Categories
мэдээ нийгэм

Эрх мэдлийн төвлөрлийг сааруулах зайлшгүй шаардлагатай гэв

Төвлөрлийг сааруулах асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын даргын байгуулсан ажлын хэсэг хамтран хэлэлцүүлэг хийлээ. Holiday Inn зочид буудалд болсон “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого” хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Нийслэлийн засаг дарга С.Батболд, Засгийн газрын ахлах референт П.Зоригтбаатар нар оролцсон юм.

Улаанбаатар хотод эдийн засаг, хүн ам, эрх мэдлийн төвлөрөл их байна

УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар төвлөрлийг сааруулах хууль, эрх зүйн орчныг судалж, санал дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ахлан ажилладаг. Тэрээр “Монгол Улсад төвлөрлийг сааруулах зайлшгүй шаардлага бий болчихсон. Улаанбаатар хотод эдийн засаг, хүн ам, эрх мэдлийн төвлөрөл их байна. Үүнээс болоод төвлөрөл задарч саарахгүй, хот ачааллаа даахгүй байдал бий боллоо. Энэ хүрээнд нэлээн олон ажил төлөвлөж байгаа. Захиргааны төвлөрөл буюу эрх мэдлийн төвлөрлийг сааруулах зайлшгүй шаардлага урган гарч ирсэн. Энэ хүрээнд “Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хууль”-ийг өөрчлөх, чиг үүргийн дахин хуваарилалт хийх зайлшгүй шаардлага байгаа юм. Мөн орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх төсвийн зарлагын чиг үүргийн дахин хуваарилалтад хуваарилж өгөх гэх мэт хийх ажил их байгаа. Жишээ нь, орон нутагт байгаа төрийн байгууллагуудын удирдлагын босоо тогтолцоог хэвтээ болгоход чиглэгдсэн хуулийн төслийг долоо хоногийн өмнө УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийн талаар нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчидтай уулзаж мэдээлэл хийлээ. Орон нутгийнхан энэ хуулийг дэмжиж байгаа” гэлээ.

Улаанбаатар хотын түгжрэл ойрын хэдэн жилдээ буурахад хүнд

Нийслэл хот нэг сая 400 мянган хүн амтай. Монгол Улсын их, дээд сургуулиудын 90 гаруй хувь, банкны салбар, хадгаламжуудын маш өндөр хувь Улаанбаатар хотод бий. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Төвлөрлийг сааруулахын тулд олон хоттой болох хэрэгтэй. Хотууд болон дэд төвүүдийн хөгжил нэг шугамд ирж байж төвлөрөл саарна. Өнгөрсөн даваа гаригт нийслэл Улаанбаатар хотын захирагч “Хөгжлийн-алтан гурвалжин” гэх төвийн таван аймагтай нийлээд төвлөрлийг сааруулах хамтран хөгжих санамж бичиг байгуулсан. Өнөөдрийн хэлэлцүүлгээр ганцхан дэд бүтэц гэлтгүй хууль эрх зүйн хүрээнд хамтад нь шийдэх олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байгаа. Төвлөрлийг сааруулахын тулд дэд бүтцээс гадна хүний хөгжил хууль эрх зүй олон хүчин зүйлийн нөлөө байгаа. Тиймээс үүнийг ул суурьтай шийдэхийн тулд бүхий асуудлыг гаргаж ирж шалтгаан нөхцөлүүдийг нь судалж байж асуудалд зөв зүйтэй хандана гэж ойлгож байна. Улаанбаатар хотод эдийн засаг болон нийгмийн том төвлөрөл бий болсон. Тийм учраас Улаанбаатар хотын түгжрэл ойрын хэдэн жилдээ буурахад хүнд. Эдийн засгийн болон нийгмийн цугларсан том бөөгнөрлийг тодорхой бодлогын хүрээнд бүсүүдэд тараах, бусад бүсүүдийг хөгжүүлэх асуудал төвлөрлийг сааруулахад хамгийн чухал” гэв.

Мөн тэрээр “Улаанбаатар хот найман дэд төвтэй байх ёстой. Найман дэд төвийн хоёр нь хотын чанартай. Үүний нэг нь Яармаг. Шинэ Яармаг дэд төвөөр төвлөрлийг сааруулах Улаанбаатар хотын захиргааг шинэ яармаг руу нүүлгэх асуудал бий. Зургаан дэд төв нь Баянхошуу, Сэлбэ, Амгалан, Био, Дамбадаржаа, Дэнжийн мянга юм. Эднийг хотын төв шиг хөгжүүлэх дэд бүтэц, барилгын ажлууд эхлээд явж байгаа. Дагуул хот, Оюутны хотхонуудын асуудал байна. Их дээд сургуулиудыг бусад аймгууд руу гаргах, дагуул хот тосгод дүүргүүдийг гаргах асуудал хөгжлийн том өөрчлөлт болно” гэдгийг онцолсон юм.

Төвлөрлийг сааруулахад төрийн зөв бодлого, чиглэл шаардлагатай байна

Засгийн газрын ахлах референт П.Зоригтбаатар “Бид төвлөрлийг сааруулна, тэр дундаа төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардал хийдлийг арилгана, оновчтой хуваарилна гэж олон жил ярьсан. Зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Гэвч хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад төрийн байгууллагын чиг үүргийг нарийвчлан зааглаагүй, хариуцлага нь чиг үүрэгтэйгээ уялдаагүй, чиг үүргийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр хангалтгүй зэрэг шийдвэрлэх асуудлууд байсаар байна. Иймд төвлөрлийг сааруулах шинэтгэлийг дэс дараатай, харилцан уялдаа холбоотой, цогц байдлаар хэрэгжүүлэхэд төрийн зөв бодлого чиглэл, дэмжлэг шаардлагатай байна” гэж хэллээ.

Мөн тэрээр “Энэхүү асуудлуудыг шийдвэрлэж, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг баталсан. Улмаар энэхүү бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүрэг дахин хуваарилах аргачлалыг Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж эхлээд байгаа юм” гэдгийг дурдлаа.

Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хуулийн төсөл боловсруулжээ

ЗГХЭГ-аас УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн гишүүдтэй төвлөрлийг сааруулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд төрийн байгууллагын орон нутаг дахь удирдлагын босоо тогтолцоог зохицуулсан зарим хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулан аж. Улмаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлээд байгаа гэв. Тодруулбал, хуулийн төсөлд нийгмийн даатгал, нийгмийн халамж, аудит, цаг уур, орчны шинжилгээ, татвар, улсын бүртгэл, статистикийн байгууллагын тогтолцоог хэвтээ тогтолцоонд шилжүүлэхээр тус тус заасан байна. Энэ хуулийн төслүүдийг баталснаар тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага томилдог томилгоог аймаг, нийслэл, дүүргийн удирдлагууд нь томилдог болох аж. Ингэснээр орон нутгийн эрх мэдэл нэмэгдэж, засаглалын чадавх сайжирч, орон нутагт төрийн үйлчилгээний хүртээмж чанар нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Математикийг баяр болгон тэмдэглэдэг ховор уламжлалтай “Олонлог”

“Олонлог” төв сургуулийн “Математикийн баяр” энэ сарын 18-нд Соёл, амралтын хүрээлэнд боллоо. Энэхүү баярыг Математикийн боловсрол, соёлыг хүүхдүүдэд таниулах үүднээс жил болгон зохион байгуулдаг аж. Баярын үеэр бүтэн жилийн турш амжилттай суралцсан сурагчдаа алдаршуулж, батламж гардуулсан юм.

Тус сургуулийн захирал А.Сугар “Энэхүү баярыг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Манай сургууль “математикийн баяр”-ыг тэмдэглэж байгаагаараа анхдагч болсон. Уг баярын үеэр математикийн боловсрол, соёлыг таниулах зэрэг олон арга хэмжээ болдог” гэв. Математикийг “баяр” болгон тэмдэглэдэг ховор тохиолдлын нэг бол энэ уламжлал ажээ. “Олонлог” төв сургууль нь улсын математикийн олимпиадаас 23 алт, 25 мөнгө, 40 хүрэл медаль хүртсэн түүхтэй юм.

“Олонлог” төв сургуулийн бага ангийн тэнхимд 16 жил ажилласан багш П.Чимэг “Математикт суралцах нь төсөөлөн бодох, бясалгах, гүн гүнзгий зүйлсийг ухамсарлах чадварыг олгоно. Бодлогын хариуг эрж хайснаар чөлөөт сэтгэхүй хөгждөг. Оюун бодол санааг хэвшмэл байлгаж болохгүй. Эдгээр чадварууд нь хүүхдийг төлөвшүүлдэг болохоос математик боддог хүн учир зүггүй мөнгө олно гэж ойлгож болохгүй” гэдгийг онцоллоо.

МАТЕМАТИКИЙГ СОНГОН СУРАЛЦСАН ХҮҮХЭД ХАРЬЦАНГУЙ ХҮЧТЭЙ, ИЛҮҮ ЧАДВАРТАЙ БОЛДОГ

Тэрээр “Эцэг эх бүр хүүхдээ мундаг байгаасай гэж хүсдэг. Харин хүүхдүүд төрөл бүрийн авьяастай. Өөр өөрийн өвөрмөц ертөнцтэй. Математикаар сонгон суралцсан хүүхдүүд харьцангуй хүчтэй, илүү чадварлаг байдаг. Энэ нь эцэг эхчүүдийн сонирхлыг их татдаг. Математикаар үргэлжлүүлэн суралцана гэдэг хүнд. Бид математикийг сонирхолтой байлгахын тулд олон арга хэмжээ зохиодог. Үүний нэг нь энэ юм. Гэхдээ учир зүггүй бүгдийг нь математикч болгоод бэлтгээд байна гэсэн үг биш. Зөвхөн стандарт хичээлүүдийг судалснаар математик сэтгэлгээ хөгжихгүй . Стандарт хичээл гэдэг нь цөм хөтөлбөр. Бүх шатны боловсролд эзэмшүүлбэл зохих мэдлэг юм. Үүнийг эзэмшээд төлөвшчихгүй. Бид хүүхдийг багаас нь сонирхолтой байдлаар сургадаг. Багштайгаа хамтарч бодлого бодож, сонирхолтой хичээл заахад анхаардаг. Энэ бүхэнд багш нар хичээж зүтгэдэг.

Бага ангидаа математикаар голлон сурдаг байсан хүүхдүүд дунд ангид орохоороо бусдаас илүү чадварлаг байдаг. Энэ нь сурагчдынхаа оюуны хөгжилд оруулж буй хувь нэмэр. Бидний зорилго авьяас чадвартай хүүхэд бий болгохдоо биш. Оюун санааг нь маш үнэ цэнэтэйгээр бэлтгэж өгөх юм шүү дээ. Орчин үед уралдаан тэмцээн маш ихээр зохиогддог болсон. Энэ бол манай бага ангийн заах аргын нэгдлийн гол бодлого биш. Хүүхэд сайн суурьтай байх ёстой.

МАТЕМАТИК МАШ ХУРДТАЙ ХӨГЖИЖ БАЙНА

Бага ангийн хүүхдүүдийн бодлогын түвшин хүнд, хэцүү болсон. Хөгжил эрчтэй явагдаж байгаа нь мэдэгдэж байна. IV, V ангийн сурагчдын боддог бодлогыг хэдэн жилийн өмнө VIII, IX ангийн хүүхдүүд боддог байсан. Арга барил нь дунд ангид хэрэглэгддэг бодлогыг бага ангийн түвшинд зааж байгаа гэсэн үг. Бидэнд хүүхдийн тархиар тоглох эрх байхгүй. Зөв системтэйгээр хөгжүүлээд цаашлах арга замыг л нээх ёстой. Зарим эцэг эхчүүд хүүхдээ амжилт үзүүлчих юм бол болчих юм шиг л өрөөсгөл бодолтой байдаг. Миний хүүхдэд таарах уу, сонирхож байна уу, хөгжих боломж нь байна уу гэдгийг нь л нээх хэрэгтэй. Олон талын авьяастай хүүхдийг шахаж шантрааж байна. Нуруу хугалдаг шиг л дургүй юманд нь хүчээр явуулах хэрэггүй. Бага ангийн хүүхдийг маш тайван хөгжүүлэх ёстой. Улмаар дунд ангидаа өөрсдийн сонголтоо хийнэ” гэж ярьсан юм.

БОДЛОГО БОДСОНЫ ДАРАА ЗӨВ БАЙХ МЭДРЭМЖ ХАМГИЙН ГОЁ

Математикийн улсын олимпиадаас алтан медаль хүртсэн “Олонлог” сургуулийн XII ангийн сурагч М.Лханаажав бэлтгэл ангиасаа эхлэн “Олонлог” төв сургуульд суралцсан байна. Тэрээр “Анх бусад хүүхдүүд шиг медаль хүртэж, амжилт үзүүлэх гэж математикийг сонгож байлаа. Сүүлдээ улам гүнзгийрч, сонирхол татсан. Энэ жил улсын олимпиадаас алтан медаль хүртлээ. Өнгөрсөн жил мөнгөн медаль авсан. Амжилтаа ахиулсандаа баяртай байна. Энэ жил Румын улсад болох олон улсын математикийн олимпиадад оролцоно. Өнгөрсөн жил тусгай байр эзэлсэн. Даагаа нэхнэ дээ. Математикийн хичээлийг сонгон судалснаар илүү тэвчээртэй болсон. Инженер болно гэж бодож байгаа” гэв.

Улсын олимпиадын хошой хүрэл медальт “Олонлог” төв сургуулийн XII ангийн сурагч Р.Амуударь анх VII ангидаа тус сургуульд элсэн орсон аж. Тэрээр “Өөр сургуульд байхдаа математикаар гүнзгийрүүлж хичээллэж байгаагүй. “Олонлог” төв сургуульд ороод илүү гүнзгий суралцаж эхэлсэн. Анх олимпиадад бэлдэж эхлэхэд маш хэцүү санагддаг байлаа. Бодлогууд нь нэлээн хүнд, ойлгоход бэрх. IX ангиасаа хойш дөрвөн удаа улсын олимпиадад оролцсон. Математикийн хичээлийг сонгон суралцаж, эхэлснээс хойш тэвчээртэй болсон. Аливаа зүйлийг олон талаас нь хардаг. Сурах тусам өөрийгөө юм мэдэхгүй гэдгээ ойлгосон. Бодлого бодсоны дараа зөв байх мэдрэмж хамгийн гоё. Оюутан болоод санхүү, эдийн засгийн чиглэлээр илүү суралцахыг хүсдэг” гэлээ.

Итали улсад зохион байгуулагдсан Европын охидын олимпиадад Монгол Улсаас анх удаа мөнгөн медаль хүртсэн XII ангийн сурагч Б.Долгормаа нэгдүгээр ангиасаа эхлэн “Олонлог” сургууль д суралцжээ. Тэрээр““Олонлог” төв сургуульд элссэн цагаасаа л математикийн олимпиадуудад оролцож эхэлсэн. “Математик бусад шинжлэх ухааны хаан” гэгддэг. Тиймээс бусад шинжлэх ухаан болох физик, хими рүү хөрвөх боломжтой. Мөн анализ хийх чадвар их хөгждөг. Улсын олимпиадад зургаан удаа оролцож, дөрвөн жил хүрэл аваад нэг удаа мөнгөн медаль хүртэж байсан” гэж хэллээ.

Б.АМАРТҮВШИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатар хот төвийн бүсийн таван аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

“Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалт “Blue sky” зочид буудалд боллоо. Уулзалтад ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Төв, Булган, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн Засаг дарга нар оролцсон юм. Мөн Эрдэмтэн судлаачид оролцож өөрсдийн санал бодлоо хэллээ.

Зөвлөлдөх уулзалтын үеэр Улаанбаатар хот төвийн бүсийн таван аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Төв, Булган, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгууд нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёлд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Бүс нутгийн хүрээнд хамтдаа хөгжиж хүн амын зохистой суурьших нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тодорхой алхмуудыг хийх аж. Улмаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх бодлого чиглэл боловсруулж төрийн удирдах шатанд уламжлахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэв.

Image may contain: 1 person

“Алтан гурвалжин-хөгжлийн” бүс зөвлөлдөх уулзалтыг санаачлагч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудал хүрээлэн буй орчны бохирдол. Дэд бүтцийн ачааллыг багасгаж хүн амын эрүүл аюулгүй орчныг бие болгохын төлөө бидний хийх ажлууд чиглэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Аймаг орон нутгийн хувьд хүн амын ажилгүйдэл, ядуурал, дэд бүтцийн дутагдалтай байдал зэрэг бэрхшээлүүд тулгарч байгааг бид аймгуудын өрсөлдөх чадваруудын тайлангаас харсан. Мөн улс орны эдийн засаг, улс төр нийгмийн аж амьдрал төвлөрсөн бүсийн давуу талуудаа ашиглан зэрэгцэн орших аймаг орон нутгуудаа эдийн засгийн олон тулгуураар хөгжих бололцоог нь дэмжин хамтран ажиллаж бэрхшээлээ даван туулахад дөхөм болгон эдгээр аймгуудтай санал солилцон ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа” гэдгийг онцоллоо.

Энэхүү уулзалтын гол зорилго нь Монгол Улсын эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх төвлөрлийн сааруулах бодлогын хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг задлах Нийслэлтэй таталцан хөгжих боломжтой төвийн бүсийн аймгуудын нутаг дэвсгэрт эдийн засгийн төрөлжсөн төвүүдийн хөгжлийг дэмжих санал санаачилгыг ажил хэрэг болгох нөөц боломждоо тулгуурлах эхний алхмуудыг хийхэд оршиж байгаа аж.

Image may contain: 13 people, indoor

Нийслэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нь эдийн засгийн хувьд харилцан тэтгэсэн хөгжлийн бодлогыг “Алтын гурвалжин” загвараар хэрэгжүүлэх боломжтой гэв. Улсаа манлайлан хөгжүүлэх үүрэг хүлээх төвийн бүс дэх аймгууд гурван тулгуурт хөгжлийн бодлогод тусгах, боловсруулах үйлдвэрүүдийг түлхүү хөгжүүлэх, эдийн засгийг уул уурхайгаас илүүтэйгээр төрөлжүүлэн хөгжүүлэхэд хамтын ажиллагаа ихээхэн чухал нөлөө үзүүлнэ гэдгийг уулзалтын үеэр цохон тэмдэглэсэн юм. Засгийн газрын бодлогыг орон нутагтаа хөгжүүлэхдээ бүс нутгийн хөгжилтэй уялдуулан авч үзэх нь цаг хөрөнгө хүч хэмнэх үр ашиг өрсөлдөх чадварыг бие болгох ач холбогдолтой хэмээн үзэж энэхүү хөгжлийн бүсэд асуудлуудаа бэлтгэхээр тогтжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Монголын улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага” сэдвээр үндсэн илтгэл тавьж, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар аймаг орон нутгийн хөгжлийн танилцуулга болон “Хөгжлийн алтан гурвалжин”-д нэгдэж байгаа бодлогуудаа танилцууллаа.

Тухайлбал, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат хэлэхдээ “Арьс ширний үйлдвэрүүдийг тус аймагт төвлөрүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой. Ингэснээр 25 мянган хүний ажлын байрны асуудал яригдахын зэрэгцээ арьс шир боловсруулалтаараа тэргүүлэгч үйлдвэрүүдийн түүхий эд ч төвөггүй нийлүүлэгдэнэ. Мөн Улаанбаатар хотыг эрүүл хүнсээр хангах ажилд Дархан-Уул аймаг манлайлан оролцох боломж бий” гэдгийг онцоллоо.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа хэлэхдээ “Төвийн бүсийн 5 аймаг, Улаанбаатар хотыг төмс, хүнсний ногоогоор 100 хувь хангах бодлого барина. Мөн ХААИС-ийн зарим салбар сургуулийг Сэлэнгэ аймагт шилжүүлэх, онол практикийг газар дээр нь хослуулах, тээвэр ложистикийн сүлжээг хөгжүүлэх өргөн боломж бий” гэдгийг ч тодотгож байна.

Image may contain: 11 people, including Политэконом Политэконом, people sitting, table and indoor

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут “Эрдэнэт хот хөгжлийн шинэ бодлого, төлөвлөлт хийж байна. Шинэ хороолол барих, сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх, Эрдэнэт үйлдвэртээ түшиглэсэн уул уурхайн болон Шинжлэх ухаан технологийн сургуулиудыг хөгжүүлэх боломжтой” гэж онцоллоо.

Уулзалтын үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотын хүн амын улсын дүнд эзлэх хувь 1990 онд 26 хувь байсан бол 2017 онд 47 хувь болж өссөн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүн амын шилжилт хөдөлгөөнийг 2017 оноос хязгаарлаж эхэлсэн нь үр дүнгээ өгч, жилд дунджаар 30 мянган хүн шилжиж ирдэг байсан бол 20 мянгаар буураад байна. Гэсэн хэдий ч нийслэлийн хүн амын өсөлтийн 56 хувийг хүн амын шилжилт хөдөлгөөн эзэлж, хүн амын нягтрал 286 байгаа нь улсын дунджаас 150 дахин өндөр үзүүлэлт бөгөөд энэхүү төвлөрлөөс үүдэлтэй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл үүсэх, дэд бүтцийн ачаалал ихсэх, нийгмийн үйлчилгээний хүчин чадал зэрэг асуудлууд зохистой хэмжээнээсээ 2-3 дахин хэтэрсэн нь анхаарал татсаар, төрийн байгууллагууд хөрөнгө, хүчээ эдгээр асуудлыг шийдэхэд зориулсаар байна. Төвлөрлөөс үүдэлтэй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл үүсэх, дэд бүтцийн ачаалал ихсэх, нийгмийн үйлчилгээний хүчин чадал зэрэг асуудлууд зохистой хэмжээнээсээ 2-3 дахин хэтэрсэн нь анхаарал татсаар, төрийн байгууллагууд хөрөнгө, хүчээ дээрх асуудлыг шийдэхэд зориулсаар байна. Ийм нөхцөлд өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, ажлын хэсэг байгуулан 2 сарын турш идэвхтэй ажилласан” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Улаанбаатар хот, таван аймгийн удирдлагын багаас бүрдсэн ажлын хэсэг 2 сарын хугацаанд идэвхтэй ажилласнаар “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогын хүрээнд хамтран ажиллах төсөл, хөтөлбөрүүдээ тохироод байгааг аймгийн удирдлагууд илтгэл, танилцуулгадаа онцолж байна.

Гэрэл зургийг: Г.БАЗАРРАГЧАА

Image may contain: 7 people, people standing, suit and indoor

Image may contain: 4 people, suit

Image may contain: 3 people, suit

Image may contain: 11 people, including Политэконом Политэконом, people sitting, table and indoor

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын “Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалтын үеэр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улс дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг даган 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа 2015 онд батлан хэрэгжүүлж байна. Уг үзэл баримтлалд хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хот байгуулах, бүсчлэн хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах замаар дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан байдаг.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулинд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн бүсчилсэн хөгжлийн бодлогыг авч хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд үүнд байгалийн баялаг, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөцийг оновчтой ашиглах үндсэн дээр хүн амын шилжих хөдөлгөөнийг зохицуулах, төвлөрлийг сааруулах, аймаг, бүс нутаг хоорондын хөгжлийн түвшинг ойртуулах зарчмыг тодорхой тусгаж өгсөн.

Монгол Улсын эдийн засгийн хөгжил ерөнхийдөө Төвийн бүс, Өмнийн говийн бүсэд чиглэгдсэн байгаа нь эргээд тухайн бүс нутгийн байгаль, хүрээлэн буй орчин, хойшид тогтвортой хөгжих нөөц, боломжоо хадгалж хамгаалах бодлого хэрэгтэйг бидэнд анхааруулж байна.

Хөгжлийн бодлогын шинэ хууль, урт хугацааны үзэл баримтлал хэрэгжиж эхэлсэн энэхүү онцлог үе, мөн 2015 онд хэрэгжиж дууссан бүсчилсэн хөгжлийн бодлогыг Засгийн газраас шинээр боловсруулж буйтай зэрэгцэн нийслэл Улаанбаатар хотын зүгээс санаачлан Төвийн бүсийн таван аймагтай хамтран ажиллаж, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого, санал боловсруулахаар бүтэц бий болгон ажиллаж эхэлж байна.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд “Бүсчлэлээр дамжуулан нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүсүүдийн хүрээнд бүс нутаг-хот байгуулалтын уялдааг хангах замаар аймаг, орон нутгийн хөгжлийг дэмжих тогтолцоог бий болгох” асуудлыг тодорхойлсон бөгөөд үүнийг өнөөгийн улс орны эдийн засаг, нийгэм, байгаль орчны төлөв байдалтай уялдуулж, хөгжлийн шинэ үзэл баримтлалд нийцүүлэн “Эдийн засгийн хөгжлийн өсөлтийн төвүүдийг бий болгох” зарчмаар өөрчлөн шинэчлэх шаардлага бий болсон.

21 дүгээр зууны хотын хөгжлийн онолд хотын газар нутгийг 3 хэсэгт хуваадаг бол Улаанбаатар хотыг үндсэн 4 бүсэд хувааж болох юм

Дэлхийн ихэнх улс орнуудад хотжилт эрчимтэй явагдаж байгаа нь улс орнуудын аж үйлдвэрийн болон аж үйлдвэрийн дараах үеийн эдийн засгийн хөгжлийн гарааны үндэс, эхлэлийн цэг болж байгаа юм.

21 дүгээр зууны хотын хөгжлийн онолд хотын газар нутгийг “хотын үндсэн нутаг дэвсгэр”, “хотын агломераци буюу төвлөрлийн орон зай”, “хотын мегаполис” гэсэн гурван хэсэгт хуваан авч үздэг болсон. Дэлхийн улс орнуудын хотжилтын хөгжлийн хандлагаас авч үзэхэд хотын нутаг дэвсгэрт нийт хүн амын 35 хувь нь, хотын агломерацийн орон зайд 55 хувь нь, мегаполист 10 хувь нь тус тус оршин сууж байна.

Манай Улаанбаатар хотыг үндсэн 4 бүсэд хуваан авч үзэж болох юм. Улаанбаатар хотын хойд хэсгээр эрчимжсэн мал аж ахуй, сүүний чиглэлээр, баруун хэсгийг хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр, зүүн хэсгийг хүнс, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр, урд хэсгийг инноваци, өндөр технологи, аялал жуулчлал, санхүү, бизнесийн үйлчилгээний чиглэлээр хөгжүүлэх боломж байна. Түүнчлэн төвийн бус нутагт төвлөрч буй хүн амын суурьшлын зохистой тогтолцоог бий болгоход аймаг, орон нутгийг эдийн засгийн хувьд төрөлжүүлэн хөгжүүлэх, нийслэлийн таталцал, нөлөөллийн бүсийг шинээр тодорхойлж, Улаанбаатар хотын төвлөрлийг задлах, дагуул хот, бусад хот, суурин газрууд руу түлхэх хүчийг үүсгэх зэрэг бодлогыг авч хэрэгжүүлэх зайлшгүй нөхцөл бүрдээд байна. Ажлын хэсгийн уулзалтын хүрээнд дээрх асуудлуудыг бүрэн шийдвэрлэж, хэрэгжүүлэх эрх зүйн болон цаг хугацааны боломж бага хэдий ч зөвлөлдөн хэлэлцсэнээр тодорхой тоймтой алхамуудыг хамтран хэрэгжүүлж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах бололцоо байна.

Хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн үргэлжилсээр байх хандлагатай байна

Хүн ам төвлөрөн амьдарч байгаа газарт тэдний хэрэгцээг хангахад чиглэсэн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл бий болж эдийн засгийн таатай нөхцөл хангагдаж ашиг орлого олох хамгийн их боломж байна гэж хүмүүс үздэгээс хөдөөгөөс хот руу чиглэсэн нүүдэл нэмэгддэг. Энэ чиг хандлагаар дэлхийн хүн амын хотын газар нутагт амьдарч байгаа хувь хэмжээ нь өссөөр байна.

Монгол Улсын хувьд ч мөн адил том хотын онолын дагуу хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн үргэлжилсээр байх хандлагатай бөгөөд нийслэлийн хүн ам одоогийн хурдаар өсвөл арваад жилийн дараа 2030 онд 2 сая, 2040 онд 3 саяд хүрэх төлөвтэй байна.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөө маань зөвхөн Ерөнхий төлөвлөгөөгөөр хязгаарлагдаж, хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж дуусах хугацаа дөхсөн ч хэрэгжилтийн явц хангалтгүй бодит асуудал тулгарч байна. 10 жилийн өмнө хотын өмнө тулгамдаж байсан асуудлууд одоо ч байсаар байна. Ялангуяа хотын хүрээлэн буй орчин, оршин суугчдын амьдрах нөхцөл сайжраагүй нь хүн амын төвлөрөл саарахгүй, механик өсөлтийг хотын дагуул хотууд руу чиглүүлэх бодлого хэрэгжихгүй байгаагаас үүдэлтэй.

Улаанбаатар хотод оршин суугчдын 3 хүн тутмын нэг нь 1990-2015 оны хооронд шилжиж ирсэн дүр зураг гарч, хүн ам жилд дунджаар 6 хувиар өссөн нь улсын дундаж өсөлт болох 1.83 хувиас өндөр байна.

Улаанбаатар хотын хүн амын улсын дүнд эзлэх хувь 1990 онд 26 хувь байсан бол 2017 онд 47 хувь болж өссөн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүн амын шилжилт хөдөлгөөнийг 2017 оноос хязгаарлаж эхэлсэн нь үр дүнгээ өгч, жилд дунджаар 30 мянган хүн шилжиж ирдэг байсан бол 20 мянгаар буураад байна.

Гэсэн хэдий ч нийслэлийн хүн амын өсөлтийн 56 хувийг хүн амын шилжилт хөдөлгөөн эзэлж, хүн амын нягтрал 286 байгаа нь улсын дунджаас 150 дахин өндөр үзүүлэлт бөгөөд энэхүү төвлөрлөөс үүдэлтэй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл үүсэх, дэд бүтцийн ачаалал ихсэх, нийгмийн үйлчилгээний хүчин чадал зэрэг асуудлууд зохистой хэмжээнээсээ 2-3 дахин хэтэрсэн нь анхаарал татсаар, төрийн байгууллагууд хөрөнгө, хүчээ эдгээр асуудлыг шийдэхэд зориулсаар байна.

Улаанбаатар хотын хүн амын хурдацтай өсөлт нэг талаар нийгмийн үйлчилгээ, дэд бүтцийн болон байгаль орчны сөрөг үр дагаварт хүргэж байгаа ч нөгөө талаараа улсын эдийн засгийн өсөлтийн чадавхыг дээшлүүлэхэд том үүрэгтэй байна.

Тухайлбал, уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын уналттай байсан жилүүдэд улсын эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангагч суурь нь нийслэлийн эдийн засаг байж ирсэн.

Дотоод болон гадаад бодит зах зээл багатай, хүн амын 47 хувь болон эдийн засаг, бизнесийн 60-70 хувь нэг хотод төвлөрсөн улсын хувьд хүн амын төвлөрлийг татаж буй шалтгааныг буцаан задлах хүчин зүйл, хөшүүргүүдийг бий болгох сорилт тулгараад байна.

Улаанбаатарын бүсийн хөгжлийн бодлогод эдийн засгийн өсөлт, ажлын байрыг бий болгохоор төлөвлөгдсөн үйлдвэрлэл, технологийн паркууд, тээвэр, логистикийн сүлжээ болон чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх асуудал үр дүнтэй хэрэгжээгүй удааширсан зэрэг олон асуудал дурьдаж болох бөгөөд эдгээрийг улсын хөгжлийн бодлогын хэмжээнд авч үзэн шийдвэрлэж, нэгдмэл бодлогоор хэрэгжүүлэх нь зүйтэйг харуулж байна.

Засгийн газрын баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын эдийн засгийг олон тулгуурт болгож хөгжүүлэх зорилго нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр, худалдаа, дэд бүтцийн салбаруудыг мэдээлэл, санхүү, тээвэр, логистикоор уялдуулан төлөвлөж, эдийн засгийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд оршино.

Энэ бодлогын хүрээнд бид олон улсын хөгжлийн туршлага, чиг хандлагаар томоохон хот, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг хөгжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх улмаар хотуудын таталцал, нөлөөллийн бүс дэх Төв, Сэлэнгэ, Булган аймгуудтай хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан аймаг, орон нутгийн зах зээлийн боломж, нөөцийг нэмэгдүүлэн тогтвортой хөгжлийг хангах талаар санал боловсруулж, хамтран хэрэгжүүлэх зорилго дэвшүүлж байна.

Улаанбаатар хот болон хөгжлийн гурвалжингийн бүс дэх аймгууд нь газар нутгийн хувьд улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 8 хувь, малын тоо толгойгоор 10 хувь, усны нөөц 10 хувь, ойн нөөц 27 хувийг эзэлж байгаа ч улсын нийт хүн амын 61 хувь оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 78 хувийг үйлдвэрлэн, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 85 хувийг борлуулж байна.

Үндсэндээ бусад хөдөө, орон нутаг зах зээлийн харилцаанд жинхэнэ утгаараа шилжиж чадаагүй, хөгжлийн түвшнээр хоцронгуй байдалтай болсон нь хөдөөгийн хүн ам дээрх 5 аймаг болон нийслэл рүү олноор шилжин нүүдэллэх үндсэн шалтгаан болсон билээ.

Аймгуудын өрсөлдөх чадварын 2017 оны тайлангаас үзэхэд эдгээр 5 аймгийн эдийн засгийн ерөнхий үзүүлэлт, бизнесийн орчин нөхцөл, интституцийн тогтолцоо, үндсэн дэд бүтцийн хувьд бусад аймагтай харьцуулахад эхний 10-т, өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 1-7 дугаар байранд эрэмбэлэгдэж байна.

Харин төсөв, санхүү, нийгмийн үйлчилгээний хүртээмж, ажил эрхлэлт, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны үзүүлэлтийн хувьд дунджаас доогуур эрэмбэлэгдсэн нь ажиглагдаж байгаа тул эдгээр аймгуудын улсын хөгжилд үзүүлэх хувь нэмрийг харгалзан төрөөс эдийн засаг, нийгмийн хөгжлийн нэгдсэн бодлогоор удирдах шаардлагатай болж байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр Орхон аймаг 1 дүгээрт, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймаг 3-8 дугаарт, Булган аймаг 15 дугаарт эрэмбэлэгдэж, хүний хөгжлийн индексээр улсын дундаж /0.735/-ийн түвшинд байна.

Аймгуудтай хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хот, аймаг орон нутгийн тулгамдаж буй үндсэн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр бид дараах ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр санал солилцож харилцан зөвшилцсөн. Үүнд:

  • Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлогын төсөлд бүсийн асуудлаар санал боловсруулж тусгах, Төвийн бүсийн болон Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөрийг шинээр боловсруулахдаа газар нутгийн харъяаллаар бүсчлэх бус эдийн засгийн орон зайн хувьд бусад бүсүүд, аймаг, орон нутагтай хэрхэн хөгжлийн зөв харьцааг бий болгох дээр анхаарах;
  • Аймаг, нийслэл, сум, дүүрэгт харъяа нэгжтэй Засгийн газрын зарим агентлаг болон төрийн байгууллага, төрийн өмчит их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх асуудлаар санал боловсруулах;
  • Улаанбаатар хот болон төвийн аймаг, орон нутаг хоорондын эдийн засгийн болон дэд бүтцийн харилцааг эрчимжүүлэх, дагуул хот, нүүлгэн шилжүүлэх их, дээд сургуулиудын хотхоныг холбох хурдны зам, дэд бүтэц байгуулах асуудлаар санал боловсруулах;
  • Бүс нутгийн үйлдвэрлэлийн салбарыг дэмжин хөгжүүлэх хэтийн болон дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулан батлуулах, эдийн засгийн өсөлтийг хангасан үйлдвэрлэлийн салбарыг кластераар хөгжүүлж, тусгай бүс байгуулах;
  • Өндөр технологи, мэдлэг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, төр-хувийн хэвшил, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн инновацийн төвийг байгуулах, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн инновацийн хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Нийслэл Улаанбаатар хот, төвийн аймгуудын аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээний салбарыг уялдуулан зах зээлийн боломж, нөөцийг нэмэгдүүлэх;
  • Нийслэлээс орон нутагт шилжин суурьшиж мал аж ахуй, газар тариалан эрхлэх сонирхолтой иргэдийг дэмжин ажлын байраар хангах, урамшуулах асуудлаар санал боловсруулж, аймаг бүр 100-аас доошгүй өрхийг нутагтаа шилжүүлэн авах талаар санаачлагатай ажиллах;
  • Аймгуудын хөгжлийг дэмжих, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх цогц асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг болно.

Цаашид энэхүү хамтын ажиллагааныхаа хүрээнд бид:

  • Улсын дунд хэмжээний хот, суурингуудыг эдийн засгийн орон зайн хувьд төрөлжүүлэн үр ашиг, өрсөлдөх чадварыг сайжруулах замаар тэргүүлэх чиглэлтэй уялдуулан бүсчилж хөгжүүлэх, тэдгээрт хүн ам суурьшин амьдрах нөхцөлийг бүрдүүлэх,
  • Хотын таталцал, нөлөөллийн бүсүүдийг дагуул хот, тосгодын хэмжээнд хөгжүүлж, харилцан тэтгэх чадвартай үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх;
  • Таталцлын олон төвт хот байгуулалт буюу хот, хөдөөгийн нэгдмэл хөгжлийн зохион байгуулалтын асуудал;
  • Хөдөөд хүн амыг суурьшуулах асуудлыг дэмжих, урамшуулах санхүүгийн болон зохион байгуулалтын хөшүүргийг хэрэгжүүлэх талаар тодорхой саналуудыг дэвшүүлэн Засгийн газарт хүргүүлэх юм.

Олон улсын туршлага, хөгжлийн чиг хандлагаас харахад тогтвортой хөгжил гэдэг нь эдийн засгийн хувьд тогтмол өсч хөгжихдөө бус байгаль, хүрээлэн буй орчин, нийгэм соёлоо сэргээн хадгалж үлдэхтэй зэрэгцүүлэн хүний хөгжлөө дэмжихэд оршдог. Төвийн бүсийн аймаг, хотуудын хувьд ч энэхүү зарчмаар тогтвортой хөгжлийг хангах, амьдралын чанар, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, экологийн төлөв байдлыг сайжруулах, бүс нутгийн хүрээнд хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай.

Энд уригдан ирсэн аймгийн удирдлагуудад орон нутгийнхаа хөгжлийн талаар танилцуулж, хамтарч ажиллах санал, санаачилгын талаар хэлэлцэх боломж олдож байна. Мөн хотын эдийн засаг, зохион байгуулалтын онол талаас нь эрдэмтэн судлаачийн илтгэлийг бид сонсох болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын “Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалтын үеэр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийн удирдагчид “зурхайн” ямар ордод төрдөг вэ?

Холбоотой Зураг

Зарим хүмүүс байгалиасаа удирдагч болж төрдөг. Зарим нь тийм биш. Өнгөрсөн оны сүүлээр Vocative сайт дэлхийн 195 улсын удирдагчдын дунд судалгаа явуулжээ. Энэхүү судалгаагаар улс, орон бүрийн удирдагчдыг зурхайн ордоор нь ангилсан аж. Сонирхолтой нь дэлхийн удирдагчдын 12 хувь буюу 22 улсын удирдагч “хилэнц”-ийн ордод төрсөн гэх үр дүн гарчээ. Тэр дунд Австралын Ерөнхий сайд асан Тони Аботт, Ираны удирдагч Хассан Роуханн нар багтсан аж. Харин “нум” болон “арслан”-гийн ордод тус бүр 18 удирдагч төрснөөрөө удаалсан байна.

-ДЭЭРХ ГУРВАН ЗУРХАЙН ОРДОД ТӨРӨГСӨД ЯАГААД ДЭЛХИЙГ УДИРДАЖ БУЙГ MAMIVERSE САЙТЫН ЗУРХАЙЧИД ТАЙЛБАРЛАЖЭЭ-

Хилэнц

ranking zodiac signs leaders зурган илэрцүүд

Шотландад хийгдэж байсан “Сэтгэц”-ийн судалгаагаар “хилэнц”-ийн ордод төрөгсдийн мэдэрхүй бусад ордод төрөгсдөөс онцгой байсан аж. Англиар “PERCEPTION” гэж нэрлэгддэг мэдэрхүйг орчин, ертөнцийн талаарх далд мэдлэг гэж “сэтгэлзүйчид” орчуулдаг байна. Энэхүү мэдэрхүй нь маш хүчтэй бөгөөд хүний бодлыг унших болон таньж мэдэх гэх мэт зүйлсийг мэдэрдэг аж. Үүнд удирдан зохион байгуулах авьяас ч мөн багтдаг.

Тэд хүний тархи сэтгэхүйгээр хүссэнээр аялаж сонсохыг хүсэж буй үгсийг нь ч мөн хэлж чадах аж. Хилэнцүүд сонгууль болон өрсөлдөөнд ялж болох ч удирдах тал дээр асуудалтайг “14 Brutal Truths About Loving A Scorpio, As Written By One” номонд дурьджээ.

Арслан

ranking zodiac signs leaders зурган илэрцүүд

Тэд зүгээр л хүчтэй. Тус сайтад Арслангийн ордынхныг харсан хүмүүс тэднээс гэрэл цацарж буйг анзаардаг гэжээ. Кафе Астрологийн зурхайн мэргэжилтнүүд “Түүхийн туршид тэд бүрэн эрхт байдал болон захиргаадалт, эр зоригийн бэлэгдэл болсоор ирсэн” хэмээн одон орны сурах бичигт тэмдэглэжээ.Тэд бол “арслан” шиг хүчтэй удидагчид. Америкийн ерөнхийлөгч Барак Обама, Бил Клинтон нар тус ордод төрсөн байна.

Гэвч “арслан”-гууд төрийн тэргүүн байх хугацаандаа ямар нэг буулт хийхийг хүсдэггүй аж. Мөн алдаа гаргахаас айдаг нь тэднийг сайн удирдагч биш гэдгийг илтгэдэг хэмээн “6 Brutal Truths About Loving A Leo, As Written By One” номонд иш татсан байна.

Нумranking zodiac signs leaders зурган илэрцүүд

MAMIVERSE сайтд “Нумын ордны удирдагчид эрх чөлөө болон философыг эрхэмлэгчид бөгөөд бусад ордын удирдагчдыг бодвол энгийн бөгөөд шударга ёсыг тогтоодгоороо онцлог” хэмээн өгүүлжээ. Хамгийн гол зан чанар нь тэдний өөдрөг үзэл юм. Өөдрөг үзэл нь дайн тулаан болон хүнд хэцүү үед харваачдын ордод төрөгсдийг хамгийн шилдэг удирдагч болгодог аж. Кафе Астрологийн зурхайн мэргэжилтнүүд “Нумын ордныхон богино хугацаанд зөв шийдвэр гаргадаг мөн төрөлхийн дайны стратегийн ухаантай” хэмээн ном товхимолд тэмдэглэсэн байна. Дайны үеийн удирдагчид болох Винстон Чёрчилл, Ёсиф Сталин нар нумын ордод мэндэлсэн нь тус фактыг бататгадаг аж.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путин Жинлүүрийн орд

vladimer putin зурган илэрцүүд

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Матрын орд

ким чен ун зурган илэрцүүд

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ихэрийн орд

Холбоотой Зураг

БНХАУ-ын удирдагч Си Зинпин Ихэрийн орд

си зиньпин зурган илэрцүүд

Манай улсын ерөнхийлөгч Х.Баттулга загасны ордод төрсөн бол өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хонины ордод мэндэлсэн байна.

элбэгдорж баттулга зурган илэрцүүд

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэгэнт зохиосон амьдралаараа энэ орчлонг туулаарай

Үндэс, суурь сайтай ямарваа нэгэн зүйл нурах байтугай ганхах нь бараг үгүй. Ийн адил улсын үндэс бол гэр бүл юм. Өнөөдөр “Олон улсын гэр бүлийн өдөр” тохиож байна. Энэ өдрийг Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид Гэрлэх ёслолын ордонд тэмдэглэн өнгөрүүлэв. Тэд уг ордонтой хамтран зургаан албан хаагчийнхаа хуримыг хийлээ.

Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийж буй хосуудын нүдэнд баясал тодорч байв. Хүрэлцэн ирсэн зочид нь ч баярлан хөөрчээ. Гэрлэх ёслолын ордон гэдэг аз жаргал, инээд баяслын их өргөө билээ. Үрсийнхээ дуу хайрын илчээр өргөө цагаан гэртээ төвшин амгалан жаргаж буй хосуудын хуримын өдөр нижгэр болж байна.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Галт түймэр унтраах аврах 34-р ангийн жолооч Ц.Намсраймолом болон түүнтэй 15 жил ханилж буй гэргий Д.Оюунчимэг нар хуримаа хийв. Ц.Намсраймолом нь НОБЕГ-т 20 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Тэрээр “Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийнэ гэж төсөөлж ч байсангүй. НОБЕГ энэхүү хуримд миний гэр бүлийг урьж оролцуулж байгаад талархаж байна. Би найзынхаа гэрийг барьж өгч байхдаа анх ханийгаа харж байсан. Хань минь миний найзын эхнэрийнх нь ангийн хүүхэд байсан. Ингээд бид хоёр талаасаа уулзалдаж байлаа. Тэр үед миний насны хань мөн байна гэсэн мэдрэмж төрж байсан даа. Залуу хосууддаа хэлэхэд “Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийгээрэй, үнэхээр сайхан байдаг юм байна. Хайрын хурим хүний амьдралд ганц л тохиодог” гэв.

Түүний гэргий Д.Оюунчимэг “Би химич мэргэжилтэй хүн. Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын Үндэсний лавлагаа, лабораторид ажилладаг. Нөхрөөрөө маш их бахархаж байна. Ханийнхаа хамт олонд маш их талархлаа. Хурим гэдэг хүний амьдралд тохиолдох хамгийн аз жаргалтай мөч. Бид хоёрт гэнэтийн бэлэг боллоо. Гэнэтийн зүйл бүр сонин. Санаандгүй тохиолдлоор ханьтайгаа танилцаж байлаа. Үнэхээр сэтгэлээсээ хандаж намайг баярлуулж байсан. Энэ бүхнийг нь хараад л миний заяаны хань гэдгийг ойлгосон доо. Залуу хосууддаа захихад “Ханьдаа итгэнэ гэдэг хамгийн чухал. Хамгийн гол нь бие биенээсээ юм нуухгүй байх хэрэгтэй” миний хань намайг хэзээ ч хуурч байгаагүй. Бүх үнэнээ хэлдэг” гэлээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас хуримд хүрэлцэн ирсэн Ц.Мягмаррэнцэн, Д.Өлзийханд нараас сэтгэгдлийг нь сонслоо. Тэд Хатгал сумын дунд сургуулийг хамт төгсөж, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газарт хамт ажиллан тэтгэвэртээ гарсан аж. Ханьтайгаа 33 жилийг хамт өнгөрөөж буй гэргий Д.Өлзийханд “Гэр бүлийн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж буй НОБЕГ-ын хамт олонд талархаж байна. Нөхөр бид хоёр 1985 онд Хөвсгөл аймгийн “Аз жаргал”-ын танхимд хуримаа хийж байсан. Би Хөвсгөл нуурын эрэг дээр төрж өссөн. 1979 онд Хатгал сумын дунд сургуулийг ханьтайгаа хамт төгсөж байлаа. Залуу хосууд минь хорвоо уудам учраас муудаж, сайдсан ямар ч үед хоёр биендээ түшиг тулгуур болж яваарай” гэв.

Түүний нөхөр Ц.Мягмаррэнцэн залуу хосуудад зориулан “Хорвоод нэгэнт ханилан сууснаас хойш үр хүүхдээ харж баясан гэр дүүрэн жаргалтай явах хэрэгтэй. Нэг зохиосон амьдралаараа энэ орчлонг туулаарай. Сүүлийн үед гэр бүл салалт их болсон. Хөнгөн хуумгай шийддэг юм болов уу гэж боддог. Ер нь сэтгэлийн хөөрлөөр гэрлээд сүүлд нь таарч тохирохгүй холддог болов уу гэж боддог юм” гэв.

g7

Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд өөдөө цоролзсон галаа өрдөж өрхөн дээр цугласан Долоон бурханд өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор айл болж буй хосууд гэрлэх ёслолоо яруу төгөлдөр тэмдэглэлээ. Насанд энхжин, жарган дэлгэрэхийн хишиг буян, ерөөлийг айлтган наран хотолсон халуун голомтдоо хүндэт зочдоо өөдөө залахаар тэд буцацгаалаа.

Б.АМАРТҮВШИН

g2

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Усны нөөцийг мал аж ахуй, газар тариаланд хэрхэн хуваарилах талаар хэлэлцэнэ

“Усны нөөцөд тулгуурласан хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого” семинар болж байна. Энэхүү семинарыг ХХААХҮЯ голлон зохион байгуулж байгаа аж. Мөн БОАЖЯ, ХААИС-ын багш нар хамтарч байна.

Тус семинар эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлаар үргэлжлэх юм. Энэ хүрээнд хөдөө орон нутагт мал аж ахуй, газар тарилангийн усан хангамж, ус цуглуулах арга технологи, усны нөөцөд тулгуурласан уур амьсгалын өөрчлөлт гэсэн сэдвүүдээр ярилцах аж. Энэхүү хурал дээр тавигдсан илтгэлүүд ном товхимол болохоор төлөвлөгдөж байгаа юм.

Семинарын үеэр үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг бие болгоход усны нөөц ямар ач холбогдолтой талаар, усны нөөцийн судалгааг ямар түвшинд хийх ёстой вэ, усны нөөцийг мал аж ахуй, газар тариаланд хэрхэн хуваарилах талаар, гантай үед усны нөөцийг хааш нь шилжүүлэх вэ, томоохон нуур цөөрмийн усны нөөцийг хэрхэн хуваарилах талаар, гантай үед усны нөөцийг ямар хэмжээнд шийдэх талаар ярилцах аж. Энэ ажлуудыг өнөөдөртөө багтааж хэлэлцээд ойрын хугацаанд илтгэлүүдээ хэвлэж гаргана гэв.

ХХААХҮЯ-ны Ахлах мэргэжилтэн Д.Батмөнх 2010 оноос хойш арав гаруй хувь цөөрмийг байгуулсан. Шинжлэх ухааны үндэслэлтэй зураг төслийг хийсэн. Орон нутгийн иргэд, малчид, газар тариалан эрхлэгчид зураг төсөл хийж хувь цөөрөм байгуулах усалгаа хийх ажлууд хийгдэж байгаа. ХХАААҮЯ-наас усалгаатай тариаланг хөгжүүлэх ус цуглуулах арга технологийн талаар 2003, 2006, 2009 онуудад орон нутгийн тариалан эрхэлдэг мэргэжилтнүүд сонирхогч этгээдүүдийн хооронд томоохон семинар хийсэн. Тэр үед усалгаатай тариаланг хөгжүүлэх арга технологийн зөвлөмж орон нутагт хийсэн. Цаашдаа Засгийн газрын зүгээс бодлогын түвшинд авч үзээд өргөжүүлэх шаардлага байгаа” гэв.

Монгол Улсын усны нөөцийн талаар тэрээр Хангайн бүсэд нуур цөөрөм ихтэй учраас нийт нөөцийн 80 гаруй хувь нь нутгийн хойд бүсээр байна. Багахан хувь нь өмнөд бүсэд байдаг. Нөөцтэй холбоотой асуудлыг шинжлэх ухааны байгууллагууд хийдэг. Нутгийн хойд бүсэд жилд 250-350 мм хур тунадас ордог. Ийм хэмжээний хур тунадас далайн төвшнөөс дээш 1000 метрийн өндөрт буудаг учраас хур тунадасны хэмжээ харьцангуй их. Говийн бүсэд 50-150 мм-ийн хэмжээтэй хур тунадас ордог нь харьцангуй бага тоо юм. Хуримтлагдсан нөөцийн хэмжээ говийн бүст бага байгаа. Тус бүст мал аж ахуйг хөгжүүлэх талаар маш сайн судалгаа явуулах хэрэгтэй. Говийн бүст 30-80 метрийн гүнтэй худгуудыг ашигладаг. Газар дээрх усны түвшин буурах хандлага ажиглагдаж байна. Цаашид газар доорх усны нөөцийг хуримтлуулах хур борооны усыг арвижуулах. Мод зүлэг тарих. Усны нөөцийг хамгаалах бодлогыг нэн яаралтай явуулахгүй бол усны нөөцийг алдах эрсдэл үүссэн. Цаашдаа говийн бүст газар тариалан, мал аж ахуйн судалгааны ажил хийх хэрэгтэй” гэв.

-УС ДИНАМИК ШИНЖ ЧАНАРТАЙ, УУРШИЖ АЛГА БОЛОХГҮЙ ШИНЭЭР БИЕ БОЛОХГҮЙ-

Сүүлийн жилүүдэд үүссэн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын улмаас олон тооны гол горхи булаг шанд ширгэжээ. 2017 онд явагдсан усны тооллогын дүнгээс үзэхэд 11 мянга орчим булаг шандаас, 760 булаг шанд ширгэсэн байна. 5000 гаруй гол горхиос 300 гаруй нь ширгэсэн. 3000 гаруй нуур цөөрмөөс 300 орчим нь ширгэжээ. 490 гаруй рашаанаас 30 орчим нь ширгэсэн тоо гарчээ.

Судалгаагаар жилд орж буй хур тунадасны хэмжээ өмнөх жилүүдтэй адилхан байгаа боловч орох эрчим нь нэмэгдсэн аж. Манай улсын нутаг дэвсгэрт жилдээ 200-300 мм хур тунадас ордог. Хур тунадасны горим гэдэг зүйл алдагдаад байгаа аж. Өвөлдөө цас унаж дөрвөн сарын сүүлээр цөн түрдэг. Тавдугаар сараас эхлэн бороо ордог цикьл нь өөрчлөгдсөн байна. Энэ жил гурван сарын дундуур туул гол урсаж цөн эрт түрсэн. Мөн уулын мөнх цас хайлж байна. Зун 30 градусаас дээш халдаг өдрүүдийн тоо хоёр дахин нэмэгдсэн. Салхитай шуургатай хоногийн тоо 10 орчим хоног үргэлжилдэг байсан бол одоо 30 хүрсэн байна. Ордог хур тунадасны горим нь өөрчлөгдсөнөөр хөрсөндөө шингэж ургамал амьтнаа тэтгэхгүй, үер ус болж байгаа аж.

Монголчууд бид эрт дээр үеэс усыг хамгаалах ариун уламжлалтай юм. Бид сүү хутгасан шанагаар харзны болон гол горхины усыг хутгадаггүй. Энэ нь усыг сүүнээс илүү дээдэлдгийг харуулж байна. Мөн хэдэн зууны тэртээ Өгөөдэй хаан “Би сайн үйл үйлджээ. Усгүй газар худаг гаргаж, ард иргэд улс орныг устай ундтай бэлчээртэй болголоо” гэж хэлсэн байдаг.

Энэ хаврын чуулганаар ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдах юм.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс-Таван толгой” ХК Өмнөговь аймаг хоорондын хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ

“Эрдэнэс-Таван толгой” ХК Өмнөговь аймаг хоорондын хамтын ажиллагааны гэрээг байгуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн даваа гаригт Даланзадгад хотноо боллоо. Ёслолын ажиллагааг нээж Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар үг хэлэв. Тэрээр “Өнөөдөр Дэлхийд нүүрсний нөөцөөр тэргүүлдэг “Таван Толгой” орд газарт үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтын ажиллагааны гэрээг байгуулж байна. Тус гэрээ байгуулагдсанаар бүс нутагт тулгамдаж буй олон чухал асуудлыг шийдвэрлэж хэрэгжүүлэх болно” гэдгийг онцоллоо.

“Эрдэнэс-Таван толгой” ХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Мөн тус суманд “Энержи Ресурс”, “Таван толгой” компаниуд уул уурхайн олборлолт явуулдаг байна. Уг арга хэмжээний үеэр Цогтцэций сумын удирдлагууд “Манай сумын ард иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан “Эрдэнэc- Таван толгой” ХК Өмнөговь аймгийн хамтын ажиллагааны гэрээг үзэглэж байгаа нь бидний хувьд бахархалтай үйл явдал болж байна. Цогтцэций сумын хувьд тоосжилт нэн тулгамдсан асуудал. Тиймээс энэ онд эхлэх 13 километр авто зам тавих ажлыг ихээхэн талархан хүлээж авч байгаа. Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах тухай асуудалд анхаарч ажиллана гэдэгт итгэж байна. “Эрдэнэс -Таван толгой” компанийн хамт олонд маш их баярлалаа” гэв.

Үүний дараа хамтын ажиллагаанд гарын үсэг зурах ёслол боллоо. Хамтын ажиллагааны гэрээнд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, тус аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, “Эрдэнэс-Таван толгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг нар гарын үсэг зурж, тугаа солилцов.

“Эрдэнэс-Таван толгой” ХК гэрээний эхний ээлжид хэд хэдэн томоохон ажил хийхээр төлөвлөжээ. Дэд бүтцийн хувьд 8.5 километр хатуу хучилттай авто зам тавьж цаашдаа Цогтцэций сум хүртэл 13 километр автозам тавина гэв. Мөн Цогтцэций сумын Цагаан овоо багийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх юм. Тус багийн асуудал хүндрэлтэй байгаа бөгөөд тоосжилт ихтэй аж. Дэлхийн банкны судалгаа, Азийн хөгжлийн банк ч энэ талаар ярьж байгаа бөгөөд ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай гэв. Энэ хүрээнд Цагаан овоо багийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой үнэлгээ хийх ажлыг 2018 ондоо багтаан хийх аж. Өмнөговь аймгийн суурьшлын бүсэд дэд бүтцийн шугам татах, цахилгаан ус хангамжийн ажлуудад оролцох үүргийг “Эрдэнэс-Таван толгой” ХК хүлээж байгаа юм.

Тус компани нь Өмнөговь аймагтай Боловсрол, соёлын салбарт мөн хамтран ажиллах юм. Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 1500 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар хамтын ажиллагааны гэрээндээ тусгасан аж. Энэ нь хүүхдийн хөгжил, ирээдүйд болон боловсролын салбарт оруулж байгаа том хувь нэмэр болно гэдгийг тус компанийн удирдлагууд онцолж байлаа. Мөн соёлын салбарт аялал жуулчлалын томоохон цогцолбор баригдахаар төлөвлөгдөж байгаа гэв. “Эрдэнэс-Таван толгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг “Боловсрол, соёлын салбарт хийх бүтээн байгуулалтад “Эрдэнэс-Таван толгой” ХК оролцох үүрэгтэй. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа. Гэрээнд Цогтцэций сумтай хамтран ажиллах төлөвлөгөө батлагдсан. Одоо бидэнд ажлаа эрчимжүүлэх үр дүнг нь үзэх л үлдлээ” гэв.

Гарын үсэг зурах ёслолын дараа “Эрдэнэс-Таван толгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуягаас цөөн асуултад хариулт авлаа.

-Цагаан овоо багийг нүүлгэн шилжүүлэхэд хэр хугацаа шаардах вэ?

-Эхний ээлжинд Цагаан овоо багийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой үнэлгээний ажил хийгдэнэ. Мэргэжлийн үнэлгээний байгууллагуудаас ямар хэмжээний төсөв, хугацаа шаардагдахыг мэдээд ажлаа төлөвлөнө. Дараагийн ээлжинд суурьшлын бүсэд дэд бүтцийн ажлууд хийгдэнэ. 2018 онд багтаагаад үнэлгээний ажлууд дуусна.

-“Эрдэнэс-Тавантолгой” компани ус , байгаль орчны чиглэлээр хэр хариуцлагатай ажиллаж байгаа вэ?

-Бид усны хангамжид анхаарлаа хандуулж байгаа. Хэрэглээний усыг нэмэгдүүлэх хүрээнд худаг байгуулж байна. Улаан нуурыг нөхөн сэргээх , хамгаалах нь 2018 онд хийх томоохон ажил байх болно. Цаашдаа гүний усыг яаж нөхөн сэргээж ашиглах талаар Байгаль орчны яамаар үнэлгээ хийлгэн хамтарч ажиллах шаардлага байгаа тул мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулж байна. Өмнө нь ч гэсэн гедрогеологийн хүрээнд хийгдсэн ажлууд их бий. Сая бид гедрогеологийн 2500 тууш метр өрөмдлөгийн ажлыг зохион байгуулсан.

-Тоосжилтын асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

-Тоосжилтоос урьдчилан сэргийлэх ажлыг Цагаан овоо багийн нутаг дэвсгэрт хийнэ. Тоосжилтыг багасгахын тулд тус суманд үйл ажиллагаа явуулж буй гурван уурхай хамтран ажиллана. Зөвхөн “Эрдэнэс-Таван толгой” ХК дангаараа шийдвэрлэхгүй. “Энержи ресурс”, “Таван толгой” компаниуд ч үйл ажиллагаа явуулж байгаа. Гурван компанийн хувьд цаашид байгаль орчны нөхөн сэргээлт, тоосжилт гээд гэрээний хүрээнд хамтарч ажиллах шаардлага байгаа гэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Стефан Көрри плэй-оффд эргэн ирж багаа хожилд хөтлөв

Америкийн алдарт үндэсний сагсанбөмбөгийн лигийн плэй-оффын цувралууд үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр NBA-гийн талбайд нийт хоёр тоглолт боллоо.

Хоёрдугаар шатанд учраа таарсан Клэвланд Кавальерс, Торонто Рэпторс багууд цувралын эхний тоглолтоо хийлээ. Хүнд хэцүү долоон тоглолтын дараа дараагийн шатны тоглолтоо хийсэн Кливлэнд Кавальерсчууд өнөөдөр Торонтогийн талбай дээр тоглосон юм. Тэд тоглолтын эхнээс үлэг гүрвэлүүдийн тоглолтын темпэнд орж оноо дутуу явсаар дөрөвдүгээр үетэй нүүр тулав. Багийн гол тоглогч Лэброн Жэймс болон Жр Смит, Тристан Томпсон нар морьтон цэргүүдээс онцлохоор сайн байв. Харин эсрэг багаас Жонас Валичиунас самбарыг эзэгнэсэн. Ялангуяа Кэвин Ловыг ердөө 23 хувьтай довтлуулсан нь гайхалтай. Мэдээж морьтон цэргүүдэд самбарын цэвэр классик хэмжээний тамирчин байхгүй нь нөлөөлсөн байх. Хэрвээ Торонто Рэпторсыг хожоод дараагийн шатанд шалгарлаа гэж бодоход тэднийг Жоэл Эмбийд аль эсвэл Ал хорфорд гэсэн хүчирхэг төвүүд хүлээж байх юм.

Image result for cavaliers raptors 2018 play off

Торонто Рэпторс ганцхан төвийн байрлалд илүү байгаагүй. Хамгаалагчийн хослол болох Дэмар Дэрозан, Кайл Лаури нар тоглолтыг бүрэн удирдаж байв. Гэсэн ч долоон улирал дараалан финалд шалгарсан Лэброн Жэймсийг барж иднэ гэдэг хэцүү билээ. Тэрээр өөрийн гайхалтай тоглолтыг үзүүлэн дөрөвдүгээр үеийн сүүл хэсэгт ирэв. Морьтон цэргүүд эцсийн мөчид нэг онооны илүү гарсан байв. Тоглолт дуусахад 16 секунд үлдсэн байхад Дэмар Дэрозан оноогоор илүү гарч болохуйц довтолгоог хийсэн ч алдаж тоглолтод 113-112-ийн харьцаатай Клэвланд Кавальерсчуудын илүүрхлээр дууслаа.

Голдэн Стэйт Варриорсын Нью Орлэанс Пэликанстай хийж буй цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр Ораклэ аринад боллоо. Дайчдын лидер Стефан Көрри бэртлээсээ эргэн ирсэн нь уг тоглолтын онцлох үйл явдал байв. Тоглолтын эхнээс Нью Орлэанс Пэликанс эрчтэй байж оноо илүү авч байв. Гарааны бүхий л байрлалдаа Голдэн Стэйтийг идэж уусан гэхэл хэлсдэхгүй. Гэвч сэлгээний бүрэлдхүүн нь дайчдын хэмжээнээс хэдэн шат дутуу гэдэг нь харагдсан юм. Хэрвээ Пэликанс хуучин аваргуудыг энэ цувралд ялахыг хүсэж байвал сэлгээний бүрэлдхүүнээ сайжруулах зайлшгүй хэрэгцээтэй гэдэг нь харагдав. Улмаар сэлгээний бүрэлдхүүний тоглосон нэгдүгээр үеийн сүүл, хоёрдугаар үеийн эхэн хэсэгт оноо дутуу байсан бөгөөд бусад гурван үед Пэликанс илүү байсан гэж хэлэхэд хэлсдэхгүй.

Image result for new orleans pelicans golden state warriors 2018 play off

Бэртлээсээ эргэн ирсэн Стефан Көрри 27 минутад 28 оноо авч галзуурав. Мөн Кэвин Дурант 29 оноо түүж, Дрэймонд Грийн 20 оноо, 12 оновчтой дамжуулалт өгч дайчид бүрэн хүчээр тоглов. Талбай дээрээ тэд супер тоглолтоо үзүүлсэн ч тооны харьцаа 121-116 байгаа нь Пэликансд боломж байгааг харуулж байна. Тэднээс Энтони Дэвис 25 оноо, 15 самбараас бөмбөг авалт, Жрү Холидэй 24 оноо, Ражон Рондо 22 оноо, 12 оновчтой дамжуулалт, 5 бөмбөг таслалт хийв.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

NBA-гийн плэй-оффын хоёрдугаар шатны тоглолтууд эхэллээ

Плэй-оффын эхний шатны тоглолтууд дуусаж хоёрдугаар шатанд оролцох багуудын нэрс тодорлоо. Энэ жилийн плэй-офф сүүлийн жилүүдийг бодвол өрсөлдөөнтэй болж байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа билээ.

Цувралуудын үр дүн

james harden win play off 2018 зурган илэрцүүдӨрнөд бүсийн тэргүүн баг Хьюстон Рокетс, Минесато Тимбэрволвэсийг 4-1-ийн харьцаатай буулган авав. Тус цувралд пуужингуудын лидэр Жэймс Хардэн дийлдэшгүй байж залуу чононуудын хариу үйлдэл бүрийг няцааж багаа дараагийн шатанд гаргасан юм.Тэрээр энэ жилийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналд хүчтэй өрсөлдөж байгаа билээ.

Харин тэдний хоёрдугаар шатны өрсөлдөгч Юта Жазз, Оклахома Сити Тандэрийг 4-2-ийн харьцаатай буулган авсан юм. Тэд жигд бүрэлдхүүнтэй аянгануудын эсрэг өрсөлдөж улмаар ялсан. Ялангуяа шинэ тоглогч Донавон Мичелийг онцлох хэрэгтэй. Тэрээр чухал мөч бүрт хэрэгтэй оноо авалтуудыг авч байсан юм. Мөн шилдэг хамгаалан тоглогчид нэр дэвшигч Рүди Гобэр, холбон тоглогч Рики Рүбио, улирлын дундуур морьтон цэргүүдээс ирсэн Жэй Кроудэр нарыг Жаззаас онцлох хэрэгтэй. Тэдний хамгаалалт, довтолгоо Тандэрийн их гурвалыг ажиллагаагүй болгож байв.

jazz vs rockets зурган илэрцүүд

Өнөөдөр өглөө Хьюстон Рокетс, Юта Жазз багуудын цувралын эхний тоглолт боллоо. Тоёота цэнтрт болсон энэхүү тоглолтод талбайн эзэн Жэймс Хардэн мөн л шилдэг тоглолтоо үзүүлж 41 оноо түүв. Харин эсрэг багаас Донавон Мичель 21 оноо авсан ч жулдан 110-96-гийн харьцаатай Хьюстон Рокетсчууд цувралыг 1-0-ээр тэргүүлж эхэллээ.

Өмнө жилийн аварга баг Голдэн Стэйт Варриорс, Сан Антониа Спүрсийг 4-1-ийн харьцаатай ялжээ. Тус цуврал эхлэхийн өмнө Спүрсчүүд нилээдгүй асуудалтай байсан бөгөөд плэй-оффт орох үгүй нь тодорхойгүй байв. Багийн лидэр Кавая Лионард плэй-оффт орох үгүй нь эргэлзээтэй, дасгалжуулагч Грегг Попович гэр бүлийн асуудалтай байсан юм. Улмаар алтан мужийн дайчид багийн лидэр Стефан Көрригүй ч цувралд илүүрхэж чадлаа.

Харин аваргуудтай өрсөлдөх Нью Орлэанс Пэликансчууд Портланд Триал Блэйзэрсийг нэг ч хожигдолгүй шүүрдэв. Тэдний гарааны тавт болох Ражон Рондо, Жрү Холидэй, Этуан Мүүр, Никола Миротич, Энтони Дэвис нар гайхалтай хамтран тоглолт үзүүлж байгааг дурьдах хэрэгтэй. Харамсалтай мэдээ нь Пэликанс багийн шилдэг тоглогч Дэмаркуз Казинсийн улирал нь дууссан байгаа билээ.

durant win play off 2018 зурган илэрцүүдӨчигдөр Голдэн Стэйт Варриорс, Нью Орлэйнс Пэликанс багуудын цувралын эхний тоглолт болсон юм. Энэхүү тоглолтод ноднин жилийн аваргууд тоглолтын турш илүүрхэж цувралыг тэргүүлж эхэллээ. Кэвин Дурант, Клэй Томпсон нарыг дайчдаас онцлох хэрэгтэй. Тэд нийлээд 53 оноог тус тоглолтод авсан юм.

Харин дорнод бүсийн шилдэг баг Торонто Рэпторс, Вашингтон Визардсчуудыг 4-2-ын харьцаатай буулган авлаа. Дэмар Дэрозан, Кайл Лаури тэргүүтэй канадын баг багаараа жигд тоглож улирлын турш контендэр баг гэдгээ батлан шилдэг тоглолт үзүүлж байсан билээ.Харин нийслэл хотын баг учраа ололгүй явсаар эхний шатнаас плэй-оффыг орхив.

Харин тэдний өрсөлдөгч Клэвланд Кавальерсчууд Индиана Пэйсэрстэй тулж хүнд хэцүү долоон тоглолтын эцэст өнөө өглөө дараагийн шатанд орох эрхээ өвөртөллөө.Тус цувралд морьтон цэргүүдийн лидер Лэброн Жэймсийг онцлохгүй байхын аргагүй тоглосон.33 настай довтлогчийн хувьд олон олон рекорд амжилтуудыг эвдсэн жил болж байна. Тэрээр багийн хамт нэг хоног амраад 31-ны өглөө Торонто Рэпторсын залуучуудтай хоёрдугаар шатны эхний тоглолтоо хийх билээ.lebron james 2018 game 7 зурган илэрцүүд

Багийн лидер Кайри Ирвингийн эзгүйд Бостон Сэлтикс хоёрдугаар шатанд шалгарлаа. Тэд Милуаки Баксын эсрэг долоон тоглолт хийсэн бөгөөд хүнд хэцүү цувралд дасгалжуулагч Брэд Стивэнсийн ур ухаанаар амжилт олсон юм. Мөн Бостоны Ал Хорфорд, Тэрри Розьер, Жэйсон Тэйтум, Жэйлон Браун гэх залуусыг онцлохгүй байхын аргагүй байлаа. Харин бугануудаас залуу од Гианнис Антэтокумпо чадах бүхнээ хийсэн ч ялагдал хүлээж улирлаа өндөрүүлэв. Тэрээр дараа улиралд илүү эрч хүчтэй эргэж ирэх тоглогчдын нэг билээ.

celtics vs phili зурган илэрцүүд

Харин Бостон Сэлтиксийн эсрэг тоглох Филадэлфа 76-чууд Миами Хитийг дөрвөн тоглолтод бут ниргэсэн. Эрч хүчээ нөхсөн 76-гийн залуус Бостон Сэлтиксийн хамгийн хүнд өрсөлдөгчид байх нь дамжиггүй. Жоэл Эмбийд, Бэн Симмонс тэргүүтэй залуус энэ жилийн плэй-оффд өнгөтэй байгаа билээ.

Үндэсний сагсанбөмбөгийн лигийн плэй-оффын халуухан цувралуудын талаарх мэдээллийг манай сайт цаг алдалгүй мэдээллэх болно.

Б.АМАРТҮВШИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Сайханбаатар: Бэлтгэлийг халтуурдаад байвал тэмцээн чамайг баллуурдана

Монголын волейболын спортын сонин хачны талаар “Тэнүүн Огоо” спорт клубын тамирчин ОУХМ Э.Сайханбаатартай ярилцлаа.

-Өсвөрийн шигшээ багийн тамирчид клубын түвшний тэмцээнд тун амжилттай оролцсон. Монголын залуу волейболчдын чадвар ахихад ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?

-Юутай ч нэгдүгээрт өсвөрийн тамирчдын нуруу харьцангуй өндөр болсон. Хоёрдугаарт интернэтээр харж, үзэж сурах юм ихтэй болж, дэлхийн шилдэг тамирчид мөн Монголын шигшээ багийн тоглогчдын техник, тоглолтын ур чадварыг нүдээрээ үзэж байгаа болохоор маш хурдтай ахиц гаргаж байна. Хамгийн гол үзүүлэлт нь нуруулаг болсон.

-Та Солонгосын багт таван жил тоглосон. Сурч мэдсэн зүйлээ хүүхэд залууст зааж сургахаар Монголдоо ирсэн гэдэг. Өөрийн нээсэн “Ирээдүй” клубын талаар яриач?

-Би Монголдоо ирэхдээ бэртэлтэй байсан учраас ажил төрөл хийгээгүй. 2014 онд хөл дээрээ боссоныхоо дараа Азийн клубт тоглох боломж олдоод бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Ээж маань багш, дасгалжуулагч ОУХМ Б.Уранчимэг гээд хүн бий. Ээжтэйгээ хамтраад клуб байгуулсан. Ингээд мэддэг чаддаг зүйлээ хүүхэд багачуудад зааж эхэлсэн юм. Би Солонгост таван жил волейболын багт тоглох хугацаандаа нэг их юм мэдэж гийгүүлээгүй ч бэлтгэлийн диктатур, зөв техникийг хүүхэд залууст зааж сургая гэж бодсон. Ээжтэйгээ хамтраад, аав минь туслаад анх “Ирээдүй” клубыг байгуулж байлаа. Солонгос руу буцаагүй шалтгаан гэвэл нэгдүгээрт тэнд хүнд бэртэл авч, жаахан айдастай болсон юм. Дараа нь дахин тоглооч гэсэн санал ирэхэд нь яваагүй. Монголдоо үлдээд аав, ээжтэйгээ гурвуулаа сургалт хийе гэсэн зорилготой байгаа.

-Энэ сургалтанд хүүхдүүд хэрхэн элсэх вэ? Насны ангилал байгаа юу?

-Манай клуб эрэгтэй, эмэгтэй гэсэн ангилалтай явагддаг юм. Эмэгтэй нь ээж, аав хоёртой хамт хичээллэдэг. Мөн анхан дунд гэсэн ангилалтай. Эрэгтэй тамирчид анхан шатнаасаа дунд шатанд, дунд шат нь дээшээ “Ирээдүй” клуб рүү ордог. Манай клубын тамирчдын хамгийн анхны тэмцээн Монголын залуучуудын холбооноос зохиогддог “Д” зэрэглэлийн тэмцээн юм. Одоогоор “Тэнүүн огоо” кап мөн залуучуудын улсын аваргад оролцож, чамгүй амжилт үзүүлсэн. Манай клубт насны хязгаар байхгүй.

-Монголын дээд лигийн тамирчид клубээсээ цалинжаад бэлтгэл сургуулилтаа хийгээд тоглох боломж бий юу?

-Тамирчид тус тусын байгууллага, клубүүдэд харьяалагдаж байгаа. Тодорхой хэмжээний цалин авч байгаа. Гэхдээ цалингийн хэмжээ тийм ч өндөр биш гэж бодож байна.

-Энэ жил манай улсад Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Манай улсын шигшээ дөрөвдүгээр байр эзэлсэн. Зарим хүмүүс медаль хүртэх боломжтой байсан гэж ярьж байна. Үнэхээр тийм боломж байсан уу?

-Медаль авах бүрэн боломж байсан гэж хэлэх үү дээ. Гэхдээ юуг нь нууж хаахав. Волейболын спорт гэдгийг мэдэх хүмүүс нь мэдээд, мэдэхгүй нэг нь монголчууд бүрэн боломжтой байж медаль авч чадсангүй гэсэн сэтгэгдэлтэй үлдсэн. Тамирчид бид яаж бэлтгэл сургуулилт хийж байгаа билээ. Хорин жил бэлтгэл хийж байгаа, хоёр сар бэлтгэл хийж байгаа хүмүүсийн хооронд асар их ялгаатай. Бид хоёр сар бэлтгэл хийх үедээ яг байрлаад, волейболдоо анхаарлаа хандуулж байгаа бол хамаа алга. Бид хажуугаар нь ажлаа хийж байна. Дээрээс нь ар гэр үр хүүхэддээ анхаарах учиртай. Үнэндээ ийм хүмүүсээс амжилт гарахгүй. Би Солонгост таван жил тоглосон. Тэр үед би оюутан хүүхэд байсан. Тэтгэлэг авахын хажуугаар амарч байх үедээ ажил төрөл хийе гэсэн бодолтой байсан. Гэвч тэнд хатуу хориотой байдаг. Тамирчин хүн бол чи бэлтгэлээ л хийх ёстой. Илүү дутуу ажил хийхгүй. Таван жилийн турш тэнд зөвхөн бөмбөг хөөцөлдөж, хичээл хийж байгаад ирсэн. Гэтэл Монголд яаж байна. Миний бодлоор хоёр сар хорин жил хоёрын хооронд ялгаатай.

Манай волейболчид бөмбөгөнд дуртай, тэрнээсээ сэтгэл ханамж, аз жаргалыг мэдэрч байгаа болохоор л тоглоод байгаа. Харин Солонгост нэгдүгээр ангиас нь эхлээд энэ хүүхдийг волейболоор хичээллүүлнэ гээд аав, ээж нь өгсөн бол дунд сургуульдаа волейболоо тоглоод явна. Их сургуульдаа волейболоо тоглож явж байгаад дээд лигтээ сайн драфтлагдаад орчихвол амьдрал нь баталгаатай болчихдог. Дээрээс нь бэлтгэл их хийж байгаа учир тоглогчдын ур чадвар өснө. Манай Монголд багаасаа япон багшаар бэлтгэгдсэн тамирчид зөндөө бий. Тэр тамирчдын хувьд гэвэл анхнаасаа суурь нь зөв тавигдсан. Ээж намайг багад бэлтгэж байгаад япон багш руу шилжүүлсэн. Тэр багшийн аав нь үндэсний шигшээгийн дасгалжуулагч байсан. Өөрөө сайн тамирчин байсан дасгалжуулагч. Би зөв суурьтай явсан учраас Солонгост очоод багт хурдан ууссан байх. Надад тавигдаж байсан шаардлага гэвэл хэл нь болоогүй, багийн тоглолт руугаа оруулах дээр л уусаж өгөхгүй байсан. Тэгээд сүүлдээ гайгүй болсон.

-Ер нь суурь зөв тавигдах ёстой юм байна шүү дээ?

-Суурь л сайн байхад болдог. Хүүхэд залуучууд их асуудаг. Багшаа, Сайхнаа ахаа яаж бид нар тань шиг Солонгос руу явах вэ гэж. Хүсээд явдаг зүйл биш. Сая гэхэд нэг хүн ирээд, Монголоос хоёр тамирчин аваад явлаа. Хоёр дунд сургуулийн хүүхэд. Маш хэцүү шалгууртай байдаг. Дээрээс нь маш олон зүйлийг тэвчиж, туулж гарна. Хоёр хүүхэд явж байгаа нь бас давуу талтай байх. Харин би ганцаараа, хэл мэдэхгүй хамаатан садан байхгүй, болсон болоогүй сайн байна уу баяртайтайгаа л явсан.

-Клубын хэмжээнд хамгийн ойрын хугацаанд ямар тэмцээн байгаа вэ?

-Одоо арваннэгдүгээр сарын 14-нд Монголын волейболын холбооны багуудын дунд зохиогддог холбооны цом буюу хуучин дээд лигийн тэмцээн эхэлж байна. Энэ жил болж байгаа уралдаан тэмцээнүүд ойтой холбоотой Монголд волейбол үүсэний 90 жилийн ой мөн Монголын волейболын холбоо үүссэний 60 жилийн ой гээд энэ жилийн сүүлчийн хамгийн том тэмцээн эхлэх гэж байна.

-Гадаадын багуудаас санал хэр ирж байна вэ?

-Хамгийн сүүлд Чехын багаас санал ирсэн. Сая Азийн аварга дууссаны дараа Солонгосоос ирсэн багийн тоглогчид миний мэдэх хүмүүс, тамирчид нь надтай нэг үед тоглож байсан хүүхдүүд байна. Дээшээ тоглож байсан ах нар ч байна. Доошоо дүү нар нь ч байна лээ. Тэр баг Солонгосын дээд лигт тоглож байгаад доошоо унасан дунд лигийн баг. Гэхдээ тамирчид нь бүгд дээд лигт сонгогдож байсан. Бэртэл гэмтэл, нуруунаасаа болоод л доошоо унасан. Ихэнхи тамирчид нь намайг мэднэ. Дасгалжуулагч нь ч бас мэднэ. Тэр багийнхан санал тавьсан. Миний албан ёсны менежэр “Витафит” компаний захирал Ц.Одхүү гэж хүн бий. Монголын волейболын холбоог хөдөлгөж байгаа хүн. Харин Чехийн баг руу есөн сард явах гэж байснаа хүлээзнэж байгаа. Тус баг нь цааш Европын лигт ордог юм билээ. Би амжилтаа бодоод явах юм бол Монголын хамгийн анхны Европын багт тоглосон хүн болно. Европын лигт тоглох нь надад үлдэх гоё дурсамж юм. Гэсэн ч би явчихвал ээж, аавтайгаа хамтарч байгуулсан клуб минь яах бол гээд бодох юм их. Гадаадын саналуудаас одоогоор татгалзаж байна. 2018 онд юу болох нь вэ.

-Волейболын спортоор хичээллэж эхэлж байгаа хүүхэд залуус, өсвөрийн тамирчдад хандаж юу зөвлөх вэ?

-Миний анзаарснаар сүүлийн үеийн хүүхдүүд ахыгаа ах гэж хүндлэхгүй, багшийгаа багш гэж хүндлэхээ больсон. Тэр байдлыг засах хэрэгтэй. Хоёрдугаарт хэт мөрөөдөөд байна. Фэйсбүүк, интернэт орчин Youtube-ээр бүх юм бэлэн байдаг болсон. Хүүхдүүд гоё сайхан юм хараад суугаад л байдаг, суугаад л байдаг. Яг тийм болчих юм шиг боддог. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд алхам хийх хэрэгтэй. Хөлсөө дуслуулж байж амжилтад хүрнэ. Өдөр шөнөгүй бэлтгэл хийх хэрэгтэй. Би хүүхдүүдээ хорь суниа гэхэд хорин долоо, гуч, дөч суниаж байгаа хүүхэд ганц нэг байдаг. Тийм хүмүүс амжилтад хүрнэ. Би ч бас Солонгост очоод бүх техник нь болсон ч биеийн хүч байхгүй, штанк гэдэг зүйлийг тэнд очоод л зүүдэлж сэрж үзсэн. Тэнд биеийн хүчний бэлтгэл хийж эхлээд л ойлгосон зүйл бусдаас дандаа давуулж хийх хэрэгтэй юм байна гэж. Багш хорин удаа суниа гэхэд би заавал 30 суниадаг байсан. Сүүлийн үед би бэлтгэл сургуулилтандаа анхаарлаа хандуулж чадахгүй байна. Яг үнэндээ Солонгост тоглож байсан үлдэгдлээрээ л тоглоод яваад байгаа байхгүй юу. Ажил амьдрлаа бодох хэрэгтэй байна. Сургалтаа аятайхан удирдаад явмаар байдаг. Тэр тал руугаа анхаарлаа хандуулж байгаа болохоор бие хаандаа анхаарч чадахгүй байна. Хүүхдүүдэд хандаж хэлэхэд зүгээр л хий. Эхлээд бод дараа нь хий, хийж байгаа зүйлээ үр дүнтэй төсөөлөлтэйгөөр хий. Бэлтгэлийг халтуурдаад байвал тэмцээн чамайг баллуурдана гэдэг.

Б.АМАРТҮВШИН