Categories
мэдээ цаг-үе

​Нийслэлийн хэмжээнд нийт арван мянган метр квадрат авто зам эвдэрчээ

Ойрын өдрүүдэд усархаг бороо орсны улмаас нийслэлийн авто замуудад эвдрэл үүсээд байна. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын судалгаагаар энэ зун авто замд 10 мянган метр квадрат нүхэн эвдрэл үүссэн аж. Үерийн улмаас эвдрэл үүссэн авто замуудад нөхцөл байдал ямар байгааг бид сурвалжиллаа.

Дарь эхийн зам эвдэрсэн нь иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэв

Нийслэлийн хэмжээнд ноцтой нүхэн эвдрэл үүссэн газар нь Дарь-Эхийн уулзвараас, Монелийн уулзвар хүртэлх авто зам юм. Дарь-Эхийн дундын буудал орчимд биднийг очиход хэд хоногийн өмнө орсон борооны улмаас үүссэн ус авто зам дээгүүр урссаар байв. Энэ хавийн замд завсар зайгүй нүхэн эвдрэл үүсчээ. Борооны ус замын нүхийг бүрхэж урсч байгаа учраас жолооч нарт хүндрэлтэй байв. Зарим автомашинууд замын нүхнээс гарч чадахгүй гацсанаар түгжрэл үүсгэж байв. Жолоочдын ярьж байгаагаар Дарь-Эхийн замаас Станцын буудал хүртэл хоёроос гурван минут явдаг байжээ. Харин одоо 30 орчим минут түгжирдэг болсон гэнэ.

Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Дарь- Эхийн уулзвараас Монелийн уулзвар хүртэл гадна тойруугийн гурав дөрөвдүгээр хэсгийн замыг энэ жил тавьсан. Гадна тойруугийн гуравдугаар хэсгийн зам, Дарь-Эхийн замтай холбогдох нэг километр орчим зам бол 2012 онд ашиглалтад орсон. Уг өндөр насжилттай авто замын хажуугаар иргэд, аж ахуйн нэгжүүд дугуй засвар, хүнсний дэлгүүр байгуулчихсан. Тиймээс тэр хавийн ус зайлуулах жалгууд шороогоор дүүрч үерийн ус зам руугаа орж эвдрэл үүсгээд байна” гэж тайлбарлав. Нийслэлээс явуулж буй зам засварын ажлууд сүүлийн өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас зогсоод байгаа гэнэ. Энэ жил сүүлийн 40 жил тохиолдоогүй их хэмжээний бороо оржээ. Үүний улмаас ихэнхдээ насжилт өндөртэй замууд эвдэрчээ. Нийслэлийн авто зам хөгжлийн газраас тэдгээр замд гарсан нүхэн эвдрэлийг хайрга дайргаар бөглөж, дүүргэлт хийж байгаа гэнэ. Гэвч энэ ажил нь бороо орсны улмаас урсаж алга болчихоод байгаа аж. Дарь-Эхийн орчим такси үйлчилгээ эрхэлдэг жолооч Д.Баттулга “Зам дээрх нүхэн эвдрэлд машинууд орж гацсанаар түгжрээ үүсээд байгаад сэтгэл дундуур байна. Удахгүй сургууль орж, хүмүүс зуслангаасаа ирнэ. Тэрнээс өмнө нийслэлийн зүгээс энэ хэсгийн замыг нөхөх арга хэмжээ авахгүй бол хэцүүднэ. Ил байгаа нүхийг тойроод гарч болж байгаа. Харин үерийн усан доор байгаа нүхийг харах боломжгүй. Тиймээс урдах машинаа харж байгаад аль болох гайгүй замыг нь харж гарч байгаа. Энэ нүхнүүд машинд их халтай юм. Саяхан би нүхээр гарч байгаад машиныхаа буферийг эвдэлчихсэн. Монелын зам үүнээс дутахгүй муудчихсан байна лээ” гэсэн юм.Дарь-Эхийн орчимд үүссэн нөхцөл байдал иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж Нийслэлийн авто замын газрын мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Авто замуудын эвдрэлийн шалтгааныг Мэргэжлийн хяналт, ОБЕГ, Газрын алба, НАЗХГ-ын хамтарсан баг судалж үзсэн аж. Нийслэлийн өндөрлөг газраас урсаж буй ус доош урсахдаа жалга, ус зайлуулах хоолой, шуудуугаар дамжин голын устай нийлдэг байна. Гэвч иргэд үерийн ус зайлуулах байгууламжуудыг шороогоор хааж, тагтаршуулж байшин, барилга барин нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа гэж тэд тайлбарлав. Ийнхүү үерийн ус гол руу биш зам руу урсаж байгаа аж. Улмаар борооны усанд авто замууд эвдэрсээр байна.

Тухайлбал, Монелийн уулзварт дөрвөн ус зайлуулах хоолой байдаг аж. Гэвч тэнд нь иргэд дугуй, кузов засвар байгуулан ажилласан байна. Үүний улмаас Монелийн уулзварын авто замын эвдрэл нэмэгджээ. Улмаар тус газар үйл ажиллагаа явуулж байсан байгууламжийг албадан буулгасан аж. Түүнчлэн Нийслэлийн Газрын албанаас жалга, шуудууг таглаж буусан айлуудыг албадан буулгах ажиллагааг зохион байгуулсан байна. Зарим мэргэжилтнүүд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажил нь зам эвдрэх гол шалтгааныг үүсгэдэг гэсэн юм.

Тодруулбал, барилга барьж байгаа компаниуд тээвэрлэж байгаа бараа материалынхаа нэг дугуйн дээр ирэх жин даацаа хэтрүүлж 40 тонн, 60 тонн, 80 тоннын тээвэр хийснээс болоод өндөр насжилттай авто замуудад эвдрэл их үүсч байна гэв.

Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил 30 хувьтай үргэлжилж байна

Өнгөрсөн сарын дундуур Их сургуулийн гудамж, Герман элчингийн уулзвараас Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх зорчих хэсгийн хоёр эгнээг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор хаасан. Энэхүү ажил дуусч одоогоор зам нээгдээд байгаа юм.

Гэвч дулааны шугамыг засах явцад замын баруун эгнээний асфальтыг хуулсан байна. Энэ талаар албаны хүмүүс “Тэр замыг засах гэхээр бороо зогсохгүй ороод байна. Зам засварын технологийн хувьд ч энэ нь боломжгүй юм. Норсон замыг хучиж болдоггүй шүү дээ. Ямар нэг ажил хийвэл үргүй зардал болсонтой ялгаагүй.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг хүлээгээд суухаас өөр арга байхгүй” гэлээ. Бид Их сургуулийн гудамжийн урд зам дээр очлоо. Тус замын нэг талын эгнээ асфальтгүй, дан хайрга учраас машинууд урсгал сөрөн хоорондоо мөргөлдөх шахан зөрнө. Тэнд нэг машин замын хажууд зогссон харагдана. Хайрга тойрч яваад замын хашилт мөргөн дугуйгаа хагалжээ. Аюул үүсэх эрсдэлтэй замуудыг хэзээ засах талаар Нийслэлийн авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Наймдугаар сарын 15 гэхэд авто замуудад борооны улмаас үүссэн бүх эвдрэлийг засна” гэж хэллээ.

Түүнээс авто замын бүтээн байгуулалтуудын талаар тодруулахад “Замын цагдаагийн гүүрэн гарцын шугам, сүлжээ, өрмийн ажлууд хийгдээд явж байна. Ирэх арваннэгдүгээр сар гэхэд үндсэн 96 тулгуур баганаа дан нурууртай нь суурилуулж дуусна. Тус ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Замын цагдаагийн гүүрэн гарц одоогоор 30 хувьтай байгаа. Төлөвлөсөн хугацааны дагуу ирэх жил дуусч ашиглалтад орно. Үргэлжилсэн бороо арав гаруй хоног орж буй энэ үед барилгын ажил зогсохоос өөр арга байхгүй.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн VI хороо Сэлбэ гол дээгүүр түр гүүр тавьсан. Энэ нь Натурын замын ачааллыг бууруулж байгаа. Сонсголонгийн гүүрний барилгын ажил эд явагдаж байна. Яармагийн гүүрний үндсэн гүүр нь хөдөлгөөнөө нэвтрүүлж эхэлсэн. Арваннэгдүгээр сард үлдсэн дөрвөн гүүрийг нь ашиглалтад оруулна.

Мөн Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэх засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу хийгдэж байна” гэлээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн хэмжээнд нийт арван мянган метр квадрат авто зам эвдэрчээ

Ойрын өдрүүдэд усархаг бороо орсны улмаас нийслэлийн авто замуудад эвдрэл үүсээд байна. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын судалгаагаар энэ зун авто замд 10 мянган метр квадрат нүхэн эвдрэл үүссэн аж. Үерийн улмаас эвдрэл үүссэн авто замуудад нөхцөл байдал ямар байгааг бид сурвалжиллаа.

ДАРЬ ЭХИЙН ЗАМ ЭВДЭРСЭН НЬ ИРГЭДИЙН БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ҮҮДЭЛТЭЙ ГЭВ

Нийслэлийн хэмжээнд ноцтой нүхэн эвдрэл үүссэн газар нь Дарь-Эхийн уулзвараас, Монелийн уулзвар хүртэлх авто зам юм. Дарь-Эхийн дундын буудал орчимд биднийг очиход хэд хоногийн өмнө орсон борооны улмаас үүссэн ус авто зам дээгүүр урссаар байв. Энэ хавийн замд завсар зайгүй нүхэн эвдрэл үүсчээ. Борооны ус замын нүхийг бүрхэж урсч байгаа учраас жолооч нарт хүндрэлтэй байв. Зарим автомашинууд замын нүхнээс гарч чадахгүй гацсанаар түгжрэл үүсгэж байв. Жолоочдын ярьж байгаагаар Дарь-Эхийн замаас Станцын буудал хүртэл хоёроос гурван минут явдаг байжээ. Харин одоо 30 орчим минут түгжирдэг болсон гэнэ.

Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Дарь- Эхийн уулзвараас Монелийн уулзвар хүртэл гадна тойруугийн гурав дөрөвдүгээр хэсгийн замыг энэ жил тавьсан. Гадна тойруугийн гуравдугаар хэсгийн зам, Дарь-Эхийн замтай холбогдох нэг километр орчим зам бол 2012 онд ашиглалтад орсон. Уг өндөр насжилттай авто замын хажуугаар иргэд, аж ахуйн нэгжүүд дугуй засвар, хүнсний дэлгүүр байгуулчихсан. Тиймээс тэр хавийн ус зайлуулах жалгууд шороогоор дүүрч үерийн ус зам руугаа орж эвдрэл үүсгээд байна” гэж тайлбарлав.

Нийслэлээс явуулж буй зам засварын ажлууд сүүлийн өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас зогсоод байгаа гэнэ. Энэ жил сүүлийн 40 жил тохиолдоогүй их хэмжээний бороо оржээ. Үүний улмаас ихэнхдээ насжилт өндөртэй замууд эвдэрчээ. Нийслэлийн авто зам хөгжлийн газраас тэдгээр замд гарсан нүхэн эвдрэлийг хайрга дайргаар бөглөж, дүүргэлт хийж байгаа гэнэ. Гэвч энэ ажил нь бороо орсны улмаас урсаж алга болчихоод байгаа аж.

Дарь-Эхийн орчим такси үйлчилгээ эрхэлдэг жолооч Д.Баттулга “Зам дээрх нүхэн эвдрэлд машинууд орж гацсанаар түгжрээ үүсээд байгаад сэтгэл дундуур байна. Удахгүй сургууль орж, хүмүүс зуслангаасаа ирнэ. Тэрнээс өмнө нийслэлийн зүгээс энэ хэсгийн замыг нөхөх арга хэмжээ авахгүй бол хэцүүднэ.

Ил байгаа нүхийг тойроод гарч болж байгаа. Харин үерийн усан доор байгаа нүхийг харах боломжгүй. Тиймээс урдах машинаа харж байгаад аль болох гайгүй замыг нь харж гарч байгаа. Энэ нүхнүүд машинд их халтай юм. Саяхан би нүхээр гарч байгаад машиныхаа буферийг эвдэлчихсэн. Монелын зам үүнээс дутахгүй муудчихсан байна лээ” гэсэн юм.

Дарь-Эхийн орчимд үүссэн нөхцөл байдал иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж Нийслэлийн авто замын газрын мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Авто замуудын эвдрэлийн шалтгааныг Мэргэжлийн хяналт, ОБЕГ, Газрын алба, НАЗХГ-ын хамтарсан баг судалж үзсэн аж. Нийслэлийн өндөрлөг газраас урсаж буй ус доош урсахдаа жалга, ус зайлуулах хоолой, шуудуугаар дамжин голын устай нийлдэг байна. Гэвч иргэд үерийн ус зайлуулах байгууламжуудыг шороогоор хааж, тагтаршуулж байшин, барилга барин нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа гэж тэд тайлбарлав. Ийнхүү үерийн ус гол руу биш зам руу урсаж байгаа аж. Улмаар борооны усанд авто замууд эвдэрсээр байна.

Тухайлбал, Монелийн уулзварт дөрвөн ус зайлуулах хоолой байдаг аж. Гэвч тэнд нь иргэд дугуй, кузов засвар байгуулан ажилласан байна. Үүний улмаас Монелийн уулзварын авто замын эвдрэл нэмэгджээ. Улмаар тус газар үйл ажиллагаа явуулж байсан байгууламжийг албадан буулгасан аж. Түүнчлэн Нийслэлийн Газрын албанаас жалга, шуудууг таглаж буусан айлуудыг албадан буулгах ажиллагааг зохион байгуулсан байна. Зарим мэргэжилтнүүд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажил нь зам эвдрэх гол шалтгааныг үүсгэдэг гэсэн юм.

Тодруулбал, барилга барьж байгаа компаниуд тээвэрлэж байгаа бараа материалынхаа нэг дугуйн дээр ирэх жин даацаа хэтрүүлж 40 тонн, 60 тонн, 80 тоннын тээвэр хийснээс болоод өндөр насжилттай авто замуудад эвдрэл их үүсч байна гэв.

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГҮҮРЭН ГАРЦЫН БАРИЛГЫН АЖИЛ 30 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Өнгөрсөн сарын дундуур Их сургуулийн гудамж, Герман элчингийн уулзвараас Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх зорчих хэсгийн хоёр эгнээг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор хаасан. Энэхүү ажил дуусч одоогоор зам нээгдээд байгаа юм.

Гэвч дулааны шугамыг засах явцад замын баруун эгнээний асфальтыг хуулсан байна. Энэ талаар албаны хүмүүс “Тэр замыг засах гэхээр бороо зогсохгүй ороод байна. Зам засварын технологийн хувьд ч энэ нь боломжгүй юм. Норсон замыг хучиж болдоггүй шүү дээ. Ямар нэг ажил хийвэл үргүй зардал болсонтой ялгаагүй.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг хүлээгээд суухаас өөр арга байхгүй” гэлээ. Бид Их сургуулийн гудамжийн урд зам дээр очлоо. Тус замын нэг талын эгнээ асфальтгүй, дан хайрга учраас машинууд урсгал сөрөн хоорондоо мөргөлдөх шахан зөрнө. Тэнд нэг машин замын хажууд зогссон харагдана. Хайрга тойрч яваад замын хашилт мөргөн дугуйгаа хагалжээ. Аюул үүсэх эрсдэлтэй замуудыг хэзээ засах талаар Нийслэлийн авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Наймдугаар сарын 15 гэхэд авто замуудад борооны улмаас үүссэн бүх эвдрэлийг засна” гэж хэллээ.

Түүнээс авто замын бүтээн байгуулалтуудын талаар тодруулахад “Замын цагдаагийн гүүрэн гарцын шугам, сүлжээ, өрмийн ажлууд хийгдээд явж байна. Ирэх арваннэгдүгээр сар гэхэд үндсэн 96 тулгуур баганаа дан нурууртай нь суурилуулж дуусна. Тус ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Замын цагдаагийн гүүрэн гарц одоогоор 30 хувьтай байгаа. Төлөвлөсөн хугацааны дагуу ирэх жил дуусч ашиглалтад орно. Үргэлжилсэн бороо арав гаруй хоног орж буй энэ үед барилгын ажил зогсохоос өөр арга байхгүй.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн VI хороо Сэлбэ гол дээгүүр түр гүүр тавьсан. Энэ нь Натурын замын ачааллыг бууруулж байгаа. Сонсголонгийн гүүрний барилгын ажил эд явагдаж байна. Яармагийн гүүрний үндсэн гүүр нь хөдөлгөөнөө нэвтрүүлж эхэлсэн. Арваннэгдүгээр сард үлдсэн дөрвөн гүүрийг нь ашиглалтад оруулна.

Мөн Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэх засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу хийгдэж байна” гэлээ.


Categories
мэдээ цаг-үе

​Г.Ганбаясах: Хүний наймааг сүүлийн үед “мөрөөдлийг хулгайлах гэмт хэрэг” гэж орчуулж байна

Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясахтай ярилцлаа.

-Олон нийт хүний наймааг “Наймаалж” киногоор л төсөөлдөг. Кинон дээр гардаг шиг шууд хулгайлаад аваад явдаг мэт ойлголт бий. Гэтэл нөгөө талд орчин үед гэмт хэрэгтнүүд хохирогчоо хууран мэхлэх гэх мэт нарийн аргаар гэмт хэргийнхээ золиос болгож байна гэсэн тайлбар дуулддаг. Яг ямар аргууд байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Орчин үед хүний наймаа даяарчлалыг дагаад их өөрчлөгдсөн. Хүч хэрэглэхээс илүүтэй хууран мэхлэх замаар үйлдэгддэг болсон гэдэг нь үнэн л дээ. Тийм болохоор“хүний мөрөөдлийг хулгайлах гэмт хэрэг” гэж орчуулж байна. Гэмт хэрэгтнүүд аюулгүй гэмт хэрэг үйлдэхийн тулд тухайн хүний мөрөөдөл дээр тулгуурлан хууран мэхэлдэг. Гудамжинд явж байхад нь хулгайлахаас илүү хохирогчоо онилж аваад хүсэл мөрөөдлийг нь мэдэж авдаг болсон. Гадаад явж ажиллахыг хүсдэг байлаа гэхэд тэр хүсэл зорилгод нь тааруулан хууран мэхлэлтээ эхэлдэг. Тийм учраас гэмт этгээдүүдийн элсүүлэлт маш хялбар хийгддэг. Мэдээж хүн хүсч байгаа зүйлдээ амархан итгэнэ шүү дээ. Ингээд л өөрийн хүслээр хүний наймааны хохирогч болдог. Энэ төрлийн гэмт хэргийг хууль хяналтын байгууллага хил гааль дээр илрүүлэх боломж бараг байхгүй. Яагаад гэвэл тэр хүн өөрөө хүсээд явж байгаа учраас бичиг баримтаа албан ёсоор бүрдүүлнэ. Бичиг баримт хуулбарлах тохиолдол маш бага хувьтай. Хилийн цаана очсоныхоо дараа ч хүч хэрэглэхээс илүүтэйгээр хуурч мэхлэх сүрдүүлэх, зайлшгүй хэрэгцээтэй зүйлсийг хясан боогдуулах маягаар тухайн хүнийг эрхшээлдээ оруулдаг. Эцэст нь тухайн хүнд “Албадаад байгаа зүйлийг нь хийж байж би эх орон гэртээ харих нь” гэсэн бодол төрдөг. Тийм итгэл найдвар төрүүлснийхээ дараагаар хохирогчийг гэмт хэрэгтээ татан оруулах болсон.

-Гадаад гэлтгүй дотоодод хүртэл хүн худалдаалах зохион байгуулалттай гэмт хэрэг гарсаар байгаа. Хүмүүст сэрэмжлүүлэг болгох үүднээс нэг жишээ дурдаач?

-Энгийн нэг жишээ хэлье. Улаанбаатар хотод хоёр охиныг түрээсийн байранд түгжиж биеийг нь үнэлүүлж байсныг илрүүлсэн. Гэмт этгээдүүд нь эхнэр, нөхөр хоёр. Оройн цагаар очиж биеийг нь үнэлүүлдэг байсан юм билээ. Өдрийн цагаар хараа хяналтгүй хүүхдүүдийг цалинжуулж хянуулдаг байсан нь илэрсэн. Хаашаа ч оргож зугтаах боломжгүй нөхцөлд хорьж байсан гэсэн үг. Хянаж байгаа хүүхдүүд нь хохирогч охидын хувцсыг хураагаад авчихна. Ингээд зогсохгүй өөрсдөө хүчинддэг байсан нь тогтоогдсон. Эцэст нь 16 настай нэг хохирогч бэлгийн замын халдварт өвчин тусч, жирэмсэн болсон байдаг. Хүүхэд нь томорсон байсан учраас төрүүлсэн л дээ. Харамсалтай нь төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрсөн. Шүүхээр хэрэг нь ороод шийдвэрлэгдэхэд хохирогчид нөхөн төлбөр гэж 360 мянган төгрөг л оногдохоор болсон. Гэмт хэрэгтнүүд арван жил зургаан сарын ял авсан.

-Хохирогч нь хохироод үлдсэн жишээ байна. Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эдлэх ялыг чангаруулах хэрэгтэй юм биш үү?

-Хуулийг чангаруулах нь чухал. Гэмт этгээдийн ял оновчтой, зайлшгүй байх ёстой. Тухайлбал, нэг хүнийг, хоёр жил худалдаалсан хүн, нэг хүнийг арван жил худалдаалсан гэмт этгээдийн ял тус бүртээ ялгаатай байх хуулийн заалт хэрэгтэй байна. Тухайн хүнд учруулсан хохирол, олсон ашиг хоорондоо маш их ялгаатай шүү дээ. Манай улсын хууль эрх зүйд 25 жил хорих ял бий. Гэвч тэр ялаа оногдуулсан тохиолдол байдаггүй. Гэмт этгээдийн үйлдэл болгонд ял оногдуулах хэрэгтэй. Хүний наймааны гэмт хэрэгт тухайн хохирогчийг хууран мэхэлж, залилж, эрх чөлөөг нь хязгаарлаж, хүчээр биеийг нь үнэлүүлж, албадан хөдөлмөрлүүлж, хууль бусаар үр хөндүүлж, байна. Үйлдэл болгоныг нь тодорхойлоод ял өгөх ёстой. Манай улсын хуулийн тогтолцоо өөрөө сул биш. Тийм учраас гэмт хэрэгт буруутгагдвал хэзээ ч нар үзэхгүй юм байна гэсэн сэтгэгдлийг хүмүүст төрүүлэх ёстой.


Categories
мэдээ цаг-үе

​Гэдэсний халдварт өвчний улмаас 45 иргэн ХӨСҮТ-д ханджээ

Сүүлийн үед бороо орсны улмаас бохирдсон хөрсөн дээр ус ихээр тунаж байна. Энэ нь хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд муугаар нөлөөлдгийг мэргэжилтнүүд тогтоосон байдаг. Энэ талаар сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн Дунд буудал гэх газар өчигдөр очлоо. Эндхийн гэр хорооллын гудамжинд хөл гишгэх зайгүй шалбааг тогтжээ. Хүүхдүүд ч мэр сэр шалбааг дээр тоглож харагдана. Монголчуудын бяцхан үрсийн тоглож буй тус шалбаагны цаадах толгод дээр орших гэрийн урд модон жорлон байв. Тус жорлонгийн нэг банз нь хугарч тэндээс нь ариун цэврийн цаас болон, өтгөн гудамж, зам руу урссан ул мөр харагдлаа.

Энэ талаар 27 дугаар хорооны иргэн Д.Уранболор “Энэ хавь бороотой үед маш их үерлэдэг. Гудамж замаар явахын эцэсгүй ус тогтоно. Айлуудын жорлон халиад ямар хэцүү юм. Манай гудамжны айлуудын жорлон бараг хальдаггүй юм. Тэр мод зардаг газраас цааш нэлэнхүйдээ усанд автана шүү дээ. Бохирын ус уу, жорлонгийнх уу гэдэг нь мэдэгдэхгүй л урсаад байдаг. Тэнд бол жорлонгийн ус хальж л байгаа. Жаахан хүүхэдтэй айл зөндөө байдаг. Тиймээс хүүхдүүд нь борооны ус туулаад тоглож харагддаг” гэлээ.

Их устай бороо орсны улмаас тус хорооны гудамж талбай нэлэнхүйдээ усанд автаж оршин суугчид нь гэрээсээ гарч чаддаггүй аж. Жорлонгийн ус нь хальж, тэр нь гол шиг л гудамж талбай руу урсдаг гэнэ. Гэрээсээ ч гарч чадахгүй болсон иргэд саванд бие засчихаад үерийн ус руу асгадаг ажээ. Үерийн усны шалбааг дээр тоглож байсан н.Төгөлдөр хүүтэй ярилцлаа. Тэрээр “Шалбаагтай усан дээр хааяа л тоглодог. Бороо их орж, гудамж усаар дүүрэх үед өмдөө нортол тоглоно шүү дээ. Одоо шавар нь хатчихсан байна. Тэрнээс шалбаагт хөл шигдээд явж болдоггүй. Тоглож дууссаныхаа дараа ус бүлээсгэж байгаад гар хөлөө угаадаг. Аав, ээж “Балиар юман дээр битгий тоглоод бай” гэж хааяа хэлдэг” гэсэн юм. Манай сурвалжлах баг Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны зохион байгуулагчтай уулзлаа. Тэрээр “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ариутгалын ажил хийх байх. Одоогоор эхлээгүй байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хөрснөөс дээж авч, бохирдлын хэмжээг лаборторидоо шинжилдэг. Бохирдол ихтэй гэсэн дүгнэлт, шинжилгээ гарвал ариутгалын ажлыг нэн даруй хийж эхэлнэ. Энэхүү гүйцэтгэлийн ажлыг Баянзүрх дүүрэгтэй гэрээ байгуулан хамтарч ажилладаг ариутгалын компаниуд хийж гүйцэтгэх байх. Бид жорлонгийн бохирын асуудлын талаар албан бичиг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хүргүүлсэн. Энэ ажил шат шатандаа хийгдээд явж байна” гэв.

Албаны хүмүүсийг шат шатандаа бичиг хүргүүлж байх үед бидний үр хойч бохирдолтой зам, гудамжид тоглож наадсаар байна. Үерийн улмаас жорлон, бохирын ус хальж хөрсийг маш ихээр бохирдуулдаг. Хөрс бохирдсон үед гэдэсний халдвар авах эрсдэл их. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар суулгалт өвчин Нийслэлийн хэмжээнд эрс нэмэгдсэн гэнэ.

Жорлонгийн бохирдолтой усанд маш их нян, бактери агуулагдажбайдаг гэв

Энэ сарын 16-ны байдлаар гэхэд 118 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандсан байна. Эдгээрээс 65 хүн нь халдвартай гэж батлагдсан бөгөөд 45 нь гэдэсний халдварт өвчтэй байжээ. 27 дугаар хорооны иргэн Г.Батцэцэг “Бидэнд Гэдэсний халдварт өвчний талаар мэдээлэл бараг байдаггүй. Зурагтаар хааяа гарахаар нь үздэг. Энэ талаар манай хорооны өрхийн эмнэлгүүд мэдээлэл өгдөггүй. Эмч нар нь байнга солигддог, үйлчилгээ, мэдлэг их тааруу. Бид хүүхдүүдээ өвдөхөөр өөрсдөө л таамгаараа эм авч уулгадаг. Эмнэлэгт үзүүлэхээр их үнэтэй эм бичиж өгнө. Хэрэглэхээр ямар ч үр дүнгүй. Өөрсдийн аргаараа л хүүхдүүдээ эмчилж байна даа” гэлээ. Баянзүрх дүүргийн 27-р хорооны “Амцайх”-ын өрхийн эрүүл мэнд төвийн их эмч Б.Батхүүгээс гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн сэргийлж ажиллаж байгаа талаар тодрууллаа. Тэрээр “Өнгөрсөн өдрүүдэд орсон их устай аадар бороонд манай хорооны 400 гаруй айл үерт автсан. Үүнээс болж гурван хүүхэд гэдэсний халдварт өвчин туссан. Хорооны эмч, сувилагчид оршин суугчиддаа зөвөлгөө мэдээлэл өгч, бороо орсны дараа жорлонгийн бохироос үүсэх гэдэсний халдварт өвчлөлөөс хэрхэн өөрийгөө болон, хүүхдээ хамгаалах талаар зааж өгсөн. Мөн зун эхэлж, бороо их орсноос хөрсний бохирдол үүсч байна. Үүнийг дагаад хүмүүсийн гэдэсний халдварт өвчин ихэсч байгаа. Учир нь бороо их орсноор айлуудын жорлонгийн ус хальж хашаан дотроо гол шиг урсах болсон. Жорлонгийн бохирдолтой усанд маш их нян, бактери агуулагдаж байдаг. Энэ нь буцаад шингэхдээ зарим газраа шалбааг болж тогтдог. Үүн дээр хүүхдүүд тоглочихоод дараа нь гараа дутуу угааснаас өвчлөл үүссэн тохиолдол гардаг. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдэдээ анхаарал халамж маш сайн тавьж байх хэрэгтэй” гэлээ.

Ж.Энхцэцэг: Иргэд бие засах газрын ариутгалаа өөрсдөө хийх бүрэн боломжтой

Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дархлаажуулалтын мэргэжилтэн Ж.Энхцэцэгтэй ярилцлаа.

Иргэд Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

-Бороо их орж байгаа учир гэдэсний халдварт өвчин нэмэгдэж байна. Үүнээс сэргийлэхийн тулд иргэдэд хангалттай хэмжээний аюулгүй цэвэр усаар хангагдсан байх ёстой. Өдөрт дор хаяж 15 литр ус ахуйн хэрэглээнд хэрэглэх. Үүнээс 2,5-4 литр усыг ууж хэрэглэх ёстой.

-Эрүүл ахуйн дадлуудаас дурдаач?

-Хамгийн түрүүнд бие зассаны дараа, хоол хийхийн өмнө, цэвэрлэгээ ариутгал хийсний дараа бактерийн эсрэг савангаар гараа угааж хэвш. Мөн эрүүл мэндийн хамгийн энгийн хэрэглээг хангах боломжийг бүрдүүлэх нь чухал. Тухайлбал, зориулалтын бие засах газар ашиглах, хэрэв бие засах газар эвдэрсэн бол яаралтай засаж ашиглалтад оруулаххэрэгтэй. Түүнчлэн ил задгай бие засахгүй байх. Хэрэв бие зассан бол тэр дор нь яаралтай булж хэвшмээр байна.

-Жорлонгийн халдваргүйжүүлэлтийг иргэд хувийн зүгээс хэрхэн хангаж болох уу?

-Хамгийн түрүүнд бие засах газар ус хангамжийн газраас, 50 метрээс хол байх нь чухал. Иргэд хувийн зүгээс бие засах газрынхаа эргэн тойрны хөрсийг байнга ариутгаж хэвшиж чадвал жорлонгоо халдваргүйжүүлэх боломжтой. Айлуудын жорлон бороо орохоор хальж гарч ирээд орчин тойрноо бохирдуулдаг. Ариутгалын компаниудыг заавал хүлээлгүйгээр хувь хүмүүс өөрсдөө ариутгалын “Тамир” хэмээх бодисыг худалдаж аваад ариутгалаа хийж болно шүү дээ. Бороо орох үед иргэд ус цахилгаанаас хол байх, ил задгай байгаа цахилгааны утсаа янзлах. Хүүхдэдээ үргэлж анхаарал хяналт тавих хэрэгтэй. Ард иргэд ундны усыг үргэлж буцалгаж хэрэглэж заншаарай. Цаг агаарын мэдээг тогтмол сонсож, ажил төрлөө зохицуулах нь чухал. Ард иргэд үерийн усны аюул тохиолдвол өөртөө болон бусдад тусалж хэвшээрэй. Үерийн усаар маш их нян тээвэрлэгддэг тул, мэргэжлийн хяналтын туслалцаа авах шаардлагатай, Аялал зугаалгаар явахдаа болж өгвөл гол уснаас хол байх, хоол ундны болон ахуйн хэрэглээний сав суулгыг үерийн усны үед цахилгаан хэрэгсэлтэй харьцахгүй байх, үерийн усны зам гольдрогын дагуу майхан, гэрээ байрлуулахгүй байх ёстой гэв.

Гудамж, талбай өтгөнөөр дүүрч, хүүхэд багачууд гэдэсний халдвараар өвчилж их устай аадар бороо гамшигийн хэмжээнд хүрлээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хөрсний ариутгалын ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Хотын удирдлагаас дүүргүүдэд захирамж гаргаж, бүх газруудад ариутгал хийх үүрэг өглөө. ХӨСҮТ-д гэдэсний халдвараар өвчилсөн иргэд дугаарлаж байгаа учир Нийслэлийн эрүүл мэндийн газраас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг өгч ажиллаж байна.


Categories
мэдээ цаг-үе

​Өдөртөө багачуудыг, оройдоо томчуудыг аврахаар завгүй зүтгэдэг завьт эргүүлийнхэн

Баянзүрх дүүргийн “Хар усан тохой”-д өчигдөр 11.00 цагт очлоо. Энд Нийслэлийн Онцгой байдлын газрын 105 дугаар ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийн алба хаагчид завьт эргүүл хийж байгаа юм. Тус бүлгийн ахлагч ахлах дэслэгч А.Амгаланбаатар биднийг угтан авснаар аврагчдын нэг өдөртэй танилцах ажил эхэллээ. Тэдний ажил өглөөний 10.00 цагаас эхэлдэг аж. Эргүүл хийж байгаа өдөр аадар бороо, аагим халуун байсан ч өглөөнөөс эхлэн оройн 20.00 цаг хүртэл эргүүлийн ажлаа гүйцэтгэдэг гэнэ. Ахлах дэслэгч А.Амгаланбаатар “Бид Баянзүрх дүүргийн “Хар усан тохой”-гоос Маршалын гүүр хүртэл бүтэн өдрийн турш завиар эргүүл хийдэг. Маршалын гүүрнээс цааш Сонсголонгийн гүүр хүртэл бас нэг бүлэг яваа. Завьт эргүүл Нийслэлийн засаг даргын захирамжаар жил бүрийн зургадугаар сарын 15-наас есдүгээр сарын 20-ныг хүртэл ажилладаг. 24 цагаар хоёр бүлэг ээлжлэн эргүүл хийдэг. Завьт эргүүл явуулснаар Туул голын ойр орчимд гэмт хэрэг, ард иргэдийн амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлж байгаа юм. Манай албан хаагчид Нийслэлийн онцгой байдлын газар болон Нийслэлийн цагдаагийн газрын хамтарсан даргын тушаалаар үүрэг гүйцэтгэж байна. Онцгой байдлын чиглэлээр ард иргэдийг усанд осолдохоос урьдчилан сэргийлж санамж сэрэмжлүүлэг хуудас тарааж яриа, таниулга хийж ажиллаж байгаа. Энэ жил өмнөх жилүүдийг бодвол архидан согтуурах үзэгдэл харьцангуй гайгүй болсон. Ард иргэд ч соёлтой амарч чаддаг болчихсон нь илт харагдаж байгаа. Ер нь хүмүүсийн ухамсраас болдог. Өөрсдийгөө өмөөрөх зүйл хэлж ярьдаг л даа. Багахан хэмжээний шороо арчсаны төлөө юун сүртэй юм гэх мэтээр өөрийгөө өмгөөлөх нь бий. Онцгой байдлынхан, цагдаагийнхан ард иргэдийг торгох гэж явлаа гэж хэлэх тохиолдлууд цөөнгүй гардаг” гэлээ.

Нийслэлийн аврах 105 дугаар ангид 19 дэх жилдээ ажиллаж буй туршлагатай аврагч, ахлах ахлагч Ц.Наранбаатар “Манай бүлэг Баянзүрхийн “Хар усан тохой”-гоос Зайсангийн гүүр хүртэл өдөрт дунджаар хоёр удаа тойрдог. Хүн ихтэй үед илүү олон тойрно. Амралтын өдрүүдээр Туул голын эргээр амрагчид маш их байдаг. Би 2011 оноос хойш тасралтгүй л завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд гол усанд живсэн иргэдийг эрэн хайх ажиллагааг олон удаа хийж байсан. Тухайлбал, машин тэрэгтэйгээ үертэй ус гатлах гэж байгаад урсах, голд хүүхэд живэх гэх мэт аврах ажиллагаануудад оролцож явлаа. Уснаас эрэн хайх аврах ажиллагаа нэлээн ур чадвар шаардсан мэргэжил л дээ. Яг усанд урсаад явж байгаа хүнийг харчихаад шууд урдаас нь сэлээд очвол нөгөө хүн нь сандралд орсны улмаас дарах, дээр гарах гэж ноцолдох оролдлого гардаг учраас урсаж яваа хүнийхээ аль болох хойд талаас нь, нуугдаж очоод барьж авах гэх мэт тухайн нөхцөл байдлаас шалтгаалан төрөл бүрийн арга хэмжээ авдаг. Бидний аврах ажиллагаанд ашиглаж байгаа гол багаж бол аврах завь. Дээрээс нь бие хамгаалах усны хувцаснууд, аврах олс, аврах цагираг гэх мэтийн багажнуудыг голлон ашигладаг.

Аврах завиа ихэвчлэн сэлүүрээр залдаг юм. Яагаад гэвэл гүехэн газар моторын сэнс цохигдож гэмтчихээд байдаг. Үертэй үед л мотор суурилуулж явна даа” гэв. Аврах завины моторын банк дүүрсэн үед гурван цаг ажиллах хүчин чадалтай гэнэ. Моторууд 15, 25, 30 морины хүчтэй байдаг учраас цаг зарцуулах чадал нь өөр өөр байдаг ажээ. Удалгүй аврагчид аврах завиа гаргаж ирээд хийллээ. “Завьт эргүүлийн ажил эхэлж байна” гэж Ахлагч Т.Тамир тайлбарлав. Завин дээр гарч эргүүл хийх багийн бүрэлдэхүүнд манай сонины сурвалжлах баг багтсан юм. Мөн ахлах ахлагч Н.Оюунбаатар, дэд ахлагч Г.Гансүх, ахлах ахлагч Н.Энхбаяр, ахлагч Т.Тамир нар эргүүлд гарахаар болов.

Бид голын хөвөөгөөр зугуухан урагшиллаа. Өнөөдөр хүйтэн өдөр учраас хүн цөөтэй байна гэж аврагчид хоорондоо ярилцаж байв. Гэвч Туул голын хоёр талаар хүмүүс энд тэндгүй майхан барьж зугаалж яваа харагдана. Ачаалал ихтэй үед хөл гишгэх ч зайгүй байдаг аж. Голын хоёр захаар иргэд машинаа тавьж, моддын доогуур майхан барьжээ. Тэндээ хоол унд хийж идэх нь идэж, шорлог хийх нь хийцгээж байв. Сайшаалтай нь амрагчид голын гүехэн хэсгийн эргээр майхнаа байрлуулсан байв. Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн ахлах ахлагч Э.Энхбаяр иргэдэд гол усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байв. Төд удалгүй бороо дусалж эхэллээ. Э.Энхбаяр Туул голын эргийн ойролцоох салаануудад машинаа байршуулсан иргэдэд “Бороо орж байгаа учир автомашинаа голын эргээс холдуулаарай. Урсчихна шүү” гэж сануулав. Аврагчид иргэдийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, гол дээр машин техник хэрэгслээ угаах, хоорондоо маргалдах зодолдох зэргээс урьдчилан сэргийлэхэд анхаардгаа ярьцгаав. Иргэд зугаалчихаад хогоо авч явдаггүй дутагдал нийтлэг байдаг гэнэ. Аврагчид хог хаяж байгаа хүмүүст “Хогоо аваад яваарай” гэж байнга сануулдаг гэнэ.

Ахлагч Т.Тамир “Голын усанд машин тэргээ угаах, согтуу хөлчүү хүмүүс ус руу орох тохиолдол их бий. Ихэнх хүмүүс сэрэмжлүүлэг анхааруулга хэлэхэд урдаас хэгжүүрхээд байдаг” гэв. Түүний хэлсэн үнэн гэдэг нь төд удалгүй батлагдав. Хоёр согтуу нөхөр уртын дуу дуулан голын гүн рүү орж яваа харагдлаа. Хамгийн урд сууж явсан ахлах ахлагч Н.Оюунбаатар тэднийг майхан руу нь оруулав. Хажууханд өөр нэг согтуу иргэн “Намайг завиндаа суулгаач” гэх нь сонсогдов. Тэднийг завьтай эргүүл хийж явахад ёс суртахуунгүй үйлдэл хийдэг хүмүүс чамгүй олон байдаг. Т.Тамир “Завьтай эргүүл хийж байхдаа дуудлагууд хүлээн авч албан үүргээ гүйцэтгэдэг. Янз бүрийн л зөрчил илэрнэ. Гол усанд осолдсон гэх дуудлага ирээд очих гэсээр байтал нөгөө хүмүүс нь живчихсэн байдаг” гэж ярив.

Хоёр согтуу аялагчийг майханд нь оруулчихаад ирсэн Н.Оюунбаатар “Эрэн хайх аврах салбарт найм дахь жилдээ ажиллаж байна Бага насны хүүхдээ гол усанд оруулахдаа хараа хяналттай байлгаж, амарч зугаалахдаа архи согтууруулах ундаанаас аль болох зайлсхийгээрэй гэж зөвлөмөөр байна. Зарим амрагч ухамсраараа хогийн цэг дээр хогоо аваачиж хаядаг. Зарим нь амарч дуусаад энд тэнд өөрсдийнхөө хогийг бөөгнүүлээд тавьчихдаг. Тэрнээс гадна голын эрэг дээр ирчихээд машинаа угаадаг хүмүүс цөөнгүй байна. Очоод арга хэмжээ авах гэхээр та нар сануулаад өнгөрч болдоггүй юм уу гээд л эхэлдэг дээ. Хотын ойр орчмоор зөндөө л машин угаалгын газар бий. Гэрийнхээ гадаа, хашаандаа ч машинаа арчаад угаачих бүрэн боломжтой шүү дээ. Баяр наадмын үеэр хүмүүс аль болох цэвэр агаарт гарч голын эрэг сахиж амрах нь олширсон. Өнөөдрийн хувьд ачаалал харьцангуй бага байна. Нэгдүгээрт сэрүүхэн өдөр, хоёрдугаарт ажлын өдөр болохоор сэлүүхэн байгаа юм. Тийм болохоор ерөнхийдөө харьцангуй гайгүй. Амралтын өдөр болон халуун өдөр ачаалал их байдаг” гэлээ. Ийнхүү биднийг ярилцаж суухад завь нарийн, гүехэн салаагаар явах болов. Салааны дээгүүр бургасны мөчир унжжээ. Аврагчид гэнэтхэн л гол руу

үсрээд орчихов. Цагдаагийн ахлах ахлагч Н.Энхбаяр биднийг эсрэг талынхаа хөвүүр дээр суухыг тушаалаа. Удсан ч үгүй бургасны эсрэг талын эрэг рүү завь хазайж аюул холдов. Хэсэг явтал гүехэн, хурц үзүүртэй хайрга, чулуутай хэсэг рүү орчихлоо. Бидний суусан завь хүч алдан голын тэг дунд зогсох шахав. Аврагчид сэлүүр болон хөлөөрөө завийг урагшлуулж тэр хэсгээс бид амжилттай гарч чадсан юм.

Аврагч болоод удаагүй байгаа залуухан дэд ахлагч Г.Гансүх “Аврагч болохыг багаасаа хүсч мөрөөдөж байсан. Ялангуяа эрэн хайх салбарт ажиллах сонирхолтой байсан л даа. Тийм учраас энэ мэргэжлийг сонгосон. Нийслэлийн аврах ангид хоёр дахь жилдээ ажиллаж байна. Анх ажилд ороод шууд эргүүлийн бүлэгт багтсан. Энэ жил бороо хур ихтэй жоохон сэрүүвтэр жил байгаа учраас өнгөрсөн жилийг бодвол арай ачаалал бага байгаа ч баяр наадам, амралтын өдрүүдээр хүмүүс гол ус руу явдаг нь ерөнхийдөө ихсэх талтай л байгаа. Одоогийн байдлаар манай эргүүлийн бүсийн гол усны түвшин нэмэгдсэн. Янз бүрийн л гүнтэй байна. Хамгийн гүндээ 4-6 метр байдаг. Мөн урсгал нь их ширүүн байгаа. Ус гэдэг хэзээ ч басаж болохгүй зүйл. Ямар ч мундаг усан спортын тамирчин байлаа гээд усанд живнэ, эргүүлгэнд орно, чулуунд хөл гараа цохино. Модны үндсэнд хувцас хунар нь орооцолдохоос эхлээд асуудал их бий. Тиймэрхүү байдлаас л болж осолддог” гэсэн юм.

Завьт эргүүлийнхэн өглөөнөөс орой болтол ийн ажиллаж байна. Өдөр нь хүүхдүүдийн амь нас аварч, бүрий болоод ирэхээр нас биед хүрсэн хүмүүсийг аврах ажиллагаа эхэлдэг гэж тэд ярьж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Р.Мөнхзул: Бидний хүүхдээ хүмүүжүүлж ирсэн уламжлалт арга суурин газрын хөгжилтэй уялдахгүй байна

“Хүүхдийн эрхийг хамгаалах талаар хэлэлцье” хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Энэ үеэр Хуульч Р.Мөнхзултай ярилцлаа.


-Монголчуудын хайхрамжгүй байдлаас болж хүүхдийн эрх зөрчигдсөөр байна. Эндээс яриагаа эхэлье?

-Монголчуудын дунд хүүхдийг хүмүүжүүлж ирсэн уламжлалт арга бий. Эртнээс уламжлагдаж ирсэн тус арга нь хот суурин газрын хөгжилтэй уялдахгүй байна. Америк болон бусад өндөр хөгжилтэй орнуудад эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдэд гар хүрэх, хатуу үг хэлэхэд тухайн хүүхэд шууд хамгаалах байгууллагууд руу утасддаг. Харин манай улсад ийм нөхцөл байдал үүсвэл томчууд “Хүүхэд өөрсдөө дур мэдэн шууд шийдвэр гаргалаа. Хүүхдийн эрх хязгааргүй нэмэгджээ. Мөн Биднийг хүүхэд байхад эцэг эх минь суран бүсээр ороолгож өсгөсөн. Одоо буруудсан зүйл алга. Тэгж ярих юм бол хөлд ороогүй хүүхдээ малынхаа дунд үлдээчихдэг байсан” гэх зэргээр ярьдаг. Тухайлбал, ээж, охин хоёр муудалцаж, ээж нь охиноо загнаснаас болж охин нь амиа хорлосон тохиолдол ч бий. Мөн гэрээсээ зугтсан тохиолдол ч байгаа юм. Хүүхдүүд гэрээсээ төөрч, алга болох нь ихэслээ гэж яриад байдаг. Нөгөө алга болсон хүүхэд нь хэд хоногийн дараа найзынхаасаа гараад ирдэг. Орчин цагийн хөгжил, уламжлал хоёрыг уялдуулж хуулиа сайжруулах талаар ярилцаж болно. Гэхдээ шууд барууны хуулийг хуулах гэхээсээ илүү бага багаар уялдуулсаар хөгжлийг дагуулан нутагшуулах шаардлагатай.

-Манай улсад мөрдөгдөж буй Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиудын хэрэгжилт ямар байна вэ?

-Манай улсад Хүүхдийн эрхийг хамгаалах хууль, тогтоомж олон бий. Олон улсын гэрээ конвенцид нэгдэж, гэрээ хэлцэл ч хийсэн. Энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр, төрийн агентлагууд хангалттай байгаа. Тухайлбал, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Нийгмийн хамгааллын яам гэх мэт. Тэдгээр нь засаг захиргааны нэгж бүрт ажилтантай. Гэвч хуулийн хэрэгжилт гэдэг зүйл хангалтгүй байна. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиудын хэрэгжилтийг хангадаг байгууллагуудын харилцаа холбоо, төсөв мөнгөний хүрэлцээ, хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай орчин байна уу гэдгийг хамгийн түрүүнд ярих хэрэгтэй. Адаглаад хүүхдийн эрх зөрчигдсөн үед тусгаарлах орон байрны хангамж нь хэр байна. Тусгаарлагдсан үедээ сурч боловсрох эрхээ эдэлж чадаж байна уу гэдэг нь чухал юм. Миний мэдэхийн нийслэлийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг тусгаарладаг нэг л байр бий. Тэр нь шинэ байр биш. Олон жил ашигласан байрт засвар хийсэн төдий л байна. Хүүхэд аюулгүй орчинд амьдрах тухай нөхцөлийг бүрдүүлэх хууль тогтоомж мөн адил хангалтгүй. Тухайлбал, сургууль орчмын тэмдэг тэмдэглэгээ ойлгомжтой байх ёстой. Эцэг, эх нь өөрсдөө хүүхдийг сургуульд хүргэж өгч авч байх хэрэгтэй. Жолооч нарт нийслэлд 60 километр цагаас илүү хурдлахгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлах зэргийг нь анхааруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Гэтэл сургууль, хороолол орчмоор жолооч нар давхиад л байх юм. Давхисан жолооч нарт тухай бүрт нь арга хэмжээ авч чадахгүй байгаатай л холбоотой. Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиараа орчин тойрны аюулгүй байдлаа хангах зохицуулалттай байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер байгууллага бүр дээр ажиллах заалт гэж бий. Нийтийн эзэмшлийн зам талбайг тухайн дүүрэг хариуцдаг. Бүх зам, талбай, барилга өөрсдийн гэсэн эзэнтэй. Харин нийтийн эзэмшлийн талбай дахь ил задгай утас, нүх сүв гэх зэрэг эрсдэлүүдийг дүүргийн удирдлагууд бүрэн хариуцна.

-Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа гэж их л ярьж байна. Үүнд ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?

-Алдаа гаргасан бол заавал хариуцлага үүрэх зарчим хэрэгжиж чадвал асуудал цэгцэрнэ гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, жолооч хурд хэтрүүлэх агшинд заавал хариуцлага ногдуулах тогтолцоог бий болгох ёстой. Машин ачилтын компаниуд ажиллаж эхэлсэн үеэс нэгдүгээр эгнээнд жолооч нар зогсохоо больсон. Учир нь нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол заавал хариуцлага ногдуулна гэдгийг жолооч нар мэднэ. Тус механизмд бизнес яригддаг болохоор хэрэгжээд байгаа юм. Нэг машин тутмаас хуулийн дагуу 50 мянган төгрөг авч байгаа шүү дээ. Тиймээс бизнесээ сайжруулахын тулд олон машин ачна. Нөгөө талаас жолоочийн түрийвчтэй шууд харьцаж байгаа хэрэг. Яг ийм зохицуулалт байвал хариуцлага нэмэгдэнэ. Тухайлбал, “Цэцэрлэгт хүрээлэнд танай байгууллагын мэдлийн утас ил задгай байна. Иймээс “Танай байгууллагыг торгоно. Маргааш гэхэд цэгцлэхгүй бол хариуцсан ажилтныг ажлаас нь халах арга хэмжээ авна” гэх зэргээр гарцаагүй байдалд оруулж, хариуцлага оногдуулах юм бол хууль хэрэгжиж байна гэсэн үг.

-Тухайн газрыг хариуцаж буй байгууллагын эзэн орчин тойрондоо иргэд, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж чадаагүйгээс болж хүүхэд хохирвол ямар хариуцлага хүлээх ёстой вэ?

-Хүүхэд яаж хохирсноос шалтгаална. Эрүүл мэндээрээ хохирсон юм уу, амь насаа алдсан уу гэх зэргээс хамаарна. Хүүхэд тухайн байгууллагын хариуцлагагүй байдлын улмаас түлэгдсэн бол бүх эмчилгээний зардлыг тухайн байгууллага төлнө. Амь насаа алдсан тохиолдолд нутаглуулах зардлыг нь гаргана. Иргэний хуульд энэ талаар заалт бий. Төрийн албан хаагч хүүхэд хохироход нөлөөлсөн бол ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөнө. Саяхан нэг хүүхэд задгай утасны тогонд зохиулж амиа алдлаа. Үүний дараа Нийслэлийн засаг дарга “Ил задгай утас байвал бүгдийг нь янзлах хэрэгтэй” тухай захирамж гаргасан. Уг нь тухайн байгууллагууд өөрсдөө янзлах үүрэгтэй. Гэтэл заавал хэлүүлж байж янзалж байна. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын галын аюулгүй байдал хариуцсан байцаагч нар тодорхой хуваарь гарган байгууллагуудын цахилгааны монтаж, аюулгүй байдлыг байнга шалгах үүрэг хүлээдэг. Нөгөө байгууллагууд нь ч мөн тодорхой хуваарь гаргаж аюулгүй байдлаа байнга шалгаж байх ёстой.

-Хүүхдийн эрх зөрчигдвөл өндөр хөгжилтэй орнуудад уг асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг юм бэ?

-Хүний эрхийн тухай ойлголт, мэдрэмж өндөр хөгжсөн орнуудад хариуцлагын асуудал маш өндөр түвшинд хүрсэн.Хүүхдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагууд нь хохирогчидтой их нарийн ажилладаг. Байнга уулзаж мэдээлэл авдаг. Харин манай улсын төрийн бус байгууллагууд санхүүгийн эх үүсвэргүй байдаг. Тиймээс идэвхтэй ажиллаж чаддаггүй. Америкийн Засгийн газар төрийн бус байгууллагууддаа тодорхой хэмжээний санхүүжилт олгодог. Мөн татварын зохицуулалт нь ихээхэн зөв шийдэл юм билээ. Ямар нэг бизнес эрхлэгчид иргэний нийгмийн байгууллагууддаа санхүүгийн тусламж өгвөл, санхүүжүүлэгч татвараас хөнгөлөгддөг. Бизнес эрхлэгчид нь сан байгуулж, ТББ хандив өгөх нь нэг талаар сайн үйлс юм. Нөгөө талаас өгсөн хэмжээгээрээ татварын хөнгөлөлт эдэлж байгаа юм. Тэгэхээр бизнес эрхлэгчид ч тааламжтай, иргэний нийгмийн байгууллагуудад ч ашигтай. Ингэхээр хүүхэд хамгааллын механизм нь ажиллаад байдаг юм. Манайд ийм систем ажиллахгүй байгаа болохоор төрийн бус байгууллагууд олон улсын төсөл хөтөлбөр, тендерт оролцож, төсөл бичиж тодорхой дүн бүхий санхүүжилтээр богино хугацаанд ажилладаг. Урт хугацаанд ажиллах ямар ч боломжгүй. Санхүүжилт байхгүй учир яаж ажиллах юм. Үүний хор уршиг нь хүүхэд дээр гарч ирээд байна.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

П.Баттулга: Шүүгчийн буруу шийдсэн хэргээс болж шүүхийг татан буулгана гэдэг байж боломгүй зүйл

Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн П.Баттулгатай ярилцлаа.


-Засгийн газар болон төрийн захиргааны шийдвэр Захиргааны хэргийн шүүхэд хамаарахгүй байх хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Уг нь энэ шүүх ард иргэдэд амин чухал хамаатай асуудлуудыг шийддэг. Ц.Одмаа, М.Батсуурь нарын шүүгчдээс болж татан буулгахаас аргагүй гэж ярих нь буруу хандлага биш үү?

-М.Батсуурь шүүгч өмнө нь Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан учраас холбогдож байх шиг байна. Өөр газар ажиллаж байсан шүүгчдийг алийг тэр гэхэв. Хэтэрхий нэг талыг баримтлан ажиллаж байгаа учир тус газрынхаа эрх ашгийг хамгаалж байна гэдэг байдлаар асуудалд хандах нь өрөөсгөл. Шүүгч болохын тулд тодорхой газруудад хуульчийн мэргэжлээр ажилласан байх шаардлага тавигддаг. Өмгөөлөгчөөр ажиллаж байгаад шүүгч болох ч тохиолдол бий. М.Батсуурь шүүгч урьд нь Худалдаа хөгжлийн банкинд зөвлөгөө өгч байсан учраас эрх ашгийн зөрчилтэй ажиллаж байна гэж ярих нь буруу. Ц.Одмаа шүүгчийн талаар сайн мэдэргүй байна.

Ер нь ганц нэг шүүгчийн буруу зөрүү шийдсэн асуудлаас болж нэрийг нь барин бүхэл бүтэн шүүхийн тогтолцоог татан буулгана гэдэг байж боломгүй зүйл. Үнэхээр тэр шүүгч ёс зүйн зөрчил гаргаж, бусдын нөлөөнд орсон бол үүнийг шалгадаг эрх бүхий хууль хяналтын байгууллага бий. Ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд шалгаж шийдвэрлэх Шүүхийн ёс зүйн хороо гэж тусдаа байгууллага ч байгаа. Тэр байгууллагуудаар шалгуулах ёстой. Тэрнээс ямар ч нотлох баримтгүй бүхэл бүтэн шүүхийг харлуулж байгаа нь харамсалтай. Хоёр гурван асуудлыг хамтад нь авч үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт, Засгийн газрын Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн шийдвэр Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байх нь зөв үү, буруу юу гэдэг асуудал. Хоёрдугаарт, хараат бус шударга шүүх байна уу үгүй юу гэдэг асуудлыг хамтад нь авч үзэх ёстой. Хэтэрхий туйлширч Захиргааны хэргийн шүүх болохгүй байна гэх нь өрөөсгөл. Нэг шүүгчийн шударга бус шийдвэрээс нь улбаалан шүүхийн тогтолцоог татан буулгах хэмжээний асуудал ярих нь зоримжгүй. Нөгөө талаас шүүх шударга сайхан шийдэж байна гэх нь мөн өрөөсгөл. Тэгэхээр аль аль талыг нь тэнцвэртэй байдлаар авч үзээд асуудлаа зөв гаргаж өнөөдрийг хүртэл олсон дэвшилтээсээ ухрахгүйгээр зөв арга замыг олж улам төгөлдөржүүлж цаашлах хэрэгтэй.

-Эрдэнэтийн 49 хувийн маргаан шийдэгдээгүй байгаа биз дээ?

-Эрдэнэтийн 49 хувийн маргааны эцсийн шийдвэр нь гараагүй шүү дээ. Анхан шатны шүүх дээр нэхэмжлэгч буюу “Mongolian copper corporation”-ийн шийдвэр хангагдсан. Улмаар давж заалдах шүүхэд үлдээсэн. Харин тэр хэргийг Хяналтын шатны шүүх давж заалдах шүүхийн магадлалыг хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй байна гээд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Уг ажиллагаа хийгдээд явж байх үед УИХ-ын тогтоол гарсан. УИХ-ын тогтоол гархаас өмнө энэ маргаан хяналтын шатны шүүхээс буцаад хэлэлцэгдээд явж байлаа. УИХ Эрдэнэтийн 49 хувийг авах тогтоол гаргасан. Үүний дараа захиргааны хэргийн шүүх эцсийн байдлаар маргаанаа шийдээгүй байгаа. Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гээд шийдчихсэн. Үүний дараа захиргааны хэргийн шүүхэд энэ маргаан эцсийн байдлаар шийдвэрлэгдээгүй. Процесс үргэлжилж байна. Захиргааны хэргийн шүүх Эрдэнэтийн 49 хувийг эзэмшиж байгаа талд 100 хувь шийдвэр гаргаад бүх юм дуусчихсан гэдэг байдлаар хүмүүс ойлгоод байх шиг байна. Тийм юм байхгүй. Хуульчийн хувьд хэлэхэд Засгийн газрын хэрэгжүүлж буй Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал шүүх дээр давуу байдал үүсгэлээ гэж хараад байх шиг байна. Тэдний хэрэгжүүлж байгаа гэх УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэц үндсэн хууль зөрчөөгүй гээд гаргачихсан. Үндсэн хуульд нийцсэн тэр тогтоолыг хэрэгжүүлж байгаа Засгийн газар юмуу, бусад захиргааны байгууллагын шийдвэр шүүх дээр ялах магадлал харагдаад байна гэсэн үг шүү дээ. Огт тийм юм байхгүй Захиргааны хэргийн шүүх эсрэг шийдвэр гаргах гээд байна гэж урьдчилан харах нь буруу л даа.

-Хууль зүйн сайд Ц.Нямдорж хуульч шүүгч нараа “нохой” гэж хэлснээрээ маш том эсэргүүцэлтэй тулгарч байна. Уг мэдэгдлийн талаар юу гэж бодож байна вэ?

-Хөндлөнгийн байр сууринаас дуугарч байгаа хуульчид бий. Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлт буруу гэх үзэл баримтлалаараа. Бүгд л засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эсэргүүцэж байгаа. Бүх хүмүүсийг Эрдэнэтийн 49 хувийг хамгаалагчид тэдний талын хүмүүс гэдэг байдлаар хандах нь буруу. Мэдээж бидний өнцөг 49 хувийн талынханд ашигтай. Тэдний талд ажиллаж байгаа хүмүүс хуульчдын үзэл баримтлал хэлсэн ярьсан үгсийг нь олон нийтийн хэрэгслээр спонсорлож сошиалаар дахин дахин гаргах нь тодорхой. Үүнээс улбаалан бүх хуульчдыг эсрэг тал гэдэг байдлаар хандах нь зохимжгүй. Мэдээж Засгийн газрын өргөн мэдүүлж буй хуулийн төсөл 100 хувь зөв гэхэд хэцүү. Угаасаа олон нийт харж байгаа. Илүү нээлттэй хэлэлцүүлэг хийж асуудлаа зөв талаас нь шийдвэрлэх хэрэгтэй.

-Засгийн газрын хийж байгаа үйл ажиллагаа шүүхийн шийдвэрт нөлөөлөх арга байж болох уу?

-Болно. Засгийн газрын хийж байгаа үйл ажиллаагаа шүүхээс гарах шийдвэрт нөлөөлөх хэмжээний санаатай тактикийн ажил гэж харж байна. Яг одоо хуульд өөрчлөлт оруулчихъя гэдэг байдлаас биш. Ухаандаа шүүхээр тактикийн шинжтэй шийдвэр гаргуулах гэж байна. Миний хувьд эвгүйтэх юм бол шүүх ер нь байхгүй болох юм биш үү гэдэг байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх ажил гэж харж байгаа. Шүүхэд маргаан процесс явагдаж байгаа шүү дээ. Тиймээс тактикийн шинжтэй үйлдэл гаргав уу гэж дотроо бодсон. Нөгөөтэйгүүр хуулийн төсөл хэтэрхий өргөн хүрээтэй орж ирсэн. Тэрийг хумиж болно гэж байгаа. Тэр ч мөн тактикийн шинжтэй үйлдэл байж магадгүй. Яагаад гэвэл УИХ-д Засгийн газрын шийдвэр түүнийг хэрэгжүүлдэг Төрийн захиргааны төв, Нутгийн захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа гэж байгаа шүү дээ. Тиймээс ийм өргөн хүрээтэй орж ирж байгаа хуулийн төслийн хувьд Засгийн газраас бусдыг нь Захиргааны ерөнхий хуульд оруулаад өөрсдөө уг хуулийн хяналтнаас гарах тактикийн шинжтэй үйлдэл байх. Тэгээд л уг хуулийн төслийг хэтэрхий өргөн хүрээгээр УИХ-д өргөн мэдүүлсэн байж болох юм.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Гагнуурчин хүү Д.Нямрагчаа: Надад гурван сая төгрөгийн цалин амласан

БНХАУ-ын Хунан хотод болсон “ARC CUP-2018” олон улсын гагнуурчдын тэмцээнд Герман Монголын хамтарсан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гагнуурчин Д.Нямрагчаа амжилттай оролцож, “Хагас автомат гагнуур” төрөлд нэгдүгээр байр, “Цахилгаан нуман гагнуур” төрөлд гуравдугаар байр эзэлсэн. Энэ талаар Гагнуурын дэлхийн аварга Д.Нямрагчаатай ярилцлаа.

-Энэ сургуулийн босгыг алхаж орж ирсэн үеэс чинь хоёулаа яриагаа эхлэх үү?

-Би 2015 онд Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийг дүүргэж байлаа. Манай нагац эгч “Герман Монголын хамтарсан МСҮТ-ийн гагнуурчны ангид орооч ээ” гэж хамгийн анх зөвлөсөн хүн. Тухайн үед надтай хамт 30 гаруй хүүхэд гагнуурчны ангид элсэн суралцсан. Анх энэ сургуульд орж ирэхэд сургалтын төвийн хашаанаас токарын хяхарсан чимээ хангинаж, өрөөнүүдээс нь гагнуурын гялсхийх гэрэл анивчиж байсан тодхон санагддаг. Тэгээд л дараа жил нь сургуулийнхаа гагнуурын тэмцээнд түрүүлж байлаа. Тэр жилдээ мөн гагнуурын аварга шалгаруулах тэмцээнд, шилдэг тавт шалгарч байсан. Одоо чадварлаг боловсон хүчин болоод төгсөж байгаа даа баяртай байна. Энэ мэргэжлийг эзэмшээд бага зэрэг амжилт гаргаад эхэлсэн чинь зарим найзууд маань би чамтай хамт гагнуурчин болох минь яав даа гэж хэлэх болсон.

-Чамайг багадаа гагнуур хийдэг байсан гэж сонссон. Энэ мэргэжлийг багаасаа сонгосон уу?

-Миний аав хол, ойрын тээвэрт ЗИЛ-130 автомашинаар тээвэр хийдэг байсан. Багаасаа л аавдаа тусалж байна гээд төмөртэй ноцолдож эхэлсэн дээ. Тийм болохоор угсарч эвлүүлэх зүйл сонирхолтой байсан. Хамгийн анх аавынхаа машины тэвшийг гагнаж байжээ. Хүн ер нь дуртай зүйлдээ их цаг гаргадаг шүү дээ. Би багаасаа ямар нэг зүйлс бүтээх сонирхолтой байсан. Гагнуурчин хүн төмрүүдийг хооронд нь гагнаж бүтээл хийнэ. Эндээс л би кайф авдаг даа. Гэвч хэцүү тал бий. Нүд өвдсөнөөс болж шөнө унтахгүй байсан үе надад зөндөө бий. Хөл гар, үс түлэгдэж байсан ч хамаагүй би гангнуураа л хийдэг.

-Гагнуурын аварга шалгаруулах тэмцээний шилдэг бүтээлүүд ямар стандарттай байдаг вэ?

-Гагнаасны мөр нь оёдлын машины мөр шиг жигдхэн мөртлөө шулуун, төмөр бэлдэцийг нэгэн жигд хайлуулж салахааргүй бат бэх холбож оноо авдаг. Т хэлбэрийн бэлдэцийг хугалахад гагнуурын ором нь хоёр талынхаа төмрийг жигд ухаж, яг голоороо хугарах хамгийн чухал стандарт шүү дээ. Модуль гагнах төрөл миний ур чадварыг хамгийн их шалгаж байлаа. Нэг см-ийн зузаантай 25 жижиг бэлдэц, хоёр хоолойг хооронд нь дөрвөн өөр төрлийн гагнуураар гагнаж жижигхэн зуух шиг хэлбэртэй, хоёр талдаа цорготой модуль болгодог.

-Чи мэргэжлийнхээ хамгийн дээд зэрэгт ердөө 18-хан насандаа хүрлээ. Томоохон ажлын саналууд ирж байна уу?

-Энэ тэмцээнд амжилт үзүүлсний дараа гурван компаниас ажлын урилга ирсэн. Нэг нь гурван сая төгрөгийн цалин амласан. Гэсэн ч тэр компаниудад ажиллая гэж бодохгүй байгаа. Суръя, хөдөлмөрлөе. Цаашдаа Хасу мегаватт компанидаа ажиллах бодолтой байна. Эндээс л би бүх мэргэжлийн ур чадваруудаа суралцсан. Миний аав, ээж хоёр “миний хүү биеэ тоож болохгүй шүү. Хүний итгэл сэтгэлийг дааж ажиллаарай” гэж захисан.

-“ARC CUP-2018” тэмцээний талаар хоёулаа ярилцах уу?

-Тус тэмцээнд 21 орны 388 шилдэг тамирчин хүрэлцэн ирсэн. Манай орноос 15 тамирчин, гурван багшийн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Бид дөрвөн алт, зургаан мөнгө, гурван хүрэл медалийг эх орондоо авчирсан. Уг тэмцээнд орохын тулд маш их бэлдэж, шаргуу хөдөлмөрлөж байлаа. Баг тамирчдаараа манай сургууль дээр нэгдсэн бэлтгэл хийсэн. Миний гаргасан энэ амжилт уг тэмцээнд бэлдсэн нэг жилийн шаргуу хөдөлмөрийн минь үр шим. “ARC CUP-2018” тэмцээн орон орноос ирсэн гагнуурчдын дунд хийдэг шалгалт л гэсэн үг. Шалгалтын материалаа гагнаж шугам хоолой, хавтан, тулгасан холболтыг хоёр цаг 30 минутын хугацаанд амжиж гагнана. Нэг ёсондоо хугацаандаа багтаж чанартай, өө сэвгүй гагнуур хийх мэргэшсэн гагнуурчдын хоорондох ур чадварын тулаан юм. Гагнуур төрөл бүр л байдаг. Аргон гагнуур, хагас автомат гагнуур, цахилгаан гагнуур, хийн гагнуур тус тусдаа хийцийг нь өөр өөр шалгуураар дүгнэнэ. Мөн бүгд өөр өөрийн хугацаатай.

-Өөрийн гаргасан амжилтуудынхаа талаар хуучилаач?

-Би 2016 оны Монгол ур чадвар гагнуурчдын улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байлаа. Мөн 2017 оны зургадугаар сард Шанхай хотод болсон “Arc cup” гагнуурчдын тэмцээнд хүрэл медаль хүртэж багаараа хоёрдугаар эзэлсэн. Мөн оны аравдугаар сард Бээжин хотод болсон тэмцээн миний мэдэх хамгийн гайхалтай уур амьсгал дунд болж өнгөрсөн. Мөнгөн медаль хүртэж байлаа. Саяны тэмцээнд хагас автомат төрөлд тэргүүн байр хүртлээ. Мөн хийцийн төрөлд гуравдугаар байр хүртлээ. Энэ тэмцээнд бэлдэх хугацаанд миний чадвар огцом сайжирсан гэж бодож байгаа. Өмнөх тэмцээнд аман хүзүүдсэн учраас илүү хичээж тэргүүлэгч болохын тулд маш их хөдөлмөрлөсөн дөө. Миний хамт олон намайг өдий зэрэгтээ гагнуурчин болоход маш өндөр үүрэг гүйцэтгэсэн. Тэмцээнд цуг оролцсон ах нар их тусалж дэмжсэн. Гагнуурын талаас үүнийг ингээд хийчихдэг шүү, чиний алдаа чинь энэ тийм болохоор ингээд хийчихвэл зүгээр гэх мэт олон зөвлөмжүүдийг надад өгсөн. Энэ дашрамыг ашиглан намайг өдий зэрэгтээ хүмүүжүүлсэн гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Чимэдбат: Бага насны хүүхдийг буруу тээвэрлэж буй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Замын цагдаагийн албанаас орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны талаар мэдээлэл хийлээ. Он гарсаар улсын хэмжээнд 163 хүн авто замын ослоор амь нас нь хохирсон байна. Ослын 76 хувь нь орон нутгийн замд бүртгэгджээ. Орон нутгийн замд гарч буй осол нь дийлэнхдээ жолооч аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй гардаг гэлээ. Энэ талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ч.Чимэдбатаас тодрууллаа.

-Урин дулаан цагаар авто тээврийн осол нэмэгддэг. Ихэвчлэн ямар шалтгаанаас зам тээврийн осол гардаг вэ?

-Урин дулаан цаг иржээ. Энэ үеэр орон нутгийн замд зам тээврийн осол тодорхой хэмжээнд бүртгэгдээд эхэлдэг. Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт жолоочийн хариуцлага гэдэг зүйл дутагдаж байгаа нь зам тээврийн ослын гол шалтгаан болж байна. Мөн жолооч, эцэг, эхчүүд бага насны хүүхдийг буруугаар тээвэрлэх тохиолдол их байдаг. Зөвхөн 2017 онд бага насны 1058 хүүхэд зам тээврийн ослоос шалтгаалан гэмтэж, 55 хүүхэд амь насаа алдсан тоо баримт байна. Уг 55 хүүхдийн 47 нь эцэг, эх, ойр дотны хамаатан садан, ах, эгчийнхээ яг хажууд нь тээвэрлэгдэж явсан. Хүүхдүүд томчуудын дүрэмд, бус хариуцлагагүй үйлдлийн золиос болж амь насаа алдсаар байна. Хөдөлгөөнд оролцож байхдаа хамгаалалтын суудлын бүсээ хэрэглэхгүй, онгорхой цонхтой бага насны хүүхдийг тээвэрлэх тохиолдол их байна. Дүрэм журмын дагуу хөдөлгөөнд оролцоогүйгээс болж бүхэл бүтэн ерөнхий боловсролын нэг сургуулийн нэг ангийн хүүхдүүд амь насаа алдсан харамсалтай мэдээ байгаа. Бид энэ тоон мэдээг тодорхой хэмжээгээр буулгах, аль болох байхгүй болгохоор хичээж ажиллаж байгаа. Орон нутагт очоод үзэхэд мотоцикльтой холбоотой зөрчил маш их бий. Мотоциклийн дөрөөнд ч хөл нь хүрэхгүй хүүхдээс эхлээд хөгшин настай хүмүүс дураараа мотоцикль унаж өдөр тутамдаа хэрэглэдэг болсон. Тэд улсын бүртгэлгүй, каск, хамгаалах малгайгүй хөдөлгөөнд оролцож байна. Урин дулаан цаг ирсэн энэ үед архи согтууруулах ундаа хэрэглэн жолоо барьж буй зөрчлүүдээс болж амь нас эрсдэх тоо нэмэгдэх болсон. Тус нөхцөл байдалтай тааруулан энэхүү аяныг зохион байгуулж байна. Манай арга хэмжээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Авто тээврийн үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газар, төрийн болон төрийн бус байгууллагууд, Дрифт, Пажэро холбоонууд нэгдэж байгаа. Энэ арга хэмжээг дэмжиж клуб, баг тамирчид, залуучуудаараа нэгдэж дэмжиж байгаа.

-Энэхүү аяны хүрээнд ямар үйл ажиллагаанууд болох вэ?

-Аяны хүрээнд ухуулга суртчилгаа хийж самбар байршуулна. Тус аян энэ сарын 20-ны өдөр улс орон даяар нээлтээ хийнэ. 21 аймагт болон Драгон төв дээр нээлтүүд нэгэн зэрэг эхлэх байгаа. Гудамж болон орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт хяналт шалгалт тавих ажиллагааг эрчимжүүлэн явуулна. Бид тээврийн хэрэгслийнхээ хурдыг хэтрүүлж, бага насны хүүхдийг буруу тээвэрлэж буй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж шийдсэн. Маш олон удаа сануулсан. Одоо таслан зогсоох цаг нь болсон гэж үзэж байна.

-Хөдөө орон нутагт гарч буй ослуудаас хэрхэн сэргийлэх вэ ?

-Жолоо барина гэдэг тоглооом биш. Өөрийнхөө болон зорчигчдынхоо амь насыг хамгаалж, дүрэм журмын дагуу хөдөлгөөнд оролцох жолооч хүний үүрэг. Урин дулаан цаг эхлэхээр хүмүүс ихэвчлэн аялал зугаалгаар хөдөө орон нутгийн замд зорчдог. Мэдээж аяллаар явж байгаа учир ойр дотны ах дүү гэр бүлтэйгээ явна. Жолооч нар хүний амийг атгаж яваагаа ухамсарлах хэрэгтэй. Олуулаа, найз нөхдөөрөө явж байхдаа хурд хэтрүүлэн, онгирч, дарвиж, хөдөө цагдаа байхгүй гэсэн ахархан бодлоор согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолооддог, энэ зүйлсийг яаралтай таслан зогсоох шаардлагатай байна.

-Орон нутгийн замд бараг л хяналт, шалгалт байхгүй шүү дээ. Хот хоорондын автобус гэхэд 80-аас дээш хурдтай зорчиж болохгүй. Гэтэл 100 гаруй км цагийн хурдтай давхиж байна. Үүнийг хэрхэн таслан зогсоох вэ?

-Үүнийг нийтийн тээврийн үйлчилгээ буюу орон нутгийн чанартай Авто тээврийн үндэсний төв, Цагдаагийн байгууллагатай хамтран GPS-ээр давхар хяналт тавиад хурд хэтрүүлсэн компани болон жолооч нартай шууд утсаар холбогдон хөдөлгөөний хязгаар, хөдөлгөөнийг хэвийн хэмжээнд явуулах болон эргүүлэн арга хэмжээ тооцох ажлуудыг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Орон нутгийн замд байнгын болон түр посуудыг нэлээдгүй хэмжээгээр байршуулан нэмэлт хүчээр ажиллуулах төлөвлөгөөтэй байна. Зуны амралт зугаалга эхэлсэн байгаа энэ мөчид Замын цагдаагийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ээлжийн амралтаа авахгүйгээр ажиллах төлөвлөгөөтэй байна.

-Өнгөрсөн жилийн мөн үеэс өнөө жилийн мөн үе хүртэл зам тээврийн осол гэмтэл буурсан уу?

-Өнгөрсөн оны нэгдүгээр улирлыг энэ жилтэй харьцуулахад улсын хэмжээнд зам тээврийн осол 19,6 хувиар буурсан. Энэ жил зам тээврийн осол харьцангуй буурсан нь нэг бодлын маш сайшаалтай. Тус үр дүн нь иргэдийн хөдөлгөөнд оролцож буй соёл, цагдаагийн байгууллага болон бусад байгууллагуудын хяналт сайн тавьж байгаатай шууд холбоотой гэж үзэж байна. Иргэд хөдөлгөөнд оролцох чиг хандлагаа өөрчлөхгүй бол хичнээн Цагдаагийн байгууллага хяналтаа эрчимжүүлсэн ч бодитой үр дүнд хүрч чадахгүй. Зам тээврийн ослоос улбаалан амь эрсдэх тоо сэтгэлд хүртэл буурч чадахгүй л байна. Жишээлбэл, жолоочид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох үзэгдэл их байна. Шалгаад үзэхээр хаанаас хаа хүртэл явсанаа санахгүй болтлоо уусан байдаг. Тийм жолоочтой цуг хоёр гуравхан настай охин нь цуг зорчиж байх жишээтэй. Иймэрхүү жишээнүүд маш их бий.

Б.АМАРТҮВШИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Жаст”-ын Ш.Батхүүг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт яаралтай шилжүүллээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх “Жаст” группийн захирал Ш.Батхүүг цагдан хориод гурван сар хагас өнгөрчээ. Ш.Батхүүгийн биеийн байдал эрс муудаж аминд нь халтай байдал үүссэн учир өчигдөр цагдан хорих 461 дүгээр ангиас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шилжүүлсэн байна.

Тухайлбал, Ш.Батхүүгийн сахарын өвчин хүндэрч энгийн хүнийхээс гурав дахин өндөр түвшинд хүрчээ. Тиймээс Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн зүгээс инсулин тариаг маш өндөр тунгаар өдөрт зургаан удаа хийж сахарыг нь өсгөхгүйн тулд аргацаасан арга хэмжээ авч байсан юм. Мөн түүний тархины мэдрэлийн судсанд ноцтой өөрчлөлт гарсан аж.