Categories
мэдээ нийгэм

АТГ-ын дарга Г.Энхжаргалтай холбоотой ташаа мэдээлэл гаргаснаа залруулжээ

Авлигатай тэмцэх газар болон тус газрын дарга Х.Энхжаргалын албаны нэр хүндийг гутаасан илтэд гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл нийтэлсэн www.breakingnews.mn сайт уг мэдээллийг залруулсан талаараа 2018 оны долдугаар сарын 1-ний өдрийн 2/308 тоот албан бичгээр мэдэгдлээ.

Албан бичигт “www.breakingnews.mn сайтад Авлигатай тэмцэх газар болон тус газрын дарга Х.Энхжаргалын нэртэй холбоотой гарсан мэдээлэл нь “Жамух Интернэйшнл” ХХК болон түүний харьяа www.breakingnews.mn сайтын бодлого биш бөгөөд бид энэхүү мэдээллийг бэлтгээгүй болно. Уг мэдээллийг нэр бүхий иргэн бусдын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага мэдээллийг үндэслэн бэлтгэж тус сайтын холбогдох албан тушаалтанд хянуулалгүйгээр нээлттэй админ эрхтэй байдлаа ашиглан сайтад байршуулсан нь хуулийн байгууллагын шалгалт холбогдох нотлох баримтаар тогтоогдсон билээ. Иймд “Жамух Интернэйшнл” ХХК-ийн зүгээс дээрх мэдээг бэлтгэж дур мэдэн сайтад байршуулсан сэтгүүлчид арга хэмжээ авч уг мэдээтэй холбоотойгоор өөрийн сайтад залруулга хийснээ үүгээр мэдэгдэж байна. Цаашид аливаа иргэн, байгууллагын талаар гарч байгаа мэдээ мэдээллийн үнэн бодит байдал эх сурвалжид хяналт тавьж анхааран ажиллах болно” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *