Categories
мэдээ улс-төр

АТГ-ынхан БНСУ руу явахаас нь өмнө Н.Энхбаяраас мэдүүлэг авчээ

МАХН-ын дарга, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраас Авлигатай тэмцэх газрын хоёр байцаагч мэдүүлэг авах гэсэн нь багагүй шуугиан тарьсан билээ. Үүний дараахан түү­нийг хилээр гарахыг хориг­лосон гэх мэдээлэл гарсан. Энэ талаар МАХН-ынэх сурвалжаас тодруулахад “Н.Энхбаяр дарга уржигдар БНСУ-ыг зорьсон. Хилээр гаргахыг чинь хориглоно шүү хэмээн хуулийнхан айлгасаар байгаад явуулчихлаа” хэмээ­сэн юм. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Н.Энхбаяр мэдүүлэг өгсөн учир одоохондоо хилээр гарах эрхийг нь хязгаарлах хэрэггүй хэмээн үзэж цуцал­сан” гэлээ. Тэрбээр 14-ний орой Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор Солонгос руу нисчээ.

Г.ОНОН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *