Categories
гадаад мэдээ

Ассадын холбоотон Ливаны ерөнхийлөгчид хүч үзнэ

Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадын гэр бүлийн найз улстөрч Сулейман Франжиех Ливаны ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлалаа. Ливаны ерөнхийлөгчийн суудал 18 сарын турш эзэнгүй байгаа юм. Тэрбээр ерөнхийлөгчид сонгогдвол суннитын улстөрч Саад аль-Харириг ерөнхий сайдаар томилж хүчийг тэнцвэржүүлэх тухай “LBCI” телевизийн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ. Ливаны ерөнхий сайдыг ерөнхийлөгч сонгож, парламентаар хэлэлцэн баталдаг аж.

Сулейман Франжиех, Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассад нар багын найзууд бөгөөд тэдний аавууд хүртэл гэр бүлийн найзууд гэнэ. Башар аль-Ассадын ах Басил 1994 онд автомашины ослоор нас барахад түүнтэй хамт Сулейман Франжиех ан хийхээр явж байсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *