Categories
гадаад мэдээ

Аштон Картер сайдаар томилогдов

АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар 60 настай Аштон Картер томилогдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сенатын 98 гишүүний 93 нь Картерийг дэмжсэн байна. Батлан хамгаалахын сайд асан Чак Хейгл өнгөрсөн сар огцорч буйгаа зарласан билээ. Түүнийг огцрох болсон шалтгаан нь Ерөнхийлөгч Обаматай шууд холбоотой хэмээн хэвлэлүүд таамаглаж буй. Тэд Иракт явуулж буй цэргийн ажиллагаанаас болж хэд хэдэн удаа муудалцсан байна.

Шинээр томилогдсон сайд Картер нь 2011-2013 оны хооронд Батлан хамгаалах сайдын орлогчоор ажиллаж байжээ. Мөн экс Ерөнхийлөгч Билл Клинтоныг төр барих үед Олон улсын аюулгүй байдал хариуцсан төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *