Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Марко поло”-гийн хоёрдугаар бүлэгт Монголын 70 жүжигчнийг тоглуулна

“Марко поло” киноны Монгол талыг хариуцсан продюсер М.Оргилтой ярилцлаа.

-“Марко поло” кино­ны хоёрдугаар бүлэгт ямар үйл явдал гарах вэ?

-“Марко поло” эхний бүлгээ өнгөрсөн жил хийчихээд энэ жил хоёр дахь бүлгээ хийж буй нь энэ. Хоёр дахь бүлэг дээрээ Хубилай хаан голдуу Ар Монголд байгаа хаад ноёдтой зөрчилдсөн зөрчлийн талаар гарах юм. Энэ удаад Ар Монголд Хайду хаан толгойлж Хубилайтай зөрчилдөөн үүсч буй хэсэг, Их хурал­дай, Монголын хурим найр гээд тодорхой хэсгүүд гарах юм билээ. XIII зууны эхэн үед Монголын тал нутаг Чингэсийн үеийн үйл явдлыг монгол жүжигчдээр монгол хэл дээр гаргах нь онцлог.

-Таныг яагаад монгол талын продю­сероор сонгов?

-Намайг Соёлын яамны сайдын зөвлөх байхад “Марко поло”-гоос монголчуудтай хамтарч ажиллах саналтай байна гээд холбогдсон. Тэр үед нэгдүгээр бүлэг бараг дуусч байхад хожуу холбогдсон ч Монголоос гурван хөөмийчин авъя гээд би жүжигчнийхээ хувьд “Марко поло” кинонд ажиллах боломж гарсан юм. Тэгээд Зоригоо, Батзориг гээд хөөмийчин хоёр залууг авч яваад тулааны өмнө хөөмийлж байгаа гурван баатрын дүрд тоглосон. Зураг авалт дээр очоод гурван долоо хонохдоо “Netflix”-ийхэнтэй хол­боо тогтоосон. Тэгээд хоёрдугаар бүл­гийн Монгол талын продю­сероор ажиллаж байна.

Зохиолч Жон Фуско долоон жилийн өмнө Монголд ирээд 13 настай хүүтэйгээ хамт мориор аялсан юм. Өөрөө моринд их хайртай хүн учраас Монголд их сэтгэлтэй хүн. Тиймээс бидэнд олдож байгаа маш ховор алтан боломжийн нэг л гэсэн үг. Дараагийн гуравдугаар бүлгээсээ өөр юм зохиож хийх хэрэгтэй болно. Тэгээд Хубилай хаан Хята­дад байгаа юм чинь Хятад болоод л явчих­на ш дээ. Тэгэхээр хөгжиж байгаа энэ үедээ монгол хэлээ, түүхээ, соёлоо баталгаажуулах л хэрэгтэй. Холливудын ийм том компанитай алгаа тосоод л хамтраад ажиллах хэрэгтэй.

-Монголд саяхан “Netflix”-ээс хүмүүс ирээд явсан. Ямар ажлаар ирсэн юм бол?

-Монгол Улсад ирж хувцас, монгол гэр ахуйн байдал, монгол үс засалтыг судлаад явсан. Тэд илүү монгол хэлбэр байдлаар нь гаргах гэж ажиллаж байгаа. Хув­цас хэрэглэлээ Унгар, Малайз, Бээжинд байх үйлдвэрүүд дээрээ зур­гийг нь гаргаад л хийлгэчих юм билээ.

-Хоёрдугаар бүлэгт монгол жүжигчдийг тоглуулна гэсэн. Ямар шалгууртай вэ?

-Монгол хэлээр тог­логдох гурван дүр бий. Сорхугтани хатанд 40 орчим насны эмэгтэй байх хэрэгтэй. Сорхугтани хатны аав Чахахамбу, 12 настай Хубилай. Мөн Хайдугийн дөрвөн настай эрэгтэй хүүхдийн дүр байгаа. Энэ хүүгийн дүр одоохондоо яриа нь хараахан гараагүй байна. Англи хэл дээрх дүрүүдэд хатад, ноёдын нэлээд хэдэн дүр байна лээ. Англи хэлтэй бөгөөд өөрийгөө чадна гэж бодож байвал орж болно. Олны хэсэгт нас, хүйс харгалзахгүй хүн болгон орж болно. Бид “Marco polo casting Mongolia” хуудас нээсэн байгаа. Үндсэндээ олны хэсэгт тоглохыг хүссэн хүн тэнд бичсэн майлээр нэр, зургаа явуулах боломжтой. Маргаашнаас бүтэн сайн өдөр хүртэл жүжигчдийг сонгон шалга­руулах ажлаа МҮОНРТ дээр хийнэ. Давхар телевиз дээр гол дүрийн хүмүүсийг шалгаруулахаас гадна олны хэсэгт орох тохиромжтой хүн ирвэл зургийг нь аваад цааш явуулна.

-Гол дүрийн жүжигч­дээс магад­лалтай жүжигчин байна уу?

-Мэдээж гол дүрийн жүжигчний насанд таарсан бүх мэргэжлийн жүжигчдэд зар тараасан. Жүжигчид эхний бүлгийн яриатай хэсгээс уншаад бид бичлэг хийгээд цаа­шаа явуулна. Цаанаас материалыг нь үзчихээд энэ сарын 26,27-нд Монголд ирж дахиад сон­гон шалгаруулалт хий­нэ. Эцсийн шийдвэрийг киноны зохиолч, найруу­лагч, продюсерууд гарга­на.

-Гол дүрийн жүжиг­чид англи хэлний зохих мэдлэгтэй байх ёстой юу?

-Монголоороо ярьдаг гол дүр заавал англи хэний мэдлэгтэй байх шаардлагагүй. Тэнд англи хэлний орчуулагч явна.

-Хоёрдугаар бүлэг хэдэн ангитай байх вэ. Зураг авалт хэзээнээс эхлэх юм бол?

-Нэгдүгээр бүлэгтэй адил 10 ангитай. Зураг авалт зургадугаар сараас эхлээд арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ.

-Монгол жүжигчдийг тоглуулсны ач хол­богдол юу вэ?

-Хоёрдугаар бүлэг дээр Монгол их гарч байна гэдэг монголчуудын хувьд соёлоо, түүхээ, монгол хэлээ сурталчлах хамгийн том боломж. Яагаад гэвэл “Netflix” 50 гаруй сая үзэгчидтэй компани. Интернет телевиз гэсэн үг. Мөн “Weinstein” Холливудын том компанитай хамтарч ажиллажбайгаа. “Марко поло” кино өнгөрсөн жил телевизийн хамгийн том бүтээл болсон шүү дээ. Энэ жил ч гэсэн тийм байх магадлал өндөр. Нэг ёсондоо Монголын соёл, түүхийн тухай хийгдэж байгаа дэлхийн хамгийн том хэмжээний телевизийн шоу.

Үүнийг манай төр засгийн хүмүүс дэмжиж байгаа. Гол найруулагч, продюсеруудыг ирэхэд нь уулзах цаг гаргасан. Бидтүүхээ бататгаж, хөгжиж хүчирхэг болон тулд тулд том хэмжээний кино урлагт орох ёстой гэж би боддог. Тэр утгаараа тэдний маань яриа ажил болох байх гэж найдаад байж байгаа.

-Хаана зураг авалт нь болох вэ?

– Бид Монголд зураг аваач гэсэнсанал тавьсан. Гэхдээ манайд дэд бүтэц буюу кино үйлдвэр байхгүй. Тиймээс Унгар, Шинэ Зиланд, Малайзад зургийг нь авах байх. Монголын олны хэсэгт тоглуулахад тэдний замын зардал, мөн байрны зардлыг нь Засгийн газраас даах юм бол тэд цалингаа өгөөд, хоолны зардлыг нь даая гэсэн санал тавьчихсан байгаа.

Киногоо зургадугаар сард зураг авалт нь эхлэх гэж байхад Монголд зураг авна гэж шийдэх хүндрэлтэй л байх. Хэрэв Монгол Улс мөнгө санхүүг нь хангалттай шийдэж өгөөд Монголд зураг ав гэвэл эд нар зураг авч магадгүй. Яагаад гэвэл бусад орнууд нөгөө Малайз, Шинэ Зеланд, Унгар улсад ирж зураг авч байгаа киноны компаниудад 30 хувийн татварын хөнгөлөлт үзүүлдэг. Дээрээс нь кино үйлдвэрүүд нь баригд­чихсан бэлэн байдаг. Энэ бүгдийг бид шийдчихвэл Монгол Улсад Холливудын том кино ирж зургаа авах боломж нээгдэнэ. Энэ нь хүмүүсийг ажлын байртай болгоно. Улс орон орлого их олно гээд томоохон бизнесийн салбар байгаа юм. Америкийн экспортын хамгийн том салбар нь Холливуд юм билээ. Ердөө кино урлаг шүү дээ. “Netflix” компани хоёрдугаар бүлэгтээ 100-гаад сая долларын зардал гаргаж байгаа.

-Монголын талаас хэдэн төгрөгийн санхүү­жилт хийх ёстой вэ. Хэдэн монгол жүжигчин тоглох бол?

-Монголын Засгийн газраас албан ёсны санал дээр нь 1.5 сая доллар гаргавал 70 орчим монгол жүжигчин авна гэсэн юм билээ. Тэндээс 50 жүжигчин байнга ард олны дүрд тоглоод царай нь кинон дээр гарна гэсэн үг. Тэгэхгүй бол монгол царай биш шинэ зеланд, малайз гээд өөр царайтай жүжигчид тоглуулах байх. Киноны хамт олноос Монголоос 50 хүн киноны ард байлгах саналтай байгаа. Дээрээс нь монгол хэл дээр ярьдаг насанд хүрсэн 4-6 жүжигчид, 2-3 хүүхэд хэрэг болно гэсэн. 70 жүжигчин гээд байгаагийн 20 орлон тоглогч байх юм билээ. Мөн мэргэжил дээшлүүлэх 4-6 залуучуудыг авч ажиллуулах санал тавь­сан. Тэдэнд Монголдоо иржсурсан зүйлээ хэрэг­жүүлэх боломж олгож байгаа юм. “Марко поло” кинонд Монголоос нийтдээ 80-аад хүн ажил­луулах боломж байна.

-Та бизнесменүүдийг “Марко поло” кинонд хөрөн­гө оруулаачээ гэсэн санал гаргаж байгаа юм байна тийм үү?

-Манай Монголд дэл­хийн хэмжээний баячууд байгаа шүү дээ. Ер нь дан уул уурхай, барилга ярихаас гадна соёлын үнэт зүйлс рүүгээ анхаарлаа хандуулдаг болж байна. Том компаниуд соёлын том үйлдвэрлэлтэй хамтарч ажиллавал энэ нь угаасаа том бизнес юм. Энэ бизнес яаж ажилладгийг харах хэрэгтэй. Нүүрс барилгаас өөр соёлын бизнес байдаг шүү л гэж хэлээд байна. Америкийн хамгийн том экспортын бүтээгдэхүүн кино урлаг байдаг гэдгийг бизнесменүүддээ сануулъя. Дэлхийн хэм­­жээний компани Монголтой шууд холбогдоод ажиллах гэж байна.

-Та Монголын жүжигчидтэйгээ зураг авалтанд хамт явах уу?

-Надад гурван дүрийн санал ирсэн. Тэр гурван дүрдээ шалгуулахаар жүжиглээд бичлэгээ бичүү­лээд явуулна. Хэр­вээ сонгогдвол би өөрөө энэ кинонд жүжигчнээр явах боломж байгаа. Яг ч батлагдчихаагүй байгаа. Мэдээж продюсероороо ажиллаад ажлын шаардлага гарвал явах байх.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

С.Удвал агсны хүү Б.Өнөбаатар: Ээж минь Сүхбаатарын Янжмаа гуайтай дотно нөхөрлөдөг байсан

Монгол Улсын Төрийн шагналт зохиолч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Сономын Удвал агсны хүү Б.Өнөбаатартай ярилцлаа.

-С.Удвал гуай өнчин өсөж, айлд зарагддаг байсан ч хожим нь төр нийгмийн зүтгэлтэн болсон бахархам хувь тавилантай хүн гэдэг. Эндээс яриагаа эхлэх үү?

-Миний ээж Сономын Удвал. Соном гэдэг нь хойд эцэг нь. Төрсөн эцэг нь Чоймбол гээд Булган аймгийн Дашинчилэн Гурванбулаг сумын зааг дээр төрсөн хүн байсан юм. Чоймбол гэж өвөг эцэг маань нутаг усандаа сайн бичээч хүн байсан гэдэг. Биднийг Түдэв гүний удам судрынх гэж хэлж байсан. Ээж маань Өмнөговьд бага насаа өнгөрөөсөн хүн.Эмэг эх маань Соном гэдэг хүнийг дагаад Өмнөговьд очиж амьдарсан юм билээ. Эмэг эхийг өнгөрсөн хойно ээж хойд эцэг дээрээ үлдсэн байдаг. Соном гуай засаг төрийн ажил хийдэг учраас хөдөө, гадаа их явдаг байсан. Хойд эхийн гар дээрүлдээд мал хариулж, айлд зарагдаж, хар бор ажил хийж өнчин өрөөсөн өссөн сонин хувь тавилантай. Тухайн үед хэнийх нь ч сайн мэдэгдэхгүй жаахан хүүхдийг ажил хийлгээд, адсаган дээр унтуулдаг байсан гэсэн. Жаахан хүүхэд өглөө хааяа унтах нь тодорхой. Гүн нойрондоо автсан жаахан амьтныгсэгсэрч босгоод малд явуулахаар хөөдөг байж. Бага байхдаа тийм их зовлон үзсэн хүн л дээ. Зовлон үзсэн хүн алсдаа их зүйлийг бүтээнэ гэж бодсон байх л даа. Өмнөговьд байхад нь ээжийн амьдралыг залгуулж өгсөн хүн бол Ж.Самбуу дарга. Самбуу дарга тэр үед Төв аймгийн дарга байж байгаад дараа нь Өмнөговь аймгийн дарга хийж байсан юм. Самбуу гуай Төв аймагт байхдаа ээжийг харсан юм билээ. Хөдөөгүүр явж байгаад “Нэг их харсан хүүхэд байх чинь” гээд байсан айлд нь очсон гэдэг.Соном гэдэг айлынх гэдгийг ньмэдээд “Би энэ хүүхдийг мэдэх юм байна. Одоо харж хандах хүнгүй болж дээ” гээд аваад явсан түүхтэй. Тэр үед ээж минь 10 настай л байсан байх.Самбуу дарга гэртээ очоод гэргий Нямаа гуайд “Машинд хоёр амьтан байгаа чи нэгийг нь оруулаад ир” гэсэн байдаг. Нямаа гуай гараад харсан чинь машины ард нэг жаахан охин, нэг бэлтрэг байсан гэдэг. Арай ч амьтан оруул гээгүй байх гээд охиныг дагуулж орж байсан гэж хожим ярьдагсан. Самбуу гуай ээжийг гэртээ өсгөж хүмүүжүүлээдаймгийн Тамгын газар ажиллаж байхдаа бичиг үсэгт сургасан байдаг. Тэгээд л миний ээжбичээч болж даргын хажууд байнга суудаг ажилтай болсон юм билээ.Хэлсэн ярьсан зүйлээр нь протокол бичдэг байсан гэж үе үе дурсана.

-Удвал гуайн төрсөн нутаг нь Булган аймаг уу. Зарим хүмүүс Өмнөговийнх гэцгээдэг юм билээ?

-Ээж өөрөө нэлээд олон жил болсны дараа яг төрсөн нутгаа олж авахсан гэж зориод хүмүүсээс сураглаж л дээ. Тэгээд Самбуу гуай, Нямаа гуай нартай хамт нутгийн хөгшчүүлтэй уулзаад Булган аймгийн Дашинчилэн сумын Лах уулын өвөр газарт төрснөө мэдсэн гэдэг.Ээж маань төрсөн нутгаа олоод бууцан дээрээ хөрвөөж байснаа их л сэтгэл хангалуун ярина. Тэгж л Булган аймгийн хүн гэдгээ мэдсэн түүхтэй. Нутаг руугаа 1970-аад оны үед биднийг дагуулж очиж байлаа. Ээжийнх нь унасан газар энэ шүү гэж зааж өгч байсан нь санаанд тод үлджээ. Түүнээс хойш бид байнга очдог болсон доо. Одоо ч үр хүүхэд нь жил болгон очдог уламжлалтай болчихоод байна.

-Танай ээжийг төр нийгмийн зүтгэлтэн, эмэгтэйчүүдийн хорооны дарга гэдгээр нь хүмүүс мэднэ. Удвал гэж эрхэм хувь хүнийхээ хувьд, ээжийн хувьд яг ямар хүн байсан юм бол?

-Их дөлгөөхөн, уур уцааргүй хүн байсан. Ялангуяа зохиол бичихдээ дотогшоогоо болчихно. Хүүхдүүдээ зодож хүмүүжүүлж байсангүй. Хааяаханхүний толгойд шууд орохоор хурц үг хэлдэг. Хатуу үг хэлнэ гэдэг хүний тархин дундуур цохиод авахтай адилхан. Биднийгзүггүйтэхээрхажуудаа суулгаадчимхээд авна. Үг хэлэхдээ хатуу донжтой гэж жигтэйхэн.Тэрийг нь манай зохиолчид ч мэднэ. Эмэгтэй хүн яаж олон эрчүүдийг барьж байсан юм бол гэхээр “Дарга бол хүнийг үгээр л хүмүүжүүлдэг байсан” гэнэ. Ажилчдадаа арга хэмжээ авч шийтгэнэ гэж байхгүй. Хэлсэн үгийг ньбиелүүлэхээс аргагүйтийм л хүн. Аймаар хүн юм уу гэхээр тийм биш.Хүнтэй энгийн л амьдрал ярина шүү дээ. Хөдөө, гадаа их явдаг байсан. Их өглөгч хүн дээ. Очсон айл болгоны хүн бүрт юм өгнө. Машиныхаа ард баахан чихэр, боов, алчуур, үнэртэй ус хийчихдэгсэн. Ойр дотнын хүмүүстээ өгөх гэж тэр. Ээж минь ийм л хүн байсан.

-Ажлын албаа хаанаас эхэлсэн бэ?

-Хотодирж суралцаад Өмнөговь аймагтаа буцаж очоод хөдөлмөрийнхөө гарааг “Говийн мэдээ” сониноос эхэлж байсан. Сүүлдээ анхны эрхлэгч ньболж байсан түүх бий. Ээж маань Монголын намын дээд сургууль, Москвагийн намын дээд сургуулийг төгсч байсан юм. Олон улсын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний энх тайвны медалийг Монголд хоёр хүн авсан байдаг. Тэрний нэг нь минийээж. Ээж минь Монгол төдийгүй дэлхийд танигдсан хүн байсан. Сүхбаатарын гэргий Янжмаа гуайтай их ойр. Янжмаа гуай 1949 онд ээжид эмэгтэйчүүдийн тэргүүний ажлаа өгснийг түүхээс харж болно. Миний ээж Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга, Монголын зохиолчдын эвлэлийн дарга олон жил хийсэн хүн дээ. Тухайн үед нийгэм ямар байлаа даа. Соёлын өдрүүд гэж байсгээд болно. Айлуудыг цэвэрхэн байлгахын тулд юу эс шаарддаг байв даа. Орондоо цагаан даавуу хийлгэхийг нь хүртэл сургасан үе. Орчин цагийн нийгэмд соёлтой байна гэж юу болохыг алхам бүрээр нь заасан үе шүү дээ. Ард иргэдийг бичиг үсэгтэй болгох талаар тэмцэж эхэлж байсан цаг. Тухайн үед эмэгтэй хүнийг богтлох асуудал бодитоороо байсан. Ээж минь хамгийн анх жендэрийн тэгш байдлын тухай ярьж байлаа. Түүнээс хойш олон сайхан ажил хийсэн дээ. Зорилго нь хүний л төлөө. Ийм агуу сэтгэлтэй ээжийнхүүхэд болно гэдэг миний хувьд иххувь заяа байж дээ гэж боддог. Хажууд нь байж их юм сурсан. Хүнтэй харьцахаас эхлээдбүгдийгсурсан даа. Ажил дээр нь очиход дандаа л олны танил эрхмүүд.Хааяахан манай гэрээрирнэ. Ер нь манайх цэцэрлэг шиг л байдаг байлаа. Хөдөөнөөс ирсэн хүүхдийг гэртээ суулгаж төгсгөнө. Настай хөгшнийг ч авчраадхаламжилна. За тэгээд өнчин хүүхэд тэжээх гээд их л олонтой хүн байсансан. Өнөө эргээд бодох нь ээ миний ээж их агуу хүн байжээ. Хүнийхээ хувьд шүү дээ.

-С.Удвал гуай хэдэнхүүхэдтэй вэ?

-Би ээжээс дөрвүүлээ. Нэг эмэгтэй, гурван эрэгтэй.Том эгч маань өнгөрсөн. Гурван банди л үлдсэн. Би ууган хүү нь.Миний доор хоёр хүүхэд бий. Аав, ээж минь хүүхдүүддээ Өнөдэлгэр, Өнөбаатар, Өнөтэгш, Өнөсайхан гэдэг нэр хайрласан. Манайх 1959-1961 онд Москвад амьдарч байсан юм. Тэгэхэд аав маань Элчин сайдын яамны зөвлөх, ээж маань коммунист намын дээд сургууль төгсч байсан юм. Энд ирээд ээж маань “Төрөлх хэл чинь монгол. Та нар тэртэй тэргүй сурна. “Орос хэл бол ертөнцийг харах толь” гэсэн ээжийн үг өнөө чсэтгэлээс гардаггүй. Бидголцуу л орос ном уншдаг байсан. Ээжбиднийг хажуудаа суулгаж байгаад өгүүллэг юм уу, мэдээг оросоос монгол руу, монголоос орос руу орчуулуулдаг байсан. Үндсэндээ бид монгол, орос хэлээ зэрэг хөгжүүлж байсан.

-Аавынхаа тухай ярихгүй юу. Ээж, аав чинь яаж танилцаж байсан бол?

-Аав маань Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Багаажав гэдэг хүн. Элчин сайдын намын хорооны дарга, худалдааны яамны орлогч сайд, сайд нарын хороонызааварлагч байсан. Тэр үед одооных шиг ярихгүй шүү дээ. Одоо бодоод байхад бас аав, ээжээсээ асуугаагүй үлдсэн олон зүйл байдаг.

-Ээж тань дайны үед орос цэргүүдтэй хамт нуувчинд байсан гэдэг юм билээ?

-Тийм ээ. КУТВ гээд дорнын Хөдөлмөрчдийн соёлын сургууль гэж байсан. Тэрэнд монголчууд их явдаг байсан үе. Ээжийг байх үед дайн эхлээд оюутнуудыг эндээ хэсэг бай эсвэл нутаг буц гэхээр нь тэндээ үлдсэн гэсэн. Байх хугацаандаа бөмбөг дэлбэрэхээс хамгаалж дээвэр дээр гарчихаад тэсрэх бөмбөг, шатдаг юмнуудыг нь авч шиддэг байсан гэсэн. 1943 он хавьцаа ер нь дайн ширүүслээ гээд нутаг буцчихсан юм билээ. Дайнд биеэрээ оролцож нүх ухах, шархадсан цэргүүдэд тусалж байсан юм.

-“Их хувь заяа” романаар сэдэвлээд “Хатанбаатар” киног хийсэн. Ээж тань зохиолоо яаж бичдэг байв?

-Ээж минь өөрийгөө зохиолч гэдэгт их голдог байсан. Би яах вэ миний дэргэд агуу том зохиолчид бий. Өөрөө их завгүй нийгмийн ажил хийгээд завсар зайгаар нь зохиолоо бичдэг байсан. Ээжийг маань цөөхөн зохиолтой ч их чанартай зохиол бичдэг байсан гэдэг. Тэр үеийн зохиолчид дандаа амьдралаас ургуулж бичдэг байсан. Ээжийг зохиолоо бичээд явж байхад нь зун дагаж явж байсан л даа. Зогсоод амрах болохоор машинаас нэг олбог гаргаж ирээд хөлөө жийгээд юм бодоод бичээд суучихдаг байсан. “Үер”, “Хүргэн хүү” киноны зохиолыг бичсэн.

-Монголын зохиолчдын эвлэлийг толгойлж байхдаа зохиолчдод ээж шиг нь хандаж байсан гэж домог шиг яригддаг…?

-Ээж маань Зохиолчдод байр бариулах гэсэн чинь дарга нар нь эсэргүүцсэн гэсэн. Манай зохиолч нарт зохиолоо суугаад бичих байр бариад өгөөч гэсэн байдаг. Танай тэр зохиолч нар яадаг юм архиа ууж байгаад л сааданд модны дор хэвтэж байгаад зохиолоо бичнэ биз гэж хэлж байсан юм билээ. Тэр үедзүтгэсээр байгаад одоогийн СУИС-ийн ард МЗЭ-ийн байрыг бариулж өгч байсан түүхтэй. “Би зохиолчдоо орох оромжтой болгочихлоо. Тайван суугаад зохиолоо бичиж байг” гэж байсан нь санаанаас гардаггүй.“Одоо эмэгтэйчүүддээ байр бариулах юмсан” гэж явж байгаад амжаагүй.

-Ээжээс тань үлдсэн үнэт өв юу байна?

-Ээжийн маань сайхан ном, зохиолууд байна даа. Би ээжийнхээ номыг шинэчилж хэвлүүлээд найзууддаа тараасан.Хүүхдүүддээ уншуул гэсэн юм. Тэгсэн хүүхдүүд ньих сонирхож байна гэсэн. Энэ чинь Монголын түүх шүү дээ. Ээж маань дурсамжаа бичиж чадаагүй.Яг бичих гэж байтал хүнд өвчин тусаад бичиж чадаагүй л дээ. Миний ярьсан яриа бол Монголын түүхийн нэг хэсэг болно гэдэг байсан. Асар их хөдөлмөрлөөд бичиж чадаагүй учраас их харамсдаг юм билээ. Би бүх эмэгтэй зохиолчдыг цуглуулаад ээжийн дурсамжийг бичээд өг гэж хүссэн юм. Тэгээд зохиолчС.Оюунаар дурсамж бичүүлж байлаа.

-Хэр сайхан хүүхэн байв. Олон эмэгтэйчүүд даган дуурайдаг байсан гэж сонссон юм байна?

-Ээж минь их урт үстэй байсан юм. Үсээ их гоё хэлбэртэй болгож, сайхан янзалдаг байсан. Тухайн үед хүүхнүүд их дуурайдаг байсан шүү. Ээжийг дуурайгаад үсээ толгой дээрээ овоолчихно. Гадаад, дотоодоор их явдаг учраас энгийн үед өмсөх хувцас, костюм, дээлнүүд авч явдаг байсан. Одоо эргээд бодоход их гоё хувцасладаг байжээ, миний ээж.

– Үр хүүхэд нь хожим Удвал сан байгуулсан. Сангийн хүрээнд ямаражил хийдэг вэ?

-Ээжийг өнгөрсний дараа 2001 онд хүмүүсийг цуглуулаад “Удвал” санг байгуулж байлаа. Сангийнхаа хүрээнд бэлэг дурсгал цуглуулаад ээжийнхээойг хийсэн юм. Дурсгалын бэлгээ орон нутагт тараагаад өгчихсөн. Заримыг нь Булганы музейд өгсөн дөө. Ээжийнхээ ойн баярыг хийхдээ зохиолчдыг цуглуулаад Дашинчилэн, Булган, Эрдэнэтээр авч явсан юм. Д.Цоодол, Ш.Дулмаа, Д.Төрбат зэрэгзохиолчидтой хамтарч яруу найргийнуралдаан зохион байгуулж байлаа. Ер нь тэгш ойг нь сайхан тэмдэглэдэг. Одоо 2020 онд 100 жилийн ой нь болно.

Ээжийн бие таарууүед манайх Оросын элчингийн урд байранд байсан юм. Тэр үед ээжнамайг дуудлаа. Очсон чинь“Богд уулаа нэг харчихмаар байна” гэдэг юм. Өргөөд уул харуулсан чинь санаа алдаад харж байсан нь санаанаас гардаггүй. Өвчтэй байхад нь ээжтэй уулзах гэсэн хүн олон. Яг тэр хэцүү үед ээжнадад “За миний хүү, ээж нь хүнд муугаа үзүүлмээргүй байна” гэж билээ.Бас л санаанд хадагдсан үг. Ээжтэй уулзахаар ирсэн хүмүүс намайг “Ямар хатуу сэтгэлтэй хүүхэд вэ” гэж загнаж байсан нь бас санаанаас гардаггүй юм. 1991 онд 70 насандаа ертөнцийн мөнх бусыг үзсэн. Ш.Сүрэнжав гуай тэр үеднадад нэг сайхан үг хэлж билээ.“Ээжийн чинь өгүүллэг дунд Нарны дор би мөнх оршино гэсэн үг бий шүү”гэж хэлж байсныг нь мартах аргагүй л дээ. Сайхан үг.Битэр үгийг нь гантигчулуун дээрсийлж үлдээсэн.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Завханы гавьяат Х.Оюунцэцэгийнд өнжлөө

Завханы гавьяат гэдгээрээ олонд танигдсан Х.Оюунцэцэгийнд өнжлөө. Сүүлийн гурван жил СУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн сургуульд багшилж байгаад Улаанбаатарт шилжин иржээ. Гавьяат Нисэхэд гурван өрөө сууцанд дүүтэйгээ амьдардаг юм байна. Х.Оюунцэцэг гавьяатын хоёр хүү тусдаа гарчээ. Биднийг очиход бага хүү нь ирчихсэн ээждээ тусалж байв.

“Ирэхийг чинь мэдэж байсан ч сайн бэлдэж чадсангүй” гэж хэлээд инээд алданзолголоо. Биднийг цай цүй болж, хууч хөөрч байхад хуурай дүү нь гэх эмэгтэй орж ирэв. Завханд нэг байранд хөрш байжээ. Төд удалгүй хамт амьдардаг дүү нь ирлээ.

Мэдсосапрон буюу бүдүүвтэр хоолойтой Х.Оюунцэцэг дуучин сургуульд байхдаа альт хоолойтой байсан гэнэ. Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул аж. 1979 онд Завхан аймгийн Соёлын ордонд дуучнаар орж байж. Хожим 1983 онд театр болжээ. Театртаа 35 жил ажилласан байна. Х.Оюунцэцэгийн удмынхан сайхан дуулдаг хүмүүс байсан гэнэ. Түүний өвөө аав гурван өдөр шөнө буюу 72 цаг дуулахад нэг ч дуу давтахгүй, хоолой нь ер сэрвэлзэлгүй дуулдаг хүн байсан аж. Ээжийнх нь аав Галсан, аавынх нь аав Гаадан гэдэг хүн байж. Хоёр өвөө нь их сайхан дуулдаг найрын дуучид байжээ. Нагац, авга нар нь бүгд найрын дуучид байсан гэнэ.

Гавьяат “Би бага залуу байхдаа дуучин болно гэж огт бодож байгаагүй. Драмын жүжигчин болно гэж боддог байсан юм. Гэтэл намайг арав төгсдөг жил драмын ангийн хуваарь ирээгүй. Тэгээд л аймгийнхаа Соёлын ордонд дагалдан дуучнаар орсон. Намайг урлагт хөл тавихад нөлөөлсөн хүннагац ах Г.Дэмбэрэлсамбуу маань. 1978 онд кино драмын анги төгсөөд Завханд найруулагчаар ирсэн хүн. Театрын үндэслэгч, сайн найруулагчдын нэг дээ” гэж ярив.

Оюунцэцэг 1980 онд Улаанбаатарт ирж дуулаачийн ангид шалгалт өгч байжээ. Нэг жил ажиллаад ирсэн учраас хоолой нь задарчихсан, тэр жил шалгуулсан хүүхдүүдээс хамаагүй илүү байжээ. Түүнийг Болгарын урлагийн сургуульд явуулах тухай яриа шүүгч нарын дунд өрнөхөд биеэр намхан гэдэг шалтгаанаар бүтээгүй аж. Тэр үед Соёлын яамны Дамдин гэж хүн “Миний хүү урлагийн хүн байна даа хотын хүүхдүүд шиг хагас өсгийтэй юм өмсөөд ирэхгүй яасан юм. Уг нь их сайхан хоолойтой юм” гэж магтаж байсан гэдэг. Ингээд 1981-1984 онд УБИС-ийн дуулаачийн ангид суралцаж төгсчээ. Тэрээр СУИС-ийн гавьяат Дашиймаа багшийн шавь юм байна.

Гавьяатын аавыг Хоодон, ээжийг Дашмаа гэдэг аж. Хоёулаа Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул. Нутаг усандаа нэр хүндтэй хүмүүс байжээ. Аав нь сумын орлогч дарга, бригадын даргаар ажиллаж байсан гэнэ. Түүний ээж үйлэнд уран, ширдэг оёод гэртээ битүү дэвсчихдэг байжээ. Оюунцэцэг зургаан хүүхдийн том нь. Тэрээр цай аягалангаа “Баярын үеэр хамгийн гоё дээл, хувцастай нь байлаа шүү дээ. Тэр үед дөрвийн гээд эрээн цэцэгтэй даавуу байсан юм. Тэр даавуугаар зураг харж байгаад л одооны орчин үеийн тайзан дээр өмсөж байгаа шиг даашинз хийж өгдөг байж билээ. Дээлийг хачин гоё урлана. Цагаан сарын өмнө сумын ихэнх хүмүүс дээл хийлгэх гээд оочерлочихно. Одоо ч тайзан дээр гараад дуулахад манай сумынхан аав, ээжийг минь санаад уйлдаг. Би айлын том нь учраас гэрийн бүх ажлаа хийдэг байлаа. Нэг дүүгээ үүрээд, хоёрыг нь хөтлөөд, заримыг нь дагуулаад цэцэрлэг сургуульд нь хүргэж өгдөг байсан юм. Нэлээд эршүүд өссөн шүү. Том шуудайтай мөс төвөггүй үүрээд явдаг байлаа. Өвгөнтэйгөө суусан хойноо 25 килограммын шуудайтай гурил мөрөн дээрээ тавиад очсон чинь, хүмүүс намайг муу хэлнэ ш дээ гэж дургүйцсэн. Тэрнээс хойш би тийм юм өргөөгүй” гэж дурсамж сөхөөд хөгжилтэйгөөр инээв. “Тува руу жилд нэг удаа заавал очиж тоглодог байсан. Тайзан дээр өсгийтэй гуталтай, тоглолтын хувцастай монгол, орос, тува гурван дуу дуулахаар үзэгчид сайхан хүлээж авна. Хүлээн авалтаар Тувагийн сайд манай Оюука гээд дагуулаад яваад байна. Хэдэн өдөр тоглолтоо хийчихээд дэлгүүр хэсэхээр би пүүз өмсөөд энгийн цамц өмсчихсөн явж байсан. Сайд нь ирээд миний хажууд зогсчихоод манай Оюука хаана байна гээд өндөр хүн хайгаад байж билээ. Би тэгээд зугтчихсан. Тэгсэн манай дарга ирээд чи урлагийн хүн байж аятайхан хувцаслахгүй яасан юм гээд шоолоод байж билээ. Би ер нь их хээгүй ээ” гэж байна.

МУГЖ цолоо 1997 онд хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан багштайгаа нэг зарлигаар Завхан аймгийн соёл урлагийн өдрүүдээр авч байж. Х.Оюунцэцэг гавьяат“Аав минь намайг гавьяат авахаас тав хоногийн өмнө бурхан болсон юм. Аавыгаа хөдөөлүүлээд шуудхотод ирж маргааш нь тоглолтод орж байлаа. Хүнд л байсан. Нэгэнт тайзан дээр гарсан хүн хоёр, гурван мянган хүний өмнө уйлж болохгүй шүү дээ. Урлаг ийм үед хатуу. Би тэр үед хоортой дуулдаг байсан юм. Дуулаад ороход хоорынхон маань бүгд уйлчихсан зогсож байсан. Чамайг өрөвдөөд уйллаа гэж хэлж байж билээ. Гавьяат авдаг жил аав, ээж хоёр маань их ойрхон өнгөрсөн” хэмээн ярив.

Тэрээр “Дуулахгүй яаж л явах юм бэ”, “Ойгон сайхан ээж”, “Аав ээждээ өргөх дуу” гээд олон сайхан дуутай аж. Урын сандаа ардын, сонгодог гээд 300 гаруй дуутай юм байна. Өдөр тутамдаа дуулдаг 70-80 дуу бий гэнэ. “Гавьяат гэдэг нэрийг өндөрт л өргөж явах хэрэгтэй. Тайзан дээр, микрофонгүй зааланд, найранд ч дуугаа хүмүүст сайхан хүргэх ёстой. Дуулаад дуусахад аргагүй гавьяат юм даа гэж үнэлэгдэхээр дуулдаг байх хэрэгтэй” гэж ярилаа.

Нөхөр Б.Зоригт нь Завханы Эрдэнэ сумын уугуул аж. “Нутагтаа бид хоёр Вандан, Дуламсүрэн хоёр шиг л байсан. Хамт бүх зүйлээ хийнэ. Ажилдаа ч тэр, гэртээ ч тэр салахгүй. Намайг Соёлын ордонд ажилд ороход манай хүн бүжигчин байсан юм. Бүх юманд нь ахаа гээд их гүйдэг байж билээ. Соёлын өдрүүд, уран бүтээл гээд байнга хамт хөдөө явдаг байлаа. Хөдөөгийн театрынхан төвийнхөөс нэг зүйлээрээ онцлог. Дуулна бүжиглэнэ, жүжиглэнэ гээд чаддаг бүх юмаа хийнэ. Дуурь, хөгжимт драм, жүжигт орно хөтлөгчөө хийнэ гээд бүгдийг л хийдэг байлаа. Хөгжимт драмд манай өвгөн бид хоёр л гол дүрийг авдаг байсан. Драмын 17 жүжгийн гол дүр бүтээсэн байдаг юм. Миний хань надтай хамт УБИС-ийн дуулаачийн анги төгссөн хүн” гэж ханиа дурслаа.

Том хүү Эрдэнэбаяр нь хөгжим бүжгийн их сургуулийн лимбийн ангийг төгсчээ. Одоо 19 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш аж. Харин бага хүү Бямбадорж нь дасгалжуулагч юм байна.

“Хөдөөний уран бүтээлчид хүнд танигдах нь ховор байх. Батсүх гавьяат маань 1993 онд гавьяат аваад ерэн оны сүүлчээр хотод орж ирснээсээ хойш л олонд танигдсан. Гавьяат Батсүхийн дуулсан олон дууг бид бас дуулдаг. Гавьяат маань дуугаа хүмүүст сайхан хүргэх юм даа. Дууны шүлэг үгэн дээр их сайхан ажилладаг мундаг хүн. Хүнд хүргэнэ гэдэг их ажил шүү. Одооны залуус ам барих гээд байдаг болж. Би тэгж үзээгүй учраас мэдэхгүй. Сэтгэлээсээ дуулах өөр. Дуучин сайхан сэтгэлтэй байх ёстой гэж шавь нартаа захидаг юм” гэж байна. Батсүх гавьяат 1983 оноос Завханы театрт ажиллаж эхэлжээ. 1998 он хүртэл хамт ажилласан гэнэ.

Х.Оюунцэцэг дуучин “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад олон удаа тоглож байжээ. Тэрээр зургийн цомгоо сонирхуулангаа “Театрт ажиллаж байгаа хүн нэг жилд театраас тавьж байгаа дөрөв, таван концертонд тоглоно. Аймгийн бүх арга хэмжээнд оролцоно. Хөдөө явж театрын орлого төлөвлөгөөг хийнэ. 1979 оноос эхлээд “Таван эрдэнэ”, “Хаврын шөнийн бодол” зэрэг тэр үед гарч байсан дууг их дуулдаг байлаа. Наяад оны сүүлээр өөрийн гэсэн олон сайхан дуутай болсон. МУГЖ Цэвээнравдан, Жамьян гэж хоёр сайхан хөгжмийн зохиолч тэнд байсан юм. Ерээд оны сүүлээр Бавуудорж найрагч, Лутбаяр найрагч, СТА Батсайхан нартай ажиллаж байсан. Тэр үед баригад явах замдаа л дуугаа хийчихдэг байлаа. Авьяас тэтгэвэрт гарахгүй гэдэг. Одоохондоо дуулж чадаж байгаа дээрээ таетртаа очиж ажиллана гэж боддог. Миний хувьд одоо л жинхэнэ дуулж болмоор санагдаж байгаа. Дуулаач гэдэг чинь их амьсгаа шаарддаг. Чадаж байгаа дээрээ дуулж л байсан дээр” гэж хууч хөөрөв.

МУГЖ Х.Оюунцэцэг “Тэс мөрөн ээж” тоглолтоо 2003 онд хийжээ. Бие даасан долоо найман тоглолт хийсэн аж. Гавьяат маань энэ жил гуравдугаар сарын 15-нд буюу шинийн 25-ны өдөр “UB palace”-д тоглолтоо хийх гэж байгаа аж.

“Тэс мөрөн” дуу яаж төрсөн түүхийг сонирхуулж байна. 20 жилийн өмнө Тэс сумын сүлд дуу хийх үүрэг авсан гэнэ. Хөдөөгүүр урлагийн тоглолт хийж явах замдаа Батсайхан гавьяат үгийг нь бичжээ. Батсүх аяыг нь ч хийсэн аж.“Тэс мөрөн ээж одоогоос 20 жилийн өмнө гарч байсан дуу. Дөнгөж сураад дуулахад хүмүүс их сайхан хүлээж авч байлаа. Дуулж байхад шууд сураад лтэр дор нь дагаж дуулж байсан. Тэс сумын сүлд дуу болсон доо. Нэг удаа Тэс сумын хөгшин тайзан дээр “Тэс мөрөн ээж” дууг дуулж дууссаны дараа надтай уулзаад Батсүх, Жавхлан хоёрыг дуулахад арай л сэтгэлд хүрэхгүй байсан юм. Чиний дуу ёстой нэг сэтгэлд хүрлээ” гэж хэлж байсан шүү” хэмээн ярив.

Түүний тоглолтоор Завхан, Увс аймгуудын нутгийн зөвлөл ирдэг гэнэ. ”Нямдорж гишүүн нутгийн зөвлөлийн дарга байсан үе. Гишүүнд танай нутгийн охин юм чинь үг хэл гэж л дээ. Гэтэл тэр үедгавьяатаа сайн авч яваа учраас танайхаар овоглохыг зөвшөөрнө гэж байсан. Нэг сонин тохиолдол ярья. Увс аймгийнхаа төв дээр Далантай, Батсайхан, Батсүх бид хэд явж байлаа. Нутагтаа байна шүү гэж хэлээд их додигор явж байтал нэг хүн Завханы гавьяат Оюунцэцэг явж байна гэдэг юм. Нөгөөдүүл чинь нирхийтэл инээхгүй хаачихав. Тэгсэн өнөө хүн тэднийг харсанаа өө Завханыхан бүгд явж байна гэж хэлдэг байгаа. Гэтэл тэд танай нутгийнхан хүртэл Завханы гавьяат байна гэж их шоолж билээ” гэж хэлээд хөгжилтэйгөөр инээв.

Дуучин хүн сайхан сэтгэлтэй байх ёстой. Тэгж байж л хүнд хүрсэн дуу гарна шүү дээ. Би энийг шавь нартаа байнга захидаг хэмээв. Бидэнд өөрийн гаргасан “Дуулахгүй яаж л явах юм бэ” цомгийн дурсгаад ажлын амжилт хүсэн үдэн гаргалаа.

С.АРИУНЖАРГАЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

С.Сэрчмаа: Би одоо цахим ертөнцөөр л аялж амьдарч байна шүү дээ

Дуучин С.Сэрчмаатай ярилцлаа.

-Та мэргэжлийн хөгжимчин хүн. Яагаад хийл хөгжмийг сонгон суралцах болсон бэ?

-Би хийлч, дуучин мэргэжилтэй. Хөгжим бүжгийн дунд сургуульд анх хийл хөгжмийн ангид элсэн сурч байлаа. Багаасаа урлагт дуртай байсан минь нөлөөлсөн болов уу. Аав минь урлагт хайртай хүн болохоор намайг тийм сонголт хийхэд тусалсан хэрэг.

-Анх тайзан дээр гарч байсан сэтгэгдэл ямар байсныг эргэж дурсана уу. Таныг оюутан байхдаа цэнгээний газар дуулдаг байсан гэх юм билээ?

-Хөгжмийн сургуульд суралцдаг болохоор тэр үү анх зургаан настайгаасаа тайзан дээр гарсан л даа. Яг дуулж гарсан тайз гэвэл тавдугаар ангидаа ая дуу зохиогч багачуудын уралдаанд хөгжмийн аялгуу, дуу зохиож нэгдүгээр байр эзэлж байсан юм. Энэ уралдаанаас би их урам авч байсан нь саяхан мэт л санагдаж байна. Түүнээс хойш дуулах сонирхол минь ихэссэн. Оюутан байхдаа цэнгээний газар дуулж байгаагүй. Харин дуучин болоод амьд хөгжмийн амтанд хорхойсч өөрийн багш хөгжмийн зохиолч Пүрэвдорж гуайн хамтлаг болох “Black and White jazz” хамтлагтай “River sound” амьд хөгжмийн клубт дуулдаг байлаа.

-“Sally & NB” нэвтрүүлэгт яагаад ажиллахаар болов?

-Нэг жилийн өмнө сэтгүүлч Нямбаяр надад анх ийм өнгө аястай, иймэрхүү нэвтрүүлэг хийх гэсэн юм хамтарч ажилах уу гэсэн санал тавьж байсан. Бодож үзээд сэтгүүл зүйд шинэлэг өнгө аяс оруулж ирэх нэвтрүүлэг болохоор дэмжиж ажилласан. Хөтлөгч хүн хүнээ сайн мэдэж, судалж байж яриулах болохоор их судалгаа хийдэг. Хөтлөгч байх сонирхолтой санагдсан. Оролцож байгаа зочин хүний ертөнцийг хөгжилтэйгөөр үзэгчдэдээ харуулахыг хичээж ажиллаж байна. Анхны нэвтрүүлэг гарснаас хойш одоо нийт 50 дугаарын ард гаржээ.

-Цахим ертөнцөд нэлээд идэвхтэй гишүүдийн нэг. Фенүүдээсээ санаа авах зүйл байдаг уу?

-Би одоо цахим ертөнцөөр л аялж амьдарч байна шүү дээ. Фэйсбүүк найзуудаасаа санаа авах зүйл маш их байдаг. Илэн далангүй сэтгэгдлээ хуваалцдаг.

-Анх нэрд гарсан дуу. Хамгийн хайртай дуугаа нэрлэвэл. Одоогоор хичээн цомогтой болсон билээ?

-Би бүх дуундаа хайртай. Хамгийн анх олонд танигдсан дуу бол “Би явлаа”, “Торойсоор үлддэг миний ээж” дуунууд маань байгаа юм. Би одоогоор нийтдээ зургаан цомог гаргаж, урын сандаа 100 гаруй дуутай болжээ.

-Цагаан сараа яаж тэмдэглэдэг вэ. Ямар хувцасаар гангарах гэж байна?

-Цагаан сараар дандаа л үндэснийхээ дээлээр гангардаг. Ер нь бол элдэв загварын биш энгийн эсгэлттэй дээлэнд маш их дуртай. Энэ жил манайх цагаан сар хийхгүй. Аав дараа жил хийнэ гэсэн. Энэ жилдээ бид бүгдээрээ ээжийгээ үгүйлээд цагаан сараа өнгөрөөнө дөө.

-Та ээжийн тухай сайхан дуунууд дуулсан байдаг. Ээжийн тань захиас бий юу. Таныхаар эмэгтэй хүн, эх хүн ямар байх ёстой вэ?

-Эмэгтэй хүн эрхэмсэг итгэлтэй, ухаалаг үрдээ энэрэлтэй ханьдаа халамжтай байхад л зөв гэж ээж минь захидаг байсан. Тэрийг л бодож явдаг даа.

-Таны хувьд ээж болох ямар байсан бэ?

-Ээж болох үнэхээр агуу зүйл юм байна лээ. Ээж болоод өөрийнхөө ээжийг хайрлаж мөн энэ дэлхийн бүхий л ээжүүд, бүсгүйчүүдээ хайрлах нинжин сэтгэл асгардаг юм байна лээ.

-Та охиноо яаж хүмүүжүүлж байна?

-Охиноо бусдын адил хүмүүжүүлэхийг бодож хичээж байна. Охин маань сургуульд орох нас нь арай болоогүй байна. Одоо хараад байхад урлагт их хайртай охин шүү.

-Тоглолт хийх гэж байгаа гэсэн. Тоглолтынхоо талаар яриач багахан нууцаасаа задалбал?

-Тоглолтоо гуравдугаар сарын 7-нд 19.00 цагаас Blue sky tower-ын “Vegas night” клубт 100 хувь амьд хөгжмийн unplugget тоглолт болно. “Vip” тоглолт учраас цөөхөн хүний хүрээнд тоглолтоо хийнэ. Дууны ертөнцөөр сонсогч фенүүдтэйгээ хамтдаа нэг үдшийг өнгөрүүлье гэдэг үүднээс тоглолтоо хийхээр шийдсэн. Энэ үдэш миний хит хайрын дуунууд, ээжийн дуунууд эгшиглэх болно. Тоглолтонд хүрэлцэн ирсэн хүмүүс гэнэтийн бэлгийг маань харах боломжтой.

-Танд цуглуулдаг сонин зүйл бий юу?

-Сүүлийн үед төрөл бүрийн аяга цуглуулах дуртай болсон. Мэдээж бас хэрэглэх дуртай. Гоё аяга хэрэглэх надад ч, манайд ирсэн хүмүүст ч таатай шүү дээ.

-Өөрийн амьдралаас сэдэвлэсэн кино гаргах гэж байгаа гээд байсан яагаад нам гүм болчихов?

-Уг нь кино хийгдсэн. Одоогоор кино ч үгүй, мөнгө ч үгүй л сууж байна. Орчин цагт хүнд итгэх хэцүү болсон байна. Найруулагч гэх С.Батмөнхтэй шүүхдэлцэж байгаа. Хууль хяналтын байгууллага маань киноны асуудлыг минь үнэн зөв шийдэж өгөхийг хүлээж байна даа.

-Одоогийн нийгэмд байгаа залуус маань ямар байх ёстой гэж та боддог вэ?

-Орчин үеийн залуус маань маш чөлөөтэй өөрийгөө илэрхийлж чаддаг болсон харагдсан. Мэдээж улсаа, хотоо, соёлоо гэсэн сэтгэлтэй үндэснийхээ ёс заншил хэв маягийг үргэлж мэдэрч, судалж мартахгүй яваасай гэж хүсдэг.

-Сүүлийн үед та ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Сүүлийн үед “Хайрын тэнгэр”, “Сэтгэлийн тэнгис” дуунуудаа дуулж клипжүүлээд байна. Мөн удахгүй дэлгэцнээ гарах шинэ киноны дууг дуулсан шүү.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Аян замтай, ерөөлтэй бидний цагаан сар

Манай гэрийнхэн цагаан сарыг бага байхаас минь л их өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. Битүүнээр тавгийнидээгээ эртхэн засчихаад хааяа хөдөө өвөө, эмээ рүүгээ сүнгэнүүлж шинэ сараа гаргачихаад буцаж хотдоо ирдэг байлаа. Харин одоо аав, ээж маань хүргэнтэй болсноос хойш гэртээ сараа гаргачихаад охин, хүргэн хоёроо ирж золгосны дараа өвөөгийнх рүү гардаг болсон.

Битүүний өдөр манай гэрийнхэн бужигнаж гарна. Цагаалга, салат, гэрийн тоос унагах ажлыг ээж, эгч бид гурав хийнэ. Харин аав, ах хоёр том өрөөнд бөхөө үзэж хааяа цочтол уулга алдан орилдог нь санаанд тод үлджээ. Аав одоо ч тэр хэвээрээ. Аавын үүрэг бөх үзэх хоорондоо тавгийн идээ, ууцаа засах. Тавгийн идээгээ засч, ууцаа тавьсны дараа ээж шинэ цай чанаж, бууз жигнэн битүүлэг эхэлнэ дээ. Хотод байдаг зарим эгч нар гэртээ хийсэн салатаа авчирч манайд битүүрчихээд явдаг юм. Битүүний орой манайхан 12 шагай хаяж гарч буй шинэ жилийн азаа үздэг уламжлалтай.12 шагайгаа 12 удаа хаяж морь буусан шагайг нь түүнэ. Тэгээдхэдэн морьтой болсноороотэр жилийнхээөнгийг шинждэг. Манай гэрийнхэн битүүлж дууссаны дараа шинийн нэгнээр өмсөх хувцсаа бэлдээд эртхэн амардаг. Бага байхад аав маань шинийн нэгний өглөө эрт босч цай чанасан хүнд их хэмжээний мөнгөн шагналтай гээд унтаад өгдөг байж билээ. Эгч бид хоёр сэрүүлгээ тавиад хэн эрт босохоо үзнэ. Дандаа л эгч маань эрт босоод цай чанаж ааваас мөнгөн шагнал аваад тун додигор байдагсан.

Миний өвөө Монгол Улсын хоёр удаагийн аварга малчин, алдарт уяач, гавьяат малчин, мянгат малчин хүн. Өвөө маань Өвөрхангай аймгийнЕсөн зүйл сумын уугуул Б.Дэмбээ гэж буурал бий. Харин эмээ маань Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул аварга төлчин Б.Даваа гэж буянтай хөгшин бий. Би дөрөв,таван настайгаасаа лжил бүрийн зуныг өвөө, эмээ дээрээ өнгөрүүлдэг байлаа.Эмээ маань 12 хүүхэд төрүүлж өсгөсний гурав дахь ньминий ээж. Манай гэр бүлийнхэн Төв аймгийн Баянцогт сумын уугуул улс. Зуны амралт, хичээлийн улирлын амралт болох үед хэзээний л хөдөө өвөө эмээ дээрээ очсон байдаг байлаа. Тиймээс цагаан сарын баяр их сайхан санагддаг. Цагаан сар ойртох тусам хөдөө өвөө, эмээ дээрээ очих боломж гарч байгаад баярлана.

Өвөөгийнх маань одоо сумынхаа Сарлаг багийн хойхно Боролзой уулын өвөрт өвөлждөг. Намайг бага байхад Баянцогт сумын төв дээр шинэлдэг байсан юм. Өвөө, эмээ маань олон хүүхэдтэй учраас цуглах хүн их. Өвөөг мянгат болдог жил хотын хамаатан садан, үр хүүхдүүд ньярилцаж байгаадшинийн 1-ний үүрээр хөдөллөө. Өглөө эртлэн хотоос зургаан машин дүүрэн хүмүүс гарч Жирмийн цагаан нуурын Алтан уулын ард зам дагуу байх Бондгор толгой дээр нэгнээ хүлээж цуглаж золгосон юм. Өвөөгийнд олон хүн ирэх учраасочоод хоорондоо золгохоор их хугацаа авах учраас ийм шийдэлд хүрсэн хэрэг. Толгой дээр цугласан айл болгон идээгээ амсуулж хоорондоо насны эрэмбээр золгоод ахмадууд хөөрөг зөрүүлжмэнд усаа мэдээд өвөөгийнх рүү хөдөлж байлаа. Тэр өдөр золголт хийснээс хойш өнөөг хүртэл золголт хийсэн газраа “Золгодог толгой” гэцгээдэг юм. Хотоос гараад “Золгодог толгой” дээр уулзъя гээд гарцгаадаг болсон.

Төв аймгийн Баянцогт сумын төвд өвөөгийнгудамж руу ороход сэтгэл хөдлөөд сайхан. Биднийг очих үед хэдийнэ төв дээр, хөдөө амьдардаг хүүхдүүд нь ирээд золгочихсон байна. Эрэмбэ дараагаараа жагсч зогсоод өвөө, эмээдээ үнсүүлэх агшны гоё гэж. Өвөө хүүхэд бүрт бэлгэтэй үг хэлжүнэрлэнэ. Өвөө маань үг цөөтэй нэг их юм ярьдаггүй учраас тэр үг нь жилжингээ санаанаас гарахгүй сайхан. Эмээ маань үнэрлэж үнсээд эвий муу дэрсхэн охин минь ирчихэж гээд дахин үнэрлэх нь сэтгэл амраад нэг л цэлмэмээр сайхан.

Өвөөгийнх баруун орны урдуур урт цэнхэр модон сандал тавьчихдаг нь одоо ч хэвээрээ. Тэр олон хүн золголтын дараа эрэмбээрээ дараалж суухаарөвөөгийн зургаан ханатай том гэрт багтахгүй шахуу болдог юм. Ингэж цайлж буузаа идээдхот руу буцах нь буцаад, хонох нь хононо. Бүтэн жилд бөөнөөрөө цуглаж байгаа учраас ихэнх нь хонодог юм. Үдээс хойш өвөө, эмээ дээр ирэх хүн багасахаар гэр харуулах хүн үлдээгээд бөөнөөрөө айл хэсэцгээнэ дээ. Эмээ гарахдааорж ирэх хүүхдүүдэд өгөх бэлгийг зааж үлдээнэ. Өвөөгийн том хүү сумын төв дээр бас хоёр хүү нь сумын төвийн ойролцоо өвөлждөг. Тэднийхнээр орж ирээд орой нь жилийнхээ азыг үзэж хөзөрдөнө.Бүх хүн 100-д хөөгдөх дүрмээр тоглоно.Зургаан гар сууж хөзөрдөөдхожигдсон нь 100 төгрөг үлдээжоронд нь өөр хүн суух дарааллаар тоглож хамгийн сүүлд үлдсэн азтан бүх мөнгийг авна. Энэ тоглоомонд хожсон хүн хоёр мянга гаруйтөгрөг авдаг юм. Өвөө, эмээ, аав, ээж гээд том багагүй тоглодог учраас их л өрсөлдөөнтэй тоглоомын нэг. Ихэнхдээ л өвөө үлдэнэ.Харин үүний дараа эрчүүд нь саналаараа муушиг тоглох үе бий. Тэгж тоглосоор орой унтахдаа хоймрын ор, баруун талын орон дээрахмад настнууд тухална. Харин үлдсэн нь хоймроор зулдаг байв. Их олуулаа хонодог учраас яг л дээшээ харж хэвтээд таарна. Нэг нь эвгүй болчихоод “Хөөе бүгдээрээ гөөхийлдөж хэвтье” гэж хэлээд бөөн инээдэм болцгоодог нь өнөө ч санаанд тод байна. Хажуугаараа харж унтахыг гөөхийлдөнө гэцгээдэг байсан юм.

Шинийн хоёрны өглөөэртлэн босч ороо хурааж цай цүү ууж, айраг цагаа ууна. Өглөө ууцны доор чанаж тавьсан махаа огтолж цайндаа хийж идсэн хойно эмээ бэлгээ өгнө.Будилахгүйн тулд айл айлаар нь уутанд хийгээд нэрийг нь наачихсан бэлэгнүүд байдаг юм. Тэрийгээ бараг цоллож байгаа мэт “Тэр ээ ирж бэлгээ ав” гээд хүүхдүүдийн хүсэн хүлээсэн бэлгийг гардуулна. Үд хэвийх үед хот руу явах хэд нь нийлж айраг амсаад хөдөлнө. Хөдлөх үед эмээ маань тавгийн боов хийхдээ зориуд хүүхдүүдэд өгөх гэж жижиг хэвээр боов хэдийг хийлгэдэг юм. Хүн бүрт хэвийн боов, ааруул сонингийн цаасанд боочихсон өгнө. Хүүхдүүд тэр жижиг хэвийн боов ааруулыгавах их дуртай. Өнөө жил ч гэсэнбоов, ааруулаа авна.

Хот руу хөдөлсөн бид хоорондоо ярьж тохирсноороо мөн л бөөнөөрөө айлаараа ордог уламжлал бараг л тогтчихсон. Бүгд хоорондоо золгочихсон учраас насны эрэмбэ хамаагүй амар гээд хөдөөнөөс ирэх замдаа Цагаан хөтөлөөр салаад Өлзийт хороололд байх ээжийн бага эрэгтэй дүүгийнд орно. Тэнд орж цай цүй болж буузаа идчихээд баахан хөөрөлдөнө дөө. Байж байж уулзаж байгаа болохоор ер нь салахдургүй дээ. Хууч хөөрцгөөгөөд л байна.Дараагийн орох айл 120 мянгатадбайх ахынх. Мэдээж оруулах айлынхан өмнөх айлаас арай түрүүнд гарна.Хөдөөнөөс шууд ирж байгаа учраас тагтандээр гаргаж загсаасан ууцаа оруулж, цай чанаад, буузаа жигнээд хүлээж байх нь тэр. Айлаас авсан бэлгийг торонд хийж машины ард ачих хямгадах ажил ерөнхийдөө миний үүрэг. Бэлгээ авсны дараа аав заримдаа өвөртөлчихөөд машинд орсон хойноо өгнө. Харин бусад нь бэлгээ над руу өгч би уутаа бариад гүйдэг ажилтай. 120 мянгатад байх айлдаа орсныдараа гурав, дөрөвдүгээр хороололд байх том эгчийндээ зочилно. Үүний дараа сүүл мушгин манайд зочлоод айл хэсэх аян ерөнхийдөө дуусч байгаа хэрэг. Цагаан сарын хоёр өдөр ингэж л өнгөрдөг юм. Хоёр өдөр ядартлаа явсан учраас манайхан тэр өдөр эрт амарцгаадаг.

Золгоогүйахмад настнуудындаа шинийн гуравны өглөө эртхэн орчихоод шинийн гуравны үд дундаас манай гэрийн зочин хүлээж авах ажил эхэлнэ дээ. Ээж маань бэлэг андуурах эрсдлээс хамгаалж эмээ шиг бэлгээ айл болгоноор нь ууталчихаад уутан дээр нь гэрийн эзний нэрийг наачихдаг болсон. Ийм нэгэн цагаан сарын баяр удахгүй ирэх нь дээ.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход гарсан зөрчлийг арилгуулахаар болжээ

ШӨХТГ-аас Ашигт малтмалын газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох болон хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаанд хяналт хийж дүгнэлт гаргажээ. Хяналтаар АМГ нь Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй эрхлэгчид өргөдөл гаргах эрхийг олгохдоо VPN төхөөрөмжийг 280,000 төгрөгөөр худалдан авсан байна. Уг төхөөрөмжийг ашиглан дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийг долоо хоногт 500,000, нэг сард 2,000,000 төгрөгөөр худалдан авсан байх шаардлагыг тавьдаг байна. Гэтэл ашигт малтмалын газарт уг төлбөрүүдийг хураан авах эрхийг олгосон шийдвэр буюу эрх зүйн үндэслэл байгаагүй аж. Мөн АМГ-ын зүгээс уг үйл ажиллагааг эрх зүйн үндэслэлгүйгээр, зөвхөн даргын тушаал гарган, аж ахуй эрхлэгчдийн хуулиар олгогдсон өргөдөл гаргах эрхийг хязгаарласан буюу хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан байна. Иймд дээрх байдлаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчиж гаргасан АМГ-ын хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох арга хэмжээг авахаар ажиллаж байгаа гэв.

МУИС-Д ОЮУТАН ШИЛЖИН СУРАЛЦАХАД ТӨЛБӨРГҮЙ БОЛОВ

МУИС-ийн захирал оюутан шилжүүлэн суралцуулах журам батлах болон шилжилтийн төлбөр тогтоох тухай тушаалуудыг гаргаж, 2013-2014 оны хичээлийн жилд 241 оюутнаас хууль бусаар 347,182,000 төгрөг хураан авсан болох нь тогтоогдсон тул улсын байцаагчийн дүгнэлт гарч, зөрчил арилгуулахаар албан шаардлага хүргүүлсэн. МУИС-ийн зүгээс эсэргүүцэн ШӨХТГ-ын улсын байцаагч хууль бус шийдвэр гаргалаа хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаад байв. Асуудлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс байцаагчийн дүгнэлтийг бүхэлд нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзсэн байна. Харин 241 оюутнаас хууль бусаар авсан 347,182,000 төгрөгийг буцаан олгохыг шаардсан нь ШӨХТГ-ын бүрэн эрхэдхамаарахгүй тул хохирсон оюутнууд өөрсдөө нэхэмжлэх боломжтой гэж дүгнэжээ.

НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУУЛЬ БУС ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ АЖЭЭ

НИТХ-ын тэргүүлэгчдийн батлан гаргасан иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газарт кадастрын зураглал хийх аж ахуй эрхлэгчийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна. Учир нь кадастрын зураг хийх тусгай зөвшөөрөл бүхий 200 гаруй аж ахуй эрхлэгчдээс дээрх журмын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвхөн таван компанийг сонгож тэдэнд давуу эрх олгосон нь тухайн салбарт өрсөлдөөнийг хязгаарласан арга хэмжээ болсон аж. Иймд дээрх байдлаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчиж гаргасан НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар арга хэмжээг авахаар ажиллаж байна.

МОБИКОМ ХЭРЭГЛЭГЧТЭЙ БАЙГУУЛЖ БУЙ ГЭРЭЭ ИРГЭДИЙГ ХОХИРООЖ БАЙНА ГЭВ

“Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулж буй дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон түүний нөхцөл нь холбогдох хууль тогтоомжид нийцэж буй талаар хянан шалгаж дүгнэлт гаргажээ. “Мобиком корпораци” ХХК нь үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг. Гэтэл хэрэглэгч хэрэглээ хийгээгүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцөлийг өөрчилжээ. Хэрэглэгчтэй байгуулдаг гэрээнд Иргэний хуулиар тогтоосон нөхцөлийг зөрчсөн буюу компанийн сүлжээний тасалдал, доголдолын улмаас үүссэн хариуцлагыг хүлээхгүй байх, хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахдаа зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх гэсэн давуу эрхүүдийг өөрт олгож гэрээний тэгш байдлын зарчмыг алдагдуулсан аж. Хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдлыг бий болгожээ. Хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоосон зөрчлийг арилгахыг “Мобиком корпораци” ХХК-д улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгож хэрэглэгчдийг хохиролгүй болгохоор ажиллаж байгаа аж.

ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙГ 16 КОМПАНИ ЗӨРЧЖЭЭ

“Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Барилга, хот байгуулалтын яамтай хамтран цемент, ган туйван нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй үнэ тогтворжуулах гэрээг байгуулсан. Уг дэд хөтөлбөрт оролцсон аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлтэд шалгалт хийхэд “Монос констракшн” ХХК, “Монтул” ХХК, “Бүрд констракшн” ХХК, “Очир ням” ХХК, “Мост интернешнл” ХХК, “Орд гео” ХХК, “Төмөр транс” ХХК, “Таван богд трейд” ХХК, “Кью эс си” ХХК, “Пума” ХХК, “Анимук” ХХК, “Мөнгөн балгиа” ХХК, “Энх дөлгөөн далай” ХХК, “Баялаг говь” ХХК, “БОСБД” ХХК, “БТТ Инженеринг” ХХК зэрэг 16 компани нь гэрээний үүргээ зөрчиж, нийт 44.900.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон аж.

С.ЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

“Танхай тээгч” нэг сард 499 сая төгрөгийн ашиг орлого олжээ

Нэг сарын эхний долоо хоногт 150 саяын ашиг орлого олсон“Танхай тээгч” инээдмийн уран сайхны кино энэ сард нийт 499 сая төгрөгийн ашиг олж шинээр гарч буй кинонуудын тэргүүнд жагссаар байна.

“Танхай тээгч” киноны тухайд Төмөрөө, Нараа хоёр хэнээс ч дутахгүй сайхан амьдралтай залуу гэр бүл. Гэвч Нараа хүүхэд тээж төрүүлэх боломжгүй учраас тэд өөрсдийн үрийг нэгэн эмэгтэйд шилжүүлэн суулгахаар болдог. Гэрээний дагуу тээгч эх төрөн төртлөө тэднийд хамт амьдарна. Гэвч тээгч эхийг хэн гэдгийг тэдний хэн нь ч сайн мэдэхгүй. Хүүхэдтэй болохын тулд тэр хоёр ямар амьдрал туулахыг тус кино хөгжилтэйгээр дүрслэн гаргажээ.

Нэгдүгээр сарын 22-нд нээлтээ хийсэн “Хүүхэлдэй” аймшгийн киногаймшгийн өгүүллэгийн чиглэлээр бүтээлээ туурвиж, хоёр ч ном гаргаад байгаа Ц.Ууганбаярын өөр нэгэн зохиол бүрэн хэмжээний уран сайхны кино болгожээ. Өмнө нь түүний “Зоорь” өгүүллэгээс сэдэвлэсэн ижил нэртэй кино гарч байсан бөгөөд энэ удаад “Зоорь 2″ номонд нь багтсан “Хүүхэлдэй” өгүүллэгээс сэдэвлэн бүтээж буй ижил нэртэй кино дэлгэцэнд гаргажээ. Тус киноны найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ ажиллаж байгаа бол хөгжмийн зохиолчоор “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан ажиллажээ. Харин гол дүрд Н.Мөнхсоёл, Ө.Мөнгөнтулга нар тоглосон байна.

Уран зохиолын шилдэг борлуулалттай ном

Өмнөх долоо хоногт буюу 01.19 – 01.25-ны хооронд интерномын шилдэг номонд 1.Судасны чимээ Г.Аюурзана, 2.Эвтэй дөрвөн амьтан, 3.Амралтын өдрийн шуудан, 4.Өөдөө тэмүүл Ш.Сандберг, 5. Амжилтын тарни Т.Бадамзул, 6.Буддаг ном, 7.Сорхугтани Б.Сарантуяа, 8.Чонон сүлд З.Рун, 9.Ногоон нүдэн лам Ц.Оюунгэрэл, 10.100 жилийн ганцаардал Г.Маркес зэрэг номнууд оржээ.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ соёл-урлаг

“Хар хархан харц” дууны клип манай гэр бүлийн нэг өдрийн амьдралын зураглал

Дуучин Г.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-“Шуранхай” хамтлаг эргэж нэгдэх байх гэсэн хүлээлт байдаг. Танай хамтлагийнханд эргэж нэгдье гэсэн санаа байгаа юу?

-Архангайд арван жилээ төгсөөд СУИС-ийнуртын дуу дуулаачийн ангид элсэж байлаа. Төгссөн жилдээ хоёр найзтайгаа ярилцаж байгаад луртын дууны “Шуранхай” гэж тоглолт хийж үзсэн юм. Тэгсэн чинь л “Шуранхай” хамтлаг болчихсон байхгүй юу. Уг нь “Шуранхай” хамтлаг гэж байгаагүй юм. Манай хамтлагийнхан тус тусдаа хувийн ажлаа хийж байгаа. Эмэгтэйчүүд болохоор нэг нь хүүхэд гаргахаар нөгөөх нь дараа жил жирэмсэн гээд асуудал их гарах юм. Уран бүтээл байтугай уулзахзавгүй л хүмүүс байна. Амьдралын шаардлагаар уулзаж амжихгүй байгаа болохоос бүр салчихсан юм байхгүй. Номин-Эрдэнэ, Үүрийнтуяа бид гурав одоо зүгээр л сайхан найзууд.

Дуучин Жавхланг өмнө нь таньдаг байсан уу?

-Ер нь дуулдаг болсноос нь эхлээд л мэддэг, таньдаг байсан. Харин намайг сүүлд дуулж эхэлснээс хойш таньдаг болсон юм билээ. Тоглолтын ард тэр байна даа гэж таньдаг болсон болохоос яг албан ёсоор тэдэн оны тэдэн сард танилцсан гэсэн юм байхгүй л дээ. Бид хоёрын үзэл бодол ер нь их нийлдэг. Дуртай зүйл, сэтгэл нийлдэг юм их олон байсан. Тэгээд л бие биедээ татагдаж нийлсэн. Өссөн орчин ч адил. Би багаасаа үхэр мал сааж, морь унаж өссөн учраас монгол ахуйд хайртай. Хөдөө амьдрал хүний ухааныг задалдаг. Хөдөлмөрөөр хүнийг хүмүүжүүлж, хатуужил тэвчээр суулгаж өгдөг болохоор би монгол ахуйд хайртай. Одоо ч гэсэн манайх зусланд гардаг. Хүүхдүүдээ аав, ээж шигээ орчинд хүмүүжээсэй, харзны гоё ус ууж, цэвэр агаарт байж цагаан идээгээ идэж, зүлгэн дээр тоглоосой гэсэндээ л тэр.

Уугуул нутаг, аав, ээжийнхээ талаар дурсаач?

-Би Архангайнх. Аав маань малчин гаралтай хүн. Харин ээж багш. Аав, ээж минь Архангайдаа аж төрдөг. Зундаа хамтдаа зусланд гарч, айлсаад буудаг. Аав, ээжрүүгээ, Архангай руу гараад явахаар л сэтгэл хөдлөөд бүр догдолчихдог ш дээ.

Анх Жавхлантай суухад аав, ээж тань яаж хүлээж авч байсан бэ?

-Мэдэхгүй өөрсдөө л хэлэх байх. Би яг тэгж асууж байгаагүй юм байна. Сайхан дуучин хүргэнтэй болох нь гээд баярласан байлгүй.

-“Хар хархан харц” дуун дээр гардаг клипний зохиомжийг танай гэр бүлийн нэг өдрийн амьдрал гэж ярьдаг. Зусландаа гарахаар л тийм энгийн гоё ахуйд аж төрдөг байх даа?

-Тиймээ, манай зуслангийн гэр байгаа юм. Зусланд гараад нэг өдрийнхөө амьдралыг бичээд дуугаа дуулаад л клипээ хийчихсэн. Тэр клипний дараа “Жавхлан эхнэрийгээ хүчээр морь унуулсан, айлын охиныг чадахгүй байхад нь морь унуулж байгаад алчих вий дээ” гэх мэт яриа гарсан л даа. Тэр клипэнднэг ч хиймэл юм байхгүй. Би үхэр, гүүгээ сааж, манай нөхөр унагаа татаж түлээ түлшиндээ яваад л амьдардаг. Нэг өдрийн мааньамьдралыг харуулсан зураглал. Зураг авалтад зориулсан зохиомол зүйл биш л дээ.

Хаагуур зусдаг вэ?

-Архангайн Таруугийн талд тоглож өссөн талдаа гэрээ бариадзусланд гарчихдаг.Амралтын өдрүүдээр ч хотод байдаггүй. Гачууртад барьсан гэртээ амарцгаадаг.

Таныг оюутан байхдаа мисс болж байсныг мэднэ. Сайхан бүсгүй, сайн дуучинхөдөө очиж саальчин болж амьдрах ч гэж дээ гэсэн яриа хэсэг өрнөсөн…?

-Хүмүүст хэцүү санагдаж магадгүй. Надад бол харин эсрэгээрээ гоё байдаг. Илүү чөлөөтэй. Хөдөө хөдөлмөр хийж байгаад Улаанбаатарт орж ирэхээр эндхийн ажил надад юу ч биш санагддаг. Ээж, аав маань ясны хөдөлмөрч улс. Миний хувьд зүгээр суух тусмаа бие хөшөөд байдаг. Миссийн хувьд тэр арга хэмжээ хүмүүнлэгийнх байсан. Хүн чанарын гоо сайхны мисс. Тэр тэмцээнд ороод би шагнал авч байсан. Дотоод сэтгэлийн гоо сайхны мисст явахад миний сэтгэл сайхнаараа байж л байна. Хөдөө явахад ч бас адил. Ер нь хүний сэтгэл зүй л хамгийн чухал.Энэ ямар хэцүү юм бэ, үүнийг яаж хийнээ гээд байхаар сэтгэлээрээ ядарчихдаг.

Орчин цагт эмнэлэг хөгжчихөөд байхад араг түшиж төрөхдөө яахав дээ гэж шүүмжлүүлсэн үе таны амьдралд бий. Яагаад тийм сонголт хийв?

-Төрнө гэдэг өвчин биш. Тэртэй тэргүй төрдөг жамаараа л хүн хаана ч төрдөг. Ямар аймшигтай юм бэ гэж хүлээж авах зүйл биш л дээ. Энэ надад тийм хэцүү биш. Араг түшиж төрсөн гэдгээсээ илүү ээж болох гэдэг хамгийн гоё мэдрэмж. Дуун дээр гардаг шиг дэлхий амарч байгаа юм шиг бүх л юм гоё санагддаг. Хажууд суугаа хүн, миний оршиж байгаа орчлон дэлхий, гэр орон хүртэл сайхан харагддаг. Магадгүй бүсгүй хүн тэр мэдрэмжийг мэдрэхийн тулд дахин дахин хүүхэд төрүүлдэг байх.

Та дахиад хүүхэд төрүүлэх үү?

-Олон хүүхэдтэй болно. Намайг 15 хүүхэдтэй болно гэсэн яриа гарсан байсан. 15 нь ч юу юм. Гэхдээ ядаж дахиад хоёр хүүхэд төрүүлнэ.

Жавхлан та хоёрыг хүннү захтай монгол дээл өмсөж эхэлснээс хойш хүннү дээл загвар болчихсонд олзуурхдаг. Таныг шаггүй оёдолчин гэж ярьдаг. Загвараа яаж гаргадаг вэ?

-Би нарийн уран оёж чадахгүй л дээ. Хүүхдүүдийнхээ хувцсыг оёно. Ойр зуурхан өмсөх дээл оёдог болохоос айхтар чамин зүйл хийж байгаагүй. Хийвэл чадах л байх. Миний дээлнүүдийг одоо гурван газар хийж байна. Харж байгаад энэ их гоё дээл байна гээд авдаг. Зарим нь чамд ийм гоё дээл хийсэн ирээд үзэх үү гэдэг юм. Надад олон хүн дээл оёж өгсөн.

Миний өмсөөд байдаг дээл баруун монгол дээлний загвар юм билээ. Ерөнхийдөө ханцуйн чимэг ихтэй. Тэрийг Урнаа гээд захчин эгч хамгийн түрүүнд оёж өгч байсан. Ээж нь, түүнийг бага байхад нь олон өнгийн даавуунууд нийлүүлээд гоё ганган хувцаснууд хийж өгдөг байсан гэсэн. Тэр нь сэтгэлд нь үлдчихсэн гэдэг. Ханцуйг олон өнгөөр чимэглэдэг байдал, одоо монгол дээл тийм байх ёстой юм шиг болтлоо түгж тарлаа. Тэрэнд их баяртай байдаг. Зарим хүмүүс намайг дуурайлаа гээд өөрийг нь дуурайсан хүмүүст их дургүй байдаг юм шиг байна лээ. Надад харин эсрэгээрээ сайхан санагддаг.

Нэг шинэ жилийн хүлээн авалт дээр таныг дээлтэй, нүүрээ будаагүй очсон гэж хэсэг шуугисан. Ер нь эмэгтэй хүний гоо сайхны талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Эмэгтэй хүний дотоод сэтгэл үйлдэл, үг, царай, харцаарааилэрдэг гэж би боддог. Мянга тормойтол будаад цаанаа адайр зантай ч юм уу, муухай ааштай, хар сэтгэлтэй байвал угаасаа л харагддаг. Тэгэхээрбүсгүй хүний ариун нандин нь дотоод сэтгэлдээ байдаг. Гадаад байдлаа гоёж чимэх тухайн хүний мэдрэмжийн асуудал байх л даа. Үнэхээр гоё арьстай тэрийгээ будмааргүй байвал будахгүй л байна биз. Жаахан будчихаар өөрт нь таалагдаад байвал будчихна л биз. Хамгийн гол ньхүн өөртөө л таалагдах ёстой. Өөртөө таалагдаж байж л бусдад таалагддаг. Миний хүлээн авалтан дээр дээлтэй очсон нь зарим хүнд таалагдаагүй л юм шиг байна лээ. Уржнан жилийн дуучдын шинэ жил байсан л даа. Энэ жилийн шинэ жилийн зурагнуудыг харж байхаар хүмүүс дээлтэй оролцдог болчихсон байна лээ. Энэ нь миний зүгээс Монголын уламжлалд оруулжбуй хувь нэмэр болов уу гэж бодож байгаа.

Монголоороо байя гэсэн мэссэжийг нийгэмд өгдөг гэр бүлийн нэг нь танайх. Ингэхэд монголоороо байна гэдгийг та юу гэж хардаг вэ?

-Бидний хувьд ерөнхийдөө уриалагч маягийн хүмүүс гэж нийгэм хардаг. Монгол хүн худлаа хэлдэггүй. Үнэнийг эрхэмлэдэг. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үзэлтэй. Хүн чанар болоод сэтгэлийг чухалчилдаг, өөрийгөө дээдэлдэг чанартай. Эртний монголчууд бусдыг даган дуурайж шүтдэг биш өөрийгөө шүтдэг байсан. Бусдыг хүндэлж, байгалийг хайрладаг байсан. Монгол хүн тийм л байх ёстой. Өөрийгөө хүндэлж байж хүн хүнээ хүндэлнэ.

Та хоёр уран бүтээлийн хажуугаар нийгэм рүү хандсан ажилих хийж байна. Сүүлд “Монгол өлсөх учиргүй” гэсэн хөдөлгөөн өрнүүлсэн нь содон санагдсан…?

-Сая арванхоёрдугаар сарын 11-нд “Монгол өлсөх учиргүй” гээд хувьсгалт тоглолт хийсэн. Тэр тоглолтоороо гадагшаа гарч байгаа мөнгөний урсгалыг Монголдоо шингээе гэсэн санааг дэвшүүлсэн юм. Оргилуун дарсаар жишээ авахад энэ олон мянган оргилуун дарсыг гадаадаас авахын хэрээр бидний мөнгөгадагшаа урсдаг. Тэр мөнгөний урсгалыг Монголдоо үйлдвэрлэсэн зүйлээ эдэлж хэрэглэж байж л эх орондоо үлдээж чадна. Энэ санааг дахиад хэлэх гэж хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэр тоглолтын орлогоор бусдад туслана гэдгээ бас хэлсэн. Тэр орлогоор хогийн цэгт байгаа хүмүүст сүү тараах ажил өрнүүллээ. Бинутагтаа очоод эмзэг бүлгийн 200 хүүхдэд бэлэг өгсөн. Бэлгэндээ дандаа Монголын бүтээгдэхүүн оруулсан. Бээлий оймсны хослол, ундаа, ном, шоколад, печеньмонгол урлалын бүтээгдэхүүн оруулсан. Мөн Увсад бас 200 өрхөд гурил, будаа тараасан. Ойрын хугацаанд ийм ажил хийлээ. Тэр маань одоо нэвтрүүлэг болоод гарах гэж байгаа.

Нөхрийнхөө уран бүтээлээс хамгийн сайхан санагддаг уран бүтээлийг онцлооч гэвэл?

-Ер нь л дууг их гоё дуулдаг л даа. Чихэнд тээртэй биш. Бүх л дуу нь сайхан. Сүүлд “Мөнхийн урсгалт амьдрал” гэдэг дууг хамтарч дуулсан. Одоо дүрстэй болгоно.Тэр дуундааих хайртай. Маш гоё дуу. Утга санаа, ая, үг нь үнэхээр гоё. Клипгүй дуу нь одоо яваад л байгаа юм билээ.

Нөхөртөө хичнээн дээл оёж өгсөн бэ?

-Нөхөртөө олон дээл урлаж өгөөгүй. Хүүхдүүдийнхээ дээлийг л оёдог. Манай дүү эгч нар дээл их хийдэг. Тэд маань надаар оёулалгүй оёод өгчих шинжтэй. Тийм дээл хэрэгтэй байна гэхээр хийгээд өгчихдөг. Тэгэхээр нөгөөдүүлдээ найдаад л хийлгүүлээд байна даа. Тэрнээс биш охидынхоо хувцаснуудыг бүгдийг нь өөрөө л оёод өгчихдөг. Дээл өмд, нимгэн цамц гээд дөрвөн улирлын хувцсыг бол оёчихно шүү. Хөх зүү хөндлөн барьдаггүй гээд гайхуулаад ч байгаа юм шиг эмэгтэйчүүд надад таалагддаггүй. Гайхуулаад байх зүйл биш л дээ. Тухайн хүний өөрийнх ньл бодол байх. Эмэгтэй хүн ядаж энд тэндэх онгорхой цоорхойгоо эвлэгхээн цэвэрхэн оёчихож чаддаг байхёстой гэж би хувьдаа боддог.

Нөхрийн чинь “Хамаг Монгол” төсөл юу болж байна?

-“Хамаг Монгол” төсөл ер нь дуусахгүй юм шиг байна лээ. Манай хамаг Монголынхон Архангай руу явж байгаа юм шиг л арай л долоо хоногт нэг ирэхгүй юм даа. Байнга ирж очдог. Манайхаар ирээд би ийм юм хийж байна та нар юу хийж байна гээд ер нь их холбоотой байдаг. “Хамаг Монгол” төслийн сүүлийн ажил гэвэл “Хамаг Монгол-2” гэсэн CD гарч байгаа. Ер нь шигшмэл их гоё CD болохоор шинжтэй байна. Тува, Буриад, Өвөр монгол, Халимаг, Төв Монголоос шигшмэл дууг өөр, өөрийнх нь газарт дуулаад CD болгоно.

Дуучин Жавхлан улстөр ярьсныхаа дараа л нэг шинэ уран бүтээл гаргаад байх шиг харагддаг…?

-Хүмүүс улс төр гэдэг юм. Минийхээр улс төр гэхээсээ илүү бидний л амьдрал шүү дээ. Улс төрчид бидний амьдралыг тэгшхэн сайхан байлгая л гэж гарч ирж байгаа хүмүүс. Тэгэхээр улс төрч гэхээр нэг талтай. Бид нар бас нэг талтай гэхээр утгагүй болчихоод байгаа юм. Яг л бидний амьдарч байгаа цаг хугацаанд бидний төлөөлөл болоод амьдралыг жигдхэн авч явах хүмүүс шүү дээ. Гэтэл талхны үнэ өсөхөд энэ амьдрал чинь болохгүй байна гэж дуугарахаар хүмүүс улс төр хийгээд байна гэж хараад байдаг. Улс төр амьдрал хоёр нэг юм гэдгийг хүмүүс ойлгох л ёстой. Манай нөхөр үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэсэн зарчмыг баримталдаг. Хийж байгаа үйлдэл бүхэнд нь хэзээ ч худлаа юм байдаггүй. Тэгэхээр би аль ч талаар нь нөхөртөө итгэдэг. Хүмүүс ч гэсэн хар сэртэйгээр биш энэ хүний хэлж байгаа зүйл амьдралд маань ямар тустай юм бол доо, энэ үгийг нь амьдрал дээр хэрэгжүүлчихвэл нээрээ надад хэрэгтэй ч юм уу гэдэг байдлаар хүлээж аваасай гэж хүсдэг.

Хүүхдүүд нь хэд хүрч байгаа билээ. Яаж хүмүүжүүлж байна?

-Одоо манай хоёр охин гурав, дөрөвтэй. Саяхан бүл нэмсэн. Гурав дахь хүүхдээ төрүүлсэн. Хүүхдүүд сонин сонин юм асуудаг юм билээ. Би ээж хүнийхээ хувьд эмэгтэй хүн ялангуяа залхуу байвал дэмий гэж боддог юм. Тэгэхээр охидооих сайхан цэгцтэй ажилсаг, ухаалаг болгочих юмсан л гэж боддог. Аав нь бас дотроо нэг хүмүүжлийн арга баримтлаадявж байгаа байх л даа. Би хувьдаа тийм байдлаар хүмүүжүүлэх гээд хичээгээд явж байна.

Гэр бүлээрээ тэмдэглэх дуртай баяр юу вэ?

-Зан сайтай айлд хүмүүс их цугладаг гэдэг дээ. Тэрэн шиг хагас, бүтэнсайнд манайхаар хүн ихтэй байдаг. Яг л баяр шиг. Тэр үе л их сайхан байдаг. Нэг удаад үхрийн мах, толгой шийр, хонины дотор ч юм уу чанадаг. Тэгээд ойр дотнын хүмүүсээ бүгдийг нь дуудаж байгаад ляг л баяр шиг юм болно. Ямар нэг баяр гэхээсээ илүү хагас, бүтэн сайндаа хүмүүсийг дайлж,санаа оноогоо хуваалцаад суух дуртай.

Хүмүүс дайлж, цайлаад баярлах дуртайгэхээр өвөлдөө их идэш иддэг байх даа?

-Ер нь их шүү. Нэг үхэр, адууны өрөөл, гурав, дөрвөн хонь лав бэлдэнэ. Толгой шийрээ тусад нь бэлдээд авчихдаг. Зарим нь бэлдээд тавьсан байхад манайх авна гээд аваад явчихна. Бид хоёр хоёулаа хүн хооллож ундлах дуртай.

Та нүүрээ яаж арчилж байна. Даашинз өмсөхөөсөө илүү дээлээр гоёдог байх?

-Монгол хувцаснууд их гоё.Чимэглэл ихтэй. Хувцас маань чимэг ихтэй байхад нүүрээ барсайтал будчихвал аймаар харагдах байх л даа. Тиймээс миний дээл хувцас намайг чимдэг. Уран шаглаа нугалаатай хувцас өмсөөд байхаар цулгай европ хувцас яг үнэнийг хэлэхэд өмсөж чадахаа больчихдог юм билээ. Куртик гэх мэт хувцас өмсөж чаддаггүй. Эмжээртэй гоё хээтэй л юм өмсмөөр санагдаад байдаг. Хийцтэй донжтой хувцас өмсөх дуртай.

Нөхрийн чинь нэг өдөр яаж өнгөрч байна. Сая хэсэгхэн суухад их олон хүн уулзаж байгаа харагдлаа?

-Өдөржингөө л уулзалттай байдаг. Утас нь зогсоо чөлөөгүй дуугараад л. Зарим нь зөвлөгөө авах гэсэн юм аа гэж хүртэл залгана. Ийм ажил дээр хамтарч ажиллая гэнэ. Зарим нь дуу, шүлэг өгмөөр байна, ийм бэлэг өгмөөр байна гэж ярина. Ийм юм танаас авмаар байна гэсэн хүмүүс ч бий. Ер нь янз бүрийн хүн уулзана шүү.

Таныг туслахтай, тогоочтой гэж сонссон, үнэн үү?

-Өөрсдөө л бүхнийг хийдэг.Харин намайг зарим нь тогоочтой, хүүхэд асрагчтайгэж бодоод байх шиг байна лээ. Би хүн зарах дургүй. Чадвал өөрөө бүгдийг амжуулчих юмсан гэж хичээдэг. Хүнээр юм хийлгэхийн нэг төвөгтэй тал нь заавал тэг ингэ гэж хэлэх болдог. Хүнд хэлээд сууж байхаар өөрөө хийж байсан нь амар санагддаг. Манайд хүмүүс ирээд чи яаж амжуулдаг юм бэ гээд гайхаад л гардаг юм. Зөв зохион байгуулалттайгаар хийж,амжуулъя гэвэл ямар ч ажил амждаг. Амьдрал ер нь зөв зохион байгуулалт дээр тогтдог.

Дангаараа уран бүтээл хийх үү. Байж байгаад л нөхөртэйгөө хамтарч дуулчихаад л байж байх уу?

-Дангаараа уран бүтээл хийнэ. Уртын дууны анги төгссөн учраас уртын дууны чиглэлээ барих төлөвлөгөөтэй байгаа.

Сүүлийн үед та юу хийж байна?

-Миний хийж байгаа сүүлийн ажил гэвэл “Монголоороо сэрэхүй” гэдэг төв нээж байна. Биелгээ, уртын дуу, монгол бичиг, баясуулай ариусахуй гэж хичээлүүдтэй. Нас хязгаарлахгүй. Хүссэн бүх хүнд зааж өгөхөд бэлэн байгаа. Хүнтэй харилцахад тээргүй хүмүүсийг сонгож багшаар ажиллуулж байна. Бүртгэл эхлээгүй байхад хүмүүс бүр сураглаад ирээд байгаа. Тэгэхээр надтай санаа нийлэх хүмүүс их ирэх юм шиг байна. Санаа нийлсэн хүмүүстэй ярилцах гоё байдаг шүү дээ. Тэр хүмүүсийг тэсч ядан хүлээж байна даа.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
редакцийн-нийтлэл

Жанцанноровын ДАМДИНЦЭРЭН: Хүнд олон хобби байж хөгжих боломж гардаг

V.R хамтлагийн гишүүн Ж.Дамдинцэрэнтэй ярилцлаа.

-Та төрийн хошой шагналт Н.Жанцанноровын хүү. Хөгжмийн зохиолч гэж сонссон. Хөгжим зохиох ажилдаа загвар өмсөгч, хамтлагийн гишүүнээсээ илүү анхаарч чадаж байна уу?

-Сайн уран бүтээл төрүүлэхийн тулд маш их хөдөлмөрлөж, ажиллах хэрэгтэй. Одоогоор хөгжмийн зохиол дээр ажиллах цаг, зав хомс л байна. Японд сурч байхдаа бөөгийн хэнгэргийг Европын цохиур хөгжимтэй хослуулан морин хуур, хөөмийтэй аялгуу зохиож байсан. Мөн Морин хуур, дунд хуурт зориулсан зохиолыг анх бичиж байсан. Бас нэг зохиол бичсэн нь Морин хуурын чуулга одоо ч гэсэн тоглодог. Заримдаа төгөлдөр хуурын сайхан аялгуу сонсохоор бэлтгэл хийх хүсэл төрдөг л юм. Ер нь мэргэжлийн төгөлдөр хуурч хүн өдөрт гурваас доошгүй цаг бэлтгэл хийхгүй л бол гар хуруу эвлэхээ больчих гээд байдаг гэм бий. Төгөлдөр хуураа яг мэргэжлийн хэмжээнд давтаагүй 13 жил болжээ. Хүмүүсийн хувьд урлагийн гэр бүлд өссөн гэхээр содон амьдралтай байдаг байх гэж боддог байх л даа. Манай аав бусдын нүдэнд ихэмсэг төрхтэй хөгжмийн зохиолч шиг харагддаг бол бидний хувьд жирийн л эцэг хүн. Аав маань надад гар хүрч үзээгүй. Хааяа нэг үг хэлэхдээ юм бодогдуулсан гүн утгатай зүйл хэлдэг.

-Яриагаахамтлагийн чинь талаар үргэлжлүүлье.Загвар өмсөгч дөрвөн залуу яагаад хамтлаг байгуулахаар шийдсэн бэ?

-Бид дөрвүүлээ “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгчид. Дуулах сонирхолтой найзууд нэгдэж хамтлаг байгуулъя гээд л байгуулсан. Зарим нь бага байхдаа хүүхдийн ордонд явдаг байсан юм. Бид өөр өөр ажил мэргэжилтэй, өөрсдийн мөрөөдөлтэй хүмүүс. Мөрөөдлийн маань нэг хэсэг нь дуулах. Бид энэ мөрөөдөлдөө хөтлөгдөн нийлсэн хүмүүс. Залуу хүн мөрөөдөлдөө хүрэхийн тулд ямар нэг алхам хийж түүнийхээ төлөө тэмцэж, эхлүүлж чаддаг байх хэрэгтэй гэж боддог.

-V.R гэдэг ямар үгийн товчлол вэ?

-V.R гэдэг нь “We are” буюу “Бид бол” гэсэн үг. Зүгээр нэг хамтлаг гэхээсээ илүү залуусыг уриалан дуудах ямар нэг зүйл хийе гэж нэгдсэн. Жишээ нь “Бид бол Монголын ирээдүй болсон залуус” эсвэл нийгмийн сайн үйлсийн аян өрнүүлэхээр бол “Бид бол хүмүүнлэг залуучууд” ч гэдэг юм уу уриа маягийн зүйл гаргаж түүнтэйгээ уялдсан олон ажлуудыг хийe гэж бодож байгаа. Гэхдээ мэдээж дан ганц нийгмийн үйлст оролцоно гэвэл өрөөсгөл ойлголт л доо.

-Танай хамтлагийг хүмүүс хэр хүлээж авч байна?

-Загварынхан зүгээр загвараа л өмсөх ёстой гэсэн коммент харагдаж байсан. Дуучин гэхээр л яагаад ганцхан дуулаад явах ёстой гэж. Залуу хүн хүсэл мөрөөдөлдөө автан хийж чадах зүйлээ хийх хэрэгтэй. Анхны уран бүтээл хүмүүст хоолой шаардсан дуулалттай болж харагдаагүй байх.

-Анхны дуу чинь”Чи намайг санах уу” гэсэн нэрээр гарсан. Цаашдаа ямар уран бүтээл хийх вэ?

-Бидэнд цаана нь гурав, дөрвөн дуу бэлэн байгаа. Бидний найз “A Sound” хамтлагийн Д.Мөнхболд анхны дууны маань үг, аяыг зохиосон юм. Клипний зураг авалтыг нь Өгий нуур, Цэцээ гүнд авсан. Бид өөрсдийн ажилтай ч гэсэн мэдээж хамтлагаа орхихгүй. Цаашид дуугаа үргэлжлүүлэн гаргасаар байх болно. Бүгдийг нэг дор хийж чадахгүй хугацаа шаардах ажил шүү дээ. Анхны дуу маань уянгынх. Яваандаа төрөл жанраа эвдээд өөр өөр урсгалаар дуулах бодолтой байгаа. Мэдээж айхтар хүнд төрлөөр дуулахгүй. Хараад байхад Азийн нэрд гарч байгаа одод нь загвар ч өмсдөг, кинонд ч тоглодог бас дуулаад явдаг. Бидний нэг хүсэл бол Монголдоо энэхүү шинэлэг зүйлийг нэвтрүүлэхийг бодсон юм.

-Та ямар мэргэжилтэй билээ?

-Төгөлдөр хуурч, хөгжмийн онол судлаач, хөгжмийн зохиолч, урлагийн менежер мэргэжилтэй. Токиогийн урлагийн их сургуулийг төгссөн. Одоогоор “Гэр Монголын маркетингийн агентлаг” компанийг байгуулаад ажиллаж байна. Нэлээд тоглолт зохион байгуулсан. Олон улсын төрийн бус JCI байгууллагын Монгол дахь байгууллагын нарийн бичгийн дарга, мөн “Жанцанноров сан” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг. Багаасаа завгүй ажиллаад сурчихсан учраас зүгээр сууж чаддаггүй.

-Урлагийн хүн хэрнээ загвар руу орсон нь сонирхол татаж байна. Загвар өмсөх бас таны мөрөөдөл үү?

-2001 онд нэг танил маань “Гоёл” наадамд оролцох уу гэсэн санал тавьсан. Тэгээд тухайн жилдээ “Монгол модель” агентлагт ажиллаж эхэлсэн түүхтэй. Загвар бол миний дагалдах хобби.

-Гэр бүлийнхээ талаар яриач?

-Би хоёр охинтой. Том маань дөрвөн настай. Бага маань хоёр хүрнэ дээ. Эхнэролон улсын банкинд ажилладаг. “Монгол модель” агентлагт ажиллаж байхдаа танилцаж байлаа. Анх хараад л миний эхнэр болох хүн гэж мэдэрсэн. Гэр бүл минь халуун дулаан уур амьсгалтай. Эхнэр маань энэ бүгдийг зохицуулж явдаг ухаалаг бүсгүй бий.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Аялах хоббитой. Хөдөө, ой модонд, уулын оройд бодох зүйлгүй суух сайхан. Ажлаас болоод байнга явж чаддаггүй л дээ. Фото зураг авах хоббитой. Ер нь харагдсан сэтгэлд буусан зүйлийн фотог авчихна шүү.

-Гэр бүл найз, нөхдөдөө цаг зав хэр гаргаж байна?

-Манай гэр бүлийн хүн ажил дээрээ завгүй сууж байгааг минь мэддэг учраас ойлгодог. Ажлаа тараад хүүхдүүдээ аваад гэртээ хариад байцгааж байдаг. Найз нөхдийн хувьд залгахаар чи хэрэг болохоор л залгах юм гэдэг. Миний хувьд найзтай болохоор л залгаж байгаагаа ойлгуулдаг л даа. Ер нь уулзаад суух зав тэр бүр гардаггүй. Тэгж суугаагүй удаж байна.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Олон улсын стандартад нийцсэн зүрхний вакуумжсан хагалгааны өрөөтэй боллоо

П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг олон улсын стандартад нийцсэн вакуумжсан хагалгааны хоёр өрөөтэй боллоо. Тус өрөөг Эрүүл мэндийн яамны төсвөөс санхүүжүүлжээ. 803 сая орчим төгрөг зарцуулсан байна.”Тэнгэр, газрын хишиг” компани гүйцэтгэгчээр нь ажиллажээ. Ер нь эмнэлгийн өрөөний агааржуулалтууд Оросын хуучин технологитой байдаг гэнэ. Харин шинээр нээгдсэн вакуум хагалгааны өрөө олон улсын стандартад нийцжээ.

Ингэснээр хагалгаа хийхэд илүү баталгаатай болсон аж. Зүрхний хагалгаа наад зах нь зургаа, долоон цаг үргэлжилдэг гэнэ. Хагалгааны өрөөнд байгаа унтуулагч, хортой бодисууд ууршиж тэнд олон цаг хагалгаа хийгээд зогсож байгаа эмч, мэргэжилтнүүдийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг байж. Харин вакуумжсан өрөөнд100 хувь агаар сэлгэлт хийгдэх юм байна.

Хагалгааны өрөөнд амьсгалын аппарат, шаардлагатай хүчилтөрөгч, вакуум гэсэн гурван төрлийн систем суурилуулжээ.Энэ өрөөнд ирэх долоо хоногоос зүрхний хагалгаа хийж эхлэхээр төлөвлөжээ. Гуравдугаар эмнэлэг жилдээ 500 орчим зүрх судасны хагалгаа хийдэг юм байна.

Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга, анагаах ухааны доктор, зөвлөх зэргийн эмч Ц.Төмөр-Очир “Нэгдүгээр сарын эхээр Люксембургийн эмнэлгээс төслийн хүрээнд зүрхний мэс заслын баг ирж ажиллана. Олон улсын стандартад нийцсэн өрөө, тасалгаатай угтах болсондоо олзуурхаж байна. Япон, Франц, АНУ, Люксембургийн мэргэжлийн багууд жилдээ 16 удаа ирж бидэнтэй мэдрэлийн мэс засал, зүрхний мэс заслын чиглэлээр хамтарч ажилладаг. Өмнө нь хагалгаа хийж байгаа өрөө стандартад нийцээгүй гэх асуудлууд гардаг байсан. Гадны аль ч баг ирсэн хамтарч ажиллах нөхцөл бүрдсэн. Гуравдугаар эмнэлгийн өрөө Солонгос, Люксембургийн нээлттэй хагалгаа хийдэг өрөөтэй яг адилхан болсон” гэж ярилаа.

Дашрамд дурдахад Монголд зүрхний хагалгааг үнэ төлбөргүй хийдэг байна. Харин зүрхний хавхлаг солих,зүрхийг түр зогсоогоод цусыг эргэлдүүлэх аппаратны хөлсний 50-60 хувийг эмнэлэггаргадаг юм байна. Үлдсэн зардлыг иргэд гаргадаг гэсэн. Нэг зүрхний хавхлаг зургаан сая төгрөгийн үнэтэй бол цусны эргэлтийн аппарат 2.2 сая төгрөгийн өртөгтэй аж. Зүрхний хагалгаа 8.2 сая төгрөг болдог байна.

Ирэх онд өндөр өртөгтэй иймэрхүү эмчилгээний зардалд зориулжэрүүл мэндийн даатгалаас 13 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт үзүүлэх юм байна. Гуравдугаар эмнэлэгт ихэнх санхүүжилт буюу 4.3 тэрбум орчимтөгрөгийг хуваарилжээ. Иргэдийн халааснаас гарч байсан их хэмжээний мөнгө хэмнэгдэж байгаа хэмээн эмч нар ярьж байлаа. Өндөр үнэтэй хагалгаанд орлоо гэхэд 75 хувийг ньэрүүл мэндийн даатгалаас 25 хувийг иргэн төлөхөөр зохцуулагдаж байгаа гэнэ.

Гуравдугаар эмнэлэгтөчигдөр зүрх судасны вакуумжсан хагалгааны өрөөнөөс гадна 4D хэт авианы оношилгооны аппаратны нээлт болсон юм. Нүдний торлог шилэнцэрийн хагалгааны тоног төхөөрөмжийг ч шинээр хүлээж авлаа.

Нүдний торлог шилэнцэрийн хагалгаа Монголд тэр бүр хийгддэггүй, ганцхан “Болор мэлмий” хийдэг байж. Ихэнх нь гадаадад очиж эмчлүүлдэг байжээ. Тус хагалгааны зардал нь 1.5-25 сая төгрөгийн өртөгтэй аж. Гуравдугаар эмнэлэг нүдний торлог шилэнцэрийн мэс заслын микроскопыг хүлээн авснаар хагалгаа хийх боломжтой газар ийнхүү нэмэгдлээ. Улсын эмнэлэгт нүдний торлог шилэнцэрийн хагалгааг хийгээд эхлэхэд иргэдэд даатгалын хөнгөлөлтөд хамрагдах боломж гарч ирж байгаа юм байна.

4D эхотой болсон эмнэлгийн оношилгооны түвшин сайжрах нь. Улсын эмнэлэг анх удаа 4D эхотой болж байгаа нь энэ аж. Эхогоор харж болох бүх эрхтэнүүдийн оношилгоонд дэвшил гарчээ.

Ирэх жил тус эмнэлэг тархины мэс заслын вакуумжсан өрөөтэй болох саналыгЭрүүл мэндийн яаманд гаргажээ. Хагалгааны өрөөг тэрбум орчим төгрөгөөрсайжруулчихвал хагалгаанд чанарын маш том өөрчлөлт гарна хэмээн эмнэлгийн удирдлагууд ярьж байлаа.

С.АРИУНЖАРГАЛ