дотнын ах МУГЖ Ч.Бат-Эрдэнэ зохиосон. “Дурлан дурлан хайрламаар” дууны хувьд хоёр зохиогчтойгоо гэрээ хийгээд албан ёсоор энэ дуугаа авсан. Би энэ дууг хит болно гэж төсөөлөөгүй. Дуу маань хоёрдугаар сарын эхээр бүтсэн. Энэ дууг хоёрдугаар сарын 14-ний өдөр буюу валентиний өдөр бүх FM-үүдэд зэрэг өгсөн. Мөн үүрэн телефоны “рингтон”-уудаар зэрэг өгсөн. Тэр үед “Хар хархан харц” дуу хит болж байсан үе. Түүнтэй зэрэгцээд л өрсөлдөөд гараад ирсэн.

“Дурлан дурлан хайрламаар” дууны “Гэзэгний үзүүр сэрэл хөдөлгөөд байнаа” гэсэн мөрийг их өлгөж авч ярьдаг юм. Намсрайноров ийм, тийм гээд л янз янзаар л яриад байна лээ. Зүгээр л сайхнаар төсөөлж хэлж байгаа л утгатай шүү дээ. Бас муу зүйлийг гангын үнэрээр дарж ариусгадаг шүү дээ. Энэ мэт сайхан зүйрлэлтэй л дуу.

Өөрөө дандаа л хайрын тухай дуу дуулдаг. Хэр романтик хүн бэ. Эхнэртэйгээ яаж танилцаж байв?

-Эхнэрээ оюутан байхдаа анх удаа караокед харж байсан. Дараа нь хоёр жил таараагүй явж байгаад СУИС-ийн зүүн урд талын ресторанд бармен хийж байхад нь хоёр дахь удаагаа таарч танилцсан. Тэгээд л сэтгэлтэй болсон доо. Учрах ёстой хүмүүс л учирдаг гэдэг шиг учирсан даа бид хоёр. Тэгээд л одоо хамтдаа сайхан амьдарч байна.

Хэдэн хүүхэдтэй билээ. Гэр бүлдээ хэр цаг зав гаргаж байна. Дандаа л хөдөө тоглолтоор явж байдаг шүү дээ?

-Харин тийм тал бий шүү. Том охиноо төрөхөд би эхнэрийнхээ хажууд байсан. Хүүгээ төрөхөд хөдөө орон нутгаар тоглолттой байсан. Тун удахгүй гурав дахь үрээ өлгийдөж авах гээд зэхээд байна. Хотод тоглоод шууд баруун аймгуудаар тоглохоор явах учраас гурав дахь хүүхдээ мэндлэхэд эхнэрийнхээ дэргэд байж чадахгүйд хүрээд байгаа. Гэрийн ажил, хүүхэд өсгөнө гэдэг ямар ч өндөр цалинтай, ямар ч сайхан ажлаас илүү далайцтай ажил юм. Тийм учраас эхнэртээ баярлалаа гэж хэлмээр байна.

Дуучин Намсрай­норовыг Төв аймгийн мянгат малчны хүүхэд гэдгийг хүмүүс сайн мэддэг. Аав, ээж дээрээ очиж амждаг биз дээ?

-Уран бүтээлийнхээ завсар чөлөөгөөр гэртээ очоод аав ээждээ тусалдаг. Байнга очиж чаддаггүй юм. Энэ удаагийн тоглолтыг аав, ээж хоёр маань ирж үзнэ.

Та яагаад дуучин болъё гэж бодсон бэ. Барилддаг байсан гэсэн?

-Би 18 настай байхдаа автомашины осолд орж нэлээн хүнд гэмтэл авсан. 2-3 жил ээжээрээ асруулж өвчтэй хэвтэж байхад их юм боддог юм билээ. Өөрийгөө ялж дийлэх ёстой, юу хийж чадахаа үзэх ёстой гэж бодсон. Өвдөхөөсөө өмнө бөхийн спорт сонирхдог байсан. Өвдсөнөөсөө хойш барилдахаа больсон. Би осолд ороод, үеийнхнээсээ таван жилээр хоцорсон. Намайг 2003 онд СУИС-т элсэн орж байхад миний үеийнхэн их сургуулиа төгсч байлаа. Сүүлд СУИС-д орж, дуулж эхэлсэн болохоор намайг залуухан гэж хүмүүс боддог юм шиг байна лээ. Би Жавхлан, Баясгалантай нэг үе.

Таны амьдралаа чиглүүлэх үзэл бодол ямар байдаг вэ. Аав, ээжийн захиас байдаг байх?

-Өвчтэй хэвтэж байхад их зүйлийг эргэцүүлж, бодох цаг гарсан. Хүний хэлсэн үгийг ч их эргэцүүлж боддог болчихсон. Өвчтэй байхдаа С.Зоригийн сонинд өгсөн ярилцлагыг уншсан. Тэнд “Хүний итгэлийг олох ганцхан л зам байдаг. Хэлснээ хийдэг байх” гэж С.Зориг агсан хэлсэн байсан. Тэр үгийг би дандаа санаж, бүр амьдралынхаа мөрдлөг болгож явдаг. Мэдээж аав, ээжийн захиас байлгүй яахав. Гэхдээ энэ үг сэтгэлд минь их хүрсэн дээ.

Дуучин Намсрайноров гэхээр л хүмүүс өтгөн хөмсөгтэй залуу юу гэдэг шүү дээ. Хөмсөг тань таны имиж болдог уу?

-Эхлээд энэ өтгөн хөмсөгнөөсөө ичдэг байсан. Тэгээд л дутуу биш илүү юмнаасаа ичээд яахав дээ гэж бодсон. Өөрөөсөө илүү өтгөн хөмсөгтэй хүнтэй тааралдаж байсан, бас л сонин харагдаж байна лээ шүү. Намайг бүр “Шинэ үе”-ийн жүжигчин Сөрөлт маань элэглэсэн байдаг. Их өтгөн хөмсөг наачихсан тайзан дээр дуулж байна лээ. Би өөрөө үзэж байсан болохоор хараад инээд хүрч л байлаа. Бараг бусдаас ялгарах зүйл л болоод байх шиг.

Олонд танигдсан анхны дуу сэтгэлд их дотно байдаг. Оюутан байхдаа дуулж байсан гэдэг байх аа?

-Тийм шүү. 2006 онд СУИС-ийн гуравдугаар курсын оюутан байхдаа “Хонгор чамдаа” дуугаа анх дуулж байсан юм. Ийм сайхан дуутай болсон би их азтай залуу. Яруу найрагч нь миний лам багш байдаг юм. Надад дууныхаа үгийг бэлэглээд “Энэ дуугаар чи олонд танигдана” гэж билээ. Би өөрөө их сүсэгтэй хүн. Аялгууг нь Билэгт зохиож байсан. Надад олон сайхан дуу хийж өгсөн хүн дээ. “Хонгор чамдаа” дуу маань Намсрайноров гэдэг нэрийг олонд таниулсан сайхан дуу.

Та эмэгтэй дуучинтай хослон дуулдаггүй шүү дээ. Таныгдуулж эхлэхэд дандаа л хослон дуулдаг байсан үе.Яагаад ийм сонголт хийсэн юм бол?

-Анхнаасаа ганцаараа дуулсан. Ер нь би хамтарч дуулъя гэж боддоггүй л дээ. Хосоороо дуулах нэг үе “мода”-нд орсон үнэн. Миний бодлоор нэг гэр бүлийн хос дуучид нэг зүгт харж явдаг болохоор урлагтаа үлдэж байгаа байх. Тусдаа өөр гэр бүлтэй хүн дуэт дуулахаар хоёр хүний санаа өөр өөрийнхөө зүг рүү явах байх л даа. Анхны тоглолтон дээр ангийнхаа Болормаатай Ё.Сүхбаатарын аялгуу МУГЖ Бүрнээбаяр эгчийн дуулж амьдруулсан “Санаанд илхэн хань” дууг нэг удаа дуулсан юм. Хүмүүс сайхан хүлээж авч байсан. Гэхдээ ангийнхаа хүүхэдтэй “Үгүй дутуугаа гүйцээж өчнөөн жил ханилсан” гээд дуулахаар жаахан эвгүй санагдсан. Би эхнэртэйгээ дуулж байгаа бол “өчнөөн жил ханилсан” гээд бие бие рүүгээ хараад дуулж болно. Зарим нь дуэт дуулдаг дуучид дуулсаар байгаад нэг гэртээ орсон тохиолдол байдаг. Тэгэхээр дуу гэдэг үнэхээр хүчтэй зүйл шүү.

Сүүлийн үеийн уран бүтээлийн талаар яриач?

-Сая болсон ХҮII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр ураг барилдаж байгаа бүх хосууддаа болон Монголынхоо нийт ард түмэнд зориулан аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг ерөөж хүндэт багш Д.Дэчинжалбын үг ая “Сэтгэлийн уяа” дууны шинэ видео клипийг цацаж эхэлсэн байгаа. Уран бүтээлчид ард түмний дэмжлэгээр л ажилладаг шүү дээ. Би ахмадуудыг их хүндэлдэг. Намайг сонсдог хүмүүсийн дийлэнх нь ахмадууд байдаг учраас тэр. Тиймээс би Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн Галаарид гуайд ахмад сэтгүүлчдэдээ зориулж тоглолтынхоо 50 урилгыг өгсөн. Намайг үргэлж дэмждэг үзэгчид, сонсогчдодоо талархаж явдгаа энэ дашрамд уламжилъя.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хүчит шонхор” захад махны үнэ 1000-2000 төгрөгөөр буурчээ

Жил бүрийн намар махны үнэ хэсэг хугацаанд буурдаг. Биднийг “Хүчит шонхор” захад очиход худалдан авагчид тийм ч их байсангүй. Харин махны нөөц их байгаа нь харагдаж байв. Эхний лангуун дээр очиход хонины ястай махны үнэ нэг кг нь 5000 төгрөгийн үнэтэй зарагдаж байлаа. Хонины ястай мах дунджаар 5000-5100 төгрөгийн үнэтэй байсан бол үхрийн ястай мах 4500-5000 төгрөгөөр зарж байсан юм.Жирийн үеийнхээс даруй 1000-2000 төгрөгөөр хямдраад байгаань энэ. Хонины гулууз мах худалдаж авч байсан Баянзүрх дүүргийн V хорооны иргэн А.Бат-Ялалт “Ашгүй мах хямдарчихсан байна. Энэ үеийг л хүлээж байгаад махаа бөөнөөр нь авчихъя гэж бодож байсан” хэмээн ярилаа. Түүний худалдаж авсан нэг гулууз мах 110 мянган төгрөг болсон юм.

“Хүчит шонхор” захад мах зарж байсан Г.Бат-Эрдэнээс махны үнэ буурсан шалтгаан, хүмүүсийн худалдан авалт хэр байгааг асуухад “Бид хонины махаа малчдаас 4500-4800 төгрөгийн хооронд авч байгаа. Ердөө 200-300 төгрөгийн л ашиг харж байна. Яг одоогоор оюутнууд цуглаад, найр хурим эхлээд малчдад мөнгө хэрэг болсон байх. Нийлүүлэлт их байна. Худалдан авагчдын хувьд өчигдөр, өнөөдөр худалдан авалт сайн байна. Гэхдээ ер нь цалин тэтгэвэр буухад л худалдан авалт илүү байдаг” гэж ярьсан юм.

Хүчит шонхор захад дайвар бүтээгдэхүүн ямар үнээр зарагдаж байгааг сонирх­лоо. Элэг нэг ширхэг нь 500 төгрөг, үхрийн зүрх 3500, адууны зүрх 4500 төгрө­гөөр худалдаалагдаж байв. Хүмүүсийн хамгийн их худалдаж авдаг цус олгойтой гэдэс 10000, цувдай 3000 төгрөг байсан бол адууны умс, хитай 4000-4500 төгрөг, үхрийн гүзээ нэг кг нь 3000 төгрөгөөр зарагдаж байлаа. Мөн хонины хуйхалсан тол­гойг 2500, гургалдайг 3000, хонины бөөрийг 1000 төгрөгөөр тус тус худалдаалж байсан юм.

Жижиглэнгийн махны худалдаан дээр хонины ястай мах 5800 төгрөг, хонины цул мах 6100 төгрөг, тэмээний цул 5800 төгрөг байсан бол үхрийн цул мах 7500-8000, үхрийн ястай мах 7000 төгрөг байлаа. Мөн үхрийн гуяны мах 8500 төгрөг, тэмээний бөх 2000 төгрөг, адууны цул 5500-5800, адуу ястай мах 4800 төгрөгөөр худалдаалагдаж байсан юм.

Жижиглэнгийн махнаас үхрийн цул мах авч байсан Баянгол дүүргийн ХI хороо­ны иргэн Д.Хорол “Мах хямдар­сан байна гэж хөрш айлын хөгшнөөс дуулаад бүр зориод ирлээ. Бага ч гэсэн хямдарсан байгааг нь хараад баярлаж байна. Би эндээс хоёр, гурван кг мах аваад үлдсэн мөнгөөрөө хоолонд жийрэгтэй гэж гэдэс, зүрх, бөөр авах санаатай” гээд гурван кг мах аваад дайвар бүтээгдэхүүний хэсэг рүү явлаа. Мах үнэд орсноос хойш хоолондоо дайвар бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг болсон гэнэ. Жижиглэнгийн мах зардаг заалны булангийн өрөөнд наймаачид махаа өвчдөг байна. Тэндээс хоёр эмэгтэй шуудай яс авч байгаа харагдав. Ямар яс авч байгааг нь асуухад “Энд өвчүүний яс нэг ширхэг нь 300 төгрөгийн үнэтэй. Өвчүүний яс хоолонд шөл гаргаад их зүгээр байдаг юм” гээд өөр зүйл дуугаралгүй 50 кг шуудайтай ясаа дамжилсаар гарч одлоо.

Хүчит шонхор захад гахайн мах 10500 төгрөг, сангёмсалийн буюу гаазан дээр шарж иддэг мах нэг кг нь 11000 төгрөг байлаа. Мөн гахайн өөх 10000 төгрөг, гахайн давсалсан өөх 8000 төгрөгөөр худалдаалж байв. Худалдагч Э.Цолмон “Гахайн махыг ер нь хүмүүс их хэрэглэдэг болчихсон шүү. Энгийн өдөр үхэр, хонины махны эрэлтийг яаж гүйцэх вэ. Гэхдээ баяр ёслолын үе болон амралтын өдрүүдээр эрэлт их байдаг” хэмээж байв. Мөн тахианы мөч 7000 төгрөг, тахианы цээж хоёр кг нь 16000 төгрөг, гуя 6000-6500 төгрөгөөр тус тус зарагдаж байлаа. Тахианы махны эрэлт сайн ч бас л баяр ёслолын өдөр их зарагддаг гэнэ. Мөн бар, ресторан, хоолны газрууд эндээс ихээр худалдан авалт хийдэг байна.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

С.БААТАР: 1932 оны бослогод химийн хорт бодисоор цэнэглэсэн сум хэрэглэхийг завдсан байдаг

Улс төрийн хэлмэгдэгсдийн
холбооны тэргүүлэгч гишүүн Түүхийн ухааны доктор С.Баатартай 1932 оны бослогын талаар
ярилцлаа.

-1932 оны лам нарын бослогыг зөвхөн лам
нарынх биш нийт монголчуудын бослого гэж та ярилаа. Гэтэл түүхэнд лам нарын бослого
гээд биччихсэн байдаг шүү дээ?

-МАХН-ын  түүхэнд 1932 оны эсэргүүцлийн хөдөлгөөнийг лам
нарын бослого гэж бичсэн байдаг. Гучаад  оноос
эхэлсэн бослого л доо. Хил дагуух бүх аймгийн иргэд хил давж дүрвэж эсэргүүцлээ
илэрхийлсэн. 1932 оны бослогыг товчхондоо Монголыг хамарч хоёр жил өрнөсөн эсэргүүцлийн
хөдөлгөөний оргил үе гэж хэлж болно. Эсэргүү хөдөлгөөнийг дарах үеэр хэчнээн хүн
баривчлагдсан гэх мэдээ баримт бий. Зөвхөн нэгэнд нь баривчлагдсан хүмүүсийн 70
хувь нь нам, эвлэлийн гишүүн байсан. Завханы 612 хүнээс гэхэд л  40 хувь нь феодал, лам нар, 60 хувь нь иргэд байсныг
баримтаас харж болно. Тэр үеийн бослого улс төрийн зүтгэлтнүүд, нам эвслийн гишүүд
гээд нийгмийн бүх давхаргыг хамарсан.

-Зэвсэгт бослого гэж яриад байдаг байх
аа?

-Хувьсгалт намын удирдлагад
ирсэн мэдээнд 500 эсэргүү 40 буутай байсан гэж бичсэн байдаг. Ингээд бодохоор
13 хүний дунд нэг буу оногдоод байгаа юм. Тэгэхээр ямар юмных нь  зэвсэгт бослого байх вэ дээ. Гэтэл тэдний мэдээнд
“500 тооны эсэргүүтэй тулгарлаа. Тэднийг нисэх онгоцоор бөмбөгдлөө, танкаар хөнөөлөө,
хуягт зэвсгээр буудлаа, пулемётоор шүршлээ. Тэнд хичнээн хүн үхсэнийг мэдэхгүй”
гэсэн утгатай өгүүлбэр байдаг.

-Бослого яагаад, ямар шалтгаанаар, яг
хэзээ эхэлсэн бэ?

-1932 оны дөрөвдүгээр
сарын эхээр Хөвсгөл аймгийн Рашаант сумаас энэ эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн. Тэр
үед Монголын нийгмийг ерөнхийд нь зураглавал 
тус тусдаа малаа хариулж аж төрсөн хэдэн малчид л байлаа. Харьцангуй төвлөрсөн
газар нь хүрээ хийд. Хүрээ хийдэд шавилсан лам нар арав, хориороо нийлээд эсэргүүцлээ
илэрхийлснээр эхэлсэн түүхтэй. Өөрсдийг нь доромжилсон, дарамталсан байдал хэрээс
хэтрээд ирэхээр Монголын уламжлалт төрийн эсрэг, Монголын оюуны өмч зүйлсийн эсрэг,
монгол хүний эрхийн эсрэг түүхэнд байгаагүй бузар булай зүйл үйлдээд ирэхээр хүмүүс
тэсэж суухын аргагүй болно биз дээ. Ийм л шалтгаантайгаар эхэлсэн бослого. 1929
онд феодалын хөрөнгө хураах, хүрээ хийдийн жасын хөрөнгө хураах хоёр том кампанит
ажил өрнүүлсэн. Энэ ажил ард түмний дургүйцлийг ихээр хүргэсэн. 1928 онд намын
27 дугаар бүгд хурал болоод хамтрал коммун гэж байгуулж хүчээр хөрөнгийг нь хураагаад
хамтралд оруулсан. Хүмүүсийн бүх хөрөнгийг хурааж 10-30 айлыг нэгтгээд нэг хамтрал
коммун болгож улсын мэдэлд хөрөнгийг нь булааж авсан л даа. Ингэхээр хэн ч бухимдана
биз дээ. Одоо үеэр жишвэл “MCS”-ийн Оджаргал, “Женко” Баттулга, “Буян” Жагаа- гийн
үйлээ барж босгосон компанийг булаагаад тараагаад байгаатай ялгаагүй зүйл. Бурхан
шүтээн, хамгийн үнэтэй цайтай юмыг хурааж устгаад байхаар ямар санагдах вэ. Лам
нарыг хэрээс хэтэрсэн үйлдлээр доромжилж байсан. Тэсэж суухын аргагүй байдалд хүргэсэн
юм. Ингэж боссоны үүдэл шалтгаан нь ерөөсөө л Зөвлөлтийн төрийн бодлого. 1924 оны
наймдугаар сард  Ардын намыг байхгүй болгоод
Хувьсгалт намыг байгуулсан. Энэ тухай 1924 оны арванхоёрдугаар сарын 2-нд Ринчинов
гэдэг хүн бичсэн байдаг. Хуучин хувьсгалт нам яагаад нэрээ солив гэдэг асуудал үүнтэй
холбогдож гарч ирсэн хэрэг. Бодит түүх баримт нь байгаа учраас тэр л дээ.

-Бослогын гол төв нь аль аймгууд байв?

-Гол төв нь гэвэл
Хөвсгөлийн Тосонцэнгэл, Архангайн Тариат.

-Бослого эхлэнгүүт бусад нутгийнхан ч
эсэргүүцлээ илэрхийлж босоод эхэлсэн үү?

-Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл,
Архангайн Тариатаас эхэлсэн бослого дорхноо хүрээгээ тэлсэн. Хөдөлгөөн анх дөрөвдүгээр
сард эхэлсэн юм. Тэгээд намар хүртэл буюу аравдугаар сар хүртэл хагас жил үргэлжилсэн
байдаг. Ингээд зогсоогүй Монгол орны нэлээд газар нутгийг хамарсан. Эсэргүүнийг
дарах зохион байгуулалттай хөдөлгөөн өрнөж, галдан шатаалт зэргээр дарах бүх аргыг
хэрэглэж эхэлснээс хойш зургаа, долдугаар сард жаахан намжсан. Гэхдээ бүр зогсоогүй.
Аравдугаар сард л хөдөлгөөнийг бүрэн дарсан.

-Ард түмэн эсэргүүцлээ яаж илэрхийлж байсан
бэ?

-Анх 1929 онд Төгсбуянтын
бослого гэж гарч байсан юм. Дараа Улаангомын гэх мэтээр үргэлжилсэн. Хүн төвлөрсөн
газруудад “Байдал хэрээс хэтэрч байна шүү” 
гэж хэлж сануулсаар ирснийг эдгээр бослогуудаас харж болно. Тухайн үед гарсан
бослого бүрийг нухчин дарж харгислаж байсан. Дүрвэх, Төгсбуянт, Улаангом, Баянтүмэний
хөдөлгөөнийг дараад л, хядаад л байсан. Ингэж хайр найргүй харгислан дарж байсан
учраас тэмцэгчид тэрнээс ч илүү харгис зүйлээр тэмцэж эхэлсэн байгаа юм. Тэгээд
хувьсгалчид гээд байгаа хүмүүсийг алж эхэлсэн. Хоршоо сургууль, сумын захиргаа гээд  төвлөрсөн гурван газрыг галдан шатаасан.

-Ийм сүрхий өрнөсөн эсэргүүцлийг яаж ч
бодсон бослого гэхгүй юм байна даа. Тэгэхээр 1932 оны энэ түүхэн үйл явдлыг юу гэх
вэ?

-Нийт монголчууд Монгол
оронд тулган хүлээлгэх гэсэн Зөвлөлт засаглалын буюу Монголд тоглоомын засаг байгуулах
үйлдлийн эсрэг боссон нийтийн хөдөлгөөн байсан гэсэн дүгнэлтэд судлаачид санал нэгдсэн.

-Монголчуудыг хооронд нь хагаралдуулаад
байжээ дээ?

-Ерөөсөө Зөвлөлт засгийн
бодлого чинь монголчуудыг, нам засийн удирдлагыг хооронд нь хутган үймүүлж нэгийг
нөгөөгөөр нь хядуулж ирсэн байдаг.  Энэ талаар
Дилав  хутагтыг Тайваниас  Америкт аваачиж монгол судлалаар хичээл заалгаж
байсан О.Латтимор гэдэг Америкийн нэрт монголч эрдэмтний хэлсэн үг бий.
1920-1930-аад оны заагаар хэлсэн байдаг юм. “Харахад монголчууд л бүгдийг гардаж
хийж байна. Үнэн хэрэг дээрээ юу хийхийг нь оросууд хэлдэг юм байна” гэсэн үг. Улааны
хэнээрхэлээр л хийсэн зүйл. Оросууд үнэндээ Хятадтай байлдахгүй гэсэн. 1924 оны
байгуулсан гэрээгээр Монгол бол Хятадын хэсэг мөн гэсэн гэрээ байгуулсан улс. Монголын
тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Гэтэл авралын од гэж ярьдаг.

-Босогчдыг харгис аргаар дарсан уу?

-Хэл шинжлэлийн доктор
Чой Лувсанжав сонссон мэдээллүүдээ надад хэлдэг байсан юм. Тэрээр “Тариатын хүрээн
дээр Тариатын хүрээний лам нарыг модон байшинд чихэж оруулж байгаад байшинтай нь
амьдаар нь галдан шатаасан. Тэгж шатаахад хүрээний ноход хойд уулын орой дээр гараад
ульж байсан гэдэг. Үүнийг амьд ертөнцийн сүйрэл гэдгийг  ноход хүртэл өөрийн хэлээр хэлж байна шүү дээ”
гэж ярьж байсан нь санаанд тод байна.

-Ард иргэдийг хэн хядаж байсан юм бол?

-Монголын арми. Армийн
хэд хэдэн отряд тэнд очсон. Энэ бол цэргийн гэмт хэрэг. Бослого газар аваад тэлээд
ирэнгүүт хүчээр  дарахын тулд арми оруулсан.
Арми хичнээн хүн хядсаныг бүү мэд.

-Таны ярианаас бослогыг зориуд гаргасан
гэж ойлголоо?

-Энэ бослогыг босогчид
гаргаагүй. Босогчдыг ийм байдалд хүртэл турхирсан нь Монголд тулган хүлээлгэх гэсэн
Зөвлөлт засгийн олон жилийн бодлого. Монголчууд арван жил тэвчсэний эцэст боссон
юм. Ардын хувьсгалыг эсэргүүцсэн хүчин байна гэдэг ойлголтыг өгч баримт болгохын
тулд зориуд турхирсан. Дараа нь түмтийн эсэргүү, буриадын эсэргүү гээд бүгдийг нь
хүйгээр нь аймаглан устгасан. Тэгэхээр хүйгээр нь устгахын тулд санаатай хийсэн
үйлдэл байжээ гэсэн дүгнэлтэд хүрч байна.

-Зөвлөлт засаг энэ  бодлогоо яаж эхэлсэн бэ?

-Долдугаар сард Ардын
засгийг зарлахтай яг зэрэгцээд Монголын “Үндэсээ чөлөөлөх хөдөлгөөн”-ий удирдагчдыг,  энэ хөдөлгөөнд оролцогчдыг баривчлаад эхэлсэн
байдаг.  Үүний дараа наймдугаар сарын 25-нд
Хувьсгалт залуучуудын эвлэл гэж байгуулсан. Өнөөг хүртэл Залуучуудын хөдөлгөөний
анхны байгууллага намын дайчин туслагч гэж ярьсаар ирсэн. Гэтэл эдгээр нь Ардын
намыг устгах зорилготой хэт даврагчдын буюу Зөвлөлтийн төрийн бодлогоор хийсэн бүтэц
байсан. Үүнийг Коминтерны төлөөлөгч Ринчиновын удирдлагадаа бичсэн илтгэлээс  тодорхой харж болно. Тэр “Бид Залуучуудын эвлэлийг
гурван жилийн турш бэлтгэлээ. Ингээд эвлэл бэхжиж Ардын намыг устгахад их үүрэг
гүйцэтгэлээ” гэсэн байдаг. Тэгэхээр  1921
оны “Үндэсээ чөлөөлөх хөдөлгөөн”-ийг удирдсан улс төрийн хүчин 1920 оны зургадугаар
сарын 25-нд  байгуулагдсан Ардын нам гэсэн
үг. Тэгэхээр Монгол Ардын намын зорилго, Монголын эх орончдын зорилго бол “Үндэсээ
чөлөөлөх хөдөлгөөн” байсан. Гэтэл Зөвлөлт энэ хөдөлгөөнийг өөрийн зорилгод ашиглаж
хувиргасан.

-Бослогыг дарж байх  үеийн эмзэглэмээр  баримтууд их байдаг байх?

-Оросын сургагч Чибисовын
зүгээс Дотоод яамны хэлтсийн дарга эсэргүү хөдөлгөөнийг дарах отрядыг  толгойлж явсан Гиваапилд “Энэ сумаар бууд” гэж
сум өгсөн байдаг. Тэр нь химийн хорт бодисоор цэнэглэсэн сум байсан гэдэг. Гаваапил
тэр хорт сумыг хэрэглээгүй.  Хэрэглээгүйг
нь мэдээд  “Чи улс төрийн том алдаа хийлээ”
гэж загнаж байсан гэсэн. Энэ хэргээр хожим нь түүнийг Орост аваачиж цаазалсан. Энэ
мэт сэтгэл эмзэглүүлэм баримт цөөнгүй бий.

-Монголчуудыг өөрсдийг нь өөрсдөөр нь
хядуулсны цаад зорилго нь сэхээтнүүдийг тэр чигт нь устгаж, Монголыг үгийнхээ аясаар
явуулах гэсэн Зөвлөлтийн бодлого гэж ярьдаг…?

-Энэ хөдөлгөөнийг
гаргасан  зорилго нь ерөөсөө энэ шүү дээ.
Монголын сор болсон удирдагч сэхээтнийг аймаглан устгах гэж л тэгсэн. 1924 онд Ардын
засаг ялаад гурван жил өнгөрөхөд 1921 оны долдугаар сард байгуулагдсан байнгын Засгийн
газрын таван гишүүний дөрвийг буюу  Ардын
намын анхны долоогийн дөрвийг  цаазалсан.
Ингэж Ардын намыг гурван жилийн дараа устгасан юм. 1931 онд МАХН-ын төв хорооны
71 дүгээр тогтоол гэж гарсан. Хүрээ хийд, лам нарыг устгаж дуусгахын тулд шүүх,
дотоод яамны байгууллагынхан хоорондоо уралдаантайгаар лам нарыг устгаж дуусга гэсэн
агуулгатай тогтоол.

-Зөвлөлт засгийн унагах гэж хичээгээд
байсан Монгол ардын нам ямар бодлого барьж байсан бэ?

-1920 оны зургадугаар
сарын 25-нд байгуулагдсан МАН-ын тангаргийн бичиг гэж мөрийн хөтөлбөрт  нэгдүгээрт, алдагдсан эрхээ сэргээнэ гэсэн өгүүлбэр
байдаг. Гамингийн эрхшээлд орчихоод байсан учраас улсаа гадаадын түрэмгийлэгчдээс  чөлөөлье гэсэн хэрэг. Хоёрт, шашин үндэсээ сэргээн
мандуулна гэсэн. Монголчуудын зорилго ийм байхад шашныг нь устгана гэхээр яах нь
тодорхой. Хүрээ хийдийг сүйтгээд лам нарыг нь байж суух аргагүй хөөгөөд эхлэхээр
дургүйцнэ биз дээ. Гуравт, дотоод засаглалыг сайжруулна гэсэн. Тодруулж хэлбэл  баян хоосны ялгаа, нийгмийн анги давхарга хоорондын
зөрчлийг үгүй болгоё гэсэн  л дээ. Хөлс хүч
өгөхгүй боолчилж байсныг арилгах гэсэн санаагаар хийсэн заалт. Үүнд феодалын эсрэг
гэсэн ямар ч ойлголт байгаагүй.

-Оросын зүгээс Монголыг “устгаж”, өөрсдөөсөө
хараат байлгахын тулд яг ямар бодлого барьж байсан бэ?

-Монгол үндэстэн үндэстний
хувьд оршин тогтнохын эсрэг үйлдэл байсан л даа. Монгол үндэстэн оршин тогтнох хоёр
үндэс байдаг. Нэгдүгээрт, уламжлалт төрт ёсны ухаан. Энэ нь хүн төрөлхтөнд монголчуудын
өвлүүлсэн ёс шүү дээ. Төрт ёс гэдгийг Чингэс хаан өвлүүлсэн гэдгийг дэлхий нийтээр
хүлээн зөвшөөрдөг. Зөвлөлт төр үүний  эсрэг
байсан юм. Хоёрт үндэсний уламлалт шашин. Төрт ёс, уламжлалт шашин хоёр улс оршин
тогтнохын тулгуур байдаг. Энэ хоёрын эсрэг байсан юм. Үндэстнийх нь хувьд л устгах
гэсэн бодлого байгаа юм. 

-Хядлагын үеэр хичнээн хүн амь үрэгдсэн
талаар бодит тоо гаргах боломжгүй юм байна. Таамаг тоо байдаг уу?

-Цуварч ирсэн мэдээгээр
л бодож гаргаж байгаа. Рашаантын хүрээнд 204 хүнийг баривчлаад 54-ийг нь цаазаллаа,
мөргөлдөөний явцад хичнээн хүн үрэгдсэнийг тооцоогүй гэсэн мэдээ байгаа юм. Дараа
нь Өлзийбатын отрядад Бичигийн орчим 100 гаруй хүн, Тариат хавьд 600 хүн, Хөнжил
голын орчимд 500-гаад хүн нийлээд 1200 гаруй хүнтэй мөргөлдсөн байгаа юм. Үүнийг
нисэх онгоц хуягт зэвсэг хэрэглэж дарсан. Хичнээн хүн алагдсаныг мэдэхгүй. Гиваапилийн
отряд Жалханзын (жалханз хутагт)хүрээ орчим 300 гаруй хүн, Тэсийн хүрээ орчим
1500 гаруй хүнтэй тулгарлаа, үүнээс 100 гаруйг нь цаазалсан гэсэн байгаа юм. Наймдугаар
сард Хөвсгөлөөс 1500 хүн олзолсноос  285-ыг
нь цаазалсан, 75 хувь нь нам эвслийн гишүүд байсан гэсэн тоо байдаг. Нийтдээ
3600 хүн болж байгаа биз. Сүүлчийн мэдээгээр 2717 болж нэмэгдсэн байдаг. Хэд үхсэнийг
мэдэхгүй гэсэн мэдээнүүд тун олныг өгч байсан байгаа юм.

-Олон л хүн үрэгдэж дээ. Хүмүүсийн таньж
мэддэг алдартай хүмүүс амь эрсэдсэн баримт байна уу?

-Завханд болсон байлдааны
үед С.Шагж аварга алагдсан байдаг. Бөхийн холбооноос аварга гэж зарлаад байгаа хүн
шүү дээ. Тэр хүн улсдаа нэг удаа дөрөвт үлдээд дөрвөн жил дараалаад улсын наадмын
тэргүүнд явсан бөх. Ардын цэргийн суманд оногдож үхсэн баримт бий.

 С.АРИУНЖАРГАЛ