Categories
мэдээ нийгэм

АШУҮИС-ийн оюутнуудад 1000 долларын тэтгэлэг олголоо

БНСУ-ын “ЧЭЙЛ” эмнэлгээс өсөх ирээдүйтэй
чадварлаг эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор өнгөрсөн онд анагаахын чиглэлээр суралцаж буй оюутнуудад сургалтын тэтгэлэг олгохоор болсон юм. Үүнийхээ дагуу АШУҮИС-ийн дөрвөн оюутанд тус бүр 1000 ам.долларын тэтгэлгийг олгосон байв.

Тэгвэл өнөө жил “ЧЭЙЛ ЭМНЭЛГИЙН НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ”-ийг
үргэлжлүүлэн дахин АШУҮИС-ийн дөрвөн оюутанд олгохоор болж, өнөөдөр оюутнуудад тэтгэлгийг гардууллаа. БНСУ-ын “ЧЭЙЛ” эмнэлгийн Монгол
дахь энэхүү үйл ажиллагааг “АСЭ” эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг хоёр дахь жилдээ
зохион байгуулж байгаа юм. Нийгмийн идэвх зүтгэл, сурлагын амжилтаараа
манлайлсан 4 оюутанг зохих түвшний мэргэжилтнүүд шалгаруулж, тэтгэлгийг олгосон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *