Categories
редакцийн-нийтлэл

ДОХАГИЙН тэнгэр дор

-КАТАРТ БОЛСОН СОЁЛ ИРГЭНШЛИЙН ХОЛБООНЫ УУЛЗАЛТЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС-

‘Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Бу­лан­гийн орнуудад хийж буй албан айлчлалын хоёр дахь хэсэг Ка­та­рын нийслэл Доха хотноо үр­гэл­жил­сэн юм. Тодруулбал, Дохад болсон НҮБ-ын ивээл дэх Соёл иргэншлийн холбооны дөрөв­дү­гээр чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч уригдсан юм аа. НҮБ-ын ивээл дэх Соёл ир­гэнш­лийн холбоо нь хоёр мянга таван онд байгуулагдсан бөгөөд дөрөв дэх удаагийн чуулга уул­залтаа Катарт зохион байгуулсан. Соёл иргэншлийн холбоонд манай улс өнгөрсөн есдүгээр сард гишүү­нээр элссэн билээ. Тэрхүү дээд хэм­жээ­ний уулзалтад Монголын тө­рийн тэргүүн анх удаа оролцож бай­гаа ажээ.

НҮБ-ын жаран зургадугаар чуулганы үеэр Катарын эрхэм дээд Эмир Элбэгээ Ерөнхийлөгчтэй уул­зах­даа албан ёсоор урьсан бол тус холбооны дээд төлөөлөгч Жорж Сампайо мөн өөрийн биеэр урьсныг албаны хүмүүс онцолж байлаа. Тэрхүү дээд хэмжээний уулзалтад НҮБ-ын Ерөнхий на­рийн бичгийн дарга Бан Ги Мүн болон Австри, Герман, Турк, Ис­па­ни, Албани, Португали, Өмнөд Африк тэргүүтэй хорь шахам орны төр, засгийн тэргүүнүүд оролцсон. Манай талаас Ерөнхийлөгчийг дагалдаж Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Ерөн­хий­лөг­чийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Ардчилсан ор­нуу­дын хамтын нийгэмлэгүүдийн аж­лын албаны дарга, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал нарын албаны хүмүүс оролцсон юм.

Уулзалтын төлөөлөгчдийг ал­бан ёсоор урьж, хүндэтгэлийн суудалд суулгахад Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай суудал зэрэгцсэн нь санаандгүй явдал биш байв. Монгол Улсын нэр хүнд дэлхий дахинд сүүлийн жилүүдэд яаж хурдацтай өсч, манай төрийн тэргүүн Соёл иргэншлийн хуралд хэрхэн хүндтэй байр эзэлж буй нь орон орны удирдагчид цугласан, дэлхийн хэвлэл мэдээллийн “акул”-ууд хүрэлцэн ирсэн чуулганы эх­нээс л мэдрэгдэж байлаа даа. Дэлхий дахины тогтвортой байдал соёл, шашин шүтлэгийн харил­цаа­наас улам бүр хамааралтай болж байгаа билээ. Тиймийн учир улс орнуудын хоорондын харилцааг эерэг түвшинд байлгах, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор Испани, Туркийн Зас­гийн газрууд НҮБ-ын ивээл дэх Соёл иргэншлийн холбоог бай­гуул­сан байдаг. Тус холбоонд НҮБ-ын гишүүн 120 гаруй орон нэгдсэн байна. Зөвхөн төр, засгийн хэм­жээнд гэлтгүй олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, иргэ­ний нийгмийн байгууллагууд, ху­вийн хэвшлийнхэн оролцож болох ажээ.

“Хэл яриа, соёл, зан заншил хэдий өөр ч та бид зүрх сэт­гэ­лээ­рээ, итгэл үнэмшлээрээ ойлголцох гэж энд цуглараад байгаа билээ. Бид бүхэн өөр хоорондоо ойл­гол­цож, аливаа асуудлыг нэгэн зүгт хандуулж гэмээнэ бид бүхний том амжилт юм аа.  Улс үндэстнүүд ийн бие биедээ хүндэтгэлтэй хандаж, ойлголцох аваас дэлхий дахинд дайн самуун гэх ойлголт байхгүй, тийм зүйлийг хүн төрөлхтөн нү­дээр үзэхгүй амар амгалан аж төрөх боломж байна” хэмээн Бан Ги Мүн дарга хэлсэн үгэндээ он­цолж бай­лаа. Уулзалтын эхний хэсэгт Ка­та­рын эрхэм дээд Эмир, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Турк, Испани, Австри, Гер­ма­ны төрийн тэргүүнүүд уриг­даж индэр дээрээс үгээ хэлсэн бол хоёр хэсгийн эрхмүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч ахалсан юм.

Тэрээр “Миний бие дэлхийн аль ч улс оронд очсон эх түүхээ ярихыг эрмэлздэг ээ. Нэгэн цагт мон­гол­чууд дэлхийн бодлогыг то­дор­хойлж явлаа. Тэд нутгийн иргэдийн соёл, ёс заншил, шүтэх эрхэнд хүндэтгэлтэй хандаж байсныг түүх гэрчилнэ. Басхүү соёлыг дэмжиж музей, сургууль олныг байгуулж байжээ. Үүний нотолгоо болсон үзмэрүүд Арабын орнуудад байдаг юм байна. Ер нь эх хэл, эх түүхээ сайн мэдэхгүй бол бусад орнуудын соёл, зан заншлыг ойлгож улмаар хүндэтгэлтэй хандаж чадахгүй. Үүнийг л би онцлоод байгаа юм аа” гэж хэлэхүйд танхим тэр аяараа алга нижигнүүлэн ташиж, Мон­голын төрийн тэргүүний хэлсэн үгийг машид хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Ц.Элбэгдорж Ерөн­хийлөгч мөн боловсролын талаар өөрийн саналаа хэлсэн юм. Түү­нээс нь онцолбол “Сүүлийн үед дэлхий даяар боловсролын та­лаар их ярих болжээ. Ард иргэд нь өндөр боловсрол мэдлэгтэй, ча­дамж­тай улс хөгжих нь гарцаагүй. Монгол бол хоёр их гүрний дунд оршдог байгалийн баялгаараа олон улсын анхаарлын төвд ороод байгаа орон. Бид уул уурхайн зэрэгцээ боловсролыг шүтэн дээ­дэлж байж улс орноо хөгжүүлнэ гэдгээ сайтар ойлгоод байгаа” хэмээсэн юм. Элбэгээ Ерөн­хий­лөг­чийн тэрхүү санаачилгыг ЮНЕС­КО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Ирина Бокова ихэд дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.

Соёл иргэншлийн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч ардчилал ба соёл иргэншлийн сэдэвт хуралдааныг даргалсан юм. Германы эрдэмтэн, нэртэй судлаач Кристиан Велзел ардчиллын ту­хай сонирхолтой илтгэлийг тавь­сан. Тэрээр маш олон орноор явж ардчиллын тухай судалгаа хийсэн нэгэн ажээ. Эл эрхмийн хэлснээр соёл, боловсролын ялгаа олон оронд бэрхшээл үүсгэж байгаа гэнэ. Боловсролтой иргэдийн тоо нэмэгдэх тусам ардчиллын мөн чанар хадгалагдаж үлддэг юм байна. Боловсролтой байвал ор­ло­го нэмэгдэж дотоодын нийт бүтээгдэхүүн жинхэнэ утгаараа иргэдэд хүрдэг гэдгийг ч хэлсэн. Бидний хувьд Монголд ардчилал ямар түвшинд хөгжиж байгааг мэдэх нь сонин байлаа. Харин дээрх эрдэмтэн манай орны та­лаар судалгаа хийгээгүй гэдгээ хэлж байв. Монголд ардчилал хэрхэн хөгжиж байгаа талаар судалгаа хийж үзэхийг төрийн тэргүүн хэлж байсан. Энэхүү хү­с­лийг герман судлаач та­лар­хал­тайгаар хүлээн авч ирэх жил манай оронд ирж нарийвчилсан судалгаа хийхээ илэрхийлсэн юм аа.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч тус чуулганы салбар хуралдааны үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Соёл иргэнш­лийн холбооны дээд төлөөлөгч Жорж Сампайо, Австри, Герман зэрэг томоохон орны Ерөнхийлөгч нартай уулзсан. Тэд бүгдээс Бан Ги Мүн болон Германы Ерөн­хий­лөгч нарын уулзалтыг онцолъё л доо. Бан Ги Мүн дарга Монгол Улс НҮБ-д элссэний тавин жилийн ойгоо өргөн тэмдэглэсэнд сэтгэл хангалуун буйгаа Элбэгээ Ерөн­хий­лөгчид дуулгаад Ардчиллын талаарх санал санаачилга, бо­ловс­ролын талаар тавьж буй асуудлуудыг нь дэмжин хүлээж авсан. Монголын төрийн тэргүүн Бан Ги Мүн даргад багагүй олон хүсэлт тавьсан. Тухайлбал, НҮБ-д ажиллаж буй монгол иргэдийг анхаарах, цаашид олон шилдэг хүмүүсийг НҮБ-д ажиллуулах ту­хай санал дэвшүүлсэн. Тэр бүгдэд нааштай хариу өгсөн билээ.

Германтай эдийн засгийн чиг­лэ­лээр харилцан ажиллах, ялан­гуяа боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд тухайн улсын техник тех­нологийг өөрийн оронд оруулъя, мэргэжилтэн бэлдье гэдгийг ярилцсан юм. Мөн Монгол Германы хамтарсан техник техно­логийн сургуулийг Улаанбаатар хотноо байгуулъя гэсэн са­наа­чилгыг гаргасан гэдгийг дуулгая. Соёл иргэншлийн өндөр дээд хэмжээний уулзалтын тухай албан мэдээллүүдийг багцлан хүргэхэд ийм байна. Монгол Улсын нэр хүнд, ардчилсан Ерөнхийлөгчийн зэрэг зиндаа дэлхий дахинд хэрхэн өндөрт үнэлэгдэж буйг уг чуулга уулзалт дахин гэрчилснийг тэм­дэг­лэ­мээр байна.

Харин энэ зуурт нэгэн зүйлийн тайлбар хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгч их хаадуудынхаа түүхээс ярьж, эзэн Чингэсийнхээ үеэс монголчууд нутгийн иргэдийн түүх соёл, зан заншилд хүндэт­гэлтэй хандаж байсныг чуулга уулзалт дээр хэлсэн үгэндээ болон ерөөс айлчлалын явцад хэлж байсан. Гэвч өмнөх тэмдэглэлд маань Далай ламтай холбоотой зүйл бичигдсэн билээ. Түүнд утга найруулгын алдаанаас болж Да­лай ламыг Монголд айлчлуулахад Монгол Улсын Ерөнхийлөгч Их хурал, Засгийн газрын гишүүдэд үүрэг өгсөн мэтээр уншигчдад ойлгогдсон нь харамсалтай. Уг яриа төрийн тэргүүнтэй ямар ч холбоогүй гэдгийг бичигчийн хувьд хэлэх байна аа.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Ка­тарт айлчлах үедээ эрхэм дээд Эмир­тэй нь уулзсан. Эдийн зас­гийн хамтын ажиллагааны талаар харилцан ярилцсан. “Хоёр улс бие биедээ ашигтай бизнесийн төс­лүүд дээр хөрөнгө оруулалт хийх талаар ярилцсан. Түүнээс бид ямар ч зээл тусламж гуйгаагүй. Улс орноо яаж нефтиэр бүрэн хан­га­даг болох уу зэрэг томоохон асууд­лаар санал солилцсон. Катар бол сүүлийн хэдхэн жилд эрчимтэй хөгжиж байгаа орон. Арван таван жилийн өмнө гэхэд л төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадах­гүй, тийм л ядуу буурай байсан. Одоо бол нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлж байна шүү дээ. Эл улсаас суралцах зүйл монголчуудад их байна” хэмээн Лүндэгийн Пү­рэв­сү­рэн зөвлөх хэлж байсан. Үнэхээр бодууштай үг. Монголын төрийн тэргүүний Булангийн орнуудад хийсэн албан айлчлал энэ мэт олон шинэлэг санаа агуулсан, хөгжил дэвшлийн торгон зааг дээр болсноороо ихээхэн онцлогтой байлаа.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Жил жилийн “БОЛОР ЦОМ”-ын сониноос

Хоёр мянга гурван он. Дамдин­сү­рэнгийн Урианхайн цом гарддаг жил. Их Урианхайг “Болор цом” авсанд утга зохиолын хүрээнийхэн байтугай уншигч олон өөрсдөө л “Янжинлхам”-аар шагнуулсан мэт баярласан даа. Энгийн иргэд гэгээнтэн гуайн цом авдаг жил гэж хэлэх нь холгүй, ихэд хүн­дэт­гэл­тэй­гээр ханддаг. Харин муусайн найз нар нь арай өөрөөр илэрхийлдэг санагдана. Ухаандаа, Дөнгөтийн Цоодол найрагч “Манай хой­лог (өнөө Урианхайгаа хэлж байна)-ийн түрүүлдэг жил” гээд хээв нэг өгүүлнэ шүү дээ. Эл үгэнд Уриан­хай зохиолч бүр нэг сэтгэл нь ханасан байдалтай аядуу зөөл­нөөр инээмсэглэж харагддаг сан. Тэрээр цом гарддаг жил(2003 он)-ээ урт даавуун дээл эгэлдэргэлэн, мөнгөн аралтай суран бүс бүсэлж, буурал үсээ арагш илбэн, насны амраг Цэндээдээ сугадуулчихаад мөн чиг эрхэмсэгхэн байж билээ. Монгол Улсын гавьяат багш, док­тор, профессор Дашлхүмбийн Галбаатараар ахлуулсан долоон шүүгч эхний даваанаас л Уриан­хай найрагчийг дэмжиж буйгаа илэрхийлэн хамгийн өндөр оноо тавьсан юм. Тэрээр Чөлөөт зо­хиолч­дын холбооноос зохион явуулдаг “Мөнгөн цом” наадамд оролцохдоо “Монгол гэр” гэсэн шүлэг уншин хасагдаж байлаа. Гэвч уг шүлгээ хэдхэн хоногийн дараа болсон “Болор цом”-д ун­шин хамгийн өндөр оноог нь авч байх жишээний. “Монгол гэр” бол үнэндээ сайн шүлэг байсан л даа. Урианхай найрагч сүүлийн да­ваанд “Шөнийн онгоц” шүлгээ уншсан. Сэтгэлгээний бас л сонин шийдэлтэй шүлэг. Тухайн бүтээ­лийн талаар хүмүүс одоо хэр нь ярьдаг. Харин хоёрын даваанд уншсан “Зүүдлэгдээгүй зүүд” гэж тун сонин шүлэг бий. Түүнийг нь олон нийт тэр бүр мэдэрдэггүй шиг санагдана. Тэрхүү шүлгийн мө­рүү­дээс сонирхуулъя л даа.

Айраг шуугих хөхүүр зүүдлэгдэнэ

Аралт тэрэгний хормойд ша­хат­нах шаазгай зүүдлэгдэнэ

Адуу тээрэх шаварт гарам, хавх ганзагалсан тарвагачин зүүдлэгдэнэ

АлтаадЧачиртын хүрлэгэр уулс­даа тэврүүлэн

Амраг ижий минь хүүгээ үнсүүлж буй нь зүүдлэгдэнэ

Сэрлээ

Харанхуй сэмэрчээ

Хулгайч сэмээр зовхио сөхөж

Аньсган завсраар гэгээ сүвлэх үүртэй золговол                

Асч дууссан лаа, дуусаагүй өгүүл­бэр

Монгол гэж бичих гээд

Том ганц М үсэг дөнгөж босгоод орхисон

Бичиж гүйцээшгүй урт үг

Ижийтэй минь цуг сэрээсэн нь ширээн дээр зэрэгцэнэ

Хананд, хөмсгөө ууртай зан­гид­сан Лев Толстой

Хажууд, эрхи зүүсэн буурал даяан­чийн шаазан баримал

Цаахна нь

Цаг, түүхийн салхич шувууКарл Марксын боть

Үүрийн гэгээнд баримжаалагдана

Ширээний ирмэгт

Өөртөө зүүдлэгдээгүй буурал толгой минь

Хөшсөн гараа дэрлээд

Овооны хадаг шиг навтарсан нооргууд дээрээ

Ов тов шүлс савируулж

Арслангийн зогдор шиг үсээ нөм­рөөд

Аг чиг дугхийчихсэн байна, сэр­лээ…” гээд үргэлжлэх бөлгөө. Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч, орчуулагч Гун-Аажавын Аюурзана уг шүлгийн талаар сэтгэгдлээ Урианхай най­раг­­чид хэлсэн байдаг. “Таны “Зүүд­лэг­дээгүй зүүд” бол сайн шүлэг. Гэхдээ та төгсгөлөө их муу хийсэн” гэж. Энэ тухай буурал найрагч маань баруун Алтайг зорьж явах замд хэлж билээ. Тэр жилийн цомд олон сайн шүлэг уншигдсан даа. Ц.Бавуудорж “Нэгэн цагийн хор­воо”, “Дорно”, “Цаг хугацааны хүлэг морьд”-оо, А.Эрдэнэ-Очир “Голын тохой дээр”, “Маргаашийн хорвоо”-гоо, Ж.Баяржаргал “Тэгэхэд би залуухан байж”, “Өвстэй орчлонд ургах шүлэг”-ээ, Ш.Лхамноржмаа “Чиний явсан мөр”-өө, Д.Баян­тун­га­лаг “Нэг л шүлэг ханхлах төдийд”, “Ийм л намрын төлөө”-гөө, Л.Болд­сай­хан “Наранбадмаа”-гаа дуудаж билээ. Тэдгээрээс яалт ч үгүй иш татмаар байна шүү.

Намар болоход ээжгүй хүн энгэрээ тэмтэрч нэгийг цөхөртлөө хайдаг юм

Ямархан марал од ч гэлээ тэнгэрт зүг чиггүй харвадаг юм

Солирын цохилтод далай өнгөн дээрээ амгалан ч гүндээ ёолж байдаг юм

Сонгодог зургийн догшид жаазан дотроо омголон дүртэй ч мөн чанар­таа бол уйлж суудаг юм

Ай лаа миний нэгэн цагийн хор­воо…” гэх
юм уу, эсвэл

Баруун мөрөн дээр минь амар амгалангийн суу билэг

Зүүн мөрөн дээр минь ариун дурлалын буурал хөгжимч завилсан

Амирлангуйн нууцат дорно билээ би

Өрнө миний айдас

Үүрийн туяаны минь алтан амс­рыг тэр хулгайлсан юм

Өрнө миний түгшүүр

Өрхний завсрын шаргал гэгээ, уяхан охидын минь ичингүйрлийг тэр халаасалсан юм

Өрнө миний эрхэм анд

Өвст тал, цаст уулсаа харам­ла­хад сургасан юм

Өрнө миний эрхэм нөхөр

Үргэлж намайг сэрэмжит цэцэн болгосон юм

Би Дорно

Сарны гуниг, сансрын нууц

Энэ миний тэргүүн гоёл

Саруул шөнө, анир гүм тал нутаг

Энэ миний дээдийн соёрхол

Тэнгэр миний гүн ухаан

Тэндээс бурхдын шаргал амьсгал сонсогддог юм

Дотогшоо урсах нулимсны минь цуурайнд

Долоон бурхан од дайвдаг юм

Орчлонгийн хүрэл хаалга чихран нээгдэхэд

Одогсдын алтан сүнс намайг тэндээс зорин ирдэг юм 

Би Дорно

Ханцуйдаа нуух зүйл гэж надад байхгүй

Хайрын шарх, амрагийн үнсэл­тийг харин нууцалдаг

Сар миний нууцыг мэднэ

Сайхан бүсгүйчүүдийн нууцыг тэр ч бас мэднэ дээ…” гээд уншихад үнэндээ аварга сонсогдож байсан шүү. Бавуу найрагч нэгэн үеийн гал цогтой найрагч Ж.Бая­р­жар­га­лын­хаа ард буюу гуравт давхиж байв. Харин дөрөвт А.Эрдэнэ-Очир, тавд Ш.Лхамноржмаа орж байсан са­наг­да­н­а. Авгаржин Жамсрангийн Баяржаргал гал маналзтал уншиж, их Урианхайн ар шил дээр дав­хи­сан. Тэрээр

Тэгэхэд би залуухан байж

Тэнгэрийн дор идэрхэн явжээ

Наран, саран хоёрыг анзаардаггүй

Навч, өргөс хоёрыг ялгадаггүй

Суумал бурхан, гүйгүүл адуунд эс дурлаж

Сур олсны ялгааг үл хайхарч

Бүрхэг өдрүүдийг бүтэн нартай мэт санаж

Бүрэнхий шөнүүдийг тэргэл сар­тай мэт бодож

Тэгэхэд би залуухан байж

Тэнгэрийн дор идэрхэн явжээ…” гэж омогхон хэлээд сүүлийн да­ваанд

“…Хан орчлонд аз жаргалын өвс­нүүд дуулалдан дээшээ ургана

Хас Дорнын найрагчид ганцаард­лын дор дошогшоо ургана хэмээсэн нь тухайн үедээ үзэгдэл болж байлаа даа. Өөрөө ч их хий­морь­той, сүртэй, иртэй хүн. Шүлэг зохиолдоо орохоороо бүр ч гаарч өгнө биз дээ. Харин өмнөх жилийнх нь цомын эзэн А.Эрдэнэ-Очир охид хүүхнүүдийн цээжинд явдаг өнөө “Голын тохой дээр” гэсэн шүлгээ уншиж, тийм нэг намуухан сонгодог орчныг бий болгосон юм шүү.

Газрын магнайнаас хөлөрч урс­сан Сэлэнгийн салаа тохой дээр

Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад

Ганц дуу чамд зориулан түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн

Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдралын мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь

Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь

Алсаас над руу урссан цаг хуга­цаа­ны зэрэглээн дундаас

Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус захлаад

Нулимс сувдан бороо тэнгэрийн хаяанд цайраад болив бололтой

Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран

Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нэгэн хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл

Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр он удав

Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш

Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүү­лэн чамайг бодов…” гээд урсгаж өгсөн дөө хө.

Хоёр мянга дөрвөн он. Жамс­ран­гийн Баяржаргал найрагч эг­шиг­лэнт Янжинлхамыг гардаж, бичгийн мэргэдийн өлгий Төв айм­гийнх­ны “Болор цом”-ын тоог нэгээр нэмсэн наадам. Мань хүн сүүлийн даваанд Ш.Лхам­норж­маа­тай оноо тэнцчихэж билээ. Уншигч олон санаж байгаа даа. Бавуугийн Лхагвасүрэн ерөнхий шүүгчээр сууж байгаад сүүлийн шатанд хүүгээ хаслаа хэмээн олонд зар­лан, уг наадмыг хөтлөн явуулж байсан ардын зохиолч Пунцагийн Бадарчид “Үрээгээ хассан азарга гэж сонссоноос хүүгээ хассан найрагч гэж дуулаагүй юм байна” хэмээн  амаа таглуулж байсныг. Ингээд тэргүүн шагналын төлөө шүлгээ уншсан хоёр найрагчаас     “Дарангуйллын хаан оршил” шүлэг толгой илүү гэдэг нь шүүгчдэд байтугай үзэгчдэд мэдрэгдэж, олон түмэн “Баяржаргал” хэмээн дуу нэгтэйгээр хашгирч билээ. Ингээд тэр жилийн цомын тэргүүн шүлгийг хүргэе. 

Гарагс дундын солирын нислэг мандаалах

Гадаад далайг задлах үүсгэл, хий мананцар

Газраас тэнгэрийг тэлүүрдэн улайсган төөнөх

Гал түймрийн ухааныг би дарлах болно

Ангарагийн хөрснөө турадасаар сийлэгдэн чулуужсан

Агаарын хүрээлэнгээс халисан шинэ сонгодог үзэгдэл

Аварга эрхэс биетийг хий шингэ­нээр төлөвшүүлэн тогтоох

Амин усны чанарыг би дарлах болно

Дөрвөн цагийн боловсролоор нас, насанд багшлах

Дөмөн хүлэг атугай онгоцны хурд үл гүйцэх

Хаан суудал, үхэшгүй мөнхийн гүвэлзээ

Ханагар уул, сарьдгийн ухааныг би дарлах болно

Ерхөг, хиагны ганхаа энгийн сайхны гэрчлэл

Есөн гарагийн минь тэгш өндөр­лө­гийн төлөөлөл

Ертөнцийн орчих хүйс, хяз­гаар­гүй их эргэлт

Ембүү хээр талын ухааныг би дарлах болно

Наран орчлонд цэнхэр нөмрөгөөр  гангарсан

Ная, зуун сая жилээр өвгөрч залуужих

Эрдэнийн зайд огторгуйн уруу­лаас ойчсон индранил

Эртний гүн хагалбарт эх дэлхийн ухааныг би дарлах болно

Од мичидийн нөлөөлөл дор нас, сэтгэл устгагдан үгүйрэвч

Олон олон пуужин, дагуулыг газрын таталцлаас чөлөөлсөн

Хүйс хувиргаж, цахим төхөөрөг бүтээж, бурхад чөтгөрүүдээ төрүүл­сэн

Хүн төрөлхтний гүн ухааныг  би дарлах болно“. Ямар байна. Бас л аатай сонсогдож байгаа биз.

Хоёр мянга таван он. Жамьян­гийн Мөнхбат хэмээх Архангайн Батцэнгэлээс тодорсон залуу най­раг­чийн цом гардсан жил. Тухайн наадмын нэг дуулиан нь Баатарын Галсансүх найрагч байв. “Болор цом”-ын дэвжээнд сүүлийн арваад жил үзэгдээгүй тэрээр гэв гэнэт шүлгээ уншин олны нүдийг орой дээр нь гаргасан. Тэгэхдээ шигшмэл шүлгүүдээ уншсан.  Арга байж уу, Галсансүх бол Галсансүх л байх­гүй юу. Мань хүн “Чойномд бичсэн захидал”, “Бурханд хэлэх зөв­лө­гөө” тэргүүтэй шуугиант шүлгүүдээ уншиж, тэслээд орхисон ч аргагүйн эрхэнд дэд байрын шагнал авч билээ. Уг наадмын гуравдугаар байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Мо­лом­жамц, дөрөвдүгээр байранд баруун Урианхайн шүлэгч Хөөдөөгийн Эрдэнэбаатар шалгарч байсан. Х.Эрдэнэбаатар найрагч

Түрэг охины гишүү мэт харцанд

Түүдэг адил шатаж явахад минь

Жари эхийн тал нам гүм бороорхог

Жаахан тэр минь хөл нүцгэн байсан

Хацрынх нь хонхорт бороон дусал тогтож

Халгин инээхэд нь усан цацраг үүснэ

Мөнгөн лаа мэт бэлхүүс нь гэрэлтээд

Мөнөөхөн өдрийг минь зүүдлүүлж орхино…” гэж уншаад бас л шуу­гиул­сан удаатай. Ингээд тухайн наадмын тэргүүн шагнал хүртсэн Ж.Мөнхбат найрагчийн шүлгээс хүргээд эл удаагийнхаа тэмдэг­лэ­лийг өндөрлөе.   

Эх орныхоо дархан хилийг алтан шарилаараа зурсан

Эцэг өвгөдийн сүнс биднээс асууж байна

Эрхт төрийн сүлдэн биднээс асууж байна

Арга билэг зөрөлдсөн алтан соёмбо шиг

Арслан заан ноцолдсон аавын гэрийн хормой шиг

Ерөөл ерөөлийн нүд тааруулж хүслээ шивнэе

Есөн зоосны нүх тааруулж хүслээ шивнэе.

Жадны үзүүрээр Монгол гэдэг нэрийг

Хадны сүг зурагтай нь сийлж үлдээснийг амилуулж хайрла

Тургиж манддаг номхон улаан наран дор

Тулганы гал шиг бадарсан төрийг минь амилуулж хайрла

Буутай дайсан ирвээс онинд нь эхэлж орох

Бугтай нөхцөж ирвээс ширгэнд нь эхэлж орох

Булгилах энэ л зүрхнийхээ чин ганцхан хүслийг

Бурхан танд шивнэлээ шүү,

Бурхан чамайг бурхан өршөөг ээ“.

Үргэлжлэл бий

Categories
редакцийн-нийтлэл

Жил жилийн “БОЛОР ЦОМ”-ын сониноос

Ерэн есөн оны “Болор цом”-д уншигдсан, өнөө хэр нь олны сэтгэлд хадаатай явдаг шүлгүүдээс дээжлэн хүргэж байгаа билээ. Эл удаагийнхаа тэмдэглэлд ч үргэлж­лүүлэн хүргэе. Цэндийн Чимэд­дорж найрагч хоёр дахиа авсан наадамд тийм нэг галтай шүлгүүд уншигдсан байдаг. Ту­хайл­бал, Д.Нацагдоржийн шаг­налт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж

Намхаан хээр адуу хүртэл гүйгээд очих нутагтай байтал

Намгийн алтан мэлхий ч гэлээ уяран дуулах цөөрөмтэй байтал

Уул уулсыг давуулан уураг мөөмөөрөө хурайлсан

Уйлаад л золгодог ижийтэй хүний үр л хөөрхий

Цэвцгэр шаргал үүлс хүртэл нүүгээд очих уултай байтал

Цэнгийн мөнгөн цуваа ч гэлээ шуугиад очих устай байтал

Ус усыг гатлан уураг цай нь үнэртсэн

Утаат бор үүртэй хүний үр л хөөрхий

Хонгортох халиун намрын сэмбэрүү цагаан исгэрээ

Хоргодон нөмөрсөн буданг урагдтал үлээх юм, ээж ээ

Алтанхан зоо нь хяруутай намрын халтар буга

Аюулхай цээжний минь мананг эврээрээ сэжлэх юм, ээж ээ…” хэмээн “Намрын цагаан саран дор ээжтэй­гээ” шүлгээ уншиж байлаа. Бавуу найрагч тэр жилийн цомд өөр нэг сайхан шүлэг уншсан нь “Мон­голын их хувь тавилан” байлаа.

Хүлэг морин хавартаа хуурдаж гүйдэг Монгол сон

Хөх ногооны униарт ээж минь хүлээдэг нутаг сан

Хар сүлдийг дүрэлзүүлсэн дээд­сийн алтан уулс сан

Хан буурал түүхийн утаа зуусан баринтаг сан

Тэнгэрийн цэнхэрлигт Хун тайжийн санаашрал дуралзана

Тэнгэрийн цэнхэрлигт Хулан хатангийн зүүд дуниартай

Тэнгэрийн цэнхэрлигт Өндөр гэгээний бурхад зүүрмэглэнэ

Тэнгэрийн цэнхэрлигт Өүлэн ээжийн бүүвэй эгшиглэнэ

Тэнгэрийн цэнхэрлигт Агай гүнж мэлмэрч үзэгдэнэ

Тэнгэрийн цэнхэрлигт алтан бумбатай бурхад улалзана

Сайхан хүрэл эрсийн эрэмгий зүүдний үргэлжлэл

Сангийн утаат хээр тал минь, хээр тал минь

Их дэлтэй шарга морьдын хөлс ханхалсан

Эсгий гүрний хувь тавилан минь, хувь тавилан минь

Гэсэр, Жангарыг хайлсан өвгөн товшуурын утаснаас

Цагаан гарьдын нүд мэлтэс мэлтэс гэрэлтлээ

Гишүү зандан бичгээр гүрний түүхийг товчоолсон

Хаш судрын магнайд алтан солон­го татлаа…” гэж хүнгэнүүлсэн удаатай.

Ерээд оны эхээр байна уу даа, Бавуугийн Лхагвасүрэн гуайг Зо­хиолч­дын хороонд байхад “ална” гэж хөөгөөд өнөө их үст тэргүүн дээгүүр нь хоёр хөлөөрөө хайчлан өшиглөж байсан гэх дуулиант эр Бороохойн Батхүү тэр жил(1999)-ийн цомд гэрэлт насных нь амраг Мэнд-Амартаа зориулсан “Он жилүүдийн уртад” гэсэн сайхан шүлэг дуудсан санагдана.

Тухайн наадмын нэг шуугиан нь мөнөөх Говь-Алтайн Билэгсайхан. “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-ээ эхний даваанд уншиж, олныг өөртөө татсан задгай шүлэгчийг сүүлийн тавд үлдээгүйд гайхах хүн олон байсан ч, түүнийг нь цайруу­лах гэсэн мэт хэд хэдэн шагнал олгоод үзэгчдийг чимээгүй болго­сон юм даг. Мишигийн Цэдэндор­жийн нэрэмжит шагнал олгож байсныг нь лав санаж байна. Мөн тэр жилийн наадмын нэг өнгө нь Цоодолын Хулан бай­лаа. Тэрээр цаг бусаар хорвоог орхисон, оюун санааны гэрэлт шувуу Очирбатын Дашбалбар агсанд зориулсан шүлгээ уншсан нь утга зохиолын шүтэн биширч, хайрлан дээдэлдэг олонд мөн ч их хүрсэн дээ. Бөхийн өргөөнд пиг дүүрэн суусан олон уухайлан хашгирч, дотогшоогоо бодлогошир­сон нэг нь нулимсаа арчиж байсан болов уу. Ялангуяа далайсан илдний торгон ир мэт, дайчин хурц үгээр нь монгол хэл дутлаа, дайсан чинь инээж, нөхөд чинь архидаж байна, Дарьгангын чинь Алтан овооноос сүүлчийн шувуу уйлан буцаж байна гэх мөрүүд зүрх рүү зүү шиг л шивж байв шүү. Ингээд уг шүлгийн мөрүүдийг эргээд нэг саная.              

Хөөрхий Балбар ахыгаа өлгий шороонд нь үлдээлээ

Хөөргөн гэнэн залуу насаа

Хөшөөнийх нь дор ивж үлдээлээ

Гайхуулах юмгүй унтаа хөх дэлхийг

Гал шаргал навчис хучиж анхны цас дарлаа

Газар шороогоо тэвэрсэн яруу найрагчийн хойноос

Гашуудан зогссон түмэн алгуурхнаар мартлаа

Энгэр заам нь задгай үс нь ургасан Дашбалбар

Ээжийн хонгор охин Анимаагаа дуулсан Дашбалбар

Эх орноосоо өөр хөрөнгөгүй харц ядуу Дашбалбар

Ийм хүлцэнгүй ард түмний догшин сахиус мэт Дашбалбарыг мартлаа

Далайсан илдний торгон ир мэт

Дайчин хурц үгээр нь монгол хэл дутлаа

Дайсан чинь инээж, нөхөд чинь архидаж байна

Дарьгангын чинь Алтан овооноос сүүлчийн шувуу уйлан буцаж байна

Шүлгээ уншиж, асгартлаа уйлж 

Дээгүүр нь омогтойхон алхаж явсан газар шороог чинь

Сүүдрээ чирсэн хүн сүгнүүд

Дахиад л булаалдаж эхэллээ

Хүүдээ хүртэл захисан газар шороо

Хэнийх юм бэ Балбар ах аа…”. Эдгээр мөрүүд тухайн үедээ хүчтэй л сонсогдож байлаа. Одоо чиг хуучраагүй дээ. Зүрхнээс лугшиж гарсан үг бол цаг хугацаа алсрах тусам өнгө ордог хойно.

Хоёр мянган он. Ерэн оноос хойш “Болор цом”-ын тайзнаа бараг л тасралтгүй шүлгээ уншиж, олон ч удаа айрагдсан Гомпил­доо­гийн Мөнхцэцэг хатагтайн Янжин­лхам гарддаг жил. Хорлоогийн Сампилдэндэв, Чойжилжавын Билиг­сайхан, Үржингийн Хүрэл­баатар, Сономын Лочин, Санжаа­гийн Байгалсайхан тэргүүтэй утга зохиолын долоон доктор шүүн явуулсан наадам. Мөнхцэцэг най­рагч цом авснаас илүүтэй Мөнхөө­гийн Билэгсайхан хасагдсан нь дуулиан тарьсан билээ.

Үзэгчид
орилолдоод,
сүүлийн
даваанд
шалгарсан
гурван найраг­чаас Ц.Хулан шүлгээ унших гэтэл дуу чимээ нь намддаггүй, тэгтэл мань хүн “би шүлгээ унших юм уу, үгүй юм уу” гэж уг наадмыг хөтлөн явуулж байсан Дамбын Төрбатад айлгаж байв. Хөтлөгч арга ядахдаа ерөнхий шүүгч Сампилдэндэвийг тайлбар хийхийг хүсч тайзнаа урьсан юм. Х.Сампилдэндэв гуай “Билэгсайхан нэгийн даваанд бол сайн шүлэг уншсан. Харин давааны шүлэг нь утгын хувьд алдаатай байсан. “Миний эх орны босго өндөр харийн хүн та бөхийж ороо­рой” гэдэг чинь юу гэсэн үг вэ. Босго өндөр байхад бөхийнө гэдэг логи­кийн алдаа. Тотго намхан гэж хэлсэн бол өөр хэрэг юм. Үзэгчид минь жаахан соёлтой, дээр нь яруу найргийн мэдрэмжтэй бай, битгий сэтгэлийн хөөрлөөрөө хандаарай” гэж зандрах, учирлахын завсарт хэлээд нам болгож байлаа.

Сүүлийн
даваанд
Г.Мөнхцэцэг найрагч “Дагуулахдаа л дагуулна” гэсэн богинохоон хайрын шүлэг уншиж, өнөө хоёр(Бавуудорж, Хулан)-оосоо ганцхан онооны илүүтэйгээр түрүүлж байсан. Өм­нөх даваанууддаа “Янжин­лхамд мөргөж гуйх шүлэг”, “Битгий урваа­рай миний хүү” зэрэг шүлгүүдээ уншсан юм.

Хоёр мянга нэг он. Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир 
хоёрын хэн нэг нь цом авна гэж утга зохиолын хүрээ­нийхэн ч тэр, уншигч, үзэгч олон ч тэр таамаг дэвшүүлж байсан. Үнэн­дээ олны үг ортой байлаа. Их утга зохиолд ерээд оныхон гэгддэг найрагчдын дундаас өөр, өөрийн­хөө зам мөрөөр тодрон гэрэлтэж, уянгын зөөлөн шүлгүүдээрээ олныг байлдан дагуулсан найрагчид бол Эрдэнэ-Очир, Бавуудорж хоёр л доо. Хоёр мянгаад оны эхэн үед тэр хоёрын шүлгийг сонсох гэж мөн ч олон “Болор цом”-ын тасалбар авахаар авахаар идэр есийн хүйтэнд ийш тийшээ гүйж л байсан. За тэгээд охид бүсгүйчүүд бол мань хоёрын хайрын шүлгүүдэд үнэндээ сэтгэл алдарч байсан шүү. Бавуу найрагчийн

Цагаахан манант үдшээр чамайг дурсдаг байлаа

Цахилдагт ногоон зөрөг хяруунд хучигддаг байлаа

Дунгийн гэрэлт чулууд усанд цайрдаг байлаа

Дурсгалт модон гүүр гандаж хөхөрдөг байлаа

Сарны цагаан гэрэлд шүхэрлэн нисдэг байлаа

Сайхан гангын үнэр үсэнд минь шингэдэг байлаа

Нарны буурал будраанд чамайг дурсдаг байлаа

Нарийн цагаан хур хацар норгодог байлаа

Голын торгон мандалд дүрийг чинь зурдаг байлаа

Гогцоо гогцоо долгис цээж рүү урсдаг байлаа…” гэх юм уу, эс бөгөөс

Дуурлиг хөх дэлхийн алтан аньсгыг сөхөж

Дугараг цагаан саран цээжний мандалд туяарлаа

Цаглашгүй цэмцийгч ариун тунгалаг хурмастын салхинаа

Цангинан урамдагч мөнгөлөг хус мод мөнөө би

Залуу насны минь ариун зандан мөчрийн доогуур

Зам алсын гэрэлт шувууд зэллэн зэллэн өнгөрнөм

Эртний буурал наран хяруут талаар бөмбөрнө

Эрдэнийн мөнгөн хайлаас эрвэн сэрвэн ганхана

Цаст уул минь явчих шиг цагаахан шөнүүд эзэнгүйрээд

Цармын гэрэлт цэцэгсийг мөндрийн зурвас дайрлаа

Нандин дурсамж хөглөсөн зүсрээ цагаан бороо

Нарийхан цэнхэр зөргөөр марал буга шиг л ирдэг сэн

Сэтгэлийн алтан навчсаар чамай­гаа би хучъя…” хэмээх
“Хайрын романс”, “Гэгээн сарны туульс” шүлгүүдээс нь ишлэхэд утга төгөл­дөр санагдаж байгаа нь лавтай.

А.Эрдэнэ-Очирын Харь газрын навч бодлыг минь хуваалцан

Шар айрагны мухлагт хөшиг татан суунаглана

Зовлон, жаргалын амттай арвай буудайны нулимсыг би

Шилэн аяганы амсраар шимэх төдий суумаглана

Амьдын хорвоод заримдаа гашуун дарс ч ундаа болно

Алган дээрээс хүслийн шувууд холхид одно

Аз эзийн хорвоо цагийн бусгаа салхтай

Аюулхай цээжинд л бодлын гал дальдчина

Зүүрмэг нүдтэй үүрийн гөрөөс шиг бүсгүй

Зүүдний юм шиг холдож ойртоно

Залуу идэрхэн нас минь хайрын шархтай

Замбуулинд мөнхийн хайр үгүйд итгэж ядна…” гэх юм уу,

Шанхтай шаргын минь янзган зоо бөмбөрч

Шаргалхан аялгуу дөрвөн туурай­гаар тоглох

Намар цаг юм сан

Намайг чи хүлээдэг юм сан

Цэцэг тасдалгүй, чулуу хөндөлгүй хатирах нь

Цэгцэрч гишгэн товолзох миний л морины явдал сан

Чиг баримжааны үзүүрт сарны гэрэл шиг туяарах

Чихний ээмэг шиг цагаан гэр танайх сан

Чиний алчуур шиг хөх ягаан салхи

Чийгтэй үдшийн таана аргадан сэвэлзэж

Энхрий янаг чамдаа намрын сарыг өвөртлөөд

Эмээлийн хоёр бүүргэн дунд суудал засан дэвэлзэж

Дуулж очдог байлаа…” гээд унши­хуйд сэтгэл хөдлөхгүй, хайрын торгон мэдрэмж төрөхгүй, эмзэглэг санаашралын салхи савир амтаг­дахгүй байхын аргагүй ээ.

Тэнгэр газар тэмдгэрэх

Тэр Хүннү нутагт хүрэл чоно

Жавартай болоод уяралтай энэ улианд

Жаргах ч хэцүү, гуних ч хэцүү

Эрэмгий болоод зоримог энэ улианд

Энэрэх ч хэцүү, эрмэлзэх ч хэцүү

Морин чинээ хүрэл чоно

Монголоор дүүрэн улина…” хэ­мээх “Хүрэл чоно”-оороо Бавуу­дорж магнайлж Цалгин догдлохдоо би эрчит мөрөн, ус далайн чинь давалгаа болдог

Цавчим уулсын догшин оргил, хад алгадсан салхи болдог

Цахивалзан маналзах цаст хээрийн чинь эрэмгий шуурга болдог би

Цагийн даваан дээр гарсан өвгөн бүргэдийн чинь зовлонг тээдэг би, эх орон минь

Уймран гансрахдаа би эзэнгүй тал, цайдамын ганц хайлаас болдог

Уйтгарт намраар навчсаа сэгсэрч үүсч мөхөхийн тавиланг мэдэрдэг

Мөчир дээрээсээ хараацайн дэгдээ­хий нисгэж, үүрнийх нь өд сөдийг сүүдэртээ чимээгүйхэн унагадаг

Мөнх орчлонгоос зөөлөн хур царайчлавч, үндсээрээ газарт яргаж насалдаг би, эх орон минь

Хайрлан дурлахдаа би гэрэлт хөвгүүн болж, анхны харцаараа жаргалын од шидэн

Ханарч мэлтрэн урсах Орхон, Сэлэнгийн бэлчир дээр

Хайрын сайхан чи минь үсээ задалж, амрагийн дуу аялахад

Хан орчлонг яруустал дуулж, бусдад гэгээн хүсэл төрүүлэг би, эх орон минь…” гэж даанчиг даацтай­хан шүлгээрээ Эрдэнэ-Очир аман хүзүүдэж байлаа. Уг наадмын шүүгчээр ардын уран зохиолч Тангадын Галсан, төрийн шагналт зохиолч Балжирын Догмид, Д.На­цаг­­доржийн шагналт Цэнд-Аюушийн Буянзаяа, Баярхүүгийн Ичинхорлоо нар сууж байв. 
Догмид зохиолч “Болор цом”-ын дараахан нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Нутгийн дүү Эрдэнэ-Очирынхоо эх орны тухай шүлгийг уншаад өөрийн эрхгүй нулимс гарсан. Энэ шүлэг найргийн наадамд үнэндээ ахдаж байсан даа” гэх утгатай үг хэлсэн байдаг шүү. 

Тухайн цомд Д.Урианхай, Д.Баян­­тунгалаг гээд Булган хан­гайн найрагчид мөн л жинтэй шүлгүүд уншсан. Урианхай бол “Уранхай” гэдгийг манайхан мэднэ. Харин Баянтунгалаг найрагч бол дотогшоогоо яргасан, чинжаалыг ишинд нь хүртэл дүрлээ гэдэг шиг шүлгийг угт нь хүртэл гүйцээж чаддаг уянгатай хийгээд гүн гүнзгий найрагч юм. Үүнийг нь утга зохио­лын хүрээнийхэн, судлаач шүүмж­лэгчид сайн мэддэг. Харин ард түмэн төдийлөн сайн мэдэрдэггүй шиг санагддаг аа. Түүний хоёр мянга нэг оны цомд уншсан шүл­гүү­дээс хүргэе.   

Жаахан байсан би бүр жаахан

Жалгын ногоо далд ургадаг шиг ургаж байсан

Тэгэхэд үүл хүртэл хачин гоё нүүж

Тэнгэрийн хаяа үлгэрийн юм шиг харагддаг сан

Аав минь намайг үнсэхэд нар үнэртэж

Алсын алс бороо мэт одохыг хүсдэг сэн

Хотоос ирсэн айлын эгч дотно болоод эрхэмсэг

Хонгор намрын салхи шиг нэг л өдөр явчихдаг сан…” хэмээн “Гэрэлт зүгийн дурсамж” шүлэг нь эхэлдэг. Цаа­шаагаа үнэн гайхалтай, тэнгэр­лэг урсана шүү дээ. Мөн нэргүй, хэдхээн мөр шүлэг байдаг. Энэхүү шүлгийг бас л тэр жил уншиж байсан санагдана.  

Хувь заяа минь хавар эртийн бороо юм

Хус моддын чөлөөнд хөлөө амрааж суух агшин юм

Чи бид хоёрын залуугийн гэрэлт дүр юм

Чимээгүй урсах он жилүүдийн дурсамж юм

Нас бие минь цаг хугацааны томилолт юм

Намар оройн цасны був буурал санчиг юм

Тунарагч хөх сарны шив шинэхэн туяа юм

Туулай туулай өдрүүдийн шил дарсан мөр юм

Манарагч сүрэг үүлсийн ганц сувдан нулимс юм

Магад тодорхой амрагийн энгэрийн зандан үнэр юм

Ачуутын голд суугч шүлэгч андын минь сураг юм

Алтан салхи бужигнах дорнын нүдтэй зураг юм гэж.

Хоёр мянга хоёр он. “Болор цом” хорин нас хүрсэн жил. А.Эрдэнэ-Очир гарцаагүй дээ гэсэн олны таамаг биеллээ олж, Равжаа хутагтын нутгаас “Болор цом”-ын хоёр дахь эзэн төрсөн юм. Тэрээр “Миний цуглуулсан хорвоо”, “Зам” тэргүүт сонгодог шүлгүүдээ унш­сан. Ц.Бавуудорж, Ц.Хулан, Б.Ичин­хорлоо, Г.Мөнхцэцэг гээд ерээд оныхон цомтнууд уншаа­гүй. Үндсэндээ Эрдэнэ-Очиртоо найр тавьсан хэрэг.

Харин Б.Лхагвасүрэн, Д.Уриан­хай, Т.Галсан гээд аваргууд бүгд зодоглож тусгай шагналуудыг нь авсан даа. Соёлын гавьяат зүтгэл­тэн Гомбожавын Мэнд-Ооёогоор ахлуулсан долоон шүүгч сууж байв. Жамьянгийн Мөнхбат хэмээх урьд өмнө сонсогдоогүй залуу найрагч Б.Лхагвасүрэн тэргүүт аваргуудын өмнө тоос босгон аман хүзүүдээд, “дараа жил ногт ганза­галж ирнэ” хэмээн омгорхсон удаатай. Уг наадам саяхан л бол­сон мэт санагдавч даруй арваад жил өнгөрчээ.

Н.ГАНТУЛГА

Үргэлжлэл бий

Categories
редакцийн-нийтлэл

Жил жилийн “БОЛОР ЦОМ”-ын сониноос

1995 оны “Болор цом”. Зүүн гараас Б.Доржпалам, Ц.Чимэддорж, А.Эрдэнэ-Очир, Д.Урианхай, Х.Тэргэл.

Ерэн таван оны “Болор цом”. Барнангийн Доржпалам найрагч түрүүлж духандаа сорвитой Доо­ро­выгоо нэг уйлуулаад авсан удаа­тай. Ардын уран зохиолч Сор­муу­нир­шийн Дашдооров ганцаар ба­яр­­ласан юм биш. Жилийн жилд л ёс юм шиг айрагдаж, өмнүүрээ цулбуурдуулдаг байсан Паламыг цом авахад өөрөөс нь илүүтэй хөөрч давхисан хүн олон. Ийнхүү нэр төртэйгээр цом авна гэдэг сайхан. “Болор цом”-ын түүхэнд Б.Доржпалам, Д.Урианхай нарын аваргууд л ингэж хүн бүхэнд хүлээн зөвшөөрөгдчихөөд, мөн ч олон жил хүлээлгэж байж эгшиглэнт Янжин­лха­мыг гардсан даа. Палам най­рагч сүүлийн даваанд

Тэр үнээн би хөөрүү хүн

Тэнгэр дээр төрсөн гэж өөрийгөө

Харсаар байтал худлаа хэлж

Халуурч шүлэглэсэн хүн

Тэргэл цагаан сарыг чамайгаа гэж

Бүлээрч шүлэглэсэн хүн

Тэр ч бүү хэл

Будант тэнгэрийн танихгүй одыг минийх гэж

Булааж шүлэглэсэн хүн

Ардын дууныхаа

Хө хө нугалааг

Хөх алчуур шиг хийсгэж

Айраг дэмбээ намрынхаа

Алтан дэлбээ найран дээр

Агсан морьтой ханхалзаж

Аяа би дахиад л шүлэглэх нь…” хэмээн ёстой л нэг аатай омогтой уншсан байгаа юм. Мань хүн мориор бол бярдаж уралддаг, бөхөөр бол илүүрхэж барилддаг нэгэн байжээ. Хэрвээ тэр жилийн цомыг Дөнгөтийн Цоодол тэргүү­тэй шүүгчид Доржпалам найрагчид санал нэгтэйгээр өгөөгүй бол Говь-Угтаалын цуутайхан хөвгүүн “Бо­лор цом”-гүй хорвоогоос буцах байсан даа, хөөрхий. Ерэн долоон оноос байна уу даа, Барнангийн Доржпалам “Болор цом” үр­гэл­жилж, иртэй бяртай нэгэн сайхан найрагчаар Янжинлхамын дэвжээ дутсан гунигт түүхтэй.

Ерэн таван оны цомын сүүлийн даваанд мөн л Дундговийн хоёр (Доржпалам, Чимэддорж) арсалд­жээ. Цэндийн Чимэддорж найрагч хоёр жилийн өмнөх цомд “Цагаан зээр” шүлэг өвөртлөн ирж манан татуулсан бол тэр жил “Майга” хэмээх бас л зартай шүлгээ уншсан гэдэг. Гараа савчиж, гэзэг үсээ намируулж байгаад л       

Би морь унаж майга болсон

Монгол

Суунаг ногоон талд ханаа дугуй­лах шиг майга

Суран бугуйл тэнгэрт гогцоорох шиг майга…” гээд авч өгчээ. Сонир­хуу­лахад, тэр жилийн наадмын хоёрдугаар шатанд шалгарсан гучин найраг­чийн шүлэг тухайн үеийн “Ардын эрх”-ийн дагуул сонин “Билгүүн судар”-т нийт­лэг­дэж, цом болохоос өмнө уншигч олон хэнийх нь шүлэг сайн байна гэдгийг урьдчилан таамаглачихсан байсан гэдэг. Тэгээд л тэр сайн, энэ муу гэсэн яриа газар сайгүй тар­хаж өгнө биз дээ. Ерэн зургаан он. Өмнө нь хэд хэдэн удаа айрагдсан Дамбын Төрбат цомын эзэн бол­сон юм. Тэрээр “Ижий” гэсэн шүлэг уншиж түрүүлсэн бол ардын уран зохиолч Пунцагийн Бадарч “Эхийн сэтгэл” хэмээх хүмүүсийн сэтгэлд ихэд хоногшсон шүлгээ уншжээ.

Ижий нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ

Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй

Сааль сүүндээ дэвэлзсэн ч

Санаа сэтгэл дэгэлзсэн ч

Сарних бодлын үзүүрт үр минь торойно

Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү

Амьтан хүн уншиж байна

Сайхан дуу зохиож гэнэ миний хүү

Араажваар дуулж байна лээ

Сайн явна гэнэ миний хүү

Аяны хүн хэлж байна

Муу явна гэнэ миний хүү

Амны зугаа ярьж байна

Аль нь ч надад ялгаагүй ээ

Амьд яваа нь л ижийдээ

Алдар чинь шүү дээ

Ижий нь хүүгээ

Их санах юм даа

Араг савар хоёроо

Зөрүүлж байж бодлоо

Аргал чулуу хоёрыг

Андууран түүж саналаа

Алга аа, миний хүү

Тэмээ тэмээн цагаан үүлийг

Тэндээ царцтал харлаа

Тэнгэрийн ягаан хаяаг

Цав суутал ширтлээ

Ижийдээ ирсэнгүй ээ…” гэх ардын уран зохиолч маань жаахан хүүхэд шиг эхэр татан уйлж байгаад уншдаг сан. Нуулгүй үнэнийг хэлэ­хэд, “Эхийн сэтгэл” бол Төрбат найрагчийн “Ижий шүлэг”-ээс ёс­той нөгөө толгой илүү гэдэг шиг, хол тасархай бүтээл гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тусам мэдрэгдэж байгаа билээ. Гэхдээ аливаа зүйл ээлж дараатай байдаг. Уг хуулийн дагуу л буурал найрагч номын шавь нарынхаа нэгд “Болор цом” хүртээсэн шиг байгаа юм.

Ингээд хэлчихээр Төрөө ах маань гомдож магадгүй. Тиймээс энд нэг зүйлийг зориуд онцолъё. Наяад оны дунд үеэс ерээд оны дунд үе хүртэл нэгэн арваад жилд тасралтгүй жигд сайн шүлэг уншиж, үргэлж модтой давхидаг найрагч бол Дамбын Төрбат билээ. Түүний “Багт наадам”, “Халаасны өрөө” шүлгүүд тухайн үедээ шуугиан тарьж байсан. За тэгээд ерээд оны эхэн үед уншиж байсан “Хадаг аргадах шүлэг”, “Ханиа аргадах шүлэг”, “Хайрхан Төгрөгийн бараа” шүлгүүд үнэндээ жинтэй бүтээлүүд байсан. Ялангуяа гэргий Шүрээдээ бичсэн шүлэг нь хүмүүст их хүрсэн байдаг.

Солонгорсон долоон өнгийг то­мол­дуулж

Сонирхсон мянган харцыг зодол­дуулж

Нүцгэн бүсгүй бүжихэд алга таш­даг ч

Нүдэндээ чамайг л хардаг шүү, Шүр эх минь

Саатай, дуутай тайзнаа нүцгэн залбирч

Сайнтай, муутай олны зүрхэнд заларч

Гоо бүсгүйн тэмцээнд орж тү­рүү­лээ­гүй ч

Гоолиг сайхан явсныг чинь би мэднэ, Дарь эх минь

Улаан цусан урсгалын минь

Ундаргыг дархлах гэж

Бүүвэйн дуу хоёр аялж

Бүтэн биеэ гурав хуваасныг чинь мэднэ

Аяга цайг минь сүлэх гэж

Дэлгүүрийн дараалалд зогссон Шүр эх минь

Алаг заяаг минь сүлэх гэж

Дэлхийн дараалалд зогссон Дарь эх минь…” гэж бий. Ерээд оны эхээр “Монголын сайхан бүсгүй” шалга­руу­лах тэмцээн зохиогдож, шүүгч­дийн бүрэлдэхүүнд Төрбат найрагч байсан. Шалдан бүсгүй шал­га­руу­ла­хад оролцлоо гэж гэргийдээ аашлуулахдаа уг шүлгийг бичсэн шиг байгаа юм. Гол нь авгайгаа л аргадах гэж шүү дээ. 

Ерэн долоон он. Д.Цоодол най­рагч гурав дахиа цом хүртэж, Бавуугийн Лхагвасүрэн аман хү­зүүд­сэндээ ихэд уурлан тайзнаас буусан, бас л дуулиантай наад­муу­дын нэг. Б.Лхагвасүрэн найрагчийн уурласан нь өөрөөс нь түрүүлж өндөр Цоодол цом авсантай хол­боо­той. Мань хүн дараа жил нь бүр нэг занаж байгаад, “Ардын эрх” со­нинд өгсөн ярилцлагаараа олонд зарлаж байгаад гурав дахиа авсан байдаг. Ерэн долоон онд Цоодол, Лхагвасүрэн хоёрын ар шил дээр Говь-Алтайн хөдөөх эр Би­лэг­сай­хан давхиж айргаар мялаалгасан билээ. Түүний ард Очирбатын Дашбалбар орсон юм. Балбар найрагч хөдөөгийн дээлтэй ба­цаа­ны хойно гишгэсэндээ мөн л уур­саж, сайн шүлэг бус олонд таа­лагд­сан зүгээр нэг шүгэнцэр уншсан нь энэ наадамд чинь мялаалгадаг юм байна ш дээ. Монголын утга зо­хиол ингэж хог дээр үсрэх гэж дээ. Хэрвээ агуу их Явуу амьд байгаад шүлгээ уншсан ч шагнал авахгүй юм байна, учир нь тэр шүлгээ муу уншдаг юм гэж тайзны араар багагүй хөндөлссөн сураг байдаг. Хэдий дуулиан шуугиан, хэл амтай болсон ч гэсэн түрүү найрагчийн сүүлийн шатанд уншсан “Хуучин дэр модны дууль”-тай хэнбугай ч маргаагүй гэдэг шүү. Уг дуулийн хэсгээс хүргэе л дээ.     

 Төрсөн заяа минь хар мод билээ

Төөрсөн заяа минь

Төмөр замын дэр мод билээ

Цагтаа би жаргаж

Цармын хустай наргиж

Бийр шиг согсгор мөчрөөрөө нар өдсөн

Битүү хар шөнөөр тэргэл сар бодсон

Саруул дэлхийн чимэг сайхны нэгэн байлаа

Салж унахын тухай л зүү­дэл­сэн­гүй явлаа

Цэцгэн дундаа ургуулсан эх орны дур юм чинь

Цэрэг шиг тушаалаа надад өгсөн юм

Цэлгэр талд замын дэр мод бол гэсэн юм

Сүүдэр минь амрагууд болзохоо байв

Сүрэг шувууд мөчир дээр минь буухаа байв

Хэрэм тоглуулсан мод гэдгээ мартав

Хээгүй, хуучин дэр мод болов оо

Саруул уйтан хорвоог би дэрлэж

Салаа ган зам намайг дэрлэж

Сар өдрүүд шиг гал тэрэг дээгүүр минь цувж

Сая сая хүмүүс галт тэргээр цувж

Ган замыг төөлөөд хязгааргүй

Галт тэргийг тоолоод хязгааргүй

Хасахын олон тэмдэг шиг дэр мод би хуучин

Хаягдсан олон даалуу шиг хар мод би хуучин

Хал зовлонд ханасан буурал зам­чин шиг хуучин

Хараал, ерөөл, хан хорвоо шиг хуучин

Хатуу хэцүү ажил минь л дандаа шинэ ээ…” гэж хэлээд Бүрэнгийн найрагч Янжинлхамыг гэртээ гурав дахиа залсан түүхтэй.

Ерэн найман он. Монголын зохиолчдын эвлэлийн далан жи­лийн ой тохиосон жил. “Болор цом” Төрийн ордонд болжээ. Зохиолчид явсан газар хэзээ л нам гүм, айван тайван байлаа даа. Ордны их танхимд зохиолчид архидаад, цомоос хасагдсан нэг нь агсам тавиад ээлж дараалан цагдаад баригдаж гараад, үгүй мөн манар­га­сан байгаа юм шүү. Б.Лхаг­ва­сүрэн авна гэдгээрээ гурав дахиа авч санаа нь амарчээ. Өнөө улаан галзуу Балбар чинь Их хурлын танхимаасаа гарч ирэн шүлгээ уншин, эрэгчин эмэгчнээ үзсэний эцэст хоёрт орсон байна. Балбар, Лхагвасүрэн хоёр хэзээний л мө­чөөрх­дөг учир тухайн цомын дараа зүгээр өнгөрөөгүй нь мэдээж. Бал­бар хэд гурван үг хэлээд авсан байж таараа. Тэр жилийн наадмын тэмдэглүүштэй нэг зүйл нь Эрээн­цавын Нямсүрэн найрагч ирсэн явдал байв.Тэрээр  “Буй биеэрээ би цас болно

Бударсан их цасан болно

Бүүр том хот тосгодыг

Бүгдийг хучсан цас болно

Энэ биеэрээ би цас болно

Их үс гэзэг шигээ цас болно

Эргэж  төрөхдөө би цас болно

Эрээнцавынхаа л цас болно

Хайрлаж дурлаж явсан

Он цаг минь цас болно

Хандмаагаас нь ирсэн захиа

Хөх нуурын шүлгүүд минь ч цас болно

Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж

Тэнгэрийн орноо билэг болон одно

Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч

Цагаан шүхэрт ном  болно оо хэмээн уншаад хоёрын даваанаас үсэрч байжээ. Шинэхэн шүүний үнэртэй хурган дээлтэй ирчихсэн, хүн бүхнийг элгэмсгээр үнсээд, Нямсүрэн найрагч үнэн гоё байсан дуулддаг. Расул Гамзатовыг хаана л явна хорь гучин хүн дагадаг байсан гэдэг шиг Нямсүрэнг ная, ерээд оны бүх л найрагчид дага­чих­сан, ордноор л нэг нүүгэлтсэн хүмүүс явж байсан гэнэ билээ. Өнөө Нямсүрэн чинь нутаг руугаа буцахаас өмнө сонин хэвлэлд ярилцлага өгөөд л, шавь Бал­бар­тай­гаа мөчөөрхөөд л, холоо явчих­сан Жамьянгийн Болд-Эрдэнийг үгүйлж нулимс унагаад л юм юм болсон байдаг.

Ерэн есөн он. Цэндийн Чимэд­дорж хоёр дахиа түрүүлсэн наа­дам. “Болор цом” Бөхийн өргөөнд болж мөн ч сайхан шүлгүүд ун­шиг­даж байлаа даа. Бараг л бүх шүл­гийнх нь тухай бичмээр байна шүү. “Дэлт” Чимэддорж “Пушкинтай тулгасан хундага” гэсэн шүлэг уншиж, сүүлийн даваанд “Элсэн тасархай”-гаа дуудан цом авчи­хаад, ирэх жил “Морьтой тулгасан хундага” гэсэн шүлэг уншина хэ­мээн хошигносон удаатай. Тэр жилийн наадамд санагдана, Шаг­да­рын Уянга найрагч “Бид хоёр” гэсэн ямар гоё шүлэг уншсан гэж санана. Нэг гэм нь мань хүн халам­цуу­хан уншсан юм.Тиймдээ хасагд­сан байх. Түүнээс үнэхээр шүлэг л шалгаруулдаг бол Уянга гарцаагүй л айрагдахаар байлаа. Гэхдээ Мөнхөөгийн Билэгсайхан

Эрчүүдээ та нар хаяа ч болов өршөө

Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн зай эзгүйрдэг юм

Эрдэмт хөвүүд нь үгүй төрийн зай эзгүйрдэг юм

Эр цэрэг чинь үгүй бол эх орон эзгүйрдэг юм

Халуун залуу насыг нь хамтарч элээснээ бодоо

Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ болгоо

Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр шүү дээ

Үрийн чинь эх бол хүний дээд шүү дээ…”гэж “Эрчүүдээ өмөөрч бичсэн шү­лэг”-ээ уншин үзэгчдийг сууд­лаас нь босгож, үймээн дэгдээж байсан даа. Мөн Тоомойн Очирхүү гуай хайрын бас нэг гоё шүлэг уншсан шүү.

Бүх юм мартагддаг

Бүр мартахгүй юм гэж бас байдаг аа

Чи бид хоёрын зүрх нэгэн хэмээр цохилж байсан

Чид бид хоёрын алхаа нэгэн жи­мээр зэрэгцэж байсан

Чи бид хоёрын харц нэгэн цэгт тулгарч байсан

Чи бид хоёрын гар нэгэн халаасанд багтаж байсан

Дусал дусалхан бороотой зуны хонгор үдэш

Дундаа ганцхан цувтай алхаж явснаа мартахгүй

Бүх юм мартагддаг

Бүүр мартахгүй юм гэж бас байдаг аа

Багад намайг ах минь хэн гэж шоглож дуудаж байсныг мартаж

Баруун хашааныхаа охинтой хэзээ ч билээ санаандгүй болзсоноо мартаж

Тээр жилийн наадмаар хэдэн насны морь унаснаа ч мартаж

Тэвэг өшиглөж нааддаг ангийн хөвгүүд хэн хэн байсныг мартаж

Бүх юм мартагддаг

Бүүр мартахгүй юм гэж бас байдаг аа

Би чинийхээ бичгийн хэвэнд дур­тай байсан

Би чинийхээ битүүхэн хардаж шаналахад дуртай байсан

Би чинийхээ хар дарж сэрэхэд дуртай байсан

Би чинийхээ уйлахад хүртэл дур­тай байсан

Битгий мартаарай гэж хэлдэгт чинь харин дургүй байсан гэжээ. Ингээд Ш.Уянга найрагчийн “Бид хоёр” шүлгээс хүргээд эл удаагийн тэмдэглэлээ өндөрлөе.     

Нэг л сайхан намар өндөр тэн­гэ­рийн од шүүрч

Нэхмэл цагаан лянхуа шиг алган дээр чинь тавина

Нэл гэрлийн хүрээлэнд бидэн хоёр оршивч

Нэрмэл нүдний чинь галыг ном­хот­гож үл чадна

Нээрээ тийм өдөр бидэн хоёрт ирнэ ээ

Он жил нэг л сэрэхэд нарыг хэдэнтээ эргэж

Огторгуй мэт мэлмийд чинь гунигийн навч хөвүүлнэ

Цэн тогорууд намраар сүүдрээ зөөж буцна

Цэх өвсний толгой шүүдрээ дааж ядна

Цэнгэл дундуур бас зовлон бидэнд учирна аа

Шовгор майхны хормойг талын салхи алгадаж

Шонгийн шаазан шиг лааг хага цохих гэж унтраана

Туулай шиг хярсан биеийг чинь цээжиндээ нааж тэврэхэд

Туулын эхэн шиг ариухан намираа хур бөмбөрдөн

Тун чиг их зүйлийг бидэн хоёр үзнэ ээ…”.

Н.ГАНТУЛГА
Үргэлжлэл
бий

Categories
редакцийн-нийтлэл

Жил жилийн “БОЛОР ЦОМ”-ын сониноос

1994 оны “Болор цом”-ын айргийн таван “морьд”.
Зүүн гараас Г.Мөнхцэцэг, Б.Доржпалам, Ц.Хулан, Д.Ган-Очир, А.Эрдэнэ-Очир

Хамгийн дуулиантай наадмууд ерээд оны эхэн болон дунд үед өрнөж байж шүү. Д.Цоодол, Б.Лхаг­васүрэн хоёр зүүн жигүүрийг маг­найл­­чихсан, П.Бадарч, Ш.Дулмаа, Т.Очирхүү нар дагавар магнайд нь босоод, араас нь О.Дашбалбар, Б.Доржпалам, Ц.Чимэддорж, Ш.Гүр­­базар, Д.Төрбат тэргүүт наяад оныхон ирлэсэн тонгорог шиг л хяргаж байсан байгаа юм. За тэгээд А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуу­дорж, Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Г.Мөнх­цэцэг нарын үрээ морьд хөл чанга­тайхан, ахмадуудынхаа дэргэдүүр хазаар даран шуугичих гэж сандар­гаад. Тэгснээ Дорнодын Эрээн­цаваас Данзангийн Ням­сүрэн найрагч хаа нэг өдрийн од шиг ирээд л. Мөнхөөгийн Билэг­сайхан гэж Говь-Алтайн хөдөөх эр, яруу найрагч бол ийм л байх ёстой гэсэн шиг урт үстэй, дээлтэйгээ шүлэг уншин үзэгчдийн алгыг хорсгож, цөсийг нь хөөргөөд л. Жамьянгийн Болд-Эрдэнэ, Шагдарын Уянга тэргүүтэй ерээд оны эхэн үеийн найрагчид тайзнаа халамцуухан үзэгдээд л, үгүй ээ мөн халуухан байсан санж.

Өвөрмөц сонин шийдэл бүхий модернист шүлгүүдээрээ олон ч хүний дургүйг хүргэж, гайхашралыг нь төрүүлэн тухайн үедээ үзэгдэл болж байсан Хэнтий нутгийн хүү Б.Галсансүх найрагч хэдэн оны ч юм бэ дээ, цомд “Надад үхэх долоон шалтгаан байна” гэсэн алдартай шүлгээ уншиж эхний даваанд хасагдчихаад “Би энэ болор цом момд чинь дахиж орох ч үгүй” гэж адарч байсан гэдэг. Мань хүн тэгж хэлснээсээ болсон уу, “Болор цом”-д арваад жил оролцолгүй явж байгаад сүүлд ороод түрүүг нь авсан билээ. Мөн хэзээний ч юм бэ дээ, ерэн зургаа, долоон оны ч юм уу, “Болор цом”-д төрийн шагналт зохиолч Пүрэв­жавын Пүрэвсүрэн, Д.Нацагдор­жийн шагналт зохиолч, утга зохиол судлаач, шүүмжлэгч Цэрэндор­жийн Мөнх, Багшийн их сургуулийн багш, утга зохиол судлаач Сорог­догийн Энхбаяр нар шүүгчээр суужээ. С.Энхбаярыг утга зохио­лын нэртэй шүүмжлэгч, басхүү өвөрмөц сонин сэтгэлгээтэй, хэр баргийн найрагчийг тоодоггүйг манайхан ерөнхийдөө гадарлана. Тэгтэл өнөө Энхбаяр чинь шүлгээ уншсан бүх найрагчид 0 оноо тавьсан байгаа юм. Бадамдоржийн Ганчимэгт л оноо тавьж. Тэр тухай сүүлд Пүрэвсүрэн найрагч Цээнзэн­гийн Галбадрахад хэлсэн байдаг. Б.Ганчимэгт гэснээс жил жилийн цомд тухайн үеийн төрийн төв хэвлэл “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сониныхон бөөнөө­рөө оролцдог байжээ. Ухаандаа, “Ардын эрх”-ээс Дөнгөтийн Цоодол аваргаар ахлуулсан Ц.Хулан, Н.Билгүүн, А.Эрдэнэ-Очир, Г.Аюур­зана, Д.Ган-Очир, Д.Энхболд­баатар гээд л.

Харин “Засгийн газрын мэдээ”-гээс Д.Урианхайгаар ахлуулсан А.Лхагва, Г.Мөнхцэцэг, Дорно­говийн Лувсанчүлтэмийн Эрдэнэ­бат, “Бадрангуй” тэргүүт олон сайхан номтой, “Тэнгэрийн говь” зэрэг шигшмэл дуутай Цээнзэн­гийн Галбадрах нар орж байжээ.   

Энэ мэт сонин хачныг бичиг­лэнэ гэвэл барагдах юм биш. Ингээд ном журмаараа ерэн гурван оны наадам руу оръё. Өмнө бичлэг маань  ерэн хоёр оны буюу Б.Лхаг­ва­сүрэн “Хил дээр бичсэн шүлэг”-ээрээ цом авч, Барнангийн Дорж­палам ар шил дээр нь давхиснаар дуусгавар болсныг уншигчид сайн мэдэж байгаа. Ерэн гурван онд Дөнгөтийн Цоодол найрагч “Миний муусайн найз нар” шүлгээрээ “Болор цом”-ыг хоёр дахиа гардсан юм. Уг наадмын ерөнхий шүүгчээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиол судлаач, шинжлэх ухааны доктор, профес­сор Хорлоогийн Сампилдэндэв гуай суужээ. Тэгээд өндөр Цоодолд шагналыг нь гардуулахдаа “Төв аймгийн хүчит аварга Хадбаатар арван жилийн зайтай төрийн наадамд хоёр түрүүлсэн байдаг. Түүн лүгээ адил Төв нутгийн хүчир­хэг найрагч Цоодол “Болор цом”-д арван жилийн зайтай хоёр дахь түрүүгээ авлаа” гэж хэлсэн удаатай.

Ерэн гурван оны наадмын сүүлийн даваанд Ц.Чимэддорж, Д.Төрбат гээд  аваргууд үлдэж. Залуусаас Арлааны Эрдэнэ-Очир шалгарсан байдаг. Цоодол най­рагч өрсөлдөгч хоёр (Чимэддорж, Төрбат)-оосоо би одоо аль шүлгээ унших вэ гэж асуужээ. Гурав, дөр­вөн ч шүлэг байсан гэнэ. Сүүлийн даваанд тийм олон шүлэгтэй бай­сан гэж бодохоор Цо аварга арваад сайн шүлэгтэй ирсэн бай­гаа юм. Ёстой алийг нь аль гэхгүй, бүгд л уяа сойлго нь ханачихсан соёолон үрээнүүд байсан хэрэг ээ. Төрбат “Миний муусайн найз нар” чинь зүгээр юм биш үү, гэхэд Чимэддорж “Дандар баатар шараа тайлахуй”-гаа хус даа гэсэн байна. Бодох нь ээ, Чимээ найрагч шарт­чихсан байсан ч болох. Ингээд Төрбатын үгэнд орж “Миний муу­сайн найз нар”-аа уншаад цом авч л дээ. Бас л сайхан дурсамж шүү. Сүүлийн даваанд өрсөлдөгч­дөөсөө яахав, ийхэв гэж л байдаг, нөгөө хэд нь энэ нь дээр юм биш үү учирлаж л байдаг. Энгийнээр хэлбэл, төрийн наадмын түрүү үзүүрт шалгарсан бөхчүүд хэн нэгэндээ мэх заагаад зогсож буй­тай л адил юм. Бас нэг тэмдэг­лэхээр зүйл байна аа. Цо аварга цом авсны маргааш нь гэдэг санаг­дана. Мон­гол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат (1993 оны явдал шүү дээ) телеви­зийн ярилцлагад орох­доо “Болор цом”-ын тухай ярьсан байгаа юм. Тэгэхдээ бүр мань Цоодолын тухайн цомд уншсан “Дутах эс дутахын шүлэг”-ээс цээжээр хэлсэн байна. Ообоо Ерөнхийлөгч “Болор цом” үзэж шавайгаа ханатал найраг сонсож суухуйд уг шүлгийн шад мөр зүрх сэтгэлд нь хадагдан үлджээ. Тэрхүү шүлгээс сонирхуулъя л даа.   

Морьтой өвгөд минь дутахын цагтаа

Мохож саваан тосоогүй, сэлмээ шүүрч босдог байсан

Дүрсгүй тэднийг торгоохоорЦагаан хэрэмсандарч

Дүүрдэггүй ганзагыг нь дүүргэж гэж Европ тэвддэг байсан

Хар ялаа шиг дайсан ирэхэд хүч дутаж,

Халхын голоор Япон дайрахад хүн дутаж

Хайрт хөвгүүдээрээ бид дутаж үлддэг байсан

Эр зоригоо алдаж яваагүй

Эх орноо л алдаж яваагүй

Тулаад босох газар минь байхад

Тугаа хийсгэх тэнгэр минь байхад

Тулгандаа тахисан гал шиг бадарч ирсэн улс аа

Бурхан дээдсийн үе өнгөрлөө

Буянд нь сагаж суухдаа бид ухаанаар нь дутлаа

Торолзоод торолзоод он жилүүд өнгөрлөө

Тоолоод тоолоод үзэх нь ээ өвгөдийн хөрөнгөнөөс дутлаа

Харийн явгарсан эрэлчинд ганц морио

Хазаарлаад өгчихдөг заншил минь дутсангүй

Харанхуйд таарсан хүнд сүүлчийн ганц шүдэнзээ

Хавираад өгчих бэлэн нүнжиг минь дутсангүй

Дайснаас чамайгаа хамгаалсаар үхэх сэтгэл надад дутахгүй

Дахиад чиний төлөө амьдрах хоёр дахь амь л дутах юм даа, эх орон минь гэж. Сүүлийн шатанд үлдсэн найрагчдаас хамгийн ширүүн нь “сэгсгэр” Чимэддорж байсан гэх. Тэрээр “Цагаан зээр” хэмээх зар­тай шүлгээ уншиж найргийн наад­мын танхимыг дэлбэ авахаа алд­сан ажгуу. “Цагаан зээр” бол үнэн­дээ цуутай шүлэг л дээ. Утга зохиолд ойр байдаг, тухайн үеийн “Болор цом”-ын салхин дунд явсан нөхдийн цээжинд уг шүлгийн шад мөр явдаг юм шүү. 

Хэрлэнг салхиар зайдалсан алдуул түймэр сөрж

Хэвгий заяа тэгшлэн сэрвээндээ галтай дүүлсэн

Мичин жилийн зуднаар хар зам татуулж

Мэнэнгийн их хээрээр хялгана сөрмөн цувсан

Шар талын

Шаналан

Ээрэм газрын

Энэлэн

Би цагаан зээр ээ

Бүргэдийн сүүдэр дор янзага минь бөртийж

Бүхний нүдэн дээр яс минь хирдийж

Хотынхны эрээн хананд эвэр минь сэрийж

Хорготой бурханд хүртэл цус минь үсэрч байхад

Сүргээр нь авла энэ амьтныг гэж

Сүх шиг далайсан тушаалын

Гайтай хөөтэй үг болгон

Галт сумнаас урьтаж намайг оносон

Харлаг шөнөөр гэрэл тавихад нь

Хар саналгүй бүлтэгнэн дөхөхөд

Халуун тугалгаар дал хавсарч

Хагас амьтай минь тэвшин дээр чулуудсан

Газар хөдөлтөл дэргэдэг ооноо үгүйлэн

Ганц хоёроор, шаргачин хомоол үнэрлэн холхиж

Хядуулсан сүргийн минь бүгээн сүнс

Хялганат талдаа зүүдийтэл гэлдрэн

Шүүрхий мах шиг улаан номыг 

Шөргөн, эврээрээ сэжлэн байхад

Хүний гарт орж хүзүүгээ мушгиулснаас

Хөх чонын хоол болсон минь дээр ээ

Би

Цуутай Дорнын цагаан зээр

Цусаа үзсэн улаан зээр ээ. Бас л бадрангуй шүү. Харин энэ их ааг омгоор салхи шуурга дэгдээсэн шүлгийн дэргэд А.Эрдэнэ-Очир найрагчийн Ижийнхээ амьдад үхэж болохгүй

Ижий минь цээжиндээ наргүй болно…” хэмээх шүлэг тийм нэг зөөлөн дулаан, сэтгэлд дотно сонсогдож байсныг зарим хүмүүс мартаагүй л байдаг юм билээ. 

Ерэн дөрвөн он бол Цоодолын Хулангийн манлайлдаг жил л дээ. Хулан найрагч цом авсан нь утга зохиолын хүрээнд бас л бөөн шуугиан болсон нь мэдээж. “Аавынхаа шийрийг хатаалаа, Монголын утга зохиолд гал цогтой нэгэн бүсгүй найрагч яалт ч гараад ирлээ” гээд л. Хулан найрагчийг тойрсон яриа хөөрөө газар сайгүй л тархаад. Мань хүн ч цомыг ёстой нэг гуйж биш гуядаж гэдэг шиг эрэмгийхэн авсан байдаг даа. Үнэхээр тийм эртэй байгаагүй бол Барнангийн Доржпалам гэж жил жилийн цомд түймэр дэгдээдэг “товарищ” Лхагвасүрэнг сандарга­сан шигээ Хуланг бас л сандарга­сан дуулддаг. Тэрээр  

Таныг би их тараасан

Ташууртай борооны өөдөөс

Тав толгойлж ургасан

Таана хөмүүлийг чинь тараасан

Тань дээр нүүсэн үүл тараасан

Тал дээр бэлчсэн зээр тараасан

Таныг би их тараасан

Сахилгагүй хүү чинь сэлэм эргүүлж

Салхи тараадаг байсан

Зээрэн хүрнийхээн хөлөөр

Зэрэглээ тарааж өссөн

Тэнгэрийн дуутай хамт мөндөр тарааж гүйхдээ

Тэртээ холын бороонд өөрөө тардаг байсан

Тараахын хэрээр

Таныг би цуглуулж хайрласан

Хэчнээн уулын орой дээр овоо босгож

Хилийн чулуу цуглуулав

Эх орон минь өндөр болж хайрласан

Өчнөөн нууранд хаврын шувуу цуглуулж

Өвгөн шувуухоёрыг уулзуулав

Эх орон минь амгалан болж баярласан…” хэмээн ус цалгилж, уулс дайвах мэт л уншжээ. Гэхдээ Ц.Хулангийн “Ази” гэж шүлгэнд гарцаагүй бууж өгсөн байгаа юм. Энэ зуурт хэлэхэд, манайхан Хулан­ найрагчийн “Ганцхан ээждээ унших шүлэг”-ийг нь яриад, мундаг мэтээр ойлгоод бай­даг. Уул шугамандаа хамгийн дөмөг шүлгүү­дийнх нь нэг “Ази” л даа. Их Урианхай сонс­чихоод, барагтайд дуу алддаггүй хүн чинь сүрхий таашаалтай толгой хаялс­наа сүүл хэсэгт нь нулимсаа нэг шуудраад авсан гэдэг шүү. 

Эзэн Богд минь мориноосоо бууж

Эр хоёр загалаа энд сул тавьсан

Эрхэмсэг Гангын хөвөөнд бурхад бясалгаж

Рерихийн хөнгөн бийр охидынх нь гоо магтсан

Ганилант Басё энд үүр цүүрээр шүлэглэж

Гангар цагаан хэрмэндээ буурал Күнз номлосон

Өрнө, Дорнын энхэр зулай тэр чигээрээ миний Ази

Өөрийн минь төрсөн газар, шүлгийн минь нэр Ази

Нүгэл хурааж дол цохьсон орчлонгоос

Нүүрээ нууж ичингүйрсэн Дорно

Гадагшаа урсаж сагасан дэлхий дээр

Гарын алга мэт дотроо, нууцлагхан тив ээ

Номхон далайн ус эргэн дотроо багтдаг шиг

Нойтон сормууст Азийнхан цээжин дотроо уйлдаг

Дурлаж хайрлавч дотроо, уруул давахгүй эрхэмсэг

Дуулж, инээж, жаргахдаа бас дотроон

Сац сувраган Таж махал шүншгээ дотроо нуудаг

Сайхан Дорнын бүсгүйчүүд хувцсан дотроо явдаг

Атомын халуун цөм дотроо байдаг шиг

Азийн юм бүхэн дотроо…” хэмээн уншаад л олны харц, анхаарлыг өөр дээрээ татчихсан байгаа юм. Тэр жилийн сүүлийн даваанд хэд хэдэн сайхан шүлэг уншигджээ. Тухайлбал, А.Эрдэнэ-Очир найраг­чийн “Хар нүдэн” хэмээх нэг дуучин бүсгүйд зориулсан шүлэг. Уг шүл­гийг утга зохиолын нэгэн доктор “садист” шүлэг гэж тодор­хойлоод өнөө Эрдэнэ-Очирыг чинь бут авсан сураг байдаг. За тэр яахав. Харин уг шүлэг бол хүмүүст их хүрсээн, ялангуяа хүүхнүүдэд бүр ч их хүрсэн дээ. Ерээд оны сүүлээр утга зохиолын чиглэлийн оюутнууд “Хар нүдэн” шүлгийг уншиж багагүй олон охидоос “ко ко” авсан байлгүй. Ингээд эзнээ “садист” хэмээн тодорхойлуулсан шүлгийг хүргэе.

 “Хармаар бүсгүй

Хар нүдэн гэлцэх юм

Хайрлаад хөл алдсан нь

Олон гэцгээх юм

Харанхуй шөнө гэрэл гармаар

Хар нүдтэй гэх

Гэрэлтэй өдөр нүдэнд нь төөрмөөр

Хар нүдтэй гэх юм

Орчлон дээр хар нүдтэй хүүхэн

Олон л биз ээ

Оньсого таавар шиг нэг бүсгүй л

Олны дунд хэлцэгдэх юм

Дэндүү хар нүднээс

Ямар нулимс гардгийг

Дэргэдээ чамайг суулгаж би

Уйлуулж үзмээр санагдах юм

Хар нүдэн минь

Харж л амжаагүй яваа

Харын хар нүдэн минь

Санаан дотроос гардаггүй

Сайхан хар нүд гэж байх юм аа

Цэцгэн дээр суусан эрвээхэй шиг түүнийг

Цээжин дотроо үнсэж л явдгийм даа

Зүүд хүртэл сэрвэгнүүлсэн

Зүггүй дэрвэгэр сормуус гэж байдгийм даа

Зүүдэлж дандаа жаргая гэтэл

Зүрхэн дээр гэргийн гар байдгийм даа…” гээд цааш явна даа. Мөн хэлэлгүй өнгөрч боломгүй нэг шүлэг байна аа. Бас л задгай шүлэг. Эр хүнийг магтсан шүлэг ч гэж хэлж болохоор. Үндсэндээ ерэн дөрвөн оны цомд Эрдэнэ-Очир хар нүдэн хүүхнүүдийг, Ичинхорлоо эр бор харцага шиг залуусаа магтсан байгаа юм. Та нэг харьцуулаад харчихаарай.  

Жаргалын найман морины хатираанд жигүүрээ дэлгэсэн эр бор харцага

Жаргалтай дэлгэрийн уран нугалаанд хар гунигаа задалсан эр бор харцага

Зэрлэг салхины урсгалд харин ч дуртай эр бор харцага

Зэлүүд талынхаа аялгуунд даанчиг дассан эр бор харцага

Жин жингийн алхаанд цуцаа нь үгүй эр бор харцага

Жил жилийн урсгалд гундаа нь үгүй эр бор харцага

Гучин гурван шаргын жороонд нь дуртай эр бор харцага

Гурван хөх мөрний атираанд нь хайртай эр бор харцага

Цэггүй өндөрт гарлаа чиг үүрэндээ эргэдэг эр бор харцага

Чиггүй холд одлоо чиг нутагтаа хоргоддог эр бор харцага

Дутуу дуулж болдоггүй ардын дууны эр бор харцага

Дундуур хайрлаж болдоггүй амин зүрхний эр бор харцага. Дараагийн дугаарт ерэн таван оны “Болор цом”-оос эхлэн сонин хачин маань үргэлжлэх бөлгөө.

Н.ГАНТУЛГА
Үргэлжлэл
бий

Categories
редакцийн-нийтлэл

Жил жилийн “БОЛОР ЦОМ”-ын сониноос

Нэгэн мянга есөн зуун наян долоон оны наад­мын нэг томоохон шуу­гиан нь Чимэдравдангийн Мяг­марсүрэн найрагч бай­сан тухай өмнөх бич­лэгийнхээ төгсгөлд өгүүл­сэн билээ. Үнэхээр шуу­гиа­ны эзэн нь “Сумын заан” байжээ. Утга зо­хиолын хүрээнийхэн, ерөөс уран зохиолд ойр байдаг бүхэн эл най­раг­чийг “Сумын заан” хэмээн нэр­лэдэг буюу. Мань хүн тэрхүү зартай шүлгээ наян долоон оны “Болор цом”-д уншжээ. Тэгээд л шуу­гиан дэгдээчихгүй юу. Хэрвээ Пунцагийн Ба­дарч “Тэмээ” хөтөлж ирээ­гүй, өмнөх жил нь “Адуу”-гаараа аман хүзүүдээгүй байсан бол тэр жилийн цомд Ч.Мягмарсүрэн най­рагч нэгийг дуулгахад ойр­хон байсан гэдэг шүү. Даанч олон түмэн Бадарч найраг­чийг баараггүй тү­рүүлнэ гэж итгэл хүлээл­гэчихсэн, шүүгчдийн ханд­лага ч ерөнхийдөө буурал найрагч дээр тогтоод бай­сан учир тэр жилийн цомд “Тэмээ” түрүүлсэн удаа­тай.

Үзэгч олонБолор цом“-ын танхимаас га­рахдаа

Хол явж барилдаагүй сумын заан

Хот орж үзээгүй сумын заан

Армийн гурван жил хил дээр зогсож

Аз дутаж, “Алдар“-т ороогүй сумын заан

Ардын төрийн наа­дамд авар­гуудыг

Араажаваар цоллоход

Өөрийгөө цоллуулсан мэт баяр­­ладаг, Гуяа ал­гаддаг сумын заан…” хэ­мээн нэгэн зэрэг
уншаад гарсан гэдэг дээ. Ер нь Мягмарсүрэн най­рагч уралд­сан
наадам бүртээ дуу­лиан тарьдаг байж. “Сумын эмч”, “Байрны хүүхэд”, “Бальгай” зэрэг эгэл боргил, ямар нэгэн хээ хуаргүй монгол шүлгүүд нь тухайн үеийн үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж байжээ.

Хол холоо явахад ойрхон санаг­даад байдаг аа

Гол голоос хайртай нэгэн гол байдаг аа

Чулуут, Чулуут, Чулуут минь гэж зүүдэлж сэрээд байдаг аа

Халуут эгч хийгээд ахын минь суугаа гол оо…” гэсэн сайхан шүлэг нь бий. Мань хүн тэр чигээрээ л Чулуу­тынхаа харгиа урсгал байсан байгаа юм. Номуудынх нь нэр хүртэл үнэндээ утга төгөлдөр са­нагддаг. “Ташаа тамгаар Чулуут” гэж бий. Жинхэнэ монгол нэр, мон­гол сэт­гэлгээ. Өнөө үеийн хүүхдүүд, ялан­гуяа хотын хүүхдүүд уг номын нэрийг уншаад сайн ойлгохгүй ч байж мэдэх. Түүний 

Баясан баясан нялхрах ам­рагийн сэтгэлээ

Балтай саран гуравхан хор­воогийн жам аа

Алдавч, оновч цугтаа амьдын заяандаа

Аргадах гуйх нь гэнэхэн бүсгүй ааль аа…” гэх олны мэдэх сайхан дуу бий. Бас нэг хэлэлгүй өнгөрч болом­гүй сайхан шүлэг байдаг юм.

Намрын дунд сарын нам гүм өдөр

навч хөвүүлж замаг зулсан хөх ус:

Намхан гэртээ мэхээр үслэх ээжий,

Наадамд сойдог нимгэн хээр үрээ,

Өндрөөс өндөр тэнгэр бас дуу­гүй,

Өргөн зам уулсыг ороож одно

Өвгөдийн чулуу тэртээ энгэрт бөртийн

Өнөө явчих миний нулимс дунд торолзоно

Өөрийн гэх бүхнээ орхиж замд гарсан би,

Халуухан дурсамж, хаваржаа на­мар­жаа

Хамаг бүхнээ орхиж замд гар­сан би

Хамаг бүхнээ орхиж замд гар­саан

Хамаг бүхнээ тэнд орхисон юм чинь

Хаанаас одоо юугаа олно доо гэж хөдөөх найрагч маань ерээд оны эхээр Архангайн Өндөр-Улаан сум Чулуу­тынхаа нүдэндээ нулимс­тай их хотыг зорьсон байдаг. Ийм л шүлгүүд тухайн үеийн цомд ун­шигдаж, Мягмарсүрэн найрагч нэгэн өнгө нь байсан ажгуу.

Наян найман он. Бас л гал авалц­сан наадам. Сүүлийн шатанд Тан­гадын Галсан, Цэндийн Чимэд­дорж, Дамбын Төр­бат тэргүүтэй аваргууд үлдчихсэн, аль л сайн гэсэн бүхнээ уншиж, Дөн­гөтийн Цоодол тэргүүтэй шүүгчид яахаа мэдэхгүй пайнагтчих­сан хэцүү байж. Ингээд Тангадын Галсан найрагч “Жирмийн сүлжээ” хэмээх жигдэр­мэл дөрвөн мөртийн цоморлигоо­роо Дунд­говийн идэрхэн хоёр найрагчийг нам цохиж өгөөд эгшиг­лэнт Янжинлхамыг гардчихсан байгаа юм. Галсан гуайн хамгийн хэцүү учраа нь дэлт Чимэддорж байжээ. Тэрээр “Сэлбэ” хэмээх “галзуу” шүлгээр өрсөлдөгч бүхний­хээ толгойг тас цавчихаа алдсан гэдэг.

Газрын хөх судас бүдэг бадаг­хан цохилно

Гал дундуур урсах мэт бөг бөг шогшино

Агсал буурал Туултайгаа ха­тирч л бэлчирлэдэг усан

Адуу бараадан дагах тушаа­тай морь шиг дэгэнэ

Дүүрэн Сэлбэ биднийг шир­гэтлээ сэлбэлээ

Дүнжингаравын хамаатан ус цу­санд минь аслаа

Аз жаргалын диваажин сууцны чинь паалан хананы

Асуултын тэмдэг шиг цор­гоноос нулимс болон дусалж байна

Улаан голоор чинь урсаж бай­гаа

Улаанбаатар дундуур чинь са­жилж байгаа

Улаан нүүрэн дээр чинь хатаж байгаа

Улс амьтны хөлд гутаж бай­гаа

Уулсынхаа элгэнд хярж байгаа

Ухаан гуйн залбирч байгаа

Шидмэс шиг гол нэг л үүрээр

Шивнээ нь тасарч амьсгалаа өвөр дээр чинь хураах нь ээ

Тогтоол зарлиг дундуур урсаж байгаа хотын номхон голыг

Тогтоож ч чадалгүй уурга чир­гүүлэн алдсан байж

Зэм халдаамгүй Алтайн цаа­дах

Зэрэглээ залгилсан халтар говийн

Бидэрээ гээтэл цалгилах эм­нэг хуланг тогтоох юм гэнэ. Битгий сэрүүн зүүдэлж, сэрж мар­тацгаа…” гэж уншин их үс гэзгээ нэгэнтээ сэгсэгнүүлж өгөөд ёстой нэг тарааж тавьсан байгаа юм. Ер нь ерээд оны “Болор цом”-д Цэн­дийн Чимэддорж, Барнангийн Дорж­палам гэсэн Дунд­говийн ир­тэйхэн хоёр найрагч таарсан бүхнээ бөхөөр бол баруун солгойгүй тон­горч, ааг омог нь зодгондоо багтаж ядан байжээ. Болдогсон бол мань хоёр ээлж дараалан л цом авчихаар байж. Жил жилийн наадамд уясан “морьд”-ыг нь харахад үнэндээ уяа сойлго нь жив­хэрчихсэн байдаг даг шүү. Эгшиг­­лэнт Янжинлхамыг чинь нэг хүнд олон өгч болдоггүй шиг байна лээ. Бүгд л ээлж дараалан авдаг жамтай юм уу даа. Д.Цоодол, Б.Лхаг­васүрэн нарын авар­гууд л бяр зааж гурав, гурав түрүүлсэн байгаа юм. Эл хоёрын рекордыг эвдэх хүн хэсэгтээ л гарах­гүй байх аа. Ц.Чи­мэддорж, Ц.Хулан, Б.Ичин­хорлоо нар хоёр түрүүлээд байгаа даа. За тэр яахав, өнөө үндсэн шугамаасаа хазайх гэж байна. Наян есөн он. “Дэрэнгийн хар азарга” гэж алдаршсан Ц.Чимэд­дорж “Малчин” шүлгээрээ “Болор цом” гардсан наадам. Эхний шал­гаруулалт нь Төв аймгийн Зуунмод хотод болж хоёр дахь даваанаас Улаанбаатар хотод үргэлжилсэн гэдэг. Наадмын ерөнхий шүүгчээр ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол суужээ.

“…Хар голтой сүргийн минь сүр сүлд

Хар лустай Дэрэнгийн минь хар сүлд

Уран тэлмэн хууранд хялгас нь дэргэж

Ус хонхрынхоо дуучин Норов­банзадыг дагаж

Дэлхий  дүүрэн янцгаасан

Дэрэнгийн хар азарга аахэ­мээн уншсан ирт найрагч маань сүүлийн шатанд алдарт “Малчин” шүлгээ уншсан юм. Тэрээр уг шүл­гийнхээ тухай нэгэн­тээ ийн дурссан удаатай. “Болор цом эхлэх гээд байдаг. Бүр цаг нь тулчихаад бай­даг. Шүлэг дуусч өгдөггүй. Гэргий минь “Чи чинь наадмаасаа хоцор­чихлоо шүү дээ. Өөр шүлэг уншиж болдоггүй юм уу гэж загнаад байдаг. Би болохоор гал тогоо­ныхоо өрөөнд бичээд байдаг. Гадаа унаа хүлээгээд бай­даг. Мөнхтуяа дээл бүсийг минь барь­чихаад дэр­гэд зогсоод байдаг. Ёстой юм юм л болж билээ. Тэгж нэг юм шүлэг дуусч дээлээ өмсөөд гараад өгсөн. Орой нь Янжин­лхамын хөрөг­тэй, “Болор цом”-той ирж, гэрээр минь дүүрэн нар мандсан даа” гэж хуу­чилсан нь бий. Тэгэхээр “Мал­чин” шүлэг наян есөн оны “Болор цом”-ын өдөр бичигдсэн байгаа юм шүү.

Нарны даллагатай газар дээр хэдэн малаа гэж

Намрын дунд сарын арван­тав­ны тэнгэр ажигласан

Цаг цагийн үерт төрхөө ал­даж эвдрээгүй

Цадиг түүх улбаалж өвгөдийн­хөө нутагт эзэн суусан

Шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хадагтай

Ширмэл тойруулга дээрээ аз­ын дөрвөн бэрхтэй

Давхиад буухад цоожгүй айл мал­чин танайх

Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных аа…” хэмээн эхэлдэг цуутайхан шүлгийг өнөөдөр мэдэх­гүй хүн ховор доо. Ингээд бодохоор “Болор цом”-д хамгийн сайн шүл­гүүд уншигд­даг, үзэгч сонсогчдын зүрх сэтгэлийг соронз адил татдаг жин­хэнэ өрсөл­дөөний талбар бай­жээ. Тиймдээ ч манайхан “Болор цом”-ыг улсын наадам шигээ хү­лээдэг, өөр хоорондоо таавар урал­дуулдаг, тухайн үеийн Монгол теле­виз шинэ жилийн орой юм уу, эс бөгөөс цагаан сарын үеэр найр­гийн наадмыг үзэгчдийн хүртээл болгодог, төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин “Оны есөн алдартан”-ыхаа нэгээр тухайн жилийн цомын эзнийг тод­руулдаг байсан даа. Мөн ч нэр төртэй байжээ, одоо бодоход. Дээр нь уг наадам олон сайхан найрагч­дыг ард олонд таниулан, утга зохио­лын хэдэн үеийг төрүүлжээ. Үүгээрээ л үнэ цэнэтэй юм даа. Уг наадамд шүлгээ уншчих п юм бол найрагч боллоо хэмээн өөрийгөө бодоход хүргэж үгийн ур­лагийн мас­теруудыг ирлэдэг байж шүү. Тэрхүү уламжлал одоо хэр нь хадга­лагдаж байгаа даа. Ц.Чимэддорж най­рагчийг түрүүлсэн жил Чимэдрав­дангийн Мяг­мар­сүрэн “Байрны хүү­хэд барил­даанч Бас дээр нь урал­даанч…” хэмээн эхэлдэг бодь нэгэн шүлгээ уншин аман хүзүүдэж, Шаг­дарсүрэнгийн Гүрбазар найрагч “Хоршоо Дэрэм”-ээрээ гурвал­сан удаа­тай. 1990 он. Хамгийн сүр дуулиан­тай болсон наад­муудын нэг. Хөдөө­гийн улаан хацартай охин тэргүүн байрыг хүртэж Монголын утга зохиолд нэгэн шинэ үе гарч ирж буйг зарлан тун­хагласан билээ. Тухайн жилийн наад­мын нэг онцлог нь найрагчид хоорондоо сугалаа­гаар таарч өрсөлд­жээ. Баяр­хүүгийн Ичинхорлоо найрагч сүүлийн да­ваанд

Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж

Бусдын од харвадаггүй юм

Миний Монголын тэнгэрт эрх­лэх гэж

Бусдын од шохоорхдог юм

Миний Монголын тэнгэрт өдөл­­сөн бүргэд

Бусдын тэнгэрт өдөө цацдаг­гүй

Миний Монголын тэнгэрт өс­сөн бүргэд

Будант газар ясаа тавьдаггүй ээ” хэмээн наймхан мөр шүлэг уншсан нь олны сэтгэлд ихэд хүрсэн байдаг шүү. Ичинхорлоогийн тухай яриа газар сайгүй л тархаж, хөдөөгийн улаан хацартай охин, үгүй ээ, тэр Тэнгэр ч билүү, Бүргэд ч билүү шүлэг нь ямар мундаг гэж санана. Ердөө хэдхэн мөр шүлэг шүү дээ гээд л. Ингэж Ичинхорлоо тэргүүтэй залуус олны танил болсон доо. Өвөрхан­гайн улаан хацартай охиныг маш их азтай нэгэн гэдэг. Өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Учир нь, ерэн он бол нийгмийн задралын үе байлаа. Бүхий л салбарт шинэ дуу хоолой, шинэ үеийг нийгэм хүсч байлаа. Энэ нь утга зохиолд ч нөлөөгөө үзүүлж хорь хүрээгүй залуус “Болор цом”-ын сүүлийн шатанд үлдсэн байдаг. Өөр нэг зүйл Б.Лхагва­сүрэн тэргүү­тэй зохиолчид Өврийн хангай нут­гаар явж байхдаа шүлэг бичдэг охинтой таарч, хот хүрээ орвол бид хэд дээр очоорой гэчихэж. Ингэж л Ичинхорлоо най­рагч тэр жилийн цомд Өвөрхангай­гаас хүрч очсон байгаа юм. Бавуу­гийн Лхагвасүрэн багш нь ерөнхий шүүгчээр сууж бүх зүйл “ногоон гэрэл”-ээр шуударчээ.  Ерэн оны цомд Ням­буугийн Билгүүн хэмээх тугал хар нүдтэй туранхай бор хүү 

Тэнгэр түшсэн уулс хурмас­тын салхийг задалж

Тэртээх холын дуртгал зүрх тэмт­рэн эгшиглэхүй

Бодол тээсэн амьдралын нүц­гэн шороог үлгэж

Босоо хөх тэнгэрт зогсоогоо­роо мөргөмүү…” хэмээн гал цог­тойхон уншиж аман хүзүүдсэн бол өдгөөгийн Монголын зохиолчдын эвлэлийн гүй­цэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн най­рагч Гомпилдоо­гийн Мөнхцэцэг Дор­ноговиос догд­лон ирж “Сэм сэмхэн алх­саар түл­хүүрийн нүхээр шагайхад чинь

Сэртхийхдээ би нүдийг чинь ч олж хараагүй ээ

Нарны алтан утас бүхлээрээ шур­гавч багтамгүй нүхээр

Намайг чи лав бүтнээр нь олж харсан байж таарна…” гэж уншаад хотын залуусыг хөлөргөж байсан түүхтэй. Тэгээд гуравдугаар байрт шалгарчээ.  Харин “Дор­нодын хар Орших” буюу Базарраг­чаагийн Бат-Орших агсан

Эхээс төрсөн цогцсыг өнгө мөн­гөөр хэмжих

Эд бараа адил эрэмдэг шу­налаар эмжих

Гоо бүсгүйн тэмцээнд нүцгэн шал­дан гайхуулаагүй

Гоолиг турьхан биеэ өлөн хар­цанд таалуулаагүй

Таанын үнэртэй энгэр хөрслөг бор охид минь

Саалийн сүү шигээ ариухан хөдсөн дээлтэй цэцэгс минь

Эрхэмсэг гоо марал та нар­тай минь тэнцэх

Мисс гэж байхгүй ээ

Хүрээ гангачуул хойшоо

Миний нутгийн бахархал хараа бардам дээшээ” хэмээн бас л шуу­гиулаад авсан байгаа юм. Тэр жи­лийн цомын нэг гоё өнгө нь Хул­ганайн Тэргэл байсан гэх. Хөдөөгийн баахан шүлэгч залуус хацар нь улаа бутарчихсан, хөлсөө арчаад зогсож байхад Тэргэл өвдөг­нөөсөө дээш төө хэрийн даашин­заар ган­гаран, үзэгчдийн харцыг булааж “Залуу явахад юм бүхэн өнгөлөг

Зам дээр хэвтэх цэцэг хүртэл өнгөлөг…” хэмээн уншсан удаатай. Үндсэндээ тэр жилийн цомын чи­мэг, гэрэлт цагаан сувд нь Х.Тэргэл байж дээ. Дараа жилийнх нь цомд байна уу даа, арван найм, ес­тэй охин нууц амрагийн шүлэг ун­шаад л бужигнуулж байсан санаг­дана. Дараа жил гэснээс ерэн нэгэн оны цомыг Ичинхорлоо найрагч дахиад авсан байдаг. Тэр жил байх аа даа, “Монгол савхи” ком­пани түрүү най­рагчид савхин дээл гар­дуулж, өнөө улаан хацарт чинь өндөр цагаан хүүхэн болчихсон тайзан дээр сав­хин дээлээ өмсөөд гангарч байлаа шүү дээ, базар­ваань. Мань хүн Б.Лхагвасүрэн багшаа, за тэгээд Дундговийн дуу­лиант хоёр болох дэлт Чимэддорж, “Омскийн дэлт чоно” Доржпалам нарыг ардаа орхи­сон байдаг. Да­ваадоржийн Энх­болд­баатар мөн тусгай шагнал хүртсэн байх шүү. Ерэн хоёр онд Бавуугийн Лхаг­ва­сүрэн хоёр дахиа түрүүлсэн билээ. Тэрээр Их хурлын танхи­маас ирж шүлгээ уншсан гэдэг билүү дээ. Очир­батын Дашбалбар агсан түүнд “Их хуралд чи тамхи татаж, хүүхэн бодохоос өөр юу хийж бай­гаа юм” гэж хэлээд хор шарыг нь маажиж байсан нь тухайн цагт юмдаг. Ардын зохиолч маань “Хү­ний нутагт явсан цулбуур эвхэж

Хилийнх нь боомтод ирлээ

Торгон хилийн эмзэг зурвасны цаана

Тортог суугаагүй эх орны минь сэжүүр

Амаржих гэж байгаа эхийн хор­мой шиг намайж

Алтан харганатай толгод нь өндөлзөнхөн байна

Ай мөн сайхан аа

Хилийн эрхэм түшмэл

Хээмсэгхэн ширтэж хуудас тараана

Асуулт бүхэн нь хариулт нэх­сэн түүн дээр

Аль улсын иргэн болох гэж асуу­сан

МОНГОЛ гэж

Зургаан хана шиг үсгийг

Зурхайн хөх тэнгэрээс доош нь урсгаж бичлээ

Монголд хэдий хугацаагаар суух вэ гэж асуусан байна

Үхтлээ сууна аа,

Үхсэн хойно сүнс гэж байдаг бол Монголын харьяат гэж бичлээ…” гээд цомыг нь гуйж биш гуядаад авчихсан удаатай.  Лхагвасүрэнгийн ар шил дээр мөн Барнангийн Дорж­палам давхиж ирсэн байгаа юм. “Миний шилэн хүзүү рүү амьсгал нь хүртэл ойртон мэдрэг­дэж байсан ганцхан яруу найрагч бол Барнан­гийн Дорж­палам юм” гэж хожим ардын уран зохиолч хэлсэн удаа­тай. Тэгэхээр “Омскийн дэлт чоно” (Дорж­палам) үнэхээр эвгүй байсан байгаа биз. Ерэн хоёр оны наад­мын тусгай шаг­налыг “Манай нут­гийн өвгөд машины үнтэй гаанс зуудаг” гэж хэлээд “Чулууны маг­таал”-аараа цом авч байсан Тоо­мойн Очирхүү, Дамбын Төрбат нар хүртжээ. Харин үзэгчдийн шагналыг Гүрээ найрагч авсан байна.

“…Үйлийн үргүй хөөрхөн Ал­тан­ширээгийн Цэрмаа

Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэргүүлэхэд

Хатирч саарал хүлгийнх нь газар атгасан сүүлнээс

Хаан бугуйвч сүлжих мэт туу­райн мөр хоцорлоо…” хэмээн “Дугуй хээтэй наадам”-аа уншиж үзэгчдийг байлдан дагуулжээ.

 Үргэлжлэл бий

Categories
редакцийн-нийтлэл

Уугуул суугуул гэгдэх хүүхдүүд минь Улаанбаатараас минь зайлаад өгөөч

Улсын нийслэл Улаан­баатар минь эзэн­гүй балгас шиг болж хэн дуртай нь юу дуртайгаа хийдэг газар болоод бай­на. Арга ч үгүй юм биз. Энэ хотод төрсөн тэлсэн хүн гэж үгүй болжээ. Ёстой нөгөө ар­дын хэллэгээр “Гялтайх” болгон нь хотын биш хэмээн цэрвэж гүйх нь хяслантай. Улаанбаата­рыг удир­даж байгаа дар­гаас авахуулаад бүгд хө­дөө аймгийн харьяа бо­лох­лоор хотод үнэн сэтгэ­лээсээ хандах хүн үгүй байна. Хотын 40 мянгатын уугуул сэхээтэн хэмээн гайхуулдаг С.Баяр Хөвс­гөлийнх, Н.Энхбаяр Ар­хан­гайнх, М.Энхсайхан Дорно­дынх, Э.Бат-Үүл Сэлэнгэ юм уу Хэнтийнх гэхлээр хэн хотынх байх вэ. Мөн Б.Гантогтох Увсынх, Д.Сумъяа­­базар Өвөрхан­гайнх, их аварга Д.Дагва­дорж мөн Өвөр­хангай гэгч­лэн цаашид хэдэн нүүр хуудас ч үргэлжлүүлж бол­но. Улаан­­баа­тар хотын уугуул гэгдэх алдар цол­той хүмүүсийг би л лав дуу­лаагүй өдий хүрэв. Яагаад ийм болов. Яагаад нүүдэлчдийн түү­хэнд анх удаа байгуулж чадсан  их хот “метропо­лис” болох Улаан­баатар ингэж нүд­нээс гарсан ноор­хой юм болж хувирав. Би энд их хот гэж хэлээд байгааг та анзаарч байгаа буй за. Жижиг сажиг хотууд зөн­дөө байгуу­лагдаж бай­сан. Тэгэс­хийгээд л байх­гүй болдог нь нүүдэлч­дийн зан заншилтай хол­боотой гэцгээ­дэг. Харин бид энэ Улаанбаатарыг сая илүү хүнтэй болгож дэлхийн том хотуудын зиндаанд авч ирж чадлаа. Харин одоо энэ хотоос зайлсхийх, энэ хотоор овоглох иргэнгүй болж хувираад байна. Гэхдээ энэ гажуу­дал сүүлийн үед л бий боллоо. Хуучин бол улсын нийслэлийн иргэн гэдэг том нэр хүнд байсан юм. Унаган хүүхэдгүй Улаан­­баа­тарт санаа та­вих хүнгүй ардчиллын хорин жилд  нүднээс гарч дууслаа. Шавсан байшин­гууд, бөглөрсөн замууд, утаан дунд сүүмэлзэх нав­сархай хот минь элэг эмт­рэм, бөгөөд  хэмжээ хяз­гааргүй том гэр хороол­лоос бүрдэх боллоо. Энэ бүхний гол буруутан юу вэ. Яагаад хүн болгон Улаан­баатараар минь овогло­хоос ичээд зугтаад байна вэ. Оршин суугаад амьд­раад бизнесээ явуу­лаад байгаа мөртлөө яагаад хотын унаган хүүхэд байх­гүй байна вэ. Миний бод­лоор бол хамгийн том буруутан нь сонгуулийн балай тогтолцооноос болж байх мэт. Олон той­рогт хуваадаг, дээр нь хотод цөөхөн тойрог бай­даг. Мөн улс төрийн сис­тем солиг­дох энэ цаг үеэс болж байх мэт. Монгол Улсын хүн амын бараг жаран хувь нь Улаан­баатар хотод төвлөрдөг. Тэгсэн мөртлөө УИХ-ын гишүүдийн дөнгөж хорь гаруйхан хувийн ман­дат хотод ноогддог. Яагаад ингэж тэнцвэргүй хуваа­рилалт хийсээр өдийг хүрэв. Хуу­чин улс төрийн хүчин МАХН буюу МАН хотынхон мэдээлэл сай­тай учраас биднийг сон­гохгүй, хөдөө­нийхөн хуу­чин системээ санагал­заад биднийг сонгох ма­гад­лал илүү хэмээн онол номчид нь үздэгээс ийм байдалтай хорь гаруй жилийг үдлээ. Тэд хүн байхгүй хөдөө газар олон тойрог бий болгож  хамаатан садан хэдэн хүнээсээ санал аван УИХ-ын ги­шүүн болж төр барин тоглосоор ирснээс хотыг маань наана гэх хүнгүй болов. Хот ямар байх нь ч төр засагт огтхон ч ха­маагүй юм. Яагаад гэвэл төр барьж байгаа нам болон гишүүдэд хотоос санал өгдөггүй. Далан зургаан гишүүний хорийг нь л хотоос сон­гож гаргадаг. Тэд юу гэж хэлээд ч хэт олонхи болох хөдөөний гишүү­дийн санал байнга давамгайлах учраас хот эзэнгүй болсонтой адил юм. Энэ бол гол шалтгааны нэг мөн. Дээр нь үнэ­хээр ч хотын иргэд бараг бүгдээрээ шахуу хөдөөнөөс нүүж ирсэн нь үнэн. Яалт ч байхгүй Увсаас ирчи­хээд хотын иргэн гээд байх хэцүү байдаг биз. Ингэхэд нэгэнт л Улаан­баатар хотод төр­чихсөн мөртлөө энэ хотоор овог­лож ча­дах­гүй байгаа уугуул суугуул гэгдэх  иргэд тэр нутаг орон руугаа зайл­маар санагдах  юм.

ХОТЫН УНАГАН ИРГЭДИЙГ ОЛШРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Тэгвэл хотын унаган иргэд гэж байна уу. Уул нь байгаа юм. Тэд бол хуучин хүрээнийхэн болон хотыг тойрсон Төв аймгийн хэдэн сумын иргэд билээ. Хан уулын өвөр хатан Туулын хөвөө бараадсан иргэд хуучин шавь хошуу болох Угтаал Баянцогт, Атар, Нөхөрлөл, Лүн, Батсүмбэр, Сэргэлэн, Эрдэнэ, Баян-Өнжүүл, Алтанбулаг зэрэг сум хотын өвөг дээдэс их Хүрээний унаган иргэд юм. Одоогийн Төв аймгийн нутаг дээр 365 жилийн өмнөөс их хүрээг байгуулсан. Иргэд нь энэ нутгийн хүмүүс л байж таарна биз дээ. Тийм учраас Төв аймгийг татан буулгаж  хот  тойрсон энэ сумдыг нь хотын дүүр­гүүдэд харьяалуулж хотын унаган иргэ­дийг олшруулах хэрэгтэй. Нүүдэл­чин монголчууд өөрийн түүхийн 2200 жилийн хугацаандаа анх удаа сая давсан том хоттой болсон нь энэ Улаанбаатар юм. Харин үүнийгээ сүүлийн үед үл тоон хөгжүүлэхгүй байгаагаар үл барам хаяж нүүн элит хот байгуулах тухай дээр дооргүй сэм сэмхэн ярьцгаа­даг болоод байна. Энэ бол зүгээр л хий хоосон мөрөөдөл юм. Хэзээ ч монголчууд сая давсан хүнтэй хот дахин байгуулж чадах­гүй. Чадах гэж мэрийвэл дор хаяж таван зуун жил хэрэгтэй. Энэ бол хэн нэгэн сэрүүн дотортны явуул­гаар нүү­дэлч­дийн их хотыг тарам­дуулж байхгүй болгох гэсэн гадны са­наар­хал байхыг үгүйсгэхгүй.  Үүнд нөгөө хотоо гэсэн сэтгэлгүй хотын иргэд маш сайн хөрс суурь болж өгч байна. Тийм учраас Улаан­баатар хотод хайртай байх хөдөл­гөөн өрнүүлж энэ хотын уугуул иргэдийн тоог дээрх аргаар өсгөх хэрэгтэй. Нутгийн зөвлөл гэдэг энэ мафижсан байгууллагын хамгийн том, хамгийн хөрөнгө мөнгөтэй, хамгийн боломжтой зөвлөл Улаан­баатар хотынх бай­хаар зохион байгуулах хэрэгтэй байна. Энэ хөдөө гадааны хүн, байгууллагуу­даас татвар төлөөс авдаг байхад ч гэмгүй. Яагаад гэвэл бизнес, зах зээлийн хамгийн таа­ламжтай га­зарт амьдарч байгаа­гийнх нь хувьд, дээр нь хүйтэн сэтгэл гаргадагийнх нь хувьд. Үгүй бол нутаг ус зарлаж нутгархаг үзэл гарган аархаж нутгийн зөвлөл гэдэг байгуулла­гаараа зохион байгуу­лалтад орж бүр өөр үндэстэн ястан мэт аашил­даг энэ балай зан үйлийг таслан зогсоох хэрэгтэй байна. Нутгийн зөвлөлийг улс орны нэгд­мэл цул байдлыг хагалан бу­тар­га­хаар са­наатайгаар зохион байгуу­лагдсан мафижсан бүлэг  гэж үзэн хуулиар хориглох хэрэг­тэй. Бөх, морь, дуучин, яруу най­рагч гэх мэтийн хүмүүсийг тэр энэ нутгийнх гэж дуудаж цоллодгийг хориглох хэ­рэгтэй. Бүүр сүүлдээ бөхийн засуул хүртэл тэр энэ нутгийн гэж ирээд л цоллуулдаг болоод байна. Монгол дотор бас нэг арай цагаан ястай, арай язгуур­тан, бусад монгол­чуудынхаа хий­сэн бүтээсэн болго­ны сорыг хэ­рэглэдэг, шаг­налд бол яваад сал­даггүй, шоронд бол явж өгдөггүй тусгай бүлэг хү­мүүс хүртэл бий болох нь байна. Энэ нутгар­хаж тэнэглэх үзлийг гааруулаад бай­вал. Үүнийгээ ч түрүүчээсээ ил тод зарлаж эхлэх шив дээ.

ТӨВИЙНХНИЙ  ҮНЭН ТӨРХ

Ингэхэд хотын унаган иргэд хэмээн миний зүтгээд байгаа “ша­наган тавынхан”
буюу хуучнаар  “их шавийхан” болох Төв аймгийнхан  яажшуухан амьдарч байна вэ.Тэд  яг хотынхонтой адил  үнэнхүү ядарч хоцрогдол ядуурлын туйл
болжээ. Хүн амын албан ёсны
тоо, амьжир­гааны албан ёсны стастис­ти­кийг үзэх
юм бол гайгүй дундаж амьдралтай
л гэж харагдана. Хүн ам гэхэд
л хорь хүрэхгүй мянгаар буурсан, яг хуучнаараа
байгаа мэт тоо хэн дуртай дарга нар үзүүлж чадна. Харин жинхэнэдээ бүх су­мын төв тоногдож, балгас болсон.  Ноорхой хэдэн гэр, шохой нь хал­тартаж хамуурчихсан
юм шиг цонх нь онгорхой ганц нэг байшин. Өөр
юу ч тэнд байхгүй. Бүүр хүмүүс
ч тэнд амьдардаггүй. Тэднийг
хаа явааг сураглахад хот орон орсон, хог траншейд амьдарч байгаа л  дуул­да­на. Атар, Нөхөрлөл, Угтаал Цээлийн төвийг харахаас нүд хальт­­рам. Сүүлийн хорин жил ямар ч бүтээн байгуулалт тэнд хийг­дээгүй. Угтаал сумын төвд нэг хүрлэгэр эрийн зодог шуудагтай  хүрэл
хөшөө босчихсон байсан. Тэр л сүүлийн хорин жилд хийгдсэн ажил
байх. Хэн гэдэг хүний хөшөө юм, нэр ус ч байхгүй юм билээ. Хүмүүсээс сурахад “Хэн мэдлээ, ийм
хөшөөтэй л болчихсон ш дээ. Аягүй бол манай нэг гишүүний хөшөө
юм байгаа биз” гэцгээнэ. Тэнд амьдрал байхгүй
болохлоор хүмүүс нь сумын төвөө буулгаад хот руу зөөчихсөн.
Монголчуудын оюуны болон урлаг спортын гол ундарга хуучны хэлээр бол шүн­шиг­лэгдсэн гал голомт болох  Сэр­гэ­­лэн сумыг хар л даа. Тэнд одоо долоохон
байшин хориодхон гэр л байгаа. Захиргааны хэдэн ажилт­ныг нь эс тооцвол оршин суугчид­гүй сум Төв аймагт л байдаг. Хүн амын тоо яаж явсан болж таарах вэ гэж үү. Энүүн шиг амархан юм 
“шанаган тав”-ынханд байхгүй.
Төв аймгийн Цээл сум хүн амаа Баян­гол дүүрэгт соёлын төвийн хоёр давхарт тоолно шүү хэмээн хотод байгаа хүмүүстээ утсаар хэлээд л боллоо. Угтаал Сүхбаатар дүүрэгт, Нөхөрлөл
Чингэлтэйд гэхчлэн хо­тод амьдарч байгаа иргэдээ араас нь ирээд тоолоод баталгаа­жуу­лаад
хорин нэгэн мянгын дэвтэ­рийг нь өгөөд л болоо. Бүгд бүрэн. Ёстой л “Чоно цатгалан хонь бүрэн” гэгчээр. “Нөгөө хэн хаана архиа гударч яваа вэ. Түүнийг хүрч ирээд тоолуулаад хорин нэгэн мянгаа ав гээрэй”
гэх нь тооллогон дээр яригддаг яриа. Тэгвэл яагаад одоо хүр­тэл төр засаг арга хэмжээ авахгүй байна вэ. Энүүхэн
нийслэл хотоо тойроод байж байгаа мөрт­лөө ингэтлээ хоцрогдож баларна гэдэг
чинь юу гэсэн үг вэ  гэх асуулт гарна. Ийм байдалтай байгааг төр засаг мэдэхийн цаагуур мэдэж
байгаа. Тэд л ийм байдалд барих сонир­хол­той байгаа байхгүй юу. Энэ нь нөгөө л гайхал сонгуультай хол­боотой зүйл юм. Хүн олонтой мэт харагдуулах, олон
мандаттай байл­­гах нь эрх барьж байгаа МАН-д ашигтай. Яагаад гэвэл Төв айм­гийнхан түүхэндээ Ардчилсан намд санал өгч үзээгүй.
Зөвхөн л МАХН-д санал өгсөөр ирсэн. Хэрэв ихэнх иргэд нь хот шилжчихсэн нь мэдэг­дэх
юм бол мандатын тоо буурах учраас л ийм байдалд барьсаар өнөөдрийг хүргэлээ.
“Амьгүй ал­бат” гэгчээр амьгүй сонгогчид эндхийн сумдаар пиг
дүүрэн. Тэдгээр хий тоонууд
сон­гуулийн өдөр хаанаас ч юм сүүтэг­нэн гарч ирээд ах намын төлөө саналаа өгдөг. Харин жинхэнэ нөхдүүд нь хотоор архиа эргүүлсэн шиг ажил төрлөө амжуулсан шиг, бас болоо­гүй төр засгаа шүүмжил­сэн
шиг тууж явдаг. Ийм “үхсэн”
сонгогчдын саналыг ямар хүмүүс сүүлийн сон­гуулиар авсан бэ. Н.Энхболд, С.Батболд,
М.Энх­болд, Д.Дондог гишүүд
авсан. Хөдөөгийн гишүүд нутаг орон руугаа төсвийн мөнгийг шоргоолж мэт зөөдөг
ч Төв айм­гийн гишүү­дийн хувьд тэгдэггүй. Хаана юунд тэр олон тэрбум төгрөгөө
зардаг юм бүү мэд. Н.Энх­болд
гишүүн гэхэд л юун нутаг ус,
төрсөн ах дүүгээ ч нэр баастана гээд тоо­доггүй гэж яригддаг. Сү.Бат­­болд бол залуу хүн гэхэд зүгээр л улаан коммунист, яг далаад
оны   социа­лизмын “шана­ган тавд” бай­гуулж
байгаа хярга­даг дарга нарын нэг гэсэн үг.
Түү­нээс “хураа, устга” гэсэн
үг л байнга шахуу гарч бай­даг.
Д.Дондог ги­шүүн бол ойл­гомжтой,
юун нутаг ус, өөрөө шоронд орох гээд сан­дарч байгаа
амьтан. Уул нь бүгд л луйвар
булхай хийж байгаад л УИХ-д гарч ирдэг.

Тэгэхэд Төв аймгийн ганц Д.Дон­дог л шоронд орохдоо тулаад байна. Яагаад ийм байгаа юм гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа.  Арчаагүй л байгаа биз дээ. Ядах­даа УИХ-д сонгогд­сон гишүүд нь ийм байхад Төв аймаг ядуурч. хоцрогдолгүй яахав дээ. Энэ айм­гийг өөд нь татаж байж Улаан­баатар өөрийн гэсэн нутаг ус өөрийн гэсэн унаган иргэ­дийнхээ тоог нэмэх бололцоотой.

ХӨДӨӨНИЙ ГИШҮҮД ТӨСВИЙГ НУТАГ РУУГАА ШОРГООЛЖ МЭТ ЗӨӨДӨГ

Тэгвэл “Хүний хүүхэд ийм айх­тар” гэлээ гэгчээр бусад гишүүд ямар байна. Тэд нутаг ус руугаа улсын төсвийн дийлэнхийг төвлө­рүүлж чадаж байна. Зүүн гурван аймаг, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Ар Өвөр хангай, говийн аймгууд, ба­руун таван аймаг бүгд сүүлийн хэдэн жилд шал өөр болчихсон байна. Тэнд  аймаг орноо өөд татаж чаджээ. Ер нь баруун, зүүн айм­гийнхан Монголын улс төрийг ат­гаж байдаг нь шууд харагдаж байна. Хар замууд, өндөр хүчдэл гээд л. Баруун аймаг руу гурван чиглэлээр хар зам явж байна. Урдуур Улаанбаатар, Арвайхээр, Баянхонгор, Говь-Алтай, Ховдын чиглэлээр нэг. Дундуур Улаанбаа­тар Хархорин, Архангай, Завхан чиглэлээр нэг зам. Хойгуур “Мян­ганы зам” нэртэй Улаанбаатар Дашинчилэн, Өгий, Тосонгийн чиг­лэлээр бас нэг хар зам явах жи­шээтэй. Өмнө зүг рүү хоёр ч хар зам зэрэгцүүлээд тавьж байна. Улаан­баатар Чойрын зам, Улаан­баа­тараас Өндөр довоор дамжуу­лан урагш говь руу тавьж байгаа зам гэхчлэн. Байнга шахуу Сан­гийн сайд хийдэг Ч.Улаан гэхэд л өдөр­төө долоохон машин явдаг Ба­руун-Урт руу хар зам тавиад дуусч байна. Зурамнаас өөр амь­тан­­гүй, чогчигоноос өөр шувуугүй, хялгана найгасан хээр талд энэ бүхэн тэгээд хэрэгтэй юу. “Алдуул морь шиг гүйгээд ирэхэд Аавын нутаг адуу шиг сайхан” гэж Баруун-Уртын наад толгод дээр бичсэн байсныг би уншиж байлаа. Тэд Улаан­баатараас харихыгаа ал­дуул, бос­гуул адуу нутагтаа гүйж очиж бай­гаа шиг санадаг байна гэхээс гол зурам гомдолтой са­нагдаж байж билээ. Хөдөөгийн энэ олон гишүүд төсвийн хэдэн төг­рөгийг нутаг ну­тагтаа ёстой нөгөө ардын хар яриагаар “яралзтал” зөөчихсөн юм билээ. Яралзахын талд нэг муу морины хөшөө рүү очихын тулд тавиад км зам тавь­чихсан. Тэгэхэд Яармагийн урдуур тавхан км-ийн зам гэж юу байдаг билээ, та бүхэн мэдэж байгаа. Түмэн нөхөөс бол­чихсон шидэмс шиг нарийн зам дэгэн догон гээд л байж байдаг шүү дээ. Яралзахын талын замаас Яармагийн урдуурх зам бол ямар чухал зам бэ гэдгийг бид хүнээр хэлүүлэлтгүй мэднэ. Түүгээр энэ дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий чухал хүмүүс манайд айлчилж буцахдаа явдаг. Мон­голчуудын нэр нүүр болсон зам шүү дээ. Түүгээр зочин гийчин явуулахдаа ичдэг ч болоосой. Баруун тийшээ 22-ын товчоогоор хот руу ороод ирэхтэй хамт л замгүй болж дэр­жигнэн хэлээ тас хазчихгүйн тулд түүшүүгээ тас зуун дуугүй боло­хоос өөр арга үгүй байдаг. Улаан­баатар хот бол хө­дөөний түшээ­дийн хувьд зүгээр л улс төр гээчээ хийдэг, хөдөө очиж жалгын хэдэн малчдадаа тодрох төсвийг нь л бэлдэж өгдөг хүмүү­сийн бөөгнө­рөл юм. Тэднийг төр засгаар да­лайлгаж байгаад сайн шавхуурдах хэрэгтэй, олсон долс­ноос нь тат­вар нэрийн доор голыг нь горойтол авч байх хэрэгтэй. Энэ муусайн баяжчихсан, энэ байтугай юмыг тэснэ гэж л үздэг.

ХОТЫН ГИШҮҮД ЯАЖ АЖИЛЛАДАГ ВЭ

Хотоос сонгогдсон гишүүд
хотыг хөгжүүлэх тухай огт боддоггүй. Тэд “Бидний тойрог үнэн хүнд. Та нарын гарсан аймгийн сонгогчдын тоо­ноос бидний
сонгогчдын тоо даруй гурваас дөрөв дахин их” л гэж хэл ам гаргадаг.
Энэ нь бид маш их мөнгө зарж байж сонгогд­сон. Түүнээ нөхөж
олох хэрэгтэй байна гэсэн үг
юм. Дээр нь хотын хүмүүс шаардлага өндөртэй, хэл ам ихтэй тул нэг сонгогдсон гишүүн дараа­гийн сонгуулиар хөдөө орон нут­гаас сонгогдохыг л хүсдэг. Тэнд   ганц шон ч суулгасан хүмүүсийн нүдэнд
ил. Яагаад гэвэл юу ч хийгдээгүй
эзгүй хээр тул манай гишүүн сайн ажиллаж байна аа гээд л
магтаад байдаг. Харин хотод бол өөр.
Тэнд асуудал өөрөө том бөгөөд
үнэн зөв шийдэл гар­гахыг хүлээж байдаг. Асуудал томын хэрээр
хөрөнгө мөнгө шаардах нь их. Хотын асуудлыг
шоудаад өнгөрөөж болдоггүй
муу талтай. Иймээс хотод олон сонгогдсон гишүүд
байдаггүй. Нэг хурлын хугацаа
болоод л өөр газар руу шилжинэ.
Тэр нь амар­ байдаг. Төрсөн нутаг нь, нут­гийн зөвлөл нь бэлэн юм чинь арга байж уу. Одоо байгаа гишүүд ч мөн адил да­раагийн сонгуулиар зайгаа барьж байгаа дуулдсан.
За байз Сонги­нохайрхан дүүргийн
гишүүд чинь Увс, Ховдынхон
байдаг. Да­раагийн ээлжинд хямд газраас гарах ту­хайгаа аль хэзээний зо­хицуулчих­сан
дуулдсан. Хан-Уул дүүргийн
хоёр гишүүн мөн л Баян­хонгор, Ховдынх гэцгээдэг.
Баянгол дүүр­гийнхэн харин
юм дуулдаагүй юм байна. Чингэлтэй,
Сүхбаатар дүүр­гийн гишүүд хөдөөнийх
гэд­гийг бид мэднэ. С.Баяр Хөвсгөл, Сү.Батболд Сүхбаатарынх
гээд л сүйд болж байдаг. За
тэгээд Баянзүрх дүүр­гийн гишүүд бас л Архангай Бул­ганых болоод
явчихдаг. Хотоос сонгогдсон гишүүд
нэг иймэрхүү хөдөөгөө
гэсэн сэтгэлтэй, яаж хотоос зугтъя гэсэн бодолтой л хүмүүс
байдаг. Хотоос сонгогдсон түшээд  нутгийнхаа ой, наадмыг л бодно уу гэхээс юу боллоо
гэж Улаанбаатарын утаа, замын түг­жээ,
гэмт хэргийн гаралтад санаа зовоод байх вэ.

Categories
редакцийн-нийтлэл

Жамбалын ГАНГАА: Монголын сэтгүүлзүйд миний үе эхэлж байна даа

Өдрийн сонин“-ы Ерөнхий эрхлэгчийн зөвлөх, нийтлэлч Жамбалын Гангаатай ярилцлаа.

Хэдхэн хоногийн өмнө та Монголын сэт­­гүүлзүйн дээд шаг­нал болохБал­дорж шаг­нал“-ын эзэн боллоо. Яриагаа эн­дээс эхэлнэ дээ?

-Уралдаанд орол­цох гээд юм бичээд бай­сан юм биш л дээ. Ерөө­сөө л өөрийнхөө үндсэн ажлыг хийгээд явж байна. Түү­нээс саяхан нэг том наа­дам болоод,
тэр өдөр ми­ний од гийгээд, юунд ч ялагдахаа
байгаад, үнд­сэн­дээ төрийн наадмын түрүү бөх
шиг гэнэт цоор­чихсон юм байхгүй.

“Балдорж
сан”-гийн шал­га­руу­лалт бүтэн жил үргэл­жилдэг. Магад­гүй гурван жил ч үргэлжилж байгаа юм билүү. Тухайн хугацаанд “Энэ нөхөр л нэг гайгүй бичээд байна шүү” гэж шүүгчдийн зөвлөл ерөн­хийд нь багцаалж бай­гаад шалга­руулсан болов уу. Шагнал эзнээ олсон, олоогүй янз бүр л байдаг. Нобелийн шагнал ч эзнээ олохгүй үе бий. Магадгүй би эрт орой хэзээ нэгэн цагт уг шагналыг авах л байсан байх. Ямар ч байсан гурав дахь жилдээ болж буй шалгаруу­лалтад нь магнайлж Гран-при хүртлээ. Маш их баярлаж байна. Үүн шиг үнэ цэнэтэй шагнал би бараг авч байгаагүй юм билээ.

Та чиньОны шилдэг сэт­гүүлч“-ээр олон л шалгарсан даа. “Өдрийн сонин“-ыхоо шил­дэг ч болдог, Монголын сэт­гүүлч­дийн шилдэг ч болдог хүн дээ?

-Тийм
л дээ. “Балдорж шагнал”-ын нэр хүнд, үнэ цэнэ их өндөр учир зориуд ингэж хэлж байна. Нийг­мийн бусад салбарт ажилладаг хүмүүс энэ байтугай өндөр шагна­лыг их амархан авчихдаг юм билээ. Түүний дэргэд уг шаг­нал бага санагдаж болох юм.

Нийгмийн бусад салба­рууд сэтгүүлзүйгээс чухал болоод л тэр юм болов уу?

-Амьдрал
их өөрчлөгдөж байна даа. Удахгүй хөгжлөө дагаад олон хүн бөх барил­дах, хүрз барих зэрэг хүчний ажлаар хоолоо олж идэхээ болих байх. Цөмөөрөө л оюун­лаг хөдөлмөрийг эрхлэх гэх болж. Тэр нь зөв шүү дээ. Бид угаа­саа л тариачин бай­гаа­гүй. Нэг бол ноён, эсвэл лам болцгоодог удам уламж­лалтай. Боолын хөдөлмөр эрхлэх дуртай хүн бараг байдаггүй. Хуучин гурван хүний нэг нь дарга байсан бол одоо гурвуулаа босс болчихоод байна. Болж л байна шүү дээ.

Шагнал авсан бүтээ­лүү­дийн тань талаар со­нирхох гэсэн юм. “Хялганат талын цагаан зээр хар цээр биш ээ“, “Цагаан сарын үеэр л юм дагнийтлэлүүд тань шүүгчдээс их өндөр үнэлгээ авсан. Мэргэж­лийн өндөр түв­шинд би­чигдсэн хэмээн өнөө­гийн сэтгүүлзүйн лууга­рууд нэгэн дуугаар хү­лээн зөвшөөрч байсан даа?

-Тэгж
үнэлж байгаа бол сайн л байна. Гол нь уншиг­чид шүү. Манай­хан хэн нэгэнд захиалж, зориулж бичээд байх юм. Би тэгдэг­гүй. Би ардчилсан үзэлтэй. Угаа­саа хуучин нийгмийн үед ч тийм л байсан. Олон түмэнд ийм юм бич­вэл хэрэгтэй байх гэсэн малгайн дор бүх бичлэг минь хөвөрдөг дөө.

Таны нийтлэл, аян замын тэмдэглэлүүд үнэхээр өөр бай­даг. Харин нэг зүйлийг онцолж асуу­хад, танин мэдэ­хүйн материалууд чинь олны анхаар­лыг ихээ­хэн татдаг. Ямар сайн­даа зохиолч Д.УрианхайТанай Гангаа матема­тикийн мундаг багш бай­сан уугэж асууж бай­хав дээ. Хүмүүст тэгж л ойлгог­дохоор мэргэж­лийн түвшинд бичдэг?

-Өнөөдөр
бид амьдра­лынхаа ихэнх хугацааг сурч боловсроход зориулж байна. Тэгэхээс ч аргагүй. Дээхэн үед бол дөрвөн аргын тоо сурчих л  юм бол “Одоо миний хүү боллоо доо, сургуулиасаа гарчих” гэдэг байв. Энэ нийгэмд энгийн нэг ажил эрхэлье гэсэн хүн гуч нэлээн гартлаа сурах ёстой болоод бай­гаа. Дээр нь хэлтэй устай байх, жолооны курст сурал­цах, компью­тер бүрэн эзэмш­сэн байх гээд олон зүйл шаардагдана. Гэтэл манай залуус хорь жаахан гаран­гуутаа ажил амьдралын сал­барт, бүр онигоотой нь 25 нас хүрэхтэй үгүйтэй улс төрд хүч үзэх гээд байдаг. Сурсан мэдсэнээрээ дулимаг байж амьдралд шууд л хөл тавиад байна шүү дээ. Үүнийг юуны учир өгүүлэв гэхээр миний бие мэдэх ёстой зүйлээ бү­рэн мэдэж, сурч боловсорсны дараа сэтгүүлзүйд хөл тавь­сан.

Тэгэхээр аль ч чиг­лэ­лээр бичих чадвартай гэдгээ хэлээд байна аа даа?

-Тэгэх
гээд байгаа ухаан­тай. Сүүлийн жишээ гэхэд манай сонины өчигдрийн дугаарт цэрэг армийн тухай миний нэг материал гарав даа. Түүнийг уншчихаад хүмүүс, ялангуяа цэргийнхэн армийн тухай мэдлэгийг минь гайхаад байдаг. Би чинь армид гурван жил алба хаа­сан хүн. Би дөч гартлаа амьд­рал дундуур явж туршлага мэдлэг цуглуулсан. 

-“Өдрийн сонин“-д цув­ралаар хэвлэгдсэн да­руй­даа шуугиан тарьж байсан аян замын тэм­дэг­лэлүүд болох Түвд, Буриад, Халимагийн тухай, за тэгээд Алтайн цаад говь, Алтайгаас Хянган хүртэл гээд олон нийт­лэл дээр чинь тог­тож яримаар байна. Тэр бүгдийг ярина гэвэл ба­рагдахгүй. Сонирхоход, анх та хаашаа явж ирээд тэмдэглэл бичиж бай­сан бол?

-Эрээний
тухай бичиж байсан юм байна. “Элээтэл бичсэн Эрээ­ний тухай” гэж гарчиглаад бичиж байв. Эрээн рүү бүгд л явдаг. Хаа холын малчин хүртэл очоод үзчих­сэн л газар. Сэтгүүлчид бол үнэ­хээр элээтэл явж, явах бүртээ бичиж байсан. Гэхдээ би тэрхүү тэмдэглэлийг унш­сан хэн бүхэн Эрээн рүү эргээд очтол нь бичиж байсан юм даа. Хүмүүсийн анзаа­раагүй зүйл зөндөө л байдаг байх­гүй юу. Ингэхэд аян за­мын тэмдэг­лэлтэй холбог­дуулж өөрийнхөө саналыг хэлье л дээ. Хүмүүс аялна гэхээр хамгийн түрүүнд өөрийгөө зугаацуулахаа л боддог. Өөрөө л гоё байх, жаргалтай байх гээд байдаг. Тэгээд аяллаас буцаж ирээд телевизийнхэн ч бай, сони­ны­хон ч өөрийгөө л бичээд байдаг. “Би тийм гоё зүйл нүдээр үзлээ. Мөн азтай хүн юм аа, та бүхэн үзсэн ч болоо­­сой” гээд шогш­роод байдаг. Би нэг их олон түмнээ боддогтоо биш зугаа цэнгэл, гоё сайхан гэх бүгдийг хойш тавиад ийм ийм зүйлийг хүмүүст хэлж өгье гэх сэтгэ­лээр бичдэг. Бусдын төлөө гэсэн сэтгэл л надад байдаг учир аян замын тэмдэглэлүүд маань уншууртай, бусдаас өөр болдог хэрэг. Түүнээс би бусад шиг хар амиа бодож, гэр орондоо эд материал цуглуулж, аль эсвэл сэтгэ­лийн хөөрлөөр аливааг даган намирч, өдөр шөнөгүй архи­даж байгаад ирдэг бол юугаа бичих билээ.    

Ц.Элбэгдорж Ерөнхий­лөгч хаашаа л явна, манайхаас таногоон гэрлээрявдаг. Таныг хамт явна шүү гэдэг нь мэдээж. Төрийн тэргүүн гэлтгүй ямар ч хүмүүстГангааг л аваад яв­чих­бал ажил маань үр дүн­тэй болногэх ойлголт байдаг шиг. Үүнд өөрөө ямар ха­риулт өгөх вэ?

-Хүмүүс
тэгж боддог ч юм уу, үгүй ч юм уу би сайн мэдэх­гүй юм. Ер нь тэгээд хамт явъя гэсний зоргоор яваад байдаг­гүй. Яахав, төрийн тэргүүн ч байна уу, энгийн нэг эрдэм­тэн ч байна уу намайг эхлээд хүн гэдгээр нь хардаг байх. Би аливаа хүнийг тэгтлээ элд­вээр хэлээд байдаггүй, бодит амьдрал дээр хүнтэй ч олиг­тойхон хэрэлдэж чаддаггүй товариш шүү дээ. Манай авгай миний зөв ч байсан, буруу ч байсан хэрүүл хийхэд намайг хэдий­нэ таг болго­чихоод кайф­тайхан сууж бай­даг (инээв). Юманд тэгтлээ хөл алдаад байдаггүй, гом­дож гутраад байдаггүй тийм нэг монгол эр хүний сайхан чанар надад бий. Энэ маань ч нийтлэл, тэмдэглэлд минь нөлөөлдөг байх.

Өнөөдөр манай золиг­нууд яаж байна. Дургүй хүргэ­сэн нэгнээ учиргүй муулдаг. Жаахан баярла­хаараа хөлөө хугалчихаа алдан хөөрч давхиад байдаг. Юмыг бай­гаа чигээр нь хэлдэггүй л байхгүй юу. Энэ бүхнээс на­майг багийн бүрэлдэхүүндээ багтаах сонирхол хүмүүст байдаг болов уу. Түүнээс тэд магтан дуулагчаар л дутав гэж. Н.Энхбаярыг би дагаад явж л байсан. Тухайн үед манай сонин мань хүнийг авч өгдөг л байсан ш дээ. Би өөрт нь шударга хэлдэг байсан. “Би шүүмжлэх зүйл бай­вал таныг ч шүүмжилнэ шүү дээ, дарга минь. Ер нь намайг авч явах хэрэг байна уу даа” гэж. Үнэн сэтгэлээсээ ингэж хэлэхэд ямар ч хүнд сайхан санагддаг юм билээ л дээ.

Санамсаргүй хийсэн алдаа түүнээс үүдсэн сургамж хүнд мар­тагд­даггүй. Танд тийм зүйл байна уу. Алдаж байсан фак­талж байсан дур­самжуудаасаа хуваал­цах­гүй юу. Яриа маань нэг л албаны маягтай болоод байх шиг санаг­дах юм. Уран бүтээл­чидтэй уулзахдаа бит­гий ажил ярьж байгаач, хү­мүүст сонин санаг­дах, сонирхолтой энгийн зүйл ярилцаж байгаач гэж өглөөний хурал дээр тадон­годдог“. Гэтэл та бид хоёрын яриа…?

-Өөрийн
тань асуултад л би хариулж байгаа шүү дээ. Тиймээс яриа албан болно уу, энгийн байна уу надад ха­маа­гүй ээ. Асуултад чинь одоо хариулъя. Надад сүрхий алдаад л, фактлаад байсан зүйл ховор. Миний бие арван найман наснаасаа эхлээд улсын ажил хийсэн. Өнөөд­рийг хүртэл бараг амралтгүй ажиллаж байна. Юмыг ха­риуц­лагатай хийгээд сурчих­сан хэрэг. Сэтгүүлзүйн сал­барт хөл тавьж байхад надад бэрхшээлтэй зүйл байгаагүй. Би өмнө нь бэлт­гэгдсэн сэтгүүлч шиг шууд л бичээд эхэлсэн. Ухаандаа, үзэл сурт­лын номлолд огт автаагүй. Биеийн тамирын багш мэргэ­жилтэй учир марксизм, лени­низм заалгаагүй. Социализ­мын тогоонд чанагдаж байх үедээ үзэл суртал, нам улс төрийн ажил эрхэлж байсан­гүй. Сэхээтнүүдийн хамгийн хол салбар болох спортын хүн шүү дээ. Тиймээс зах зээлийн нийгэмд бэлт­гэгд­чихсэн сэтгүүлч байсан. Дээр нь бичгийн удам нөлөөл­сөн байх аа.

Бичгийн удмын нөлөө бай­сан нь тодорхой. Таны төрсөн ах Жам­балын МягмарсүрэнАр­дын эрхсонины Ерөн­хий эрх­лэгч бай­сан. Дараа ньӨдрийн сонин“-г байгуулсан. Мон­голын лидер сэт­гүүлчдийн түүчээ бол­сон нэгэн. Мөн манай нэртэй зохиолчдын нэг. Орлогч эрхлэгч Жам­балын Сандагдоржийг ч зангарагтай бичдэгийг уншигчид мэднэ дээ?

-Үнэхээр
миний бие бич­гийн олон жилийн удамтай. Уугиж буй арц шиг сайхан хөрс суурь байна. Энэ мэт есөн шид нь бүрдсэн амьтан сэтгүүлзүйд хөл тавьж байлаа. Хуучин нийгмийн хоцрогд­сон хэдэн сэтгүүлчийг тордож байхын оронд дүүгээ сэтгүүлч болговол дээр юм байна гэдгийг Ж.Мягмарсүрэн ах гярхай анзаар­сан байгаа юм. Тэгээд надаар юм бичүүлсэн. Би ч өөрийнх нь бодож байсан шиг бичсэн шиг байгаа юм. Харь гаригаас хүн авч ирээд бичүүлсэн мэт тэс өөр өнцгөөс өөр зүйл бичсэн хэрэг. Тэр нь үзэл суртлын сонин хэвлэл, албаны үг ярианаас уйдсан уншигчдад яг таарсан байгаа юм. Тийм учраас надад ямар ч алдаа байгаагүй.

Сэтгүүлзүйн дээд шагнал авлаа. Үнэхээр миний үе эхэлчих­лээ. Шинэ сэтгүүлзүй гэдэг чинь одоо л өнгө төрхөө олж байна. Уншигчдад чин үнэнийг хэлдэг, энгийн бич­дэгээрээ би бусдаасаа ялгарч байгаа. Дээр нь нургисан сайхан, инээмсэглэ­сэн мэт монгол үгнүүд олж бичлэгтээ шигтгэхийг эрмэлз­дэг маань уншигчдад таа­лагд­даг байх аа. Уянга, хөг оруулж байгаа нь энэ гээд манайхан чинь Өвөрхангайн Уянгын эрээн гэр шиг хээ угалз оруулаад өгөх юм уу, бүр хоцрогдсон үгнүүд хэрэг­лэх нь бий. Тэр нь уг нийтлэл, тэмдэглэлийнхээ үнэ цэнийг бууруулчихдаг. Сайхан үгтэй, үг нь оновчтой, ид шидийн гэмээр нийтлэл уншсан хүнд ер бусын энерги өгдөг. Сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг. Ийм л учиртай.

Та их олон хүнтэй нө­хөр­­лөдөг. Гэхдээ тэ­дэн­­тэй бүр лав нөхөр­лөж байна уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй…?

-Манай
“Өдрийн сонин” цаанаа эрх ашгийн зөрчил­гүй. Гэтэл сони­ныг удирдаж байгаа хүмүүс нь эрх ашгийн зөрчилтэй болохоор нэг тал руу мурийгаад байдаг. Би хүмүүстэй дотно нөхөрлөхийг бод­дог. Ер нь ч хүнтэй их амархан танилцаж, ойлголц­чихдог зантай. Харин намайг ах нар маань бод­логоор хүнтэй дотно нөхөрлүүл­дэг­гүй. Учир нь эр хүний жудаг заагаад тэднийг би шүүм­жилж, дутагдлыг нь хэлж чадахаа байчих­на. Бусад хүмүүс бүгд миний найз бол­чих юм бол би чинь юугаа бичих билээ. Тэгсгээд сони­ноо хаасан дээр биз дээ. Уншигчид ч хэн нэгнийг маг­таад унавал авлига авчихаж гээд элдвээр зүхээд унана. 

Ингэхэд сонин ямар хэрэгтэй талаар бодлыг тань сонсъё?

-Бичих
ярих ур чадвар бүх салбарт чухал болчихлоо. Өнөө­дөр манай бүх ажил энэн дээр тогтох нь. Бас бид шал өөр Монгол хэллэгээр харилцан ойлголцох хөгж­лийн шаардлага гарчихсан. Үүнд сэтгүүлзүй гол үүргийг гүйцэт­гэх нь гарцаагүй. Тэгээд ч сэтгүүл­чид нийгмийн түрүүнд бүхнийг олж харах үүрэг хүлээдэг. Нийгмээ тү­рүүлж харъя гэвэл сайн сонин, сайн сэтгүүлчийн материалыг унших хэрэгтэй. Би одоо тэр эрхээ эдлэх албан ёсны визээ авчихлаа гэж бодож байна. Харин хэр сайн  үүргээ биелүүлэх эсэ­хийг цаашид бичих зүйлээс танигдах байх. “Балдорж сан”-гийн шагна­лыг дэмий хүнд өгчихөж гэж хэлүүлэх­гүйн төлөө толгойгоо ажил­луулах л болох нь дээ.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Т.Баасансүрэн: Ардын намын батлахыг авахгүй гээд шидэж байсан хүн шүү дээ, энэ Сү.Батболд чинь

Монголын сэтгүүлч­дийн нэгдсэн эв­лэлийн ерөнхийлөгч, Соёлын
гавьяат зүт­гэлтэн зохиолч, сэт­гүүлч Тугалхүүгийн Баа­сансүрэнтэй ярилц­лаа.

-“Тэсэрч дэлбэ­рэ­хэд бэлэн болсон
Мон­гол орон” судалгааны нийтлэл чинь олон хү­ний сонирхлыг татжээ. Сонирхсон болоод
дур­гүйцэж эвгүйцсэн янз янзын л санаа бодол цухалзаж байх шиг бай­на. Засгийн газраас
ч бидэн рүү ярьсан?

-Мэдэж байна аа. Т.Баа­сансүрэнгийн
нийт­лэлийг хэвлэхээ зогсоо гэж утасдан та нарыг ша­хаж дарамталсан гэнэ лээ. Эр
зориг гаргаж ми­ний судалгааны өгүүл­лийг хэвлэж түмэн олон уншигчдад хүргэсэн “Өд­рийн сонин”-ы хамт олонд баярлалаа.
Та нар чөлөөт хэвлэлийн үндсэн зарчимд үнэнч байгааг чинь харахад баяр
бах­дал төрж байна. МСНЭ
“Өдрийн сонин”-ыг 2010 оны
хамгийн шилдэг чө­лөөт хэвлэлээр шалга­руулсан нь нүдээ олсон зөв үнэлгээ байжээ. Нийг­мийн сэтгэл зүй, иргэдийн санаа бодлыг тусгасан
төвийн зарим сони­нуу­дын
нийтлэлд задлан шинж­лэл хийж үзсэн
юмаа. Эрдэм шин­жил­гээний л ажил шүү
дээ.

Үүнд Засгийн газар
тэгтлээ дур­гүйцэж чөлөөт хэвлэлийн хэвлэн нийтлэх эрхэд хүртэл халдаж хориг­лож
цагдаж байгаад үнэхээр гайхал төрж байна. Уг нь хэвлэл мэдээллийн нийтлэл, нэвтрүүлэгт
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаныхан өөрс­дөө байнга анализ хийж Ерөнхий сайдад
танилцуулж байх үүрэгтэй. Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан иргэдийн
санаа бодлыг судалж үздэггүй юм байлгүй дээ. Судалж үзсэн надад харин баярлалаа
гэж хэлэх ёстой юм биш үү?

-Засгиийн газраас дуудаж уулз­сан гэсэн.
Юу ярьсан бол?

-Эрдэм шинжилгээний
өгүүлэл нийтлэгдсэний орой намайг Засгийн газраас дуудаж уулзсан. Өөрөө санаа­чилга
гаргаад “МОНЦАМЭ” агентла­гийн даргын ажлаа өгчихсөн нь дээр юм биш үү гэж санал
болгосон. “Тэсэрч дэлбэрэхэд бэлэн болсон Монгол орон” судалгааны өгүүллийг би
“МОНЦАМЭ” агентлагийн даргын хувьд бичээгүй. Сэтгүүл зүйн судлаач эрдэмтэн хүний
хувьд бичсээн. Тийм болохоор эрдмийн ажил хийсний минь төлөө намайг буруутгаж ажлаас
өөрч­лөх үндэслэл байхгүй болов уу гэдгээ хэлсэн дээ.

-Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг
хатуухан үгээр та шүүм­жилжээ. Магтаж сайшаах зүйл бай­сангүй юү?

-Би хатуу үгээр шүүмжилсэн
юм биш. Монголын ард түмэн, тэдний төлөөлөл хэвлэлээр дамжуулан өөрс­дийн үгээ хэлж,
тэгж шүүмжилж байгаа юм. Түүнийг нь миний бие мэргэжлийн судлаачийн хувьд тоймлон
үзэж задлан шинжилсэн хэрэг. Шинжлэл судлалд улс төр гэсэн ойлголт байдаг­гүй. Зөвхөн
үнэн л байдаг юм. Эхлээд би ийм юм биччихнэ гэж зүүдлээ ч үгүй. Хамтарсан Засгийн
газрын гэрэл гэгээтэй ажлыг илүүтэй олж харахыг хүссэн билээ. Гэтэл яг эсрэгээрээ
эргэсэн. Хамгийн сайн ажил гэж өөрсдийнх нь нэрлэж рекламдаад байсан эдийн засгийн
өсөлт нь Мон­голд ядуурлыг ч, ажилгүйдлийг ч бууруулсангүй. УИХ-ын гишүүн, эдийн
засагч Ч.Улаан “Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл нэн дундуур байгаа.
Хамтарсан Засгийн газар байгуулахдаа анх хийсэн гэрээг та нар олж үзээрэй. Гэрээний
хэрэг­жилт үнэхээр хангалтгүй байна” гэж хэлсэн байна лээ. Хөгжлийн түлхүү­рийг
олж хүрдийг эргүүллээ гээд байсан Оюутолгойн гэрээ гэгч нь ард түмнээ хууран мэхэлсэн
Монголд ашиггүй гэрээ болж хувирсан. Таван­толгойн олон улсын тендер ч эргэлзээ
төрүүлээд эхэлсэн. Үүнд зөвхөн монголчууд төдийгүй гадныхан хүртэл эргэлзэж байгаа
юм билээ. Олон улсын Монгол судлаачдын Х их хуралд оролцсон Францын эрдэмтэн Антойне
Майре өөрийн илтгэлдээ Тавантолгойн нүүрсний ордыг “Хятад улсын “Шин­хуа” компани
40 хувь, Америкийн “Пибоди” компани 24 хувь, үлдэх нь Орос-Монголын консорциумд
ноогдох юм шиг ойлголт  төрүүлж байгаа юм.

Тийм шийдвэр нь хэд
хэдэн зүй­лээр гайхаш төрүүлж байна. Нэгдэх зүйл бол энд дурдагдсан хоёр компани
нь анхнаасаа тендерт албан ёсоор байгаагүй буюу оролцоогүй компаниуд байна. Хятадын
“Шинхуа” компани нь Японы “Мицуи” компанитай хамтарсан консорциумын хэлбэрээр хүсэлтээ
гаргасан байсан бөгөөд дангаараа Шинхуа гэж байгаагүй атлаа эцсийн шалгаруулалтад
“Мицуи” компанийг алга болгосон байна. Орос-Монголын консорциумын хувьд бол тийм
субьект буюу хамтарсан компани угаасаа тендерт ороогүй бөгөөд Үндэсний аюулгүй байдлын
зөвлөлийн ажилтан ноён Цэндсүрэнгийн мэдэгдсэнээр бол тийм консорциум одоо ч байхгүй
ажээ” хэмээн тэмдэглэсэн байгаа юм. Энэ үнэн бол маш ноцтой.

-Баасансүрэн гуай, би со­нирх­сон зүйлээ
шуудхан асууж ор­хиё. Та ч шулуухан хариулчи­хаарай. “Тэ­сэрч дэлбэрэхэд бэлэн болсон
Монгол орон” нийтлэлээ тойруулж ярилцъя. Дотроос нь зарим зүй­лийг су­галж асуумаар
байна. Та Сүх­баатарын Батболдыг лидер биш гэж хэлсэн байна лээ. Нам нэгт нөхөд
нь лидер гээд гаргаад ирсэн юм биш үү. Эргэлзэх үндэслэл байна уу?

-Өмнө нь бичсэн судалгааны
өгүүлэлдээ би ямар ямар үндэслэл байгааг хангалттай тайлбарласан гэж бодож байна.
Тэр бол миний хувийн үзэл бодол төдийхөн зүйл биш шүү дээ. Нийгмийн сэтгэл зүй,
иргэдийн санаа бодол ямар байгааг төвийн сонинуу­дын шүүмжлэлт нийтлэлээс шинжиж
үзэхэд тийм дүгнэлтэд хүрч байгаа юм. МАН-ыг ерэн жилийн турш удирдаж ирсэн үе үеийн
лидерүүдтэй Сүхбаа­тарын Батболдыг харьцуулан жишиж үзэхэд энэ нь улам ч тодрон
харагддаг. Тэр бол МАН-ын лидер үнэхээр биш. Үүнд би хатуу итгэлтэй байгаа. Лидер
битгий хэл МАХН-ын (өнөөдрийн МАН-ын) үнэнч гишүүн мөн үү, биш үү гэдэгт ч эргэлзэх
болсон шүү.

-Ингэж буруутгах ямар үндэслэл танд байна?

-Намд үзэл баримтлал
гэж бий. Үзэл баримтлалд үндэслэсэн үйл ажиллагаа явуулдаг. Ардчилсан со­циа­лист
үзэл баримтлалаа үндэсний хөрөнгөтний үзлээр сольё гэж намын ХХҮI их хурлын өмнөхөн
“Тэрэлжийн тунхаглал” хэмээх баримт бичгийг гаргаж байсан удаатай байх аа. Үүнийг
нь эрдэмтэн судлаачид, гишүүд дэмжигчид нь зөвшөөрөөгүй. МАН буюу МАХН чинь анх
үүсэн байгуу­лагдсан цагаасаа л зүүний чиглэлийн үзэл баримтлалыг дэвшүүлж, амьдрал
практикт хэрэгжүүлэх гэж ерэн жилийн турш тэмцэж зүтгэж ирсэн улс төрийн хүчин шүү
дээ. Түүнийг нэг олигархи намын толгойд гарч ирснээр өөрчилж хараахан болохгүй байлгүй.
Тэгвэл дэндүү хариуцлагагүй явдал болно. Улс төрийн нам гэдэг нь улс орны хөгжлийн
нэг үзэл баримтлалыг тойрон хүрээлсэн санаа нэгтнүүдийн нэгдэл юм. Намын дарга хүн
журмын нөхдүү­дийнхээ ихэнхийн итгэл үнэмшлийн эсрэг явж болно гэж үү? Тэгвэл ямар
лидер байх вэ.

-Энэ нэг үндэслэл нь байж. Өөр юү байна.
Та Сүхбаатарын Бат­бол­дыг МАН-ын лидер биш гэж хэлээд зогссонгүй тус намын үнэнч
гишүүн мөн үү, биш үү гэдэгт эргэлзэж явдаг гэлээ. Яагаад?

-Өнгөрсөн онд хэвлэгдсэн
“Наран, саран, дэлхий” гэж миний ном бий. Уг номын 245 дахь талд “Бас нэгэн сонирхолтой
үйл явдал болсныг мар­таагүй байна. Шинээр сонгогдсон намын Бага хурлын болон Хяналтын
ерөнхий хорооны гишүүдийн нэрсийг уншиж сонсгомогц олны дотроос нэг төлөөлөгч хилэгнэн
босч ирэв. Энэ хүн бол Улаанбаатар хотын намын байгууллагын төлөөлөгч, хотын намын
хорооны ерөнхий нябо Г.Лyвсанцэрэн байлаа. Тэрбээр намын Их хурлыг даргалж байсан
хүмүүст, онцолж Намбарын Энхбаярт хандаж “Би нэг зүйлийг огт ойлгохгүй байна. МАХН-д
гишүүнээр элссэн нэг эрхэм тухайн үед намын батлахаа авахгүй бидний нүүр өөд эргүүлээд
шидчихэж байсан юм. Тэр хүн намын ХХII их хурлын төлөөлөгч болоод залуусыг төлөөлөөд
ороод ирсэн байсан. За яахав шил­жилтийн үед ийм зүйл тохиолддог юм байж гэж бодоод
би дуугүй сууж байлаа. Гэтэл өнөөх эрхэм маань намын бага хурлын гишүүнд нэр дэвшээд,
одоо бүр сонгогдчихоод байж байна. Энэ хүн бол тэр овогтой тэр” хэмээн палхийтэл
ил тодоор хэлж орхив. Өнөөгийн нийгэмд өндөр дээд алба хашиж буй тэр хүний нэрийг
би энэ удаад хэлэхээ түр азная. Тэртэй тэргүй ХХII их хурлын төлөөлөгчид бүгдээрээ
мэдэж байгаа юм хойно нэр зааж дурсаад юүхэв гэж бодлоо. Долоон зуугаад төлөөлөгчидтэй
Засгийн газрын их танхим ялаа ниссэн ч дуулдахаар чив чимээгүй болов. Бүх хүн амьсгал
даран Намбарын Энхбаяр юу гэж хариулах бол хэмээн хүлээж байлаа. Энэ асуулт түүнд
хүндхэн цохилт болсон нь ягаарч улайрсан царайнаас нь тодорхой харагдаж байлаа.

Н.Энхбаяр “Лувсанцэрэн
гуай, та нөхцөл байдлыг зөвөөр ойлгохыг хичээгээрэй. Нийгмийн огцом шилжил­тийн
үед та бидэнд олон бэрхшээл тохиолдсон. Түүний нэг нь МАХН-ын гишүүн гэж мэдэгдвэл
эвслийнхний зүгээс хүнд даралт шахалтад ордог байлаа. Бизнест нь ч хохирол учирдаг
байсан. Ийм үед зарим залуу бизнес­чид МАХН-ын гишүүн гэдгээ хэлэхгүй байх, намаас
түдгэлзэх хэрэгцээ шаардлага гарч байсныг ойлгох хэрэг­тэй. Түүнээс л үүдэлтэй юм”
гэсэн утгатай зүйл хэлж тайлбарлаж хам­гаалж авч гарч билээ”. Энэ хүнийг чи хэн
гэж бодож байна?

-Сүхбаатарын Батболд уу?

-Тиймээ, тэр хүн.
Би өнөөг хүртэл нэрийг нь хэлээгүй явсан юм. Одоо ил тод хэлчихье. Ардын намын батлахыг
авахгүй гээд эргүүлэн шидэж байсан хүн яаж яваад Ардын намын толгойд гараад суучихав
аа. Энэ бол судлах ёстой зүйл шүү. Сургамж болно. МАХН буюу МАН-ын түүхэн дэх гашуун
сургамжийн нэг болж үлдэх биз. Төрөлх натураараа бол энэ хүн МАХН буюу МАН-ын үнэнч
гишүүн хүн огт биш. Төр засгийн өндөрлөгт гарах гишгүүр болгож л уг намыг ашигласан
байх. Та нар залуу улс харах байлгүй дээ, Сүхбаатарын Батболд хэзээ нэгэн цагт АН
руу гулсан орох л болов уу. Үйл ажиллагаагаараа ч аль хэдийнэ тэдэн­тэй нэгдэж нийлчихээд
байна л даа.

-Ингэхэд та чинь МАН-ын Бага хурлын гишүүн
биз дээ. Гадаа­дад намын сургууль төгсч тухайн үедээ шуугиулж байсан хүний нэг гэдэг
шүү, таныг?

-Би намын нэг ч сургууль
дүүр­гээгүй хүн юм аа. Түүх намтраас минь харчихна биз ээ. Дандаа л сэтгүүлзүйн
мэргэжлийн сургууль төгссөн байдаг. Мэдээж гадаадад шүү дээ. 1978 онд МАХН-д элссэн.
Уг батлах маань надад одоо ч бий. 2008 оноос хойш нам, улс төрийн ажлаас бүрмөсөн
хөндийрсөн. МАН-ын Бага хурлын гишүүн байтугай уг намд би элсээ ч үгүй. Намайг элс
гэж ч хэлээгүй, хэлсэн ч би элсэхгүй ээ.    

-Чөлөөт хэвлэлийн амыг мөн­гөөр боож, сэтгүүлчдийг
хахууль­дах замаар өөрсдийгөө үг дуу­гүй маг­туулдаг боллоо гэж та мэдэгдлээ. Үүнийгээ
жаахан тодруулахгүй юу?

-Та нар өөрсдөө надаас
дутахгүй сайн мэдэж байгаа шүү дээ. Монголын сэтгүүлчдийн ариун гал тогоо бузартаж
эхэллээ гэдгийг би хорин жилийн өмнө анхааруулан хэлж байсан. Өнөөдөр мөнгө бүхнийг
шийддэг болсон, ядуу сэтгүүлчид худалдагддаг болсон нь бодит үнэн юм. Ялангуяа ээлжит
сонгуулийн үеэр яадаг билээ. Яг одоо тэр “сезон” эхлэх гэж байна. Түрүү­чээсээ мэдрэгдэж
байгаа. Хэдий тийм боловч “Олгой хагаравч тогоон дотроо” гэсэн мэргэн үгийг санаж
дуугүй байя. Үзэг нэгт зарим нөхдийнхөө “сул” цэгийг хөндмөөргүй байна шүү.

-Засгийн газрын эрхтэн дархт­нууд чөлөөт
хэвлэлийг мөнгөөр бас далайлгаж байгаа юм биш үү? Надад ноцтой баримт бий гэж та
хэлсэн байна лээ.

-Ах нь эхнэр хүүхэд,
ач зээтэй хүн. Он гармагц тэтгэвэртээ суухаар төлөвлөж байна.  Сурган хүмүүжүүлэх ажилд шилжинэ. Шавь нарынхаа
тоог олшруулж ирээдүйн эрдэмтдийг бэлт­гэлцэнэ. Тийм болохоор хамаа намаа­гүй юм
бурж байж ойр дотныхоо хүмүүст гай тарьчих вий гэж болгоомжилж байгаагаа ч нуугаад
яахав. Амаа хамхиж явсан нь аминд өлзийтэй байхаа. Над руу маш олон хүн утасдаж
баяр хүргэсэн. Ялангуяа үзэг нэгт нөхөд маань. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
тэмцэгч сэтгүүлч Галсангийн Жамьян “Ха­лагдах яахав, алагдах гэж юм бий шүү. Муусайн
олигархиуд юу ч хийхээс буцахгүй. Сэрэмжтэй байгаарай” гэж байна лээ. Бодох ёстой
үг байх. Баримт бол надад нэг бус нэг хэсэг бий шүү. Ноцтой нь ч бий, номхон дөлгөөхөн
шүүмжлэлтэй нь ч бий. Цагийг нь болохоор шаардлага гарвал задалж болох байлгүй дээ.
Айгаад хулчийгаад байх ч юм алга.

-Гал асааж түймэр тавихаас нь хэлж болдоггүй
юмаа гэхэд гайгүй­хэн ганц нэгээс нь хэл л дээ. Тэгэхгүй бол хүмүүс үнэм­шихгүй
шүү дээ.

-Гэм багатай ч бас
сүрхий хортой нэг баримт хэлье л дээ. МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Д.Сарангэрэл дээр,
дооргүй хөөцөлдөж байгаад 200 сэт­гүүлчийг зээлийн орон сууцны хөтөл­бөрт хамруулсан.
Энэ бол чамлах юм биш. Орон сууцгүй хичнээн сэтгүүлч байгаа билээ. Гэтэл биднээс
хэд дахин олон хүнтэй багш, эмч нарын арми, бас эрдэм шинжилгээний, мөн соёлын ажилтнууд
гэж бий. Тэдний хувьд хамгийн гачлантай нь мөн л орон сууц. Гэтэл нийслэл Улаанбаатар
хотын боловсролын газрын дарга Д.Энх­баярын 2011.05.04-ний өдрийн 1/380 тоотоор
багш нарт оногдох квотоос хасч оронд нь бараг бүгдээрээ эмэгтэй нэр бүхий хориод
сэтгүүлчийг нэмж орон сууцны зээлд хамруулжээ. Тэр дотор  Засгийн газрын хэвлэл мэдээл­лийн албаны гурван
хүн байгаа юм. Бусад нь сонин, сэтгүүл, телевиз, сайтуудын хүмүүс. Орон сууцны санхүүжилтийн
корпорацид хүргүүл­сэн уг бичигт “Төрийн албан хаагчийн орон сууцны зээлийн квотод
Боловс­рол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 97 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлтөөр
нэмэгдэж ирсэн 18 квотыг “Боловсролыг дэмжих клуб”-ийн гишүүдэд хуваарилагдсан талаар
албан бичгээр хүргүүлсэн. Энэхүү орон сууцны зээлд хамрагдах 18 хүний нэрсийг хавсралтаар
хүргүүлж байна” гэж тов тодорхой бичжээ.

Энд анхаарал татсан
хэд хэдэн асуудал байна. Нэгд, сэтгүүлчид бол төрийн албан хаагчид биш. Тийм учраас
төрийн албан хаагчид, тухайл­бал үй олноороо орон сууцгүй байгаа төрийн үйлчилгээний
албан хаагчид болох багш нарын квотоос хасан хасан байж сэтгүүлчдэд өгч байгааг
өгөөмөр сэтгэлийн илэрхийлэл гэж үзэх үү, өөр зорилготой “хээл хахууль”-ийн нэг
хэлбэр гэж харах уу. Хоёрт, нэр бүхий 18 хүний нэрс дотор Засгийн газрын Хэвлэл
мэдээллийн албаны ажилтнуудын нэр байгаа юм. Төрийн жинхэнэ албан хаагч эдгээр хүмүүс
бүгдээрээ өөрийн гэх байр сууцгүй байж болноо. Орон сууцны  зээлд хамрагдах эрхтэй нь ч мэдээж. Гэх­дээ л
багш нарын квотоос “шомбодох” нь ёс зүйгүй асуудал. Засгийн газрын Хэрэг эрхлэх
газрын квотод тэд хамрагдах бүрэн боломж­той шүү дээ. Ингээд л бодохоор манайд шударга
юм гэж ер нь байна уу. Монголын багш нар тэдэнд сүрхий гомдох байлгүй. Гуравт,
“Боловсролыг дэмжих сан” гэгчийн гишүүд гээд байгаа нэр бүхий 18 сэтгүүлчээс ардын
боловсролын сэдвээр олон жил дагнаж бичин олон түмний дунд алдаршсан нь бас төдийлөн
хараг­дахгүй байгаа нь гайхалтай.

-Сү.Батболд МСНЭ-ийн ерөн­хийлөгчөөр түүнийг,
дэд ерөн­хий­лөгчөөр тэрнийг томилуул гэж үүрэг өгсөн тухай та нийт­лэлдээ дурдсан
байсан. Уг хоёр хүний нэрийг нэрлэхгүй юу. Тэгвэл илүү үнэмшилтэй юм биш үү?

-Хэн хоёр вэ гэдгийг
мэдэж л байна. Гэхдээ нэрлээд яах вэ. Уг мэдээлэл, хэсэг залуу сэтгүүлчдийн хурал
болдгийн урьд орой төрийн ордноор тарсан. Маш олон хүн янз бүрийн эх эх сурвалжаас
тухайн мэдээллийг олж авч мэдсэн байдаг. 

-“Монголын сэтгүүл зүй бол 1990 оноос эхлэлтэй.
Өмнөх нь тоо­цогдохгүй, нэг намын “зэвсэг” л байсан” гэх утгатай нийтлэл сонинд
гарсан байсан. Судлаа­чийн хувьд та үүнийг юү гэж үзэж байна?

-Өчигдөргүй өнөөдөр,
өнөөдөргүй маргааш гэж байдаггүй. Бүх юм хоо­рон­доо холбоо хэлхээтэй, уялдаа шүтэлцээтэй.
1911 оны үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцэл хөдөлгөөн өрнөөгүй бол 1921 оны ардын
хувьсгал бэлтгэгдэж ялалтад хүрэхгүй байсан. 1921 онд Ардын хувьсгал ялж тусгаар
тогтносон БНМАУ байгуулагдаагүй бол 1990 оны Ардчилсан хувьсгал яалаа гэж гарах
билээ. Монголын сэтгүүл зүй ч яг адилхан. 1913-1914 оны “Шинэ толь хэмээх бичиг”,
1915-1920 оны “Нийслэл Хүрээний сонин бичиг” сониноос өнөөгийн Монголын сэтгүүл
зүй эхлэлтэй. Бидний гайхамшигт өвөг дээдэс Жамсраны Цэвээн, Догсомын Бодоо, хошой
гүн Бадрахбаатар, нийтлэлч Жанцансамбуу, Дорж нарын зэрэг ахмад сэтгүүлчид жинхэнэ
чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулж бүтэн долоон жилийн турш тасралтгүй гаргасан байдаг.
Энэ бол  том бахар­хал. 1920 онд зургаан дугаар
гаргасан “Монголын үнэн” сониноос эхлээд ерээд он хүртэл хэвлэгдсэн 70 гаруй сонин,
сэтгүүл, үйл ажиллагаагаа явуулсан мэдээллийн агентлаг, радио, телевизийн нийтлэл,
нэвтрүүлэг нь  Монгол Улсын хөгжил дэвшилд
их нөлөө үзүүлсэн. Өмнөх чөлөөт хэв­лэлийн нэгэн адил эрин цаг үеийнхээ түүхийг
бичилцэж үлдээсэн.

“Зэвсэг” гэсэн үгийг
ямар утгаар хэрэглэж байна вэ гэдгийг ялгаж салгаж ойлгох нь тун чухал. БНМАУ нэг
намтай байх үед хэвлэл мэдээлэл үзэл суртлын зэвсэг болж байсан нь үнээн. Гэхдээ
Монголын сэтгүүлчдийн шинийг эрэлхийлэгч мөн чанар, эрх чөлөөнд тэмүүлэгч хүсэл
эрмэлзэл цаг ямагт бадарч алгуурхан боловч урагшлан хөгжиж ирснийг үгүйсгэж бас
болохгүй. Тэр “Зэвсэг” гэж ад үзэгдээд байгаа өмнөх он жилүүдийн сэтгүүл зүй, сэтгүүлчид
хэрэв байгаагүй бол ерэн оны чөлөөт хэвлэл үүсэн бүрэл­дэх ямар ч боломжгүй юм.
Ерэн оны ардчилсан хувьсгалын бэлтгэл, нийг­мийн сэтгэл зүйг чинь Монголын сэтгүүлчид,
бүр тодруулж хэлбэл Лодонгийн Түдэв тэргүүтэй “Үнэн” сонин, төвийн бусад сонин хэвлэ­лийнхэн
төлөвшүүлж бүрдүүлсэн юм шүү дээ. Энэ тухай миний бичсэн “Монголд чөлөөт ардчилсан
хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” цуврал таван ботид маш дэлгэрэнгүй бичээстэй байгаа.
Тухайн цаг үед Лодонгийн Түдэв ахайтан Монголын Сэтгүүлч­дийн холбоог толгойлж байсан
гэдгийг бас битгий мартаарай.

-МСНЭ Бодоогийн нэрэмжит уран бүтээлийн
шагнал бий бол­госон нь шившиг. Бодоо бол МАХН-ын нэг толгойлогч бай­сан. Түүний
нэрэмжит шагналыг МСНЭ буй болгоод сэтгүүлчдэд өгч байгаа нь энэ байгууллага МАН-аас
хамаа­рал­тай байгаа­гийн нэг илрэл гэсэн утгаар өдөр тутмын нэгэн сонинд би­чиж
та нарыг шүүмжилсэн бай­сан?

-Тэгж бичсэн хүний
мэдлэг, мэдээ­лэл тун гүехэн байна гэж хэлье. Догсомын Бодоо бол Монголд чөлөөт
хэвлэлийг үүсгэн байгуулагчдын нэг. Тэр хүн 1913-1914 онд “Шинэ толь хэмээх бичиг”
сонинд, 1915-1920 онд “Нийслэл Хүрээний сонин бичиг” сонинд сурвалжлагчаар ажилласан
сургууль төгсөөгүй боловч жинхэнэ мэргэжлийн сэтгүүлч. Их соён гэгээ­рүүлэгч Жамсраны
Цэвээний хамтран зүтгэгч. Түүний бичиж туурвисан олон нийтлэл бий. Сэтгүүлчийн мэргэжлээр
их, дээд сургуульд суралцагч оюут­нууд хичээнгүйлэн судалдаг юм. МСНЭ-ээс “Монголын
шилдэг нийт­лэл” цуврал 99 ботийг гаргаж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Анхных
нь ботийг Жамсраны Цэвээний бүтээлээр гаргасан. Хоёр дахь ботийг Бодоогийн бүтээлээр
бэлтгэж байна. Догсомын Бодоо хэмээгч энэ билэг авьяаст их бичгийн хүнийг, Монголын
чөлөөт хэвлэлийг үндэслэгчдийн нэгийг сэт­гүүлч биш гэвэл ёстой алдас болох байлгүй
дээ. МСНЭ уран бүтээлчдэд олгох Бодоогийн нэрэмжит шагнал буй болгосон нь харин
ч хожимдож хийсэн алхам. Үнэн шударга ёс гэж байсансан бол аль эрт тийм шагналыг
буй болгох ёстой байсан юм. Бид буруу зүйл хийгээгүй. Д.Бодоо Монголын сэтгүүл зүйд
том орон зай эзэлнэ. Он цаг улиран одох тусам шижир алт адил тодорно.

-МСНЭ өөрийн хоёр давхар байртай байсан.
Алга болго­чихсон гэж “Шинэ үе, шинэ сэтгэлгээ” хөдөлгөөнийхөн хэлээд байгаа. Үүнд
ямар ха­риулт өгөх вэ?

-Хаягаа баахан андуурсан
байна. Ерээд онд Монголын сэтгүүлчдийн холбоо Сэлбийн зусланд сэтгүүлчдийг амраах
хоёр давхар байртай байсан нь үнэн. Цэрэндорж гэдэг Ерөн­хийлөгчийн үед зарж устгаад
олсон мөнгөөрөө Эрээнээс барааны саван зөөсөн гэж дуулсан юм байна. Барааны саван
зэрэг хог новшоо худалдаад хэдэн төгрөг олсон, юунд яаж зарцуулс­ныг би мэдэхгүй.
Сүүлд МЧАСЭ хоёр давхар хөөрхөн байшинтай байсныг бас мэдэх юм. Бид “Муурын байшин”
гэж өхөөрдөн нэрлэдэг байсан. Бас л үгүй болсон. Яасныг мэдэхгүй. Би санахдаа тухайн
үед МЧАСЭ түрээ­сээр эзэмшиж байсан болов уу. Өмч хувьчлалаар ном дүрмийн дагуу
хувьч­лагдаад алга болсон биз л гэсэн ойлголттой явдаг. Тодруулах гэж хүсээд байгаа
бол тэр үед МЧАСЭ-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Дашдондов, дэд Ерөнхийлөгчөөр
ажиллаж байсан Х.Наранжаргал на­раас асууж лавлана буй заа.

Өнөөдрийн МСНЭ-ийн
дэд ерөн­хийлөгч Д.Заяабат бид хоёрын хувьд бол Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд
Нийслэлийн захирагч Г.Мөнх­баярт учир зовлонгоо ойлгуулж удаа дараа албан тоотоор
хүсэлт тавьсны үр дүнд долоон буудлын орчимд МСНЭ-ийн ордон бариулах газрын асуудлыг
нааштайгаар шийдвэр­лүүлээд байгаа. Монголын сэтгүүлчид өөрийн гэсэн ордонтой болноо.
Түү­нийг нь харин ирээдүйн удирдагчид нь зараад идчихгүй, хувьчлаад завш­чихгүй
л байх хэрэгтэй юм. Энэ завшааныг ашиглаж хотын даргад баярлалаа гэж хэлье. Тус
бүр нь нэг сая төгрөгийн үнэтэй 40 гэрийг газрынх нь хамт амьдрал ядуу сэтгүүлчдэд
олгуулж бидэнд бас их тус хүргэсэн хүн байгаа юм.

-МСНЭ-ийн удирдлага өөрс­дийн хуримтлагдсан
асуудал, бэрх­шээл зовлонгоо төр зас­гийн өндөр­лөгүүдэд хэлж ярьдаг уу, тэдний
дэмжлэг туслалцааг авдаг уу?

-Ярьж хэлэлгүй яахав.
Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж санал хүсэлтээ тавьсан. Ардчилсан нийг­мийн баталгаа
болсон чөлөөт хэв­лэлийг дэмжиж сэтгүүлчдийн 
төлөө­лөгчдийг шагнаж урамшуулж байгаач гэдгийг Ерөнхийлөгчөөс онцгойлон
гуйсан. Бидний хүсэлтийг хүлээж авсаан. Сүүлийн хоёр жил дараалан шинэ жилийн өмнөхөн
хэсэг сэтгүүлч­дийг төрийн дээд шагнал-одон, меда­лиар шагнасан. Үүнд нь талархалтай
байгаа. Харин Монголын сэтгүүлчдийн байгууллагын 60 жилийн ойгоор нэг ч сэтгүүлчийг
шагналгүй өнгөрсөнд нь  тун их гайхаж бас
харамсаж байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дар­гатай уг асуудлаар хоёр удаа уулзсан.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, Тамгын газрын Шагналын тасгийн дарга, ажилтнуудтай
уулзсанаа хэлэх юм бол тоо алдсан байхаа. Он дуу­саагүй байна л гэж хариулдаг юм.
Оны эцэст бөөн гавьяат төрөх юм байлгүй дээ. Харж л байя. Монголын сэтгүүл зүйн
судлал шүүмжлэлд хэний ч хийгээгүй зүйлийг хийж бүтээсэн МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн
багш, судлаач Л.Норовсүрэн, “Зарли­гаар дархалсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ”
гэх зэрэг алдарт нийтлэлүүд туурвисан ахмад сэтгүүлч Ш.Цэен-Ойдов, Монголын ард
түмэн аль хэдийнэ танин мэдэх болсон ахмад сэтгүүлч Д.Дорждулам, Н.Мяг­мар, Увсын
Б.Норов, авьяаслаг сэт­гүүлч, судлаач Ү.Хүрэлбаатар, зо­хиолч сэтгүүлч До.Цэнджав,
МСНЭ-ийн дэд ерөнхийлөгчөөр болон Зас­гийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар
үр бүтээлтэй ажиллаж байсан “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар
гээд олон хүн бий.

-УИХ-ын даргад ямар асуудал тавьж шийдвэрлүүлэв?

-Хэвлэл мэдээллийн
эрх чөлөөг баталгаажуулах хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тууштай ажил­лахыг
УИХ-ын даргаас удаа дараа хүссэн. Эрхэм гишүүд энэ асуудалд ихээхэн анхаарч байгаа
шүү. Ил тод байдал, иргэдийн мэдээлэл олж авах эрх чөлөөний тухай хуулийг УИХ-аас
батлаад гаргачихлаа. Үүнд МСНЭ нөлөөлсөн гэж ойлгож байгаа. 1998 оны Хэвлэл мэдээллийн
эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаа­чилсан.
Бид өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн бүх хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон. Санал бодлоо
дэлгэрэн­гүйгээр илэрхийлсэн. Саналууд маань хуулийн төсөлд тусгагдаад явж байгаа.
Үндэсний мэдээллийн агентлагийн тухай хуулийг батлан гаргах тухай УИХ-ын шийдвэр
гараад 13 жил болж байна. Өнгөрсөн онд Засгийн газраас бас чиглэл өгсөн. ХЗДХЯ уг
хуулийн төслийг Үндсэн хууль хийгээд өнөөдөр Монголд хүчин төгөлдөр үйлчилж буй
бусад хуулийн агуулгад нийцүүлж боловсруулаад Засгийн газарт өргөн барьсан гэж сонссон.
Монгол Улсын Засгийн газар ардчилсан нийгмийн 
үнэт зүйлс, хэвлэлийн эрх чөлөөнд үнэнч байгаа бол энэ хуулийн төслийг дэмжих
байлгүй.

Уг асуудлаар УИХ-ын
дарга Д.Дэм­бэрэл өөрийн байр суурийг илэрхийлж “МОНЦАМЭ” агентлагийн 90 жилийн
ойд ирүүлсэн мэндчилгээндээ “УИХ МОНЦАМЭ-гийн цаашдын үйл ажилла­гааны чиглэл, эрх
зүйн үндсийг улам тодорхой болгох, бие даасан байр суурийг бататгах талаар анхаарал
тавих болно” гэсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Үндэсний мэдээллийн
агентлагийнхаа үйл ажил­лагааг төр засгаас тууштай дэмжих ёстой. Монгол Улсын Үндсэн
хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн үзэл санаанд нийцүү­лэн Үндэсний
олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг батлан гаргасан жишгээр Үндэсний мэдээл­лийн
агентлагийн тухай хуулийг боловсруулан УИХ-аар батлуулж хууль, эрх зүйн таатай орчинг
бүр­дүүлж өгөх цаг нэгэнт болсон гэж Монгол Улсын төрийн тэргүүний хувьд би үзэж
байна. Энэ нь Монголд чөлөөт ардчилсан хэвлэл мэдээллийг хөг­жүүлэн төлөвшүүлэхэд
бас нэгэн алхам болох болно” гэж өөрийн ил­гээлтдээ цохон тэмдэглэсэн байналээ.
Төр, засгийн удирдлагын 3 өндөр­лөгөөс хоёр нь ийнхүү байр сууриа ил тод илэрхийлчихсэн
байгаа. Иргэдийн санаа бодлын байдлыг тандан судалж, түүн дээрээ үндэслэн Засгийн
газрын зарим үйл ажиллагааг шүүмжилсний минь төлөө өш санаж хуулийн төслийг гацаан
үндэсний мэдээллийн агент­лагаа хохироохгүй байлгүй дээ. Мон­голын сэтгүүлчдийн
байгууллагын 60 жилийн ойн баярын ёслолд Улаан­баатар хот, 21 аймгийн хэвлэл мэ­дээл­лийн
төлөөлөгч 500 гаруй сэтгүүлч оролцсон юм. Монголд хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах
чиглэлээр цаашид хэрхэн яаж ажиллах вэ гэсэн сэдвээр би товч илтгэл тавьж, баярын
хурлаас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандаж Уриалга гаргасан.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах чиглэлээр төр, засгаас тодорхой зоригтой
алх­мууд хийгээч, хэд хэдэн хуулийг баталж өгөөч гэж хүссэн. Энэ бол монголын нийт
сэтгүүлчдийн хүсэлт гэж ойлгож байгаа.

-Монгол Улсын Ерөнхий сайд­тай уулзсан
уу?

-Уулзалгүй яахав.
Хамгийн олон асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэлт болгосон. Монгол Улсын Ерөнхий сайдтай
МСНЭ-ийн удирдлага уулзах үеэр сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон
анхаарч өгөхийг хичээнгүйлэн гуйсан. МСНЭ-ийг байр савтай болгох, “Сэтгүүлч” сан
байгуулахад туслах, улсын захиалгат зарим ажил үйлчилгээг МСНЭ-ээр гүйцэтгүүлж байх,
сэтгүүлчдийг давтан сургахад анхаарах, сэтгүүл зүйн шүүмж судлалыг хөгжүүлэх зэрэг
тодорхой саналуудыг тавьсан. Ингэх нь ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хамгаалахад
хүчин зүтгэж байгаа сэтгүүлчдийг төр засгаас бодлогоор хамгаалсан чухал алхам болох
юм гэдгийг ч хэр чадлаараа тайлбарласан. Харамсалтай нь бидний саналууд усанд хаясан
чулуу шиг л алга болж мартагдсан даа.

Ярилцсан
Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Ардын намын гишүүн бол хүн “алсан ч” хуульгүй аж

Өнгөрсөн хавар Төв аймгийн Жаргалант суманд тус аймгийнх нь татварын албаны дарга Ч.Адъяа­­сү­рэн
гэдэг нөхөр ан хийх гэж маяглаж байж буу алдан хай­ран сайхан залуугийн амийг бү­рэлгэ­сэн
ноцтой хэрэг гарсан би­лээ. Хуучны “ху” нам буюу Ардын на­мын дарга нарын зугааг гаргах гэж хичнээн ч ардын
амь нас, амьд­рал ахуй хохирч үлдэж байгааг гагцхүү бурхан тэнгэр л мэдэх биз.
Хамгийн сэтгэл эмзэглүүлсэн зүйл нь юү байна вэ
гэхлээр нөгөө хүний аминд хүрсэн хэргийн гол сэжигтэн Ч.Адъяасүрэн шүүхээс тэнсэн
харгалзах ял аваад өнгөр­чээ. Тэр хуучнаар “аймгийн намын дарга” нь байсан хүн л
дээ. Тэгэх­лээр Ардын намын гишүүн бол хүн “алсан” ч ял хэлэлцдэггүй аж. Тэд талийгаачийг эхнэр хүүхдээ хотод эмэгтэйчүүдийн
баяраар баярлуул­чихаад хариад амарч байхад нь анд хамт явж дарга нарыг зугаа­цуулахыг хүссэн байдаг.
Буу ший­дэм байдаггүй, дээр нь ан ав хийх сонирхолгүй түүнийг заавал авч явахаар
шаргуу хөөцөлдөж хамар хашааны хөршийнх нь утсаар хүр­тэл ярьж гуйжээ. Тэгээд дээрээс
нь өглөө эрт халуун хэвтрээс нь бос­гон авч яваад буу осолдож шарх­дуулсан гэдэг.
Улмаар талий­гаач шархаа даалгүй хот орох замдаа нас баржээ. Эмнэлгийн тусламж оройтож
хүргүүлсэн, дорви­той эмчилгээ хийгээгүй гэх зэрэг олон гомдол тухайн үед гарч байсан
ч энэ хэрэг тэгсхийгээд “тэнсэнгээр” дуусав.
Нэг ёсондоо хөдөөх эрийн амь нас тэнсэнгийн үнэтэй, ардын намын дарга хүн зугаагаа
гаргахын тулд яасан ч болдог гэдгийг нийгэмд харуулж байгаа гэсэн үг юм.
Эрх мэдэлтнүүд зугаагаа юугаар ч тайлж болдгийн
тод жишээг Ч.Адяъасүрэн даргын энэ хэрэг сануулж байна. Ер нь ХУ-гийн дарга нарын
хувьд үргэлж ийм л байсан түүхтэй гэдгийг бид мэднэ. Намын гишүүн хүн шоронд явдаг­гүй
байлаа. Арга байхгүй хүнд хэрэгт холбогдвол
намаа мултлаад ялгүй гардаг юм хэмээн тэр үед хэлэлцдэг байв. Тийм их эрх мэдлийг
нам олгодог байсан. Социализмын үеийн аймгийн
на­мын дарга нар яаж хөдөө явдаг байсан тухай одоо ярихад үнэм­шимгүй. Тэд орон
нутагтаа титэм­гүй хаад байсан юм. Кабиндаа
заавал эмч сувилагч, үсчин зураг­чин гэх зэрэг бүсгүйчүүд авч явна. Тэд нь царай
зүсээр гайгүй, нас хүйс залуу байх бичиг­дээгүй хууль­тай байлаа. Хөдөө сумандаа
очоод гайгүй дуулдаг бүсгүйчүүл, мөн буудлын үйлчлэгч, тэр сумынхаа бөх, анчин гэх
хүмүү­сээр хүрээ­лүүлэн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг цаг бай­лаа. Тэд
өвлийн хүйтэнд иргэдээ дулаан гэрээс нь хөөн босгож чоно үргээл­гэнд дайчилдаг байв.
Халуун хэвтрээс нь босгоод ба­ривч­лаагүй нь их юм, битгий маягла гэж захын дарга
загнадаг байв, наяад оны сүүл хүртэл. Энэ хуучин уламжлал Төв аймагт яг хэвээрээ
байгаа бололтой. Үүний баталгаа нь ч саяны болж өнгөрдөг Ардын намын дарга асан
зугаацсан нь гэсэн энэ хэрэг юм.
Ер нь ч Төв аймаг яг хуучнаараа байх бүрэн боломжтой
нутаг юм. Энүүхэн Айдасын давааны цаана Ардчилсан үзэл огт хөгжөөгүй байна гэдэг
үнэмшил муутай ч УИХ-ын бүхий л сонгуулиар ХУ нам дархан ялаад байгаа нь энэ үнэн
гэдгийг хэлээд өгнө. Төв аймгийн тойрог маш том тойрог. Тэнд УИХ-ын гишүүний дөрвөн мандат бий. Энэ бүх мандатыг
ардын намын гишүүн нь л байвал хэн ч хамаагүй авч байдаг. Харин яг үнэндээ үнэ­хээр
тийм олон хүн Төв аймагт оршин суудаг уу гэдэг нь маргаан­тай асуудал. Цаасан дээр
ная, бүүр зуугаад мянган хүнтэй гэдэг ч энэ бол худлаа тоо. Төв аймгийн хүмүү­сийн
лавтайяа дөчөөд хувь нь байхгүй.
Тэд зарим нь гадаад гараад явчихсан, зарим нь
хотод ороод ирчихсэн. Хотод байгаа хэдийн
зарим нь хороонд, зарим нь тран­шейнд амьдарч байгаа.Үлдсэн жараад хувийн
хэд нь сонгуульд орж хэд нь энэ намд санал өгдгийг хэн мэдлээ. Тэгэхлээр сонгуульд өгсөн санал болгон хуудуутай байх магадлал өндөр.
Хуучинсаг, дээр нь ху намд хайртайдаа энэ нам ялаад байгаа нь худал байх. Бусад
нам оршин тогтнох орон зай Төв аймагт байхгүй
байна гэдэгт олон хүн итгэдэггүй. Тэнд сонгууль гэдэг луйврын жүжиг л болж өнгөрч байдаг биз. Нэг ёсондоо
байхгүй хүмүүсийн саналаар л ХУ нам ялсаар өдий хүрсэн гэсэн үг. Энэ байдлаас гарах
арга бол Төв айм­гийн иргэдийн тоог үнэн
зөвөөр нь гаргах хэрэгтэй байна. Тус аймгийн
сумдын иргэдийн тал хувь нь хотод байдаг
бөгөөд харин тоо бүртгэл нь сумандаа байсаар ирсэн. Энэ аймагт ХУ-гийхны дийлээд
байд­гийн нууц ердөө л энэ. Тэд сонгууль болгоноор ялж төр барьж, тэгээд хүний амиар
наадаж байна. Тэгээд шүүхээр тэнсэн харгалзах ял авч түүнийгээ хэвлэл мэдээллээр
зар­лан гайхуулж байна.
Тийм ч учраас энэ аймаг ХУ буюу ардын намын бүрэн
даран­гуйлалд байна гэж хэлж болно. Нэг нам завсаргүй төр барьж байхад ард­чилал
хөгжиж байсан түүх байхгүй. Тийм ч учраас аймгийн хурган дарга өөрийгөө зугаацуула­хын
тулд гэмгүй ардын амийг үрж чадаж байна.
Ардчилал огт хөгжөө­гүй учраас л албатууд нь айхдаа хүзүүгээ хугалчихаа алдан гүйлдэж байгаа. Ардчилал
шинэчлэлийн үнэр ч байхгүй учраас л аймгийн шүүх энэ хэргийг шүүхдээ ардын амийг
тэнсэнгээр үнэлж тохуурхаж чадаж байгаа болов уу.